2-р хэсэг 4 – р анги
Жинхэнэ нэр нь: Иртэй саравчит малгайтнууд
Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/
Үргэлжлэл: 00:58:59 мин.
Дүрүүд:
Ах дүү Шелби нар:
Артур Шелби
Томми Шелби
Жон Шелби
Финн Шелби
----------------------------
Честер Кэмпбелл хошууч мөрдөгч
Сабини италийн мафийн толгойлогч
Черчилль ерөнхий сайд
Майкл Грей Поллигийн хүү
Соломон еврейн мафийн толгойлогч
Билли Китчен Хар хотын толгойлогч
Эр Сабины туслах
+Жонни Догз
+Исайя
+Пэдди
Элизабет «Полли» Грей Шелби нарын үеэл
Эйда Шелби
Мэй Карлтон морь үржүүлэгч
+Грейс
+Айрин О'Доннелл
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Өмнөх ангид:
Том: Манайд нэг ажлын орон тоо гарсан, чи түүнийг бөглөх болно. Яг одооноос эхлэн наад цыганы амаа хамхиад өөрийнхөө зааварчилгааг сонс.
Чес: Чи ноён Дагганыг алсныг би мэднэ. Чи миний дэгээнд орсон, ноён Шелби.
Том: Нэр?
Гар: Гарольд Хэнкокс.
Том: Чи баригдаж байсан уу?
Гар: Үгүй.
Том: Артур, бид түүнийг авч болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Урд шөнө Уинстон Гринд манай нэг хүний хоолойг хэрчсэн байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Ноёд оо. Тэр та нарын үеэл. Поллигийн хүү Майкл.
Майк: Би тэд нартай явмаар байна.
Пол: Миний хүүрэн дээгүүр гарсан цагтаа.
Эр: Би 800 гэж сонссон уу? 850.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Мэй: Мэй Карлтон. Би уралдааны морьд үржүүлж, тэднийг дасгалжуулдаг. Тиймээс та миний хэлснийг бодолцож үзэх үү?
Том: Би таныг бодолцож үзье.
Эр: Томас Шелби?
Арт: Томми. Хэвт.
Пол: Тэд биеэ сайн авч явцгаасан уу?
Майк: Тэд үнэхээр гайхалтай хүмүүс.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Гол дүрүүдэд:
Киллиан Мёрфи, Сэм Нейлл, Хелен Макрори
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Иртэй саравчит малгайтнууд – 4 – р анги
Найруулагч: Стивен Найт
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Чес: Чи магадгүй, намайг уулзахад хачин газар сонгож гэж бодох байх, гэвч... чиний хувьд гэнэтийн зүйлс дөнгөж эхэлж байна. Та жаахан алмайрсан харагдах юм, ноён Шелби.
Чес: Суучих.
Том: Та нар хамтарч ажилладаг байх нь. Гаррисоныг дэлбэлсэн нь та нарын санаа байж. Та нар намайг сонгосон. Инээдтэй юм...би бодохдоо ирландчууд...
Айр: Одоо болно.
Том: Аа? .... улс төр, хувийн амьдралаа хутгадаггүй гэж бодсон.
Айр: Би болно гэж хэлсэн.
Чес: Хэзээ болохыг нь би шийднэ.
Том: Тэгээд энд хэн ерөнхий нь вэ? Хэн удирдаж байна? За яахав, би ойлгох гээд үзье. Та хоёр эзэн хааны ажилтанд захирагддаг.
Чес: Магадгүй, бид одоо...
Том: Маш сонирхолтой.
Чес: Магадгүй бид одоо ажлаа ярилцвал яасан юм?
Том: Хэний ажил?
Чес: Энд үгээ бодож яриарай.
Том: Хэний үг?
Эр: Сэхүүн новш.
Том: Надтай ингэж ярихад би дасаагүй.
Чес. Зүгээр тайвширцгаа.
Том: Би нэг муу цэргийн үгийг сонсох гэж энд ирээгүй.
Чес: Хангалттай. Тэнгэр минь. Ингээд... хоёр долоо хоногийн өмнө ноён Шелби энд, Бирмингемийн энх тайванч ирландчуудын хүсэлтээр нэг даалгавар биелүүлсэн.
Том: Та нар... эзэн хаанд зүтгэдэг.
Айр: Энэ ер бусын улс төрийн нөхцөл байдал.
Том: Тийм үү? Тэгээд тэр чинь ямар юм?
Чес: Алив бүгдээрээ...
Том: Надад хэл дээ. Тэр чинь юу юм?
Чес: журамтай байцгаая.
Айр: Түр зуур бидний ашиг сонирхолоо хуваалцаж байна.
Том: Өө, ойлгомжтой.
Эр: Тэр биднээр даажигнахыг нь болиулах юм биш үү?
Том: Миний даажигнахыг чи зогсоомоор байна уу? Тайлбарла, хүн гуай.
Чес: Чи даалгавараа амжилттай гүйцэтгэсний дараа...
Эр: Бид чамд дахиад нэг даалгавар өгнө.
Айр: Чи амаа татаж болохгүй юу?
Чес: Та нар бие зөв авч явж болохгүй байна уу? Журамтай байгаач!
Том: Ярь.
Чес: Энэ өрөөнд хэн нь ч бусадтай агаар хуваалцахыг хүсэхгүй байна. Гэхдээ..
Том: Энх тайванч ирландчууд, эзэн хаан хоёр нэг л хүнийг алахыг хүсдэг. Миний зөв үү? Яагаад энэ гэж?
Айр: Чи францад яагаад гэж асууж байсан уу?
Том: Тиймээ.
Чес: Тиймээс хариулт нь адилхан.
Том: Яагаад би?
Айр: Учиртай болоод.
Том: Учиртай байх нь. Учир нь, хэрэв намайг үүнтэй холбвол эрүүгийн гэмт хэрэг болхоос улс төрийнх биш.
