Түүний нууцлаг увидас
Жу Инсүг – эм, 40 орчим настай.
Пак Соггюү – эр, 40 орчим настай.
Пак Согхү – эр, 40 гараннастай.
Ким Ёнху – эр, 40 орчим настай.
Мин Ёнхи – эм, 20 орчим настай.
Үс – эр, 40 орчим настай.
Цагаан: Сайн байна уу? Жу Инсүг профессор мөн үү? Би утсаар ярисан. Туслах найруулагч И Сынхүн байна. Үдээс хойш лекцтэй гэсэн. Их эрт боссон уу?
Ёнху: Янзтай байгаа биз дээ? Профессор гэл үү?
Цагаан: Шимчон загварын их сургууль. Өнгө будгийн тэнхим.
Ёнху: Өнгө будгийн тэнхим ээ? Тийм тэнхим бас байдаг юм уу? Юм буддаг эмэгтэй юун байгаль орчны ажил вэ? Хөл нь хүртэл доголоод янзтай юм аа.
Бичиг: Мүн Сури. Жи Жинхи.
Инсүг: Манай Шимчон байгаль орчны холбоо маань хүчтэй шаардлага тавих төлөвтэй байгаа. Тэгээд тасралтгүй хяналтыг байнга тавих төлөвлөгөөтэй байгаа.
Ёнху: Тийм ээ Шимчон хотыг ингэж их хайрлаж Шимчоныг хамгаалах гэсэн байгаль орчны байгууллагынхан байгаа нь сайхан хэрэг. Өнөөдөр ярилцлага өгсөнд баярлалаа.
Инсүг: Баярлалаа.
Ёнху: Баярлалаа. Өнгөрсөн 1990 оноос хойш жил бүр 40 тонн. Бүгд 246 удаагийн далайд тос алдсан хэрэг.
Инсүг: Электрон дэвтэр үү?
Ёнху: Үгүй ээ PDI.
Инсүг: PDI.
Ёнху: Яваагүй байсан юм уу?
Инсүг: Сурвалжлагч юм уу? Сайн юм билээ.
Ёнху: Үгүй ээ. Түрүүн уг нь түрүүн хэлсэн дээ. Би төрсөн нутгийнхээ байгаль орчныг хамгаалъя нэвтрүүлгийг хийдэг Ким Ёнху найруулагч.
Инсүг: Яана аа. Профессор Жу Инсүг байна. Найруулагч болохоор PDI хэрэглэдэг юм уу?
Ёнху: Юу?
Бичиг: Байгаль орчныг хайрладаг болтол нь хүмүүсийг өөрчлөх ганц нэвтрүүлэг. Сайхан нэвтрүүлэг хийдэг найруулагч болоорой гэж хүсье. Жу Инсүг.
Эр: За ажил нь амжилттай болсон уу? Зурагтаар гарна гээд нүдний шилээ хүртэл авчихжээ.
Судал: Гэхдээ хараа чинь гайгүй юм уу?
Инсүг: Линз зүүчихсэн.
Эр: Их анхаарал тавьжээ, их анхаарч.
Инсүг: Мэдээж шүү дээ. Зурагтын од юм чинь.
Шар: Тэгэхээр гол нь манай Жу профессор дандаа нүдний шилгүй байх хэрэгтэй. Царай зүс чинь зүгээр ч нэг хөөрхөн төрөөгүй шүү. Бидэн шиг хүмүүст бага багаар хуваалцаж бай гэж өгсөн байх нь. Хэн гэж үү сүмд байгаа хүн.
Судал: Цэцэг минь чиний үнэр үнэндээ чинийх биш зөгий болон эрвээхийд зориулсан юм шүү дээ.
Шар: Сайхан юм аа.
Инсүг: Би нүдний шилээ авч байхад яагаад баярлаад сүйд болцгоогоод байгаа юм бэ?
Шар: Угаасаа эмэгтэй хүн авчихвал эр хүн үнэхээр баярладаг.
Судал: Баярлалгүй дээ.
Инсүг: Анх удаа уулзаж байгаа юм шиг яагаад байгаа юм бэ?
Шар: Яасан юм бэ?
Инсүг: Намайг нүдний шилгүй байгааг анх удаа харж байгаа юм уу?
Шар: Би анх удаа л харж байна даа.
Инсүг: Юун анх удаа харах гэж.
Шар: Үгүй ээ анх удаа харж байна.
Инсүг: Би хэзээ нүдний шилтэй хийж байсан юм бэ? У Жонхён. У Жонхён. Жон Хисон. Жон Хисон. Ирнэ гэж байхгүй л дээ. Би өнөөдөр ирц бүртгэнэ шүү гэж хэлсэн үү? Үгүй юу? Та нар шиг даавуу будаж хувцас хийдэг хүмүүс ийм газарт заавал ирэх хэрэгтэй. Гоё хувцас хийгээд өмсөөд явлаа гээд яах юм бэ? Байгальтайгаа зохицож байж гоё харагдана. Тэр хардаа. Өнөөдөр гадаа байгалийн фон дэмжээд өгөхөөр Ёнхи. Чиний шар хээ дажгүй харагдаж байгаа юм. Гоё хувцас болохоор биш шүү. Өнөөдрийн ирцээр дундын шалгалтын дүнг тавина. За дууслаа. Аваач. Нэр. Нэгэн удаагийн аадар борооны дараа. Зохиосон Жу Инсүг.
Шар: Гоё байх даа.
Инсүг: Миний бие салхины аясаар хийсэн зодолдох навчнуудын үнэртэй холилдон хийснэ. Буцаад ирэхийг нь эргээд ирэхийг нь хүлээсээр хаашаа ч үгүй гацсан намайг сул тавих одоо энэ мөч.
Шар: Гоё гоё.
Сог: Өө муу гөлөг. Гөлөг минь байж бай. За Пак Пил байна.
Эр: Пак зураач аа Starcom news.
Сог: За албаны дарга аа.
Эр: Яаж байна? Зурагнууд бэлэн болчихсон уу?
Сог: Тийм ээ бэлэн болчихсон.
