Peaky Blinders S3 5

Peaky blinders 3-5

Жинхэнэ нэр нь:     Иртэй саравчит малгайтнууд

Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/

Хугацаа: 56мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ром: эр, ноён Романов

Ит: эр, Италийн бүлгийн толгойлогч

 

Бичиг: Өмнөх ангид.

Том:  Тэднийгээ хаана хадгалдаг юм? Банк уу?

Ром: бидэнд өөрийн гэсэн эрдэнэсийн сан байгаа.

Артур: Дарсны зоорь.

Жаал: Гол доогуур явсан хонгил.

Том: Тэд зооринуудынхаа нэгийг хамгаалалттай болгосон байх. Артур, хүн олсон уу?

Артур: Штефан Радишевский.

Том: Оросоор ярьдаг уу?

Артур: Тийм ээ.

Том: Тэнд дөрвөн долоо хоног ажиллана, чихээ нээлттэй байлга гэж хэл. За юу?

Ш: Надад ч гэсэн сайхан ирээдүй байгаа. Төлөвлөчихсөн. 

Ма: Гэхээ чи олон зүйл туршихыг хүсч байгаа.

Артур: Майкл. Өдөржин өгзөгөн дээрээ сууж үзэг барьдаг хүн буу барьж яах гээ вэ?

Том: Шелби компанид ажлын байр гарна. Буу байхгүй, бүгд хуулийн дагуу. Намайг Зөвлөлтийн элчингийн хүнтэй уулзуулаад өг.  

Гол дүрүүдэд: Киллиан Мерфи. Хелен МакГрори. Пол Андерсон. Жо Коул. Софи Рандл...

Эйда: Тэр дайнд оролцож байсан. Хонгил нурахад байсан. Медалиар шагнуулж байсан... Тэрнийг сайн асраарай.

 Финн Коул. Нед Деннехи. Наташа О-Киффи. Эйми-Ффион Эдвардс. Гейт Яансен. Яан Бижвоет. Дина Корзун. Александер Сиддиг. Пакки Ли. Том Харди нар тоглолоо.

Гарчиг: Ирт Саравч. Гуравдугаар бүлгийн тавдугаар анги.

Бүтээлийг туурвисан Стивен Найт.

Эм: Тэр ирлээ, ноён Шелби.

Том: Баярлалаа, сувилагч аа.

Ма: Томми.  Номлогчийн тухай ярих хэрэгтэй байна. Би тэрний тухай жаахан мэднэ. Намайг... жаахан байхаас авахуулаад... би тэрнийг өөрөө буудна, Томми. Надад яаж буудахыг заагаад өг...

Том: Амархан, Майкл.  Онилоод, гохоо дар...

Гурван сарын дараа.  

Том: Тэр өнөөдөр намайг дуудсан, Мери. Ээжийгээ биш. Анх удаа. 

М: Тэр таныг санасан.

Том: Тэр хаана байна? Гал тогоонд байгаа юу?

М: Тийм ээ. Охидтой, Жоннитой байгаа. Эрхэм ээ, эмээ уусан уу?

Том: Мери,чи библь уншиж байсан уу?

М: Заримдаа.

Том: Миний орны дэргэд нүцгэн зогсоод, чанга уншиж үзсэн үү? Тэдний өгсөн морфиныг уухаар чи тэгдэг... би сэрүүн байдаг. Гэхдээ чи тэнд нүцгэн зогсож байдаг, өдөр шиг тод... Левитийн номноос уншиж байдаг. Дараа нь юу болохыг мэдмээр байна уу? Үгүй... Би ч гэсэн... Тэгээд би эмээ асгачихсан... Жоннийг дуудаад ир, Мери.

********************

Мосс: Энэ байна.

Дог: Галын тээглүүргүй бол буу нь ажиллахгүй.

Ди: Орлуулах зүйл байхгүй юу?

Дог: Энийг үйлдвэрлэхээ больчихсон. Энэ сүүлчийнх нь.

Жаал: Тийм ээ, бид даамлаар запаснуудыг нь авахуулчихсан.

Артур: Тээглүүрнүүдийг авчихвал яасан ч буудаж чадахгүй. Хэн ч мэдэхгүй. Тбилист очсон хойно цэнэглэж үзэхээс нааш...

Ди: Эсвэл Кутайсийд манай буунуудтай тулгарах хүртэл. Бүгдийг нь аваад надад өгчих.

Жаал: За залуус аа, ажилдаа орцогоо.

Ди: Би Зөвлөлтийн элчин сайдад галт тэргийг зогсоох хэрэггүй гээд хэлчихье.

Артур: Би Томмийд  төлөвлөгөөг нь зөвшөөрсөн гээд хэлчихье.

