Peaky Blinders S3 2

Peaky blinders 3-2

Жинхэнэ нэр нь:     Иртэй саравчит малгайтнууд

Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/

Хугацаа: 58мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ром: эр, ноён Романов

Ит: эр, Италийн бүлгийн толгойлогч

 

Бичиг: Өмнөх ангид.

Ном: Өнөөдөр Томас Майкл Шелби...

Том: Өнөөдөр миний хуримын өдөр...

Артур: Зурагаа ав.

Том: Оросууд холбоо барьсан.

Артур: Чиний хуримын өдөр. Тэр хэн ч байлаа гэсэн буруу нэр хэлсэн.

Та: Та хийж чадах уу? Алж чадах уу?

Лиз: Тэрний яагаад ирээгүйг мэдэж байгаа биз дээ? Миний залуу. Тэрний зоогийн газарт гал гарсан.

Артур: Гадныхантай харилцаа тогтоохгүй.

Х: Морин цэрэг байгаа. Гурван сард бид сүй тавина.

Ма: Гэхдээ чи өөр зүйл туршихыг хүсч байгаа.

Ру: Рубин Оливер. Зураач. Танд миний нэрийн хуудас байгаа.

Ли: Чиний сэтгэлд байсан зүйл үзэгслэнтэй.

Гр: Энэ бизнесийг дуусгаад, ийм зүйлээс хол байгаарай. Надад амал.

Том: Амалъя. Бид аюулгүй байх болно.

Ланчестер мотор компани.  Шөнийн ээлж.

Гол дүрүүдэд: Киллиан Мерфи. Хелен МакГрори. Пол Андерсон. Аннабелл Воллис. Жо Коул. Софи Рандл. Финн Коул. Эйми-Ффион Эдвардс.  Нед Деннехи. Гейт Яансен. Яан Бижвоет. Дина Корзун. Александер Сиддиг. Падди Консидин нар тоглолоо.

Гарчиг: Ирт Саравч. Гуравдугаар бүлгийн хоёрдугаар анги.

Бүтээлийг туурвисан Стивен Найт.

Эр5: Дүү нар чинь манай гэрт ирсэн.   Иртэй саравчит малгайтнууд надтай уулзаатай гэсэн.

Том: Надаас айхгүй байх шив.

Эр5: Тэгээд... Жирийн нэг ажилтнаас юу хүсээ вэ?

Том: Айдас... Хөөрхий ноён Нутли хэтрүүлээд уучихсан. Тэр үйлдвэрийн ард байдаг төмөр зам дээр шээхээр явсан. Галт тэрэг ирсэн... Хэдэн хэсэг болсон цогцосыг нь Салтлигаас олсон.

Эр5: Би юу хийдгийг чинь мэднэ. Юу хүсч байгаагаа хэлчих.

Том: Тэр... Тэр агуулахууд. 4, 5, 6. Түлхүүрнүүд нь байгаа юу?

Эр5: Тийм ээ, түлхүүрнүүд нь байгаа.

Том: Дөрөвт юу байгаа вэ?

Эр5: Бэлэн болсон 40 эс болон 21 эс  загварууд будганд орохыг хүлээж байгаа. 

Том: Тавд?

Эр5: Будгийн үйлдвэр, сэлбэг.

Том: Аанхан. Тэгэхээр зургаа байх нь.

Эр5: Юу тэр вэ?

Том: Надад зургадугаар агуулахын түлхүүрийг өг.

Эр5: Хуучин эд зүйлс байгаа.

Том: Зургадугаар агуулахын түлхүүрийг өг... Төвөг удсаны хариу.

Эр5: Буяны байгууллагадаа өг. Би зөвхөн гэр бүлийнхээ төлөө хийж байгаа шүү.

******************

Номлогч: Тэгэхээр танай буяны байгууллагын залуус ирэх үү, эсвэл охид бас ирэх үү?  

Том: Аль аль нь.

Номлогч: Тэднийг салгах хэрэгтэй. Бяцхан араатнууд ямар болдогийг та мэднэ.

Том: Танай хүмүүс хаана байна? Таван цагт ирнэ гээгүй билүү.

Номлогч: Тэд бол хууль. Тэдний хэн болохыг ойлгох боломжгүй. Нойтон саван барьж байгаа юм шиг...

Том: Би судалсан.

Эр: Та тэднийг эдийн засгийн лиг гэдгээр нь мэдэх байх. Ганц удаа тэднээс авсан захиа “Хэв журам сахиулах хороо”-нд хаягласан байсан. Гар цайлгадаг юм.

Том: Үгүй ээ. Миний сонссон нэр Ди-хэсэг. Тусгай тасаг тэгж нэрлэдэг юм байна лээ. Бизнесмен, парламентын гишүүд, армийн офицерууд.

Номлогч: Тийм ээ, тийм хүмүүсийг цыгануудын хаягдлыг цэг дээр авчрах хөгжилтэй байх болно.

Том: Та нар нуухыг хүссэн.

Номлогч: Сонгуулиас хойш засгийн газар биднийг дайсан гэж үздэг болсон. Гэтэл бид зөвхөн улс орныг хувьсгалаас хамгаалахыг хүсч байгаа. Ноён Шелби, та улс төр сонирхдог уу? Учир нь хачин нөхөд удахгүй хүн бүр хэний талаа сонгох цаг ирнэ гэж итгэж байгаа.

Том: Танай хүмүүс ирэх юм уу, үгүй юу?

Номлогч: Ноён Шелби, энэ хүмүүс цагт захирагдахааргүй ихэмсэг гэдгийг та удахгүй ойлгох болно. Үүр шөнөөр уулзахад дасна аа. Тэд яг лам шиг. Танай буяны байгууллага тэгээд хэзээ нээгдэх вэ?  

Том: Намайг хэлэхээр...

