Peaky Blinders S3 1

Peaky blinders 3-1

Жинхэнэ нэр нь:     Иртэй саравчит малгайтнууд

Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/

Хугацаа: 55мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Гол дүрүүд:

Том: эр, Томас Шелби

Гр: эм, Грейс Шелби, Томас Шелбийн эхнэр

Артур: эр, Артур Шелби, Томасын ах

Ли: эм, Линда Шелби, Артур Шелбийн эхнэр

Жаал: эр, Жон жаал  

Ада: эм, Ада Шелби

Пол: эм, Полли Грей,  Томасын нагац эгч,

Чар: эр, Чарли Строн

Ма: эр, Майкл Грей

Лиз: эм, Лиззи Старк

Ф: эр, Финн Шелби

Мосс:  эр, Жонни Догс

Та: эр, Татъяана Петровна, гүнгийн авхай

 

1922он.

Том: Эмэгтэй хүн байгаа. Тийм ээ. Миний хайртай эмэгтэй. Би дотно болсон.

Эр: Ойрын ирээдүйд ноён Черчилл тантай өөрийн биеэр уулзахыг хүсэх болно, ноён Шелби. Танаар хийлгэх ажил байгаа. Бид холбоо баримз.

Хоёр жилийн дараа.

Киллиан Мерфи. Хелен МакГрори.

Эр: Би нэгийг авчихъя.

Пол Андерсон.

Эр: Өө баярлалаа.

Жо Коул. Софи Рандл. Финн Коул. 

Эм: баярлалаа.

Нед Деннехи. Наташа О-Киффи. Эйми-Ффион Эдвардс.

Эр: Битгий уйл л даа. Чшшш...

Гейт Яансен. Александер Сиддиг. Бенжамин Зефаниа.

Эм: Бидний зарим нь үг мэддэг юм шүү.

Пакки Ли.

Гарчиг: Ирт саравч. 3-р бүлгийн 1-р анги.

Бүтээлийг туурвисан Стивен Найт.

Эр: Яваад бай... Яваад бай. Яваад бай...    

Жаал: Хараал идсэн морин цэрэг ирлээ. Дахиад л хоцорч байна.

Ном: Эрхэм зочид оо. Бид өнөөдөр Томас Майкл Шелби, Грейс Хелен Бургесс нарын ариул холбоог нэгтгэхээр цуглаад байна.

Арроу хаус, Ворвикшир.

Эм: Яаравчлуул.

Эм: За... Цэцэгээ наанаа тавь...

Ном: Томас Майкл Шелби, Грейс Хелен Бургессийг хууль ёсны эхнэрээ болгохыг зөвшөөрч байна уу?

Том:  Тийм ээ.

Ном: Грейс Хелен Бургесс, үхэн үхтэлээ хайрлаж, хүндэлж,   дагахаа тангараглаж байна уу?

Гр: Тийм ээ.

Ном: Та хоёрыг эхнэр, нөхөр хэмээн зарлаж байна.

Эр: Хүү минь урагшаа.

Бүгд: Тийм ээ. Баяр хүргэе.

Артур: Холдож үз. Эндээс холдооч.

Том: Болно оо, Артур.

Эр: Намайг хүлээгээрэй. Намайг хүлээгээрэй.

Артур: Зурагаа ав.

Эр: Алив залуу минь. Явж байхад нь зургийг нь аваарай.

Гр: Томми.

Артур: Томми, тэрэнд тусал. Туслаарай.

Том: Новшнуудыг байшинд оруулна шүү.

Артур: Тэгнэ ээ. Тэгнэ. Жон. Жон жаал. Жон жаал, тэднийг байшинд оруул. Бүгдийг нь. Алив ээ, бүгдээрээ. Байшинд орцогоо.  Алив...

Хүү: Ирчихлээ. Ирчихлээ.

*****************

Том: За, Пол. Лигийн охидод намайг бүх зурагаа тоолчихсон гэж хэлээрэй. Нээрэн Пол, энд жагсаалтанд байхгүй хүмүүс ирчихсэн байна.

Артур: Буржгар, Чарли, Гал тогоо, таван минут.

Ш:  Галт тэргэнд бидэнд энд кокаин байгаа гэж хэлсэн.

Артур: Жереми, Жон жаал, гал тогоо. Явцагаая.

Жаал: Бурханы нэрээр тангараглая, морин цэргүүдийн өөрсдийнх нь хүсэл.  

Ш:  Намайг залуу хүнээс асуу гэсэн л дээ. Кокаин байгаа бол уу?

Е: Хонгор минь, би залуухан. Мэдээлэл бас өгөгдөл сайтай шүү. Ухаалаг сонголт хийгээрэй дээ.

Артур: Явъя, гал тогоо. Яг одоо.

Е: Артур, хатагтай цасан дээр тоглохыг хүсч байна.

