...00.30 Дрийм Уоркс пикчерс толилуулж байна
ПиДиАй, Дрийм Уорк продакшны уранбүтээл ...00.55
Ханхүү- Эрт урьдын цагт алс холын нэгэн хаант улсад хаан, хатан хоёрындундаас нэгэн хөөрхөн охин төржээ. Хаант улсын албат бүгдээрээ аз жаргалтай байсан юм. Гэвч наран жаргахад гүнж аймшигт шидэнд автах болсныг анзаарсан байна. Шөнө болгон ийм зүйл тохиох болов. ...Аргаа барсан хаан, хатан хоёр охиныг загалмайлсан шидэт дагинд хандсан байна. Дагинын заавар ёсоор гүнжийг цамхагт цоожилжээ. Тэгээд үлгэрийн ханхүүгийн үнсэлтээр сэрэх ёстой байв. ...Ханхүү л мөсөн хуйг давж, усгүй халуун цөлийг өдөр шөнө гэлтгүй зогсолтгүйгээр туулах учиртай. Амь нас, нэр төрөөрөө дэнчин тавин байж луугийн цайзад хүрч очих ёстой. ...Тэгээд ч ханхүү хаант улсдаа хамгийн эрэлхэг, хамгийн зоригтой нь байлаа. ...Түүний үнсэлт аймшигт шидийг эвдэх ёстой. Хамгийн өндөр цамхгийн адагт байрлах өрөө рүү явж орох учиртай. Гүнжийн лавринд орж ирэн ор руу нь очоод тунгалаг хөшгийг ярж, цаанаас нь...
Чоно- Юу вэ?
Өг- Фиона гүнж үү?
Чоно- Бишээ.
Өг- Бурхны аврал. Гүнж хаана байгаа юм бэ?
Чоно- Хуримын аялалдаа явсан.
Өг- Хуримын аялал аа? Хэнтэй? ...02.57
Бичиг- Шрек-2. ...03.52 Би чамд хайртай. ...04.58
Шрек- Гэртээ ирэх ямар сайхан юм бэ.
Бичиг- Гоблинуудаас \махчин,оогр\ болгоомжил. ...
Шрек- Зөвхөн чи бид хоёр. ... 05.10
Ххххххххх
\дотор\
Илж- Хоёулхнаа сайхан амьдарна гэж үгүй.
Шрек- Илжиг үү?
Илж- Шрек, Фиона? Та хоёрыг харах зүгээр л таатай байна. Алив, намайг тэврээч , секс машин минь. Өө, хатагтай Шрек. Хуучин анддаа зориулах ёотонгийн хэлтэрхий олдоно л биз дээ?
Шрек- Илжиг ээ, чи энд юу хийж байгаа юм бэ?
Илж- Та хоёрын хайрын үүрийг манаж байлаа.
Шрек- Захидал харилцааг ялгаж, ургамал услах байдлаар уу?
Илж- Үгүй дээ, би бас...загас хооллосон.
Шрек- Манайх загасгүй.
Илж- Одоо байдаг болсон. Энэ нь Шрек, энэ нь Фиона. Шрек үнэхээр гайхалтай....
Шрек- Бурхан минь, цаг орой болчхож. Чи гэртээ харьсан нь дээр байх.
Илж- Юу вэ, чи надад аяллынхаа талаар сонин хуучлахгүй хэрэг үү?
Фиона- Ингэхэд , илжиг ээ? Гэр лүүгээ, луу дээрээ очих болоогүй юм уу?
Илж- Тийм ээ. Мэдэхгүй юм даа, сүүлийн үед сэтгэл нь хөрөөд байгаа. Тэгээд л та хоёртой хамт амьдрахаар нүүгээд ирлээ.
Фиона- Чамайг харах болгондоо бид хоёр баяртай байдаг.
Шрек- Гэвч Фиона бид хоёр гэрлэсэн. Хамтдаа байхын тулд жаахан цаг хэрэгтэй. Хоёулхнаа. ...Бид хоёр.
Илж- Өөр зүйл нэмж хэлэх гэсний хэрэггүй. Юуны ч талаар бүү санаа зов. Та хоёрт хэн ч садаа бүү болоосой гэдэг үүднээс би үргэлж хажууд чинь байх болно.
Шрек- Чи садаа болоод байна.
Илж- За за, ойлголоо. Тэртээ тэргүй би хаалга руу харж байсан юм. Тиймээс ням гарагт уулзацгаая.
Шрек- Тэр зүгээр дээ. Хоёулаа хаа хүрээд зогслоо? Өө, би санах шиг боллоо. ...Илжиг ээ?
Илж- Мэднээ, мэднэ. Хоёулхнаа гэсэн. Би явлаа. Тэдэнд юу гэж хэлэх вэ? ...07.08
Хххххххххх
\гадаа\
Хүн- Хангалттай, бүрээчээн. ...Эрхэм хүндэт Фиона гүнж минь. Таныг алс холын хаант улсад хуримын тань ёслолд урьж байна. Баярын ажиллагааны үеэр хаан өөрийн адислалыг танд болон...болон...таны царайлаг ханхүүд хүртээх болно. Алс холын хаант улсын хаан, хатан хоёр мэндчилэв. Өөрөөр бол аав, ээж хоёр нь.
Фиона- Аав, ээж хоёр уу?
Шрек- Царайлаг ханхүү гэв үү?
Илж- Хааны бүжигт үдэшлэг? Би хамт явж болно биз дээ?
Шрек- Бид явахгүй.
Илж- Юу?
Шрек- Чиний минь гадаад үзэмж тэднийг шооконд оруулна шүү дээ.
Фиона- Магадгүй бага зэрэг гайхах байх л даа. Гэхдээ л аав, ээж хоёр минь. Надад хайртай. Санаа зоволтгүй, тэр хоёр чамд ч гэсэн сайн болно.
Шрек- Тиймээ, тэгэлгүй яах вэ. Намайг юу боллоо гэж скаутын эгнээнд элсүүлэх вэ.
Фиона- Боль доо, тэд маань гооч улс биш.
Шрек- Тэгвэл яагаад энэ түрүүч мушилзаад байсан юм бэ?
Фиона- Больж үз, тэдэнд боломж олго.
Шрек- Яах гэж? Хутгаа ирлэх цаг өгөх гэж үү?
Фиона- Үгүй дээ, тэр хоёр чамд адислалаа хүртээхийг л хүсч байгаа.
Шрек- Гайхалтай. Одоо надад тэдний адислал дутаж гэнэ.
Фиона- Хэрвээ гэр бүлийн маань гишүүн болохыг хүсч байгаа бол тийм.
Шрек- Намайг хүсч байгаа гэж хэн хэлээ вэ?
Фиона- Чи. Надтай гэрлэж байхдаа.
Шрек- Намайг ханхүү болгох гэсэн юм биз дээ?
Фиона- Энэ чиний байр суурь уу? Явахгүй юм уу?
Шрек- Надад итгэ. Энэ чинь сайхан санаа биш. Бид явахгүй. Цэг. ...
Бичиг- Шинэхэн гэрлэгсэд.
Илж- Түргэлээч ээ, Шрек. Замын бөглөрөлд орохыг хүсэхгүй байна. ...
Боов- Санаа зоволтгүй ээ. Бид энэ хавийг зохицуулчихна.
Цагхулг- Намайг хүлээгээч ээ. ...09.03
Илж- За за, урагшаа. Яваарай. Урагшаа, урагшаа. Яваарай. Яваарай. Алс хязгаар луу урагшаа. Яваад байгаарай. Ура. ...09.31 Бид ирчихсэн үү?
Шрек- Үгүй. ...
Илж- Бид ирчихсэн үү?
Фиона- Арай болоогүй байна. ...
Илж- Бид ирчихсэн үү?
Фиона- Үгүй ээ.
Илж- Одоо ирчихсэн үү?
Шрек- Үгүй.
Илж- Одоо ирсэн болов уу?
Шрек- Тиймээ.
Илж- Нээрэн үү?
Шрек- Үгүй.
Илж- Бид ирчхэв үү?
Фиона- Үгүй.
Илж- Ирчихсэн үү?
Хоёул- Үгүй ээ.
Илж- Бид ирчихсэн үү?
Шрек- Инээдтэй биш байна.
Илж- Инээдтэй биш байна.
Шрек- Яг л жаахан хүүхэд шиг.
Илж- Тиймээс хэн ч гоблинд дуртай байдаггүй юм.
Шрек- Тиймээ, дуртай байдаггүй.
Илж- За за, чамд л муу юм болно.
Шрек- Чамд л муу.
Илж- Би дуугай л байсан. Ашгүй дээ.
Шрек- Бид зөндөө удаан явлаа. Хурдан явж болдоггүй юм уу? Алс холын , холын хаант улс. Бид тийм газар луу л явж байна, илжиг ээ. Үнэхээр хол юм.
Илж- За за, би ойлголоо. Зүгээр л маш их уйдаж байна.
Шрек- Тэгвэл өөрийгөө хөгжөөх гэж оролд л доо. ...10.53 Ядаж тавхан хором...өөрөөрөө байх хэрэггүй. Ядаж л ...таван хором. ...Ингэхэд бид ирээгүй л байна уу?
Фиона- Ирчихлээ.
Илж- Аштай юу . ...
Бичиг- Алс холын хаант улсад тавтай морилно уу. ...11.24
Илж- Гайхалтай. Энэ мөчөөс эхлэн бид түрсийг оргилуун дарсаар даруулан иддэг болно. Хатагтай нар аа, бид араас чинь очимз.
Хүүдуу- Зурхай. Одон зурхайгаа худалдаж аваарай. ...
Бичиг- Загалмайлсан шидэт дагина.
Шрек- Манай намаг ч биш юмаа.
Цэрэг- Зогсоорой. ...12.10
Илж- Сайн уу, хатагтай нар аа. Ёслолын жагсаалд тохирсон сайхан өдөр. Дажгүй малгай байна. ...
Бичиг- Рапунцель. ...
Илж- Усан сан, кино одууд. ...13.00
Зарлагч- Үзэсгэлэнт гүнж Фиона урт хугацааны дараа эргэн ирж байна. Авааль нөхрийн хамтаар. ...
