Gaus electronics 12

Gaus electronics 2022 ep-11

Үргэлжлэх хугацаа: 48мин

Орчуулагч: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

М: эр, На Мүёон

 

Гол дүрүүдэд: Куак Дон Ёон, Гү Сон Хи, Бэ Хён Сун, Кан Мин А... Пэг Хён Жин, Хо Жон Ду... Гү Вури, Жон Согчан, Пэг Сужан нар тоглолоо.

 

Гарчиг: Гаус электроникс.  

Энэ кинонд гарч байгаа нэрс бүгд зохиомол болно.

Бичиг: Сайн шар айраг. Өнөөдрийн захиалга: гуравдугаар ширээ. Салах ёс.

Сан: Манай гуравдугаар тасаг үүрд байх болно. За бүгдээрээ зэрэг хэлэх үү?

Ки: one two three /1, 2, 3/

Бүгд: Га...

Сан: Гэр бүл биш ч гэсэн...

Бүгд: У...

Сан: гуравдугаар тасагтаа...

Бүгд: С...

Сан: Хайртай шүү.

Бүгд: ГАУС.

Ки: Амьдрал бол юу ч харагдахгүй харанхуй агуулахын өрөөтэй адил. Өдөр бүр болдог зүйлс, өөрчлөгддөгүй юм шиг санагддаг зүйлс ч бүгд өөрчлөгддөг. Хүссэн, хүсээгүй... шинэ эхлэлийн төлөө салах ёс хийхээс аргагүй.

Ми: Ингэж бөөнөөрөө дахиад цуглахгүй байх. Тэрэн шиг зурагаа авахуулах уу? Авлаа шүү. Нэг хоёр гурав.

Ки: Энд байгаа хүмүүсийн нэг шиг.

Ми: Бид нар гоё гарчээ.

Ки: Бүгд гоё гараагүй юм биш үү. Тийм байгаа биз?

*******************

Эр: Юн, Хэн ч байхгүй юм чинь ингээд дуусгая.

Эр2: Тэгэх үү? За тэгвэл явъя.

Эр: Ингэхэд гуравдугаар тасгийнхан хааччихдаг байна аа?

М: Би энд байхад чинь.  Хөөе? Намайг харж байгаа биз дээ? Би маркетингийн гуравдугаар тасгийн ажилтан На Мүёон байна. Юу? Анх удаа харж байна аа?  Үгүй байлгүй дээ. Би нэгдүгээр ангиас эхлээд гарсан шд. Үнэхээр танихгүй гэж үү? Энэ... сүүлчийн анги шдээ.

Арван хоёрдугаар анги. Маргааш уулзъя.

М: Зүгээр л сүүлийн ангиа үзье.

Сан: Намайг тавь.

На: Битгий яв л даа.

М: Энэ хүмүүсийн түүхийг сонирхож байгаа биз дээ?

Ээж: Хөөх, байж байгааг нь. Ээж ээ, үгүй. Аав аа. Аав аа, таны бодож байгаа юм биш.

Аав: миний хайртай охины гэрээс нүцгэн гарч ирдэг чи хэн билээ?

На: Аав аа.

Ээж:  сайн юм болж дээ.

На: Үгүй гээд байхад.

Ви: Тийм болохоор анхаарал болгоомж алдаж болохгүй.

Аав: Таавараа суу.

Сан: За.  

Аав: Бид тохирожгүй үед саад болчих шиг боллоо.

Сан: Үгүй ээ, тийм биш.

На: Үгүй гээд байхад даа.

Ээж: Тйим биш бол яагаад хагас нүцгэн байдаг юм?

На: Манай Саншиг халууныг тэвчдэггүй болохоор түр зуур...

Аав: Халууцлаа гээд хүн болгон нүцгэлээд байдаггүй байх аа. Хоолоо ид.

Ээж: Хоолоо ид.

Сан: За.

Ээж: Ингэхэд... Манай охины юунд нь сайн юм?

Сан: Эчийн гоо үзэгслэн сансрын од шиг олон боловч ... гэхдээ товчоор дүгнээл хэлбэл... хөөрхөн...

На: Сонссон уу?

Ээж: Нүд нь надтай адилхан байна уу?

Сан: Тийм ээ, адилхан байна.

Ээж: Хамар ч гэсэн төстэй байна уу?

Сан: Тийм ээ, адилхан  байна.

Ээж: өгзөгний хэлбэр ч гэсэн үү?  

Сан: Тийм ээ, адилхан байна.

Ээж: Чи тэрийг яаж мэдсэн юм?

На: Хөөх, амттай юм аа. Ээж ээ, энэ махыг хэзээ амталсан юм? Аан? Ёстой амттай байна.

Ээж: Ёстой.

На: Хувцасаа сольчихоод ирье. Бүр айчихлаа.

Ээж: Та хоёр хуримлах уу?  

Аав: Ямар харьцаатайг нь мэдэхгүй байж хамаагүй ярихаа боль.

Ээж: Нүцгэн байсан юм чинь өөр яах юм?

Аав: Нүцгэн байлаа гээд гэрлэдэг юм уу? Тэгвэл далайн эрэг дээр байгаа хүмүүс бүгд гэрлэх үү?  Хоолоо ид...

Ээж: Хурдан ид...

Сан: За...

Аав: Огиж байна. Хоёр удаа огилоо. Гурван удаа огилоо...  Золиг чинь...

На: Яасан бэ? Яагаад юу ч ярихгүй байгаа юм?

Аав: Хачир таалагдахгүй байна уу? Яагаад огиод байгаа юм?

На: Сонсчихсон уу? Ичмээр гэдэг нь.

Ээж: арай, миний бодож байгаа юм мөн үү?

На: Арилгаж болохгүй нь.

Аав: Новшийг дээ.

Сан: Аав аа, ээж ээ. Үнэхээр уучлаарай. Би хариуцлагаа хүлээнэ ээ. Манай Нарэ эгч... үгүй ээ, манай Нарэ, тэрнийг хайрлаж, бүх насаараа халамжилж амьдарна.  Э эгч ээ. Би хичээнэ ээ.

На: Саншиг аа, яагаад байгаа юм?

Ээж: Зөвшөөрч байна.

Аав:  Хөөе.  Үнэнийг хэлэхэд би аль түрүүн зөвшөөрсөн л дөө.

