Peaky Blinders S4 4

А Peaky blinders 4-4

Жинхэнэ нэр нь:    Иртэй саравчит малгайтнууд

Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/

Хугацаа:  58мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

К: эм, морь сургагч

Р: эм, хатагтай Росс

М: эр, Мейн боксын дасгалжуулагч

 

Өмнөх ангид.

Том: Өшөө авалт эхэлсэн. Бид Лука Чангретаг алах ёстой.

Лиз: Хаашаа явах юм?

Том: Очоогүй удсан газар руу. Бид энд ирдэг байсан.

Лиз: Хэн?

Том: Франц авахаас өмнө нэг охинтой.

Том: Ноён Голд та надаас юу хүсээ вэ?

Аб: Хүүд маань хүссэндээ хүрэхэд нь тусал.

Лу: Та нар юу олоо вэ?

Эр2: Дахиад нэг дайсан олсон.

Эр: Артур Шелби тэрний хүүг дөрвөн жилийн өмнө боксын рингэн дээр алсан.

Том: 15 Итали байгаа.

Арт: 13. Би хоёрыг нь алчихсан.

Пол: Эмнэлэгт байгаа хүүд хүрч болохгүй. Финн, Артур хоёрыг хэлтрүүл гэж би хэлэхгүй.

Лу: Хариу нь юу юм?

Пол: Томми Шелби. 

*************

Киллиан Мерфи.    

Эр: Том...

Хелен МакКрори.

Том: Өглөөний мэнд, хатагтай Росс. Та суугаач.

Пол Андерсон.

Эйдан Гиллен.

Р: Надтай уулзсанд баярлалаа, ноён Шелби. Таныг завгүй гэдгийг би мэднэ.

Том: Танд яаж туслах вэ?

Шарлот Райли.

Р: Маргааш хүүгийн маань 21 насны төрсөн өдөр болно.

Софи Рандл.

Р: Амьд байсан бол... Би жаахан юм бэлдэж байгаа.

Финн Коул.

Р: Хачиртай талх, шар айраг. Хуучны зураг үзээд...

Чарли Мерфи.

Р: Тэгээд сэтгэлээ илэрхийлж таны ахыг урья гэж бодсон юм, Артурыг.

Наташа О-Киффи. 

Нед Дэннэхи.

Том: Юуны сэтгэл билээ, хатагтай Росс?

Р: Яг ч уучлал биш.

Пакки Ли...

Р: Гэхдээ  нэг тиймэрхүү юм...

Иан Пекк.

Р: Бас Шелбийн гэр бүлд надад, хүүхдүүдэд маань тусалж байгаад талархсанаа илэрхийлж. Эдуардыг маань нас барсанаас хойш.

Том: Тун еэлдэг хэрэг байна.

Адриен Броди.

Том: Эелдэг хэрэг. Би Артураас  асууж үзье.

Р: Үд дунд манай гэрт.

Том Харди.

Р: Үд дунд ирэхэд болно.

Том:Танай гэрт, үд дунд. Ойлголоо. Бидний нэг нь очино оо.

Р: Артур байвал сайн байна.

Том: Баяртай, хатагтай Росс.

Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд – 4-р бүлгийн 4-р анги

Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт. 

 Том: Тэгэхээр, өнөөдөр үд дунд Артур энд байна. Артиллери талбай-47. Баранд хүлүүлсэн ямаа шиг, тийм үү Артур?

Арт: Тийм ээ, зөв.

Р: Эзэн минь, намайг өршөө. Гэвч энэ өшөө авалтын хугацаа аль хэдийн хэтэрсэн.

Том: За. Артиллерийн талбайд очих хоёр зам байгаа. Нэг нь энэ, эрэг дагуу зам, нөгөө нь гол гудамж. Финн, буугаа ав. Финн, чи энд байрлана.  Эргийн замыг хамгаална. Тэд гол гудамжаар ирэх  байх. Жонни, Исаяа хоёр хулгайлагдсан гахайн мах захрна. Намайг дохио өгөхөөр гал нээж болно.

Арт: Чамаас уу?

Том: Тийм ээ, би энд байна. Цонхон дээрээс харж байна.

Дог: Сум аль талаас нь гардагийг мэдэж байгаа биз дээ, Том?

Арт: Тэр мэднэ ээ.

Том: Тэд нар миний ахыг алахаар ирж байгаа. Тэрнийг зэвсэггүй, хамгаалалтгүй гэж бодож байгаа. Тэгэхээр энэ миний ажил. Артур, явцагаая...

Арт: Зоригтой бай, цэрэг ээ.

************  

Р: Ширээн дээр тавьчих.

Дог: Гахайн мах аваарай.  Хавирга, гуя, хэл байна шүү... Шийр ч байна... хавирга, хэл, гуяны мах шүү...

Р: Ноён Шелби. Ирсэнд тань баярлалаа.

Арт: Тийм ээ... урьсанд баярлалаа. Тэгэхээр...

Р: Би гэртээ буу оруулдаггүй.

Арт: Би буу авчраагүй нь сайн болж тийм үү, хатагтай Росс? 

Р: Би шалгаж болох уу?

Арт: Үгүй.

Р: Ор ор... Суугаач. Хүлээж байх зуурхаа цай уух уу, ноён Шелби?