Номлогч: Би хааяа очиж байна аа. Бяцхан амьтдын нүглээ наманчлахыг сонсох болно. Та парламентын гишүүн, ноён Патрик Жарвистай уулзах болно. Тэр итгэмжлэгдсэн төлөөлөгч болохыг хүсэх байх. Тэр хэдэн хундага уусныхаа дараа орой ирэх дуртай. Бид энийг том тохиролцооны нэг хэсэг болгож, албан ёсоор зохицуулах болно. Би тэнд ажлын өрөөтэй болно. Бурхан минь, чөтгөр шүглэчихээ юу, хүү минь? Ноён Шелби... Таны хуурамч буяны газрыг би үгүй хийхийг хүсвэл чадна шүү. Хүндлэгдэх гэсэн хүсэл таныг гэгээнтэн болгохгүй. Тийм биш гэж үү? Эзэн минь, зургаа болчихож. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Том: Хаачих гээ вэ?

Номлогч: Би тодорхой хэлсэн байх аа? Тэд өглөөний залбирлаас өмнө ирэхгүй бол уулзалт цуцлагдсан гэсэн үг. Ноён Жарвис парламентын бага танхимд саатсан байж магадгүй. Адмирал Холлс парламентын их танхимд саатсан байх. Сэтгэгдэл төрүүлж байна уу? Эсвэл тэд төмрийн хаягдлын хашаанд цыгануудтай бизнес хийхгүй гэж шийдсэн ч байж магадгүй. Тэгвэл танд л муу байх болно.

Том: Миний үгийг тэдэнд дамжуулаарай, номлогч оо. Намайг үйлдвэрт очсон, хуягт машинууд сайн байгаа гэж хэлээрэй.

Номлогч: Хэд? 

Том: 27. Хариуцаж байгаа хүн нь манайх.

Номлогч: Энэ хүнтэй уулзаарай. Өнөөдөр, Риц-т.

Том: Би өнөөдөр уулзалттай.

Номлогч: Танд ганц л уулзалт байгаа,энэ. Лондонд. Тэгэхээр эхний галт тэргэнд амжсан нь дээр шүү.

Вилдернесс хаус, Хэмптон Корт.

Ром: Хүйтэн.

Эр: Өршөөгөөрэй, эрхэм ээ.

Ром: Үйлчлэгчдийн хэрэглэдэг аяга тавгийг хэрэглэж бай гэж чамд хэдэн удаа хэлэх болж байна?

Эр: Надад тэрийг сонгох эрх байхгүй, эрхэм ээ.

Ром: Хмм... Өчигдрийн өндөг, өнгөрсөн жилийн загас, өнгөрсөн зууны цайг сэтэрхий гүцэнд авчирвал ямар вэ?

Эр: Эрхэм ээ, өнөөдрийн уулзалтуудын жагсаалтыг танд танилцуулахыг зөвшөөрнө үү.

Ром: Өнөөдөр яарч байгаа байх нь ээ?

Эр: Би төв байранд ажилтай, эрхэм ээ. Рицт Михаил Михайлович гүнтэй үдийн зоог барина.

Ром: /Оросоор ярина- Он такой зануда/ Уйтгартай амьтан.

Эр: Цуцлагдсан.

Ром: Шалтгаан нь?

Эр: Бие нь өвдсөн гэсэн, эрхэм ээ. Гурван цагт ханхүү Севлод Ланович, Мери Лювингтон нартай цай ууна, эрхэм ээ.

Ром: Аан. Сайн байна.  Уйтгартай амьтныг алгасаад үзэгслэнтэй бүсгүйтэй уулзах нь.

Эр: Гэвч гүн ирэхгүй гэсэн болохоор ханхүү, авхай хоёр уулзалтаа цуцалсан, эрхэм ээ. Энийг тооцохгүй бол өнөөдөр таных. Танд нэг ажил хэргийн уулзалт байгаа. Ноён Томас Шелбитэй машины талаар ярилцана, эрхэм ээ.

******************

Артур: Та гадаа уулзахыг хүссэн. Цэвэр агаар, баасны сайхан үнэр. “Төвийг сахисан” газар гэсэн.

Ит: Төвийг сахисан газар гэхэд хэцүү л юм.

Артур: Танд олдсон нь энэ. Тэгэхээр...Пор фавовор.  Суу...

Ит: Томас хаана байна?

Жаал: Тэрнийг дуудсан.

Ит: Тэр энд байна гэж хэлсэн.

Артур: Тийм ээ, завгүй байгаа.

Жаал: Тэрнийг дуудсан гэж би сая хэллээ. Юу хүсээ вэ?

Ит: Иртэй саравчит малгайтнууд, Чангреттагийн гэр бүл найрамдал тогтоогоод хоёр жил болж байна.

Жаал: Цай уух уу, үгүй юу? Финн, Италичуудад Англи цай хийгээд өг. Алив...

Ит: Надад хараал идсэн цай хэрэггүй. Бид тайлбар хүсч байна.

Артур: Би цай уумаар байна...

Жаал: Юун тайлбар?

Ит: Форж гудамжны “Литтл Венис” зоогийн газрыг шатаасан.

Жаал: Үгүй ээ, үгүй. Бид нар биш ээ, бид хуриман дээр байсан.

Ит: Хүүг маань тэр хуриманд очуулахгүйн тулд та нар шатаасан.

Артур: Тийм ээ, тэрнийг дурссан хүн байхгүй.

Ит: Та нар их том болж. Та нар эр хүн шиг харагдах гэж биднээс хувцас зээлдэг байсан.

Жаал: Артур, цай ямар байна?

Артур: Хөрчихөж.

Ит: Томмийд биднийг хэлснийг нь төлнө гэж хэлээрэй. Бид хот бас замаас хол байх болно. Гэхдээ... миний өмнөөс... миний хүү энэ хотод хүссэн эмэгтэйтэйгээ уулзах болно гээд хэлчихээрэй. Хэнийг ч сонгосон бай. Тэр эмэгтэй Томас Шелбийд ажилладаг байсан ч хамаагүй. Миний хүү дурласан...

Жаал: Уучлаарай. Үнэхээр уучлаарай. Үргэлжлүүл.

Ит: Тэр хүсвэл хайртай эмэгтэйтэйгээ алхах болно.

