Gaus electronics 9

Gaus electronics 2022 ep-9

Үргэлжлэх хугацаа: 46мин

Орчуулагч: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

У: эм, Матаны сүйт бүсгүй

 

Гол дүрүүдэд: Куак Дон Ёон, Гү Сон Хи, Бэ Хён Сун, Кан Мин А... Пэг Хён Жин, Хо Жон Ду... Гү Вури, Жон Согчан, Пэг Сужан нар тоглолоо.

 

Гарчиг: Гаус электроникс.  

Энэ кинонд гарч байгаа нэрс бүгд зохиомол болно.

Ки: Үнэр нь сайхан байна шүү.

Ва:   Аргагүй л ажил дээрээ хаалттай хаалганы ард уух сайхан юм аа. Юу вэ?      Юу байсан бэ? Эргүүл. Эргүүл. Эргүүл.

Сан: Эгч ээ. Би зөндөө удаан хүлээсэн.

На: Би ч гэсэн.

Сан: Эгч ээ, би хүлээж тэсэхгүй нь.

На: Хүлээх хэрэггүй.

Сан: Эгч ээ, хүлээгээрэй, хүлээ, хүлээ.  Хүлээгээрэй. Завсарлага. Зарсарлага. Яасан бэ?

Ки: Та хоёр салахгүй юу? Хөөе... Та хоёр... юу хийгээд байгаа юм?

Ва:   Баригдсан даа.

На: Тасгийн дарга, Ча менежер хоёр энд юу хийж байгаа юм?

Сан: Гэртээ харьчихсан гэж бодсон юм.

Ки: И Саншиг, чи... Ийм орой болсон хойно ажил дээр... Дахиад зодолдож байгаа юм уу?

Сан На: Аан?

Ва:   Аан? Үгүй л байсан даа.

Ки:Юу үгүй гэж?  Би бүгдийг нь сонссон. Саншиг аа, Нарэ эгч чинь шдээ. Эгч чинь.

Сан: Тийм ээ.

Ки: Эгчийгээ, яагаад байдаг юм? Тэвчих хэрэгтэй шд. Тийм биз дээ? Үгүй юу?

На: Харин тийм ээ.

Сан: Уучлаарай.

Ки: Муудалцахаа боль.

Ва:   Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Өөр төрлийн зодоон байх шиг байсан даа.

Ки: Юугаа яриад байгаа юм?  Аан? Уруул чинь?

Сан: Уруул...

Ки:Хөөе чи... уруул чинь яагаад улайгаад хавдчихсан юм? Цохиулчихсан юм уу?

Сан: Аан?

Ки: Нарэ цохичихсон юм уу? Хүч хэрэглэсэн үү? Зодолдож байгаад Нарэд цохиулчихсан байна шд. Нарэ. И Саншиг хичнээн хөгийн амьтан байсан ч, хэтэрч байгаа юм биш үү?

Сан: Зүгээр ээ. Зүгээр л шүргэчихсэн юм.

На: Уучлаарай.

Ва: Үгүй ээ, үгүй үгүй. Өөр л юм хийж байсан даа...

Ки: Энэ юу яриад байна аа? Та хоёр, нааш ир... Суу. Наашаа хүрээд  ир. Нааш ир. Нааш ир. Суугаадах. Та хоёр... Эвлэр. Алив, барь...

Сан: Баярлалаа.

Ки:Шууд уу. Хөөе хөөе, наад уруулаа...

Сан: Ёоёоё...

Ки: Уруулаа вискигээр ариутгадаг байхгүй юу.

Ва: Та нар... Сэжигтэйл байна даа...

На: Ча менежер бүр согтчихож. Унт унт.

Ки: Алив, уу...  Уу.

Сан: Ажилчдын хийхийг хамгийн их хүсдэг гурван зүйл.

Ки:Бүгдийг нь.

Сан: Хөрөнгө оруулалт. Ажлаа солих. Бас... ажил дээрх хайр дурлал. Гайхмаар нь албан хаагчдын 57% нь ажил дээрээ болзсон байдаг. Нарэ эгч бид хоёр ч гэсэн тэр хямралыг давж гарсан. Ажил дээрээ дурлалцаж үзээгүй 43%-д багтсан байснаа 57%-д багтдаг болчихвол сайхан ч гэсэн... одоохондоо бид 43% хэвээр байгаа.

Ва: Хүлээ хүлээ хүлээ.

Ви: Баярлалаа. Сайн уу.

Сан: Сайн байна уу.

На: Сайн байна уу?

Эр эр эр: Сайн уу. Өглөөний мэнд.

Ки: Сайн уу.

Эм: Түр хүлэгээррэй.

Эр эр: Сайн уу.  Сайн уу.

Ки: Цээж хорсоод байна. Ходоодны хүчил ихэдсэн байх.

Сан: Гэхдээ би  итгэл найдвараа алдахгүй. Уулзаж байгаад алхам алхамаар урагшилж байгаад үерхэх болохоор.

Ва: Ингэж цочих гэж. Яасан бэ?

На: Яасан?

Сан: Гар чинь хүйтэн юм аа.

Ви: Баярлалаа. Надад сайн юм байх л гэж бодлоо.

Сан: Сайн...

Ва: Юу болоод байгаа юм?

Ки: За за.

Сан: Тасгийн даргад ч гэсэн сайн.

Есдүгээр анги. Гацаад байна уу? ГАУС холигч.

На: Ви хэлтсийн даргын гараас яах гэж барьсан юм? Энэ янзаараа болохгүй юм байна л даа.

Сан: Эгч ээ,  би илүү болгоомжтой байна аа. Надад итгэ.

На: Чамд итгэж чадахгүй болохоор тайван байж чадахгүй байна. 

Сан: Эгч ээ. Сандрах хэрэггүй ээ. Таныг санаа зовоод байхаар нь би нэг арга бодож олсон. Энийг хар даа.

На: Энэ юу юм?

Сан: Бид хоёрын нууц код.

На: Нууц код?

