Peaky Blinders S2 3

2-р хэсэг 3 – р анги

Жинхэнэ нэр нь: Иртэй саравчит малгайтнууд

Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/

Үргэлжлэл: 00:58:59 мин.

Дүрүүд:

Ах дүү Шелби нар:

Артур Шелби

Томми Шелби

Жон Шелби

Финн Шелби

----------------------------

Честер Кэмпбелл                  хошууч мөрдөгч        

Сабини                                италийн мафийн толгойлогч

Черчилль                            ерөнхий сайд

Майкл Грей                     Поллигийн хүү

Мосс                             цагдаагийн газрын дарга

+Соломон                           еврейн мафийн толгойлогч

+ Билли Китчен                  Хар хотын толгойлогч

+Дигбет

+Эр                                Сабины туслах

+Буржгар

+Шаламгай

+Чарли Стронг

 

Элизабет «Полли» Грей       Шелби нарын үеэл

Эйда Шелби

+Мэй Карлтон                    морь үржүүлэгч

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Өмнөх ангид:    

Том:   Италийн дээрэмчдийн бүлэг, еврейчүүдийн дээрмийн бүлэг Лондонд дайтаж байна. Еврей нар илүү хохирсон. Тэдэнд холбоотон хэрэгтэй.

Сол:   Бидэнд төлөвлөгөөгөө ярьж өг.

Том:   Би танд итгэлтэй 100 хүн гаргаж өгнө.   

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Түүнийг бушуухан гарга, түүнийг одоохон болиул.     

Том:   Артур тэр жаалыг алсан.  

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Том:   Полли, энэ Майкл, Анна Грей хоёрын хувийн хэргүүд. Охин чинь нас барсан. Гэхдээ Пол, Майкл амьд.

Майк: Би Элизабет Грэй нэртэй эмэгтэйг хайж байна.

Пол:   Чамд Элизабет Грэй ямар хэрэгтэй юм?

Майк: Би түүнийг миний ээж гэж бодсон.      

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Мосс: Манай хуучин найз хотод буцаж ирж байгаа. Тэр ирландыг хариуцсан нууц хэлтсийн дарга.             

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Гол дүрүүдэд:

Киллиан Мёрфи, Сэм Нейлл, Хелен Макрори         

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иртэй саравчит малгайтнууд – 3 – р анги

Найруулагч: Стивен Найт

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Мосс: Тэр өнөө өглөө Патчид гудамжны тоглолтын үеэр алагдсан. Тэр ирланд. Тэр танай хэлтсийн сонирхож байсан хүн үү, эрхэм ээ?  

Чес:    Та сонин уншдаг уу?

Мосс: Бирмингемийн сонин.

Чес:    Би танд Дэйли Мэйлийг зөвлөе. Таны мэдлэгийн хүрээг тэлнэ. Хэрэв та үндэсний сонингуудыг уншдаг бол эзэн хаан ирландын босогчдод энхийн хэлэлцээний санал тавьсныг мэдэх байсан. Фениануудаас зарим нь үүнийг хүлээж авахыг хүсдэг. ИХА хүсэхгүй байгаа. Тиймээс ИХА боомилуулах аргатай удаан нөхөрлөнө.

Мосс: Бурхан минь. Тэд хоорондоо дайтдаг болсон уу, эрхэм ээ?

Чес:    Ингээд боллоо.

Мосс: Мэдлээ, эрхэм ээ.

Чес:    Би наашаа Лондонгоос хэсэг хугацаанд ирж очно. Надад байрлах газар хэрэгтэй байгаа. Үүн дээр та надад туслаж чадах уу?

Мосс: Та урд нь байсан байрандаа байхыг хүсэхгүй л биз дээ? Маш олон таагүй дурсамжуудтай гэж би боддог.

Чес:    Та ойлгох ёстой, Мосс. Би урд нь энэ хотод даалгавар биелүүлсэндээ харамсдаггүй.

Мосс: Үгүй юу, эрхэм ээ?  

Чес:    Та нар надаар доог тохуу хийдгийг би төсөөлж л байна.

Мосс: Доог тохуу, эрхэм ээ?

Чес:    Би сэтгэлтэй болсон нь инээдтэй зүйл та боддог уу?

Мосс: Таны юу яриад байгааг би ойлгосонгүй, эрхэм ээ?

Чес:    Би хатагтай Бёржестэй холбогдсондоо огт харамсдаггүй. Ямар ч таагүй дурсамж байхгүй.

Мосс: Тийм ээ, эрхэм ээ. Тэр бүр өөрийн ухаангүй болж.    

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Финн: Дараагийнх нь. Дараагийн хүн.

Жон:  Болох юм байна. Нэр?

Диг:   Дигбет кид.

Арт:    Диг... Чи хэн бэ? Боксчин уу?

Диг:   Би Дигбет кид, Билли кид гэдэг шиг.

Том:   Чи кино үзэж ихэнх цагаа өнгөрүүлдэг үү? Ковбой нар уу? Том Микс үү? Тийм үү?

Диг:   Хүлээ, хүлээ. Энэ жинхэнэ буу биш.

Том:   Алив, би нэг хараадахъя.

Диг:   Үүнийг модоор хийсэн юм.

Том:   Тун дажгүй. Чи бууны гэр хаанаас авсан бэ?

Диг:   Миний эгч дархны хуучин хормогчоор оёж өгсөн юм. Ээж ихэнх хэсгийг нь оёж өгсөн. Миний жинхэнэ ээж биш л дээ, гэхдээ л...

Том:   Тэр эх хүний хийдгийг хийсэн. Чамд гар бууны гэр оёж өгсөн.

Арт:    За боллоо, ээжийн хүү минь. Хаалга цаана чинь. Чи явж болно. Бидний хайсан хүн...

Том:   Чи баривчлагдаж байсан уу?

Даг:    Тиймээ.

Том:   Тийм үү?

Даг:    Үгүй ээ.

Том:   Сайн байна. Өнөөдөр энд ирсэн ял шийтгэлгүй анхны залуу чи боллоо. Артур, бид түүнийг авч болно. Энэ ямар учиртайг чи мэдэх үү? Дотоод явдлын яамны шинэ сайд хууль бус мөрийтэй тоглоомтой тэмцэхээр болсон.

Жон:  Ёстой зөв. 

Арт:    Яг цагаа олсон.

Том:   Тиймээс, бид манай цагдаа нарт баривчлах нормоо биелүүлэхэд нь тусалж, хүмүүс барьж өгнө. Эхний зөрчилд чи 7 хоног шоронд хоригдоно. Чамд асуудал удсаны төлөө бид чамд 5 фунт өгнө. Энэ ямар санагдаж байна, ковбой?

