2-р хэсэг 2 – р анги
Жинхэнэ нэр нь: Иртэй саравчит малгайтнууд
Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/
Үргэлжлэл: 00:58:59 мин.
Дүрүүд:
Ах дүү Шелби нар:
Артур Шелби
Томми Шелби
Жон Шелби
Финн Шелби
----------------------------
Честер Кэмпбелл хошууч мөрдөгч
Дарби Сабини италийн мафийн толгойлогч
Черчилль ерөнхий сайд
Мосс цагдаагийн газрын дарга
+Альфи Соломон еврейн мафийн толгойлогч
+Майкл Грей Поллигийн хүү
Элизабет «Полли» Грей Шелби нарын үеэл
Эйда Шелби
+Эсме Марта Ли Жон Шелбийн эхнэр
+Лиззи Томын нарийн бичиг
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Өмнөх ангид:
Том: Уушны газарт тохиолдсон явдал ирландчуудын хийсэн зүйл.
Айр: Одооноос эхлэн ноён Шелби, хараал идсэн циганы амаа хамхиад зааварчилгааг сонс
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Имонн Дагган уу?
Пол: Миний охин, хүү хоёрыг бүр жаахан байхад нь надаас салгасан юм.
Том: Бид бизнесээ өргөжүүлэх гэж байна. Би Лондонд байр олсон. Итали, еврей нарын дээрэмчдийн бүлгүүд Лондонд хоорондоо дайтаж байна. Еврей нар хамгийн их зовлон үзсэн. Тэдэнд холбоотон хэрэгтэй. Бид өөрсдийнхөө боломжийг ашиглана.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Үүнийг цагийн өмнө авчирч өгсөн. Энд нэр байхгүй, гэхдээ Кэмден-Таунаас гэдэг нь тодорхой. Сайн байна, Томми, чи талаа сонголоо. Одоо чи Сабинитай дайтна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Чи Эйда Шелби юу?
Эйда: Үгүй.
Эр: Чиний ах дүрэм зөрчсөн.
Том: Сабини.
Саб: Энэ хорвоод чиний харах сүүлчийн юм нь миний царай.
Чес: Энэ новш амьд уу гэдгийг шалгах хэрэгтэй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эйда: Үгүй ээ, үгүй!
Эр: Зүгээр ээ, хатагтай Шелби. Бид Томмитой хамтарч ажилладаг. Бид Иртэй саравчит малгайтнууд.
Эйда: Миний нэр Шелби биш!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Гол дүрүүдэд:
Киллиан Мёрфи, Сэм Нейлл, Хелен Макрори
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Иртэй саравчит малгайтнууд
Найруулагч: Стивен Найт
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Хүнтэй уулзахад бэлэн үү, ноён Шелби?
Том: Үгүй.
Чес: Би энд эзэн хааны зарлигтай ирсэн. Би чамд тулгахаас араггүй. Аа. Чи наран талдаа өрөөнд нэмж төлжээ. Чиний айлган сүрдүүлэх бизнес цэцэглэж байгаа биз. Би амийг чинь аварсны төлөө чи баярлалаа гэж хэлэхгүй юм уу?
Том: Надад тамхи аваад өгөөч?
Чес: 3 хоногийн өмнө Монтаг гудамжны хоршооллын морины жүчээнд аллага болсон. Дагган нэртэй нэг эрийг. Оксфордшайрын цагдаа нар түүний цогцосыг гүнзгий нүхнээс олсон.
Том: Би шээх хэрэгтэй байна. Сувилагч аа?
Чес: Ноён Дагганыг алсан хүн чи байсныг би мэднэ.
Том: Мартсанаас, Грейс Нью-Йорк руу явсан. Хотын нэр нь... Покипси. Тэр хүнтэй суусан.
Чес: Банкиртай. Тэр баян хүн. Грейс их жаргалтай байгаад би итгэлтэй байна. Чи хэдэн 7 хоног миний хяналтанд байлаа. Би чиний алхам бүрийг ажиглаж байсан. Тийм учраас би чамайг аврах гэж дэргэд чинь байсан юм.
Том: Эмэгтэй хүнд буудуулахад эрэгтэй хүнд буудуулсан шиг өвддөг байх даа. Жаахан шившигтэй л юм. Юу гээч, ноён Кэмпбелл, би буудуулахад надад одон гардуулсан. Тиймээ. Танд болохоор одон өгөөгүй.
Чес: Ноён Шелби, бидний уулзалт бол... сайтар боловсруулсан төлөвлөгөөний нэг хэсэг, энэ хэсэг хугацаанд үргэлжилнэ.
Том: Та наад таягаа тулж явах бүрт Грейсийн царайг хардаг байх даа.
Чес: Надад байгаа мэдээлэлд үндэслэн би ямар ч үед чамайг аллагад буруутгаж, чамайг шууд дүүжлүүрт аваачиж чадах хоёр өөгүй гэрч олж чадна. Чи миний дэгээнд орсон, ноён Шелби. Энэ мөчөөс эхлэн.... чи миний мэдлийнх. Тиймээс хурдхан эдгээрэй. Би чамайг босоод шээдэг болсон цагт ирж уулзана. Дараа нь чамд чиний зааварчилгааг илгээнэ.
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Чарли: Буржгар аа, чи хаалгаа онгорхой орхисон юм уу?
Бурж: Үгүй ээ, би хаалгыг түгжсэн. Би бүр хааж байгаад хуруугаа хавчуулсан.
Чарли: Наад юмнуудаа бушуухан нуу.
Бурж: За.
Чарли: Хөөе! Тэнд хэн ирж байна?
Бурж: Томми юу?
Том: Буржгар аа, чи морины хөл доголоход түрхдэг тосоо аваад ир.