****************

Дог: Би зарим өглөө сэрээд би үхчихсэн, диваажинд байна гэж боддог юм, Том. Эхнэр хүүхдүүд маань хөндийд тоглоод л. Ийш тийш явахгүй. Мэдээж, би өөрөө зарц нар, хоол, архиар хүрээлүүлээд л.

Том: Тэр зураасыг харж байна уу?

Дог: Үгүй.

Том: Диваажингийн зах. Бирмингем, диваажин хоёрын хил. Өнөөдөр, найз минь... тэр зураасыг давж... дэлхийд ирнэ...

Дог: Надаар хийлгэх юм байгаа гэх гээ юу, Том?

Том: Хэмптон корт ордон гэж сонссон уу, Жонни?

Дог: Үгүй. Тийм гэж бодохгүй байна.

Том: Чи, Ли овгийн гурван хүн ордны хаалганаас зуун яардын зайтай газарт баярлала. Та нарыг хэн ч хөөхгүй. Би тэр газрыг худалдаад авчихсан. Миний хэдэн найз та нартай нийлээд та нарын майхан доор нүх ухна.

Дог: Том, толгойгоо хэтэрхий чанга цохиулчихаа юу?

Том: Нүх ухсанаар чи 5000фунттай болно. Ли овгийн гуравтай хувааж аваарай. 

Дог: Ийм их мөнгө өгөхийг бодоход асуулт асуух хэрэггүй гэсэн үг байх.

Том: Яг зөв, Жонни. Нүхийг буцаагаад бөглөсний дараа диваажин руугаа буцаж болно.

М: Ноён Шелби, ах дүү нар чинь ирсэн. Бас өөрийгөө “нүүдэлчин Еврей” гэж нэрлэсэн хүн ирсэн.

Том:  Еврей ноёныг миний өрөөнд оруулчих. Ах дүүсийг маань гал тогоонд оруулаад румтай цайгаар дайлж бай.

М: Мэдлээ, эрхэм ээ.

Том: Өглөөний мэнд ноён Соломонс.

Со: Тийм ээ, сайхан өглөө. Томас, танайх сайхан юм аа. Юу юм? Танай казинод опиум чихэж байгааад мөрийтэй тоглоомын өрөнд орсон ядарсан нэг залуу ноёноос өрөнд хурааж авсан эд үү?  Эсвэл байгаа нь энэ үү?

Том: Уух уу?

Со: Үгүй ээ, би амсдаг ч үгүй. Гэрийн үйлчлэгч чинь таныг ууж болохгүй гэсэн. Аан? Тэр таныг спортоор хичээллэж байхдаа олон тооны гэмт авсан болохоор толгой чинь моринд өшиглүүлсэн ваар шиг болсон гэж хэлсэн. Тэгэхээр... Лондонд таныг Бирмингемийн гудамжаар нүцгэн тэнүүчилж мөнгө тарааж байгаа гэлцэж байна. Таныг бас  хүссэнээ хийлгэхийн тулд өөрийн газар дээр зогсож байгаад тодорхой байр суурь бүхий еврейчүүдийг дуудан ирүүлж чаддаг  хүчирхэг шидтэй гэж итгэдэг гэлцэх юм.

Том: Гэтэл та ирчихсэн байна.

Со: Тийм ээ,  би энэ хавиар явж байсан юм.

Том: Алфи, та энийг мэдэх үү? Өнөө өглөө... би сонин унших гэж оролдсон. Надад учирсан аймшигт ослын нөлөөгөөр шил зүүх хэрэгтэй болсоноо ухаарлаа.

Со: Тийм ээ. Тийм байж... Би ийм юм хийж чаддаг хүн мэднэ шүү. Тэр шидтэн л гэсэн үг. Тэр бол шидтэн. Тэгэхээр та энүүгээр сонин уншаад зогсохгүй, ирээдүйг харж чаддаг болно. Энийг надад хийж өгсөн болохоор би мдэж байгаа юм. Тэгэхээр надад юу болоод байгааг хэлэх шаардлагагүй, яагаад гэвэл би аль хэдийн харчихсан. Та Оросуудтай орооцолдчихсон уу, тэнэг жаал?

****************

Жаал:  Тэгэхээр хоёр сонголт байна, Майкл. Артуртай хамт Америк явж Апачинуудтай нэгдэх, эсвэл тэр бүсгүйтэйгээ гэрлэ.

Ма: Би тоглоогүй байна.

Дог: Артур, үнэхээр Апачинуудтай амьдрах юм уу?

Артур: Аавдаа хэлсэн бол уу?

Ма: Үгүй ээ.

Артур:  Чамайг буудах нь ойлгомжтой. Хүүхэд нь чинийх гэдэгт итгэлтэй байна уу?

Ма: Та нарт хэлдэггүй л байж.

Артур: Тэгвэл гэрлэлтийг замаар нь цэцэг алагласан сайхан зам гээд төсөөлөөд үз.

