Peaky blinders 4-2
Жинхэнэ нэр нь: Иртэй саравчит малгайтнууд
Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/
Хугацаа: 57мин.
Орчуулсан Жамбалын Тамир
Нэмэгдсэн дүр:
Аб: эр, Аберма Голд, бүлгийн толгойлогч
Бо: эр, Бонни Аберама Голдын хүү, боксчин
Өмнөх ангид.
Лиз: Дахиад бүтэн жил ингэж явж болохгүй. Томми, чи Артурын хүүхдийг ч хараагүй. Жон, Эсмэ хоёрынхыг ч бас.
Эйда: Би Поллигийнд байрлана.
Жон: Тэр таруухан байгаа.
Эйда: Би тэрэнд ойлгуулна аа.
Ма: Үлдвэрчний эвлэлийн дарга төвөг удаад байна. Тэрнийг Жесси Эдэн.
Пол: Би биенесмен шиг биеэ авч явна.
Эд: Хонгор минь гэж хэлдэг.
Эйда: Өнөөдөр гэр бүлийн гишүүд бүгд ийм юм хүлээж авсан.
Том: Чангретта бидний хаана амьдардагийг мэднэ. Бид бүгд тэдний ирж зүрхлэхгүй газар очих ёстой.
Эйда: Гэртээ гэж хэлэх гээ юу?
Ма: Нью Йоркийн мафи гээд байна.
Жон: Бид нар иртэй саравчит малгайтнууд.
Ма: Бид хамтдаа биш бол иртэй саравчит малгайтнууд биш.
Эр: Таны аялалын зорилго юу вэ?
Лу: Амралт.
Бирмингем. Смолл Хийт.
Киллиан Мерфи.
Хелен МакКрори.
Пол Андерсон.
Жо Коул.
Шарлотт Райли.
Софи Рандл.
Финн Коул.
Наташа О-Киффи.
Кейт Филипс.
Эйми-Ффион Эдвардс.
Чарли Мерфи.
Нед Деннехи.
Пол: Туслах хүн байна уу?
Пакки Ли.
Пол: Гуйж байна. Зүгээр ээ, Майкл. Зүгээр, Майкл. Би энд байна. Майкл, зүгээр ээ. Чи зүгээр болно. Биднийг орхиж болохгүй шүү. Амьсгалаад байгаарай.
Бенжамин Зефаниа.
Эр: Та сонсож байна уу?
Пол: Амьсгалаад байгаарай.
Эр: Хурдан багаж авчир...
Иан Пекк.
Пол: Үгүй ээ. Үгүй. Энд ямар ч хүүхэд хэрэггүй, надад цэрэг хэрэгтэй. Наад спортоос болж элссэн хүүхдүүд хэрэггүй.
Жек Рован.
Том: Гарцагаа. Яв аа, яв.
Пол: Надад алба хаасан эрчүүд хэрэгтэй.
Том: Ойлголоо, Пол.
Пол: Миний хүү... Майкл...
Эйдэн Гиллэн.
Эм: Хатагтай Грей, гуйя.
Пол: Битгий яв. Битгий яваарай.
Том: Пол, нааш ир... Пол, энэ сайн эмч нар.
Пол: Миний хүү. Майкл. Майкл...
Том: Полли? Пол? Пол?
Адриен Броди.
Пол: Тэр муу адгийн амьтад...
Том: Тэдний ажлыг хийлгэ за юу? Би цэрэг авчиръя. Би эргээд ирнэ. Би иргээд ирнэ...
Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд – 4-р бүлгийн 2-р анги
Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.
Том: Тэр мөн үү?
Арт: Тийм ээ. Гэрийнхээ үүдэнд. Гэрийнхээ үүдэнд шүү...
Том: За гар. Чи ч гэсэн гар...
Арт: Хараал ид... Хөөрхий Жон... Үхчихлээ.
Том: Өвлийн хахир хүйтэнд. Бид амалсан, Артур.
Арт: Би чадахгүй нь.
Том: Бид бүгд амалсан.
Арт: Харж ч чадахгүй нь.
Том: Ах аа, нааш ир... Хүрээд ир. Алив ээ, хүрээд ир. Одоо хэл... Ах аа, хэл...
Арт: Өвлийн хахир хүйтэнд...
Эсмэ: Чи хараагдсан, би чамайг дахиад харааж байна. Дахиад харааж байна. Дахиад харааж байна...
Том: Эсмэ. Эсмэ. Эсмэ. Нааш ир. Нааш ир... Нааш ир...
Эсмэ: Намайг тэрэнтэй үлдээ. Та нар тэрэнтэй ярьсан. Одоо миний ээлж.
Том: Артур.
Эсмэ: Та нар хэзээ ч амар амгаланг үзэхгүй. Хэзээ ч... Бидний юм надад байж байг. Хүүхдүүдээ аваад явна... хүн шиг хүмүүстэй амьдарна. Тэд энэ гэр бүлийн хараалыг хэзээ ч мэдэхгүй... Одоо хангалттай, Жон...
********************
Дог: Томми, бүгд цуглачихлаа.
