Rebel princess 56

Үргэлжлэл:  00:46:15

Цзитан          эзэн хаан                    

Хелан Чжэнь      Хуланы ханхүү

Вэнь Цзуншэн    тэргүүн сайд

Вэй Ху           сайд

Гу Чжоншу           сайд

Ван Линь

Ван Су           Цзянься

+Туо

+Шэн             оточ

+Цинъюнь   Ван Линий бие хамгаалагч

+Бөө              Хуланийн бөө

--------------------

Ван Сюань /А У/

+Цайвэй                      Гу сайдын хамаатан

+Ван Цянь                   Туогийн эхнэр

+А Ли Ма                     Хуланы шивэгчин     

----------------------------------------------------------------------------------------------------------

56 – р анги

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзитан: Чи худлаа хэлж байна. Аву тийм зүйл хийхгүй. Аву надтай уулзахаар ирэх болно. А У... Тэр надтай уулзахаар ирнэ. Би аль хэдийн... яг одоо...     

-----------------------------------------------------------------------------------------------------------

Вэй:      Энэ гэнэтийн зүйл боллоо.

Гу:        Яагаад ийм юм болчихов?

Вэнь:   Хэн мэдлээ?

Вэй:      Эзэн хаан зүгээр байсан, гэтэл юу болоод гэнэт түүний зүрх нь мууддаг байна?

Гу:        Өмнөх эзэн хаан саяхан өөд болсон, одооны эзэн хаан дөнгөж хаан ширээнд суусан.

Вэнь:   Хөөрхий Чэн гүрэн...

Шэн:    Тэргүүн сайд Вэнь таны амгаланг айлтгая.

Вэнь:   Шэн оточ, эзэн хааны бие лагшин ямаршуу байна?

Шэн:    Эзэн хаан хэдийн сэргэсэн. одоо зүгээр. Эзэн хаан урд зүрхэн тус газарт сэлэмний шарх авсанаас болж ийм юм боллоо. Сая гэнэтийн цочролоос болж хуучин шарх нь сэдэрсэн бололтой. Би хаанд тан өгсөн байгаа. Одоогийн байдлаар ноцтой юм байхгүй. Цаашид хаан ийм гэнэтийн цочролд орж болохгүй. Тэргүүн сайд аа, би ингээд явъя даа.

Вэнь:   За. Эзэн хаан гэнэтийн цочролд орсон гэнэ. Юу болсон юм?

Харуул: Тэргүүн сайд аа, танд өчихөд, эзэн хаан саяхан нэг хүнтэй уулзсан... Ючжан гүнжийн шивэгчин байсан Шу Цзиньэртэй уулзсан юм.

Вэнь:   Ючжан гүнж ээ?

Вэй:      Эзэн хаан, Шаньяны гүнж хоёрын харилцааг мэдэхгүй хэн байх билээ? Тэгсэн ч энэ урд нь болоод өнгөрсөн. Эзэн хаан одоо гүрний захирагч, гэтэл Шаньяны гүнж хэн билээ? Тэр одоо улсаас урвагчийн эхнэр. Хэрэв энэ гадагш задарвал юу болох вэ?

Вэнь:   Тэр Су Цзиньэр Ючжан гүнжтэй хамт зугтаагаагүй билүү? Эцэст нь тэр буцаж ирээд хаанд яг юу гэж хэлсэн юм бэ? 

Харуул: Тэргүүн сайд аа, надад мэдэх тодорхой юм байхгүй. Харин эзэн хаан өмнө нь Ючжан гүнж, Су Цзиньэрийг хайж байсныг л мэднэ. Су Цзиньэр ирээд эзэн хаанд нилээн олон юм ярьсаны дараа түүний бие тавгүй болсон. Миний сонссон юм, эзэн хаан хэлэхдээ... тэр гүнжтэй хамт үхмээр байна гэсэн. Ючжан гүнж хайрынхаа төлөө амиа егүүтгэсэн бололтой.