Чес: Үгүй, чи чи аллагтай холбогдоно гэж эмээх хэрэггүй, учир нь би ямар ч холбоо байгаагүй дээр санаа тавина. Чи даалгавараа дуусгаад бүрэн хамгаалагдах болно. Гэхдээ үйл явцын дунд цагдаа нар чамд туслахгүй.
Айр: Бид ч гэсэн чамтай холбогдохгүй.
Чес: Чамайг сонгосон, ноён Шелби. Чамд өөр сонголт байхгүй.
Эр: Татгалзвал “бам”, харин энд байгаа чиний энэ хүн нулимс ч унагаахгүй, зүгээр л зайгаа барина.
Том: Тэгсэн ч гэлээ... Би үгүй гэж хэлнэ.
Чес: Ноён Шелби? Чиний экспортын лиценз яах вэ, ноён Шелби? Чамд ноён Черчилльтэй тохиролцсон зүйл байгаа.
Том: Тэнд байгаа чалчаа нөхөр, Дональд Хенри, тэр бол туршуул. Тэр жирийн ирландчуудын эсрэг бүгд найрамдахчуудад ажилладаг. Тэр тэдэнд бүгдийг нь хэлдэг.
Чес: Үгүй ээ, энэ боломжгүй. Миний хэлтэж энэ хоёрыг маш сайн шалгаж үзсэн.
Том: Миний хүмүүс таны хүмүүсийн хүрэшгүй газруудад байдаг юм. Дональд Хенри “Улаан малгайтай ээж” рестораны хөшигний цаана хувьсгалчидтай уулздаг, заримдаа 7 хоногт хоёр удаа. Эдгээр дайснууд гэгдэх ирландчууд бол ах, эгч дүүс. Та өөрөө ч ойлгохгүй тийм ертөнц рүү орсон байна.
Чес: Хэрэв чиний хэлсэн үнэн бол би тэдний учрыг олно.
Том: Энэ туршуул үхсэн нотолгоог надад авчир, тэгвэл бид тохиролцож болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Кэмден таун
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Билл: Ноён Шелби.
Арт: Билли.
Билл: Хар даа. Харин одоо яв.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Тиймээ, залуус аа, урагшаа!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Эндээс тонилцгоо! Марио! Марио! Марио! Нааш ир! Сабины өдрүүд дууссан. Одоо би та нарыг хамгаална. Өө, амаа хамхиач! Гасалж гангинахаа боль! Миний хутганы ир, та нарын балиар хөгжимд гомдоллсон хөршүүдийн ачаар... Чи өөрөө хэлмээр байна уу, эсвэл би дээр үү? Энэ газар шинэ эзэнтэй болсон. Иртэй саравчит малгайтнуудын тушаалаар.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: За?
Лизз: Тантай уулзахаар нэг хүн ирлээ, ноён Шелби. Тэр нягтлангийн орон тооны дагуу ирсэн гэж хэлсэн.
Том: Түүнийг оруулчих.
Лизз: Та орно уу, эрхэм ээ.
Майк: Баярлалаа.
Том: Майкл. Ажилд хүн авсан байгаа.
Майк: Сонинд болохоор үгүй гэж байна. Арван жилд би ангидаа тоогоор толгой цохьдог байсан, би Уорчестер коллежийн нягтлангийн оройн ангийг төгссөн. Ээж та нарыг сүүлийн хагас жилд 6 нягтлан сольсон гэж хэлсэн. Өөрсдийгөө хүндэтгэдэг хүмүүс та нарын юу хийдгийг мэдээд яваад өгдөг. Гэхдээ би яг Лиззи шиг та нарын тухай бүгдийг мэднэ. Та нар 2 жилийн хугацаанд 80% хууль ёсных болох зорилготой гэж ээж хэлсэн.
Том: Гурав.
Майк: Би тусалж чадна. Би хоёр талыг мэднэ, та надад итгэж чадахыг ч мэднэ. Би хууль ёсных болтол та нарт туслахыг хүсч байна, Томми. Юмыг зөв хийдэг болтол. Би гэр бүлээрээ бахархахыг хүсдэг.
Том: Чамайг энд ирсэнийг Полли мэдсэн үү, Майкл?
Майк: Би баасан гарагт 18 хүрнэ, би хүссэн газартаа явж болно.
Том: Ээжтэйгээ утсаар ярь. Амжилт хүсье.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эсме: Бид хараахан онгойгоогүй байна.
Мэй: Би Томас Шелбитэй уулзахаар ирлээ. Би уулзахаар тохирсон байгаа.
Эсме: Ороорой.
Мэй: Мэй Карлтон.
Эсме: Ноён Шелби өөр конторт уулзалттай байгаа.
Мэй: Гэвч түүний надад өгсөн хаяг нь энэ.
Эсме: Тэр чамд энэ хаягийг өгсөн үү?
Мэй: Томми энд бооцоо тавьдаг гэсэн. Би ийм газруудын тухай сониноос байнга уншдаг болохоор энэ газрыг ирж үзмээр байна гэж хэлсэн юм. Телеграфт саяхан ямар дуулиантай мэдээ гарсан гээч. Ямартай ч, Томми намайг энд ирээд үзэж болно гэ хэлсэн. Харин одоо надад тэнэг санагдчихлаа, учир нь тэр энд алга, харин би яахаа мэдэхгүй байдаг.
Эсме: Тоглоомын газарт уу?
Мэй: Би машиндаа хүлээж байя.
Эсме: Хэрэв хаалгыг дахин нээвэл тэд бүгдээрээ дайрч орж ирнэ. Яг ялаанууд шиг. Ингэхэд чи юу нь вэ?
Мэй: Би юу нь вэ?
Эсме: Томасын.
Мэй: Би түүний морьдийг сургана... Эпсомд зориулж.
Эсме: Чи морь мэддэг юм уу?
Мэй: Тиймээ. Чи?
Эсме: Би эмээл дээр өссөн. Бүр жаахан байхдаа жүчээнд унтдаг байлаа.
Мэй: Би ч гэсэн эмээл дээр өссөн.
