Үргэлжлэл: 00:46:15
Сяо Ци А У-ийн нөхөр
Ху Еци Хуланы элч
Хелан Чжэнь Хуланы ханхүү
Шен оточ
Вэй Ху сайд
Гу Чжоншу сайд
Ху дэслэгч
+Ли жанжин
+Сяохэ Хуланы барьцаанд байгаа хүүхэд
Ван Сюань /Аву/ ерөнхий сайдын охин
Се Ваньжу хатан хаан
Сюй шивэгчин
Юэ шивэгчин
Яао дэслэгч
Чжэн Ваньжугийн асрагч
+Циньчжи Хуланы барьцаанд байгаа хүүхэд
----------------------------------------------------------------------------------------------------------
50 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цэрэг: Ючжан гүн түрүүлэн хөндийд алуурчныг мөшгиж байна. Тэнд отолт байж магадгүй. Нэмэлт хүч хэрэгтэй байна. Тэнд отолт байж магадгүй. Нэмэлт хүч хэрэгтэй байна.
Ли: Хөөгөөд!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Болгоомжил.
Сяохэ: Намайг тавиач. Авраач.
Цинь: Ахаа, гүнтээн авраач.
Сяохэ: Гүнтээн.
Цинь: Ах аа, гүнтээн авраач.
Сяохэ: Миний охин дүүг авраач.
Цинь: Намайн авраач, гүнтээн.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цинь: Ах аа, биднийг авраач.
Хелан: Ючжан гүнтээн, бид уулзалгүй 6 сар болж. Би чамайг их үгүйллээ.
Ху: Чамайг нулимаж байна.
Цинь: Ах аа.
Ху: Хелан Чжэнь, нас биед хүрсэн том эр, гэтэл хоёр хүүхдийг дээрэлхэж л байдаг. Чи эр хүн мөн үү. Зүгээр л надтай тулалд. Хэрэв чи хулчгар биш бол надтай жинхэнэ сэлмээр эрэгчин эмэгчнээ үзэлц.
Яао: Хелан Чжэнь, хэрэв чи миний ахтай тулалдахыг хүсэхгүй байгаа бол оронд нь надтай тулалд. Хэрэв чи намайг ялж чадахгүй бол хүүхдийг тавьж явуул. Биднийг дагаж нийслэлд очоод шийтгэлээ хүлээ.
Сяо: Хүүхдүүдийг суллаж явуул, тэгээд хар хурдаараа зугт.
Хелан: Зугтах аа? Би зугтах ямар хэрэгтэй юм? Чэн гүрний эзэн хааныг алсан хүн нь чи биз дээ?
Ху: Тэнэг юм ярихаа больж үз. Эзэн хааныг алуулах гэж алуурчдыг илгээсэн хүн нь чи биз дээ? Хүүхдүүдийг хулгайлж зугтсан хүн нь чи биш шүү? Чи тэгж зүрхэлсэн байж үнэнээ хэлж зүрхлэхгүй байна!
Хелан: Сяо Ци, чи үхлийн ирмэг дээр байж яагаад ойлгохгүй байгаа юм? Эзэн хааныг алсан хүн нь Хелан Чжэнь би биш, харин чи, Ючжан гүн.
Яао: Энэ худлаа!
Цэрэг: Мэдээ! Жанжаан! Жанжаан! Ордны олон тооны цэргүүд аль хэдийн хойноос нэхэж байна! Тэд жанжин хааныг алж, бослого гаргасан гэж байна!
Ху: Жанжаан.
Хелан: Ингээд хоёулаа эндээс үүрд салцгаая. Бид хойд амьдралдаа дахиж уулзана.
Яао: Чи хүлээж бай!
Сяохэ: Битгий! Битгий! Намайг тавьж явуулаач! Намайг явуулаач дээ! Битгий л дээ. Намайг явуул л даа!
Сяо: Хелан Чжэнь, юу ч болж байсан хүүхдүүдийг битгий алаарай.
Сяохэ: Намайг тавьж явуулаач!
Цинь: Ах аа, гүнтээн! Ах аа, биднийг авраач!
Сяохэ: Биднийг явуулчих л даа!
