Бичиг : Жүхён, Паг Жүнгюү, Ха Жонү, Паг Ши-Ён, Гу Жү-Ёнь.
Аав : Хүмүүсийн бөөнөөрөө амьдардаг газар хаана байдаг вэ? Амтгүй нохойн гөлгийг идээд амжиж ээ?
Бичиг : Есөн сүүлт үнэг гэр бүл
Эр : Яваарай, энд аюултай шүү.
Эм : Хүн үхчихсэн гэнэ ээ. Яана аа?
Эр : Амрыг эрье.
Мөр : Орхи.
Эр тв : Өнөө орой 19 цаг орчимд Имуян мөрийтэй тоглоомын газраас холгүй газар.
Эр2 : Яасан бэ? ийшээ нэвтэрч болохгүй шүү.
Эр : Амрыг эрье.
Мөр : Түрүүн мэндэлсэн ш дээ.
Эр : Хэргийн газар нэвтрэх боломжгүй ээ, битгий явуулаад бай.
Эр тв : Үхлийн шалтгааныг тодорхойлохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Хэд хоногийн өмнө олдсон цогцостой төстэй байдлаар нас барсан байна.
Аав : Ирсэн газраа дасах хугацаа байгаагүй, шууд ирснээс болж, түрүүн бага зэргийг алдаа гарлаа. Одоо ганцхан сар тэвчвэл, бидний хүлээж байсан 1000 жил болох нь. Нэг сарын дотор хангалттай биз?
Хүү : Хэтэрхий урт юм биш үү?
Охин : Тийм ээ, бүтэн 1000 жил бэлдсэн ш дээ.
Аав : Нар, сар учирч 3 сүүдэр 18 зүүн хойдыг бүрхэж баруун урагш гэрэлтүүлнэ. Жил, сар, өдөр, цаг дөрвөн багана цуглаж нэгдэх тэр.
Хүү : 30 минут.
Аав : Нас сар нэгдэх, тэр 30 минутын хугацаанд бидний хувь тавилан тодорхой болно. Боломж ердөө.
Хүү : Цор ганц.
Аав : Чи энэ үед чадахгүй бол.
Хүү : “Үүрд боломж олдохгүй. Хэзээ ч битгий март.” Гэх гэж байсан уу? айн? Үгүй, циркийн жүжигчид бөөн бөөнөөрөө цугларна гэсэн ш дээ.
Охин : Харин тийн. Ирсэнч, бүгд хүүхдүүд байгаа.
Хүү : Яасан? Хээлтэж чадахгүй харамсалтай байна уу? Хүүхдүүд ирлээ гээд яахав дээ? Бүгд зугтчихна. Хүн барьж идэхийн тулд, илүү идэвхитэй, шулуухнаар. Тэгэж хүний араас хөөцөлдөх ёстой юм биш үү? хэтэрхий даруухан байна.
Аав : Муу новш.
Аав : Чамайг явуулсны дараа, эднийг хүн болгохын тулд ингэж зовж явна. Юунд яарч ингэж хурдан явсан юм бэ?
Ээж дуу : Дөнгөж эхэлж байна. Бүх зүйл сайхан болно. Өнгөрсөн хугацааны зовлонг ардаа орхи. Удахгүй хүн болно.
Аав : Ханиа.
Аав дуу : Дурсгалт зүйл гэж ахиж чичлүүлэхгүй. Аймшгийн нэвтрүүлгийн гол дүрд ахиж тоглохыг хүсэхгүй байна. Тийм ээ, удахгүй 1000 дахь жил ирнэ. Барьж идэх хүн ганцыг ядаж авчирна шүү. Яа яа яа яа яа. Яа яа яа яа яа. Яа яа яа яа яа. Чи ганцаардаж, шөнөөр гудмаар хэсүүчилж яваа нөхдийг байгаа болго.
Охин дуу : Аль болох тачаангуй. Аль болох тачаангуй.
Аав дуу : Яа яа яа яа яа. Яа яа яа яа яа. Чи ихэвчлэн ганцаараа, ганцаардмал амьдардаг бүсгүйг байгаа болго.
Хүү дуу : Аль болох айдангуй. Аль болох хөнгөмсөг.
Аав дуу : Яа яа яа яа яа. Яа яа яа яа яа. Яа яа яа яа яа. Чи, аав нь бүгдийг зохицуулна. Зүгээр томоотой байвал, тусалсан болно. Мунхаг хүмүүсийг байгаа болгоно.
Охид дуу : Болж өгвөл алмайруулахаар.
Хүү дуу : Болж өгвөл ухаанаа алдтал.
Бүгд : Мунхаг хүмүүсийг байгаа болгоно.
Бичиг : Тэр өдрөөс 30 хоногийн өмнө.
Эм : Хүүе.
Аав : Намайг санахгүй байна уу?
Эм : Аан хэн бэ?
Аав : Бид урд нь уулзаж байсан даа. Хачин юмдаа. Надад та их дотно харагдаж байна. Танай нутаг өмнө зүгт байдаг ш дээ.
Эм : Энэ газар бол миний төрсөн нутаг. Үгүй ер өө..
Эм1 : Энэ хүн чинь яагаад байна аа?
Аав : Сайхан юм. Энэ газар давгүй юм.
Эм1 : Яаж байна аа? Хүүе.
Эм : Хүүе ээ, та чинь яаж байна аа?
Аав : Танайх хэдүүлээ вэ? Манайх дөрвүүлээ, танайх ч гэсэн дөрвүүлээ бол яг тохирно.
Эм2 : Муу гаж донтой новш.
Хүү : Ааваа, амь авраарай.
Аав : Би юу? Би биш шүү.
Эм2 : Өө за, чи ч гэсэн нэг тал уу?
Аав : Нэг тал аа? би юу?
Эм2 : Үхсэн гэж мэд.
Аав : Би биш ш дээ.
Ги : Их сайн идэж байна. Хоол идэж байгаа тань дэндүү үзэсгэлэнтэй болохоор өөрийн мэдэлгүй. Ялангуяа, гоймон идэхдээ ийм онцгой харагддаг бүсгүй анх удаа харж байна. Үнэндээ би уран зохиол бичдэг хүн болохоор, гоо үзэсгэлэнг харвал дуугүй өнгөрүүлж чаддаггүй юм. Нэг төрлийн мэрэгжлийн өвчин гэх үү? Идмээр байна. Идмээр байна гоймон. Гарчиг шүү. Гэнэт шүлэг санаанд ороод. Бомбогор, булцгар хөхний товч шиг. Ягаахан жижигхэн бөгөөд бондгор уруул, бага багаар ангайж, хясааны дотор шиг чиний хэл, дэлбэрэх гэж буй мэт хөөсөн гоймонг зай завсаргүй сорно. Энэ гүнээс гүн ер бусны хонгилруу орж буй гоймон. Гоймон. Аааа. Би ч гэсэн идмээр байна.
Ги : Би иднэ дээ. Түр хүлээгээрэй. Үгүй, ийм зүйлийг энд тохоод байхдаа яадаг юм? Би үүнд ямар дуртай билээ? Авна даа.
Эм : Хүүе.
Ги : Хүүе.
Эр : Хаашаа зугтах гэж? чи зугтлаа гээд үсрээд дэн буудалд нуугдана биз.
Ги : Үгүй, миний бизнес болж өгдөггүй ээ.
Эр : Бизнестэйгээ хатдаа, нууц камераар наймаа хийдэг байж.