Бурж: Чи бүр галзуурч ээ, Томи?
Том: Шар тос. Хурдал.
Чарли: Эмч нар чамайг дахиад 3 хоног хэвтэх ёстой гэж байсан.
Том: Надад Лондон явах завь хэрэгтэй. Өнөө шөнө.
Чарли: Чи өөрөө эмнэлгээс гарсан уу?
Том: Би тэнд амархан бай болно, Чарли. Сабини хэзээ ч хамаагүй хүмүүсээ явуулж мэднэ. Надад зохицуулах ажил байна.
Чарли: Чи халуурч байна.
Бурж: Энэ байна.
Чарли: Өө, Томми. Энэ чинь морьдод түрхдэг бодис ш дээ.
Том: Би бол морь.
Чарли: Хэрэв чи морь байсан бол ийм олон хугархайтай чамайг буудчих байсан.
Том: Хар дарь аваад ир, Буржгар аа. яв.
Бурж: За.
Том: Хар дарь.
Чарли: Чи эмнэлэгт мөнгө төлчихөөд одоо дом хэрэглэх гэж байна уу?
Том: Би задгай агаарт унтаж, дороо завийг мэдэрмээр байна, Чарли.
Чарли: Өө, Томми. Чи яг ээжтэйгээ адилхан юмаа.
Том: Энд чамд завь байгаа юу?
Чарли: Ганцхан “1-р сар”. Тэр их хүнд. Лондон хүрэхэд 4 өдөр.
Том: Болж байна. Чи Буржгарыг явуулж чадах уу? Тэр миний эмч болог.
Чарли: Тэгвэл бурхан чамд туслаг.
Том: Чи тамхитай юу, Буржгар аа?
Бурж: Цай, виски байгаа. Бид чамайг маш хурдан эдгээх болно.
Чарли: Түүнийг завинд аваач. Би завиндаа түлш хийе.
Том: Хэрэв бүхэл замын турш унтвал чи Кэмден Таунд очиж зогсоорой.
Бурж: Кэмден Таунд чи юу хийх гэсэн юм, Томми?
Том: Поллид намайг эзгүй хойгуур удирдаж бай гэж хэлээрэй. Хэрэв би эргэж ирэхгүй бол Полли насан туршдаа үлдэнэ биз.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Бурж: Чи өлсөөгүй л байна уу, Томми?
Том: Юу гээч, Буржгар аа? Би өлсөж байна. Бид хаана явна?
Бурж: Хитроу. Нэг өдрийн дараа бид тэнд очно. Би нэг идэх юм бэлдэе. Залуур барьж чадах уу?
Том: Үзээд алдая.
Бурж: Чи удахгүй очих газраа хүрнэ, Томми.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Кэмден таун
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сол: Чөтгөр ав, залуус аа. Болгоомжтой. Наадахаа тавь, Олли. Наадахаа буулга, найз минь. Тэр ердөө л жижигхэн. Чи ганцаараа ирсэн үү?
Том: Тийм л бололтой.
Сол: Чи зоригтой залуу юм биз дээ? Миний талхны газрыг сонирхомоор байна уу? Бид бүх төрлийн талх жигнэдэг, найз минь. Бид 7 хоногт 10,000 талх гаргадагийг чи мэдэх үү? Чи үүнд итгэх үү? Бид цагаан талх хийдэг, бор талх ч байна. Бид бүх төрлөөр нь хийдэг. Чи амсаж үзмээр байна уу? Талх? Тэгэх үү?
Том: За тэгье.
Сол: Чамд аль зүгээр вэ, бор уу, цагаан уу?
Том: Бороос нь амсъя.
Сол: Бор, тэг ээ.
Том: Муугүй юм.
Сол: Муугүй ээ? Муугүй гэнэ ээ? Энэ жинхэнэ балиар угаадас. Энэ бор нь маш заваан, зөвхөн ажилчдад зориулсан.
Том: Тиймээ.
Сол: Харин энэ цагаан нь толгойлогч нарт зориулагдсан. Явж харцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сол: Би Бирмингемийн та нөхдүүдийн тухай маш, бүр маш өөдгүй юм сонсож байсан. Та нар цыганууд, тийм ээ? Тэгээд, та нар майханд амьдардаг уу, эсвэл тэргэнд үү?
Том: Би энд тантай ажил ярилцахаар ирлээ, ноён Соломон.
Сол: Мөөн, ром дарс зугаацах, секс хийхэд тохирно, тиймээ? Харин виски бол өөр... Энэ бизнест яг тохирно.
Том: Эхлээд ярилцъя, аа?
Сол: Өөрөө л мэд. Нэг цагдаа амийг чинь аварсан гэж хүмүүс ярьцгааж байсан.
Том: Цагдаа нар миний халаасанд.
Сол: Би цагдаа нарт дургүй, учир нь тэдэнд итгэж болохгүй.
Том: Ноён Сабини цагдаа нарыг байнга ашигладаг. Тийм болоод тэр Лондонд дайнд ялж, харин та ялагдаж байдаг.
Сол: Энэ дайн дуусах хүртлээ үргэлжлэх болно, найз минь. Чи дайнд оролцсон уу? Би нэг удаа нэг итали дээр цовдлох өөрийн аргыг хэрэглэж үзсэн. Би түүний нүүрийг ус зайлуулах хоолойнд шахаж байгаад 6 дюймийн хадаасыг түүний хамарт нь шургуулж, угт нь тултал банзаар цохиж оруулсан. Энэ жинхэнэ библи маягийн зүйл болсон. Тиймээс, энд ирээд, миний сандал дээр суугаад намайг хараал идсэн гоймончингуудад ялагддаг гэж ярих хэрэггүй.
