Gaus electronics 8

Gaus electronics 2022 ep-8

Үргэлжлэх хугацаа: 46мин

Орчуулагч: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

А: эр, Саншигийн түрээслэгч

Т: эр, Пэг Матаны туслах Ким нарийн бичиг  

Гол дүрүүдэд: Куак Дон Ёон, Гү Сон Хи, Бэ Хён Сун, Кан Мин А... Пэг Хён Жин, Хо Жон Ду... Гү Вури, Жон Согчан, Пэг Сужан нар тоглолоо.

 

Гарчиг: Гаус электроникс.  

Энэ кинонд гарч байгаа нэрс бүгд зохиомол болно.

Эр: Сонссон уу? Нөгөө азгүй баг чинь 400тэрбум воны төсөл  хариуцаж байгаа гэсэн.

Эр2: Аан? Тэдний хэлтсийн дарга нь бүтэлгүй амьтан байдаг гэсэн шд.  

Эр: Бүтэлгүй гэнэ шүү. Тэр тэнэгүүдийн цуглуулга яаж олигтой ажил хийж чадах уу?

Ки: Миний үнэмлэх хааччихав аа?  Залуус аа.

Сан: Манай тасгийн дарга, маркетингийн гуравдугаар тасгийн дарга.

Эр: Уучлаарай.

Сан: Уучлаарай.

Ки: Өшөөгөө авна даа.

Тан: Габосс төсөл нь гэрийн автомажуулалтын функц бүхий өмсдөг төхөөрөмж  бүтээх зорилготой. Шинээр гарсан Эй Ар линз зүүснээр гэртээ байгаа бүх цахилгаан хэрэгсэл, төхөөрөмжүүдийг өдөр тутам удирдах боломжийг олгодог. Линзийг зүүгээр нүдээ нэг удаа анивчихад

Сан: Хөөх.

Тан: Нүдээ хоёр удаа анивчвал... Энэ мэтээр бүх цахилгаан хэрэгслийг удирдах боломжтой.

Сан: Манай маркетингийн гуравдугаар тасаг ингэж нэг...

Ки: Сонирхолтой сайхан л юм. Гэхдээ... баярлаад байх юм биш юм шиг байна. Энийг бид нар яаж хийх болж байна аа?

Ха: Гайхалтай л юм. Ийм том төслийг компани өөрөө зөв удирдаж явуулах ёстой  гэтэл биднийг бүгдийг нь хариуцаж хий гэсэн, бид маркетингээс өөр юм хийж байгаагүй шд.  

Ви: Том компаниас ялгаагүй ээ.  Ямар ч хяналтгүйгээр хийж байгаа тохиолдолд анх удаа биш.

Ки: Хөөе  Пэг Матан, чиний нэрээр өгсөн санаа юм чинь, чи хийгээд үз.

Тан: За, тэгнэ ээ.

Ки: Хөөх. Тэгэх байх даа. Бид ч баларч ээ. Энэ хүн хаанаасаа ийм өөртөө итгэх итгэл олдог байна уу? Дургүй хүрчихлээ.

Ви: Сон менежер юу гэж бодож байна?

С: Юу?

Ви: Манай ГАУС-ын сахиусан тэнгэрийн инээдэг совинг асууж байна.

С: Аль дээр үеийн яриа шдээ.

Сан: ГАУС-ын анхны гар утсыг худалдаанд гаргах гэж байхад бүгд итгэлгүй байсан гэсэн. Тэгэхэд Сон менежер инээсний дараа бүх зүйл сайн болсон гэсэн цуу яриа байдаг юм. Гэхдээ одоо инээхгүй байна.

Ки: Инээ. 

С: Юу?

Ки: Инээ л дээ. Баг чинь ийм том төсөл авчихаад байхад. Инээ л дээ.

С: Инээд хүрч байж л инээнэ шд.

Ки: Инээхээ боль. Хэн нь энд тууз наачихдаг байна аа? Ёстой...

Сан: Тасгийн дарга аа, би туслах...

Ва: Гүй ээ...

Ви: Амьтны зурагтай дотоож.

Сан: Хүүхдийнхийгээ өмсчихсөн юм бол уу?

Ки: Даргынхаа дотуур өмдийг шоолж болдог юм уу?

Сан: Арслантай дотуур өмд байна.

Ки: Сон менежер инээ л дээ. Инээ л дээ.

****************

Ми: Ийм өдөр ирдэг байжээ.  Компаниас бидэнд хамгийн сүүлийн үеийн цаг өгдөг байна шүү. Мөнгө өгсөн бол дээр байхгүй юу...  Хүнд байна уу?

Тан:  Үгүй ээ.