Жон: Гадаа нэг каддиллак байна, түүнийг харж байгаа хэн ч алга.
Эсме: Жон, энэ эмэгтэй Томасын морийг дасгалжуулна гэж хэллээ.
Жон: Тэр бидэнд чиний тухай зөндөө юм ярьсан.
Мэй: Тэр хаана байгааг чи мэдэхгүй биз?
Том: Хоцорсонд уучлаарай. Гэр бүлийн асуудал гараад. Эсме, онгойхгүй түр байж бай.
Эсме: За, Томас.
Том: Би чамд танилцуулъя. За, миний зочин бол. Энэ миний ах Артурын өрөө. Тэнд миний дүү Жоны өрөө байдаг, энд бид уралдаанчид, морьдийг бичиж авдаг.
Мэй: Дэндүү ил задгай газар байна. Харин цагдаа нарын тухайд?
Том: Тэд яана гэж?
Мэй: Би Смолл Хитэд ирэхдээ алагдаж магадгүй гэж бодож байсан... Дараа нь чиний нэрийг хэлсэн. Тэгсэн намайг хаанд аваачиж байгаа юм шиг хүргэж өгсөн.
Том: Чи миний охины хойноос ирсэн байх, тийм үү?
Мэй: Тиймээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Мэй: Тэр хэдийгээр уралдаанд оролцоогүй ч сайхан харагдаж байна.
Том: Буржгар английн хамгийн шилдэг агтчин.
Мэй: Чамтай санаа нийлэхгүй байх Микки гэдэг хүнийг би мэднэ.
Том: Аан, Буржгар өөрөө хагас морь болсон хүн.
Бурж: Энэ гайхалтай морь. Буянтай амьтан.
Мэй: Тиймээ, тэр маш сайн удамтай.
Бурж: Гэхдээ би алаг пониг илүүд үзнэ. Эрлийз цус хүчтэй байдаг.
Том: Дербид ялахын тулд биш, Буржгар аа.
Бурж: Би уралдаанд дургүй, Томми, эднийг тэнд байнга нүдэж байдаг. Энэ морь таных.
Мэй: Баярлалаа.
Том: Мордийг явуулахаар тэр гунигладаг юм. Чиний ачааны машин хэзээ ирэх вэ?
Мэй: Өдрийн хагаст.
Чарли: Чамд хатагтайг дагуулан Гаррисонд очиж, спа, цайны өрөөг танилцуулах хугацаа байна.
Мэй: Надад таалагдлаа, яагаад болохгүй гэж?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Би энэ газрыг саяхан засварласан. Гал гарсан юм.
Мэй: Энд...
Том: Тиймээ. Чи юу уух вэ?
Мэй: Эрт юм даа, гэхдээ жин. Бурхан минь. Холих юм байна уу?
Том: Юутай?
Мэй: Тоник ус, эсвэл...
Том: Аа... Бидэнд байгаа... Ликер байна. Энэ бараг дүүрэн байна, гэхдээ... Чи надтай унтмаар байна уу, хатагтай Карлтон? Магадгүй, би... Магадгүй, би чиний хувьд хэн нэгэн байж мэднэ. Бид согтохоос өмнө энэ тухай биднийг бодож ярилцаж эхлэх хэрэгтэй.
Мэй: Чамд морь байгаа.
Том: Тиймээ, надад морь байгаа.
Мэй: Би түүний төлөө энд ирсэн. Өөр юмгүй. Мөн би морийг чинь сургасны төлөө чи надад маш их мөнгө төлнө, тийм учраас би энд ирсэн. Өөр юмгүй.
Том: Ойлголоо. Ойлголоо. Тэгвэл хундага тулгацгаая. Морины төлөө, Дербийн төлөө.
Мэй: Төлөө.
Том: Төлөө.
Мэй: Чи эмэгтэйчүүдэд үргэлж ингэж хэлдэг үү?
Том: Зөвхөн тэд юу хүсэж байгааг нь мэдэхгүй бол.
Мэй: Хэрэв тэд унтах хүсэлгүй бол яахав?
Том: Тэгвэл амьдрал хялбар болно.
Мэй: Чи хялбар амьдрал хүсдэг үү?
Том: Би чамд хялбар амьдралд дуртай юм шиг харагдаж байна уу?
Мэй: Тэгвэл чи юу хүсдэг юм?
Том: Би чамд мөнгө төлж байгаа тэр юмыг, хатагтай Карлтон. Миний морь Эпсомд бооцоо болгондоо ашиг авчрахыг би хүсдэг.
Мэй: Би чамд данс нээхээс өмнө төлбөрийн чадварыг чинь шалгаж үзсэн. Чи огт байдаггүй бололтой.
Том: Миний оршин байгаа нь эргэлзээтэй.
Мэй: Цыганууд бүртгүүлэх дургүй.
Том: Би чиний хэлсэн шиг цыган биш.
Мэй: Гэхдээ та францад бүртгэлтэй байдаг. Би бас чиний нэрийг Цэргийн яаманд илгээсэн юм, тэнд миний танилууд байдаг. Чи гавъяаны хоёр ч одонтой.
Том: Энэ чамд үнэхээр сэтгэгдэл төрүүлсэн үү, хатагтай Карлтон?
Мэй: Намайг Мэй гэж бай.
Финн: Ачааны машин ирсэн гэж Чарли хэллээ.
Том: Баярлалаа, Финн.
Мэй: Мартсанаас, чи морио хэн гэж нэрлэхийг би мэдэхгүй л байна.
Том: Энэ морийг Грейсийн нууц гэж нэрлэнэ.
Мэй: Грейсийн нууц.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Пол: Би түүнд ажилд орох боломжгүй гэдгийг нь хэлсэн. Харин тэр: “Ойлголоо, тэгвэл би Лондон яван” гэсэн. Би түүнд: “Би дарамт шахалтанд орохгүй. Үгүй бол үгүй” гэж хэлсэн.
Том: За, за... Тэгвэл шийдсэн юм байж. Би өөр хүнийг ажилд авна. Ямартай ч тэр илүү мэргэшсэн хүн.