Том: Тэр дайн хэдийн болсон. Та илүү бодитойгоор харах хэрэгтэй.
Сол: Бодитойгоор гэнэ ээ? Бодит оо?
Том: Хэрэв та дайнд ялагдаагүй бол надад цахилгаан мэдээ явуулахгүй байх байсан.
Сол: Нээрэн үү? Чи тэр цахилгаан мэдээг март. Цахилгаан мэдээнд зөвхөн “Сайн уу” гэж байсан. Маш амархан, чи надад нэг юм зарахыг хүсч байна. Юу юм?
Том: Бид хүчээ нэгтгэнэ.
Сол: Мөн ярив аа. Үгүй. Хэзээ ч үгүй. Инээдтэй байна.
Том: Ноён Соломон. Таны нэрмэл дарс орлогын чинь 10%-ийг эзэлдэг. Хамгаалалт дахиад 10%. Үлдсэнийг нь та морин тойруулгаас олдог. Та ширээний нүдэнд буугаа хийдгийг би мэднэ. Та вискины хажууд хадгалдагийг би мэднэ. Та тохиролцоо, эсвэл үхэл санал болгохыг би мэднэ. Миний хэлсэн үг таныг бухимдуулж байгааг би мэднэ. Гэхдээ л би танд шийдэл санал болгоё. Ноён Сабинид таны морин уралдааны бүх букмекерүүд ажилладаг. Тэр таны бизнесийг булаахын тулд конторуудыг чинь хааж байна. Хүмүүс та нарын хамгаалалтанд найдахаа больсон.
Сол: Билли Кимберийг алсан хүн нь чи байх аа? Чи тэгсэн, чи түүнийг буудсан. Чи мөн. Чи түүнээс урвасан, найз аа. Тиймээс би толгойдоо бодож байгаа зүйлийг яг одоо чамд хэрэгжүүлбэл ухаалаг хэрэг болно.
Том: Би танд найдвартай 100 хүн санал болгоё. Бүгд зэвсэгтэй. Тэгээд цагдаа нартай шинээр харилцаа тогтооно.
Сол: Ухаан. Ухаан маш үнэт зүйл, тийм үү, үгүй юу, найз минь? Бас энэ ихэвчлэн дэндүү оройтож ирдэг юм. Би чиний энэ хөгийн царайг буудсан гэж төсөөлье. Сум ясанд орж, тархийг чинь няцалж гараад тэр шүүгээнд тусна. Харамсалтай нь юу гэхээр, шүүгээ нүхтэй болсон, би түүнээс салах хэрэгтэй болно. Тэгэхээр, би ийм юм хийх байсан... Энэ маш амархан, найз минь. Би шүүгээг хоёр хэсэг хуваана, зөв үү? Би тэгнэ. Би зүгээр л утгаар нь... би шүүгээг хоёр хуваана. Би хуваана... Би шүүгээг утгаар нь хоёр хэсэг хуваана, найз минь. Тэгээд би шүүгээний нэг талыг авч торхон дотор хийнэ, шүүгээний нөгөө хэсгийг нь бусад хэсгүүдтэй нь хамт өөр торхонд хийнэ, тийм үү? Ингээд нэг торхтойг нь Мандалэй руу илгээнэ. Нөгөө торхтойг нь хаашаа ч юм, жишээ нь... мэдэхгүй байна. Тимбуктуд. Чи очиж үзсэн үү?
Том: Үгүй.
Сол: Үгүй юу? Чи очиж үзмээр санагддаг уу?
Том: Үгүй ээ.
Сол: Чиний хамарт ганган том алтан гархи сайхан зохино гэж би үргэлж боддог байсан. Уучлаарай, цааш нь үргэлжлүүл. Бидэнд өөрийнхөө төлөвлөгөөг ярь.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Эйда.
Эйда: Чи яаж намайг олсон юм? Яасан, чи Поллигийн захиаг уншсан юм уу?
Том: Полли надад захиаг үзүүлсэн. Сонс, чи өөрийгөө аюулгүй гэж боддог, учир нь чи байраа сольсон болохоор, гэвч тийм биш. Полли ч адилхан бодолтой.
Эйда: Та нар хэзээ нь ойлгох юм бэ? Зөвхөн та нар миний амьдралаас алга болохыг л би хүсдэг.
Том: Эйда. Биднийг хар даа. Энэ зүйл дахиад болно.
Эйда: Тиймээ, гэхдээ дараагийн удаа би бэлэн байна. Үнэнээ хэлэхэд, би тэднийг дахиад ирээсэй гэж хүсдэг, учир нь би тэдний төмсгийг зад буудна.
Том: Эйда, наад буугаа далд хий.
Эйда: Надаас холдож үз, би ажлаасаа хоцрох нь.
Том: За, ойлголоо. Ойлголоо. Зүгээр л энийг авчих. Энийг ав. Одоо чиний амьдарч байгаа газар Сабины газар нутгийн хязгаар, тэр хавийн цагдаа нар түүнд ажилладаг юм. Надад маш их мөнгө орж ирдэг учраас би банкаар дамжуулж болохгүй байна. Миний нягтлан бэлэн мөнгөөрөө үл хөдлөх авч, гэр бүлийн гишүүдийн нэр дээр болгох хэрэгтэй гэж хэлсэн юм.
Эйда: Байшин уу? Бүтэн байшин уу?
Том: Энэ чинийх. 4 давхар, 8 унтлагын өрөөтэй, галт тогоо, агуулахтай. Үйлчлэгч нарын өрөөтэй, хэрэв чиний улс төрийн үзэл бодол зөвшөөрвөл шүү дээ. Ядаж л очоод нэг харчихаарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Саб: Эд нарыг бүгдийг нь буудах хэрэгтэй.