Сан: Эгч ээ, би бэлэн. Таны юунд санаа зовоод байгааг мэдэх болохоор би илүү сайн байна  аа. Тийм болохоор уулзаж байгаа 3,5 хувилбараас, 3,7 хувилбар, 3,9 хувилбар  бас үерхэх хүртэл хичээнэ.

На: За.

Сан: Эгч ээ. Сайн шүү.

На: Галзуурсан байх аа. Хүн харчихвал яах юм? Саншиг аа, яачихаад байгаа юм?

Ш: Хөөе, шинэ ажилтан.

Ми: За.

Ш: Энд суучих.

Ми: Хаана суух вэ?

Ш: Энд... Энд суугаадах. 

Ми: Ёстой нээрээ... Өвдөг чинь... сандал биш.

Ш: Дахиад дургүй хүргэчихлээ. Хөөе, шинэков оо. Би халуураад байх шиг байна, шалгаадахаач. Энэ... Халуун байна уу дараад үз. Үгүй ээ, үгүй үгүй. Зүрх дэлсээд байна.

Ми: Юу хийгээд байгаа билээ? Миний гар... чагнуур биш... Бэлгийн дарамт үүсгэж бусдын биед хүрэхийг яасан ч... зөвшөөрч болохгүй. Хүйсийн тэгш эрхийн тухай хуулинд зааснаар бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийллийг гэмт этгээдийн хүслээр бус хохирогчийн субьектив нөхцөл байдлаас шалтгаалан тогтоодог. Санамсаргүй байдлаар хүнийг бэлгийн доромжлолд оруулах нь бэлгийн дарамт юм... Одоо... Мэдсэн биз дээ? Мэдсэн биз дээ?

Тан: Тийм ээ. Тийм ээ. Дахиад... тийм алдаа гаргахгүй ээ.

Ми: Сайн байна. Явъя.

Х: Хөөх. Сайн уу. Пи Ар Тасгийн Мо Хэёон гэдэг. Габосс төслийн талаар сонссон. Матаны гаргасан санаа гэсэн байх аа.

Тан: Тийм ээ.

Х: Царай шигээ бас чадвартай юм аа.

Тан: Тийм ээ.

Х: Найз охинтой юу?

Тан: Сүйт бүсгүй байгаа.

Х: Сүйт бүсгүй?  Байсан ч хамаагүй ээ. Дараа уулзъя.

Ми: Янзтай. Цалин орчихож. Матан аа,чи ч  гэсэн шалгаад үз. Анхны цалингаа авах ямар байна?

Тан: Миний цалинг буруу бодчихсон юм шиг байна. Энийг аль хэлтэст  хэлбэл болох вэ?

Эр: Зөв л байна  даа. Маркетингийн гуравлугаар тасаг, Пэг Матан. Нийт цалин 2,5сая вон. Мөн байна.

Тан: Миний сарын цалин 2,5сая юм уу? Өдрийнх биш, сарынх юм уу?

Эр: Юу?

Тан: Ажилд орохоосоо өмнө харахад ГАУС-ын цалин электрониксийн маркетингийн ажилчидын цалин 30сая гэсэн байсан шд.

Эр: Тийм ээ. Жилийн 30сая вон. Сард 2,5сая, 12сараар үржүүлэхээр 30сая болно.

Тан: Сарын 30сая биш гэсэн үг үү?

Эр: Сарын 30сая аа? Хэн шинээр орсон хүнд сарын 30саяын цалин өгдөг юм?  

Тан: Пауэрт байхад гүйцэтгэх захирал гээд сард 50саяыг авдаг байсан. Сард 2,5сая аа? Иймхэн мөнгөөр юу хийх болж байна? Аав миний картнуудыг хаачихсан. Ийм жаахан мөнгөөр яаж бүтэн сар амьдрах вэ? Болохгүй ээ.

Ми: Яасан бэ?

Тан: Юу ч хийгээгүй байхад. Амьсгалахаас өөр юм хийгээгүй байхад... сая миний цалингаас хасагдчихлаа.

Ва: Хөөе. Угаасаа цалин чинь чинийх биш байдаг юм. Банк, зээлийн картний компани, тэтгэврийн компнийх байдгийм шд.

Ха: Миний цалинг, эхнэр хүүхдүүд эзэмшдэг.

Тан: Та нар ийм мөнгөөр бүтэн сар амьдардаг гэж үү?

С: Матан ухаан ороогүй л байх шив.

Сан: Ингээд... нүдээ хоёр анивчвал... сайн... ингээд гурвал удаа анивчлан түр уулзъя... хоёр нүдээ ингээд... ээлжилж анивчвал... боль гэсэн үг.

С: Тоостой байгаа юм уу? Яагаад анивчаад байгаа юм?

Сан: Би би юу?

На: Нүд хуурайшаад байна.

Ва: Хөөе... Хараажийн илт байна. Та хоёр... Магни дутагдсан байна.

Сан: Тийм байх аа.

С: Нэмэлт бүтээгдэхүүн уу л даа. Ингээд анивчаад байвал зовхигүй болно шүү.

Сан: Эгч ээ, баригдсангүй. Нууц код давгүй байгаа биз дээ?

На: Хн. Удахгүй баригдах байлгүй.

Сан: Эгч ээ, тайвшир, тайвшир. Хойшид надад итгэ. Ямар ч саад тулгарсан би шийдчихнэ.

На: Яаж шийдэх юм? Нүдийг чинь ухчихна шүү.

Сан: Эгч  ээ, тийм муухай үг хэлж болохгүй гэж хэлсэн байх аа. Тэгж ярихаа боль.

Ми: Хөөх. Энд байсан Шива ГАУС Регалыг харсан хүн байна уу? Өчигдөр байсан юм даа.

С: Би ч гэсэн өчигдөр харсан.

Ки: Шива ГАУС регалаар яах гээ вэ?  Канми чи, гэгээн цагаан өдрөөр уух гээ юу? Хачин байна шүү.

Ми: Үгүй ээ, зүгээр л файл хайж байгаад харагдахгүй болохоор нь.

Ха: Наана чинь алга уу?