Вэй:      Юу? Хайрын төлөө амиа егүүтгэсэн? Ючжан гүнж үхсэн гэнэ ээ?  

Сайд:   Яаж тийм юм байдаг юм?

Вэнь:   Явцгаая.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзитан: Явцгаа.

Цзин:   Хаантан.

Цзитан: Чи ч гэсэн яв.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзин:   Хэсэг хугацааны дараа бүх зүйл хэсэг зуур намжсан. Гэтэл гүнж гэнэт Лянь Ю ууланд очиж Ючжан вантай салах ёс хиймээр байна гэсэн. Би ч юм санаагүй. Тэгээд гүнжийг дагаж явсан. Бид өндөр хавцалын ирмэгт хүрэх үед гүнж гэнэт доошоо үсэрчихсэн.

Цзитан: Эзэн хааны зарлиггүйгээр.... Эцэг эхийн зарлиггүйгээр... А У... чи яагаад яваад өгч байгаа юм? Чи гүнг тэгтлээ их хайрладаг байжээ. Тэгвэл чи бид хоёрын харилцаа юу байсан юм бэ? Бидний харилцаа бүр 10 настай хүүхэд байхаас эхэлсэн, гэтэл та хоёрын хэдхэн жилийн харилцааны хажууд энэ юу ч биш байсан гэж үү. А У, би эрх мэдлийн төлөө тэмцсэн, тэгээд чиний хамгийн их үзэн яддаг хүмүүсийн нэг болж хувирсан. Чи хаан ширээний төлөө надтай үлдэж болох байсан. Гэхдээ яагаад ийм байдлаар явсан юм бэ? Чи яагаад ийм байдлаар явсан юм бэ? Тэгвэл энэ хаан ширээ ямар утга учиртай юм? Би үхэн үхтлээ чамд үнэнч байх болно. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цин:     Хүндэт зочин, та юу идмээр байна?

Сяо:      Гоймон.

Цин:     Ойлголоо. Та дотогшоо ор. Ор, ор.

Эр:        Тийшээ орно уу.

Ляо:     Чи ингэхэд сонссон уу? Яг одоо хаа сайгүй ингэж ярьж байна гэнэ. Үүнийг Бурхан тэнгэрийн хүслээр гэж хэлдэг. Хоёр ч эзэн хааны нүүр үзлээ...  

Цин:     Зочид оо, .. энэ... Би зөвхөн амьдрах гэж жижигхэн хоолны газар ажилуулдаг. Энд улс төр ярихгүй байвал сайн байна.

Ляо:     Чи юунаас нь эмээгээд байгаа юм? Бүр бүх хүүхдүүд энэ тухай ярьцгааж байхад.

Эр:        Тиймээ.

Цин:     Тэр үнэн. Ючжан ванг өөд болсны дараа хүн болгоны зүрх хоосрох шиг л болсон. Бидний хамгаалагч дахиад байхгүй болсон юм шиг.

Ляо:     Тэр хааны ордны хэдэн нөхдүүд л үймэлдэнэ биз.

Эр:        Тиймээ, хүндхэн өдрүүд эхэллээ дээ.

Ляо:     Бүр ямар гээч. Ууцгаая.

Эр:        Өвгөн ах!

Цин:     Жанжаан.

Эр:        Энэ эмэгтэйг харсан уу?

Цин:     Үгүй ээ, үгүй, үгүй.

Эр:        Энэ хэний морьд вэ?

Цин:     Дотор байгаа үйлчлүүлэгчдийн морьд.

Эр:        Идчихээр юу байна?

Цин:     Жанжаан, та юу идмээр байна?

Эр:        Чамд баавгайн сарвуу, сагамхай загас, османтусын дарс байна уу?    

Цин:     Жанжаан, та наргисан байлгүй. Миний өчүүхэн газарт тийм зүйлс байдаггүй.