Сан: Баярлалаа, хадам аав аа.

Аав: Пак хүргэн.

Сан: И хүргэн.

Аав: Уучлаарай, И хүргэн.

Ээж: Нэрийг нь ч асуугаагүй юм байна.

Аав:  Анх удаа юм чинь... И хүргэн...

На: Юу вэ? Ийм хурдан хамаг юм шийдээд. Азиз өшиглөж байна /Солонгосоор залгаж байна гэсэн үг өшиглөж байна гэсэнтэй адилхан дуудлагатай/

Аав: Юу? Өшиглөсөн? Хөдлөөд эхэлчихсэн юм уу? Хөлбөмбөгчин болох нь дээ.

Ээж: Азиз аа? Гадаад хоч сайхан сонсогдож байна.

На: Хоч оо? Хоч биш ээ.

Аав: Сон Хёнмин. Хёнмин гэдэн нэр өгье.

Сан: Хё Хёнмин таалагдаж байна, хадам аав аа. Тэгье. Хёнмин гэж нэр өгье, хадам аав аа. Сайн яваарай... 

На: Хоч гэсэн үү? Жирэмсэн? Юу бодоод байгаа юм?

Сан: Зүрх зогсоод үхэх нь л гэж бодлоо. Гэнэтхэн аав ээж хоёртой чинь уулзаад, аав болно гэж сонссон чинь...

На: Гэхдээ л сэтгэл чинь тайвширсан харагдаж байна.

Сан: Ингэж чадахгүй нь.

На: Юу гэнэ ээ? Надаас сална гэж байгаа юм уу?

Сан: Үгүй ээ. Одооны И Саншиг боломжгүй гэж байна.

На: Аан.

Сан: И Саншигийг ГАУС, ГАУС-ыг И Саншиг гэж хэлж болохгүй ч гэсэн И Саншиг тийм гээд нэг тодотгох юм байж байж таны дэргэд бардам зогсоно гэж бодож байна.

На: Жишээлбэл?

Сан: И Саншиг гэхээр...

На: Болхи тэнэг... биш... миний хөөрхөн? Гэрэлтсэн Саншиг. Эгдүүтэй... Саншиг... Саншиг аа...

***************

М:      Сайн харсан биз дээ? Юу? Одоо ч гэсэн мэдэхгүй гэнэ ээ? Энийг хараад дараа намайг санах уу? 1-р ангийг санаж байна уу? Саншигийн сувгийг нээлттэй болгосон хүн нь  би. Ганцаараа үзэх хайран санагдаад.  Саншигийн тэр үйлдлийг хөшиний завсраар бичиж нийтэлсэн хүн нь би...  Матаны ард хоол идэж байгааг харж байна уу? Ви хэлтсийн даргын найз охиныг... биш ээ, Эй Ай чанга яригчийг ч бас би зассан. Гэхдээ, үнэхээр мэдэхгүй гэж  үү? Зүгээр ээ. Үнэнийг хэлэхэд эндхийн хүмүүс ч гэсэн намайг хардаггүй юм.

Ки: Хэн ч байхгүй байхад гэрлээ унтраахад яадаг  байна аа?

М: Намайг өрөвдөх хэрэггүй ээ. Би дуртай үедээ амарч, ажилдаа хүссэн үедээ ирж, хоолоо ч гэсэн ганцаараа идээд сайхан байдаг мю. Ажил хийлгүй яах вэ дээ. Хамгийн чухал нь... миний хийдэг чухал ажил... Хайр дурлал. ГАУС-ын хайр дурлалын бүх түүх энд байгаа. Хичнээн завгүй, хэцүү ажил гэж санана... Өдөр болгон шинэчлэх шаардлагатай.

Х: Би бодоод үзье.

М: Дахиад Мо Хэёон уу? Зайгүй болчихож... Аан? Юу болоод байна аа?

Сан: Нарэ эгчид хэлж болохгүй шүү.

С: Саншиг, галзуурчихсан юм байх даа?

******************

На: Муу совин... индүүгээ залгаад мартчихсан юм шиг. Муу совин татаад байна. Өнөөдөр ч гэсэн тусмаа хооллоно гээд явсан. Ажилтайг нь мэдэж байгаа ч, оройтож тараад, хамт байхаараа өөр юм бодоод байх шиг. Тэр муу...

Ми: Саншиг ах үнэхээр завгүй байгаа юм байх даа. Хурлын мэдээлэл очиж авах гээд холбоо барьсан чинь  одоо болтол хариу өгөхгүй байна.

На: Тийм байгааз? Хачин байгааз? Габосс төсөл байхгүй болчихоод байхад ингэж завгүй хийх ажил байхгүй шд. Өөр юм болсон бол надад хэлмээр юм даа.

Ми: Эгч ээ, таны царай... Найз залуугаа ярьж байгаа хүн шиг байна.

На: Аан?

Ми: Найз залуу нь хуурсан уу, өөр найз бүсгүйтэй болчихсон юм бол уу гэж сэжиглэж байгаа эмэгтэй шиг.

На: Хуурах аа? Ингэж цочих гэж. Тэр бас яачихсан юм болоо? Хүнээс зугтаж байгаа юм шиг. Толгой өвдөж ядаж байхад.

Ми: Эгч ээ.

На: Аан?

Ми: Саяхан нэг хүн надад сайн гэхээр нь  жаахан хатуухан үг хэлчихсэн. Гэхдээ би тэр хүнтэй найзууд баймаар байна. Арга байхгүй юу?

На: Тэр хүнд манай Канмигийн аль нэг дур татах чадвар таалагдсан байх ёстой. Тэрний эсрэг төрхийг харуулаад үз. Тэгвэл тэр хүн ч гэсэн бууж өгөөд, асуудал шийдэгдэх байх.

Ми: Эсрэг төрх?

******************

Сан: Толгой эргүүлэм угаалгын машин, “Өд шиг хөнгөн” жин, “Баригдсан даа” зургийн аппарат, “би нууж байя” кимчиний хөргөгч.  Онцлогт нь анхаарлаа хандуулахын оронд сэтгэл хөдлөлтэй холбож өгвөл...

Ки: Болсон. Одоо болно.

Ви: Наш шиг эрчүүд олон байдаг. Бид өөрсдийгөө сайжруулаад зогсохгүй цахилгаан хэрэгслээ ч сайжруулахыг хүсдэг.