Артур: Үгүй ээ, өнөөдөр цас байхгүй. Өнөөдөр цас байхгүй. Гал тогоонд, явъя

Гр: Томми энд байсан ч болоосой.

Том: Тэд хаана байна?

Ж: Мэдэхгүй ээ, Том.

Том: Артур, Жон, тэд хаана байна?

Ж: Мэдэхгүй ээ.

Артур: Би хэлээд байна шүү, бид төөрчихлөө. Газрын зураг гаргах хэрэгтэй шүү. Томми...

Том: За залуус аа. Бүгд цуглачихлаа. Өнөөдөр, миний хуримын өдөр.

Жаал: Тийм ээ. Хараал идсэн дүрэмт хувцас байхгүй гэж чи хэлсэн.

Том: Тэр хамаагүй. Тэр хамаагүй, Жон. Хичнээн бохир цустай ч би хивсэн дээрээ асгахыг хүсэхгүй байна. Тэгэхээр Грейсийн төлөө юу ч болох ёсгүй. Тэнд байгаа новшнууд тэрний гэр бүл. Та нар, новшнууд тэрнийг ичгэвтэр байдалд оруулбал та нарын хамаатан, үеэлүүд, моринууд, хараал идсэн хүүхдүүд,... Та нар ямар нэг...

Е: Том.

Том: Юу?

Е: Цас яах вэ?

Жаал: Тийм ээ, тэдний эмэгтэйчүүд спорт л гэсэн үг.

Том: Үгүй ээ. Үгүй үгүй. Кокаин байхгүй. Кокаин байхгүй. Ямар ч спорт, мэрэг төлөг байхгүй. Уралдаан байхгүй. Тэдний хараал идсэн машинаас шатахуун соруулахгүй шүү. Чарли, чи... миний тухай юм зохиож ярихаа боль, за юу?

Чар: Тэднийг чамд итгүүлэх гэсэн юм, Том.

Том: Хамгийн чухал нь... та муусайн новшнууд... морин цэргүүд хичнээн өдөөн хатгасан ч, зодолдохгүй! Хөөе. Зодолдохгүй. Зодолдохгүй шүү. Зодолдохгүй. Хараал идсэн зодоон болохгүй. Сайн байна. Зайлаач...

****************

Том: Чи доор хэрэгтэй байна. Грейс, чи доор хэрэгтэй байна. Хүмүүс өлсөөд байна.

Гр: Би Чарлесийг унтуулах гэж байна. Би доошоо бууна, гэхдээ ийм янзаар биш.

Том: За яах вэ.

Гр: Томми. Сүүлийн үед гаргасан занга чинь өнөөдрөөс болсон гэж бодсон юм. Толгойд чинь бизнес байгааг би мэднэ. Бас үргэлж байх болно гэдгийг ч мэднэ.    

Том: Тийм ээ.

Гр: Сонс. Тэд дүрэмт хувцас өмссөнийг уучлаарай.

Том: Тийм ээ, хараал идэг. Тэд өмссөн. Тэд өмссөн.

Гр: Тэрнээс өөр юм байгааг би мэдэж байна шүү. Чи ийм янзтай хэдэн долоо хонож байна. Ажлаас болж ингээд байгаа гэж надад хэлээдэх. Надаас болж харамссандаа биш. Чанга хэл, тэгвэл би үнэн гэж итгэе.

Том: Ажил хэрэг, Грейс. Маш, маш муу ажил хэрэг. Эргэн тойронд. Би айж байна, Грейс. Чиний төлөө айж байна. Хүүхдийнхээ төлөө. Би айхаараа ингэдэг юм. Чамд танил биш ч, би сайн мэднэ. Харал идэг, би ч гэсэн айдаг. Тэгээд үргэлжлүүлдэг. Энийг харах сайхан биш байна,  эргэн тойронд баярлаад байх юм алга. Намайг уучлаарай.

Гр: Бид дөнгөж сая бүхнийг хуваалцана гэж тангарагласан. Юунаас айгаад байгаагаа хэл л дээ...

Том: Босоод ир

Гр: Яасан?

Том: Босоод ир. Босоод ир. Босоод ир. Артурын үг. Артурын хэлэх үгнээс айгаад байна. За юу?

Гр: Би ч гэсэн...    Томми, чи яаж байна аа? Томми. Биднийг доор Британий армийн тал нь хүлээж байгаа.

Том: Хааны Ирландчууд. Бид тэднийг хоёр долоо хоногт шаварт хүлээсэн.

Гр: Томми. Зарим зүйлийг тайлчихвал би эргүүлээд өмсөж чадахгүй.

Том: Сайн байна. Сайн уу, хатагтай Шелби. Завгүй байсныг минь уучлаарай. Ёслолоо гүйцээе.

