Gaus electronics 2022 ep-10
Үргэлжлэх хугацаа: 53мин
Орчуулагч: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
У: эм, Матаны сүйт бүсгүй
Гол дүрүүдэд: Куак Дон Ёон, Гү Сон Хи, Бэ Хён Сун, Кан Мин А... Пэг Хён Жин, Хо Жон Ду... Гү Вури, Жон Согчан, Пэг Сужан нар тоглолоо.
Гарчиг: Гаус электроникс.
Энэ кинонд гарч байгаа нэрс бүгд зохиомол болно.
Х: Эгч ээ. Та уурлаагүй биз дээ?
На: Би ядраад байна. Түрүүлээд явлаа.
Сан: Эгч ээ. Эгч эгч ээ.
На: Өө, нээрээ... бид нар үерхдэггүй...
Сан: Эгч ээ. Юу ч болоогүй юм шиг байх ёстой гэдгийг мэднэ. Гэхдээ... Надад хэлэх юм байна. Хэёон юу яриад байгааг би мэдэхгүй. Өнөөдөр очсон хоолны газар танд таалагдах газрыг шөнөжин хайж байж олсон юм. Энэ цүнх тэнэг харагддагийг нь мэднэ. Болзоонд явахад юу хэрэг болох бол гэж бодоод өнөөдөр анх удаа үүрч байгаа юм.
Хэд хоногийн өмнө.
С: Хөөе. Яасан бэ? Газар хагарах нь. Яагаад санаа алдаад байгаа юм? Хажуу айлын залуутайгаа сайн байсан юм биш үү?
Ми: Харин тийм. Сүүлийн үед жаргалтай харагдаад байсан. Яасан?
Сан: Энд сайхан байгаа ч... энд үгүй гээд байна.
Ми: Юу гэж байна?
На: Бачимдаж үхмээр байна уу? Бүгдийг нь мараа юу? Галзуу амьтан. Чи өнөөдөр үхсэн гэж мэд...
Сан: Эгч ээ, эгч ээ.
На: И Саншиг.
Сан: Би татаадахъя...
На: Хамтд байхдаа тэгтлээ уурлаж бачимдаж, өвдөж, шаналчихаад хангалтгүй байна уу? Хамгийн гол нь энд өөр юм хэлээд байна. Тэр хүнийг гунигласан үед сэтгэл өвдөөд, энд дэлсээд байна. Ямар ч шалтгаангүй уур хүрч, бухимдаад ямар нэг юм хийж өгмөөр санагдаад. Би галзуурчихаж уу?
Ми: Тийм ээ.
На: Сэтгэцийн өвчин юм бол уу?
С: Энэ юу вэ? Зүрх байгаа биз?
На: Аанхан.
С: Хайрыг яагаад зүрхээр илэрхийлдэг юм бол? Сэтгэл зүрхээрэ хайрладаг болохоор зүрх байгаа юм. Толгойгоо сонсож яах юм? Энийг оны эцсийн тайлан гаргахад ашигладаг юм. Энийг сонсох хэрэгтэй. За юу? Өөр юм байна уу? Зүгээр байхгүй дэлсээд...
На: Зөндөө олон... Зүгээр л ингээд дуусгая.
Сан: Юу?
На: 3,7 байна уу, 3,9 байна уу хамаагүй. Бусдын нүднээс нуугдаж, үерхээгүй юм шиг жүжиглэхийг хүсэхгүй байна. Тийм болохоор одооноос... 4 рүү оръё. Зүгээр л үерхэе гэж байна.
Сан: Эгч ээ.
На: Чи юу гэж бодож байна?
Сан: Таалагдаж байна.
Х: Юу вэ? Галзуурсан байх аа. Галзуурчихаж. Хөөе... Би энд байна. Би энд байгаад байна.
Бичиг: Ча Нарэ, И Саншиг.
Сан: Хэзээ ийм хөөрхөн болсон юм?
На: Юу вэ? Чи хэзээ ийм царайлаг болсон юм?
Сан: Танд сайн болсоноос хойш.
На: Орой болчихож. Хурдан оръё.
Сан: Та эхлээд ор.
На: Чи эхлээд ор.
Сан: Тэгвэл... Хамт орох уу?
На: Манайх руу юу?
Сан: Үгүй ээ, өөрсдийнхөө гэр рүү. Өөрсдийнхөө гэр рүү зэрэг.
На: Аан. Би ч гэсэн тэгж бодсон юм. Орлоо.
Сан: Эгч ээ, хүлээгээрэй. Хэцүү байсан биз дээ? Тэгээд л 3,1 3,2 хоёрын дунд гацчихаад байсан биз дээ.
На: Юу болоо вэ?
Сан: Хойшид би хичээнэ ээ.
На: Юу?
Сан: Анзаарга... Түрүүн Хэёоны дэргэд жүжиглэх хэрэгтэй гэж бодоод... Уур чинь хүрсэн биз дээ? Ажил дээр гаргадаг царай чинь харагдсан. Ийм царай.
На: Юу вэ? Хэнээс болоод дух үрчийсэн гэж бодож байна?
Сан: Одоо өөрчлөгдөх болохоор дахиад үрчлээ гарахгүй ээ. Цаашид мэдрэмжтэй И Саншиг болно.
На: Нээрэн үү? Чи ч гэсэн битгий гайхаарай. Би ч гэсэн өөрчлөгдөнө.
Сан: Яаж?
На: Би болзохоороо галын машин.
Сан: Галын машин?
На: Галын машин улаан гэрлэн дээр ч зогсдоггүй. Яасан ч зогсохгүй гэсэн үг.
***************
На: Саншиг мэдэхгүй байж магадгүй ч, би эхэлсэн бол зогсохыг мэддэггүй.
Сан: Ёстой дур булаам. Уучлаарай... Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Аравдугаар анги. Яаж өөрчлөгдсөнөө харуулна. Гаусын урвуу хүснэгт.
Ки: Манай Нарэ үсээ боосон ч хөөрхөн, сул тавьсан ч хөөрхөн. Манай хүүг том болохоор яг тохирсон эхнэр...
Сан: Өглөөний мэнд.
Ки: Өө. Манай багийн эрдэнэс байна.
Сан: Хэн?
Ки: Чи.
Сан: Уучлаарай, Би алдаа гаргачихсан уу?
Ки: No, no, no. Have a nice day/нөү нөү нөү. Хав а найс дей/
Сан: За.
Ки: Өө. Манай бага. Матан аа.
Тан: Үгээр хэлсэн ч ойлгоно оо.
Ки: Манай багын хошин шогийн мэдрэмж сайжирчихаж.
Тан: Яагаад байна аа?
Ки: Та нар ингээд л байх уу? Амралтын өдөр надад ямар хэцүү байсан гэж санана. Та нар юу хийж байсан юм?
Сан: Тасгийн дарга аа, та зүгээр үү? Юу болоод...
Ки: Зүгээр биш ээ. Яагаад? Яагаад миний зүүдэнд ирээгүй юм? Би та нарыг шөнөжин хүлээсэн.
С: Үхэх цаг нь болсон юм бол уу? Яачихсан юм бол?