Том: Жон нас барсан. Эсмэ Лигийнхэнтэй замд гарсан. Хүүхдүүдээ аваад явсан. Майкл хүнд шархадсан, амьд гарах магадлал 60:40 гэсэн.
Пол: Ямар ч тоо байхгүй, хувь гэж байхгүй. Гар, тэрний доор байгаа гар тэрнийг унахаас сэргийлнэ. Би нэгэнтэй нь ярьсан, миний хүү амьдарна.
Том: Бид хүн алсанаас болж Майкл, Жон хоёр буудуулсан. Винчензо Чангрета. Тэрний хүү Лука өшөө авахаар ирсэн. Нью Йорк, Сицилийн хүмүүс Бирмингемд ирсэн. Тэр хүмүүс манай гэр бүлийг үхэхээс нааш манай хотоос явахгүй. Ийм байсаар ирсэн. Амийг амиар. Өшөө авалт гэдэг.
Арт: Тийм ээ. Суман дээр биччихсэн. Лука гэсэн байна. Цаг нь ирэхээр... ирэх ч болно... том ахын хувиар... тэрний толгойд энэ сумыг зооно.
Том: Бидний харилцаа таагүй байгаа.
Арт: Полли, гуйя.
Том: Энийг шийдэгдэх хүртэл бид хамт байх болно. Бид энд байна. Смол Хийт, Бордесли, Хей Миллс, Грийт хүртэл. Бид хүн бүрийг мэднэ, бүгд энэ армийн хүмүүс. Тэр хүмүүс мэргэжлийнх, ажлаа сайн мэддэг хүмүүс. Бидэнд илүү хүн хэрэг болно. Би Аберама Голд руу хэл хүргүүлсэн.
Дог: Үгүй ээ. Үгүй ээ, Том. Би тавин Ли залуу авчирч өгье. Сайн хүмүүс, Том.
Том: Сайн хүн хэрэггүй, Жонни. Муу хүмүүс хэрэгтэй.
Дог: Томми, тэрний хүмүүс новшийн зэрлэгүүд. Зэрлэг, балмад амьтад. Тэднийг үзэгслэн худалдаанд ч оруулдаггүй, тэгээд л тэр манай адууг хулгайлдаг. Өөрийн хүмүүсээс хулгай хийдэг, Том.
Пол: Тэгээд төлөвлөгөө чинь энэ үү, Томас? Төлөвлөгөө чинь энэ үү? Нэрийг нь бичсэн сум, хэдэн зэрлэгүүдийн тусламж.
Том: Бид дайралт хийнэ. Би Мосстой ярьсан.
Пол: Мосс.
Том: Би Мосстой ярилцсан. Мосс үг тараасан. Тэрнийг олоход нүд, чих хэрэг болно. Тийм ээ, үнэндээ цагдаа нар хувьсгалаас болоод завгүй байгаа. Цаг агар дулаарахаар ажил хаялт бослого болж, большевикууд...
Эйда: большевикууд пикник ч зохион байгуулж чадахгүй. Тэр буруу сонин уншиж...
Том: Эйда! Үнэн ч бай, үгүй ч бай цагдаа нарт бидний яах ямар ч хамаагүй. За юу? Тэгэхээр... өнөөдөр, энэ өрөөнд... бид өөрсдийн дайныг дуусгахыг зөвшөөрөх ёстой. Санал хураая...
Арт: Найрамдал.
Эйда: Би энэнд оролцож байгаагүй. Гэхдээ... Найрамдал.
Лиз: Найрамдал...
Чар: Найрамдал.
Ф: Найрамдал.
Арт: Амаа тат, Финн.
Ф: Би яагаад найрамдал гэж хэлж болохгүй гэж?
Том:Артур, хэлэг л дээ. Финн, ширээнд суу...
Арт: Бяцхан золиг. Хошууч аа, эр хүний ажил хийлгэхээр... хүүхэд явуулж байдаг...
Пол: Хүү маань энд алга... тэгэхээр би бид хоёрын өмнөөс хэлье... эвлэрэл.
Том: Таван найрамдал, хоёр түр эвлэрэл, нэг түдгэлзсэн. Дайныг эхлүүлье.
***************
Дог: Хөөе хөөе хөөе хөөе. Буржгар аа, сайн уу? Май, бариарай. За, алив... залуус аа, буулгаарай. Буулгаарай.
Чар: Малгай. Блюз бас Виллагийн хаалгач?
Эр: Дан Тремеллин Блюзийн хаалгач. Томми Жексон Виллагийнх. Болж байна...
Бу: Чарли.
Чар: Яасан бэ, буржгар аа?
Бу: Сум дуусчихлаа, Чарли.
Чар: Сум хэрэгтэй байна.
Эр: Дахиад сум...
Эр: Жонни, дахиад сум...
Дог: /гадаадаар ярина-Чарлигийн хашаанд сум өгөөрэй/
***************
Ф: Италичууд ирвэл бид нугас шиг сууж байх нь.
Чар: Тийм ээ, Томми задгай газар хийе гэсэн.