Ма: Тэр тоглоод байна уу?

Жаал:  Сүүлийн үед мэдэгдэхээ байсан...

Артур: чи... тэр эмэгтэйд хайртай юу?

Ма:  Юу гэнэ ээ?

Артур: Тэгвэл бид нар шиг очоод гэрлэ.

Ма: Тэр гэрийнхэндээ мэдэгдэхийг хүсэхгүй байгаа. Хүүхдээ төрүүлэхийг хүсэхгүй байгаа.

Жаал:  Эмэгтэйчүүдийг мэднэ ээ.

Артур: Амаа тат, Жон.

Жаал:  Танд тусалсан эмэгтэйтэй адилхан, хоёр удаа.

Артур: Миний эмэгтэй биш.

Жаал:  Аанхан. Тийм болохоор та тэднийг эдгээсэн, Артур. Шарлот хамгийн сайныг хүсч байгаа. Тэр шилдэг нь.

Артур: Шилдэг.

Жаал: Сувилагч байсан. Хорин минутын дараа дууссан.

Артур: Чи орох хэрэггүй. Эсвэл гадаа хүлээж бай. Гаррисон руу яв. Виски уу. Сайхан инээ. Санаж байна уу, Жон? Нэг жаал орж ирсэн. Гуталгүй... “болсон” гэж хэлсэн. Биднийг хоёр дахь удаагаа очиход... тэр жаал гялалзсан шинэ гутал өмссөн байсан. “Болчихлоо, Артур” гэж хэлсэн.

Жаал: Тэгээд юу гэж?

Артур: Тэр шинэ гутал худалдаж авсан. Миний өгсөн мөнгөөр. Сайн үйлийн төлөө...

Дог: Артур,Апачинуудтай ингэж ярих юм бол тэд хуйхыг чинь хуулчихна шүү. Томми, хонх дуугарахаар өрөөнд нь ороод ирээрэй гэсэн. Явъя, Томмийд төлөвлөсөн юм байгаа.

Со: Артур. Артур.

Том: Артур, нааш ир...

Со: Шалом. Артур, шалом.

Артур: Алфи.

Со: Шалом. Нааш ир. Нааш ирээд, сонс... би чамд өртэй байх аа? Тийм ээ. Алив, суучих... Наашаа ирээд суучих... Ингээд... За. Сонс... Артур... чамд хэлэхэд... бидний хооронд болон зүйлс байна шүү... Тэр үед... бизнес байсан юм... зүгээр л бизнес байсан. За юу? Би бас чамайг ариун өдөх танхайрч, зодоон цохион хийснийг чинь өршөө гэж өөрийн бурханаас зөндөө уучлалт гуйсан. Одоо би өөрийн биеэр уучлалт гуйхыг хүсч байна. За. Чамайг Есүсийг хүлээн зөвшөөрсөн гэж сонссон...

Артур: Тэгээ юу?

Со: Тийм ээ. Сайн хэрэг. Гайхалтай. Сайхан байгаа биз дээ? Сайхан хэрэг. Ийм ажил хийдэг байж тэр тэгээд өдөр тутмын амьдралд чинь яаж нөлөөлдөг вэ?

Артур: Уучлалыг хүлээж авлаа.

Со: Чамайг бүр ухаанаа алдсан гэж сонссон. Хөөе. Хүн бүр баттай зүйлийг хүсдэг л гэж хэлэх гэсэн юм. Итгэлтэй байхыг хүсдэг. Тэр итгэл үнэмшил чинь... нөгөө... гайхалтай байгаа биз дээ? Аан?

Артур: би Хуучин гэрээ.

Со: Чөтгөр аваг. Энийг хараач ээ. За за... бүр айлгачихлаа байна. Тийм ээ.  Баяр хүргэе, Томми.  Тэр одоо бэлэн болж, тийм ээ? Тэрнийг харж байна уу? тийм байгаа биздээ? Тэр дэргэдээ бурхан дагуулаад, алж, хядахад бэлэн болж. Тийм ээ. Тэрнийг явуулах хэрэггүй.

Артур: Энэ новштой ажиллах юм бол шалтгааныг нь мэдэхийг шаардаж байна.

Том: Зөв өө. Би эмнэлэгт байхдаа төлөвлөгөө гаргасан. Энэ удаа бүтэх ёстой. Тэгэхээр Оросуудыг мөнгөө төлнө гэж итгэх боломжгүй.   Бид өөрийн юмыг авах болно. Эрдэнэсийн санд нь юу байгааг үзэх хэрэгтэй. Тийм болхооор бидэнд Соломонс хэрэгтэй.

***************

Том: За, залуус аа. Тэднийг солиотой... аюултай ... бас бидний сонсож байгаагүй зүйлд мансуурсан гэдгийг мартаж болохгүй. Тэд сүнс, хий үзэгдэлд биднээс илүү итгэдэг.  Өнөөдөр, тэд биднийг турших болно.

