Peaky Blinders S3 3

Peaky blinders 3-3

Жинхэнэ нэр нь:     Иртэй саравчит малгайтнууд

Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/

Хугацаа: 58мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ром: эр, ноён Романов

Ит: эр, Италийн бүлгийн толгойлогч

 

Бичиг: Өмнөх ангид.

Артур: Зөвшөөрөх хүртэл гадныхантай харилцаа тогтоохгүй.

Ит: Миний хүү энэ хотод хүссэн эмэгтэйтэйгээ алхах болно.

Жаал: хоёр өвдөгөндөө сумтай бол хүү чинь алхаж чадахгүй л байх.

Пол: Чи энд тайван байх ёстой гэсэн.

Том: Одоо бид дайрна.

Ру: Дэгжин, эрхэмсэг эмэгтэй. Би олон эмэгтэйг зурсан. Би хөлс авахгүй.

Том: би Ди хэсэг гэж сонссон. Парламентын гишүүд, армийн офицерууд...

Номлогч: Бид улс орноо хувьсгалаас хамгаалыг хүсч байгаа.

Ром: Энэ тагнуулыг алсны бас дараагийн ажлын урьдчилгаа төлбөр.

Та: Эхнэр чинь зүүж байгаа индранил нь хараалтайг мэдэх үү? Энэ хорвоо дээр юу ч болж байсан би зүүхгүй байсан.

Эр: Анжелын төлөө.

Гол дүрүүдэд: Киллиан Мерфи. Хелен МакГрори. Пол Андерсон. Жо Коул. Софи Рандл. Финн Коул. Нед Деннехи. Гейт Яансен. Яан Бижвоет. Дина Корзун. Александер Сиддиг. Пакки Ли. Падди Консидин нар тоглолоо.

Гарчиг: Ирт Саравч. Гуравдугаар бүлгийн гуравдугаар анги.

Бүтээлийг туурвисан Стивен Найт.

Эйда: Тэр эргээд ирлээ.

Ма: Шөнөжин гадаа байсан юм уу?

Эйда: Оршуулганаас хойш шөнө болгон.  Өглөө Чарлесийг харж, моринууда хооллох гэж ирдэг. Харанхуй болохоор дахиад гараад явдаг.

Пол: Тэр багадаа гадаа унтдаг байсан. Буржгар тэрнийг бэлчээрээс олдог байсан. Хүүхэд яаж байна?

Эйда: Шөнө ээжийгээ асуудаг. Томми жагсаалт гаргасан. Эхлээд та хоёртой уулзана гэсэн.

Пол: Жон, Артур хоёр яасан?

*****************

Том: Данс яаж байна?

Пол: Ямар ч нөлөөгүй.

Ма: Жаахан нэмэгдсэн. Бас Шелби сангийн буяны  хандив гурав дахин нэмэгдсэн. Өмгөөлөгч шинэ сургуулийг “Грейс Шелби сургууль” гэж нэрлэхийг санал болгосон.

Том: Өмгөөлөгчид “Грейс Шелби сургууль” гэдэг нэрийг зөвшөөрч байна гэж хэлээрэй. Энэ бусад хийх ажлуудын жагсаалт. Боллоо.

Пол: Томми...

Том: Болсон, Пол. Сайн байлаа, хоёулаа.

Артур: За, явцагаая.

Пол: Бид уулзчихаад ирлээ.

Эйда: Тэр хүмүүстэй тусад нь уулзахыг хүссэн.

Пол: Би тэрнийг хараад ойлгодог, гэхдээ ойлгох арга алга. Болгоомжтой байгаарай.

Жаал. Би гэр бүлийн уулзалт гэж бодсон. Бид бүгд хамтдаа.

Пол: Жон, тэр гашуудаж байгаа. Бүгдтэй нь зэрэг уулзах амаргүй...

Артур: За яах вэ. Явъя, Жон.

Пол: Артур, тэрнийг буцааж авчрах хэрэгтэй. Сабини, Соломоныхон гашуудал илэрхийлж, цэцэг явуулсан. Тэд удахгүй Эй нэгээр чоно шиг гэтээд ирэх нь ойлгомжтой.

Эйда: Хрудан ор оо, цагийн хуваарь байгаа.

Пол: Зөвхөн сайн мэдээ шүү.

Артур: Сайн мэдээнээс өөр юм алга, Поли.

Том: Одоо хэн билээ?

Артур: Энэ байж байна. Сайн уу, Том.

Том: Сайн уу, залуус аа.

Артур: Бид... Оршуулганаас хойш чамайг харсангүй. Чи алга болчихсон. Гэхдээ... Жон бид хоёрын хэлэхийг хүссэн...

Том: Артур, амаа тат.

Артур: За...

Том: За, надтай ярь.

Артур: Анжелийг хэвтэж байсан эмнэлгээс нь олсон. Хоолойг нь хэрччихсэн. Тэр үхсэн. Бусад Италичуудыг хотын өмнөд хэсгээс цэвэрлэсэн.

Жаал: Ихэнх нь Блак каунтри руу явсан. Гэхдээ Бетти Китчинсд тэдний хөө гэж хэлсэн.

Артур: Бетти эмгэнэл илэрхийлсэн.

Том: Хөгшин эр яасан?

Артур: Тэдний залуусыг байцаасан.