Эр:        Юугаа яриад байдаг юм? Амттай гэсэн бүхнээ аваад ир.

Цин:     Мэдлээ, мэдлээ.

Эр:        Тэд та нарын морьд уу?

Эр:        Тийм ээ, тийм.

Эр:        Морьдоо аваад арилцгаа.

Эр:        Явцгаая.

Эр:        Түргэлцгээ.

Эр:        Өршөөгөөрэй, өршөөгөөрэй.

Эр:        Явцгаа, явцгаа. Хөөе, эзэн!

Цин:     Очлоо.

Эрс:      Бушуухан хоолоо өг.

Цин:     Жанжаан, амттай хоол зооглож, дарс уугаарай.

Эрс:      Ваартай дарс аваад ир.Бас өөр амттай хоол авчир.

Эр:        Хурдхан идэцгээ. Бид цаашаа явах хэрэгтэй байгаа шүү. Идэцгээ.

Цэрэг:  Үгүй сонин юмаа. Бид тэр Лянь Ю уулыг өчнөөн удаа самнаж үзсэн, тэглээ гээд бид юу ч олоогүй. Гэтэл тэд биднийг дахиад л яаралтай тийшээ буцаж очоод дахиад хайцгаа гэцгээх юм. Балай юм.

Цэрэг1:         Хавцал доогуур, гол дотор хайх болж байна уу?

Цэрэг:  Ючжан гүнж хавцлаас үсэрсэн гэж ярьцгааж байсан.

Цэрэг:  Олны үг ортой гэдэг. Үүнийг яаралтай ажил гэж хэлэх бас хэцүү. Дээдчүүл нь уралцаад байхаар доодчуул нь дагаад хэлмэгдэх юмдаа.

Цэрэг:  Харин тэгээд л биднийг энэ заваан юманд хутгалдуулж байгаа юм.

Цэрэг:  Энэ ямар учиртай гэхээр, одоогийн эзэн хаан Ючжан гүнжийг нэг бол амьдаар нь, үхсэн бол цогцосыг нь харахыг хүсэж байгаа юм.

Цэрэг:  Хэл дээ, хэрэв Ючжан гүнжийг барьж авлаа гэхэд эзэн хаан түүнийг яаж шийтгэх бол?

Цэрэг:  Шийтгэх ээ? яаж тэгж чадах юм?

Эр:        Гүнж нөхөрт гарахаас өмнө эзэн хаан, Ючжан гүнж хоёрын явдал худлаа гэдгийг мэдэх үү?

Цэрэг:  Бүр үнэн байсан ч Ючжан гүнж одоо дахиад алдартай Шаньяны гүнж байхаа больсон юм биш үү? 

Цэрэг:  Эзэн хаан улсаас урвагчийн эхнэртэй гэрлэж зүрхлэнэ гэж үү?

Цэрэг:  Тэгж хэлэх хэцүү. Баатрууд сайхан эмэгтэйд дургүй байдаггүй юм.

Цэрэг:  Алив, би нэг хараадахъя. Хэрэв миний дэргэд ийм сайхан бүсгүй байсан бол би дэлхийг захирах гэж тэмүүлээд яах юм?

Цэрэг:  Яг үнэн! Тийм шүү! Алив, ууцгаая!

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Эрхэм дээдэс ээ, Сюй авхай, А Юэ авхай хоёр ирлээ.

Су:        Сюй авхай юу?

Сюй:    Цзянься агь.

Юэ:      Цзянься агь.  

Сюй:    Ючжан гүнжийг та хурдхан авраач!

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сюй:    Ханхүү Цзянься, энэ бяцхан ханхүү.

Су:        А У дэндүү зоригтой юм.