Ми: Нааш нь өгчих. Гүйгээрэй... Яасан бэ? Өвдөө юу?

Тан:  Чамтай дээрэмчдээс зугтсан тэр өдрөөс хойш заримдаа миний зүрх дэлсээд байдаг болчихлоо.

Ми:Тэгээд тогтмол дасгал хийж бай л даа. Хурдан явъя.

Наймдугаар анги. Зүрх сэтгэлээ дага. Гаус  “Паундин” цаг.

****************

Сан: Эгч ээ.

На: Яасан? Намайг дагаа юу?

Сан: Бид хоёр цаг адилхан өнгөтэйг анзаарсан уу? Бидний анхны хос зүйл.

На: Саншиг. Юундаа яарсан юм? Хэтрүүлэх хэрэггүй. Бид нар одоохондоо тийм болчихоогүй байна.

Сан: Тийм биш гэдэг чинь? Эгч ээ, бид нар хоёр удаа үнсэлцээд...

На: Галзуураа юу? Компани дээр. Ёстой нээрээ.

Сан: Матан аа.

Тан: Уух юм авах гээд. Намайг тоох хэрэггүй. Яриагаа үргэлжлүүл, үргэлжлүүл.

На: Тэгэхээр, миний хэлэх гэсэн юм... тэгж хэт холыг бодохоосоо  өмнө, хоёр компаний...

Сан: компани...

На: Шаардлагатай дүрэм журмын талаар ярилцах хэрэгтэй гэсэн үг.

Сан: Зөвшөөрч байна. Уламжлалт үйл явцыг алгасаж, яаралтай шийдсэн хэрэг болохоор саналын зөрүү байгаа гэж бодож байна.

На: Тэгвэл тэр тал энэ талаар ямар саналтай байна?

Сан: Тусгай гэрээ байгуулах хүсэлтэй байгаа.

На: Тусгай гэрээ?

Сан: Тусгай  гэрээ.

На: Хөөх. Тусгай. Хөөх. Цочирдчихлоо байна. Үгүй ээ. Манай талаас арай өөр бодолтой байгаа. Мэдэж байгаачлан бидний харилцаа тийм ч нөхөрсөг байгаагүй, тийм биз дээ?

Сан: Энэ утас... Тийм ээ, зөвшөөрч байна.

На: Тэгээд ч танай компани сүүлийн таван жил өөр газар руу дуудлага байнга илгээдэг байсан. Гэнэтхэн ингээд бодлоо өөрчилчихөөр... итгэх арга алга.

Сан: Зөвшөөрч байна. Гэхдээ,  тэгвэл хоёр удаа... Хоёр удаа тамгаа дарсан нь ямар утгатай юм бол?

На: Тамга аа?

Сан: Там-га.

На: Тамганд тийм сүрхий ач холбогдол өгөх хэрэг байгаа юм уу?

Сан: Би байгаа гэж бодож байна.

На: Тэгвэл... Тэр талаар одооноос нарийвчлан ярилцах хэрэгтэй юм байна.

Сан: За, тэгвэл... өнөөдөр орой хоолны үеэр уулзвал ямар вэ? Би зураг авахад тохиромжтой газар мэднэ.

На: За яах вэ. Цаг, уулзах газрын талаар тэгж байгаад ярилцъя.

Сан: Тэгвэл би сайн бэлдээд... тэгээд хэлье.

На: За.

Сан: Хүн үргэлж бэлэн байх хэрэгтэй.

Ва: Хөөе. Та нар яагаад утсаа авахгүй байгаа юм? Ёстой... Матан аа, жолооны үнэмлэх байгаа юу?

Тан: Байхгүй.

Ва: Чамд байхгүй биз дээ?

Сан: Менежер ээ, надад нэгдүгээр зэрэглэлийнх байгаа. Осол гаргаагүй.

Ва: Нээрэн үү? Шиги шиги Саншиг. Сайн юм боллоо.

Сан: Гэхдээ яагаа вэ?

******************

Сан: Гэнэтхэн хоёр өдрийн томилолт гэхээр... гайхаж байна шүү.

Тан: Ах аа, надаас илүү гайхсан харагдаад байна. Чухал хэлэлцээр товлоод байх шиг байсан. 

Сан:  Маргааш орой уулзахаар болсон. Өөр арга алга. Удаан явах болохоор сайн амраад ав, Матан аа. За юу?

Тан: За...

Сан: Матан аа. Би ийм зүйл тоодоггүй л дээ. Хүмүүс хамт явахаараа юм ярьж, товчоогоор гарахад төлбөр төлөхөд нь тусалдаг юм. Яаж ч бодсон унтаад өгөхөөр жаахан...