Ха: Өнөө үед цахилгаан бараанд ч гэсэн өөрийн гэсэн түүх байдаг болсон. “Think difficult” /Хэцүү бод/. Сэтгэл хөдөлгөм үгнүүдийг нэмж өгөх  хэрэгтэй.

Ки: Ингэхэд та нар яагаад Пэг Матанд ажлаа тайлагнаад байгаа юм?

Тан: ГАУС-т хамт ажиллаж байсан ах хамт Пауэрт очино гэвэл... миний итгэлийг хүлээсэн хүн болохоор надад  хэрэгтэй. Хэнээс асуухаа дахиад жаахан бодно оо. Одоо байгаагаас нь илүү дээр нөхцөл тавих хэрэгтэй.

Ки:  Чи Пауэр руу явахаараа ажлын байр энэ тар амалсан юм уу? Эрх мэдэлтэй гэсэн болгонд хачиг шиг наалдаад. Эд нарыг дээ... Бас  чи яагаад энд ГАУС-ын цалинг аваад, уур амьсгал эвдээд байгаа юм? Хурдан явахгүй юу?

Ха: Хэлтсийн дарга аа. Манай Матантай жаахан хүндэтгэлтэй ярь л даа.

Ки: Юун хүндэтгэл? ГАУС-т өөрчлөлт хийхийг хүсээ юу?

Ва: Хэлтсийн дарга аа, боль л доо. Битгий сонс, битгий сонс, битгий сонс.

Ки: Энэ муусайн юмнууд галзуурчихсан юм байх даа? Чи жирийн хүний амьдралыг тэгж мэдэрмээр байгаа юм бол болж байна. Би үзүүлээд өгье. Хараагаад өгөх үү? Шар тосоор дүүрэн бондгор толгойгоо гялалзуулсан мангар бацаан минь. Гялс, гялс, гялс.

Ва: Даралтын цэг чухал шүү.

Ха: наргиа гэдгийг мэдэж байгаа биз дээ? Ки хэлтсийн дарга тэгж ярьдаг ч гэсэн зөөлөн сэтгэлтэй хүн шүү. Би... дотор гаднагүй цочирдмоор  сайхан сэтгэлтэй, эелдэг хүн.

Ва: Тэвчих чадахааргүй бол шууд гарчих.

Тан: Яагаад ингээд байгаа юм?

Ва: Хайртай дүүгээ асарч байна. 

Ха: Янзтай. Харав уу? Ча менежер чамд нуруугаа харууллаа шд. Тэгж болох уу? Явахдаа ухарч явах хэрэгтэй биз дээ? Тийм биз дээ? Ча менежер урваж чадах хүн шүү.

С: Улаан лиш цэцэг эцэг эхийн хайрыг илэрхийлдэг Пэг Матан чи бол миний эцэг эх. Хүндэтгэсэн Пэг Хёнми... Хүндээр хүлээж авах хэрэггүй, аав аа.

Ва: Аав аа. Өвөө.

Ха: Матанаа, Матана аа, Матан аа. Би удахгүй төрөх хүүхдэдээ Матан гэж нэр өгдөг юм билүү. Чи нэрээ ямар ханзаар бичдэг вэ?

Ва: Нэр сонгочихсон гээ биз дээ?

Ха: Үгүй ээ.

С: Аав аа, надад        албан тушаал өгөөч?  

Ва: Надад ч бас.

Тан: Угаалгын өрөө ороодохъё.

Ва С: Угаалгын өрөө.

Ва: Бид нар хүргээд өгье, аав аа.

С: суучих, аав аа.

Х: Та нар арай ч дээ, хүн эвгүй байдалд оруулаад. Энэ илүү тухтай. Тав тухыг эрхэмлэх хэрэгтэй, залуу ноёнтон. Би тухтай хүргээд өгье. Би зургаан ам бүл, хоёр нохойныхоо тухай ярьж өгье.

Ва: Нохойны яриагаар яадаг юм? Цаашаа. Мориор явъя. Би үүрээд явъя.

С: Энд суучих.

Ва: Наашаа суучих.

Ха: Матан аа, ийшээ суучих. Би тухтай  нь аргагүй хүргээд өгнө.

С: Аав аа, ийшээ суучих.

Тан: Өөрөө хөлөөрөө явна...

С: Аав аа. Аав аа.

Ва: Ким ахлах аа, чи ингээд л байх уу?

Ха: Ча менежер та баллачихлаа шд.

С: Хоёуланд чинь асуудал байна.

Ха: Сон менежер танд хамгийн том асуудал байна.

Ми: Үгүй ээ. Надад асуудал байна.

С: Юу?

Ми: Би шийдээд өгье.

Тан: Хэтэрхий илт зугтчихав уу?  Юу вэ?

Ки: Надаас зугт л даа.

Тан: Зүрх зогсчих шахлаа шд.

Ки: Хичнээн цочсон ч, чиний хэн гэдгийг мэдээд цочсон шиг цочоогүй  байлгүй.

Тан: Дахиад л эхлэх шив?

Ки: Компанид ирсний гурав дахь өдөр билүү? Би чамайг тийм баян айлын хүүхэд ч гэж мэдэхгүй би... чиний төлөө...

Тан:  123мянган вон зарцуулсан. Надад өгсөн хайрцагтай салфетка, хоолны газарт зарцуулсан мөнгө, саунд уусан гадилтай сүү. Байнга ярьдаг болохоор чинь би бүгдийг нь мэдэж байна.

Ки: За за... ойлголоо, ойлголоо.

Тан: Цалин буухаар мөнгийг чинь өгнө өө.

Ки: Хамгийн өөдгүй нь баячууд. Баян айлын хүүхдүүд...

Тан: Нэг их наяд.

Ки: Нэг их наяд аа?

Тан: нэг их наяд вон. Манай аавын хөрөнгөний хэмжээ. Таны мөнгийг заавал эргүүлж төлнө өө. Үргэлжлүүл...

Ки: Халцага, халцага. Тэр золиг албаар эргүүлчихсэн юм байх даа? Хүлээгээрэй. Өнөөдөржингөө... Хачин яриад байна даа.

Тан: Сайн байна уу. Ойлгосон. Хоолоо идсэн үү?

Ки: өөдгүй амьтан намайг хараасан уу? Үгүй юм уу? Хараах шиг л болсон доо.