Жаал: Хөөе, сонсооч. Сонс, сонс. Нурууныхаа тал хүртэл эрхтэнтэй амьтныг юу гэдэг  вэ? Морин цэргийн морь. Тэр ойлгож байна...

Артур: Хараал ид. Хараал ид. Тэр хоёр хааччихдаг байна аа?

Ли: Артур, чи хуримын гэрч. Очоод олоод ир...

Артур: Тийм ээ.

Эм: Наадах чинь ямар ч утгагүй. Бид бол улс төрийн маш чухал хөдөлгөөн, байгууллагын нэг хэсэг нь. Жижигхэн нууц уулзалт биш. Тэр бол зүгээр л уулзалтууд. Бид дэлхийн тухай, хүмүүсийн тухай, одоогийн улс төрийн байдал, юу болж байгаа тухай ярьдаг.  Бид засгийн газрын хийж байгаа зүйлийг шинээр үнэлэх...

Лиз: Поли, тэр наашаа харж байна.

Пол: Гэхдээ...

Лиз: Тэр ирж байна. Хараал идэг, ирж байна.

Пол: Хараал ид, буру хүн.

Лиз: Буруу гэдэг чинь? Хэд байгаа юм?

Пол: Хоёр нь намайг хараад байгаа. Надад нөгөөх нь таалагдаад байна. Тэр гэмгүй харагдаж байна.

Лиз: Томмигийн чамд Нью Йоркоос авчирч өгсөн уруулын будагнаас болсон байх.

Орос:    Ганцаараа байгааг чинь анзаарахгүй байж чадсангүй. Би ч гэсэн ганцаараа. Тантай хамт сууж болох уу?

***************

Артур: Томми. То... Юу ч хараагүй шүү... Юу ч харахгүй. Уучлаарай, дүү минь. Чи доор хэрэгтэй байна.

Том: Зүгээр ээ, дуусчихсан.  Зүгээр үү?

Артур: Тийм ээ. Энэнээс дээр байсангүй.

Том: Тийм үү? Согтчихоо юу?

Артур: Үгүй ээ. Үгүй.

Том: Май...

Артур: За яах вэ, тэгвэл ганц балга.

Том: Линда сайн эмэгтэй, Артур.

Артур: Сайн виски байна.

Том: Сайн эр заримдаа тэвчих хэрэгтэй, тийм ээ?

Артур: Тэгвэл би энэ талаар яриандаа оруулах хэрэггүй байх, тийм үү?

Гр: Зүсүүлэхийг хүсээгүй бол, Артур.

Артур: Уучлаарай, дүү минь.

Том: За. Үйлчлэгч нар оргилуун дарсаа задалж бай гээд хэлчих. Би удахгүй очино.

Артур: Оргилуун дарс, за. За. Энд байгаа шүү.

Том: Сайн байна.

Артур:  Би бэлэн.

Том: Сайн байна.

***************

Пол: Та хаанаас ирээ вэ?

Орос:   Би дүрвэгч.

Пол: Хаанахын?

Орос:   Орос. Сүүлийн хэдэн сар Томас Оростой зарим нэг ажил хэрэг явуулж байгаа. Танд хэлсэнийг харж байна аа. Надад ярихад тэрнээс зөвшөөрөл авах хэрэгтэй байх.

Пол: Миний Шелби компанид хашдаг өндөр албан тушаал юу ч хийсэн, хэнээс ч зөвшөөрөл авахыг шаардаад байдаггүй юм. Тэгэхээр Томасын хуримын өдөр яагаад Оросын ажил хэргийг яриад байгаагаа хэлсэн чинь дээр байх.

*******************  

Лиз: Хүлээгээрэй, түр хүлээ. Намайг эрэгтэй хүнтэй уулзаж болохгүй гэх гээ юу?

Ма: Чиний сонгосон хүнийг хэлж байна.

хар : Би эр хүнтэй байж болохгүй юм  биз дээ? Хараал идсэн новш.

Артур: Майкл, яриагаа. Явъя.

Лиз: Артур. Тэр яагаад ирээгүйг чи мэдэж байгаа биз дээ?

Артур: Яагаад ирээгүй ээ?

Лиз: Миний залуу.

Артур: Цагаачийг хэлж байна уу?

Лиз: Тэрний зоогийн газарт гал гарсан гэж би сонслоо. Өнгөрсөн шөнө. Цонхыг нь хагалсан, бас шатахуун үнэртэж байсан.

Ма: Лиззи, бид чамд ойлгуулах гэж хичээсэн. Бид тэрнийг шалгасан. Тэр өнгөрсөн зургаан жилд таван удаа нэрээ сольсон. Бас Наплсын залуустай холбоотой.

Артур: Алив ээ, Майкл.

Лиз: Чи хайрын тухай бас аянга яаж буудаг талаар юу мэдэх юм?

Артур: Тэгэхээр, аянга байсан байх нь? Шатахуун биш.