Жаал: Тийм ээ, тэр Ливерпул рүү явчихсан. Нью Йорк явах цагаачдын хөлөг онгоц хүлээж байгаа.

Том: Хэзээ?

Жаал: Хөлөг онгоц бямба гарагт хөдөлнө.

Том: За, надад танилууд байгаа. Кунард, Ливерпулд байдаг хүмүүс.  Тэд зорчигчдын нэрсийн жагсаалтыг олчихно. Та нарыг шалгалтын хэсэгт оруулаад өгнө. Тэрнийг аваад над дээр аваад ир. Тэрэнтэй хэн явж байгаа вэ?

Артур: Эхнэр нь.

Том: Юу?

Артур: Эхнэр нь...

Том: Эхнэрийг нь буудаад, тэрнийг аваад ир.

Жаал: Томми,  хатагтай Чангрета манай сургуулийн багш байсан.

Артур: Сайн эмэгтэй. Том, сайн эмэгтэй.

Том: Тэр сайн эмэгтэй бол диваажинд очино. Тийм үү, Артур? Энд байгаа юмыг хий. Өөр юу ч биш. Тэгээд жагсаалтыг шатаа. Утсаар ярьж болохгүй. Хараал идсэн нууц алба сонсож байгаа. Тэр хөгшин амьдаараа хэрэгтэй. Би өөрөө хийнэ. Ингээд болоо. Явж болно...

Артур: Жон, явъя.

Жаал: Томми. Энд шувуу байхгүй бол бидэнд ямар нэг юм хэл л дээ.

Том: Полигоос асуу.

Жаал: Майкл биш үү?

Том: Юу?

Жаал: Майклаас биш үү?

Том: Үгүй. Майклаас биш. Майкл хууль ёсны бизнес хариуцдаг.

Жаал: Чи тэрэнтэй биднээс түрүүлж уулзан.

Артур: Жон. Одоо биш.

Том: Хүлээ, юу гэсэн бэ?

Жаал: Чи Майклтай биднээс түрүүлж уулзсан.

Артур: Чөтгөр ав, Жон.

Том: Жон, яагаад гэвэл хууль ёсны бизнес илүү чухал. Хууль ёсны бизнес...

Жаал: Хэзээнээс?

Том: Миний эхнэр надад зориулагдсан суманд оногдсоноос хойш.

Жаал: Тийм ээ.  За за. Тийм ээ, нууц алба. Хараал идсэн нууц алба... бла бла бла. Утгагүй новш ярихаа боль. Бид хоёр хараал идсэн тоглоомон цэрэг. “Энийг хий Жон. Тэрийг хий, Жон. Хараад идсэн багшийгаа ал, Жон”.

Том: Ингэх юм биз дээ. За яах вэ, намайг сонс. Анхаарал татахгүй нэг жижиг газарт бяцхан дайн болно. Ялагдах талд бага зэрэг тусламж хэрэгтэй. Тэд мөнгө төлнө гэсэн. Энэ ажил дууссаны дараа хууль ёсны бизнесийг чухалчлах болно. Одоо наанаа бичсэнийг хий, одоо тонил...

Артур: Чи хэзээ эргэж ирэх юм?

Том: Эргээд ирсэн, Артур.

****************

Артур: Жон, чи залуу байна.

Жаал: Төлөө.

Эйда: Гол бид өөрсдөө үйлчлэгч нарын хоолоо иддэг газар цуглачихаад байна.

Жаал: Эйда, энэ улс төртэй хамаагүй. Том өрөөнд хүйтэн байна лээ.

Пол: Жон, Карлын дэргэд амаа мэд.

Артур: Эйда, энд хараал идсэн архи байдаг болохоор бид энд байгаа юм.

Пол: Артур, үгээ мэдэж ярь.

Артур:  За.

Жон: Пол цыганы маягаар харааж байна.

Пол: Яаж ч байсан Шелта ярих шаардлага байхгүй. Хөөе, шаардлага байхгүй гэж хэлж байна.

Жаал: Эхнэр маань согтохоороо чөтгөр авсан англиар ярьж чаддаггүй юм.

Пол: Жон.

Артур:  Яг зөв.

Пол: Хийчихсэн үү?

Ма: Урамшуулал. Заналхийлэхгүй. Бие махбодид гэмтэл учруулахгүйгээр далд утгаар ойлгуулна.

Артур: Тийм болоод л залуу Майкл босс байгаа юм. Тэр зөв үг сонгож мэддэг, тийм үү Пол?

Ма: Би хэзээ чиний босс болоо вэ, Артур?

Жаал:  Эхлээд босс чамтай уулздаг, дараа нь ажилчидтай уулздаг.

Ф: Та хоёр хэзээ ажил хийж байсан юм?

Артур: Дээр үед, Финн. Гэр бүлийн уулзалт бүгд хамтдаа байдаг байсан.

Пол: Артур амаа тат.

Артур: Одоо Жон бид хоёр зүгээр л дуулгавартай зарц нар. Аан? Хатагтай Чангретта.

Пол: Артур. Амаа тат. Финн, яваад навчин тамхи аваад ир.

Жаал: Тэгээд шөнөжин юу хийх вэ? Модон дээр авирах уу?

Пол: Жон, хүүхдүүдийн өмнө хараахаа боль.

Эйда: Тиймээ. Хэн чамайг хононо гэсэн юм?