Эм : Юу вэ? чи нууцаар бичлэг хийсэн юм уу? Тийм үү?
Ги : Үгүй ээ, юу бичнэ гэж.
Эр : Хөөш. Өнгөрсөн долоо хоногт багтаж мөнгөө төл гэж хэлсэн байхаа?
Ги : Тийм ээ, гэхдээ би хэдхэн хоног хугацаа өгөх юм бол заавал төлнө гэж.
Эм : Өөдгүй новш. Хөөе, чи шүлэг бичдэг гэсэн яасан? Аан камер. Камер хаана байна. Яг одоо өгөөдөх.
Ги : Ямар юмны чинь камер. Үгүй камер байгаа, байгаа л даа. Түрүүн харсан биз дээ? Энүүгээр тохогдчихсон байсан учраас, бичлэг хийгдээгүй. Ганцхан энэ.
Эм : Дуугаа тат.
Ги : Турсикээ өмс. Чи дотроо юу ч өмсөөгүй байгаа ш дээ. Ичмээр юм. Хурдан өмс, хурдан өмс.
Эр : Бушуулаач.
Ги : Тэнгэр минь.
Эр : Чамайг төлөхгүй бол доодохыг чинь тайрна гэж хэлсэн үү? хэлээгүй юу?
Ги : Хэлсэн. Ээжээ. Хурдан турсикээ өмсөөч.
Эм : Хөөш.
Эр : Баригдах юм бол чамайг ална даа.
Эр1 : Ийшээ.
Эр : Хурдан яваач дээ новш минь.
Ги : Новшнууд чинь, мөнгөтэй бол төлчихнө ш дээ. Ёооё, энэ сард олон бичлэг хийж чадаагүй галзуурах нь ээ. Галзуурах нь. Энэ одоо юу вэ? Ямар учиртай газар вэ?
Охин : Би хаяа зүүдэлдэг. Хэн нэгэн нь намайг тэврээд, уруул дээр минь үнсэж буй зүүд. Гэхдээ нойрноосоо ганцаараа сэрдэг. Бас, дараа нь ганцаардан нойр хулжиж өглөөг угтана. Хэрэв энэ зүүд биш бол ямар сайхан бэ? аа оронд нь зүүднээсээ үүрд сэрэхгүй байгаасай. Эр хүний энгэр үгүйлэгдэж байна. Эрэгчний үнэрийг үгүйлж байна.
Охин : Эмч үү?
Ги : Ялангуяа сэтгэлийн өвчинг эмчлэх миний мэрэгжил л дээ. Би өвдсөн хүмүүсийг харахаар зүгээр өнгөрч чаддаггүй юм. Нэг төрлийн мэрэгжлийн өвчин гэх үү?
Охин : Мастер юм уу?
Ги : Тийм гэж үзэж болно. Тэгвэл юуны өмнө оношлох гээд үзэх үү? сэтгэлийн өвчтэй бол зүрхний зүн тосгуур, зүүн ховдолд асуудал байна гэсэн үг. Тодорхой нарийвчлан хэлвэл, эгэмний яснаас 90 градус доошилж таславч өнгөрөөд гурав дахь мэдрэлийн хэсгийн уулзах бүс. Энэ байна. Ямар байна?
Охин : Бүхий л биеэр маань халуу дүүгэж байна.
Ги : Тэгнэ гэж мэдсэн юмаа.
Охин : Яаж вэ?
Ги : Хатуу болсон учраас.
Охин : Үхэх өвчин үү?
Ги : Үхэхгүй ээ.
Охин : Тэгвэл яах ёстой вэ?
Ги : Суллах хэрэгтэй. Тэвчих юм бол өвчин болно шүү. Хүлээгээрэй.
Аав : Ёоох, ёоох. Үгүй хүмүүс хэзээ ийм аймар болчихсон юм бэ?
Хүү : Та хүйтэн зутан идэх шиг амархан гэсэн яасан? Айн?
Аав : Моньд минь чи л дандаа тэгэж хэлдэг байх. Би хэзээ тэгсэн юм?
Хүү : Тэгээд? Чиний буруу, миний буруу гэх гээд байна уу? Айн?
Аав : Чи хэний өөдөөс цор цор хийгээд байгаа юм?
Хүү : Ёстой нээрээ.
Аав : Моньд минь, оногдчихсон уу?
Хүү : Ёстой нээрээ.
Аав : Аавыгаа багалзуурдана гэнэ ээ? Тавиач. Чи чи.
Хүү : Ёооё ёооё ёооё.
Охин : Ааваа.
Аав : Ёстой нээрээ.
Ги : Ааваа?
Аав : Юу вэ?
Ги : Ахаа, би байна аа. Албаар тэгээгүй шүү. Би уул нь тэгэхгүй гэж бодсон юм. Тэгсэн чинь энэ хүн гэнэт надруу дайраад, тэгээд л ийм зүйл болчихлоо. Би дөнгүүлсэн.
Аав : Шүлсээ арч. Уул нь тэгэхгүй гэж бодсоон?
Ги : Тийм ээ.
Аав : Чиний өмдийг хэн тайлсан бэ?
Ги : Энэ зүгээр нөгөө. Өршөөгөөрэй, нээрээ шүү. Би хүсээгүй шүү. Гуйя, надад итгээч. Итгээч.
Хүү : Битгий хөдлө.
Ги : Ёооё.
Аав : Цагийн сайхан өнгөрүүлээрэй.
Ги : Юу? Тэгэж болох юм уу?
Аав : Бололгүй яахав. Зөвхөн өнөөдөр биш цаашид бүтэн сарын турш, надад огт хамаагүй. Бушуухан ор.
Ги : Үгүй өршөөгөөрэй. Ёооё, ёооё.
Аав : Тав тухтай байлгаарай.
Охин : За.
Ги : Ахаа. Сар аа? бүтэн сар надаар яалгах гээд байгаа юм бэ? юу вэ? энэ бас юу вэ? Өө за. Энэ одоо хүнтэй суухын тулд солиорсон эмэгтэй юм байхдаа? Ёстой нээрээ, өнөөдөр яагаад л ийм зүйл болоод байна даа? Өршөөгөөрэй. Байна уу? айн? Хүүе хүүе.
Аав : Сайн байна. Сайн байна. Энэ ээжийгээ дуурайгаад, хүн урхидахдаа мэрэгжлийн юм.
Эр тв : Иргэдийг айдаст автуулсан хэрэг гарч ээ. Өчигдөр шөнө намсаны ойролцоо мөчлөгдөж амиа алдсан эмэгтэйн цогцос олдож, хэн гэдгийг тогтоосноор мөрдөгийн ажил эхлээд байна. Талийгаач Кимийг 25 настай, ганц бие, уушийн газар ажилладаг байсан. Аллагын арга барил хэрцгий байсан учраас, өс хонзонгийн шинж чанартай гэж үзэж, намсаны ойролцоох уушийн газруудад шалгалт хийж байна. Дараагийн мэдээг дуулгая.
Аав : Наадах чинь юу вэ?
Охин1 : Тэжээж байгаад идэх гэсэн юм.
Аав : Илүү амттайг олж ирэхгүй дээ. Амтгүй нохой олоод ирж.
Ги : Энэ одоо юу вэ? Юу вэ?
Аав : Чи яасан бэ?
Ги : Ахаа, ахаа баларссан шүү. Танай охины уруул нь ийм болчихлоо. Ийм болоод.