Ки: /Англиар дуулна/.
Ва: Хэд хоног тэсчих.
Нэг цагийн өмнө.
Ва: Маркетингийн 1-р хэлтсийн дарга Пак энэ сарын сүүлчээр Нью Йоркт байдаг салбар руу явна гэж байна.
Ки: Тэгээд юу гэж?
Ва: 1-р хэлтсийн даргын суудал хоосон гэсэн үг.
Ки: Надад ямар хамаатай юм?
Ва: Ийм өндөр албан тушаалд ахлах сургуулийн боловсролоор хүрч чадсан тасгийн дарга Ки Сон Нам. Энэ төгсгөл гэж үү? Өшөө дээшээ явах хэрэгтэй. Хэлтсийн дарга болох боломж байна шд.
Ки: Хэрэггүй ээ. Өнгөрсөн найман жил нэрээ дэвшүүлснээ тооцвол Хан мөрөн, Дэдун голын усыг нийлүүлсэнтэй тэнцэнэ.
Ха: Дарга аа. Энэ удаа нөхцөл байдал өөр байгаа. Манай маркетингийн 3-р тасаг хэзээ ч байгаагүй оргилд хүрсэн. Таны багийн оноо нэмэгдэнэ. Захирал одоо биднийг ажиглаж байгаа. Ийм боломж амархан олдохгүй. Бариад авах хэрэгтэй. Тасгийн дарга аа.
Ки: Үргэлжлүүл.
Ва: Ганц л зүйлийг анхаарах хэрэгтэй. Сауны баримт байна шд.
Ки: Ёстой.
Ва: Хөндлөнгийн үнэлгээ. Хөндлөнгийн үнэлгээ нийт үнэлгээний 40%-ийг эзэлдэг. Ажилчдын санал таны амжилтанд хүрэх үгүйг шийднэ гэсэн үг.
Ки: Тэгвэл надад л сайн биз дээ. Над шиг сайн дарга хаана байна? Би сайхан сэтгэлтэй хүн шүү.
Ха: Мэдээж, бид нар таныг сайхан сэтэглтэй хүн гэдгийг сайн мэднэ. Гэхдээ... залуу ажилчид... таны тэр занг сайн ойлгодоггүй байж магадгүй.
Ки: Хөөе... Би өдий насалчихаад тэр хүүхдүүдийн өмнө янз бүр болох уу?
Ва: Хийлгүй яах юм. Чадах бүхнээ хийх хэрэгтэй. Хоёрхон хоног. Өнөөдөр, маргааш хоёр.
Ха: Тэтгэвэртээ гарахаасаа өмнө ганц удаа ч гэсэн хэлтсийн дарга аа гэж дуудуулах хэрэгтэй биз дээ?
Ки: Би үнэхээр болж чадах юм уу?
Ва: Тийм ээ. Шууд ажилдаа оръё. Нэгд. Брэндийг байршуулах. Байгаа бүтээгдэхүүнийг өөрчилж, шинэ бүтээгдэхүүн хийдэгтэй адил та ч гэсэн өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийх хэрэгтэй. Ажилчдаа эелдэг харцаар харна.
На: Хөөх аймаар юмаа. Үнхэлцэг хагарах нь.
Сан: Тасгийн дарга аа. Таны хэлсэн 2022 оны ичих нүүргүй зуршлаас салах арга. Амаргүй судалгаа байлаа.
Ки: Би үхсэн арьс гуужуулагчийн тухай гэсэн санагдах юм.
Сан: Ичих нүүргүй гэсэн...
Ва: Магтаал халимыг ч бүжиглүүлж чаддаг. Магтаалын машин бол.
Ки: Тийм ээ,гэхдээ... Ичх нүүргүй зуршлаас сална гэдэг бидэнд хэрэгтэй зүйл шүү. Гайхалтай. И Саншиг сайн байна.
Сан: Баярлалаа.
Ва: имижээ мөнгө харамлахгүй үрдэг дарга болгож өөрчил.
Ки: И Саншигаас болоод сэтгэл мааш өндөр байна. Би өнөөдөр кофегоор дайлна аа.
С: Автомат машины кофе уухаа больчихсон.
На: Сэтгэлийг тань ойлголоо.
Ки: Юун автоматны кофе вэ? Бага аа. Замын эсрэг талд байдаг Старбакс мэднэ биз дээ? Тийшээ яваад бүгдэд нь хүссэн бүгдийг нь авч өгч. Энэ бол алтан хонх.
Ва: Энэ юу вэ?
На: Амттай юм аа.
Тан: Ах аа, би энийг танд авсан.
Ки: 123мянган вон? Найман хүнд кофе авахад 123000?
Тан: Хүссэн болгоныг нь гэсэн болохоор чинь... Би үдийн хоолоо авчихсан.
Ки: Сайн байна. Сайн байна. Сайн байна. Сайн... Гэр бүлээс өөрцгүй маркетингийн 3-р тасгийнхан минь үйрмэг, дусал ч үлдээлгүй бүгдийг нь залгиарай.
Ва: Амтархан иднэ ээ.
Ми: Амтархан иднэ ээ.
На: Баярлалаа.
Ми: Тасгийн дарга дайлсныг харахад сар болгон хөндлөнгийн үнэлгээ явагддаг бол сайхан байхгүй юу.
Тан: Сайн унтаагүй юм уу?
Ми: Гэрийн гадаа нэг нь зураг авалтын үеэр хэрэглэдэг гэрэл тавьчихсан байсан. Тод болохоор нар юм уу, гэрэл юм уу бүү мэд.
Тан: Тэр хавийн аюулгүй байдалд санаа зовсон хүн тавьсан байх. Тэгсэн ч гэсэн харах бүртээ сэтгэл чинь дулаан байх байх.
Ми: Үгүй ээ. Захиргаанд хууль бусаар байрлуулсан гээд гомдол гаргачихсан.
Тан: Гомдол гаргасан?
Ми: Шууд салгаад авчихсан.
Тан: Тэр үнэтэй юмыг уу? Ямар үнэтэйг нь мэдэх үү? 10саяас ч үнэтэй байж магадгүй.
Ми: Арван сая... Ямар галзуу нь... мөнгө нь илүүдсэн юм байх даа.
Тан: Тэр...
****************
Сан: Юу вэ? Хөөх. Танд чадахгүй юм гэж байна уу?
На: Үнэнийг хэлэхэд би ч гэсэн... Би ч гэсэн чамтай өдрийн хоолны идэхийг хүссэн юм.
Сан: Та ч галын машин юм даа. Байж байгаарай. Гал унтраах газар мөн үү? Энд Галын машин хүн мөргөчих гээд давхиад байна.
На: Боль оо боль. Хэтрүүлэхээ боль. Гал унтраахаас. Ингээд унтраалаа.
Сан: Амтархан иднэ ээ, тогооч оо.
На: Хурдан нээгээд үз. Дотор нь үг байгаа.
Сан:Үг хүртэл үү? Алив харъя... Гадаадаар юм бол уу? Юу гэсэн үг юм бол?
На: Зүрх.