Эр: Ноён Сабини? Энд цагдаа нар ирсэн байна.
Саб: Тэднийг эхлээд гутлаа арч гэж хэл. Би яагаад чамд бүгдийг хэлж өгөх ёстой юм?
Цаг: Бид Лондонд ирж байгаа галт тэрэг болгоныг шалгах боломжгүй.
Саб: Тэд галт тэргээр явдаггүй, харин завь ашигладаг. Завьчид нь бүгд цыганууд. Тэр өөрөө цыган. Бид яагаад түүнд бүгдийг тайлбарлах ёстой вэ?
Эр: Бид бүх завинуудыг нэгжих бас боломжгүй.
Саб: Надад аз таарсан, еврейн дарсны үйлдвэрт ажилладаг нэг жаал надад бий. Тэр цыган Соломонтой уулзсан байна. Дараа нь тэр хоёр виски ууцгааж, гар барилцсан. Үүний дараа Альфи түүнд энхийн билэгдэл болгож жаахан давс ч юм уу нэг юм өгсөн гэнэ.
Эр: Та биднээс чухам юу хүссэн юм, ноён Сабини?
Саб: Чи гуталдаа нохойн ялгадас нялж наашаа орж ирээгүй биз? Шалгаж үзээдэх. Надад үнэртээд байна.
Эр1: Чамд тэр Томас Шелбийн зураг нь байгаа биз дээ?
Эр: Бидэнд Уорикширийн Йоменрийн хороонд байсан үеийнх нь цэргийн үнэмлэхний зураг нь байгаа. Шелби одонгоор шагнуулсан юм.
Саб: Нэг муу мулгуу цэрэг нөгөөгөө магтаж байгааг сонс доо... Тэнгэр минь. Бид яагаад энэ англи нохойг сонсох ёстой юм? Ойлголоо, тэгвэл чамд түүний зураг байгаа байх нь. Хэрэв түүний царай Камден таунд харагдвал чиний цагдаа нар түүнийг дагана. Ойлгосон уу? Аан гээ... Би заримдаа ямар нэг үнэр авдаг, огт байхгүй тийм нэг юмны үнэр, тэр үнэр юутай илүү адилхан гэхээр... Совинтой адилхан. Заримдаа би үнэр авдаг, гэхдээ энэ үнэр ч биш, энэ ердөө... нэг л биш байна гэсэн үг.
Эр: Ноён Сабини, бид тэр хүнтэй тохиролцохын тулд боломжтой бүхнийг хийх болно.
Саб: Тохиролцох оо? Чи тохиролцох гэж хэлсэн үү?
Эр: Би тийм утгаар хэлээгүй.
Саб: Хараал ид. Хараал ид. Дэлхий сүйрч байна... Чи дахиад худалдагдсан байна.
Эр: Үгүй ээ, та буруу ярьж байна.
Саб: Хэн нэгэн чам дээр ирсэн байна. Хэн нэгэн чам дээр ирээд чамтай ярилцсан байна.
Эр: Ноён Сабини...
Эр: Бид явъя даа.
Саб: Тэр хараал идсэн цыган хөгийн цагдаа нартай ирж уулзсан байна!
Эр: Ноён Сабини...
Саб: Хоёр нүүртэй новш! Одоо чи хоёр гараар тэжээлгэх гэж байна, минийхээр, бас түүнийхээр! За яахав, тэгвэл чи Шелбиг дагах болно. Чи түүнийг дагаж байгаад зүйл дуусга! Боллоо! Тонилж үз!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Пол: Өө, новш гэж.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жон: Би та нарт хэлсэн ш дээ, залуус аа, Полли ирлээ.
Пол: Энд ямар юм нь болоод байгаа юм? Чи хэзээ нь буцаад ирчихэв?
Том: Би таны төрсөн өдрийг өнгөрүүлэхийг хүссэнгүй, Пол. Ажлаа хийцгээ.
Пол: Чи миний төрсөн өдрийг яаж мэдсэн юм? Хэн ч мэддэггүй юм.
Том: Аа, энэ жил огт өөр. Жон, Финн, машин бэлд.
Пол: Бид хаашаа явах юм?
Том: Явж таны бэлгийг задлана. Таны дараа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Өглөөний мэнд.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Пол: Чи Эйдад байшин авч өгнө гэж хэлж байсан.
Том: Тиймээ, тэр үнэн, би авч өгсөн. Одоо нэг жаахан бэлэн мөнгө үлдсэн.
Пол: Энэ манайх уу?
Том: Үгүй ээ, Полли. Энэ таных. Учир нь та авах эрхтэй.
Пол: Би энэ олон өрөөнүүдийг яах болж байна?
Том: Та тайвширч, амарч болно ш дээ. Амралтын өдрүүдэд ирж бай. Энд цэцэрлэгтэй. Та цэцэрлэгт дуртай. Та сарнай суулгасан ч болно, Полли. Бас төгөлдөр хууртай болж болно. Танил хүмүүсээ гэртээ урь, тэд дуулцгаах болно. Бурхан хөршүүдэд чинь туслана.
Арт: Хөршүүдийг чөтгөр аваг. Гэртээ тавтай морил, Пол. Артур, чи залуустай хамт машиндаа хүлээж байхгүй юу? Полли, та аз жаргалгүй амьдраад удаж байгааг би мэднэ. Яагаад гэдгийг ч би мэднэ. Эсме сайн бүсгүй. Тэр сайхан сэтгэлтэй. Би Эсметэй ярилцсан, тэр надад хэлсэн юм.
Пол: Чамд юу хэлсэн гэж?
