Peaky Blinders S3 6

Peaky blinders 3-6

Жинхэнэ нэр нь:     Иртэй саравчит малгайтнууд

Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/

Хугацаа: 56мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ром: эр, ноён Романов

Ит: эр, Италийн бүлгийн толгойлогч

 

Бичиг: Өмнөх ангид.

Артур: Чи үйлдвэрт нэвтэрнэ гэж хэлсэн. Энэнд оролцох хэрэггүй байсан юм, Том.

Том: зургаан сарын 21-ны шөнө хотод ажил хаялт болно.

Чар: Ажлыг дууссаны дараа тэр тэнэг алмазаа өгнө гэдгийг яаж мэдэх вэ?

Том: Мэдэхгүй. Энэ өөр ажил.

Ли:   Энэ ажил дууссаны дараа бүгд дуусна.

Том: Дараа нь Артур та хоёр шинэ амьдралаа эхлүүлж болно. Тэгэхээр байшин доор гурван зоорь байгаа. Энд байгаа хонгил байшингаас гол доогуур яваад газар доор байдаг хамгаалалтын өрөөнд хүрдэг. Манай хонгил эндээс эхлээд шууд хамгаалалтын өрөөнд хүрэх ёстой.

Ма: Номлогчийн талаар ярих гэсэн юм...

Артур: Би тэрийг өөрөө буудна, Томми.

Пол: Бурхны нэрээр тангараглая, миний хүү гох дарах юм бол... би энэ байгууллагыг нүдэн дээр чинь сүйрүүлэх болно.

Гол дүрүүдэд: Киллиан Мерфи. Хелен МакГрори. Пол Андерсон. Жо Коул. Софи Рандл. Финн Коул. Нед Деннехи. Наташа О-Киффи. Эйми-Ффион Эдвардс. Гейт Яансен. Александер Сиддиг. Пакки Ли. Падди Консидин, Том Харди нар тоглолоо.

Гарчиг: Ирт Саравч. Гуравдугаар бүлгийн төгсгөлийн зургадугаар  анги.

Бүтээлийг туурвисан Стивен Найт.

Пол: Даатгалд хамрагдаагүй ядуу иргэдийн хүүхдүүдэд зориулсан Грейс Шелби сургуулийн нээлтэд тавтай морилно уу. Энэ байгууллагыг үүсгэн байгуулах боломжийг олгосон хүнд хамтдаа талархалаа илэрхийлцэгээе. Хатагтай, ноёд оо, ноён Томас Шелби...

Артур: Үг хэл. Үг хэл.

Эр: Браво...

Эр: Тийм ээ.

М: Сайн уу.

Артур: Хэлээрэй, Том. Хэлээд өг...

Жаал: Тийм ээ, хэлээрэй. Суудалдаа сууна уу...

Том: Өнөөдөр би үг хэлэхээр ирээгүй. Гэхдээ нэг үг хэлье. Энэ хүүхдүүд одоо аюулгүй болсон. Бидний халамжинд тэд аюулгүй байх болно. Яагаад гэвэл бид ч гэсэн хүйтэн гудамжинд амьдарч байсан. Бидний халамжинд орсоноос тэднийг колони орнууд руу явуулахгүй, ах дүүсээсээ салахгүй, бас ямар нэгэн байдлаар бусдын дарамтанд орохгүй. Тэд энд... гэртээ... хайрлуулж амьдрах болно. Бирмингемд. Яагаад гэвэл энэ бидний хот...  

Артур: Иртэй саравчит малгайтнуудын тушаалаар. Мандтугай.

Пол: Одоо “Үүрд мөнх” дууг дуулцагаая.

Том: Сонсож байна уу, Грейс?

Номлогч: Надад нээлтийн урилга ирүүлээгүй нь алдаа байсан байх, ноён Шелби. Хараач, надад түлхүүр байна. Би ажлын өрөөтэй болсон. Эндээс хоёр хаалганы цаана. Зуухтай бас цонхон дээр нь загалмай байгаа. Ноён Шелби? Цонхон дээрээ улаан, улбар шар өнгийн загалмайтай нь миний ажлын өрөө. Би тэднийг Сейнт Алойшис руу наманчлахаар авч явах болно. Энэ түлхүүр бидний тохиролцооны нэг хэсэг гэдгийг та ойлгож байгаа биз дээ? Ирэх 24цагийн дотор та зааврын дагуу ажиллах болно. Зорилгоосоо хазайхгүй, бүтэлгүйтэхгүй. Алив, бяцхан залуус аа.

Ма: энэ... хотын захирагч таныг бялуу идэж, цай уухаар дуудаж байна.

Эйда: Томми, хүмүүстэй нийл, инээ гэж байна.

Пол: Галт тэрэгнээс болсон байх.

Эйда: Рубен ирээгүй юм уу?

Пол: Лондонгоос ирээгүй өөр зочид байгаа юу? 

Эйда: Тийм ээ, байгаа гэж бодож байна. Пол, би компаниас цалин авч байгаа. Хүмүүстэй ярилцах хэрэгтэй байна.

Эм: Тэгвэл та дөрөвхөн жилийн дотор мориноос машин руу шилжсэн байх нь ээ?

Эйда: Нью Йорк руу тээвэрлэхэд боомтын татвар өндөр байдаг. Бостоноос дамжаад манайхаар үйлчлүүлээрэй.