Жаал: новшнууд.

Артур:  Оросууд. Сүүлээ хавчаад зугтаадаг.  

Том: Казакууд зугтдаггүй юм, Артур.

Та: Ноён Шелби, тавтай морил. Миний машин ямар байна?

Том: Би дурлаж байх шиг байна.

Та: Би таныхт. Тийм бол дуртай зүйлээ үлдээсэн нь дээр байх, тийм үү? Ийм байдалтай хүлээн авч байгааг өршөөгөөрэй. Эрдэнэсийг нээх бүрт Казакууд хамгаалалтад гардаг юм.

Том: Орост, хуулиас гадуур юм хийдэг эрчүүд биеэ шивээсээр чимдэг.

Жаал: Догь.

Артур: Тийм ээ.

Том: Зарим шивээснүүд нь хааны гэр бүлийн өстөн дайсан болох нууц байгууллагуудад үнэнч гэдгийг илэрхийлэл болдог. Тийм болохоор Оросын язгууртнууд бизнес хийхийн өмнө тийм шивээс байгаа үгүйг шалгадаг заншилтай. Тэгэхээр товлосон өдөр ойртож байгаа болохоор хатагтай нар та нарыг алуурчид, халдлага үйлдэгчид биш гэдгийг мэдэхийн тулд... 

Артур:  Бид зүгээр ээ.  

Том: арьсыг чинь шалгахыг хүсч байна.

Жаал: бидний арьсыг шалгах юм уу?

Том: Тийм.  Миний биеийг шалгачихсан болохоор... гэхдээ би тэр үед тийм шалтгаантайг нь мэдээгүй байсан. Одоо та нарын ээлж. За, залуус аа. Хувцасаа тайл.

Артур: Тонил цаашаа. Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Үгүй.

Эх: Биелүүл.

Жаал: Биелүүл, Артур

Артур: Би юу ч биелүүлэхгүй. Замаас холд...

Том: Артур, нааш ир...  //гадаадаар ярина// би хэлсэн байх аа. Тэднийг солиотой гэж би хэлсэн. Тэд нар наргиж байгаа юм. Хатагтай нарыг жаахан хөгжөө л дөө... Аан?

Жаал: Алив ээ, Артур...

Артур: Амаа тат, Жон.

Та: Би товчнуудыг нь цуглуулаад буцаагаад оёулж өгье.

Эх: Тэрнийг аюултай гэдгийг битгий март.

Артур: За яах вэ. Тонил цаашаа. Хатагтай нар аа... Бирмингемд үйлдвэрлэв...

Том: За, хангалттай харсан гэж бодож байна.

Эх: Татъяна.

Артур: Царай чинь, Артур... зураг л гэсэн үг...

Та: Заримдаа алуурчид тэмдэглээ төмсөгнийхөө ард нуудаг юм. Та шалгуурыг давлаа, цэрэг ээ. Онц дүнтэйгээр. Харж байна уу? Тэр сайн эр байхыг хүсч байна. Энд... энд... Эр хүн болгоны дотор чөтгөр байдаг...

Том: Жинхэнэ алмаз.

Эх: Шалгуурыг амжилттай давсныг водка, хөгжимтэйгөөр тэмдэглэдэг уламжлалтай...

Артур: Новш гэж, Том. Юу болоод өнгөрөв өө?

Том: Сайн байна, залуус аа. Сайн байлаа, Артур... Дараа юу хийхээ мэддэг боллоо. За юу? Сүүлчийн ажил... Холбоо тогтоогоод, эелдэг бай...

***************

Пол: Таван минут өгчих... Ерөнхий нягтлан бодогч байх ёстой болохоор Майклыг аваад ирлээ.

Ма: Эйда, утсаар чинь ярьж болох уу?

Пол: Майкл? Эхлээд ажил... Майкл, цагаа харахаа боль.

Ма: Эйда, уншиж байх хооронд чинь утсаар чинь ярьж болох уу?

Эйда: Азтай бүсгүй хэн юм, Майкл?

Пол: Нэр нь Шарлот, Хоёр цаг тутамд тэрэнтэй ярихгүй бол Майкл амьсгалж чадахаа байсан.

Ма: Эйда, гуйж байна.

Эйда: утас хонгилд байгаа. Гэрийн дугаар бол тэг залгаарай.

Ма: Баярлалаа.

Эйда: Хурдан яриарай, би төлбөр төлдөг шүү.

Ма: Тэгнэ ээ.

Пол: Удахгүй шүү...

Эйда: Пол, бодоод үз л дээ. Бид хямтдаа удирдаж болно. Бид хоёр байхад компанийг өөрчилж чадна.