Фиона- За за...ирлээ дээ.
Хаан- За за, хүрээд ирцгээлээ.
Зарлагч- За энэ дээ.
Өвөө- Харин тийм. ...13.38
Илж- Залуус аа, түрүүлээд орцгоож бай. Би сүйх тэргээ зогсоолд тавьчхаад очъё. ...13.44
Шрек- Одоо болтол сайхан санаа гэж бодсоор л байна уу?
Фиона- Мэдээж. Харж байна уу? Аав, ээж хоёр баяртай байх шиг байна.
Хаан- Энэ хоёр хэн гээчид вэ?
Хатан- Манай бяцхан охин гэж бодож байна.
Хаан- Үгүй дээ, зүгээр л аварга том асуудал. Царайлаг ханхүүгээ үнсээд хараалыг арилгах ёстой байгаагүй гэж үү?
Хатан- Мэдээж царайлаг ханхүү биш ч зүгээр ээ...
Шрек- Хоёулаа ирлээ, царайгаа харууллаа, одоо явцгаах юм биш үү? Хутга шөвгөндөө хүрээгүй байгаа дээр нь?
Фиона- Миний эцэг эх хоёр шүү дээ.
Шрек- Чамайг цамхагт цоожлоо биз дээ?
Фиона- Миний тусын тулд юм шүү.
Хаан- Ганц л боломж байна. Шилтгээн рүүгээ буцаж ороод байхгүй байгаа мэт дүр эсгэцгээе.
Хатан- Гарольд, бид гэртээ байгаа шүү.
Шрек- Нуруугаа харуулаагүй байгаа дээр нь зугтъя.
Фиона- Шрек, больж үз. Бүх зүйл сай...
Хаан- Зүгээр л аймшиг. Бид ингэж...
Фиона- ...аашилж болохгүй.
Шрек- Гэхдээ би...
Хаан- Үнэндээ...
Хатан- Үнэндээ...
Фиона- ...үнэндээ энд байхыг...
Шрек- ...хүсэхгүй байна. ...14.41
Фиона- Ээж ээ. Аав аа. Нөхөртэй минь танилцана уу? Шрек. ...
Шрек- За за, Фиона маань хэнээс гоо үзэсгэлэнгээ өвлөж авсныг одоо л ойлголоо. ...15.35
Ххххххххх
\дотор\
Фиона- Өршөөгөөрэй. ...
Шрек- Хийгээ гаргаж байсан нь дээр гэж би хэлдэг дээ, Фиона. ...Инээдтэй. Тийм биш бололтой.
Илж- Жагсаалтанд алга гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Намайг хэн гэдгийг мэдэх үү? За, хэр наргицгааж байна вэ? Намайг хүлээсэнд баярлалаа. Удаан хайлаа шүү.
Хаан- Үгүй ээ, үгүй. Муу илжиг, муу илжиг. Муу. Буу.
Фиона- Үгүй дээ, бидэнтэй хамт яваа юм, аав аа? Намайг луугийн савраас аврахад тусалсан.
Илж- Тийм шүү. Би үнэнч зэвсэг баригч нь. Зөөгч өө, зэвсэг баригчид идүүр.
Шрек- Үгүй ээ. ...
Фиона- Шрек?
Шрек- Аан? Өө...уучлаарай. Амттай шөл байна , хатагтай...
Фиона- Үгүй дээ. Хонгор минь...
Хатан- Тэгэхээр...Фиона. Гэр орныхоо талаар аав ээждээ ярьж өгөхгүй юу?
Фиона- Юу...Шрек маань хувийн эдлэн газартай. Тийм биз дээ, хонгор минь?
Шрек- Тийм шүү. Тэр...тэд...увьдистай ойд байрладаг юм. Тэнд өхөөрдөм хөөрхөн хэрэм мөн жижигхэн оготноор дүүрэн.
Илж- Юу? Чи намгаа яриад байна уу?
Шрек- Илжиг ээ?
Хаан- Намгийн гоблин. Гайхам сонсогдлоо байна. ...
Хатан- Үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхэд тохиромжтой газар гэж бодож байна. ...17.04
Шрек- Миний санахад, тэр талаар бодоход эрт байна.
Хаан- Яг тийм. Оройн хоолоо ч идэж амжаагүй байна.
Хатан- Гарольд?
Шрек- Юу гэсэн үг вэ?
Фиона- Аав аа, бүх зүйл хэвийн.
Хаан- Үүн шиг нөхрийн хувьд бол тийм.
Шрек- Над шиг үү?
Илж- Би ч бие засах өрөө рүү явах минь.
Тогооч- Оройн зоог бэлэн.
Илж- Зүгээр ээ, би тэснэ. ...17.28
Тогооч- Тавтай зооглоорой.
Илж- Мексик хоолонд нугасгүйг минь яана.
Хатан- За за, ходоодны шүүсээ хий ялгаруулаад яах вэ. Болгооно уу.
Хаан- Таныг зөвшөөрсөн болохоор шүү, Лилиан. Тэгэхээр хүүхдүүд чинь гоблин болно гэсэн үг үү?
Шрек- Тийм.
Хатан- Үүнд аймшигтай зүйл алга. Тийм үү, Гарольд?
Хаан- Үгүй дээ, мэдээж үгүй. Төрсөн үр хүүхдээ иддэггүй л юм бол.
Фиона- Аав?
Шрек- Үгүй дээ, бид гол төлөв үр хүүхдээ цамхагт цоожилдог улсыг түүж иддэг.
Фиона- Шрек, гуйя?
Хаан- Охиндоо хайртай учраас л би тийм алхам хийсэн.
Шрек- Тэгээд л луугийн хамтаар цайзад суулгасан юм биз дээ?
Хаан- Чи ойлгохгүй ээ, ямар эцэг нь биш. ...18.10
Хатан- Гэр бүлээрээ оройн зоогон дээр цугларсан нь ямар сайхан хэрэг вэ. ...18.18 Гарольд?
Фиона- Шрек?
Шрек- Фиона?
Хаан- Фиона?
Фиона- Ээж ээ?
Хатан- Гарольд?
Илж- Бас илжиг. ...18.40
Бичиг- Садаа болохгүй байхыг хүсье. ...19.26
Дууны үг- Нулимс чинь намайг дуудан ирүүллээ. Амтат усан эм шүү, энэ. ...Гүнж хүн яаж аз жаргалтай болохыг би мэднэ. ...
Дагина- Хонгор минь, үгүй байлгүй дээ. Чи минь...их том болж. Том болсон байна.
Фиона- Та хэн бэ?
Дагина- Хонгорхон минь, би чамайг загалмайлсан шидэт дагина.
Фиона- Надад загалмайлсан дагина байдаг юм уу?
Дагина- Санаа зоволтгүй. Би бүхнийг засч залруулахаар ирлээ. Шидэт дохиурынхаа хөдөлгөөнөөр. Удахгүй элдэв бэрхшээлээ умартана.
Дууны үг- Чи минь царайлаг ханхүүтэй учирна. Маш их мөнгө, тансаг даашинз. Болор шаахай, өөрийн гэсэн тавилгууд бий болно. Чамайг үзэсгэлэнтэй болгож, тохирох ханхүүг сонгож өгнө. Угаалгын өрөөний ханан дээр нэрийг чинь бичнэ.
Толь- Урьд хожид байгаагүйгээр аз жаргалтай болно.
Дууны үг- Чамин сүйх, тачаангуй хөтөч Кайл чамайг сэтгэлээ сэргээхэд тусална. Чамд би ингэж л тусална. ...21.01
Фиона- Үгүй ээ, гуйя. ...21.10 Хангалттай. Аан гээч, танд маш их баярлалаа. Гэхдээ надад хэрэггүй. ...21.26
Шрек- Фиона? Фиона? ...
Илж- Өө, чи бяцхан гөлөгтэй болчихсон уу? Надад шампунь өгсөн шүү.
Фиона- Загалмайлсан эх минь...тавилгуудыг. Миний нөхөр Шректэй танилцаач.
Дагина- Чиний нөхөртэй юу? Юу? Хэзээ ийм явдал болчхоо вэ?
Фиона- Шрек намайг аварсан юм.
Дагина- Байж боломгүй юм.
Шрек- Гайхалтай, ахиад л хамаатнууд уу?
Фиона- Зүгээр л туслая гэсэн юм л даа.
Шрек- Сайн байна. Юм хумаа боож баглахад минь туслаг. Хувцсаа өмс, бид явлаа.
Фиона- Юу?
Илж- Явлаа? Би явмааргүй байна.
Фиона- Хэзээ ийм шийдвэр гаргачхаа вэ?
Шрек- Ирснийхээ дараахан.
Фиона- Өршөөгөөрэй, надад үнэхээр харамсалтай байна.
Дагина- За үгүй дээ. Би ч гэсэн явалгүй болохгүй. Гэхдээ санаж яваарай. Миний туслалцаа хэрэгтэй болбол...аз жаргал гар сунгах төдийд шүү. Тун ойрхон.
Шрек- Баярлалаа. Бид тэртэй тэргүй аз жаргалтай байна. Аз жаргалтай, аз жаргалтай байгаа.
Дагина- Илт байнаа. Хөдөлцгөөе, Кайл. ...
Фиона- Тун эелдэг байлаа, Шрек.
Шрек- Юу? Би хэлсэн биз дээ? Наашаа ирэх хэрэггүй байсан юм.
Фиона- Чи аавд таалагдах гэж оролдоод үзэж болох л байсан.
Шрек- Би маш их хүслээ ч эцгийн чинь адислалыг хүртэхгүй л дээ.
Фиона- Миний юу хүсч байгааг эхлээд асууж болсонгүй юу?
Шрек- Мэдээж. Чиний тээшийг баглах уу?
Фиона- Тэсвэрлэхийн арга алга. Яг нөгөө юу шиг...
Шрек- За алив ээ, хэлчхээч?
Фиона- ...гоблин шиг байна.