Жаал: Жонни Догстой ярилаа. Хонгил шавар хананд хүрсэн гэж байна. Удааширч байна гэсэн.

Том: Хэр удах вэ?

Жаал: Хананд хүрэхэд хоёр хононо.

Том: Шаврыг унагах босоо нүх ух гэж хэл.

Жаал: Таны очоод өөрөө орж үзэх үү гэж байна, Том. Зэрлэг моринууд таныг оруулахгүй гэж хэлсэн.

Артур: Хн...

Том: За?

Эм: Ноён Шелби, таны эхнэрийг харамсалтайгаар явахаас өмнө уулзсан ч болоосой гэж хэлэх гэсэн юм. Би хатагтай нартайгаа өдөр бүр нэг цагийг бяцхан хүүхдүүдэд өвлийн хувцас оёход зориулахыг хүсч байна.

Том: Миний нарийн бичиг, хатагтай Старктай ярилцаарай, тэр саарал малгайтай. Миний өдрийн тэмдэглэл байгаа юм.

Артур: Чөтгөр ав, Том. Яаж хийдгийг чинь мэдэхгүй юм. Ирж байна.

Эм: Ноён Шелби.

Том: За?

Эм: Хүү тань тантай их адилхан юм аа?

Том: Тийм ээ, тийм. Их сахилгагүй байгаа биз?

Эм: Ноён Шелби, таныг түр хулгайлбал дургүйцэхгүй биз дээ?

Том: Үгүй дээ, үгүй. Дургүйцэхгүй.

Эйда: Томми, уучлаарай. Чам дээр очино гээд байна.

То: За нааш ир, Чарли.

Эйда: Ааь нь энэ байна.

Том: Миний бяцхан хүү...

Эм: Хүүхдээ олон хүний дунд тэвэрч байгаа эрэгтэй хүн харах сайхан байна. Мозелийн дайны бэлэвсэн эхнэрүүдийн холбооны гишүүдээс.

Том: Энийг хар даа.

Эм: Ноён Винслоу Кастингсийн  Винслогийн өөрийнх нь бүтээсэн...

Том: Энийг хар даа.

Эм: Танай уралдаанд оролцож байсан морины зургаас хийсэн юм.

Том: Үнэхээр эелдэг юм. Баярлалаа.

Эм: Грейсийн Сикрет.

Том: Маш их баярлалаа. Чарли.

Эм: Та барьж байхгүй юу? Сонинд гарах зураг авахуулах гэсэн юм.

Том: Тэрийг хар даа, тэр тэр тэр.

Эм: Би түр авч байя.

Том:  Баярлалаа.  баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа.

Эм: Баярлалаа, ноён Шелби.

Том: Зүгээр ээ.

Эм: Баярлалаа.

Том: зав гаргасанд баярлалаа, хатагтай нар аа. Баярлалаа.

Эм: баярлалаа.

Том: Ирсэнд баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Чарлес хаана байна, Эйда?

Эйда: би чамд өгсөн шд.

Том: Хаана байна аа?

Эйда: Мэдэхгүй ээ.

Том: Залуус аа. Чарлийг харав уу?

Артур: Юу?

Жаал: Хараагүй ээ.

Артур: Мэдэхгүй ээ. Тоглож байгаа байлгүй дээ.

Том: Пол, Чарлес хаана байна? Лиззи, Чарли хаана байна?

Лиз: Мэдэхгүй ээ.

Том: Хаана байна аа? Арын хаалга. Гал тогоо. Блейк гудамж руу, машинууд байгаа.

Эйди: Томми нэг сувилагч аваад арын хаалгаар байхыг нь хүн харсан байна.

Том: Хараал ид.

Артур: Ямар сувилагч?

Эйда: Мэдэхгүй ээ, яваарай. Артур.

Артур: Яасан?

Эйда: Нэг эмэгтэй хүүхэд аваад машинд сууж байхыг харсан гэж байна.

Артур: Хараал ид...

Том: Чарли. Чарли.

Жаал: Чарли.

Том: Жон? Тэр хаана байна? Жон?  Артур. Артур, хааччихав аа?

Артур: Замын уулзварууд. Бүгдийг нь хаа.

Том: Тэр хаана байна аа? Надад хэлээдэх.

Артур: Хүн аваад явчихаж.

Том: За...

Артур: Намайг сонс. Машинд суулгаад аваад явсан. Машинд суугаад өмнө зүгт явсан гэж байна. Замуудыг хааж, ажиглагид тавьсан. Би хүмүүсээ цуглуулаад эндээс Мейпол хүртэл бүх уулзвар дээр шалгуулна.

Том: Тийм ээ. Тийм ээ. Зөв. Тэг...

Артур: Чи ажил руу явах хэрэгтэй.

Том: За.

Артур: утасны дэргэд байж байгаарай.

Том: За.

Артур: Тэрнийг олсон нь залгана.

Том: Мэдээж.

Артур: Полли...

Том:Явъя Полли.

Артур: Утасны дэргэд байж байгаарай. Жон бид хоёр замуудыг шалгана.

Том: Майклыг Мейполын уулзварт тавь. Моссыг өмнөдийн бүх замыг хаа гэж хэлье... Мосстой яриулаадах. Хаачсан юм?

Пол: Томми.

Том: Тэд...

Пол: Хэн?