Даг:    Тиймээ.

Том:   Сайн байна. Чи явахдаа Финнд хаягаа бичиж үлдээгээрэй.

Даг:    Би бичиж чаддаггүй.

Жон:  Санаа зоволтгүй. Финн уншиж чаддаггүй.

Арт:    Санаа зоволтгүй.

Том:   Зүгээр л түүнд хаягаа хэлчих, бид хүн явуулна.

Жон:  Хэрэв шериф эхлээд чамайг хотоос хөөчихгүй бол. 

Том:   Сайн байна.

Арт:    Мэдэхгүй юм даа, Том. Одооны хүүхдүүд ээ гэж.

Том:   Тэд тулалдаж үзээгүй. Тиймээс өөр байдаг юм. Яг хүүхдүүд хэвээр.   

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Пол:   Чамд таалагдсан уу?

Майк: Би өлссөн байсан болохоор юу ч хамаагүй идэхээр байлаа. Гэхдээ үнэхээр амттай байсан.

Пол:   Амттай.

Майк: Тэгээд та тогооч юм уу?

Пол:   Тогооч биш. Үгүй.

Майк: Манайд ирсэн хүн чамин машин жолоодсон байсан. Баян хүн шиг харагдсан. Тэр юу хийдэг вэ?

Пол:   Тэр морьдтой ажилладаг.

Майк: Нээрэн үү? Би моринд дуртай. Надад хүрэн гүү бий.

Пол:   Үгүй байлгүй!

Майк: Би түүнийг байнга унадаг.

Пол:   Энэ чиний цусанд байдаг юм.

Майк: Надад түмэн асуулт байна.

Пол:   Надад ч гэсэн.

Майк: Би толгойдоо огт өөрөөр төсөөлдөг байлаа.

Пол:   Тийм ээ, би ийм л хүн. Би чамд иймэрхүү харагдах зүгээр үү?

Майк: Надад ямар ч сонголт байхгүй. Энэ үнэхээр та мөн биз дээ, тийм үү? Эцэг эхийг сонгодоггүй. Ийм л байна.

Пол:   Тиймээ, тэр үнэн. Бурхан надад чамайг хайрласан. Харин хүмүүс чамайг булаасан. Би яг ийм байгаа нь чамд зүгээр үү? Бас иймэрхүү газарт.

Майк: Би бүр дор гэж бодож байлаа.

Жон:  Довцог руу зугтаарай! Би Дигбет байна!

Арт:    Чи хотоос зайл, жаалаа, эсвэл би тархийг чинь зад буудна шүү! Цаг дууссан. Чи үхдэл болсон. Жон! Сайн уу, Полли. Энэ хэн бэ?

Том:   Ноёд оо, энэ та нарын үеэл. Поллигийн хүү Майкл.

Майк: Танилцсандаа баяртай байна.

Жон:  Жон.

Арт:    Би Артур. Чи надтай хэдийн танил. Урд нь би чамайг цонхоор шидэж, Жон дороос нь барьж авдаг байсан.

Жон:  Би урд нь чамайг гутлын хайрцагт хийгээд Уотери Лейнээр өшиглөж явдаг байлаа.  

Том:   Чи буцаж ирсэндээ баяртай байгаа байх.

Майк: Би алийг нь ч санахгүй байна. Гэхдээ намайг авч явсан өдрийг би санадаг.

Том:   Ингээд чи ирлээ, хүү минь. Шелбийн гэр бүлд тавтай морил. Дараа нь бид чамайг байдалтай танилцуулна.

Жон:  Тиймээ, бид чамд хаана, юу байдгийг харуулна.

Том:   Одоохондоо түүнийг тайван орхицгооё. Явцгаая, залуус аа.

Арт:    Сайхан хослол байна.

Майк: Сайхан хүмүүс бололтой.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  За энэ байна, ноён Үл анзаарагдагч.

Билл: Капрал Билли Китчен.

Том:   Чамтай уулзах сайхан байна.

Билл: Чиний бие ямаршуу байна?

Том:   Бид саяхан өөрөө шархны боолтоо авсан.

Билл: Алба хаахад бэлэн. Надтай энд уулзсанд баярлалаа, Томми.

Том:   Зүгээр дээ, Билл. Чи бидэнтэй нийлэхээр заавал хүлээх хэрэггүй. Бид яг чам шиг хүнийг хайдаг, Билли. Гэхдээ чи эхлээд эмнэлэгт очих хэрэгтэй.

Билл: Уинкантоны морин тойруулагт Шеффилдийн мафи гарч ирсэн. Би сум зоолгосон.

Том:   Хэзээ шархны боолтыг нь авах юм?

Билл: Би өөрөө авсан тэр цагт.

Том:   7 хоногийн дараа. Тэрнээс өмнө болохгүй.

Билл: Чамд өмхий үнэртэхгүй. Үхжилт байхгүй.

Том:   Уулзалгүй удсан байна шүү, Билли. Чи өөрийнхөө одонгуудыг яасан бэ?

Билл: Тэднийг сувагт хаячихсан. Яг чам шиг.    

Том:   Манай баруун жигүүрт Хар орны та нар шиг залуус байхад хэзээ ч хүндрэл байгаагүй.

Билл: Харин Бирмингемийн та нар бидний зүүн талаар сайн байсан.

Жон:  Яг үнэн.

Том:   Чи бригадыг толгойлох хэрэгтэй байна, Билли. Чи одооноос бригад командлагч Китчен. Чиний удирдлага дор 100 хүн байх болно.

Жон:  Одоо бидэнд цалинтай Китчений гэр бүлийн гишүүн байхад чиний үеэлүүд, ах дүү нар манай завинуудыг Хар орноор өнгөрөхөд нь дээрэмддэгээ болих байх.

Билл: Чи юун тухай яриад байгааг би мэдэхгүй байна.

Том:   Гэртээ харь, Билл. Чи итгэж болох найдвартай хүмүүсийг цуглуул, тэгээд бүгдэд нь мэдэгд. Хар орны залуус, Бирмингемийн залуус дахиад нэг тал болсон.

Билл: За тэр юу л бол.

Том:   Тийм ээ, тийм юм болно. Лондон, найз минь. Хэрэгтэй бүх юм энэ.  

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Майк: Томми, надад утсаар ярих хэрэг байна. Полли танай уушны газарт утас байдаг гэсэн.

Том:   За яахав, гэхдээ хурдхан. Би ажилтай байна.     

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Эрхэм ээ.

Майк: Полли таныг энэ газрын эзэн гэж хэлсэн. Бас таныг өөр олон төрлийн бизнестэй гэсэн.