Хелан: Сяо Ци, би энэ хүүхдүүдийг ална гэж хэзээ ч бодож байгаагүй...
Сяохэ: Намайг тавиач!
Хелан: .... надад зөвхөн чиний амь хэрэгтэй. Хэрэв энэ чиний сүүлчийн хүсэл бол би чамд амлая. Би энэ хоёр хүүхдийг Хуланьд авч очоод, тэднийг өсгөх болно. Чи тайван үхэж болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ши: Гүнтэн яагаад ирэхгүй байна.
Тан: Бүх цэргүүд алуурчныг барихаар хойноос нь явцгаасан.
Ши: Яах гэж ингэсэн юм бол, чи мэдэх үү?
Тан: Энэ яагаа вэ?
Ши: Нэг л биш байна даа. Энэ морь яагаад жаахан юмнаас л үргээд байна?
Тан: Энэ... Явцгаая.
Ши: Явцгаая. Түргэл.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ши: Та нар энд юу хийж байгаа юм? Та нар бослого дэгдээх гэж байна уу?
Лянь: Бослого оо? Бослого гаргасан хүн нь та нарын Ючжан гүн. Ниншоугийн дайчид аа, сонсч бай! Сяо Ци эзэн хааныг алсан. Тэр бослого гаргасан ялт этгээд! Гэвч тэр оргон зайлсан. Та нар бууж өгсөн нь дээр, үгүй бол бүгдээрээ үхнэ!
Тан: Ахан дүүс ээ! Ордны цэргүүд манай жанжинг бослого гаргасан ялт этгээд гэж байна. Та нар итгэж байна уу?
Бүгд: Итгэхгүй байна!
Лянь: Тэгээд? Та нар Ючжан гүнгийн цэргүүд үү, эсвэл Чэн гүрний цэргүүд үү? Энэ бол хатаны зарлиг, хэн эсэргүүцэхийг нь би харъя.
Ши: Бид жанжинтай хамт улс орноо хамгаалж үхэл амьдралын дундуур туулж ирсэн. Бид чиний худалч үг, жанжин урвасанд итгэхгүй. Ниншоугийн цэргүүд ээ, бид үхтлээ Ючжан жанжныг хамгаалах болно!
Тан: Бид үхэх байсан ч Ючжан жанжныг хамгаална!
Бүгд: Бид үхэх байсан ч Ючжан жанжныг хамгаална! Бид үхэх байсан ч Ючжан жанжныг хамгаална!
Лянь: Сайнаар яриад болохгүй бол саараар үзэхээс дээ. Та нарт сонголт байхгүй бол дараа нь намайг харгис гэж битгий буруутгаарай. Та нар, ниншоугийн дайчдыг чадварлаг гэдэг ч та нарт 500-аас илүүгүй цэргүүд байна. Миний цэргүүд та нараас дөрөв дахин их, та нар айхгүй байна уу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяохэ: Дүү минь. Миний дүү.
Ли: Сяо Ци! Бууж өг! Тэгвэл би чамайг амьд үлдээж болох юм.
Сяо: Ахан дүүс ээ, энэ удаа би та нарт том гай дуудсан гэхээс эмээж байна.
Ху: Бид жанжинтай хамт амьдрана, эсвэл үхнэ!
Бүгд: Бид жанжинтай хамт амьдрана, эсвэл үхнэ! Бид жанжинтай хамт амьдрана, эсвэл үхнэ!
Яао: Жанжаан, бид таны хорыг хурдхан гадагшлуулах ёстой.
Сяо: Би зүгээр.
Яао: Гэхдээ л...
Ли: Ючжан гүнгийн толгойг надад авчирсан хүнд би 10,000 алтан таэль шагнана!
Ху: Оролдоод үз!
Ли: Дайраад!
Бүгд: Дайраад!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Лянь: Ниншоугийн цэргүүд Сяо Цинийг дагаж байна! Тэд ч гэсэн бослого өдүүлсэн ялт этгээдүүд! Бүгдийг нь ал!
Тан: Бид явж жанжныг хамгаалах хүртэл тэднийг алаад! Дайраад!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Охин: Гүнтэн ах аа!