Артур: Надад нэг санаа байна. Буугаа гаргая, Жон. Гадаа гараад хэдэн тэнэг амьтдыг буудна. Боссууд тэгдэг байх аа?

Жаал: Тийм ээ.

Ма: Тонил цаашаа, Артур.

Артур: Намайг тонил гэсэн үү?

Ма: Би өнөөдөр тусдаа уулзах хүсэлт гаргаагүй, за юу?

Артур: Үгүй ээ.  Чи сая  юу гэсэн бэ? Би чамайг сонссонгүй.

Ма: Би өнөөдөр тусдаа уулзах хүсэлт гаргаагүй, за юу?

Хүү: Хараал идсэн тэнэгүүд...

Эйда: Карл... Тэгж ярь болохгүй ээ.

Пол: Юу хийснээ хар.

Артур: За за, миний дүү нар. Хараал идсэн вискинээс болж байгаа юм.

Ма: Би намайг хамгаалж өгөөч гэж хэлээгүй,  за юу?

Пол: Тийм ээ. Амаа тат. Та хоёр, суу... Доошоо суу.

Артур: Тийм ээ, тийм тийм.

Пол: Эргэн тойрноо хар. Энэ гэрийг хар. Хаана байгаагаа хар. Бид хэр хол явсныг хар.  Байгаа байдалдаа тохируулж биеэ авч явах цаг болсон гэж бодож байна. Артур, бид дуулгавартай зарц нар биш. Бид Томмийд хэрэгтэй. Хундаганы үг хэлье.

Эйда: Хар даа...

Пол: Гэр бүл нэгдэж байж, хэнд ч ялагдахгүй.

Ф: Томми явчихлаа. Бурхны нэрээр тангараглая, Жонни Догстой морин тэргээр явчихлаа.

Пол: Новш...

Артур: Ингэдэг болсон юм биз дээ... Томми, хүлээ.

Поли: Артур.

Артур: Томми.

Пол: Артур, тэрнийг орхи оо.

Артур: Томми. Томми.

Жаал: Томми. Томми.

Жаал Артур: Томми. Томми. Томми.

Дог: Томи, Яваад бай. Яваад бай. Томми, тэд зам дээр гараад ирлээ. Тэд нарт хэлэхгүй юм уу?

Том: Юу хэлэх юм?

Дог: Уэлс явж байгаагаа.

Том: Бичиг үлдээчихсэн.

Дог: Уэлс руу яах гэж яваагаа хэлсэн юм уу?

Том: Үгүй.

Дог: Яагаад Уэлс явж байгаагаа надад хэлэх юм уу?

Том: Тийм ээ, тэнд очихоороо. Яваарай.

Дог: Томми, ядаж нэг эмэгтэй авч явах байсан юм.

Том:Жонни, эмэгтэй хүн дээр очино оо. Сайн байна.

Дог: Юу?

Том: Яваад бай. Яваад бай.

Эйда: Бирмингемд гурав хоногийн дараа ирнэ гэж байна.

Пол: Тэрнийг зүгээр орхи. Гол нь тэр эргэж ирнэ гэсэн бол ирэх л болно.

Эйда: Тийм ээ.

Пол: Том өрөөнд гал түлье. Виски ууцагаая. Устай.

********************

Том: Жонни, морьдоо хараарай.

Дог: За, Том.

Том:Тэгэхээр Меридианаар дайраад Блак уулаар ороод... Нааш нь. Нааш нь. Надаа өгчих. Сайн хүү. Болж байна... Өнгөрсөн шөнө ээжийгээ асууснаа санаж байна уу? Тэр байхгүй, Чарли. Бидэнд хэдэн хийх юм байна. Тэрний зурагнууд байгаа. Тэрний хувцаснууд... би юмнуудыг  өрөөнд хэвээр нь хадгална. Байгаагаар нь хадгална... Май... Тийм ээ. Энийг ав... Би сайн хүн биш ээ, Чарли. Чи удахгүй мэддэг болно оо. Тэр эргэж ирэхгүй, тэгэхээр чи бид хоёр л гэсэн үг. Тэр бидний сэтгэлд байх болно, бид хайртай болохоор.

Дог: Томми.

Том: За?

Дог: Хараал идсэн морь чинь над дээр ирэхгүй байна.

Том: За.

Дог: Аан?

Том: Очилоо.

Дог: Нааш ир.

Том: Очилоо. За... Тэрний хайртай морь, Чарли. Тэрнээс хойш үгэнд орохоо больчихлоо.

Дог: Том?

Том:За, тэрнийг харж бай.

Дог:  Тэгье ээ. Тийм ээ... Аан?

******************

Артур: Одоо эрхий хуруугаараа дар. Болж байна. Одоо цэнэглэчихлээ. Одоо гарт чинь амьд байна. Энэ  яг охин сэрээж байгаатай адилхан.  

Ма: За.

Артур: Нойрмог нүдтэй эргэж хараад “Майкл. Майкл” гэж хэлж байна...  

Жаал: Майкл, надаар юу хийлгэх гээ вэ?  

Ма: Та нар хараал идсэн галзуу амьтад.

Артур: Тийм ээ, гэхдээ мэдрэгдэж байгаа биз?

Ма: Тийм ээ.

Артур: Наадахаа мэдэр. Тийм ээ, хүчийг нь мэдэр. Одоо, дар...