Дуу : Үнэг минь, үнэг минь чи юу хийж байна? Унтаж байна. Унтаахай.
Ги : Ёооё.
Аав : Хөөе, түүнийг барь.
Дуу : Үнэг минь, үнэг минь чи юу хийж байна? Нүүрээ угааж байна. Царайлаг. Үнэг минь, үнэг минь чи юу хийж байна? Хоолоо идэж байна. Ямар хачир? Үнэг минь, үнэг минь чи юу хийж байна? Мэлхийний хачир, үхсэн үү? амьд уу? үхсэн үү? амьд уу? үхсэн үү? амьд уу?
Аав : Муу новш.
Дуу : Үнэг минь, үнэг минь чи юу хийж байна? Унтаж байна. Унтаахай. Үнэг минь, үнэг минь чи юу хийж байна? Нүүрээ угааж байна. Царайлаг. Үнэг минь, үнэг минь чи юу хийж байна? Хоолоо идэж байна. Ямар хачир? Үнэг минь, үнэг минь чи юу хийж байна? Мэлхийний хачир, үхсэн үү? амьд уу? үхсэн үү? амьд уу?
Охин1 : Барьчихлаа.
Ги : Өршөөгөөрэй, амьд авраач. Намайг амьд үлдээчих тэгэх үү?
Аав : Чи биднийг есөн сүүлт үнэг гэдгийг мэдчихсэн. Амьд үлдээх боломжгүй.
Ги : Есөн сүүлт үнэг ээ?
Хүү : Юу вэ? таныг хэлснээс болж мэдчихлээ ш дээ. Ёстой нээрээ сул амтай юм.
Аав : Дуугаа тат. Угаасаа үхэх юм чинь, мэдлээ гээд яахав дээ.
Охин : Өршөөгөөрэй. Хэдүүлээ зүгээр амьд үлдээгээд, тэр өдөр алж болохгүй юу?
Аав : Чамд хайран санагдаж мэдэхч, энийг амьд үлдээгээд дараа нь асуудал гарвал тэр үед яах болж байна аа? хайранч гэсэн өөр арга алга. Эхлээд аль хэсгийг сүхдэх вэ?
Мөр : Дөрвөн мөч таслагч бүсгүй.
Аав : Хэн бэ? Би хараа муутай.
Мөр : Би уншаад өгч болох уу? цагдаа байна.
Аав : Айн? Та ямар хэргээр.
Мөр : Энэ хана, хөшиг галд тэсвэртэй.
Аав : Манай гэр бүл. Фэмили. Тоглолтын өмнө маш сайн бэлтгэл хийх хэрэгтэй байдаг. Хальт гишгээд уначихвал хүзүүгээ хугалж, эндээ бэртэл. Тэр миний том охин. Тэнд байгаа жаал бага маань. Харин тэр дээр байгаа нөхөр хүү маань. Бас доор нь байгаа нөхөр хүр, хүргэн.
Ги : Хүргэн ээ?
Аав : Үгүй, та ямар хэргээр.
Мөр : Яг одоо миний асуултанд, товч бөгөөд тодорхойгүйгээр тийм үгүй, үгүй тийм. Тийм үгүй гэдэг үгээр л хариулна шүү. Энэ газар цирк ажлуулаад удаагүй тийм үү?
Аав : Энэ сарын эхээр нээлтээ.
Мөр : Тийм тийм тийм, үгүй үгүй, тийм тийм үгүй гэдэг хариулт хэл.
Аав : Үгүй ээ.
Мөр : Удаагүй, удаагүй. Тийм бол 4 долоо хоног уу?
Аав : Аан, тийм ч их.
Мөр : Тийм, үгүй.
Аав : Үгүй.
Мөр : Гурван долоо хоног уу?
Аав : Үгүй.
Мөр : 2 долоо хоног уу?
Аав : Үгүй.
Мөр : 1 долоо хоног уу?
Аав : Айн?
Мөр : 1 долоо хоног уу?
Аав : Тийм ээ. Тийм ээ, окэе.
Мөр : Яг тохирч байна шүү.
Аав : Юу тэр вэ? юу?
Мөр : Өхөөрдөм юм, яагаад.
Аав : Энэ маань нохой идэхдээ. Үгүй, нохойдоо хайртай юм л даа.
Хүү : Тийм ээ, угаасаа нохойдоо хүргэх дургүй юм.
Аав : Эрлийз нохой шүү. Зун, зун тэжээсэн болохоор.
Мөр : За, би явъя даа.
Ги : Айн?
Мөр : Бүрээ үлээдэг юм уу? яах аргагүй, алуурчин энэ дунд байна.
Ги : Хүлээгээрэй, хүлээ л дээ.
Аав : Хоосон толгойг би.
Ги : Байзнаач дээ. Яг одоо, одоо намайг энд алж болохгүй.
Аав : Яагаад болохгүй гэж?
Ги : Түрүүний мөрдөгч, айн? Тэр хүн та нарыг хардаж байна.
Хүү : Хардах аа?
Ги : Та нарыг есөн сүүлт үнэг гэдгийг, тэр хүн гадарласан.
Аав : Юу? Үгүй. Чи яаж мэдэж байгаа юм? Ямар нотлох баримт байна?
Хүү : Тийм ээ, тийм. Энэ бурж байгаа юм. Бурж байна.
Ги : Нээрээ шүү. Та нар миний үгийг сонсооч дээ, гуйя. Түрүүний хүн байна аа? тэр хүн есөн сүүлт үнэг ялгахын тулд, онцгойлон бэлтгэгдсэн тусгай мэрэгжилтэн.
Хүү : Тусгай мэрэгжилтээн?
Ги : Өнгөрсөн удаад зурагтаар баримтат кино гарсан. Та нар үзээгүй юм уу? тэрийг үзсэн бол ойлгох байсан даа.
Аав : Бидэнд зурагт үзэх зав байхгүй эргүү амьтан минь.
Ги : Хүлээгээрэй, хүлээ. Тэр тусгай мэрэгжилтнүүдэд есөн сүүлт үнэг мөн үү? биш үү? гэдгийг ялгах арга байдаг. Ялгах арга нь түрүүнийх шиг тийм, үгүй. Тийм үгүй гэж асуудаг. Яг тэгэж асуусан ш дээ.
Аав : Тэр үед миний толгой их эрэгсэн шүү.
Ги : Тийм ээ.
Охин1 : Хөөе, энийг барьж идэхгүй юм уу?
Хүү : Ярьж дууссаны дараа.
Аав : Миний охин жаахан тэсээрэй. Тэгээд? Тэгээд юу гэж?
Ги : Аан за. Америкын эм кэе эрдэм шинжилгээний тайлан дээр, хүн юм шиг дүр эсгэж амьдардаг есөн сүүлт үнэгнүүд дэлхий дахинд бүхэл бүтэн 3824790.5 хүн байдаг гэсэн. Тийм их шүү.
Охин : Гэхдээ ны 5 гэж юу гэсэн үг вэ?
Ги : Би тэгэж хэлсэн билүү? Холигмог гэсэн үг. Хүнтэй холилдсон.
Охин : Аан.
Ги : Бүүр тэд ИнГүЁнь буюу хүн болох хүсэлтэй есөн сүүлт үнэгний холбоо байгуулаад, нийлээд хүн алдаг юм гэсэн.
Охин : Байж боломгүй юм. Бид хамаагүй хүн алдаггүй ш дээ.