Тан: Тийм ээ. Бодож байсанчлан сайхан юм алга. Гэхдээ Ким нарийн бичгийн хэлсэнээр даргыгаа нууцаар хараагаад үзсэн чинь сэтгэл жаахан тайвширч байна.

Т: Залуу ноёнтон, өнгөрсөн таван жил хэрэглэсэн маань хэрэг боллоо.

Тан: Ингэхэд Ким нарийн бичиг нууцаар хараадаг байсан гээд байгаа дарга чинь...

Т: Үгүй ээ. Та буруу ойлгоосс.

Тан: Сая их тод сонсогдлоо.

Т: Ямартай, ч Пауэр руу авч явах хүнээ сонгосон уу?

Тан: Тийм ээ. Шийдсэн. Канми?

Ми: /хэлээ хазаж ярина/ Одоо таалагдахгүй байгаа биз дээ? Амалхан бас гатуулжилтай. Үгүй ээ. Тийм юм надад жохихгүй. Үнэндээ би гүнжтэй илүү төстэй.  

Тан: Хэлээ хазчихаа юу?

Ми: /хэлээ хазаж ярина/  Канми угаасаа л ингэж ярьдийшт. Ёоёо, ёоёоё. Ямал хүндийм бэээ... Канмигийн гал өвдөөдийн. Матан аа, үүү хийдаагаан бээ, хулдан авахгүй.

Тан: За.

Ми: Канмигийн гал салах гэжийшд. За, гүнж нь навлаа... Би тусалъя.

Ва: Канми баярлалаа. Баярлалаа.

Ха: За...  Баярлалаа.  Нуруу нуруу...

Сан: Канми, хувцасаа хэзээ сольчихсон юм? Канби болзоонд явах гэж байгаа юм бол уу? Гоёчихсон байна... Матанаа царай чинь яагаад улайчихаа вэ?

Тан: Миний саналаас татгалзсан эмэгтэйг, юу ч хийсэн харахаар хөөрхөн харагдаад байвал ... тэнэг гэсэн үг үү?

Сан: Тэнэг биш ээ. Тэнэг мангар, мулгуу гэсэн үг.

Тан: Балрах нь ээ.

Сан: Би ч гэсэн чам шиг байсан.

Тан: Одоо өөрчлөгдсөн үү?

На: Саншиг аа, жаахан байж байгаад уулзаарай.

Сан: Аяар уу? Жаахан байж байгаад нэг чухал ажилтай.

На: Улаан гутал өмсчихөө юу? Суух завгүй гүйгээд байх чинь.  

Сан: Инээдтэй байна.

На: Хаашаа... хааачих гэж байгаа юм?  

Сан: Хаачих вэ дээ? Ажлаа хийх гэж байна.

На: Энэ муу чинь юу вэ? Надаас зугтаад байгаа юм уу?

****************

Ха: Элсагийн даашинзаа хаячихаа юу?

Ми: Тэрийг түр зээлсэн юм.

Ха: Манай охин байнга өмсдөг юм.

Ми: Хөөх. Тэр Шаншик ах биш үү?

На: Хаана?

Ми: Аан, Мо Хэёонтой буцаад нийлж байгаа юм байх даа.

На: Өөдгүй муу новш.

Х: Ах аа, та яагаад явах гээд байгаа юм? Нарэ эгч мэдэж байгаа юу?

Сан: Үгүй ээ, эгч мэдээгүй байгаа. Явсан нь дээр юм шиг санагдаад, баттай болсных нь хэлнэ ээ. Яагаад халаад байна аа?  Халаагч асаачихсан юм байх даа.   Юу? Яасан? Эгч ээ.

На: Баригдсан даа.

Сан: Компани ийм мэдэгдэл хийсэн байсан. Энэтхэгт байдал салбар ажил ихтэйгээрээ алдартай ч, ажлаа сайн хийж чадвал хүнийг үнэлдэг гэж байсан. Тэгээд би цахим хаяг дээр нь юм бичсэн юм. Туршлагатай хүн байвал зөвлөгөө өгөөч гээд.

На: Тэгээд хариу бичсэн хүмүүс нь бүгд Хэёоны найз залуучууд байсан гэх гээ юу?

Х: Тийм. Хэёоны экс  найз залуу одоогийн найз залууд тийшээ явчихаад ирсэн гэж ярьж байсан юм. Тэгээд Хэёоны одоогийн найз залуу  Саншиг ахад тайлбарлахад хэцүү болохоор надтай шууд ярь гэж хэлсэн гэсэн.

На: Чи дуугүй байж бай. Ягаан ирвэс юм уу? Цамц чинь байгальд ээлтэй хөвөн  үү? Тэр ч яах вэ. Тэгээд яагаад хүмүүсийн зугтаад байгаа газар руу явах гээд байгаа юм? Надаас холдох гэж үү?

Сан: Үгүй ээ, эгч ээ. Би танд хэлсэн шд. Ингэж чадахгүй нь гэж.

На: Тэгээд юу гэж? Миний төлөө хийж байгаа гэх гээд байгаа юмуу?

Сан: Эгч ээ. Би  илүү нэр хүндтэй, хариуцлагатай хүн болмоор байна.

М: Хар даа. Энийг нарийвчлалтай хийх ёстой, гэхдээ өөр хувилбарууд гарч ирээд байгаа юм.

Сан: Юу хийж байгаан?

М: Намайг хараад байгаа юм уу?

Сан: Тийм ээ, сайн харж байна. Ах аа, танаас юм асуух гээд хайж байлаа.

М: Юу?

Сан: аан, мэдэж байсан юм уу.

М: Тэгээд холын харилцаа зүгээр үү?

Сан: Гэхдээ л гадаад яваад, тушаал дэвшчихвэл хүмүүс миний хичээл зүтгэлийг үнэлэхгүй гэж үү?

М: Хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж яах юм? Тэр юу нь чухал юм?

Сан: Юу? Тэгвэл?

М: Ганц л хүн. Ганц хүн хүлээн зөвшөөрөхөд л хангалттай биз дээ? Чамайг  хайрлаж, хүндэлдэг хүн.

Сан: Аан.

М: Үнэндээ Саншиг чи миний хувьд тийм хүн. Чамайг миний нэрийг дуудахаас өмнө намайг хэн ч мэддэггүй байсан. Гэхдээ чи намайг таньсан болохоор, над дээр ирсэн болохоор... Золиг чинь...

