Gaus electronics 2022 ep-11
Үргэлжлэх хугацаа: 48мин
Орчуулагч: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
У: эм, Матаны сүйт бүсгүй
Гол дүрүүдэд: Куак Дон Ёон, Гү Сон Хи, Бэ Хён Сун, Кан Мин А... Пэг Хён Жин, Хо Жон Ду... Гү Вури, Жон Согчан, Пэг Сужан нар тоглолоо.
Гарчиг: Гаус электроникс.
Энэ кинонд гарч байгаа нэрс бүгд зохиомол болно.
Ви: Хүмүүст нууцтай байх олон шалтгаан байдаг. Нийгэм дэх нэр хүнд... даргынхаа дэргэд болгоомжлох...
Сан: Эгч ээ, би саналаа явуулчихлаа.
На: За. Сайн байна.
Сан: За.
На: Саншиг аа, санал чинь төгс болж. Засах ч юм алга. Энэ хэвээр нь явуулчихъя.
Сан: За.
Ви: Хайртай хүнийхээ төлөө... Гэхдээ эцэст нь бүх нууц илчлэгддэг. Гэхдээ санаандгүй байхад...
Ки: Яагаад байгаа юм бэ?
Сан: Тасгийн дарга аа, би.. нуух гээгүй шүү. Энэ...
На: Энийг бид хоёр тайлбарлаад өгье.
Ки: Юун тайлбар вэ? Алив, холдооч.
Сан: Хүлээ хүлээ.
Ки: Хөөе хөөе хөөе. Энэ Ча Вава байх шив дээ.
Ви: тэр нууц илчлэгдэхэд бид ойлгодог...
Ки: Ча Вава мөн байна.
Ха: Тэр Со Хёнми менежер.
На: Хёнми эгч...
Ви: нууц нууц хэвээр байх ёстойг...
Ки: Бурхан минь. Харж чадахгүй нь.
Сан: Энэ фотошоп биш үү?
Ми: Гүй ээ...
Ха: Ийм байж болох уу?
Сан: Итгэмээргүй юм.
Ми:Энэ хоёр юу вэ?
Арваннэгдүгээр анги. Илчлэх хэрэггүй. ГАУС ЛЕД гэрэл.
Ва: Яана аа? Нүцгэн байгаа юм шиг санагдчихлаа.
С: нүцгэн бие чинь хувцасны цаана байгаа биз дээ.
Ва: Наргихдаа сайн гэдэг нь.
На: Гэхдээ, эгч ээ... Хэзээнээс? Яагаад? Яагаад Ча менежер гэж?
Ва: Тийм ээ, нэгэнт баридсаных, сайхан үерхэх болохоор тусалж дэмжээрэй. Одоо ингэхээ боль л доо.
Ки: Энэ хэзээний бичлэг юм?
Ми: Хамгаалалтын алба буруу бичлэг явуулчихаж. Шива Гаус Регал алга болдог өдрийнх биш байна шд. Дахиад явуул гээд хэлчихье.
Бүгд: Хэрэггүй ээ. Хэрэггүй. Болохгүй.
Ва: Битгий л дээ... Саншиг уусан гэж хэлээ биз дээ?
Ки: Тийм ээ, тийм.
Ва: Хамгаалалтынхан завгүй байгаа. Хөөх, миний хонгор цочсон уу? Би хэтэрхий чанга орилсон уу? Уучлаарай. Инээж байгааг нь хараад байгаарай. Би энэ инээдэнд нь болсон юмшд.
Ми: Юу ч харагдахгүй байна шд.
Ва: Аан? Юу гэнэ ээ? Ичээд байна, бол гэж үү? Ойлголоо доо, ойлголоо.
С: Эгдүүтэй байна. Хазчихмаар байна.
Ки: Нүдээ шатаах уу, цементээр таглах уу. Тэвчих арга алга. Хөөе. Энд өөр үерхдэг хүмүүс байвал хурдан үнэнээ хэл. Баас гэдгийг нь мэдэж байж л тойрч гарна биз дээ.
Ха: Сэжигтэй хосууд ч байгаа шүү.
Ки: Та хоёр уу?
Ми: Үгүй ээ. Яасан ч үгүй.
Ки: Байхгүй юм байна.
Сан: Аан. Яагаад... яаж мэдэж байгаа юм? Матан бид хоёр байж болно шд. Тасгийн дарга бид хоёр байж болно. Эгч бид хоёр байж болно шд.
Ки: Эд нарыг мэдэхгүй ч, та хоёр болохгүй ээ. Нарэ чамд хичнээн дургүй билээ дээ.
На: Тийм ээ.
Сан: Тийм ээ.
Ки: Мэдээж. Нарэ... аан заваан юм... ингэх хүн.
На: Би хэзээ.... ингэж байсан юм? Харин ч жигшин хайрладаг шд. Хааяа хачин харагддаг ч гэсэн... эгдүүтэй шд. Ёстой...
Сан: Эгч ээ.
****************
Ч: Пэг захирал зурагтаар сайхан гарч байна лээ. За... за, ойлголоо. Яах гэж байна? Пауэр хурдан байв уу, эсвэл манайхаас нэг нь тэднийг материал өгөв үү? Пэг Матан. Пауэрын тагнуул байжээ. Мэдээж, удирдлагууд хэн ч биш хүнийг буруутгахгүй. Хэлтсийн дарга биш бол... Баруун гараа алдмааргүй байх юм. Яавал дээр вэ? Яв даа. Маргааш хурлын дараа болъё.
*************
Ч: Пэг захирал зурагтаар сайхан гарч байна лээ. Миний явуулсан Габоссын файлын сүүлчийн хэсгийг авсан биз дээ?
Ви: Чой Далсун, баригдлаа даа. Намайг зүгээр сууна гэж бодоо юу? Өөрөө тагнуул хийчихээд дахиад надад тохох гээ юу. Чой Далсун. Өнөөдөр би толгойд чинь буудна... Оночихлоо. Чой ахлах яагаад энд...
На: Өнөөдрийн хурлын талаар ярих гэж орж ирээд. Балаа унагаачихаад... би явлаа...