Сан: Аан, зүрх. Зүрх, хараажийн зүрх байна.
Ми: Та хоёр бас дошираг идэж байгаа юм уу?
На: Чи ч гэсэн үү?
Тан: Сайхан хооллоорой.
Ми: Саншиг ахын хоолны... хачир нь яачихсан юм?
Сан: Хачир яасан гэж? Ямар амттай гээч. Энэ... буурцагны бин.
На: Наадах чинь өндөгний ороомог биш үү? Мөн л юм шиг байна.
Сан: Өндөгний ороомог. Гэхдээ буурцагтай өндөгний ороомог. Сүүлийн үед алдартай болоод байгаа. Бас энэ амталсан калби.
На: Хөөх...
Сан: Амталсан далайн калби. Эхлээд будаагаа идэхээ мартчихаж. Биед хэрэгтэй шош шош шош шош хүртэл байгаа. Шош.
Ми: Ах аа, зүгээр үү?
Сан: Миний шүд... Зүгээр ээ. Гэмтээгүй. Органик шош болохоор...
Тан: Юмыг яаж мэдэх вэ гээд би хоёрыг авсан. Энийг идчих.
Сан: Матан аа, ёстой баярл... гэхдээ зүгээр ээ.
Тан: Зүгээр юм уу?
Сан: Тийм ээ.
На: Манай Канми яагаад гэнэтхэн хоол авчраа вэ?
Ми: Жаахан жин нэмчихээд дэглэм барьж байгаа юм.
На: Аан. Дэглэм.
Тан: Тэгвэл энийг ид...
На: Дэглэм барьж байгаа бол хоол авчралгүй Ки Соннамын дэглэм барь. Тэгвэл хурдан турна.
Ми: Тийм ээ, яг үнэн.
Тан: Ки Соннамын дэглэм ээ? Тэр чинь юу юм?
На: Чи мэддэггүй юм уу? Ки тасгийн даргатай хамт илүү цагаар ажиллавал жингээ хурдан хасдаг болохоор Ки Соннам дэглэм. Хёнми эгч, Ким ахлах, Ви хэлтсийн дарга хүртэл заримдаа барьдаг юм.
Ки: Юу? Ки Соннам дэглэм? Та нар намайг тэгж ашигладаг байсан юм уу? Би л мэдээгүй байж.
На: Үгүй ээ. Тийм биш. Тасгийн дарга аа, би...
Ки: Ийм алдартайгаа мэдсэн бол компани байгуулдаг байж. Тийм ээ, Мэргэжлийн дэглэм барих компани. Ямар нэр өгөх вэ? “Бүгдийг нь ал” гэвэл тохирох юм байна. Ёстой нээрээ... Үгүй ээ. Яасан бэ? Наргиж байхад чинь. Инээ л дээ. Инээлгэх гэж хэлж байхад. Би хөгжилтэй дарга биз дээ?
Сан: Лууван байсан уу? Өнгө нь
П: Хүү минь, би зурагтаар гарна.
Эр: Пауэрын Пэг Жовон захирал ирээд байна. Сайн байна уу.
П: Сайн байна уу. Пэг Жовон гэдэг. Би зурагтаар гараад байдаггүй болохоор олон хүн сонирхож байж магадгүй. Хойшид манай Пауэр групп өөрчлөгдөх болно. Та бүхэнтэй байнга харилцаж, бүхнийг ил тодоор ярьж байх болно.
Эр: Өнөөдөр ирээдүйн Пауэрыг танилцуулах болно. Захирал та Пауэрын 2023 оны гол бүтээгдэхүүн юу байна гэж бодож байна?
П: 2023онд манай Пауэр группийн гол бүтээгдэхүүн бол Пабосс Эй Ар линз.
С: Хөөх. Харагдах байдал нь манай Габосстой адилхан байна.
На: Тэгэхээр, нэр нь хүртэл Габосс-оос ганц үсгээр өөр байна шд.
П: Энэ бол биедээ авч явж болдог мөн Эй Ай технологийг хослуулсан өдөр тутмын амьдралыг өөрчлөх шинэлэг арга.
Ха: Пауэр ч хүчтэй юм аа. Хэдэн удаа ингэх гэсэн юм бэ? Ёстой...
Сан: Гэхдээ санаа нь ч яах вэ, Пэг захирлын ярьж байгаа зүйл нь бидний хурал дээр ярьсан зүйлтэй үг үсэггүй тохирч байна. Яг таарч байна.
Ми: Хэн нэг нь Пауэрт мэдээлэл дамжуулаад байх шиг байна.
П: Пабосс төслийг энэ төслийн санаачлагыг гаргасан Пауэр группийн залгамжлагч, миний хүү өөрийн биеэр удирдаж явуулах болно.
Эр: Хүү тань олон нийтийн өмнө ил гарч байгаагүй санагдах юм. Манай телевизэд ярилцлага өгч болох бол уу?
П: Тэгэлгүй яах вэ. Хүү маань ч гэсэн тэгж хүсч байгаа.
Ва: Хүний санааг хулгайлаад, хүүхдэдээ нялзаачихдаг байна шүү.
Сан: манай Матан, Матаны гаргасан санаа шд.
Ки: Сайн мэдэхгүй ч, хүү нь ч гэсэн эцгийгээ дуурайгаад малын хулгайч шиг царайтай байх даа, тийм ээ?
Ва: Тийм ээ.
На: Яг зөв.
Ха: Тийм ээ.
Тан: Эсвэл 180см өндөр, царайлаг байж ч магадгүй шд.
На: Дэмий юм ярих хэрэггүй ээ.
Сан: Үгүй ээ.
Ва: Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Би цуу яриа сонссон. Хүү нь их асуудалтай нөхөр гэсэн.
Сан: Үнэн шүү үнэн.
Ки: Ямар асуудал?
Ва: Ааш муутай гэсэн. Бас их өвөрмөц, царай нь давгүй ч гэсэн их сэжигч гэсэн. Аймаар муухай ааштай, тэр тусмаа эмэгтэйчүүд тэрэнд дургүй гэсэн.
Ха: Тэгнэ ээ.
Сан: Тэрнээс болоод эмэгтэй ажилчид нь хэцүүхэн байдаг гэсэн.
Ва: Чи ч гэсэн сонссон юм уу?
Ки: Хүүхдүүд аавыгаа дуурайдаг шд.
Ми: Юу?
*****************
Зах: Пэг Жовон захирал гэнэтийн үйлдэл хийлээ.
Ви: Тийм ээ, Ингэж яарч байхыг бодоход өөр хүссэн зүйл байх ёстой.
Зах: Одоохондоо харзнаж байя.
Ви: За.
Зах: Чой дэд захирал Пауэртай хуйвалдсан гэсэн нотлох баримтыг олсон уу?
Ви: Би удахгүй... Захирал аа, би эргээд залгая... За... Ор оо.
Сан: Хэлтсийн дарга аа. Би энэ баримтуудыг дахиад харсан... Хэлтсийн дарга аа. Та хэн гэдгийг мэдэж байгаа биз дээ? Пауэрт манай технологийг өгөөд байгаа хүнийг.