Том: Таныг юу аз жаргалтай болгож болохыг. Би цагдаад байдаг хүмүүстэйгээ ярилцсан. Тэд хотын зөвлөлд танилуудтай, тэр хүмүүс нь сүмийн баримтуудыг хадгалдаг хүмүүсийг таньдаг. Хүүхэд үрчилсэн, эсвэл албан журмаар шилжүүлсэн баримтууд. Одоо би таны зөвшөөрөлтэйгээр хэдэн хүний гарыг хүндрүүлж байгаад хэнд ч үзүүлдэггүй тэр баримтуудыг үзмээр байна. Полли... би хүү охин хоёрыг чинь олно, тэгээд тэднийг гэрт чинь авчирна. Энэ байшин үүний тулд байгаа юм. Та өөрийнхөө гэр бүлийг байх ёстой газар нь авчрах ёстой. Бид урагштай байгаа, Пол.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эйда: Яваад үз, чамд ямар байна? Чи үүнийг сонссон уу? Ашгүй нэг нам гүм. Энэ бүгд биднийх.
Карл: Ээжээ, энд зөндөө сандлууд байна.
Эйда: Юу байна гэнэ ээ?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Чи байсаар л байна уу?
Эсме: Ирсэн, илгээж байгаа зөндөө олон захианууд байна.
Том: Ирж байгаа нь их байх тусам сайн.
Эсме: Энэ захиа өнөөдөр ирсэн. Бүр америкаас, Нью-Йоркоос ирсэн. Покипси нэртэй хот байх аа? бас Гаррисоны засварын ажилчид цалингаа нэхсэн. Артур мартсан байх, тэднийг цалин асуухаар нь буугаа сугалсан, тэгээд л... Тэд чимээгүй болсон, одоо бүх юм зүгээр.
Том: Ойлголоо, тэдэнд зүгээр л мөнгийг нь өг. Аа, бид “Гаррисоны томоохон дахин нээлт” сурталчилгааг шуудангаар тараах хэрэгтэй байна.
Эсме: Чи өнөөдөр илгээх ёстой нэг захиа байгаа гэж хэлсэн. Тусгай хүргэлт. Би үүнийг дэвтэр дээр тэмдэглэсэн байгаа.
Том: Тиймээ, би захиаг хараахан бичээгүй байна.
Эсме: Чи зүгээр л надад хэлээд өгчих, би бичээд авъя. Би аман яриаг хурдан бичиж авч сурсан.
Том: Сайн байна. Хүндэт ноён Черчилль... Чиний харандаа хугарчихсан юм уу?
Эсме: Үгүй ээ. Үгүй, үргэлжлүүл.
Том: Хүндэт ноён Черчилль... эзэн хааны мөрдөгч тодорхойгүй нэг даалгавар биелүүлэхээр надтай уулзсан. Түүнийг хошууч Кэмпбелл гэдэг, тэр таны мэдлийнх гэж би бодлоо. Тийм учраас, би зарим зүйлийг нарийн тодруулахын тулд тантай шууд холбоо тогтоохоор шийдсэн юм.
Чер: Ноён Черчилль, би британы армийн цэрэг асан гэдгийг та мэдэх ёстой, хэрэв та миний албаны намтрыг үзвэл би Верденд, Соммед эрэлхэгээр тулалдаж байсныг олж үзнэ. Мөн Монсед миний үйлдэл холбоотнуудын хэдэн мянган цэргүүдийн амийг аварсныг та мэдэх болно. Та эрчүүдтэй хамт тэргүүн шугамд тулалдахын тулд сайдын суудал, тухлаг өрөөнөөсөө татгалзаж байсныг би мэднэ. Таныг эрэлхэгээр тулалдаж байсныг ч уншсан, ноён Черчилль. Тийм учраас, бидний тодорхой харилцааны явцад та цэрэг хүн цэрэг хүндээ хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна. Миний тавих шаардлага их биш, харин миний эх орондоо дахин зүтгэхэд гарах золиос эргэлзээгүй их байх болно. Таныг хүндэтгэсэн, Томас Шелби. Тулалдаанд эр зориг гаргасны төлөө Цэргийн одон. Албаа нэр төртэй хаасны одон. Энэ өрөөнд Соммед тулалдаж байсан хүмүүс гараа өргө. Вердений тулалдаанд оролцсон хүмүүс? Томас Шелби хонгил гаргадаг байсан. Түүний шаардлага маш сонирхолтой. Тэр колони хариуцсан яамнаас эзэнт гүрний экспортын лиценз олгохыг хүссэн. Энэ лиценз Энэтхэг, Малайн хойг, Канад, Орост үйлчлэх хүчинтэй. Томас Бирмингемээс аж үйлдвэрийн бараануудыг Попларын усан зогсоолуудад тээвэрлэх төлөвлөгөөтэй байна.
Чес: Та энэ шаардлагыг нь зөвшөөрөх бодолтой байна уу?
Чер: Бурхан минь, хошууч Кэмпбелл... Бид энэ хүнээс амь насаа дахин эрсдэлд оруулан эзэн хааны төлөө аллага үйлдэхийг хүссэн. Үүнтэй харьцуулбал энэ шаардлага шалихгүй зүйл, биелүүлэхэд амархан, зоог барихдаа зохих сайдуудад нь хэдэн үг шивэгнэхэд л болно.
Чес: Эрхэм ээ, таныг хүндэтгэх үүднээс, Томас Шелби алуурчин, тонуулч, удам угсаагүй дээрэмчин.
Чер: Тэгсэн ч гэлээ, бидний хөл дор хонгил ухагдаж, биднийг чиглэсэн их буунууд чимээгүй болж байсан юм. Томас Шелбийн тухай мэдээлэлийг Кэмбеллээс авч эзэн хааны зөвшөөрөл бэлд. Түр зуурынх.