Ви: Ча ахлах аа, хүлээ.
На: За?
****************
Сан: Тэгэхээр... гуравдугаар улирлаас худалдаанд гарах ГАУС-ын цоо шинэ утасны туршилтын загварыг надад өгч байгаа юм уу? Хэрэглэж үзээд сэтгэгдлээ хэл гэж үү?
На: Энэ чухал ажилд чамайг сонгосон. Манай ажилчдаас ганцхан хүн.
Сан: Хөөх...
На: Хэнд ч хэлж болохгүйг мэдэж байгаа биз дээ?
Сан: Мэдэлгүй дээ. Нээрэн, тэгвэл Габосс төсөл...
На: Габосс төсөл үү? Харамсалтай нь хэлтсийн дарга чамайг энэ утсанд анхаарлаа хандуул гэсэн. Энийг хамаагүй илүү чухал ажил гэсэн.
Ви: Энийг Саншигт өгчих. Пабоссын хэрэг Чой дэд захирлын хийсэн хэрэг. Маргааш би тэрнийг илчилнэ.
На: За. Гэхдээ энэ ямар учиртай...
Ви: Саншиг төлөвлөсөн болгонд саад учруулаад байна. Компаний шинээр гаргаж байгаа ГАУСын ALL NEW NEW /Оол нью нью/ утсыг хагас жил сайн сурталчилж чадах болхидуу хүнийг хайж байгаа.
Сан: Болхи хүн гэнэ ээ?
Ви: Ваффлсийн шинэ утасны дизайн алдагдсан тухай мэдээ үзсэн биз дээ? Санаатай ч бай, санамсаргүй ч бай тэр мэдээлэл олон арван тэрбумын ашиг авчирсан. Компани адилхан арга хэрэглэх гэж байгаа юм. Мэдээлэл алдахдаа маркетингийн гуравдугаар тасаг сайн болохоор.
На: Өнгөрсөн удаад алдагдсан бичлэгээс болоод ингэж байгаа бол өөрөө тэр бичлэгийг тавиагүй байж магадгүй. И Саншиг сүүлийн үед алдаа гаргахаа больсон. Ажлын үзүүлэлт нь ч гэсэн сайжирч байгаа.
Ви: Үнэхээр... тэгж бодож байна уу?
Сан: Гэхдээ намайг Габосс төслөөс хасчихвал...
На: Тэгсэн ч ...
Сан: Энэ тийм чухал хэрэг гэсэн үг биз дээ?
На: Тийм.
Сан: Хөөх гоё юм аа.
На: Тийм байгаа биз. Маш нууц, мэдэж байгаа биз?
Сан: Мэднээ, мэднэ.
На: Яасан ч мэдээлэл алдаж болохгүй. Болгоомжтой байгаарай. Жаахан анзааргагүй байсан ч болно л доо.
Сан: Юу?
На: Үгүй ээ. Нямбай байх хэрэгтэй. Сүүлд алдагдсан бичлэг шиг маркетингийн санаанд багтамгүй сурталчилгаа болж чадахаар бол...
Сан: Яавал дээр вэ?
На: Сайн нуух хэрэгтэй.
Сан: Нууна. Ойлголоо. Эгч ээ, битгий санаа зов. Эгч ээ, энэ нууц шүү. Габоссын тагнуулыг би мэдэх юм шиг байна.
На: Нээрэн үү?
Сан: Одоохондоо баттай биш. Гэхдээ манай багийнхны нэг гэдэг нь баттай.
На: Би үгүй гэж бодож байна.
Сан: Би баттай мэдчихээд танд хэлнэ ээ.
На: Мэдмээр санагдчихлаа. Хэн юм бол?
***************
Тан: Ким нарийн бичиг. Энийг аавд өгчих.
Т: Хөөх. Танай тасгийг хүмүүс муу хэлж байна.
Тан: Намайг аваачих гэж аавын хийсэн зүйлээс болоод хичнээн хүн хүнд байдалд орсныг мэдэж аваг. Бас. Миний үгийг дамжуулаад өг. Намайг хурдан буцааж аваачмаар байгаа бол Пабоссыг хурдан боль гэж хэл.
Т: Тэгвэл одоо шууд буцаад ир... гэнэ дээ.
Тан:Тэгнэ ээ. Гэхдээ хэзээ гэдгийг би өөрөө шийднэ. Надад хийх юм байна.
Т: Тэр чинь юу юм... гэнэ дээ.
Тан:Ким нарийн бичиг түрүүнээс хойш яаж яриад...
Т: Захирлыг ингэж хэлэх байх гэж бодоод... адилхан дуугарч үзсэн юм. Тэгээд та юу хийх гэж байна?
Тан: Би эндээс бүх зүйлээ орхисон ч чадах үнэ цэнэтэй зүйл олсон.
Т: Таны хэлснийг үгчлэн дамжуулна аа.
Тан: Нээрэн... сүүлчийнх нь... Ким Жонгүг гэдэг хүн юугаараа тийм өөр юм?
****************
Ми: Баярлалаа, Матан аа. Надаа өгчих.
Тан: Уулзалтын өрөөнд оруулна биз дээ?
Ми: Би аваад явчихаж чадна аа. Баярлалаа. Матан аа, миний хэлсэн юмнаас болоод ингээд байгаа юм уу? Ким Жонгүг шиг хүн таалагддаг гэсэн болохоор уу?
Тан: Үгүй ээ. Хайрцагтай авч явах тохиромжтой арга хайж байна.
Ми: Би Ким Жонгүг шиг булчинтай хүн таалагддаг гэж хэлсэн юм биш. Ким Жонгүгийг дуурайж байгаа юмуу?
Тан: Үгүй ээ. Би ингэж инээдэг юм.
Ми: Би харагдах байдлын талаар яриагүй.
Сан: Матан аа. Надтай уулзаадах.
Тан: /Дуулна/ Саншиг ахыг дагадаг залуу...
Ми: Хоолой ч биш.
Тан: Явчихаад ирье.
Сан: Асуусан асуултанд хариулаарай. Нэр?
Тан: Пэг Матан гэдэг. Гэрлээ асаачих уу?