Сюй:    Эзэн хаан, хатан хоёр гүнжид итгэж өгсөн юм, тэгээд л гүнж бяцхан ханхүүг нийслэлээс хол байлгах гэж амь дүйсэн нь энэ. Хатан бяцхан ханхүүг сайтар харж, хамгаалж байхыг бидэнд захисан юм. Бид түүний хэн болохыг хэлж болохгүй.

Су:        Мэдээж үүнийг ойлгосон. Гэхдээ А У ийм үеэр Лянь Ю уул руу явж Сяо Ци-г хайх хэрэггүй байсан юм. А У бяцхан ханхүүг аваад явжээ. Хатан эх түүнийг явууллаа гэж үү?

Сюй:    Ханхүү Цзянься, та гүнжээс ямар ч сураг сонсоогүй юу?

Юэ:      Пан Гуи гүнжтэй хамт байгаа цагт тэр алзахгүй байх аа.

Су:        За боллоо. Та хоёр хүндхэн зам туулсан. Эртхэн амарцгаа. Санаж авцгаа, та нар хэн гэдгээ мэдэгдэж болохгүй. Хэрэв хүн асуувал та нар Ланьягаас ирсэн Ван овогтын холын хамаатнууд гэж хэлээрэй.

Сюй:    Жа.

Юэ:      Жа.

Сюй:    Харин энэ бяцхан ханхүүг яах вэ?  

Су:        Би хуарангаас гадуур айлд өргүүлэх бодолтой байна.

Сюй:    Ханхүү таны итгэж болох тийм айл энд байна уу?

Су:        Нэг айл бий. Маргааш өглөө эрт би өөрөө тэдэнд ханхүүг аваачиж өгнө.

Сюй:    Мэдлээ, ханхүү Цзянься.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хелан: Болгоомжтой. Санаа бүү зов, би чамд ямар ч муу юм хийхгүй. Би чамайг гайхшруулах гэж нүдийг чинь боосон юм. Болсон. Би хамгийн сүүлд Чэн гүрнээс буцаж ирсний дараа энэ талбайд цэцэг суулгахыг тушаасан юм. А У, энэ чин сэтгэлийн бэлгийг хүлээн аваач.

А У:      Би үүнийг яаж хүлээж авах юм?

Хелан: Зүгээр л таалагдаж байна гээд хэлчих.

А У:      Би чамаас бэлэг хүлээж авна гэж чи бодож байна уу?

Хелан: А У. Чиний өмнө байгаа бодит зүйлийг хүлээн зөвшөөр. Энэ хорвоод одоо Ючжан ван гэж байхгүй. Өөд болсон хүнд найдвар тавьж  хүлээх хэрэггүй. Зүгээр л өөрийнхөө урдахыг харж яв. Яг одоо чамд сайн ханддаг тэр хүн чинь байна. Чиний амь насыг хамгаалах тэр хүн чинь.

А У:      Надад хэл, Ючжан ван яаж үхсэн бэ?

Хелан: Түүнийг алчихсан юм.

А У:      Хэн түүнийг алсан бэ?

Хелан: Мэдээж Чэн гүрний хэн нэгэн. Тэр эзэн хааны ордонд маш олон дайснуудтай болсон. Эзэн хаан, хатан , хатан эх гээд түүний үхлийг хүсэхгүй хэн байгаа юм?

А У:      Чи яаж үүнийг мэддэг юм?

Хелан: Чэн гүрэн даяар мэднэ, тэгэхээр мэдээж би мэдэж таарна.

А У:      Тэгвэл чи цуу яриа сонсчээ?

Хелан: Энэ цуу яриа биш.

А У:      Чи үхэхийг нь өөрийн нүдээр харсан юм уу?  

Хелан: Би хараагүй.

А У:      Тэгвэл надад худлаа хэлж байна. Ючжан ван үхсэн үгүйг чи өөрөө ч сайн мэдэхгүй байгаа, тийм үү? 