Том: Жон ингэж явахыг хүссэн. Утаатай. Үнэндээ... бид хамтдаа үхэж байсан... нэг удаа... Артур... би... Данни Визбанг... Фредди Торн... Жеремайя. Бас Жон... Бид ухарч яваад отолтонд орсон. Ямар ч сумгүй... Пруссийн морин цэргүүд ирж биднийг алахыг хүлээж байлаа... Хүлээж байтал, Жеремайя “Өвлийн хахир хүйтэн”-г дуулъя гэж хэлсэн. Гэвч бид амьд үлдсэн. Дайснууд ирээгүй... Бид бүгд... тэр цагааш хойш бүх зүйл нэмэлт гэж шийдсэн. Цаг нь болохоор бид санах болно гэж шийдсэн.
Пол: Бурхан та нарыг аварсныг чи санаж байна. Гэвч тэрний өгсөн нэмэлт хугацаанд чи юу хийсэн бэ, Томас?
Эр: Наашаа. Энэ газар мөн байна. Сайн хар... Утаа нь арилаг...
Том: Тайван. Тайван. Галлах хэрэггүй... Дахиад хэлье. Галлах хэрэггүй. Бүгд тайван. Саяны буудсан хүн манай тал. Би Аберама Голдыг урьсан.
Дог: Хараал ид. Эхэллээ дээ.
Пол: Албаар ил газар байрлуулж. Жоны оршуулгыг гэрэлт цамхаг болгон ашиглаж...
Арт: Поли, бид аюулд ороогүй.
Пол: Чи занга тавьсан байна.
Том:Финн? Финн? Хашаанд очоод галнуудыг асаа.
Пол: Чи бид нарыг өгөөш болгосон байна. Хэн үхсэн бэ?
Том: Манай дайснууд.
Пол: Хэн үхсэн юм бэ?
Том: Мэдмээр байна уу, Пол? Өш хонзонгийн тухай сонсоод, нэр хүнд олохыг хүссэн хоёр хөгийн Итали, ийм л байна.
Арт: Бид тэдэнд оршуулгын тухай хэл хүргэсэн. Хаана, хэзээ гээд... Сайн буудахын тулд хаана зогсохыг хэлж өгсөн.
Том: Бусдыг нь Аберама Голд хийнэ. Энэ бол өш хонзонгийн хэл. Бидний нэгийг авбал, бид тэднээс хоёрыг авна.
Пол: Чи төрсөн дүүгийнхээ оршуулгыг ашигласан... Томми, бид хэзээ энэний талаар санал хураасан бэ?
Том: Буржгар аа, цогцоснуудыг хотод хүргэх завь бэлд. Захиад нэг завь, энэнд оролцохыг хүсэхгүй байгаа хүмүүст зориулаад. Яагаад гэвэл... ийм байх болно. Полли?
Ли: Артур, би энд үлдэхгүй. Би гэртээ харина.
Арт: Тийм үү? Гэр Ватери Лайны 57тоот. Тэнд очоод, хаалгаа түгжээд намайг хүлээж бай.
Эйда: 57дугаарын түлхүүр.
Ли: Би өөрийнхөө гэр рүү явна.
Эйда: Чи энийг дуусах хүртэл энд байх болно. Хараал идсэн түлхүүрийг ав, Линда. Эндээс явчихвал чи бид бүгдийн сул тал болно. Тэд нар чамайг барьцаална. Хүүхдийг чинь ч бас. Тэд нар хүүхдийг чинь ашиглана. Энийг ав. Данхаа тавиад, нөхрөө хүлээж бай.
Ли: Шелбигийнхэн та нар эндээс Жон шиг утаагаар л явах болно.
Эйда: Чи ч гэсэн Шелби болсон, Линда.
Аб: Нэг нь 500. Нийлээд мянга. Тэднийг хааш нь аваачих вэ?
Том: Чарли, хашаанд аваач.... Хол ч биш, гүн ч биш буржгар аа. Тэдэнд дохио өгөх хэрэгтэй.
Бу: За, Том.
Том: Финн. Чи тэрэнтэй яв. Яв аа. Тэд нартай яв.
Бу: Том. Жанетад надад галууны мах үлдээ гээд хэлчихээрэй.
*****************
Пол: Босоод зогс. Гараад хүлээж бай...
Ма: Сайн уу, ээж ээ.
Пол: Тэд чамайг үхнэ эсэн. Үгүй ээ, битгий хөдөл. Эмч чамайг хөлбөмбөгийн бөмбөг шиг оёсон гэсэн.
Ма: Өөр юу гэж байна?
Пол: Чамайг дөрөв буудуулсан гэсэн. Нэг нь чиний дотор байсан, нэг нь ойсон сум, хоёр нь хоосон байсан гэсэн.
Ма: Хоёр нь Жоныг нэвт гарч. Хамгийн сүүлд санаж байгаа юм нь тэрний царай. Би тэрний нас барахыг харсан. Томми хаана байна?
Пол: Томмийд санаа зовох хэрэггүй. Биеэ л бод.
Ма: Тэр хаана байна?
Пол: Томми эргээд ирсэн. Бид бүгдээрээ эргээд ирсэн. Гаррисон, Вотери Лейн, Чарли...
Ма: Тамхи татмаар байна.
Пол: Үгүй ээ. Би шийдсэн.
Ма: Надад тамхи өгөөч, ээж ээ.