Ки: Яагаад гэрлээ унтраахгүй явчихдаг байна аа? Одооны хүүхдүүд хэмнэлт хийнэ гэж мэдэхгүй шүү.

Сан: Аалзнаас болоод хонгилын шалыг хувцасаараа арчдаг өдрийг санаж байна уу?

На: Яаж мартах юм? Анх удаа тэвэрсэн шд. Саншиг аа, чи санаж байна уу? Манай гэрийг цэвэрлэснээ?

Сан: Яаж мартах вэ дээ? Танй гэрт анх удаа орж ирсэн өдөр. Хаана тоос байныг одоо ч тод санаж байна.

На: Цаг хугацаа яагаад урсаад байдаг юм бол? Яагаад... барьж болдоггүй юм бол?

А: Эмнэлэг үү? Ямар ч хэрэггүй юм чалчих өвчин гэж сонссон. Хоёр хүнийг нэг зэрэг хэвтүүлж болох уу? Юу? Са Саншиг, Энэтхэг явна аа? Тэгээд Нарэ ийм ярьдаг өвчин тусчихсан юм уу? Саншиг, Энэтхэг ямар газар болохыг мэдэх үү?

Сан: Нийслэл нь Нью Дели. Газар нутгийн хэмжээ нь 1,269,219км2. Дэлхийд долоод бичигддэг. 1989онд дэлхийд хүн амынхаа тоогоор хоёрт бичигдэж байсан,87,43сая хүн амтай. МЭӨ 2500онд Инд мөрний ойролцоо анхны соёл иргэншил үүссэн.

А: Болно оо. Болно. Саншиг, наад мэдлэг чинь чухал ч гэсэн, энийг мэдэх үү? Солонгосоос ялгаатай нь Энэтхэгт толгойгоо хоёр тийш нь сэгсэрвэд тийм гэсэн утгатай.

Сан: Тийм ээ. Ингэж үү?

А: Тийм ээ, мөн.  

На: Ийм хурдан хүлээгээд авчихдаг. Энэтхэгчүүд чамд сайн болчихвол би яах вэ? Энэтхэг охидууд  чамд сайн гээд араас чинь гүйгээд  байвал яах вэ? Хар даа, Азиз хүртэл тэгж байна шд.

А: Саншиг. Нарэд санаа битгий зов. Азизийг мэднэ биз дээ? Бас Нарэ, Саншигт ч гэсэн санаа битгий зов. Энэтэгт Азизийн олон ах байгаа.

Сан: Нээрэн үү?

А: Саншиг охидтой орооцолдвол гарыг нь тасдаад чамд явуулчихна.

На: Гар хангалттай гэж үү?

Сан: Би яагаа ч үгүй шд.

***************

На: Саншиг явмаар байвал  явалгүй яах вэ.

Сан: эгч ээ, баярлалаа.

На: Гэхдээ л явуулмааргүй байна.

Сан: И Саншиг гэхээр нэг юм бодогддог байж байж л би таны дэргэд бардам зогсоно. Би  илүү нэр хүндтэй, хариуцлагатай хүн болмоор байна.

 На: Саншигийн хэрэгтэй сайхан боломж бол явуулсан нь зөв. Гэхдээ л хэн ч явахыг хүсдэггүй шалтгаан байх л ёстой доо? Тийм ээ. Тэгээд л явж байгаа гэсэн. Гэхдээ л би явуулахыг хүсэхгүй байна. Гэхдээ л явуулах хэрэгтэй. Өдий насалчихаад эр хүн хүлээгээд...

Сан: Нарэ.

На: Нарэ?

Сан: Энэ аалзыг чинь барьж өгнө. Тайлсан хувцасаа битгий хаа сайгүй шидлэлгүй, энд хийж байгаарай. Боломж гарах бүрт цэвэрлэгээ хийж байгаарай. Тоосны бөмбөлөг үүстэл байж болохгүй шүү.Хиймэл үс хийх хэмжээний үс битгий цуглуулаарай.

На: Цэвэрлэгээний тухай байх шив.

Сан: Гадаа дахиад байгаа.  Нарэ, энийг дагаад яв. Нарэ сайн уу, Саншиг байна. Надад жаахан зав гаргаж болох уу? Тийм бол сумыг дагаад яваарай. Миний зүрхэнд хүрэх зам... энэ хонгилд их олон үйл явдал болсон... Тийм ээ?

На: Олон үйл явдал болсон.

Сан: ууттай хог шидэлцээд... чи аалзнаас байгаад... намайг согтдог өдөр чи хүргэж өгсөн.... Ки тасгийн даргыг би ялсан... Ингээд нэг нэгээр нь дурсахаар чамайг санаж байна... Өнөөдөр ч гэсэн сайн байлаа... чи миний Хар нүх.

На: Азиз.

А: Юу вэ? Ирэх болоогүй шд.

На: Хүлээ. Чшшш...

Сан: Болохгүй байна аа.

А: Саншиг.

Сан: Азиз ашгүй дээ. Надад туслаарай. Ганцаараа хэцүү юм байна.

А:       Наадах чинь чухал биш ээ.

Сан: Яасан бэ? завгүй байхад чинь... Эгч ээ. Хурдан хийх гэсэн боловч амжсангүй.

На: Их гоё байна.

Сан: Эгч ээ. Тэр однуудыг харж байна уу?

На: Тэр... Тэр үү?

Сан: Тийм. Тэр однуудыг хооронд нь холбовол

На: Холбовол?

Сан: Бөгж болно. Ингээд...

На: Юу вэ?

Сан: Та хүлээж авах уу? Тэр бөгж... эгч ээ, би гэнэтхэн шийдээд ийм юм бэлдсэн болохоор... би... Ийм  юм...

На: Юу вэ? Сэтгэл хөдөлчихлөө. Саншиг, баярлалаа. Бас... Сайн яваад ирээрэй. Би эндээ үлдээд, ажлаа сайн хийгээд байж байя.

Сан: За.

М: Маргааш орой  салах ёс хийх үдэшлэгтэй. Завтай бол заавал ирээрэй.

Сан: Яаж мэдэж салах ёс... Зарлачихсан юм шиг байна.

******************

Сан: Юу?

Ви: Энэтхэг рүү явж чадахгүй гэж байна.