Ма: Хүчтэй юм аа.

Жаал: Хэрэггүй амьтан.

Ма: Амаа тат, Жон.

Артур: Майкл, өдөржин өгзөгөн дээрээ суудаг үзэг баригч яагаад буудахыг хүсдэг билээ?       Аан? Дахиад цэнэглэ. Дахиад цэнэглэ.

Жаал: Дахиад цэнэглэ. Хоёрдугаар үе.

Артур: Жон жаал аа, энэ царайг нь хар даа. Царайг нь хар... Одоо л мэдэрч байна. Гэхдээ наадахаа хүн рүү онилох хүртэл чи юу ч мэдрэхгүй. За, хий... Болж байна, залуу босс...  Болж байна. Одоо  мэдэр. Одоо бидний мэдэрдэгийг мэдэр. Ийм байдаг юм.

Жаал: Майкл, наадах чинь Вебли. Чичрэхэд л буудна.

Артур: Ямар санагдаж байна, Майкл? Аан? Гарт чинь үзэг байсан нь дээр байгаа биз? Эрхтэнээ барьсан нь дээр. Тийм ээ...

Ма: Тийм  байна.

Артур: Тийм ээ.   Ганц л дарна. Би байхгүй болно. Би мах болно.

Жаал: Майкл, наад Веблинээсээ болгоомжил, ойлгож байна уу?

Артур: Наад хараал идсэн гохоо дарвал чиний буудсан хүний цогцос хөлийг чинь орооно. Овоорно... Яваандаа тэдэнгүйгээр өрөөнд орж чадахгүй болдог юм.

Пол: Юу болоод байна? Юу болоод байна?

Артур:  Полли, бид энэ босст зааж байна. Бидний бизнес ямар байдгийг.

Пол: Майкл, гэрт ор.

Ма: Би хараал идсэн хүүхэд биш...

******************

Эр5: Больсон гэж хэлэхээр ирсэн юу?

Артур: Үгүй ээ, яасан гэж?

Эр5: Сонингоос уншсан.

Жаал: Энэ ажил хэрэг. Яасан ч бүтэхгүй. Би ахад чинь энэ төлөвлөгөө бүтэхгүй гэж хэлсэн. Томми энийг нуухыг хүсч байгаа бол, тэрэнд хэл... энд үслэг хүрэмтэй эмэгтэй гэгээн цагаан өдрөөр Шебагийн хатан хаан шиг алхаж орж ирээд хуягт машиныг асуусан.

Артур: Гашуудлын үеэр санамсаргүй алдаа гарсан байх. Бид тэр эмэгтэйг мэднэ. Асуудлыг шийдэж байгаа. Энэ жагсаалтыг хар.

Жаал: энэ шөнийн ээлжинд ажилладаг Өмнөд Бирмингемийн коммунист намын гишүүд.

Артур: Чамд зургаан долоо хоног байгаа. Бүгдийг нь  зайлуул.

Эр5: Та нар галзуураа юу?

Артур: Тэр...

Жаал: Тийм ээ.

Эр5: Хотод байгаа бүх үйлдвэр ажил хаяна шд.

Артур: Тэгээд? Шалтаг ол... Урхинд оруул... бүгдийг нь зайлуул.

Жаал: Наад жагсаалтаа дахиад хар. Жагсаалтанд ороогүй манай ээлжний коммунист хүн байна уу?

Эр5: Үгүй ээ.

Артур: Худлаа ярих хэрэггүй шүү.

Жаал: Хэн дутуу байна?

Эр5: Би мэдэхгүй.  

Артур: Эммануэл Хантер. Аан? Зохион байгуулагч, орлогч нярав, Спаркхилл коммунист нам. Танай токарийн ажилтан.

Эр5: коммунист гэдгийг нь би мэдэхгүй.

Артур: бид жагсаалтад нэрийг албаар оруулаагүй. Итгэл даах үгүйг чинь шалгах гэж. Чамд итгэх арга алга.

Эр5: Сонс,  би зүгээр л ажилчин хүн.

Жаал: Бид таныг ажиглах болно. Гэрийг чинь ажиглах болно.

Эр5: Надад хүүхдүүд байгаа.

Артур: Итан, Жон хоёр. Тэднийг хал. Жагсаалтанд байгаагаар нь. Хоёр долоо хоног. Сүүлчийнхийг нь хугацаа дуусахын өмнө. Тийм үү, үгүй юу?

Эр5: Тийм ээ.

Жаал: Баярлалаа.

Артур: Сайн байна. Сайн байна.

****************

Ру: Тэр эргэж ирэх бол уу?

Пол: Томми юу? Тэр үргэлж эргэж ирдэг.

Ру: Та өөр ярьдаг, тэ...

Пол: Өөр зүйл ярьсан нь дээр байх.

Ру: Хараадахъя. Та ямар номонд дуртай вэ? Морь унах, цэцгэн чимэглэл, хатгамал?

Пол: Миний мэддэг зүйлийг мэдвэл та гайхна. Миний мэдэхгүй зүйлийг мэдвэл бас л гайхах болно.

Ру: Танд мэдэхгүй юу байх билээ?

Пол: Би боловсрол эзэмшээгүй. Огтхон ч...

Ру: Сурах зүйл юу байгаа юм?  Тэнгэр минь... Уучлаарай. Та амарсан нь дээр байх.

