А Peaky blinders 4-3
Жинхэнэ нэр нь: Иртэй саравчит малгайтнууд
Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/
Хугацаа: 58мин.
Орчуулсан Жамбалын Тамир
Нэмэгдсэн дүр:
Аб: эр, Аберма Голд, бүлгийн толгойлогч
Бо: эр, Бонни Аберама Голдын хүү, боксчин
Өмнөх ангид.
Лу: Гэр бүл чинь үхсэний дараа чамайг амьд байгаасай гэж хүсч байна. Тэгвэл хамгийн ихээр шанална.
Том: Майкл хүнд шархадсан. Жон үхсэн. Би Аберама Голдод хэл хүргүүлсэн. Та хэрэгтэй байна.
Пол: Майкл намайг чамд туслахыг хүссэн болохоор би тусалъя. Одооноос эхэлнэ.
Арт: Сум нь бичигдсэн. Том ахын хувиар... энэ сумыг тэрний толгойд зооно.
Том: Та бүх ажилчдыг ажил хаялтад дуудна гэсэн. Танд шүгэл байгаа юу?
Эд: Та асуудал хүсээд байх шиг.
Киллиан Мерфи.
Хелен МакКрори.
Пол Андерсон.
Арт: За, түрүүлж ирсэн нь түрүүлнэ. Дарааллаараа бол.
Софи Рандл.
Арт: За за...
Финн Коул.
Арт: За. Хөдөлмөрийн гэгээрээ гартаа барь. Тэднийг оруул.
Чарли Мерфи.
Арт: За ороорой. Хөдлөөрэй. Яваад бай. Яваарай, яваад бай. Яваад бай. Хөөе. Хаачих нь вэ?
Бр: Брадли. Мастер.
Арт: За. Тэр хүн дээр очоод уулз. Яв...
Наташа О-Киффи.
Том: Нэр чинь хэн бэ?
Бр: Брадли. Би мастер.
Том: Сүүлд хэзээ энд ажиллаж байсан бэ?
Бр: 1922.
Кейт Филипс.
Том: Өмнө нь ийм ажил хийж байсан хүн хэд байна?
Бр: Ихэнх нь Ворсестер орчмын фермийн ажилчид. Би заагаад өгчихнө өө. Өлсгөлөн хүмүүс хурдан сурдаг юм.
Том: За, яв яв.
Адриен Броди.
Эр: Бохир хархнууд. Хар хөлтнүүд.
Арт: Ямар новш нь шидсэн бэ? Тэрнийг эндээс гарга. Нааш нь аваад ир.
Эр: Би биш ээ.
Том: Артур. Хөөе. Болно. Тэрнийг гарга. Гар! Гар! Дахиад арав!
Арт: Дахиад хоёр...
Том: Болсон.
Арт: Арав.
Том: Хаалгаа хаа.
Арт: За. Хүн болгонд арвыг. Үлдсэн нь чинийх.
Бр: Хамгаалалтыг яах вэ?
Арт: Тийм ээ, яасан гэж? Бирмингемийн цагдаагийн газрын тушаалаар чи бас чиний царай муутай ажилчид Иртай саравчит малгайтнуудын хамгаалалтанд орсон.
Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд – 4-р бүлгийн 3-р анги
Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.
Эр: Ноён Грей.
Ма: Тийм ээ, тэднийг оруулчих.
Эм: Ээж чинь ирсэн.
Ма: Новш...
Ээж: Би сониноос уншсан. Надад эрх байгаа. Би ч гэсэн чиний ээж. Намайг явуулмаар байна уу?
Ма: Тийм ээ.
Ээж: Энийг үлдээчихье. Манайх тарьсан юм. Чи энэнд дуртай байдаг байсан.
Ма: Өтгүй гэж найдъя.
Ээж: Би зүгээр л гэртээ ирж болно шүү гэж хэлэх гэсэн юм. Гэртээ биеэ сувилж болно. Тосгонд уйддагийг чинь мэднэ ээ. Гэхдээ... бид чамд хайртай. Дүү чинь чамтай хөлбөмбөг тоглохыг хүсдэг. Бас аав чинь... нас барсан... орон дотроо тайван өнгөрсөн.
Ма: Новш... Одоо яв даа. Би Томмийг хүлээж байна. Одоо ирэх ёстой...
Ээж: Тэгвэл би явъя даа. Би тэр хүнтэй нэг өрөөнд баймааргүй байна.
********************
Эйда: Явъя, Пол. Томми биднийг хүлээж байгаа.
Пол: Хэн бидэнтэй явах юм?
Эйда: Исаяа, Лигийн хоёр залуу.
Пол: Эйда, чи хүнтэй унталгүй хэр удсан бэ?
Эйда: Юу?