Шрек- Ёстой шинэ мэдээ байна. Аав, ээж хоёрт чинь таалагдаж байгаа үгүй нь хамаагүй, би гоблин мэдэв үү? ...Тийм. Юу гээч гүнж минь. Сурсан занг сураар боож болдоггүй юм. ...23.11
Фиона- Чиний төлөө би өөрчлөгдсөн юм шүү, сайн бодоорой. ...
Илж- Зүгээр л гайхалтай, Шрек. Би гоблин. ...23.48
Хаан- Ийм зүйл болно гэж бүр мэдээд байсан юм.
Хатан- Хэлэх ч юм биш. Чи л энэ бүх бантанг хутгаж орхилоо.
Хаан- Эргэлзэж байна шүү, Лилиан. Тэр л гоблин болохоос ямар би биш.
Хатан- Гарольд, миний санахад чи аливаа бүхнийг сэтгэлдээ эмзгээр тусгаж аваад байна. Фионагийн сонголт юм шүү.
Хаан- Тийм л дээ, гэхдээ охин маань бидний сонгож өгсөн ханхүүг сонгох учиртай байсан. Намайг тэр ...тэр...биетийг адислана гэж санаа юу?
Хатан- Фиона маань хүлээж байгаа. Хэрвээ чи минь адислалаа хүртээхгүй бол охин хэзээ ч уучлахгүй шүү, Гарольд. Дахин охиноо алдмааргүй байна. Хайрыг урьдчилан зөгнөж болно гэж чи үзээд байх шиг. Чи , бидний залуу насыг мартлаа гэж үү? Хоёулаа цөөрмийн дэргэдүүр зугаалж...
Хаан- ...тэгээд анхны үнсэлт гэж үү? Гэхдээ энэ чинь огт өөр зүйл. Бидний охин аймшгийн араатантай гэр бүл болчихсон.
Хатан- Эмгэнэлт жүжиг тавихаа боль.
Хаан- За за, бүх зүйл сайхан байгаа мэтээр хоосон дүр эсгэхээс. Бүх зүйл сайхан байна. Долоон дор зүйл юу байж болох вэ?
Дагина- Сайн уу, Гарольд?
Хатан- Юу болоо вэ?
Хаан- Юу ч бишээ. Хуучин шарх сэдрээд. Би зүгээр л...тагтан дээр жаахан зогсдог юм билүү.
Дагина- Сүйхэнд суу. Ярилцах хэрэг байна.
Хаан- Загалмайлсан эх минь, би унтаж амрах гэж байлаа л даа. Нойрны эм ч уучихсан. Нойр их хүргэх юм. За за, удахгүй шүү. Юу? Яасан?
Хххххххххх
\сүйхэнд\
Хаан- Сайн байна уу. ...Тэгэхээр...шинэ содон юу байна вэ?
Дагина- Миний хүүг санаж байна уу? Царайлаг ханхүүг?
Хаан- Ханхүү? Бурхан минь. Уулзалгүй ямар их удав даа? Чи хэзээ эргэж ирээ вэ?
Ханхүү- Таван хормын өмнө. Хүйтэн өвөлтэй тэмцэж, цөлд харангадаж, тэгээд хамгийн өндөр цамхаг руу авирсны дараа шүү.
Дагина- Ээж нь өөрөө учрыг нь олъё. Хүйтэн жавартай тэмцэж, хараал идсэн цөлд хатаж, чөтгөрийн цамхаг руу авирч орон...
Хаан- Хүлээгээрэй...
Дагина- Юуны төлөө гэж? Тодорхой бус төсөөлөлтэй чоно олж харах гэж тэр үү? Юу гэж мэдээлсэн гэж бодож байна?
Хаан- Надад болох уу?
Дагина- Гүнж нөхөрт гарсан гэж хэлсэн байна.
Хаан- Миний буруу .
Дагина- Машинаа зогсоо. Гарольд...миний огт хүсэхгүй байгаа зүйлийг хийлгэхэд хүрлээ.
Хаан- Бид хаана ирчихвээ?
Эмэг- Гарольдын зуушийн газарт тавтай морил. Та бүхэн захиалгаа өгнө үү?
Дагина- Юм идэх сонирхол алга. Гэхдээ яах вэ. Шарсан 2 харх, майонезгүйг.
Ханхүү- Надад дундад зууны хоол.
Дагина- Дундад зууны хоол нэг. Гарольд, чамд...
Хаан- Үгүй дээ, баярлалаа.
Дагина- Тэгвэл хархны гөлчгийн махан хавчуурга. Болох уу?
Хаан- Юу ч хэрэггүй.
Эмэг- Таны захиалга, загалмайлсан дагина минь. Харин энийг дундад зууны хоолонд дагуулж өгч байгаа юм.
Дагина- Аваарай, хонгор минь. Бид гэрээ байгуулсан, Гарольд. Намайг татгалзсан гэж чи бодоогүй биз дээ?
Хаан- Мэдээж үгүй.
Дагина- Тэгэхээр Фиона, ханхүү хоёр хамтдаа байх уу?
Хаан- Тийм.
Дагина- Надад итгээрэй, Гарольд. Ингэсэн нь дээр. Ганц охиноор чинь зогсохгүй бас...хаант улсад чинь өлзийтэй. ...26.58
Ххххххххх
\дотор\
Хаан- Тэгээд надаас юу хүсээд байгаа юм бэ?
Дагина- Төсөөллөө ашигла. ...27.27
Ххххххххх
\гадаа\
Бичиг- Хорт алим. ...27.42
Ххххххх
\дотор\
Ганцнүд- Та орно уу, эрхэм дээдэс ээ. ...27.50
Дээрэм- Би энэ хотдоо хайртай. Дусал хорны төлөө. ...
Хаан- Өршөөгөөрэй?
Мэлхийэм- Бид танилууд билүү?
Хаан- Үгүй дээ, та намайг өөр хэн нэгэнтэй эндүүрч. Өршөөгөөрэй? Би үзлийн муухай, сзуч эмийг эрж явна. Өө, энд байсан юм уу? Юу л даа, надад хэн нэгний бодийг хөтлөх хэрэгцээ гарлаа.
Үзлийн- Ямар учиртай залуу юм бэ?
Хаан- Тэр залуу хүн биш. Тэр...гоблин. ...
Үзлийн- Хөгшөөн, чамд нэг зөвлөгөө өгье. Тийм зүйл гардан гүйцэтгэх ганцхан л этгээд бий. Гэхдээ өөрт нь төвөг удахад их дургүй.
Хаан- Тэрнийг би хаанаас олох вэ? ...28.48 Сайн уу? ...
Муур- Хэн наашаа орж ирж зүрхлэв?
Хаан- Садаа болсонд өршөөх ажаам уу. Таныг гоблинуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг гэж хэллээ.
Муур- Чамд зөв хэлж өгч. Миний ханш их өндөр.
Хаан- Энэ хангалттай юу? ...
Муур- Танд хүчин зүтгэхэд би бэлэн, эрхэмсэг дээдэс ээ. Зүгээр л тэр гоблиныг хаанаас олж болохыг надад заагаад өгчих. ...29.49
Ххххххх
\дотор\
Бичиг- Ноён Тимберлейк. ...30.06 Алс холын нутаг. ...30.30
Фиона- Эрхэм хөлөгт баатар минь. Үүрдийн талархлын сэтгэл болгож алчуурыг минь авна уу. ...30.57 Хүндэт өдрийн тэмдэглэл минь. Нойрсч буй гүнж маргааш үдэшлэг зохионо. Гэвч аав намайг гаргахгүй. Нар жаргасны дараа гадагш гарахыг минь хориглодог юм. Аав намайг урт хугацаагаар явах ёстой гэсэн. Дотуур байртай сургууль байх. Тэнд намайг өсч том болохоор царайлаг ханхүүаварч гэр оронд минь эргүүлэн авчирна гэж хэлсэн. Тэгээд бид хамтдаа урт удаан, аз жаргалтай амьдарна. ...Үзэсгэлэнт авхай Фиона. Үзэсгэлэнт авхай Фиона. Үзэсгэлэнт авхай Фиона. Үзэсгэлэнт авхай Фиона. Үзэсгэлэнт авхай...31.43
Хаан- Өршөөгөөрэй, би саад болоогүй байгаа?
Шрек- Үгүй дээ, би зүгээр л юм уншиж байлаа...аймшгийн зохиол.
Хаан- Оройн зоогон дээр адгийн аашилсанд намайг уучлах болов уу л гэж...
Шрек- За за.
Хаан- Яагаад тэгснээ ч ойлгохгүй юм. Юу ч болоогүй мэт дүр эсгэцгээх үү? Эсвэл бүр эхнээс нь эхлэх үү?
Шрек- Эрхэм дээдэс ээ...
Хаан- Зүгээр л аав гэж дуудахад болно.
Шрек- Аав . Та бид хоёр хоёул гоблин шиг аашилсан. Хоёр биенээ сайн таньж мэдэхийн тулд хугацаа хэрэгтэй байх.
Хаан- Гайхалтай. Чамайг өглөөний авд хамтдаа явна гэж найдъя. Эцэг хүүгийн ёсоор ярилцъя. Фиона маань хүсч байгаа гэдэгт аав нь итгэлтэй байна. ...32.34 7:30-д өвгөн царсны дэргэд шүү. ...32.43
Хххххххх
\гадаа\
Шрек- Илжиг ээ? Хоёулаа ямартаа ч төөрөв бололтой.
Илж- Төөрөх учиргүй. Хоёулаа хааны зааврыг ягштал дагасан. Тэр юу гэж хэллээ? Ойн хамгийн харанхуй хэсэг рүү яваад бай гэж.
Шрек- Тийм.
Илж- Аймшигтай мөчрүүд бүхий аварга модыг өнгөр.
Шрек- Өнгөрлөө.
Илж- Ширлей Мэнсонтой төстэй бут нь энэ байна.
Шрек- Наад бутны чинь дэргэдүүр хоёулаа 3 дахиа гарч байна.
Илж- Хөөе, чи л чиглэлээ тодорхой лавлахаас татгалзсан.