Хүү : Манай есөн сүүлт үнэгнүүд 1000 дахь жилд элэг идэж байж хүн болдог учраас, тэрнээс өмнө дураараа хүн алдаггүй юм.
Ги : Тийм байх тэ? Яахав цуу яриа давс хачир ихтэй байдаг шүү дээ. Яадаг ч байсан гол зүйл, одоо намайг энд алах юм бол. Нотлох баримт хайж байсан мөрдөгч, ашгүй дээ гээд та нарыг барина. Саяхан хүрэн сүүлтэй гэр бүл хом шоппингоор өндөр үнээр зарагдсан гэсэн шүү.
Аав : Зарагдсаан?
Ги : Юу гэхээр байна аа? ийм нөхцөл байдалд асуудал үүсгэлгүй, нэгэнт намайг алах юм бол 1000жил болдог өдөр алвал хүн болж хувираад сайхан биш гэж үү? би ч гэсэн нэгэнт үхсэнийх сайн үйл хийж байна гэж бодъё. Бас таньд гурван элэг нэмээд хэрэгтэй тэ?
Аав : Хэрэгтэй.
Ги : Тийм ээ, би. Би хариуцлагатайгаар бусад хүмүүсийг бүгдийг нь аврая. Би муу ч үгүй хүмүүсийг луйвардахдаа авъяастай юм л даа.
Эм : Сайхан хооллоорой. Сайн идээрэй.
Ги : Циркын ажилтан хайж байна. 4 жилийн бакалавр төгссөн хүн. 1989 оноос хойш төрсөн хүн. Зөв боловсон хүн. Эрүүл чийрэг.
Ги дуу : Гэхдээ энэ бүгд ямарч хамаагүй. Боловсрол энэ тэр ерөөсөө ч хамаагүй. Үнэхээр хамаагүй шүү. Ядарсан хууль бусаар амьдрагчид ерөсөө ч хамаагүй. Нээрээ шүү. Циркэд жүжиглэж чадахгүй байсанч хамаагүй, үнэхээр хамаагүй. Өдөрт гурван удаа халуун хоол, тав тухтай унтах газар. Гэр бүл шиг хамт амьдрах циркийн ажилтан авна. Гэр бүл шиг хамт амьдрах циркийн ажилтан авна. Ганц би үхсэнч, гуниглах ар гэргүй хүн.
Ги дуу : Гэр бүл шиг хамт амьдрах циркийн ажилтан авна. Гэр бүл шиг хамт амьдрах циркийн ажилтан авна. Гэр бүл шиг хамт амьдрах циркийн ажилтан авна.
Бичиг : Циркийн ажилтан авна.
Ги, охин дуу : Циркийн ажилтан авна. Очих газаргүй, гэр бүл шиг хүн. Та нар минь бүгд цуглаарай, хамтдаа циркэд ажиллая. Та нар минь бүгд цуглаарай, хамтдаа циркэд ажиллая. Хамтдаа мөнгө мөнгө олох гэр бүл шиг хүн. Хэнээс ч илүү эелдэг манай даргатай хамт. Гэр бүл шиг амьдармаар байвал наашаа анхаараарай. Хоёр гараа дэлгэн угтая, тавтай морил. Хүмүүсээ циркийн гэр бүлтэй нэгдээрэй, циркэд ажиллах шинэ хүн урьж байна.
Бичиг : Тэр өдрөөс 20 хоногийн өмнө.
Ги : Бид нар төвөг удаж, баримт бүрдүүл гэхгүй ээ. Ашгүй дээ. Хаха. Бидэнд нэг хүн дутаж байна.
Эм : Ханиа. Хихихи.
Эр : Өнчин, ажлаасаа халагдсан. Орон гэр мөнгөгүй. Болдог юм гэж нэг байхгүй, чаддаг зүйл нэг алга. Надад байгаа зүйл өвчнөөс өөр юу ч байхгүй. Хүмүүс бүгд намайг үл тоодог. Гэрлэнэ гэж амласан хайртай бүсгүй минь намайг хаясан.
Охин : Хөөрхийдөө.
Эр : Гэхдээ би үнэхээр хичээнгүйлэн амьдрах гэж хичээсэн. Түүний төлөө, үгүй энэ улс нийгмийн төлөө, тус болдог хүн болох гэж. Яг л Вондер вөмен шиг.
Охин : Вондер вөмен өө?
Эр : Тэр бол миний цорын ганц найз бөгөөд, миний шүтээн.
Охин : Хөөрхөн байх тэ?
Эм : Эрчүүд хөөрхөн гэхээр ухаанаа алдчих юмаа. Хөөрхөн юмнууд бүгд үхээсэй.
Эмээ : Чамайг харсан Хан мөрний загас хүртэл зугтах байх. Чи өөрөө үх өөдгүй амьтан минь.
Охин : Сайн уу? сайн уу?
Ги : Байна уу? аан за, таньтай ярих боломжгүй байна аа. Уулзаад тэр үед тодорхой тайлбарлая.
Эр : Юу юу гэнэ ээ чи.
Ги : Би энэ удаад маш том ажил авсан юм. Хэлсэнч та итгэхгүй л дээ. Энэ ажил амжилттай болвол, жинхэнэ шууруулна.
Эр : Тоглоод байна уу?
Ги : Би тоглоогүй ээ.
Эр : Үхмээр байна уу? Олон юм яриад байлгүй хаана байгаагаа хурдан хэлээдэх.
Ги : Хөөе хөөе хөөе. Хөөш хөөш. Ёстой нээрээ. Би есөн сүүлт үнэгний үүрэнд байна. Яасан? Яав? Айн? Би есөн сүүлт үнэгэнд баригдаж үхнэ үү? есөн сүүлт үнэгний бичлэг хийж шуугиулах нь уу. Чамд лав баригдаж үхэхгүй, битгий залгаад бай.
Охин : Гидүн.
Эр : Ална даа, чамайг би ална новш минь. Чамайг жинхнээсээ ална. Гидүн, сайн мэдээрэй.
Ги : Хөөе, тасаллаа. Нохойн гөлөг.
Эр : Ална даа.
Ги : Амиа дэнчин тавьна аа. Үсрээд л үхнэ биз.
Ги : Хайраа хайраа хувираарай. Тэгэх үү? хувирчих. Ямар байна? Болохгүй байна уу? ойлголоо, чи шилдэг нь.
Аав : За, тавтай морилно уу. Орох бичгээ эндээс авна.
Хүү : Ааваа.
Аав : Хөөе хөөе, үнэгүй үйлчлүүлэгч ахиад орчихлоо.
Хүү : Ааваа.
Аав : Айн?
Хүү : Яаж овоо олон хүнтэй байна аа?
Аав : Энэ бүгд бидний ажил бүтэмжтэй болох дохио юм ш дээ.
Эм : Тавтай морилно уу. Баярлалаа.
Хүү : Мөрдөгч, мөрдөгч.
Аав : Тавтай морилно уу? ямар хэргээр ахиад.
Мөр : Цирк үзээгүй удсан байна шүү.
Аав : Өө, тавтай морил.
Мөр : Энэ эмэгтэйг таних уу?
Аав : Ямар эмэгтэй. Үгүй ээ, мэдэхгүй.
Мөр : Тийм ээ.
Аав : Аанхаа. Гэхдээ энэ эмэгтэй хэн.
Мөр : Үхсэн эмэгтэй.