Арт:  Юу хүлээ байгаа билээ?

Р: Бусад зочид.

Дог: Дөрөв нь гурван пенс. Гахайн цус, хагас литр нь нэг галлон. Гахайн цус байна...

Арт:  Бусад зочид чинь яагаа вэ?

Р: Тэд удахгүй ирнэ. Тэр хооронд надад танд хэлэх юм байна. Тэднийг ирэхээс өмнө.

Арт:  Тэгэлгүй яах вэ.

Р:   Би таныг Есүсийг амьдралдаа угтан авсан гэж сонссон.

Арт: Тэр үнэн.

Р: Сайн эмэгтэй гэж яригддаг эхнэрийнхээ ачаар.

Арт: Тэр миний амьдралын гэрэл.  

Р: Гэхдээ эх нь тийм байгаагүй. Та гэмшлээ гээд нүгэл чинь өршөөгдөнө гэж бодож байна  уу?

Арт: Өршөөл миний хэрээс хэтэрсэн зүйл гэдгийг та бид хоёр хоёул мэдэж байгаа.

Р: Миний хүүг алсныг чинь хэлж байна.

Арт:   Тэр спортын осол байсан.

Р: Яагаад гэвэл би одоо ч таныг өршөөж чадахгүй байна. Хэзээ ч чадахгүй байх.

Арт: Тэгвэл өнөөдөр намайг яах гэж уриа вэ? Аан?

Р: Чи явж бай.

Арт: Би яагаад энд байгаа юм, хатагтай Росс? Өнөөдөр намайг яах гэж урьсан юм?

Эр: Одоо ухрахад хэтэрхий оройтсон.

Эр: Тийм ээ, мэдэж байна.

Эр: Дараа ярья...

Том: Жонни, галлаад...

Дог: Холд... Хавх байна.

Том: Машинаа авчир. Хурдал...

*********************

Ма: Яаж байна? Новш гэж...

Ф: Артур... Артур, таны араас ирээгүй байж.  Майкл байх.

Арт: Хараал идсэн өлөгчин. Намайг занганд оруулна гэнэ ээ? Намайг занганд оруулсан уу? Зэвсэггүй.

Ф: Артур, хурдан эмнэлэг рүү хурдан яв...

Арт: Цаашаа зайл...

Р: Таны итгэл үнэмшил үнэн бол надад өөр хүүхдүүд байгаа.

Арт: Цагийн дараа энд байвал... бурхны нэрээр тангараглая... давирхай, өдөөр хувцаслана гэж мэд... Финн, явъя...

Лу: Миний ирсэн газарт, орон дээр малгай тавих муу ёр. Манай гэр бүл эргэлзээ төрүүлдэг гэдэг юм. Магадгүй... Тийм зүйл болсон байх. Сүүлд намайг хүмүүсээ явуулахад танд аз таарсан. Одоо... Аз чинь дууссан... Ээждээ тохиролцсон гэж хэлээрэй. 

Арт: Хойшоо...

Том: Майкл? Юу болсон бэ? Юу болсон бэ?

Ма: Тэд нар... та нарыг ирж байгааг сонссон... намайг оноогүй. Зугтчихсан.

Арт: Жонни...

Ма: Та нар яг амжиж ирлээ.

Том: Чи зүгээр үү? Шархадсан уу?

Ма: Зүгээр ээ. Би зүгээр.

******************

Том: Хөөе, гар... Смол Хийт 333. Чарли. Сонс, Бонни Голд чам руу дөрвөн минутын дараа залгана. Тэрэнд Италичууд өмнө зүгт явсан гэж хэлээрэй. Роллс Ройс. Хоёр байж магадгүй. Хар... Дүүрэн хүнтэй байх гэж хэл. Бид хохирол учруулаагүй. Бид хохиро учруулаагүй гэж хэллээ.

***************

Лу: /Италиар ярина-Юу болоо вэ?/

Эр: /Италиар ярина-Зам дээр саад байна, ноён Чангрета/.

Ц:  Осол гарсан.

Лу: Замаас холдуулахгүй яагаа вэ?

Эр: Юу?

Лу: Замыг цэвэрлээд биднийг гаргаж болохгүй юу гэж байна.

Ц: Ямар аялга юм?

Лу: Америкчууд. Бид ажил хэргээр ирсэн. Тэгэхээр...

Ц: Хүлээх л болж дээ...

Лу: Бурхан минь, энэ залуу...

Ц: бид нар Янкууд та нарыг 1918 он хүртэл хүлээсэн. 20минутын дараа зам чөлөөлнө, за юу?

Лу: За за.  Баярлалаа офицер оо. Там руугаа тонил...

Эр: /Италиар ярина-1918, тэр юугаа яриад байна аа?/

Лу: Дайны тухай ярьж байна. Энд  үргэлж дайн ярьдаг. Алив, өөрсдөө зөөчихье... Тэнэг амьтад...

Эр: Энэ юу юм? Хэний тэрэг юм?

Ц: Цыгануудынх. Тэнэг цыгануудын сүрэг...

Эр: Энийг чинь зөө...

Ц: Хөөе. Хорин минутын дараа зайлуулна гэж би хэлсэн шүү.

Лу: Явъя. Өөр замаар явъя. Хөдөл. Эндээс хурдан яв... Алив ээ, хөдлөөч... Хурдан хөдлөөч...