Шрек- Гайхалтай. Фионагийн аавтай хэл амаа ололцох ганц боломж. Гэтэл би чамтай хамт ойд төөрчхөөд явна.
Илж- Надад уурлах хэрэггүй. Зүгээр л туслахыг хичээж байхад.
Шрек- Би мэднээ, мэднэ. Намайг уучлаарай.
Илж- Би мартчихсөөн.
Шрек- Зүгээр л тэр хүнтэй хэл амаа ололцох нь чухал .
Илж- Мэдээж. Очиж аав гуайтай чинь хөгжилдөцгөөе. ...33.33
Шрек- Үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч гэдгийг нь би ойлгож байна. Гэхдээ муур шиг дуугарна гэдэг...
Илж- Би тэгээгүй .
Шрек- Мэдээж л дээ. Цааш нь яах гэж байна вэ? Тэврэлдэх үү?
Илж- Шрек, илжиг муур шиг дуугардаггүй юм. Чинийхээр би хэн юм бэ? ...
Муур- Сачий чинь хүрвэл надаас эмээцгээ.
Шрек- Хараач, бяцхан муужгай байна.
Илж- Гүйгээрэй, Шрек. Тэр илдтэй байна.
Шрек- Зүгээр л муужгай шүү дээ. Кис, кис. Алив, нааш ир. Нааш ир. Муужгайхан минь. Алив, нааш ир. ...
Илж- Тэсээрэй, Шрек. Би энд байна.
Шрек- Аваач ээ, аваач. Энийг аваач. Үгүй ээ.
Илж- Болгоомжтой, Шрек.
Шрек- Аваач дээ.
Илж- Одоохон. ...Хөдөлж болохгүй. Би зөрүүлчихсөн үү?
Шрек- Үгүй ээ. Чи яг онолоо. ...
Муур- Харин одоо муу гоблин, амь насныхаа төлөө залбир. Гуталт...муур.
Шрек- Энэ муурыг ална даа. ...34.59
Муур- Арьсны тасархай.
Илж- Үзлийн юм.
Шрек- Одоо энийг яадаг хэрэг вэ?
Илж- Энд нь зүйл дуусгах хэрэгтэй гэж бодож байна. Усанд үйж үзье.
Муур- Үгүй ээ, тэр л биш. Хувийн ямар ч өс байхгүй шүү, ноёнтоон. Аав, ээж хоёрынхоо төлөө л хийсэн. Өвчин хуучтай юм л даа. Миний аав хог дээр гарсан . Хөөрхий дөө аав минь. Харин хаан надад мөнгө санал болгосон. Гэтэл би чинь бяцхан дүүтэй . Би...
Шрек- Алив хүлээ. Фионагийн эцэг нь чамд хөлс төлсөн үү?
Муур- Баян хаан уу? Тийм.
Шрек- Тийм байж. Хааны адислал дашийн шог болжээ.
Илж- Больж үз, Шрек. Сэтгэлээр унах ямар хэрэг байна вэ? Чамайг мэддэг болгон хөнөөхийг хүсч явдаг хойно.
Шрек- Маш их баярлалаа. Хэрвээ би царайлаг ханхүү байсан бол Фионад амар байх байж.
Муур- Хаан яг тэгж хэлсэн шүү. Өө, өршөөгөөрэй. Надаас асуусан юм байх л гэж бодоод.
Илж- Шрек? Өөрийнх нь төлөө бүхнийг хийх болно гэдгийг Фиона мэдэж байгаа.
Шрек- Хэрвээ боломж гарвал би өөрчлөгдөхөд бэлэн. Даан ч...зүгээр л...Фионагаа аз жаргалтай байлгахыг л хүссэн. ...Хүлээгээрэй. Аз жаргал хажууханд. Нулимс дуслуул. Илжиг ээ? Амьдралынхаа хамгийн гунигтай мөчийг бодоорой.
Илж- Юунаас нь эхлэх вэ? Эхлээд фермер намайг шидэт шошоор арилжихыг хүссэн. Би хэзээ ч мартахгүй. Дараа нь тэр тэнэг үдэшлэг зохиож, ирсэн зочид нь миний сүүлийг таслахыг шахсан. Тэгээд мал болтлоо согтоцгоогоод манийгаа саваагаар зодож гарсан. Өгчилгөөд өг, өгчилгөөд өг гээд л. Ингэхэд энэ юу гэсэн үг юм бэ?
Шрек- Үгүй дээ, илжиг ээ. Чи уйлах хэрэгтэй байна.
Илж- Өөрийнхөө мэдрэмжийг надад нялзаах хэрэггүй. Сэтгэл чинь авах юмгүй байгааг би мэднэ. Гэхдээ чи өөрөө... муу бяцхан, сэвсгэр хорт могой. ...
Дагина- Дэлгэц ажиллаж байгаа юу? Залгасан юм байгаа биз дээ? Үзэсгэлэнт шидэт дагина нь байна. Би нэг бол завгүй эсвэл ажил дээрээ байхгүй байгаа. Тиймээс таныг манай оффисоор айлчилбал бид дуртайяа хүлээн авна. Үүрдийн аз жаргалыг хүсье. ...
Шрек- Чи ээлжит даалгавар гүйцэтгэхэд бэлэн үү, илжиг ээ?
Илж- Тиймээ. Шрек, илжиг хоёр дахин шинэ адал явдлын эрэлд мордлоо. Одоо биднийг хэн ч зогсоохгүй.
Муур- Зогсоорой, гоблин. Би таныг дутуу үнэлжээ.
Шрек- Фэн клубт маань ирээрэй л дээ. Бид богино цамц дурсгана.
Муур- Та хоёртой нэгдэхийг би нэр төрийн хэрэгт тооцном. Та миний амийг хэлтрүүллээ. Энэ мөчөөс эхлэн өчүүхэн улаан амь минь таны мэдэлд.
Илж- Уучлаарай. Чамайг гомдоох болох нь. Ярьдаг амьтны орон тоо эзэнтэй. Явцгаая, Шрек. Шрек? ...37.48 Шрек ээ?
Шрек- Илжиг ээ, хар л даа. Бяцхан хоёр гуталтайгаа үнэхээр өхөөрдөм юм. Гутал өмсдөг муур хэр олон билээ. Хоёулаа аваад явъя даа.
Илж- Юу? ...
Шрек- Дуулав уу? Хэржигнэж байна.
Илж- Одоо өхөөрдөм болж гэнэ.
Шрек- Илжиг ээ, өөдрөг байна шүү.
Илж- Өөдрөг ий? Би өөдрөг болох гэж үү? Өөрийгөө л хичээ. ...38.15
Хххххххх
\дотор\
Фиона- Шрек. ...Шрек? ...38.33
Ххххххххх
\гадаа\
Хатан- Хоёулаа л чамин юм. Чи юу гэж бодож байна вэ, Гарольд?
Хаан- Тиймээ, тийм. Гайхалтай юм.
Хатан- Охины чинь бүжигт үдэшлэг сонирхолтой байгаа мэтээр дүр эсгээрэй дээ.
Хаан- Лилиан минь, миний санахад одоо тийм чухал биш байх. Үдэшлэг нь болно гэж чи яагаад бодоод байгаа юм бэ?
Фиона- Ээж, аав?
Хатан- Өглөөний мэнд , хонгор минь.
Хаан- Чи юм хэлэв үү, Седри? За, очилоо.
Фиона- Ээж ээ, та Шрекыг хараагүй биз?
Хатан- Үгүй ээ, хараагүй. Ааваасаа асуу даа. Ганцхан ойлгогдохуйц үг хэлээрэй, охин минь. Өглөөнөөс хойш нэг л сааталтай байгаа.
Эрэг- Танд юугаар туслах вэ?
Хаан- Гайхалтай. Юу гээч зоог вэ? Юу юм бэ?
Эрэг- Нохойн идэш гэдэг юм, эрхэм дээдэс ээ.
Хаан- Тийм л дээ. Их амттай байдаг юм байна. Яв даа, Седри.
Фиона- Аав аа...та Шрекыг хараагүй биз?
Хаан- Үгүй дээ, хараагүй хонгор минь. Усанд орохын тулд шалбаагны эрэлд гарсан биз. Өчигдрийн маргаанаас салахын тулд. Би тэгж бодож байна.
Фиона- Та бүгдийг сонссон байх нь ээ?
Хаан- Хонгор минь, хаант улсаараа сонсоцгоосон. Мэдээжийн хэрэг ш дээ...тэр чинь бага зэрэг бүдүүлэг.
Фиона- Шрек үү? Та ч гэсэн найрсаг байж чадаагүй л биз дээ?
Хаан- Намайг яана гэж хүлээж байсан юм бэ? Чамайг ямар болгож орхисныг нь хар.
Фиона- Шрек намайг байгаагаар минь хайрладаг юм. Миний өмнөөс таныг баярлах байх гэж бодож байсан.
Хаан- Хонгор минь, чамд л аль болох сайхан байгаасай гэж хүссэн. Аавынхаа нэгэн адилаар бай. ...40.12
Шрек- Үгүй дээ. Нээрэн гэж үү? ...40.27
Илж- Өө үгүй ээ. Энэ чинь мал нядалгааны газар байна. Эндээс холдоцгооё.
Муур- Шидэт дагины гэр байгаа юм. Хаант улсдаа л эм тан, хандмалын үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг.
Шрек- За за, тэгвэл очиж хандмал авдаг хэрэг. Урагшаа. ...40.43
Муур- Үнэхээр инээдтэй. ...40.52
Ххххххххх
\дотор\
Шрек- Сайн байна уу. Би...
Жером- Загалмайлсан дагина дээр ирсэн үү? Өршөөгөөрэй, одоогоор эзгүй байна.
Дагина- Жером, Монте-Кристогийн хуулбарыг, түргэлээрэй? Яг одоо?
Жером- За, загалмайлсан дагина минь. Очилоо. Аан гээч, өнөөдөр хэнийг ч хүлээж авахгүй байгаа. Ойлгомжтой юу?
Шрек- Яарах хэрэггүй, анд минь. Бид холбооноос явна.
Жером- Хобооноос ий?