Ми: Алга.

Сан:  Тийм ээ, нэг их үнэтэй ч биш, хайж яах гэсэн юм.  Канми, орхи орхи.

Ки: Цаг үрэхээ болиод ажлын цагаар ажлаа л сайн хий.

Ва: Нааш ир ээ, нааш ир.

С: Тасгийн дарга аа. Та гэр рүүгээ аваад явчихсан юм уу?  

Ки: Юу яриад байна аа? Манай багийнханд өгсөн шагналыг би ганцаараа ууна гэж үү?  Хүнийг юу гэж бодсон юм? Тэгвэл Нарэ чи юу? Мэдэж байгаа л царай байна даа.

На: Ву яриад байгаа юм? Манай багийнхан нэг нэгнээ хардаад байгаа нь таалагдахгүй болоод л тэгж байна. Тийм байж. Хажуу өрөөнийхөн авсан байх.

Ки: Яг зөв, яг зөв. Сэжигтэй байна. Тэгсэн байж магадгүй.

Сан: Тэд нарыг дээ.

С: За за. Тэгвэл хяналтын камер шалгахад болох юм байна.

Ки: Аан?

На: Ажлын өрөөнд хэн хяналтын камер тавьдаг юм? Байж байна...

Ки: Тэнд... хэзээ камертай болчихсон юм бол?

Сан: Тэнд бас байна.

С: Канми. Хамгаалалтын алба руу яриад бичлэгийг нь явуул гээд хэлчих.

Ми: За.

На: Хүлээгээрэй. Хяналтын камерын бичлэг шалгаад байхаар сүртэй юм биш юм биш үү.

Тан: Гуравдугаар тасгийн ганц дурсгалтай юм биз дээ?

Ва: Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Энэ зураг байхад  хангалттай сануулна. Тийм биз дээ?

С: Юу вэ? Ча менежер ч гэсэн хамсаатан байх нь ээ? Канми, хурдан залга.

Ми: Ёстой... эд нарыг дээ.

На: Канми. Хувийн нууцыг хамгаалах хуулиас болоод наадахыг чинь өгөхгүй. Би хамгаалалтын хэлтэс рүү  очоод ирэх болохоор утсаа тавьчих. Тайван байж бай. Би энэ асуудлыг шийдээд ирье.

С: Үгүй ээ. Бичлэг явуулна. Хурдан явуул гэж хэлээрэй.

На: Би явчихаад ирье. Би...

Эр: Байна уу? Хамгаалалтын алба байна.

Ми: Аан хамгаалалтын алба уу? Маркетингийн гуравдугаар тасгийн Кон Канми байна.

Сан: Канми. Наад утсаа тавьчих. Баярлалаа. Бүгд тайвшраад сайн сонс. Шива Гаус Регалийн хулгайн хэргийн хэрэгтэн нь би...

Ха: Аан? Саншиг чи юу? Габосс төслийг яаж амжилттай дуусгах вэ гэж бодож байгаад би өчигдөр компани дээр ирээд бүгдийг нь уучихсан. Ч

Ми: Бүг... бүгдийг нь... амсаж ч амжаагүй байхад чинь.

Сан: Эгч ээ, намайг загнаарай.

На: Би яаж загнах юм?

Сан: Та чадна аа.

На: И Саншиг, даварч байгаа юм биш үү? Хичнээн санаа нь чинийх байсан ч гэсэн ганцаараа ууж болдог юм уу? Бусдыгаа боддоггүй юм уу?

Ва: И Саншиг, чи... галзуурчихсан юм уу?

Ки: Буцаагаад гарга... Гаргаач... Хурдан гарга.

Сан: Хүзүү. Хүзүү. Хүзүү.

На: Саншиг аа.

Тан: Сард багадаа 7,5 сая хэрэгтэй.

Ми: Матан аа, түрээс чинь 3сая юм уу?

Тан: Жаахан үнэтэй байна уу?

Ми: Хэтэрхий үнэтэй байна. Дээр нь хоол, унааны зардал... Ээж аав чинь дэмжлэг үзүүлдэг болохоор гайгүй байна. Би байсан бол сарын дотор дампуураад гудамжинд гарч, тагтааны хоол болох байлгүй.

Тан: Чи байсан бол энийг яаж өөрчлөх байсан бэ? Надад хэлээд өгөөч?

Ми: Бүгдээс нь нэг тэг хасчихвал болох юм байна. Ингэж хэмнэж байж л үлдсэн мөнгөөрөө хүн шиг амьдарна шд. Анхны цалин чинь болохоор ээж, аав хоёртоо бас сайн хүмүүстээ бэлэг авч өгөх хэрэгтэй шд.

Тан: Иймхэн цалин авчихаад хүмүүст цалин өгч болно гэж үү?

Ми: Тийм. Би сар болгон эмээдээ мөнгө явуулаад, бас хадгаламжиндаа мөнгө нэмдэг.

Тан: Тэгж болдог юм уу?  

Ми: Би дэлгэрэнгүй тайлбарлаад өгөх үү? Энэ мөнгөөр хүссэн бүхнээ хийж амьдрах боломжийг?

Тан: Тэг. Гуйж байна.

Ми: Хөлстэй шүү. Тогтоосон хэмжээ байгаа байх аа.

Тан: 5000байвал болох уу?

Ми: Сайхан эхлэл байна.

**************

Сан: Габоссын системийн холигчитой холбож болдог гэж мэдээгүй юм байна. Гоё юм аа. Нүд нүд... Ах аа.

Ха: Аан?

Сан: Та жил дээр удаан хугацаанд болзсон байх аа?

Ха: Тэгсэн. Таван жил орчим болсон.

Сан: Хөөх, таван жил ээ? Ажил дээр олон давуу тал байдаг болохоор боломжтой байсан уу?

Ха: Мэдээж.  Нэг компанид ажилладаг болохоор нэг нэгнээ ойлгоход амархан байсан. Ажлаа хийхдээ ч  нэг нэгэндээ тусалж болно.

Сан: За за за.

Ха: Бас нэг юм.