Жаал: За... Танай хүү хоёр өвдөгөндөө сумтай алхаж чадахгүй л болов уу, тийм үү?

Ит: Хэтэрч байна. Чи хэрээс хэтэрлээ, найз минь. Сабини “хөхөөд, залги” гэж хэлдэг. Гэхдээ үгүй ээ... Хэтэрч байна. Би нулимна.  //Италиар ярина//

Жаал: За за. Хүчтэй юм аа... Чөтгөр аваг.

Артур:  Исайя. Нечелсийн уушийн газруудад нэмэлт хүмүүс тавь.  

Жаал: Артур ах аа, та юу яриад байна аа? Бид хараал идсэн Айтисуудаас айхаа больсон.

Артур: Томмийд сандалны тухай хэлэх хэрэггүй, энэ новшоо цэвэрлэ.

Жаал: Хараал идсэн Италичуудаас бид айхгүй.

Артур: За за, Жон.

Жаал: Артур!

***************

Том: Сайн уу, Айда.

ЭйдаТомми Шелби? Номын санд?

Том: Оросын хувьсгалын тухай ном зээлэх гэсэн юм.

Эр: Чшш...

Эйда Мейда Вейлд усанд онгоцны үйлдвэртэй болсон гэсэн байх аа?

Том: Одоо хаа сайгүй үйлдвэртэй болсон.

Эйда Заримдаа манай машинууд явж байгааг би хардаг.

Том: Манай машинууд?

Эйда Шелби машинууд. Юу сонирхоо вэ?

Том: Мэдлэгээ тэлдэг юм уу.

ЭйдаЭнэ зугтсан новшнуудын жагсаалт. Энэ нь ард иргэдийн өнцөгөөс бичсэн зохиол.

Том: Аанхан.

Эйда Хуриман дээр чинь нэг Орос байсан. Яаж уригдсанаа надад хэлээгүй.

Том: Заримдаа цөлөгдсөн Оросын язгууртнууд нийгмийн арга хэмжээнд уригддаг юм.

Эйда Тэгээд ирсэн юм уу?

Том: Мэдэж яах гэсэн юм?

Эйда Давгүй хүн байсан. Дахиад уулздаг юм билүү. Тэгж болох уу?

Том: Үгүй ээ, боломж байхгүй.

Эйда Томми, чи Оросуудтай ямар холбоотой юм?

Том: Энэ хуудсыг авч болох уу?

Эйда Үгүй ээ, энэ  хуудсыг урж авч болохгүй. Ард түмний хөрөнгө. Томми, Артурыг тэр Оросыг авч явахдаа хүрмэн дотроо буу нуучихсан байсан. Тэгсэн чинь Жонни ойд гал тавьчихсан.

Том:  Эйда, чи уйдсандаа олон юм асууж байна. Эйда, чи буу бариад харх хөөдөг байсан.

Эм: Чшшш... хараал ид...

Том: Чамд тохирох ажил надад байж магадгүй л юм.

**************

Жаал: Өчигдөр Кемптэн рүү явуулсан биз дээ? 

Пол: Данни Ли согстсон. Мориндоо кокаин тарихын оронд тэр үеэлүүдтэйгээ хуваалцахаар шийдэж.

Жаал:   Тэнгэр минь.

Пол: Тэр чиний хүргэн ах. Эсмэд тэрэнтэй энэ талаар ярь гэж хэл. Сонс.  Юуны өмнө.. Чи юу ч хийх хэрэггүй.

Жаал:   Юу тэр вэ?

Пол: Винченте Чангреттагийн хүү. Лиззийн уулзаж байгаа залуу.

Жаал:   Юу вэ? Тэр бутархай мөнгөний үнэд хүрэхгүй.

Пол: Тэр чамайг өвдгийг нь буудна гэж сүрдүүлэхийг өөрөө сонссон. Тэр Ничелүүд дээр очиж, чамайг ална гэж хүн болгонд ярьж байна. Энэ анхнаасаа Лиззигийн буруу байсан. Томми энийг чамд хариуцуулсан.

Жаал:  Та юу яриад байна аа? Бид Лондонг захирдаг.  Би Умардыг захирдаг, бид энэ улсыг захирдаг. Ничелийн ногоон нүдтэнүүд бидэнд ямар хамаатай юм?

Пол: Ийм өчүүхэн зүйлд бид оролцох шаардлагагүй.

Жаал:   Артур юу гэж байна?

Пол: Тийм болоод л би энд байна, тэр биш... Тэр хэлсэн бол зодоон болох байсан. Тэр... “уучлалт гуй” гэж хэлсэн.

Жаал:   Тэр тэгж хэлээ юу?

Пол: Бид хотыг захирдаг. Тэглээ гээд хүн болгоны хамрыг үрэх шаардлагагүй. Тэр хөгшин хөдлөхөөр шийдвэл Сабини сэтгэл хөдлөлдөө автаад...

Жаал:  Сабини дууссан.

Пол: Тэд бүгд дууссан. Тэд бүгд төлдөг. Гэхдээ бидэнд босогчид хэрэггүй.

Жаал: Тэгвэл... Томми юу гэж байна?

Пол: Томми завгүй. Тэр надад хариуцуулсан.

Жаал: Та юу гэх вэ?

Пол: Буулт.

Жаал: Аанхан.

Пол: Чиний өмнөөс Лиззийг явуулчихсан. Тэр очиж уулзаад, бүрмөсөн салаад, төвөг удсандаа уучлалт гуйгаад, бүгд өөрийн буруу байсан гэж хэлнэ.

Жаал: Чөтгөр аваг... Та энэ юу болохыг мэдэх үү? Артурын хараал идсэн хүүхэн. Хараагүй царайлах болж байна уу? Бид үеэлүүдтэйгээ бухын тулааны талбайд библь тараах болно.

Пол: Жон, юу ч хийх хэрэггүй. Лиззи чиний өмнөөс хийчихнэ. Тэгээд бүх зүйл дуусна. Хэн ч нэр нүүрээ алдахгүй.

Жаал: Би хараал идсэн нүүрийг нь авна даа, харж байгаарай.