Пол: Би бараг хоёр жил болж байна. Зулсараар би тооцож үзсэн. Тэгээд би шинэ онд байдлыг өөрчлөхөөр шийдсэн.
Эйда: Бодсон хүн байгаа юм уу?
Пол: Үгүй ээ. Зөвхөн би... бас нэг тохиромжгүй хүн. Би урд сууна. Тэгэхээр албан ёсны болгож байгаа юм биз дээ?
Эйда: Та албан ёсоор компаниас цалинжиж эхэлж байна. Тэгэхээр шинэ оны шийдвэрийн тухай ярих хэрэггүй. Томми бодлоо өөрчилчихөж магадгүй.
Лиз: Ямар шинэ оны шийдвэр? Тоох хэрэггүй.
Пол: Эйда намайг томоомой бай гэж хэлээд байх шиг байна.
Эйда: Тийм ээ. Томоотой бай.
Пол: Томоотой байхгүй бол юу гэж? Томоотой байхгүй бол яана гэж?
Эйда: За яах вэ, Поли. Би танд үнэнийг хэлье. Таны тарьсан сүүлийн үед гаргасан асуудлаас болоод Томми таныг харж байгаарай гэсэн.
Пол: Асуудал аа? Энэ компанид ажиллаж байхдаа би хүн хороосон. Би хүнээ алдсан. Би хүүгээ олсон, би хүүгээ алдах шахсан. Өөрөө ч амиа алдах дөхсөн. Санал болгож байгаа нөхцөл нь таалагдвал би ажилдаа буцаж орно. Гэхдээ би томоотой байхгүй. Хоцорсонд уучлаарай.
Том: Артур хаана байна?
Пол: Би тэрний ээж шиг харагдаад байна уу?
Арт: Үгүй ээ. Чи энд юу хийж байгаа юм? Чи зүгээр үү? Билли зүгээр үү?
Ли: Тийм ээ. Бүх зүйл сайн.
Арт: Сонсооч, чамайг харах сайхан байна, гэхдээ би уулзалтаас хоцорч байна.
Ли: Тэд хүлээнэ ээ. Чамд өгөх юм байна. Ажлаа маш сайн хийж... маш их дарамтанд байгаа нөхөртөө өгөх зүйл. Стресс тайлах зүйл... Торго. Японых... Хүрээд үз...
Арт: Гар муухай байна.
Ли: Сайн байна. Бүрээд үз... сайн мэдэр...
Арт: чи... энийг хиймээр байна уу? энд?
Ли: Яагаад болохгүй гэж? Чи босс биз дээ?
Арт: Би хараал идсэн босс.
Ли: Тэгвэл надад юу хийхийг хэлээч, босс оо...
Арт: Нааш ир...
Том: За. Шелби компани Лимитэд компаний ээлжит бус зөвлөлийн хурлыг эхлэхээсээ өмнө... Дэд захирал хараахан ирээгүй байгааг онцолъё. Тэрэнгүйгээр үргэлжлүүлье. Нэгдүгээр зүйл... Шелби компани лимитэдийн нягтланг ажилд нь буцаан авах. Удирдах зөвлөл өмнөхөөсөө илүү сайжруулсан нөхцөлтэйгээр ажилд чинь урьж байна. Компани одоогоор нөхцөл байдлаас шалтгаалан хүндхэн байдалд байгаа. Одоо нягтлан гэрээний нөхцөл, байдлыг шалгана. Хоёрдугаар зүйл. Компаний нягтланг эрүүл мэндийн шалтгаанаар эзгүй байх зуур компаний нягтлан бодох бүртгэлийг Аудитын даргад шилжүүлсэн байгаа. Гуравдугаар зүйл. Компаний нягтлан гэрээний нөхцөлтэй уншиж танилцсаны үндсэн дээр түр хариуцагчтай гарын үсэг зурж хөдөлмөрийн гэрээ байгуулна. Хатагтай Элизабет Грейг Шелби компаний нягтлангийн албан тушаалд эргүүлэн томилохыг дэмжиж байгаа хүмүүс гараа өргөөрэй.
Пол: Тэнгэр минь, баярлалаа.
Том: Өөр юм байна уу? За. Энэхүү ээлжит бус хуралдаан дууссаныг мэдэгдье. Одоо жинхэнэ бизнесээ ярья. Тэгэхээр Артур хэрэгтэй байдаг... Артур хааччихав аа?
****************
Эр: Ноён Шелби.
Арт: Тонил цаашаа.
Эр: Тэд будгийн цех рүү дайраад орчихлоо.
Арт: Тийм үү?
Эр: Тэд будаг цацаад байна. Гал тавих гэж байх шиг байна.
Арт: Явж учрыг нь ол. Би завгүй байна. Энэ юу байсан бэ?