Эр: Аан тэгвэл одоо ирж байна уу?
Сог: Тийм ээ.
Эр: Өө тийм үү ашгүй дээ. Өнөөдөр аяга шар айраг ууя даа. Пак зохиолч та профессор болсон гэл үү? Сайхан юм аа.
Сог: Аан тийм ээ.
Эр: Шууд очих уу?
Сог: Үгүй ээ.
Эр: Баяр хүргэе.
Сог: Байна уу? Гөлөг чинь.
Судал: Тал үнээр нь өгье өө. Энийг авч явлаа гээд надад хэрэггүй. Далайн эрэг дээр ирсэн болохоор таваг түүхий загас л идчих гэсэн юм.
Эр: Үгүй ээ үгүй.
Судал: За за битгий авч. Битгий ав. Зүгээр л харчих.
Эр: Харж болох юм уу?
Судал: Тэгэлгүй дээ. Залуу хүн байж сонирх л доо.
Эр: Юу вэ? Та нар чинь луйварчид юм уу?
Согху: Хөөе муу новшийн гөлөг минь. Энэ муу новшийн гөлөг чинь хэнийг луйварчин гээд байгаа юм бэ? Новш чинь. Новш минь чамайг авна гэхээр чинь наачихаад байхад хэнийг луйварчин гээд байгаа юм бэ? Хуучныг нь хүртэл хуулаа биз дээ? Хуулчихаад байхад одоо яах юм бэ? Амыг чинь тасдаж аваад оронд нь цаавуугаар наачихна шүү гөлөг минь. Аав чинь юу хийдэг юм бэ?
Эр: Юу?
Согху: Аав чинь юу хийдэг юм бэ?
Эр: Зүгээр л гэртээ байгаа.
Согху: Аав чинь завтай юм уу?
Эр: Тийм.
Согху: Аавдаа сайн хандаарай. Манай гэрт ч гэсэн час улаан толгойтой нэг нөхөр байгаа. Гөлөгнүүд минь юун том хүний тоглоом бэ гөлөгнүүд.
Сог: Яаж байна? Дажгүй юу?
Согху: Дэмий явж байснаас л дээр юм.
Сог: Тэгж байгаад боль оо. Тэр нэг юм зүгээр хулигаан юм биш үү?
Согху: Хулигаан. Чи ашгүй хүрээд ирлээ. Очоод хүүхэд олоод ир.
Сог: Хэнийг?
Согху: Манай Ёнхуг.
Сог: Дахиад явчихсан юм уу? Таны хүү юм чинь та олж ир ээ.
Согху: Би завгүй байгаа.
Сог: Та яахаараа завгүй байдаг юм бэ?
Согху: Ажил хийж байгаа биз дээ? Тэгээд би одоо очих юм бол тэр нэг юмыг нүдээд баллана. Болохгүй.
Сог: Би ч гэсэн болохгүй ээ. Хэсэгтээ хөдөө ажиллана.
Согху: Хөдөө яах нь уу?
Сог: Шимчоны нэг коллежид зурагт номын тэнхим нээгдэж байгаа тэнд ирж хичээл заагаарай гэсэн.
Согху: Хөөе хаа хамаагүй юмнуудад хичээл заагаад байлгүй зээ дүүгээ олж ирээд хичээл заа л даа. За юу.
Судал: Бүгд л комплексоос болоод тэгж байгаа юм. Байгууллагад орж ажиллах ч гэсэн адилхан. Тэгээд сайн дурын ажилд дурлалцах гэж оролцдог юм уу? Яагаад тэгж сэжүүр өгөөд байдаг юм бэ?
Инсүг: Тэр талаар битгий ярь.
Судал: Мэдээж яах вэ чамд хамгийн эвгүй л байгаа байх. Гэхдээ хүүхдүүдэд хичээл заадаг байж.
И нсүг: Зогс. Мүн профессор та ч гэсэн тийм л байсан. Санахгүй байгаа юм уу? Санаж байна уу үгүй юу?
Судал: Санаж байна аа.
Инсүг: Юу гэсэн билээ? Юу гэсэн юм бэ? Тэр хар л даа та ч гэсэн надад сайн гэж хэлсэн л байгаа биз дээ? Таныг анх надад тэгж хэлэхэд сайн бол хайртай бол тэгж болох л юм гэж бодсон. Гэхдээ тэгж болохгүй.
Үс: Бүдүүлэг хөрөнгөтний нийгэм байхдаа яах вэ дээ. Бүдүүлэг хөрөнгөтний нийгэм гэнэ шүү. Доод түвшний капитализм шүү дээ. Үнэхээр бүдүүлэг.
Инсүг: ТЭгсэн ч гэсэн хичээдэг шүү дээ.
Үс: Хичээх бол тусдаа асуудал. Тэгээд энэ бол үнэхээр сөрөг зүйл болохоор би хэлэхгүй гэж бодож байсан юм. Уран зохиолын анги төгссөн хүн яахаараа Оросд очиж сурдаг юм бэ? Үгүй ээ Солонгос хэлний эрдмийн зэргийг яагаад Зөвлөлтөөс очиж авдаг юм бэ? Энийг ойлгож байна уу?
Инсүг: Ямар ч байсан надад та хоёрын ийм байгаа тухгүй юм аа.
Үс: Тухгүй байна уу? Тухгүй л байгаа байх. Тийм ээ.
Инсүг: Одоо болно оо. Энийг ид л дээ.
Үс: Би их идсэн.
Инсүг: Хурдан идэж байж нэмж өгнө шүү дээ. Байнга тийшээ аваачиж өгөөд байна. Яагаад байнга амаа ангайгаад байдаг юм бэ?
Сог: Чи муу наашаа хурдан яв л даа. Хөөе чи яагаад байгаа юм бэ? Яав аа?
Найз: Би Ёнхуд алуулна шүү дээ.