Ви: И Саншиг тэнцвэр муутай юм аа. Эргэн тойрно ч анзаарахгүй.
Сан: Юу?
Ви: Жаахан хүлээж бай. Би Саншиг чамаас... яасан ч тусламж гуйх хэрэг гаргахгүй.
Сан: Хэлтсийн дарга аа, хүчээ нэгтгэе. Би энэ төслийн төлөө юу ч хийхээс буцахгүй гэж танд хэлсэн.
Ви: Тийм болохоор л санаа зовоод байна.
Сан: Юу? Хэлтсийн дарга аа, юу ч байсан надад итгэж болно шүү.
Ви: Юу ч хийхгүй гэж итгэе.
Сан: Гүй ээ... Тойруу утгаар хэлж байна уу?
Ви: Шууд утгаар хэлж байна. Баярлалаа.
Сан: Хэлтсийн дарга аа, битгий мартаарай. Бид нэг баг шүү. Надад итгээд юу ч болсон бай үнэнээ хэлбэл би...
Бичиг: Намайг яагаад хөөж байгаа юм? Мэдээлэгч нь та юм уу?
Сан: Хэн юм болоо? Эйч Уан электроникс ч гэсэн надад Пауэрийнх адилхан байна гэхээр би хэлтсийн даргад хэлсэн л дээ. Хэлтсийн дарга яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бол?
На: Пабоссыг бодсоор л байгаа юм уу?
Сан: Пауэр байнга манайхыг хуулбарлаад байгаад хачин санагдаад...
На: Ёстой нээрээ, Ийм болохоор л ажлын хүнтэй үерхэхгүй гээд байсым шд. Ажил тараад болзоонд явсан ч гэсэн ажил ярих юм уу?
Сан: Уучлаарай, эгч ээ. Энэ албан ёсоор бидний анхны болзоо. Өөрсдийнхөө тухай л ярья. Тантай анх удаа болзоонд явж байгаа болохоор юу ярихаа мэдэхгүй л байна.
На: Ийм үед... Хэзээ дурласнаа ярьж болно шд.
Сан: Та хэзээнээс юм?
На: Миний өмнөөс унгаж хэрэг хүлээсэн үеэс.
Сан: Унгах аа?
На: золиос биш, унгасан хэрэгтэн. Нэг удаа би биеэ барьж дийлэхгүй унгачихсан даа. Тэгсэн чинь чи би биш, өөрөө унгасан болж жүжиглээд... Мэдэхгүй ээ. Яагаад мэдэхгүй царайлаад байгаа юм? Мэдэхгүй царайлаад байх юм уу? Хөөрхөн гэдэг нь. Эгдүүтэй. Үнэхээр мэдээгүй юм уу? Тоглосон юм аа. Зүгээр л унгах гэдэг үг хөөрхөн сонсогдоод... Инээдтэй биш байна уу?
Сан: Инээдтэй биш байна.
На: Тэгвэл Саншиг аа, чи хэзээнээс юм? Хэзээнээс надад сайн болсон юм?
Сан: Эгч та... догь шд, гэгээлэг, өөртөө итгэлтэй.
На: Өөр?
Сан: бас хайр татам... ухаантай... төсөл бичихдээ ч сайн. Тодорхойлолт бичихдээ сайн. Гар нь ч, ам нь ч хурдан.
На: Тийм юм биш ээ. Яг хэзээнээс миний дур булаам байдалд татагдсан юм?
Сан: Тэр...
На: Хажуу байранд чинь нүүж орсноос хойш уу? Хөршүүд болоод сэтгэл чинь хөдөлсөн үү?
Сан: Үгүй ээ, тэгэхэд биш.
На: Мэдчихлээ. Намайг шүхэр барьж өгөхөд. Сэтгэл хөдлөм мөч байсан, тээ?
Сан: Тийм ээ.
На: Юу вэ? Ичээд хэлэхгүй байгаа юм уу? Намайг ингэж үсээ өргөхөд үү? Миний хүзүүнд дурласан уу? Аалзнаас айсан байхдаа дур булаам харагдсан уу? Үүрээд явж байхад хөнгөхөн байсан болохоор? Найз охин чинь болж жүжиглэхийг зөвшөөрөхөд үү?
Сан: Тэр...
На: Юундаа болгоомжлоод байгаа юм? Болихгүй юу... Мэдчихлээ. Чиний өмнө анх удаа “Саншиг” гэхэд биз дээ? Мэдсэн юм аа. Би хийдэггүй л болохоос нэг хийх юм бол...
Сан: Эгч ээ, ногоон гэрэл. Явъя. Явъя.
На: Аан. Заавал тийм сонсох гэсэн юм шиг болчихлоо. Мартчихсан байсан юмнуудаа хүртэл хэлж байхад чинь... Мөн, биш гээд ч хэлчихгүй.
Сан: Тэгэхээр... ямар үгээр хэлэхээ мэдэхгүй байна.
На: Гэртэ ирэн иртэл би ганцаараа ярьсныг мэдэж байна уу?
Сан: Уучлаарай, эгч ээ. Уурлачихсан уу?
На: Би өдөр болгон уурладаг хүн үү?
Сан: Жаахан уурлачихсан юм шиг харагдаад...
На: Үгүй гэж байна.
Сан: Тийм ээ, үгүй байх. Эгч ээ, өлсөж байна уу? Эхлээд хамт оройн хоол...
На: Үгүй. Өнөөдөр ядраад байна. Түрүүлээд амарлаа. Нээрэн, мэдээгүй юм шиг байна. Галын машины шатахуун нь дуусчихсан юм шиг байна.
Сан: Эгч ээ. Юу... эг... эг эгч ээ. Тэгэхээр...Эгч ээ, хүлээ... Эгч ээ. Эгч ээ. Эгч ээ. Эгч ээ. Жинхнээсээ уурлаагүй биз дээ?
На:Үгүй гэж байна. Гэртээ харь.
Сан: Эгч ээ, сайхан амраарай.
На: Яв гэсэн гээд явчихаж байгаа юм уу?
*****************
Тан: Юу хийгээд байгаа юм?
Т: Чшшш... Захирал, У Рора хоёр хүн дагуулсан байж магадгүй. Өөрсдийгөө илчилж болохгүй. Байдгаараа бай.
Тан: Энд Ким нарийн бичиг танаас өөр сэжигтэй хүн алга.
Т: Тийм үү? Энийг тайлчих уу?
Тан: Наашаа суу.
Т: За.
Тан: Ингэхэд аав юу төлөвлөөд байгаа юм? Габосс төслийг яаж яг тэр хэвээр нь Пауэрт хийж чадаж байна аа?
Т: Ингэвэл тэрнийг ирнэ гэж бодож байна. Яагаад гэвэл тэр... миний хүү. Захирал Элсэн цаг дээр гардаг Чой Мин Сү жүжигчнийг дуурайж байгааг дуурайх гэж оролдлоо. Захирал Габосс төслийг хулгайлсан гэж бодохгүй байгаа. Пауэр группийн залгамжлагчийн санааг авчирсан гэж бодож байгаа.