Том: Хараал идсэн новшнууд.

Пол: Зүгээр нэг хамаагүй эмэгтэй байж магадгүй. Заримдээ эмэгтэйчүүд галзуурчихдаг.

Том: Үгүй ээ, тэд нар...

Пол: Утас эвдэрчихсэн үү? Утас эвдэлчихэж... Зүгээр ээ. Дахиад утас байгаа.

Эйда: Томми? 

Том: Эйда?

Эйда: Гадаа нэг хүн байна, номлогч.

Том: эндээ үлд, Пол. Эндээ үлд. Юу ч хийх хэрэггүй.

Номлогч: Хүү чинь, бидэнд байгаа. Машинд суу.

Том:Эхлээд. Тэр зүгээр үү?

Номлогч: Мэдээж зүгээр.  Би хүүхдэд хайртай.

Том:  чамд бүх хөзөр байгаа. Надаар юу хийлгэхийг хүссэнээ хэл, би хийе.

Номлогч: чи ийм араатнуудыг унадаг уу?

Том: би ажил ярьж байна.

Номлогч: Мэдээж, зээлсэн юм. Эзнээс энэ ажлыг хийх хугацаанд зээлж авсан юм.

Том: Юу ч байсан би эсэргүүцэхгүй хий гэснийг чинь хийнэ.

Номлогч: бид ийм аймшигтай зүйл хийхээс аргагүй болсон. Төлөвлөгөөнөс хазайвал хүү чинь аюулд орно гэж бид чамд анхааруулсан. Чи л алдаа гаргасан. Ойлгож байна уу?

Том:Тийм ээ.

Номлогч: Чи ямар алдаа гаргасан бэ? Мэдэж байгаа юм уу?

Том: Юу хүсч байгаагаа хэл.

Номлогч: Чи бидний дайснуудтай тохиролцсон.

Том: Би юу ч байсан хийнэ...

Номлогч: Чи биднээс урваж, Зөвлөлтийнхийг галт тэргийг дэлбэлэхийг болиулсан. Гэхдээ зүгээр ээ. Зүгээр. Бид алдааг чиь засчихсан. Надаас юу хийх вэ гэж асуусан уу? Тэгэхээр ийм байна, хараал идсэн эрлийз минь. Болшевикууд галт тэргийг дэлбэлэхгүй болохоор чи өөрөө дэлбэл. Анхнаасаа дэлбэлэх л чухал байсан. Тэсрэлт. Уур бухимдал. Ойлгосон уу? Дэлбэрсний дараа хэргийн газар дээр тараах тэмдэглэл, хэлтэрхийнүүд. Зөвлөлтийн элчин сайдын яамны албан тушаалтнууд хийсэн юм шиг харагдана.

Том: Би тараана аа. Хийчихнэ..

Номлогч:  Сайн байна. Манай Таймс, Дейли мейл сонины найз нар үлдсэнийг нь хийчихнэ. Британий засгийн газар Зөвлөлт улстай дипломат харилцаагаа тасалсны дараа бидний даалгавар биелэх болно. Чи сайхан адал явдын нэг хэсэг байх байсан. Уур бухимдлыг төрүүлэхийн тулд дэлбэрэлтийн үеэр хүн үхэх ёстой.

Том:Хэд?

Номлогч: Ойролцоогоор... зургаа... Төмөр замын ажилчид ч юм уу. Үйлдвэрийн хүмүүс.

Том: Дэлбэрэлтийн дараа цагийн дотор хүүг минь буцааж өг.

Номлогч: Болзол тавьдаг болоо юу?

Том: Солилцоог урьдчилж тохирох ёстой.

Номлогч: би дуусаагүй байна, ноён Шелби. Бид бас хонгил ухаж байгааг чинь сонссон. Вилдернесс хаусын доор эрдэнэс хайж байгаа гэсэн. Хамгаалалттай өрөөнд Фаберже байгаа гэж сонссон. 1898 онд хийгдсэн Сараана цэцгийн өндөг. Хачин нөхдүүдийн нэгнийх нь эхнэр Фабержед ухаангүй дуртай. Тэр төрсөн өдрөөр нь бэлэглэхийг хүсч байгаа.

Том: Тэгвэл өгнө өө.

Номлогч: Таны хулгайлсан бүх эрдэнэсийг Эдийн засгийн лиг авах болно. Гаргасан зардлаа нөхөх үүднээс. Коммунизмын эсрэг тэмцэх хямдхан биш. Тэгэхээр хүүгээ хармаар байгаа...

Том: Бүх эрдэнэсийг өгье...

Номлогч: Эхлээд дэлбэл... Тэгээд үүрээр өмнө хулгайлсан бүх юмаа ажил дээрээ авчир.

Том: Үгүй. Үгүй, би...үүрээр эрдэнэсийг авчирч чадахгүй. Хонгил шаварт тулсан.

Номлогч: Сейнт Эндрьюсийн цаг дээрмийн шөнө үүрийн 5цаг заахад, бидний шаардсан юмнууд байхгүй бол  хонхны дуу хүүгийн чинь үхэл байх болно. Одоо миний хараал идсэн машинаас гар.

*****************

Том: Линда хаана байна?

Артур: Эсмэтэй хамт.

Жаал: Эсмэгийн ус нь хагарсан. Би сая оччихоод ирлээ. Гүйж байгаад ус нь хагарчихаж.