Пол: Жон, юу ч хийх...

***************

Том: Ноён Романов нэрээр тусгай өрөө захиалсан байх ёстой.

Эр: Та ноён Романовт ажилладаг уу?

Том: Тийм.

Эр: Гэрт нь үү, ажил дээр нь үү?

Том: Асуудал байгаа юм уу?

Эр: Михаил Михайлович гүн, Лювингтон авхай наргүйгээр бид урьдчилсан төлбөр авах хэрэгтэй гэж айж байна.

Том: Яагаад гэдгийг асууж болох уу?

Эр: Ноён Романов манайд дөрвөн өртэй. Нэг нь өрөөнийх, гурав нь хоолных. Бас хоёр хүлээн авалт, бид тэглэчихсэн. Эрхэм дээдэс, Орос нөхдийг ойлгохыг хүссэн. Гэхдээ нэлээд удаж байна... Таны нэрийг асууж болох уу, эрхэм ээ?

Том: Шелби. Томас Шелби, хойшид би энд байнга ирэх болно.

Эр: Тэгвэл би таныг тусгай жагсаалтанд нэмчихье.

Том: Тэгвэл сайн байна.

Эр: Энэ цэс. Цагаан цай, гахайн мах санал болгоё. Гэхдээ таны зочин загасны түр захиална гэдэгт итгэлтэй байна.

Ром: Би эхнэр, зээ охинтойгоо галт тэргээр, дараа нь морин тэргээр, тэгээд явганаар явж Кримеагийн Ай-Тодорт хүрсэн. Тэр үеэр би хөлийнхөө хурууг алдсан. Мэдэхгүй ээ, нэг өглөө сэрсэн чинь байхгүй байсан. Гэнэтхэн нэг нохой идэж байхыг харсан. Британичууд биднийг өрөвдөөд биднийг Эйч Эм Эс Марлбороу-д суулгасан гэж тэд хэлсэн. Би шууд л төмөр тавцанг нь үнссэн, уруул маань наалдчихсан. Би мэдээж бурхан, бас танай хаанд биднийг аварсанд талархсан.  Гэхдээ тэрнээс хойш тэр намайг доромжлохоос өөр зүйл хийгээгүй.

Том: Хэн? Бурхан уу, хаан уу?

Ром: Заримдаа аль аль нь, ноён Шелби. Тэгэхээр манай зээ охинтой уулзсан биз дээ? Татъяна. Тэрэнд дурлачихсан уу? Орос эмэгтэйд дурлахгүй байсан нь дээр. Орос эмэгтэйчүүдийг ярихгүй байсан нь дээр. Энд байхын хамгийн муу зүйл нь тэр... Орос эмэгтэйчүүд яаж тэвчихийг мэддэг. Хамгийн чухал нь  тэд хэзээ тавихаа мэддэг. Би эрхтнийг хэлж байна. Англи эмэгтэйчүүд энийг сайн мэдэхгүй. Ойлгож байна уу? Тэр сайн үхсэн үү, тагнуул?

Том: Тэр амь өршөөхийг гуйсан.

Ром: Таныг ахаараа хийлгэсэн гэж сонссон. Та гэр бүлдээ итгэдэг байх нь, над шиг. Бидэн шиг, ноён Шелби.

Том: Тэгвэл итгэлийн талаар ярилцъя. Тэгэх үү? Та Романовынхонтой шууд холбоогүй, та Гүрж хүн. Таны амьдарч байгаа Хамптон Корт ордон үнэн хэрэгтээ Британий хааны гэр бүлээс ивээн тэтгэж, таныг түрээсгүйгээр амьдруулж байгаа байшин. Эндхийг хариуцсан хүн надад таныг өртэй гэж хэлсэн. Энд бас өөр газруудад гэж би таамаглаж байна. Тэгэхээр надад арвыг өгсөн, гэхдээ 40-ийг амалсан... Би аль хэдийн нэг хүн цааш нь харуулсан. Ийм ажил хямд биш. Та ойлгож байна уу?  

Ром: Ноён Шелби, танд нэг юм хэлье. Биднийг хөлөгт суухаас өмнө зээ охин маань хамбан даашинзандаа 16 ширхэг алмаз оёсон. Бас тэр биедээ хоёр индранил нуусан байсан. Эхнэр маань хоёр индранил, таван алмаз нууж чадсан. Энэ тагнуулыг алсны, бас дараагийн үйлчилгээний урьдчилгаа төлбөр...

Том: Надад хэлээч, энийг хаана хадгалдаг вэ? Банкинд уу?

Ром: Ноён Шелби, банкинд ийм юм хадгалуулчихаад бид яаж Лондонд ядуу гэж хэлүүлэх билээ?

Том: Танд гэж хэлэхэд Хаттон Гарден аюулгүй газар биш.

Ром: Тийм болохоор бид өөрсдийн гэсэн эрдэнэсийн сантай.

Том: Сайн байна. Би хүмүүсээрээ жинхэнэ үгүйг нь шалгуулна аа.

Ром: Хувьсгал эхлэхээс өмнө бид сул дорой, зөөлөн байсан. Бид буулт хийдэг байсан. Сайн сонс. Бид дахиад хэзээ ч зөөлөн, сул дорой байхгүй. Ойлгож байна уу? Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, ноён Шелби.

*****************

Эр: Ийшээ ноён Чангретта.  /Хятадаар ярина/ . Тэнд байна, эрхэм ээ. Тэнд... /Хятадаар ярина/ ...

Эр: Намайг алах гэж байна уу?

Жаал: Муу новш.  Босоод ир...  Лиззигээс хол бай! Хараал идсэн Иртэй саравчит малгайнуудын тушаал...

Том: Танилцуулахгүй юм уу, Майкл?

Ма: Шарлот Муррей, аав нь машин хийдэг.

Ш: Ноён Шелби таны хурим надад таалагдсан.

Ма:  Полли таныг залгаарай гэсэн. Асуудал гарсан гэсэн.

Том: Ямар асуудал?

Ма: Надад хэлэх хүсэлгүй байх шиг байна лээ.