Пол: Найзууддаа дээрэмчин зурж байгаа гэж хэлээ юу? Энэ тийм хөгжилтэй байна уу?

Ру: үнэнийг хэлэхэд надад найз байхгүй. Бүгдтэй нь эхнэрээрээ дамжуулж танилсан. Тэрнийг нас барахад... Полли... Би энийг хоёр шалтгаанаар хийж байгаа. Нэгд. Таны царай зөрчилдөөнөөр дүүрэн байдаг. Энэ бүгдийг нэг царайнд багтаах том сорилт. Энэ худалдааны хэрэг. Хоёр дахь шалтгаан нь... би таныг уруу татахыг хүсч байна. Бурхны авралаар тантай унтахыг хүсч байна.

Пол: Энд бурхан ямар хамаатай  юм?

Ру: Надад хамаатай.

*****************

Бос: Зогс. Тэр юу хүсч байгаагаа хэлээгүй юу?

Дог: Тэр согтуу байхдаа наманчлал гэж хэлсэн. Өөр юу ч хэлээгүй.

Том: Зав гаргасанд баярлалаа, мадам Босвел.

Бос: Эхнэрийг чинь буудчихсан гэж сонссон. Цэрэг хайж байгаа бол манай хүмүүс Апплбийд байгаа.

Том:Надад цэрэг хэрэггүй. Тэрний төлөө ирээгүй. Юу гэж бодож байна?

Бос: Зарах юм уу?

Том: Өгч байна.  

 Бос: Яагаад?

Том: Та авах уу?

Бос: Авна аа.

Том: Та зүүх үү?

Бос: Яагаад зүүхгүй гэж?

Том: Наадах чинь миний асуулт? Эхнэр маань буудуулахдаа зүүж байсан юм. Би үүрийн 4цагт сэрүүн хэвтэж байхдаа тэрний үхэлд өөрийгөө буруутгадаг. Би зарим хүний дургүйг хүргэсэн.

Бос: Надаар энийг хараалтай гэж хэлүүлэхийг хүсч байна. Тэгвэл тэрний үхэл таны буруу биш болно.

Том: би номлогчид итгэдэг байсан бол үнэнээ хэлж, өршөөл гуйх байсан. Гэвч танаас өөр хэн ч алга мадам Босвел. Надад хүү байгаа. Бизнес байгаа. Би унтах хэрэгтэй байна.

Бос: Хараал байна. Хараал миний зүрхийг шатааж байгааг би мэдэрч байна. Бурхан ивээг, Томми Шелби... Одооноос бүх зүйл сайхан байх болно.

Дог: Ингээд болчихсон уу?

Том: Болчихлоо.

Дог: Юу байсныг надад хэлэхгүй юм уу?

Том: Бүх шашин тэнэг асуулт, тэнэг хариулт байдаг.

Дог: Наадах чинь юу гэсэн үг юм?

Том: Яваад Чарлийг хуарангаас аваад ир. Хангалттай муу юм сурсан байх. Биднийг галт тэрэгний буудал дээр буулгачих. Жонни жаал аа, чиний оронд байсан бол би өнөө шөнө энд ирэх байсан. Оройхон. Маш том хараал идсэн үдэшлэг болно.

Ливерпул.

Эр: Тийм ээ. Тасалбар дээрх он сараа хар. Уншиж чадахгүй бол уншиж чаддаг хүнд харуул. Өнөөдрийнхөөс бусад тасалбарыг устгах болно.

Ит: Тэрний хүмүүс боомтоор дүүрэн байгаа. Ямар нэг юм болбол одоо л болно.

О: Бид зүгээр ээ.

Ит: Энэ Ирландчууд бичиг баримтаа урьдчилаад бөглөчихөж болдоггүй юм байх даа?

О: Мотт гудамжийг бод. Кафе, кофены үнэр.

Ит: /Италиар ярина/ Эзэн минь, биднийг гарахад туслаач.

Пол: Өнөөдөр тусалсанд баярлалаа. Наадахаа өнөөдөр дуусгачихаарай.  

Ит: Цагдаа. Туслаарай. Цагдаа. Туслаарай. Офицер оо, бидэнд зарим нэг хүн муу юм хийх гээд байна. Бид аюулд орчихоод байна. Биднийг боомтод хүргээд  өгөхгүй юу? Гуйя...

Эр: Дагаад яв...

Эр: Өршөөгөөрэй ах аа, гал байна уу?

Ит: баярлалаа, офицер оо. Ингээд боллоо.

Эм: Жон Шелби... Миний хичээл заадаг байсан хүүхэд мөн гэж үү? Жон Шелби, би чиний өгзөгөн дээр алгадаж явсан.

Артур: Тэрнийг тавь.

Ит: Гуйя. Тэрнийг явуулчих.

О: Артур? Чиний инээмсэглэлийг хараад би чамайг хичнээн удаа харж үзлээ.

Артур:  Тэрнийг тавь гэж байна. Тэр бидэнтэй явна.

Ит: Эхнэрээ аюулгүй гэдгийг мэдэх хэрэгтэй байна.

Жаал: Тэр аюулгүй. Тэрэнд муу юм хийхгүй. Зүгээр л холд.

Артур:  Сонс, та нартай ярьсанаар бид Томмигийн тушаалыг зөрчиж байна.   Азаа үзэх хэрэггүй, гуйя. Бидэнтэй яв. Тэрнийг тавь.

