Үргэлжлэл: 00:46:15
+Цзитан эзэн хаан
Хелан Чжэнь Хуланы ханхүү
Вэнь Цзуншэн тэргүүн сайд
Вэй Ху сайд
Гу Чжоншу сайд
Ван Линь
Ван Су
Хуланы хаан
Туо
+Су Юибо Сун Хуайены хоёр дахь нэр
--------------------
Ван Сюань /А У/
+Эмээ
+Цзинь эр
----------------------------------------------------------------------------------------------------------
55 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Доош нь буулга.
Эр: Тэр дээр хэнийг ийм удаан дүүжлээстэй байлгасан юм бэ? Энэ доор зөндөө хүмүүс байх юм.
Эр1: Хүмүүс Ючжан гүнг гэлцэж байна.
Эр: Ючжан гүн?
Эмээ: Залуус та нар мэдэхгүй л дээ.
Эр: Юу?
Эмээ: Шинэ эзэн хааны зарлиг. Өнөөдөр өршөөл үзүүлэх өдөр. Тэр хүмүүс Ючжан гүнг сүүлчийн замд нь үдэхээр ирцгээсэн юм.
Эр: Аан, тийм учиртай байжээ.
Эр1: Хүмүүсийн ярих нь, энэ хэрэгт Ючжан гүнж хүртэл орооцолдсон гэсэн шүү. Тэр шөнө гүнжийг барих гэж хот даяар нэг хайсан юмдаг.
Эр: Ючжан гүнж ээ? Түүнийг олж барьсан уу?
Эр2: Үгүй ээ, гүнж Ниншоу руу явсан гэж би дуулсан. Гэхдээ... зарим хүмүүс гүнжийг Хулань руу хулгайлж авч явсан гэцгээдэг.
Эр1: Хулань руу?
Эмээ: Гүнж дээрэмчдийн гарт орчихоогүй байгаа? Тэндээс буцаж ирэхгүй.
Эр: Тийм гэж үү?
Эр1: Тиймээ. Хэн түүнийг урвагчийн эхнэр бол гэсэн юм?
Эмээ: Дэмийр! Ючжан гүн яаж урвагч байх юм? Тэр манай тосгоны бүх хүмүүсийг аварсан ачтан. Хэрэв Ючжан гүн байгаагүй бол хэн мэдлээ, манай гэр бүл бүгдээрээ хэдийн алуулсан байх биз.
Эр: Аяар, аяар.
Эмээ: Хөгшин хонины насгүй би хэнээс айх болж байна?
Эр: Дахиад буулга.
Эмээ: Ючжан гүн тулалдаанд амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэнд жилээс жилд будаа, мөнгө өгдөг байлаа. Тийм гайхалтай сайн хүн яаж босогчдийн цэргүүдийг толгойлох юм? Тэгвэл бид бүгдээрээ босогчид!
Эр: Ючжан гүн ийм гунигтайгаар дуусна гэж хэн бодох билээ?
Эр1: За, за, боллоо, та нар наад урд дарсаа тогтоочих.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цэрэг: Ниншоугийн энэ юмнуудыг ээ. Ёстой л шангаа хүртэж дээ! Эд нараас болж Чэнийн армийн бидний олон ахан дүүс алагдсан. Шинэ эзэн хаан өршөөл үзүүлсэн гээд юу гэж? Энэ муусайнуудын духан дээр “урвагчид” гэсэн тэмдэг үргэлж хадаатай байх болно.
Цэрэг: Ючжан гүнж нөхрөөс нь ганцхан толгой нь үлдэх юм гэж огт бодоогүй яваа даа. Гүнжийг одоо ч ухаан жолоогүй хайгаад л.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Ху, бас амиа алдсан Ниншоугийн цэргүүд надаас болж ийм их зовлон, доромжлол амссан. Би үүний хариуд 1000, 10,000 дахин хариу барих болно. Би, Сяо Ци, цэрэг нэг бүрийнхээ төлөө заавал өшөөгөө авна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хелан: А У! А У! Хэрэв чи ингэж зугтаад байвал удахгүй амиа алдах болно!