Том: Танилсандаа таатай байна.

***************

Том:  За, Финн. Ирсэнд баярлалаа. Одоо яв. Финн, үлдэж болно. Жон, суу. Суу... Жон чи Анжел Чангреттаг зүссэн. Артур уучлалт гуй гэж хэлсээр байхад...

Артур: Аанхан.

Том: Полли чамайг буулт хий гэж хэлсэн. Чи ноён Уучлалт, хатагтай Буулт хоёрыг сонсохгүй байхаар шийдсэн. Одоо тэр Итали миний арын хашаагаар миний дүүг ална гээд яриад явж байна. Одоо яах вэ, Жон? Уучлалт гуйх уу, буулт хийх үү?

Артур: Жон зүгээр л наргиа болгож хэлсэн юм.

Том: Тийм ээ, тэр чиний ч гэсэн дүү Артур.

Артур: Тийм ээ. Жоны хэлсэн утгагүй үгнээс болоод дайн эхлүүлэхийг хүсээ юм.

Том: Тэгэхээр тэр Италиар уучлалт гуйх уу, Англиар уу? Эсвэл тэднээс ямар хэлээр гуйлгамаар байгааг нь асуух уу? Би мэдэхгүй байна.

Пол: Чи Лондонд ажилтай байх зуур, энд тайван байхыг хүсч байна гэсэн.

Том: Тайван байдлыг баталгаажуулах ганц арга бол дайн хийх шалтаг гаргахгүй байх. Нэг удаа уучлалт гуйвал, дахиад, дахиад, дахиад хийх болно. Гэрийнхээ хананаас тоосго сугалж байгаа юм шиг. Артур, байшингаа нураамаа байна уу?  .... Бослогыг дор нь дарахгүй бол үргэлжлэх болно.

Артур: Хараал идсэн бослого.

Том: Жон, чи зөв зүйл хийсэн. Одоо бид дайрна. Чангреттагийн хоёр пабыг булаана, өнөө шөнө булаана. Тийм байна.

Пол: Зөв дөө. Тэнгэр минь, яагаад?

Том: Аан?

Пол: Яагаад?

Том: Яагаад гэвэл бид чадна. Бид чадах болохоор. Чадах зүйлээ хийх ч болно. Одоо тэдний хоолой дээрээс хөлөө авчихдаг тэд бидэн рүү дайрах болно. Данни-Виз-Банийг алахыг хүссэн новнууд гэдгийг битгий март. Ах аа, та зөөлөрч байна. Зөөлөн, сул дорой. Библиэ бүтэн сайнд л унш. За юу? Финн? Хокклийд оччихоод гэртээ харимаар байна. Урт өдөр байлаа. Рексхамыг, таван хонхыг ав. Өглөө гэхэд гарын үсэг зурсан байгаарай. Шаргалуудыг хол байлгана шүү. Утсаа ашиглах хэрэггүй, за юу? Хүн сонсож байгаа.

Артур: Сайн байна.

****************

Эх: Эднийг бүгдийг нь бичгийн машинаар бичээд, гарын үсэгээ зураад, маргааш өглөөний эхний шуудангаар илгээх ёстой.

Ром: За.

Эх: Энийг Михаил Михайлович гүнтэнд. Биеийг нь асуугаад, дахиад үдийн зоог барих цаг тохирно. Энэ... Лювингтон авхайд. Сээтэгнүүр... гэхдээ би тэрнийг шалиг болохоор хариулна гэж сонссон. Энийг ноён Шелбийд. Манай индранил чулууг шалгана гэж доромжилж байгаа бол бидний хэрэгтэй материал байгаа гэдгийг батлах хэрэгтэй.  Бидний хүссэн үед. Чи хэр их уусан бэ?

Ром: Дарс, архи уугаагүй.

Эх: Энэ ажлын дараа ноён Шелбийг чи өөрийн гараар хөнөөх хэрэгтэй болох байх. Чадах уу?

Ром: Мэдээж.

*****************

Эм: Хатагтай Шелби, өлсөхгүй байна уу?

Гр: Өлсөх өө? Өө, үгүй ээ. Уучлаарай, Мери.

Эм: Та нүдээ сүйтгэж байна.

Гр: Томми.

Том: Сайн уу.

Гр: Сайн уу. Суугаач. Таа даа.

Том: Юу тэр вэ?

Гр: Тэр зөвшөөрсөн.

Том: Хэн?

Гр: Бирмингем хотын зөвлөлийн тэргүүн орой зоогонд ирнэ. Бүгд зөвшөөрсөн.

Том: Хөөх.

Гр: Бүгд. Би захиалгаа хэд өөрчилж байна. Миний баруун гар салж унах нь.

Том: Яах гэж бичдэг юм? Би бичгийн машин авч өгсөн шд.

Гр: Ийм зүйлийг бичгийн машинаар бичдэггүй юм.

Том: Уучлаарай.

Гр: Надад байшинг өөрчлөх төлөвлөгөөний зураг байна. Хүүхдүүдэд тоглох талбай гаргана. Хар даа...

Том: Аанхан.

Гр: Бас Бирмингемийн хандивын зөвлөл дээд давхрын гурван ялзарсан шалны хавтанг хаяж, сарын дотор зөвшөөрөл өгнө гэж амалсан. Чи намайг сонсохгүй байна.

Том: Тийм ээ, сонсож байна. Сонсож байна.

Гр: Намайг хэтэрхий автаж байна гэж бодож байна уу?

Том: Тийм ээ.

Гр: Сайн эхнэр шиг, өнөөдөр ямар байсныг асуух уу?

Том: Үгүй ээ.

Гр: Чиний хувьд өнөөдөр минийх шиг амжилттай байгаагүй бололтой.

Том: Амжилтыг яаж хэмжихээс л хамаарна. Миний хувьд индранилаар хэмжиж байна.

Гр: Хөөх... Андранил?

Том: Аанхан. Нүдээ ань... Нүдээ ань... За, нээж болно.

Гр: Энийг хаанаас аваа вэ? Гоё юм аа.

