Peaky Blinders S3 4

Peaky blinders 3-4

Жинхэнэ нэр нь:     Иртэй саравчит малгайтнууд

Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/

Хугацаа: 58мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ди: эр, Димитрий, Оросын элчингийн ажилтан

Ром: эр, ноён Романов

Ит: эр, Италийн бүлгийн толгойлогч

 

Бичиг: Өмнөх ангид.

Том:  Урд шөнө ээжийгээ нэхсэнээ санаж байна уу?

Ли: Хувьцааны наймаа заавал шөнө хийдэг юм уу, Артур? Би хүүхэдтэй болсон.

Эйда: Томми, чи Оросуудтай ямар бизнес хийгээд байгаа юм?

Том: би үйлдвэрт очсон, хуягт танкууд сайн байна лээ.

Артур: Чи үйлдвэрт орно гэж хэлсэн.

Номлогч: Гэртээ хариад хүүгийнхээ дэрэн доор шалгаад үзээрэй. Би хэнд ч хүрч чадна.  Хаа ч тэр.

Том: Номлогч дээрмийн тухай мэдээллийг Ллойдын дор ажиллдаг Монкландад дамжуулж байгаа.

Та: Номлогч мэдээллийг дайснууддаа өгч яах юм?

Том: Нарийн ширийн зүйлс та нарын асуудал. Надад номлогчийг алах зөвшөөрөл өг.

Гол дүрүүдэд: Киллиан Мерфи. Хелен МакГрори. Пол Андерсон. Жо Коул. Софи Рандл. Нед Деннехи. Наташа О-Киффи. Эйми-Ффион Эдвардс. Гейт Яансен. Яан Бижвоет. Дина Корзун. Александер Сиддиг. Падди Консидин нар тоглолоо.

Гарчиг: Ирт Саравч. Гуравдугаар бүлгийн дөрөвдүгээр анги.

Бүтээлийг туурвисан Стивен Найт.

Артур: Жон жаал аа, болгоомжтой.  Зүүн гар нь хүчтэй шүү.

Том: Артур. Жон. Финн. Нааш ир...

Сайн баасан гараг.

Артур: Юу болоо вэ?

Том: Энэ захианд, аав нас барсан гэж байна. Тэр Бостоны Микки Фрий гэдэг баранд байсан. Хоёр эрэгтэй гудамжинд хүлээж байсан. Хоёр удаа буудсан.

Жаал: Рөүзи Райс гэж хэн юм?

Артур: Хараал идсэн янхан.

Том: бидэнд захиа бичсэн эмэгтэй. Тэр үхэж байхдаа тэр шөнө биднээс уучлалт гуйсан тэр бичсэн байна. Тэр бидэнд хүн алж, талахыг л заасан. Финн , Жон хоёр санахгүй байх.

Жаал: Санаж байна аа. Каннок Чейз. Гриффин пабны гадна зогсоол дээр байсан. Согтоод “Мөнгөн хутга” дууг зуун удаа дуулсан байх.

Артур: Тийм ээ, амралтын өдрүүдээр. Ганц амралтын өдөр л тийм байсан.

Том: Энэ бугыг тэрний дурсгалд зориулъя. Энийг идээд, тэрийг мартана. Тэрнийг уучлах шаардлагагүй. Зөвшөөрч байна уу? Жон, хэлэхээс арга алга. Хүсвэл шинэ төрөх хүүхдэдээ нэрийг нь өгч болно шүү.

Жаал: Үгүй ээ.  

Том: Артураас асуух ч хэрэггүй. Тэрний нэр үгүй болох нь. Гэр бүлд удаан байсан ч, ингээд алга боллоо. За, боллоо.  Тоох хэрэггүй. Хоолоо хийж, идэхээс өмнө ажил байна. Залуус аа. Гэрт байгаа үйлчлэгч нарт итгэхгүй байгаа болохоор энд хэлчихье. Дээрмийн хэрэг гарна.

********************

Пол: Нүглээ наманчилмаар байна.

Эр: Өнөөдөр наманчлал байхгүй.

Пол: Нэр Шелби. Нүглийг минь өршөө, эцэг минь.

Эр: Өнөөдөр ариун өдөр.

Пол: Сонс, би ирсэн. Хүчээр ирсэн.

Эр: Та уучихсан байна.

Пол: Унтаж чадахгүй байсан юм. Унтахын тулд жаахан уусан юм. Гэвч...  Даанч унтаж чадахгүй шөнөжин юм бодлоо.

Эр: Сүүлд хэзээ нүглээ наманчилсан бэ?

Пол: Санахгүй байна.

Эр: Хатагтай Шелби, танд наманчлах юм байна уу?

Пол: Үнэнийг хэлэхэд Грей. Намайг Элизабет Грей гэдэг. Тийм ээ. Бурхан намайг Пол, эсвэл Полли гэж дууддаг гэж бодож байна уу? Тэр хоолой намайг Пол гэж дууддаг.

Эр: Дуу хоолой сонсдог юм уу?

Пол: Тийм ээ. Бернедет сонсдог байсан шиг.

Эр: Тэгээд тэр хоолой юу гэж байх юм?

Пол: Алуурчин.

Эр: Танд тэгж хэлээ юу?

Пол: Миний толгой дотор байхад өөр хэнтэй ярих юм?

Эр: Тэгээд... та алуурчин мөн үү?

Пол: Хуулиар ярих юм бол... Тийм ээ.

Эр: Би удахгүй ээ, Петер.

Хүү: Мэдлээ, эцэг минь.

Эр: Та хүн амины хэрэг хүлээнэ гэж хэлэх гээ юу?

Пол: Үгүй ээ. Миний наманчлал бол би харамсахгүй байна. Тэр цагдаа байсан. Муу хүн байсан. Надад муу юм хийсэн. Би хүүгээрээ хийлгэхгүйн тулд тэдгээрийг өөрөө хийдэг. Гутландаа наалдсан баасыг салгаж байгаа хэрэг.

