...00.24 Дрийм Уоркс пикчерс толилуулж байна
Э ПиДиАй\ Дрийм Уоркс продакшн-ы уран бүтээл ...00.48
Өг- Эрт урьдын цагт юмсанж. Нэгэн үзэсгэлэнтэй гүнж аж төрөн суудаг байжээ. Гэвч гүнж аймшигт хараалд өртсөн байна. Хайрын анхны үнсэлт нь тэрхүү хараалыг арилгаж чадна гэнэ. Гүнжийг цайзад аймшигт галт луу харгалзана. Олон ч эрэлхэг хөлөг баатар гүнжийг шоронгоос аврах гэж оролдсон ч хэн нь ч амжилтанд хүрээгүй юм. Гүнж луут цайзын хамгийн өндөр цамхгийн орой дээр хайртай хүнийхээ хайрын анхны үнсэлтийг хүлээн суудаг байв.
Шрек- Сонин юм. Ийм зүйл хэзээ нэгэн цагт надтай учрах болов уу? ...01.52
Бичиг- Шрек....02.05
Майк Майерс...02.14
Эдди Мерфи ...02.26
Каамерон Диаз ...02.33
Жон Лайтгөү ...03.39
Хххххххх
\гадаа\
Эрсах- Тэрнийг тэнд байгаа гэж бодож байна.
Бамбарт- Тэгвэл одоохон бариад авъя.
Эрсах- Бүү яар. Үгүй бол бид чамд юугаар ч тусалж чадахгүй.
Бүдүүн- Чиний тархиар шөл чаначихна шүү дээ.
Шрек- Үнэндээ тийм зүйлийг үлэмж биетнүүд л хийдэг байх. Харин хүний мах идэгчид долоон дор. Арьсаар чинь тэрлэг оёж, элгийг чинь сугалж, хоёр нүдийг нь ухаж авна. Ер нь дажгүй тоглоом болдог юм.
Эрсах- Бүү ойрт, бүү ойрт. Бүү ойрт. ...Өө. ...04.30
Шрек- Одоо ухаан жолоогүй зугтах цаг нь гэж санагдахгүй юм уу? ...04.41 Аян замдаа саадгүй яваарай. ...
Бичиг- Үлгэрийн баатруудыг эрэн сурвалжилж байна. ...05.05
Төмөр- Нааш нь өгөөдөх. Хөгжилтэй өдрүүд чинь дууссан.
Эрэг- Шулам барьж ирсэнд чинь 20 мөнгөн зоос. Дараагийнх нь? ...05.18
Бамбарууш- Би хэзээ ч дахин ингэхгүй.
Илжиг- Би чаднаа. Надад дахин нэг боломж олгочих.
Эмгэн- Амаа тат.
Эрэг- Дараагийнх нь? Наадахи чинь юу вэ?
Өвгөн- Бяцхан модон хүү.
Бурат- Модон бишээ. Жирийн хүүхэд. ...
Эрэг- Наад тоглоомоо аваад яв.
Бурат- Үгүй ээ, гуйж байна. Үгүй ээ. Хэрэггүй.
Эрэг- Дараагийнх нь? Юу авчрав?
Эмгэн- Ярьдаг илжиг.
Эрэг- Гайхалтай. 10 шиллинг болно. Мэдээж ярьдгийг нь баталж чадвал.
Эмгэн- За алив, бяцхан анд минь. ...
Эрэг- За...?
Эмгэн- Энэ маань бага зэрэг сандраад байгаа юм. Ер нь бол чалчаа амьтан. За алив ээ, чи.
Эрэг- Ойлгомжтой, хангалттай. Харуул?
Эмгэн- Үгүй дээ, энэ ярьж чадна. Би ярьж ч чадна, ярихгүй ч байж чадна. Юу хүссэнийг чинь хэлнэ. ...
Эрэг- Нүднээс далдруул.
Эмгэн- Үгүй дээ үгүй. Тангараглая. Үгүй ээ.
Илжиг- Хөөе. Би нисч байна.
Ногхүү- Нисч чаддаг юм байна.
Эрэг- Нисч чаддаг. Бас ярьж байна.
Илжиг- Мэдээж ш дээ. Ярьдаг бас нисдэг илжиг та нар хараагүй юу? Үүнээс ч өндөрт нисч чадна.Та нар лав хараагүй дээ. Илжигний нислэг. ...06.42
Эрэг- Бариад ав. ...07.05 Хөөе, чи. Муу оогр \махчин\.
Шрек- За?
Эрэг- Оорда Фарквүүдын зарлигаар би та хоёрыг баривчиллаа. Мөн таныг ...тохирсон чөлөөт газарт нүүлгэн шилжүүлнэ. Ойлгомжтой юу?
Шрек- Тийм үү? Тэгээд чиний цэргүүд хаана байгаа юм бэ? ...07.35
Илжиг- Би ямар нэгэн зүйл хэлж болох уу? Аан гээч, чи үнэхээр гайхамшигтай байлаа. Үнэхээр ер бусын.
Шрек- Чи надтай яриад байна уу? ...Энэ...
Илжиг- Тиймээ, чамтай яриад байна. Чамайг тэр харуулуудтай биеэ гайхалтай авч явсан гэж хэлмээр байна. Хэрхэн зугтсаныг нь харсан уу? Хөгжилтэй байсан шүү.
Шрек- Тиймээ, муугүй байсан. Үнэн.
Илжиг- Эрх чөлөөтэй сайхан юмаа.
Шрек- Харин одоо чи явж эрх чөлөөгөө найз нартайгаа яагаад тэмдэглэж болохгүй гэж, аан?
Илжиг- Гэхдээ...надад найз байхгүй. Өөрийн хүсэлтээр буцаж очихгүй ээ. Хөөе, түр хүлээ л дээ. Надад гайхалтай санаа төрлөө. Би чамтай хамт явна. Чи үнэхээр гайхамшигтай , байлдааны ногоон машин юм. Хамтдаа юуг ч бүтээж болно. ...08.24 Үнэхээр аймшигтай байлаа. Энийг хэлэх хэрэггүй байх л даа. Хэрвээ чиний амьсгал биш байсан бол ч хоёулаа гар нийлэн ажиллаж болно. Ерөнхийдөө бүх зүйл муугүй ч амнаас чинь үмхий үнэртээд байна. ...Хамар минь тэсвэрлэдэггүй л дээ. Гэхдээ миний санахад, хэрвээ чи жимс идээд байх юм бол залруулж болно гэж бодох юм.
Шрек- Чи яагаад араас дагаад байгаа юм бэ?
Илжиг- Яагаад гэдгийг нь хэлье л дээ. ...Яагаад гэвэл би ганцаардмал. Бас сайхан сэтгэлтэй. ...09.06
Шрек- Дуулахаа больж үз. Найз нөхөдгүйд чинь гайхаад байх зүйл алга.
Илжиг- Жинхэнэ найз л үнэнийг шударгаар хэлж өгдөг юм.
Шрек- Сонс, давжаа илжиг ээ. Намайг хар. Ямар байна вэ? ...
Илжиг- Юу...өндөр?
Шрек- Үгүй. Би оогр. Санаж байна уу? Галт бамбараа авцгаа гэж. Санааг чинь зовоохгүй байна уу, аан?
Илжиг- Үгүй.
Шрек- Үнэхээр үү?
Илжиг- Үнэхээр, үнэхээр. Сонсооч, чи надад таалагдаж байна. Чамайг хэн гэдэг юм бэ?
Шрек- Аа...Шрек.
Илжиг- Шрек? Яагаад сэтгэлд минь хүрч байгааг чи мэдэх үү? Чамтай хамт хэзээ ч юунаас ч айхгүй. Надад таалагдаж байна. Бүх зүйл сайхан болно, Шрек. ...Гайхалтай, энийг хараач ээ, хөөе. Ийм газарт амьдрах хэнд таалагддаг байнаа?
Шрек- Энэ миний гэр.
Илжиг- Өө, энд ямар сайхан юм бэ, үнэхээр гайхамшигтай газар. Юу гээч, чи үнэхээр гайхалтай. Надад энэ бул чулуу таалагдаж байна. Үнэхээр сайхан чулуу. ...Чи лав ойр ойрхон үдэшлэг зохион байгуулдаг уу?
Шрек- Би ганцаараа амьдрах дуртай.
Илжиг- Юу гээч, би ч гэсэн ялгаагүй. Бид хоёрт ижил төстэй өөр олон ч зүйл байгаа байх. 5, 10 ...би чамтай хамт үлдэж болох уу?
Шрек- Юу?
Илжиг- Чамтай хамт үлдэж болох уу, гуйж байна?
Шрек- Мэдээж...
Илжиг- Үнэхээр үү?
Шрек- Үгүй.
Илжиг- Гуйя, би ганцаараа бол өнгөрнө. Ганцаараа байна гэдэг өрөвдөлтэй. Гуйя чамаас, магадгүй чи ийм байх л даа. Тэр тусмаа хоёулаа хамт байх ёстой. Чи намайг үлдээх ёстой. Гуйж байна, гуйж байна.
Шрек- За за, за. Миний өрөөг үз л дээ.
Хххххххх
\дотор\
Илжиг- Үнэхээр гайхалтай. Хоёулаа тавилгаа өөрчлөөд тавьчихна. Ингэхэд би хаана унтах вэ? ...Юу...хаана унтах юм бэ?
Шрек- Гадаа.
Илжиг- Өө. Миний санахад зүгээр ээ. Би чамайг, харин чи намайг мэддэг боллоо. Надад ирж буй хамгийн сайхан зүйл байж болох ч..за тэр ч яах вэ. Би гарлаа. ...Сайхан нойрсоорой. ...11.38
Хххххххх
\гадаа\
Илжиг- Ахиад л ганцаараа. Азгүй нэгэн. ...12.47
Ххххххххх
\дотор\
Шрек- Чамайг гадаа үлд гэж ойлгомжтой хэлсэн шиг санах юм.
