Peaky blinders 4-1
Жинхэнэ нэр нь: Иртэй саравчит малгайтнууд
Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/
Хугацаа: 57мин.
Орчуулсан Жамбалын Тамир
Шинэ дүр:
Эд: эм, үйлдвэрчний эвлэлийн дарга Жесси Эдэн
Фр: эм, Томмигийн гэрийн шинэ үйлчлэгч Фрэнсис
Лу: эр, Лукас Чангретта, Чангреттагийн том хүү
Т: эр, тогооч
Том: Артур. Жон. Майкл. Бирмингамын ахлах мөрдөгч та нарыг баривчлах тушаал гаргасан. Би дайснуудаасаа ч илүү эрх мэдэлтэй хүмүүстэй тохиролцсон. Надад итгэ, ах аа.
*******************
Арт: Номлогч оо. Өнөөдөр ням гараг уу?
Ма: Андуурсан байна. 1-р сард давж заалдах шүүх хурал болох ёстой. Би өмгөөлөгтэйгөө уулзмаар байна, ноён Патрик. Зогс! Ийм юм болох ёсгүй!
Жон: Надаас гараа тат! За юу? Би Жон Шелби байна.
Пол: Эргэж очихоороо цэвэрхэн байна. Эргэж очоод цэвэрхэн байх ёстой. Би юу ч хэлсэн, юу ч гэж шийдсэн бай... юу ч гэж шийдсэн бай...
Арт: Майкл? Майкл?
Ма: Артур!
Жон: Артур!
Арт: Жон!
Жон: Томми хаана байна? Артур. Артур!
Арт: Үгүй ээ!
Пол: Үгүй ээ.
Эр: Артур. Та хаантай утсаар ярих хэрэгтэй.
А: Юун тухай?
Эр: Энэний тухай. Энэ бол Бирмингемийн дээрэмчдийн гэр бүлийн хүн амины, үймээн самуун тарьсан хэргээр шүүгдэж байгаа хэрэг.
А: Хаан энэнд оролцож яах юм?
Эр: Бүлгийн толгойлогч, Томас Шелби. Тэдний гэр бүл илүү том хуйвалдаанд өртсөн гэж баталж байгаа. Тэр Уинстон Черчиллийг дурдсан.
А: Энэнээс болж намайг сэрээгээ юу?
Эр: Тэр бас энийг явуулсан байна.
А: Бирмингемийн рекетчинд яахаараа Жорж хааны бичсэн хувийн захидал байдаг билээ?
Эр: Хэмптон Кортын дээрмийн үеэр Шелби захидал хадгалсан хайрцаг олсон. Тэр захидлууд дундаас тэр хааны бичсэн энэ захидлыг олсон нь хаантан оролцсон гэдгийг баталж байна.
А: Новш гэж.
Эр: Хэрвээ гэр бүлийг нь суллавал тэр миний нүдэн дээр захидлуудыг шатаана гэсэн.
А: Тэднийг хэзээ дүүжлэх вэ?
Эр: Өнөөдөр. Өнөө өглөө, Уинсон Грийн хорих газарт.
А: Энийг эртхэн авчрахгүй яасан юм?
Эр: Лорд Чемберлейн давж заалдахад хөндлөнгөөс оролцохоор төлөвлөж байсан ч, өнгөрсөн шөнө орон нутгийн нэг шүүгч цаазаар авах ялыг наашлуулсан байна.
А: Чөтгөр аваг. Эрхэм дээдэстэй холбоод өгөөч. Тэрнийг сэрээ!
Арт: Өвлийн хахир хүйтэнд... Өвлийн хахир хүйтэнд...
Эр: Хаант улс ирнэ. Таны хүсэл биелж... Эзэн минь туслаарай. ..
Пол: Энэ олс намайг диваажин руу татах болтугай. Царай чинь тэр дээрээс гэрэлтэж байгааг харж байна...
Эр: Хүлээ...
Эр: Хүлээгээрэй.
Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд – 4-р бүлгийн 1-р анги
Эр: Эрхэм дээдэс ээ, хааны захидлуудыг шатаасны оронд Томас Шелби өөр зүйл хүссэн. Энэ оны хүндэтгэлийн жагсаалтад багтаахыг. Томас Шелби хаанаас Эзэн хааны одонгоор шагнахыг хүссэн.
Нэг жилийн дараа. 1925оны 12-р сарын 23.
Киллиан Мерфи.
Хелен МакКрори.
Пол Андерсон.
Жо Коул.
Софи Рандл.
Эр: Бурхан таныг ивээг Зулсарын мэнд.
Финн Коул.
Наташа О-Киффи.
Кейт Филипс.
Эйми-Ффион Эдвардс.
Чарли Мерфи.
Пакки Ли.
Адриен Броди.
Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.
Бирмингем, Мидланд зочид буудал.
Эр: Зулсараар гэртээ харихгүй юм уу, ноён Шелби?
Том: Маргааш.
Эр: Тэгээд, Мария юу, Клара юу? Эсвэл Элизабет уу?
Том: Зулсар болж байна. Шинэ хүн, Билли.
Лиз: Чарлигийн бэлэгнүүдийг боогоод өрөөнд үлдээчихлээ.
Том: Би тэрэнд юу авсан юм?
Лиз: Тоглоомон моринууд, тоглоомон машинууд, тоглоомон буунууд. Чи маргааш найман цагт Сингер үйлдвэрт очих ёстой, найм хагаст биш. Үйлдвэрчний эвлэлийн асуудал гарсан.
Том: Ойлголоо.
Лиз: Жолооч гэрт чинь хүргэж өгнө.