Ц: Буугаа буулга... буугаа буулга.

****************

Ма: Тэр намайг алаагүй. “Ээждээ тохиролцсон гэж хэлээрэй” гэсэн. Ямар тохиролцоо?

Пол: Чи бид хоёр Австрали руу явна, Майкл. Тэрийг бод.

Ма: Ямар тохиролцоо, ээж ээ? Лука Чангретатай ямар тохиролцоо хийсэн юм? 

Пол: Чамайг алахгүй байх тохиролцоо.

Ма: Хариуд нь юу амалсан юм бэ?

Пол: Гэр бүл хоорондын дайнд стратегийн мэдлэгтэй байх шаардлагагүй. Эрчүүд худлаа ярьсанаа нууж чаддаггүй.

Ма: Та намайг аврах гэж Томмийг өгөхөөр амалсан. Та тэрнийг уучлаагүй, тийм үү?

Пол: Энэ бидний лиг биш.

Ма: Үгүй ээ. Бид өөрсдийнхөө хүнд тийм зүйл хийдэггүй.

Пол: Бод!  Би байгаагүй бол чи шарил хадгалах газрын яндангаар утаа гаргаж байгаа. Тэгээд бод...

***************

Аб: Үгүй ээ, хоёр. Бид хоёрыг алсан.

Том: Та нар цагдаа буудсан.

Аб: Гарыг нь буудсан, албаар. Цагдаа унах юм бол Стратфордын цагдаа нар бүгд хөдөлнө. Цагдаа амьд, Италичуудын царайг харсан. Италичууд нуугдахаас аргагүй болно. Бид цыганууд. Бид угаасаа нуугдмал. Та нар өөрсдөө хохирол учруулж чадаагүй, тэгэхээр... Ноён Шелби та мэдэх үү... та хэтэрхий удаан бичиг цаастай зууралдсан байх.

Том: Лука Чангрета зугтчихсан. Та  нар тэрнийг алдсан. Бид нүүр тулбал би ийм алдаа гаргахгүй.

Аб: Тэгээд хэзээ нүүр тулах юм?

Том: Удахгүй...

****************

Чар: эрхэм дээдэст парацин үнэртэж байгаа бол миний хуучин дэнлүү шатахуун нэхэж байна гэсэн үг. Та анзаараагүй бол цаг үе хүнд байна.

К: Галт тэрэгний буудлаас такси биш завиар явуулсан нь зугаа төдий зүйл байгаагүй гэж найдъя.

Том: Үгүй ээ. Үхэл, барьцаалалтаас сэргийлж байгаа юм.

Дог: Завиар хотын илүү сайхан хэсгийг харж болно.

Том: Гаррисонд ирчихсэн болохоор одоо зүгээр ээ. Ийшээ...

Лиз: Өглөөний мэнд Карлтон авхай.

К: Би авхай биш. 

Лиз: Сайн мэдэж байх шив.

Том: Тахална, зүчээнд байрлуулж, хооллож, өдөрт хоёр цаг алхуулна. Нэр бодож олсон уу?

К: Тийм ээ. Данжероус/аюул/.

Том: Данжероус?

К: 1933онд Данжероус нэртэй морь Эпсом Дербийд ялсан юм, би нэрийг нь хулгайлчихсан. Таныг зөвшөөрнө гэж бодсон юм. Та оч л доо...

Том: Смолл Хийтийн явбал намайг буудаж ална. Тэгээд ч, би завгүй байна.

К: Сайн мэдээ гэвэл таны морь миний унаж байсан хамгийн хурдан морь. Энэ бүртгэлийн бичиг баримт нь. Та гарын үсэг зураад бэлэн.

Том: Энэнээс болж ирээ юу? Энэний төлөө, өөрийн биеэр?  Миний гарын үсгийг авах гэж үү?

К: Та эхнэрээ алдсан. Энэ удаа дүүгээ... Таныг өөрчлөгдсөн байх гэж бодсон юм. Гэхдээ таныг өөрчлөөгүй бололтой. Юу ч өөрчлөхгүй юм шиг байна.

Лиз: Ноён Шелби, Грейс Шелбийн сургуулийн жилийн эцсийн тайлан. Өршөөгөөрэй, хатагтай.

Том:  Би гарын үсэгээ зурчихсан, Лиззи.

Лиз: Цамцыг нь юу гэж бодож байна? Лондонд хийлгэж байгаа юм. Би сайн мэдэхгүй л байна.

Том: За Лиззи, баярлалаа.

Лиз: Гэхдээ заримдаа тансаг, дэгжин зүйл харахаараа татгалзаж чаддаггүй юм. Үнэхээр сул дорой.

К: Грейс Шелби сан гэснээс би хандив өргөмөөр байна. Хоосон орхичихъё. Хэд гэдгийг та шийдэж болно, ноён Шелби. Магадгүй... Лиззи? Банкин дээр очоод миний өмнөөс өгчихнө биз.

Том: Болсон Лиззи баярлалаа. юм уух уу?

К: Үгүй ээ, баярлалаа.

Том: Хонох бэлтгэлтэй ирсэн үү?

К: Үгүй ээ.

Том: Харамсалтай.

К: Яагаад?