А У: Намайг энд орхиод яв гэж хэлсэн хүн нь чиний хаан.
Хелан: мэднэ. чиний үлдээсэн мэдээг олж үзээд наашаа яаран давхиж ирлээ. Энэ ойд зэрлэг араатнууд дүүрэн. Чамайг суллахаар энд орхино гэдэг гарцаагүй үхэлд нь үлдээсэн гэсэн үг.
А У: намайг энд үхүүлэхийг хүсчээ.
Хелан: уучил, А У. Энэ миний буруу. чамайг Хуланьд авчрах гэж яарсан, гэвч чамайг ийм аюулд орно гэж огт бодсонгүй. За ингээд боллоо. Надтай хамт буцаад яв.
А У: Хэрэв би буцаж очвол дахиад оргоход хэцүү болно.
Хелан: А У, амь амьдралаараа тангаргалъя, би үхэн үхтлээ чамайг хамгаална.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Аав аа, Сун Хуайен хэдэн өдрийн турш асуудал ундруулж байна. үүнийг дахиад хар даа.
Линь: Хуацзи, Хуацзи. Ах чинь чамайг дутуу үнэлсэн бололтой юмаа даа.
Су: Аав аа, бид үүнийг яаж шийдвэл дээр вэ?
Линь: Чи одоо ханхүү Цзяньсе. энд эрх мэдэлтэй цорын ганц хүн. Гэхдээ чиний саналыг сонсмоор байна.
Су: Яг үнэнийг хэлэхэд, мэдээж би түүнийг алахыг хүсэхгүй байсан. Сун гал усан дундуур туулж, үргэлж хүч чадлаа дайчлан зүтгэж байсан. Манай Ваны гэр бүл түүний өмнө өртэй. Ерөнхийдөө, үер болох үед би анхааралтай ажиглаж байсан. Хэдийгээр тэр ядуу, доод гэр бүлээс гаралтай ч зориг зүрхтэй, ухаантай. Усны далан барих үеэр хохирогчдод туслахаар хамгийн түрүүнд явж байсан хүн нь Сун. Нэг л өдөр тэр маш агуу хүн болно гэж боддог.
Линь: Түүнийг олны өмнө, эсвэл далдуур хөнөөх шалтгаан байхгүй юм байна, тэгвэл яах гэж надаас асуусан юм?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Лянь: Чи мэдэх үү.... миний бүх насны ашиг сонирхол юу байсныг?
Су: мэднэ.
Лянь: Тэгвэл намайг буруутгадаг уу?
Су: Би тэгж зүрхлэхгүй, бас хэзээ ч бодож байгаагүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: мэднэ ээ, А У та хоёр намайг харгис гэж боддог байсан. Чамд, дүүд чинь, бас та нарын ээжид харгис байсан гэж буруутгадаг. Надад ээжийн чинь өмнө үнэхээр ичгүүртэй санагддаг, гэхдээ би хэзээ ч харамсаж байсангүй. Яагаад гэхээр, миний хийсэн бүхэн өөрийнхөө төлөө байгаагүй, харин Ван овогтны сайн сайхны төлөө. Ван овогт гар хумхилгүй хөдөлмөрлөж байсан юм. Тэгсэн ч гэлээ, шинэ эзэн хааны хийх хамгийн эхний зүйл нь манай Ван овогтыг ямар ч аргаар хамаагүй дарж авах. Хань овогтын үед, Хань Ши, түүүний нялх хүүхдийг эзэн хааны зарлигаар хороох үед надад нэг юм бодогдсон. Юу гэвэл, Ван Линь би, амьд байгаа цагтаа үр ач нараа хэзээ ч бусдад захирагдсан байр суурьтай болгохгүй гэж шийдсэн юм.
Су: ойлгож байна.
Линь: үнэхээр ойлгосон гэж үү? Магадгүй, хэрэв ойлгосон бол нэг эмэгтэйгээс болж өөрийн ухаанаа алдахгүй байх байж дээ. Энэ тухайд, миний буруу байсныг мэднэ. Одоо би зөвхөн чамд л найдаж чадна. Чи надтай нэгдэхийг хүсэж байна уу? хүсэхгүй байх нь.