Сан: Юу? Юу? Юу?

Ха: Сайн ч бай муу ч бай заавал хоёулаа цуг загнуулдаг байсан.

Ки: Санал нь давгүй. Та хоёрын харилцаа сайн байгаамаа  даа? Ямар ч хэрэггүй хог. Та хоёр яачихсан юм? Салчихаа юу?

Ха: Баригдсаныхаа дараа удалгүй салчихвал... жинхэнэ там.

Ки: Хөөе, та  хоёроос болоод багаараа хоолонд орохгүй байж болохгүй биз дээ? Нарэ эхний хагаст ирээд, хоёр дахь хагаст нь И Саншиг ир.

С: Ичих хэрэггүй. Ямар нэг арга байж л таараа. Та хоёрын нэг нь явж эсвэл үхэж болно.

На: Тэгвэл ажил дээр болзох тухай бодох ч хэрэггүй юм байна.

Сан: Үгүй ээ, үгүй үгүй. Ингээд дуусаагүй биз дээ, ах аа. Өөр юм байгаа биз дээ?

Ха: Байлгүй яах юм. Сайн хүнтэйгээ ажлаа хийнгээ байнга хамт байж болно.

Сан: Тийм ээ, тийм.

Ха: Гэхдээ байнга маргадаг. Мэдээж ажилд чинь саад болно. Хүмүүст мэдэгдэхгүйг хичээсэн ч гэсэн үнэнийг хэлэхэд харагдаж л таараа. Тэгээд цуу яриа гарч эхлэхээр үерхэх үү болих уу гээд л. Ямар ч байсан ажил дээр болзож байгаад баригдах юм бол тэгээд дуусаа.

Сан: Хүчин чадал сайтай юм аа.

Ха: Гэхдээ би хүмүүсийг болгоомжлохгүйгээр тайван үерхээсэй гэж боддог.

Сан: Тийм ээ, ах аа?

Ха: Хөндлөнгөөс харж байгаа хүнд энэн шиг сонирхолтой байхгүй,  тийм ээ?

На: Тийм ээ.

Ха: Ингэхэд яагаад гэнэтхэн энийг асуусан юм?

Сан:  Ажил дээрээ болзохыг хүсдэг байсан юм.

Ха: Чи... Хэёоныг мартаагүй байгаа юм уу?

Сан: Үгүй ээ, тийм биш.

На: Аан? Гацчихлаа.

Сан: Яачив? Чулууг ч буталдаг гээд байсан.

****************

Ми: Эхлээд нэмэлт цалин. Ашиг хүртэх.

Тан:  Ашиг аа?

Ми: Ялангуяа илүү цагаар ажиллах. Хоолны бас унааны мөнгөө олчихдог юм. Энийг хурааж чадвал яваандаа хэрэг болно.

Тан:  Илүү цагаар ажиллах. Тасгийн дарга аа, багаараа хоолонд орох ч гэсэн ажлыг цаг гэж та хэлсэн тээ?

Ки: Тийм, яасан?

Тан: Тэгвэл хэд хоногийн өмнө, бас өнгөрсөн долоо хоногт намайг энэ компанид анх ороход идсэн хоолнуудын илүү цагийн цалин, шөнийн нэмэлт тарифыг надад өгөх хэрэгтэй байх. Илүү цагийн цалингаа авах гэсэн юм.

Ки: Энэ галзуурчихаж. Ухаанаа алдчихаж. Ухаанаа алдчихаж. Буцаад яв, золиг минь.

Ми: Авахыг хүссэн юм байгаа бол заавал интернэтээс хай. Бүгдийг нь харж байгаад хамгийн хямдыг нь авч болно. Матан аа, энэ туухайг ав. 2кг-ынх яг болох юм шиг байна.

Тан:  3кг-ынхыг авъя.

Ми: Кофе ч бас үнэгүй ууж болно. За, эгч, ах нарын хаядаг купоныг цуглуулж байгаад...  Тада...

Тан:  Энэ ид шид байна шд.

Ми: Матан аа, удаан байна шүү.

Тан:  Алхах, хэмнэлт хийхтэй ямар холбоотой юм?

Ми: Тада. Алхамаа тоолсон оноогоо цуглуулаад бэлэн мөнгөтэй болж болно.

Тан:  Өө, ийм юм байдаг юм уу? Нэр нь юу юм? Надад суулгаад өг...

Ми: Бас... өдрийн хоолоо ч гэсэн авчирч бай. Компани дээр өдөр болгон 10мянгаар хоол авч идээд байвал үнэтэй тусна.

Тан:  Хоол оо?

Ми:Тийм.  Асгарахгүй тагтай ийм сав худалдаж аваад... бэлэн будаа... хачир нь гэртээ байгаа юмаа авчрахад болно.

Тан:  Гэрт хачир байхгүй шд.

****************

Сан: Ча Нарэ эгч ээ. Энэ баримтыг хараад өгөхгүй юу?

На: Миний нүүрийг биш баримт руугаа хар. Хүмүүс сэжиглэж эхлэхээс өмнө...

Сан: Санаа битгий зов.

Бичиг: Амралтын өдрийн болзооны төлөвлөгөө.

На: Яаруу хийсэн эд биш байна.

Сан: Дараагийн хуудсыг нь хар.

На: Ажил дээр амжилттай болзох арга аа?

Сан: биднийг хэн ч сэжиглэхгүй байх шиг байсан. Гэхдээ ажлын өрөөнд хяналтын камер тавьчихсан. Түрүүн Мүнхаг ахын хэлснийг сонсоод  дахиад санаа зовоод байх шиг болохоор чинь... хийсэн юм. Ажил дээр амжилттай болзох арга.

На: Хн... За, хараадахъя. Ажил дээр “санаж байна” гэж хэлэхгүй. Ажил дээр хайртай гэж хэлэхгүй. Гар утасны түүхийг үе үе цэвэрлэх.

Бичиг:  Зөвшөөрсөн Ча Нарэ.

На: И Саншиг ч мөн дөө. Болж байна. Одоо би энэ жагсаалтыг яах вэ?