Хелан: А У, Хулань бол Чэн гүрэн шиг баян тансаг биш. Ядаж л эзэн хааны ордноос алс хол. Чи энэ тал газар бие сэтгэлээ ариусган эмчилж болно. Харин би энд чамд санаа тавьж, чамайг хамгаалж чадна. Чи энэ амьдралдаа эзэн хааны ордны харгис хуйвалдаанаас болж дахин зовж шаналах ёсгүй.

 А У:     Миний өмнө байх энэ цэцгэн далай надад таалагдаж байна. Мөн надад энэ уулс, ус, зүлэг ногоо, моднууд таалагдаж байна. Гэхдээ би чиний бэлгийг хүлээж авахгүй. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цэрэг:  Ючжан гүнж хавцал дээрээс үсэрсэн гэж ярьцгаах юм билээ.

Эр:        Гүнж Ниншоуд байгаа гэж би сонссон, гэхдээ зарим хүмүүс түүнийг хулгайлж Хулань руу авч явсан гэж ярьцгаадаг.

Эр1:     Хулань?  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цай:     Ханхүү Цзянься, энэ чинь...?

Су:        Би шуудхан хэлье. Энд, Цзяньанд надад итгэж болох найз нөхөд байхгүй. Танаас бусдаар. Би энэ хүүхдийг таны асрамжинд үлдээмээр байна. Энэ боломжтой үгүйг би мэдэхгүй.

Цай:     Энэ... Энэ хэний хүүхэд вэ?

Су:        Зарим зүйлийн талаар... хэлэхэд хэцүү байдаг юм. Та энэ талаар асуухгүй байсан нь дээр.

Цай:     Ханхүү Цзянься. Би нөхөрт гараагүй эмэгтэй. Хаанаас ч юм гэнэт нэг хүүхэд манайд хүрээд ирэхээр... хэрэв энэ тухай яриа гарвал... энэ сайн юм болохгүй гэхээс эмээж байна.

Су:        За яахав. Тэгвэл танд чамд шуудхан хэлье. Би нийслэлд байхдаа Таньхуа зоогийн газарт ууж согтоод нэг дууч эмтэй учир ургуулж, тэр надад энэ бутач хүүхдийг төрүүлж өгсөн юм. Эх нь надад түүнийг өгч явуулсан нь энэ. Хэрэв хүүхэд хуаранд байвал элдэв яриа тарна. Тиймээс та надад туслаж чадах уу гэдгийг асуумаар байна. Ойлголоо. Цайвэй авхай, та... өөрийгөө хүндрүүлэх хэрэггүй. Хэрэв энэ танд эвгүй байвал... би үрчилж авах өөр хэн нэгнийг хайя.

Цай:     Хүүхдийг энд орхи.

Су:        Та сайхан сэтгэл гаргаж туслахад бэлэн гэж мэдээд байсан юм. Санаа зоволтгүй, би тэтгэлэг болгож, хүнээр байнга мөнгө өгч явуулж байх болно.

Цай:     Тэгэх хэрэггүй. Хэдийгээр миний гэр бүл уналтанд орсон ч би ганц хүүхэд тэжээж чадахтайгаа байна.

Су:        Авхай, буруу ойлгосон байна, би танай гэр бүлийг хөндөж хэлээгүй. зүгээр л бодохдоо, энэ...

Цай:     Орой болсон байна. Би таныг дахиж саатуулахгүй. Буцаад яв. Зочныг гаргаж өг.

Су:        За, за. Би явъя даа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Би түүнийг оллоо. Бяцхан ханхүү байшин дотор байна.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цин:     Ноёнтоон, хоолоо идэх цаг боллоо.

Линь:   Өнөөдөр.... надад сайхан байна.

Цин:     За ашгүй дээ, ноёнтоон. Харин зөвхөн...

Линь:   Зөвхөн юу гэж?

Цин:     Би хуаранд Сюй авхай, А Юэ хоёрыг харлаа.

Линь.   Сюй, А Юэ хоёр оо?