Шрек- Шидэт үйлдвэрлэлийн бүх сайн ба муу санаат ажилтан, албан хаагчдыг төлөөлж ирлээ.
Жером- Тиймээ, яг тийм.
Шрек- Та өөрийгөө байдалд орсон эсвэл азгүй нэгэн мэтээр мэдрэхгүй байна уу?
Жером- Бага зэрэг л. Надад нийгмийн даатгал ч байхгүй.
Шрек- Нийгмийн даатгалд ч хамрагдаагүй юм байна. Бүгдийг үзэж харах хэрэгтэй гэж бодлоо. Ингэхэд, загалмайлсан дагина бидний талаар мэдээгүй байсан нь дээр. Миний юу гэх гээд байгааг чи ойлгож байна уу, аан?
Илж- Аан, аан, аан?
Шрек- Болиоч.
Жером- Мэдээж, та бүхэн орцгоо. ...42.09
Дагина- Дусал хүсэл. Дүрсгүй гэдэг нь. Бага зэрэг тэчъядал. ...Бас энэнээс жаахныг. ...42.29
Шрек- Өршөөгөөрэй? Шууд ороод ирсэнд уучлаарай.
Дагина- Ямар чөтгөрөө хийж яваа юм бэ?
Шрек- Юу...Фиона аз жаргалгүй байх шиг байна.
Дагина- Яагаад гэдгийг нь мэдмээр байна уу? Алив харцгаая. ...Г, Г ,Г. Гүнж. Үнсгэлжин. Энд байна. Аз жаргалтай, урт удаан амьдарсан гэнэ. Гоблин гэж алга даа. Тэгвэл Цасан гуа дээрээс харцгаая. Царайлаг ханхүү. Ахиад л гоблин алга. Нойрсч буй гүнж дээр ч алга. Ганзель, Гренгель хоёр. Алга. Ямх охин, алга. Лусын дагина, Үзэсгэлэнт охин дээр ч алга, алга, алга. Харж байна уу? Гоблинууд аз жаргалтай, удаан амьдардаггүй.
Шрек- Сонсч бай, хатагтай гуай.
Дагина- Наад заваан ногоон зайдсаараа намайг чичлэхээ болиорой. ...
Намх- Холимог, талст, хандмал. Өршөөгөөрэй.
Шрек- Сүйдтэй юм бишээ. Бид явах гэж байна. Танд садаа болсонд уучлаарай, загалмайлсан дагина минь.
Дагина- Зүгээр л явж үз.
Шрек- Явцгаая, залуус аа. ...43.57 Бүгдэд мэнд. ...Бүх хүчээрээ зүтгэж байна уу эсвэл залхуурч зогсоно уу, анд минь?
Бичиг- Хандмалын өрөө. ...44.12
Илж- Наад үсэрхэг савраа нүүрнээс минь холдуул. Үмхий гэдэг нь.
Шрек- Больцгоо.
Муур- Чи ч гэсэн сарнайн бут шиг үнэртэхгүй л байна. ...
Шрек- Эдгээрээс нэг нь л тус болно.
Муур- Би энэ төлөвлөгөөг боловсруулж байсан юм. Бидний санаа нэгдэж байна.
Илж- Хэрвээ бидэнд өгзөг үнсэх талын сургалт шаардлагатай болбол бид хоёр чам руу утасданаа. Шрек, энэ чинь онцгүй санаа.
Шрек- Үр өгөөжтэй байж үз. Манаанд зогс. Муур аа, чи дээд шургуулга руу хүрч дөнгөх үү?
Муур- Асуудалгүй, босс. 9 амьдралынхаа нэгэнд нь би аугаа Сантьяго Боогус байлаа.
Илж- Шрек, чи галзуураагүй биз?
Шрек- Илжиг ээ, манаанд зогс.
Илж- Манаанд зогс, манаанд зогс л гэх юм. Би зогсоноо. Тэр шулмыг буугаад ирвэл би аргална. Хэрвээ та хоёр өөрсдөө баригдах юм бол би... та хоёрыг шоолж инээх болно.
Шрек- Юу харагдана вэ?
Муур- Арьс гуужуулагч шиг юм байна.
Илж- Яг мөн. Гэрлэлтэнд маш чухал хүчин зүйл.
Муур- Фасельта?
Шрек- Хэрэггүй.
Муур- Хэкслакс?
Шрек- Үгүй ээ, арай сайхан зүйл?
Муур- Уучлаарай, сайхан зүйл алга. Хөөе, үүрдийн аз жаргал ямар вэ?
Шрек- Ямар үйлчилгээтэй юм бол?
Муур- Гоо сайхан баталгаатай гэж бичсэн байна.
Илж- Зарим ард түмний соёлд илжгийг мэргэн амьтанд тооцдог. Ялангуяа ярьж чаддаг бол. Тийм шүү.
Шрек- Илжиг ээ? Муур аа, шалавлаарай. Зочид ирлээ. ...45.47
Илж- Түргэлж болохгүй нь үү?
Шрек- Түргэлээрэй, түргэл гэм. ...46.02 Сайхан барилаа, илжиг ээ.
Муур- Чиний ам одоо л нэг ашиг тусаа өглөө. ...
Шрек- Гүйцгээе. ...47.13
Дагина- Энийг хэн ингэсэн нь надад хамаагүй. Зүгээр л цэвэрлэ.
Шувуу- Ойлголоо, загалмайлсан дагина минь.
Дагина- Надад хүчтэй хордуулсан, шоколадаар бүрсэн зүйл аваад ир.
Ханхүү- Ээж ээ.
Дагина- Ханхүү, хонгор хүү минь. Одоо тохиромжтой цаг нь биш. Гэвч ээж нь ажиллаж байгаа.
Ханхүү- Энд юу болоо вэ?
Дагина- Гоблин. Ийм л зүйл боллоо.
Ханхүү- Юу? Тэр хаана байна вэ? Бөндгөрийг нь мөрнөөс нь санжуулж, газар дээр нь устгана. Надаас хаант улсыг минь хулгайлсандаа харамсах болно. Тэр харамсанаа.
Дагина- Илдээ далд хий, хүү минь. Тэртэй тэргүй чи хаан болно. Илүү нухацтай төлөвлөгөө бодож олох хэрэгтэй.
Шувуу- Өршөөгөөрэй. Бид тоолж дууслаа. Бүгд байрандаа байна. Нэгээс бусад нь.
Дагина- Юу? ...Өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ашиглаж болно гэж бодож байна. ...48.07
Ххххххххх
\гадаа\
Шрек- Үүрдийн аз жаргалын хандмал. Эрч хүчээр дүүрэн. Танд болон таны жинхэнэ хайрын төлөө. Хэрвээ та хоёрын хэн нэг нь энийг уувал хоёулаа аз жаргалтай болно. Ертөнцийн бус гоо үзэмж, баяр баясгалан ирэх болно.
Илж- Та хоёр аз жаргалтай болох юм байж.
Шрек- Фионад ч гэсэн үйлчлэх юм шиг байна.
Илж- Анд минь, нэг л биш байна. Миний хамаг мэдрэмж нэг л биш. Наад тэнэг усаа хаяад эндээс явцгаая.
Шрек- Ертөнцийн бус гоо үзэмж гэж энэ дээр бичсэн байна. Юу нь муу байх гэж?
Илж- Харав уу? Чи харшилтай юм байна. Тоосонцрын харшил авна шүү. Тэгээд надаар тос түрхүүлнэ гэж бодож байгаа бол том эндүүрч байна.
Муур- Босс, хэрвээ хандмал хортой бол дээжийг нь би туршаад үзье. Таны төлөө амь насаа өргөнө гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг.
Илж- Үгүй шүү, амьтад дээр турших юм бол тэр нь би байх болно. Сайн найзын ажил шүү. Алив надад өгчих. Нааш нь өгөөч. Өгч бай. ...49.06
Шрек- Чамд юу мэдрэгдэж байна вэ?
Илж- Юу ч мэдрэгдэхгүй байна. Би өөр болчхож уу? Тийм үү?
Муур- Миний санахад , чи илжиг байсан тэр хэвээрээ л үлдэж.
Шрек- Магадгүй үг хэлэхгүй бол нөлөөлдөггүй байж болох юм. За яах вэ. ...Хоёр биенийхээ төлөө, Фиона минь.
Илж- Шрек, наадхаа уувал чи үүрд өөр болно.
Шрек- Мэдэж байна.
Илж- Дахин шалбааганд хэвтэж байж чадахгүй болно.
Шрек- Би мэднээ.
Илж- Бас дураараа байж чадахгүй.
Шрек- Мэднээ.
Илж- Чи дуртай шүү дээ.
Шрек- Би мэдэж байна. ...Гэвч Фионадаа илүү хайртай.
Илж- Шрек, хүлээ. ...49.55 Шрек, чи өөрийгөө даван гарах шиг санагдлаа.
Муур- Ашиглалтын хугацаа нь дуусчихсан байсан юм болов уу?
Шрек- Магадгүй Фиона бид хоёр хамт байх тавилангүй байх. ...
Илж- Би чамд юу гэж хэллээ? Гай боллоо. Би үхэхийг хүсэхгүй байна. Хүсэхгүй байна. Үхмээргүй байна. Бурхан минь, намайг өрөвдөөч. Би хайлж байна, урслаа. Би хайллаа.
Шрек- Зүгээр л бороо орж байна, илжиг ээ. ...51.07
Хххххххх
\дотор\
Илж- Сэтгэлээр уналтгүй ээ, Шрек. Бороо орж байгаа болохоор л чамд уйтгартай байгаа юм. Чи норчихсон. Харин Фионагийн эцэг чамайг хөнөөлгөхөөр нэг муу нусгайг хөлсөлсөн. Өглөө хөнгөрөөд явчихна. Харж л байгаарай. Маргааш...нар мандана.
Шрек- Өөрийгөө буруутгах хэрэггүй.
Илж- Өөрийгөө юу? Би очилоо, Элизабет.
Шрек- Илжиг ээ, чи зүгээр үү?
Муур- Босс...илжгийг хаячихъя.