Том: Би өөрөө жолоо барина. Сайхан амраарай, Лиззи. Зулсараар сайхан баярлаарай.
Лиз: Водка тоник авъя.
Эр: Мэдлээ, хатагтай.
Лиз: Томми, Жон, Артур, Эйда, Майкл, Поллигоос ил захидал хүлээж авсан. Бас урилга. Шинэ жилийнх. Жоны гэрт үдэшлэг болно.
Том: Жоны том байшинд үдэшлэг болн, сайн л байна.
Лиз: Эйда Бостоноос ирнэ гэсэн.
Том: Мэднэ ээ. Би тэрэнд чөлөө өгсөн.
Лиз: Чи очихгүй юм уу? Зүгээр л яваад оч. Чарлийг дагуулаад. Нүүрс авч очоод, босгоор нь давах эхний хүн бол. Хар үстэй хүн босго давах нь шинж онд аз жаргал авчирдаг. Аан? Хүүхдүүд бүгдийг шийдчихнэ. Хүүхдүүд бүгдийг зогсоодог шд. Хүүхэд байгаа цагт сахлын хутга гаргахгүй, Эсмэ байсан ч тэр. Оч л доо. Юу болохыг хар... Томми, чи Артурын хүүхдийг ч хараагүй байгаа, Жон, Эсмэ хоёрынхыг ч гэсэн.
Эр: Таны захиалга, хатагтай.
Лиз: Баярлалаа.
Том: Билли... Надад хэнийг захиалсан бэ?
Эр: Тереза.
Том: Би шинэ хүн гэж хэлсэн.
Эр: Ойлголоо.
Лиз: Чарлигийн төлөө хий. Чарли үеэлүүдээ мэдэх ёстой.
Том: Би Чарлийд жинхэнэ морь авч өгнө, Лиззи. Тоглоом биш, цэвэр цусных.
Лиз: Зулсарын өдөр Чарли та хоёр хоёулхнаа байна.
Том: Бас морь.
Лиз: Дахиад нэг жил ингэж амьдарч болохгүй.
Том: Секс, эрх чөлөө, исгэлэн виски. Эхлээд алинаас нь татгалзах вэ, Лиззи? Аан? Чамд өгөх юм байна. Зулсарын мэнд...
*******************
Ма: Зулсарын өмнөх өдөр ирээд хэрэггүй гэж хэлсэн шд. Би энийг зохицуулчихна.
Том: Тийм ээ, шахах үйлдвэрийг зохицуулсан шиг.
Ма: Яг адилхан асуудал. Нөгөө новшийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүн. Уурын зуух үйлдвэрлэгчдийн эвлэлийн хорооны дарга уух юм, хээл хахуулиар засч болох байсан зүйлд орооцолдчихож.
Том: Утас таслах цех?
Ма: Утас таслагчид нь эмэгтэйчүүд болохоор үйлдвэрчний эвлэлийн дарга тэднийг цалин бага авдаг гэж бодож байгаа.
Том: Тэрэнд таслах цехэд эрчүүд байхгүй болохоор харьцуулах зүйл байхгүй гэж хэл.
Ма: Тэр эмэгтэй.
Том: Юу?
Ма: Төвөг удаад байгаа үйлдвэрчний эвлэлийн дарга.
Том: Новш.
Ма: Нэр нь Жесси Эден. Тэрний тухай сонсож байсан уу?
Том: Тийм ээ.
Ма: Уулзалтад би хамт оролцох уу?
Том: Хэрэггүй. Майкл?
Ма: Сонс. Би заримдаа цас үнэрлэдэг. Тэгээд юу гэж?
Том: Ээж чинь сайн уу? Би гэрийнх нь хажуугаар өнгөрсөн, ус зайлуулах хоолой нь санжчихсан байна лээ.
Ма: Кокаин намайг сэрүүн байлгадаг. Сүүлийн үед их олон цагаар, би унтахаараа одоо ч тэр явдлыг зүүдэлдэг.
Том: Майкл, би чиний тухай асуугаагүй, за юу? Ээжийг чинь асууж байна.
Ма: Өршөөгдсөнөөсөө хойш шоронгийн эмчийн өгдөг байсан тэр хөгийн эмийг хэрэглэсээр байгаа. Дүүжлүүрийн гогцоонд байхдаа сүнс харсан гэсэн. Тэр сүнстэй холбогдож байгаа ч хүмүүс зүгээр л гэрээс нь хулгай хийх гэж ирдэг. Томми, муу байгаа.
Том: Ойлголоо. Ойлголоо. Майкл, намайг сонс. Тэрний хардаг сүнс... жинхэнэ. Жинхэнэ гэдэгт итгэ... Тэрэнтэй адилхан итгэ. Яваандаа тэр гогцоог хоолой нь боогдсон морины хүзүүнээс сугалж байгаа юм шиг авч болно. Вискинээс хол байлга. Эмнүүдийг нь хая. Тэрэнд цас өгөхөө боль.
Ма: Новш гэж, Томми. Гэр бүлийн зөвлөгөө шиг сонсогдож байна. Эргэж ирэх үү?
Том: Эргэж ирэх юм байхгүй.
Ма: Үнэндээ бүгд зовж байгаа. Тэдний ихэнх нь.
Том: Тийм ээ. Жесси Эдэн гэдэг эмэгтэй тухай олж мэд. Ээжийнхээ гэрт бэлэн мөнгө байлгах хэрэггүй. Хөөе. Бүртгэлтэй байранд кокаин байх ёсгүй.