Сан: Яаж тийм ... Хүсэлт гаргавал 100% баттай гээд байсан шд. Өөр явах хүн байхгүй болохоор.

Ви: Компани чамайг явах хүсэлт гаргасныг сонсоод тэр программыг бүр хасчихсан.

На: Уучлаарай. Энүүгээр явж байгаад сонсчихлоо. Саншиг аа, одоо яах вэ? Харамсалтай санагдаад байна.

Сан: Эгч ээ.

*****************

Ки: Байз. Яагаад мэндлэхгүй байгаа  юм?

Тан: Сайнуу.

Ки: Дахиад мэндлээдэх.

Тан: Сайн уу.

Ки: Баригдсан даа. Чи сая намайг хараасан биздээ? Би бичээд авчихсан. Яагаад мэндлэхгүй байгаа  юм?

Тан: Сайнуу.

Ки: Дахиад мэндлээдэх.

Тан: Сайн уу.

Ки: Тэр... Сонссон биз дээ? Эхнийх нь новшоо. Хоёр дахь нь чөтгөр ав. Сайн сонссон биз?

Ха: Үгүй ээ.   Юу ч алга.

Ки: Юу?

Ва: Хараах аа. Тод, эелдэг хоолойгоор “сайн байна уу” гэж хэллээ шд.

С: Тийм ээ.

Ки: Бүгдээрээ ховсдуулчихсан юм уу хаашаа юм?

Ха: Матан аа. Би бэлдсэн юм. Цангаагүй байна уу? 

Тан: Ах эгч  нар аа.

С: За, хэл хэл залуу ноёнтон.

Тан: Би Гауст үлдэхээр шийдсэн.

Ми: Юу?

Ва: Гэнэтхэн, яагаад?

Ха: Юу гэсэн үг вэ?

Тан: Гауст үлдэх шалтгаантай болсон. Тийм болохоор тусалж дэмжиж байгаарай.

Ми: Матан аа, боль. Намайг эвгүй байдалд оруулахаа боль л доо. Надаас болоод тэгж байгаа биз дээ?

Тан: Үгүй ээ, Канми.

Ми: Надаас болоод ингэх хэрэггүй ээ.  Би зүгээр л чамтай өөр юу ч саад болохгүйгээр найзууд баймаар байна.

Тан: Тийм биш ээ Канми, үнэн шүү.

Ми: Одоо болтол надад сайн юм уу? Чи бохир зүйлд дургүй байх аа? Би сүүлд хэзээ шүдээ угааснаа санахгүй байна. Би энэ нойтон салфетка ашиглаад... ингээд ингээд шүдээ арччихдаг. Нүүрээ ч гэсэн өдөр болгон угаадаггүй. Зүгээр л шүлсээ түрхэж байгаад нуухаа авчихдаг юм. Шүршүүр үүү? Шүршүүрийг ярих ч хэрэггүй. Баярны үеэр усанд орвол их юм. Үхсэн арьс ихтэй болохоор алчуур байтугай зүлгүүрээр зүлгээд ч нэмэр байхгүй. Миний хөлийг үнэртэж үзэх үү? Хөлөө хоолны үлдлэгдийн хажууд гаргаад тавихаар ялаанууд хогон дээр биш миний хөл дээр суудаг. Би тийм л бохир хүн. Одоо ойлгосон уу? Тийм болохоор бид хоёр болохгүй гэж байна...

Тан: Үнэхээр Канми чамаас болоогүй ээ. Пауэрт очиж болохгүй шалтгаан байгаа.

Эр: ГАУС электроникс компаний ТУЗ-ын дарга Чон Ёокдэгийн хөрөнгө шамшигдуулсан хэргийг прокурорын газар өнгөрсөн сараас эхлэн мөрдөн шалгаж, хэрэгсэхгүй болгосон байна. Чон захирал өнөөдөр гэрчийн хувиар мөрдөн байцаах ажиллагааг дуусгаад эртээ харьж байна.

Ки: Юу вэ? Энэ чамд ямар хамааралтай юм?

Тан: Үргэлжлүүлээд үз.

Эр: Чон захиралаас гадна Пауэр группийн захирал Пэ Жовон мөн л хөрөнгө шамшигдуулсан хэргээр шалгагдахаар прокурорын газарт ирж байна. Одоогийн байдлаар хоёр захирлын хувьд уйтгар гуниг, баяр байсал солигдож байна гэж хэлж болох юм.

П: Зөв хий.

Т: Аан?

П: Зөв хий.

Т: Аан за.

Эр эм: Та хөрөнгө шамшигдуулсан нь үнэн үү? Тайлбар өгнө үү. Та хэргээ хүлээж байна уу? Та ганц үг хэлэхгүй юу? Талбар өгнө үү.

Эр: “тэргэнцэртэй хүн” гэдэг хочтой  Чон захирлаас өөр харагдахыг хүссэнийх үү Пэг Жовон захирал прокурорын газарт дамнуурга дээр тухалж хэвтсэн байдалтай хүргэгдэн ирсэн байна.

Тан: Ийм  шалтгаанаар би Гауст үүрд үлдэх юм шиг байна. 

Ми: Аавынхаа нэрийг хүртэл бариад... тэвчиж чадахгүй нь. Үнэхээр харамсаж байна, Матан аа.

С: Ичээд явчих шиг болоо тээ?

На: 100% ичээд зугтчихлаа.

Тан: Чи зүгээр үү?

Ми: Зүгээр ээ. 80кг жинтэй хүнийг ямар саадгүй өргөдөг надад өргөж чадахгүй зүйл байдаг юм байна.

Тан: Юу өргөж чадахгүй байгаа юм?

Ми: царайгаа. Ичсэндээ толгойгоо өргөж чадахгүй байна.

Тан: Чиний сэтгэлийг сайн ойлгож байна. Одооноос зүгээр л сайн найзууд болж болох уу?

Ми: Үнэхээр... тэгж болох юм уу?

Тан: Тийм ээ. Гуйж байна.

Ми: Тэгье ээ, Матан. Тэгвэл ажлаас гадуур хүндэтгэлгүй ярьж, сайхан нөхөрлөе.

Тан: Тэгье, Канми.

Ми: Үгүй ээ. Эгч ээ гэж дууд. Чи 24-тэй, би 25-тай.

Тан: Аан за. Канми эгч ээ.