Сог: Хөөе муу дарваан минь би Ёнхугийн авга ах нь. Хөөе хөөе чи муу. Хөөе хөөш. Тоглож байх шив. Энэ ёстой турсгаа хуулуулах хэрэгтэй. Ёстой нээрээ. Дасгалжуулагч нь юугаа заасан юм бэ? Би дасгалжуулагч байсан бол хаа нэг газар очоод нуугдана аа. Тоглоод байгаа юм уу? Дарвайсан юмнууд. Аятайхан тоглооч та нар. Ээж аав нь хайран юм аа. Муу гөлгийг дээ. Өөрийгөө хичээгээч бүдүүн гахай минь. Гэдсийг нь ээ. Хөөе муу бүдүүн ээ.
Бичиг: 1986он.
Ах: Жу Инсүг чи дуугүй бай л даа.
Дүү: Ах аа.
Ах: Энд юу хийгээд байгаа юм бэ?
Дүү: Гэрт ээж байна.
Ах: Өө новш. Инсүгийг дуудчихсан шүү дээ.
Дүү: Гэрлүү юу?
Ах: Инсүг яасан?
Дүү: Тамхи татаж байгаад баригдчихсан.
Ах: Солиотой эм. Бүр нэг дүүрчихсэн шүү дээ. Би ч гэсэн сургууль дээрээ татдаггүй шүү дээ.
Дүү: Ах аа энийг юу гэдгийг мэдэх үү? Инсүг. Тамхи нь баригдсан гэсэн дээ. Ангийн багш тамхи олно гээд хамаг юм ухсан ч олоогүй. Гэхдээ энийг хаана нуусныг мэдэх үү?
Хүү: Хаана нуусан юм бэ?
Дүү: Дотоожиндоо,.
Ах: Заваарсан амьтан.
Дүү: Ёстой инээдтэй байгаа биз? Энэ үнэрийг дээ.
Хүү: Алив өгч бай.
Дүү: Болохгүй ээ.
Хүү: Наашаа өгч бай.
Дүү: Ёстой сонин үнэр байна.
Хүү: Алив өгөөдөх л дөө. Өгч бай өгч бай. Энэ муу гөлөгийг дээ. Гөлөг. Энэ муу гөлөгийг дээ.
Ах: Хөөе И Жунду.
Хүү: Юу?
Ах: Чи Инсүгт сайн биз дээ?
Хүү: Үгүй ээ.
Ах: Хохино шүү. Чи муу сайн биз дээ? Өөрийн болгомоор байна уу?
Хүү: Юу?
Ах: Чи Инсүгтэй хиймээр байгаа биз дээ? Харин чи?
Дүү: Юу?
Ах: Чи ч гэсэн хиймээр байна уу? Та хоёрын зодолдоод ялсантай нь хийлгэе.
Дүү: Хөөе муу новш оо. Муу гөлөг минь нааш ир. Муу гөлөг.
Ах: Новш оо 3р анги юм байж 1р ангийнхныг барахгүй байна уу? Ялагч байхгүй.
Охин: Согху ах одоо хүртэл ирээгүй юм уу?
Дүү: Тийм.
Охин: Хэзээ ирэх юм бэ?
Дүү: Мэдэхгүй ээ. Аав авч ирэх гээд явсан болохоор удахгүй ирэх байлгүй.
Охин: Чи эртээд Жунду ахтай зодолдсон гэл үү?
Дүү: Юу ?
Охин: Чи надтай хиймээр байна уу? Жоохон байж байгаад хийх үү?
Дүү: Яагаад?
Охин: Чи ялсан гээ биз дээ?
Хүүхэн: Балай юм. Тэгсэн ч гэсэн цохиур бариж ирээд байхдаая яах вэ дээ. Авга ах мөн үү?
Зээ: Амаа хамхи эргүү хүүхэн.
Хүү: Новш минь чи хийсэн үү үгүй юу?
Дүү: Хийгээгүй ээ новш минь.
Хүү: Битгий хуц новш оо. Чи муу гөлөг Инсүгийг амсчихсан уу?
Дүү: Ахыг ирэхээр чи үхнэ дээ.
Хүү: Муу новш.
Ах: Хөөш муу гөлөг минь.
Инсүг: Хийгээгүй.
Ах: Хийгээгүй гээд байна. Чи цохь. Муу новш оо. Нааш ир. Барь барь. Бариач.
Охин: Юу вэ?
Ах: Хөөш муу гөлөг өө.
Сог: Хоцорсонд уучлаарай. Зурагт номын тэнхимд хичээл орохоор болсон Пак Пил байна. Ирэх замдаа нэг газраар орох хэрэгтэй байсан юм. Уучлаарай.
Шар: Манай сургуулийн декан.
Сог: Анх удаа уулзаж байна. Намайг Пак Пил гэдэг.
Халзан: Ороод ир яагаад зогсоод байгаа юм бэ?
Инсүг: Ким Ёнху найруулагч өрөөндөө байна уу?
Эр: Ким Ёнху найруулагч өрөөндөө алга аа.
Инсүг: За.
Эр: Жу Инсүг профессор мөн биз дээ?
Инсүг: Тийм ээ би Жу Инсүг байна.
Эр: Сайн байна уу? Би туслах найруулагч хийж байсан И Сынхүн байна.
Инсүг: Өө сайн байна уу?
Эр: Ким найруулагчийн гар утасны дугаарыг авах уу?
Инсүг: Өө хэрэггүй хэрэггүй. Зүгээр л нэвтрүүлэг сайхан болсон байна гэж хэлэх гэсэн юм.
Эр: За.
Инсүг: Тэгвэл би өөрөө утасруу нь залгаад үзэх үү?
Эр: Сайн сонссонгүй ээ.
Инсүг: Би өөрөө дугаарлуу нь залгаад үзье ээ. Аав нь Ким Ёнху найруулагч юм уу?
Хүү: Тийм.
Инсүг: Аав нь байхгүй байгаа юм уу?
Хүү: Аав байхгүй.
Инсүг: Ажилдаа явчихсан юм уу?
Хүү: Тийм.
Инсүг: Гэхдээ чи яагаад утсыг нь авч байгаа юм бэ? Аав нь утсаа орхиод явчихсан юм уу? Ээж нь байна уу?
Хүү: Байхгүй.
Инсүг: Ээж нь хаачсан юм бэ?