Еци: Явцгаая!
Сяохэ: Гүнтээн! Гүнтээн! Миний охин дүүг авраач! Гүнтээн! Миний охин дүүг авраач!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Тэсээрэй, хаантан!
Эрхэм дээдэс ээ, тэсэж үзээрэй.
Шэн: Эрхэм дээдэс ээ, та тэсээрэй. Эрхэм дээдэс ээ, тэсэж үзээрэй!
Гу: Вэй Ху, хоёулаа түр ийшээ гаръя. Вэй, надад энэ нэг л биш санагдаад байх юм. Хэрэв Ючжан гүн бослого дэгдээхийг хүссэн бол яагаад яг энэ мөчийг сонгосон байхав? Ан авын үеэр шүү. Ордны ихэнх сайдууд, түшмэдүүд энд байна. Мөн энд эзэн хааны хамгаалалтын цэргүүд энд хаа сайгүй. Яг энэ мөчид ингэж хөдлөнө гэдэг тэнэг, ухаангүй алхам. Мөн эзэн хаан Ючжан гүнтэй тулалдаж хүчээ сорихыг хүссэнийг бид бүгдээрээ харсан. Эзэн хаан ганцаараа ой руу явна гэсэн. Хэрэв Ючжан гүн бослого гаргахыг хүссэн бол тэр хэдийн мэдэж байсан гэж үү?
Вэй: Гу сайд аа, чи будилаад байна уу?
Гу: Вэй Ху, энэ юу гэсэн үг юм? Чиний ойлгож байгаа зүйлийг бусад сайдууд ойлгохгүй байгаа гэдгийг?
Вэй: Тэгвэл яагаад?
Вэй: Ючжан гүн алуурчин мөн биш нь хамаагүй, гэхдээ энэ бол түүнийг зайлуулах цорын ганц боломж. Тэр Сяо Цин гүн болсноос хойш олон доод гаралтнуудыг дээшээ гарахад нь тусалсан. Энэ байдлаар 100 жилийн дараа миний гэр бүлийн овог, удам юу ч биш болно. Тэр миний гэр бүлд заналхийлж байна. Тиймээс, тэр эзэн хааны алахаар сэдсэн үгүй нь чухал биш, энэ удаа тэр амьд үлдэх нь юу л бол.
Гу: Гэхдээ эзэн хаан ийм байхад бид өөр юу хийх ёстой вэ? Хааны оточ Шэн байна.
Шэн: Вэй Ху хаана байна?
Гу: Вэй Ху, Гу Чжоншу энд байна. Эзэн хаан яаж байна?
Шэн: Би та бүхнээс нуух юм алга, эзэн хаан амьсгаатай хэвээрээ, гэхдээ дараа нь бурхан мэдэх байх. Вэй Ху, та энд хамгийн өндөр хэргэмтэй хүн. Та шийдвэр гаргаж болохсон болов уу? Бид нийслэлд яаралтай буцах хэрэгтэй юу?
Гу: Гэхдээ эзэн хаан ийм байхад би явж чадна гэж үү?
Вэй: Тиймээ.
Шэн: Гу Чжоншу, та одоо болтол ойлгоогүй байна уу? Бүр Хуа Туо оточ заларсан ч түүнийг эдгээхэд хэцүү байх байсан. Тэр сум зүрхэнд нь маш ойрхон туссан. Миний эм тангийн хүчинд тэр одоогийн байдалтай байна. Гэхдээ энэ 2-3 өдрөөс цааш торгоож чадахгүй. Хэрэв би яаралтай нийслэлд буцахгүй бол би эмээж байна, эзэн хаан үнэхээр...
Вэй: Ючжан гүн бослого дэгдээж, харин эзэн хаан үхэл амьдралын зааг дээр байна. Бүх хүмүүс үймж сандралдаж байна. Сая оточ Шэн надаас шийдвэр гаргахыг хүслээ. Тиймээс... авч явах тэрэг бэлд. Эзэн хааныг яаралтай нийслэлд буцаая! Энэ тухай гадагш тархвал улс даяар замбараагүй байдал үүснэ. Гэхдээ, хэрэв хаантан... бүр хэрэв... Тэр нийслэлд байх ёстой. Нийслэлд бяцхан ханхүү, хатан, хатан эх байгаа. Яаж гэдэг нь хамаагүй хаантан үг хэлэх ёстой. Та нар юу гэж бодож байна?