Сан: Албаар унтраасан юм. Суу. Би одооноос аймаар болно. Пэг Матан, чамайг манайд ирдэг өдөр би тээшинд чинь байсан зургийг харсан. Хөөх, ээж чинь үү? Хөөрхөн юм аа. Танай ээжийн зураг. Гэтэл тэр хүн... Пак Малжа. Пауэр сангийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал Пэг Жовоны эхнэр. Тэгэхээр Матан чи... Пэг Жовон захирлын хүү гэсэн үг. Мөн биз дээ?
Тан: Таны харсан зураг Пауэр сургалтын тэтгэлэгийн сан дээр авахуулсан зураг. Би Пауэрээс тэтгэлэг авсан. Манай ээжтэй төстэй юм байна лээ.
Сан: Тийм ээ. Пауэрийн залгамжлагч ГАУС-т ирнэ гэж байхгүй.
Тан: Тийм ээ.
Сан: Тэгвэл чи Пауэрын тагнуул юм байна. Пауэраас авсан тусламжийнхаа хариуг төлөхийн тулд тагнуулч бол, ГАУС-ын бөөр болсон манай маркетингийн гуравдугаар тасагт ирсэн.
Тан: Зүрх ээ?
Сан: Зүрх биш ээ. Бөөр. Бөөр. Энд байдаг бөөр.
Тан: Жаахан дээш нь.
Сан: Яриа битгий таслаад бай. Чиний бай И Саншиг. Гуравдугаар тасгийн гол хүч ГАУС-ын гол тоглогч. Миний сайхан сэтгэлийг ашиглаж “ах аа, ах аа” гэж дуудаад өрөвдөлтэй царай гаргаж дагаж байгаад... Миний итгэлийг олохын тулд дүүгийн дүр эсгэж,...
Тан:Би юу?
Сан: Яах гэж? Миний тархийг ашиглаж Габосс төслийг дуусгахыг хүссэн. Аан, тэгээд л манай гэрт хүртэл ирсэн байж.
Тан: Арай л дэндүү хэтрүүлээд байна.
Сан: Чиний өмсөж унтдаг торгон хувасны товчинд нууц камер байгаа биз? Яасан? Гайхсан уу? Ийм богино хугацаанд олон юм мэдсэн болохоор уу?
Тан: Олсон юм юу ч алга.
Сан: За яах вэ. Ингэх юм биз дээ?
Ки: Одоо болно.
Сан: Ки мөрдөгч гарч бай. Өө...
Ки: Энийг харахад өнөөдөр байцаагч болж байгаа юм уу? Та нар компани дээр жүжиг тавиад байгаа юм уу? Хөөх. Бууж өглөө. Та нар яллаа. Та нар яллаа. Хурдан дуусгаад, гарч ажлаа хийцэгээ, золигнууд минь.
Сан: За яах вэ. Хэн ялахыг харъя. Пэг Матан.
Тан:Ах аа, одоо болно. Габосс төслийг харсан ч, миний ГАУС-т үнэн гэдгийг та мэдэж байгаа биз дээ?
Сан: Тэр ч тийм.
Тан: Хамаг юмаа аваад танай гэрт тагнуул хийх гэж очоогүй. Танаас өөр итгэх хүн байхгүй болохоор очсон юм. Та мэдэхгүй гэж үү?
Сан: Пэг Матан.
Тан:Би ГАУС электрониксийн маркетингийн гуравдугаар тасгийн И Саншигийн дүү, Пэг Матан байна. Ядаж та надад итгэ л дээ.
Сан: Матан аа... Намайг итгэн гэж бодсон уу? Нууц камер чинь хаана байна?
Тан:Байхгүй ээ. Байхгүй.
Сан: Чи надад таалагддаг болохоор баттай нотлох баримт олохоос нааш өөр юм асуухгүй. Гэхдээ өмнөх шигээ сайн байх байж чадахгүй. Ариун цэврийн өрөө рүү хамт орох нь уу?
Тан: Надад ч бас гадагшлуулах хэрэг байна. Харцнаас чинь болоод болихоос. Би дараа нь оръё. Цукерберг?
Г: Ханхүү. Би Габосс төслийн асуудлаар явж байна. Аав чинь зурагтаар гарч байсан. Пабоссын тухай сонсоод би маш их гайхсан. Габосстой адилхан зүйл олон байсан. Хэл дээ. Чи нууц босс биш Пауэрийн тагнуул юм уу?
Тан: Үгүй ээ. Би төслийг ГАУС-т хийж яах юм? Пауэр группт хийсэн бол хамаагүй амар байх байсан. Чи намайг хүнд байдалд оруулж байна. Хамт ажилладаг ах маань намайг сэжиглээд байгаа.
Сан: И Саншигийг хэлж байна уу?
Тан: Тийм ээ. Тэр их ажигч хүн. Гэхдээ чи И Саншигийг яаж мэдсэн юм? Ах аа. Бидний ярьсныг ойлгочихсон уу?
Сан: Тийм ээ, би бүгдийг нь ойлгосон. Мэдсэн юм аа. Матан... чи...
Тан: Чөтгөр ав. Францаар ярих ёстой байж.
Сан: Матан... /Францаар ярина/ Өдрийн мэнд Цукерберг. /францаар ярина/ ... Олон юм хэлэхгүй. Ирсэн газар руугаа яв. Сайхан байсан уу? Өдөр болгон хамт хоол идэж, хамт машинаар явж, хуучин дэн буудалд хамт орж, одоо нэг умгар гэрт хамт амьдарч байж. Чиний хувьд зугаа байсан уу?
Тан: Миний хувьд үнэтэй туршлага байсан. Ганцыг нь ч мартаж чадахгүй.
Сан: бид нарын дайнаас өөрцгүй амьдрал... туршалага аа? Бүр атаархчихлаа.
Тан: Атаархана гэдэг чинь?
Сан: Чи алдаа гаргасан ч том группт дахиад эхэлж болно шд. Тийм сайхан газраас яах гэж явсан юм бэ, тэнэгээ?
Тан: Би... өөрийн чадлаар амьдарч болдог тийм ертөнцөл амьдрахыг хүсдэг.