Пол: Майкл “Сити-н-Гильди”-д 6 сар суралцсан.
Том: Тиймээ, гэхдээ тэр морин уралдааныг мэдэхгүй, Полли. Тэр морьдийг бол мэднэ, харин уралдааны талаар ойлголт байхгүй. Харин өөр нэг залуу уралдааныг мэддэг. Тэр сайн залуу. Их хурдан суралцдаг.
Пол: Хэрэв Майкл үнэхээр явбал яахав?
Том: Та түүнийг зүгээр л явуулах хэрэгтэй, Полли. Тэр Лондонгийн аль нэг конторт ажил олно. Танд захиа бичих байх.
Пол: Тэр чамд нэр хүндтэй бизнестэй болоход чинь туслахыг хүсч байсан гэдгээ хэлсэн. Тэр яг аав шигээ намайг уйлахад хүргэх юм.
Том: Лондон орох галт тэрэг байгаа.
Пол: Би түүнийг зүгээр л явуулах гэж үү?
Том: Сар болгон ч юм уу тэр наашаа ирэх л байх. Мэдээж тэр найз охинтой болох хүртлээ. Дараа нь, хэн мэдлээ?
Пол: Өө, бурхан минь. Чи түүнийг ажилд авахыг хүсчээ.
Том: Полли, би таны хүсч байгаа юмыг л хүсч байна.
Пол: Нөгөө өөр илүү мэргэшсэн ажилтанг яах юм?
Том: Би худлаа хэлсэн юм, тэр байхгүй.
Пол: Чи хэдийг төлөх вэ?
Том: Зарлалд бичсэнээр.
Пол: Ёстой үгүй.
Том: 3 шиллинг.
Пол: Ёстой үгүй.
Том: 3,5 шиллинг.
Пол: 4.
Том: Тэгвэл 4.
Пол: Би хүүдээ хайртай, Том.
Том: Би мэднэ. Тийм учраас би түүнийг хуучин бизнесээс хол байлгаж, шинэ ажилд тавина. Зөвшөөрөх үү?
Пол: Зөвшөөрнө.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жон: За, Финн, чамд хоёр сонголт байна, зөөлөн, эсвэл илүү зөөлөн.
Финн: Илүү зөөлөн нь.
Жон: За энэ чинийх.
Арт: Тэр ирлээ, хар даа.
Том: Төрсөн өдрийн мэнд, Майкл.
Арт: 18 нас. Чи өнөөдөр эр хүн боллоо. Түүнд уух юм өг, Жони.
Жон: За, аваарай, найз минь.
Арт: Дараа нь бид чамд шөнийн эрвээхэй олж өгнө өө.
Пол: Артур!
Том: Майкл.
Майк: Энэ юу вэ?
Том: Чи ажлаасаа хэзээ ч хоцрохгүйн тулд. Бизнест тавтай морил, Майкл.
Майкл: Баярлалаа.
Жон: За боллоо, алив, түүнийг уулгана аа, хөө. Наашаа хүрээд ир.
Арт: Түүнд виски өг.
Том: Виски болохгүй, тэр маргааш ажилтай. Түүнд зөвхөн хар зөөлнөөс өг.
Жон: Хундгаа өргөцгөөе.
Том: Хундгаа өргөцгөөе. Майклын төлөө.
Бүгд: Майклын төлөө.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Пол: Чи зүгээр биз дээ?
Арт: Энэ ямар учиртай юм? Зөвхөн бид үү?
Том: Зөвхөн бид.
Пол: Бид тэмдэглэх юм уу?
Том: Зүгээр л амсаад үзэцгээ. Чи юу гэж бодож байна, Артур?
Арт: Тиймээ, чанартай юм байна. Сайхан эд, үнэхээр сайхан. Гаррисонд дэндүү сайхан юм байна. Миний бодлоор, Эдем клубт энэ яг тохирох байх. Яасан? Энэ юу юм?
Том: Энэ манай экспортын нэг хэсэг. Одоо Кэмден Таунд бид хамгаалалттай агуулах, Поплар усан зогсоолд очих аюулгүй гарцууд байна. Тиймээс, даваа гарагийн өглөө бид эхний экспортын хайрцагнуудаа ачина. Рили машины сэлбэгүүдийг Шинэ Шотландын Галифакс руу илгээнэ.
Пол: Тэнд хуурай хууль үйлчилдэг.
Том: Тэнд хуурай хууль үйлчилдэг. Канад, америк даяар хүмүүс ванны өрөөндөө өөртөө архи нэрж байна. Харин Нью-Йорк, Торонто, Бостоны баян хүмүүс жинхэнэ уух юманд маш их мөнгө төлсөн хэвээрээ. Тиймээс, даваа гарагт Шелби компанийн анхны хайрцгуудад Рилийн 1000 ширхэг карбюраторууд ачигдана. Гэхдээ, тус бүрт нь 500 шил дээд зэргийн чанартай шотланд виски нууна. Мөн Эзэнт гүрний сайд өөрөө олгосон лиценз бидэнд байгаа учраас бидний барааг үзэж шалгахгүй гэсэн үг. Полли, бүх вискинүүдийг усан зогсоолд савлана, тиймээс Майкл үүнд хутгалдахгүйгээр бүртгэл хөтлөөд байж болно. Би та нарт жилийн өмнө хэлж байсан шиг, автомашин ирээдүйтэй гэж.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Кэмден таун
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жон: За тэгээд, чиний бизнес дажгүй юу, Том?
Том: Дээшилж л байна, Жонни, амжилттай байгаа.
Жон: Гэхдээ, Том, тоглоомгүй, амьдрал чинь хэр байгаа вэ? Би чамайг одоо болтол гэрлээгүйг харахаар хэцүү санагддаг. Миний нэг хөөрхөн үеэл бий, тэр чиний амьдралыг там болгоно доо. Чамд яг тохироно. Бид сайхан хурим бололгүй их удаж дээ.