Аав : Айн?
Мөр : Саяхан намсанаас мөчлөгдөөд олдсон. Хүн ийм зүйл хийсэн гэхэд итгэмээргүй, маш аймшигтай санагдсан. Бүүр юу ч үлдээлгүй.
Аав : Хөөе, мөнгө төлөх хэрэггүй ээ.
Охин : За.
Аав : Бидний хэв маягыг, бидний хэн гэдгийг мэдэж байгаа бололтой.
Хүү : Яана аа?? биднийг алсан гэж хардаж байгаа бололтой.
Аав : Арай, та хоёр тэгчихсэн юм биш биз?
Охин : Үгүй ээ, би тийм зүйл хийгээгүй.
Аав : Үгүй бол болоо. Үгүй бол болоо. Тайван, ухаалаг бай. Хэт сандрах хэрэггүй. Сандрах хэрэггүй.
Хүү : Өөрөө сандраад байгаа юм биш үү?
Аав : Энэ бол удам. Шээс хүрээд байна.
Аав : За хүмүүсээ дараагийн үзүүлбэр бол хормын дотор шилжих үзүүлбэр юмаа. Та бүхний урд байгаа гоо бүсгүй, та нарын нүдэн дээр хормын дотор алга болж тэр хөшигнөөс гарч ирэх, шоу шоу шоу.
Эр : Одоо гоо бүсгүй алга болно.
Эр1 : Юу вэ?
Аав : За хүмүүсээ, хүмүүсээ хүмүүсээ наашаа, наашаа анхаарлаа хандуулаарай. Тэр хүн цусаар нүүрээ угаах мөчид энд. Ямар новш нь энийг түгжчихэв дээ? Хардаа, алга болсон гоо бүсгүй тэндээс гарч ирнэ хүмүүсээ.
Охин : Мисс Хуан хааччихав аа?
Аав : Хөөе хөөе түүнийг авраарай.
Эр : Ар гэр нь үү?
Ги : Тийм ээ, ар гэр нь мөн байна.
Эр : Олон хоногийн хугацаа үлдээгүй. Сэтгэл санааны бэлтгэлтэй байсан дээр болов уу?
Ги : Эмчээ.
Эр : Бас Хуан Жонсүн, анх удаагийн үйлдэл биш байна лээ. Тасралтгүй сэтгэл мэдрэлийн эмчилгээ хийлгэхгүй бол хэзээ ч амиа хорлох оролдлого хийж магадгүй. Бас Хун Жинчолийн уушиг, зүрх бүгд асуудалтай байна. Нэг үгээр амьд яваа нь хачирхалтай байна.
Аав : Энэ эмч мөн үү? ёстой нээрээ. Ёстой нэг. Циркийн ажилтан авна аа? өөрсдийгөө асуудалтай хутгаж орхилоо.
Бичиг : Тэр өдрөөс 15 хоногийн өмнө.
Аав : Та нарт итгэл байхгүй учраас бурхан шийтгэсэн байна. Тийм болохоор би сүмд явъя, сүмд явъя гэж хэлдэг ш дээ. Та нар миний үгийг огт сонсдоггүй.
Хүү : Тэглээ гээд нэмэргүй ээ. Бүх зүйл буруугаар эрэгсэн. Удахгүй үхэх гэж байгаа хүмүүсээр бид юу хийх болж байна аа? Ядаж л тэр өдрийг хүртэл амьдарч байж, барьж иддэг юм байгаа биз дээ? Айн? Эд нарт ямарч хэрэг алга.
Аав : Чи хэзээнээс ийм ухаалаг болчихсон юм? Хэрэггүйг ч гэсэн мэдээд л.
Хүү : Би тийм тэнэг биш шүү.
Аав : Би чамайг чулуун толгойтой гэж бодлоо.
Хүү : Одоо ойлгосон бол азны юм шүү.
Аав : Та нараас болж би, урт наслахгүй байхаа.
Хүү : 1000 жил амьдарсан бол хангалттай ш дээ.
Аав : Юу гэнэ ээ? Нэг үг газар гээхгүй юмаа.
Охин : Одоо болно доо. Болно. Хагас сарын хугацаа үлдсэн байна. Оройтоогүй байна, шинэ хүн олъё л доо.
Хүү : Ийм нөхцөл байдалд яаж ахиж олох юм? Айн? алуурчинд гүтгүүлж байж шүү.
Охин1 : Тийм болохоор би анхнаасаа энд ирэхгүй байя гэж хэлсэн ш дээ.
Хүү : Хөөе, чи зөв зүйл хэлээгүй их удсан байна. Тийм ээ, айн? Дэмий энд байж байгаад баригдаж, асуудалд орж байхаар. Ааваа хэдүүлээ зүгээр уулруугаа буцъя.
Аав : Чи өөрийнхөө юу ярьж байгааг мэдэж байна уу? өөдгүй амьтан минь. Одоо бол бид, хувирах чадвараараа хүний төрхтэй байгаач, тэр өдөр бүтэлгүйтэх юм бол үүрд, үүрд үнэг хэвээр амьдарна. Чи тэрийг мэдэх үү? муухай амттай түүхий махыг идэхээс өөр аргагүй тэр зовлон. Биеэ зассанч 00-н цаасгүй асуудлаа шийдэхээс өөр аргагүй бохир байдал.
Эм : Хүүе.
Аав : Угаасаа нэг амьдрана. Хоёр хөл дээрээ богино бөгөөд бүдүүн амьдармаар байна. Би.
Хүү : Хөөе энэ бүгд чамаас болж байгаа юм.
Ги : Хүлээгээрэй. Яаж ийж байгаад тэр өдрийг хүртэл амьд байхад болох юм биш үү?
Хүү : Яаж амьд байх юм? Яаж? Эмний төлбөр, эмнэлэгийн төлбөр, эмчилгээний төлбөр маш их гарна. Сүүлийн үед орлого муутай ядаж байхад, яаж аврах юм?
Ги : Энийг тавь, энийг тавь.
Аав : Хөөе, гараа гараа тавь.
Ги : Ёооё.
Аав : Хэлдээ чамд ямар арга байна?
Ги : Олъё.
Охин : Олно оо?
Ги : Хорвоо дээр мөнгөөр бүтэхгүй ажил гэж байхгүй.
Аав : Мөнгө, зоос уу?
Эм : Манайд шинээр ирсэн бүсгүй, бусдаас онцгой шүү.
Охин : Сайн байна уу? хадагтай Гү байна.
Ги : Энэ хорвоод амьдрахад хэрэгтэй зүйл бол мөнгө. Хүний ертөнцөд мөнгөгүйгээр амьдрах боломжгүй. Мөнгө хураахын тулд цугларсан хүмүүс. Тиймээс би мөнгө олох гэж хичээж явна. Хүн шиг амьдрахын тулд хэрэгтэй зүйл бол мөнгө.
Эм : Мөнгө. Мөнгө.
Ги : Мөнгө.
Эм : Хүн байхад хэрэгтэй зүйл бол мөнгө. Мөнгө.
Ги : Мөнгө. Хүний орчлонд юу юунаас илүү мөнгө шилдэг нь.
Ги : Мөнгө хураах хэрэгтэй. Мөнгө олно. Мөнгө олно. Мөнгө олох хэрэгтэй. Мөнгө олно. Мөнгө олно.
Хүү : Арай ч дээ. Ийм зүйл хийгээд байхдаа яахав дээ.