Эр: Хүний аминд хүрнэ гэдэг том нүгэл.

Пол: Үгүй ээ, шударга бусаар хүний амийг хөнөөвөл том нүгэл. Сайн хараарай. Хэн хийснийг. Мосес, Самсон, Китченер ноён.

Эр: Та цагдаагийн амийг хороосон гэж хэлж байна уу?

Пол: Эцэг минь... Дахиад амь таслах болох нь...

Эр: Хэрвээ тэр хоолой хүний амь тасал гэж хэлж байгаа бол сонсох хэрэггүй.

Пол: Тэр хоолой хэлээгүй. Надаас асуусан. “Пол, амийг нь авах хүний сүнс ариун бол аллагыг ингэж зөвтгөх хэрэг байна уу?” гэж надаас асууж байна. Тэр сүмийн хүн. Ариун хүн.

Эр: Ямар хүн юм?

*****************

Эсмэ: Шударга биш байна. Биднийг энд сууж байхад тэд буудаж, ууцагааж байгаа.  Хараал хэлж, харааж зүхэж байгаа. газар нулаад л бид л арчина. Эрчүүд байгүй бол хана руу нохой шээж байгаагаас өөрцгүй. Зүгээр л шударга биш гэж хэлж байна. Эрчүүд ноёд шиг л байдаг.

Пол: Эсмэ, зүгээр л... дасч үз.

Эсмэ:  Таван сар өнгөрчихөөд байна.

Пол: Кодыг нь мартчихлаа.

Лиз: 24-8-22.

Пол:  Чи яаж бэлэн мөнгөний код мэдэж байгаа юм?  

Эсмэ: Томми зүүдэндээ ярьдаг.

Лиз: Амаа хамхи, Эсмэ.

Пол: Кодоо сольчихож.

Лиз: Та буруу хийчихэж.

Пол: Үгүй ээ, тэгээгүй.

Лиз. Гар чинь чичрээд байна. Үнэнийг хэлэхэд би Томмитой унтдаг. За юу? Хааяа. Тэр хааяа хүсдэг болохоор. Дур нь хөдлөхөөр. Үнэндээ унтдаггүй. Ширээн дээр унтах боломжгүй болохоор... Болсон уу?

Эсмэ: Шударга биш байна.

*****************

Том: Хоёр цагийн ажил. Гараа жаахан тослоход л хангалттай.

Ма: Томми,  би энэнд оролцох хэрэг байна уу?

Том: Би Поллитой ярилцсан, Марко. Энэнээс бултах замгүй. Чи энийг мэдэхэд болно.

Чар: Ямар тэнэг нь 27 хулгайн хуягт танк авахыг хүсдэг байна аа?

Том: Нэг тэнэг амьтан.

Ма: Тэгээд тэр тэнэг хэдийг төлөх юм?

Том: 150мянган фунт. Бэлэн, алмаз, индранил. Чарли чамд 20 гэсэн үг. Исайя чамд тав. Бусдыг нь бид хууль ёсны байгууламж худалдаж авахаар Америк руу авч явна. Хөрөнгө авсны дараа ашиг нэмэгдэж, буцааж зараад ашигаа дахиж хөрөнгө оруулаад мөнгөө цэвэр болгоно.

Артур: Дараа нь хамаг бизнес тэр буга шиг болох байлгүй. Тэнд дүүжлэгдээд байж байх уу, Том?

Том: Энэ хэмжээний ашиг байхад бид хууль бус бизнесээс бүрмөсөн салж болно. Пабуудаа ажиллуулаад, хамгаалалтаа зогсооно. Морин спортоо хйигээд уралдааны өдөр мөрийгөө тавина. Би Чарлесийн ээжид амалсан.

Артур:   Би ч гэсэн Линдад амалчихсан.

Том: Мэднэ ээ. Нүднээс чинь харагдаж байна. Энэ сүүлчийн ажлыг хийж байгаа шалтгааны нэг нь явахаар шийдэх юм бол чамд дөнгө болохгүй.

Чар: Өөрийгөө хараач, Артур. Цэвэр амьдралаар амьдрахыг хүсч байгаа хүн хамгийн том дээрмийн хэрэгт оролцох нь. Том, би зөвшөөрч байна. Чи ухаантай хүн.

Том: Чарли хамт уу, үгүй юу?

Чар: Буржгар аа?

Бу: Буга алах ёсгүй байсан юм, Томми.

Чар: Амаа тат. Амаа тат.

Бу: Муу ёр.

Чар: Амаа тат. Ажил дууссаны дараа тэр хүн алмаазаа өгнө гэдгийг яаж мэдэх юм?

Том: Мэдэхгүй ээ. Энэ өөр ажил... За, махаа болгоё...

**************

Эсмэ: Тэнэг амьтад, мөнгөнөөсөө салах гэж тэсч ядаж байна.

Ли: Зүгээр ээ, би байна. Артур өнөөдөр ажлаар гудаар гарах болохоор энд хүнгүй гэж хэлсэн.

Эсмэ: Үнэндээ зугаацаж байгаа.

Ли: Би өөрийнхөө хийсэн хачиртай талх, ундаа авчирсан. Би цай бэлдэж, үнсни сав цэвэрлэнэ. Гэхдээ мөнгө, баримттай харьцахгүй шүү. Артур эндхийн ажлыг хууль бус ч гэсэн ёс суртахуунгүй биш гэсэн.

Эсмэ: Хэдэн цагт ирэхээс чинь шалтгаална, Линда.

Ли: Ямартай ч, хэрэгтэй үед чинь бие болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхэр ирлээ.

Пол: Линда, чи тусалмаар байгаа бол дэлгүүрээр гүйгээд тэтгэвэртээ гарсан тэнгисийн цэрэг хорийг олоод ир. Лиззи, би хариултыг нь чи ав.

Лиз: Надад хэрэггүй ээ.

Ли: Полли, би өөрийнхөө мөнгөөр авчихна аа. Намайг шоолохоос чинь өмнө та нар хэлэх юм байна.