Тан: Аав угаасаа ийм зальтай хүн байсан юм уу?
Т: Таныг гэнэн, туршлагагүй, хоёр долоо хоногийн дараа ажил хэцүү байна гээд ажлаасаа гарна гэж бодож байсан. Гэтэл та ажлаасаа гаралгүй Пауэрт аюултай төслийг удирдаж байгаа. Тийм болохоор ийм арга хэрэглэхээс өөр аргагүй болсон. Дээр нь... мэдчихсэн.
Тан: Юу тэр вэ?
Т: Канмийд байрныхаа барьцааны мөнгөөр бейсболын талбайн гэрэлтүүлэг авч тавьж өгснийг. Эзэгтэйд арван мянган воны хоолны сав өгчихөөд, өөрийнхөө сайн эмэгтэйд арав гаруй сая воны бэлэг өгсөн гээд. Юу? Наадах чинь үнэн үү? Гээд... Мюзиклийн дуучны хоолойгоор уурласан. Чи маань дүлийрэх шахсан.
Тан: Тэрийг Ким нарийн бичгээс өөр хүн мэдэхгүй шд.
Тан: Эндхийн улаан лоолийн сүмс амттай юм аа. Яагаад эндхийн улаан лоолийн сүмс ийм амттай юм бол?
Тан: Ким нарийн бичиг ээ?
Т: Одоо тэр чухал биш. Одоохондоо захирал, У Рора авхай хоёрт өөр бүсгүйтэй уулзаж байгаа гэж бодогдуулахгүйн тулд зочид буудалд байрлалгүй аавынхаа гэрт оч.
Тан: Очихгүй ээ.
Т: Яагаад? Мөнгө ч үгүй, очих газар ч байхгүй биз дээ?
Тан: Сөүлийн тэнгэр дор надад очих газар олдохгүй гэж үү? Танайх хаана билээ?
Т: Манайд хөгшин эцэг эх маань байгаа. Бас би Мэ, Нан, Күг, Жук гээд дөрвөн хүүхэдтэйг та мэднэ дээ. Бас тэдний тэжээдэг 12 амьтан хамт амьдарч байгаа. Танайд тавтай морил.
Тан: Зүгээр ээ. Аав, У Рора хоёрын санааг зовоохгүй, бас намайг ажиглах шаардлагагүй газар бодоод олчихлоо.
***************
Тан: Сайн уу, ах аа. Тусламж хэрэгтэй бол хэлээрэй гэсэн болохоор ирлээ. Хэн бэ?
А: Азиз байна. Саншиг, энэ хэн юм?
Сан: Би ч яах вэ. Харж байгаачлан энд өрөөний хамтрагчтайгаа амьдардаг болохоор... Би ганцаараа шийдвэр гаргаж чадахгүй нь.
Тан: Байнга байя гээгүй ээ. Амьдрах газар олтолоо түр.
А: Энэ олон газраас яагаад заавад Саншиг дээр ирж байгаа юм?
Тан: Аавын хүмүүс энэ газрыг олж чадахгүй байх гэж бодсон юм.
А: Тэр чинь юу гэсэн үг вэ?
Сан: Азиз, уучлаарай. Тэр сайн хүүхэд ч гэсэн, жаахан жүжиглэх дуртай.
А: Уучлаарай. Азиз шинэ гишүүнтэй болохыг хүсэхгүй байна.
Тан: Энэ сарын түрээсийг би хамт төлөлцье.
А: Түр хугацаанд юм бол болох л юм. Оронд нь... Тодруулах юм байна. Дүрэм журам байж байж л нийгэм зөв төлөвшдөг байх аа? Зэрэг дэвээ марталгүй, биеэ зөв авч явна гэж найдъя.
Сан: Зэрэг дэв байгаа юм уу?
А: Азиз Саншигийн анхны хамтрагч болохоор би нэгдүгээр зэрэгтэй, ах нь. Тэр сүүлд ирсэн болохоор хоёрдугаар зэрэгтэй, дүү нь.
Сан: Матан аа, уучлаарай. Тэр сайн хүн ч гэсэн жаахан зүгээргүй.
Тан: За. Ах аа.
А: Хөөе, хоёр оо. Би энд анх шүдний сойзтойгоо л ирж байсан юм. Яасан их юмтай юм?
Тан: Энэ их байна уу?
Сан: Азиз, одоо болно. Хөөх. Ээж чинь үү? Хөөрхөн юм аа.
Тан: Тийм ээ.
Сан: Харсан хүн шиг байх юм.
А: Хүлээгээрэй. Энэ...
Тан: Өөр зураг байгаа юм уу?
А: Энэ Гуй Виттоны цөөхөн хийсэн зангиа биш үү? Азиз энийг авах гэж зөндөө цагийн ажил хийсэн.
Тан: Авах уу?
А: Андуурч байна. Авах гээд асууж байна гэж бодоо юу?
Тан: Цамц чинь ч гэсэн сайхан зохиж байна. Хоёуланг нь ав ав.
Сан: Харъя харъя.
А: Гоё гарч.
Сан: Чи гоё харагдаж байна.
А: Саншиг аа, энэ гоё харагдаж байна.
Сан: Хоёулаа ээлжилье.
А: Ингэхэд чи Нарэтэй оройн хоол иднэ гээгүй билүү?
Сан: Азиз, зангиа чинь... /дуулна/ ... Ариранг, гудамжны эсрэг талд байдаг Солонгос хоолны газар. Тэдний кимчи жигэ амттай шүү.
А: Тийм ээ, ёстой амттай.
Тан: Эртээд ярьж байсан тэр хүнтэйгээ үерхэж байгаа юм уу? Хүчтэй юм шиг мөртлөө эмзэг хүн...
Сан: Санаж байх шив...
Тан: Ямар нэг юм болоо юу?
Сан: Тэрийг сайн мэдэхгүй л байна. Тэр эмзэг хэсэгт хүрсэн юм шиг санагдаж байгаа ч... асуухаар... үгүй гээд байх юм. Хамт хоол идээд дээрдэх байх гэж бодсон ч... гэнэтхэн гэртээ харья гээд л... Тэгээд зүгээр л эргээд ирсэн. Явж ч болохгүй, байж ч болохгүй тийм байдалд орчихоод байна. Би яах ёстойгоо ч мэдэхгүй байна...
А: Азиз бачимдаж үхэх нь ээ. Үхэх нь. Саншиг, чи ухаанаа гээчихээ юу? Үерхэж байгаа бол сэтгэл хөдлөлөө ил шгаргахгүй бол баас болж, нөөцөлбөл хор болж, хойшлуулбал галзуурдаг юм. Саншиг аа, энийг мэддэггүй юм уу?
Сан: Наадахаа хаана сонссон юм?
А: Азизийн толгойд байна. Юу ч байлаа гэсэн хурдан очиж учраа ол. Саншиг аа. Ёстой...
Сан: Тийм гэж үү? Азиз, баярлалаа. Энийг хадгалж байгаарай.
Тан: Ах, ах аа. Ах аа. Ах аа. Ах аа...