Илжиг- Би гадаа л байна. ...12.58
Хулгаэр- За за. Лорд \Английн тайжын цол\ Фарквүүд нэгэнт ингэж шийдсэнээс хойш яая гэх вэ. Өөр яалтай. Гэртээ биш юм бол энд илүүхэн тухлаад авахад гэмгүй. Ямар зөөлхөн ор вэ? Барьчихлаа. Би бяслаг олсон. ...Муухай амттай юм байна. ...Чи намайг танив уу? Яаж тэр вэ?
Шрек- Хангалттай. Миний гэрт юу хийцгээгээд байгаа юм бэ? Үгүй ээ, үхдлүүдийг...ширээн дээрээс холдуул.
Цэнх- Энэ авс бишээ. Ор эзэнтэй болчхож.
Шрек- Юу? ...
Чоно- Яасан?
Шрек- Би намаг дээр амьдардаг. Нам гүм орчинд дуртай. Би аймшигтай махчин. Ганцаараа байхын тулд би юу хийх ёстой юм бэ? ...Өө, үгүй ээ. Үгүй ээ. Үгүй. ...13.59
Хххххххх
\гадаа\
Шрек- Юу вэ? Миний намагт юу хийцгээж байгаа юм бэ? ...14.10 Бүгдээрээ эндээс тонил. Бүгдээрээ, түргэлцгээ. Алив ээ, явцгаа. Явцгаа, явцгаа. Үгүй дээ, тийшээ биш. Тийшээ биш гэм дээ. ...14.24
Илжиг- Над руу ингэтлээ харах хэрэггүй ээ. Эднийг би уриагүй.
Бурат- Тийм шүү, биднийг хэн ч урьж залаагүй.
Шрек- Юу?
Бурат- Биднийг нааш нь хүчээр явуулсан.
Шрек- Хэн?
Торой- Лорд Фарквүүд. Хөлөө дэвсэлж, орилж чарлаж, зарлиг дээр гарын үсгээ зурж байсан.
Шрек- За за. Тэгвэл тэр хэнийг хаанаас олохыг хэн мэдэх вэ...Фарквүүдыг?
Илжиг- Өө, би мэднэ. Хаана байгааг нь мэднэ.
Шрек- Өөр мэдэх хэн нэгэн байна уу? ...Хэн ч байхгүй хэрэг үү?
Илжиг- Би, би. Би энд байна. Намайг сонгоорой. Би мэднэ, би мэднэ.
Шрек- За за, яая гэх вэ. Анхаар, үлгэрийн баатрууд аа, энд гэр орондоо байгаа юм шигээр байж болохгүй. Гэнэтийн дайрлага гэдэг үүднээс нь л та нарыг тэвчиж байна. Тиймээс та нарыг эзэмшлээсээ хөөж явуулахын тулд би тэр Фарквүүдтэй очиж уулзана. ...15.29 Чи...надтай хамт явна.
Илжиг- Гайхалтай санаа. Миний сонсохыг хүсч байсан зүйл. Шрек бид хоёр ертөнцийг аварна. Энэ санаа надад таалагдаж байна. Баярлалаа чамд, Шрек. ...15.46
Шрек- Дууны талаар би чамд юу гэлээ?
Илжиг- Тэгвэл исгэрч болох уу?
Шрек- Болохгүй.
Илжиг- Амандаа аялж болох уу?
Шрек- За яах вэ, тэг тэг. ...16.22
Хххххххх
\дотор\
Хаан- Хангалттай. Наадахи чинь бэлэн болчхож. ...16.39 Зугт аа зугт. Чадах чинээгээрээ хурдан гүй. Чадахгүй нь үү? Ямар хачин юм бэ?
Боов- Чи мангаа.
Хаан- Би бишээ, харин чи мангаа. Чи болон үлгэрийн бүх мангаанууд миний ертөнцийг хордуулж байна. Бусад чинь хаана байгааг одоохон хэл.
Боов- Чамайг үзэн ядаж байна.
Хаан- Чамтай эелдэг харьцахыг би хичээсэн. Гэвч тэсвэр минь алдагдлаа. Хэлээч? Эсвэл би...
Боов- Товчийг л биш шүү, миний товчийг бүү оролд.
Хаан- За за, тэгвэл тэд хаана нуугдаж байгаа вэ?
Боов- За яах вэ. Би чамд хэлье. Зөөлөн талхны худалдаачинг мэдэх үү?
Хаан- Зөөлөн талхны худалдаачинг уу?
Боов- Тиймээ тийм, тэр чинь.
Хаан- Тийм шүү, би мэдэх юм байна. Тэгээд юу гэж?
Боов- Юу...Тэр зөөлөн талхны худалдаачинтай гэрлэчихсэн.
Хаан- Зөөлөн талхны худалдаачинтай юу?
Боов- Тиймээ, тийм.
Хаан- Тэрэнтэй гэрлэлээ гэж үү?
Эрэг- Дээдэс ээ. Бид олчихлоо.
Хаан- Тэгээд юугий нь хүлээсэн юм бэ? Нааш нь аваад ир. ...17.48 Шидэт толь.
Боов- Наадхандаа юу ч битгий хэл. Үгүй. ...17.57
Хаан- Надад хэл дээ..ханын толь минь. Ертөнц дээрхи хамгийн төгс хаант улс энэ биш гэж үү?
Толь- Юу...зарчмын хувьд бол та хаан биш.
Хаан- Полоний? Чи харав уу?
Толь- Одоохондоо л хаан биш гэж хэлж байгаа царай минь. Гэвч та хаан болж чадна. Гүнжтэй гэрлэхэд л хангалттай.
Хаан- Үргэлжлүүл.
Толь- Та тухлан сууж, морилон саатах ажаам уу? Учир нь та одоо ер бусын тансаг зүйлийг тольдох болно. Ингээд...энэ байна. ...Дугаар 1. Алс холын хаант улсын үзэсгэлэн гоо гүнж. Суши гэх мэт зүйлст дуртай. Дуртай үедээ хоёр эгчдээ тус болж байдаг юм. Хүлээн авч хүндэтгэн ёсолно уу, Үнсгэлжин. Дугаар 2. Үлгэрийн орны бүсгүй. Гэхдээ долоон одой эрийн хамтаар амьдардаг. Амаргүй л даваа. Омголтсон уруул дээр нь үнсчихвэл амилчихна. За больж үз, энэ танд тохирохгүй. Цасан гуа. ...Жагсаалтын гуравт, галаар тургигч луугийн цайзад амьдран суух бүсгүй. Цэнэгтэй гар буу л гэсэн үг. Олон ч зүйлд дуртайгаас гадна...аврагчаа хүлээж буй. Фиона гүнж. Ингээд, нэр дэвшигч дугаар нэг, дугаар хоёр, дугаар 3.
Хүмүүс- Дээдэс ээ, дугаар 3. Гурав, гурав шүү. ...
Алуурчин- Дугаар 3
Хаан- За за, тийм болог. Дугаар 3.
Толь- Лорд Фарквүүд , та...Фиона гүнжийг сонголоо. ...19.44
Хаан- Фиона минь. Фиона, төгс бүсгүй. Би юу хийх ёстой гэхээр, хэн нэгнийг олоод...
Толь- Танд нэг зүйл хэлэх нь зүйтэй байх. Орой болохоор нэг шалихгүй өөрчлөлт болдог юм л даа....Тэгээд нар жаргасны дараа...
Хаан- Амаа тат. Фиона гүнжийг би хатан хаанаа болгоно. Тэгээд жинхэнэ хаантай болно. Ахмад аа, шилдэг хүмүүсээ цуглуул. Бид тэмцээн зохион байгуулна.
Хххххххх
\гадаа\
Илжиг- За энэ дээ. Чамд эс хэллүү?
Шрек- Тийм байж. Тэгэхээр энэ чинь лорд Фарквүүдийн ордон уу?
Илжиг- Тиймээ, мөн.
Шрек- Тэр ямар нэгэн юмнаас айдаг уу? ...
Илжиг- Хөөе. Хүлээ л дээ , Шрек. ...20.38
Шрек- Хөөе, чи. Түр азнаж байгаач. Сонсооч, чамд ерөөсөө муу юм хийхгүй. Зүгээр л...би...зөвхөн...21.19 Энд ч нам гүм юмаа. ...Дэндүү нам гүм. ...Хүмүүс нь хаачсан юм бэ?
Илжиг- Хөөе, энийг хар даа. ...
Бичиг- Мэдээллийн самбар. ...22.18 Даалокт тавтай морил.
Илжиг- Гайхалтай. Дахих уу?
Шрек- Үгүй ээ, үгүй. Үгүй шүү. Үгүй. ...22.37 Чи удахгүй тэвчээрийг минь барах нь байна шүү. ...
Хаан- Үгүй дээ үгүй. Энэ бол луугийн галт цайзаас үзэсгэлэнт гүнж Фионаг аврах эрхэм үүрэг байх болно. Хэрвээ...ямар нэгэн шалтгааны улмаас ялагч амжихгүй бол араас нь яваа нэхэгч орыг нь эзэлж...гэх мэтчилэнгээр. Та нарын зарим нэг нь мэдээж амь эрсэднэ. Гэвч тэр бол миний хүсч буй хохирол. ...
Бичиг- Алга ташилт. ...
Хаан- Тэмцээн эхэллээ. ...23.25 Энэ юу вэ? ...Юу гээч үзлийн амьтан бэ?
Шрек- Аа, энэ үү...ердөө л нэг илжиг.
Хаан- Хм. Нээрэн тийм байна. Шинэ төлөвлөгөө урган гарч ирлээ. Махчинг хөнөөсөн хүн аварга болно. Урагшаа.