Хүмүүс : Уугаарай, уугаарай.
Ги : Гэхдээ мөнгө хураах амаргүй. Ямар их шаардлага өндөртэй гэж бодно? Боловсрол асууна, туршлага асууна. Царай харна, танил тал харна. Гэхдээ энэ бүхэн байхгүй хүнийг ... бүгд үл тооно. Хэцүү дээ. Хүний орчлонд юу юунаас илүү мөнгө шилдэг нь. Мөнгө олох хэрэгтэй. Мөнгө олно. Мөнгө олно. Мөнгө хураана, мөнгө хураана.
Охин : Дараагийнх нь.
Эр : Ёстой нээрээ.
Эр1 : Үнэхээр уучлаарай, энэ хүн өнөөдөр анх удаа ажиллаж байгаа юм. Энийг зүгээр толбо гэж бодсон байна.
Эр : Ёстой нээрээ, юу ярьж байгаагаа мэдэж байна уу? хөөш чи.
Аав : за.
Эр : Хүзүүг нь хуга мушгих юмсан.
Аав : Хэтэрхий их үрчихэж ээ.
Бичиг : Тэр өдрөөс 7 хоногийн өмнө.
Ги : За алив хараадах уу? За ингэж нэг есөн сүүлт үнэгийн бодит төрх, олон нийтэд ил болох нь.
Аав : Чамайг төрүүлсэн эцэг эхээ бодох хэрэгтэй. За юу?
Хуан : Тэд яагаад намайг ийм болгож төрүүлсэн юм?
Аав : Айн? Чамайг ямар болгож төрүүлсэн гэж?
Хуан : Би үхэх ёстой. Би үхэх ёстой.
Хүү : Эмээ, нас барж болохгүй ээ. Нас барж болохгүй ш дээ.
Бичиг : Сайхан сэтгэлт Гү овогтон. Мөрөөдөл биелэх тэр өдрийг хүртэл.
Эм : Гү овогтны нэг өдөр тан буцалгаж эхэлдэг. Хорвоогоос гадуурхагдаж, гэр бүлдээ хаягдсан тэднийг гэр бүлээ болгож хүлээж авсан Гү овогтон.
Хүү : Эмээ.
Хун : Намайг зүгээр үхүүлчих л дээ.
Эм : Тэдний арын ажлыг хийхэд, бүтэн өдөр дороо өнгөрдөг.
Хун : Тайван байлгаач.
Охин : Энийг уучих л даа. Гуйя, ганцхан удаа тэгэх үү?
Хун : Цаашаа.
Эм : Гэхдээ тэд яагаад сэтгэлээрээ жаргалтай байгаа юм бол?
Ги : Энэ бол жинхэнэ гэр бүл үү?
Аав : Манай гэр бүлийг бүгдийг нь, хайр энэрэл, амар амгалангаар тэтгээрэй. Хүчирхэг хүмүүс болгож туслаарай. Нар, сар учирч 3 сүүдэр 18 зүүн хойдыг бүрхэж баруун урагш гэрэлтэж, дөрвөн багана нэгдэх тэр өдрийг хүртэл.
Ги : Ёооё, эд нар одоо есөн сүүлт үнэг мөн юм уу даа? Ёстой нээрээ.
Эр тв : Намсан цуврал аллагаас болж иргэд маш их айдастай байна. Цагдаагийн байгууллага бүх хохирогчид уушийн газар ажилладаг байсан гэдэг утгаар, тухайн салбарт ажилладаг хүн байх магадлалтай гэж үзэж, Намсанд маш сайн шалгалт хийж байгаа бөгөөд, хохирогчийн эргэн тойрны хүмүүсийг байцааж, ам мөрдлөг тасралтгүй хийж байна. Намсанаас сэтгүүлч Чуэ Хунгин мэдээлэллээ.
Ги : Хөөе, үнэхээр чи биш үү?
Хүү : Биш гэсэн шүү.
Ги : Тэгвэл хэн юм?
Хүү : Мэдэхгүй.
Ги : Нээрээ биш үү? Чи мөн тэ?
Хүү : Ёстой нээрээ.
Ги : Ёооё.
Хүү : Би яагаад хүн ална гэж? айн?
Эр тв : Аавдаа өс санаж аллага үйлдсэн Чан-г баривчилж ээ. Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр талийгаач.
Ги : Үгүй ээ, миний гар утсыг авсан уу гэх гээд.
Эр тв : Аавынхаа нэрээр 50 сая воны зээл авсан бөгөөд, тухайн мөнгөөр мөрийтэй тоглож алдаад, аав нь энэ асуудлаас болж өөрийг нь буруутгахад, гэртэй аавыгаа эд зүйлээр цохиж хөнөөсөн байна. Өөрийнхөө хийсэн гэмт хэргийг далдлахын тулд цогцосыг өөрийн багажинд нууж авч явсан байна. Дараагийн мэдээг дуулгая. 7 хоногийн дараа энэ зууны эхний бүтэн сар хиртэлт болно. Цаг уурын газар энэ удаагийн бүтэн сар хиртэлтийг маш ховор төрлийн, хамгийн гайхалтай сансарын шоу болно гэж мэдэгдлээ. Тухайн өдөр.
Охин1 : Энэ чинь миний хоол.
Аав : Хаачаад ирж байгаа юм?
Охин1 : Хүн цочоочих юм.
Аав : Сүүлийн үед чамд ямар нэг асуудал гараа юу? Чиний насанд нэг нууцтай байхыг хүсдэг. Бүгд л энийг мэднэ. Гэхдээ, аав нь ойлгоно оо. За юу?
Охин1 : За баярлалаа.
Аав : Хөөе, гэхдээ аав нь чамд ганцхан зүйл сануулж хэлье. Өнөөдрийг хүртэл амьдаар нь идсэн ч бай. Болгож идсэн ч бай. Яадаг ч байсан, цаашид юу ч идмээр санагдсан, яасанч шүлсээ залгиж, үгүй идэж болохгүй шүү. Ойлгосон уу?
Охин1 : Намайг битгий сэрээгээрэй.
Аав : Агааржуулагч хаана байна?
Ги : Ёоох, энэ удаад хаана нуух вэ байз. Ёстой нээрээ. Их ядарч байна уу? Хэн бэ?
Охин : Гэнэтийн бэлэг, төрсөн өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр төрсөн гэдгийг чинь мэдээд, цочоох гэсэн юм. Хэт цочоочихов уу? Гидүн, Гидүн.
Охин дуу : Дуу чимээгүй надруу дөхөж, сэтгэлийг минь нүхлэж орхисон чи. Одоо ухаарсан. Цуснаас илүү, чихэрлэг зүйл хайр гэдгийг.
Охин, Ги дуу : Дэндүү өөр биднийг холбож буй зүйл бол цор ганц чиний хайр. Төрсөн цагаасаа хойш анх удаа мэдэрч буй, сэтгэл догдлом бидний хайр.
Охин, Ги дуу : Танихгүй боловч эрхэм, энэ сэтгэл хөдлөл. Үүрд нандигнах боломжтой бол. Энэ хэвээр энэ мөчийг зогсоох боломжтой бол, ямар жаргалтай байх бол?
Ги : Хайраа.
Охин, Ги дуу : Ямар жаргалтай байх бол?
Бичиг : Тэр өдрөөс 2 өдрийн өмнө.