Ли: Энэ нүгэлт газар... урхи хаа сайгүй байгаа. Эхнэрийн чинь хувьд тэр урхинуудаас чамайг хамгаалах нь миний үүрэг. Чөтгөр та хоёрын дунд зогсох болно. Миний нүгэлт католик ээжийн хэлдэгээр “төмсөгийг нь хоосон, гэдсийг нь дүүрэн байлгах хэрэгтэй”.
Арт: Бурхан тэрнийг ивээг.
Эр: Ноён Шелби. Будгийн цехэд яаралтай очих хэрэгтэй байна. Гуйж байна...
Арт: Явах болчихлоо. Оройтохгүй ээ.
Эм: Уучлаарай, хатагтай нар аа. Энд тамхи татаж болохгүй.
Пол: Тийм ээ, хонгор минь. Бид мэднэ...
Том: За, тэр бүтэн цаг хоцорч байна. Тонил цаашаа. Энэ бизнес Артуртай шууд холбоотой, тэр өөрөө ирсэнгүй. Тэгэхээр тэрэнгүй ярилцъя.
Эйда: Ямар бизнес?
Пол: Чамд хамааралгүй албан ёсны ажил, Эйда.
Том: Нэг мэдээлэгч Лука Чангрета зургаан жилийн өмнө Нью Йоркоос Бирмингемд үеэлийнхээ хуримын гэр болохоор ирсэн гэж хэлсэн.
Пол: Тэр зурагаа “Рид энд Данн”-аар зурагаа авахуулсныг нь мэдсэн. Гэрэл зурагчин хальсыг нь хадгалсан байсан. Би хуулбарыг нь авахаар ятгаж чадсан. Бас энийг томруулсан. Энэ... Лука Чангрета.
Том: Би царайг нь харсан болохоор таньсан юм. Зураг дээрх эрчүүдийн тал нь Чангрета. Тэгэхээр тэд биднийг алахаар ирж магадгүй гэсэн үг. Энэ хоёр зургийг уушин газрууд, гудамжны булангуудад тарааж, мэдээлэл өгсөнд хүнд шагнал амлах хэрэгтэй.
Пол: Бид бас энэ зургийг ноён Аберама Голдод өгөхийг санал болгож байна.
Том: Бид Артур гох дарах ёстой гэсэн санааг мартах хэрэгтэй. Уламжлал биднийг сүйрүүлэх болно._
Эйда: Артурыг хүлээсэн нь дээр байх.
Пол: Артур энд алга, Эйда.
Том: Лука Чангрета үхэх ёстой. Ийм л байна.
Пол: Сумны хуулийг орхих нь миний ажиллаж байсан шинэчлэлийн ажлын нэг хэсэг. Намайг... намайг цаазаар авахаас өмнө.
Ма: Пол таныг цаазлаагүй.
Пол: Чи намайг юу гэж дуудав?
Том: Тийм ээ. Санал хураая. Би Артурын учрыг олно. Зурагнуудыг ноён Голдод өгөхийг зөвшөөрч байгаа нь гараа өргө. Ингээд дууслаа.
Ма: Ээж ээ.
Пол: Одоо ээж болчихсон уу? Энд орж ирэхэд үнэтэй ус үнэртсэн шүү.
Том: Тийм үү, цэцэгний үнэр. За, ингээд боллоо.
Пол: Майкл, хэн ирээ вэ?
Том: Үнэн гэвэл Пол, тэрнийг өсгөсөн эмэгтэй ирсэн. Тэрэнд энд ирэх эрх нь байгаа. Тэр алим авчирч өгчихөөд явсан. Бид өшөө авалтын дунд байна. Артур алга болчихоод байна. Тэрнийг олох хэрэгтэй. Биднийг нэгтгэх зүйлд анхаарлаа хандуул. Энэ бүгд түр зуурынх.
Пол: Тийм ээ, түр зуурынх. Зөв...
*****************
Арт: Новшнууд.
Эр: Ингээд ажилла. Ингээд ажилла л даа... сайн цац...
Арт: Үдэшлэг үү? Тийм үү? Энэ ямар үдэшлэг юм, аан? Тонилцогоо. Тонил... За яах вэ. Уг нь цохихгүй гэж бодож байсан юм. Энэ чинь сайхан биш байна... Чи...
Эр: Артур. Ноён Шелби. Гуйя...
Арт: Хөдлөөд үзээрэй.. Аан? Аан?
Эр: Ноён Шелби гуйя... Ноён Шелби.
Арт: Хурдан тонил... Та нарыг, тэр хувьсгалтай чинь чөтгөр аваг. Заваарсан юм...
Эр: Чшш... Үлд...
Италиар ярилцана.
Арт: Хаачих нь вэ? Наашаа хүрээд ир. Алуурчин юм биз дээ? Чи мөн юм уу? Артур Шелби... Хэн чамайг хүссэнийг харъя... Хэн байвал... Жон Шелби байвал ямар вэ? Жон...