Бүгд: Бид бүгд таны шийдвэрийг дагая.
Вэй: Сайн байна, бүгдээрээ яаравчилж, явахад бэлдэцгээ.
Бүгд: Мэдлээ. Түргэлцгээ. Би танаас дахиад хүсэх юм байна, Шэн оточ оо. Та биднийг дагалдан явахын өмнө эрхэм дээдэс амьд мэнд ордонд очно гэдгийг амлах хэрэгтэй.
Шэн: Би чадах бүхнээ хийх болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Та дахиад жаахан тэсээрэй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Яао: Ах аа, бушуухан очоод жанжинд тусал! Би гай болохгүй!
Ху: Болгоомжтой байгаарай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хелан: Ээж ээ, охин дүү минь, Хелан Чжэнь би та нарын өшөөг авлаа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Чэн: Ухарч болохгүй! Тэдэнд хорь хүрэхгүй цэргүүд үлдсэн! Хэрэв Сяо Ци үхэхгүй бол хэн ч амьд үлдэхийг бодох хэрэггүй! Дайраад! Дайраад!
Тан: Ниншоугийн дайчин Чжэнцзянь Юань би туслахаар цэргүүдтэйгээ ирлээ! Дайраад! Ючжан жанжаан, мэдээлье! Бид 500 хүнтэй ирсэн! Эзэн хааны 2000 цэрэгтэй биднийг алахаар ирэхэд нь бут цохисон. Танай цэргүүд бут цохиулсан! Бид жанжины өмнө нэр төрөө алдахгүй!
Ху: Ниншоугийн дайчид аа! Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ!
Бүгд: Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ! Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ! Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ! Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ! Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ!
Сяо: Дайраад!
Ху: Дайраад!
Бүгд: Дайраад!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Юэ: Сюй авхай, би энд харж хоноё. Та яваад амарч бай.
Сюй: Би явж унтъя даа. Хааны оточ Шэн оточ үнэхээр чадварлаг, хүн юм. Ючжан гүнж тэр зүүнүүдээс болж өдөр бүр зовох юм. Тэгсэн ч шөнөдөө харьцангүй тайван, жигд амьсгалж унтдаг боллоо.
Юэ: Тиймээ. Гүнжийн бие сайжирч, Ниншоугоос гүнг ирэхийг хүлээнэ, дараа нь зөндөө олон хөвгүүд, охидтой болно гэж би найдаж байна. Тэгвэл бидний ажил мундахгүй их болно доо!
Сюй: Юэ, гүнж хэдийн амь насаараа дэнчин тавьж, хүү төрүүлэх гэж оролдож байсан. Тэр олон хөвгүүд, охид хаанаас гарах юм? Ючжан гүнж аюулгүйгээр аажмаар санасандаа хүрч, хүсэл нь биелээсэй гэж би хүсэх юм. За, би явлаа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Гүнжээ, би сая чанга хатгачихсан уу?
Аву: Санаа зоволтгүй.
Эм: Тийм бол... би үргэлжлүүлье.
Аву: Тэг ээ. Та надад үнэнээр нь хэлээч. Би жирэмсэн болох уу?
Эм: Хааны оточ Шэн жирэмсэн болох асуудал биш гэж хэлсэн. Гэхдээ төрөлтийн үеэр...
Аву: Тэгвэл сайн байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Юэ: Гүнжээр үнэхээр бахархаж байна. Гүнж өдөр болгон 100 гаруй мөнгөн зүгээр хатгуулдаг. Дараа нь эмтэй усанд хэвтдэг, өвдөлт яасанд нь хүртэл мэдрэгдмээр юм. Энэ тэсвэрлэх араггүй шаналгаан. Хааны оточ Шэний эмчилгээний энэ аргыг баргийн эр хүн тэсэж чадахгүй.