Ми: Одоо яах вэ? Ах эгч нар Пауэрт очиж албан тушаал горилоод чамд сайн хандаад байсан.

Тан:Харин тийм. Би дагуулж явах хүнээ сонгочихсон байсан юм. Ки захирал аа, өнөөдөр хэдэн цагт ажилдаа ирсэн бэ?

Ки:  Би өглөө 5:23минутад ирсэн. Би компани дээр хамгийн түрүүнд ирсэн.

Тан: Хэн тийм эрт ир гэсэн юм?

Ки:  Аан?

Тан: Та ганцаараа тэгж эрт ирсэн үү?

Ки:  би “Do my best /Дү мйа бест/ “чадах бүхнээ хийе” гэж бодоод л...

Тан: Захирлынхаа өөдөөс үг сөрнө гэнэ ээ? ГАУС-т байхад дарга хичнээн ч загнаж байсан би амаа хамхиад дуугүй сонсдог байсан.  Тэнгэр шиг боссынхоо өөдөөс маргалдаж болдог юм уу?

Ки:  За за.

Ми: Ах эгч нар гэсэн зүгээр хараад суухгүй л байх даа.

Тан: Би аль болох хурдан дасахыг хичээнэ ээ.

Ва: хурдан хурдан хурдан. Хурдан хурдан. Хөөе, хөлс гоожоод байгааг харахгүй байна уу? Бага нь юм байж ахынхаа хөлсийг гоожуулж болдог юм уу?

Тан: Уучлаарай.

Ва: хурдан сэвээч.

Ха: Матан аа. Угаалгын өрөө ормоор байна.

 Тан: Явчихаад ир ээ.

Ха: Би хэлсэн байх аа. Дүү нар ахын хөлнөөс ялгаа байхгүй. Намайг үүр...

Тан: За.

Ва: Дараа нь би шүү. Дараа нь би.

Ха:. Манай хүүхдүүд байнга үүрүүлье гээд байдаг болохоор би бүр өөрөө үзмээр байсан юм. Өндөр юм аа. Өндөр байна. Урагшаа.

Тан: Түр бууж байхгүй юу. Байрлала солиод...

Ва: Тэг ээ, тэг алив буу.

Ви: За, хийж байгаа юмаа дуусгаад

Ха: Дахиад жаахан...

Ви: Орой уулзах газар руугаа явцагаая.

Ва: Би л дээ.

Ха: Үгүй ээ. Үгүй.

Ки: Хурдан буухгүй юу. Та нар сургуулийн хүүхэд үү? Намайг. Намайг. Ханяан руу. Яг одоо яв...

Ва: Энд дугаараа хүлээж байхад чинь.

Ки: Fire /Файе-гал/

С: Хурдан буу л даа.

Ви: Ким захирал аа. Ви Жанбён байна. Үнэхээр уучлаарай. Би таны саналаас татгалзахаас өөр арга алга.Өндөр албан тушаал, илүү цалин амалсанд танд маш маш маш их баярлалаа... одоо миний удирдлагад байдаг ажилчид маань үйлчлүүлэгч болоод ирнэ гэж бодохоор айгаад байна.

**************

М: Тэгвэл өнөөдөр хэнтэй салах ёс хийх юм?

Сан: Манай гуравдугаар тасаг үүрд байх болно.

Ки: За, тэгвэл... one two three /1, 2, 3/

Бүгд: ГАУС.

Сан: Ким ахлах аа.

Ми: Мүнхаг ах аа, атаархаж байна шүү.

Ах: Юу?

Ми: Мөрөөдөж байсан ажлаа хийхээр боллоо шд.

Ха: Аан...

С: Тийм ээ. Веб-зохиол бичих тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон гэж сонссон.

Ха: Гүй ээ, тэр... 4500:1 харьцаатай байсан.

Ва: Ким ахлахаа. Алдартай веб зохиолч боллоо гээд биднийг мартаж болохгүй шүү.

Ха: Би энэ удаа хайр дурлалын зохиол бичихээр төлөвлөж байгаа. Та нарын түүх миний сонирхлыг татаад байгаа. Өөрийнхөө түүхийг надад ярьж өгөөрэй.

Ва:  Тэгье ээ. Бестселлер зохиолч болохын төлөө.

Ми: Гоё юм аа. Тэгвэл дараагийн назар орохоороо эхнээс нь авахуулаад дуустал нь бүгдийг нь яриад өг.

Ва: Бүгдийг нь ярьж өгнө өө. Үргэлжлүүлцэгээе.

Ха: Үргэлжлүүлье.

Ан: Такси дуудах уу?

Ки: Хүлээгээрэй. Та хоёр хаачих гэж байгаа юм?

На: Гэр рүүгээ.

Ки: Гэр рүү яагаад хамт явдаг билээ?

На: Саншиг манай хажуугийн хаалганд амьдардаг юм.

Бүгд: Юу?

Сан: Эгч ээ.

С: Байз. Ча Нарэ, чи... хажуу айлынхаа залуутай уулздаг гээгүй билүү?

На: Тийм ээ. Тэр хажуу айлын залуу... энэ... И Саншиг.

Ви: Та хоёр үерхэж байгаа юмуу?

На: Тийм. Их цочирдсон уу? Би И Саншиг маш их, үнэхээр их сайн.

Тан: Би хэлсэн байх аа? Өнөөдөр хэлнэ гэж.

Ми: Ёстой...

Тан: За. За. Бүгд өгөөрэй.

На: Аан? Юу? Юу яриад байна аа?

Ха: Заавал өнөөдөр хэлж байдаг.

С: баячууд илүү шуналтай гээд байхад.

На: Хүлээгээрэй. Юу юм?

Сан: Юу болоод байна аа?

Ха: Пэг Матан биш, Хук Матан болсон. Хук Матан гэж нэрээ соль.

На: Саншиг аа. Чи Матанд хэлсэн юм уу?

Сан: Үгүй ээ, үгүй үгүй. Би хэлээгүй.

Ва: харамсалтай юм аа, би дараа жил хэлнэ гэж бодож байсан юм.

Ми: Мөнгө байхгүй болохоор... хувааж өгч болох уу?

М: Уг нь би хамгийн түрүүнд мэдсэн шд.

Тан: Бүгдэд нь баярлалаа.

Сан: Матан аа, наадах чинь юу юм?