А: Зүгээр ээ. Санаа зовох хэрэггүй. Зүгээр гээд байхад даа. За Матанаа энийг ч гэсэн нээ, юу байгааг нь харъя.
Тан: За, ах аа.
А: ингэж хөндий дуудах хэрэггүй ээ, зүгээр л ахыгаа гэж бод.
****************
Сан: Уучлаарай эгч ээ, надад сурах зүйл их байна. Түрүүн тэгээд явах ёсгүй байсан юм.
На: Юу вэ? Түрүүн асуултанд хариулахгүй бултаад байсан байж.
Сан: Бултаагүй ээ, би яаж танаас бултах юм?
На: Тэгээд юу юм?
Сан: Түрүүн хэзээ танд сайн болсон бэ гэж асуухад... Миний толгой тийм байсан...
На: Аан? Харанхуй л байна шд.
Сан: Тийм ээ. Харанхуй болчихсон. Тэр... Таныг харж чадахгүй байх үед мэдсэн.
На: Хүлээгээрэй. Намайг харж чадахгүй байсан болохоор сайн болсон юм уу?
Сан: Тийм.
На: Ёстой. Ки тасгийн даргыг амралтанд явахад нь бид нар баярласантай адилхан юм биш үү?
Сан: Ингээд уурлах байх гээд хэлж чадаагүй.
На: Миний юунд татагдсан бэ гэж асууж байхад, намайг хараагүй байхдаа гэж хэлэхээр чинь гайхахгүй гэж үү?
Сан: Гэхдээ л яг тэр үед... Надаас болж гэмтээд, ажилдаа очиж чадаагүй өдөр. Эгч ээ, энийг нэг хараад... Өдөр болгон дэргэд маань үглэж, муухай харж байдаг хүн харагдахгүй болохоор... хоол идчихсэн мөртлөө өдөржин юу ч идээгүй юм шиг санагдаад... хүмүүсийн ярьж байгаа юм ч сонсогдохгүй... юу ч хийж чадахгүй байсан. Тэгэхэд ойлгосон... Таныг байхгүй бол би... амьдарч чадахгүй юм байна гэж.
На: Юу вэ? Тусгай юм бэлдсэн юм байх гэж бодсон чинь. Хүнийг дээвэр дээр гаргаж ирчихээд... шалтаг тоочиж байгаа юм уу? Өнөөдөр сугар, бархасбадь хоёр юу хийгээд байгаа юм? Туслах ч үгүй...
Сан: Эгч ээ, тэрийг хар даа. Гайхалтай юм байна.
На: Аан? Тоосноос болоод харагдахгүй байх шиг байна.
Сан: Үгүй ээ, их тод харагдаж байна. Тэнд...
На: Хаана? Надад харагдахгүй байна.
Сан: Хар даа, тэндээс...
На: Юу? Хаана?
Сан: Баруун тийшээгээ ингээд харвал... ийшээ... энд.
На: Хүүхэд шиг... би юу? Би од юм уу? Ямар од юм?
Сан: Хар нүх.
На: Ёстой нээрээ...
Сан: Хар нүх бүгдийг нь сордог. Нэг л орчихвол гарч ирж чадахгүй гэсэн үг.
На: Аан... Муугүй л юм. Надаас татгалзах ч хэцүү л дээ. Юу вэ? Хар нүх байхад чинь. Ингээд л болоо юу?
***************
А: Болчихлоо.
Тан: Саншиг ах ирэхгүй юм уу? Надаас болоод өөр газар хонох гэж байгаа юм бол уу?
А: Харин л дээ.
Тан: Мэдрэмгүй хүн шиг харагдмааргүй байна.
А: Тэгээд мэдрэмжтэй байгаач. Наад нүдээ хурдан наа.
****************
На: Гэр замбараагүй байгаа биз? Бас жижигхэн. Гадуур гардаг байж.
Сан: Үгүй ээ, эгч ээ. Хүнд ганц ч гэсэн дутагдал байлгүй яах вэ. Би цэвэрлэхдээ сайн болохоор та дураараа буулгаж болно.
На: Яаж ингэж эгдүүтэй ярьдаг байна аа?
Сан: Таныг харахаар л өөрөө урсаад байдышд.
На: Ингэхэд... өнөөдөр Матан танайд байгаа бол ор чинь нарийхан болохоор тухгүй байх байх даа.
Сан: Тухгүй нь тухгүй л дээ. Гэхдээ буйдан дээр унтчихна аа.
На: Хөөх. Хөөх... Гэхдээ миний ор том л доо...
Сан: Хөөх... Яаж ийм юм ... Тэгвэл энэ орон дээр хоёр хүн унтсан ч ... тухгүй санагдахгүй байх нь ээ.
На: Тухгүй санагдахгүй ээ. Ганцаараа унтахаар хэтэрхий том... Тэгээд яах вэ? Дүүнийнхээ төлөө?
Сан: Дүүнийнхээ... төлөө?
А: Саншиг? Хоночихоод ир гэж байхад чинь. Хүнд саад болоод.
У: Чи хэн бэ?
А: Би юу? Азиз.
Тан: У Рора. Энд яаж...
У: Матан аа... Содон зүйлд дуртайг чинь мэдэж байсан ч...
Тан: У Рора... юмыг буруугаар ойлгохдоо сайн юм аа... Миний энд байгааг яаж мэдсэн юм?
У: Намайг мэдэхгүй гэж бодсоныг чинь гайхаж байна. Тэгээд... энэ хүнд тийм сайн юм уу?
Тан: Азиз бид хоёр ах дүүгийн харьцаатай.
У: Улиг болсон шалтаг.
Тан: Итгэхгүй бол яая гэх вэ. Надад өөр сайн хүн...
У: Тэгнэ ээ. Кон Канми мөн биз дээ? Мөн байх нь. Кон Канми биш гээд зүтгээд байсан чинь.
Тан: Канмитай уулзсан юм уу?
У: Тийм. Гэхдээ харсан чинь инээдтэй санагдсан. Зоорины давхарт амьдардаг эмэгтэйтэй У Рора өрсөлдөнө гэхээр... Тийм юм байж болох уу?
Тан: Канмийд юу гэж хэлсэн бэ?
У: Бидний зэрэг зиндаа өөр гэдгийг ойлгуулсан. Хурдан ойлгож байна лээ. Мөнгө өгсөн чинь шууд больчихсон. Матанаас хол бай.
Ми: Би та хоёрын дундуур орохыг хүсээгүй.
У: Дорд гаралтай энгийн нэгэн болохоор байр сууриа ойлгож байгаа нь яамай.
Тан: Канмийг дорд гаралтай гэж бодохгүй байна.
У: Юу гэнэ ээ?
А: Шатлаа...
Тан: Би түрүүлээд явлаа.
У: Ярьж дуусаагүй байна. Хөөе Пэг Матан.
Ми: Одоо юу? Зааланд бэлтгэд хийж байна.
Тан: Канми. Канми, уучлаарай. Надаас болоод...
Ми: Матан аа, юу хийгээд байгаа юм?
Эм: Юу вэ?
Тан: Канми. Зүгээр үү?