Пол: улс төрийг яах вэ?

Эйда: Та бид хоёр хамтдаа тэмцэж ялна, энэ чинь л улс төр. Шинэ төрлийн улс төр. Ийм маягаар би цалинтай болж, Карл зулсараа сайхан тэмдэглэнэ.

Пол: Болж байна. Хөрөнгөтний амьдралд тавтай морил.

Ма: Намайг Смит гэдэг.  Найз бүсгүй маань жирэмсэн. Тэгээд... бидэнд тусламж хэрэгтэй байна... Өдөр товлох хэрэгтэй байна...

Пол: Шелби лимитэд компанид тавтай морил.

Эйда: Шелби ХХК. Зэвсэггүй...

Пол:  Майкл, манай компаний шинэ захирал, эзэмшигч Эйдатай мэндэл.

Ма: Баяр хүргэе. Хаана гарын үсэг зурах вэ? Эйда, виски байгаа юу?  

Эйда: Тийм ээ, Томми.

Пол: Би тэрэнд хэлсэн. Үеэлтэйгээ улам л адилхан болоод байна.

Ма: Би тэгэх ёстой гэж бодсон шд.

Пол: Тийм ээ, гэхдээ Томми илүү  дур булаам байдаг.

Ма: Тийм ээ.

Эйда: Тус болж байна уу?

Ма: Тийм ээ. Эйда, би хаана унтах вэ?

Пол: Майкл.

Эйда: Карлын хажуугийн өрөө.

Пол: Майкл.

Ма: Сайхан амраарай...

Эйда: бүр шаналчихаж, хөөрхйи амьтан. За, яаж тэмдэглэх вэ?

Пол: Майкл унтах гэж байгаа бол би... машинаар жаахн зугаалдаг юм билүү.

Эйда: Машинаар аа? Хаашаа явах гээ  вэ? Полли?

Пол: Намайг зурж байгаа хүн бид хоёрын дунд нэг юм болоод байна.

Эйда: Полли?  

Пол: Тэнд даашинз өмсөөд зогсож байхад...  жижиг сажиг зүйлсийн талаар ярьчихсан байдаг.

Эйда: Тэгээд та хоёр...

Пол: Үгүй ээ. Одоохондоо... Гэхдээ хоёр хоногийн өмнө орой залгаад зураг бэлэн болсон гэж хэлсэн. Би өглөө очъё гэсэн. Тэгсэн чинь үгүй гэсэн. Намайг өнөө орой ир гэсэн.  Эйда, энэ тухай залууст ганц ч үг хэлж болохгүй шүү.

Эйда: За за, тэр эелдэг юм уу?

Пол: Үгүй ээ, үгүй. Эйда, үнэнээсээ хэлж байна.

Эйда: Тэр баян уу?

Пол: Тэрний найзууд сонинд ажилладаг, Эйда. Томми хаах байлгүй.

Эйда: Тэгээд яв л даа.

Пол: чамайг тоншиж байгаа бяцхан шувуу шиг. Тэр намайг мартахаар шийдсэн байх.

Эйда: Тэгээд яваач дээ.  

Пол: Яагаад зөвхөн эрчүүд хөгжилдөх ёстой юм?

*****************

Артур: Дахиад водка.   

Эр: Хоёр гурав. Дахиад...

Эр: Алив ээ, чи...

Жаал: Наанаа байж бай... чи сайн байна, Стефан.

С: Галзуугийн байшин л гэсэн үг.

Жаал. Мэднэ ээ.

С: Ханхүү надаар эрхтнээ хөхүүлэхийг хүсч байгаа.

Жаал: Зөвшөөрөхөд хэд хэрэгтэй вэ? Өдрийн хөлснөөс гадна өгзөг алгадсаны мөнгө...

С: би хэзээ эндээс явах вэ?

Жаал: Удахгүй. Чи юу мэдсэн бэ?

С: Хамгаалалттай өрөө шөнө хамгаалагчгүй байдаг. Гэхдээ тэд ах дүү гурвыг “угля двор”-т ална гэж ярьж байсан.  Нүүрсний талбайд. Гүн илд хэрэглэнэ гэсэн, гэтэл эмэгтэйчүүд автомат буу ашиглана гэсэн. Галзуугийн байшин, Жон...

Жаал: Пабыг чинь Нечелст бэлдэж байгаа. Удахгүй бэлэн болно. Толгойгоо өргө, саравчтай залуу минь.

С: Галзуугийн байшин...

Та: Бараг ирчихлээ. Ийшээ... энэ сейфийг 200жилийн өмнө Францын довтолгоо болбол  хааны эрдэнэсийг хамгаалах гэж хийсэн. Бид одоо Темза мөрний доор байна... Танай эрдэнэсийн мэргэжилтэн.

Со: Тэд... надад итгэхгүй байх шиг байна, Томми.