Пол: Энд хориотой.
Ма: Хориотой?
Пол: Би эндээс явахаар шийдсэн.
Ма: Тийм үү?
Пол: Чи, бид хоёр. Австрали руу. Би Кунардын албан дээр очиж сэтгүүл авсан. Одоохондоо Америк болохгүй. Тэд нар тэнд байгаа. Гэхдээ Австралид Италичууд байхгүй.
Ма: Ээж ээ, байгаа байх.
Пол: Мууг нь хэлж байна.
Ма: Та шоронгийн эмээ уухаа больсон уу?
Пол: Надад санаа зовох хэрэггүй.
Ма: Зовоод байна.
Пол: Хурдан эдгэх хэрэгтэй. Эмч чамайг таван долоо хоногийн дараа босоод явж чадна гэсэн. 2сарын 13-ны өдөр хөдлөх усан онгоц байгаа.
Ма: Томмид намайг уулзмаар байна гэж хэлээрэй. Тэрэнд хөтөвчинд багтахаар жижиг буу авчир гэж хэлээрэй.
Пол: Би Томмийг ирэхийг хориглочихсон.
Ма: Маргаашнаас үйлдвэрийн ажил эхэлнэ.
Пол: Хараал идсэн үйлдвэрийг март.
Ма: Ажил хаялт хийнэ гэсэн яриа байна уу?
Пол: Бид Австрали явна. Зөвхөн чи... би... бас эгч чинь. Тэрнийг хаана оршуулсныг би мэдсэн. Мэлбурны захад.
Ма: Ээж ээ, сонс. Би удаан эдгэнэ... Харин та хурдан эдгэх ёстой. Тангүйгээр тэр сүйрч, тэрэнгүйгээр... тэд биднийг бүгдийг нь ална. Та биднийг энэнээс гаргах ёстой.
Пол: Танд амалъя... би тэр галт тэргэнд суугаад тантай Австрали руу явна.
******************
Аб: Таны хашаа таалагдаж байна, ноён Строн. Та хэдээр зарах вэ?
Чар: Зарахгүй.
Аб: Зарахгүй ээ? За за... Би энэ хавийг харлаа. Энд надад таалагдаж байна. Мөнгө хайлуулах гал, зөвөрлөх суваг. Хэд вэ?
Том: Энд зарах юм байхгүй, ноён Голд.
Аб: Өө, бүх зүйл зарагддаг юм. Бүгд... Ноён Стронгд тэрний хашааг худалдаж авна гээд хэлчихээрэй.
Том: Энэ хашааг тэдний гэр бүл нүүж ирсэнээсээ хойш эзэмшиж байгаа.
Аб: Би энийг тохиролцооныхоо нэг хэсэг болгохоор шийдсэн.
Том: Чарли? Чарли, нааш ир... Хашаанд чинь зоос шидье, Чарли.
Чар: Яана гэнэ ээ?
Том: Сүлдээрээ буувал... Абби энд байгаа бүгдийг авна, миний зөвшөөрлөөр.
Чар: Томми?
Том: Тоо буувал... би охинтой чинь унтана, ноён Голд... Таныг гурван охинтой гэж сонссон. Эсмералда, хамгийн том, бас хамгийн хөөрхөн гэсэн. Тэрнийг сонгоё. Тэгэхээр тэрнийг тохиролцоонд оруулаад, хашааны эсрэг мөрийцье.
Чар: Томми, араал ид...
Том: Май. Зоосыг та шид, ноён Голд... Үгүй ээ. Наргиа гэж бодох хэрэггүй. Бидний хувьд зоос ариун зүйл. Тийм үү, Артур?
Арт: Ариун.
Том: Наад зоосоо шидвэл гэрчүүдийн дэргэд мөрий тавьсан болно. Би ялах юм бол...
Арт: Тэгвэл бид энэ тохиролцооны нөхцөл... мөрийг биелүүлэхийг шаардах болно.
Том: Зоосоо шид, ноён Голд...
Аб: Томи Шелби, эзэн хааны одон. Өнөөдөр мөрийцөхгүй. Гэхдээ энэ зоосоор би булшин дээр чинь тавих цэцэг худалдаж авна. Цаг нь ирэхээр...
Том: Тэр болтол, миний найзууд, тэдний үнэ цэнэтэй эд хөрөнгөнд хүндэтгэлгүй хандах хэрэггүй. Зулсар тэмдэглэж чадаагүй, одоо тэмдэглэе. Хорвоо амар амгалан байж, бүгд сайн сайхан байх болтугай.
Арт: Юм уух уу? Буржгар аа, рум? Жон дүүгийнхээ төлөө хундага өргөе, бүгд хундагаа өргөцгөө. Бүгд өргөөрэй. Бүгдээрээ. Жон Шелби.
Бүгд: Жон Шелби...
Чар: Төмөр утас, гинж, төмөр аваад ирлээ. Одоо яах вэ?
Дог: Сайн байна. Төмөр саваануудаа тэр галууны өгзөг рүү хий. Тэгээд төмөр саваагаа галын дээр тогтоо. Шувууг түлэхгүйн тулд саваагаа эргүүл.