О: Тэрнийг ч гэсэн явуул. Хийчихсэн гэж хэл. Тэрнийг  боомтод байгаа гээд хэлчих. Тэр Нью Йоркоос та нарт муу юм хийж чадахгүй.

Артур:   Чадахгүй ээ, хатагтай Чангрета. Тэгж чадахгүй нь, уучлаарай.

Ит: За за. Одри, сонс.  

О: Үгүй ээ.

Ит: Миний хэлэхийг сонс. Мотт гудамжинд байдаг кафед оч. Бонито чамайг халамжлах болно.

О: Тэрийг явуулчих л даа. Тэр хөгшин хүн. Би та нарт чихэр, бялуу өгдөг байсан.

Артур:   Хатагтай Чангрета, дүрэм байдаг юм. Нөхөр чинь дүрмийг мэдэж байгаа. Явъя, хөгшин минь.

О: Үгүй ээ.

Жаал: Уучлаарай. Бид энд тушаал зөрчиж байна. Тэрнийг тавь гэж байна!

Артур:   Арван секунд өгье. Үгүй бол Томмигийн тушаалыг биелүүлнэ. Хэлсэн шүү. 1. 2.

О: Гуйя...

Артур:   3.

Ит: Чамдаа үүрд хайртай шүү.

Артур:   4.

О: Үгүй ээ, үгүй үгүй.

Жаал: Америк.

О: Үгүй ээ, үгүй үгүй.

Жаал: Шинэ амьдрал...

О: Үгүй ээ, үгүй үгүй. Үгүй үгүй.

Жаал: Шинэ хайр...

О: Үгүй ээ, үгүй... Үгүй ээ...

******************

Ит: /Италиар амандаа үглэнэ/  

Том: Цаг хэд болж байгааг мэдэх үү, хөгшөөн? Би хэлээд өгье. Оройны долоо өнгөрч байна.  Би чамайг үүр цайтал амьд байлгана. Гадаа хар шувуу дуулах сонсогдохоос нааш би эцсийн зүсэлтээ хийхгүй. Тэр сайхан чимээг... эхнэр маань дахиад хэзээ ч сонсохгүй.

Ит: /Италиар ярина/

Том: Би болгоомжтой сонгоно оо. Аль хэсгээ эхлээд авахуулуулмаар байна. Нүдээ нээ... Нүдээ нээ, үгүй бол зовхийг чинь зүсчихнэ шүү. Над руу хар... Над руу хар.  Энэ бол төгсгөл. Энэ бол төгсгөл. Чиний хэл тушаал өгсөн. Эхлээд хэлийг чинь авна. Дараа нь чихийг чинь... Тэгээд хуруунуудыг чинь... Дараа нь хөлийн хуруунуудыг чинь... Төмсөгийг чинь түрүүлээд авчихвал чи үхэх болно... Үгүй ээ, эхлээд хэлийг нь. Эхлээд хэл... эхлээд хэл... Хэлийг чинь авчихвал чи тайлбарлаж чадахгүй...  чи тайлбарлах ёстой. Чи тайлбарлах ёстой.

Ит: /Италиар ярина/

Том: Алив ээ, Томми. Би хэн гэдгээ мартаж... хэн гэдэгээ мартаж. Би Саравчит малгай. Эхлээд нүдийг чинь ухна...

Артур: Хар шувуу дуулахыг сонслоо.

Жаал: Бид эхнэрийг нь Нью Йоркийн цагаачдын хөлөгт суулгасан. Хатагтай Чангретаг алаагүй.

Артур:   Өнөө шөнө... бид тийм хүмүүс  биш.

Том: Жон, цогцосыг нь зайлуул. Тэднийг ч гэсэн алга хий, бүрмөсөн.

*****************  

Том: Алга болчихсон. Эйда, жагсаалтанд байсан юмыг хийсэн үү?

Эйда: Чиний хараал идсэн жагсаалт.

Том: Хийсэн үү?

Эйда: Фредди-д байдаг хуучны найзтайгаа ярилцсан. Базал Хийтэд Коммунист намаас нэр дэвшиж байгаа. Бирмингемийн Хэв журам сахиулах хорооны тухай асуусан. Тэр Зөвлөлтийн элчин сайдын яам дотроос нь мэдээлэл авч байгаа гэж байна лээ.

Том: Тэгээд? Нэр хэлсэн үү?

Эйда: Тийм ээ. Надад хэн алахгүй гэж амал.

Том: Эйда. Би, Жон, эсвэл Артур алуулна. Наад нэрээ хэлэхгүй бол. Хэн нэг нь биднээр оролдоод байна. Би яагаад гэдгийг мэдмээр байна.

Эйда: Жеймс Монкланд. Ллойдын захиалагч. Курзон гудамжинд ажил нь байдаг. Хараал ид Томми, тэр чинь хэн юм?

Том: Чамд найдаж болно гэж мэдсэн юм аа, Эйда.

Эйда: Үгүй ээ,  ингэхгүй шүү. Би сая чамаас асуулт асуусан.

Том: Дахиад ууруулаа буддаг болсныг чинь би анзаарсан.

Эйда: Тэгээд юу гэж? Уйдаад.

Том: Хийж байгаа зүйлээ өөрчилж болох ч, хүсч байгаа зүйлээ өөрчилж болдоггүй юм.