Том: Сангийн зоогонд зүүж болно шүү.

Гр: Хандивын зоогонд ахдахгүй гэж үү?

Том: Грейс. Энэ бол Бирмингем. Индранил авч чадахгүй хүмүүс л тэгж бодно.

Гр: Ноён Шелби...

****************

Ли: Артур, цаг хугацааг ухраачихаа юу? Орондоо орцогооё.

Артур:  Би... гадагшаа гарах ажилтай. Хийх ажил байна.

Ли: Ажил? Чи саяхан ирсэн шд.

Артур:  Удахгүй ээ. 

Ли: Арав болж байна. Бороо асгарч байна.

Артур:  Явна аа. Явчихаад эргээд ирнэ.

Ли: Артур. Харанхуйд ажиллах чөтгөрийн ажил. Ажлаа гэрэлтэйд хий гэж бид ярьдаг. Өөрийнхөө гэрэлд. Толгой дотроо.

Артур:  Бичиг цаасны ажил. Өнөө шөнө Нечелсээс хүмүүсээ хол байлгаарай.

Мосс:   Та нарыг сүүлийн үед ийм жижиг юм хийхээ больсон гэж бодсон юм.

Артур:  Мосс.

Мосс:  Томмийг энэ спортод дуртай юм шиг байна.

Артур:  Нэг тиймэрхүү...

Мосс:    Сайхан амраарай, Артур.

Артур:  Сайхан амраарай.

Жаал: Артур, юу хийж байгаа юм? Артур? Бид Гаррисон руу явна.

Артур:  Үгүй ээ, би гэртээ харилаа Жон.

Жаал: Тонил цаашаа, Артур. Тийм ээ, тонил...

****************   

Эм: Чшш... чшш...

Эр: Тэр Неаполоос  Парис орох галт тэргэнд сууна. Дараа нь завь, галт тэргээр Лондонд ирнэ.

Ит: Ням гараг гэхэд ирж амжина гэсэн үү?

*************

Том: Чарли, нааш ир.

Гр: Чарли...

Том: Энэ том залуу, тэрний ах хоёр бидэнд их мөнгө авчирна аа.

Гр: Эсвэл их мөнгө алдана.

Том:  Хэнд хамаатай юм? Ийм сайхан амьтад байхад... Дүрээд үз.

****************

Том: Жон, чамд гэр байгаа.

Эсмэ: Новш... Дүүрэн хүүхэд.

Том: Хүүхдүүдийг чинь харах ажилчид байгаа шд.

Жаал: Тийм ээ, мэднэ.  

Том: Маргаашийн ажил бэлэн үү?

Эсмэ: Яаралтай ажил гараад. 

Жаал: Жирэмсэн болохоороо улам дордчихдог юм, Том.

Том: Жон... Эсмэ, чи явах хэрэгтэй байна. Арын хаалгаар гар. Гарахдаа түгжчихээрэй. Би өрөөндөө байхгүй шүү. Тэнд хоёр машин дүүрэн шаргалууд байна, Жон. Артур хааччихсан юм?

Жаал: Тав болонгуут Мадонна Мосли байдаг гэр рүүгээ явсан.

Эсмэ: Том, тэрэнтэй ярилцах хэрэгтэй.

Том: Эсмэ, гуй яв. Яг одоо. Гуйя... Ингэх ёсгүй дээ.

Жаал: Мосс руу залга.

Том: Тэд эндхийнх биш. Гутлыг нь харвал Лондонгийнх.

Жаал: Бид хэзээнээс шаргалуудаас айдаг болчихоо вэ, Том?

Том: Юм өөрчлөгдсөнөөс хойш, Жон.

Эр: Шотланд Яард.

Эр: Доошоо хэвт, цагдаа байна.

Эр: Хурдлаач.

Том: Жон... Жон.

Эр: Цагдаа байна. Доошоо хэвт.

Эр: Шотланд Яард...

Том: Жон. Яард байна.

Эр: Буугаа өг...

Эр: Цагдаа байна.

Том: Яард байна, Жон.

Эр: Зэвсэгээ хая. 

Том: Наадахаа буулга, буулгачих... хаялаа. Хаялаа.

Эр: Гараа толгой дээрээ ав.

Эр: Сөхрөөд суу.   Яг одоо...

Эсмэ: Намайг тавь...

Жаал: Тэрнийг тавиач. Тэр жирэмсэн...

Том: Тэрнийг тавь.

Жаал: Юу болоод байна аа, Том?

Эр: Явцагаая.

Эсмэ: Намайг тавь...

Том: Поллийд Оросууд гэж хэлээрэй, Жон.

Жаал: За.

Эр: Хараал идсэн иртэй саравчит малгайтнууд.

*******************

Номлогч: Тэр айсан уу?

Эр: Үгүй. Ор ор...

Номлогч: Суу. Тантай ярьж байна, ноён Шелби. Тэгэхээр тэр нөхөд заавраас хазайвал  үр дүнг нь мэдрэх болно гэж хэлэхийг хүссэн.

Том: Нохойг чинь хэн гэдэг юм?

Номлогч: Та дүү дээрээ очсон.

Том: Хөөе, чамайг хэн гэдэг вэ, жаал аа?

Номлогч: Таны дүү мэдээлэл алдах магадлалтай. Тэр Лондонд байдаг болшевикуудтай холбоотой, тэд зөвлөлтийн элчин сайдын яамтай холбоотой.

Том: Нохойг чинь зүгээр л жаал гэж нэрлэе. Та жаалдаа хайртай биз дээ?

Номлогч: Энийг мэдэж ав. Орон нутгийн цагдаа халаасан чинь байгаа. Бидэнд Шотланд Яард байгаа. Тэд бидний хэлснийг хийдэг. Яг  энэ нохой шиг.  

Том: Уяаг нь сулла...

Номлогч: Намайг сонсож байна уу, ноён Шелби?