Том: Финн хаана байна? 

Артур: Хүүхдүүдтэй байгаа. Райлийг хайж байгаа. Холбо барьж чадаагүй.

Том: Хэн ярьсныг мэдэх хэрэгтэй байна. Дайснууд бүгдийг нь мэдэж байна. Бүгдийг нь. Гэр бүлээс гадуур хэн бизнес ярьсныг мэдэх хэрэгтэй байна. Хэн ярьсныг, хэнтэй ярьсныг мэдэх хэрэгтэй. Яг одоо.

Артур: Томми, сонс.

Том: Чиний эхнэр, Артур? 

Артур: Чамайг ухаанаа алдаж гэж бодъё. Ухаан чинь балартаж.

Том: Эсвэл Эсмэ, бэлэн мөнгө, кокаин уу, Жон?

Жаал: Хараал ид.

Артур: Гэнэтхэн гэр бүлд эргээд ирж, Эйда. Хачин л юм. Гэнэтхэн  л... Хэний тушаал вэ?

Пол: Томми, энэ тэрнийг олоход тус болохгүй.

Том: Та бас тэр зураач. Тэр таныг мэддэг гэж та хэлсэн. Харилцаа сайжирч, та ярьсан. Хонгилын тухай хэн нэг нь, хүнд хэлсэн бол би мэдэх хэрэгтэй байна. Яг одоо мэдэх хэрэгтэй байна.

Жаал: Танай шавар  малтагчид? Пабт согтуу... би тэдэнд амиа даатгана.

Артур: Бидэнд итгэдээс илүү юу?

Том: Тийм. Нэг цагийн өмнөөс, тийм.

Жаал: Ингэхэд Майк яагаад байхгүй байгаа юм?

Пол: Майклыг оролцуулах хэрэггүй.

Жаал: Тийм үү?

Артур: Үгүй ээ, тэр энд байх ёстой.

Жаал: би тэрнийг сайн мэдэхгүй. Би тэрнийг мэддэг болоод гурван жил л болж байна.

Пол: Үгүй ээ, тэрнийг гүтгэх хэрэггүй.

Жаал: би тэр жаалыг мэдэхгүй.  

Артур: Би Майклд Сараана цэцгийн өндөгний тухай яриагүй.  Фаберже өндөгний тухай хэлсэн хүмүүс энэ өрөөнд байна.

Эйда: Томми, би хайрын төлөө буцаж ирсэн юм. Эрүүл ухааны төлөө...

Жаал: Эсмэд илүү мөнгө хэрэггүй.

Артур: Миний эхнэрийг оролцуулж байгаа бол энэ ажлыг дууссаны дараа ярилцъя.

Том: Жон. Артур. Надад 50ширхэг Би Эс Эй динамит, 300м кабель хэрэгтэй. Маргааш үд дунд. Энэ нотлох баримт. Энийг тараах ёстой. Бид галт  тэрэг дэлбэлнэ. Хүмүүс үхнэ.

Пол: Рубен бид хоёр олон зүйл ярьсан. Гэхдээ тэр тухай биш. Ганц ч удаа.

Ф: Томми, хоцорсонд уучлаарай. Бид хаа сайгүй хайсан. Хей Миллс хүртэл. Юу ч харсангүй...

Том: Миний машины тээшинд дөрвөн сав шатахуун хийгээд аваад ир. Хайрцагт тамхи, гар чийдэн хийчихээрэй. Майклыг аваад ир. Надад хэрэгтэй байна. Эйда надад тэрнийг танд улаан дарс өгсөн гэж хэлсэн. Та ярьсан зүйлийнхээ талыг санахгүй байгаа байх.

Пол: Тэр хэзээ ч ажил хэрэг сонирхож байгаагүй.

Том: Тэр миний хуриман дээр тантай танилцсан. Тэр таныг эргүүлсэн. Зөвшөөрүүлж чадсан. Боловсролтой тийм хүн яагаад тэгсэн байх вэ? 

Пол: Над шиг эмэгтэйг гэх гээ юу?

Том: Тийм. Би та нарыг бүгдийг нь бодож үзсэн.Тэр байж магадгүй.  Өөр боломж байгаа, гэхдээ л тэр байж магадгүй.

******************

Со: Хараал идэг.

Том: Би таныг ганцаараа, зэвсэггүй ир гэж хүссэн.

Со: Би яаж ганцаараа ирэх вэ дээ, тийм үү? Таяганд санаа зовох хэрэггүй. Миний нурууны өвчин өвөл, зуны эхэнд хөдлөөд байдаг юм.

Том:Алфи, надад юутай ирэв?

Со: Намайг яагаад энд дуудсан юм?

Том: Нэг тийшээ яарч яваад, замд таарсан юм. Надад юутай ирэв?

Со: Энэ мэдээллийг өндөр үнэхээр авах хүсэлтэй байгааг чинь бодоод мөнгөнд чинь тааруулаад би сайн мэдээтэй ирлээ. Тэгэхээр Фаберже өндөг зарах байсан бол Англид миний уулзах байсан хүмүүсийн мэдээлэл. Энийг ав.  Тэгээд, наана чинь байгаа хүмүүсээс хуучны Фаберже өндгийг хулгайнх гэдгийг нь мэдсээр байж авахаас буцахгүй хүмүүсийн жагсаалт. Энэ. Таны тавьсан тэнэг цыган асуулт. Би асуухгүй. Гэхдээ... Эхнэрийнхээ сонирхлоос болоод Фаберже өндөг худалдаж авах эрчүүдийн жагсаалт. Тийм ээ. Баярлалаа, ноён Шелби. Тантай ажил хэрэг хийх сайхан  байдаг шүү.