Сан: Тийм бол Пауэрт үлдэх ёстой юм биш үү?
Тан: Ах аа, энийг нууцалж болох уу? Манай аавын хэн гэдгийг мэдчихвэл бүр л хэцүү.
Сан: Тийм дээ. Габоссыг Пауэр хулгайлсан гэж сэжиглэж байгаа болохоор манай багт Пауэрийн залгамжлагч байгааг мэдчихвэл... Нуулгүй яах вэ. Гэхдээ, багийнхнаа хуурах буруу биш үү?
Ки: Хөөе. Та хоёрын өгзөгөн дээр уйланхай гарчихаа юу? Пабоссоос болоод галзуурах гэж байхад... Ширээн дээрээ сууж байгаа харагдахгүй юм. Компани тоглоомын талбай юу?
Сан: Уучлаарай.
Тан: Уучлаарай.
Ки: И Саншиг. Энэ олон жил ажиллачихаад яагаад ухаан ордоггүй юм бэ? Ухаанаа буурцагтай шөлөнд хийгээд идчихсэн юм уу?
На: Саншиг аа. Миний өгсөн Габоссын ажлаас болоод орж гараад яваад байгаа биз дээ? Баярлалаа, Энэ мөн үү? И Саншиг, хөөх... Сайн байна шүү. Манай гуравдугаар тасагт Пикассо байсан байна шд. Яаж ингэж урлагийн бүтээл шиг хийсэн юм? Би энийг “Ховор агшин: Ийм байж болох уу”-д явуудна аа. Ийм сайн зохион байгуулалттай хүн байна гэж хэлнэ. Сайн байна...
Ки: Юу гэнэ ээ? Габоссын мэдээлэл ээ? И Саншиг аа, аваад ир.
Сан: Аан, за.
На: Биш ээ.
Ки: Хурдан аваад ир. 10сарын 14. Би... Энэ юу вэ? Сон Хёнми менежерийн гоо үзэгслэнг эсэргүүцэж чадалгүй ажил дээрээ таагүй уур амьгалыг бүрдүүлсэн. Хойшид ийм зүйл болохоос сэргийлэхийн тулд тэрнийг үнсэмээр санагдах юм бол компаниас хурдан гарч, илүү тухтай... Энэ одоо юу вэ?
Ва: Миний уучлалт.
Ки: Ча Вава. Хөөе. Ажил дээр эротик зохиол бичиж байгаа юм уу?
Ва: Эротик биш ээ.
*******************
С: Ча Нарэ. Хүн чадахдаа улам сайн болж байна шүү.
Ха: Харин тийм. Тийм сургуульд сурсан юм уу?
На: Алдаа байсан гээд байхад. Би санамсаргүй алдаа гаргаад Ча менежерийн эротик... уучлалтыг нь бариад авсан байна лээ. Гэхдээ Саншиг худлаа магтсан гэсэн үг биш. Саншигийг жинхнээсээ, чин сэтгэлээсээ магтсан, чин хүслээрээ...
С: Тэгэх шалтгаан байхгүй.
Ха: Саншиг бодсооос ч зөөлөн сэтгэлтэй. Тэрнийг үнэлдэгүйг чинь би ч гэсэн мэднэ...
На: Галзуурах нь ээ. Та нар яагаад надад итгэхгүй байгаа юм?
С: Яагаад аа? Урт түүх байгаа юм чинь. Саншигийг байнга янз янзаар хэлдэг байсан чинь...
На: Өмнө нь байсан санаа байна шд, ямар ч хэрэггүй Саншиг. Бүгд буруу байна, ухаан муутай Саншиг аа... Ховдог И Саншиг. Ажлаа хийчихээд ид. Энэ талхны газар уу? Бейкери юм уу?
Ми: Тэрэнд өгсөн хамгийн гайгүй хоч нь...
На: Мулгуу амьтан.
Ми: Та тэгж хэлсэн.
***************
Эм: Энэ хүүхдийн аав Ку Душиг биш ээ. Энэ хүүхдийн аав нь И Бонсугийн аав, И Ёндог.
Эр: Юу?
Эм: Чи солиороо юу?
А: Матан аа, яагаад олон ангит кино үзээд байгаа юм?
Тан: Нэг юм хайж байна.
А: Юу юм?
Тан: Эмэгтэй хүнтэй дотносох арга.
Эм: Дээшээ явж байна.
Тан: Мэдээж.
Эм: Хаалга хаагдаж байна.
Ми: Чи ч гэсэн хоёр давхар руу явж байна уу?
Тан: Мэдээж.
Ми: Дахиад Ким Жонгүгийн дуурайгаад байгаа юм уу?
Тан: Мэдээж.
Ми: Матан аа. Миний Ким Жонгүгт дуртай шалтгаан... ийм юм биш.
Тан: Тэгвэл юу юм?
Ми: Тэр... Ким Жонгүг зурагтаар гардаг болохоор. Бодит байдал дээр харах боломжгүй. Надад тийм хүмүүс таалагддаг байсан. Олон ангит кинон дээр гардаг эрэгтэй гол дүрүүд. Тийм хүмүүс бодит амьдрал дээр байхгүй.
Тан: Олон ангит киноны гол дүрд дуртай гэж үү?
А: Тэгээд кимчигээр сайн алгадуулдаг хүн болох гээ юу? “Хадам аав миний найз залуу” гэдэг киноноос юу сурах гэсэн юм?
Тан: Надад энэнээс өөр мэдэх кино байхгүй. Өөр алдартай кино байгаа юу?
А: “Одноос ирсэн хайр” “Кофены ханхүү” “Тэнгэрээс унасан чи минь” “реплай 1988” “Цэцэгнээс хөөрхөн хөвгүүд” “Блюз” олон ангит киноноос их юм байхгүй.
Тан: Нэр нь яагаад бүгд... Ямартай ч, надад тусалж болох уу? Азиз ах аа?
А: Дүү маань гуйж байхад... Матан дүү мэдрэмжтэй бол нэг кг самар арилгаж өгнө биз дээ?
Тан: Таны хэлсэнээр хийе.
***************
Сан : Заавал хойш нь самнах юм уу?