Цин:     Тиймээ. Түүнээс гадна, ханхүү хулсан сагс барьсаар Гугийн гэр бүлийн байшин руу орсон. Харин тэр гарахдаа юу ч бариагүй байсан. 

Линь:   Чи өөр юу олж харсан бэ?

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Уйлахаа болиоч! Одоо болно! Болиоч! Одоо болно, уйлахаа боль! Битгий уйлаач! Хэн ирж байгааг хар даа. Битгий уйл. Энэ хүүхэд өлсөж ээ.

Цай:     Эгч ээ, хүүхэд юу иддэгийг би мэдэхгүй юм. түүнд жаахан зутан бэлдчихлээ.

Эм:       Тэгвэл түүнийг хооллоцгооё. Аваарай.

Цай:     Битгий уйл. Битгий уйл. Битгий уйл. Битгий уйл. 

Эм:       За, май. Амаа ангаагаарай.

Эр:        Авхай. Авхай.

Цай:     Ор.

Эр:        Авхай, ханхүү Цзянься хоол унд өгч явууллаа.

Эм:       Түүнд ингэж хэл. Манай Гу овогт урдын адил сайн биш байгаа ч ганц хүүхэд өсгөж чадна. Хэрэв ханхүү Цзянься тэгтлээ санаа зовоод байгаа бол энэ хүүхдээ буцаагаад авна биз!

Цай:     Эгч ээ...

Эм:       Буцаад яв.

Эр:        Мэдлээ.

Цай:     Энэ өлссөн байна.

Эм.       За энэ, амаа ангайгаарай. Жаахан идчих. Цайвэй, ханхүү Цзянься тийм муухай зүйл хийж л байдаг. Дараа нь чамд энэ хариуцлагыг үүрүүллээ. Энэ түүнийг итгэж болохгүй хүнд гэдгийг харуулж байна. Алив. Чи... чи одоо жаахан охин биш. Чи нэг сайн хүн олж нөхөрт гармаар юм.

Цай:     Эгч ээ, үглэхээ болиоч. Би байдлыг сайн ойлгож байгаа.

Эм:       Яасан сайн хүүхэд вэ!

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цянь:   Шөнө дундад танд саад болсонд өршөөгөөрэй.

Бөө:     Өө, Туо гүнж! Та нар явж болно! Туо гүнж ээ, ямар яаралтай хэрэг таныг нааш нь авчрав?

Цянь:   Туо Сию сүүлийн үед их баргар байдаг боллоо. Би үнэхээр санаа зовоод байна. Тэр ямар хэцүү зүйлтэй тулгарсныг мэдэхгүй. Нэг шийд гаргахад таныг надад туслаач гэж ирлээ.

Бөө:     Туо Сию сүүлийн үед их завгүй байсан, ноцтой юм байхгүй. Та үүнд санаагаа зовоох хэрэггүй. Харин хүүхэддээ л санаа тавь. Би өнөөдөр тэнгэрийн өнгийг харлаа. Хулань маш олон асуудалтай тулгарах нь. Би Хуланы сайн сайхны төлөө бурхандаа залбирч байна. Туо Сию бүх хүмүүсийг жаргалтай байхад нь туслана. Магадгүй бурхан тэнгэр туслах байх. Түүнд ямар ч аюул заналхийлэхгүй, түүний эрүү мэнд нь сайн.

Цянь:   Та хилэнцүүд дээр шившлэг хийж байхыг харсан, тэр жижигхэн хилэнцүүд Хуланы сайн, муу хувь заяаг шийдэж чадах уу?

Бөө:     хилэнцүүдээс болгоомжлох хэрэгтэй. Тэд айхтар хортой. Тэдний хоронд ерөндөг байхгүй.

-----------------------------------------------------------------------------------------------------------

А Ли Ма:      Гүнж ээ, Туо гүнж тантай уулзахаар ирлээ.

А У:      Туо гүнж ээ?