Том: Чи хайрцаг доторхи юмнуудыг үзсэн үү, Жонни?
Жон: Надад бүр машин ч байхгүй байхад би машины сэлбэг үзэж яах юм, Томми?
Том: Гэр бүлдээ итгэх нь сайхан зүйл, аа? Би ч гэсэн тоолохгүй. Хэрэв 25 хайрцаг 24 болбол тэр л биз.
Жон: Өө, чи мэднээ дээ, би тоонд сайн биш, Том.
Том: Харин 24 хайрцаг 23 болбол энэ татвар гэсэн үг. Бид татвар төлдөггүй.
Жон: Үгүй ээ, Том.
Том: Сайн байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Билл: Би энд төмөр хаалганууд суулгаж, цонхнууд, дээврийн цонхнуудад төмөр сараалж хийх байсан.
Том: Ойлголоо.
Билл: Чи энд юу хадгалах гээд байгаа юм, Томми?
Том: Шунал, Билли. Шунал.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Өглөөний мэнд, Артур. Би үүгээр өнгөрч байсан юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Би дурласан юм шиг санагдаад байна. Уух юм! Тэр хаанаас хайхаа мэддэггүй юм. Виски уух уу, Томми?
Том: Үгүй ээ, би дахиад их хол явна.
Арт: Гэртээ харих нь уу?
Том: Магадгүй.
Арт: Бирмингемийн төлөө.
Том: Энэ юу юм?
Арт: Чидун.
Том: Тиймээ, энд янз бүр байна.
Арт: Энэ... чидун. Нэг ийм... сонгино шиг зүйл, нэг тиймэрхүү. Нэг тиймэрхүү зүйл байдаг.
Том: Бид чидунд 600 фунт зарцуулсан байна.
Арт: Тиймээ, жижигхэн сонгино шиг юм.
Том: Би чамд хэлсэн, Артур... Хэрэв нийлүүлэгчид кокаин борлуулж байвал бид хувь авна. Бид шууд борлуулахгүй. ДЯЯ үүнтэй тэмцэж байгаа, харин үүнээс болж бусад бүх юмыг баллахыг би хүсэхгүй, чи ойлгосон уу?
Арт: Би ойлгосон.
Том: Энэ 600 фунтээс хэд нь чиний халааснаас гарсан бэ?
Арт: Бүх юм хяналтанд.
Том: Хүмүүс чамаас айдаг учраас би чамайг энд тавьсан юм, Артур. Гэвч хэрэв чи засрахгүй бол би Жоныг Лондонд авчирч ажилуулна.
Арт: Хэрэггүй. Би ажилуулж чадна.
Том: Хянаж байгаа юу?
Арт: Хяналтанд байгаа.
Том: Энэ цэвэр орлого уу, а?
Арт: Тиймээ, Томи, мөн.
Том: Сайн байна. Сайн байна. Номхон, цэрэг ээ.
Арт: Мэдлээ, эрхэм ээ, ахлах түрүүч ээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цаг: Танд юу хэрэгтэй юм?
Том: Уучлаарай, би... би энд төөрчихлөө.
Цаг: Ойлголоо, гэхдээ энд зогсож болохгүй. Одоо яв.
Том: За. 23 секунд.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жей: Санаа зоволтгүй, Эйда, Эндрю надтай уулзах гэсэн байх. Өө...
Том: Би Эйдатай уулзъя.
Жей: Өөрөө хэн бэ?
Том: Эйда.
Жей: Би чамаас юм асуусан.
Эйда: Санаа зоволтгүй, Жеймс. Энэ миний ах.
Том: Энэ хэн юм?
Эйда: Тэр өрөө түрээслэгч.
Том: Чи өрөө түрээслэх хэрэгтэй юм уу?
Жейм: Үнэндээ, Эйда өрөөндөө мөнгө авдаггүй.
Эйда: Тэр зохиолч, өөрөөр, мөнгөггүй гэсэн үг.
Том: Чи ойрын үед оройтож босдог болж, Эйда.
Эйда: Би оройтож унтдаг.
Том: Тийм үү? Карл хаана байна?
Эйда: Чамд юу хэрэгтэй юм, Томми? Өө, бурхан минь, чи түүнд хуримын хослол таруулахаас өмнө... тэр намайг сонирходоггүй. Бүр ямар ч эмэгтэйчүүдийг.
Жей: Эйда.
Эйда: Яасан? Томми чамайг зэмлэхгүй. Бас яасан ч цагдаа руу явахгүй.
Жей: За, за, би явж хувцсаа өмсье.
Том: Жеймс. Би Томас. Танилцахад таатай байна. Чи дүү бид хоёрыг хэсэг хамт үлдээж болох уу?
Жей: Тиймээ, мэдээж.
Том: Чиний хамтран амьдрагч нэрийг чинь мэдэх үү?
Эйда: Мэднэ. Торн. Би хэн нэгэнд өөрөөр хэлнэ гэж чи бодсон уу? Чиний Бирмингемийн залуусын тухай бүх сонинуудад бичдэг. Ердөө сүүлчийн ганц үсрэлт үү? Тэгвэл чи хууль ёсных болох уу? Сүүлчийн ганц саадыг давбал бүх юм болчих уу?
Том: Ер нь бол тийм.
Эйда: Миний хувьд, энэ зугаатай санагддаг. Чам шиг эрчүүд энд бүр моод болж байна. Лондонд хүүхнүүдийн унаж тусаад байдаг дээрэмчидгүй нэг ч дээдсийн үдэшлэг болдоггүй. Ямартай ч, чи юу хүссэн юм?
Том: Надад нэг ч хүүхэд байхгүй, Эйда, тиймээс би итгэлцэлийн сан нээсэн юм. Ашиг хүртэгчид нь Жоны хүүхдүүд, бас Карл. Карл ашиг авч байхын тулд надад чиний гарын үсэн хэрэгтэй. Би данс нээсэн байгаа. Намайг үхсэн тохиолдолд тийшээ мөнгө нь орно. Энэ тэдэнд шинэ амьдралд ороход нь туслана.