Су: Би айж байна. Таныг дахиад гонсойлгоно гэхээс.
Линь: Чи айсан гэнэ. үнэхээр л намайг гонсойлгохоос айж байгаа бол энэ нууц зарлигийн дагуу Сун Хуайенийг очоод хөнөө. Харин маргааш өглөө нь, намайг барьж хүлээд, аавыгаа Суны толгойтой хамт ордон руу илгээ. Энэ том гавъяа. Магадгүй чи бүх насаараа өндөр байр суурьтай, эд баялаг, алдар нэртэй болж мэднэ.
Су: Би Ван овогтын нэр хүндийг сэргээхийн тулд аавдаа туслахыг хүсч байна.
Линь: Гэхдээ... зөвхөн чи бид хоёрын хүч үүнд хангалтгүй. Бидэнд туслах дахиад нэг хүн хэрэгтэй.
Су: Су Юи Бо.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хаан: Хүү минь. Нааш ир, нааш ир! Суучих! сайхан мах, сайхан хоол бэлдүүлсэн. Хүрээд ир. Хамт ганц хундага юм тогтооё. Яасан бэ? Аав чинь өөр болчихсон юм шиг байна уу?
Хелан: Аав аа, өчигдөр шөнө миний эмэгтэй ойд төөрснийг та мэдэж байх ёстой. Бас тэр арай л чонын хоол болчихсонгүй.
Хаан: Тийм бол энэ газар Агуу Чэн биш гэдгийг түүндээ хэл. Хаа хамаагүй тэнээд байвал хэзээ ч үхэж мэднэ.
Хелан: Хэрэв хэн нэгэн миний эмэгтэйг гомдоовол би дайсан болж чадна. Тэр хүн миний эцэг байсан ч хамаагүй. Тэр хүн бүр Хуланы хаан байсан ч хамаагүй.
Хаан. Задарсан золиг! Чи их том болсон байна. Ийм байж чи яаж энэ үндэстний хаан болох гэсэн хүн бэ?
Хелан: Би тэр хаанд ширээг хэзээ ч сонирхоогүй. Та үүнийг мэднэ. Гэвч, сайтар бодож үзсэн. Би таны төлөвлөгөөг зөвшөөрч, Хуланы хаан болоход бэлэн. Гэхдээ нэг болзолтой. Би улс төртэй холбоотой гэрлэлтийг зөвшөөрөхгүй, миний эхнэр зөвхөн Ван Сюань байх ёстой. Үгүй гэвэл, түүний толгойноос нэг ширхэг ус унавал би түүнийг аваад алс хол явна. Тэр цагаас эхлэн Хулантай бүх холбоогоо таслана. Ааваа, та энэ тухай сайтар бодно гэж найдъя.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Вэй: Тэргүүн сайд Вэнь, эзэн хаан ямар юм сэдэж байгаа гэж та бодож байна?
Гу: Би ч гэсэн ойлгохгүй байгаа. Одоо хамгийн тохиромжтой цаг нь. Ямааны махыг халуун дээр нь гэдэг. Бид армийн үлдсэн цэргүүдийг хурдхан хяналтандаа авах хэрэгтэй. Гэвч яг энэ үеэр эзэн хаан өршөөл үзүүлэхээр болчихлоо.
Вэнь: Тэднийг хурдхан хяналтандаа авах, ингэж хэлэх амархан. Янцзи голын жанжин Су Юи Бо, мөн Ниншоугийн Танг Цзин жанжин, тухайн үедээ тэд Ючжан гүнгийн удирдлага дор эрэмгийн зоригтой, догшин жанжид байсан. Бид тэднийг яаж нэг далайлтаар өөрсдийн захиргаанд оруулж чадах уу?
Вэй: Тэргүүн сайд Вэнь, та арай хэтрүүлээд байгаа юм биш биз? Су Юи Бо генерал Ючжан гүнгээс ч амаргүй гэж үү?