Том:   Чи түүнийг Полли гэдэг үү, эсвэл ээж үү?

Майк: Би түүнийг ээжээ гэж хэлж хараахан дасаагүй байна.

Том:   Чи хэнтэй ярих юм?

Майк: Миний ээжтэй. Би юу...

Том:   Чиний юу хэлснийг би ойлгосон. Тэгээд чи түүнд юу гэж хэлэх вэ?

Майк: Би түүнд хаана байгаагаа хэлнэ.

Том:   Бас чи гэртээ буцаж очно гэж хэлнэ.

Майк: Полли намайг хоёр хоногтоо үлдэж болно гэсэн.

Том:   Чи үлдмээр байна уу?

Майк: Би дөнгөж ирээд байна.

Том:   Чи хэдэн настай вэ, Майкл?

Майк: 17.

Том:   17. Өөрөөр, чи шийдэхгүй гэсэн үг үү?

Майк: Хэдэн 7 хоногийн дараа би 18 хүрнэ. Би өөрөө шийдвэр гаргана.

Том:   Тамхи татдаг уу?

Майк: Үгүй.

Том:   Уудаг уу? Чи ээжтэйгээ яриад дараагийн галт тэргээр гэртээ харина гэдгээ хэл. Тэгээд гэртээ хариад Поллид захиа бич, чи 18 нас хүрээд энд буцаж ирээд бүх юмны учрыг олно гэж.

Майк: Би сая танд хэлсэн. Би өөрөө үүнийг шийднэ. 

Том:   Бид юу хийдгийг чи мэдэх үү, Майкл? Бид Шелби.

Майк: Тиймээ. Би та нарын юу хийдгийг мэдэх байх.

Том:   Тиймээ. Чи ухаалаг нүдтэй юм. Гэхдээ чи залуу байна, тиймээс бидний хийж байгааг байх зүйл гэж боддог. Энэ тийм биш. Хүмүүс зовж байна. Одоо ээжтэйгээ утсаар ярь, би чамайг өртөөнд хүргэж өгнө.

Майк: Үгүй. Манай тосгонд хүслийн жижигхэн худаг байдаг. Цагаан тоосгоор өрсөн, тосгоны ногоон нугийн яг голд нь байдаг. Бүгд л түүний ямар сайхныг нь магтдаг. Гэхдээ би бурханаар андгайлъя, хэрэв би тэр тосгонд дахиад нэг өдөр болбол тэр худгийг динамитаар дэлбэлнэ. Магадгүй миний гарын таслах байх, гэвч үнэ цэнэ нь тийм. Түүний сайхан цагаан тоосгонууд тосгоны нугаар нэг тарахыг харахын тулд. 

Том:   Тиймээ. Чи яах араггүй Поллигийн хүү мөн дөө.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кэмден таун

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Билл: За залуус аа, ажилдаа орцгооё. Шалавхан хөдөлцгөө! Удах хэрэггүй! Яваад бай! Хурдлаач!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сол:   Дараагийнх нь. Нэр?

Эбб:   Эбби Хит.

Сол:   Эбби Хит. Мэргэжил?

Эбб:   Талхчин.

Сол:   Сайн байна. Наадахаа бөглөөд явж үз. Дараагийнх нь. Нэр?

Бад:   Бадди Холлс.

Сол:   Бадди Холлс. За. Мэргэжил?

Бад:   Талхчин.

Сол:   Сайн байна. Наадахаа бөглөөд явж үз. Дараагийнх нь. Нэр?

Билл: Билли Китчен.

Сол:   Билли Китчен. Мэргэжил?

Билл: Ахлах талхчин. Энийг бөгөл.

Сол:   Энэ Томми Шелби юу. Их гарын хүнд хэзээ ч эрх мэдэл бүү өг гэж би хэлдэг байх аа? аа? Их гарын хүнд хэзээ ч эрх мэдэл бүү өг. Дараагийнх нь. Нэр?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Том:   За, залуусаа, одоо та нар бүгдээрээ Кэмден тауны Эйрэйтед Брэд Компанийн талхчид болсон. Хэрэв хэн нэгэн та нараас юу хийдгийг асуувал. Та нар талхчид. Кэмден тауны цагдаа нар бидний талд, харин баруун, өмнөд хэсэгт та нар цагдаа нарт баримтаа үзүүлээрэй. Тэд нарт ажил хаялтыг зогсоохын тулд хойд зүгээс ажил хайхаар эрсэн гэж хэлээрэй. Хэрэв шаардлагтай бол өөрсдийгөө фашистууд гэж хэлж болно. Бид та нарт байр олж өгнө, одоохондоо та нар энэ талхны газарт хоноглоно. Та нар ямар ч талханд хүрч болохгүй, тэд дэлбэрч мэднэ. Асуулт байна уу? За?

Эр:      Би талх олж харахгүй юм.   

Сол:   Тэр ухаан орно. Мэдээж тэр нэг ч шүдгүй үлдэх байх, гэхдээ тэр үүнээс болж илүү ухаалаг болно. Бас түүний санасан хамгийн сүүлчийн зүйл нь чиний марзан хошигнол. Тийм үү? Тиймээ! Энд өөрийн гэсэн дүрэмтэй. Тиймээ, дүрэм байдаг, энэ шалтгаантай. Товчхон хэлэхэд, түүнийг дагах ёстой. Ойлгосон уу? Дүрэм №1. Талх, ром дарсны хоорондын ялгааг энд авч хэлэлцдэггүй. Дүрэм №2. Та нар толгойлогч, эсвэл өөр бусад удирдлагын ямар ч тушаалыг сонссон бай, энд авч хэлэлцэхгүй. Дүрэм №3, 4, 5, 6, 7, 8, 9 надад ер хамаагүй. Та нарын өчүүхэн амьдралын төгсгөл хүртэл, ойлгосон уу? Учир нь би яг та нар шиг дүүрсэн новшийн содомит. Еврей хүүхнүүд. Та нар тэдэнд ойртох ч хэрэггүй, учир нь еврей эмэгтэйчүүд та нарын цэснээс хасагдсан. Миний бодлоор энэ нь шударга. За ингээд боллоо, тийм ээ. Чамайг тасалдуулсанд намайг уучлаарай.

Том:   Түүнийг аваад яв. Эд нарыг эндээс аваад яв, тэгээд ажлаа хийж эхэлцгээ.

Билл: Юугаа хүлээсэн юм? Та нар цэргүүд байх ёстой хүмүүс! Та нар шившиг болсон юмнууд! Яваад!    

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эйда: Чамд түлхүүр байдаг юм уу?

Том:   Надад илүү түлхүүр үлдсэн.