*****************
Лу: Баярлалаа... Зочдыг оруул... //Италиар ярина- Тэд эргэж ирсэнгүй. Артур Шелби амьд байна. Тэрний амьдардаг тосгон руу утасдаж хэл.// Чи Полотой яриад ар гэрийнхэнд нь хэл хүргэ. Тэр дөрвөн хүүхэдтэй... Та хоёр өөр өмсөх хувцас байдаггүй юм уу? аан? //Италиар ярина-энэ жаахан газарт том хотын дээрэмчид шиг хувцаслачихаад яваад байх юм.// Намайг хар... Аан? Би театрт дуртай болохоор энд ирсэн.
Эр: За..../Италиар ярина-хамаг хувцас маань таарахгүй байна. Эндхийн хоолыг идэх арга алга, хог. Идэх аргагүй, сэжиг хүрмээр//
Эр2: Хөөе...
Эр: /талиар ярина-Хойлог амьтан. Яаж байгаа юм? Тийм юм идмээргүй байна, яаж идэх юм?
Эр2: болно оо. Болно болно.
Лу: Манай хоёр хүнийг алчихаад байхад... гэдэснээсээ болж гоншигонож байдаг.
Эр: Лука... Лука... /италиар ярина-контутто риспетто/ хүндэтгэлтэйгээр...
Лу: Хүндэтгэл...
Эр: Та өсгөсөн..
Лу: Хүндэтгэлтэйгээр? Амаа ангай...
Эр: Алив ээ...
Лу: Хараал идсэн амаа ангай... Тэд нар шиг хувцаслаж... тэд нар шиг ид... надтай “хүндэтгэл” ярих юм бол... //Италиар ярина-Энэ ажлыг дуусгачихаад бүгдээрээ гэртээ харих болно. Тэгээд хүн шиг хоол идээрэй. Ид ид// Суу. Юу олж мэдэв?
Эр2: /Италиар ярина-Бас нэг дайснаа олсон. Тэд олон дайсантай юм байна лээ//
Эр: Тэдний газар нутаг дээр амьдардаг. Артур Шелби хүүг нь дөрвөн жилийн өмнө боксын рингэн дээр алчихсан. //Италиар ярина-Тэрнийг толгой нь зүгээргүй гэж хэлсэн/
Эр2: /Италиар ярина-Нөхөн төлбөр болгож тэд тэр эмэгтэйг, хүүхдүүдтэй нь харж ханддаг./
Эр: /Италиар ярина-Тэдний нэгийг нь гэртээ ирээч гэвэл тэднийг ирнэ гэж хэлж байна лээ/
Лу: Бидний төлөө хийнэ гэж байна уу?
Эр: /Италиар ярина-Тэгж хэлсэн. Эндхийн хүмүүс бүх насаараа үзэн яддаг, Сицилчүүд шиг. /
Лу: За...
Эр2: За...
*****************
Том: Артурыг харсан хүн байна уу? Артурыг харсан хүн байна уу? Хөөе?
Эр: Өрөөндөө байгаа, Том.
Том: Гэр бүлийн уулзалтад ирэхгүй бол хэлчихэж бай. Таныг үхчихсэн юм байх л гэж бодлоо. Хараал идсэн 15 Итали цаана чинь байгаа.
Арт: Үгүй ээ, тийм биш. 13. Би сая хоёрыг нь алчихсан. Зүрхийг нь сугалаад, ясыг нь үнс болгоод шатаачихсан. Би хийсэн... Би... чиний ах... Хараал идсэн Аберама Голд, тэрний нударга зөрүүлэхээс өөрийг мэдэхгүй хүү биш. Би... Чи надад итгэхээ больсон ч гэсэн...
Том: Ямар чөтгөрөө яриад байна аа? Артур?
Арт: Би Эйдагийнд усанд орсон. Чамайг намайг эзгүйд санал хураасан гэж хэлсэн.
Том: За за. Тайвшраад алсан хүмүүсийнхээ тухай яриад өг...
Арт: Чи гэрээний төлөө миний ажлыг булаасан.
Том: Артур...
Арт: Тэгсэн ч гэсэн би хараал идсэн ажлаа хийх л болно. Миний буруугаас болсон болохоор... Тэр хөгшнийг би буудсан.
Том: Тийм ээ, өршөөл байсан...
Арт: Тийм ээ. Жон үхчихээд байна. Тэр надаас болж үхсэн... би энийг засах болно.
Том: Артур, хүлээ. Тэд нар үйлдвэрт яаж орж ирсэн бэ? Би мэдэх хэрэгтэй байна.