Ма: Виски уухаа больчихсон гэж бодсон шд, Артур.

Артур: Тийм ээ, больсон. Яагаад ухаа больсоноо өөртөө сануулах гэж ганц хоёрыг уух гэж байна.

Лиз: Та нар тэрнийг ирүүлэхгүйн тулд зоогийн газарт нь гал тавьсан. Миний хэнтэй уулзахыг сонгох эрх та нарт байхгүй.  

Ма: Лиззи, чи одоо энэ компанид чухал албан тушаал хашиж байгаа. Чи бидэнтэй адилхан. Чи чадна аа.

Артур: Зөвшөөрөх хүртэл гадныхантай харилцаа тогтоохгүй.

Том:  Тийм ээ, Томмийд миний өмнөөс компаний охид тэрнийг ухаанаа алдсан гэж бодож байгааг хэлчихээрэй.

****************

Том: Сүйт бүсгүйн төлөө.

Бүгд: Сүйт бүсгүйн төлөө.

Том: Одоо уламжлал ёсоор.. миний хуримын гэрч цөөн үг хэлнэ.

Жаал: За алив. Эхэллээ шүү. Артур үзүүлээд г.

Артур: Би та нарт... би ярихдаа тааруу л даа.

Жаал: Тэгвэл дуул.

Артур: Дараа болъё, Жон. Гэхдээ би... энд хэдэн үг биччихсэн. Энэ цаасан дээр... Энд миний хэлэх гэсэн бүхэн багтаагүй л дээ.

Том: Артур, зүгээр л хамт бичсэн юмаа уншчих, за юу?

Артур: Тэгнэ ээ. Тэгнэ, аанхан. Гэхдээ... эхлээд... эхлээд... чин сэтгэлийн хэдэн үг. Мм... Энэ хүн, миний дүү Томми... надад хэдэн удаа хэцүү зүйлийг даван туулахад тусалсан...

Ма: Артур, хурим болж байна. Наргиа яриач...

Жаал: Тийм ээ. Наргиа ярь л даа.

Артур: Миний хэлэх гэсэн зүйл энэ байна... Ми... ми миний дүү... эмэгтэй хүний хайр надад тэрийг даван туулахад тусалсан. Одоо Томми ч гэсэн сайн эмэгтэйн хайрыг татсан. Тэрнийг Грейс гэдэг. Эзний нигүүлсэл гэдэг шиг... Тэдний анх учирсан явдал эмгэнэлтэй байсан ч...

Том: Тийм ээ. За... Хундага өргөцөгөөе. Хайрын төлөө, энх тайвны төлөө,

Эм: Энх тайвны төлөө...

Том: Гэрлэлтийн төлөө.

Артур: Гэрлэлтийн төлөө.

Эр: Гэрлэлтийн төлөө.

Том: Сайн байлаа, Артур. Сайхан үг байна. Үнэхээр сайхан. Үнэхээр сайхан...

Жаал: Тар хаашаа явчихав аа?

Артур: Би баллачих шиг боллоо.

Ли: Үгүй ээ, тэгээгүй. Би үнэн үг хэлсэн. Бурхан чамайг сонссон.

Том: Би ахтайгаа ярилцаж болох уу? Линда?

Ли: Тэр сайхан зүйл хэлэхийг хүссэн.

Том: Аанхан. Тусдаа, гуйж байна. За, нааш ир... Нааш ир... Артур, бид энэ талаар ярилцсан. Тийм болохоор бид биччихсэн байсан. Грейсийн талын хүмүүс нөхөр нь амиа хорлосныг мэдэхгүй. Тэд осол байсан гэж бодож байгаа.

Артур: Мэднэ ээ.

Том: Чи мэднэ.

Артур: Тийм ээ.

Том: Тийм.

Артур: Намайг юу гэж бодоо вэ? Намайг юу гэж бодоо вэ, Томми? Чи намайг хараал идсэн тэнэг амьтан гэж бодоо юу?

Том: За, залуус аа? Тийм э.

Артур: Тийм биз дээ?

Том: Нааш ир... Сайхан үдэш болж байна.

Артур: Намайг хэлнэ гэж бодоо юу?

Том: Тийм ээ. Болж байна...

Артур: Тийм ээ. Алхаад бай. Хэрэгт дуртай новшнууд.

Том: Хангалттай.

Артур: Надаас хол бай, Томми. Надаас хол бай гэж байна шүү. Новш...

Том: Тийм ээ. Тийм...

Артур: Новш. Би гурвын хундага уусан. Тэгээд л болоо.

Том: Мэднэ ээ.

Артур: Би хэмжээ тогтоосон.

Том: Мэдэж байна. Булан тойрсныг чинь мэдэж байна. Артур.

Артур: За.

Том: Би мэднэ.

Артур: Тийм ээ. Би чиний хуримын гэрч.