Чес: Түр зуур аа?
Чер: Ажлаа хийж дуусгах хүртэл. Зөвшөөрч байна уу, ноён Кэмбелл?
Чес: Тэгвэл би ярьж тохирсноо үргэлжлүүлж болох нь ээ? Зөвшөөрч байна, эрхэм ээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: За боллоо, гэртээ орцгооё.
Эр: Нааш нь, бөмбөгөө дамжуулаарай.
Эр: Гараарй.
Жонс: Гэртээ орцгоо, хөвгүүд ээ. Та нар сайхан тоглов уу?
Эр: Өлсөж үхэх нь, та өдрийн хоолонд юм бэлдсэн үү?
Жонс: Удахгүй бэлэн болно, орцгоо. Ороод гараа угаагаарай, хөвгүүд ээ, за юу?
Эр: Хурдхан орцгооё.
Том: Хатагтай Жонсон?
Жонс: Тийм ээ. Чи хэн бэ?
Том: Би Бирмингемийн зөвлөлөөс явна. Бордеслийн сүмийн нийгэмлэг.
Жонс: Хэн ч надад юм бичээгүй дээ. Чи юу хүссэн юм?
Том: Би таны хүү Генригийн тухай ярилцах гэсэн юм. Би орж болох уу?
Жонс: Өө, чи тэгэхгүй байсан нь дээр, тэр энэ тухай ярилцах их дургүй.
Том: Ойлгомжтой. Тэгвэл Генри өөрийнхөө жинхэнэ гарлыг мэдэх үү, хатагтай Жонсон?
Жонс: Би зөвхөн агентлагийн ноён Росстой ярилцсан, тэр зөвхөн захиагаар харилцдаг, тиймээс...Та өөрийн биеэр яах гэж ирсэн юм?
Том: Хүү одоо 18 нас хүрэх гэж байгаа.
Жонс: Энэ нэг л биш байна. Чи зөвлөлөөс ирээгүй байх нь, энэ их сэжигтэй байна.
Том: Тэр юу мэдэх вэ, хатагтай Жонсон?
Жонс: Ээж нь тэжээж чадаагүйг тэр мэддэг. Эх нь их уудаг, хар тамхи татдаг байсан. Мөн түүнийг байнга зоддог байсан.
Том: Гэхдээ энэ худлаа, тийм үү?
Жонс: Сонс, чи миний нөхрийг ирэхээс өмнө буцаад явсан нь дээр байх.
Том: Хүү өөрийнхөө жинхэнэ нэрийг мэдэх үү?
Жонс: Түүний жинхэнэ нэр нь Жонсон, Генри Жонсон, харин одоо миний нөхрийг гэртээ ирэхээс нь өмнө чи буцаад явахыг би хүсье.
Том: Үнэн гэвэл, тэр хүүг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр хүчээр авсан юм.
Жонс: Генри, буцаад гэртээ ор.
Майк: Чи хэн бэ?
Жонс: Гуйя, Генри, эндээс яв.
Том: Чиний жинхэнэ нэр Майкл Грей.
Жонс: Үгүй.
Том: Чиний жинхэнэ ээж чинь чамтай уулзахыг хүссэн. Түүний хаяг нь энэ нэрийн хуудасны ард байгаа. Тэр ердөө л ярилцъя гэсэн.
Жонс: Яваад өгөөч.
Том: Тэр ердөө л ярилцмаар байна гэсэн.
Жонс: Яваад өгөөч, биднийг зүгээр орхи. Зайлаад өг. Боллоо, байшин руу орцгооё. Явцгаая, би одоо чамд идэх юм өгнө. Явъя, Генри. Явцгаая. Явъя.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Чи өөрийгөө Шелби гэх үү? Түүнийг нүдээд өг, Финн. Цохиод бай, болж байна. За одоо Исиан, чиний ээлж. Финн! Чи өөрийгөө Шелби гэх үү? Түүнийг нүдээд өг, хараал ид гэж! Цохиоч!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Түүнийг тэндээс гарга, одоохон гарга! Түүнийг болиул!
Эр: Артур, бурхан минь гэж! Түүнийг эндээс гарга!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жон: Рокфэйр 6 хүртэл буулаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Тэгээд, юу болсон бэ?
Финн: Энэ шударга тулалдаан байсан.
Ис: Тиймээ. Артур түүнийг зүгээр л ганц сайн цохилтоор унагаасан.
Том: Би цогцосыг нь харсан, надад худлаа хэлэх хэрэггүй. Би цогцосыг нь харсан, юу болсон юм?
Ис: Би энэ гэр бүлийнх биш, би юу ч хэлэхгүй.
Финн: Артур... сүүлийн үед үе үе галзуурдаг болсон. 6, 7 удаа. Тэр яг өөрийн толгойгүй юм шиг болсон. Зогс гэж хашхирахад ч сонсохгүй байсан. Бүр өөрийнхөө нэрийг хүртэл. Дараа нь уйлаад эхэлсэн.
Том: Тэгэхээр, намайг сонс. Энэ бол том асуудал. Ах чинь тэр жаалыг алсан. Гэрчүүд байсан, асууж байцаах болно, та хоёр ам нийлж, энэ санаандгүй болсон гэж хэлээрэй. Одоо явцгаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Би эмчтэй ярилцсан, тэр жаал зүрх муутай байсан бололтой. Бид эхийг нь харж хандах болно. Бүх юм сайхан болно.