Аав : Сүүлийн үед яагаад, амьдарч байгаач амьдарсан мэдрэмж төрөхгүй байна аа? бүтэх ажилч алга, бүтэхгүй ажилч алга. Хүүхдүүд байнга санаа зовох зүйл хийгээд, өдөр ойртоод байдаг. Ёстой нээрээ. Өө баларсан байна. Таны хуйханд массаж хийгээд өгөх үү? Энэ дээр шүдний оо түрхээд, хурууны өндгөөрөө товшоод өгвөл үс ургадаг. 3000 вон нэмээд өгөхөд болно. Юу гэж бодож байна?
Эр : Хөөе хөөе.
Аав : Айн?
Эр : Утсаа ав.
Аав : Байна уу?
Хүү : Ааваа, дөнгөж сая Мисс Хуан үхнэ гээд гараад явчихлааа.
Аав : Юу?
Хүү : Усанд живж үхнэ гэнэ ээ.
Аав : Юу гэнэ ээ?
Эр : Эмэгтэй, эмэгтэй. Зүгээр буугаад ир. За юу?
Хуан : Битгий ойртоорой. Ойртох юм бол уналаа шүү.
Эр : Эмэгтэй, эмэгтэй. Наашаа хүрээд ир. Чи одоо хэн бэ?
Аав : Тавиач.
Эр : Айн?
Аав : Унаад үхчихвэл чи хариуцах уу?
Хуан : Битгий ойрт.
Аав : Юу нь болохгүй байгаа юм? Бас яасан?
Хуан : Над шиг царай муутай юмыг хэн ч хайрлахгүй. Над шиг юм үхэх ёстой.
Аав : Ёстой нээрээ. Би чиний сэтгэлийг ойлгож байна. Тэглээ гээд, энэ үзэсгэлэнтэй биеэ, энэ бохир усруу шидэх гэж үү? айн?
Хуан : Би циркэд очоод, бүхнийг шинээр эхлүүлэхийг хүссэн. Гэхдээ хайрцган дотор хийж, хүмүүсийн доог тохуу болгосон. Дандаа идэж унтсаар байгаад, жин нэмчихсэн.
Аав : Сонс, хорвоо дээр чамд атаархдаг хүмүүс ямар олон гээч? Яагаад? Хүн учраас. Хүн бол онцгой төрсөн. Хүн болохын төлөө хичээж амьдардаг зүйл энэ ертөнцөд ямар их байдаг гээч? Чоно хүн, лусын дагина, тэднээр зогсохгүй есөн сүүлт үнэг ч гэсэн адилхан. Есөн сүүлт үнэгнүүд ч гэсэн тэгдэг. Хүн болохын төлөө, хүмүүст хараалгаж, хуруугаараа чичлүүлсэнч, бүхэл бүтэн 1000 жилийн турш ямар их зовдог гээч? Чи ердөө царайнаасаа болж хүн байхаас татгалзаж байна гэж үү? чиний нэг амь ямар эрхэм гээч? Бас чиний амиар хийх зүйл үлдсэн байна. Үхэхдээ үхсэнч, гавъяа байгуулаад үх. Сайн сонс, чи амьд оршиж буй гэдэг нэг шалтгаанаар, хэнээс ч илүү нандин хүн шүү.
Бичиг : Амиа хорлох гэж буй эмэгтэйг аварсан баатарлаг эр. Маргааш циркээ хааж, шинэ газар орох гэж буй Гү овотны гэр бүл.
Эр1 : Ким Бурагийн хаана байгааг олсон уу?
Эр : Үгүй ээ.
Эр1 : Ёстой нээрээ. Энэ солиотой амьтан бас юу хийгээд яваад байгаа юм бэ?
Охин1 : Миний хоолонд битгий гар хүр гэж хэлсэн байхаа?
Мөр : Ёооё.
Бичиг : Тэр өдөр.
Аав : Энэ хугацаанд бүгд сайн ажиллаа. Өнөөдөр, өнөө шөнө шүү. Үдэшлэг эхлэх тэр мөч. Үйл хэрэг болгож, адал явдлыг эхлүүлнэ.
Хүү : Бидэнд 30 минутын хугацаа байгаа. Дэмий цаг үрэлгүй хурдан цэвэрлэе. Тэгэх үү? одоо бидний зовлон дуусаж, аз жаргал эхэлж байна.
Аав : Халуун байна. Нээрээ хүмүүсээ, ингээд гэнэт сална гэсэн чинь харамсалтай байна шүү.
У : Хөөе моньднууд минь, намайг орхиод өөрсдөө зугаалах гэж байна уу?
Хүү : Оронд нь өнөө шөнө салалтын үдэшлэгийг сайхан тэмдэглэнэ ээ.
Хуан : Эмээ, бид нарыг илүү сайхан газарлуу явуулна гэнэ ээ.
У : Сайхан газар уу? тэнгэрийн орон уу?
Хүү : Уйлаад байгаа юм уу?
Аав : Би ээжид чинь амласан, юу ч болж байсан хариуцлагатайгаар. Хэнийг ч асуудалд оруулахгүйгээр, хүн болгож хувиргана гэж. Тэнгэрийн орноос үргэлж ажиглаж, дэмжинэ гэж хэлсэн ээж чинь.
Хүү : Та үнэхээр уйланхай юмаа.
Аав : Тэдний амийг аварсны дараа ална гэж бодсон чинь, сэтгэл нэг л тийм оргиод байна шүү. Хөөе, хэдүүлээ тэднийг алсанч, аль болох өвтгөхгүй аяархан алъя. Тэгэх үү?
Хүү : Ямар сайхан сэтгэл вэ? ааваа сонс. Сайхан сэтгэлтэй юм шиг дүр эсгэхээ боль. За юу? Уйлахаа больж үз.
Хүү дуу : Хүн болохын төлөө, тэдэнд чадахгүй зүйл гэж үгүй. Хүн болохын төлөө, тэдэнд тэвчихгүй зүйл гэж үгүй. Хүн болохын төлөө, хорвоогийн юунаас ч айхгүй. Зүгээр л хүн болохын тулд, өөрсдийн сүнсийг хүртэл худалдаж чадна. Хүн, ер нь юу юм бэ? хүн болохын төлөө, тэд бүхнийг чадна. Хүн болохын тулд, тэд бүхнийг тэвчинэ. Хүн байж, хүн биш. Хүмүүс олон энэ ертөнцөд, бид яагаад хүн болохыг хүснэ вэ? ер нь ямар байдаг юм бэ? хүн шиг амьдарна гэдэг. Ер нь ямар байдаг юм болоо? Хүн болохын тулд, өөрсдийн сүнсийг худалдаж чадна.
Охин дуу : Толиндох төрхөө харахаар, хэрцгий өөртөө дур гутна. Хүн болмоор байна. Нэг өдөр ч гэсэн хамаагүй хүн шиг хайрлана. Өөрийн гараар чиний зүрхийг зогсоосонч, жаргалтай байх болов уу? гэхдээ хайраа хөнөөж байж, хүн болох боломжтой. Би үнэхээр хүн болмоор байна. Эгэл жирийн эмэгтэйчүүд шиг. 1000 жил хүлээсэн сэтгэлээр, хүн шиг хайрлаж, хүн шиг хайрлана.
Ги : Ийм хурдан үхэх цаг болчихсон уу?
Аав : Явъя.
Ги : За, явъя.
Аав : Наадах чинь. Наадах чинь. Зогсоо. Тийм ээ. Заавал зүүнэ шүү. Дуугарах юм бол шууд мэдэгдээрэй.