Том: Мэднэ ээ.

Артур: Би хэлэх гээгүй.

Том: Зүгээр ээ. Өнгөрсөн хэрэг. Бос. Бос... Тийм ээ. Оросууд холбоо барьсан. Тэр новшнуудыг яаж ажилладгийг мэдэх хэрэгтэй. Тэдний хувьд гэр бүл сул тал, тэднийг ашиглах дуртай. Миний хувьд гэр бүл, миний хүч. Бидэнд хийх ажил байна, чи надад хэрэгтэй. Яриагаа март, хуримыг март. Чи өдөр бүр миний итгэлт хүн.

Артур: За.

Том: Тийм ээ. Очоод Жоныг аваад гар, тэрний архийг гарга. Жонни Догсыг ол. Өнөөдөр Оросууд манангаар ирнэ.

Артур: За.

Том: Сайн байна. Артур... ирээдүйд, Линдаг сонсох үргэлж зөв биш. За юу?

Артур: За.

***************

СаШ:  Цыганууд, харуудаар дүүрэн байна.

Хал: Грейс тэрнийг колони орнууд руу машин экспортолдог гэсэн.  

Том: Пол, одоо...

Орос:   Тэгээд, юу гэж байна?

Пол: Нэр хэлэхгүй бол чамтай уулзахгүй гэж байна.

Орос:   Ямар нэр?

Пол: Холбоо барих юм бол код асуугаарай гэж бидэнд гэсэн.

Орос:   Константин. Код нь Контантин.

Эр: Томми, уралдахгүй, мөрийтэй тоглохгүй гэсэн шд.

Жаал: Тийм ээ, тэр бодлоо өөрчилсөн. Тийм ээ.

Ф: Тийм ээ.

Жаал: Санаа зоволтгүй Финн, за юу? Морин цэргийн жаалууд шуудайд хийсэн чулуу шиг давхидаг  юм.

Мө: Жон. Жон. Өнөөдөр хааны зурагтай шиллинг зөндөө байна. Тэгэхээр одоо үнэнч байж тэд миий ус, морфиноор дүүргэсэн энэ муу жаалд мөнгөө тавих болно. Нээрэн, би данс баривал Томми дургүйцэхгүй биз дээ?

Жаал: тэр бооцоо тавьж болно гэсэн. Гэхдээ бүх орлого нь Шелби буяны ажилд зориулагдана гэсэн.

Чар: Тэр буяны ажил чинь наргиа биш юм уу?

Жаал: Бирмингемийн ядууст өгч байгаагаа хүмүүст харуулах хэрэгтэй гэсэн.

Мө: Тэр чинь би Жон. Би. Өнөөдөр эндээс ганц ч шиллинг олж чадахгүй бол.

Чар:  Удахгүй хотын захирагч болгох юм байна  л даа.

Жаал: Яг наадах чинь, Чарли.

Чар: Чөтгөр аваг.

Жаал: За. Та нар бүх чадлаараа дуу чимээ гарга. Ялангуяа чи...

Мө: Тэгвэл бид анхаарлыг нь сарниулах нь ээ, тийм үү? Томми зугаацаж байх ёстой шөнө бизнес хийж байна. За, мөрийгөө надад өгөөрэй. Дуртай мориндоо. Дуртай мориндоо... алив ээ, залуус аа. Эхнэрийн маань найз хараал идсэн мориноос унахгүй гэж найдъя. Алив...

Эр: Буяны ажилд зориулаад...

Чар: Амаа тат.

******************

Ма: Олоод ирээ шив. Бид явах гэж байлаа.

Орос:   Надтай ямар бизнес хийх гэж байгаагаа та нарт хэлсэн үү?

Артур: Туркуудийн татдаг байсан новш байна.

Орос:   Тэр яагаад ах дүүсээсээ илүү нагац эгчдээ итгэдэг юм бол?

Том: Явж уралдаан үз, залуус аа.

Артур: Турк цэвэр.

Орос:   Би Орос.

Артур: Ямар ч ялгаагүй новш.

Том: Тэгээд миний хуримын өдөр ирээ шив.

Орос:   Чи одоо хүчирхэг дайснуудтай болсон, өөрийн чинь засгийн газарт байдаг Зөвлөлтийн элчин сайдын яаманд. Чамайг ажиглаж байгаа.  Гэрт чинь, ажил дээр чинь, клубууд, баруудыг чинь...

Том: Хурдалж үз,намайг хүлээж байгаа. Мөнгө чинь хаана байна?

Орос:   Гүнгийн зээ охин Лондонгоос авчирч байгаа.

Том: Надад уулзахдаа мөнгө өгнө гэж хэлсэн. 10мянган америк доллар.

Орос: Ажил олгогч маань бэлэн мөнгийг зөвхөн гэр бүлийн гишүүдээ хариуцуулдаг. Тэр Снөү Хилл зогсоол дээр арван цагт ирнэ.    