С: Матаныг буруутгах хэрэггүй. Өөрсдөө жүжиглэж чадахгүй байж. Ядаж бид хоёр шиг байхгүй, тийм ээ?

На: Итгэмээргүй юм. Бид нар хичнээн сайн жүжиглэсэн билээ дээ. Мэдэж байсан гэнэ ээ?

Ми: За тэгвэл... Ах эгч хоёрын үерхлийн төлөө хундага өргөх үү?

Ха: Баяр хүргэе.

Ки:   Сайн байна. Сайн байна. Бүгдээрээ хундагаа дүүргэнэ шүү. Чи ч гэсэн хундагаа дүүргэхгүй юм уу?

М: Аан? Би юу?

Ки: Тийм ээ. Бүгдээрээ... All of us /оол ов аас/.

Сан: Ах аа, харав уу? Таныг ирсэн гээд хэлтсийн дарга баяртай банйа. Байнга ирж байгаарай.

М: Би дандаа ирдэг шд.

Ви: За. Энэ сүүлчийн хундага шүү. Маргааш өглөө ажилтай. Ерөнхий менежер босчихоод байхад... Хэлтсийн дарга аа. Та хэл.

Ки: Анхаар.

Бүгд: Га...

Ки: Гэр бүл биш ч гэсэн...

Бүгд: У...

Ки: гуравдугаар тасагтаа...

Бүгд: С...

Ки: Хайртай шүү.  ГАУС.

Бүгд: электроникс.

***************

Сан: Хүмүүс бараг мэддэггүй.

Ки: Гэмтэх шахлаа шд. Болгоомжтой яв л даа. ГАУС-аас нөхөн төлбөр нэхвэл төвөгтэй биз дээ.

Сан: Намайг гэсэн бусдын чин сэтгэлийг.

С: байнга хуралдсаар байтал залхчихлаа.

На: Фонтыг нь хэдэн удаа өөрчлөх юм бэ?

Ва: Өдрийн хоол юу байсан бэ?

Ки: Юу хийгээд байгаа юм бэ? Хурдан орооч. Жаргалтай хурлын цаг...

Тан: За...

Сан: Өдөр бүр уулздаг хүмүүстэйгээ, уулздаг газартаа уулзаж, хийдэг зүйлээ хийсээр уйдаж,  бухимдан санаа алдаж эхэлдэг.

Ха: Ханиа. Тийм ээ, дуусчихлаа. Тийм ээ, чиний хэлсэнээр ажлаасаа гарахгүй гээд хэлчихсэн.

Сан: Тэвчээд байвал өдөр бүр тэвчихийн аргагүй мэт санагддаг.

Тан: Канми эгч ээ, хүзүүг чинь түгжлээ.

Ми: Матан аа, чи. Хүүхэд шиг. Ах, эгч нарыг байхгүй гээд хүндэтгэлгүй яриад байна уу? 

Тан: Одоо эвгүй байхаа больчихсон шдээ. Цаашид, дотно сайхан найзууд болцогооё, эгч ээ.

Сан: Бага багаар...

Ми: Би өнөөдөр гараа угаагүй байгаа.

Сан: алхам алхмаар...

Тан: Уучлаарай. Түрүүлээд явлаа.

Сан: өөрчлөгдсөөр байдаг...

Тан:  би сая их догь байлаа. Эгдүүтэй залуу шиг мэдрэмж...

Ми: Яагаад халуун болчихов оо?

Эм: Халууцаж үхэх нь. Ямар галзуу нь халаагч асаачихдаг байна аа?

Ми: Аан... Тэгнэ ээ тэр...

С: Нэг дугаартай хос явлаа.

Ва: Маргааш уулзъя.

Ха: Маргааш уулзъя.

Ви:   Маргааш уулзъя.

Сан: Менежер ээ, маргааш уулзъя.

На: Сайхан амраарай.

Ки: Би явлаа шүү. Маргааш уулзъя.

Сан: Дарга аа, маргааш уулзъя.

Ки: За, Маргааш уулзъя. 

На: Хоёулаа ч гэсэн явах уу?

Сан: Аан за.

На: Маргааш уулзъя.

Сан: Мүмён ах аа, маргааш уулзъя.

М: За. Маргааш уулзъя.

Сан: Тийм болохоор одоо хаана ч, юу ч  хийж байсан дэргэд чинь хэн нэгэн байгаа бол санаа зоволгүй, сайхан амраарай. Бас бид... Маргааш уулзъя.

Ви: Бүгд цуглачихсан уу?

С: Хурдан хүрээд ир.

М: За, очилоо.

Ви: За, Манай шинэ ажилтан.

Сан: Юу вэ?

На: Азиз?

А: Таатай байна. Азиз гэдэг. Тусалж дэмжиж байгаарай. Өмнө нь Саншигтай хамт амьдардаг байсан. Саншиг Нарэтай амьдардаг болсоноос хойш Матантай хамт амьдарч байгаа.

Тан: Азиз. Ажил дээр ах аа гэж дууд.

А: Өрөөсгөл ойлголт. Солонгост насны эрэмбээр шүү.

Тан: Туслах менежер Санши, Нарэ болоод бусад эгч, ах нар аа би шинэ хүнийг сайн сургана аа.

Ки: Хараад байсан чинь, Матан чи хамгийн дэггүй нь шүү.  Can you speak English /Та англиар ярьдаг уу? /

А: / Yes, I can. How can I help you?/ /Тийм ээ чадна. Танд юугаар туслах вэ?/

Ки: / No, thank you/- /хэрэггүй ээ, баярлалаа/

Тан: За, явъя. Азиз дүү.

А: Хатуу байх чинь. Ма Матан ах аа.

На: За, бүгдээрээ зогсоорой.

Ки: Төвөгтэй юм аа. Хүрмээ заавал өмсөх юм уу? Өнөөдөр юуны бичлэгтэй билээ?

На: Дэшиг  хоёрын нээлтийн Пи Ар бичлэг.

Ва: Саншигийн сувгийн үзэгчид нэмэгдээд их баяртай байна лээ.

С: Өдий хүртэл хийнэ гэж төсөөлсөнгүй.

Ва: Өнөөдөр дуусч байгаа биз дээ?

Сан: Эхэллээ, эхэллээ.

Бүгд дуулна:

Бүгд: баяртай.

С: Дараа уулзъя.

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home