Вэнь: Би бүхнээс илүү хүсэх юм, та нар бүгдээрээ цэргүүдийг хяналтандаа авах ёстой. Гэвч одоо байдал тогтворгүй хэвээрээ байна.
Эр: Тэгвэл би хэлэх үгээ хэлье. Өршөөл үзүүлэх тухай зарлахад ямар олон язгууртан, баячууд тэдгээр жанжидтай худ ураг бололцохыг хүсэх бол гэдэг сонин байна.
Вэй: Нөхцөл байдал өөрчлөгдөж, таахын араггүй боллоо. Биднийг битгий оролцуулаасай л гэж би залбирах юм.
Вэнь: Сайдууд аа, энэ намар маш түгшүүртэй байгаа. Та бүхэн бүх үл ойлголцолоо орхиж, Чэн гүрэнд туслахын тулд чармайн зүтгэж, агуу үйл хэргийг дуусгах хэрэгтэй.
Вэй: Тэргүүн сайдын түмэн зөв.
Гу: Тиймээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Харуул: Тэргүүн сайд аа.
Вэнь: Яваад тэргүүн сайд Вэнь Цзуншэн уулзмаар байна гэж эзэн хаанд айлтга.
Харуул: Тэргүүн сайдад айлтгах нь, эзэн хаан энд байгаа, гэхдээ тэр ааш муутай байгаа, хэнтэй ч уулзахыг хүсэхгүй байна.
Вэнь: Зүгээр л өөртэй нь уулзах яаралтай ажил байна гэж хэл. Хурдхан яв.
Харуул: Гэхдээ...
Вэнь: Яваач.
Харуул: Мэдлээ. Эрхэм дээдэс эзэн хаанд айлтгал байна, тэргүүн сайд тантай уулзаж ярилцах яаралтай ажил байна гэж хэлүүллээ.
Цзитан: Эндээс тонил!
Харуул: Мэдлээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Вэнь: надтай уулзахгүй гэнэ үү? Эзэн хаан юу гэж хэлсэн?
Харуул: Эзэн хаан эндээс тонил гэсэн. Үгүй ээ, биш ээ, эзэн хаан намайг тонил гэсэн.
Вэнь: Эзэн хаан юу хийж байна?
Харуул: Эзэн хаан уран бичлэг хийж байна.
Вэнь: Уран бичлэг ээ?
Харуул: Хаан ихэвчлэн тийм зүйл хийдэг. Хаан нэг л бичвэл хагас өдөр болдог.
Вэнь: Эзэн хаан юу бичиж байх юм?
Харуул: Миний бодлоор... миний бодлоор шүлэг байх аа.
Вэнь: Тийм байж.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Туо: Хаантан, та тайвшир.
Хаан: Би түүнийг хоёр хоногийн өмнө Лью Пань-аас очиж авсан юм. Тэр намайг яаж харж байсныг одоо ч гэсэн санадаг. Сая түүний нүднээс жинхэнэ үзэн ядалтыг олж харлаа. Энэ Чжэнь тэр хүүхэнд үхтлээ дурласан бололтой. Тэр овгийн бүх хүмүүсийн доог тохуу болно. Хэтдээ, Чжэнь хаан болсны дараа энэ тал нутагт байр сууриа хадгалахад их хэцүү болно доо.
Туо: Хаантан, та арай хэтрүүлж байна. Миний бодлоор бол, энэ удаа тэр эмэгтэй Чжэньд шинэ тоглоом гэсэн үг. Энэ сэтгэлийн хөөрөл нь намжсаны дараа Чжэнь тэр эмэгтэйг зүгээр л хаяна. Тэр цагт Чжэнь хаан ширээ эмэгтэй хүнээс ч чухал гэдгийг ойлгоно.
Хаан: Чиний бодлоор тэр сэтгэл хөөрөл нь 10 хоногийн дараа намжих уу?
Тоу: Тэгвэл хаантан, та хаан ширээг шилжүүлэхээ хойшлуулбал яасан юм? Чжэнийг ойлгох хүртэл нь хүлээчих.