Арт: Полли намайг эмээ уухаа больдог чинь буруу гэж хэлсэн. Би чамайг мэдэж байгаа л гэсэн. Энэ яг нэг завь шиг, Томми. Нүүрс, эсвэл төмөр гээд дүүрэн хүнд ачаатай завь. Заримдаа тэр хоёр тийшээ дайвалздаг. Тэр завь хазайж байна. Би гулсаж байгаагаа мэдэрдэг. Бас завь хазайж байгааг би мэдэрдэг. Гэвч би үүнийг яах ч арга байхгүй. Миний өгөр толгой яг тэр хөгийн том завь шиг болчихоод байна. Энэ яг голын урсгал дагаж нааш цааш, нааш цааш хөвж байгаа юм шиг.
Том: Бид аль хэдийн гэртээ буцаж ирцгээсэн, Артур. Бид гэртээ удаж байна. Би чамайг зүгээр гэж бодсон юм.
Арт: Тийм л дээ, гэхдээ... Би... би... би тэгж бодохгүй байна, Томми. Энэ балай юмыг надаас холдуул.
Том: Чамайг хараал идэг, Артур. Юу гэдгийг мэдэх үү? Миний хувьд хангалттай. Би үнэхээр залхаж байна. Зүгээр л тонилж үз.
Арт: Юу?
Том: Би чамтай дахиад л жаахан хүүхэд шиг зууралдах ёстой юу, а? Чамайг буу, дүүжлүүрийн олсноос үргэлж хол байлгах ёстой юу? Надад хангалттай асуудал байдаггүй гэж чи бодсон уу?
Арт: Одоо боль, Томми.
Том: Артур? Надад асуудал байдаггүй гэж чи боддог уу?
Арт: Одоо боль.
Том: Дайн дууссан. Одоо тэр хаалгаа хаа!
Арт: Больчих.
Том: Яг над шиг, тэр хаалгыг хаачих, за юу? Чи тэгж чадах уу?
Арт: Тийм үү?
Том: Яг би тэгсэн шиг.
Арт: Би бол чи биш.
Том: Хараал идсэн хаалгыг хаа, за юу?
Арт: Гэхдээ би чи биш! Би яг чам шиг биш! Хүн бүхэн үүнийг мэддэг! Бурхан минь!
Том: Өөрийгөө нэг хар. Өөрийгөө хар. Өөрийнхөө удаанаар, анхааралтай хар.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Мосс: Хооллох цаг, эрхэм ээ. Бид хуучны сайхан цаг шиг ширээнд хамт сууж хооллоё бодлоо.
Чес: Чи санаж байна.
Мосс: Хэл, дарсан өргөст хэмх, эрхэм ээ.
Чес: Гэхдээ хэдхэн дусал гич дусаавал сайхан болно доо. Жижигхэн зүйл. Жижигхэн зүйл гэснээс... Томас Шелби танд 7 хоногт хахууль болгож хичнээн юм өгдөг вэ? Үнэндээ би хэдийн мэдсэн. 7 хоногт 2 фунт, сард 8 фунт, нэмээд нэмэлт үйлчилгээ. Намайг явж байхад та шударга хүн байсан. Харин одоо Иртэй саравчит малгайтнуудад худалдагдсан байна. Шелби бол таны ухаан санааны ялзарсан хэсгээр хооллогч өт. Тэр таны шивнээтэй хамт чихээр чинь ордог. Та шүүгчтэй эсвэл номлогчтой ярих үед таны хэлээр худлаа хэлдэг. Ноён Мосс...бид цуст дайны үе шатанд байна, хэнд ч өршөөл байхгүй. Гэхдээ, энэ мөчөөс эхлэн та буцаад сахиулсан тэнгэрүүдийн талд орлоо. Шелби таныг өөрт нь ажиллаж байгаа гэж бодно, харин үнэн хэрэгтээ та надад ажиллана. Би таныг хайр найргүй ашиглах болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Полли, энэ Майкл, Анна Грэй хоёрын хувийн хэргүүд. Таны харсанаар, нэг нь цагаан... нөгөө нь хар. Таны зүүдэндээ харсан зүйл... үнэн байж. Таны охин нас барсан.
Пол: Чи үүнийг унш, би уншиж чадахгүй.
Том: Аннаг танаас авсаны дараа түүнийг Стаффордын ТЗ-ын өртөөний даргын гэр бүлд өгсөн байна. Гэвч охин айлд дассангүй. Тиймээс оргож зугтсаар байж. Нэг удаа Бирмингемийн галт тэргэнд суусан... Эцэст нь түүнийг Австрали руу илгээж, охин тэндээ хаврын чичиргээ гэгддэг өвчнөөр өөд болсон байна.
Пол: Тэгэхээр, миний бяцхан Анна миний зүүдэнд ирэх гэж бүх дэлхийг туулж буцаж иржээ? Тэр өөрөө хүрч ирсэн. Тийм байж... тэд энэ галт тэрэгнээс нь түүнийг буулгаж чадсангүй.
Том: Гэхдээ, Полъ, Майкл амьд. Тэр англид байгаа.... тэр хаана амьдардагийг би мэднэ, би очоод ирсэн. Харин Пол...
Пол: Тэгээд?
Том: Полли, намайг сонсож бай. Зүгээр л миний хэлэхийг сонсчих. Поли. Майклын “ээж” гэж хэлдэг тэр эмэгтэй түүнийг хэзээ ч нааш нь ирүүлэхгүй.
Пол: Тэр хаана байгааг зүгээр л надад хэлчих, Том.
Том: Полли, хэрэв та тэнд очоод галзуурч эхэлбэл тэр эмэгтэй ялгаагүй болно, тэгээд цагдаа дуудна, харин тэд таныг хэзээ ч Майклтай уулзуулахгүй болж, хүү хүртэл айна. Ийм л зүйл болно, Полли. Полли. Полли.