Цянь:   Эгч ээ.

А У:      Ван Цянь?

Цянь:   Таныг Хелан Чжэнь нааш нь хүчээр авчирсан гэж би дуулсан. Би тантай уулзахаар зориуд зорьж ирлээ. Би таныг Хуланы хоол унданд идээшихгүй байгаа байх гэж бодсон юм. Тиймээс  танд зориулж тусгайлан хоол бэлдүүлсэн. Чи! Нааш ир! Эднийг ширээн дээр өр, эгч жаахан юм идэг.

А Ли Ма:      Жа.        

Цянь:   Надад өөр юм бий. Энэ ноосон хөнжил. Таныг сайхан амарч чадахгүй байх гэж санаа зовоод. Тиймээс тусгайлан хөнжил бэлдүүлсэн юм. Очоод эгчийн орыг нь бүтээ!

Эм:       Жа.

А У:      Чи хэдэн сартай жирэмсэн бэ?

Цянь:   5 сартай.

А У:      Тийшээ суучих.

Цянь:   Эгч ээ, би энд холоос ирсэн гадны хүн. Таныг хараад сэтгэл онгойх шиг болсон. Би урд нь таны өмнө маш буруутай байснаа мэднэ. намайг уучилна гэж найдаж байна.

А У:      Болоод өнгөрснийг дахиж сөхөж ярих хэрэггүй.

А Ли Ма:      Би өөрөө хөнжлийг нь засъя.

Эм:       Эгч ээ, хэдийн дэвсээд болчихлоо. Эгч ээ, би хэдийн хөнжлийг нь дэвсээд болчихсон.

Аву:     Дүү минь...  чи вангийн талаар шинэ содон юм сонссон л байх ёстой.

Цянь:   Үнэнээ хэлэхэд.... би нэг яриа сонссон... гэхдээ үүнд нэг их итгээгүй. Бурхан та хоёрт туслах байх аа. Эгч ээ, үүнд санаа зовох хэрэггүй. Хэдийн орой болсон байна. өнөөдөр эрт унтаж амраарай. Харин би явъя даа. Тантай маргааш уулзъя.   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цай:     Хүн байна уу, түргэлээрэй, хүн байна уу.

Эр:        Та нар юу хийж байгаа юм? Та нар хэн бэ?

Цай:     Туслаарай!

Эр:        Наад сэлмээ буулга!

Цзинь: Устга! Дайраад!

Цин:     Цзиньюнь ламтан уу?

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хелан: Хэрэв би амжиж ирээгүй бол чи хэдийн хордсон байх байлаа. Ердөө хэдхэн хоромын өмнө үүнийг мэдээгүй бол чи үхнэ. Ван Цянь чиний эсрэг ийм арга хэрэглэнэ гэж огт бодсонгүй. Дэндүү харгис.

А У:      Хаан намайг маш их үзэн яддаг байх нь.

А Ли Ма:      Гүнжтэн ээ, та зүгээр биз?

А У:      А Ли Ма, чи яаж үүнийг анзаарч харав аа?

А Ли Ма:      Туо гүнжийн зарц нь хөнжил дэвсэж байхдаа нэг л сэжигтэй царайтай, хорон санаа агуулсан харагдсан юм. Тиймээс би Чжэнь ханхүүд хэлсэн юм. Хэрэв Чжэнь ханхүү байгаагүй бол гүнжтэн та... 

А У:      Сонор байсанд чинь баярлалаа.

А Ли Ма:      Гүнжтэн ээ, би урьд танд санаандгүй хор хүргэж байсан юм. Намайг өршөөгөөрэй.

А У:      Би чамтай хаана уулзсан юм?

А Ли Ма:      Гүнж ээ, та Ниншоугийн талд бүтэн сар гардагийг санаж байна уу? Тэгэхэд би Ючжан ванг бүжигт урьсан юм. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

А Ли Ма:      надтай хамт бүжиглэх үү?