Том: Соломон бол Лондонд байдаг миний ганц итгэдэг мэргэжилтэн.

Со: Тийм ээ, итгэл. Тийм. Нэхэмжлэх дээрээ бичдэг байж дээ. Баярлалаа, баярлалаа.

Та: тохиролцсоны дагуу тэр нийт 70мянган фунтын эрдэнэс сонгох болно. Эрдэнэсийг сонгож дууссаны дараа хайрцагт хийгээд хадгална. Тохиролцоогоо биелүүлсний чинь дараа хайрцагийг танд өгнө.

Со: Би энд үлдээд өлбөрч, индрнаил чулуунд хахаж новшийн ертөнц рүү буцмааргүй байгаагаа хэлж болох уу?

Ром: /Оросоор ярина/ Еврейгээс рум үнэртэж байна.

Со: Тийм ээ, наадах чинь шалтгаантай юм шүү. Яагаад гэвэл миний дэлгүүр рум зардаг байрны дээр байдаг юм. Тэгэхээр...

Та: Оросоор ярьдаг юм уу?

Со: Тийм ээ, ярьдаг. Ээжээсээ болоод. Тийм ээ, миний ээж. Та нар байна шдээ... Та нар миний ээжийг цасан дээр нохойгоор хөөлгөсөн... Тийм ээ... Гэхдээ, өнөөдөр... өршөөлийн өдөр, тийм ээ? Сонголт хийх өдөр... Тэгэхээр... Хөөе... сайн уу... Тийм ээ, 1500 гэхэд болох байх, тийм үү?

Эх: 1500 аа.

Со: яах вэ, 1800 болгоё.

Эх: би зах зээлийн үнийг нь мэднэ ээ. 1800 болог.

Со: Өгөөмөр юм аа. За тэгвэл... Энийг харъя. Энэ хөөрхөн жижигхэн эд байна. Тийм ээ?

Ром: Гэхдээ наадах чинь Николай хааны бэлэг.

Со: Би асуугаагүй байх аа? Би асуугаагүй байна. За юу. Би энд бизнес хийж, мэргэжлийн үйлчилгэ үзүүлэхээр ирсэн. Надад саад болоод байвал би анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Та ойлгож байна уу?

Том: Ноён Романов, бидэнд энд ирээд дуртай зүйлээ сонгож болно гэж хэлсэн. Бид сонгосон.

Со: Николай хаан өгсөн юм байж. Би дөрвийг өгье.

Эх: Тав. Хааны нэмэгдэл.

Со: Тохирлоо... За, Рамплштилцкин, ийшээ явцагаая. Энэ хайрцагнуудад юу байгааг харъя. Хоёр. Хамаагүй дээр юм. Арав. Энэ тав байх ёстой. Та тоолж байна уу?

Том: Тийм ээ, тоолж байна.

Со: Дахиад тав.

Эх: Долоо.

Со: Зургаа.

Том: Зургаагаар тохиръё...

Со: Үзэгслэнтэй. Энийг хар даа.

Ром: Үзэгслэнтэй байгаа биз?

Со: Гайхалтай. Гайхалтай, тийм ээ.

Рос: Сайхан байгаа биз?

Со: Тийм ээ. Урлагийн бүтээл байна. Энийг бүтээлийг таньж байна уу?

Рос: Шууд л...

Со: би таах уу? Энэ муу санаа таны гаргасан үйлдэл байх тийм үү? Таны санаа бид дээ?

Рос: Юу гэсэн үг вэ?

Со: Тийм ээ. Томми, энийг хар даа. Энийг бүрчихсэн байна. Бүрмэл байна. Нэг юм хэлье, хүү минь. Хэн нэг нь миний дэлгүүрт ийм бүрмэл юмтай ирвэл... би тэднийг... өөрөөр нь залгиулдаг юм.

Рос: За.

Со: Юу хүсээд байгаа юм?

Том: Ноён Соломонс.

Рос: /Оросоор ярина/ чөтгөр рүүгээ тонил.

Том: бид... энийг дуусгах уу? цэвэрлэх үү?

Рос:  болгоомжтой л байгаарай.

Том: Аан? Аан?

Со: Тийм ээ. Тийм. За,хэд болсон?

Том: 37мянга 600.

Со: За за...  Та нарт өндөг байгаа юу? Өршөөгөөрэй.  //оросоор ярина/би зүгээр л...

Рос: //оросоор ярина// Өндөг гэж тохиролцоогүй. Бид Фебержегийн өндөг өгөхгүй ээ...

Том: Манай мэргэжилтэн намайг Феберже ав гээд байна...

Со: Ийм байж болохгүй ээ, Томми.

Та: Би Кримеагаас өөрөө авчирсан юм.