Шрек- Тийм бий вий. За алив ээ. Хүлээгээрэй. Груушик \аяга\ шар айргаар асуудлаа шийдчих үү? Үгүй юм уу? За яая гэх вэ. ...Май авцгаа. ...24.32
Илжиг- Би цохъё оо, надаар цохиулаач. ...24.46
Эмгэн- Цохиод өг. ...25.12
Шрек- Баярлалаа. Маш их баярлалаа. Лхагва гарагт ердийнхөөрөө ...7 цагт уулзацгаая. ...25.25
Цэрэг- Би тушаал өгөх үү, эрхэм ээ?
Хаан- Хэрэггүй. Надад илүү дээр санаа байна. Та бүхэндээ манай аваргыг танилцуулж байна.
Шрек- Юу?
Хаан- Баяр хүргэе. Харин одоо чи аугаа, нэр төртэй даалгаварт мордоно.
Шрек- Даалгавар аа? Би тэртэй тэргүй даалгавартай яваа. Би намгаа эргүүлж авах учиртай.
Хаан- Чиний намаг ий?
Шрек- Тиймээ, миний намаг. Чи тийш нь үлгэрийн баатруудыг хөөгөөд явуулсан юм биш үү?
Хаан- Тийм. За за, махчин минь. Хоёулаа гэрээ байгуулъя. Надад зориулаадэнэ даалгаврыг биелүүлчих, тэгвэл би намгийг чинь буцааж өгье.
Шрек- Яг л өмнө нь байсан тэр байдлаар нь уу?
Хаан- Сүүлчийн бохирдсон шарилж хүртэл нь.
Шрек- Тэгвэл тэр дүрвэгсэд?
Хаан- Тэднийг байхгүй болсонд тооцож болно. ...
Шрек- Тэгээд юун даалгавар байдаг билээ? ...
Илжиг- Аан гээч, миний санахад бүтэхгүй. Фарквүүд намгийг чинь чамаас булаан авсныг эргүүлж авахын тулд галт луу руу очиж гүнжийг аварна гэдэг чинь утгагүй зүйл.
Шрек- Юу гээч хө. Илжигнүүд ярьдаггүй байх нь зөв юм шиг байна.
Илжиг- Ойлгохгүй юм, Шрек. Арай чухал ажил оролдож болдоггүй юм уу? Фарквүүдийн цайз руу дайлаар мордож, орилж чарлаж айлгах хэрэгтэй. Махчинд тохирсон ажил шүү дээ.
Шрек- Юу гээч, эсвэл би бүхэл бүтэн тосгоныг хүйс тэмтэрч,толгойнуудаар ньмахан овоо босгодог юм билүү? Тэгээд хамаг цусыг нь сорж ууна. Чамд таалагдаж байна уу? Аан, чамд ямар байна вэ?
Илжиг- Үгүй дээ, огт тийм биш.
Шрек- Чамд л гэж хэлэхэд махчингууд хүмүүсээс харьцангуй ярвигтай. Жишээ нь...жишээ нь , за яах вэ, махчингууд ...сонгинд дуртай.
Илжиг- Ийм зүйлд үү?
Шрек- Тийм.
Илжиг- Наадхаас чинь болж уйлахад хүрдэг.
Шрек- Үгүй.
Илжиг- Тэгвэл...магадгүй, амнаас чинь үнэртэнэ.
Шрек- Үгүй дээ. Давхарга. Сонгино давхаргатай байдаг юм. Махчингууд давхаргатай, сонгино ч адилхан. Чи ойлгов уу? Чи бид хоёрт ч гэсэн байгаа. ...
Илжиг- Бид хоёрт ч гэсэн байгаа. Хэрвээ би сонгинд дуртай байсан бол...бялуу. Бүгд бялуунд дуртай. Бялуу ч гэсэн давхаргатай.
Шрек- Бусад нь юунд дуртай надад сонин биш байна. Оогрууд бялуунд дургүй. Тэд бялуу иддэггүй. ...
Илжиг- Тэгвэл бүгдээрээ ирисэнд дуртай. Ирисэнд дургүй хэн нэгэнтэй чи ер нь таарч байв уу? Үнэхээр гайхалтай.
Шрек- Үгүй. Хий цовхчсон, ядаргаатай садаа чинь. Оогрууд сонгинд дуртай, тэгээд л болоо. Bye, bye. Аяар уулзамз. ...
Илжиг- Тэгвэл хамба шарилж нь хараал идсэн энэ ертөнц дээрхи хамгийн тансаг амттан байх. ...29.00 Шрек, чи унгачхаж байгаа юм уу? Чи надтай учирч байсан хамгийн мундаг залуу. Уул ч чамд юу ч биш.
Шрек- Бүгдийг чадна. Илжиг ээ, надад итгэ. Миний оронд байсан бол чи хэдийн мажийчихсан. Хүхэр үнэртэж байна. Одоо ойрхон байх учиртай.
Илжиг- Тиймээ, хүхэр мөн байна. Энэ уулнаа хүхэр байхгүй гэдгийг би яг мэдэх юм чинь. ...29.39
Шрек- Ямар том юм бэ, харав уу? Ингэхэд хаана...
Илжиг- Хөөе Шрек...махчингууд давхаргатай гэж хэлж байснаа санаж байна уу?
Шрек- Тиймээ, юу гэж?
Илжиг- Юу ч гэж хэлмээр юм бэ...илжиг давхаргагүй. Ханцуйнд нь нөөц гэж байдаггүй.
Шрек- Хүлээгээрэй, илжгэнд ханцуй байдаггүй шүү дээ.
Илжиг- Миний юу хэлэх гэснийг чи мэдэж байгаа.
Шрек- Ганцхан өндрөөс л айдаг гэж битгий хэлээрэй дээ.
Илжиг- Үгүй дээ, зүгээр ийм халуун лавын ирмэг дээр зогсох надад эвгүй байна.
Шрек- Илжиг ээ, бүү эмээ. Би дэргэд чинь байна. Ойлгов уу? Сэтгэлзүйн хувьд дэм үзүүлнэ. Хоёулаа ар араасаа цувраад, аажуухан алхаад энэ бяцхан гүүрээр гарна.
Илжиг- Нээрэн биз?
Шрек- Нээрэн гэм.
Илжиг- За за. Гэхдээ үүнээс дээр арга бодож олж болох л байсан.
Шрек- За урагшаа, доош харах хэрэггүй.
Илжиг- Доошоо харахгүй байх. Харахгүй байх. Харахгүй. Би алхаж явна, доошоо харахгүй байгаа. ...Шрек, доошоо харж болохгүй шүү. Намайг буцаагаад явуулчих, гуйя.
Шрек- Юу л даа, хоёулаа замынхаа талд орчихсон.
Илжиг- Би юу ч мэдэхгүй, буцмаар байна.
Шрек- За за, маш сайн. Надад буцах зав алга. Чи өөрөө буц.
Илжиг- Шрек, хүлээ л дээ.
Шрек- Илжиг ээ, чи ганцаараа буц.
Илжиг- Битгий ингээч дээ.
Шрек- Өө, намайг түмэнтээ өршөө. Юуг битгий ингээч гэж? Аан, энийг үү?
Илжиг- Тиймээ, энийг.
Шрек- Тийм үү? Энийг үү? За за.
Илжиг- Үгүй ээ, Шрек. Үгүй.
Шрек- Чи хий гэсэн. Би хийж байна.
Илжиг- Хэрэггүй л дээ, битгий сэгсчүүл. ...Өө. ...
Шрек- Ингээд л болчихлоо, илжиг ээ. Гүйцээ. ...
Илжиг- Тун догь. ...Нөгөө чөтгөрийн араатан хаа байна?
Шрек- Дотор байгаа. Хэзээ аврах бол гээд л хүлээж суугаа даа.
Илжиг- Би лууг яриад байна, Шрек? ...31.54
Ххххххххх
\дотор\
Илжиг- Чи айж байна уу?
Шрек- Үгүй. Гэхдээ...Чшш. ...
Илжиг- За за, би ч ялгаагүй. ...Өө. ...Айхгүй байх хэцүү юм. Хоёулаа хүнд байдалд орчихлоо. Амьдралд минь тохиож байсан хамгийн хүнд байдал. Энэ луу, энэ морь, энэ гал. Өөрийгөө хулчгар биш гэж хэлэхэд амаргүй. Зүгээр л болгоомж илүүдэхгүй. Тэгээд ч би ямар хулчгар биш. Зүгээр л алхаж явна. ...32.22
Шрек- Илжиг ээ. Хоёрхон зүйл. Амаа тат. Амаа. Одоо тийшээ очоод шат байгаа эсэхийг нь мэдээдэх.
Илжиг- Шат уу? Хоёулаа чинь гүнжийг хайж байгаа л би бодсон шүү.
Шрек- Гүнж хамгийн өндөр цайзын хамгийн өндөр цамхгийн дээр шатаар гараад байгаа.
Илжиг- Чи яаж мэдсэн юм бэ?
Шрек- Хэзээ ч билээ номноос уншсан юм.
Илжиг- Тун догь. Чи луугийн учрыг, харин би шатны учрыг олъё. Шатыг олмогцоо хоёрдугаар үедээ орно. Шатаар алхаад байдаг хэрэг. ...Шийдмэг алхам хийн, зүрхэн тус газарт нь хүрч очих. Би мэдэж авч, ойлгох учиртай. Урагшаа яваад байхад аливаа зүйл удахгүй дуусдаг жамтай. Дуусч л таарна. ...
Шрек- Гайхалтай. Ядаж л гүнж хаана байгааг мэдлээ. Гэхдээ...