Сяо:      Тэгвэл түүнээс зөвшөөрлийг нь асуу л даа.

А Ли Ма:      Чи түүний эмэгтэй нь юм уу? Би түүнийг хамт бүжиглэхээр уримаар байна. үүнийг зөвшөөрөх үү?

А У:      Би.. би чадахгүй.

А Ли Ма:      Яагаад?

А У:      Яагаад гэхээр тэр миний нөхөр.

Сяо:      Тал газрын ёс ийм байдаг, хэрэв эрэгтэй хүнийг эмэгтэй хүн хамт бүжиглэхээр уривал тэр эр түүний хайрт нь болдог.

А У:      Түүний зүрхэнд өөр эмэгтэй байвал яахав?

Сяо:      Тэгвэл тэр бүсгүйн зүрхэнд хэн байгааг харах хэрэгтэй.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

А У:      Тэгэхээр, энэ чи  байжээ? Чи яагаад Хуланьд байгаа юм?

А Ли Ма:      Би Ниншоугийн талд өссөн, тэр үед бүгд Ючжан вангаас айдаг байсан. Хуланийн цэргүүд түүнтэй сөргөлдөж зүрхэлдэггүй байлаа, гэвч Южан ван алагдсан яриа Ниншоуд тархсаны дараа Хуланы хүмүүс огт айхаа больсон. Тэд одоо байнга довтолж, хүмүүсийг хулгайлдаг. Бидний ихэнх нь баригдаж ирээд боол болсон. 

А У:      Южан ван яаж алагдсаныг чи мэдэх үү?

А Ли Ма:      Хүмүүсийн ярьж байгаагаар, Южан ванг зориуд төлөвлөж алсан гэдэг. Түүнийг Лянь Ю ууланд алсан гэсэн.

А У:      Хэн түүнийг алсныг сонссон уу? Бүр Хулан Чжэньд баттай нотолгоо байхгүй. Энэ ердөө л цуу яриа байж таарна. Урд нь иймэрхүү яриа Ниншоуд тархаж байсан. Энэ вангаас айдаг, түүнийг занаж байсан хүмүүсийн яриа байх. Би ч гэсэн итгэдэггүй.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Туо:      Чжэнь дүү өнөөдөр яагаад чөлөөтэй байдаг билээ?

Хелан: Зарим хүмүүс өөрсдийнхөө хүмүүсийг олигтой хазаарлаж, барьж байдаггүйгээс болж миний эмэгтэй алуулах шахлаа. Би үүнийх нь төлөө шанг нь хүртээсэн. Харамсалтай нь, энэ чиний гарын доорхи бөө Фан Ши.  

Туо:      Чжэнь дүү минь, би ярьсны чинь хагасыг ч ойлгосонгүй. Надад тэр эмэгтэйн эсрэг ямар ч хар хорон санаа байхгүй. Чи хайртай эмэгтэйгээ олж чадсанд би маш их баярлаж байдаг.

Хелан: Хэрэв энэ үнэхээр үнэн бол... би чамд талархах ёстой. Би чамаас хүлцэл өчье. Мөн чамд нэг зөвлөгөө өгмөөр байна. Хэрэв хэн нэгэн дахиад Ван Сюанийг хорлох гэж оролдвол тэр яг ингэж дуусна гэж мэд.

Туо:      Дүү минь, санаа бүү зов.

Хелан: Би явлаа.       

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзянь: Хаан чамаар түүнийг алуулахыг хүссэн. Би яагаад чиний оронд алж болохгүй гэж? Хэрэв чадсан бол бүх гавъяа чамд оногдох байсан. Хэрэв чадаагүй бол хэн ч чамайг буруутгахгүй байсан.

Туо:      Би чамд Ван Сюанийг битгий оролд гэж хэлсэн! Гэтэл чи надад ч хэлэлгүй дураар авирласан байна!

-----------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home