На: Тэгэлгүй яах юм. Ах нарт зарагдаж байхаар үсээ ингэсэн нь дээр. Ямар вэ? Хоёрыг харьцах нь найм /2:8/. Улс төрчид яагаад ийм үстэй байдгийг мэдэх үү? Хүмүүсийн итгэл хүлээлгэдэг алтан харьцаа.
Сан: Харах тусам улам таалагдаад байна.
На: Сайхан зохиж байна. Царайлаг байна... Энийг барьж байгаарай.
Сан: Хөөх. Гоё юм аа.
На: Таалагдаж байна уу?
Сан: Тийм ээ, баярлалаа эгч ээ.
На: урд шүд. Урд шүдээ битгий гарга. Итгэл үнэмшил. Доод шүдээ ч бас. Доод шүд.
Сан: Тэгвэл инээж болохгүй гэсэн үг үү?
На: Тийм. Яг зөв. Битгий инээ.
Сан: Яаж инээхгүй амьдрах юм?
На: Чиний дуртай Элон Маск саяхан ангараг руу цагаачлах төлөвлөгөөг танилцуулсан. Тийм үү?
Сан: Тийм ээ, урам хугарсан.
На: Яг зөв. Яг энэ царай.
Сан: Эгч ээ.
На: Аан?
Сан: Миний өглөө хэлсэн юм...
На: Юу юм?
Сан: Габоссын мэдээлэл дамжуулсан гэж сэжиглэж байгаа хүн. Тэр хүн...
На: Ажлын бус цагаар ажил ярихгүй гээд байхад.
Сан: Уучлаарай.
На: Болзож байхдаа нэг нэгнийхээ тухай ярьж, амарч байя.
Сан: За. Түрүүн хэлтсийн дарга намайг дуудаж уулзсан. Надаас өөр итгэх хүн алга гэсэн.
На: Хэлтсийн дарга уу? Итгэл төрж байна. Яагаад ийм царайлаг болчихдог байна аа? Энэ дур булаам залуу хэнийх юм бол?
Сан: Ча Нарэгийнх. Энэ эгдүүтэй хүн хэнийх билээ?
На: И Саншигийх.
Сан: Эгч ээ, даараад байгаа юм уу?
На: Үгүй ээ, яасан? Аан. Чамтай хамт байгаа болохоор сандраад... зүрх дэлсээд байна.
Сан: Эгч ээ, та хэнтэй яриад байгаа юм?
На: Би юу? Зурагт үзмээр санагдаад. Жини, зурагт асаагаарай.
Эм: За, зурагт асаалаа.
Сан: Эгч ээ, надаас юм нуугаад байгаа юм уу?
На: Үгүй ээ. Тийм юм байхгүй. Юу ч нуугаагүй. Саншиг аа. Би чамаар бахархаж байна. Тэгээд сэтгэл хөдлөөд байна.
Сан: Санаа зовоосон юм байгаа бол надад заавал хэлээрэй.
*****************
А: Яагаад хэлж чадахгүй байгаа юм? Тэр эрэгтэй миний амраг гээд хэл. Тэр эмэгтэй миний амраг гэж яагаад хэлж чадахгүй байгаа юм?
Тан: Яагаад хэлж чадахгүй байгаа юм?
А: Тийм юм чухал биш. Зүгээр л намайг дагаад хэл. Битгий март...
Тан: Юуг?
А: 2012оны 10сарын 24-ний өдөр 22цагт Азиз ахад дурласан. Инээсэн үү? Киноны гол дүр болмоор байвал алдартай үгнүүдийг нь цээжил. Тэрнийгээ ашигла. Тэгэх ёстой юм чинь... Цагаан даавуу, салхи байхад... Хүссэн газар руугаа явж болно.
Тан: Цагаан даавуу, салхи байхад... Хүссэн газар руугаа явж болно.
А: Гүй ээ, жаахан бүдэгхэн хэл. Бүдэгхэн.
Тан: Тэрийг хүртэл дуурайх юм уу?
А: Энд тэнэг бактери байдаг байх аа. Чи ч, Саншиг ч тийм байсан. Та хоёр хоёулаа ямар ч нэмэргүй. Нэмэргүй амьтад. За, дахиад нэг хэлээд үзье. Жаахан бүдэг...
Тан А: Цагаан даавуу, салхи байхад... Хүссэн газар руугаа явж болно .
Тан: Би чамд сайн юм бол уу? Би чамд сайн юм уу? Сатаны сургуулийн үүдэн дээрх Люсиферийн хаалга. Сонирхолтой болж байна. Сатаны сургуулийн үүдэн дээрх Люсиферийн хаалга. Сатаны сургуулийн үүдэн дээрх Люсиферийн хаалга? Сонирхолтой болж байна.
*******************
Ми: Матан аа, сурталчилгааны жагсаалт хаана байгааг мэдэх үү?
Тан:Энэ дотор... хийчихсэн. Чиний сэтгэлд хэн байгааг мэдэхгүй ч, миний сэтгэлд чи байгаа... Өө өө... Уначихлаа. Уучлалт гуйх уу? Сэтгэлээ илчлэх үү?
Ки: Хөөх. Харж ч чадахгүй. Жинхнээсээ солиорчихож.
Тан:Түлэнхий үнэр гарахгүй байна уу? Кофе хутгаж байна... Энийг уу.
С: Матан аа, чиний тархи түлэгдчихсэн юм шиг байна.
Ми: Хөөе. Ярилцвал яасан юм?
С: Би зай тавьж өгье.
Тан: Эхлээд миний хэлэхийг сонс. Кон Канми намайг хайрлаач.
Ми:Юу?
Тан: Намайг хайрлах уу? Нэг цагийн дотор жингээ хасах уу?
Ми: Ёстой... Гү/Хүний нэр/ -гээр оролдох хэрэггүй байсан юм. Чи юу хийгээд байгаа юм?
Тан: гэнэтхэн цочирдоод..
Ми:Чамайг бодоод, чамд ойлгуулах гээд хамаг чадлаараа хичээж байна. Миний хэлснийг ойлгох хэцүү байна уу?