****************
Пол: Тэдний ирэхийг харсан уу? Тийм ээ, чиний тэнд байгааг би харсан. Тэд нар анзаараагүй нь сонин. Хонгор минь дээ. Зүрх минь... Сувагт дарагдаж үхсэн ч... гэртээ эргээд ирж... Үнэхээр үзэгслэнтэй... Тойрог дотор. Хөгжилтэй тойрог дотор.
******************
Жон: Хараад ид. Хараал идсэн шувуу. Эйда. Явъя. Таныг Бродвейн цагаан замд алдчихлаа л гэж бодлоо.
Эйда: Үгүй ээ. Энэ цагаан замаас чухал, Жон.
Жон: Тийм гэж үү? Наашаа суугаач, би хүүхдүүдийг аваад ирье.
Эйда: Үгүй дээ, зүгээр. Би үлдэхгүй. Маргааш өгөх бэлэгнүүд авчирсан юм. Зулсарын өмнөх өдөр ярилцмааргүй байна.
Жон: Энэ миний гэр, тавтай морил. Зүгээр ээ.
Эйда: Би Поллигийнд байрлана.
Жон: Тэр тааруухан байгаа.
Эйда: Би ухаан оруулаад өгнө өө.
Жон: Майкл оролдож үзсэн.
Эйда: Би тэрэнд ойлгуулж чадна аа.
Жон: Шинэ оны өмнөх орой үдэшлэгт ирнэ биз дээ?
Эйда: Тийм ээ, өөр хэн ирэх вэ?
Жон: Артур, Линда.
Эйда: Сайн уу, Эсмэ.
Эсмэ: Машин, жолоочийн чинь төлбөрийг хэн төлсөн бэ, Эйда?
Эйда: Шелби компани лимитэд.
Эсмэ: Сайхан машин байна. Сүүлчийн бяцхан тэжээвэр амьтандаа сайн юм аа.
Эйда: Энэ удаагийн нийллэг асуудлыг шийдэх зорилготой.
Эсмэ: Жоны хоолойд гогцоо угласан. Тэр өмдөндөө гоожуулчихсан.
Жон: Болно оо, Эсмэ. Одоо хангалттай. Гал тогоо руу яв.
Эсмэ: Машин чинь өр болно.
Эйда: Ямартай ч, энд та нарын бэлэгнүүд байгаа. Артур ямар байна?
Жон: Зулсараар оёдлын хайрцаг авч өгөөрэй. Төмсөгөө буцаагаад оёно биз.
**************
Ли: Мейпол 245. Сайн уу, Эсмэ.
Арт: Энэ байна. Хар даа. Хоёр өндөг. Хоёр өндөг. За, май...
Ли: Артур. Биллитэй наанаа болгоомжтой байгаарай. Эр тахиа байгаа.
Арт: Тэгнэ ээ.
Ли: Тэрний дэргэд наадахаа татахаа боль.
Арт: Ойлголоо. Эндээс зайл...
Ли: Эсмэ утсаар Эйдаг ирж яваа гэж хэлсэн.
Арт: Билли, хүү минь сонсов уу? Эйда эгч чинь Америкаас ирж байгаа гэж байна. Баяртай, тахианууд аа... Өө, өндөг унагаачихлаа. Хар даа. Өндөг унагаачихлаа, Билли хүү минь.
****************
Эр: Бидэнд мэдрүүлдэг тамыг мэдрүүлээд өг, хатагтай Эдэн.
Эр: Өршөөгөөрэй. Энэ эрэгтэйчүүдийн...
Эд: Эмэгтэйчүүд энд гарч ирдэггүй болохоор танай хоёр давхарт эмэгтэйчүүдийн бие засах өрөө алга. Эмэгтэйчүүдийн бие засах газар байхгүй болохоор би яаж орох болж байна?
Том: Та хүйсийн ялгаанаас болоод цалингийн ялгаа байсан гэсэн.
Эд: Эндээс бүтэн хагас милийн зайд байдаг Ровер үйлдвэрийн эрэгтэй утас таслагчид энд ажилладаг эмэгтэй таслагчдаас долоо хоног бүр арван шиллинг илүү авдаг.
Том: Өөр үйлдвэр, өөр тариф.
Эд: Хоёр үйлдвэр хоёулаа таных, ноён Шелби. Мэдээж, таны нэр дээр биш. Арроу Хаус Холдингсийн нэр дээр. Та Тилтон компани лимитэд нэрээр Манчестерийн машин, фургоны үйлдвэр, Стечфорд инженеринг нэрээр Хей Миллс энд Грийт дахь Биллингс машин хэрэгслийн үйлдвэрийг эзэмшдэг. Каналсайдын нэрээр Билстон Форжинс энд Прессэс үйлдвэрийг бас Гас гудамжинд байдаг сувгийн агуулахыг эзэмшдэг. Шелби компани лимитэдийн нэрээр Кадбури дахь Солтлийг, бас 255 гудамжны үргэлжилсэн байшингуудыг.
Том: Сайн байна. Маш сайн. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тухай биш, миний тухай байх нь.
Эд: Томми Шелби, Эзээн хааны одонт. Үгүй ээ, таны тухай биш. Тэгш бус байдлын тухай. Ажил хийдэг ээжүүдэд хүүхдэдээ гутал авч өгөх долоо хоногийн арван шиллингний асуудал.
Том: Би гуталтай байгаагүй.
Эд: Тэгээд бусдаас харамлаж байгаа юм уу?
Том: Хөл нүцгэн би догшин болж өссөн.
Эд: Мэднэ ээ.
Том: Тийм ээ, та бүгдийг нь мэднэ.
Эд: Таны хэлж байгаа зүйл...