Том: 25минутын өмнө галт тэрэгний машинистуудын эвлэлийн Бирмингемийн дэх салбар нүүрсний уурхайчдыг дэмжихээр гэнэтийн ажил хаялт зарласан. Маргааш болтол Лондон руу галт тэрэг явахгүй.

К: Сонин дээр бичээгүй байсан.

Том: Тэгээд л гэнэтийн гэж байгаа юм. Хэн ч мэдэхгүй.

К: Мэдээж, танаас өөр. Таны хот... Тэгвэл би танай хотод хаана байрлах вэ?

Том:Би дөрвөн цагт ажлаа дуусна. Тэгээд уулзаж болох юм.

К: Уулзаж яах юм?

Том: өөрийнхөө хийсэн жин-ээр дайлж болох юм. Аавын маань жор... Эдгэшгүй мэт харагдах уйтгар гунигийг арилгаах зорилгоор нэрсэн. Шошигон дээр нь ингэж бичнэ.

К: Би өөрөө өрөө захиалчихна.

Том: Аль хэдийн захиалсан. Мидландад. Люкс өрөө. Заримдаа би тэнд байрладаг юм.

К: Таны заримдаа байрладаг газар гэнэ ээ.

Том: Өнөө шөнө үгүй юм шиг байна.

К: Нэгэнт энд гацсан болохоор таны жинийг амталж болох юм.

Том: Тэгвэл дөрвөн цагт.

К: Хаана?

Том: Би тан дээр очино. Лиззи, ямар чөтгөрөө хийгээд байгаа юм? Аан?

Лиз: Таа л даа.

Том: Тааж байх хүсэл алга. Би дөрвөн цагт ирнэ.

Лиз: Тэр яагаад явахгүй байгаа юм?

К: Уурхайчдаас болсон гэж байна.

***************

Эр: Эрхэм ээ, өнөөдөр танд аз таарч. Рейжин Робберсийнх гурав нэг шүү. Алив, ноёд оо бооцоогоо тавиарай. Өнөөдөр азтай өдөр шүү...

Пол: Смол Хийт 552.

Лу: Хатагтай Грей. Бид хүссэн үедээ хүүд чинь хүрч чадна гэж хэлэх гэсэн юм. Амалсанаараа Томас Шелбийг өгөхгүй бол бид хүүг чинь ална... Хаана, хэзээ гэдгийг хэлэхэд болно. Бусдыг нь бид хийнэ...

Пол: Бурхан минь... Тэр хаана байна? 

Лиз: Зугаа...

Пол: Юун зугаа?

Лиз: Энэнтэй зугаацаж байгаа.

Пол: Арван мянган фунт?

Лиз: Хоосон үлдээхээр нь би бөглөчихсөн.

Пол: Томмигийн ажил энэ долоо хоногт ямар байгаа вэ?

Лиз: Томми, тэрний эрхтэн, бас тэрний жин... Тэрний биеэ үнэлэгч. Би энийг хадгалсан юм. Пол, шаарыг нь уншаад өг. Та миний шаарыг уншаагүй удаж байна.

Пол: Би шаар уншилгүй их удаж байна. За за... Хий... аягаа эргүүл... Хайртай хүнээ бод.

Лиз: Зайл цаашаа.

Пол: Цагаан хуримын даашинзаа бод. Одоо цайгаа буцаагаад гүц рүү хий. За. Томмигийн тэмдэглэлийг авчирч өгвөл би уншаад өгье... Томмийд дараа долоо хоногт үдээс хойш завтай өдөр байна уу, хар аа.

Лиз: Баасан гараг. Одоо миний ирээдүйг уншаад өг, сайн уншаарай.

Пол: Энэ өдөр ажил төлөвлөхгүй шүү.

Лиз: Миний шаарыг уншаад өг, Пол...

Пол: Уншчихсан... бүгд тодорхой байна.

Лиз: Яаж байна аа?

Пол: Виски уухаа боль. Өөр юм уу.

Лиз: Яагаад?

Пол: Томми тав дахь өдөр чөлөөтэй байх ёстой шүү. Надад ярих ажил байна гэж хэлээрэй. Тэгээд явж эмчид үзүүл. Цайны чинь шааранд хүүхэд байна...

****************

Бо:  Дараагийнх нь.

М: Чи новшийн үзэгслэн яармаг дээр тоглоогүй шүү. Наанаасаа буугаад 200үсэр, гайхауулах юмаа олж дээ.

Аб: Нударга. Ноён Мейн, тэгээд юу гэх вэ?

А : Бэлтгэл сайн хийдэг. Тоглож чаддаг. Хамгаалалтын тал дээр ажиллах хэрэгтэй. Одоохондоо зүүн гар нь шудрахад л тохирно.

Том: Та мөнгө хайх шаардлагагүй. Бид угаасаа төлбөрийг нь өгнө. Тэр бэлэн үү?

М : Тэр бүртгэлтэй юм уу?

Том: Би тэрнийг Дунд жинд, Миндландын дивизид оруулсан. Сонирхогчоос мэргэжлийн болж байгаа. Таны гарын үсэг байхад болно.

М : Яасан? Би мөн та нарт үгүй гэж хэлэх байх даа...

Том: Хэл дээ, тэр бэлэн үү?

М : 30жил болохдоо түүхийгээрээ ийм бэлэн жаал харж байсангүй.