Том: Би нохдыг дурлуулж чадна Цыгануудын илбэ. Дурлуулж чадахгүй бол би өөрийн гараар алдаг. Завин дээр нохойтой явахдаа сурсан юм. Тэд хонгилд галзуурдаг юм. Хонгилд байгаа юм шиг санагдаж байна. Алах, алуулахын аль нэгийг сонгох мэдрэмжийг мэдэх үү? Нохойгоо уяанаас нь сулла. Тэрэнд тушаа. Гаэл хэлээр тушаагаарай. Хэн нэг нь дургүйг чинь хүргэж, чамайг ховлох үед ярьдаг шиг.

Номлогч: Дүү дээрээ дахиад очвол тэр зам гарч яваад үхэх болно.

Том: /Гадаадаар ярина/ Ал! Хэл л дээ. Намайг алахыг хүссэн бол би аль хэдийн үхчихсэн байх байсан, тийм биз?

Номлогч: Үнэн. Та амьдаараа хэрэгтэй нь үнэн. Гэхдээ өнөөдөр гэртээ хариад, ноён Шелби.. хүүгийнхээ дэрэн доор шалгаад үзээрэй. Шүдний дагина ирээд явсан... Бид хүссэн хүндээ хүрдэг... Хаа ч тэр...

Гр: Бүх юм зүгээр үү?

Том: Тийм ээ? Бүгд зүгээр. Бүгд зүгээр. Тийм ээ.

Гр: Томми, чи надад амалсан.

Том: Мэднэ ээ.

Гр:  Би чамд итгэсэн. Томми, би чамд итгэж байна.

Том: Тийм ээ. Тэр зүгээр. Тэр зүгээр. Грейс. Грейс. Нааш ир...

****************

Эйда Та дүр эсгэгчдийн нэг биш биз?

Ру:  Тэд аймшигтай улс төрждөг тийм ээ?

Эйда Та тийм биш үү?

Ру:  Тэнгэр минь, үгүй. Намайг хөлсөлдөг хүмүүс байгаа зүйлийг л  зуруулдаг. Би улс төрийг зарим хүний амьдралыг зориудаар сайхан болгож, заримынхыг нь санаатайгаар дордуулдаг гэж боддог.

Пол: Энийг өмсье гэж бодлоо. Тэнгэр минь, би хэтрүүлчихэж. Би арай энгийн зүйл өмсье.

Ру: Үгүй ээ, хэрэггүй. Миний чадвар хүрэхгүй бололтой.

Пол: Би зурагаа ажлынхаа өрөөнд тавина, албаны байгаасай гэж хүсч байна.

Ру:  Албаных биш. Үзэгслэнтэй байна. Парист хийгдсэн эд.

Пол: Бирмингемаас хулгайлагдсан юм. Манай ээж ажилладаг байсан айлаасаа хулгайлчихсан. 1901онд.

Ру: Үгүй ээ, үгүй. Таных. Таных байх ёстой. Дэгжин, эрхэмсэг эмэгтэй. Надад итгээрэй. Би олон эмэгтэйг зурж байсан. Тэд үнэтэй даашинзандаа зохицдоггүй. Би хөлс авахгүй. 

Пол: Таны авдаг хөлс. Би шаардаж байна.

Эйда Хөөх, анх удаа сонсож байна.

Пол: Тэгэхээр хэзээ эхлэх вэ? Би эхэлчихсэн. Өнөө орой миний урланд ирээрэй.

Пол: Би орой завгүй.

Ру:  Полли, тэрнийг урь.

Ру: Юунд урих гэж?

Пол: Эйда. Энэ мэргэжлийн солилцоо.

Ру: Юунд урих гэж?

Эйда: Шелби сангийн оройн зоог. Полли ганцаараа явна. Таныг урьж байна.

Пол: Эйда. Урланд чинь ням гарагт очъё. Тэгээд эхэлье...

*****************  

Пол: Дэгжин, эрхэмсэг эмэгтэй. Баярлалаа.

Эр: Зүгээр ээ.

Эм: Сайн уу. 

Эм: Сайн уу, Полли.

Гр: Наашаа... Томми. Бирмингем хотын зөвлөлийн тэргүүн.

Да: Сайн уу, Томми.

Том: Сайн уу, Данни.

Да: Ажил хэрэг ямар байна даа?

Том: Зүгээр ээ, тэсч л байна. Тэсч байна.  Чи сайн биз дээ?

Гр: Та нар танилууд  юм уу?

Да: Би Крадли Хийтийн төмөр бүтээгдэхүүнийг сонирхдог юм. Томми миний бүтээгдэхүүнийг машин үйлдвэрлэгчдэд өгөхөд тусалдаг юм. Хатагтай Шелби, хуримаа хийсэнд баяр хүргэе.

Гр: Баярлалаа. Таныг уриагүй нь гайхалтай.

Да: Тэгвэл яаж харагдах вэ... Одоо ч үдэшлэг эхэллээ дээ.

Гр: Тэд хэн бэ?

Да: Номлогч Жон Хьюс, Гэгээний Меригийн хөвгүүдийг хүмүүжүүлэх төв. Дэргэд нь байгаа хүн ноён Патриз Жарвис. Парламентын гишүүн. Тэд Эдийн засгийн лиг гэж нэрлэгддэг байгууллагынх.

Том: Грейс, чи тэднийг уриа юу?

Гр: Нэр нь танил сонсогдож байна. Хотын захирагчийн санал болгосон хүмүүс.

Том: Аан.  “хотын шилдэг хүмүүсийн” чинь жагсаалт уу?

Гр: Тэднийг мэддэг юм уу?

Да: Би танилцуулаад өгье, Томми.

Том: Хэрэггүй дээ, Данни. Би өөрөө танилцчихна.

Па: Та их гайхсан байх.

Том: Би амархан дасдаг.

Па: Социалистууд Даунин гудамжинд ирсэнээс хойш биднийг мөшгих болсон. Бид уулзахаас аргагүй газарт уулздаг болсон.

Том: Смолл Хийтэд ирэхгүй яагаа вэ. Би илүү уламжлалт байдлаар хүлээж авах байлаа.

Номлогч: Тэд зэвсгийн талаар мэдэхийг хүсч байгаа.