Ми: У Рорагаас болж ирсэн биз дээ? Өдөр ирээд явсан.
Тан: Тийм ээ. Их гомдсон биз дээ? Үнэхээр уучлаарай.
Ми: Юу? Үгүй ээ. Их давгүй хүн байсан.
У: Матантай зүгээр л хамт ажилладаг юм уу?
Ми: Тийм ээ.
У: Амархан хэлэхгүй гэж мэдсэн юм аа. Энийг ав. Хамт ажилладаг хүнээс илүү байх хэрэггүй. Юу гэсэн үг болохыг мэдэж байгаа биз дээ?
Ми: Санаа битгий зов. Гэхдээ хоосон ирсэн ч болох байсан ч. Баярлалаа. Би энэнд дуртай.
У: Шоолоод байгаа юм уу, хаашаа юм?
Ми: Яасан? Уух уу? Ус аваад ирье. Хөргөгчинд удаагүй болохоор хүйтэн биш байна.
Тан: Канми.
Ми: Ойлголоо. Ойлголоо. Мөнгө гэж мэдсэн бол авахгүй байсан юм. Гэнэтхэн ирсэн болохоор уучлалт гуйж байна гэж бодсон юм. Зургийг нь авчихаад өгч болох уу? Ийм их мөнгө анх удаа харж байгаа болохоор. Тоглосон юм аа, тоглосон юм. Буцааж өгөхдөө сайн тайлбарлаарарй. Бид хоёрын дунд ямар ч харилцаа байхгүй гэдгийг. Буруугаар ойлгочихсон байж...
Тан: Тайлбарлахыг хүсэхгүй бол яах вэ?
Ми: Юу?
Тан: Танай гэрийн гадна байсан тэр гэрлийг би тавьсан юм.
Ми: Аан, тэр гэрэл... Тэгээд л хаячихсан гэхээр уурлаад байсан байх нь ээ. Гэхдээ яах гэж? Мөнгөгүй гээд байсан чинь... яагаад манай гэрийн гадаа гэрэл тавиад... Аа... ойлголоо. Надаар тоглож байсан биз дээ? Намайг олон юм яриад байсан болохоор өшөөгөө авах гээд, миний нүдийг сохлох гээд... Тэр өдөр дээрэмдүүлчихсан болохоор дээрэмчдийг айлгах гэсэн байж.
Тан: Чамд санаа зовоод.
Ми: Надад яагаад санаа зовсон юм? Би хар бүстэй.
Тан: Чи хичнээн эрчтэй, хүчтэй байсан ч... архи уухаараа миний нууцыг дэлгэдэг хүн ч гэсэн... санаа зовоод байдаг юм.
Ми: Яагаад?
Тан: би Канми чамд сайн юм шиг байна. Чи юу гэж бодож байна?
Ми: Би... би сайн биш.
Тан: Юу?
Ми: Би чамд сайн биш.
Тан: Яаж тэгж шууд... Яагаад сайн биш юм? Миний ар гэрээс болоод уу? Хөрөнгө мөнгөний ялгаанаас болоод уу?
Ми: Үгүй ээ. Зүгээр л миний сонирхол биш болохоор. Надад Ким Жонгүг шиг хүмүүс таалагддаг. Гэхдээ чи надаас сул... эмзэг... бас туранхай... Юу гэдэг билээ? Эрэгтэй дүү шиг санагддаг...
Эр: Залуу. Юу болсныг мэдэхгүй ч... хүчтэй байгаарай.
Тан: Ах аа. Надад хүч хэрэгтэй байна. Маш их хүч хэрэгтэй байна.
Эр: За ирчихлээ. Одоо уйлахаа боль... шөнийн нэмэгдлийг оруулаад 33мянга...
Тан: Шөнийн нэмэгдэл ээ?
***************
Ми: Ирчихсэн үү? Матан аа. Өчигдөр хэлсэн зүйлээс болоод гомдоогүй биз дээ? Арай л хатуу хэлчихсэн юм шиг санагдаад, санаа зовоод. Зүгээр биз дээ?
Тан: Мэдээж. Санаа зовох хэрэггүй. Надад энд ирсэн зорилго байгаа болохоор... хойшид зөвхөн ажилдаа анхаарна.
Ми: Тэгвэл сайн байна. Матан аа, халууцаа юу?
Ки: Хөөх манай Матан яснаас өөр юм алга. Яахаараа ийм туранхай байдаг байна аа? Амттай хоол их авч өгөхөөс.
Тан: Тийм биш ээ. Миний булчинг харахгүй байна уу? Энийг булчин гэдэг юм. Овгор товгор булчин сайхан юм биш.
Ки: Энэ муу золиг санаа тавьж байхад уурлаад. Өнөө орой бүх юм дуусна. Дахиад жаахан л тэсчих...
18цаг.
Ки: Хөөе, Гаусын тэнэгүүд ээ. Цаг дууссан. Цаг дууссан. Хэд хоног яах вэ, яах вэ гээд байсан чинь сайхан байсан уу? Ганц ч кофены модгүй энэ улсад гэдсээ 123мянган воны кофегоор дүүргэнэ гэнэ ээ? За, одоо бодоод үзцэгээ. Өнөөдөр шударгаар ярилцъя гэж байна. Та нарын амьдралд ямар бэрхшээл тулгарч байсан бэ? Ки Соннам. Та нар энийг сонссон байх. Үхэхээс бусдыг үзсэн хүн хүчтэй болдог. За. Би та нарын хувьд тэр зүйл чинь байна. Удирдагч Соннам эргээд ирлээ. Тамд хүрэх зам...
Ва: Тасгийн дарга аа. Тайвшир. Тайвшир л даа...
Ки: Тавь. Чи ч гэсэн ялгаагүй, золиг минь.
Ва: Ки тасгийн дарга аа. Санал хураалт 6хагас хүртэл үргэлжилнэ.
Ки: Юу гэнэ ээ?
Ва: Үнэлгээгээ засварлах боломжтой гэж байна.
Ки: Хөөе... Яар яарах хэрэггүй. Тайвшир. Тайвшир... Хүлээгээрэй, тайвшир. Залуус аа. Наргиа шдээ...
Хариу гарах өдөр.
Эр: 1-р тасгийн хэлтсийн даргаар ГАУС сургуулийн хүн сонгогдсон гэл үү?
Эр: Захирал энэ удаа боловсролыг нь харсан гэсэн. Өөрийнхөө сургуулийн хүнийг дэвшүүлсэн хэрэг.
***************
Сан: Та миний үгийг сонсохгүй юм аа.
На: Яасан? Юу болоо вэ?
Сан: Нүдэнд харагдахгүй болохоор санаад ажлаа хийж чаддаггүй гэж хэлээд байхад.
На: Тэвчих хэрэгтэй шд. Яах юм болж байна?
Сан: Амаргүй юм аа.
На:Матан өнөө шөө унтах газар олсон бол уу?
Сан: Үгүй ээ, харамсалтай нь олоогүй байгаа.
На:Яана даа. Харамсалтай юм аа. Тэгвэл яая гэх вэ.