Илжиг- Луу. ...33.28 Болгоомжтой. ...Үгүй ээ үгүй үгүй. ...34.21 Үгүй ээ, үгүй. Үгүй. Өө, таны шүдийг ээ? ...Та үнэхээр гялалзсан танан цагаан шүдтэй юм. Гэхдээ таны идэшнээс харахад өнгөлөгч шаардлагатай бололтой. Амархан хорхойтдог юм. Та гаатай бохь зажилбал ямар вэ? Эсвэл өөр юу ч юм бэ...Өө, та чинь охин луу юм уу? Үнэхээр тийм байна. Мэдээж та бүсгүй луу. Та үнэхээр эмэгтэйлэг юм. Аяга цай уувал ямар вэ? Тантай чалчихад таатай байхсан. Даан ч ажил их. Би явах ёстой л доо. Гүнжийн араас очих ёстой юм. Шрек???? Үгүй ээ, үгүй. Үгүй ээ, Шрек? Шрек? ...35.45
Шрек- Сэрээч ээ. Та Фиона гүнж үү?
Фиона- Тийм. Таныг ирж аварна гээд өдөржин, шөнөжин л хүлээдэг байлаа.
Шрек- Үнэхээр эелдэг хэрэг. Харин одоо явцгаая.
Фиона- Хөөе, хүлээгээрэй, эрхэм ээ. Энэ чинь бид хоёрын анхны уулзалт. Сэтгэлд нийцсэн, романтик байх ёсгүй гэж үү? Үнэхээр торгон мөч...
Шрек- Тиймээ, авхай. Өршөөгөөрэй, цаг хугацаа биднийг хүлээхгүй.
Фиона- Хүлээгээч дээ. Та яагаад байгаа юм бэ? Уг нь та намайг цонхоор авч буугаад үнэнч хүлэг дээрээ дүүрээд давхих ёстой.
Шрек- Энэ бүхнийг бодож төлөвлөхөд танд хангалттай хугацаа байсан, тийм үү? ...36.21
Фиона- Гэхдээ энэ мөчийг би маш удаан хүлээсэн. Морьгүй яаж болдог юм бэ? Романтик байгаасай гэж үнэхээр хүсч байна.
Шрек- Би тэгж бодохгүй байна.
Фиона- Тэгвэл ядаж аврагчийнхаа нэр усыг мэдэж болохсон болов уу?
Шрек- Аа...Шрек.
Фиона- Тэгэхээр Шрек. ...Талархсан сэтгэлийн минь хариу болгож таныг энэ алчуурыг авах байх гэж найдъя. ...
Шрек- Өө баярлалаа. ...
Фиона- Та лууг устгаагүй юм уу?
Шрек- Тийм амархан биш юм билээ. Гэвч, урагшаа.
Фиона- Гэхдээ энэ чинь буруу. Та ирүүл тулаанаар тэрнийг илдээрээ ялах ёстой байсан юм. Бусад хөлөг баатрууд тэгдэг.
Шрек- Тийм шүү, халуун дөлөнд шатахаасаа өмнө.
Фиона- Тэр нь чухал биш шүү дээ. Та хаашаа гүйгээд байгаа юм бэ? Гарц тэнд. Гарах гарц нөгөө талд шүү дээ.
Шрек- Би илжгээ аврах учиртай.
Фиона- Таныг ямар юмных нь хөлөгт баатар гэх юм бэ.
Шрек- Байгаагаараа л байгаа нь энэ. ...
Илжиг- Физикийн харилцааны сэдвийг хөндөх юм бол ч...юу л даа сэтгэлзүйн хувьд би дотно харьцаанд бэлэн бус. Үнэхээр сонин амплитуд. Тийм шүү, амплитуд \зөрүү\. Юу...би сэтгэлийн угаас хэлж байна. Бүсгүйчүүлтэй ингэж харьцаж чадахгүй. Та их том биетэй...заавал биеэрээ шүргэлцэх шаардлагагүй ш дээ. Хөөе, чи яах гэж байна вэ? За за, ойлголоо. Би бодож үзье. Миний санахад, хоёулаа жирийн найзууд үлдсэн нь дээр байх аа. ...Бурхан минь, бурхан минь. Битгий, ингээд хэрэггүй. Хөөе, чи юу хийгээд байнаа? Битгий л дээ. Энэ чинь миний сүүл. Бурхан минь, миний сүүл. ...Үгүй ээ, үгүй. ...38.43 Өө гүнж.
Фиона- Энэ ярьдаг юм уу?
Шрек- Тиймээ, ярьдаг. Амыг нь хаанаа л гэж байхгүй. ...39.23 Хөөе , та хоёр гарах хаалга руу яв. Би луугийн учрыг олно. ...40.25
Ххххххххх
\гадаа\
Фиона- Чи чадлаа. Намайг аварлаа. Гайхалтай. Чи зүйрлэшгүй. ...Бид зохих ёсоор учирч чадсангүй. Гэвч чиний үйл хэрэг аугаа. Харин зүрх сэтгэл чинь цэвэр ариун. Чамд төлж баршгүй өртэй үлдлээ. ...Эрэлхэг хөлөг баатар өөрийн аргамаг хүлэггүйгээр юу хийж чадах байсан гэж?
Илжиг- Намайг хэрхэн аргамаг хүлэг гэснийг чи дуулав уу? Намайг морь гэж бодож л дээ.
Фиона- Тулаан дууслаа. Та дуулгаа авч болно, эрхэм хөлөгт баатар минь.
Шрек- Үгүй дээ.
Фиона- Яагаад үгүй гэж?
Шрек- Надад таалагдаж байна.
Фиона- Гуйж байна. Аврагчийнхаа царайг хармаар байна ш дээ.
Шрек- Үгүй ээ үгүй, шаардлагагүй.
Фиона- Гэхдээ...та яаж намайг үнсэх юм бэ?
Шрек- Юу? Даалгаварт ийм болзол ороогүй байсан даа?
Илжиг- Магадгүй гэнэтийн бэлэг юм болов уу?
Фиона- Үгүй дээ. Хувь тавилан. Та дүрэм журмыг мэддэг байх ёстой. Луугийн хараан дор цайзад хоригдсон гүнжийг эрэлхэг хөлөгт баатар ирж авардаг. Харин гүнж өөрийн цорын ганц хайрыг үнсдэг юм.
Илжиг- Шрекыг үү? Шрек, та Шрекыг өөрийнхөө жинхэнэ хайр гэж бодоод байгаа юм уу?
Фиона- Юу...тийм. ...41.49 Юу нь тэгтлээ инээдтэй байгаа юм бэ?
Шрек- Би танд таалагдахгүй гэвэл яах вэ? Ойлгомжтой юу?
Фиона- Мэдээж надад таалагдана. Та миний аврагч шүү дээ. Харин одоо...дуулгаа авна уу?
Шрек- Сонсооч, энийг сайхан санаа гэж бодохгүй байна.
Фиона- Гуйя, та дуулгаа авна уу?
Шрек- Үгүй.
Фиона- Одоохон ав.
Шрек- Гэхдээ би...
Фиона- Түргэлээч.
Шрек- За за. Аяар гэм. Таны лүндэнгээр болъё, эрхэмсэг гүнжтэн минь. ...42.24
Фиона- Та...та...та махчин уу?
Шрек- Өө, харин та царайлаг ханхүүг хүлээж байсан уу?
Фиона- Ний нуугуй хэлэхэд тийм. Үгүй ээ. Үгүй. Энэ бүхэн бүгд буруу. Та махчин байх ёсгүй. ...
Шрек- Гүнжтэн минь, таныг авар гэж намайг лорд Фарквүүд илгээсэн юм. Ойлгомжтой юу? Тэр л тантай гэрлэхийг хүсч байгаа.
Фиона- Тэгвэл яагаад өөрөө намайг аврахаар ирээгүй юм бэ?
Шрек- Сайхан асуулт байна. Очсон хойноо та өөрөө тэрнээс асуугаарай л даа.
Фиона- Гэхдээ намайг махчин болон түүний амьтан нь биш харин хайртай хүн минь ирж аврах ёстой байсан.
Илжиг- Аргамаг хүлэгтэй нэг л зохицохгүй хэллэг байх чинь.
Шрек- Сонсооч, гүнж минь. Миний ажлыг битгий хүндрүүл.
Фиона- Өршөөгөөрэй, таны ажил бол таны л асуудал. ...Лорд Фарквүүд намайг дүрмийн дагууд аврахыг хүсч байгаа бол би эндээ хүлээж суухад бэлэн. Тэгж дамжуулаарай.
Шрек- Хөөе. Би ямар таны тоглоомны жаал уу? Ойлгомжтой юу? Би даалгавар гүйцэтгэж яваа жаал.
Фиона- Та зүрхлэхгүй юм чинь.
Шрек- Илжиг ээ, чи явах уу?
Илжиг- Мэдээж, би чамтай хамт.
Фиона- Намайг газарт буулгаадах. Эс бөгөөс танд муу л юм болно шүү. Энэ чинь соёлтой биш. Намайг тавиач. ...43.38
Илжиг- Нөгөө өнцгөөс нь авч үзье л дээ. Танд амар хялбар байгаа биз дээ? Газраар алхаж хөлөө чилээхгүй. Ийм санал танд ямар санагдаж байна вэ? Аан, танд тухтай байгаа биз дээ?
Фиона- Жинхэнэ хайр минь биш байгаа нь л үнэхээр харамсалтай. Олсон бол ямар сайхан гээч. Хөөе. ...Тэр лордтой аль болох түргэн уулзах тусмаа л сайн.
Илжиг- Тийм шүү, тэр танд лав таалагдана. Үнэхээр сайхан.
Фиона- Миний мөрөөдөл тэгээд ямархуу вэ? Нөгөө лорд Фарквүүд?
Шрек- Гүнжтээн, юу гэмээр юм бэ дээ...тэр их жижигхэн, атигар хүн.
Илжиг- Үгүй дээ, Шрек. Яалаа гэж. Тэгж ярих хэрэг байна уу? Больж үз, жижигхэн гэнэ шүү...
Фиона- Больцгоо. Хоёулаа больцгоо. Та хоёр зүгээр л атаархаж байна. Лорд Фарквүүд шиг аугаа удирдагчийг та хоёр үнэлж чадахгүй л дээ.