Том: Алфи, чи нэр үлдээчихэж.

Со: Тэгж үү?

Том: Тийм ээ. Би үнэт эдлэлийн хороололд ажилладаг хүмүүстэйгээ холбоо барьсан. Туршлагатай худалдаачид. Британид эхнэр Фабержегээр өвчилсөн гуравхан эрэгтэй байдаг гэсэн. Сайн үйлчлүүлэгчид. Хамгийн баяныг нь жагсаалтад бичээгүй байна.

Со: Хөөе. Мэдэж байсан юм бол яах гэж усан борооноор намайг энд дуудсан юм?

Том:Хоёр шалтгаанаар. Эхний шлтгаан. Сайн мэддэг нэрийг нууцалсанаар та надад Хачин нөхдийн гишүүдтэй холбоотой гэдэгээ баталлаа. Та тэдэнд хонгилын тухай хэлсэн. Та тэдэнд Зөвлөлтийнхөнтэй тохиролцсон тухай хэлсэн. Хоёр дахь шалтгаан. Нэрийг нь бичээгүй тэр хүн миний дайсан байж таарна. Тэгээгүй бол та тэрнийг хамгаалахгүй байсан. Одоо би тэрнийг ашиглана.

Со: Сонс, хонгор минь. Энэнээс болоод хүнийг...

Том: Та хувь авахын тулд мэдээлэл өгсөн.

Со: Томми. Томми, тэр эрдэнэсийн санд олон юм байна. Бурхан өөрөө надтай ярьсан. Тэр “Алфи, чи эднийг авах ёстой” гэж хэлсэн.

Том: Чи хязгаарыг давсан, Алфи.

Со: Хараал ид, юу гэнэ ээ?

Том: чи хязгаарыг давсан.

Со: Хязгаар аа?

Том: Тэд миний хүүг авчихсан. Чи мэдэж байсан уу?

Со: Тийм ээ, мэдэж байсан. Намайг хараал идэг, надад бол наадах чинь ямар ч ялгаагүй. Хараал ид, Томми.  Хараал идэг. Юу болоод байна аа? Томми, чи яачихаад байгаа юм? Аан? Чи уурлачихаа юу?

Том: Ууртай байна.

Со: Чиний тэнэг тархинд байгаа юм.

Ма: Томми...

Со: Муу тэнэг новш...

Том: Энэ новш үхэх ёстой, Энэ адгийн амьтан...

Со: Солиорчихож... чиний хараал идсэн толгойд байгаа юм.

Ма: Энэ новш үхэх ёстойг мэдэж байна. Хараал ид, мэдэж байна. Гэхдээ одоо тэрнийг алчихвал Лондонтой хийсэн найрамдлын гэрээ үгүй болно, за юу?

Том: Майкл. Майкл.

Со: Тэр эвлэрлийг тоох хэрэггүй, жал аа. Аль хэдийн үгүй болсон. Лондонгийн аймшигт хөвгүүдийн тухай санаа зоволтгүй ярьж болно.

Ма: Алфи, чи хэний тал юм?

Со: яг одоо надад хамаагүй, за юу? Хараал идсэн энхийн гэрээнээс болоод намайг өршөөхийг би хүсэхгүй байна. Тэрний уур хилэн юуг ч зөвтгөхгүй гэдгийг тэр зөвшөөрөх ёстой. Илдээр тулалддаг хүн илдэнд үхдэг гэдгийг чи ойлгох ёстой, Томми. Тэд хүүг чинь авсан гэсэн байх аа? Аан? Хүүг чинь авчихаа юу? Намайг ямар хязгаар давсан гээд байгаа юм? ... чи гэмтэй, гэмгүй хэдэн эцэг, хэдэн хүү... тийм үү... хутгалж, авж, нядалж алсан бэ? Чи хараал идсэн там руу явах байлгүй. Яг над шиг... энд зогсчихоод... чи... намайг буруутгаж... энд зогчихоод намайг хараал идсэн хязгаарыг давсан гэсэн үү... Наад гохоо дарах юм бол... новшийн нэр хүндтэй зүйлийн төлөө дар... нэр хүндтэй хүн шиг, бидний амьдардаг ертөнцийн харгис хэрцгийг мэдэхгүй хараал идсэн иргэн шиг биш...  

Ма: Сонс Томми... Алфи Соломонсыг аллаа гээд нэмэр болохгүй. Энэ бизнест маш муу.

Том: Майкл. Яваад мөрдөгч Мосс руу залга. Палмер гэж хэл. Сайхан хэллээ Алфи. Сайн хэллээ.

Со: Би хүүг чинь мэдээгүй шүү.

Том:Мэднэ ээ. Би харсан...

********************* 

Ру: Хүн байна уу?   Тэнгэр минь. Полли?

Пол: Чи яагаад ирээгүй юм?

Ру: Өчигдөр орой би галт тэргэнд суух гэж байсан. Гэхдээ би... чиний ертөнцөд ороход бэлэн биш гэдэгээ ойлгосон. Бурхан минь. Чичрээд байна.