Эр эр эр: Төлөө. Төлөө.
Дог: Чарли, төмс байгаа юу?
Чар: Үгүй ээ, надад төмс байхгүй. Чи чинь яачихаад байгаа юм?
Дог: Би тэр Аберама Голдод бид Дидикой шиг амьдардаг гэж харагдахыг хүсэхгүй байна. Бид хүн шиг амьдарч, хүн шиг хооллож, хүн шиг байдаг гэж харуулмаар байна.
Чар: Чи чинь ямар чөтгөрөө яриад байна аа?
Дог: Би өөрөө төмс аваад ирье.
Пол: Парисаас авсан өндөр өсгийтөөрөө дахиад Смол Хийтийн морины баасан дундуур алхана гэж бодож байсангүй.
Эйда: Түр зуурынх, Полли.
Лиз: Тийм ээ, там хөлдөх хүртэл.
Том: Майкл ямар байна?
Пол: Нью Йоркийн найман хүн, Сицилийн долоо, нэг нь 500фунт гэсэн гэлүү? Чи ч төлж чадна л даа.
Том: Бид ихэнхийг нь өөрсдөө хийнэ ээ.
Пол: Хэдэн үйлдвэр чинь аюулгүй бүсэд байгаа вэ?
Том: 70% нь. Шелби компани Лимитэд үйлдвэрлэлээ үргэлжлүүлнэ.
Пол: Лиззи чамайг биеэ үнэлэгч авдаг гэж хэлсэн.
Том: Тийм ээ.
Пол: Нууцаар оруулсан байлгүй.
Том: Полли, та эргэж ирэх хэрэгтэй байна.
Пол: Сексийн төлөө янханд мөнгө төлж. Алуурчдад алуулах гэж мөнгө төлөөд л.
Том: Тийм ээ, юу ч биш.
Пол: Хөөрхий Томас.
Том: Манай ээж ч гэсэн ийм болсон. Сүнс, мэрэг төлөг...пайз... хараал идсэн сүнстэй уулзаад л... биднийг хүүхэд байхад үхтэл нь айлгадаг байсан.
Пол: Тийм ээ. Би тийм болохгүй. Энэ утаанд би нэг зүйлийг ойлгосон. Би чамаас ялгаагүй. Артур та хоёр... Би тэр дүүжлүүрт үхсэн. Дараа нь аврагдсан. Тэгэхээр одооноос бүгд нэмэлт... Гэхдээ өнөөдрийг хүртэл миний ойлгоогүй юм бол... аль хэдийн үхчихсэн бол... эрх чөлөөтэй гэсэн үг. Таалагдаж байна. Майкл чамд туслахыг хүссэн болохоор би чамд тусалъя. Одооноос эхлээд... Одооноос Лиззигээс өөр хүн байхгүй шүү. Тэд сул талыг чинь ашиглана. Гэр бүлийг нь мэдэхгүй бол үйлдвэрүүддээ шинэ хүн битгий ав. Чиний шинэ найз, ноён Аберама Голд... Тэр мөнгөнөөс өөр зүйл хүсч байгаа... би хүмүүсийн эргэн тойронд байгаа юмыг хардаг. Зөвхөн пайз биш. Бодитой юм. Тэрнээс яг юу хүсч байгааг нь асуу...
***************
Том: Сайхан амьтан байна.
Аб: Таны харж байгаа зүйлс зарагдахгүй, ноён Шелби. Танай өвөө, манай өвөөтэй нэг хэсэг тулалдаж явсныг мэдэх үү?
Том: Тийм ээ. Удаагүй...
Аб: Үгүй ээ, Венлок гэдэг уушин газарт таагүй төгссөн. Бид өртэй байсан, одоо ч гэсэн... мөнгөнөөс өөр, энэ хашааг зарахгүй гэдэг нь ойлгомжтой, ноён Голд та надаас юу хүсээ вэ?
Том: Танаас юм хүсч байгааг яаж мэдэж байгаа юм? Манай компаний нягтлан, мэргэжлийн нягтлан бодогч бас шулам.
Аб: Та спортод дуртай байх аа.
Том: Тийм ээ, үнэн.
Аб: бас мөрийтэй тоглодог. Бонни, цамцаа тайл. Ноён Шелби танаас хүсч байгаа зүйл бол тэрэнтэй мөрийцөх. Хүүд маань хүссэн зүйлдээ хүрэхэд нь туслахыг хүсч байна.
Том: Ямар хүсэл байдаг билээ?
****************
Ли: Хэн бэ?
Мосс: Мөрдөгч Мосс. Томмийг хайж байна.
Ли: Чарлигийнд байгаа. Би байсан бол тийшээ очихгүй, хэдэн муу хүн ирсэн.
Мосс: Тийм ээ, сонссон.
Ли: Одоо согтуу эсвэл тэрнээс ч дор байгаа байх.
Мосс: Үг дайгаад хэлчихээрэй. Лондоны тагуулын алба коммунистууд, бослого гаргагчдыг мөрдөн шалгахаар долоон офицер явуулсан байна. Тэр жагсаалтын хамгийн эхэнд Шелби байсан Эйда Торн байгаа. Тэд тэрнийг Нью Йоркоос Бирмингемд хувьсгал зохион байгуулахаар ирсэн гэж бодож байгаа бололтой.