Пол: Надад зүгээр л хэлчих, тэр хаана байна, Томас. Тэр хаана байна надад хэлээдэх, Томас!
Том: Полли... Та буу гаргаж ирлээ... Буу гаргасан, ийм учраас би танд хэлж чадахгүй. Пол, намайг уучлаарай, та Майклыг 18 хүртэл нь хүлээх болох нь. Тэр өөрөө шийдвэр гаргах хангалттай насанд хүрэх хүртэл. Хүлээ! Тэр хаана байгааг чи хэлэх болно!
Том: Хэрэв та намайг буудвал та хэзээ ч мэдэж чадахгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Мики. Түргэлээрэй, үдэшлэг эхлэх гэж байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Финн: За, та нар явж бай.
Жон: Финн, чи хаачих гэсэн юм?
Финн: Артуртай ярилцъя.
Жон: За, за.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Финн: Артур?
Арт: Эндээс яв.
Финн: Юу болсон юм? Та яагаад бэлэн биш байна?
Арт: Яах гэж?
Финн: Гаррисонд очно. Таны уушны газар дахин нээгдэж байгаа. Өнөө орой.
Арт: Томми намайг тэнд харахыг хүсэхгүй.
Финн: Томми таныг авчраарай гэж надад хэлсэн. Хаалган дээр нь таны нэр бичээстэй гэж Томми хэлсэн, тиймээс та тийшээ очсон нь дээр.
Арт: Үгүй ээ. Үгүй, намайг сонс. Би холхон байсан нь дээр. Одоо яв. Явж үз. Би чамайг яв гэж хэлсэн.
Финн: Заримдаа, хөвгүүдэд бидэнд уйтгартай санагдахаар бид ийм зүйл хийдэг. Үүнийг Токио гэдэг юм. Энэ сайн эд, Артур. Энэ танд туслана. Онцгой тохиолдолд зориулагдсан.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Өө, залуус аа. Миний муу Гаррисон!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Наадуулаа ав. Бүгдийг нь аваад бай. Сайн уу, Лиззи. Би чамд гал өгөхийг зөвшөөрнө үү. Яг ингээд, хонгор минь. Иеремия, би удахгүй чамтай уулзана. Энэ газрыг хараач ээ. Чи сайн биз дээ? Бид завгүй байвал цаг хугацаа хурдан өнгөрнө.
Том: Тийм үү? Артур, Токио бол морин уралдаанд зориулсан допинг, за юу? Чи допинг хэрэглэсэн морьдийг уралдааны дараа харж байсан...
Арт: Өө, тиймээ.
Том: Зөвхөн томоохон нээлт, уралдааны өдрүүдэд, ах минь. Ойлгосон уу?
Арт: За, ойлголоо, Томми.
Эр: За алив, авцгаа, ирээд ууцгаа.
Эр: Залуус аа.
Том: Сайн уу, Мик.
Жон: Том.
Том: Финн! Наадахаа өгөөдөх. Түүнийг вискинээс холхон байлга, Жон.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Пол.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Пол: Эйда! Би чамайг ирнэ гэж огт мэдсэнгүй.
Эйда: Поли эгч нь байна. Сайн уу.
Эсме: Сайн уу, энэ хэн бэ? Би чамайг тэвэрч болох уу?
Эйла: Полли, харин тиймээ. Түүнийг авч бай. Полли...
Пол: Эйда, чи яагаад гэртээ буцаж ирэх тухай бодохгүй байна?
Том: Сайн уу, Эйда.
Пол: Чиний хэлэх юм...
Эйда: Томми.
Пол: Чи юу гэж хэлмээр байна, а?
Эйда: Хэтэрхий олон...
Пол: Алт уу?
Эйда: Тиймээ.
Жон: Сайн уу, Эйда.
Эйда: Сайн уу, асуудал аа, чамаар юу байна даа? Өө, чи миний уух юмыг асгах нь.
Жон: Хөөе, Артур, хэн ирсэн байгааг хараач.
Эйда: Чи надаар Полид юу хэлүүлмээр байгаа юм?
Том: Зүгээр л түүнтэй ярилц. Поли бидний хэнийг ч сонсохгүй байна. Надад сонголт байхгүйг түүнд хэл. Би чамд баярлалаа.
Эйда: Сайн уу, ах аа.
Арт: Эйда, нааш хүрээд ир.
Эйда: Та яг баавгай шиг. Полли? Та яагаад бидэнтэй нийлэхгүй байгаа юм? Яасан?
Пол: Би тэнэг биш. Томи чамайг ирээч гэж хэлсэн, тийм үү? Би ярилцмааргүй байна. Надад хаяг хэрэгтэй. Би тэрийг авахаас нааш хэнтэй ч юу ч ярилцахгүй. Харин одоо үдэшлэг!
Эйда: Тиймээ, тэр үнэн.
Пол: Би өнөөдөр өөрийгөө зугаацуулна аа.
Эйда: Үгүй ээ, Пол, тэнэглэх хэрэггүй.
Пол: Уучлаарай. Өөрөө хамт бүжиглэхгүй биз?
Эр: Би дуртайяа бүжиглэнэ.
Пол: Хайрт минь, миний дур хараахан эхлээгүй байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Уучлаарай. Би Элизабет Грей гэдэг эмэгтэйг хайж байна. Тэр энд, 17-р байранд амьдардаг гэж надад хэлсэн юм. Би урд шөнө ирсэн боловч гэрт нь хэн ч байсангүй. Тэгээд л би хүлээлээ.
Пол: Чамд Элизабет Грей ямар хэрэгтэй юм?
Майк: Тэр миний ээж байх гэж би бодсон.
Найруулагч - Кольм Макартни
Зохиолыг бичсэн - Стивен Найт
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home