Шрек- Илжиг ээ? ...51.45
Хаан- Чи хаана байв аа? Оройн хоолноосоо хоцорлоо.
Хатан- Юу болоо вэ, хонгор минь?
Фиона- Аав аа...таны хэлсэн зүйлийг бодож үзлээ. Тэгээд бүгдийг засч залруулахаар шийдсэн.
Хаан- Гайхалтай, ухаантай охин.
Фиона- Шрекыг нааш нь авчрах хэрэггүй байж. Би явж хайлаа. Дараа нь намаг руугаа буцнаа. Одоо манай гэр тэнд байх болно. ...
Хатан- Фиона? Гуйя...
Хаан- Ингэтлээ яарах хэрэг байна уу? Яг одоо хайхаар явахгүй юм байгаа биз дээ?
Хоёул- Фиона? ...53.00
Хүүхэн- Хар даа, энд байгаа гэж хэлсэн ш дээ. Чимээгүй. Тэрнийг хар л даа.
Бүсгүй- Өглөөний мэнд, унтаахай минь.
Хүүхэн- Өглөөний мэнд.
Хүүхэ- Өглөөний мэнд. Үнэхээр сайхан мууртай юм.
Шрек- Миний толгой.
Хүүхэн- Би чамд ус авчирсан.
Шрек- Баярлалаа. ...Булцуйтай аятайхан хамар. Өтгөн сайхан үс. Ондгор, чанга өгзөг. Би...би...
Хүүхэн- ...гайхалтай.
Бүсгүй- Яг онож хэлсэнгүй. Намайг Жийл гэдэг. Харин чамайг?
Шрек- Шрек.
Бүсгүй- Шрек? Гайхалтай. Чи Европоос ирсэн үү?
Хүүхэн- Чи их алжаасан байна. Би иллэг хийж өгөх үү?
Хүүхэ- Хэдийн эзэнтэй болчихсон, баярлалаа.
Бүсгүй- Тэгвэл би юуг чинь илж өгөх вэ?
Хүүхэ- Би хэлсэн шүү.
Шрек- Хатагтай нар аа, миний илжгийг хараагүй биз?
Илж- Хэнийг илжгээр нь дуудаад байна?
Шрек- Илжиг ээ? Чи...
Илж- Аргамаг хүлэг гээрэй, жаал минь. Би янцгааж, туурайгаараа цавчилж чадна. Харж байна уу, Шрек. Би цогиж байна. Гайхалтай хандмал. Ямар найрлагтай юм бэ?
Муур- Тийм ч сайн зүйл биш гэж бодож байна. Анхаар. Сөрөг үр дагавар: янцгаана, загатнаа, ханиалга, уйлна. Зүрхний дутагдал хийгээд сэтгэцийн өөрчлөлтийн үед хэрэглэхийг хориглоно.
Илж- Цогьж байна, цогьж байна. Тиймээ. ...Яасан?
Муур- Ноёнтоон. Хандмалын үйлчилгээг баталгаатай болгохын тулд хайртай хүнээ шөнө дунд болохоос өмнө үнсэх ёстой.
Шрек- Шөнө дунд? Яагаад дандаа шөнө дунд байдаг юм бэ?
Хүүхэн- Намайг сонгочих, би үнэнч амраг чинь болоё.
Бүсгүй- Үгүй ээ, би үнэнч амраг болно.
Хүүхэ- Үгүй шүү, би.
Хүүхэн- Харьцангуй байна.
Шрек- Аан гээч, хатагтай нар аа. Би үнэнч амрагтай.
Муур- Итгээрэй, босс. Таныг гэсэн ганц л гүнж байх ёстой.
Илж- Гаднаасаа бол чи дажгүй болж. Гэвч дотор хүн чинь харгис, сэтгэлгүй хэвээр.
Шрек- Тайвшир.
Илж- Бас эрсдэлтэй.
Шрек- Хангалттай.
Илж- Урьдынх шигээ муу санаатай гоблин хэвээр үлдсэн.
Шрек- Харин чи зөрүүд илжиг хэвээр үлдэж.
Илж- Тийм шүү. ...
Шрек- За за...болгоомжтой л байгаарай гүнж минь. Би очилоо. ...
Илж- Эхлээд ажилдаа орцгооё. Хувцсыг чинь сольж өгөхөөс. ...55.22
Шрек- Бэлэн үү?
Илж- Бэлэн. ...
Эр- Дэлбэгч ээ. Зогсоорой.
Илж- Бурхан минь, туслаарай. Хөгжилтэй өдрүүд минь дууслаа. Би сохорчихлоо. Сохорчихлоо. Хэзээ ч дахин хийл тоглож чадахгүй нь дээ.
Эр- Хөөрхий адгуус. Чиний төлөө би юу хийх вэ?
Илж- Бас бус зүйл байна.
Муур- Хиймэл үсээ бас хувцсаа орхи. ...Муугүй.
Илж- Тун дажгүй гэмээр байна. ...56.00
Саха- Аав аа, бүх зүйл хэвийн үү? Хэвийн үү? ...
Шрек- Баярлалаа, ноёд оо. Хожмын нэг өдөр та нарыг хөхүүлэн шагнанаа. Мэдээж та хоёрыг олох юм уу эсвэл мартчихгүй бол. ...57.01
Цэрэг- Зоогс.
Шрек- Фиона гүнжид нөхөр чинь ирлээ гэж хэл. Сээр \ноён\ Шрек. ...57.27 Фиона?
Фиона- Шрек? ...57.33
Ххххххххх
\дотор\
Фиона- Шрек? ...
Шрек- Фиона? ...
Дагина- Сайн уу, сайхан залуу минь. ...
Ххххххххх
\гадаа\
Фиона- Шрек?
Илж- Сайн уу, гүнж минь.
Фиона- Илжиг үү?
Илж- Хандмал чамд ч гэсэн үйлчилжээ дээ.
Фиона- Ямар хандмал?
Илж- Яривал урт түүх. Шрек бид хоёр нэг хандмал уусан. Одоо тачаангуй болцгоосон. Үнэхээр урин тачаангуй. ...
Фиона- Шрек? ...
Муур- Таны хувьд би хэн байх нь хамаагүй, хонгор минь.
Илж- Мөрөөдөхөд ямар мөнгө төлөх биш.
Фиона- Илжиг ээ, Шрек хаана байна вэ?
Илж- Чамайг хайгаад дотогш орсон . ...58.17
Ххххххххх
\дотор\
Фиона- Шрек?
Шрек- Фиона? Фиона? ...
Шүүгээ- Бүжиглэх үү, сайхан залуу минь? ...58.28
Дагина- Явах нь уу? Эхнэрээ харахыг хүсэхгүй байна уу? ...
Ханхүү- Фиона?
Фиона- Шрек?
Ханхүү- Тиймээ. Фиона, би мөн.
Фиона- Чиний хоолойны өнгө?
Ханхүү- Хандмал их олон зүйлийг өөрчилсөөн, Фиона. Гэхдээ чамайг гэсэн миний сэтгэлийг бол үгүй.
Хатан- Фиона? ...
Хаан- Тэгэхээр гайхалтай...
Ханхүү- Та тэгж бодож байна уу, аав аа? Таныг дэмжинэ гэж найдсан шүү.
Хатан- Та хэн бэ?
Ханхүү- Ээж минь, би л байна шүү дээ, Шрек. Анхны сэтгэгдэл ямар байдгийг би мэднэ. Харин одоо юу гэмээр байна вэ? Яасан? ...
Шрек- Фиона? Фиона? ...Фиона? Фиона?
Дагина- Фиона...? Чөтгөр гэж...тэр хоёр дуулахгүй байх шиг байна, сайхан залуу минь. ...Фионагийн амьдралыг хангалттай үрсэн гэж чамд бодогдохгүй юм уу?
Шрек- Зүгээр л түүнийгээ аз жаргалтай болоосой гэж хүссэн юм.
Дагина- Одооноос тийм болно...хонгор минь. Мөрөөдлийнхөө ханхүүг оллоо шүү дээ.
Шрек- Гэхдээ намайг хар л даа. Түүнийхээ төлөө юу хийснийг минь харж байна уу?
Дагина- Чи үлгэрийг мартах хэрэгтэй, Шрек? Фиона бол гүнж. Харин чи гоблин. Ийм зүйлийг нэг ч хандмал өөрчлөн хувиргахгүй. ...
Шрек- Гэвч...би түүндээ хайртай.
Дагина- Хэрвээ үнэхээр л хайртай юм бол түүнийгээ явуул. ...00.20
Ххххххххх
\гадаа\
Илж- Шрек?
Муур- Эрхэм ээ?
Илж- Юу болоо вэ? Хаачихна вэ? Хаачих гээ вэ? ...00.32
Хххххххххх
\дотор\
Хатан- Чи энэ хэрэгт хошуу дүрээгүй , тийм үү Гарольд? ...00.51
Үзлийн- Аваарай, залуус аа.
Муур- Лонхтой нь орхичих, анд минь.
Үзлийн- Юундаа ингэтлээ дүнсийцгээчихсэн юм бэ? ...
Шрек- Энэ бүхэн тэнэг алдаа. Тэр цамхгаас нь аврах хэрэггүй байсан юм. ...
Муур- Үзэн ядаж байна.
Илж- Амьдралынхаа цорын ганц гэрэлт мөчөөс татгалзлаа гэхэд чинь итгэмээргүй юм.
Шрек- Надад өөр сонголт байгаа гэж үү? Фиона тэр сайхан залуудаа хайртай. Царайлаг ханхүүд.
Илж- Тэр нь тийм сайхан байжчадах уу?
Үзлийн- Наргиангүй. Үнэхээр царайлаг залуу. Дүр төрхийг нь сахиулсан тэнгэрүүд зураа юу гэлтэй.
Муур- Сонирхолтой дуулдаж байна.
Шрек- Юу гээч, үүнээс болж сэтгэл засрахгүй. ...Сонсоцгоо. Бүх зүйл сайхан болно. Аав, ээж хоёр нь дэмжиж, Фиона мөрөөдлийнхөө эртэй учирна. Бүгд л хожино. ...