Эйда: Тэрийгээ надад өг.

Том:   Жаахан будах хэрэгтэй юу?

Эйда: Тиймээ, би шийдсэн үед. Чамд юу хэрэгтэй вэ, Томми.

Том:   Зүгээр л мэнд мэдэхээр ороод ирлээ.

Эйда: Томми Шелби шалтгаангүй хэзээ ч орж ирдэггүй.

Том:   За яахав. Шелбийн үл хөдлөхийн сангаас надад 800 фунт үлдсэн, энд тохиромжтой үл хөдлөх хайж олох хүн надад хэрэгтэй байна.

Эйда: Түрээслэх гэж үү?

Том:   Тиймээ.

Эйда: Ядууст түрээслүүлнэ. Нэг өрөө 10 шиллинг. Засвар байхгүй, ус байхгүй. Хэрэв тэд гомдол гаргавал чи зүгээр л Артур, түүний залуусыг илгээнэ. Юу гээч, би номын санд байнга зөвлөгөө өгдөг. Гудамжинд гарсан гэр бүлүүдэд. Бид яг чам шиг хүмүүстэй тэмцдэг.

Том:   За, за, би үүгээр өнгөрч байсан юм. Цайнд чинь баярлалаа.

Эйда: Томми. Гадаа манайхыг байнга ажиглаж хэдэн хүн байдаг.

Том:   Тиймээ. Дээрэмчид бол хог шаарнууд. Гэхдээ тэд чамайг хамгаалдаг юм.

Эйда: Үгүй ээ, өөр хүмүүс ч байгаа. Тэд цагдаатай адилхан байсан.

Том:   Тэгвэл, тэд ч гэсэн чиний талд гэсэн үг.

Эйда: Надад ямар ч тал байхгүй.

Том:   Эйда, тиймээ, чамд байгаа. Ямартай ч, хэрэв энэ байшинг хамгаалах хэн ч байхгүй гэж би боддог байсан бол унтаж чадахгүй байсан. За, баяртай.    

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Пол:   Сая гайхалтай байлаа. Сайн байна. Одоо машинаас бууцгаая. Энэ миний байшин. Би гэрийн үйлчлэгч авсан. Тэр чамд том өрөөг бэлдсэн байгаа. Явъя, орж харцгаая. Бид энд 7 хоног амьдарсан ч болно. Чи мэднэ, нэг нэгнийгээ сайтар танихын тулд. Надад давсалж утсан гахайн мах бий. Чи түүнд дуртай юу?

Майк: Би дуртай, тиймээ.

Пол:   Би нэг үйлчлэгч...

Майк: Тиймээ, та хэлсэн.

Пол:   Тэр дээр байгаа. Тэр бидэнд цай хийж өгөх байх. Хар даа, би энэ хонхыг дуугаргана. Хараарай.

Эм:     За, хатагтай.

Майк: Бид цай ууя гэж бодлоо. Та үүнд дасна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Цэвэрлэгчийн ажил байхгүй. Хүн авсан.

Эм.     Би цэвэрлэгч биш. Гэхдээ би зарим нэг бохирыг цэвэрлэхээр ирлээ.

Арт:    Наадах чинь буудахаас өмнө далд хийсэн нь дээргүй юу?

Эм:     Чи миний хүүг алсан! Чи, иртэй новш! Чи түүнийг ахин дахин нүдсээр байсан гэсэн.

Арт:    Чиний хүү боксчин байсан.

Эм:     Үгүй! Тэр араатантай хамт дэвжээнд гарсан жаалхүү байсан юм.

Арт:    Тиймээ, тэр үнэн.

Эм:     Би чамайг зогсоохоор ирсэн, учир нь цагдаа нар, өөр хэн ч чадахгүй.

Арт:    Хэрэв чи намайг буудах гэж байвал наад юмаа миний толгойд чиглүүл. Асуудал юунд байдаг гээч. Гэдсэндээ шархадсан цэргүүдэд үхэхэд хагас өдөр хэрэгтэй. Би тэднийг харсан. Яг бохир хэрэглэл шиг болсон гэдсээ гартаа барьсан явж байдаг. Наад буугаа дээш нь өргөөд буудаач! Тэгээд буудаач! Алив бууд! Би үүнийг ууж дуусгая. Хэрэв чи хүсвэл надтай хамт ууж болно. Одоо намайг сонс. Над руу хар. Бидэнд сан байдаг. Чамд зориулсан. Чамд 7 хоног болгон төлнө. Энэ хүүг чинь буцааж авчрахгүйг би мэднэ. Би мэднэ. Гэхдээ чамд өөр хөвгүүд байдаг. Чамд байгаа. Бид тэдэнд ажил олж өгнө. Чи ажиллах шаардлаггүй болно.

Эм:     Чи... Хэн нэгэн та нар шиг хүмүүсийг зогсоох ёстой.

Жон:  Энэ толь хэн хагалсан бэ? Энэ 7 жил дор явахын цондон.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Том:   Маргааш дахиад 4 завь ачаатай. Яасан бэ, Чарли? Бизнес сайн байна.

Чарли:   Энэ бизнес биш тамын ажил. Тамхи, архи бол болж байна, харин эдгээр аж үйлдвэрийн бараанууд маш хүнд. Эд нар хулгайлагдсан гэж бодохгүй байна.

Том:   Заримыг нь хууль ёсны дагуу худалдаж авсан. Нэг л өдөр бүх юм тийм болно.

Чарли:   Би яг ажилд орсон хүн шиг байх юм. Хөөе! Наад сэнсний бүслүүрт болгоомжтой бай. Би чамайг мушилзахгүй болгоод өгье л дөө. Би завь болгонд нэмж нэг фунт авмаар байна.

Том:   Тохирлоо.

Чарли:   Чи бүр надтай маргалдахгүй байх шив. Эвлэрэлийн дараа Хар орноор дайрч өнгөрөхөд ямар ч асуудалгүй болчихож. Тэр эргээс зөвхөн гараараа далладаг болсон.

Том:   Чи хариуд нь гараа далла, за юу?

Чарли:   Ээ дээ, энэ машинууд уу. Чи хамгийн сүүлд хэзээ морь унасан бэ, Том?    

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Эднийг дөнгөж сая хатаасан, ноён Кэмпбелл.

Чес:    Хошууч Кэмпбелл.

Эм:     Уучлаарай?

Чес:    Чухал юм биш. Энэ байшинд өөр ирландчууд амьдардаг уу?

Эм:     Байхгүй, ноён Кэмпбелл. Би байраа журамтай байлгадаг. Та онцгой хүн учраас би энд ирландчууд байлгадаггүй.