Хүү: Ээж байхгүй.
Инсүг: Ээж байхгүй юм уу?
Хүү: Тийм.
Инсүг: Ээжгүй юм уу?
Хүү: Тийм.
Инсүг: Тийм байх нь ээ. Танайх аль хороолол вэ?
Хүү: 108р байр.
Инсүг: Үгүй ээ 108р байр биш. Аан за профессор оо аан за. 108р байр уу? Ойлголоо. За профессор оо.
Эр: Бохирдол үүсгэж газрууд энгийн айл өрх болон олон нийтийн газруудаас гадна бүх төрлийн үйлдвэрээс ялгарч байна. ОДоо манай улсын хүлэмжийн хий өсөлт ердөө 8% байгаа. Ялангуяа хүн ам ихээр суурьшсан томоохон хотуудын ойр орчмоор бол байдал хүндэрч байгаа.
Ёнху: Сайн байна уу?
Инсүг: Хүүе сайн байна уу? Энд юу хийж яваа юм бэ?
Ёнху: Намайг хараагүй юм уу? Хурлын тэмдэглэл хийх гэж ирсэн юм. Харааны шилгүй яаж байв даа.
Инсүг: Дахиад авчихсан. Одоо бол линз зүүчихсэн. Би тэр нүдний шилээ эргүүлээд авч болох уу?
Ёнху: Сайхан байгаа биз?
Инсүг: Тийм ээ. Яана аа?
Ёнху: Яасан?
Инсүг: Юу вэ? Тагнуул юм уу?
Ёнху: Үгүй ээ. Цэргийн сургуулилт л байх. Ганцаара төөрчихсөн юм бахй дааа.
Инсүг: Юу вэ?
Ёнху: Зүгээр ээ энүүгээр өнгөрөөд явчихна аа Инсүг ээ.
Эр: За эндээ 15 минут амраад явна шүү. Нэг нэг сүү боов идээрэй.
Ёнху: Удахгүй.
Инсүг: Хурдан хэвтээч.
Ёнху: Удахгүй.
Эр: Нэг нэгээр шүү ичмээр юм аа ичмээр юм.
Үс: Хонхны дуу чинь манай гэрийнхтэй яг адилхан юм аа.
Инсүг: Яв аа. Тэгээд ийм юм битгий өмсөж байгаач.
Үс: Яасан?
Инсүг: Хөгшин харагдаад байна. Яг өвөө шиг. Үнэндээ бол муу хувцас биз дээ?
Үс: Яагаад?
Инсүг: Ажил хийдэг хүмүүсийн ажлын хувцас л биз дээ? Өдөр тутмын ханбүг. Гомдчихсон уу? Зүгээр л миний хувьд тийм л гэсэн юм.
Үс: Тэгвэл чиний хувьд л болохоос нийтээрээ гэсэн үг биш биз дээ?
Инсүг: Пажама шиг байгаа биз дээ?
Үс: Пажама гэж юу байдгийг мэдэх үү? Англи үг шүү англи үг. PAJAMA пажама. Мэдээгүй биз дээ? Бүгдийг нь мэддэг юм шиг хэрнээ өөрийн чинь хэзээ ч ойлгохгүй ертөнц. Тийм зүйл байдаг юм.
Шар: Лекц орох ямар байна? Хөгжилтэй байгаа биз?
Сог: Тийм.
Шар: Хэтэрхий хөгжилтэй байж болохгүй дээ. Хүнд юм заахад хэтэрхий дурлачихвал өөр юм хийж чадахгүй. Тухтай байдаг юм. Амаараа хоол олж иднэ, хүндлүүлнэ. Хэдэн жил энэ ажлыг хийгээд амьдарчихвал өөр юм хийж чадахгүй юу ч чадахгүй. Хийхийг хүсэхгүй гэсэн үг л дээ. Гэхдээ үнэндээ бол айдаг.
Сог: Айх аа?
Шар: Хүүхдүүдийг баахан шахчихаар хамаагүй харьцаж чаддаггүй юм аа айгаад. Үнэндээ сургууль дээр байхдаа л профессор, оюутан. Гадаа гарах юм бол эд нар ч гэсэн дайсан шүү дээ өстөн. Өө нээрээ тэр яах вэ таниас тусгайлан гуйх юм гараад дуудсан юм.
Инсүг: 11% өссөн байна. Өөр хүн гарч байгаа хэсгээс эхлэж болохгүй юм уу?
Ёнху: Яасан? Ичээд байгаа юм уу?
Инсүг: Яаж ч бодсон жоохон ичээд байна.
Ёнху: Хоёулаа Япон явах уу?
Инсүг: Япон уу?
Ёнху: Тийм.
Инсүг: Одоо юу?
Ёнху: Үгүй ээ одоо биш.
Инсүг: Япон явах гэж байгаа юм уу?
Ёнху: Үгүй ээ.
Инсүг: Тэгээд яаж явах юм бэ?
Ёнху: Юун яаж явах юм бэ гэж зүгээр л явна шүү дээ. Хамт явмаар байна. Хоёулаа.
Шар: Агуулгыг нь Юү багш хянаад өгнө. Догчон бага сургуулийн багш байгаа юм. Олон удаа хийж байсан болохоор сайн туслана аа. Ямар ч байсан зурагт сурах бичиг болохоор хүүхдүүд уншихад хөгжилтэй байх ёстой биз.
Үс: Хөгжилтэй байхаас гадна зурагт ном ч гэлээ сурах бичиг. Нямбай байх хэрэгтэй. Анхаарах хэсэг их байх. Дараа нарийн юмыг ярьцгаая.
Шар: Тодорхой ярьцгаая.
Судал: Тийм ээ ороод ир. Энд бүгд байна.
Шар: Өө Жу профессор.
Инсүг: Профессор оо.
Ёнхи: Сайн байна уу?
Шар: За дотогшоо суу.
Судал: Ямар уддаг юм бэ?
Үс: Зүгээр л ороод ирэхгүй. Ирчихсэн юм байж залгаж яадаг байна аа? Тэгээд Жу профессор заавал Мүн профессорлуу л залгах юм аа.