Ли: Андуурч байна гэж л дээ. Эйда Шелби гэр бүлийн бизнестээ эргэж орсон.
Мосс: Гол нь нэг л удаа анхаарал татсан бол тэрнийг өөрчлөх бараг боломжгүй байдаг юм. Тэд тэрнийг хайж очих болно. Тэгвэл дугаарла гэж хэлээрэй. Бүгд Шелбийг хүсч байна.
Ли: Хатагтай Шелби... тэд Италичуудаас дутахааргүй аюултай армийн хүмүүс. Томмийд хэлээрэй, тэр ойлгох байх. Сайхан амраарай.
******************
Эм8: Сайн уу, буржгар аа.
Бу: сайн уу.
Эм8: Ноён Шелбийн морийг авахаар ирлээ. Жаахан эрт ирчихсэн бололтой.
Бу: Морийг уралдаанд бэлтгэх юм уу?
Эм8: Тийм ээ.
Бу: битгий ташуурдаарай, тэр их номхон.
Эм8: Тэгэхгүй ээ.
Эр: Хөөе.
Бу: Би... би...
Эм8: Ноён Шелби ямар байгаа вэ?
Бу: Америкчууд тэрнийг хайж байгаа, тэр хүмүүст жаахан хатуу ханддаг юм.
Эм8: Америкчууд уу?
Бу: Тийм ээ, мафи гэдэг юм байна лээ.
Эм8: Бурхан минь...
Бу: Тийм ээ, 15 хүн байгаа. Тэд биднийг бүгдийг нь алахыг хүсч байгаа. Гэхдээ бидэнд буу, гар бөмбөг байгаа. Бас Полли эргээд ирсэн. Тэгэхээр зүгээр болно оо. Тийм ээ. Би морь аваад ирье.
***************
Эр: Ноён Шелби, ашгүй та ирлээ. Том асуудал гараад байна.
Том: Өнөөдөр ямар уузалттай вэ?
Эр: Ковентрийн ханган нийлүүлэгч арван цагт ирнэ. Уурын зөөх үйлдвэрлэгчдийн эвлэлийн дарга 11цагт. Дараа нь худалдааны танхим нэг цагт. Гэхдээ энэ чухал биш.
Том: Тийм ээ. Энэ хавийг цэвэрлэ. Машиныг арагш нь аваач. Надад зуун фит олс бас хонх аваад ир.
Эр: Олс уу?
Том: Тийм ээ. Бас хонх.
Эр: Юу... Ноён Шелби энэ газар дэлбэрэх гэж байна.
Том: Олс, хонх, Девлин... Бонни, наашаа...
Эр: Мэдлээ, ноён Шелби... Мартсанаас хувьсгал үд дунд эхлэхээр төлөвлөсөн байгаа.
Том: Энэ байна. Билли Миллс. Хүнд жингийн аварга байсан, Стаффордшир, Ворвикшир, Ворсестершир. Сайн уу, Билли.
Би: Тийм ээ. Одоо би танд ажиллаж байгаа, ноён Шелби. Хангалтгүй мөнгөний төлөө.
Том: Тийм ээ. Энэ хангалттай юу?
Би: Юунд тэр вэ?
Том: Энэ хүн чамтай тулалдахыг хүсч байгаа. Бонни Голд, нааш ир хүү минь.
Би: Би хүнд жингийнх. Наадах чинь сайндаа л хөнгөн жинд хүрнэ.
Том: Ямартай ч тэр чамтай тулалдахыг хүсч байгаа.
Би: Тийм ээ, тэрнийг гэмтээчихвэл Малгайтнууд нүдийг минь ухчихна.
Том: Тийм юм байхгүй ээ, Билли. Зүгээр л тулаан. Күинсбуригийн дүрмээр..
Би: Хэзээ?
Том: Одоо...
Би: Хаана?
Том: Энд...
Арт: Залуус аа, хүрээд ир. Сонирхолтой болгоё. Ирээд бооцоогоо тавиарай. Ашиг арвин өгнө шүү. Хүү дээр тавьбал их ашигтай, том залууд бол бүр ч ашигтай... болж байна, хэн дээр вэ?
Аб: Бонни, нааш ир хүү минь.
Арт: За, дараагийнх нь... За эхэлье...
Эр: Үзүүлээд өг, Билли.
Эр: Тийм ээ, Билли.
Эр: Үзүүлээд өг...
Арт: Танай хүү хариу цохиж болно гэж мэдэж байгаа биз дээ?
Аб: би тэрэнд мэргэжлийн тоглоомонд хүмүүс төлсөн мөнгөнийхөө хэээр үзэхийг хүсдэг, хэтэрхий хурдан ялах хэрэггүй гээд хэлчихсэн... Гэхдээ хангалттай харсан бол... Дуусга, Бонни...
Арт: Хараал ид. Сайхан цохилоо. Бээлийндээ морины тах хийчихсэн юм уу?
Аб: Үгүй ээ, аавынх нь хүч, ээжийнх нь зан ааш.