Пол:  Сайн байна.

Ру: Одоо би бэлэн. Би шөнөжин чамайг хайсан. Полли, чамд юу ч хэлсэн бай, бүгд худлаа.

Пол: Зураг буруу байна лээ. Өөртөө хэтэрхий итгэлтэй байсан. Би тийм биш... одоо биш...

Ру: Би дахиад зурж чадна. Полли минь дээ. Полли.

Пол: Би юу хийгээд байна аа? Би хэвийн амьдармаар байна. Чамайг хүсч байна. Чамайг хүсч байна. Чамайг хүсч байна. Дэлгүүрээс авсан даашинзтай намайг зураасай гэж хүсч байна.

Ру: Бидэнд амьдрал байна.

Пол: Би тэгж бодож байна.

Мосс: байна уу?

П: Би өмгөөлөгчтэйгөө уулзахыг шаардаж байна. Би тэрнийг дуудах эрхтэй.

Артур: Гилберт Палмер. Чамтай алга болсон хүүхдийн тухай ярих юм байна. Бид иртэй саравчит малгайтнууд.   Тэр хаана байна? Гүнзгий амьсгал. Хаана байна?

**************

Том:  Жонни. Жонни.

Дог: Энд ямар чөтгөрөө хийж байгаа юмбэ, Томми?

Том:Жонни, тэд миний хүүг аваад явчихсан.

Дог: Юу?

Том: Бүх зүйл өөрчлөгдсөн. Шөнө дундаас өмнө ухаж дуусгах ёстой. Үгүй бол тэр  үхнэ. Сонсож байна уу?

Дог: Чарлесийг өөрөө хайхгүй юм уу? Томми?

******************

Ма:  Би... өнөө өглөө Томмитой байсан. Би хүн алсан. Тэрэнд тусламж хэрэгтэй байсан. Надаас өөр хүн байгаагүй.  

Артур: Чамд юу өгсөн бэ?

Ма: Ойрын тусгалд сайн гэсэн.

Артур: Мини Смит, Вессон чамд илүү тохирно.

Ма: Үгүй ээ, үгүй. Энэ одоо минийх. Миний гар шиг санагдаж байна.

Жаал: Хаана нь оносон?

Ма: Толгойных нь хажуу руу.

Артур: Тэрнийг унахад чамд ямар байсан?

Ма: Томми, намайг сайн байсан гэсэн.      

Жаал: Чарлесийг энд байлгаж байгаа гэж бодож байна.

Артур: Тэд мэдэхгүй болохоор   ганцаараа байгаа байх. Энэ хоёр сайн хүн. Тэдний хэлснээр хийгээрэй.

Ма: Би буудна шүү. За юу?

Артур: Тийм ээ, чи тэнд байж болно. Гэхдээ тэд нар буудсан нь дээр. Майкл, тэд туршлагатай хүмүүс. Хүүдэхд аюулгүй гэдгийг мэдвэл Финн рүү залгаарай.

Ма: За... Явъя, залуус аа.

*******************

Номлогч: Сайн уу... За, май. Наадах чинь ямар байна? Халганд дуртай юу? Галалздаг халбага. Халбага баримаар байна уу?

****************

Эр5: Залуус аа, гараарай. Зэрлэг муур ажил хаялт...  

Артур: Энэ уурын тэрэг 15минутанд асдаг. 10цаг гэхэд хэл чимээ ирэхгүй бол... дэлбэлнэ.

Чар: Артур, дотор нь хүмүүс байгаа.

Артур: Тийм ээ. Зургаан хүн байгаа, Чарли. Жолооч, чиглүүлэгч, дөрвөн хүнийг би өөрөө сонгосон. Жон бид хоёр тэр хүмүүсийг сонгосон. Жон бид хоёр унтраалгыг татна. Бусад нь гэрээ харьж болно.

**************

Л: Томми. Томми.  Тэр татаад байна.

Эр: Надад туслаарай.

Том: Тэрнийг гаргая. Тэрнийг гаргая...

Эр: Аваад гаръя.

Л: Хөдлөөрэй. Хурдан.

*******************

Ма: Эндээ хүлээж бай.  Би ална. Энэ хараал идсэн тушаал.

Л: Томас, хэтэрхий хурдан хөдлөөд байна. Дахиад тулгуур мод хэрэгтэй.

Том: Сайн бэхлээрэй. Би явж  байя.

Л: Томас, хэтэрхий нойтон байна. Нурна.

Том: хурдан бэхэлгээ хий. Би үргэлжлүүлье.

Л: За...  

Номлогч: Юу хийж байгаагаа мэдэж байна уу, жаал аа? Гуйя, битгий... битгий буудаарай. Битгий буудаарай. Битгий л дээ... гуйя... Хараал идсэн харх. Чи яана гэж бодоо вэ? Хэнтэй орооцолдсоноо мэдэх үү? Тийм ээ... Мэдэр...

Л: Цаг бага байна.  

Номлогч: Хараал идсэн амийг чинь таслаад өгье л дөө...

Л: Явъя аа.

Номлогч: муу цыган гахай.

Артур: Хэн диваажинд очихыг хүсэх юм? Хүмүүсийг там руу явуулж болж байхад хэн диваажинд очихыг хүсэх юм?  