Эйда: Чи өвчтэй юм уу?
Том: Би ямар ч хүний хийдгийг л хийж, ажил төрлөө цэгцэлж байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Саб: Тэд Эден клубыг булаах гэж байсныг чи мэдэж байсан уу?
Сол: Би Эден клубын тухай мэднэ, тиймээ.
Саб: Гэхдээ чи тэд үүнийг хийхээс өмнө тэд хөдлөнө гэдгийг чи мэдэж байсан уу? Учир нь толгойлсон нэг хүн байгаа, үгүй гэж үү? Ийм зүйл болохоос өмнө мэдэж байсан тэр хүн.
Сол: Би мэдэх юмаа л мэднэ, чи мэдэж байгаа. Хэрэв чи мэдэхгүй бол чи юу ч мэдэхгүй, тийм биз?
Саб: Тэд Уимболдоны усан зогсоолыг авна гэдгийг мэдэж байсан уу? Харрингей? Морин тойруулгыг?
Сол: Чи ярь, за юу? Би чамайг чин сэтгэлээсээ сонсмоор байна.
Эр: Чи хяналтаа алдсан, Альфи.
Сол: Би юу?
Эр: Бүгд мэдэж байгаа.
Саб: Надтай ярилц, Альфи.
Сол: Чамтай ярилцах аа? За яахав, би чамтай ярилцъя. Энэ бүхэн яаж болсныг би чамд хэлээд өгье. Ийм зүйл болсон. Чи цаг үргэлж заваан, хөгийн еврей нарын тухай ярьдаг байсан. Энэ бүх хугацаанд балиар, хогийн еврей нар, балиар жүүдүүд, заваах хогийн савны тагнууд...
Саб: Бүгд л тоглоом хийдэг ш дээ.
Сол: Биднийг клубтээ оруулдаггүй байсныг ярилцмаар байна уу?
Саб: Бүгд л тоглоом наргиан хийдэг. Чамайг хошин мэдрэмжгүй гэдгийг би мэдсэнгүй.
Сол: Тэгээд, би үүссэн илэрхий том асуудлуудыг ярьж эхлээгүй байна.
Саб: Сонс, Альфи...
Сол: Миний хичнээн олон букмекерүүд өнгөрсөн 5 сард ажилласан бэ? Байхгүй. Байхгүй. Нэг ч байхгүй.
Саб: Тэгээд, чи хэдхэн тоглоом наргиан, Эпсомоос болж тэр хөгийн зэрлэг омгийг хотод урьж авчраад, зүгээр л хаалгаа нээж өгсөн байх нь!
Сол: Уучлаарай, чи сая юу хэлсэн бэ, найз минь?
Саб: Би хэлэхдээ... Би еврейтэй холбоотой зүйлд их харамсдаг.
Сол: Чи харамсдаг гэж хэлсэн үү?
Саб: Тиймээ.
Эр: Чи еврейтэй холбоотой зүйлд харамсдаг гэв үү?
Саб: Тиймээ.
Эр: Нээрэн үү?
Саб: Тиймээ.
Сол: Би үүнийг бичиж авмаар байна. Энийг бичээд ав. Тэр: “Би харамсаж байна” гэж хэллээ. Бас манай букмекерүүд Эпсомд буцаж очно гэж бич.
Эр: Тэр тэгж хэлээгүй.
Сол: Хэн чамаас асуусан юм?
Саб: Энийг бичээд ав. Санаа зоволтгүй. Бич. Альфигийн хуучин анд.
Сол: Миний найз.
Саб: Одоо үнэнийг хүлээн зөвшөөр, Иртэй саравчит малгайтнууд хяналтаас гарсан гэдгийг.
Сол: Тиймээ, тэд хяналтаас гарсан, анд минь. Тэд усан сувгаар хөвж, яг хөгийн хөвөн шиг тархаж байна.
Саб: Яг зөв. Тэгэхээр тэд хүн бүхний асуудал.
Сол: Тиймээ.
Саб: Альфи. Чи бид хоёр бүр арван жилээс эхлээд л үзэлцсэн.
Сол: Тиймээ.
Саб: Тийм биз? Тэгсэн ч чи бид хоёр найзууд л байсан.
Сол: Тиймээ.
Саб: Чи мэднэ, наантай цаантай л байсан. Бид найзууд байх ямар сайхан байх вэ?
Сол: Өө, хамаагүй дээр, анд минь, тиймээ.
Саб: Чи үүнийг бичээд ав.
Сол: Энд бидний хийгээд байгаа юм, тохиролцоо маягийн юм бичиж байгаа байх нь, тийм үү?
Саб: Тиймээ, бичгээр хийсэн тохиролцоо.
Сол: Бичгээр хийсэн тохиролцоо, сайн байна. Тэгвэл бид италичууд, еврейчүүдийн хоорондын хилийг буцаагаад Фаррингдон-роуд болговол яасан юм?
Саб: Фаррингдон роуд...
Сол: Тиймээ, Фаррингдон роуд.
Саб: Хараал ид. Энэ өнгөрсөн түүх.
Сол: Феррингдон роуд гэж бич.
Саб: Үгүй ээ, үгүй, үгүй, Кэмден роуд гэж бич.
Сол: Феррингдон роуд.
Саб: Кэмден роуд.
Сол: Феррингдон роуд гэж бич.
Саб: Кэмден.
Сол: Феррингтон.
Саб: Кэмден. Кэмден роуд гэж бич.
Сол: Зүгээр л эвлэрэл гэж бич. Зүгээр л эвлэрэл гэж бичээрэй, зөв, еврей нар, италчуудын хооронд.
Саб: Мөн цыгануудын эсрэг дайн.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Чөтгөр гэж.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Ноён Томас Шелби, хатагтай.
Том: Сайхан байшин байна.
Мэй: Чи виски уух уу? Шотланд уу, ирланд уу?
Том: Ирланд. Гэнэт орж ирсэнд уучлаарай. Би өнгөрч явсан юм.