Па: Бас дугуйных нь гинж. Цагаан хамгаалагчид Тбилис рүү явах үед бартаатай замд хэрэг болно.

Том: Гинж цас эсвэл нойтон газарт шаардлагатай. Дотор нь хадгалчихсан байгаа. Би Эс Эй-ээс гадна нэлээд зэвсэг байгаа. Туркийн армид өгөх ёстой байсан.

Па: Тэднийг яаж Лондонгийн галт тэргэнд ачих вэ?

Том: Тэр шөнө хотод ажил хаялт болно.

Па: Галт тэргийг хоёр удаа зогсоох болно. Яаж?

Том: Хоёр жолооч ажил хаялтанд хоёр өөр газарт оролцоно.

Па:  Хөгжилтэй л юм. Цагаануудад зэвсэг хүргэхийн тулд коммунист эвлэлийн тусламжийг авч байдаг.

Том: Хөгжилтэй  байгаа биз? Би урьдчилж боддог. Бүх боломжийг боддог. Болж байгаа бүх зүйлийг санадаг.

 Па: Оросууд машиныг шалгахыг хүсч байгаа.

Том: Би зураг авч өгье.

Па: Гүнтэн зээ охиноо явуулсан. Тэр энд байгаа. Маргааш тэрнийг үйлдвэр рүү авч яваад үзүүл.

Том: Үгүй. Эвлэлийн гишүүд үйлдвэрүүдийг ажиглаж байгаа. Боломжгүй.

Номлох: Боломжгүй зүйл гэж байдаггүй, ноён Шелби. Та тэрнийг авч явна. Тэрнийг энэ буудлаас арван цагт аваарай. Хар даа, номлогчийн хундага хоосорчихож. Үдэшлэг рүү буцацгаая...

Том: Ноёд оо та нар мэдэх үү? Там байдаг. Тамаас доош бас нэг газар байдаг юм. Би бүгдийг нь санах болно... Юу ч мартахгүй...

Гр: Томми. Энэ гүнгийн авхай Татъяна Петровна. Алив ээ, Томми. Жинхэнэ гүнгийн авхай гээд байхад?

Том: Тад татвар авдаг санагдана.

Та: Ноён Шелби, та шударга юм аа.

Гр: Хэтэрхий шударга.

Та: Гэхдээ үнэн. Би оргилуун дарс уух гэж ийм газарт ирдэг. Бас дахиад гүнгийн авхайн хувиар хүндлүүлэх гэж. Та миний гарыг үнсэх ёстой байсан, ноён Шелби...

Том: Өршөөгөөрэй.

Гр: Надаас миний андранилыг асууж байсан юм.

Та: Танил харагдаад.

Гр: Оросынх гэж хэлсэн. Нөхөр маань Орост бизнес эрхэлдэг. Та мэдэж магадгүй юм, Татъяна.

Том: Өнөөдөр бизнес ярих өдөр биш шүү.

Гр: Тэгээд чи тоглолтын танхимд арван минут болоо юу?

Том: Грейс хүмүүс хоолоо идэхэд бэлэн болж.

Гр: Үгүй ээ, үгүй. Би хүмүүсээс мөнгө сааж дуусаагүй байна.

Та: Мөнгө саана гэж юу гэсэн үг вэ?

Том: Миний өдөр бүр хийдэг юм.

Гр: Та хоёр танилууд биз дээ? Би зочдын нэрсийг гаргасан юм, гэтэл нөхөр маань бүгдийг нь таньдаг болж таарлаа.

Та: Тэрнийг танил тал сайтай гэж сонссон.  

Гр: Энийг гүнгийн авхай хаанаас сонсдог билээ?

Та: Зарим хүмүүсээс.

Том: За за, хангалттай. Эйда.

Эйла: Грейс. Доважер авхай өглөөний кофены талаар ярилцъя гэж байна. Тэр бэлнээр 2000фунтын хандив өгнө гэж байна.

Гр: Татъяана, дараа ярилцъя.

Та: Дуртайяа...

Том: Маргааш үйлдвэр рүү явах алдаа.

Та: Яаж ч байсан бид явна. Бас нагац ах намайг давуу тал олохын тулд таныг өөртөө та гэж хэлсэн. Гэхдээ ийм үзэгслэнтэй эхнэртэй болохоор хэцүү байх тийм үү?

Том: Маргааш бол алдаа.

Та: Сонсоогүй юм уу? Оросууд бидэнд хүн чанар байдаггүй.

Том:Бас ямар ч мэдрэмжгүй.

Та: Ямар ч сонголт байхгүй. Энэний төлөө би тантай унтахаас татгалзахгүй. Та юу гэж бодож байна.

Том: Водка, оргилуун дарс хоёр холих хэрэггүй.

Та: Тэрний зүүж байгаа индранил цыгануудын хараалтай гэдгийг эхнэр чинь мэдэх үү?

Том: Юу гэнэ ээ?

Та: Би яаж ч байсан зүүхгүй байсан.

Том: Грейс, намайг сонс. Би тайлбарлая.

Гр: яв.

Том: Энэ...

Эр: Хатагтай, ноёд оо.

Гр: Ганц удаа тайлбарлах хэрэггүй.

Эр: Эрхэм дээдсийн төлөө хундага өргөе. Хааны төлөө.

Бүгд: Хааны төлөө. Оройн зоог эхэлж байна.

Том:Грейс. Чи үзэгслэнтэй байна. Гэхдээ энийг тайлах хэрэгтэй.

Гр: Яагаад? Тэрэнд илүү зохино гэж үү?

Том: Грейс, над руу хар. Хүмүүсийг тоох хэрэггүй. Хөөе. Битгий тоо. Чи зүгээр байх ёстой. Чи надад хэрэгтэй, Грейс... чи надад хэрэгтэй.

Гр: Чамайг чөтгөр аваг, Томас Шелби. Дотогшоо орох уу?

Том: Тийм ээ.

Эр: Анжелын төлөө.

Том: Хурдан түргэн тусламж дууд.

Гуравдугаар бүлгийн хоёрдугаар анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home