Арт: Хараал идсэн арын хаалгаар. Түгжээд, даруулчихсан байх ёстой байсан. Нэг новш нь надаас урвасан. Түлхүүр байдаг хүн.Тийм ээ. Наанаа суугаад өөрөө учрыг нь ол... хараал идсэн саналаа хураа...
******************
Ли: Энэ бяцхан бамбарууш хэн бэ? Тийм ээ... Аан? Чи зүгээр үү? Аав нь ирлээ, Билли.
Арт: Тийм ээ, би зүгээр.
Ли: Хар даа, аав нь ирчихэж...
Арт: Полли ямар байна? Тэр зүгээр үү? Алив ээ, Линда. Тэрний санаа байсан биз дээ? Аан? Япон торго?
Ли: Тэрнийг орон дээр нь тавиадахъя...
Арт: Чи намайг санал хураалтад оролцуулахгүйн тулд тийш нь явуулаагүй.
Ли: За, ингээд...Чшш...
Арт: Поллигийн санаа байсан биз дээ? Аан? Миний хэн болохыг мэдэж байгаа биз? Би ажилчин хүн. Тийм ээ. Хараал идсэн ажилчин. Хараал идсэн... ажлаа алдсан... Тийм үү, Линда? Би тийм хүн үү?
Ли: Би чамайг үхүүлэхийг хүсэхгүй байна. Поли чамайг үхүүлэхийг хүсэхгүй байгаа... Ноён Голд мөнгөний төлөө алж л байг... Энэ орчин үеийн арга, Артур...
Арт: Харж бай... Чи яаж байна?
Ли: Одоо зуух руу бууд. Гуйя...
Арт: За яах вэ.
Ли: Бууд л даа. Наадахаасаа ал. Тэгээд орондоо оръё. Хүссэн бүхнийг чинь хийе... зүгээр л бууд, Артур... Бууд...
Арт: Полийд хэлээрэй... эрэгтэй, эмэгтэй хүний хооронд дүрэм байдаг. Хараал идсэн дүрэм... Би энийг хийх ёстой. Би хийх ёстой... Жон надаар хийлгэхийг хүсч байгаа, Линда... Миний дүү... Би хийх ч болно...
**************
Том: Айдас уу, үзэн ядалт уу?
Д: Юун айдас, үзэн ядалт гэж?
Том: Исаяа. Халаасанд чинь Гласго орох нэг талын тасалбар байсан. Эхнэр хүүхэд чинь гурав хоногийн өмнө явсан. Одоо... дахиад асууя. Италичуудаас айсан уу? Эсвэл биднийг үзэн ядснаас болж хаалгыг нээж, миний ахыг тэдэнд өгсөн үү?
Д: Би ямар ч хаалга нээгээгүй.
Том: Май, энэнээс уу. Чамд хэрэг болно. Глазго, Паркхээд, Крамкри гудамжны 35тоот.
Д: Гуйя. Гуйя, гуйя, гуйя... гуйя...
Том: Бид тэр хотын католикийн шашны бүлэгтэй холбоотой. Гэр бүл чинь зөвхөн миний хүслээр аюулгүй байх болно. Одоо... надад хэлээдэх... Яагаад Глазгогийн шөнийн галт тэргээр явж байгаа юм?
Д: Мэдэхгүй гэж үү? Би үйлдвэрчний эвлэлийн гишүүн биш, хар хөлтнүүдийн ажилладаг үйлдвэрийн дарга. Ажлаасаа халагдсан, эсвэл ажил хаялт хийж байгаа хүмүүсээр дүүрэн гудамжинд амьдардаг.
Том: Энэ зургийг хар, ноён Девлин. Тантай холбоо барьсан хүмүүсийг хэлээд өг.
Д: Үгүй. Үгүй, та сонс... Над руу нулимдаг. Цонхнуудыг маань хагалдаг. Хөшгийг маань шатаадаг. Гэвч танаас айсанаа би өглөө болгон ажилдаа ирдэг. Өнөөдөр миний ээлжин дээр хоёр хүнийг буудаж, шатаасан. Надаас яагаад Глазго орох шөнийн галт тэргэнд сууж байгаа асууж байгаа юм уу?
Том: Тэр хаалганы түлхүүр өөр хэнд байдэг вэ?
Д: Миний өрөөнд дэгээнд өлгөөтэй байдаг. Өнөөдөр би өрөөгөө түгжээгүй орхисон.
Том: Яагаад?