Чес:    Хэрэв хэн нэгэн өрөө асууж ирвэл надад мэдэгдээрэй. Бүр та түрээслэхээр татгалзсан ч гэсэн надад мэдэгдэж бай.

Эм:     Танд таагүй зүйл болохгүй гэж би найдъя. Тэд надад таныг цагдаа гэж хэлсэн.

Чес:    Үгүй ээ. Надад таагүй зүйл тохиолдохгүй. Давтсан мах өгдөг кафе ойр хавьд байдаг уу? Хонины, эсвэл гахайны?

Эм:     Эндээс 2 гудамжны цаана зуушны газар бий. Гэхдээ би өөрөө хавчуургатай талх хийдэг. Өндөг, кресс салат, гахайн давсалсан утсан махтай. Эсвэл таны дуртай юу ч байж болно.

Чес:    Үгүй ээ, үгүй, үгүй. Би... би гарч жаахан агаар амьсгалсан нь дээр байх.  

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чес:    Бидний төлөвлөсөн уулзалт ням гарагт байсан.

Том:   Би үүнийг урагшлуулахаар шийдлээ.

Чес:    Чи ердөө л намайг хаана амьдардагийг мэднэ гэдгээ хэлэхийг хүссэн, тийм биз? Надад сэтгэгдэл төрөх ёстой юу?

Том:   Юу гээч, ноён Черчилльд сэтгэгдэл төрсөн юм шүү.

Чес:    Тиймээ, тэр тэгсэн.

Том:   Миний бүх шаардлагуудыг биелүүлсэн. Тэр танд хэлсэн үү?

Чес:    Тиймээ. Тийм. Бид хоёр уулзаж, чиний захиаг уншиж өгсөн. Эндээ гэхэд, энэ уулзалт нилээн хөгжилтэй болсон шүү. Жентльменүүд үүнийг их зугаатай гэж бодсон.

Том:   Ойлголоо, жентльменүүд их зугаатай гэж бодож. Надад хэл дээ, ноён Кэмпбелл, жентльменүүд заримдаа таныг зугаатай гэж боддог уу?

Чес:    Бид ажлаа ням гарагт ярилцана, тохирсон өдөрт, болзсон цагт, мөн хэдийн ярьж хэлэлцсэн газарт.

Том:   Та хэлэх гэснээ хэллээ.

Чес:    Сайхан амраарай, ноён Шелби.

Том:   Би өнөө орой тантай уулзахаар ирсэн өөр нэг шалтгаан байгаа. Би таныг тэнэг хүн шиг харагдаасай гэж хүсээгүй юм. Цагдаагийн газраас танд сонгосон байр.. би үүнийг яаж хэлмээр юм? Тэгэхээр, байрны эзэгтэй урд нь Стэчфордын хамгийн алдартай янхны газрыг ажиллуулдаг байсан юм. Одоо бараг ажлаа больсон. Жентльменүүд үүнийг зугаатай гэж бодно гэж би мөрийцье. Би нөхөрлөл, хамтын ажиллагаагаа бодож танд хэллээ. Ням гарагт уулзъя.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Мосс: Нэр?

Диг:   Дигбет.

Мосс: Жинхэнэ нэр чинь.

Диг:   Гарольд Хэнкокс.

Мосс: Мэрэгжил?

Диг:   Хууль бус букмекер.

Мосс: Чи ингэж хэлэх хэрэггүй. Чи жишээ нь, “нарны шүхэр зардаг” гэж болно. Тэгвэл бид чамайг худлаа хэлсэн гэж үзээд баривчлах болно.

Диг:   Нарны шүхэр зардаг.

Мосс: Чамаас  бооцооны купон, морин уралдааны карт, цахилгаан утасны тууз олсон. Тайлбар байна уу?

Диг:   Байхгүй.

Мосс: Байхгүй. Байхгүй, надад тэдгээр зүйл байгааг би тайлбарлаж чадахгүй, офицер оо. Түүнийг аваад гар. Үлдсэнийг нь би өөрөө бөглөнө.

Цаг:    Явцгаая, хүү минь.

Мосс: Чөтгөр гэж.    

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Саб:    Чи түүнийг алсан биз дээ?

Эр:      Миний хэлж байснаар, түүнд хүрэхэд амаргүй байна. Түүний эргэн тойронд арми байдаг. Гэхдээ цаг нь болохоор...

Саб:    Цаг нь болсон. Яг одоо.

Эр:      Тэр өөрийнхөө нутаг дэвсгэрээс холдох үеэр нь би түүнийг ална.

Саб:    Тэгээд чамд юу хэрэгтэй вэ?

Эр:      Уинстон Грины шоронгийн харгалзагч бидэнтэй ярьж, тэдний нэг букмекерийг сая барьж хорьсон гэж хэллээ. Тэр жаалыг Гарольд Хэнкокс гэдэг. Би сануулга өгч болно.

Саб:    Кэмден таунд одоо хичнээн талхны газар байдаг вэ?

Эр:      Кэмден таунд маш олон талхны газрууд байдаг, ноён Сабини, гэхдээ миний хэлсэнчилэн, бид тодорхой тоог нь мэдэхгүй.

Саб:    Чепстоунд хэн 4:15-аар ялсан бэ?

Эр:      Рэгмэн.

Саб:    Миний хуурай цэвэрлэгээ хаана байна?

Эр:      Аваад явсан.

Саб:    Кемптон Паркад хэн 3:50-аар ялсан бэ? Яасан? Чи мэдэхгүй юу?

Эр:      Би тодруулж болно.

Саб:    Хэрэггүй. Би хэдийн мэдсэн. Чи харав уу, алдартнууд байна аа, тэд бүгдээрээ ялдаг. Хоёр дахь алдартнууд бэлтгэлэй байдаг. Тэр тэднийн илбэддэг юм.

Эр:      Илбэдэх ээ?

Саб:    Цыгануудын илбэ. Өвс ургамал, ханднууд. Тэгээд тэр манай томоохон тоглогч нарт хэлж өгдөг, тиймээс тоглогчид хэн ялахыг мэдэж байдаг. Байнгын үйлчлүүлэгчид  олзны төлөө биднээс урваж байна. Тэд бидэнд үнэнч гэж бодож болохоор. Гэтэл ашиг орлого бол уралдаан, үзэл бодол, гэр бүлээс чухал байна.

Эр:      Надад дүн нь хэвийн санагдах юм.

Саб:    Чи юу ч харахгүй байна.

Эр:      Ноён Сабини, хэрэв та тэднийг Хойд морин уралдааныг будилуулахаар төлөвлөсөн гэж бодсон  бол бид Таучестерээс хойт зүгт дахиаж хэзээ ч бооцоо хүлээж авахгүй болоно.