Сан: эхлээд хийхийг хүсч байгаа зүйлээ сонгоход болно.

На: Энийг...

Сан:  Явж явж заавал ажлын үеэр ярихгүй гэдгийг нь сонгоод байхдаа яах вэ дээ? Ах аа, юу юм?

Ха: Надад энэ нь таалагдаад байна.

Сан: Дизайн нь... хэрэглэгчдийн дуртай нийтлэг дизайн байна.

На: Саншиг, зүрхэн хэлбэртэй цаасаа хураалга. Бүгдийг нь хайчлаад өгье.

***************

Тан: За, Ким нарийн бичиг ээ.  

Т: Залуу ноёнтон, дасгал хийж байгаа юм уу?

Тан: Үгүй ээ. Хэмнэлт хийж байна. Ямар хэргээр залгаа вэ?

Т: Захирал амралтын өдөр таныг гэртээ ир гэж хэлүүлж байна.

Тан: Очихгүй гээд хэлчих.

Т: Онцгой зочин ирнэ гэсэн.

Тан: Юу? Онцгой зочин гэхээр... хоол нь ч гэсэн онцгой байх нь ээ?

****************

Ээж: Яагаад ярихгүй суугаад байгаа юм? Хүн яривал муудалцаж гэж бодохоор байна.

П: Картыг нь хаачихсан чинь мөлхөөд ирэх шив. Дараа нь юу хааж байж Пауэрт эргэж ирэх юм?

Тан: Би ээж, аав хоёрыгоо харахаар  ирсэн. Мөнгөгүй болоод ирсэн юм биш. Миний санаагаар хэрэгжүүлж байгаа төслийг удирдаж байгаа. Жаахан хүлээчих, минйи сайжрахыг хараарай.

П: Габосс төсөл үү? Тиймхэн юмаар надтай өрсөлдөх гэж байдаг. Тийм юмаар өөрийнхөө чадварыг баталж, дээшээ гарч болдоггүй юм. Чи арай дэмий ю бодоогүй биздээ? Ээж шигээ кинон дээр гардаг юм мөрөөдөөд байгаа юм биш биз?

Ээж: Яасан гэнэ ээ?

П: : “Канди” зурагт номонд гардаг шиг мөнгөгүй мөртлөө, хөөрхөн царайтай, сайхан ааштайохинд ухаанаа алдчихаад уран зөгнөлд автаад яваа юм биш биз?

Тан: Тэгж болохгүй гэж үү?

Ээж: Матан аа.  Чи арай...

П: Мэдээж, болохгүй. Битгий март. Чамд сүйт бүсгүй байгаа, У Рора.

У: Аав аа.

П: За, наашаа ор ор.

Ээж : Рора.

У: Уулзалгүй удсан байна, Матан аа.

П: Роратай хурдан хуримаа хий.

Тан: Аав аа, юу гэсэн үг вэ? Бид 24-хөн настай.

П: Үгүй бол хурдан Пауэрт эргээд ир.

Тан: Би алийг нь ч сонгохгүй. Ингэж дарамтлахаар шийдсэн бол би...

П: Муу золиг...

У: Аав аа. Шахах хэрэггүй ээ. Матаныг тайван байгаасай гэж хүсч байна.

Тан: Баяртай. У Рораг хүндлээд хоол идчихээд явъя.

У: Матан аа, Манай Гулжи группт ирэхгүй яагаад ГАУС-т  ажилд орсон юм? Суралцаж байгаа гэж сонссон.

П: Ядуу амьдралыг судалж байгаа юм. Ядуу амьдрал.

Ээж: Биш ээ, нууц бизнесийн удирдлага. Сүүлийн үед Америкийн Воол Стрийтэд байдаг баячуудын хүүхдүүд тэгдэг болсон гэсэн. 

Тан: Тийм ээ. Гар хоосон ч гэсэн олон шинэ зүйл сурч байгаа.

Ми: Ганцаараа амьдрах хэцүү биш ээ.

Тан: Шошны хэмжээтэй гэрт амьдарч болдогийг... Аяга кофе ямар их аз жаргал авчирдагийг... хямдралын купон хэрэглэж юм авч үзээгүй юм байна лээ...

П: Манай Пауэр группыг захирах хүн байж... ийм юм ярьж байдаг, энэ золиг... согтчихож...

Тан: Би ундаа ууж байгаа, аав аа.

Ээж: Болохгүй нь. Үйлчлэгч ээ, энийг цэвэрлээд, амттан аваад ир. Ассам Ийрли Грей Шиффон бялуу байгаа биз дээ?

Эм: За эзэгтэй.

Тан: Хүлээгээрэй. Цэвэрлэхээс чинь өмнө... 

Ээж: Матан аа. Чи  үнэхээр... Саяхын анхны цалингаа авсан гэсэн...

У: Өө...

Ээж: Ийм өдөр ирдэг байжээ. Тиймхэн цалингаар бэлэг хүртэл аваад...

П: Юу болоод нуугаад байгаа юм? Энэ юу юм? Чи арай...

Тан: Ээжид өгөх бэлэг. Ээжийн арьс шиг тунгалаг болохоор нь авсан юм.

Ээж: гялалзаж байна. Брэнд юм бол уу? Хөөх. Луи Луиттон. Ханиа, Луи Луиттон.

*****************

Сан: Эгч ээ.

Хэд хоногийн өмнө.

Сан: Бид хоёр өөр хүн ч биш, Ки тасгийн даргыг ялчихлаа. Тийм болохоор санаа зовох хэрэггүй.

На: Зүгээр үү?

Сан: Тийм ээ, залгичихсан.

На:  Ах согтчихсон байсан болохоор маргаашнаас компани дээр болгоомжтой байна шүү. Хурдан оръё. Хурдан... Саншиг аа...

Сан: Тэгвэл... 

А: Юу вэ? Та хоёр бүр болохоо байжээ. Болохоо байж.

На: Үгүй ээ... Ажлын хоол. Ашгүй дээ, тэрнийг аваад ор.