Д: Мартчихсан юм. Би яараад гараад явсан. Хүмүүс үйлдвэрийг шатаах гэж байсан болохоор. Ноён Шелби, танд нэг юм хэлж болох уу? Танд маш олон дайсан байгаа. Коммунистууд. Италичууд. Үйлдвэрт ажил хаялт эхлэхээс өмнө би Стечфордын коммунист намын хуралд хоёр Итали оролцсон гэж сонссон. Англиар бараг ярьж чадахгүй байсан. Хэрвээ тэд намын хүмүүсийг үйлдвэрт оруулсан бол тэр хүн хаалгыг тайлж өгсөн байх. Ноён Шелби, миний галт тэрэг 12цагт хөдөлнө. 11 болчихлоо. Би одоо явбал амжина. Гуйя, хүүхдүүдийн минь төлөө...
Том: Та энд хэрэгтэй. Исаяа, цагдаагийн гурван тэмдэгтэй хүн томилж ноён Девлиний гэрийг ажигла.
Д: Ноён Шелби, гуйя...
Том: Глазгод байдаг найзууд маань гэр бүлийг чинь харж хандана. Хөшигний мөнгө...
Д: Танаас өмнө би жирийн л нэг ажилчин байсан.
Том: Тийм ээ. Одоо та бидний нэг.
***************
Эд: Хэн бэ?
Том: Томми Шелби.
Эд: Үйлдвэрчний эвлэлийн асуудал уу?
Том: Тийм.
Эд: Тэгвэл болох ёстой газар, болох ёстой цагт нь ярь.
Том: Би сайжруулсан санал тавихаар ирлээ. Хөгжим сонсогдсон.
Эд: Сайжруулсан санал чинь юу юм?
Том: Уух юмаар дайлахгүй юм уу?
Эд: Үгүй.
Том: Та энэ зураг дээр байгаа хүмүүсийг харсан уу?
Эд: Юу?
Том: Та Стечфордын коммунист намын гишүүн. Саяхны хуралд хоёр Итали эрэгтэй оролцсон гэж сонссон. Тэд энэ зурган дээр байна уу? Смол Хийтийн хангамжийн засвар үйлчилгээний байгууллагын зохицуулагчийн хувиар надад ч гэсэн... Гадаадын ухуулагчид манай үйлдвэрүүдэд үймээн дэгдээхээр зэхэж байгаа гэж үзэх үндэслэл бидэнд байгаа. Хэзээ ч болж магадгүй ажил хаялтын өмнө... Энэ үндэсний аюулгүй байдлын асуудал.
Эд: Таны тэмдэгийг харж болох уу?
Том: Тийм ээ.
Эд: Цагдаа та юу уух вэ?
Том: Виски. Би түрүүч л дээ.
Эд: Надад шар айраг л байна. Цаг үе хэцүү байна. Та гашуун “Эм энд Би” уулгүй хэр удсан бэ? Өөртөө үйлчил... Суугаач... энэ бизнесийг эхлэхэд би таныг жаахан судалсан. Таныг маш сайн мэддэг нэг хүнийг би таньдаг болж таарсан. Китти Журосси. Та дайнаас өмнө Киттигийн эгч Грета Журоссийд хайртай байсан. Та Грета Журоссийг санаж байна уу? Эцэг эх нь Италичууд байсан. Тэд Вотери Лейний цыганыг зөвшөөрөөгүй ч, та тэднийг зөвшөөрүүлж чадсан. Дур булаам байдлаараа. Эелдэг зангаараа...
Том: маш... Маш сайн судалж.
Эд: Грета 19 настайдаа үхсэн. Хар тамхи... Китти таныг тэрний орны дэргэд гурван сар, өдөр бүр гараас барьж суусан гэсэн... Тэрнийг нас барсны дараа та дайнд явсан... Китти сайн залуу эргэж ирээгүй гэж хэлсэн.
Том: Хэн ч эргэж ирээгүй.
Эд: Хамгийн хөгжилтэй нь... Тэр үед таныг нэг зүйлд итгэдэг байсан гэсэн. Хууль ёс. Шударга ёс. Та морио зодож байгаа хүнийг хараад зодсон гэсэн. Өөрөөс чинь хоёр дахин том хүнийг. Өөрийнх нь ташуураар зодсон гэсэн.
Том: Китти үргэлж үлгэр ярих дуртай байсан.
Эд: Одоо намын гишүүн болсон. Таныг армид явахаасаа өмнө коммунист намд элсэж байсан гэсэн. Тэр үнэн үү?
Том: Би ирж явахдаа... хөшигний завсраар таныг харсан. Та ганцаараа бүжиглэж байсан... Би ч гэсэн судалсан. Таны хайртай хүн Пашендейл байсан. Дайнаас эргэж ирээд сэтгэцийн өөрчлөлтэй хүмүүсийн тоонд бүртгэгдсэн. Өөрөө тархи руугаа буудчихсан.
Эд: Зураг дээрх хүмүүсийг мэдэхгүй.
Том: Та хараагүй. Өнөөдөр хоёр хүн манай үйлдвэрт ирж, ахыг маань алахыг завдсан. Стечфордын коммунист намын гишүүн тэднийг оруулсан гэж бодож байна. Таныг мөрдөх ажилд маань туслах бол уу гэж бодож байна.