Инсүг: Яагаад байна аа?
Шар: За за Жу профессор оо эртээд хэлж байсан даа. Зурагт номын зохиолч Пак зохиолч. Тэгээд энэ хүн бол бидэнтэй хамт ажилладаг Жу профессор.
Сог: Сайн байна уу? Пак Пил байна.
Инсүг: Жу Инсүг байна. Гэхдээ өмнө нь надад хэлээгүй шүү.
Шар: Би хэлээгүй билүү?
Инсүг: Хэлээгүй. Хөөе. Зураач гэсэн үү?
Сог: Тийм.
Инсүг: Зураач гэчихээд.
Сог: Уран зураг биш зурагт номынх.
Инсүг: Уран зураг биш. Зурагт ном.
Сог: Миний ямар нэг зүйл таалагдахгүй байгаа юм уу?
Инсүг: Яасан? Тэгээд би таалагдаж байгаа юм уу?
Ёнху: Ямар ч байсан төлөвлөгөөгөө танилцуулъя. Та шалгаад үзээрэй.
Эр: Ким найруулагч телевиз ч гэсэн компани. Энэ чинь та нарын бодож байгаа шиг тийм сул газар биш. Нэг л өдөр гэнэт Япон явлаа гэвэл өө тийм үү сайн яваад ирээрэй гээд мөнгө өгдөг газар гэж бодоод байгаа юм уу? Ажлын хуваарийн дагуу ажил. Хуваарийнхаа дагуу.
Ёнху: Тэгвэл албаны даргад өөрт нь өгье.
Эр: Энэ муу одоо найруулагч хийгээд хамаг муухайг нь сурчээ. Манайх ямар SBS үү?
Ёнху: Яагаад SBS болдог хэрнээ SBС болдоггүй юм бэ? S С гэсэн хоёр үсэг тийм өөр юм уу?
Эм: Ямар нэг юм болсон юм уу?
Ёнху: Яасан?
Эм: И найруулагч нэг юм яриад байсан.
Ёнху: Юу гээд байгаа юм бэ? Тэр муу одоо. Өнөөдөр бичлэгтэй юм уу?
Эм: Байгаа 8 цагаас. И найруулагчийнх.
Ёнху: Тэр муу одоо яагаад дандаа шөнөөр ажил төлөвлөдөг юм бэ? Чи ч гэсэн эндхийн найруулагч нарын өмнө бөхөлзөөд байх хэрэггүй. Тэгс хийлгэж дуусаад хурдан харь.
Эм: Чи яаж яриад байгаа юм бэ? Чи найруулагч биш юм уу?
Ёнху: Найруулагч хүн хүүхэддээ санаа зовдоггүй юм уу? Тэгээд эндхийн найруулагчийг найруулагч гэх үү?
Сог: Ёнхи.
Ёнхи: За.
Сог: Жу Инсүг профессор танай профессор мөн үү? Тэр хүн профессор мөн юм уу?
Судал: Мэдээгүй юм уу? Зурагт номын профессороор уригдаж ирсэн. Мэргэжлийн хүнийг нь уриж авч ирсэн. Зурагт номын Пак Пилийг мэддэггүй юм уу? Тийм дээ зурагт ном сонирхдоггүй хүмүүс бол мэдэхгүй л дээ.
Шар: Сайхнаар хэлвэл профессор болохоос биш үнэндээ зурагт номчин шүү дээ зурагт номчин.
Инсүг: Ямар нэг юмандаа л сайн байвал тэгээд бүгд профессор л доо.
Үс: Надад гэхдээ тэр Пак багш таньдаг хүн шиг санагдаад байгаа. Өмнө нь харж байсан царай.
Инсүг: Япон тийм ч хол биш дээ.
Ёнху: Зайн хувьд ойрхон.
Инсүг: Тэгвэл явж яах юм бэ. Тэгж их хүчилмээргүй байна. Бүр зугтаж л чадахгүй бол ямар ч утгагүй.
Ёнху: Ямар нэг юм болоо юу?
Инсүг: Ямар нэг юм болсон юм биш ээ утгагүй гэж байна.
Ёнху: Тэгээд яагаад зугтах гээд байгаа юм бэ? Юу болсон юм бэ?
Инсүг: Явъя. Очихоор утгатай ч байж болох л юм.
Ёнху: Байна уу? Өө гадуур байна. Харина аа. Жоохон оройтох байх. За. Түрүүлээд хариж бай. За.
Инсүг: Найз бүсгүй? Юу вэ? Найз бүсгүй юм уу?
Ёнху: Эхнэр.
Инсүг: Эхнэр ээ?
Ёнху: Намайг гэрлэсэн гэдгийг мэдээгүй юм уу?
Инсүг: Үгүй ээ мэдэж байсан. Гэхдээ эхнэртэй байсан юм уу?
Ёнху: Юу? Инсүг ээ муухай санагдаж байгааг мэднэ ээ. Уучлаарай. Би чиний өмнө алдаа гаргачихлаа. Гэхдээ ингэж надаас зугтаж байгаа чинь алдаа шүү Инсүг ээ. Энийг сонсвол холбоо бариарай.
Эм: Хайр аа.
Ёнху: Хэцүү гуйлт биш гэж бодож байна. Хүлээж байя.
Үс: Жу профессор оо зүгээр үү?
Инсүг: Хүүе Юү багш аа.
Үс: Такси барих гэж байсан юм уу?
Инсүг: Тийм.
Үс: Хүн дуутчихаад зүгээр явчихаж болдог юм уу? Огт санахгүй байна уу? Жу профессор оо. Жу профессор оо. Жу профессор оо. Зурвас ирж байна.
Инсүг: Мэднэ ээ. Гэхдээ сонсох хүсэл алга.
Үс: Тэгвэл унтраа л даа.
Инсүг: Ирсэн гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Унтраачихвал мартчихна шүү дээ.
Үс: Миний таньдаг хүн юм уу?
Инсүг: Юү багш аа. Би чамд сайн. Чи бол цэвэр ариун шудрага хүн. Би хүн хуурдаг хүнд дургүй. Тийм хүнээс чи бол хамаагүй илүү сайн хүн.