Жаал: Хөөе. Би хийе, Артур. Би хийе...

Эр: Би алчихъя.

Ма: Үгүй ээ. Энэ гахай минийх. Финн рүү утсаар ярь.

Артур: Би хийнэ гээд Томмийд хэлчихсэн... Тэгэхээр би хийнэ...

Ф: Артур, хүлээ. Чарли аврагдсан... Новш...  

Ма: Зүгээр ээ.

Эйда: Бурхан минь.

Пол: Өө...

*****************

Том:Намайг яриул даа... Сайн уу, Чарли? Сайн уу, Чарли. Намайг сонсож байна уу? Тийм ээ.

Хүү: Тийм.

Том: Тийм ээ... чи... орондоо орох хэрэгтэй. Сайн хүү.

*****************

Ш: Чи хаана байсан юм?

Ма:  Мейполд байж байгаад ирлээ. Асуудал гараад. Би явах ёстой...  

Ш: Үлдэхгүй юм уу?

Ма:  Томмийд миний тусламж хэрэгтэй. Гэр бүлийн асуудал.

Ш:Үгүй ээ, үгүй, гуйя.

Ма:  Уучлаарай.

Ш:Гуйя...

******************

Том: Хаана байна?

Лиз: Дээд давхарт байгаа.

*****************

Та: Ноён Шелби, эрхэм Силк. Парисын худалдан авагчдыг төлөөлж ирсэн юм. Тэр үнэлгээ тогтоох ёстой. Сүүлийн хэдэн сар тантай бизнес хийх таатай байлаа. Та хэзээ ч гэр бүлээсээ хулгай хийхгүй, тийм үү? Эд нар угаасаа ихэнх нь манай ээжийнх. Тэднийх гэхээс илүү минийх байсан. Тэд хэзээ ч зарахгүй байсан. Ямар ч хэрэггүй байлгах байсан.

Том: Танд хонгил хэрэгтэй байсан. Энэ худалдааг хууль ёсны болгох гарын үсэг хэрэгтэй.

Эр: Шалгачихлаа. Александер Петрович гүнгийн цуглуулга мөн байна. Хууль ёсны төлбөрийн нэхэмжлэл гаргаж, энийг хилээр гаргахын тулд минийхээс гадна таны овгоо бичсэн гарын үсэг зурсан зөвшөөрөл хэрэгтэй.

Та: Тохиролцсоны дагуу тал нь хонгил, тал нь гарын үсэгнийх.

Том:Хаачих гэж байна?

Та: Вени. Намайг нэг залуу хүлээж байгаа.

Том:Хөөрхий дөө.

Та: Та?

Том: Бирмингем. Уралдааны морь худалдаж авна. Тэгээд сургана аа.

Та: бас сексийн 5000фунт... бас эхнэрээ алдсаны чинь гашуудлаа тайлахад чинь тусалсны 5000.

Том: чи өчүүхэн ч чадаагүй...

Эр: бичиг баримт бэлэн. Гарал үүслийн баримтад таны гарын үсэг хэрэгтэй.

Та: Тэгэлгүй яах вэ. Надад үзэг байгаа. Гэртээ байхад энэ чимэглэлүүд энэнээс ч дор юм үзсэн. Тийм болоор хараагдсан гэдэг юм. Яг бидэн шиг, ноён Шелби. Венид очвол над дээр ирээрэй.

********************

Артур: Тийм ээ. Тийм.

Том: Эхлэхээсээ өмнө. Би том алдаа хийсэн гэдэгээ хэлэх гэсэн юм. Би алдаа гаргасан, бас та нараас уучлалт гуйж байна. Артур чи намайг Оросуудтай орооцолдох хэрэггүй гэж анхааруулсан. Чиний зөв байсан.  Эхнэрт чинь эргэлзсэнд уучлаарай. Линда, би энд 3000-ыг нэмчихсэн. Намайг уучилна гэж  найдъя.

Ли: Уучлалыг хүлээж авлаа.

Том: Эсмэ, би чамд ч гэсэн эргэлзсэн.

Эсмэ: Жон гэмгүй хүмүүсийг хөнөөчихлөө. жирийн ажилчид.

Жаал: Тийм ээ, мэднэ. Эсмэ, мэдэж байна.

Том:Үгүй ээ, тэрний зөв. Артур та хоёр энэ дарамтыг авч явах болно. Энэ мөнгөөр авсан байшин чинь... эргэцүүлэн бодох, болж өгвөл мартахад чинь тусалнагэж найдъя... Чарли, алдсан багаж хэрэгсэл, аюултай бараа. Буржгарын мэргэн үгсийн төлөө. Жонни, хоол унд байрных. Лиззи... Майкл. Хороосны төлөө... хутгалсны тав, буудсаны тав...

Пол: Үгүй ээ, Томми.