Со: Хараал ид... Ийм эмзэг, үзэгслэнтэй чимэглэлийг нь бодоод ингээд 70мянган фунт болж байна.

Том: За... Сайн байлаа.

Эх: Одоо ноён Шелби, та ах дүүс дээрээ очиж, ноён Соломон явах болно.

******************

Ру: Би шударга үнэнийг хүсч байна.

Пол: Уучлаарай, болох уу?

Ру: Тэгэлгүй яах вэ. Тэр... Дэгжин, ихэмсэг эмэгтэй. Би чимээгүй байхыг мэднэ. Энэ сайны дохио юу? Муугийн дохио юу?

Пол: Сайн... сайн болж... Маш сайн болж.

Ру: Үгүй ээ. Нойтон байгаа... Энэ тийм ч том зүйл биш ч гэсэн миний зурж байсан хамгийн сайхан бүтээл.

Пол: Ням гарагийг санаж байна.

Ру: Олон олон ням гараг ирнэ ээ.

Пол: Уучлаарай. Уучлаарай. Ингэхгүй байж болох уу? гуйж байна, битгий тэгээрэй.

Ру: Намайг уучлаарай. Уучлаарай. Уучлаарай.

Пол: Зүгээр ээ. Энэ...

Ру: Уучлаарай.

Пол: Энэ... энэ...

*******************

Артур: Водка.

Эр: Товчийг чинь оёчихлоо. Сайн болж уу, шалгамаар байна.

Артур: Тийм ээ, сайн болж. Сайн оёсон байна.

Эр: Эрхэм ээ.

Эм: Үгүй ээ. Тэгээгүй.

Эр: Нэг хоёр гурав...

Эр: нэг хоёр гурав...

Та: нагац эгч маань хамгийн сайн янхнуудыг авдаг... Тэрний оролдож байхад чамд ямар байсан бэ? Би хардсан... намайг алахыг хүссэн. Эсвэл тэрнийг үү? Үгүй юу?

Эр: Ура, залуус аа.... тийм ээ.

Том: Чамд ямар ч ашиггүй байхад яах гэж хүмүүсээр тоглодог юм?

Та: Орост, уйдгартай болохоор. Англид, яаж болихыг мэддэггүй болохоор. Зүгээр л тэнэг тоглоом, бас таашаал.

Том: Тэгвэл хийх үү?

Та: Энд үү?  

Том: Үгүй. Харанхуй газар.

Ром: /Оросоор хашгирна/ Туслаарай. Муу янхан. Чөтгөр ав...

Та: Тэрэнд одоо ч хайртай, тийм үү? Тэрнийг хүсч байна уу?

Том: Яагаад тэгж хэлж байгаа юм? Яагаад тэгж хэлж байгаа ю?

Та: Томми. Чи тэрэнд хайртай.

Том: Юугаа яриад байгаа юм?

Та: Тэрнийг хүсч байна уу? тэрнийг хүсч байна уу?

Том: Чи хэн юм? Аан? Аан? Юугаа яриад байгаа юм? Хараал ид...  

Та: Тэрнийг хүсч байна уу? Өнөө шөнө? Харж бай... Тбилисийн ордонд нэг лам байсан. Тэр гараа ингэдэг байсан... Ингэж боомилохоор хөөрөл мэдрэгддэг. Клисти гэж нэрлэдэг. Сибирийн залбирал... маш ихээр дутаж... үхсэнээс өөрцгүй болдог... яг тэр мөчид... Дайнд нөхрөө алдсан эмэгтэйчүүд газар хэвтэж... сүнстэй нөгцдөг... чи тэрнийг хүсч байгаа. Тэрнийг хүсч байгаа биз дээ? Тэрнийг хүсч байгаа.... Одоо энийг ууцагаая. Ариун ус.

Том: Надаас хол бай.

Та:  Тэр... би дахиад нэг эрдэнэс нээж өглөө...

*****************

Пол: Энэ зурийг  “Тонилцогоо” гэж нэрлэ.

Ру:  Тэгнэ ээ.

Пол: Сүм... Хаан... шаргалууд... Тийм ээ, ялангуяа шаргалууд... чи хамгийн галзуу түүхийг нь сонсмоор байна уу?

Ру:  Тийм ээ.

Пол:Би цагдаа алсан. Хэрцгийгээр... буугаар...

Ру:  Нээрэн үү?

Пол: Тэр хийсэн...

******************

Жаал: сонсооч... Та нарт гэж хэлэхэд...  нэг хэсэг... доошоо харсан чинь толгойных нь орой харагдсан. Миний эрхтнийг татаж аваад, цонхоор шидэх нь л гэж бодсон шүү... Намайг хаттал хөхчихөж. Бурхны нэрээр тангараглая...  бүр цацарч байна...

Том:  Энэнээс ч дор шөнүүд байсан.