А: Хөөе хөөе энэ ямар дэн буудал уу?

Сан: Дэн буудал юм уу? Ки менежер ээ, танд л гэж хэлэхэд...

А: Баяр хүргэе. Ажил дээр болзох сайхан байх даа.

На: Хөөе. Андуураад байна. Одоохондоо тийм болох болоогүй байна.

А: Боолууд угаасаа нэг нэгэндээ сайн болдог юм. Ажил хэцүү юм шиг жаахан ч гэсэн зугаацах хэрэгтэй биз дээ? Тийм болохоор Нарэ ч гэсэн биеэ барих хэрэггүй.

На: Юу?

А: Удаан баривал баас болно.

На: Баас аа?

Сан: Баас. Баас. Хэн баас гэсэн... Гэдэс өвдөөд байна...

А: Тэр тэр...

Сан: Баадаг юм уу?

На: Тийм ээ. Баас болж болохгүй. Тэр юу вэ? Яст мэлхий юу?

Сан: Эгч ээ, удаан хүлээсэн үү?

На: Наад цүнх чинь юу юм?

Сан: Фейшн. Гоё байна уу?

На: Үгүй. Юу ч гэсэн явъя.

Сан: Эгч ээ. Анхны болзоо юм чинь... Хос хувцас авч өмсөх үү?

На: Саншиг аа, өнөөдөр хоол идэхээр ирсэн. Явъя. Иймэрхүү байвал... болж байна. Уулзаж байгаа юм чинь гараа барьж болох байх гэж бодож байна.

Сан: Нэг блог дээр ажил дээр гурван зүйл сурч болдог гэж бичсэн байсан. Эгч ээ. Зүгээр үү? Их цочсон уу? ы

На: Зүгээр ээ.

Сан: Тааламжгүй хүн гэж байдаггүй. Тэднийг мэддэг болбол ганц ч болсон сайн юм байдаг.  Хамт байх сайхан. Хамт байвал ганцаараа байснаас илүү сайхан байдаг. Бас өндөр эрсдэл, өндөр ашиг.

На: Юм наалдчихаж.

Сан: Эрсдэл их байх тусам үр дүн нь илүү сайн байдаг.

На: Тэгэхээр хүмүүсийн хэрэггүй гээд байдаг оффис романс эхэндээ таагүй байсан ч, хамтдаа бүх аюулыг давж чадвал илүү жаргалтай болно гэсэн үг. Бидэн шиг үү?

Сан: Тааруухан тайлбарласан ч сайн ойлгосон байна шүү.

********************

У: Гаус руу хүн явуулъя. Матаны дэргэд эмэгтэй хүн байх ёстой. Маргааш тэр эмэгтэйн зургийг нь аваад надад явуул гэж хэл.

Эр: За, ойлголоо.

Тан: Аав аа, санаа битгий зов. Таны ачаар өнөөдөр гэртээ ирж, нэг удаагийн хоолны мөнгө хэмнэчихлээ. Өнөөдрийн хоолны зарлага тэг.

У: Юу вэ? Тэр эмэгтэйд өгөх бэлэг үү?

Тан: Эд нарыг зарчихвал миний амьдралд нэмэр болох байх. Гэхдээ энийг хаана яаж зарах вэ?

****************

Эм: Лотус.

Ми: Энийг татчих.

Тан: Тэгэхээр юм зарна гээд зар тавьчихвал авахыг хүссэн хүмүүс холбоо барина гэсэн үг үү?

Ми: Тийм ээ. Зах зээлийн үнийг нь судалж байгаад үнээ тогтоож болно. Цахилгаан барааг үнэ нь хямдрахаас өмнө хурдан зарсан нь дээр байдаг юм. Худалдан авагч чинь цагаан футболка, хөх өнгийн өмдтэй ирнэ гэсэн. Тэр юм бол уу? Сайн уу. Лотус мөн биз дээ?

Эр: Өө, Ах гуай, авгай... Ах гуай... Сайхан харагдаж байна... Энэ муу чинь... Янзтай. Үхсэн гэж мэд.

Ми: Үнийг нь хуваая гэхэд нь мэдэх ёстой байж. Өнөөдөр ч гэсэн сайн сургаад өгөхөөс...

Эр: Ах аа. Эртээдийн ах гуай, авгай хоёрыг олчихлоо.

Ми: Авгай...

Эр: Гэрэлгүй харанхуй гудамж байдаг даа. Хурдан ирээрэй.

Ми: Хөөе... Чи ганцаараа юм уу?

Эр: Тийм. Одоохондоо сингл.

Ми: Энэ муу...

Тан: Эвгүйтэж магадгүй юм шиг байна. Зугтах уу? Оноо ч гэсэн цуглуулчихна.

Ми: Тэгэх үү?

Эр: Хөөе. Хаачих нь уу?

Тан: Аав аа, ядуу амьдрал гэж гэнэтийн зүйлээр дүүрэн амьдралыг хэлнэ. Аав аа, намайг уучлаарай. Би... Пауэр руу буцаж очихгүй байх...

***************

Т: Залуу ноёнтон, таны хэлсэнээр байрыг нэг өрөөгөөр сольчихсон. Яаралтай мөнгө хэрэгтэй гэсэн болохоор сольчихсон. Одоо яах вэ?  

Тан: Одоохондоо хэмнэлттэй амьдраад үзнэ ээ.

Т: Та гэр рүүгээ буцах юм уу?  

Тан: Амьдрах газар олчихоод хаягийг хэлнэ ээ.

Т: За, ойлголоо.  

Тан: Аан? Мөнгөгүй ядаж байхад яаж зуун воноор үнээ нэмдэг байна аа? Мөнгөгүй хүмүүсийг мөлжөөд жаргалтай амьдарна гэж бодож байна уу?

Ки: Энэ хүүхэд эртээдээс хойш галзуурчихсан юм шиг байна. Хөөе, ямар нэг юм хий л дээ.

Ха: Матан аа, галзуураа юу?

Ва: Чи буруу юм идчихээ юу? Золиг минь, явъя аа.  Гараад ир...