Мэй: Манайх Бирмингем орох замд байдаггүй.
Том: Би замаасаа жаахан хазайсан юм.
Мэй: 100 гаруй км, би шалгаж үзсэн.
Том: Одоо үед энэ шалихгүй хазайлт.
Мэй: Тэгвэл би шалихгүй хазайлт байх нь. Сайн байна. Чиний морь талбайд давхиж байгаа, би Миккид энэ тайланг бэлд гэж хэлсэн юм. Хэрэв чи хүсвэл одоо үүнийг уншчих, дараа нь хоёулаа явж морийг чинь харъя. Уншихад чинь гэрэл хангалттай байна уу?
Том: Тиймээ, зүгээр.
Мэй: Орой болж байна. Микки түүний уушиг нь яг зааных шиг гэж хэлсэн. Тэр зөөлөн хөрсөн дээр хурдан шаламгай, хатуу хөрсөн дээр жаахан дэвхцдэг. Уучлаарай, би чамд унших боломж өгье.
Том: Тэгэхээр, Микки түүнд зөөлөн хөрс зүгээр гэж бодож байна уу?
Мэй: Жаахан шүүслэг зүлэгтэй газар.
Том: Мөөн, энэ Эпсомд л сайн. Микки түүнийг Эпсомд хангалттай сайн биш гэж боддог уу?
Мэй: Энэ морьтой маш их ажиллах хэрэгтэй. Уралдааны комисст итгүүлэх хэрэгтэй болно.
Том: Чамд зарим нэг нөлөө байгаа гэж би боддог.
Мэй: Энэ ирэх 2 сарын төлөвлөсөн хөтөлбөр. Чиний хундага хоосон байна.
Том: Зүгээр.
Мэй: Чи өлсөж байна уу?
Том: Тиймээ, бага зэрэг.
Мэй: Би жаахан юм бэлдээдэхье.
Том: Танайд хөдөлгүүрийн тос бий юу? Би Бирмингем рүү буцахаас өмнө машиндаа тос хийх хэрэгтэй байна.
Мэй: Миний нөхөр гаражид хадгалдаг байсан байх гэж бодох юм. Би хүн дуудаж авчраад хийлгүүлье.
Том: Өнөө орой юу, маргааш уу?
Мэй: Бид аливаа бүхнээс хол, буйдхан амьдардаг, хүмүүс ихэвчлэн хоноод явдаг юм. Ялангуяа, машин бий болохоос өмнө, зөвхөн сүйх тэрэг байхад хүмүүс байнга хоноод явдаг байсан.
Том: Гэвч би надад машин байна.
Мэй: Тиймээ.
Том: Танайд хөдөлгүүрийн тос байна уу?
Мэй: Магадгүй. Гэхдээ энэ хэвийн зүйл байхсан.
Том: Юу тэр вэ?
Мэй: Зочин хоноод явах нь. Манайд зочдын жигүүр нэртэй бүхэл бүтэн жигүүр байдаг.
Том: Аа, чи... Танайх зочдийн жигүүртэй. За, за... Мэй. Тамхи тат.
Мэй: Баярлалаа. Анхаарах хэрэггүй. Үнэндээ бүх юм зүгээр. Би түүний бүх зургуудыг шургуулганд хийгээд цоожилчихсон. Энэ ямар нэг юм өөрчлөх юм шиг. Би яг гэрэлт цамхагийн харуул шиг... Энд цор ганцаараа амьдардаг. Нөхрийн голомтыг нь сахидаг. Гэхдээ мэдээж хэн нэгэн гэрэлт цамхаг хараад түүнээс зайгаа барьдаг, үгүй юу?
Том: Чамд газрын зураг байна уу? Байшингийн. Чамд газрын зураг байна уу? Учир нь би харанхуйд замаа олохгүй байж мэднэ. Ойлгоорой, би шөнө дундад өөрийнхөө жигүүрээс гарч чамайг хайхаар явна. Би чиний унтлагын өрөөний бариулыг чимээ гаргахгүй эргүүлнэ, нэг ч үйлчлэгч сонсохгүй.
Мэй: Чи үйлчлүүлэгч нарыг мэдэхгүй.
Том: Тэд шалан дээр сүлбээр унахыг сонсох уу?
Мэй: Хэрэв гэрт эрэгтэй хүн байвал тэд сонсож байдаг. Ээлж ээлжээрээ.
Том: Тэгвэл тэд сонсож л байг.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Боллоо. Өдрийн орлого, 7 шиллинг. Ачилт, буулгалт. Шөнийн бооцоо, гурав. Нийт 10.
Иса: Алив явж юм ууцгаая.
Майк: Үгүй ээ, би зүгээр.
Иса: Боль доо, өнөөдөр цалин бууна. Цалин буухаар бүгд л уудаг.
Майк: Би үгүй.
Иса: Ээж чинь цалингаа аваад уудаггүй гэж бодож байна уу? Тэнгэр бурхан цалингаа буухаар уудаггүй гэж бодсон уу? Хөгшөөн, тэнд жинхэнэ хөгжилтэй, зэвсгийн үйлдвэрийн конторын хүүхнүүд ирдэг, нээрэн шүү. Энэ өдрүүдэд тэд нөхрүүдээ дагуулахгүй өөрсдийн дураар зугаацдаг юм, бүр хоёр, гурваараа. Микки, тэд хоёр гурваараа зугаалж, өөрсөддөө уух юм авцгаадаг. Маркиз паб, зэвсгийн үйлдвэрийн хүүхнүүд ордог газар энэ. Сонсооч, Шелби дэргэд нь байхгүй л бол тэд хар залууд үйлчилдэггүй юм.
Майк: Чи намайг ашиглах гэсэн юм уу?
Иса: Тиймээ. Явцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Иса: Би чамд хэлсэн, би хэлээ биз дээ, хот өөрийн ухаангүй болдог. Хүүхнүүд өөрсдийн дураар зугаацаад л.
Майк: Зөөлөн хар шар айраг хоёрыг.