Хаан: Үгүй ээ. Хаан ширээний ёслол, хуримын товийг өөрчилж болохгүй.
Тоу: Тэгвэл таны хэлэх гэсэн юм...
Хаан: Ючжан гүн үхсэн, харин Чэнь гүрэн Ван Сюанийг урвагчийн эхнэр гэж үздэг. Түүнд эзэн хааны, мөн цэргийн дэмжлэг хоёулаа байхгүй. Одоо эзэн хааны ордонд Ван Сюань ердөө ч чухал хүн биш.
Тоу: Тэгвэл хаантан та тэр эмэгтэйгээс салмаар байгаа юм уу?
Хаан: Ийм учраас чи хүн явуулж, энэ ажлыг гүйцэдүүл.
Тоу: Мэдлээ, хаантан.
Хаан: Би маргааш явж Кэ хаантай уулзана. 10 хоногийн дараа хаан ширээг шилжүүлэх ёслол болж, би хаан ширээг Чжэньд шилжүүлсэн тухай сонордуулна. Дараа нь том хурим болно. Кэ Эрбугийн дэмжлэгтэйгээр Чжэнь Хуланыг захирч, тал газрыг эзэгнэх болно. Хожим нь миний юу хийснийг бүгдийг нь ойлгоно. Би бүхнийг Хулань болон түүний төлөө хийж ирсэн.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цэрэг: Генерал аа. Та өдийд хуаранг орхиж гарч болохгүй!
Сун: Ханхүү Цзянься, намайг яаж хориглох нь хамаагүй, өнөөдөр би явах л болно.
Су: Би чамтай хамт нийслэл рүү буцах гэсэн юм.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: А У намайг мордохын өмнө энэ ваартай тоорны дарсыг өөрөө боож өгч билээ. Сонин юм, хагас жил ч өнгөрөөгүй байхад энэ дарс энд хэвээрээ, гэтэл хүмүүст өчнөөн их өөрчлөгдсөн байдаг.
Сун: Гүнж, гүнтэн хоёр. Нэг нь таны төрсөн дүү, нөгөө нь таны хүргэн. Одоо нэг нь үхэж, нөгөөх нь хаана байгаа юм бүү мэд. Та юу гэж бодох нь хамаагүй, ханхүү Цзянься. Би үхдэг байлаа ч тэдний төлөө шударга нэрийг нь цэвэрлэнэ!
Су: Үхэх ээ? Чи зарим зүйлийг мэдэхгүй байгаа бололтой.
Сун: Юу болохыг нь асууж болох уу?
Су: Хэрэв би байгаагүй бол чи хэдийн үхсэн байх байлаа.
Сун: Та үүгээрээ юу хэлэх гэсэн юм?
Су: Чи өөрөө үз.
Бичиг: Су Юи Бо-г устга
Сун: хатан эх намайг хөнөөхийг хүсчээ. Тэр яагаад намайг алахыг хүссэн юм? Ханхүү Цзянься. Та яагаад зарлигийг зөрчиж, намайг амьд үлдээсэн юм?
Су: Чи сая өөрөө хэлсэн. Ючжан гүн, А У хоёр чамд маш их итгэдэг байсан. Би чамайг алж чадахгүй. Харин хатан эх чамайг алахыг хүссэн учир нь чи ухаантай хүн болохоор. Эзэн хааны ордонд яагаад ийм их өөрчлөлт болов? Чамайг ойлгоно гэж найдъя.
Сун: Ючжан гүн бид хоёр... үхэл амьдралын заагийг хамтдаа туулсан. Олон жил хамт тулалдсан. Бид Хуланьд тулалдаж, Ниншоуг хамгаалж байлаа. эзэн хааны ордонд ч чин үнэнч байсан. Бидэнд ингэж хандсан гэхээр итгэхгүй байна. Ючжан гүн жинхэнэ баатар, ингэж дуусах ч гэж дээ. Хайран хүн. Харамсалтай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Тиймээ. Үнэхээр харамсалтай. Гэхдээ чиний уур хилэн Ючжан гүнг буцаагаад амилуулахгүй биз дээ?