Аву: Сайн эм тан хоросгож өвтгөдөг. Эдгэх явц нь их удаан байдаг юм. Хааны оточ Шэний эмчилгээний арга надад үнэхээр тус болно гэж би найддаг.
Юэ: Гүнж ээ, та хоёр цаг суулаа. Та одоо онгоцноос гарах цаг нь болсон.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ваньжу: Чи ядарч байна уу? Алив. Унтах цаг болсон байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Чжэн: Ю Чэн.
Ю: Асрагч Чжэн.
Чжэн: Надад өгчих. Яасан бэ?
Ю: Жа.
Чжэн: Чи одоо явж болно.
Ю: Жа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ху: Ху Яао. Ху Яао. Жанжин. Жанжин. Жанжин!
Яао: Жанжаан. Жанжаан. Ах аа, жанжин амьд байна.
Ху: Ху Яао.
Яао: Ах аа.
Ху: Тэд жанжныг зайлуулах төлөвлөгөө сэдсэн. Тэд тайван байна гэж байхгүй. Тэд жанжныг үхсэн гэж бодох ёстой. Ойлгосон уу? Чи ямар тэнэг ээ мэдэх үү. Наад царайгаа хар даа. Ирээдүйд хэн чамтай гэрлэхийг хүсэх юм? Битгий уйл, битгий гашууд. Бид 100-аас жаахан илүү байсан, бид тэднээс 1000-аас илүүг нь алсан. Би тамын хаантай уулзах үедээ би түүнд ярих юмтай л боллоо.
Яао: Та тамын хаантай уулзах ёсгүй. Би яваад оточ аваад ирье. Та ямар ч байсан эдгэнэ. Ах аа, гэртээ харьцгаая л даа. Дахиад хэзээ ч тулалдахгүй байцгаая. Дахиад хэзээ ч тулалдахгүй.
Ху: Надад нэг тус бол. Энэ сэлмийг сугалахад надад туслаад өг.
Яао: Та галзуурсан юм уу? Хэрэв би энэ сэлмийг сугалвал та үхнэ!
Ху: Миний хувьд энэ сэлмийг сугалснаар би чөлөөлөгдөнө. Сонс, энэ сэлмийг сугал. Дараа нь жанжны хуягийг надад өмсүүл.
Яао: Хэрэв би хуягийг нь солилоо гэхэд яана гэж? Тэд жанжны царайг танихгүй гэж үү?
Ху: Жанжин байхгүй бол бид бүгд байхгүй. Сонс. Сэлмийг сугалаад өг. Хуягийг нь сольж өмсгө. Миний царайг зэрэмдэглэ. Жанжныг аваад Ниншоу руу буц.
Яао: Дуугай бол! Харин одоо намайг сонс. Би одоо морьд авчраад жанжин та хоёрыг авч явна. Та хоёрын хэн нь ч үхэх ёсгүй.
Ху: Дүү минь. Би даарч байна. Намайг тэврээч. Намайг уучлаарай. Би чамд сайтар анхаарал тавьж, асарч чадсангүй.
Яао: Ах аа!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Чжэн: Хатантан. Эрхэм дээдэс ээ. Та өглөөний ундаа уух цаг болж. Та шөнийн турш огт унтаагүй юм уу?
Ваньжу: Хүү минь шөнөжин хөрвөөж хонолоо. Тэр саяхан унтсан. Би сая л гэнэт ойлголоо, танд миний хүүг асарч, тойлох ямар хэцүү байсныг. Би үнэхээр тэнэг юм. Би Ван Сюаны хэлсэн хорон үгнээс болж танд эргэлзэж яаж чадав аа? Асрагч аа.
Чжэн: Жа.
Ваньжу: Би төөрөлдсөн байна, намайг битгий зэмлээрэй.
Чжэн: Би... би яаж таныг зэмлэх билээ, хатан хаан минь? Бяцхан ханхүү үргэлж л ийм байдаг. Таны сэтгэл дотор ямар хэцүү байгааг би мэднэ.
Ваньжу: Та л намайг сайн ойлгох юм даа. Асрагч аа.
Чжэн: Жа.
Ваньжу: Ючжан гүнжийн хойноос хүн явуулж авчруул.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв:
Back to episodes Go home