Том: Эмэгтэй хүн, Бирмингемд ганцаараа, арван мянган доллартай.

Орос:  Тэрэнд гар буу байгаа.

Том: Тийм байх нь.

Орос: Чамайг эмэгтэйчүүдэд итгэдэг гэж бодсон юм.

Том: Би Бирмингемд итгэдэггүй. Би тэрнийг авах хүн явууламз.

Орос: Хэнийг?

Том: Цагдаа нарыг. Энэ манай хот.

**********************

Артур: Үзэгслэнтэй морь байна, Том. Үзэгслэнтэй.

Том: Байгалиас заяасан байгаа биз?

Артур: Тийм ээ. Харьцаа сайтай. Аав чинь унадаг.

Том: За, намайг сонс. Жонни Догс, тэрний залууст ойд гал тавь гэж хэл. Томхон, мах шарна. Финнийг хаалга руу явуул. Мосс хүн авчирна.

Ш:  Хэрэглэдэггүй юм уу?

Ма: Зүгээр л чамайг хүнд харагдахгүй газар авчирсан юм.

Ш:  Энийг найз чинь надад өгсөн. Та нарыг бүгд хэрэглэдэг гэсэн.

Ма: Би биш. Гэхдээ зүгээр ээ. Үргэлжлүүл... Чи адилхан юм байна.

Ш:  Тэнэглэхээ боль. Бүгд хэрэглэдэг.

Ма: Тэгээд үргэлжлүүл л дээ. Цасыг тайр.

Ш:  Бид нар Токио гэж нэрлэдэг.

Ма: Бид үйлчлүүлэгчдийн нэрлэдгээр нэрлэдэг.

Ш:  Лондонд та нарыг дээрэмчид гэлцдэг.

Ма: Тэгээд л хуучин, бохир Бирмингемд галт тэргээр ирсэн юм биз дээ. Бохир шөнийг өнгөрүүлэх гэж.

Ш:  Чи бусдаасаа  өөр юм  аа.

Ма: Яг тийм. Би бүх зүйлийг төлөвлөдөг гэхдээ оролцдоггүй. Намайг сайхан ирээдүй хүлээж байгаа.       Бүгдийг төлөвлөсөн. Чи намайг тэдэн шиг байлгахыг хүсч байгаа, тийм ү?

Ш:  Сейлонд нэг морин цэрэг алба хааж байгаа. Тэрнийг 3сард албаа хаагаад дуусахаар бид сүй тавина. Тэгэхээр надад ч гэсэн сайхан ирээдүй байгаа. Төлөвлөчихсөн.

Ма: Гэхдээ чи олон зүйл туршихыг хүсч байгаа... Үгүй ээ. Өөртөө үлдээ.

Ш:  Би биеэ үнэлэгч биш.

Ма: Чи тэгж тоглохыг хүсч байгаа бол...

****************

Гр: Полли.

Пол: Сайн уу, Грейс. Чи гайхалтай үзэгслэнтэй харагдаж байна. Гэр бүлд тавтай морил.

Гр: Ойлголоо, Томмигийн тушаал. Өнөө орой уурлахгүй.

Пол: Үс. Бүгд. Үзэгслэнтэй.

Гр: Тэрний хаана байгааг мэдэх үү?

Пол: Тийм ээ. Тийм ээ, мэднэ.

Гр: Томми надаас зарим зүйлийг нуухыг хүсдэг. Эхнэр, нөхөр хүмүүст амаргүй лдээ. Бид секс хийж байсан болохоор оройтож бууж ирсэн. Дараа нь тэр надад бүгдийг хэлсэн. Оросын дээдсүүд Гүржийн болшевикуудтай тэмцэхийн тулд зэвсэг худалдаж авч байгаа. Томми бүтэхгүй хэрэг гэсэн. Черчилл завсрын хүн, гэхдээ засгийн газрын бодлогод нийцэхгүй учраас нууцаар хийх ёстой.

Пол: Өнөөдөр эхэлснийг мэдэх үү? Бизнес өнөөдөр эхэлж байгаа.

Гр: Үгүй ээ. Мэдээгүй. Гэхдээ та надад хэлчихлээ. Баярлалаа. Би амьдрахын тулд ийм юм хийдэг байсныг мартах хэрэггүй.

Пол: Би мартаагүй ээ, хонгор минь. Томас л чиний хэн гэдгийг мартсан байх.

Эр: Хатагтай, ноёд оо... Одоо сүйт залуу, бүсгүй хоёр бүжиглэнэ.

Гр: Полли надад бизнес эхэлсэн гэж хэллээ.

Том: Би тэднийг ир гэж хэлээгүй.