Шрек- Тийм шүү, таны зөв байж мэднэ. Гэхдээ маргааш түүнтэй уулзахаараа дүгнэлтээ гаргаарай.
Фиона- Маргааш уу? Тийм хол газар юм уу? Одоо эндээ буудаллавал дээр биш үү?
Шрек- Үгүй дээ, тэгэх юм бол бүр ч хол. Замаа хөөнөө.
Фиона- Гэхдээ ойд дээрэмчид нуугдаж байгаа.
Илжиг- Тийм гэж үү? Шрек, буудалласан нь дээр юм байна.
Шрек- Явцгаая аа. Энэ ойд таарсан бүгдийг би айлгачихна.
Фиона- Буудаллаж болох аятайхан газар ол, яг одоо? ...45.03
Шрек- Хөөе, наашаа?
Илжиг- Шрек ээ? Илүү аятайхан оромж олдохгүй нь үү? Гүнжид тохирно гэж санагдахгүй байна.
Фиона- Ер нь бол зүгээр юм. Бага зэрэг байшинтай адилхан болгоход л болчихно.
Шрек- Байшинтай юу? Яаж тэр вэ?
Фиона- Хаалга нь. Ноёд оо, та хоёрт тавтай нойрсохыг ерөөе.
Илжиг- Хөөе, би орж болох уу? Та сонирхолтой түүх сонсохыг хүсч байж болох юм шүү дээ.
Фиона- Тавтай нойрсоорой гэж хэлсэн байх аа? ...
Илжиг- Шрек, чи яах нь вэ?
Шрек- Яах ч үгүй ээ. Зүгээр л наргиж байхад. ...45.42 Тээр тэнд оддын орд байдаг. Эрдэнийн шишийн гурван талбайг давуулан нулимж чаддаг ганц махчин даа.
Илжиг- Тиймээ. Хөөе, чи миний ирээдүйг одон зурхайгаар хэлж өгч чадах уу?
Шрек- Одод ирээдүйг зөгнөдөггүй юмаа, илжиг ээ. Тэд түүх ярьж өгдөг. Жишээ нь, тэр Үмхий. Юугаараа алдаршдгийг нь мэдэх үү?
Илжиг- За за. Мэддэг юм бол яриач, би сонсъё.
Шрек- Мэднээ. Харж бай. Нөгөөхи чинь тэр. Харин тэр бүлэг анчид. Араас нь мөшгиж яваа юм.
Илжиг- Бөөгнөрсөн л цэг байна шүү дээ.
Шрек- Юу гээч, илжиг ээ? Заримдаа эд зүйлс анх харж байгаагаасаа огт өөр. ...За за, энэ тухай март. ...
Илжиг- Хөөе , Шрек ээ? Манай намаг руу буцаж харихаараа чи юу хийх вэ?
Шрек- Манай намаг гэсэн үү?
Илжиг- Юу гээч Шрек, бид гүнжийг аварсны дараа бүх зүйл...
Шрек- Бид ий? Илжиг ээ, ямар ч бид, ямар ч манайх гэдэг зүйл байхгүй. Ганцхан би болон миний намаг л гэж байдаг юм. Очоод хамгийн түрүүнд газар нутгаа тойруулан гурван метрийн өндөртэй хана босгоно. ...
Илжиг- Чи надад хүнд цохилт өглөө дөө. Дөнгөж сая намайг маш их гомдоов. Юу гэж бодож байгааг минь мэдэх үү? Ертөнц дахин хэн нэгнийг гарч ирэхийг л хүлээж байгаа гэж бодном.
Шрек- Үгүй дээ. Чамд тэгж санагдахгүй байна уу?
Илжиг- Ингэхэд чамд хэн нэгэн бий юу?
Шрек- Чамд хүртээлгүй, илжиг ээ.
Илжиг- Энэ чинь тэгвэл сонгины давхаргархуу зүйл үү?
Шрек- Үгүй шүү, толгойноосоо гаргаж хаяад март гэдэг зүйл.
Илжиг- Чи яагаад тэр тухайд ярихыг хүсэхгүй байгаа юм бэ?
Шрек- Тэгвэл чи өөрөө яагаад хүсээд байгаа юм бэ?
Илжиг- Чи юундаа буруу харж хэвтээд байгаа юм бэ?
Шрек- Би тэгээгүй.
Илжиг- Тэгээд л байна даа.
Шрек- Илжиг ээ, би санууллаа шүү.
Илжиг- Би ч гэсэн. Чи хэнээс нуугдах гээ вэ? Хэнээс?
Шрек- Бүгдээс нь. Ойлгомжтой юу? ...
Илжиг- Ашгүй дээ. Ядаж хэнээс гэдгийг нь мэдлээ.
Шрек- Нойтон хамуу шиг гэдэг нь.
Илжиг- Чамд ямар бэрхшээлүүд байгаа юм бэ, Шрек? Юуг нуух гэж тэмүүлнэ вэ?
Шрек- Надад бэрхшээл байхгүй, ойлгомжтой юу? Энэ ертөнц л бүхэлдээ надтай асуудалтай байгаа юм. Хүмүүс намайг харав уу, үгүй юу ингээд орилолддог. Туслаарай, зугтаарай. Аварга том, хөлдүү , аймшигтай махчин гээд л. ...Намайг олж таних хүртлээ буруутгасаар байх болно. Тиймээс би ганцаараа байсан нь дээр. ...48.01
Илжиг- Юу л даа. Бид хоёр таарсан. Чамайг хөлдүү , аймшигтай махчин гэж би бодоогүй.
Шрек- Би мэднээ. ...
Илжиг- Ингэхэд...тэнгэрт илжиг байдаггүй юм уу?
Шрек- Юу..тэнд нэг тийм жижигхээн, нойтон хамуу шиг...
Илжиг- За за, би харж байна. Маш том гэрэлтэй, тээр тэнд.
Шрек- Тэр чинь сар.
Илжиг- Юу...48.50
Хххххххх
\дотор\
Хаан- Дахиад, дахиад нэг харуул. ...Толь минь, толь минь. Надад тэрнийг минь, үзэсгэлэнт гүнжийг харуул. ...49.07 Үнэхээр төгс төгөлдөр. ...50.14
Хххххх
\гадаа\
Илжиг- Юу гээч, надад энэ таалагдлаа, тиймээ таалагдаж байна.
Шрек- Илжиг ээ, сэрээрэй.
Илжиг- Аан, яасан гэж?
Шрек- Сэрээч.
Фиона- Өглөөний мэнд. Шарсан өндөг зооглоно биз дээ?
Илжиг- Өө, өглөөний мэнд , гүнжтээн.
Шрек- Хаанаас авсан юм бэ?
Фиона- Юу л даа, өчигдрийн дүнсгэр үйл явцыг мартацгаая. Чамаас уучлалт гуйх гэсэн юм. Ямартаа ч чи намайг аварсан шүү дээ. ...
Шрек- Аа...баярлалаа.
Фиона- Тавтай зооглоцгоо, бид гурвыг урт өдөр хүлээж байгаа. ...50.55
Илжиг- Шрек?
Шрек- Юу? Энэ чинь магтаалын үг байхгүй юу. Бид үргэлж хэлдэг , дандаа боддог юм. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэж.
Илжиг- Гүнжийн дэргэд ингэж байж таарахгүй.
Фиона- Баярлалаа.
Илжиг- Чам шиг л ёс суртахуунгүй юм гээч.
Шрек- Юу гээч...чи миний хүлээж байсан зүйл яг биш байж.
Фиона- Юу л даа. Хүмүүсийг сайн таньж мэдээгүй байж яаран дүгнэлт гаргах хэрэггүй юм биш үү? ...51.23
Шрек- Гүнж минь.
Фиона- Та, та чинь яаж байнаа?
Робин- Тайвшир даа, хонгор минь. Би чиний аврагч. Энэ ногоон араатнаас чамайгаа салгаж авлаа. ...Тийм үү?
Шрек- Хөөе...наадахи чинь миний гүнж. Явж өөрийг хайж ол.
Робин- Болгооно уу, мангас гуай. Намайг энд завгүй байгааг харахгүй байна уу?
Фиона- Сонс залуу, чамайг хэн гэдгийг би мэдэхгүй...
Робин- Мэдээж шүү дээ. Тиймээ, би бүдүүлэг аашиллаа. Өөрийгөө танилцуулахыг минь зөвшөөрнө үү? Хөөе, миний эрэлхэг нөхөд хаана байна вэ? ...52.43
Фиона- Миний цухлыг төрүүлж байна шүү, та нар.
Сумт- Яадаг муу вэ...53.15
Фиона- Явцгаая. ...
Шрек- Итгэмээргүй юм. ...Бүх зүйл дууслаа. Гэхдээ хаанаас..энэ...энэ...үнэхээр ер бусын байлаа. Та хаана суралцсан юм бэ?
Фиона- Юу...орь ганцаараа амьдарч байх тохиолдолд хар аяндаа сурах шаардлага гардаг. Гэнэтийн тохиолдолд...өгзгөнд чинь сум зоогдчхож.
Шрек- Юу? Аа, энэ үү?
Фиона- Үгүй ээ, миний буруугаас боллоо. Намайг уучлаарай.
Илжиг- Ямар нэгэн зүйл болоо юу?
Фиона- Шрек шархаджээ.
Илжиг- Шрек шархаджээ, Шрек шархадсан. Үгүй ээ, Шрек үхэх нь .
Шрек- Илжиг ээ, би зүгээр.
Илжиг- Байж боломгүй юм, үхэхэд Шрек дэндүү залуу байна. Ямар нэгэн юм хий л дээ. Тэрнийг үхүүлж болохгүй. Юу ч хийгээд нэмэргүй юм гэж үү?