Эд: Китти дараа тантай уулзвал муудалцахаасаа өмнө хуучны мэнд дамжуулаарай гэсэн... энийг өгөөрэй гэсэн... Грета Журосси, Томми Шелби хоёр Блакпулд... Зурган дээр байгаа хүүг таньж байна уу?
Том: Энийг үлдээчихье. Бүжгийг чинь тасалдуулсанд уучлаарай.
******************
Арт: Новш...
Ли: Артур. Намайг сонс л доо... Артур, намайг сонсооч дээ... Хорвоо өөрчлөгдөж байна. Намайг сонс, Артур... Есүсийн сайхан хоолойг сонс...
*******************
Том: Финн...
Ф: Артурын гэрээс дуулдлаа.
Том: Артур... Артур... Хаана байна? Артур?
Ли: Тэр буудсан...
Арт: Линда... орчин үеийн арга гэсэн, тэгэхээр... орчин үеийн арга...
Том: Тийм ээ. Тийм.
Арт: Тийм үү?
Том: Тийм ээ, зүгээр. Зүгээр ээ, ах минь... Сайн байна...
Ли: Бурхан тэрэнтэй ярьсан, би биш.
***************
Пол:Чи энд юу хийж байгаа вэ?
Лиз: Би даваа гарагт тооллого хийдэг. Хүмүүсийг хуруугаа дүрэхээс сэргийлдэг юм.
Пол: Одоо энэ миний ажил. Би эргээд ирсэн. Намайг байгаа цагт хэн ч хуруугаа дүрэхгүй. Хуруунаасаа салмааргүй байгаа бол...
Ли: Би Артурт энд байхдаа өөрийгөө завгүй байлгана гэж хэлсэн.
Пол: Яасан, бооцоо авах юм уу?
Ли: Би цаас харандаагүйгээр нэмэх, хасаг үйлдэл хийж чаддаг юм. Гэхдээ надад утас хэрэгтэй. Манайд утсаар бооцоо тавьдаг тусгай үйлчлүүлэгчид байдаг гэсэн.
Пол:Линда? Энэ бооцооны газар.
Ли: Сонс. Артур зөвшөөрсөн. Томми зөвшөөрсөн.
Пол: Бурхан зөвшөөрсөн юм уу? Мөрийтэй тоглоом нүгэл, Линда.
Ли: Бооцоог би тавиагүй. Би зөвхөн мөрийг нь авна.
Ф: 9цаг хүртэл тэр хаалга байнга түгжээтэй байх ёстой.
Пол: Тийм ээ, жаал аа. Жаал аа, чи хаачих нь вэ?
Ф: Артур өнөөдөр ирэхгүй. Өнөөдөр амарч байгаа. Тэгэхээр...
Лиз: Тэгээд юу гэж?
Ф: Тэгээд, Томми өнөөдөр намайг хариуц гэсэн.
Пол: Уучлаарай, чи хариуцна аа?
Ф: Тийм ээ, тэгж л хэлсэн.
Пол: За, хонгор минь... Хатагтай нар аа, боссдоо мартахын аргагүй анхны өдрийг бэлэглэе.
***************
Лиз: Финнийг явуулах ёсгүй байсан юм. Бид тэрний онгон/зандан/ гэдгийг мэдсэн. Үдээс хойш тэрэнд охин олж өгнө.
Том: Линда тэнд байгаа гэж бодсон юм.
Лиз: Байгаа. Энэ санааг дэмжсэн. Тийм ээ, мэднэ. Тэр бүр харааж байна лээ. “новш”. Хачин сонсогдож байна лээ. Полли бид эцэст нь бүгд ээж шигээ болдог гэсэн.
Том: Яая гэх вэ, тэрнийг ажиглаж байгаарай.
Лиз: Мадоннаг ажиглах биеэ үнэлэгч
Том: Финн тэдний төлөвлөгөөг мэдсэн үү?
Лиз: Үгүй.
Том: Тэдэнд төлөвлөсөн хүн байгаа юу?
Лиз: Тийм ээ. Надтай ажилладаг байсан охин.
Том: Эелдэг юм уу?
Лиз: Үгүй. Астоных. Тэрэнд өчүүхэн мөнгө төлж байгаа.
Том: Тэгвэл залгаад ахиухан мөнгө төлөөд сайн хүн олж өг гэж хэл.
Лиз: Сайн хүмүүс тийм юм хийдэггүй юм.
Том: Хийлгүй яах вэ. Чи байна шд. Өнгөрснийг ярьж байна. Явъя...
Лиз: Хаашаа явах юм?
Том: Очоогүй удсан газар руу.