Гр: Томми гуйя, өнөө шөнө юу ч болох ёсгүй. Зүгээр л энэ бизнесийг дуусгаад, ийм зүйлээс хол бай. Би санг ажиллуулна, чи уралдааны төв ажиллуулж, машинаа зар. Надад амлаач? Аан? Хуримын амлалт...

Том: Амалъя. Гэрт буу байхгүй, Чарлес хэзээ ч олж харахгүй.

Гр: Би чамд хайртай Томас Шелби. Чи биднийг хамгаалдаг.

Том: Би чамд хайртай. Бид аюулгүй байх болно гэж амалъя.

Эр: Хатагтай, ноёд оо та бүхнийг нэгдэхийг урьж байна.

Артур: Манааны шовгор руу.

Мосс:  Томми. Артур. Коллинс. Гүнгийн авхай Татъяна Петровнатай танилцуулахыг зөвшөөрнө үү. Гүржийн Тбилисээс ирсэн. Гүнгийн авхай, таныг Шелбийн ах дүүсийг танилцуулж байна. Бирмингемийн Смолл Хит. Том, амжилт хүсье.

Том: Мөнгөө өг.

Та: Надад ноён Калединд өгөөрэй гэж хэлсэн.

Том: Тэнд байгаа хүн буруу нэр хэлсэн. Бид нэрийг асуусан, тэр буруу нэр хэлсэн.

Та: Тэр ямар нэр хэлсэн бэ?

Том: Үгүй ээ. Та нарт итгэхгүй байна. Одоо мөнгөө өг.

Та: Би ноён Калединийг Тбилист байхдаа харсан. Үс нь хар байна уу?

Том: Надад өгсөн зааварт буруу код хэлэх юм бол ЗХУ-ын элчин сайдын яамны туршуул гэж хэлсэн.

Та: Намайг гэртээ оруулчих.

Том: Би энэ новшийг хараал идсэн гэртээ оруулахгүй.  Энд ямар ч хувилбар байх ёсгүй. Черчиллийн хэлсэн үг. Гэрт байгаа тэр хүн буруу нэр хэлсэн. Миний хуримын өдөр ингэж байдаг.

Та: Мөнгө машинд байгаа, ноён Шелби. Аваад тоол.

Том: Сайн байна. Финн.

Артур: Тийм ээ, зөв байна. 

Том: Явж болно. Мосс.

Та: Та хийж чадах уу? Алж чадах уу? Мосс, гүнгийн авхайг Бирмингемд буцаагаад хүргэж өг.

Мо: Ойлголоо, Том. Хайрт минь, явъя. Сайн байна.

*****************

Пол: Надад шалтгаанаа хэл, тэгэхгүй бол би хэзээ ч чамд итгэхгүй.

Ру: Үнэн гэвэл... би хурандаа нарынхаа нэгнийх нь эхнэртэй унтчихсан. 12жилийн өмнө болсон хэрэг... Язгууртнууд өршөөлд итгэдэггүй.

Пол: Шелбичүүд ч бас.

Артур: Тэгээд тэрнийг алах уу?

Том: Тэр Улаан. Цагаанууд бидэнд төлж байгаа. Гэрээний нэг хэсэг.

Артур: Гэрээ. Том, ийм юманд оролцох хэрэггүй байсан юм.

Том: Сонголт байгаагүй.

Артур: Үйлдвэрт нэвтэрч орно гэж чи хэлсэн.

Том: Тийм ээ, наадах чинь мөн. Хажуугаар нь новшийн юм болох байх.

Артур: Тэгээд хэн хүрздэх вэ? Аан? Хэн хүрздэх юм? Аан? Би мэдэж байна.

Том: Артур.

Артур: Мэдэж байна.

Том: Артур. Энэ арав дахин их, арав дахин. Дэлгүүрийн шалнаас  машин өргөснөөс арав дахин их.

Артур: Машин, Томми. Хараал идсэн машинууд. Танк биш...

Том: Тийм ээ. Артур, намайг сонс. Намайг сонс, за юу? Энэ улсын хүчирхэг хүмүүс энэ новшнуудад туслахыг хүсч байгаа. Хаан, Черчилл, бас хараал идсэн Торигийн нам гэх мэт. Бид татгалзвал, Артур... бид татгалзах юм бол... тэд бидний үйлдсэн нүглээс болж бүгдийг нь дүүжилнэ. Бид хэзээ ч ийм их мөнгө олж байгаагүй. Хэзээ ч. Энүүгээр Бостоны боомтын усан онгоцны үйлдвэрийг худалдаж авна. Тэгээд би доллараар авна гэж хэлсэн юм. Энийг дууссаны дараа бизнесээ хэвийн үргэлжлүүлнэ...

Артур: Бурхан минь...

Том: Алив ээ, ах аа. Миний хуримын шөнө.

Том: Жон хаана байна?

Пол: Эсмег хайж байгаа.

Том: Тэгнэ ээ.