Фиона- Илжиг ээ, тайвшир. Шрект туслахыг хүсч байгаа бол ой руу дэгдэж очоод улаан өргөстэй цэнхэр өнгийн цэцэг тасдаад ир.
Илжиг- Улаан өргөст цэнхэр цэцэг. Би дэгдлээ. Улаан өргөст цэнхэр цэцэг. Улаан өргөст цэнхэр цэцэг. Шрек, хэрвээ чамд урт хонгил харагдаад эхэлбэл гэрлээс холхон байгаарай.
Фиона- Илжиг ээ?
Илжиг- Өө, нээрэн тийм л дээ. Улаан өргөст цэнхэр цэцэг. Улаан өргөст цэнхэр цэцэг.
Шрек- Цэцгээр яах юм бэ?
Фиона- Илжигнээс ангижрахын тулд.
Шрек- Аан...
Фиона- Одоо хөдөлгөөнгүй зогсч бай. Би сумыг сугалж авна.
Шрек- Хөөе , хөөе. Аяар гэм.
Фиона- Өршөөж үз. Би сугалж авах ёстой. Харин одоо...
Шрек- Энэ чинь өвдөж байна. Чиний хийгээд байгаа зүйлийг тусламж гэж нэрлэхэд хэцүү юм. Хүлээ, хүлээ. Завсарлага.
Фиона- Чи...За яах вэ. Чамд ямар санал байна вэ?
Илжиг- Улаан, цэнхэр цэцгүүд . Улаан өргөстэй цэнхэр цэцэг. Улаан өргөстэй цэнхэр цэцэг. Хэрвээ би сандраагүй бол ч хялбар байх байлаа. Улаан өргөст цэнхэр...Тэсээрэй, Шрек. Очилоо. ...54.51
Шрек- Болохгүй л байна даа.
Фиона- За за, би бараг л сугалчихлаа. Жаахан л тэвччих. ...55.01
Шрек- Чиний бодож байгаа шиг зүйл биш шүү. Бид хоёр зүгээр л...
Илжиг- Аан гээд уун гээж бай. Хоёулхнаа үлдмээр байгаа бол...
Шрек- За боль доо. Чиний бодож байгаа тэр зүйл биш гээд байхад даа. Гүнж зүгээр л...зүгээр л...55.20
Илжиг- Ингээд л болоо юу? Энэ чинь...энэ чинь цус. ...56.54
Шрек- Энэ дээ, гүнж минь. Тэнд таны ирээдүй угтаж байгаа.
Фиона- Тэр үү?
Илжиг- Тиймээ, гүнжтээн. Лорд Фарквүүд Шрект зарим нэг зүйлийг нь эргүүлж өгөх юм. Харин миний бодож буйгаар бол...
Шрек- Миний бодлоор...хэдүүлээ явах хэрэгтэй байх.
Фиона- Мэдээж л дээ. Гэхдээ Шрек ээ...би сандраад, сандраад байна.
Шрек- Юу?
Фиона- Би явж чадахгүй нь. Хар л даа. Илжигны бие тааруу байна.
Илжиг- Та хоёр юу ярина вэ? Би цоо эрүүл.
Фиона- Бүгд л тэгж хэлдэг юм. Дараа нь үхэтхийн унадаг.
Шрек- Юу гээч, гүнжийн зөв. Чи аймшигтай харагдаж байна. Түр суух юм уу?
Фиона- Хүсвэл бид чамд цай чанаж өгье.
Илжиг- Би өөрөө ч анзаарсангүй. Миний хүзүү гилжийчхэж. За энэ, харж байна уу?
Шрек- Бүр өлсчхөж. Оройн хоол олоод ирье.
Фиона- Харин би түүдэг ноцоох гишүү түүе.
Илжиг- Миний ходоод дуугараад байна. Би өлсчээ. Муу байна. Бурхан минь, түргэлээрэй. Би үхэх нь ээ. ...57.59
Фиона- Амттай юм. Үнэхээр амттай. Энэ юу юм бэ?
Шрек- Оготно. Үнэхээр сайхан шүү.
Фиона- Чи тоглоогүй биз дээ? Гэхдээ үнэхээр амттай байна.
Шрек- Жигнэчхээр бас их амттай болдог. Би өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш. Гэхдээ л би жигнэсэн оготно сайн бэлтгэдэг. ...58.23
Фиона- Миний санахад маргааш орой гэхэд би арай өөр маягаар оройн зоог барих байх.
Шрек- Хааяадаа манай намгаар айлчлан ирж байж болно шүү дээ. Би төрөл бүрийн зоог бэлдэж өгнө. Намгийн бах мэлхийн шөл гэх мэт. Та зүгээр хэлэхэд л болно. ...
Фиона- Би үнэхээр хүсч байна. ...
Шрек- Гүнжтээн?
Фиона- За?
Шрек- Нэг зүйл асуух гээд л...та...та...та наадхаа идэхгүй юм уу л гэж? ...59.17
Илжиг- Хоёр оо? Энэ үнэхээр романтик биш гэж үү? Нар жаргах ийм гоё байдаг гэж үү?
Фиона- Нар жаргах аа? Өө, үгүй ээ. Их орой болжээ, орой болж гэх гэсэн юм.
Шрек- Юу?
Илжиг- За боль доо, ойлгож байна. Чи харанхуйгаас айдаг, тийм үү? Харанхуйгаас?
Фиона- Тийм. Тиймээ, үнэхээр аймшигтай гэж хэлэх байна. Юу гээч, би дотогшоо орсон нь дээр байх.
Илжиг- Зүгээр ээ, гүнж минь. Би ч гэсэн өмнө нь харанхуйгаас айдаг байлаа. Хөөе, хүлээгээч дээ...одоо ч гэсэн айдаг.
Фиона- Сайхан амарцгаагаарай.
Шрек- Сайхан амраарай. ...
Илжиг- Залуу минь, түрүүн юу болсныг би бүгдийг нь харсан шүү.
Шрек- Юу яриад байгаа юм бэ?
Илжиг- Би юу ярьж байгаагаа мэднэ. Харсан . Та хоёр бие биедээ талтай бололтой. Надад мэдрэгдсэн.
Шрек- Чи солиотой байх аа? Гүнжийг зүгээр л Фарквүүдэд хүргэж өгнө.
Илжиг- Больж үз, Шрек. Сэхээрээч. Явж очоод сэтгэлээ илчил.
Шрек- Надад илчлэх юм байхгүй. Тэгээд ч хэллээ гэж бодъё...ойлгож байна уу...юу...ямар нэгэн зүйл байгаа гэж хэлж байгаа юм биш. Яагаад гэвэл, юу ч байхгүй. Тэр гүнж, харин би...
Илжиг- Махчин гэж, тийм үү?
Шрек- Тийм.
Илжиг- Хөөе, чи хаачихна вэ? ...
Шрек- Нэмж гишүү түүе. ...00.52
Ххххххххх
\дотор\
Илжиг- Гүнжтээн? Фиона гүнж ээ? ...Гүнж минь ээ, та хаана байна вэ? ...01.09 Гүнжтээн? ...Энд их аймшигтай байна. Ямар нуугдаж тоглож байгаа биш. Ойлгохгүй байна. ...01.27
Фиона- Үгүй ээ, үгүй.
Илжиг- Туслаарай, Шрек. Шрек?
Фиона- Үгүй дээ, бүх зүйл хэвийн. Хэвийн.
Илжиг- Чи гүнжийг яасан бэ?
Фиона- Илжиг ээ, би гүнж байна. Хувирчихсан юм.
Илжиг- Өө бурхан минь. Та гүнж биш, дуулж байна уу? Та амьд байгаа, амьсгалж байгаа. Шрек? Шрек, Шрек?
Фиона- Үгүй ээ.
Илжиг- Шрек, чи хаана байнаа? Шрек?
Фиона- Чимээгүй. Би байна. ...
Илжиг- Гүнж үү? Тантай юу тохиолдоо вэ? Та...өөр болчхож.
Фиона- Би үзлийн байгаа, тийм үү?
Илжиг- Тиймээ. Гэхдээ Шрек тэгж хэлэхгүй байх. Та түүнтэй адилхан болчихсон, тийм үү?
Фиона- Үгүй ээ.
Илжиг- Тийм үү?
Фиона- Мэдээ орсон цагаасаа л хойш би ийм байсан.
Илжиг- Та юу гэж хэлэх гэсэн юм бэ? Таныг ийм байдалтай өмнө нь харж байгаагүй юм байна.
Фиона- Нар жаргасны дараа л ийм зүйл болдог. Шөнө нь нэг өөр, өдөр нь бас нэг өөр. Анхны, хайрын үнсэлт хүртэл ийнхүү үргэлжилсээр байх болно. Дараа нь бодит дүрдээ орно.
Илжиг- Өө, үнэхээр сайхан. Та өөрийгөө томруулах гэж оролдоогүй юу?
Фиона- Энэ шившлэг. Намайг жаахан байхад эмгэн шулам хараачихсан юм. Шөнө болгон би ингэж хувирдаг. Аймшигтай, үзлийн муухай араатан. ...Жинхэнэ хайр сэтгэл намайг аврах хүртэл би цайзад хоригдох ёстой байсан. Тиймээс маргаашийн наран жаргахаас өмнө лорд Фарквүүдтэй гэрлэх ёстой. Өөрийгөө ийм байдалтайгаар харуулмааргүй байна. ...
Илжиг- За сүртэй юм юу ч алга. Та тайвшрах хэрэгтэй. Тэгтлээ дордчхоогүй байна. Аймшигтай харагдахгүй байна. Аан гээч, та яагаад өөрийгөө аймшигтай гэж санаа вэ? Шөнө ингэж харагддаг гээд ямар хамаа байна вэ? Шрект лав таалагдана.
Фиона- Илжиг минь дээ, би чинь гүнж. Гэтэл гүнж огт өөр харагддаг байх ёстой.