Сун: Тэгэхэд би түүнтэй хамт байсан бол, тэр яасан ч...
Су: Яана гэж?
Сун: Ийм учраас л намайг нааш нь илгээж, яг тэр үеэр тэд Ючжан гүнг алахаар төлөвлөсөн байж. Би бүр үерээс аврахаар энд өөрөө ирснийг яана. Дээр нь халдварт өвчинтэй тэмцэнэ гэж. Би ердөө л шатрын хүү байжээ. Гэтэл одоо тэд намайг алахыг хүсч байдаг.
Су: Шинэ эзэн хаан ширээнд заларсан, миний Ван овогт, бас чи, бид бүгдээрээ тэдний хохирогчид болсон. Одоо хүндхэн сонголтын өмнө байна. Энэ удаа чамайг нийслэл рүү буцахад чинь хориглож зогсоосон юм биш. чамтай яах вэ, юу хийх вэ гэдгийг ярилцах гэсэн юм. Мөн бид буцаж очсоны дараа юу хийх ёстой талаар.
Сун: Би мунхаг хүн. Гэхдээ миний ойлгосноор, танд төлөвлөгөө байгаа юм уу?
Су: Миний бодлоор, бид үхэхээ хүлээж сууснаас өөрсдийн амь насыг аврахаар хөдөлсөн нь дээр. А У Юйсюд төрсөн мэт ханддаг, харин би чамайг ухаалаг гэж хардаг. Тийм учраас би хатан эх хааны зарлигийг зөрчиж чамайг аварсан юм. Гэхдээ мэдэхгүй байна, чи надтай хүч хавсрахад бэлэн үү? Ван овогт 100 жилийн түүхтэй. Харин чи авъяастай хүн. Хэрэв бид нэгдэж, энэ самуун цагт тэдгээр өөдгүй юмнуудаас ангижирвал бид амьд үлдэж чадна. Сул гүн Су Юи Бо гэж хэн бэ? Миний бодлоор, чи нэг л хааны тугийн дор, жинхэнэ гүн хэргэмтэй, 10,000 хүнийг захирах ёстой, энэ л чамд тохирно. Мэдэхгүй юм, миний юу ярьсаныг ойлгосон уу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сун: Орой бид хуаранд очих үеэр би Су Юи Бо-той ярилцах болно. Чадварлаг хэдэн дайчид авчирч майхны гадаа хүлээлгэж бай. Хэрэв дотор аяга хагарахыг сонсвол хүмүүсээ даруйхан дотогш оруулж түүнийг хөнөө.
Эр: Жа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сун: Ханхүү Цзяньсятай нэгдэх нь надад нэр төрийн хэрэг. Үнэндээ, би танд амь насаараа өртэй. Хэрэв та тэнд байгаагүй бол би Ючжан гүн шиг болох байлаа. нөгөө ертөнцөд очих байсан. Надад нэг болзол байна.
Су: Хэлээч.
Сун: Бид Ючжан гүнгийн нэр төрийг сэргээхийн төлөө нэгдэх ёстой.
Су: Үүнд санаа зовох хэрэггүй. Сяо Ци миний хүргэн. Би түүнийг тийм байдалтай үхсэнд зүгээр харж суухгүй.
Сун: Бас нэг юм.
Су: Хэлээч.
Сун: Би Ючжан гүнжийг олох ёстой.
Су: А У миний төрсөн дүү, мөн манай Ван овогтын гүнж. Би дүүгээ хайлгахаар хэдийн хүмүүс явуулсан. Тэд ертөнцийн хязгаарт очоод ч хамаагүй түүнийг олно. Су Юи Бо. Тэгвэл, цаг нь ирэхээр би Ючжан гүнгийн ариун нэр төрийг заавал сэргээх болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Туо: Эрхэм бөөгийн амгаланг айлтгая.