Охин1 : За.
Аав : Аав нь энэ чухал зүйлийг чамд идүүлж байгаа шалтгааныг ойлгож байгаа биз?
Охин1 : Тийм ээ.
Аав : Өөр зүйлд би итгэж чадахгүй. Битгий хүрээд бай.
Хүү : Ааваа, ийшээ хардаа.
Аав : Бүгд цугласан уу?
Хүү : Энийг хардаа.
Аав : Ориглуун дарс уу?
Хүү : Ийм өдөр энэ заавал байх ёстой. Энэнээс гадна ахиад нэг бэлдсэн зүйл байна. Харах уу? айн?
Аав : Бас юу бэлдсэн юм болоо. Энийг харахаар түгшээд байх юм.
Хүү : Гайхах хэрэггүй шүү. За юу? Барамбабабамбамбам. Баяр хүргэе хүн болсонд.
Аав : Хүүе энэ чинь хэн бэ? үгүй, энэ чинь.
Ги : За за за. Хурдан гар. Гар гар гар. Гараач дээ. Гараарай, хурдал. Гар. За.
Хуан : Яагаад?
Ги : Чимээгүй болоод өгөөч. Чшш. Зүгээр л чимээгүй миний үгэнд ороод яв. Яв.
Хуан : Яагаад.
Ги : Яв.
Хуан : Ямар учиртай юм бэ?
Ги : Хун, болоогүй байна ш дээ. Зогс.
Аав : Тэгвэл тэр хүүхнүүдийг чи, тэгээгүй юм уу?
Охин1 : Тийм ээ.
Аав : Тэгвэл чи юу хийгээд, шөнө бүр гараад байсан юм?
Охин1 : Цагийн ажил хийх гээд.
Аав : Цагийн ажил аа? цагийн ажил уу? тэгээд тэр мөнгөөрөө мах авдаг байсан юм уу?
Охин1 : Тийм ээ.
Аав : Яах гэж нохой олж ирдэг юм? Яснаас өөр зүйлгүй жижигхэн юмыг, идэхгүй юм байж. Ёстой нээрээ.
Ги : Баларсан шүү. Баларсан шүү. Гараад ир. Нөгөө том охин чинь Хунтай хамт. Юу гэхээр Хун, тэднийг дагуулаад явчихлаа. Гараад ирээч.
Аав : Яасаан?
Эр : Хоосон аягаа авахаар ирлээ.
Аав : Сайн бариарай.
Ги : Хөөе. Машинаа зогсоо. Ойртоодох л доо.
Аав : Энэ яагаад явахгүй байна аа?
Ги : Татаач ээ.
Аав : Муу нохойн гөлөг. Нэг нь уначихсан уу?
Охин1 : Ааваа тэр.
Хун : Анхнаасаа чамайг алъя гэж бодоогүй. Гэхдээ сүүлд мэдсэн, чи ч гэсэн адилхан эм байна лээ. Чам шиг таарсан эртэйгээ унтдаг уушийн газрын хүүхнүүд, бүгд үхэх ёстой. Тэр эм ч гэсэн адилхан байсан. Надад хайртай гэж хэлчихээд, намайг өвчин тусангуут надаас урвасан. Хогийн амьтад. Хог шаарнууд. Чам шиг бузар эмсийг энэ ертөнцөөс бүгдийг нь тонилгох хэрэгтэй. Би нийгмийн сайн сайхны төлөө, сайн үйлс хийж байна. Би бол ариун цагаан энх тайвны зарц. Вондер Вөмен байна.
Аав : Хаана байна?
Охин1 : 15 минут үлдлээ.
Аав : Хурдан ирээч дээ. Яагаад ингэж амьсгаадаад байгаа юм?
Хүү : Эсвэл та өөрөө үүрэх юм уу?
Аав : Бидэнд хугацаа алга. Том охинд муу зүйл тохиолдвол яах болж байна аа?
Ги : Хөөе. Сэрээрэй. Тэгэх үү? сэрээч дээ гуйя. Зүгээр үү? Хун хаачсан бэ?
Охин : Энд байж болохгүй ээ, хурдан зугт.
Охин1 : Чамаас болоод би буруугаар ойлгогдчихлоо.
Хүү : Хүлээгээрэй, энийг яагаад түүнд өгч байгаа юм? Айн? Наадах чинь энэ новшийнхийг идвэл. 1000 жил хүлээгээд, өнөөдрийг хүрсэн ш дээ. Гэнэт ингэж болохгүй. Ааваа, ганц энэнээс болж ингэвэл, хэн нэгэн нь золиослогдохоос өөр аргагүй.
Аав : Тийм ээ. Би хангалттай удаан амьдарсан. Дүүгээ харж хандаж байгаарай. Цаг алга, хурдан эхэл. Тэр хөгшнийг би хариуцъя.
Хуан : Ээжээ, амь авраарай.
Охин1 : Ааваа, цаг болчихлоо.
Аав : Айн? Ээжээ.
Эм тв : Үнэхээр сонирхолтой биш гэж үү? нэг ч биш, гурван үнэг Сөүлийн төв буюу намсанаас олдож олон нийтийг цочроогоод байна. Харсан хүмүүсийн ярьж байгаагаар, энэхүү үнэгнүүд намсаныг өөрийн гэр шиг бодож, эрх дураараа сэтгүүцэж байгаа сурагтай шүү. Амьтан хамгаалах төвөөс энэ үнэгнүүдийг, устаж алга болсон байсан Солонгосын уламжлалт үнэг гэдгийг мэдэгдэж, иргэдийг тусгайлан анхааралдаа авч, халамжлаарай гэж захисан байна. Намсаны нарс модны адил, намсаны бас нэгэн бахархал болсон энэхүү үнэгнүүдийн цаашдын амьдрал анхаарал татаж байна. Намсанаас Кан Юүми сэтгүүлч мэдээлэл хүргэлээ.
Ги : Ханиа яасан бэ? хоцорлоо. Хурдлаач.
Охин : Ойлголоо.
Ги : Хөөе, аав нь чамайг битгий тэг гэж хэлсэн байхаа? Хөөе хөөе хөөе. Цүнхээ үүрээд яв. Хөөе, үсэрч биш гүйж явах гоё байгаа биз дээ? хөөрхөн гэдэг нь хараад байгаарай.
Ги : Хурдлаач дээ. Битгий гадуур яв гэж хэлээч, ахиад гарчихсан байна.
Охин : Гэрт байгаад байхаар бачимдаад тэгэж байгаа юм.
Ги : Бас битгий дуртай газраа шээгээд бай гэж хэл.
Охин : Ойлголоо доо. Би цэвэрлэе.
Ги : Цэвэрлэхгүй юм байж. Хичээл дээрээ түрүүнийх шиг үсэрч, дуртай болгоноо идэж болохгүй шүү.
Охин2 : Яагаад? Яагаад болохгүй гэж?
Ги : Хөөе чи, бусад хүүхдүүдээ бага зэрэг өөр. Чи жаахан дэггүй.
Охин2 : Юу гэсэн үг юм?
Охин : Юу гэхээр, урд нь ээж аав нь. Тийм юм байгаа.
Охин2 : Юу юм бэ?
Ги : Битгий ингэ гэсэн шүү. Болохгүй ээ, гуйя битгий ингээч. Болохгүй ээ.
Төгсөв.
Back to episodes Go home