Тан: баячуудын хууль, ядуусын хууль. 1200воноор уух юм авч болдоггүй бохир ертөнц...

Ми: Матаныг ийм юм хэлнэ гэж бодсонгүй.

Ки: Би бүр Матанаас айчихлаа.

***************

Ха: Хөөе. Хүний нөөцийн Жан ахлах, шинэ ажилтан хоёр салчихаагүй юм уу?

С: Тав дахь удаагаа салаад эргээд нийлчихсэн гэсэн. Ирэх сар хуримаа хийнэ гэсэн.

Ха: Хөөх. Тэд хоёр таардаггүй юм шиг байсан шд.

Ва: Харилцаагаа таслах боломжоо алдчихгүй юу.  Жан ахлах... хувьцаа нь сайнгүй байсан.

Ха: Хувьцаа, хайр дурлал хоёр ямар хамааралтай юм?

Ва: Ажлын байрны хайр дурлал хувьцаатай адилхан. Хар л даа. Өөрийгөө бусдаас илүү гэж боддог. Тийм болохоор юу ч бодолгүй эхэлдэг. Тэгж байгаад өөртөө байгаа бүхнээ алдчихаад.. аан, би тэднээс ялгаагүй байж. Тэгээд л харамсана.

На: Сайн судалж байгаад хийвэл яах вэ?  Үйл ажиллагааны хүрээ, илүү зардал, санхүүгийн тайлан, бүгдийг нь нягталж үзээд... анхаарал татахааргүй хувьцааг олж болно шд.

Ва: Тэгвэл шууд авах хэрэгтэй.  Хөөх. Энийг яаж мэддэг юм?

На: Энд тэнд дуулсан юм их болохоор.

Ви: И Саншиг, Саншиг гэдэг нэртэй мөртлөө нэрнээсээ өөр үйлдэл гаргах юм аа.

Сан: Яа яасан?

Ви: Надад сайн юм уу?

Сан: Танд... тийм ээ, сайн.

Ви: Тэгээд л өчигдөр гар, өнөөдөр хөл үү?

Сан: Хөл өө?  Таны хөл хүйтэн харагдаад...

Ви: Баярлалаа.  

Сан: За.

Ки: И Саншиг. Минийх?

Сан: Тасгийн дарга шивэртэй шд. Халддаг гэж сонссон.

***************

П: Тэр өчүүхэн Гаус-аас юм сурах гэж байдаг. Би удаан тэвчиж чадахгүй.

Ви: Би ажиглаж байгаа болохоор санаа зовох хэрэггүй, захирал аа. Габоссын төслийг одооных шигээ удаашруулаад байвал удахгүй бүх зүйл захирал таны хүссэнээр болно.

П: Тийм ээ.

Ви: Тэгж байж л би сэтгэл амар байна. За, нэг барьчих. Яваандаа манай Пауэрт ажиллах хүн.

***************

Ч: Захирал аа, би... ГАУС-ын  утсыг эргүүлэн татах үед би мултарч чадсан хүн.намайг тантай уулздагийг хэн ч мэдэж чадахгүй.

П: Гэхдээ манай хүүтэй нэг хэлтэст ажилладаг Ви хэлтсийн дарга...

Ч: Ви хэлтсийн дарга уу? Тэрнийг тоох хэрэггүй. Хайхрамжгүй хүн байгаа юм.

Ви: Хүмүүс намайг хайхрамжгүй гээд үл тоомсорлодог. Гэхдээ би нэг гаргасан алдаагаа дахиад гаргахгүй.

Зах: Пауэр группийн хүүг яавал дээр вэ? Тэрнийг Чой дэд захиралтай хамт хаясан нь дээр гэж бодож байна.

Ви: Тэр хүүхэд... зүгээр л чихрэнд дуртай гэнэн хүүхэд.

**************

Сан: Амттай байна уу?

На: Ёстой амттай байна. Энэ газрыг яаж мэддэг юм?

Сан: Би хайж олсон юм. Болзоонд төгс тохирсон, нууц газар гэсэн.

Ва: Энэ газар...

Эм: Тавтай морил.

Ва: Сайн уу.

Сан: Хөөх. Сон менежер, Чар менежер хоёр байна.

На: Сон эгч, Ча менежер хоёр яагаад...

Ва: Сайн уу... Нууц газар гээд байхад...

С: За за. Туршаад үзье.

Сан: Хурдан юмаа хураа.

Ва: Үгүй ээ, үгүй.

С: Эндээс энэ хүртэл...

Ва: Бүгдийг нь захиалж яах юм бэ?

Сан: Тэр хоёр энэ газрыг яаж мэдэж ирсэн юм бол?

На: Санаа зовох юмгүй, нууц газар гээд байсан чинь.

Сан: Нуугдаж иддэг болохоор нууц гэж нэрлэсэн юм бол уу?

На: Хурдан явъя.

Сан: За. Уучлаарай, эгч ээ. Арай гэж энд ирчихээд.

На: Зүгээр ээ.

Сан: Эгч ээ, хүлээгээрэй. Зүгээр үү?

На: Зүгээр ээ.

Сан: Үгүй ээ, үгүй. Энд түр суучих...

На: Би зүгээр ээ. Яа яа яаж байна аа?

Сан:  Одоохон... Цэврүүтчихэж... болчихлоо...

На: Энийг хэзээ бэлдсэн юм?

Сан: Тантай болзоонд явахдаа бэлтгэлгүй байхгүй бол болохгүй. Та юманд тээглэх дуртай болохоор. За... Хөлөө...

На: Би өөрөө чадна аа...

Сан: Хөлөө... Энийг өмсөөд үз.

На: Юу вэ? Тэгээд л энэ том үүргэвч үүрээд яваад байсан юм уу? Би тэрийг нь ч мэдэхгүй, чамайг загварын мэдрэмжгүй гэж бодсон шд. Хүнд биш байна уу?

Сан: Таныг өвдчихвөл сэтгэл илүү их өвдөнө... Эгч ээ, зүгээр үү? Хүн харчихвал...