Илж- Чамаас бусад нь. Шрек, би чамайг ойлгохоо байлаа. Чи Фионад хайртай.
Шрек- Хайртай. Тиймээс л би түүнийгээ явуулах ёстой.
Хаан- Өршөөгөөрэй, тэр энд байгаа юу?
Үзлийн- Өрөөнд байгаа.
Хаан- Дахиад сайн байцгаана уу. ...Загалмайлсан дагина минь, ханхүү .
Дагина- Бид хоёрыг нааш нь чухал хэргээр ирүүлсэн гэж найдъя.
Хаан- Фиона маань царайлаг ханхүүд тэгтлээ сэтгэл хангалуун биш байх шиг байна.
Ханхүү- МББ. Миний Буруу Биш.
Дагина- Үгүй дээ, чиний буруу биш, хонгор минь.
Ханхүү- Аймшигтай гоблины дүрд хувилахын хамт урин наалинхай байж чадахгүй.
Хаан- Үгүй дээ, хэргийн учир үүнд биш. Зүгээр л энэ бүхнийг хойшлуулбал дээргүй юу? Тэгэх үү?
Хоёул- Юу?
Хаан- Хүчээр дурлуулна гэдэг байж боломгүй.
Дагина- Мэдээж болно. Би цаг үргэлж тэгдэг. Фиона энийг ууг. Тэгээд хэн тэрнийг түрүүлж үнсэнэ, түүнд дурлах болно. Мэдээж тэр хүн нь ханхүү байна.
Хаан- Үгүй.
Дагина- Чи сая юу гэсэн бэ?
Хаан- Чадахгүй. Би тийм зүйл хийхгүй.
Дагина- Бүр яаж хийнэ гээч. Хэрвээ мартчхаагүй бол урт удаан, аз жаргалтай амьдрахад чинь би тусалсан байх шүү. Тиймээс амархаан болиулчхаж бас чадахтайгаа. Чи энийг хүсч байна уу? Тийм үү?
Хаан- Үгүй.
Дагина- Сайн жаал. Бид хоёр явалгүй болохгүй нь. Бүжигт наадам эхлэхээс өмнө ханхүүгийн үсийг самнах хэрэгтэй. Үс нь үргэлж асуудалтай байж ирсэн. Ар шилний үс нь дэндүү өтгөн. Дайхарчхаж.
Ханхүү- Баярлалаа, ээж ээ.
Илж- Ээж ий?
Шрек- Ёстой нээрэн. Ярьдаг морь байх гэж.
Дагина- Гоблин. ...
Ххххххххх
\гадаа\
Дагина- Тэднийг зогсоо. Хулгайчид. Бариад аваарай. ...
Хөтл- Үдэшлэг эхэллээ. Алдар цуутнууд алс холын хаант улсад айлчлан ирцгээсээр байна. Чамин чамин сүйх тэрэгнүүд ар араасаа цуварч дотроос нь гоёж гоодсон зочид бууцгаана.
Зурагтэм- Бүгд л гүнж Фиона, ханхүү Шрек хоёрт баяр хүргэхээр хуран чууллаа. Бурхан минь, ямар гоё хувцаслаа вэ? Хараарай. Ганзель, Гретель хоёр. Ямар ч жижигхэн юм бэ. Араас нь ямх охин, хуруун чинээ хүүгийн хамтаар. Үнэхээр өхөөрдөм юм. Харин энэ нойрсч буй гүнж. Үнэхээр ядарсан бололтой. Энэ хэн бэ, Хэн бэ? Хэн гэж үү? Цорын ганц, дахин давтагдашгүй загалмайлсан шидэт дагина. Энэ бол шидэт дагина.
Дагина- Алс холын хаант улсад мэнд хүргэе. Та бүхний төгсгөл үргэлж аз жаргалтай байг. Үлдсэнийг нь та нар мэдэх хойно.
Толь- Дундад зууны зугаа цэнгэл. Хааны бүжигт үдэшлэг руу зар сурталчилгааны дараа эргэн орцгооё.
Боов- Ийм зүйлийг үзэн ядаж байна. Үнэхээр уйтгартай шүү. Тамлалтын талбар луу сувгаа шилжүүл.
Модон- Шрек, Фиона хоёрыг олж харахаас нааш сувгаа солихгүй.
Боов- Хүүхдүүд ээ, та нар үнэхээр уйтгартай юм. Оготнууд минь, надад одос үхрийн далавч аваад өг дөө. Үгүй дээ, жаахан зүүн тийш. Зүүн гээд байхад. ...
Зурагтэр- Өнөөдөр бидний үдэш болно.
Боов- Энэ чинь л гоё шоу.
Эрдуу- Дорно зүгийг барин довтолгох цагаан зүсмийн хүлэг морь харагдлаа. Нэмэлт хүч ирүүлэхийг хүсье. Бусад эрчүүд юу чаддагаа харуулах цаг нь ирлээ.
Цэрэг- Хэвт, хэвтэж бай.
Илж- Бид ордных, ордных доо.
Шрек- Би Фиона гүнжтэй ярилцах ёстой.
Эрдуу- Дөнгөж саатуулж амжив уу үгүй юу, хэн нэг нь муурыг оруулчихлаа.
Муур- Муу өөдгүй хөрөнгөтний гахай. ...
Эрдуу- Наадхаа номхруул.
Цэрэг- Бамбай өвс.
Муур- Минийх бишээ.
Шрек- Хүлээгээрэй, би Фиона гүнжийг олох ёстой. Би сайн залуу. Намайг Шрек гэдэг. Би нөхөр нь. Шрек байна.
Цэрэг- Хэвтэж бай.
Бичиг- Хөлөгт баатар.
Боов- Хурдал, хальсаа ухраа.
Шрек- ...Шрек гэдэг. Нөхөр нь. Шрек. ...06.15
Хаан- Хонгор минь. Чамайг энд байгаа гэж бодсон юм. Бүжигт наадам эхлэхээс өмнө ганц аяга халуун цай оочих уу?
Фиона- Би очихгүй ээ.
Хаан- Гэвч хаант улсын албатууд чиний хуримыг ёслон тэмдэглэхээр цуглараад байна.
Фиона- Гэвч нэг асуудал байна. Тэр чинь миний эр нөхөр биш. ...Тэрнийг хар л даа. ...
Хаан- Тиймээ, жаахан өөр. Гэхдээ хайртай хүнийхээ төлөө хүмүүс өөрчлөгддөг юм. Ээжийн чинь төлөө намайг хэрхэн өөрчлөгдсөнийг сонсоод чи лав гайхна.
Фиона- Өөрчлөгдсөөн? Тэр чинь ухаанаа гээчихсэн байна.
Хаан- Хонгор минь, буугаад оч. Дахин нэг боломж олго. Чамд өөрчлөгдсөн Шрек таалагдах ч юм билүү?
Фиона- Би хуучны Шрект хайртай. ...Түүнийгээ буцаан авахын тулд бүхнийг өгөхөд бэлэн. ...
Хаан- Хонгор минь, энэ аавынх нь. Кофеингүй юм. Аягүй л шөнө унтаж чадахгүй болчихно. ...
Фиона- Баярлалаа.
Илж- Намайг эндээс гаргаач. Би үхмээргүй байна. Гаргаадхаач ээ. Миний эрх яасан бэ? Та нар надад урьдаас дуугай байх ёстой гэж хэлэх ёстой байсан. Би дуугай байх эрхтэй. Байх л ёстой.
Шрек- Илжиг ээ. Чамд дуугай байх эрх бий. Ганцхан чадвар чинь дутагдаад байна.
Муур- Харин би галзуурахгүйн тулд тэсэх л ёстой.
Модон- Шрек, илжиг ээ?
Муур- Дэндүү оройтжээ.
Шрек- Жинзи, Пиноккио. Биднийг эндээс гаргаадах. ...
Торой- Болгоомжтой, тэсрэх бөмбөг. ...08.16
Боов- Зам тавиарай. ...
Шрек- Түргэлээрэй, тасд.
Модон- Би юу гэж хэлэх ёстой вэ?
Боов- Юу ч хамаагүй. Түргэлээрэй.
Илж- Ямар нэгэн ухаангүй үг хэл. Жишээ нь, би эмэгтэй дотуур өмд өмсч явдаг гээ.
Модон- Би эмэгтэй дотуур өмд өмсч явдаг. ...
Шрек- Үнэн үү?
Модон- Мэдээж үгүй.
Илж- Миний санахад өмсч явдаг л бололтой.
Модон- Өмсч явдаггүй ээ.
Муур- Ямар өнгөтэй юм бэ?
Боов- Бенз гага. \аятайхан нэр олоод хэлчхээрэй, хэ хэ\. Либрессынх.
Модон- Үгүй.
Боов- Тийм.
Модон- Үгүй.
Боов- Тийм. За тэсээрэй.
Хулга- Хүлээгээрэй, хүлээгээч дээ. Шреки?
Шрек- Юу? Муур аа?
Хулга- Намайг тавихгүй байна.
Муур- Уучлаарай, босс.
Шрек- Тэнэглэхээ больцгоо. Бид үнсэлцэхэд нь саад болох ёстой.
Илж- Чамайг Фионаг тавьж явуулахаар шийдсэн гэж бодсон юмсан.
Шрек- Тэгэх гэж байсан. Гэхдээ тэднийг Фионад тэгж хандахыг нь зөвшөөрөхгүй.
Илж- Чихэнд минь хөгжим луугаа уянгатай сонсогдлоо. Ашгүй нэг юм ухаан орж дээ.
Муур- Боломжгүй. Бид шилтгээн рүү нэвтэрч чадахгүй. Харуул хамгаалалт, суваг шуудуу гээд зөндөө.
Боов- Хүүхдүүд ээ, шоколад дууссан бололтой. Дан хатуу чихэр үлдчихэж. ...Юу?
Шрек- Чи нарийн боовчинг мэддэг хэвээр үү?
Боов- Мэдээж. Тэр Друрилэйнд амьдарч байгаа. Юу гэж?