Пол: Бурхан минь, Линда. Би өнөөдөр сүмд оччихоод ирсэн.

Ли: Бурхны үг биш ээ, Полли. Жесси Идэнийх.

Пол: Жесси Идэн гэж хэн юм?

Ли: Спаркхиллд байдаг Лукас үйлдвэрийн эмэгтэй даамал.

Эсмэ: Эмэгтэй даамал аа?

Ли: Тэр гагнуур хийж, утас хайчилдаг цехийн эмэгтэйчүүдийг ажил хаялтанд оролцуулж байгаа. Ариун өдөр ажил хийхийг эсэргүүцэж байгаа юм. Нөхцөл байдал муу, амралтын өдөр байхгүй, ариун цэврийн өрөө бохир, эмэгтэй ажилчдын цалин нь бага. Энэ хотын эмэгтэй ажилчид бүгд эсэргүүцлийн жагсаалд оролцоно гэсэн. Ажлаасаа өглөөний 9цагт хөдлөөд, Булл Ринг хүртэл алхана. Дарамтанд байдаг эмэгтэй ажилчид бүгд оролцож болно.

Эсмэ: Тэр новшууд буга агнаж байхад. Би таван сартай энд цэлцэгнүүр шиг сууж байдаг.

Лиз: Гадаа ганц ариун цэврийн өрөөтэй.

Эсмэ: Ямар ч асуулт байхгүй.

Лиз: Ширээн дээр тэгнэж хэвтээд...

Ли: Хатагтай нар аа, Баасан гарагийн жагсаалд оролцвол бурхан бидний талд гэж бодож байна.

Эр: Хатагтай нар аа, хараал идсэн хаалгаа нээгээч. 9 болчихоод байна.

Пол: Тонил цаашаа. Өнөөдөр хүсэл алга. Булл Ринг рүү явцагаая.

Эсмэ: Халлэлуяа.

***************

Ма: Тэнэг амьтан уу?

Том: Биш ээ.

Та: Мэдэгдэлгүй ирсэнд уучлаарай.

Том: Юу хүсээ вэ?

Та: Нотлох баримт хэрэгтэй байна.

Том: Юуны нотлох баримт?

Та: Та номлогчийг урвагч гэсэн. Яаж мэдсэнийг чинь мэдмээр байна.

Том: Миний үг нотолно. Тэр оролцох юм бол би гарна. Тэр үхэх ёстой.

Та: Та үргэлж ийм хүчирхийлэл хэрэглэдэг үү?

Том: Өнөөдөр би буга алсан, надад хэцүү байсан. Гэхдээ би хүндэтгэлтэй хандсан. Үлдсэн махыг нь олон ядууст өгсөн. Номлогчийн нүүрэнд сум зооход би гашуудахгүй.

Та: Гүнгийн авхай сууж байхад суухгүй юм уу?

Том: Таныг тохиролцооны нэг хэсэг гэсэн, үнэн үү?

Та: Тбилисийн хааны ордон маш сайн ажилласан.

Том: Тийм байж. Ингэж ажилладаг юм биз дээ?

Та: Тэнд олон хонгил, жижиг өрөөнүү байдаг. Дээврийн өрөө. Тэнд дүрэм байдаггүй. Тохиролцоо хийдэг. Ах нар охин дүүгээ эгч, авга эгч нар ах нарыг өгч, аавууд охидоо бас зарц нараа өгдөг. Нагац эгч намайг ганцааранг нь явуулсан. Тэр энийг хариуцаж байгаа. Дүрэм байхгүй бол эмэгтэйчүүд ажлыг гартаа авдаг. Тэдний эрх мэдэл чимээгүй зөвшөөрлөөр ирдэг гэдгийг тэд мэддэг. Би энэ төлөвлөгөөг батлахын тулд чадах бүхнээ хийнэ гэж амалсан. Нагац эгч маань таныг намайг авахыг хүснэ гэж тооцоолсон. Тэрнийг андуурч гэж би хэлнэ ээ.

Жаал: Томми,  чи ч итгэхгүй дээ. Би Гаррисон руу утсаар ярьсан. Биллитэй ярилаа. Тэр Полли, Эсмэ, Лиззи гурав ажил хаялтанд явсан гэж байна.

Том: Яасан?

Жаал: Ажил хаялтанд явчихаж... Бирмингемийн тал нь явсан. Эмэгтэйчүүдийн тал нь. Тэд бүгд байхгүй, бүгдээрээ. Квакеруудын хийж байгаа ажил.

Том: Дэлгүүрийг хэн харж байгаа вэ?

Жаал: Полли түгжчихсэн.

Том: Харав уу, Сайн баасан гараг хамгийн тохиромжтой өдөр. Эрчүүд бүгд согтож. Уралдаанууд болно. Доод талын мөчрөөс алим түүхтэй адил. Тийм үү, Жон?

Жаал: Тийм ээ.

Та: Тэгвэл ажил чинь амархан юм байна.

Том: Линда хамт байсан уу?

Жаал: Билли Поллийг бухын талбай руу үсэрсэн гэсэн. Ухаанаа алдаж, хувьсгал гэж хамаг чадлаараа хашгирч байна гэнэ.

Том: Линда хамт явсан уу?

Жаал: Тийм.

Том: Линдагийн санаа байж. Линда ухаантай эмэгтэй. Жон. Гадаа Бентли байгаа. Гараад дугуйнд нь хадаас зоочих. Сайн баасан гараг болохоор засварын газрууд онгойхгүй. Хатагтай энд шөнийг өнгөрөөнө. Чи залуустай гэртээ харь. Чарлийг авч яваад Артур, Линда хоёрт үлдээчих. Дадлага хийж байг.

Жаал: Хадаас зоох юм уу?

Том: Тийм ээ. Чи сонссон.

Жаал: Тийм ээ. За. Танилцахад таатай байлаа.

Та: Дугуйнд хадаас зоож яах юм?