Тан: Үгүй ээ. Ойлгосон. Миний жүжиглэх чадвар дутмаг байна.
Ми:Матан аа, чамайг юу ч хийсэн би бодлоо өөрчлөхгүй. Яагаад? Би нууц ихтэй хүнд итгэдэггүй. Хар бараан, тухгүй санагддаг. Надаас огт өөр хүн. Өөр ярих юм байна уу?
Тан:Үгүй ээ.
****************
На: Бид нар И Саншигийг буруу ойлгосон юм шиг байна.
Ви: Тийм байна. Их нямбай бөглөсөн байна.
На:ГАУС-ын утсыг үнэхээр нямбай хамгаалсан. //ам нь хөдөлнө// Гар утас. Гар утас.
Сан: Халцгай. Сайн уу.
Ки: Хөөе, залуу. Хиам, бяслаг? Ганцаараа иддээд гоё юм аа.
Ви: Авъяас. Алдаа хий гэж байхад алдаа гаргахгүй байх ч бас авъяас шүү. Чой дэд захирлын тухай мэдээлэл юу болж байна?
На: За... Таны бичиж авсан дуу, Пауэрт мэдээлэл дамжуулж байгаа нотлох баримтууд бүгд наана чинь байгаа.
***************
Ви: Энэ хугацаанд Пабосс, Габоссоос болоод хэцүү байсан байх. Бүгд сайн байлаа. Гэхдээ хойшид... Санаа зовохгүй байж болно. Энэ удаагийн ТУЗ-ийн хурлын үеэр бүх хэргийг илчилж, маш чухал мэдэгдэл хийх болно.
Сан: Хэлтсийн дарга аа. Би тантай явъя. Мэдээлэл алдсан хэрэг...
Ви: Ча ахлах.
На: За.
Сан: Нарэ эгч ээ. Нарэ эгч ээ.
Ч: Менежер Ви Жанбён миний үгийг авалгүй, нээлтийн хугацааг яаравчлуулсанаас болсон. Би нэн даруй арга хэмжээ авна. Зүгээр л үх. Гар. Харахыг хүсэхгүй байна.
Па: таны хувьд өшөө авалт гэж юу вэ?
Ви: Бурхны сэнтийд заларсан Чой Далсуныг зайлуулах. Өөрийгөө аврахын тулд баруун гараа тасалж хаяад, буцааж наагаад дахиад тасалж хаяад, буцааж наагаад дахиад тасалж хаядаг. Хүмүүсийг эд материал мэт үздэг занга нь тэвчиж чадахгүй. Чой Далсун, чиний биеийг тасчин хаяна.
На:Амжилт.
Ч: Сонсоогүй юм уу? Өнөөдрийн хурал цуцлагдчихсан. Габосс төсөл бүтэлгүйтсэн. Энэ юу юм? Чой... Энэ муу... Бүтэхгүй нь ойлгомжтой Габоссын төлөө амиараа дэнчин тавьсан юм биз дээ? Намайг тагнаж, хорлохыг оролдоно гэнэ ээ? Гэтэл чи өөрөө бүтэлгүйтчихлээ.
Г: Ноён Чон харамсалтай байна. Габосс маш их хэмжээний мөнгө шаардагдана. Ганц ширхэг линз 100сая вон. Пауэрийн Пэг Жовон галзуурсан байх.
Ч: Тийм ээ, захирал аа. Цукерберг ноёны хэлсэнээр Габосс хэзээ ч бэлэн болохгүй. Тэрийг ч мэдэхгүй Пауэр мэдэгдэл хийчихсэн. Ви Жанбён баярлалаа. Чиний ачаар би Пауэрт санаатайгаар мэдээлэл дамжуулж, том хохирол учруулж, чухал хувь нэмэр орууллаа. Ойлгохгүй байна уу? Ви Жанбён чи хэзээ ч миний түвшинд хүрэхгүй.
Зах: Ви хэлтсийн дарга аа, сорри. Чой дэд захирал Гауст том тус боллоо. Энэ удаад алгасъя.
Ви: Сэрёон захирал аа. Эртээд тавьсан ажлын санал чинь хүчинтэй хэвээрээ юу?
Сан: Хэлтсийн дарга аа.
Ви: Чухал мэдэгдэл... Дараа хийнэ.
Сан: Хэлтсийн дарга аа. Хэлтсийн хэлтсийн дарга аа.
Ки: Юу болсон бэ?
С: Юу вэ? Чухал мэдэгдэл гэхээр нь нууцаар мэдээлэл өгсөн хүнийг хэлэх юм байх гэсэн чинь...
Ва: Тэр юу нь чухал гэж. Хэтэрхий үнэтэй болохоор одоо ямар ч хэрэггүй болсон.
Ха: Гэхдээ л Пауэр хийх байх даа? Мөнгөтэй юм чинь.
Тан: Анхнаасаа... Пауэр Пабоссыг сонирхоогүй.
Ва: Матанаа чи яаж мэдэж байгаа юм?
Тан: Нөхөд өө... Та нарт илчлэх зүйл байна.
Ки: Энэ сүүлийн үеийн киноны алдартай болсон хэллэг үү?
Тан: Пауэрын Пэг Жовон захирал Пабосс төслөөр дамжуулан авахыг хүссэн зүйл нь... тэрний хүү. Хүүгээ компанидаа эргүүлж авчрах гэсэн эцгийн хайраас үүдсэн эмгэнэл.
Ва: Пэг Жовоны хүү тэгэхээр, Гуаст байгаа гэсэн үг үү?
Тан: Тийм ээ. Тэр хүү нь Пэг Матан би байна.
Сан: Тийм ээ, Пэг Матан.
Тан: Санаатай биш ч гэсэн хуурсанд уучлаарай. Бас та нарт том төвөг удсанд уучлаарай. Манай аав “Миний хүү болохоор чинь би чадна гэж бодсон”гэж хэлсэн...
Ха: Ча меженер ээ, кофе уух уу?
Ва: Тэгье. Надд мөстэйг.
Ки: компани ямар кафе юу?
С: Нээрээ, Канми. Корёоны И менежерийн имейл хаяг юу билээ?
Ми: Тэр... биг драгон Ли /Big dragon lee/.