Бөө: Би өчигдөр онгодоо буулгаж байхдаа тэнгэрээс нэг шинж тэмдэг олж үзлээ. Би гал ус хоёр харшлахыг харсан. Том гамшиг ирж байна. Тооцоод үзэхэд, энэ Чжэний хуримын өдөртэй давхцаж байгаа.
Туо: Та Вань Сюанийг хэлж байна уу. Хаан тэр эмэгтэйг хороо гэж надад тушаасан.
Бөө: Хулань Чэн гүрэнтэй аль хэдийн холбоотнууд болсон. Хаантан Чэн гүрнийг доромжилж зүрхлэх ёсгүй. Хэрэв тэд үүнийг мэдвэл...
Туо: Чжэнь ханхүү Ми Яа хоёр гэрлэж, Чжэнь тал газарт хяналтаа тогтоохын тулд хаан ширээнд суух ёстой. Тэр Хуланы хаан болно. Харин надад Ван Сюанийг алсан ял зэм оногдоно. Энэ тал газарт, Чэн гүрэнд. Би өөрийгөө зөвтгөж чадахгүй.
Бөө: Тиймээс чи юу ч хийлгүй хүлээж байсан нь дээр.
Туо: Таны бодлоор бол... Ойлголоо. Тэгвэл би тэнгэрийн бошгийг дагая. Чжэнь ханхүүд хуримын үеэр хаан ширээг нь өгсөний дараа би тэр баярт үйл явдлыг нь оршуулга болгоно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзитан: Надад бүү саад бол гэсэн байх аа!
Харуул: Зүрхлэн айлтгая, эрхэм дээдэс ээ, Шу авхай ирсэн байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзитан: Цзинь эр? Цзинь эр.
Цзинь: Ханхүү Аньпин. Үгүй ээ. Ханхүү Аньпин биш. Та одоо эзэн хаан.
Цзитан: Цзинь эр. Би... би чамайг хаа сайгүй хайсан.
Цзинь: Эрхэм дээдэс ээ. Би буцаад ирлээ.
Цзитан: Чи буцаад ирсэн нь сайн хэрэг. А У хаана байна? Энэ бүх хугацаанд хамт байгаагүй юм уу? Тэр яасан бэ? А У... тэр одоо хаана байна?
Цзин: Гүнж хэдийн үхсэн.
Цзитан: Чи сая юу гэсэн бэ?
Цзин: Тэр өдөр бид мөрдлөгөөс зугтан нийслэлээс гарч, үргэлж нуугдаж явдаг байлаа. Тэгэхэд гүнж Ючжан гүнг үхсэнийг мэдсэн. Гүнж уй гашууд автаж, өвчин туссан. Би дэргэд нь байж гүнжийг асарч, тайтгаруулж байсан. Гүнжэд эргээд очих боломж байгаа гэж хэлдэг байсан. Хараад байхад, тэр үүнтэй эвлэрсэн бололтой байсан. Хэсэг хугацааны дараа байдал хэсэг зуур намжлаа. Гэтэл гүнж гэнэт Лянь Ю ууланд очиж Ючжан гүнтэй салах ёс хиймээр байна гэсэн. Би ч юм санаагүй. Тэгээд гүнжийг дагаж явсан. Бид өндөр хавцалын ирмэгт хүрэх үед гүнж гэнэт доошоо үсэрчихсэн.
Цзитан: Чи худалч! Чи худалч! А У хэзээ ч тэгэхгүй! Тэр тэгж чадахгүй!
Цзин: Түүнийг хориглож чадаагүй миний буруу.
Цзитан: Харуул!
Цзин: Түүнийг хориглож чадаагүй миний буруу. Би л түүнийг үхүүлсэн.
Цзитан: Энэ худлаа!
Цзин: Би тэгнэ гэж бодоогүй.
Цзитан: Харуул!
Цзин: Ючжан гүнж Ючжан гүнд үнэхээр хайртай байсан. Гүнж Ючжан гүнгийн төлөө дуртай үхэх байсан нь үнэн.
Цзитан: Чиний хэлсэн бүхэн худал! Хэлсэн бүхэн чинь худал. А У хэзээ ч тийм юм хийхгүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home