Үс: Инсүг ээ.
Инсүг: Юу?
Үс: Чи ч гэсэн сайн хүн. Хайртай шүү.
Инсүг: Хайртай шүү. Хүлээ зогс.
Үс: Сэрчихсэн үү?
Инсүг: Стоп. Цаашаа хар.
Үс: Юу?
Инсүг: Цаашаа хар аа. Би одоо явлаа. Ханаруу хараад байж бай.
Үс: Жу профессор оо.
Инсүг: Хана. Би эм авчихаад ирье.
Үс: Өө нээрээ мартчихаж. Пак багш аа Жу профессорын утасны дугаарыг мэднэ биз дээ? Би нэг юм авхуулах гэсэн юм аа. Жу профессорыг гарсан дээр нь гуйх гэсэн юм. Жу профессорын утасны дугаарыг мэднэ биз дээ?
Судал: 010-410-7393. 410-7393.
Инсүг: Наадахаа больчихож болохгүй юм уу? Толгой өвдөөд үхэх нь ээ. Тэгээд ямар нэг юм үнэртээд байх шиг ээ. Гэртээ хэрэглэж байсан юм уу?
Ёнхи: Тийм.
Инсүг: Энд ирээд сайхан угаасан юм уу?
Ёнхи: Тийм.
Инсүг: Гэхдээ юм үнэртээд байна. Ялзарсан юм шиг үнэр. Наад чийгшүүлэгчийг чинь сайн угаахгүй бол нил нян. Нян цацаад байгаа биз дээ?
Шар: Юм үнэртэхгүй л байна даа.
Судал: Надад үнэртээд байх шиг.
Инсүг: Энийг авч ирснээс хойш ямар нэг юм үнэртэхгүй байна уу? Хүүе.
Сог: Одоо болиоч. Өдийг хүртэл сайхан амьдарч байв уу? Хөлнөөс чинь болоод таниагүй шүү дээ.
Инсүг: Таньдаг хүн чинь мөн юм шиг байна уу?
Сог: Мэдэхгүй ээ.
Инсүг: Юү багш дэмий юм ярих хүн биш. Сайн бодоод үз. Гарцаагүй уулзаж байсан байх.
Сог: Би сайн мэдэхгүй юм байна.
Инсүг: Ямар ч байсан тэр хүний хажууд анхааралтай байгаарай.
Сог: Ямар нэг нүгэл хийчихсэн юм уу?
Инсүг: Өөрөө хийсэн нүгэлгүй хүн үү?
Эр: Сүүлийн удаа асууя. Бүх материал байсаар байхад яагаад Япон явж бичлэг хийх гээд байгаа юм бэ?
Ёнху: Тэр чинь бүгд 3,4 жил болчихсон бичлэгүүд үзэгчдийг хуурч чадахгүй.
Эр: Би хариуцлага хүлээж чадахгүй шүү мик унтраалаа.
Ёнху: Ахлах аа. Би ч гэсэн энэ удаад шийдчихсэн. Намайг юу гэж бодох надад хамаагүй. Энэ удаад бол хүн чанараа. Ийм юм гэж хаа байсан юм бэ? Юм яриж байхад мик унтраана гэж юу байсан юм бэ?
Эр: Сайхан донгосож байх шив.
Инсүг: Яах гэж нааш нь дагуулж ирсэн юм бэ? Энд юу хийх юм бэ?
Ёнху: Яах ч гээгүй ээ.
Инсүг: Тэгээд энд яах гэж ирсэн юм бэ? Бид одоо ингэх цаг мөн үү? Юу хийж байгаа юм бэ? Юу хийгээд байна аа? Хөөе. Энэ муу. Май чи.
Эм: За Ким Ёнху найруулагчийн утас байна. Байна уу? Өрөөндөө байхгүй болохоор би оронд нь авчихлаа. Байна уу?
Эр: За идээрэй. Өгөөдөх. Өө яана аа.
Эм: Ойрд дурлалцаад яваа юм уу? Хайрын захиа хүртэл ирээд. Ёстой нэг солиорцгоож байх шив. Хэрвээ өөрөө тэр хүнийг авч явах гэж байгаа бол тэр бол миний өгч чадах хамгийн аймшигтай шийтгэл гэдгийг битгий мартаарай.
Үс: Би ямар нэг буруу юм хийсэн юм уу? Надад гомдчихсон юм уу?
Инсүг: Би юу гэж чамд гомдох юм бэ?
Үс: Тэгээд яагаад байгаа юм бэ?
Инсүг: Яасан юм бэ? Яг яагаад байгаа юм бэ?
Үс: Тэр хүнээс болсон юм уу? Тэр хүнээс болсон юм уу?
Инсүг: Хэнээс болоод би яг яачихсан юм бэ?
Үс: Пак зураач.
Инсүг: Юу?
Үс: Инсүг ээ чи Пак зураачтай үерхдэг юм уу?
Инсүг: Юу гэж байгаа юм бэ? Пак Соггюү бид хоёр яасан юм бэ? Яагаад намайг Пак Соггюүтэй холбоод байгаа юм бэ?
Үс: Пак Соггюү. Соггюү. Яасан та нарын тусдаа хэрэглэдэг нэр юм уу? Соггюү. Их сайхан дотно нэр байна шүү.
Бичиг: Хичээл эхлэх өдөр.
Эр: Тэрний ах төгсөх ангид миний хажууд суудаг байсан. Нас барсан хүүтэй найзууд байсан. Пак Соггюү ч гэсэн ахаасаа болоод жинхэнэ хулигаан байсан.
Үс: Тэгээд?
Эр: Тэгээд тэр хүү нас барснаас болоод Пак Соггюү тэрний ах гээд бүгд шилжсэн. Өө нэг охин бас байсан.
Үс: Охин оо?
Эр: 1р ангийн нэг хулигаан охин байсан. Чүй Инсүг билүү? Ким Инсүг билүү?
Үс: Чүй Инсүг.