Том: Юу? Хэл л дээ... Би ийм л хүн. Энэ надад өгсөн зүйлийн чинь хариуд миний өгч чадах ганц зүйл. Та нарын хайр, сэтгэл зүрхний хариу. Өчигдөр би хүүгээ алдах шахсан. Ядаж та ойлгож болох л байсан. Юуны төлөө? Юуны төлөө? Энэ үү? Энэ үү? Та нар намайг өөрчлөгдөнө гэж хэлэхийг, энэ хараад идсэн бизнес өөрчлөгдөнө гэж хэлэхийг хүлээж байгаа. Гэхдээ би сүүлийн хэд хоногт нэг зүйлийг ойлосон. Тэр адгийн амьтад... Тэр адгийн амьтад... биднээс дор... улс төрчид... хараал идсэн шүүгчид... язгууртнууд... биднээс дор... Хууль хичнээн дагасан ч тэд биднийг хэзээ ч ордондоо оруулахгүй... бидний хэн гэдгээс шалтгаалаад... бид хэн гэдэгээс болоод... бид хаанаас ирсэнээс болоод. Тийм биз дээ, Эйда. Манай Эйда мэднэ. Тэр хувьсгалыг дэмждэг болсон. Хүссэн юмаа өөрийнхөө аргаар олж явах ёстой гэдгийг сайн мэднэ... Лиззи, тэр мөнгө чамд зориулагдсан юм. Яагаад гэвэл зарим шөнө чи миний зүрхийг шаналахаас хмгаалдаг байсан. Чамаас өөр хэн ч биш. Та нар хааны шиллинг авсан. Та нар хааны хараал идсэн шиллинг авсан. Хааны шиллинг авсан бол хаан алахыг чинь хүлээж байдаг. Тийм биз дээ, Артур? Тийм ээ. Тийм л байдаг. Тийм ээ, Жон?

Ма: Яг зөв...

Том:Тийм ээ, Пол. Энэ чинь л зөв...

Пол: Томми... Чамд хэцүү байсан. Бид ойлгож байна. Тийм болохоор дараа бүгд тайвширсаны дараа... Шелби лимитед компаний ирээдүйн талаар шинэ санал тавихыг хүсч байна. Илүү найдвартай санал...

Эйда: би сонсохыг хүсч байна.

Эсмэ: би ч гэсэн...

Лиз: Би ч бас...

Ли: Явъя, Артур... боомт орох галт тэрэг цагийн дараа хөдөлнө. Тэгээд Нью Йорк орох усан онгоцонд сууна. Бүх зүйлд ард хоцорно.

Артур: Би явлаа шүү, Том. Дараа уулзъя. Дараа уулзъя, дүү минь. Баяртай, буржгар аа.

Том: Артур явж болно оо, гэхдээ хол явахгүй л байх.

Артур: Тийм ээ, Том.

Том: Би өнгөрсөн шөнө Мосстой ярилцсан. Тэр надад Бирмингемийн ахлах байцаагч чамайг баривчлах шийдвэр гаргасан гэжхэлсэн. Аллага, үймээн самуун, хуйвалдаан зохиож дэлбэрэлт үйлдсэн. Жон, тэд чамайг ч гэсэн барина. Аллага, хуйвалдаан зохиож дэлбэрэлт үйлдсэн. Майкл.

Артур: Ямар чөтгөр нь?

Том: Хьюг хөнөөсөн. Полли.

Артур: Хүлээгээрэй. Чи ямар чөтгөрөө яриад...

Том: ахлах байцаагч Честер Кэмпбелийг хөнөөсөн.

Пол: Үгүй ээ.

Жаал: Хэлэхгүй яасан юм, Том?

Том: Өнгөрсөн бидний хуурсан хүмүүс биднийг барихыг хүсч байгаа. Тэд цагдаагийн газар, шүүгчдийг, тангарагтны шүүхийг, тэд хорих газруудыг хянадаг. Гэхдээ тэд...

Жаал: Биднийг яасныг нь хараач.

Том: сонгогдсон засгийн газрыг хянаж чадахгүй.  Миний хэлэхийг сонс.

Жаал: Эртхэн хэлэхгүй яасан юм?

Артур: чи миний дүү биз дээ...

Том: Намайг сонс. Тэгээд би тохиролцсон.

Артур: Биднийг дүүжилчихнэ.

Том:   Тэдний эсрэг нотлох баримт өгсний хариуд...

Артур: биднийг дүүжилнэ...

Том: Бүгдийг нь зохицуулчихсан... Лиззи, бүх мөнгийг аваад зооринд аваачиж хий... цаг нь болохоор бүгд мөнгөө аваарай.

Эсмэ: Юу болоод байна аа?

Том: Цагдаа нарыг орж ирэхээр эсэргүүцэх хэрэггүй. Тэдэнтэй яваарай, юу ч битгий хэл. Артур... би дайснуудаасаа илүү хүчтэй хүмүүстэй тохиролцоо хийсэн.

Ли: Артур.

Том: Надад итгээрэй. За юу?

Ли: Үгүй ээ.

Том: Надад итгэ...

Ли: Үгүй ээ.

Том: Линда...

Ли: чи албаар ингэж байна. Биднийг үлдээх гэж ингэж байна.

Артур: Линда.

Ли: Үгүй ээ.

Артур: Нааш ир. Нааш ир.

Ли: Үгүй ээ.

Артур: Нааш ир...  алив ээ, зугтах хэрэгтэй. Зугтах хэрэгтэй.

Эр: Гараа өргө.

Эр: Сөхрөөд суу.

Эр: Битгий хөдлөөд бай.

Эр: өргөөч...

Артур: Хараал идэг.

Ли: Үгүй ээ, намайг тавь...

Эр: Эсэргүүцэхээ боль.

Гуравдугаар бүлэг төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир 

Back to episodes Go home