Эйда:Би юу хүсч байгаа гэж?

Том: Шелиб компанид удахгүй ажлын байр гарна... Бостоны салбарт.

Эйда:Америкийн Бостон уу?

Том: Уруулын будаг. Парисын хувцас. Буу байхгүй. Бүгд хууль ёсных. Хэдэн толгой эргүүл. Тээврийн хэлэлцээр хий. Жеймс Монкланд гэсэн байх аа? Сайхан амраарай, Эйда.

*******************

Эр: Жеймс Монкланд?

Эр2: Эрхэм ээ, таных.

Мо: Хэн гээч нь вэ? Надаас юу хүсээ вэ?

Том: Та Спарбрук дахь Ланчестерийн үйлдвэрийн дээрмийн хэргийн тухай мэдээлэл дамжуулж байсан.

Мо: Та... Томми Шелби юу?

Том: Танд мэдээлэл өгч байсан байгууллагын хүний нэрийг мэдэх хэрэгтэй байна.

Мо: Ямар байгууллага?

Том: Эдийн засгийн лиг, Хэв журам сахиулах хороо, Хачин нөхөд, Ди хэсэг. Их олон нэртэй.

Мо: Новш, новш, новш.

Том: Мэдээлэгчийн нэрийг хэл.

Мо:  ноён Шелби... тэд маш маш аюултай хүмүүс.

Том: Азаар, бид ч гэсэн... Хэнээс илүү айхаа сонгох болж дээ. Иртэй саравчит малгайтнууд 11:43-т уу, эсвэл Ди хэсэг... хэзээ нэгэн цагт уу? Буруу сонголт хийвэл 11:44 болохыг үзэхгүй.

**************

Ли: Хувьцааг заавал шөнө худалдаж авдаг юм уу, Артур?  

Артур: Үйлдвэрлэлийг удаашруулдаг болохоор тэр. Баярлалаа. Баярлалаа.

Ли: Шөнө ажиллахаа боль...

Артур:  Тэгнэ ээ. Тэгнэ...

Ли: Шөнөөр хийх ажил байна.

Артур: Тийм ээ. Мэднэ ээ. Бид ярилцсан.

Ли: Чиний гарт өтгөн цай бариулчихаад хэлье гэж бодсон юм.

Артур: Тэгвэл тэг л дээ.

Ли: Гэхдээ, би хүүхэдтэй болсон, Артур.

Артур: Жирэмсэн?

Ли: Тийм ээ. Чи шөнө хувьцаа аваад завгүй байсан гэсэн. Би ч гэсэн... Шөнө ажилладагаа болих хэрэгтэй.

Артур: Чи хүүхэдтэй болчихож.

Ли: Тийм ээ.

Артур: Сайхан мэдээ байна. За тэгвэл... Цай ууцагаая. Одоохон. Нааш ир. Цай ууцагаая...

****************

Жаал: Артур, хараал ид. Юу юм бэ?

Артур: Үгүй ээ. Томмийг хүлээнэ.

Чар: Би эрхтэн нь унжсан хулгайн баримал хайлуулах хэрэгтэй байна. Бидэнд хэлчих л дээ. Томмийд дараа нь хэл.

Жаал: Тийм ээ, тэр энд алга. Тэр энд алга. Би явлаа.

Том: Тайвширцагаа.

Артур: Тэр ирж байна.

Жаал: Баяртай буржгар аа.

Артур: Ирчихлээ.

Том: За, юу болоо вэ?

Жаал: Артур жүжиг тавьж байна.

Том: Нааш ир. Нааш ир.

Артур: За...

Жаал: Артур таганд нь утас байдаг юм. Нааш нь өгөөдөх.

Артур: Новш. За. Ноёд оо... Линда... жирэмсэн болсон. Би удахгүй аав болно.

Жаал: Тонил цаашаа. Тийм ээ, буржгар аа. Тийм.

Эр: Артур, чамайг чадна гэж мэдсэн юм аа. Мэдэж байсан юм.

Артур: 9сард төрөх байх. Хөх нь өөрчлөгдөөд эхэлчихсэн байна лээ.

Жаал: Ганц наадах чинь өөрчлөгдөхгүй ээ, ах минь. Та ч өнгөрсөн дөө. Өнгөрсөн... Баларсан гэж мэд.

Артур: Үгүй ээ, юу ч өөрчлөгдөхгүй Жон.

Том: Баяртай, Артур. Би уулзалтанд очих ёстой.

Артур: За... Тийм ээ, тэгэлгүй яах вэ. Тийм ээ, чи... чи яв даа...

Том: Баяр хүргэе...

Артур: би аав болно.

Том: Бахархаж байна.

*******************

Эр: Эрхэм дээдэс ээ, ноён Томас Шелби.  

Ром: Тавтай морил, ноён Шелби. Таныг эхнэрээс маань бусдыг нь таних байх. Гүнгийн авхай Изабелла Петровна. Та суу л даа.

Та: Эхлэхээсээ өмнө, ноён Шелби... танд учирсан явдалд эмгэнэж байгаагаа илэрхийлье. Бидний зарим нь харсан... Ноён Шелби, та машинтай ирсэн үү?

Том: Тийм ээ.

Та: Тэд таныг машины мэргэжилтэн гэсэн.