Иса: Тэр хэрэггүй. Бид иртэй саравчит малгайтнууд. Хоёр виски. Чи үүнд дасна, дараа нь хаяж чадахгүй болно.
Пэд: Би харуудтай хамт уудаггүй.
Иса: Эхэллээ дээ, новш гэж.
Эр: Пэдди, тэд өөрсдийнх.
Иса: Харин надад тэд өөрийнх биш. Би уушны газарт харуудтай хамт уудаггүй.
Майк: Явж үз.
Иса: Сонс, миний аав эндэхийн номлогч. Тэр танилууд ихтэй, хэнээс ч асуусан болно.
Пэд: Тэр хэн байх нь ер хамаагүй.
Эр: Би чамд зүгээр орхи гэж байна, Пэдди.
Пэд: Харин би энэ хард эндээс зайл гэж хэлээд байна.
Иса: Чи нэг юм мэдэх үү? Тонилж үз.
Майк: Зүгээр дээ, Исай, болно, явцгаая. Манай үеэлийн уушны газар очъё.
Иса: Надад энд таалагддаг.
Пэд: Муу хөгийн нигер!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Пэдди! Цагаан залуу нь Иртэй саравчит малгайтынх! Тэр Полли Шелбийн хүү нь! Тэр Полли Шелбийн хүү нь! Чи одоо амиа хорлогч уу?
Пэд: Эрхэм ээ... Эрхэм ээ, намайг уучлаарай, би мэдсэнгүй.
Майк: Эндээс зайл.
Пэд: Би мэдсэнгүй.
Иса: Энэ уушны газраас тонил.
Пэд: Би нээрэн мэдээгүй. Хараал ид, явцгаая. Явцгаая!
Майк: Бид виски захиалсан, бид тэрийгээ ч ууна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Түүний царайг, хөгшөөн. Чи түүний хөгийн царайг харсан уу?
Иса: Чи яг имж шиг нүдэж байна лээ. Би циркт яг чам шиг тэгж цохиж байхыг харсан юм.
Майк: Тэр ч яахав, одоо би сайхан уумаар байна.
Иса: Чи даана шүү.
Майк: Би даах аа? Чи цалин авсан ш дээ.
Иса: Тиймээ. Чамаас авсан.
Майк: Чи виски авч болно, эсвэл хар зөөлөн шар айраг.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Иса: Чөтгөр гэж, энд чихэлдэж байх шив, аан?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жон: Энэ тэгээд тийм амархан юм уу?
Арт: Маш амарха, Жон. Лондон шүү дээ, чи итгэхгүй байх. Финн, толгойгоо хувинд шургуул.
Финн: Үгүй ээ.
Арт: Эмэгтэйчүүд, Жон, хүүхнүүд... Надад нэг бүжигчин хүүхэн байсан, ойлгов уу? Түүнтэй юу ч хийсэн болно, бүр... Хэрэв Финн зайлсан бол би арай дээр тайлбарлах байлаа.
Жон: Алив ээ...
Финн: Хэрэв сайхан байсан юм бол та яагаад энд байгаа юм?
Арт: Сайхан шар айрагнаас болж. Кокнинууд ийм сайн хийж чаддаггүй.
Жон: Тэр биднийг санахгүй юу, Финн, тийм л учиртай.
Арт: За, тэд ч ирлээ, Иртэй саравчит малгайтнуудын багачуул. Чамд юу тохиолдсон юм бэ? Та нар зодолдсон юм уу?
Майк: Тиймээ. Лорны маркизийн хэдэн эргүү юмнууд. Исайя бид хоёрын уухын болиулах гээд, гэхдээ зүгээр. Бид тэднийг болгож өгсөн. Артур, бид өөрсдийгөө хамгаалах ёстой байсан юм.
Арт: Маркиз гэнэ ээ? Аав чинь хаана байна?
Иса: Номлож байгаа.
Арт: Ойлгомжтой.
Жон: Миний чипсийг идээд үзээрэй, Финн.
Майк: Та нар хаачих гэж байна?
Жон: Бид нэг их удахгүй.
Майк: Тэд хаачих гэсэн юм бол?
Иса: Лорнийн Маркиз. Харамсалтай. Сайн уушны газар байсан.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Иса: Хөөе? Нөгөө новшийн хоолойг хэрчсэн гэж мөрийцье.
Майк: Миний төлөө та нар ингэх хэрэггүй байсан юм.
Арт: Бид чиний төлөө ингээгүй, Майкл.
Жон: Харин компанийн нэр хүндийн төлөө бид ингэсэн юм. Ямар ч юм болоогүй, ойлгосон уу?
Иса: За, за, явж жаахан ууцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Чес: Хугацааг товлосон. Одооноос эхлээд 3 долоо хоног. Чи түүний гэрт нь очсон уу?
Том: Тэнд хаа сайгүй цагдаа нар. Та тэднийг аргалж чадах уу?
Чес: Үгүй. Энэ сэжиг төрүүлж мэднэ. Чи өөрөө л түүний учрыг олох хэрэгтэй.
Том: Хэрэв цагдаа алагдвал яахав?
Чес: Чамд ямар ч үр дагваргүй, би чамд амласан байгаа.
Том: Ямар ч үнэ цэнэгүйг нь би мэднэ. Тийм болоод би үхэж магадгүй гэж бүх ажил хэргээ цэгцлэхээр шийдсэн юм.
Чес: Чи бурхантай эвлэрэх боломжтой юу? За, за, үүнд чинь амжил хүсье.
Том: Би итгэж явдаг хүмүүстэйгээ тохиролцсон. Хэрэв би үхвэл та ч гэсэн үхнэ. Мэдэж ав.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Ритц зочид буудал. Лондон, Пикадилли.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Байна уу? Байна уу?
Грейс: Хэн байсан бэ?
Эр: Тасалчихлаа. Английн утасны шугам тийм ч сайн биш бололтой, тийм үү?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Найруулагч - Кольм Макартни
Зохиолыг бичсэн - Стивен Найт
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home