Илжиг- Гүнж минь. Та лорд Фарквүүдтэй гэрлэхгүй байвал яасан юм бэ?
Фиона- Би гэрлэх ёстой. Хайрын жинхэнэ үнсэлт л хараалыг хариулна.
Илжиг- Юу л даа. Одоохондоо та оогр. Шрек та хоёр сайхан хосууд болох юм биш үү?
Фиона- Шрек?
Хххххххх
\гадаа\
Шрек- Гүнжтэн минь. Би...юу...ажил төрөл сайн уу л гэх гэсэн юм. Сайн гэж үү? Минийх ч гэсэн. Би зүгээр. Энэ цэцгийг олж хараад таныг саналаа. Яагаад гэвэл гоё цэцэг. Гэхдээ...би ийм зүйлд дургүй л дээ. Магадгүй танд таалагддаг байж болох юм. Яагаад гэвэл та үзэсгэлэнтэй. Тэгсэн ч гэсэн. ...Надад асуудал гарах нь дээ. За за, хүрээд ирлээ. ...04.19
Хххххххх
\дотор\
Фиона- Ийм аймшигтай, үзлийн муухай амьтанд хэн дурлах юм бэ? Гүнжид үзлийн байдал зохихгүй. Тиймээс л би энд Шректэй үлдэж чадахгүй. Ирээдүйд аз жаргалтай , сайн сайхан амьдрах ганц боломж бол жинхэнэ хайрынхаа эзэнтэй гэрлэх. Чи ойлгохгүй байна гэж үү, илжиг ээ? Надад сонголт алга. ...хараалыг арилгах ганц арга нь энэ.
Илжиг- За ямартаа ч би энэ тухай Шрект хэлэх ёстой.
Фиона- Үгүй ээ, болохгүй. Чи энэ талаар хэнд ч ам алдах ёсгүй. Хэн ч мэдэх учиргүй.
Илжиг- Хэрвээ би ярьдаггүй байсан бол мэдээж нууцыг чинь хадгалах байлаа.
Фиона- Хэнд ч хэлэхгүй гэж амла. Амла.
Илжиг- За за, за. Би хэлэхгүй. Та өөрөө хэлэх ёстой.
Ххххххх
\гадаа\
Илжиг- Энэ бүхэн дууссаны дараа эмчилгээнд орох минь. Нүд анивчдаг болчихож. ...05.27
Ххххххххх
\дотор\
Фиона- Хэлнэ, хэлэхгүй. Хэлнэ, хэлэхгүй. ...Би түүнд хэлнээ. ...Шрек?
Ххххххххх
\гадаа\
Фиона- Шрек? Чамд хэлэх...06.03 Шрек? ...Чи зүгээр үү?
Шрек- Бүх зүйл сайхан байна. Хэзээ ч ийм сайхан байсангүй.
Фиона- Надад...чамд хэлэх зүйл гараад.
Шрек- Та надад юу ч хэлэх хэрэггүй, гүнж минь. Өнгөрсөн шөнө хангалттай сонссон.
Фиона- Миний ярьсныг чи сонссон юм уу?
Шрек- Үг нэг бүрийг тань.
Фиона- Чамайг ойлгоно л гэж бодсон юм.
Шрек- Өө, би ойлгосон. Та юу гэлээ? Ийм аймшигтай, үзлийн муухай амьтанд хэнд дурлах юм бэ гэлүү?
Фиона- Чамд тийм хүнд тусах юм гэж би бодоогүй.
Шрек- Тэгвэл тусч байна. Аа, цагаа олж ирцгээлээ. Гүнж минь, би танд бэлэг бэлдсэн юм. ...06.46
Илжиг- Би юу харалгүй өнгөрүүлчихвээ? ...Гайхалтай, ёстой догь. ...
Хаан- Фиона гүнж үү?
Шрек- Амласан ёсоороо. Одоо таны ээлж.
Хаан- За за, махчин минь. Намгаа авч болно. Тохиролцсоноороо цэвэрлэчихсэн байгаа. Бодлоо өөрчлөөгүй байгаа дээр наадхаа аваад талийж үз. Түмэнтээ хүлцэл өчье, гүнж минь. Таныг айлгаж ичээгээгүй биз дээ? Гэтэл би танаас айж ичихэд хүрлээ. Хэзээ ч ийм тансаг гоо үзэсгэлэнг харж байсангүй. Намайг лорд Фарквүүд гэдэг.
Фиона- Лорд Фарквүүд? Өө, нээрэн тийм. Би мэднэ л дээ. Намайг өршөөгөөрэй, эрхэм ээ. Гэвч би таныг ирнэ гэж...07.30 За за.
Хаан- Үнэхээр ялдамхан. Та гуа үзэмжээ гээх ёсгүй. Ийм байшин танд тохирохгүй. Огтхон ч.
Фиона- Тийм л дээ, таны зөв. Огтхон ч...
Хаан- Фиона гүнж минь. Үзэсгэлэнт цэцэг Фиона минь. Таны зүрх сэтгэлийг гуйж байна. Төгс төгөлдөр хааны төгс сүйт бүсгүй болох уу? ...
Фиона- Лорд Фарквүүд. Би татгалзаж байна. Учир нь...
Хаан- Гайхалтай. Бүх зүйл бэлэн учраас маргааш хуримлана.
Фиона- Үгүй ээ. Би юу гэх гэсэн бэ гэхээр...хүлээх хэрэг байгаа гэж үү? Өнөөдрийн дотор нар жаргахаас өмнө гэрлэцгээе.
Хаан- Таны тэсгэл алдарч байна уу? Тиймээ, таны түмэн зөв. Түргэн тусмаа л сайн. Олон зүйлийг хийж амжуулах хэрэгтэй. Ахмад аа...шилтгээн рүү.
Фиона- Баяртай, махчин минь.
Илжиг- Шрек, чи юу хийж байнаа? Чи ингээд яваад өгч болохгүй.
Шрек- Тийм үү? Чамд ямар хүртээлтэй юм бэ?
Илжиг- Шрек, чамд хэлэх юм байна. Өнгөрсөн шөнө би гүнжтэй ярилцсан.
Шрек- Юу ярьсныг чинь би мэднэ. Та хоёр одоо найзууд болсон, тийм үү? Нэгэнт найзууд юм хойно, яагаад хойноос гүйхгүй байгаа юм бэ?
Илжиг- Гэхдээ Шрек, би чамтай хамт явмаар байна.
Шрек- Би чамд хэлсэн биз дээ?
Илжиг- Гэхдээ...
Шрек- Чи надтай хамт явахгүй. Би ганцаараа харина. Миний намайг бас би. Өөр хэн ч байхгүй. Хэн ч. Ойлгомжтой юу? Хэн ч хэрэггүй. Ялангуяа нойтон хамуу шиг салдаггүй, ядаргаатай, чалчаа илжиг.
Илжиг- Гэвч...би бодохдоо...
Шрек- Тиймээ, чи буруу бодсон байна. ...
Илжиг- Шрек...11.31
Шрек- Илжиг үү? Чи юу хийж яваа юм бэ?
Илжиг- Чамайг түүнийг харах үедээ ханыг олж харах ёстой гэж бодсон юм.
Шрек- Гэвч хана ...намгийн дотуур биш гадуур нь байх ёстой.
Илжиг- Тиймээ, чиний хэсгийн дотуур. Энэ чинийх, харин энэ миний тал.
Шрек- Өө, чиний тал болсон уу? Тийм байж.
Илжиг- Тиймээ, миний тал. Би гүнжийг аврахад оролцсон. Ажлын талыг гүйцэтгэсэн болохоор шагналаас хуваалцах ёстой. Одоо миний тал болсон болохоор би юу хүссэнээ хийнэ.
Шрек- Хойшоо бол.
Илжиг- Үгүй шүү, чи өөрөө.
Шрек- Энэ миний намаг.
Илжиг- Бидний намаг.
Шрек- Эндээс явж үз, илжиг ээ.
Илжиг- Чи өөрөө яв.
Шрек- Тэнэг илжиг.
Илжиг- Үмхий махчин.
Шрек- За яах вэ.
Илжиг- Хөөе, хөөе. Буцаад ир. Би дуусаагүй байна.
Шрек- Тэгвэл би дуусчхаад байна.
Илжиг- Үгүй дээ, үгүй. Чи үргэлж би, би гэж ярьдаг. Хангалттай. Одоо миний ээлж. Тиймээс амаа хамхиад сонс. Чи надтай шударга бус харьцсан. Зөвхөн өөрийгөө боддог. Миний хийсэн болгоныг үнэлж үздэггүй. Үргэлж намайг түлхэж, өөрөөсөө холдуулдаг.
Шрек- Тийм гэж үү? Хэрвээ би тийм л муу юм бол чи яах гэж ирээ вэ?
Илжиг- Яагаад гэвэл үүний тулд л найзууд гэж байдаг юм. Зовох цагт нөхрийн чанар танигдана.
Шрек- Тиймээ, чиний зөв илжиг ээ. Би чамайг уучиллаа... ар нуруу руу минь “цохисонд”. ...
Илжиг- Надад дахиж давхарганыхаа талаар ярих хэрэггүй шүү. Чи бусдын л адил юм.
Шрек- Яваач.
Илжиг- Харав уу? Ахиад л өөрийнхөөрөө зүтгээд уналаа. Фионад ч гэсэн ингэж хандсан. Харин чи тэрэнд таалагддаг байсан юм шүү. Магадгүй чамд хайртай байх.
Шрек- Надад уу? Намайг аймшигтай, үзлийн муухай амьтан гэж хэлсэн. Та хоёрын ярьж байхыг би сонссон .
Илжиг- Тэр чамайг хэлээгүй, харин...өөр зүйл ярьж байсан юм. ...
Шрек- Миний тухай яриагүй юм уу? Тэгвэл хэний талаар яриад байсан юм бэ?