***************
Лиз: Хүн хүлээж байгаа юм уу? Томми, би энд хөлдөх нь...
Том: Бид энд ирдэг байсан. Намайг ирэхгүй бол тэр хэдэн цагаар хүлээдэг байсан. Гэрийнхэн нь явуулахгүй бол би хүлээдэг байсан.
Лиз: Хэн?
Том:Нэг охин... Франц явахаас өмнө нэг охин. Тэрнээс хойш би энд ирээгүй. Энд чамтай ирэхийг хүссэн юм.
Лиз: Бид хоёрын хэнийг үнсэж байгаа юм?
Том: Чамайг... Шелби компани лимитэдийн орон нутгийн буяны байгууллагад өгдөг татваргүй хандивыг 25%-аар нэмэгдүүл. Одоохондоо... би боломжгүй хүүхдүүдэд зориулсан дахиад хоёр сургууль барина. Нэг нь Солтлийд. Нэг нь Дигбетэд. Би барилгуудыг нь олчихсон. Өмнө нь ажилчдын байр байсан. Энэ төслийг чи хариуц... За, явцагаая...
Лиз: Яагаад?
Том: Би нэг хүнд хорвоог өөрчилнө гэж амалсан.
Лиз: Томми, бид галзуурч байгааг чи ойлгож байна уу?
Том: Тийм ээ, мэднэ. Явъя...
****************
Том: Финн? Нааш ир. Өнөөдөр ямар байсан?
Ф: Тийм ээ, зүгээр байсан.
Том: Сайн залуу, сайн байна. Асуудал гараагүй юу?
Ф: Үгүй ээ. Асуудалгүй.
Том: Чамд сайн санаа тавьсан уу?
Ф: Би дахиад тийм юм хүсэхгүй байна, Том. Ялангуяа хүсэхгүй байхад нь, мөнгөний төлөө.
Том: Бүх зүйл мөнгөний төлөө байдаг юм, Финн.
Ф: Тийм ээ, мэднэ. Гэхдээ... тэр “эр хүн шиг бай” гэсэн.
Том: Чи эр хүн шиг байсан уу?
Ф: Тийм ээ. Гэхдээ, би тэрнээс уучлалт гуйсан. Тэр их ядарсан харагдсан.
Том: Финн, суу. Финн, сайн сонс. Тэрний зөв. Эр хүн шиг байх хэрэгтэй. Хүмүүс ядардаг. Үйлдвэрт ажиллахаар ядрахаас аргагүй. Би хүмүүсээс уучлалт гуйхгүй байгаа биз дээ?
Ф: Үгүй.
Том: Энд эзэнгүй зай байгаа. Ойлгож байна уу?
Ф: Тийм ээ.
Том: Тэгэхээр, эр хүн шиг бай.
Ф: За, Том.
***************
Пол:Оргилуун дарс.
Эр: Тэгэлгүй яах вэ. Хатагтай, ганцаараа эмэгтэйчүүдийн баранд зөвшөөрдөггүй. Тан дээр хүн ирэх үү?
Пол: Чи юу гэж бодож байна?
Лу: Олны хөлийн газар мөн байгаа биз дээ?
Пол: Тийм ээ.
Лу: Тэгээд?
Пол: Эмнэлэгт байгаа хүү хүрээнээс гадуура. Артур, Финн хоёрыг хэлтрүүл гэж би хэлэхгүй.
Лу: Хариу нь юу юм?
Пол: Томми Шелби...
Лу: Би яагаад танд итгэх ёстой юм?
Пол: Та бидний түүхийг мэднэ. Бидний дунд юу болсныг та мэднэ.
Лу: Та Кассиус биш л байлтай... Манай ээж... манай ээж танай ээжийг таньдаг байсан. Уншихыг зааж өгсөн гэсэн...
Пол: Тэр танд Жон, Артур хоёр амийг нь өршөөснийг хэлсэн үү?
Лу: Тийм ээ. Одоо тэр надад та нарын мэдээллийг өгч байгаа. Томми Шелбийн зөв байсан... Тэр хэрцгий зан... зөв байсан. Боломж олдсон дээр тэрнийг алах ёстой байсан юм.
Пол: Жон сайн хүү байсан. Артур хичээж байгаа. Томми өөр. Томмийг аваад, бусдыг нь үлдээ.
Лу: Ээж маань таны тухай ингэж ярьдаг байсан... “Полли Грей... тэр хүүхэд хэзээ ч гомдлоо мартдаггүй” гэж... “тэр бас бүжиглэх дуртай”. Юу гэх вэ? Бүжиглэх үү?
Пол: Би бүжиглэхээ больсон.
Лу: Тийм ээ, харамсалтай... Надтай бүжиглэх байсан юм.
4-р бүлгийн 3-р анги төгсөв.
Back to episodes Go home