Шрек- Бидэнд гурил хэрэгтэй. Маш их гурил. ...09.47
Тогооч- Жинзи.
Боов- Бид чамайг зорин ирлээ, анд минь. Маш том захиалга. ...
Бичиг- Друри Лэйн. ...
Боов- Амилчихлаа. ...10.08
Ххххххх
\гадаа\
Илж- Зам тавиарай, та минь ээ зам тавь. ...10.18
Боов- Урагшаа, жигнэмэг минь. Урагшаа.
Шрек- Аварга аа, шилтгээн тэр харагдаж байна.
Боов- Үгүй ээ, үгүй. Аварга дүрсгүй минь, болохгүй. Явъя аа. ...
Илж- Хөөе , тэр дээр. Давжаа морийг харж байна уу? ...Болж байна. Өхөөрдөм хөөрхөн давжаа морины араас. Давжаа морь шилтгээн болж тоглохыг хүснэ.
Томбоов- Жижигхэн давжаа морь.
Ххххххххх
\дотор\
Хөтлөгчэр- Ноёд, хатагтай нар аа. Гүнж Фиона болон түүний шинэ нөхөр болох ханхүү Шрекыг танилцуулж байна. ...
Фиона- Шрек, чи юу хийгээд байнаа?
Ханхүү- Зүгээр л аясыг нь дагуулж байна, Фиона.
Фиона- Уруул чинь гялалзаж байна.
Ханхүү- Тиймээ, интоортой нь. Амталж үзмээр байна уу?
Фиона- Чи яачхаад байгаа юм бэ?
Ханхүү- Гэхдээ хонгор минь. ...
Дагина- Надад хөгжим. Си минороос. ...Ноёд, хатагтай нар аа. ...Би энэхүү ая дууны түрлэгийг гүнж Фиона, ханхүү Шрек нартаа зориулж байна.
Ханхүү- Фиона, хонгор минь чамайг бүжгэнд урьж болохсон болов уу? ...11.55
Фиона- Чи хэзээ бүжиглээд сурчхаа вэ?
Ханхүү- Фиона, хонгор минь. Би ганц л зүйл мэдэж байна. Хайр сэтгэл гэнэтийн бэлгээр дүүрэн. ...12.19
Шрек- За анд минь , энэ үдэшлэг рүү довтлоод орцгооё. ...
Цэрэг- Аварга биет айсуй. ...
Шрек- Болгоомжтой. ...12.41
Боов- Чихрэн товчийг л биш шүү. ...
Цэрэг- Хэвтээрэй. ...
Илж- Болж байна. ...13.03
Шрек- Аварга минь, урагшаа. Урагшаа. ...
Цэрэг- Түргэлээрэй, хөөс. ...
Шрек- Таны араас, аварга аа. ...3, 2, татаарай. Болгоомжлоорой. ...
Илж- Шрек? ...
Цэрэг- Амь амиа бодоорой. ...13.44
Шрек- Татаарай. ...Татаарай. ...Үгүй ээ.
Боов- Үгүй ээ. ...14.25
Шрек- Орцгооё.
Боов- Үгүй ээ.
Томбоов- Зоригтой бай.
Боов- Үгүй. ...Намайг орхи. ...14.40
Шрек- Илжиг ээ? ...14.51
Ххххххх
\дотор\
Шрек- Муур?
Муур- Явцгаа, бүү сатаар. Хатагтай таныг хүлээж байгаа. Яв. ...Өнөөдөр би өрөө төлнө. ...15.13 Биеэ хамгаалаарай. ...15.24
Шрек- Зоогс. ...Хөөе, чи. Миний гэргийгээс холд.
Фиона- Шрек үү?
Дагина- Чи үмхий намаг балчиг руугаа буцаж чадсангүй юу? Биднийг яагаад тайван орхихгүй байгаа юм бэ?
Шрек- За алив. Хөнжилд ороосон гахай.
Торой- Гэхдээ би нисч чадахгүй.
Шрек- Пиноккио? Дохиураас нь бариарай.
Модон- Би Лондон, Францыг харлаа.
Дагина- Юу? ...
Модон- Би жинхэнэ хүү боллоо. ...16.06
Торой1- Бариад авлаа. ...
Дагина- Илжиг? ...
Модон- Би жинхэнэ хүү. ...
Дагина- Энэ минийх. Минийх. ...
Илж- Энэрэл байхгүй.
Муур- Илжиг гэж энэ.
Дагина- Фиона хандмал уусан. Одоохон үнс. ...16.33
Шрек- Үгүй ээ. ...16.57 Фиона?
Фиона- Шрек?
Дагина- Гарольд? Чи Фионад хандмал уулгах ёстой байсан.
Хаан- Би аягатай хоёр цайгаа андуурчихсан юм байлгүй дээ.
Ханхүү- Ээж ээ.
Фиона- Ээж гэнэ үү? ...
Дагина- Гоблинууд аз жаргалтай, урт насалдаггүй юм гэж би хэлсэн байх аа? ...
Хатан- Гарольд?
Хаан- Үгүй ээ. ...17.41
Фиона- Аав минь. ...
Модон- Хаан...
Боов- Тиймээ. Тэр ваагаллаа.
Хатан- Гарольд?
Фиона- Аав?
Хаан- Намайг ийм байдалтайгаар хэзээ ч олж харахгүй байх гэж найдсан юмсан.
Илж- Гэтэл чамайг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан шүү.
Шрек- Илжиг ээ?
Хаан- Үгүй дээ, түүний зөв. Намайг түмэнтээ уучлаарай. Фионагаа аз жаргалтай амьдраасай л гэж хүссэн юм. Харин одоо харлаа. Охин маань аз жаргалтай юм байна. ...Шрек, Фиона? Өвгөн мэлхийн уучлалыг хүлээн авна биз дээ? Бас миний адислалыг?
Хатан- Гарольд?
Хаан- Өршөөгөөрэй, Лилиан. Чамдаа зохицсон төгс эр байхыг маш их хүсдэг байлаа. ...
Хатан- Өнөөдөр чи минь яг тийм байсан. Илүү ч гарсан байх. ...
Муур- Босс? Үүрдийн аз жаргалын хандмал?
Шрек- Шөнө дунд. Фиона? Чи энийг хүсч байна уу? Үүрд ийм хэвээр үлдэхийг?
Фиона- Юу?
Шрек- Хэрвээ чи яг одоо ...намайг үнсвэл...үүрд энэ чигээрээ үлдэнэ.
Фиона- Миний төлөө чи хийнэ гэж үү?
Шрек- Тиймээ. ...19.12
Фиона- Аливаа гүнжийн нэгэн адил би урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүснэ...гоблинтой хамт. Би түүний гэргий болсон юм.
Муур- Одоо юу ч болсон бай хамаагүй, би уйлж л болохгүй. Та нар намайг хүчээр уйлуулж дөнгөхгүй ээ. ...19.57
Илж- Үгүй ээ, үгүй шүү. Үгүй, үгүй. Үгүй. Үгүй л дээ. ...20.21
Шрек- Миний хувьд чи үүрд гайхамшигт хүлэг хэвээр үлдэнэ. ...
Фиона- Ингэхэд хоёулаа хаана зогслоо?
Шрек- Өө, би саналаа. ...20.43
Муур- Хөөе, ингэхэд энийг наадам гэдэг биз дээ?
Илж- 1, 2-ын гурваа. Эхлээрэй. ...20.55 Муур ч бай, илжиг ч бай , алив бүгдээрээ. ...Дуулаарай , муур аа. ...21.10 Бид очилоо. ...21.41
Үзлийн- Хөөе, сайн уу сайхан залуу минь? ...21.56
Илж- Дахиад нэг . За алив ээ, дуулаарай. ...22.07
Муур- Илжиг ээ? Энэ чинь испаниар.
Бичиг- Гол дүрд Майк Майерс
Эдди Мерфи
Каамерон Диаз
Жюли Эндрюс
Антонио Бандерас
Жон Клийс
Руперт Эверетт
Женнифер Сондерс ...22.54
Найруулагч Эндрю Андерсон ...Келли Осбари, Конрад Вернон ...23.09
Вильям Стейжын зохиолоос сэдэвлэн бүтээв. ...23.21
Хөгжмийн зохиолч Гарри Грегсон-Вильямс ...24.13
Муур- Анд минь, бид Кит-кат клуб руу явлаа. За алив, бидэнтэй хамт яв.
Илж- Баярлалаа, хөгшөөн. Сэтгэл санаа гэж авах юмгүй болж.
Муур- Бид сэтгэлийг чинь засчихна. Сайн илжиг бай л даа.
Илж- Хөөе , хонгор минь. За алив ээ, охин минь. Тиймээ. Хаагуур алга болоод ирэв? Намайг уучлаарай. Би үлдэж болох байсан. Гэвч Шрект миний тусламж хэрэгтэй байсан юм. Юу? Дахиад хэл дээ. Юу яриад байгаа юм бэ? Тэгтлээ ноцтой юм уу? ...
Зулзага- Аав аа. ...24.56
Илж- Манай бяцхан мутантуудыг хар даа. ...Би ажилтай болох нь дээ.
Хххххххх
ТӨГСӨВ
2010 оны 7 дугаар сар 23
Орчуулсан Х. Эрдэнэжаргал
Төрөл: Хүүхэлдэй
Дүрүүдэд:
Шрек, Илж, Фиона
Хаан, эр, 55
Хатан, эм, 45
Муур, эр, 40
Дагина, эм, 50
Ханхүү, эр, 25
Боов, эр, 15
Модон, эр, 15
Үзлийн, эр, 45
Харилцааны зарчим:
Шрек-Фиона-Илж, Шрек-Муур, Шрек-хаан, Хаан-Хатан гэх мэт
Товч агуулга:
Шрек, Фиона 2 бал сарын аянаасаа ирээд хаан, хатан хоёр дээр айлчилна. Тэнд ахиад л адал явдалд хутгалдаж сайхан залуу болж үзнэ. Мэдээж илжиг хамт явна. Мөн гуталт мууртай нөхөрлөнө.
Метраж 1 цаг 32 минут 19 секунд
Back to episodes Go home