Жаал: Артур, яагаад дуугаа хураачихав?

Артур: Тийм ээ, тийм тийм. Тонил цаашаа.

Жаал: ямаршуухан шөнө байв даа? Товчнуудаа эргүүлээд авчихсан уу?

Артур: Тийм ээ, авчихсан.

Жаал: тийм ээ, бурхан юу гэж хэлэх бол, Артур?

Артур: хоёулаа тонил. Линдад бүх зүйлээ хэлдэг байх аа. Нэгийг ч үлдээхгүй.

Том: Тэрийг харж л байя... Явчихаар чинь чамайг санах байх даа, Артур.

Артур: Хараал идсэн машинаа асаа.

********************

Л: Байлдагч Лецо, үүрэг гүйцэтгэхээр ирлээ, ахлах хошууч аа. 

Том: Сул зогс, байлдагч аа.

Л: Уулзах сайхан байна.

Артур: Долоо үлдсэн. 50-аас.

Бу: Цай хийж өгөх үү, яах вэ?

Жаал: Шар айраг авчирч өг. Машины шатахуун шиг л үйлчилнэ...

Артур: Хар өнгөтэй өтгөн нь дээр. Торхон дотор байдаг.

Чар: Намайг ч байхгүй болгох байх даа.

Артур: Тэд юу ч байсан хийж байж дуусдаг. Сайн залуус.

Том: Жон. Артур. Залуусыг санаж байна уу?

Жаал: Типтоны хараад идсэн шавар өшиглөгчид мөн байх аа?

Артур: Шавар өшиглөгчид.

Жаал: Алив, нааш ир..

Эр: сайн уу.

Эр: Юу байна даа?

Эр: Сайн сууж байсан уу?

Эр: Юу байна?

Эр: Сайн биз дээ?

Артур: Сайн уу. Сайн уу... таатай байна.

Том: Энэ Уиллиам Лецо... Өмнөд Африкийн уугуул хүн. Блүмфонтейний алмазны уурхайгаас Фландерст ирсэн хүн дээ. Надтай таарсан шилдэг ухагч даа. Тэгэхээр байшин доор гурван зоорь байгаа. Дарс, гал тогоо, зоорь. Энд байгаа хонгил байшингаас гол доогуур яваад газар доор байдаг хамгаалалтын өрөөнд хүрдэг. Энэ эрдэнэсийн өрөө... хонгил шууд баруун зүгт явад гурван төмөр хаалгаар тусгаарлагдсан байгаа. Бидний нээж чадахгүй цоожнууд. Манай хонгил эндээс эхлээд шууд хамгаалалтын өрөөнд хүрэх ёстой.

******************

Пол: Присрөүз Хилл-23. Эйда Тоорн. Эйда? Майкл наана чинь байна уу? За, намайг машиныг нь авсан гээд хэлчихгүй юу? Тэрнийг галт тэргээр яв гээд хэлчих. Бас сүүлийн үед яагаад аашлаад байгааг нь мэдээд өгөөч.  

Том: Хүний хувийн эд зүйлийг ухдагаа болих хэрэгтэй.

Пол: Тэр миний хүү.

Том: Миний сум байгаа юм. Надад буудах боломж олдоогүй.

Пол: Цыганчуудын дүрэмд энийг дамжуулж...

Том: энд дүрэм хамаагүй Пол. Тэр надаас гуйсан юм. Яагаад хийхийг хүсч байгаагаа надад хэлсэн. Танд хэлчихвэл, би буцааж авч чадахгүй. Мэдээгүй байсан нь дээр...

Пол: Тэрний сүмд байсан үеийнх үү...

Том: Мэдээгүй байсан нь дээр, Пол...

Пол: Номлогч нартай байх үед...

Том: Ариун номлогчдын асаргаанд байх үеийнх... Майкл танд мэдэгдэхийг хүсэхгүй байгаа...

Пол: Тэр номлогч...

Том: тэр номлогч... тэрнийг тэнд очиход байсан хүн... одоо ч гэсэн тоос хөдөлгөөд явж байна.

Пол: хараал ид... Хараал ид.

Том: Тэр надаас гуйсан, Пол. Би зөвшөөрсөн... би “тэр новшийн тархинд энэ сумыг зоо. Иртэй саравчит малгайтнуудын өмнөөс” гэж хэлсэн.

Пол: Үгүй ээ. Миний хүү биш.. Артур энийг хийсэн ч тэр үхсэн мэт байх болно.

Том:  Нэг хэсэг нь үхмэл хэвээр байх болно.  

Пол: Бурхны нэрээр тангараглая...

Том: Хэний гэрт болсон...

Пол: Миний хүү гох дарах юм бол... би энэ байгууллагыг нүдэн дээр чинь сүйрүүлэх болно.

Гуравдугаар бүлгийн тавдугаар анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home