Бо: 200 болчихлоо ноён Мейн. Ноён Шелби, миний эхний өрсөлдөгч хэн бэ?

Том: Бонни, чи рингэн дээр гараад зотон дээр хэнийг хардаг вэ?

Бо: Өөрийгөө хардаг. 40 настай, урд замаасаа өөр юм хардаггүй. Амьдрал маань хэрэггүй өнгөрнө. Би тийм зүйлийг зөвшөөрөхгүй. Би, аварган болно.

Том:/Гадаадаар ярина- энэ ажлыг дуусахаар чи дэлхийн аварга, цыган жаал болно/ Камден хотод тулалдана. Залуугийн нэр нь Голиат.

М: Болж байна...

****************** 

Чар: Тэр уулзалттай гэсэн.

К: Тийм ээ. Надад түр хэрэглүүлчихээр гутал байхгүй биз?

Чар: Гутлаар яах гээ вэ?

К: Надтай ярих хүн байхгүй болхоор би суваг дагаж алхах санаатай. Тэр үнэхээр жин хийдэг юм уу?

Чар: Тэр энд бүгээд галзуурах гэж байгаа.  Шар айрагны лонхонд орсон хэдгэнэ шиг.

Бу: Хатагтай. Өмсчихвөл хачин л харагдах байх.

К: Баярлалаа, буржгар аа.

Чар: Суваг дагаж алхах гэж байгаа бол энэ хэрэг болно.

К: Та үнэнээнээс хэлж байна уу?

 Чар:  Хойд зүгт Италичууд, өмнө зүгт Италичууд. Тэр шоронд байгаагаа мартахын тулд жин  хийдэг юм. Хатагтай Карлтон та ухаантай хүн бол одоо эндээс явах ёстой. Буржгар таныг нүүрсний шуудайд нуугаад Снөү Хилл зогсоолд завиар хүргэж  өгч болно.

К: Би хүлээн гэж хэлсэн.

Чар: Таны хүлээж байгаа хүн байхгүй.

К: Байхгүй хүн хүлээж байхдаа тэрний жинээс амталмаар байна уу? Ийшээ...

****************

Д: Ажил хаягчид Ковентри замыг хааж, залуусыг автобуснаас нь буулгасан.

Том: Цагдаа хаана байсан юм?

Д: Завгүй байсан. Смолл Хийт орчимд зэвсэгтэй хүмүүс байна гэсэн мэдээ авсан гэсэн. Бас Саммер Лейн эмнэлэгт аллага гарсан гэсэн. Стратфордын зам дээр осол гарсан гэж байна лээ. Ажил хаягчид тэдний гэр бүлийг сүрдүүлсэн. Хувьсгалд оролцвол нэрийг нь жагсаалтанд бичнэ гэсэн байсан. Зөвлөлтөд болсон шиг.

Том: Автобус буцаад явчихсан уу?

Д: Тийм ээ. Буцаад явчихсан. Ноён Шелби, үйлдвэрүүд хаагдсан. Уурхай хаагдсан. Нүүрс дуусч байна. Та коммунистууд ялж магадгүй гэсэн хувилбарыг бодож үзсэн үү? Та бид хоёр өөрсдийнхнөөсөө урвасан гээд хана руу харуулж байгаад буудах байх.

Том: бизнесмений хувиар би боломжийг тооцоолдог. Ноён Девлин, би  урвагч биш... Смолл Хийт 551. Би бол хөдөлмөрчин хүн юунд хүрч болдогийг харуулж байгаа хүн. Сайн уу, Эйда. Би байна. Тусламж хэрэгтэй байна.

****************** 

Том: Дөрвөн цаг.

К: Болчихсон юм уу?

Том: Юу гэж бодож байна?

К: Гайхалтай. Жаахан чихэрлэг.

Том: Чихэр нь бага байна гэж сонссон. Ирээд хар...

К: Бурхан минь, Томми. Энэ юу юм, хобби юу?

Том: Үгүй ээ. Хоббинд зориулах зав надад байхгүй. Энийг... миний туршилт хийдэг газар гэвэл илүү тохирно. Би Смолл Хийтэд үлдэх юм бол хэрэгтэй юм хийе гэж бодсон юм. Хобби гэхээс илүү бизнес. Хорио тавьсанаас хойш би Сингл Молт Шотланд вискийг Бостон, Халифакс, Нова Скоша руу машины сэлбэгний хайрцагт нууж нийлүүлж байгаа. Гэхдээ Шотландаас ирдэг миний хангамж найдваргүй байгаа. Хулгай их гарсан. Тэгээд ч өнөө үед Америк эмэгтэйчүүд эрчүүдээс дутахааргүй архи уудаг болсон.  Эмэгтэйчүүд жинд илүү дуртай юм байна лээ. Тэгээд Камденд байдаг найзынхаа тусламжтай би өөртөө нөөцтэй болохоор шийдсэн. Ногоон арц, төмс, элсэн чихэр, ус... бүгд Америк доллар болсон... Нээгээд үйлдвэрлэлээ эхэлчихвэл долоо хоногт  200торхыг үйлдвэрлэнэ. Тэрнээс өмнө би жороо сайжруулна... Надад үнэнийг хэлээрэй...

К: Үнэн үү?