На: Мэддэг хүн гараад ирвэл чамайг түлхчихнэ шүү. Гэхдээ одоо зүгээр л... ингээд баймаар байна...  

Сан: За...

**************

Т: Яаралтай мөнгө хэрэгтэй гээд байсан чинь Канмийд бэлэг өгөхийг хүссэн юм уу?

Тан:  Харанхуй болохоор санаа зовоод байсым. Өө, ирж байна. Бэлдээрэй. Одоо...

Т: Хөөх. Ногоон гэрэл үү?

Тан:  Зүгээр л гэрэл.

Ми: Энэ юу вэ? Яасан ч тод юм. Ямар тэнэг нь хороолол дотор үйлдвэрийн гэрэл тавьчихдаг байна аа?

Т: Галзуу юм уу гэж байна.

Ми: Шөнө яаж унтах юм бэ?

Эм: Харин тийм ээ. Хэзээ энийг тавьчихав аа? Нүд гялбаад байна.

Эм: Гомдол гаргахаас.

Т: Гомдол гаргана гэж байна.

Эм: Ийм байхад яаж унтах болж байна аа?

Эр: нүд сохлох нь ээ.

Ми: Ямар солиот нь...

Т: Солиот оо?

Ми: Галзуу юм байх даа?

Т: Одоо ч болсон буцаагаад мөнгөө авбал...

Тан:  Буцаалт байхгүй гэсэн.

*****************

На:  Сэрүүхэн болчихлоо.

Сан: Эгч ээ, даарч байна уу? Тэвэрвэл дулаацна даа. 

На: Азизтай таарчихвал яах юм? Тэгээд шоолбол яах юм?  

Сан: Эгч ээ, бидний харилцаа юу юм?  3,5-уу? 3,4?  3,3?

На: Гэртээ харья даа. Нээрэн... 3.... 9?

Сан: Эгч ээ, баярлалаа. Хурдан 4 болгохын тулд би их их хичээнэ ээ.

На: Тавь л даа.

Сан:  Баярлаад л тэгж байна. Хүн ирвэл шууд түлхэнэ ээ.

Х: Нарэ эгч ээ. Та хоёр хаанаас ирж байгаа юм?

На: Аан?

Сан: Хаанаас аа?

Х: Түрүүн автобуснаас буухыг чинь харсан.

На: Бид хоёр уу?

Сан: Зүгээр л санамсаргүй...

Х: Санамсаргүй... Тэврэлдсэн нь ч гэсэн санамсаргүй юм уу?

Сан: Даараад... тэвэрсэн юм. Тийм болохоор дэмий цуу яриа тараах хэрэггүй. Даараад тэвэрсэн юм.

Х:  Та хоёр үерхэж байгаа юм байна.

Сан: Ү үгүй ээ.

Х: Тэнд оччихоод ирсэн үү? Нууц газар?  Цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо байдаг.

Сан: Аан?

На: Яаж... Тэрийг яаж мэдсэн юм?

Х: Саншиг ах хэдэн жилийн өмнө тэнд болзъё гэж хэлж байсан болохоор мэдсэн юм.

Сан: Би юу?

Х:  Ах аа, одоо ч гэсэн энийг үүрсээр байгаа юм уу? Хэёонтой уулзах болгондоо үүрч явдаг байсан.

Сан: Би хэзээ... Энэ баримтыг хараад өгөхгүй юу?

На: Яаруу хийсэн эд биш байна. Эд нарыг хаанаас авсан юм? Ёстой амттай байна. Энэ газрыг яаж мэдсэн юм?

Сан: би хайж байгаад олсон юм. Ажил дээрээ болзохыг хүсдэг байсан юм.  

Ха: Хэёоныг мартаагүй л байгаа юм уу?

Х: Ганцаардсандаа хэнтэй ч хамаагүй уулзаж байж магадгүй. Эгч ээ. Та уурлаагүй биз дээ?

Сан: Эгч ээ.

На: Би ядраад байна. Түрүүлээд явлаа.

Сан: Эгч ээ. Эгч эгч ээ.

На: Өө, нээрээ... бид нар үерхдэггүй...

Сан: Эгч ээ.

****************

Ви: Намайг ойлгохгүй. Бачимдмаар, өрөвдөлтэй болохоор

Х: Нарэ эгч ээ.

Сан: Танаас илүү өөр эмэгтэйд сайн гэж бодоод тэгээд байгаа юм уу?

Ми: Тада. Энийг татчих.

Тан: Надаас илүү ухаантай, хүчтэй болохоор сайхан.

П: Энд байна.

Тан: Ээж аав хоёр эсэргүүцээд байгаа. Санаааг чинь зовоож байна уу?

Ми: Тэрийг өөрөө мэдээд хий. Бусдыг нь би зохицуулчихна.

На: гацаад байвал Гаус холигч. Баяртай.  

Ки: Идэхийг хүссэнээ бүгдийг нь ав.

С: Үхэх цаг нь болсон юм бол уу? Яагаад байгаа юм бол?

Ки: Ээж чинь үү? Матан аа, чи ээжтэйгээ адилхан юм байна.

С: Хөрш залуу чинь миний мэддэг хүн үү?

На: Би галзуурчихаж уу?

Сан: Жинхэнэ И Саншиг болно.

На: Би нэгэнт эхэлсэн бол бууж өгөхгүй.

П: Би хүүтэйгээ хамтрахаар төлөвлөж байгаа.

Сан: Харсан л хүн байна даа.

Ми: Тэр хүнд тийм сайн юм уу? Буруу ойлголцсон бол ярилц. Матан бид хоёр үнэхээр ямар ч харилцаа байхгүй.

Тан: Тайлбарлахыг хүсэхгүй байвал?

Сан: Эгч ээ, эндүүрэл гарчихлаа. Од одоохон... эгч...

Тан: Ах аа, сайн уу. Тусламж хэрэгтэй бол  хэлээрэй гэсэн болохоор хүрээд ирлээ.

Сан: Матан аа.  Жаахан ухарч бай даа.

9-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home