С: За.
Сон: Хүлээгээрэй, хүлээ хүлээ. Матаны ярьсанд итгэхгүй байх шиг байна. Гэхдээ энэ... энэ үнэн. Би баталж чадна.
Ва: Чамайг тэгж хэлээгүй бол би жаахан ч гэсэн итгэх байсан юм.
Тан: Ү үнэн шд.
Ки: Матан аа, сайн сонс. Би Кожон хаан байна. Золиг минь.
С: Гаднаас нь харахад эрүүл л харагдах юм.
Тан: Би үнэхээр Пауэр группийн залгамжлагч мөн. Мөн биз дээ, Канми? Би мөн шдээ. Сонссон, харсанаа хэлээд өг л дөө.
Ми: Би яаж тайлбарлах юм? Би тайлбарлаад өгье. Гэр бүлийн зургийг харж байгаа биз дээ?
Ки: Юу вэ? Матан аа, би түрээсийн байранд амьдардаг гээ биз дээ?
Ми: байр нь ч байр л даа. Сарын 30саяын түрээстэй 300м2.
Ва: Йогурт идэхээрээ дандаа тагийг нь долоодог шд.
Тан: Таганд наалдсан нь амттай байдаг юм.
Ми: Тэгэхээр... Автобусаар ажилдаа ирсэн гэж гэдэг нь... автобус түрээслээд ганцаараа автобусаар ирсэн гэсэн үг. Анх удаа ууж байгаа болохоор найруулдаг кофе, бас ундаануудыг тэгж амтархан уудаг юм. Матаны мөрөөдөл замын хажуугийн майханд сууж хоол идэх. Арваалжны махыг стейк идэж байгаа юм шиг хутга, сэрээгээр иддэг. Гэртээ хувийн жолооч, бас нарийн бичигтэй. Тэр үед Окей Пауэр Матаны хоолойг таниад байсныг санаж байна уу?
Эм: Пауэрийн ирээдүйн захирал, Пауэрийн залгамжлагч... Пауэрийн захирал
Ми: Тэр үед Матаныг баригдчих байх гээд би эвдэлчихсэн.
Тан: Бүгд үнэн.
Ки: Юу... Oh my god /Өө май гаад/.
Ха: Юу вэ? Миний зохиол илүү бодитой сонсогдож байна шд.
С: Гэхдээ энийг яагаад хэлж байгаа юм?
Ми: Бусдаас зугтаж, нүүр буруулж, нуугддаг завгүй хүн болохыг хүсэхгүй байна. Би гэгээлэг хүн.
Ва: Хөөх. Саншигийн бичлэгийг тарааснаас ч илүү цочирдмоор түүх байна.
Сан: Юу? Тараасан гэдэг чинь?
Ва: Ча ахлах, хэлээгүй юм уу?
На: Аан?
Сан: Юу юм?
***********
Тан: Бидний мөрөөдөл эхэлсэн тэр өдөрт буцаж очихыг хүссэн юм. Шинэхэн дурсамж.
Ми: Шинэ ээ? Чиний хувьд шинэ байж магадгүй ч би өрөө төлөх гэж зовсоноо л санаж байна.
Тан: Аан.
Ми: Матан аа. Чи бид хоёр маааш өөр хүмүүс.
Тан: Тэр үнэн... Өөр... “Нууц цэцэрлэгт” “Залгамжлагчид” “Цэцэгнээс хөөрхөн хөвгүүд” дээр гардаг шиг баян айлын хүүхэд, ажилтан хоёр шиг ялгаатай мэднэ ээ. Гэхдээ санаа зовох хэрэгггүй. Кинон дээр гардаг шиг аз жаргалтай төгсгөл байх болно. Би ээж, аав хоёрыгоо ятгаад, У Рорагаас сүйгээ цуцалж чадна. Ким нарийн бичиг хуримын дуу бэлдээд эхэлчихсэн..
Ми: Үгүй ээ... Тийм яриа биш...
Тан: Тэгвэл... Юу...
Ми: Өнөө шөнө зав гаргаж чадах уу?
Тан: Ээжээсээ асуух хэрэгтэй ч, болно оо.
Ми: Матанаа, сайн сонс. Эхэлье. Өвдөж ч магадгүй.
Тан: За. Эхэл эхэл.
Ми: Найз залуугийн хувьд Матан чи тохирохгүй. Ээжийн хүү, аавын хүү. Хариуцлагагүй, бас сэжигч, жаахан тоос арилгах гэж тоосоо гурван цаг соруулдаг, Өү Си Ди /OCD буюу- улигт бодол албадмал үйлдлийн эмгэг/-тэй. Бачимдмаар. Дээр нь хөгшин хүн шиг ярьдаг. Хийдэг үйлдэл чинь дээд зэрэглэлийн хулчгар.
Тан: Одоо болно.
Ми: Хамгийн чухал нь чи хэзээ ч бусдыг боддоггүй. Би Ким нарийн бичиг, У Рораг хэлж байна. У Рорад чи байгаа байдлаа тайлбарлаж ойлгуулж болох байсан. Гэтэл чи зүгээр л юу ч хэлэхгүй Саншиг ахын гэр рүү ганцаараа зугтчихсан. Би байсан бол яг тэрэн шиг тэгэх л байсан. Ким нарийн бичиг. Ким нарийн бичиг чамаас багаар бодоход арван насаар ах. Тийм хүнтэй чи бүдүүлэг харьцдаг...
Эм: Би харилаа шүү.
Тан: Би хамт яв...
Ми: Эндхийг би зохицуулчих болохоор та явж бай.
Тан: Авраарай.
Ми: Эхлээ ч үгүй байна. Гэрэлтүүлгийн талаар ярья. Эхлээд асууж болдохггүй юм уу? Тэр тод гэрэлнээс болоод би хэд хоног унтаж чадаагүй. Унтаж чадахгүй байсан болохоор хэд хоног үхтэлээ ядарсан. Хэд гэсэн билээ? Арван сая гэлүү? Матан аа, баян хүн л тэгж сэтгэдэг юм. Бас ээж чинь. Хичнээн буруугаар ойлгосон байсан ч анх удаа уулзаж байгаа хүнээ яаж бүдүүлэг гэж хэлж чаддаг байна аа?