Том: аанхан.

К: Та миний уулзаж байсан эрчүүдээс өөр юм.

Том: Харин жин?

К: хэтэрхий чихэрлэг... Та өрөө захиалсан гэсэн.

Том: Үгүй ээ, люкс өрөө захиалсан.

К: баярлалаа. такси дуудаад өгвөл би явъя.  Томми, та бол сайн бизнесмен. Хэрвээ та чаддаг...

Том: Юу чаддаг бол гэж? Өөрчлөгдөж чаддаг бол уу? Тэгээд хэл л дээ. Муу талаа өөрчилж чаддаг байсан бол... Сайн байхын тулд би олон мянган хүнийг халах болно. Сайн бизнесмен шиг, би тэгэх юм бол... хүмүүс өлсөнө. Харин муу тал нь... морины уралдаанд түрүүлж, бас буу, бас өөрийгөө хүндэтгэх хүндэтгэл. Хараал идсэн хүмүүс...

К: Та морь шигээ хаздаг юм байна.

Том: Би таксинд итгэхээ больсон. Дагаад яв...

*****************

Арт: За, энэ дүү минь.  Сайхан гэр. Эмэгтэйчүүдийг авчирч болно, найзуудаа авчирч болно. Тоглоом тоглож, мөрийцөж, хөзөр тоглож болно. Бас арын хашаагаа маначихна. Артиллери талбай, ажил хаягчид, коммунистуудаар дүүрэн газар. Энд Шелби байвал эмх журамтай байна. Сайхан гал түлээд ханан дээр нь байгаа юмнуудыг буулгачих. Аяар буржгар хархны хор авчирч өгнө.  

Ф: Артур?

Арт: Аан?

Ф: Өнөө өглөө би гох дарж чадахгүй байсан. Би чадахгүйгээ мэдэж байсан. Тэд миний хажуугаар алхаад орох байсан. Би Жон биш. Би биш гэдэгээ мэднэ.

Арт: Зүгээр ээ. Зүгээр ээ, дүү минь. Тийм биш гэдгийг чинь мэднэ. Мэднэ. Эцэст нь бурхан тэр гохыг дардаг юм. Бид хэн амьдарч, хэн үхэхийг шийддэггүй, Финн. Бид биш. Толгой дотроо байгаа товчлуурыг дарах хэрэгтэй.

****************

К: Чарли суваг дагуу алхах аюултай гэсэн.

Том: Тэрний зөв.

К: Өмнө, хойно Италичууд байгаа гэсэн.

Том: Үгүй ээ, боломж горилогчид.  Алдартай болох гэсэн эндхийн хүүхдүүд. Сабинийг залуус. Шеффилдийн залуус. Манчестер, Глазго. Бүгд бидний тухай мэдэж байгаа.

К: Мафийг тооцохгүйгээр үү?

Том: Тийм ээ. Таны сүйх тэрэг. 7:15-ын галт тэргэнд амжиж болно.

К: Ажил хаялт болж байгаа гэж бодсон юмсан.

Том: Яагаад тэгж бодоо вэ?

К: Бурхан минь...

Том: Мэднэ ээ. Миний муу тал. Таныг үлдээхийг хүссэн юм. Уг нь би хүссэндээ хүрдэг. Хааяа ялагдах намайг улам дордуулдаг.

К: Баярлалаа, буржгар аа. 

Бу: Миний  гуталтай зураг шиг харагдаж байгаа биз, тийм ээ Том?

Том: Галт тэргэнд суулгаж өгөөрэй, Буржгар аа.

Бу: За.

****************

Эд:  Өдөрт ганц ч минут, ганц ч зоос хасуулахгүй. Энэ бол үндэсний хэмнэлт, бүсээ чангалах энэ яриаг бид ямар ч буулт хийлгүй дэмжих ёстой. Яасан ч цалингаа хасуулахгүй. Бид авдаг цалингаараа уртасгасан цагаар ажиллахыг зөвшөөрөхгүй. Уурхайчид, боомтын  ажилчид, төмөр замын бас төмрийн үйлдвэрийн ажилчидтай манай хотод нүүрлэх гэж байгаа шуурганы үеэр бид хамтдаа мөр зэрэгцэн зогсох болно.

Бүгд: Тийм ээ. Сайхан хэллээ. Яг үнэн. Тийм ээ. Тийм ээ...

Эд: Баярлалаа. Ирсэнд баярлалаа. Баярлалаа.

Эйда: Жесси Эдэн?

Эд: За?

Эйда: Таныг уух юмаар дайлъя.

Эд: Энэ хавийн уушны газрууд дангаараа яваа эмэгтэйчүүдэд үйлчилдэггүй  дээ.

Эйда: Биднийг тэгэхгүй гэдэгт итгэлтэй байна.

Эд: Та танил харагдаад байна.

Эйда: Эйда Торн. Шелби байсан... Би ахынхаа бардам, их зангаасаа болоод тавьж чадахгүй байгаа саналыг тавихаар ирлээ.

Эр: Уучлаарай хатагтай нар аа, бид...

Эйда: Юу гэж?

Эр: Зүгээр ээ. Намайг уучлаарай. Би...

Эйда: Хатагтай нар аа, юу уух вэ гэж асуух ёстой.