Том: тааламжгүй гэж үү?
Эд: Та догшин болсон гэсэн. Сүрдүүлэг шиг сонсогдож байна.
Том: Сүрдүүлэг биш ээ.
Эд: Бирмингенд таныг мэдэхгүй хүн байхгүй, ноён Шелби.
Том: Хонгор минь, та юу ч сонссон бай, надад сүрдүүлэх шаардлага байхгүй.
Эд: Миний нөхөд ах дүүс...
Том: Таны ах дүүс... За сонсож бай. Би бизнесмен хүн шиг биеэ авч явах болно.
Эд: Хонгор минь гэж хэлдэг үү...
Том: Та миний хоёр үйлдвэрт эрэгтэй, эмэгтэй таслагчдын цалин арван шиллингийн зөрүүтэй байна гэж хэллээ. Сайн байна. Би энэ үйлдвэрийн эмэгтэй ажилчдын цалинг таван шиллингээр нэмнэ. Бас Ровер үйлдвэрийн эрэгтэй ажилчдынхыг таван шиллингээр хасна. Тэгсэнээр таны хараал идсэн тэнцвэрт хүрнэ. Тэгээд би гэрээ тэжээдэг тэр эрчүүдэд тэдний цалинг хасах санаа хэнийх байсныг хэлнэ.
Эд: Тэгэх юм бол би бүх гишүүдтэйгээ ажил хаялт хийнэ.
Том: Тийм үү? Зулсараас долоо хоногийн дараа юу? Таны өнөөдөр энд хэлсэн бүхэн, өнөөдөр энэ уулзалт болж байгаа нь таныг гэр бүлгүй эмэгтэй гэдгийг хэлээд байна.
Эд: Таны тухай сонссоноос харахад та ч гэсэн гэр бүлгүй хүн байх аа. Бидний нөхөд танаас айхгүй, ноён Шелби. Би Хайрцагны өдөр гүйцэтгэх хорооныхоо ээлжит бус хурлыг зарлана. Бирмингем даяар шүгэл үлээхийг та сонсох болно.
Том: Шүгэл үлээхийг би хангалттай сонссон, хонгор минь.
***************
Фр: Ноён Шелби, шуудан ирсэн байна. Дахиад асууж байгааг уучлаарай. Гэхдээ маргааш оройн хоолонд хэдэн хүн ирэхийг тогооч асууж байна. Шинэ хүн. Гадаад хүн, амархан уурладаг юм.
Том: За. Тогоочид маргааш зулсараар 27 зочин ирнэ гээд хэлчих.
Фр: 27? Гэр бүл үү?
Том: Тийм ээ. Чарлийд зугаатай байх бол уу гээд би Жонни Догсоос галуу идэх дуртай хүн таних уу гэж асуусан. Тэр 26-г танина гэж байна лээ. Тогоочид намайг арван галуу, стейк болгож хуваасан бух, хэдэн ширхэг голын хулд загас бэлдээд, зоориноос хамгийн сайн брэнди, виски, дарс гарга гэж хэл.
Фр: Хүүхдүүд ирэх үү?
Том: Олон хүүхэд. Жоннигийн хүмүүс зарим нь энд төрж ч мэднэ. Тэгэхээр... алчуур, хувингаа бэлэн байлгаарай.
Том: Фрэнсис, чи ч гэсэн ширээнд суугаарай. Тэгэхээр 28 хүн гэж хэл.
Фр: Би завгүй байна.
Ма: Чи өнгөрсөн жил намайг тэвчиж, намайг бизнес гээд эзгүй байхад Чарлийг асарсан. Маргааш чи надтай ширээнд суух болно.
Фр: Ирэх жил бүгд дээрдэх байх аа.
Том: Аанхан.
***********************
Эйда: Зун нь эндэхээс хамаагүй халуун, өвөл нь илүү хүйтэн.
Арт: Мэдсэн юм аа.
Эйда: Гэхдээ зарим зүйл нь Бирмингемээс ялгаагүй.
Арт: Тийм ээ. Утаа, хог новш хаа сайгүй адилхан.
Эйда: Чи ямар байна даа, Линда? Ажил хийж байгаа юу?
Ли: би багшлахаар ажил хайж байгаа.
Арт: Багш.
Ли: Гэхдээ... амаргүй л байна. Шелбигийн нэр үргэлж сонинд гардаг.
Эйда: Артур, та тэгээд өдөржин юу хийж байна даа?
Ли: Мэдэж байгаачлан, Артурын хийдэг байсан зүйлээс шалтгаалаад бидэнд цалин хэрэггүй. Артур цэцэрлэгтээ өдрийг өнгөрөөдөг. Сайн дурын ажил хийдэг. Тэр хөгшчүүд, тахир дутуу хүмүүсийг зөөдөг.
Эйда: Өө...
Арт: Тийм ээ. Уйдаж байхаар. Би засварын газар нээнэ ээ.
Ли: Хэзээ нэгэн цагт.
Арт: Машин засна.
Ли: Заримдаа машин хэрэггүй эрчүүдийг татдаг.
Арт: Тийм ээ, гэхдээ... би машин засах дуртай. Би явъя. Би авчихъя... Мэйпол 244.
Жон: Артур, шуудангаа шалгасан уу? Надад “хар гар” ирсэн байна. Манай гэрт “хар гар” ирсэн гээд байна... Лука Чангреттагаас.
Арт: Бурхан минь... Бурхан минь... Хүлээгээрэй, Жон... Аль нь Лука билээ?