Эр: Тэр ч гэсэн жинхэнэ хулигаан байсан. Согхугийнх байсан байх шүү. Өө тийм Пак Соггюүтэй нэг анги байсан. Тэр хоёр ч гэсэн хэд хэд хийсэн байх.
Үс: Чүй Инсүг.
Бичиг: Гадаа усан сан. Пак Соггюү хулигаан Чүй Инсүг? Ким Инсүг.
Үс: Анхны зорилгоосоо бага багаар холдоод байгаа юм шиг санагдаж байна. Энэ бол зурагт ном ч гэлээ сурах бичиг. Яах аргагүй сурах бичиг. Тас тас хөхөрч байгаад уншаад орхичихдог зурагт ном биш гэж байгаа юм.
Инсүг: Ямар зорилготой сурах бичиг вэ гэдгээ бодох хэрэгтэй. Энэ ном чинь мэдээдэл өгөх зорилготой биш шүү дээ.
Үс: Гол зүйл нь ном хийж байгаа хүний хандлага. Номоо нэг сайн хардаа. Энд байгалийг хайрлах, анхаарах талаар юу ч алга. Зүгээр л хүүхдийн зурагт ном.
Сог: Хайр дутуу байна гэдгийг бол хүлээн зөвшөөрч байна. Яах вэ би анхнаасаа байгаль орчны талаар сонирхдог байгаагүй.
Үс: Сонирхдоггүй юм бол яагаад энд байгаа юм бэ? Яасан? Өөр юм сонирхоод байгаа юм уу? Түрүүн болсон зүйлд уучлал гуйж байна. Би арай хэтрүүлээд хэлчихлээ.
Сог: Зүгээр дээ. Зөв л зүйл хэлсэн.
Үс: Юу гэхдээ Пак багш аа Чонжүсо дунд сургууль төгсөөгүй юу?
Сог: Юу?
Үс: Чонжүсо дунд сургууль төгссөн биз дээ?
Сог: Үгүй ээ.
Үс: Төгсөөгүй юм уу? Чонжүсо дунд сургуулийн 35дахь төгсөлт.
Сог: Үгүй ээ.
Үс: Үгүй ээ дунд нь шилжсэнийг мэднэ ээ. Тэнд сурч байсан биз дээ?
Сог: Үгүй ээ.
Үс: Инсүг гээд танихгүй юу?
Сог: Хэн ээ?
Үс: Инсүг. Охин.
Инсүг: Би яасан юм бэ? Юу би яасан юм бэ? Заваарсан юм бэ.
Үс: Таны талаар яриагүй байна. Таньдаггүй юм уу Чүй Инсүг. 1р ангидаа нэг анги байсан баймаар юм.
Сог: Тэр сургуулийг төгсөөгүй юм чинь яаж мэдэх вэ дээ.
Үс: Андгайлж чадах уу?
Сог: Юу?
Үс: Андгайлж чадах уу?
Сог: Ёстой нэг. Юү багш ямар сонин юм бэ. Андгайлж чадна аа.
Үс: Юугаар.
Сог: Юу?
Үс: Юугаар андгайлах юм бэ?
Сог: Ёстой нэг. Ээжээрээ андгайлъя. Ээж. Болсон уу? Муу гөлөг. Гөлөг чинь.
Ёнхи: Пак багш аа Ыжонбүгийн гэрээс чинь байнга залгаад байсан. Ээж тань нас барчихсан гэнэ ээ.
Хүмүүс: Харин тийм. Тийм л биз дээ?
Согху: Энэнд өгөөд л тэрэнд өгөөд л. Тэгээд л би гал унтраах ангид ажилладаг байхдаа гал сайн унтраадаг байсан шүү дээ.
Эр: Галаа сайн унтраадаг байсан бол эхнэр чинь тэгж зовох уу?
Согху: Хүнтэй гэрлэчихсэн үү?
Судал: Юу ч хэлэхгүй явчихсан юм уу? Ёстой сонин зантай. Хаашаа юм бэ.
Үс: Муу новш оо. Шинэ царай байх чинь. Пак багш дээр байсан. Тэр хүн бас хэн бэ?
Инсүг: Миний гэрлэх хүн.
Үс: Өө гэрлэх үү? Гэрлэх хүн чинь хэн юм бэ?
Инсүг: Яагаад байгаа юм бэ?
Үс: Соггюү бол биш. Соггюүгийн ах билүү тэр хулигаан новш уу? Тоглосон юм аа. Би тийм зүйлийг чухал гэж боддоггүй. Үнэн шүү. Өнгөрсөн үе бол ердөө л өнгөрсөн үе. Эргээд ир л дээ Инсүг ээ.
Инсүг: юу яриад байгаа юм бэ? Архи уучихсан юм уу?
Үс: Инсүг ээ. Би бүгдийг нь уучлая.
Инсүг: Юу уучлах вэ?
Үс: Энэнээс цааш намайг битгий галзууруулаад бай гэж байна.
Инсүг: Яагаад байна аа. Тавь аа. Яагаад байгаа юм бэ? Тавь. Тавь л даа.
Сог: Юү багш аа Юү багш аа. Гарыг нь тавь тавиж байгаад ярья.
Үс: Тавь.
Сог: Эвээр ярь л даа.
Үс: Тавь л даа.
Сог: Яагаад байгаа юм бэ?
Үс: Пак Соггюү оршуулгаа дуусгачихаад ирсэн үү? Ээжээрээ тэгж хамаагүй андгайлдаггүй юм. Хулигаан новшнуудыг өсгөх гэж их л зовсон байлгүй дээ.
Сог: Юу гэх гээд байна.
Үс: Тэг ээ ав аа ав. Чи авна уу эсвэл ах чинь авна уу хамаагүй. Эсвэл бүр та хоёр дамжуулж хэрэглэнэ үү хамаагүй. Гэхдээ та нар шиг новшийн юмнууд маргаашнаас хүний нүүр харж чадахаа болино оо. Яасан? Би чадахгүй юм шиг байна уу? Намайг чадах нь уу үгүй юу харах уу? Тавь.
Сог: Яаж жолоо барих гээд байгаа юм бэ?