Том: Хэн хэнд маань бодлоо өөрчлөх шаардлага гарахгүй.

***************

Жаал: Бид эрт ирсэн.

Эсмэ: Полли өчигдөр тоолж дуусгаагүй.

Жаал: Тэгээд хумслахаар шийдээ юу?

Эсмэ: Тоолж дуусгая гэж бодсон юм.

Жаал: Хөөе... Эсмэ, би хэлсэн шүү. Хүүхэд төрөх хүртэл цаснаас хол бай.

Эсмэ: Ямар ч хор байхгүй, цаг өнгөрөөдөг юм. Надад тусалдаг юм.

Жаал: Сонс. Сонс... Аялахыг хүсч байгааг чинь мэднэ. Бүх зүйл сайхан болно.

Эсмэ: Торон дотрох тахиа шиг л байна.

Жаал: Личфилдийн байшинг санаж байна уу? Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч чамайг хөөсөн байшин? Чамайг шуудуунд хаясан. Би тэр байшинг худалдаж авна. Томмигийнхоос ч том газар. Баячимдаад байвал тэргэнд суугаад горхины дэргэд хононо.

Эсмэ: Яаж?

Жаал: Бүх зүйл өөрчлөгдөнө, Эсмэ.

****************

Та: Таны унтлагын өрөө биш байна. Эхнэртэйгээ унтдаг байсан өрөө чинь биш.

Том: Та морь унадаг  уу?

Та: Үгүй. Олон нийтийн газар хөлөө алцайхыг зөвшөөрдөггүй юм.

Том: Виски уудаг уу?

Та: Үгүй. Эрэгтэй хүн шиг амттай. Би дарсанд дуртай.

Том: Машин?

Та: Үгүй.

Том: Тэгэхээр алмазанд л дуртай юм биз дээ? Индранил?

Та: Тэд зүгээр л мөнгө.

Том: Надад тийм их эрдэнэс байсан бол  зүгээр л тэднийг ширтээд суух байх. Тэдэнд хүрээд...

Та: Изабелла заримда тэгдэг юм. Шөнө орой... Тэр хамгийн том индранилыг таашаал авахаар биедээ хийдэг гэж тангараглая. Тэрнийгээ авалгүй шатаар өглөөний цай уухаар явдаг.

Том: Тэгээд өдөржин байлгах уу?

Та: Тийм ээ.

Том: Хөөх.

Та: Таны сул тал юу вэ?

Том: Дотроо индранил хийсэн гүнгийн авхайн тухай яриа.

Та: Би сул талыг чинь мэдэх юм шиг байна.

Том: Би хүссэн үедээ хүүхэн олж чадна.

Та: Тийм ээ.  Би гүнгийн авхай. Чиний доор би морь шиг байсан. Цахилгаан шиг...

Том: Цахилгаан? Англи хэл чинь тааруухан бололтой.

Та: Миний хэлж байгааг илүү анхааралтай сонсох ёстой ч юм билүү. Аан? Танд хэлэх мэдээ байна, ноён Шелби. Гүнгийн авхайн хувиар тан шиг эрэгтэй юу хийж болохыг харуулж болох юм. Ийм байшинтай, эр хүн. Яг одоо та хагархай цонхоор орсон хүүхэд шиг нуугдаж байна. Энэнд унтлагын өрөө ямар хэрэгтэй юм? Танай гэрт?

Том: Наадах чинь цэнэгтэй зэвсэг.

Та: Зарц нарыг хараад зогсож байхад бид ил галын дэргэд секс хийж болно шд. Тэд яаж чадах юм?

Том: Нааш нь өг.

Та: Юу ч чадахгүй. Танд ямар ч дүрэм байхгүй.

Том: Буугаа өгөөдөх.

Та: Энд зарц нар чинь байгаа. Та зарцаа өрөөнд дуудаж болно. Би яаж чадах юм? Юу ч чадахгүй.

Том: Хараал идсэн буу өг гэж байна.

Та: Танд эрх мэдэл байна. Бүгд таны хэлснийг хийдэг. Ах дүү нар, цэргүүд чинь, хэн ч таныг зогсоож чадахгүй.

Том: Буугаа над руу харуулахаа боль.

Та: Би жүжигчин байж чадна. Намайг хэн болгомоор байна? Үхсэн эхнэр чинь үү?

Том: Хангалттай. Хараал идсэн буугаа өгөөдөх.

Та: Та дургүй юмаа зогс гэж хэлэхэд зогсдог. Аан? Гэхээ та айдаг. Та хууль зөрчлөгч, дүрэм дагадаг. Яагаад? Галзуурал эрх чөлөөтэй болгодгийг мэдэх үү? Үгүй бол бид зөвхөн хууль дагадаг тариачид. Толгой дотор чинь галзуурал байгааг би харж байна. Гүнгийн авхай нэг юм харуулъя... Би нэгээс бусад сумыг нь гаргасан.

Том: Үгүй ээ. Үгүй, гуйя.

Та: Бид нарын тоглодог байсан тоглоом.

Том: Үгүй.

Та: Харж бай.

Том: Ингэх хэрэггүй. Үгүй. Над руу хар. Битгий тэг. Үгүй ээ. Наад хараал идсэн юмаа өгөөдөх.

Та: Амьд гэдгийг мэдрүүлдэг юм. Туршиж үзэхгүй юм уу?

Том: Үгүй ээ, би туршихгүй. Чиний солиотой Орос тархийг ханан дээрээ нялахыг хүсэхгүй байна.

Та:  Би бурхны хүслээр үргэлж амьд үлддэг.

Том: Хараал идсэн ор руу яв. Яг одоо.

Та: Би зарц дуудчихсан.

Том: Хараад идэг.

Та: Харж байна уу? Та айж байна. Цонхоор орсон жаахан хүүхэд шиг. Ийм гэрийг яаж удирдахыг би зааж өгье. Тийм ээ, хүрээд ир... уух юм хийгээд өг.