Илжиг- Фиона...үгүй ээ, би юу ч хэлэхгүй. Тэртэй тэргүй чи ямар үг сонсох биш, тийм үү?
Шрек- Илжиг ээ?
Илжиг- Үгүй.
Шрек- За за, сонсооч. Би уучлалт гуйж байна. За...13.29 Намайг уучлаарай. Магадгүй би үнэхээр хөлдүү, мангар том, үзлийн муухай махчин байх. Чи намайг уучлах уу?
Илжиг- Юуны тулд найзууд гэж байдаг юм бэ, зөв үү?
Шрек- Зөв өө, сайндах уу?
Илжиг- Сайндъя.
Шрек- Тэгэхээр...Фиона миний талаар юу гэсэн юм бэ?
Илжиг- Чи яагаад надаас асуугаад байгаа юм бэ? Өөрөөс нь асуувал дээргүй юу?
Шрек- Хуримын ёслол. Хоёулаа амжиж очихгүй нь.
Илжиг- Санаа зоволтгүй. Хүсэл байхад арга байдаг юм. Харин надад арга нь байна. ...14.11 Энэ миний зөрүү.
Шрек- Муу хөгшин луйварчин.
Илжиг- Бид хоёр үнсэлцэж ч амжаагүй байгаа. Гэвч яаравчлах хэрэгтэй, урагшаа. Хонгор минь, урагшаа. ...14.57
Хххххххх
\дотор\
Лам- Дулоонкын ард иргэд ээ. Өнөөдөр та бид, энд цугласны учир юу вэ гэхээс, манай шинэ хааны гэрлэлтийг бүртгэхээр...
Фиона- Өршөөгөөрэй...та өмнөтгөлөө алгасчхаж болохгүй юм уу?
Хаан- Үргэлжүүлнэ үү? ...15.19
Ххххххххх
\гадаа\
Илжиг- Хонгор минь, намайг эндээ хүлээж байгаарай. Удахгүй. ...Шрек, алив түр хүлээ. Чи ахиад л бүгдийг буруу хийгээд байна.
Шрек- Буруу гэж чи юуг яриад байна вэ?
Илжиг- Хүлээцтэй байх хэрэгтэй ш дээ. Энэ гэрлэлтийн эсрэг хэн нэгэн байгаа бол одоо үгээ хэлнэ үү энэ тэр гэхийг нь хүлээдэг байгаа даа. Тэгээд чи явж ороод Би эсэргүүцэж байна гэж хэлнэ.
Шрек- Надад тэгж байх цаг зав алга.
Илжиг- Хөөе, чи хаашаа зүтгээд байгаа юм бэ? Миний хэлэхийг сонс. Чи тэр эмэгтэйгээс татгалзсан?
Шрек- Тийм.
Илжиг- Буцааж авахыг хүсч байна уу?
Шрек- Тийм.
Илжиг- Бас...
Шрек- Тиймээ.
Илжиг- Чи, чи ,чи...энэ чинь хайрын романтик.
Шрек- За за, больж үз. Тэр залуу хэзээ дуусах юм бэ?
Илжиг- Хоёулаа шалгаж үзэх хэрэгтэй.
Ххххххххх
\дотор\
Лам- Ингээд...надад олгогдсон эрх мэдлийн хүрээнд...
Ххххххххх
\гадаа\
Илжиг- Хотын иргэд бүгдээрээ ирчхэж. Би харж амжсангүй. ...Өө бурхан минь, бурхан минь.
Шрек- Үгүй ээ, нуурынхаа лаваар тангараглая.
Ххххххххх
\дотор\
Шрек- Би эсэргүүцэж байна.
Фиона- Шрек?
Хаан- Энэ энд юу хийж яваа юм бэ? ...
Шрек- Бүгдэд чинь мэнд. Юу байцгаана даа? Би чин сэтгэлийн угаас энэ хотод хайртай.
Фиона- Чи энд юу хийж яваа юм бэ?
Хаан- Хэлэх ч юм биш. Хэн ч чамайг харахыг хүсэхгүй байхад ийм бүдүүлгээр гарч ирж таарах уу? Хуримын ажиллагаан дээр урилгагүй ирж болдог юм уу?
Шрек- Фиона? Чамтай ярилцах хэрэг байна.
Фиона- Аан, одоо болохоор ярилцмаар байгаа юм биз дээ? Дэндүү оройтсон мэт санагдахгүй юм уу? Намайг уучлаарай, гэхдээ...
Шрек- Чи энэнтэй гэрлэж болохгүй.
Фиона- Яагаад болохгүй гэж?
Шрек- Яагаад гэвэл...яагаад гэвэл хаан л болохын тулд чамтай гэрлэж байгаа юм.
Хаан- Дуулдаж, сонсогдоогүй юм. Фиона, битгий сонс.
Шрек- Чиний жинхэнэ хайр чинь биш.
Фиона- Жинхэнэ хайр гэж юу болохыг чи мэдэх юм уу?
Шрек- Юу...би...юу гэх гэсэн бэ гэхээр...
Хаан- Үнэхээр сонирхолтой. Махчин гүнжид дурлачхаж. ...
Бичиг- Инээнэ. ...
Хаан- Дээд тэнгэр минь гэж. ...17.15
Фиона- Шрек...энэ үнэн үү?
Хаан- Одоо ямар ялгаа байна вэ? Завхарсан юм. Фиона, хайрт минь. Хоёулаа гэрлэлтээ бат бөх болгохын тулд үнсэлцэх гэж байсан. Алив, намайг үнсээч. ...17.32
Фиона- Шөнө нь нэг өөр, өдөр нь бас нэг өөр. ...Эхлээд чамд үзүүлэх зүйл байна ...18.03
Шрек- Юу...нөгөө...энэ чинь олон зүйлийг тайлбарлан өгч байна.
Хаан- Үзлийн юм. Харуул? Харуул? Миний нүднээс далдруул. Түргэлцгээ, энэ хоёрыг барьж ав.
Фиона- Үгүй ээ.
Хаан- Хоёуланг нь бариад ав.
Фиона- Үгүй ээ.
Хаан- Хамаагүй. Ёслолын ажиллагаа дууслаа. Би хаан болсон. Харж байна уу?
Фиона- Шрек?
Шрек- Үгүй ээ. Намайг тавь. Замаас холд. ...
Фиона- Үгйү ээ. Шрек.
Хаан- Чиний хувьд гэвэл, эхнэр минь. Насан туршид чинь цамхагт хорилоо. Цамхагт, чи ойлгов уу? Цамхагт шүү. ...18.59
Илжиг- Хөөе, хэн ч хөдөлж болохгүй. Надад луу байна. Би ашиглах болно шүү. Та нарт би хэлж байна. Илжиг миний бие. ...Гэхдээ үүнээс болж хуримаа тасалдуулж болохгүй ш дээ. Тийм үү? ...За алив, Шрек.
Шрек- Аа...Фиона...
Фиона- За, Шрек?
Шрек- Би...би чамд хайртай.
Фиона- Маш их үү?
Шрек- Маш их. ...
Фиона- Би ч гэсэн чамд хайртай. ...
Илжиг- Хайрын үнсэлт шившлэгийг арилгана. ...20.19 Хараалыг арилгана, арилгана.
Шрек- Фиона? ...Фиона? ...Чи минь зүгээр үү?
Фиона- Зүгээр ээ. Гэхдээ би юу ч ойлгосонгүй. Би үзэсгэлэнтэй болох ёстой байсан. ...
Шрек- Чи минь үзэсгэлэнтэй байна. ...
Илжиг- Аз жаргалтай төгсгөл яг ийм байх болно гэж бүр мэдээд байсан юмаа.
Дууны үг- Хайрыг зөвхөн үлгэрт л гардаг гэж итгэж явлаа. ...Миний хувьд ямар ч утгагүй үг байв. ...Хайр намайг урхидаж чаддаггүй байлаа. Надад тэгж л санагддаг байсан. Гансрал миний бүхий л мөрөөдлийг бусниулсан. Дараа нь би түүнийгээ олж харлаа. Тэр цагаас хойш би итгэж явдаг болсон. Миний сэтгэлийг дахин юу ч урвуулж дөнгөхгүй ээ. Би дурлачихлаа. Одоо би итгэдэг болсон тул хэзээ ч түүнээсээ салахгүй. Энэ талаар яриа байхгүй.
Боов- Биднийг бурхан ивээг. Хүн нэг бүрийг.
Илжиг- За алив, бүгдээрээ. Түүнийгээ харангуутаа би хайр байдаг гэдэгт итгэсэн. Сонсоорой. Одоо хэн ч сэтгэлийг минь хоёрдуулж чадахгүй. Би дурласан. ...22.06 Дараа нь би түүнийгээ олж харсан. Тэгээд үнэхээр итгэсэн. ...22.30 Бүгд дуулаарай. ...22.36 Би итгэж байна. Арын эгнээ яасан бэ?
Бичиг- Төгсөв . ...22.54
Илжиг- Ямар хөгжилтэй юм бэ. Амьсгаадаж гүйцлээ. Надад тэнхэл үлдсэнгүй.
Бичиг- Найруулагч Эндрю Адамсон, Вики Йенсон...23.21
Вильям Стейжын зохиолоос сэдэвлэв. ...23.26
Кино зохиолыг бичсэн Эллиот, Терри Россио, Жо Стильман, Рожер Шульман
Хххххххх
ТӨГСӨВ
2010 оны 7 дугаар сар 22
Орчуулсан Х. Эрдэнэжаргал
Төрөл: Хүүхэлдэй
Дүрүүдэд:
Шрек, эр, 34
Фиона, эм, 34
Илжиг, эр, 34
Хаан, эр, 34
Харилцааны зарчим:
Шрек-Фиона, Шрек-Илжиг
Товч агуулга:
Шрек , Фиона хоёрын учрал. 1-р анги төгсөнө.
Метраж 1 цаг 29 минут 59 секунд
Back to episodes Go home