Эр: Тийм ээ. Уучлаарай. Юу уух вэ?

Эд: Шар айраг. Грушка.

Эйда: Мөстэй виски.

Эр: Манайд мөс байхгүй.

Эйда: Дараа  ирэхэд мөстэй байгаарай. Энэ уушийн газар мөсгүй байдгаараа анхаарал татаж байна. Тэгш байдлыг олон аргаар олж болно.

Эд: Өөртөө баяр хүргэхээс чинь өмнө... хүмүүсийг айлган дарамталж байгаа чинь таалагдахгүй байна.

Эйда: Харин надад таны олон хүний өмнө зогсоод ярьж чаддаг чинь таалагдсан. Би тэгж чаддаггүй байсан.

Эд: Хүмүүс таны тухай ярихыг би сонссон. Та зэвсэгт хувьсгалыг дэмждэг байсан.

Эйда: Шелби компани лимитэд өөрийн өмчлөлд байгаа бүх үйлдвэрт ажилладаг эрэгтэй, эмэгтэй ажилчдын тэгш эрхийг хангахан бэлэн байна. Эрэгтэйчүүдийн цалинг хасахгүйгээр.

Эд: Хариуд нь юу хүсээ вэ?

Эйда: Хариуд нь ер бусын хүсэлт  байна. Манай ах тийм л хүн.

Эд: Тэр юу хүсээ вэ?

Эйда: Тантай суугаад ярилцах.

Эд: цалинг хасахгүй гэвэл бидэнд өөр ярих зүйл байхгүй.

Эйда: Тэр социализм, хувьсгалын тухай ярихыг хүсч байгаа.

Эд: Бурхан минь,  үнэнэхээр үү?

Эйда: манай ах бүкмейкер. Бүкмейкерүүд бооцоогоо хамгаалдаг. Заримдаа холыг төлөвлөх хэрэгтэй.

Эд: Өнөөдөр автобуснуудыг нь хоосолсон болохоор биднийг зугтагч, морьтнууд гэж бодсон байх нь.

Эйда: Энэ бүхний цаана манай ах их ухаалаг хүн.

Эд:  Юуны цаана? Зодож, хутгалж, буудаж, алдагийн цаана уу?

Эйда: Тийм ээ, тэр бүгдийн цаана.

Эд: Бид засгийн эрхийг авах үед бүх үйлдвэрлэлийн хэрэгсэл ажилчдын өмч болно гэж ахдаа хэлээрэй. Зайлшгүй шаардлагатай үйлдвэрүүдийг төрийн мэдэлд авна. Бирмингемийн захиргааны барилга үзэгслэнтэй болохоор бид үлдээхээр төлөвлөж байгаа. Тэр өөр юу мэдмээр байгаа вэ? Болох л болно. Талаа эрт сольсондоо харамсахгүй байна уу?

Эйда: Тэр таныг оройн зоогонд урьсан.

Эд: Надад өмсөх юм байхгүй.

Эйда: Битүү гутал өмссөн нь дээр... Төмрийн хаягдал цуглуулдаг хашаанд орон зоог барихыг санал болгосон. Танд таалагдана гэж найдаж байгаа. Та ирэхгүй бол тохиролцоо хүчингүй болно.

Эд: Эвлэлийн ажил хэргийг ингэж явуулдаггүй юм.

Эйда: Хуучны сайн зүйл гэгддэг зүйлийн төлөө бид бүгд золиос гаргахаас аргагүй болдог. Тийм ээ?

********************

Со: За... Чөтгөр ав, гахайн хороо шиг үнэртэж байна, тийм ээ? Еврей хүмүст яасан ч тохирохгүй.  Смолл Хийтэд ирвэл тамд ирсэнээс өөрцгүй. Амьсгалах бүр... Бүгдээрээ хаана байна аа? Хөлийнхөө чилээг гарга Трикл. Лондонгоос гарсанаас хойш өсчихсөн юм шиг л харагдаж байна. Мөөг шиг байгаа биз? Харанхуйд ургаад л...

Г: Бие засах хэрэгтэй байна.

Со: Тийм үү? Тийм ээ, энэ газар угаасаа гудаасны нүх. Тэгэхээр өөрөө учраа ол. Бүгд хааччихав аа? Ишмаэл, мөргөлийн дохиогоо өгөөдөхөөч. Дахиад дар...  баярлалаа. баярлалаа..

Том:Өглөөний мэнд, Алфи.

Со: Тийм ээ, тийм байна. Тийм байна. Яахаараа бүгд орондоо байдаг билээ?

Том: Тэгэхээр, Голиат байж таарлаа. Тийм ээ. Би Девидтэй танилцуулъя... Ийшээ залуус аа.

Со: Девид орноосоо боссон биз дээ? Нээрэн, рум, жин хоёрын асуудал бол... жин... дурсамж сэргээдэг. Харин рум хүчирхийллийг өдөөдөг. Бас өөртөө эргэлзэхээс гэтэлгэж өгдөг юм. Одоогийн байдлаар чамд жин биш, рум илүү тохирно гэж бодож байна. Тэнгэр минь. Томми, хар тодол ороод ирчихэж. Тийм ээ, хоолойнуудыг чинь ялзруулдаг юм. Энэ новшнууд ганц л хэл ойлгодог юм.