Саб:    Би чамд даалгавар өгсөн.

Эр:      Би энэ даалгаварыг биелүүлнэ. Харин тэр хооронд...

Саб:    Тэр хооронд хог болно!

Эр:      Тэр хооронд Бирмингемийн шоронд байгаа жаалыг бид яавал дээр вэ?

Саб:    Чи яагаад надаар хэлүүлэх гээд байгаа юм? Хүн сонсч байвал яахав? 

Эр:      Ойлголоо, би өөрөө хэлье. Бид сануулга болгож Хэнкоксыг цааш нь харуулна.

Саб:    Сайн байна, дараа нь чи хараал идсэн Томми Шелбийн учрыг ол.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Та надтай уулзъя гэсэн үү?

Чес:    Тиймээ. Хувцсаа тайл. Би таныг хэн гэдгийг мэднэ. Тиймээс, хувцсаа тайл.

Эм:     Жентльмен шиг биш байна, хэрэв тэгж хэлж болдог бол.

Чес:    Мэдээж үгүй. Тэгэхээр үнэн байх нь. Болно. Надад нотолгоо хэрэгтэй байсан юм. Дур таашаал биш. Эсвэл бэлгийн өвчин. Та бас энэ тоглоомын нэг хэсэг үү?

Эм:     Ямар тоглоом?

Чес:    Надад энэ балиар хотод дуусгаагүй ажил байгаа. Тэгээд цаг нь ирэхээр би тэр ажлаа дуусгана. Тэр цагт та нар дээр миний уур хилэн буух болно. Харин одоо намайг мэднэ гэдгийг цагдаагийн газрын найз нартаа хэлээрэй. Миний яллах өдөр ирэхэд, инээх хүн нь би байх болно. Эндээс гар.     

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Билл: Зүүн, зүүн тал руу. Бид энд шөнөжин байж чадахгүй. Түргэлцгээ! Алив чи, хөдлөөд өг, Уоткинс, зүүн тал руу аваач. Зүүн тал руу. Яваарай, залуус аа!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Гарольд Хэнкокс? Бүгдэд нь хэлээрэй, одооноос Гринд орсон Иртэй саравчит малгайтнуудад ийм зүйл тохиолдоно. Сабины тушаал.

Даг:    Сонсооч, би Иртэй саравчит биш. Би Иртэй саравчит биш. Намайг хуурсан. Би тэднийх биш. Би тэднийх биш. Би тэднийх биш. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Пол:   Энэ миний амралтын өдрийг тасалдуулахаар сайхан зүйл гэж найдъя.

Жон:  Хүү хаана байна?

Пол:   Арын өрөөнд. Үүний дараа бид музей рүү явах учраас би Майклыг дагуулаад ирлээ. 

Жон:  Тэр орж ирээд мэндлэхийг хүсэх...

Пол:   Дуугай бол, Жон. Энэ өрөөнд Майклд сонирхолтой юу ч байхгүй. Томми одоо юмаа ярь.

Том:   Урд шөнө Уинстон Гринд манай хүний хоолойг хэрчсэн байна. Энэ Сабины тушаал байсан гэж бичсэн цахилгаан утсыг өнөө өглөө авлаа.

Арт:    Мөн энд Томас Шелби дараагийнх нь гэсэн байна.

Том:   Хэрэв бид хүмүүсээ шоронд хамгаалж чадахгүй гэж тэд бодвол бидэнд ажиллах хүмүүс олдохгүй болно. Сабины үүнийг мэднэ. Тиймээс бид Грины асуудлыг шийдэх хэрэгтэй. Шалмаг аа, нэг хүн аваад ганц хоёр цонх хагал, та нарыг баривчлаг. Би манай цагдаа нарт та нарыг Гринд аваач гэж хэлнэ, та нар үүнийг хийсэн новшнуудыг олоорой.

Шал:  Бид цонх хагалахын оронд машин хулгайлж болох уу? Яасан? Бүх хүмүүс машинаар явдаг. Би одоо ч илжиг унадаг.

Том:   За яахав, өөрийгөө баривчлуулах юм хий, ямар байх нь хамаагүй. Та нар инээх яахав, тэр залуу үхчихлээ. Бараг хүүхдээрээ шахуу байсан юм. Бид түүний гэр бүлд нь сан нээнэ, Полли.

Пол:   Зөвшөөрч байна. Ингээд болсон уу? Би явж болох уу?

Том:   Та компаний нягтлангийн хувьд 1000 гиней зарцуулах зөвшөөрөл надад хэрэгтэй.

Пол:   Юунд?

Том:   Моринд.

Пол:   Моринд 1000 гиней гэнэ ээ?

Том:   Яг тийм.

Пол:   Хэзээ ингэж шийдсэн юм?

Том:   Та Майклтай хамт завгүй байсан.

Пол:   Өө, бурхан минь. Тэгэхээр, залуус та нарт саруул ухаан дутсанаас нэг санаа гаргажээ.

Том:   Полли, тэр цэвэр цусны гүү, ¼ нь араб гүү, Донкастер Бладстокийн үнэ хаялцуулах худалдаанд тавигдана.

Пол:   Бид 1000 гинейн үнэтэй мориор юу хийх вэ?

Том:   Бид Сабинигийн морин тойруулгад өөрсдийн алхамыг хийх үеэр бидний оруулсан хүмүүсийг Сабины цагдаа нар барьж авна. Харин сайн морь бол эзнийх нь нэвтрэх бичиг.

Арт:    Бид тэнд олны дунд хутгалдана. Цагдаа нар хаанаас хайхаа мэдэхгүй.

Жон:  Тиймээ, Эпсон Дерби, Полли. Бид чөтгөрийн хаантай хамт уух болно.

Пол:   Дерби? Тэр Дерби гэж хэлсэн үү?

Том:   Яг тийм. Сүүлийн 10 жилд энэ Сабинигийн морин уралдаан байсан. Хэрэв бид түүнийг буулгаж авах бол үүнийг тэнд нь хийх хэрэгтэй, билэгдэл болгож. 

Пол:   Уушны газарт та нарт ийм санаа орж ирсэн юм биш биз?

Том:   Полли. Сайн уралдааны морь яг үл хөдлөх шиг хөрөнгө оруулалт. Бид хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх хэрэгтэй.

Пол:   Тэр худалдаа хэзээ юм?

Том:   Маргааш.

Арт:    Томмиг алахаар заналхийлж байгаа, тиймээс бид түүнийг хамгаалахаар хамт явцгаана.

Пол:   Өөрөөр, та нар лангуугаа хаагаад, тэр худалдаанд очиж 1000 гинейг бүр араб ч биш моринд цацах юм байна.