Том: Тэр гайжигтай юу?
Аб: Үгүй.
Том: Багтраа?
Аб: Үгүй.
Арт: Хэд ялагдсан бэ?
Аб: Одоохондоо ганц ч ялагдаагүй, зузаан арьстай л даа.
Том: Уудаг уу?
Аб: Ус, хааяа л...
Том: Хэд тулалдсан бэ?
Аб: 25. Бээлийгүй. Бүгд нок-аут. Бээлийтэй тав, бэлчээр дээр, бүгд нок-аут.
Арт: Ромын дайчдын эсрэг үү?
Аб: Тэгээд л биднийг үзэгслэн яармаг руу оруулахаа больчихсон, байнга ялаад байхаар.
Бо: Би модтой тулалдсан ч ялж, чадна, ноён Шелби.
Арт: Таалагдаж байна. Таалагдаж байна.
Эр: Хатагтай Эдэн дээр хүлээж байгаа.
Том: Би удахгүй очино. Артур...
Эр: Ноён Шелби ирж байгаа.
Эд: Үйлдвэрт зодолдоо юу?
Эр: Үгүй ээ. Үгүй, спорт. Та дахиад цай уух уу?
Эд: Үгүй ээ, ямар спорт?
Эр: Эрчүүдийн спорт, хатагтай Эдэн.
Эд: Би гэрлээгүй л дээ.
Эр: Тэвчээртэй бай, сайн хүн аарна.
Том: Юу гэж бодож байна?
Арт: Үгүй ээ, хурдан дуусчихлаа.
Том: Тийм ээ, гэхдээ та харсан биз дээ? Тэрнийг Дигбетийн Ирланд залууст өгч, сургуулъя гэж бодож байна.
Арт: Тэгээд яах вэ?
Том: Тэрнийг сурталчилна. Хэрвээ сайн бол Лондон, Нью Йоркт их мөнгө олно. Тэрнийг хянана. Дансаар мөнгийг нь хянана, морь шиг. Ялах, ялагдахыг нь ч хянана. Алфи Соломон тулааны газар ажиллуулдаг, зүгээр л мөнгө олдог. Тулаан бидэнд сайн байсаар ирсэн. Хэн ялахыг мэдэж байвал бүр ч сайн.
Арт: Гэхдээ одооходоо олон зүйл давхардаад байна.
Том: Тийм ээ. Тийм болохоор хүү нь ойрхон байсан нь дээр. Бид хүүг нь албал өмнөөс чинь сум хааж ч мэднэ. Ах дүүсээсээ дахиад нэгийг алдаж болохгүй биз дээ? Тэрэн шиг хүн байхгүй, тэгэхээр тэр зүгээр. Явъя. За. Бид хийе...
Аб: Гэхдээ бид мөнгөний талаар тохиролцох хэрэгтэй.
Том: Тийм ээ. Манай нягтлантай яриарай.
Аб: Шулам уу?
Арт: Тийм ээ.
Бо: Ноён Шелби миний анхны жинхэнэ тулаан хэзээ болно гэж бодож байна?
Том: Чамтай рингэн дээр гарах нэг тэнэгийг олонгуутаа л.
Арт: Бурхан ивээг.
Том: Энийг ав, Бонни. Чи Иртэй саравчит малгайтан боллоо.
Арт: За энэ, арслангийн хувь.
Аб: Баярлалаа.
Эд: Ноён Шелби... Танд уй гашуу тохиолдсон гэж сонссон.
Том: Би бизнес ярихаар ирсэн.
Эд: Тэгвэл шуудхан хэлчихье.
Том: Би ч гэсэн...
Эд: Таны хийж байгаа зүйл бол дээрэм.
Том: Хүссэн нь явж болно.
Эд: Та долоо хоногийн цалингаас таван шиллинг хассан байна.
Том: Намайг тэгвэл та манай бүх үйдвэрийн ажилчдыг ажил хаялт хийлгэнэ гэж хэлсэн.
Эд: Тийм ээ.
Том: Танд шүгэл байгаа юу? Байгаа бол, үлээ.
Эд: бид ядаж л бусад эздийн адил ярилцаж болно гэж бодсон юм.
Том: Би бусад эзэд биш.
Эд: Үгүй ээ. Та нүүрс үнэтэй, өвлийн улирал болчихсон... сүүлийн 12сар цалин хасагдсан болохоор... энэнээс болоод та хүмүүс ажил хаяхгүй гэдэгт итгэж байгаа. Тэдэнд боломж байхгүй болохоор. Саяхныг хүртэл тийм байсан. Гэхдээ өнгөрсөн жилийн хугацаанд нэг юм өөрчлөгдсөн. Зүүн зүгийн хүйтэн өвлөөс хүмүүс айгаа больсон.
Том: большевикууд пикник ч зохион байгуулж чадахгүй гэж баттай хэлэх байна.
Эд: Ноён Шелби, та мэдэх үү? Та асуудалд орохыг хүсээд байгаа бололтой.
Том: Хэрвээ гэр бүл маань тайван бус байгаа энэ үед Бирмингемийн хууль дээдлэх ёс үгүй болбол... тийм ээ, надад ашигтай байх болно. Таны ойлгохгүй шалтгаанаар.