Жон: Тэр хөгшний том хүү. Тэр дээрмийн үеэр банкны ажилтан буудаж байсан. Хөгшин эцэг нь тэрнийг Нью Йорк руу явуулсан. Италичуудын хувьд “хар гар” ямар утгатайг мэдэх үү? Мафийн новш. Сицилийн хараал идсэн мафи. Шуудангаа шалга, Артур.
Эйда: Артур, би явах гэж байлаа.
Арт: Үгүй ээ, явахгүй. Чамтай... чамтай ярих юм байна.
Ли: Артур?
Арт: Зүгээр ээ, Линда. Эндээ байж бай. Эйда, нааш ир... Линда, эндээ үлд...
***************
Эсмэ: Чи сая мафи гэв үү?
Жон: Эсмэ, би утсаар ярих хэрэгтэй байна.
Эсмэ: Үгүй ээ.
Жон: Утсаар ярих хэрэгтэй байна.
Эсмэ: Энэ ямар чөтгөр нь вэ?
Жон: Нааш нь өгөөдөх!
Эсмэ: Юу гэдгийг нь хэлээдэх.
Жон: Нааш өг!
Эсмэ: Юу юм?
Жон: Лука Чангретагаас ирж. Бид аавыг нь алчихсан.
Эсмэ: Санаж байна аа. Томми тэрнийг алсан.
Жон: Хараал идсэн... Артур гох дарсан. Өршөөл байсан, гэхдээ Артур буудсан. Одоо энэ ямар ч ялгаагүй. Италичуудын хувьд гэр бүл. “Хар гар” энд ирсэн... бүгдэд нь ирсэн байх ёстой. Тэд бид бүгдийн араас ирнэ.
Эсмэ: Бид тохиролцсон. Бид хатуу амлалт өгсөн. Бид нэг гэр бүл. /гадаадаар ярина/ Бид өөрсдийгөө хамгаалж чадна.
****************
Арт: Май. Энийг хар. Чангреттагийн хүүгээс ирж. Лука. Миний хаана амьдардагийг яаж мэдсэн юм бол? Аан? Яах гэж жил хүлээсэн байх вэ?
Эйда: Би одоо Томмигийнх руу явна. Тэрэнтэй ярилцаад үзье.
Арт: Надад “хар гар” ирж байдаг. Гэтэл тэр намайг гэртээ тоглоомон буу ч байлгахыг зөвшөөрдөггүй.
Эйда: Зочид буудалд оч.
Арт: Зулсарын битүүний өдөр, Эйда.
Эйда: Миний машины хайрцаганд буу байгаа, одоохондоо тэрийг авч бай. Би Томмитой яриад залга гэж хэлье. Утсаа өөрөө түрүүлж аваарай.
Арт: За.
Эйда: Одоо... сэтгэл хөдлөлөөс болоод гарч ирсэн юм шиг намайг тэвэр.
Арт: Сэтгэл хөдөлж байна, гэхдээ яаж гэдгийг мэдэхгүй байна.
Эйда: Зүгээр ээ. Би Томмитой ярилцана.
Арт: Тэрэнтэй яриарай. Чи бид хоёр хоёулаа, залуу минь. Эйда? Хүлээж байгаарай. Хоосон явахгүй шүү. Энийг ав, хар даа.
Эйда: Үгүй ээ.
Арт: Өндөг. Поллийд аваачиж өгөөрэй, за юу? Чи, замдаа болгоомжтой яваарай. Болгоомтой байгаарай.
Ли: Артур, хэн утсаар яриа вэ?
Арт: Жон, надад зулсарын мэнд хүргэсэн. Ороод ир... Орой болж байна...
Ливерпулийн боомт.
А: Баярлалаа.
Эр: /Италиар ярина/
Эр: Малгайгаа ав. Тэр Италичуудтай цуг ирээ юу?
Лу: Бид Америкчууд. Наад дээр чинь биччихсэн байгаа. АНУ.
Эр: Аялалын зорилго юу вэ?
Лу: Амралт.
***************
Ма: Ээж ээ? Би байна. Хаалга чинь онгорхой байна.
Пол: Агаар оруулж байна. Би өнөөдөр завгүй гэж хэлсэн. Чи юу хүсээ вэ?
Ма: Захинуудаа уншихгүй яасан юм?
Пол: Цэвэрлэгээ хийгээд. Эйда өнөөдөр ирнэ. Тэр оройтож байна.
Ма: Томми өнөөдөр таныг асуусан.
Пол: Эйдагийн машин эвдэрчихээгүй байгаа? Шелби компани лимитэд бентли ашигладаг хэвээрээ юу?
Ма: Тийм ээ.
Пол: Бентли хүйтэнд сайн биш. Тэрэнд хэлэх хэрэгтэй.
Ма: Тэгье ээ. Томмийд хэлэх өөр юм байна уу?
Пол: Тийм ээ, тонил цаашаа.
Ма: Ус зайлуулах хоолой чинь эвдэрснийг харсан байна лээ. Санаа зовж байсан.
Пол: Тэгээд л болоо юу? Ус зайлуулах хоолой асуугаа юу?
Ма: Үгүй ээ, намайг таны чадварыг хүлээн зөвшөөр гэсэн. Танд үргэлж чадвар байсан гэсэн.
Пол: Ямар чадвар?
Ма: Далд мэлмий. Сүнс, цыгануудын зүйл. Намайг танд итгэ гэж хэлсэн.
Пол: Тэрний хоолойг чамаас сонсохгүй гэж бодож байна уу? Тэрний стратегийг мэдэхгүй гэж бодоо юу? Одоохондоо би тэрэнтэйгээ байна.