Том:  Зүгээр ээ, Алфи. Хэрэггүй. Зүгээр. Би идлэг шонхор авчрах гэж байгаа.

Со: Чамайг Италичууд хайж байгаа гэж сонссон. Тэдэнд ч гэсэн идлэг шонхор тавих юм уу?

Том: Тийм ээ. Тэдэнд зориулсан идлэг шонхор байгаа.

Со: Бүх зүйл баттай биз? Тийм ээ, сул дорой байдлаа нуу, анивчихгүй байна шүү. Чамаас утаа, нүүрс, морь үнэртэж байна. Томми, чи байсан газраа буцаад ирж.

Том: Уудаггүйг чинь мэднэ, гэхдээ хамар сайтай шд.

Со: За яах вэ. Гэхдээ чи эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй. Би дотор шээж, баахыг хүсч байна уу? Эсвэл би тариалангийн талбайд байдаг гадаа жорлонд гадагшлуулахын тулд төрсөн үү? Энэ ноцтой асуудал шүү, Томми. Яагаад гэвэл та нар... танай давхаргынхан... манай шашин хоёр ерөнхийдөө төстэй. Яагаад гэвэл хэзээ ч арилгах боломжгүй. Эхийн чинь хөхнөөс гардаг болохоор... Үгүй ээ. Америкчууд илүү чихэрлэгт дуртай.

Том: Алфи, юу олж сонсоо вэ?

Со: Цагдаа буудуулсан гэж сонссон. Хэн буудсан юм?

Том: Минийи шонхор.

Со: Тийм ээ. Одоо л болж байна. Маш сайн.

Том: Сицилүүд байсан уу?

Со: Тэд одоо ч Сабинигийн машиныг унаж, тэднийг байрлаж байгаа.

Том:Нэмэлт хүч?

Со: Тэд Сицилчүүдийг мэднэ шүү дээ.   Тэд ямаатай унтаагүй хүний үгэнд хэзээ ч итгэхгүй. Тийм л уламжлалтай хүмүүс.

Том: хэд ирсэн бэ?

Со: 11. Эзэн хааны одонтой хүнийг унагахад хангалттай хүрнэ.

Том: Алфи, гол асуулт нь... чи аль талд нь зогсож байна?

Со: Чөтгөр аваг. Хүүхэд дагуулж ирж байхад тийм юм асуудаг найз байдаг юм уу? Үнэнийг хэлэхэд Томми, чи удахгүй үхэх болно. Тийм ээ. Дараа нь чиний хар тодолнууд. Тэд хөх нүдийг чинь ухах байлгүй, тийм ээ? Хэрээнүүд алтыг чинь, медалийг чинь хулгайлна. Тун удалгүй хэзээ ч тийм юм болоогүй юм шиг л болно.

Ф: Томми, хүмүүс ирж байна.

Том:  Тийм ээ, оруулчих.  За. Дарби Сабинийд Италичууд ялбал явах төлөвлөгөөгүй байгаа гэжд миний өмнөөс хэлчихээрэй. Миний дараа тэр, дараа нь чи, тэгээд Титаник байх болно. Тэд бол мафи,  Алфи. Энд ирээд цагдаа нарыг буугүй гэдэгт итгэхгүй. Тэд  нар архиа өөрсдөө нэрдэг, хууль зөрчиж байгаа хэрэг. Энд ирээд харагдсан зүйл нь таалагдвал... энд ирээд үлдэх болно.

Аб: Ноён Шелби? Тулааны бооцоогоо ярихаар ирлээ.

Со: Чиний шонхор уу? Томми, ийм үстэй цурхай хараад “би алдаа гаргаагүй байгаа” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй биз дээ.

Аб: Чи хэн гээч нь вэ?

Со: Би хэн бэ  гэнэ ээ?

Аб: Энэ хэн гээч нь вэ?

Со. Би... найз минь... би, сүүдэрт нь бурхан хичээгээд ч юу ч ургуулж чадахгүй тэр новшийн амьтны хамгаалагч, дэмжиигч, авга ах нь байна. Харин тэр Өмнөд бүсийн дунд жингийн аварга. Эрлийг блохоор ямар ч шашингүй, тэрнийг яахаа мэдэхгүй байхад нь Сатан өөрөө өргөж авсан юм. Биеийн хэмжээнээсээ болоод хүнтэй гэрлэж чадахгүй байх гэж айгаад төрсөн эх нь хаячихсан юм. Тэр чиний өмнө цоо шинэ төрлийн амьтан шиг зогсож байна. Тэрний өмнө чиний тавих хүн тээрэмд орсон аятай байх болно. Тэгээд хүүгээ санал болгох уу?

Бо: Ноён Шелби, өдрөө хэлчих...

********************

Ма: Ингээд би амралтын өдрөө эхэлж болох уу, Томми?

Том: Тийм ээ. Ээж чинь намайг  сан руу явуулахыг хүсч байгаа. Шагнал гардуулна.

Ма: Ганцаараа юу?

Том: Ганцаараа. Яасан?

Ма:  Шалтгаангүй.

Том: Шалтгаангүй. Шалтгаангүй... Баяртай, Майкл...

Ма: Томми?

Том: За?

Ма: Сайхан амраарай.

4-р бүлгийн 4-р анги төгсөв.

 

Back to episodes Go home