Том:Мери, буцаад орондоо ор, гуйя. Буцаад орондоо ор. Энэ эмэгтэй согтчихож.

Эм: Зүгээр ээ, эрхэм ээ. Виски хийх үү?

Та: Тийм ээ.

Том:Үгүй.

Та: тэрэнд викси хий...

Том:Үгүй ээ, буцаад орондоо ор...

Та: Тэрэнд виски, надад дарс хийгээдэх.

Том:Мери буцаад орондоо ор.

Та: Ийм байшинд...

Том:Ярихаа боль...

Та: Зарц нар ийм ажил хийх ёстой..

Том:Мери, буцаад яв! Орондоо ор! Миний хэлснийг хий.

Та: Шөнө дундаас хойш дуудахад  ирж байгаа зарц эзэндээ хайртай байдаг. Гэхдээ тэр чамд хайргүй.

Том:Энэ хараал идсэн Орос биш. Гуйя, Мери. Орондоо ор, за юу?

Та: Би сул талыг чинь мэднэ, Томми. Эрх чөлөө... Галзуурал. Аллага. Би чамайг ойлгосон анхны хүн. Би тэрний үнэртэй усыг олсон. Түрхчихсэн. Номлогч тагнуул гэдгийг юугаар нотлох  юм?

Том:Би хэлсэн. Бас тангарагласан.

Та: Тэгвэл тэрнийг ал. Одооноос хүссэн бүхнээ хийж бай...

****************

Том: Өнөөдөр хоёр хүн өглөөний цай ууна, Мери. Тэр голын эргээр алхаж яваа.

Эм: Хатагтай явчихсан, эрхэм ээ. 

Том:Явчихсан? Яаж?

Эм: Таны машиныг аваад явсан. 

Том: Яасан гэнэ ээ?

Эм: Тэр их яарч байсан. Танаас зөвшөөрөл авсан гэсэн.  Тэр Девидийг засварын газар очиж, Бентлийд шинэ дугуй ав гэсэн. Таныг ашиглаж болно гэсэн.

Том:Яагаад тэрний үгэнд орж байгаа юм?

Эм: Тэрний хэлж байгаа нь, эрхэм ээ.

***********************

Жаал: Тэр ямар байсан, Том?

Том: Чалчаа. Би ажиллаж байсан, за юу?

Артур: Тийм ээ.

Том: Тэрний ухаанаа алдсан байхдаа хэлснээс харвал эрдэнэс байшингийнх нь доор байгаа гэдэгт итгэлтэй байна. Та нар юу олов?

Жаал: Энийг манай Эйда эрдэмтний үнэмлэхээ ашиглаад Британий номын сангаас олж.

Том: Тэр нагац эгч нь өглөөний цай уухаар шатаар гарч ирдэг гэсэн. Тэгэхээр байшингийн хаа нэгтээ байгаа гэсэн үг.

Артур: Дарсны зоорь. Зоорь. Гал тогооны зоорь.

Жаал: Голын доогуур явдаг хонгил.

Том: Тэд энд ганц ч хүнд итгэхгүй. Тэгэхээр тэд зооринуудыг нэгийг тоноглосон байх. Артур хүн олсон уу?

Артур: Мосс энийг өгсөн. Штефан Радишевский. Асрах газрын хүүхэд, Челтенхэмд амьдардаг. Эцэг нь Орос. Пабтай болохыг хүсдэг, гэхдээ хэрэгт холбогдож байсан.

Том: Хулгайгаар нэвтэрсэн.

Артур: Аанхан.

Том: Оросоор ярьдаг уу?

Артур: Тийм ээ.

Том: Тэдний даамал Мейсонс Армс пабд уудаг. Тэрэн дээр очоод хэн гэдэгээ хэлээд, мөнгө өгөөд, хүүг тэнд ажилд ав гэж хэл. Тэгэхээр... хүлээ... Хүүтэй ярилц... Италичуудаас авсан пабнуудынхаа нэгийг амал. Тэнд дөрвөн долоо хоног ажиллаад, чихээ нээлттэй байлг гэж хэл. За юу? Ор...

Лиз: Букмейкер, худалдааны эвлэлийн хорооны төлөөлөгчид уулзахаар ирлээ, эрхэм ээ.

Том: Тэргэн дээр гарч үг хэлдэг болсон гэж сонссон, Пол.

Пол: Би  юу ч санахгүй байна.

Том: Мосс таныг захиргааны танхимыг шатаана гэж сүрдүүлсэн гэж гэж байна лээ.

Пол: Томми, бид зугаацаж байсан юм. Үнэнийг хэлэхэд намайг тойрсон хүмүүс Жесси Идэнийг тойрсон хүнээс их байсан.

Том: Жесси Идэн гэж хэн юм?

Пол: Тэр хэтэрхий зөөлөн. Эмэгтэйчүүдэд зориулсан тусдаа ариун цэврийн өрөө ярьж, капиталист системийг тарааж чадахгүй.

Том: Жесси Идэн гэж хэн юм?

Лиз: Шинэ найз нь.

Эсмэ: Лукасын үйлдвэрийн даамал.

Том: Эмэгтэй даамал байдаг гэж сонссон.

Лиз: Томми, хармаар байвал энэ хуудсыг харж болно шүү. Тэгэхээр тусдаа угаалгын өрөө юм биз дээ? Энийг хүсээ юу? Юу хүсээд байгааг чинь мэдэхгүй байна. Хүсч байгаа зүйлээ хэлбэл би мэдэх болно.

Эсмэ: Үнэнийг хэлэхэд та нарын төлөвлөж байгаа дээрмийн хэргийг мэдмээр байна. Үйлдвэрийн дээрэм биш. Нөгөөх нь... Эмэгтэйчүүдэд хэлэхгүй байгаа хэрэг.

Том: Жон ам султай юм аа.

Эсмэ: Үгүй ээ. Артур ам султай. Артур Линдад хэлсэн. Линда надад хэлсэн. 

Том: Полли?

Лиз: Наадахаа унш, Томми.