Ма: Тийм ээ, та чадна. Одоо ч боломж байгаа. Лиззи бид хоёр шинэ оныг шинэ хуудаснаас эхэлнэ гэж шийдсэн. Ээж ээ, дахиад бүтэн жил ийм байж болохгүй.
Пол: Ээж. Ээж... Үг миний хувьд сум гэсэн үг. Заримдаа энэ сандал дээр эгч чинь харагддаг.
Ма: Сонс. Лиззи бид хоёр шийдсэн. Цаг нь болсон. Би энийг худалдаж авсан. Нэг нь Эйда та хоёрт. Нэг нь та бид хоёрынх.
Пол: Томми намайг вискинээс хол байлга гэж хэлээ юу? Хүү маань Шелби компани Лимитэдээс гарсан өдөр би оргилуун дарс уух болно. Дараа дахиад ус зайлуулах хоолой яривал тэгж хэлээрэй.
******************
Том: За одоо... энэ чиний ажил Чарли. Наадахаа Санта, Рудолф хоёрт өгөөрэй. Сайн жаал... Энийг Сантад тавьчих. Виски... Одоо, сайхан амраарай. Зулсарын мэнд... Маргааш уулзъя. За юу? Сайхан амраарай.
Фр: Чарли, нааш ир... Ноён Шелби, дүү чинь ирлээ.
Том: Мэднэ ээ. Оруулчих. Эйда, би илгээмж авсан. Артур, Жон хоёр ч гэсэн авсан байх ёстой.
Эйда: Сайн уу, Томми. Сайн уу Эйда, гэртээ тавтай морил. Баярлалаа, эргэж ирэх сайхан байна.
Том: Би Мосстой ярьсан. Мосс Чангретаг Спиниатагийн цэрэг гэсэн, тэгэхээр тэрэнд хүмүүс байгаа гэсэн үг, мэргэжлийн хүмүүс. Тэд ихэвчлэн арав орчим хэсэгтэй байдаг. Мосс тэднийг Англид ирсэн үгүйг мэдэхээр Кунардын бүртгэлийг шалгаж байгаа.
Эйда: Энийг чамд.
Том: Юу юм? Цаг хугацааны машин уу?
Эйда: Бурхан минь. Томми Шелби, харамсаад байгаа юм уу?
Том: Маргааш задалж үзнэ ээ.
Эйда: Тэгэхээр босс, нөхцөл байдалд өөрчлөгдсөнтэй холбогдуулаад ямар тушаал өгөх вэ?
Том: Чангрета бидний хаана амьдардагийг мэднэ. Бид ил, тус тусдаа амьдарвал тэр нэг нэгээр нь түүх болно. Бид хамтдаа тэдний ирж зүрхлэхгүй газар байрлах хэрэгтэй.
Эйда: Гэртээ гэх гээ юу?
Том: Гаррисоноос дөрвөн милийн зайд байгаа бүх хүн манай харуул, бас цэрэг. Гэр бүлийн уулзалт зарлана. Чарли Стронгийн хашаанд, Хайрцагны өдөр. //Хайрцагны өдөр гэдэг нэртэй баярын өдөр// Финн тэнд байгаа. Чи Полли, Майкл хоёрт хэл. Би Жон, Артур хоёртой холбогдъё.
Эйда: Эсмэ, Линда хоёр яах вэ?
Том: Зулсарын баярыг дахин харахыг хүсч байгаа бол бүгд аюулгүй газар ирэх ёстой. Тэр новшнууд хүүхэд гэхгүй бүгдийг ална. Энийг дуусахаар бид... хүссэн газар руугаа явцагааж болно... Поллитой уулзаад тайлбарлаад өг. Тэрэнд ч гэсэн захиа ирсэн байх ёстой.
Эйда: Намайг жагсаалтанд байгаа гэж бодож байна уу?
Том: Бид бүгд байгаа, Эйда.
Эйда: Би буугаа Артурт өгчихсөн.
Том: Гэртээ тавтай морил.
**********************
Эсмэ: Новш гэж. Зулсарын баяр...
Жон: Тийм ээ. Чи сайн байвал хүссэнээ авч болно. Наашаа хүрээд ир...
******************
Том: Новш... Тийм ээ, Мейпол 245-тай холбоод өгөөч.
Арт: Байна уу?
Том: Артур, Томми байна.
Арт: Хурдан ярь, тэд унтаж байгаа.
Том: Гэр бүлийн уулзалт, Чарлигийн хашаанд, Хайрцагны өдөр, үд дунд. Жонтой холбоо барьж чадсангүй. Гэхдээ би Майклыг явуулчихъя. Линдад буу тулгах хэрэг гарвал эргэлзэх хэрэггүй. Зулсарын мэнд.
Арт: Зулсарын мэнд, Том.
*******************
Пол: Чи тэднийг яасан бэ? Миний эм угаалгын өрөөний шүүгээнд байсан. Чи тэднийг яасан бэ?
Ма: Жорлон руу хийчихсэн.
Пол: Томмигийн тушаал уу?
Ма: Үгүй ээ, миний гаргасан шийдвэр.
Пол: Эмгүйгээр би яаж зулсарыг өнгөрөөх болж байна? Бүгд хаачихсан байгаа. Зулсарыг яаж өнгөрөөх болж байна аа?
Ма: Би тусална аа.
Пол: Бүгд хаачихсан байгаа. Эмийн сан гээд бүгд хаачихсан.
Ма: Та манайд нүүгээд оч, би тусалъя.
Пол: яаж өнгөрөөх вэ? Яаж хараал идсэн зулсарыг өнгөрөөх болж байна? Юу ч... юу ч байхгүйгээр?