***************
Сан: Эгч ээ, уучлаарай.
На: За. Ярь ярь.
Сан: Би чадахгүй нь.
На: Юу чадахгүй гэж?
Сан: Надад хамгийн итгэдэггүй хүн нь та байх.
На: Юу?
Сан: Бүгдийг нь мэдсэн болохоор ингэх хэрэггүй. Хүмүүсийн дэргэд хүчээр магтаж, миний өгсөн санаануудыг нууцаар засдагаа.
На: Аан, мэдэж байсан юм уу. Тэр...
Сан: Таны нуухыг хүссэн зүйл би биш гэж үү?
На: Үгүй ээ. Үгүй гэдгийг мэдсээр байж. Юу гэсэн үг юм? Нямбай хийх хэрэгтэй. Итгэл даах И Саншиг... Яаж ингэж урлагийн бүтээл шиг болгосон юм? Би энийг “Ховор агшин: Ийм байж болох уу”-д явуудна аа.
Сан: Заавал ойш нь болгох юм уу?
На: Хүмүүсийн итгэл хүлээлгэдэг алтан харьцаа. Шүдээ битгий гарга. Хүмүүсийн итгэл хүлээлгэдэг алтан харьцаа. Итгэл үнэмшил...
Сан: би дахиад өөртөө зохихгүй хувцас хүчээр өмсөхгүй. Би ийм хүн биш.
На: Саншиг аа. Юу хийгээд байгаа юм? Одоо болно оо. Гадаа хүйтэн байгаа.
Сан: Өмдийг нь маргааш өгье. Таны авч өгсөн юмнуудыг буцааж өгнө өө. Таныг ичгэвтэр байдалд оруулдаг найз залуу байхыг хүсэхгүй байна. Уучлаарай.
На: Саншиг аа. Саншиг аа, хүлээ л дээ. Үнэхээр явах гэж байгаа юм уу?
Сан: Энийг мартчихаж. Угаалгын машинд хийчихье.
На: Саншиг аа, битгий яв. Ингэж болохгүй.
Сан: Намайг уучлаарай, эгч ээ.
Ви: Нууц хүчтэй байдаг.
На: Үгүй ээ. Битгий яв...
Ви: Хүмүүсийг илүү дотно болгож...
Сан: Эгч ээ, хийсэн бүхэнд чинь баярлалаа.
На: Үгүй ээ, битгий яв.
Ви: бас салгаж чаддаг.
Сан: Ингэх хэрэггүй.
На: Үгүй ээ, явуулахгүй. Битгий яв л даа...
Ээж: Хөөх, энэ хүүхдийг дээ. Ээж ээ, үгүй. Аав аа. Аав аа, таны бодож байгаа юм биш.
Аав: миний хайртай охины гэрээс нүцгэн гарч ирдэг чи хэн билээ?
Сан: би би би хажуу хаалганд амьдардаг хүн.
Аав: Тэгвэл хажуу хаалганд нүцгэн байхгүй, яагаад энд нүцгэн байгаа юм?
Ээж: сайн юм болж дээ.
На: Үгүй гээд байхад.
Ви: Тийм болохоор анхаарал болгоомж алдаж болохгүй.
*************
Ки: энд байж байна. Яагаад мартамхай болооди байна аа? Сүүлд хэн явсан юм болоо? Гарахдаа гэрлээ унтраахад яадаг байна аа? Ганц ч дусал газрын тосгүй улсад амьдарч байж.
Ви: Одоо юу ч харахгүй байсан ч цаг нь болохоор бүгд харагдах болно. Гэхдээ хэтэрхий ихийг илчлэх хэрэггүй.
Эр: Яасан ч тод юм.
Ви: Нүдийг чинь тод гэрлээс хамгаалах ГАУС ЛЕД гэрэл. Нууц.
**************
Сан: Нарэ эгчид битгий хэлээрэй.
Ми: хууралт уу?
Ки: Хувьсагч гэж нэг юм байдаг.
Сан: Ингэж байж чадахгүй нь.
На: Надад дургүй болчихсон юм уу?
Ки: Уучлаарай. ГАУС-ын болзооны түүхүүд бүгд энд байгаа.
Ми: Асуудал надад байна. Би өөрөө асуудлыг шийднэ.
П: Пауэр руу хэнийг дагуулж явахаа шийдсэн үү?
Тан: Тийм ээ. Шийдсэн.
Сан: Яаж ч бодсон явсан нь дээр юм шиг байна.
На: Надаас салж байгаа юм уу?
Ми: Матан аа, би тэвчиж чадахгүй нь.
На: Саншиг явна гэж байгаа бол яавалгүй яах вэ.
Ми: Өнөөдөр сүүлчийн удаа ингэж цугларч байгаа байх. Зурагаа авахуулах уу?
П: Аргагүй л намайг дуурайгаар романик байх нь ээ. Тэгээд ямар бүсгүй юм?
Тан: “show me the money” /Шоу ми дэ моний/ -д л оролцож дисс-ээр тулалдвал ялах хүн.
П: Тийм үү? Чиний хүн болох хүн ямар нэг зүйлдээ сайн байлгүй яах вэ.
Ээж: Хөөрхөн охин байна лээ.
П: Хөөрхөн юм уу?
Тан: Тийм ээ. Хөөрхөн. Царай нь ч, сэтгэл нь ч... ярьж байгаа нь ч гэсэн хөөрхөн.
П: Ойлголоо. Маргааш оройн хоолонд уриад аваад ир. Би өөрийн нүдээр харъя.
Тан: Болохгүй ээ.
Ээж: Яагаад? Аавтай чинь танилцвал сайн шд.
Тан: Намайг баян ч бай, ядуу ч бай, ханхүү ч бай үгүй ч бай, залгамжлагч байна уу, үгүй юу... найз залуу байхад тохирохгүй гэсэн. Би хаягдчихсан. Ээж ээ. Аав аа. Би хаягдчихлаа.
П: уйлаад байгаа юм уу?
Ээж. Уйлсан уу?
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home