Ру: Рубен Оливер. Зураач. Хоолны өрөөнд байгаа зураг чинь надад маш их таалагдсан.

Том: /гадаадаар ярина/ Жонни гал тавина. Хүмүүсийг бүжиглүүл...

Пол: Танилцахад таатай байлаа, ноён Оливер.

Том: Данни, үзүүлээд өг...

***************

Орос: Бид хаана явж байлаа?

Эйда  Кримеа.

Орос:   Намайг дайн ярьж таныг залхаахаас өмнө.

Эйда  Улс төр.

Орос:   Тийм ээ. Та гэрээсээ ганцаараа коммунист байх гэж.

Эйда  Зарим нь мөн. Мэдэхгүй л байгаа болохоос.

Орос:   Та нар гэр бүлээрээ дотно байдаг биз дээ, тийм үү?

Эйда  Үргэлж гар сунгах зайд.

Орос:   Тэр чинь юу гэсэн үг  вэ?

Эйда  Тийм ээ, бид дотно гэр бүл. Артур?

Артур: Саад болсонд өршөөгөөрэй. Ноён Каледин тантай уулзахаар нэг эмэгтэй ирсэн. Тэр дөнгөж сая ирсэн.

Орос:   Тэгэхээр Татъяна Лондонгоос сайн явж иржээ?

Артур: Тийм ээ.

Орос:   Тэр хаана байна?

Артур: Гадаа зүчээний дэргэд.

Орос:    Угаалгын өрөөнд орж болох уу?

Артур: Гадаа шээж болно... зүчээний тэнд...

Эр: Үгүй ээ...   Хариуг нь өгөөч...

Авга:  Ноён Шелби, зөв санаа байна. Хатагтай нараас хол асуудлыг шийднэ. Бид энд генералууд шиг байх шив, тийм ээ? Эрчүүдээ тулалдахыг хараад л... Генарал гэхэд бид тулаанд арай л ойр байх шиг.

Ш:  Тийм ээ...

Эр: Дахиад цохь.

Эр: Хөөе хөөе...

Авга: Ноён Шелби, бидний зарим нь таны дайнд гаргасан амжилтыг үнэлэн өнөөдрийн хуриманд оролцохыг зөвшөөрсөн юм. Грейсийн авга ах, олон жил аавыг нь орлосны хувьд... би хүчирхийлэл, хээл хахуулийн тухай ярианаас болоод сэтгэл дундуур байгаа.

Том: Хараал идсэн дарсаа уугаад, инээ. Би тэгж байна.

Орос: Намайг гэнэдүүлж чадлаа. Хараал идсэн новш...

Эр: Тийм ээ.

Эр: Болсон. Болсон...

Орос: Битний бууд.

Артур: Үгүй.

Орос: Бурхны нэрийг бодож, битгий бууд.

Артур: Үгүй.

Орос: Бурхны нэрийг бодож...

Артур: Үгүй.

Орос: Бурхны нэрийг бодож...

Артур: Үгүй. Үгүй. Үгүй үгүй үгүй үгүй. Үгүй.

Орос: Бурхны нэрийг бодож...

Артур: Үгүй.

Ш:  Юу байсан бэ? 

Ма: Машин л биз...

****************

Гр: Миний бодсоноос өөр байлаа.

Том: Минийхээс ч бас.

Гр: Гэхдээ дуусчихлаа. Маргааш зөвхөн бид байх болно.

Том: Нааш ир...

**************

Ру: Машины маань ус хөлдчихөж. Намайг хонож болно гэсэн. Утгагүй гэдгийг мэдэж байна.

Пол: Өөр олон өрөө байгаа. Сайхан амраарай, ноён Оливер.

Ру: Танд миний нэрийн хуудас байгаа. Хэзээ ч хамаагүй, Лондонд ирвэл цай ууж болох юм.

***************

Артур: Чамайг хайж байлаа. Энд байгаа байх гэж бодсон юм. Мэдсэн юмаа.

Ли:  Би тайван дуусгахыг хүссэн юм.

Артур: Тийм ээ. Юу олсныг хар даа.

Ли:  Гоё юм аа. Баярлалаа. Артур тэр ярианаас болж санаа зовох хэрэггүй. Чиний сэтгэлд байсан зүйл үзэгслэнтэй байсан. Бурхан хэлж амжаагүй үгсийг сонсдог юм. Шөнө, ийм үед өөрөөрөө байх сайхан биш гэж үү? Артур, нүдээ аниад нэг минут тэр тухай бод... Тэр...

****************

Том: Бурхан минь... би очъё... Чшш... чшш...   Хараал идсэн Тоффуудын олдогоос ч их мөнгө, тийм ээ?

Пол: Чи ганц дээрмийн төлөө энүүгээр мөрий тавьж байна.

Том: По, би мөрийтэй тоглоомчин.  

3-р бүлгийн 1-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home