Пол: Хатагтай нар аа, би Томмитой тусдаа уулзаад, дараа нь та нарт хэлбэл ямар вэ?

Эсмэ: Томми, чи Оросуудаас зүгээр нэг төлөөс авахгүй, тийм үү? Чи тэднийг цэвэрлэ. Тийм биздээ?

Лиз:Эсмэ?

Эсмэ: Тэгээд, дараа нь яах вэ? Бидний араас ирвэл... Намайг төрөх болохоор...

Том: Эндээс гар, ажлаа хий.

Лиз: Эсмэ, явъя...

Эсмэ: Мэдсэнээ хэлээрэй, эгч ээ.

Пол: Тэгнэ ээ.

Том: Хараал ид... Тэгэхээр Артур Линдад бүгдийг хэлдэг байх нь?

Пол: Тэрний сүнсийг хулгайлаад сайхан газарт аваачсан. Хөдөө. Эрчүүд эхнэртээ үнэнээ хэлдэг газар. Лиззийд итгэж болно.

Том: Тийм ээ, гэхдээ Эсмэд итгэж болохгүй. Оросуудыг надад эсвэл армид төлбөөрөө өгнө гэж итгэж болохгүй. Төрсөн ах маань амаа хамхина гэж итгэх аргагүй болж.

Пол: Өнгөрсөн шөнө юм олж чадсан уу?

Том:Тийм ээ.

Пол: Жон тэр бүсгүйг Эдна Пурвиансын зураг шиг харагддаг гэж байсан. Болгоомжтой л байгаарай.

Том:Тэр барааны байрлалыг хэлж өгөх мэдээллийн эх сурвалж.

Пол: Эхэллээ дээ.

Том: Энэ компанид ямар ч сахилга бат алга.

Пол: Тэр хоносон байх нь.

Том:Би ажиллаж байна, Пол. Би компаний төлөө ажиллаж байна.

Пол: Чи гашуудаж байна. Гашуудлын үед муу сонголт хийдэг. Би мэднэ. Би туулаад гарсан.

Том: Сонс, дахиад жагсаалд оролцохгүй. Улс төрийн хэрэгт оролцохгүй. Биднийг алж мэднэ. За юу? Наргиа ч бай, үгүй ч бай.

Пол: Артурт номлогчийн тухай хэлсэн үү?

Том: Ганцхан танд хэлсэн.

Пол: Дарамт өгсөнд баярлалаа.

***************

Номлогч: Утсаар яриагүй чинь зөв. Тэр юу гэсэн бэ?

Эр: Тэр аллага болно гэсэн. Ариун хүн.

Номлогч: Шелбигийн хүн гэсэн байх аа?

****************

Ли: Өчигдрийн талаар ярилцахаар ирсэн байх.

Том: Үгүй ээ. Өөр зүйлийн талаар. Артур чамд бидний төлөвлөж байгаа ажлын талаар ярьсан гэсэн, Линда.

Ли: Үргэлж ажил байдаг, Томас. Артур энэ ажлыг дууссаны дараа бүгд дуусна гэж байсан. Артур чамд итгэж байгаа, би үгүй.

Том: Линда, үйлдвэрийг дээрэмдүүлэхээр биднийг хөлсөлсөн хүмүүс маш муу хүмүүс. Тэд амалсан төлбөрөө өгөхгүй.  Тэгэхээр дээрмийн шөнө бид  тэдний эрдэнэсийн сангаас авах ёстойгоо авна.

Ли: Аз таарвал арай илүүг.

Том: Артурыг болиулах гэж байгаа бол надад хэл.

Ли: Артур өөрөө шийднэ.

Том: Тэрнийг өөрчлөхийг хүссээр л байна уу?

Ли: Эргэлт буцалтгүй гарахын тулд.

Том: Аанхан. Артур эндээс 30 мянган фунттэй болно. Бид тохиролцсон. Дараа нь... Артур та хоёр шинэ амьдралаа эхлүүлж болно.

Ли: 30мянга гэсэн үү? Артур нийт 150мянган гэж таамаглаж байгаа гэсэн.

Том:Таамаглал, тийм ээ.

Ли: 150мянгын гуравны нэг нь 50.

Том: Яагаад гурваны нэг гэж?

Ли: Гурван ах дүү. Финн насанд хүрээгүй.

Том: Зардал гарна.

Ли: 25мянга гэсэн биз дээ?

Том: Өчигдрийн байдлаар зардал нэмэгдсэн. Нүх ухах шаардлагатай болсон.

Ли: Артур 25мянгаар зардал хийнэ гэж тохирсон. 150-аас 25-ыг хасвал 125 үлдэнэ. Гуравны нэг нь 41мянган фунт.  Чихэр?

Том:Тийм ээ. Баярлалаа. Тэгэхэээр, бүгдийг нь тооцоолсон байх шив?

Ли: Толгой дотроо л. Бичээгүй байгаа...

Том: Линда,  чиний хэлж байгаагаар... 41мянга бол...

Ли:  Би хэлсэн... Артурын шийдвэр... Гэхдээ 41-ээс багыг зөвшөөрнө гэж бодохгүй байна.

Том: Тамхи татаж болох уу?

Ли: Үгүй.

Том: Тэгэхээр 41мянгаар юу хийхээ төлөвлөсөн биз дээ.

Ли: Тийм ээ. Калифорни. Хүүхдийн эрүүл мэнд, утаанаас хол... Индианчуудын сургаальд гардаг шиг жижиг дэлгүүр ажиллуулна. Америкчууд Квакеруудыг Индианчуудтай ажиллахыг урьж байгаа. Бид бичиг баримтаа явуулчихсан, зөвшөөрлөө авсан.

Том: Артур Шелби номлогч...

Ли: Үгүй ээ, Артур дэлгүүрийг хариуцна. Би хажуугийнх нь сургуульд багшилна. Артур далайд сэлнэ. Би эрэг дээр алчуураар биеэ ороогоод сууна. Цэвэр агаар, нар тэрний толгойд байга Францын утгагүй зүйлсийг арчиж хаяна.