Эд: Би цуу яриа сонссон. Эрчүүдийн спорт.
Том: Зүгээр л шүгэлээ үлээж үз...
Эр: багажаа тавь, бүгд гараарай. Алив ээ, алив залуус аа. Багажаа тавиарай. Хурдан гарцагаа... Гараарай... Багажаа орхи... Наанаа орхи. Байгаагаар нь орхи... Бүгдээрээ гараарай... бүгд гар гэж байна... Ажлаа хурдан зогсоо.
Том: За, ор ор.
Эр: Би ийм юм болно гэж хэлсэн.
Том: Дараагийнх нь хэн бэ?
Эр: Тэр... Европын худалдааны зөвлөлийн төлөөлөгч. Франц руу машины сэлбэг импортлох талаар хэлэлцэхээр ирсэн.
Том: За.
Эр:Парисаас ирсэн гэсэн. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалаад би буцаачхаж болох юм.
Том: Ямар нөхцөл байдал? Тэрнийг оруул.
Эр: Ноён Шелби, энэ бол эрхэм Паз, Парисаас ирсэн.
Лу: Асуудал гарсан гэж сонслоо. Надтай уулзсан нь сайн хэрэг.
Том: Парисаас ирсэн юм биз дээ?
Лу: Парисийг мэдэх үү?
Том: Парисаас мал ачдаг машинаар гарсан. Таныг Франц гэж хэлсэн.
Лу: Би энд Парисаас ирсэн. Тэглээ гээд Франц гэсэн үг биш. Миний хаанаас ирсэнийг таа л даа.
Том: Парист байсан мал ачдаг машинд... Америк цэргүүд хөзөр тоглож байсан. Тэд тан шиг ярьж байсан.
Лу: Тийм ээ. Та ялсан уу?
Том: Та галт тэргээр ирээгүй. Хослол чинь индүүдсэн, гутал чинь цэвэрхэн байна. Хосолоо хаана хийлгээ вэ?
Лу: НьюЙоркт миний оёдолчин байдаг юм. Хар даа... Фуначчи, Итали. Миний нагац ах. Мадж гудамжны зооринд хослол оёдог юм. Миний нагац ах болохоор оёо болгон нь цусаар хийгдсэн. Ноён Шелбийг сайхан хувцасладаг гэж сонссон. Одоо харах нь ээ... намайг гүйцэхгүй юм байна...
Том: Надад ч гэсэн авга, нагац ах байгаа л даа. Гэхдээ тэд зооринд... утас зүү бариад суух хүмүүс биш... ноён Чангрета...
Лу: Таны өрөөнд ороход ийм амархан байсанд итгэж чадахгүй нь.
Том: Одоо?
Лу: Одоо? Түрүүн таныг доод давхарт асуудалтай байх хооронд би комбинзон өмссөн хамтрагчаа таны өрөөнд оруулсан гэдгийг хэлчихье. Тэр бууг чинь олоод... Сумыг нь авчихсан... Артур Шелби... Полли Грей... Майкл Грей... Жон Шелби... Үхсэн... Эйда Торн... эцэст нь... Томми Шелби... Та нарын хэн нь ч амьд үлдэхгүй. Танай хамгаалалт гэж өрөвдөлтэй. Бид өөр зэрэглэлийн байгууллага. Би хаалгаар орж ирэхдээ л таныг алж болох байсан. Гэхдээ... би таныг сүүлийнх байхыг хүсч байна. Гэр бүл чинь бүгд үхсэний дараа амьд байгаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл... ээж маань... тэгвэл таныг хамгийн ихээр шанална гэж хэлсэн... Та нар бидэнтэй адилхан нэр төрөө эрхэмлэдэг... Хар гар явуулахын оронд би та нарыг шөнө алж болох л байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй... Таныг яагаад гэдгийг мэдээсэй гэж хүсч байна. Танд энэ өш хонзонг нэр төртэйгөөр тулалдаж шийдэхийг санал болгоё...
Том: Жирийн иргэд, хүүхэд оролцохгүй...
Лу: Цагдаа байхгүй.
Том: Бирмингемд тавтай морил, ноён Чангрета.
Лу: Грацие. /Италиар баярлалаа/
Арт: Энэ үнэр... санаж байна.
Том: Жорлонгийн уу?
Арт: Үгүй ээ. Юу гэдгийг нь мэдэхгүй. Бирмингем байх. Смол Хийт. Тэр үнэр...
Том: Үнэр буцааж авчирдаг.
Арт: Том, Жон хаана байгаа гэж бодож байна?
Том: Хэн мэдлээ.
Арт: Гэхдээ л тэр явчихсан. Толгойн ард байгаа нүх шиг.
Том: Таныг диваажинд итгэдэг гэж бодсон юм.
Арт: Үгүй ээ. Манай жон тамд очсон байх.
Том: Үгүй ээ, аль нь ч биш. Тэр зөвхөн эндээс явсан. Артур, Грейстэй л адилхан... Тэд зүгээр л байхгүй... Зүгээр л байхгүй.
4-р бүлгийн хоёрдугаар анги төгсөв.
Back to episodes Go home