Том: Тийм ээ. Үнэн.

Эх: Таны аав ямар мэрэжилтэй хүн байсан бэ?

Том: Тэр мэрэг төлөг тавьж, морь хулгайлдаг байсан. Хүнд морь чинь хулгайд алдагдана гэж хэлдэг байсан, тэд тэрний чадварыг гайхдаг байсан.

Номлогч: Зоог барихаасаа өмнө залбирал үйлдэх үү?  Бидний хүлээн авч байгаа зүйлийн төлөө Эзэнтэнд чин сэтгэлээсээ талархая. Амэн.

Том:Би идэхээр ирээгүй. Бизнес хийхээр ирсэн. Хэлэх зүйлээ хоолны өмнө хэлчихье... Тэгээд та нарыг үлдээе.

Номлогч: Гүнгийн авхай, нутаг нэгтнийхээ бүдүүлэг занд өршөөл эрье.

Том: Одоогоор хийсэн ажлын тайлан. Аюулгүй байдлыг бодож ганцхан хувь хийсэн. Энийг хэнд өгөх вэ?

Эх: Нөхөр маань энэ ажиллагааг хариуцаж байгаа. Гэхдээ, удахгүй водка уух нь ойлгомжтой болохоор надад хадгалуулбал ямар вэ? Ноён Шелби, биднийг идэж байх зуур ярьж болно.

Том: Бирмингемд байдаг таван үйлдвэрийн даргыг бид худалдаж авсан, тэд коммунист намынхныг ажлаас нь халж байгаа. Ажилчдын уур хилэн өсөх болно, гэхдээ бид хянана. 6сарын 21-ний шөнө хотод нийтийн ажил хаялт болно. Эсэргүүцлийн хөдөлгөөн бослого болж, бидний хяналтанд ороогүй цагдаа нар завгүй байх болно. Хот зогсонги байдалд орно.

Ром: Галт тэргийг яаж хөдөлгөх вэ?   

Том: Лондон руу шөнө дунд галт тэргийг жолоодохоор хуваарилсан хоёр зүтгүүрийн машинист байгаа. Хуягт  танкууд тавцан дээр хүлээж байх болно.

Эх: Сум яах вэ?

Том:Сум...

Номлогч: Шөл гайхалтай болж  хэлэх гэсэн юм. Үнэхээр амттай.

Том: Сум, бусад хэрэгслийг Истанбул руу тээвэрлэхэд бэлдээд савлаж бэлдсэн байх болно.

Ром: Лондон руу хэр удаан явах вэ?

Том: Галт тэрэг Лондонд хүрэхгүй. Бүх барааг Сейнт Албаны нүүрсний талбайд буулгаад Шелби компаний ачааны машинуудад ачина. Тэндээсээ шууд Поплар боомт руу явна.

Номлогч: Эрхэм дээдэс ээ, ойлгоход хэцүү байгаа бол би танд энэ талаар дараа нь тайлбарлаад өгч болох юм.

Том: Тэнд манай хүмүүсийг хүлээсэн хөлөг онгоц байхгүй бол бүх барааг үүр цайхаас өмнө далайд хаях болно.

Па: Хуягт танкууд алга болсныг мэдээд тэд яах бол?

Том: бослогын үеэр Ланчестер үйлдвэрт гал гарна. Миний танил хаягдал төмрийн худалдаачин хуягт танкууд шатсан гэдгийг хэлж акт бичнэ. Тэднийг та  нарт байгаа гэж хэн ч мэдэхгүй.

Номлогч: бид энэ төлөвлөгөөг Бирмингемд уулзахдаа ярилцсан. Ямар ч алдаа гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

Том: Энэ ачааны машин, шатахуунд гарах нэмэлт зардлыг надад өгнө гэж найдаж байна. Нааштай хариу өгөх биз ээ.

Бичиг: Нууц байгаа.

Эх: Тэгэлгүй яах вэ, ноён Шелби.

Том: Явахаасаа өмнө... энэ номлогчтой нэг өрөөнд хоол залгиж чадахгүйгээ хэлэх нь зүйтэй байх. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.

Эх: Татъяна, ноён Шелбийг машинд нь хүргэж өг.

Ром: Тийм ээ.

Эх: /Оросоор ярина/ Юу хэлэхийг нь сонсоод ир.

Том: Хамт алхая. Номлогч дээрмийн тухай мэдээллийг Ллойдын дор ажилладаг Монкландад дамжуулж байгаа. Тэр хариуд нь мэдээллий Зөвлөлийн элчин сайдын яаманд өгдөг. Тэрнийг алмаар байна уу? Үнэгүй хийж өгч болно шүү.

Та: Номлогч яагаад дайсанд мэдээлэл дамжуулна гэж?

Том: Надад цэрэг шиг ажиллаж, ажигла гэж мөнгө төлдөг. Тэрний учрыг олох нь та нарын ажил. Очоод Изабеллатай ярилц. Тэр шийдэх байх.

Та: Та тийм зүйл болсны дараа ажил хэргээ явуулж чадаж байна. Тэрэнд хайргүй байсан байх.

Том: Тэр энд... миний дэргэд байгаа... тэр “энэ хүмүүст битгий итгэ” гэж хэлж байна. Надад тэр номлогчийг алах зөвшөөрөл өг.

Гуравдугаар бүлгийн гуравдугаар анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home