Бурж: ¼ нь араб нь арай дээр. ¼ гэсэн нь...

Пол:   Буржгараа, амаа тат. Би чамд хаалгаа түгж гэсэн санагдах юм.

Майк: Тэр түгжсэн. Би хадаасанд өлгөөтэй түлхүүрээр онгойлголоо. Аан гээч, би та нарыг сонссон. Би эд нартай явмаар байна.

Пол:   Чи харав уу?

Майк: Би моринд дуртай. Би бүр тус болж чадна.

Пол:   Миний хүүрэн дээгүүр алхсан цагт.

Майк: Бүх юм зүгээр ээ, ээж. Би урд нь ахтай хамт зөндөө дуудлага худалдаанд очиж байсан. Тэд маш нэр хүндтэй. Хүмүүс зарц нартайгаа хамт ирцгээдэг.

Арт:    Тиймээ, бас хээнцэр дэгжин эхнэрүүдтэйгээ.

Жон:  Бас нууц амрагуудтайгаа.

Арт:    Түүнийг явуулчих, Полли. Бид тийшээ очоод нэг морь авчихаад буцаад ирнэ.

Жон:  Би бүрийн болохоос өмнө түүнийг Саттонд буцаагаад хүргээд өгнө.  

Пол:   Үгүй. Яасан ч үгүй!

Том:   За, за, ингээд боллоо. Ажилдаа орцгоо. Эхэлцгээ.

Жон:  Полли эгч ээ, би Майклын насан дээр би 100 хүн алж, 1000 хүн үхэхийг харсан. Хэрэв та энэ хүүхдийг үүрд аймхай хүн болгомоор та  байвал дураараа бол. Хэрэв та түүнийг үлдээмээр байвал түүнийг хамт явуулчих.  

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Майк: Би үүнд итгэж чадахгүй юм. Жоны хуучин хувцас надад яг таарч байна.

Пол:   Бурхан минь, чи яг эцэг шигээ харагдлаа. Сам хорхой, давсалсан гахайн мах.

Майк: Тэр ямар хүн байсан бэ? Миний аав? Тэр яаж өөд болсон бэ?

Пол:   Би чамд худлаа хэлэхгүй. Тэр согтуу, завь, зогсоол хоёрын дунд хавчуулагдаж үхсэн. Голын цыганы жинхэнэ үхэл. Гэхдээ тэр дуулдаг, төгөлдөр хуур тоглодог байсан. Түүний инээмсэглэл чиний зүрхийг шархлуулах байлаа. Чи яг аав шигээ сайхан нүдтэй. Аав чинь эрүүлдээ эелдэг, сайхан сэтгэлтэй байсан. Түүний асуудал нь, бүх хүүхэд байхдаа л буруу гарын хүмүүстэй нийлчихсэн юм. Би тэдэнд дохио битгий хангинуулж бай гэж хэлсэн юмсан. Энэ нэр хүндтэй дүүрэг, чөтгөр гэж!       

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Том:   Мотор нь халчихлаа, Буржгараа. Очоод үз дээ.

Бурж: За.

Жон:  Бууж морь харъя.

Майк: Ээж үүнийг бэлдсэн юм. Та нэгийг авах уу?

Арт:    Наадах чинь одоо юу юм?

Майк: Хавчуургатай талх. Давсалсан гахайн махтай байх. Бас бидэнд сам хорхойн сүмс байгаа. Энд цай байна, гэхдээ бид ээлжлэхгүй бол энд ганцхан аягатай. Яасан?

Арт:    Хавчуургатай талх аа?

Майк: Тиймээ.

Том:   Полли хавчуургатай талх бэлдээ юу?

Чарли:   Энэ юу вэ? Чихмэл баавгайн үдийн унд уу?

Том:   За яахав. Бид цай ууж, хавчуургтай талхнаас идээд цаашаа хөдөлцгөөнө. Ойлгосон уу? Наргих хэрэггүй, Чарли.

Арт:    Алив, тэдэнд тараа.

Жон:  Наадахаа тараагаач, Артур, бүдүүн гахай минь.

Арт:    Тонил цаашаа.

Том:   Жон, явцгаая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Том:   За, залуус аа, энэ нэр хүндтэй арга хэмжээ, бид ч гэсэн зохих ёсоор бие авч явна. Ямар ч зэвсэггүй, ууж идэхгүй. Жон, бид хамтдаа байна. Морь гарч ирэнгүүд би мөнгөө тавьж эхлэнэ. Би дуудлага худалдаачинд өөрийнхөө сонирхолыг мэдэгдсэн. Тиймээс тэр намайг оролцохыг тавихыг хүлээнэ.

Бурж: Би түүнд хүрч үзэж болох уу, Томми?

Том:   Бидэнд малын эмчийн дүгнэлт байгаа, Буржгар аа. Гэхдээ түүнийг алхах үед нь сайн харж байгаарай.

Бурж: Совин татаад байх юм, Томми. Нэг тийм муу совин.

Том:   Бүх юм зүгээр, Буржгар аа. Чи ердөө л танихгүй газар ирсэн, яг бидэн шиг.

Бурж: Би заримдаа мэдэрдэг юм, Томми.

Том:   Санаа зоволтгүй, Буржгар аа. Зүгээр.

Жон:  Амаа тат, Буржгар аа.

Эр:      Би 1,450 гэж сонссон уу? Би  500 гэж сонслоо, 500, 1600, 1700! Баярлалаа. 1900, 2000, 2,100, 2,200...   

Мэй:  Энэ хүмүүс ийм зүйлд яах гэж хоцорч ирдэг байна аа?

Эр:      Хүмүүс юу хүсэж байгаагаа мэддэг болохоор хожимдож ирдэг юм. Зөвхөн чамд бүх морьдыг харах хэрэгтэй байгаа. Миний зөв үү?

Эр:      2,600.

Эр:      Би өгнө!

Эр:      Зарагдсан! “Маркусын Мораль”, Сежмирийн азарга, Тетрарх азарга, “Хатагтай Жозефина” гүү хоёрын төл. Бид 800 гиннейгээр үнийг эхлүүлж байна. 

Чарли:   За, Томми, тэр байна.

Эр:      800 гиннеа өгөх хүн байна уу? 850? 850. Би 900 гэж сонссон уу? 950 байна уу? 950-ыг өгөх үү?

Мэй:  Энэ моринд тавь.

Эр:      Сааралд уу? Яах гэж?   

Мэй:  Сайхан амьтан байна.

Эр:      Энэ гүү.

Мэй:  Микид давхихад жаахан хэмнэл хэрэгтэй байгаа. Би түүнд амласан юм.