Ма: Манайд нүүгээд оч. Би танд тусална.
Пол: Тонил цаашаа. Тонил цаашаа. Тонил цаашаа, Томас Шелби. Тонил цаашаа.
Ма: Зүгээр ээ, би тэгсэн юм. Ээж ээ одоо болно. Одоо боль. Ээж ээ, одоо боль л доо.
Пол: Үзэн ядаж байна. Хараал идсэн Томас Шелби. Нүднээс далд ор.
Ма: Одоо боль. Томми тантай адилхан сүнсэнд итгэ гэсэн. Би чадахгүй ээ.
Эйда: Сайн уу, Полли. Сайн уу, Майкл. Зулсарын мэнд. Хаалга чинь онгорхой байна.
Пол: Новш. Би өдөржин гэрээ цэвэрлэсэн. Сайхан байлгахыг хүссэн юм. Би сайхан харагдахыг хүссэн.
Эйда: Зүгээр ээ, Полли. Би байна... зүгээр дээ. Зүгээр. Бид сууж болно шд. Суугаад, ярилцаад бүгдийг хуучин хэвэнд нь оруулна. Зүгээр ээ.
Ма: Би та хоёрыг үлдээе.
Эйда: Үгүй ээ, чи үлд. Сайн сонс. Нэг юм болсон. Бүх зүйл өөрчлөгдсөн. Өнөөдөр, гэр бүлийн бүх гишүүд... Ийм зүйл хүлээж авсан.
Ма: Энэ юу юм?
Эйда: Томми гэр бүлийн уулзалт зарласан. Та хоёрыг ир гэсэн.
***************
Том: Ор оо.
Фр: Эрхэм ээ, дахиад саад болж байгааг өршөөгөөрэй. Гэхдээ тогооч зочид хэдэн цаг ирэхийг асууж байна.
Том: Фрэнсис. Сүүлчийн удаа... Жонни Догс... цыганууд... Тэд голын дэргэд байрлаж байгаа. Тэд бэлэн болохоороо алхаад ирнэ. За юу?
Фр: Бэлтгэлээс болоод, эрхэм ээ.
Том: Тэгээд?
Фр: Тэднийг хаан үг хэлэхийн өмнө ирэх үү, дараа нь ирэх үү гэж асууж байна.
Том: Энэ тогооч шинэ хүн гэлүү? Хэзээ манайд ирсэн юм?
Фр: 10-р сард.
Том: 10сар. Гадаад гэл үү?
Фр: Итали хүн, эрхэм ээ.
Том: Аан...
Фр: Манайд байсан хамгийн сайн тогооч... чанга хашгичиж, харааж, хүн доромжилдоггүй.
Том: Тэрний мэдээлэл байгаа юу?
Фр: Тийм ээ... Гол асуудал нь тэрний туслах.
Том: Ямар туслах?
Фр: Тэр туслахтайгаа ирсэн. Тэрнийг сүмсний тогооч гэж дуудаг.
Том: Тэд ажиллаж байгаа юу, Фрэнсис?
Фр: Шөнө дунд хүртэл ажиллана, эрхэм ээ.
Том: За, баярлалаа. Сайхан амраарай, орондоо ор.
Фр: Зулсарын мэнд, эрхэм ээ. Би таны саналыг бодож үзсэн. Тантай нэг ширээнд суухдаа баяртай байх болно.
Том: За, баярлалаа.
Эр: Ноён Шелби.
Том: Нэр чинь хэн бэ?
Эр: Макс, ноён Шелби.
Том: Макс. Зүгээр ээ, босох хэрэггүй.
А: Уучлаарай. Уучлаарай, эрхэм ээ.
Том: Намайг ноён Шелби гэдгийг мэдэж байсан уу?
А: Сайн уу, эрхэм ээ.
Том: Өөрийгөө танилцуулах зав гарсангүй.
А: Антонио.
Том: Чи юу буруу хийчихсэн юм?
А: Өршөөгөөрэй.
Том: Сүмсний тогооч, төмс арилгаж байдаг?
А: Яаралтай ажил. Оройтож мэдсэн юм.
Том: Аан. Оройтож мэдэж. За за. За, үргэлжлүүл. Антонио. Май, арван фунт. Оройтож мэдэгдсэнийх. Манай зочид хааныг үг хэлэхээс өмнө ирэх үү, дараа ирэх үү мэдмээр байна гэсэн байх аа. Аан?
Т: Тийм ээ.
Том: Дараа нь ирнэ. Ямар байна даа?
Т: Зүгээр л... маргаашд санаа зовоод...
Том: Тийм ээ, Антониод санаа зовоод байна. Тэр ирээд хоёр сар болж байдаг, бид уулзаагүй байдаг. Миний буруу. Завгүй байсан юм. Томас Шелби.
Т: Гар маань цустай байна.
Том: Минийх ч гэсэн. Хөөе. Чи Антониод хэдийг төлдөг вэ?
Т: Би... мартчихаж...
Том: Их байх даа. Би сая тэрэнд арван фунт өгсөн. Огтхон ч баярлахгүй байна лээ. Тэрний цалинг өгдөг хүн чи биш байх.
Т: Юу?
Том: Би бичиг баримтыг чинь уншсан. Берторелли, Кларидж. Сан Марко гэдэг газар ажиллаж байсан гэсэн.. Флийт гудамжинд... Би Сан Маркогийн эзнийг мэддэг байсан. Дарби Сабини гэдэг хүн?
Т: Би уулзаж байгаагүй.
Том: Үгүй. Магадгүй туслах чинь... Антонио уулзаж байсан байх... Тэгэхээр ийм байна. Антониог Нью Йоркоос явуулсан уу?