Үс: Муу хулигаан новш хуцаж байх шив.
Сог: Ойлголоо хүлээж бай. Юү багш аа хүлээж бай. Би шулуухан хэлье. Жишээлбэл.
Үс: Шулуухан хэлнэ гэчихээд юун жишээ татах гээд байгаа юм бэ.
Сог: Юү багш аа сонсож бай.
Инсүг: Юү багш аа.
Үс: Юү багш аа. Юү багш аа. Битгий дуудаад бай новшнууд аа. Та нарын мэддэг Юү Сынбүг үхчихсэн. Би одоо амьгүй. Цогцосноос битгий өрөвдөх сэтгэл хүсээд бай. Муу новшийн хулигаан.
Сог: Юу... Зүгээр үү? Гарч тусдаа хундага юм уух уу?
Инсүг: Манай гэрлүү явъя.
Сог: Нэг тулгацгаах уу? Май л даа.
Инсүг: Хүн нас барчихаад байхад тулгая гэж байгаа юм уу? Сөүлрүү яв. Сөүлд очоод зурагт номоо зураад амьдар. Бид дахиад уулзаж болохгүй.
Сог: Яагаад?
Инсүг: Бид өдий хүртэл хэдэн хүнийг хөнөөсөн билээ?
Сог: Бид хөнөөсөн юм уу?
Инсүг: Ямар ч байсан буц. Тус тусдаа чимээгүй амьдар.
Сог: Хэлсэн хэлээгүй буцна аа.
Инсүг: Би өмнөд хэсэгт чи хойд хэсэгт. Наашаа цаашаа битгий яв. Ойлгосон уу? Ойлгосон уу?
Сог: Нэгдчихвэл яана?
Инсүг: Баруун зүүнээрээ хуваагдахгүй юу. Би зүүн чи баруун.
Сог: Хуц новш оо би зүүн.
Инсүг: Дураараа бол оо новш минь. 1 хундага ууя. Сайхан амьдраарай. Би ч гэсэн сайхан амьдрана. Тэгээд хөөрхийлөлтэй сүнснүүдийн төлөө.
Сог: Төлөө.
Ёнху: Би өнөөдөр эхнэрээсээ салчихсан.
Инсүг: Юу?
Ёнху: Би эхнэрээсээ салчихсан.
Инсүг: Ёнху.
Ёнхи: Гараад ирэх үү?
Сог: Юу?
Ёнхи: Одоо гараад ирж чадах уу? Миний төлөө.
Сог: Ёнхи.
Ёнху: Одоо хоёулаа Япон явъя. Японоос болоод л ийм юм болчихлоо шүү дээ.
Инсүг: Ёнху би би хүчлэх дургүй гэж хэлсэн биз дээ?
Ёнху: Инсүг ээ хоёулаа сайхан амьдрана аа. Ойрд эргэн тойронд чинь олон хүн нас барж байгаа гэл үү? Тэр чинь их сайн зүйл гэсэн.
Ёнхи: Миний төлөө гараад ирж чадна гэвэл би ч гэсэн таны төлөө бүгдийг өгч чадна.
Сог: Ёнхи.
Ёнхи: Гараад ирэх үү?
Инсүг: Цусаар будагдсан. Харлан бараантах цус, харлан хагдрах цэцгийн навч. Унах нь гарцаагүй атал. Нэгэн цагийн дурсамжийг зүрхээрээ. Нэгэн цагийн нулимс умайд. Би гарцаагүй чиний булш болох болно. Цэцгийн дэлбээ болон дахин төрөх миний бие минь. 7 сарын өглөөний улаан цэцэг минь. Нэр. Маргаашийн биш ээ биш. Миний бие бол улаан цэцэг. Еэсс. Ёнху би Инсүг байна. Хэцүү зүйлс тохиолдсон. Бүгд сайхан шийдэгдсэн. Бүх зүйл сайхан болчихсон. Уучлаарай надаас болоод чи эхнэрээсээ хүртэл салаад. Би нэг шүлэг зохиосон чи сонсох уу? Нэр миний бие бол улаан цэцэг. Зохиогч Жу Инсүг.
Төгсөв.
Трэйлэр
Сог: Зурагт номын тэнхимд хичээл орохоор болсон Пак Пил байна.
Инсүг: Жу Инсүг байна.
Судал: Цэцэг минь чиний үнэр үнэндээ чинийх биш зөгий болон эрвээхийд зориулсан юм шүү дээ.
Үс: Надад гэхдээ тэр Пак багш таньдаг хүн шиг санагдаад байгаа. Өмнө нь харж байсан царай.
Сог: Миний ямар нэг зүйл таалагдахгүй байгаа юм уу?
Инсүг: Тэгээд би таалагдаж байгаа юм уу?
Сог: Тэр хүн профессор мөн юм уу?
Инсүг: 11% өссөн байна.
Бичиг: 1985.
Охин: Чи надтай хиймээр байна уу?
Ах: Та хоёрын зодолдоод ялсантай нь хийлгэе.
Охин: Хийх үү?
Бичиг: Өсвөр насандаа харьцаанд орж байсан хоёр профессор болоод нүүр туллаа.
Сог: Өдийг хүртэл сайхан амьдарч байв уу? Таниагүй шүү дээ.
Бичиг: Завхай гэр бүл киногоороо Стокольмийн 14 дэхь удаагийн олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн Мүн Сүри.
Инсүг: Намайг нүдний шилгүй байгааг анх удаа харж байгаа юм уу?
Бичиг: Оасис киногоороо Венецийн 59 дэхь удаагийн олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн Мүн Сүри.
Ёнху: Юу?
Бичиг: Ордон дахь эрдэнэсийн Жи Жинхи.
Сог: Юү багш сонин юм аа.
Бичиг: Хайрын төрөл киноны Жи Жинхи.
Сог: Нийлчихвэл яана?
Инсүг: Тэгээд хөөрхийлөлтэй сүнснүүдийн төлөө.
Бичиг: Хоёр профессорын чанд нууцласан 20 жилийн өмнөх нууц. Тааварлашгүй секс комеди.
Back to episodes Go home