Эр:      1000. 1050-ийг тавих уу? 1100? 1200? Би 1250 гэж сонссон уу? 1250.

Мэй:  Би чамтай хаврын сангаас хуваалцана. Цааш нь үргэлжлүүл.

Эр:      1300? 1400? 1450-д байна уу? 1500. 1600. 1700-д байна уу? 1700. Баярлалаа.

Чарли:   Одоо болно, Томми, чи болих хэрэгтэй.

Арт:    Чамд тийм их мөнгө байхгүй.

Том:   Тиймээ, надад байгаа. Би энэ морийг авна.

Бурж: Тэр сайхан амьтан байна, Том. Гэхдээ боль, чамаас гуйя. Миний совин татаад байна!

Том:   Амаа тат, Буржгар аа!

Эр:      2000. 2050-д байна уу? Буулаа. 2050...

Эр:      Хангалттай. Билли миний миний нэг морийг унаж болно ш дээ.

Эр:      2000, буулаа. 2050-дбайна уу? Сүүлчийн боломж. 2050? Зарагдсан! Ноён...

Том:   Томас Шелби.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Ноён Чарльз Стронгийн эзэмшил, Смолл Хит. Ямар төрлийн эзэмшил вэ?

Том:   Завины зогсоол.

Эр:      Дарвуулт завинуудтай юу?

Том:   Усан сувагтай.

Эр:      Надад сонин байна. Та ямар бизнестэй вэ, ноён Шелби?

Том:   Импорт, экспорт. Мөн би цыган, мэргэлж өгдөг.

Эм:     Та биднээс давж чадлаа.

Том:   Би юу?

Эм:     Би тэр гүүг өөрийнхөө азарганд авах гэж байсан юм.

Том:   Харамсалтай байна.

Эм:     Томас Шелби хаанаас вэ?

Том:   Бирмингемээс.

Эм:     Бурхан минь.

Том:   Тэгж хэлэхгүй байсан.

Мэй:  Мэй  Карлтон. Би уралдааны морьд үржүүлж, тэднийг дасгалжуулдаг. Харин та юу хийдэг вэ?

Том:   Миний хийдэг юмны талаар би ховорхон хариулт өгдөг.

Арт:    Томми, явцгаая, хурдал.

Жон:  Бид явах хэрэгтэй байна.

Мэй:  Таныг явахаас өмнө хэлье, хэрэв та хэзээ ч юм тэр гүүг зарахаар бол би түүнийг авахаар сонирхож мэднэ.

Том:   Би түүнийг уралдуулахаар төлөвлөсөн.

Мэй:  Танд дасгалжуулагч бий юу?

Том:   Таньдаг хүн байгаа.

Мэй:  Би ч гэсэн хүмүүс танина.

Арт:    Томми!

Жон:  Бид энэ хүүг бүрий болохоос өмнө аваачих ёстой, үгүй бол Полли төмсгийг чинь бяцлана!

Арт:    Полли яг тэгнэ!

Том:   Миний бодлоор бид өөр өөр хүмүүс таньдаг байх.

Мэй:  Миний аав Мик Хэнкокийг таньдаг. Аскотод түрүүлсэн гурван ч морийг дасгалжуулж байсан.

Том:   Өө, тэр таны аав байсан юм уу?

Мэй:  Тиймээ. Бид хамт морины жүчээ эзэмшдэг. Миний нөхөр алагдсаны дараа тэр хувьцааны хяналтын багцыг авсан юм. Ипрд.

Арт:    Томми! Бид машиндаа буцаж очих цаг болчихлоо! Дэгдээхэйнүүд чинь өлсөөд байна!

Мэй:  Та миний хэлснийг бодож үзэх үү?

Том:   Би бодож үзнэ.

Мэй:  Та юу хийдгээ надад хэлсэнгүй.

Том:   Өө! Би маш муу зүйл хийдэг. Гэхдээ та үүнийг аль хэдийн мэднэ.

Жон:  Тиймээ, за ашгүй дээ!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Энэ жинхэнэ үнэн, Жон жаалаа. Одоо үед баян хүүхнүүдийн хүсдэг бүх юм нь ажилчин ангийн эрхтэн.

Бурж: Томми, энэ хүүхэн байсан байж мэднэ, нэг л муу совин татаад байх юм!

Том:   Аа! Минийхээр тэр хүүхэн яах ч үгүй, Буржгар аа.

Арт:    Харав уу, тэдний бүх хүмүүс нь үхсэн. Офицерууд нь буудуулсан.

Жон:  Тиймээ, бид тэгсэн.

Том:   Миний хэлэх бүх юм гэвэл, энэ хүүхэн морин уралдааны ертөнцөд танил ихтэй юм. Май, Майкл, чи жолоо барь.

Эр:      Томас Шелби?

Арт:    Томми!

Жон:  Томми! Хэвтээрэй!

Арт:    Томми Шелби? Чөтгөрийн Артур гэвэл яаж байна? Чамтай танилцах сайхан байна!

Том:   Түүнийг татаад салга!

Жон:  Артур! Артур! Түүнээс холд! Түүнийг түүнээс татаж холдуул!

Бурж: Одоо болно. Одоо боль, Артур!

Жон:  Түүнийг чирээд холдуул.    

Бурж: Артур, одоо болно!

Том:   Артур, болиоч!

Бурж: Тайвшир, Артур, тайвшир.

Чарли:   Одоо болсон. Дууссан.

Бурж: Артур!

Арт:    Боллоо, амаа татацгаа.

Чарлт:   Босоод ир. Босоорой.

Том:   Тэр амьсгаатай байна. Тэр хүүхдийг битгий цусаар будчихаарай. Майкл, чи юу ч хараагүй. Ийм зүйл болоогүй, ойлгов уу? Надад түлхүүр өгөөдөх. Майкл, надад түлхүүрээ өг.

Майк: Би машин жолоодож чадна.

Том:   Сайн байна. Явцгаа. Яваад, яваад!

Жон:  Томми, тэр новш зугтаачихлаа! Алив, эндээс хурдхан явцгаая.

Чарли:   Яваарай!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Пол:   Тэгээд? Ямаршуу болж өнгөрөв?

Майк: Машин дээр хүйтэн байлаа, гэхдээ л сайхан байсан. Нээрэн шүү.

Пол:   Алив, би чиний амьсгааг үнэрлэе. Тэд биеэ сайн авч явцгаасан уу?

Майк: Тэд гайхалтай байсан, ээжээ. Тэд үнэхээр гайхалтай хүмүүс. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Найруулагч - Кольм Макартни

Зохиолыг бичсэн - Стивен Найт

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home