Том: Том төлөвлөгөө байна.

Ли: чи мэдэж байгаа. Шинэ амьдрал хүлээж байгаа болохоор хүний бодол өөрчилдөг.

Том: Амэн. Хүүхэд чинь хэзээ төрөх вэ?

Ли: 9сард. Дээрэм хэзээ болох вэ?

Том: 6сард.

Ли: Цаг нь яг тохирч байна. Артурыг 41мянгаа авсны маргааш нь бид Панамын сувгаар явах тасалбар авна.

Том:  Линда, бид 41мянга гэж тохирсон билүү?

Ли: Би өөр юм сонсоогүй.

**************

Ру: Холбоо үг. Яг одоо.

Пол: Бурхан минь. Энэ тоглоомыг үзэн яддаг.

Ру: энэ чинь Фрейд. Одоо их алдартай болсон.

Пол: Тэрний оронд миний дургүй хөгжмийг тавьчих.

Ру: бид энд галзуурч байна гэж бодож байна уу?

Пол: Тийм ээ. Бялуу идэж, улаан дарс уух хэрэггүй байж.

Ру: өөр эртэй унтахгүй гэсэн тангараг чинь сайн хэрэг гэж бодож байна. Зурганд маань...

Пол: Тангараг биш ээ. Зүгээр л... эрчүүд секс хүсэхээрээ инээдтэй болчихдог юм. Нохой шиг. Жаахан сэжүүр гарахаар салхинд гарахаа мэддэг шиг.   

Ру: Одоо болтол хараад идсэн сэжүүрийг ойлгохгүй байгааг чинь хүндэтгэлтэйгээр хэлэхийг зөвшөөрнө шүү. Яг энэ... Наад харц чинь... Эрх мэдэл... Ямар ч эр хангалттай биш.

****************

Па: Тэнэг амьтан. Тэрнийг алах дөхөж. Тэр ухаантай байх ёстой гэж хэлээ биз дээ?  Энэтхэгт байсан цэргүүдийг ашиглахаа болих хэрэгтэй. Хэтэрхий чанга цохидог.

Номлогч: Хангалттай чанга биш. Хөөе, ноён Шелби. Хөөе. Номлогчийг алах гэж байгааг чинь сонссон. Наманчлалын бүхээгнээс.

Па: Биднийг сонсож байна уу?

Том: Грейс?

Па: Шелби. Хьюс ламтныг яаж алах гээ вэ? Ухаан ортол нь хүлээсэн нь дээр байх.

Номлогч: би оройн зоогонд очих ёстой. Хөөе, Шелби... Сэр. Нүдээ нээ... ноён Шелби, намайг алах гэж байсан биз дээ?

Том: Мэдээлэл дамжуулсан...

Па: Храал ид. Тэр мэдчихэж.

Том: Би хаана байна?

Па: Хачин нөхдийн дунд байна. Арваас  нэг хүртэл тоолно уу.

Том: Тонил цаашаа.

Номлогч: Өнгөрсөн шөнө болсон явдлаас юу ч мартсан бай... энийг санаж яв. Би Зөвлөлтийн элчин сайдын яаманд мэдээлэл дамжуулдаг. Ди хэсгийг зааварчлагаар. Илүү том зүйлийн төлөө. Оросуудад миний талаар андуурсан гэж хэл, тэдний өмнө надаас уучлалт гуйгаарай... Дүүг нь сүрдүүлэх хангалтгүй байсан бололтой. Бидний хэлснээр хийхгүй бол хүүг чинь авчихна шүү. Сайн сонс. Хүүг чинь авна... бид хүссэн цагтаа хийж чадна.  Манай хүмүүс та нарын дунд байгаа. Маргааш орой надаас уучлалт гуй.... учруулсан хохиролоо  зас... Үгүй бол хүүгээ дахиад хэзээ ч харахгүй гэж мэд...

Эм: Эрхэм ээ, би ойлгохгүй... Өөрөө цэрэг байсан байж яагаад цэрэг байсан хүмүүсийг ажлаас нь халсныг тань ойлгохгүй байна. Энд ганцхан эрэгтэй хүн үлдчихлээ.

Том: Мери, Чарлесийг яасан ч ганцааранг нь орхиж болохгүй. Ойлгосон уу?

Эм: Эрхэм ээ, би эмч дуудъя.

Том: Бирмингемээс хэдэн хүн ирнэ. Тэднийг гэрт байрлуул. Байшингийн урд, хойно байрлуулаарай. Тэднийг хоолло, бас...

Эм: Тэд нар ямар хэрэгтэй юм, эрхэм ээ?

Том: Би хараагдсан индранил энэ гэрт авчирсан, Мери. Төлөөсийг нь төлж байна. Юу болохыг мэдэхгүй. Миний дайснууд ч мэдэхгүй байгаа. Девидэд машин авчир гээд хэлчих. Би Лондон явна.

Эм: Эрхэм ээ.

Том: Цай аваад ир, Мери...

Эм: Мэдлээ эрхэм ээ.

Артур: Байна уу?

Том: Тийм ээ, Артур.

Артур:  Томми?

Том: Тэд дээрмийн хэргийг таслан зогсоох гэж байгаа. Хэн хохирох нь тэдэнд хамаагүй. 

Артур: Чи зүгээр үү, Томми?

Том: Одоо илүү холыг харах хэрэгтэй.

Артур: Юу...

Том: Жон жагсаалт гаргасан уу?

Артур: Тодорхой ярь, Том.

Том: Жон жагсаалт гаргасан уу гэж байна?

Артур: Жон жаал. Жон.

Том: Тийм ээ.

Артур: Цыганууд, зөвхөн хамаатнууд. Тийм ээ.

Том: Сайн байна.

Артур: Томми, яагаад гэж асууж болох уу? Томми?

****************

Эйда: Үгүй ээ, Карл. Би хэлсэн шүү. Очоод тэнд тоглож бай. Байна уу?