Сан: харин тийм.
На:Хёнми... Хёнми эгч ээ.
Сан: Миний баримт... баримтаа яалаа?
С: Хараад байгаарай.
На: Ямар нэг юм болоо юу?
С: Чи... бусдыг хуурч чадах ч, намайг хуурч чадахгүй гэж мэдэж байгаа биз дээ?
На: Яагаад байгаа юм бэ? Хүн сандруулаад.
С: Чиний уулздаг гээд байсан хөрш залуу... миний мэддэг хүн биз дээ?
Ми: Нээрэн үү?
На: Яалаа гэж дээ. Юу яриад байгаа юм? Үгүй ээ. Та нар яаж мэдэх юм?
С: И Саншиг. Биш үү?
На: Юу?
С: Сая чиний нүүрний хувирал жаахан өөрчлөгдсөн.
Ми: Яагаад? Ямар хувирал.
С: Инээсэн үү? Өөр хүн ч биш И саншиг уу?
На: Би юу? Ёстой... Яалаа гэж дээ. Тэр золиг юу хийгээд байгааг би ч гэсэн ойлгохгүй байна.
Ми: Хөөх. Бачимдмаар, ямар ч мэдрэмгжгүй гэж хэлж байсан шд. Саншиг ах байсан юм уу.
На: Хөөх, цаг орой болчихож. Хуралд орохгүй юм уу? Хоцорвол Ки дарга уурлана шүү.
С: За за. Бултах нь уу?
На: Үндэслэлтэй асуултанд л хариулна шд. Канми, танилцуулгаа бэлдчихээрэй. Онцгой байдал. Хёнми эгч сэжиглэж эхэлсэн. Буцаад Нарэ горим, Саншиг горид орох цаг болсон. Сандралгүй, байдгаараа байгаарай.
Сан: Ойлголоо.
Ха: Пауэр Пабосст бүтэн жилийн төсвөө зарцуулна гэж байна. Саншиг аа, энийг хар даа.
Сан: Энэ хүнийг өчигдөр харсан... Хаана харлаа?
На: Ёстой, Саншиг аа. Өөртэйгээ яриад байгаа юм уу, асуулт асуугаад байгаа юм уу? Хаана харсныг чинь би хэлж өгөх ёстой юу?
Сан: Уучлаарай.
На: Уучлалт гуйчихвал болно гэж бодоод байгаа юм уу? Уучлаарай гээд болоо юу?
Сан: Тийм биш ээ.
На: Тэгээд юу юм?
Сан: Аан?
На: юу юм? Юунд уучлалт гуйгаад байгаа юм?
Сан: Бодлоо чанга хэлсэнд.
На: Зөв. Өөр?
Сан: Өөр... өөр гэнэтхэн асуусанд.
На: Хараад байгаарай. Юу буруу хийснээ ч мэдэхгүй байж уучлаарай гэж хэлээд байгаа биз дээ?
Сан: Тийм биш ээ. Чин сэтгэлээсээ уучлалт гуйсан.
На: Чин сэтгэл гэж юу байдгийг мэдэх юм уу?
Ва: Ча ахлах аа, болно оо. Уйллаа шд. Нулимс харагдаад байна.
Ки: Юу вэ? Ариун нандин ажлын байранд яаж байна аа? Бурхан минь. Ингэдэг байх нь ээ.
Ха: Канми дууг нь чангалж болох уу?
Ми: Хяналтын камер болохоор дуу байхгүй.
На: Камер аа?
*****************
Эр: сайн уу. Нохойн мэргэжилтэн Им Хёнуг байна. Хорвоод муухай ааштай төрдөг юм байдаггүй.
Ки: Ичих үхмээр юм. Тоглоод байгаа юм уу? Олигтойхон хийхгүй яасан юм? Инээдтэй байна уу? Тамд хүрэх хурдны зам.
Эр: Муухай ааштай байх тусам... сэтгэл нь зөөлөн байх магадлал өндөр. Тийм бол түрүүлээд гараа сунгаарай. Зүгээр гэж бодоод, гараа сунгаад үз. Болгоомжтой илээд үз... Сайн байна. Зүгээр ээ.
Тан: Зүгээр ээ, зүгээр. Зүгээр ээ.
Эр: Эрүүнд нь хүрвэл дуртай байх болно. Тэгээд номхон болно. Би нохойны мэргэжилтэн. Хүнийг өөрчлөх амаргүй. Гэхдээ, энэ төхөөрөмж чадна.
Ки: болсон биз дээ? Намайг суллаад өг. Толгой эргэж байна. И Саншиг аа. И Саншиг хаана байна? Би даралт багатай шүү. Туслаарай.
***************
Ки: Энд үерхдэг хүмүүс байвал хурдан үнэнээ хэл.
Ми: Үгүй ээ, яасан ч...
Сан: би аймаар болно шүү.
Тан: Кон Канми, миний батлагч бол.
На: Энэ маш нууц гэдгийг мэдэж байгаа биз дээ?
Сан: Эгч ээ, санаа зоволтгүй._
Ва: Ча ахлах аа, тэрэнд хэлээгүй юм уу?
Тан: Уучлалт гуйх уу, сэтгэлээ илчлэх үү? Та нарт хэлэх нууц байна.
Ви: Та нарын өмнө зарлах чухал юм байна.
Сан: Би хэлтсийн дарга тантай хамт. Миний хамгийн итгэж чадахгүй байгаа хүн та. Одоо болсон...
Ва: Ёстой. Болохгүй ээ. Манай найз яасан ч харуулж болохгүй гэсэн.
Ки: Битгий инээд хүргээд бай. Хурдан нааш нь өгөөдөх. Ажил дээр яаж нууц хадгалдаг юм. Баригдаж л таараа. Өг. Хурдан өг.
Ва: тэгвэл үзсэн гэж хэлж болохгүй шүү.
Ки: Хэнд ч хэлэхгүй. Амалъя. Амалж байна. Гарчигтай юм байна. Хэн нь хэн болохыг мэдэж болох юм байна. Хөөе би 123мянган воноор кофе авч өгсөн. Санал өгөхдөө надаар даажигнасан байвал яасан ч зүгээр орхихгүй дээ. Явж болно.
Ва: За... мэдэхгүй ээ. Багийнхаа төлөө бүхнээ зориулдаг болохоор итгэл хүлээлгэж, даргаа гэж хүндэлдэг.
С: Их хөдөлмөрч, бас төслүүдийг удирдаж ажилладаг.
Ви: Байнгын хичээл зүтгэлээр ажлынхаа чанарыг сайжруулахын төлөө ажилладаг.
На: Эрсдлийг урьдчилан тооцоолж, хурдан тодруулаад хариу арга хэмжээ авдаг.
Ми: Үргэлж өөрийгөө сайжруулахыг хичээдэг.
Ха: санаачлагыг гартаа авч, ажилдаа бүхнээ зориулдаг.
Сан: Ажилчиддаа санаа тавьдаг сайн дарга.
Ха: Ажилчдын үлгэр дууриал.
Ки: Бодох зүйл ихтэй боллоо.
10-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home