Т: Би мэдэхгүй ээ, гуйя.
Том: Дарби Сабини тусалсан. Тэрнийг чамд өгөөд миний гэрт дагуулж ир гэсэн. Тэгэхгүй бол ална гэж сүрдүүлсэн. Чамайг тэр бух шиг болгоод өгөх үү?
Т: Гуйя, битгий...
Том: Намайг мэдэх үү? Сайн байна...
Т: Аанхан.
Том: Миний юу хийдгийг мэдэх үү?
Т: Аанхан.
Том: Антониод би ганцаараа хэрэгтэй болохоор чи зочид хэзээ ирэхийг мэдэхийг хүссэн. Тэр бол алуурчин, намайг маргааш алахаар төлөвлөсөн.
Т: Би мэдэхгүй... Тэд тэрнийг энд авчир л гэж хэлсэн.
Том: Тэрнийг дуудаад ир.
Т: Антонио. /Италиар ярина/ .... ... ...
А: /Италиар ярина/
Том: Чи бол хар гар! Чи бол хар гар! Нью Йоркоос хэд ирсэн бэ? Аан? Нью Йоркоос хэдүүлээ ирсэн бэ?
А: //италиар ярина//
Том: Тэр юу гэж байна? Хараал уу, тоо юу? Тэр сая юу гэсэн бэ? Тэр юу гэсэн бэ?
Т: Тонил гэж байна.
Том: Тийм үү? Хар гар... ал эсвэл үх гэсэн утгатай. Лондонд эргэж очоод... Дарби Сабинийд энэ дайнд буруу тал сонгосон байна гэж хэлээрэй. Америкчуудын учрыг олчихоод би тэрний араас очино. Яв. Яв... яв... Хөөе... Өөр хүнд хэлбэл... би чамайг олно шүү.
Т: За... За...
Том: Арроу 335. Хейр энд Хаундс уушийн газар. Роберт, тийм ээ. Ноён Шелби байна. Танд ч бас зулсарын мэнд. Роберт, уушин газарт хуур шиллингээр хуур тоглоодог цыган байна уу? Тийм ээ. Тэрэнд... намайг ярья гээд хэлээд өгөхгүй юу? Баярлалаа...
Дог: Чөтгөр ав, Том. Чамайг ингэхээ больсон гэж бодсон юм.
Том: Тийм ээ, би ч бас. Өөрсдөө ирээд байх юм. Морины зүчээнд хар гүү байгаа. Харанхуйд харагдахгүй, тэрнийг ашигла. Цогцосыг голын цаад эрэг дээр эзэнгүй газар аваач.
Дог: Шатаах уу?
Том: Үгүй ээ, энэ анхааруулга.
Дог: Оройн хоолонд галууны мах байгаа юу?
Том: Чи ирэх замдаа хулгайлж чадах юм бол...
Дог: Хаачих замд?
Том: бид буцна Жонни. Смоол Хийт рүү.
Дог: Байх ёстой газар руугаа. //италиар ярина-чи үргэлж галзуу цыган жаал байх болно, Томми/
Том: Зулсарын мэнд. Гүүг өртөө үлдээж болно.
Дог: Хараал идсэн шөнө...
Том: Майкл, тэд өнөөдөр ирнэ. Үгүй ээ, Майкл. Амаа татаад сонс. Бүгдийг нь авах хэрэгтэй. Поллийг, Эйда хоёрыг аваад Чарлигийн хашаанд оч... Би Артурд хэлчихсэн. Жонтой холбоо барьж болохгүй байна. Полли, Эйда хоёрыг хүргэж өгчихөөд Жоныд очоод тэрнийг аваад ир. За юу?
Хүү: Зулсар болчихсон уу?
Том: Арай болоогүй. Гэхдээ явцагаая.
Хүү: Ээж...
Ма: Алив ээ. Холдооч... Хүн байна уу?
Жон: Новш гэж. Чи юу? Зулсарын өглөө өөр хийх юм алга уу?
Ма: Томми бүгдийг нь Чарлигийн хашаанд ир гэж байна. Одоо. Явъя.
Жон: Ор. Ор. Юу болоод байгаа юм, зулсар болж байхад.
Ма: Жон, ингэж байх цаг алга. За юу? Зүгээр л уулзалтанд оч.
Жон: Гэрт ор л доо. Идэх юм байгаа.
Ма: Сайн уу.
Эсмэ: Томми Шелбийд бид өөрсдийгөө хамгаалчихна гэж хэл.
Ма: Томми тэднийг өнөөдөр ирнэ гэсэн.
Эсмэ: Томми хэлсэн. Томми хэлсэн. Чи тэрний тоть уу?
Ма: Сонс, тэд мафи. За юу? Нью Йоркийг мафийг яриад байна.
Жон: Бид нар тэгвэл иртэй саравчит малгайтнууд.
Ма: Үгүй ээ, тийм биш Жон. Бид хамтдаа биш бол Иртэй саравчит малгайтнууд биш.
Эсмэ: Бид бүгд цаазын тавцанд байсан. Нэгээс бусад нь.
Ма: Жон. Жон, уулзалтанд оч. За юу? Хүүхдүүдээ бод. Уулзалтанд оч. Дараа нь явмаар байвал явж болно.
Эсмэ: Үгүй ээ, зулсар болж байна. Бид гэр бүл, бид гэртээ үлдэнэ.
Жон: Гэрт ор.
Ма: Эсмэ. Жон...
4-р бүлгийн 1-р анги төгсөв.
Back to episodes Go home