Том: Эйда, би байна. Томми. Эйда чи... найзуудынхаа нэгэнтэй нь яриад... намайг Зөвлөлтийн элчин сайдын яамтай уулзуулаад өг. Өнөө орой. Танайд арван цагт.

****************

Номлогч: Ноён Шелби өөр хүнд ажилладаг мэдээлэгчээсээ буруу мэдээлэл авсан бололтой. Зөвлөлтийнхөнд худалдагдсан хүн. Дарс, Татъяна?

Та: Жаахан... Муу

Номлогч: Муу охин.

Том: Хоцорсонд уучлаарай. Зам дээр цогцос хэвтэж байна лээ.

Ром: Юм уух уу, ноён Шелби?

Том: Үгүй ээ, баярлалаа. Ууснаас болоод ийм болчихоод байна. Би уучлалт гуйхаар ирлээ.

Номлогч: Миний эсрэг хэлсэн утгагүй үг хуурамч гэдгийг ухаарсан гэдгийг чинь би тайлбарласан.

Том: Тийм ээ.

Номлогч: Таны төрөлх зан хөдөлсөн гэдгийг ч бас... Бас бидний төлөвлөгөө хуучнаараа гэдгийг... Миний доор байдаг хүүхэд нүгэл үйлдвэл... юуны түрүүнд яг тан шиг ингэж нүглээ наманчилдаг юм. Тэгээд би тохирсон гэж үзсэн шийтгэл оноодог. Та багадаа сүмд явдаг байсан уу?

Том: Тийм ээ.

Номлогч: Өршөөлийн ишлэлийг санаж байна уу? Сайн байна... Өршөөлийн ишлэлийн үгийг санаж байна уу?

Том: Тийм ээ.

Номлогч: шийтгэл болгож одоо тэр ишлэлийг унш. Бидний хамтрагчдын өмнө...  Цаашаа яв...

Том: Бурхан минь... намайг уучлахыг чин сэтгэлээсээ...

Номлогч: Бурхан гэхийн оронд миний нэрийг хэл... Худал үгээр намайг гомдоосон болохоор.

Том: Хьюз ламтан, таныг гомдоосондоо чин сэтгэлээсээ харамсаж өршөөл эрж байгааг маань хүлээн авна уу. Таны шударга шийтгэлд талархаж байна. Хьюс ламтан, миний хайрыг хүртэл ёстой сайн хүн... Таны нигүүлснийн тусламжтайгаар дахин нүгэл үйлдэхгүйгээс гадна нүгэл үйлдэхээс үргэлж зайлсхийж явахаар би хатуу шийдсэн.

Номлогч: Сайн байна. Баярлалаа. Амэн... Бид дахиад нэгдсэн болохоор... хоолоо захиалбал ямар вэ?

Том: Уучлаарай, миний бие муу байна. Би явлаа. Сайхан амраарай.

Та: Ноён Шелби...

Эйда: Бурхан минь, Томми.

Том: Тэд ирсэн үү?

Эйда: Тийм ээ.

Том: Кокаин байгаа юу?

Эйда: Үгүй ээ. Томми. Томми, энэ Зөвлөлтийн консулын тусгай зөвлөх.

Том: Их Британий парламентын гишүүд, цөллөгөөр ирсэн цагаан Оросууд Бирмингемийн үйлдвэрээс хуягт машин хулгайлах гэж байгаа.

Ди: Бид дээрмийн тухай мэднэ. Бидэнд мэдээлэгч байгаа.

Том: Үгүй ээ, танай мэдээлэгч тэдэнд ажилладаг. Та нарт дээрмийг мэдэгдэхийг хүсч байгаа.

Ди: /Оросоор ярина/ Манай мэдээлэгчид эсрэг талд ажилладаг гэж байна.  Тэд бидэнд дээрмийг мэдэгдэхийг хүсч байгаа.

Том: Танай мэдээлэгч тэдний заавраар ажиллаж байгаа.

Ди: /Оросоор ярина/ манай мэдээлэгч тэдний заавраар ажиллаж байгаа. Яагаад бидэнд мэдэгдэхийг хүссэн гэж?

Том: Тэд та нарыг... дээрмийн хэргийг зогсоохыг хүсч байгаа. Та нараар Британий газар нутаг дээр хүч хэрэглүүлэхийг хүсч байгаа.

Эйда: Томми, ус уух хэрэгтэй.

Ди: /Оросоор ярина/

Том: Британий газар нутагт...

Ди: /Оросоор ярина/  

Том: Британи улс дипломат харилцагаа таслахаас аргагүй болно.

Ди: /Оросоор ярина/

Том: Тийм төлөвлөгөөтэй. Бирмингемийн дээрэм зөвхөн өгөөш.

Ди: /Оросоор ярина/   .....  ... ... Яагаад энийг бидэнд хэлж байгаа юм?

Том: Та нар галт тэргийг илрүүлбэл тэд манай гэр бүлийг золиосонд гаргах болно.

Ди: /Оросоор ярина/ .... ... .... Консул таны хэн гэдгийг мэдэхийг хүсч байна.

Эйда: Томми Шелби. Тэрэнд итгэж болно.

Том: Эйда.

Эйда: Томми...

Том:Эйда...

Эйда: За...

Том: Зогс, зогс. Эйда. Зогс.

Эйда: За. 

Том: Эйда, намайг эмнэлэгт хүргэ. Тэнд очихоос өмнө ухаан алдчихвал намайг тархи нь хагарсан гэж хэлээрэй. Тархи хөдөлж, дотуур цус алдсан. Би цус алдаж байх шиг байна.

Эйда: Томми.

Том: Эйда, алив ээ. Хурдал. Би юу ч харахгүй байна.

Эйда: За.

Том: би харахгүй байна.

Эйда: За за.

Том: Танаас бусдыг, аав аа. Таныг харж байна.

Гуравдугаар бүлгийн 4-р анги төгсөв.

Back to episodes Go home