Тан: Аан. Би алдаа гаргачихлаа.

Сан: Үгүй ээ. Үгүй, зүгээр ээ.

****************

Ки:  Хөдлөх болгонд хатгаад байна шд.

Ва: Уучлаарай, үзүүртэй гэдгийг нь мартчихаж. Нөгөө талаас нь үддэг байжуу?

Ки:  Чиний бэлхүүсний хэмжээ хэд вэ?

Ва: 32.

Ки:  Өмдөө солих уу?

Ва: Үгүй ээ, үгүй. Би... дэлгүүр яваад шинийг аваад ирье.

На: Ки тасгийн дарга инээдтэй биш байна уу?

С: Инээдтэй байна. Ха ха.

Ва: Энүүгээр... тэгэх үү?

На: Ийм юм харчихаад яаж инээхгүй байж чаддаг байна аа?

Ми: Харин тийм ээ. Ийм хөөрхөн инээдэг байж, яагаад инээдэггүй юм бол? Сон менежер нүүрний хувиралгүй болохоор ботокс тариулсаар байгаад ГАУС-ын робот гэдэг хачин цуу яриа гарчихсан байсан.

Ха: Гэхдээ л тэрний ачаар хэлэлцээр хийхэд амар байдаг юм.

С: Бичгээр солилцъё.

Эр: За, ойлголоо. Ажлаа сарын дотор хийгээд дуусгачихна гэж бодож байна. Дээд тал нь хагас сар.

С: Хагас сар аа?

Эр:  Хамгийн багадаа л тийм хугацаа шаардлагатай.

С: За...

Эр: За яах вэ, үнэндээ долоо хоногийн дотор хийж амжина. Гэхдээ энэнээс доошоо яасан ч боломжгүй.

С: Аан.

Эр: Арай, хугацааг нь дахиад хасах гээгүй биз дээ?

С: Үгүй ээ.

Эр: Үнэхээр миний сонссон шиг хэрцгий юм аа. Бидний үхэхийг хармаар байгаа юм уу? За яах вэ. Маргааш гэхэд хийгээд өгье. Хийж чадах уу? Хийх хэрэгтэй.

С: Хэлэлцээр хийхээр явлаа.

Сан: Бууж өглөө. Хёнми эгчийг инээлгэх амаргүй.

Ми: Тийм ээ. Энэ талаар юу гэж ярьдаг байснаа санаж байна уу? Сан менежерийг инээлгэх, Нарэ эгч Саншиг ахыг хараад чин сэтгэлээсээ инээх хоёрын аль амархан бэ гэдэг байсан.

Ва: Хөөе, шал хоёр өөр юмыг. Нарэ Саншигийг харж инээж яах юм? Дээр нь чин сэтгэлээсээ шүү. Тийм боломж огтхон ч байхгүй. Асуулт чинь өөрөө утгагүй байна. Ямар ч боломжгүй.

На: Би тэрнийг хараад инээж яах юм? Тэрэн шиг л биелэх боломжгүй даалгавар гэсэн үг байхгүй юу.

Ва: Хэдүүлээ мөрий тавих уу?

Ха: Мөрий?

Ва: Сон менежерийн тэр инээмсэглэлийг хармааргүй байна уу? Хамгийн түрүүлж инээлгэсэн хүн нь ялна, ямар вэ? Энэ зүгээр нэг мөрий биш шүү.

Ха: Тэр ч тийм. Төслөө аврах гэсэн нууц явуулга.

Ва: Яг зөв. Тасгийн дарга аа, та ч гэсэн оролцоорой. Нэр нь “Чанга инээ, Сон менежер ээ”. Чанга инээ Габосс.

Ки:  Хөөе, ярьж байгаагаа сонсооч. Дэмий юм яриад цаг үрээд байх юм уу? Ажлаа хийхгүй юу? Эд нарыг дээ. Тэгээд хэдээр мөрийцөх вэ?

Ва: Сон менежер ээ, инээдтэй юм ярьж өгөх үү?

С: Үгүй ээ.

Ва: Ча Вава инээхдэ ямар чимээ гаргадаг вэ? Ча Вава... Ча Вава. За за. Нэг хүн гарцгүй газраар зам гарч байна  гэнэ. “Хөөш, гарцгүй газраар битгий яваад бай ***” гээд тэр гурван үгийг хэлэх юм бол... Ча Ва Ва гэж сонсогдоно. Ча Вава.

С: Ажлаа хийхгүй юм уу?

Ва: Энийг та нар мэдэхгүй дээ. Надад маш үнэтэй гадаадын машин хараад... тэрийг харангуутаа...

С: Ча Ва Ва /машин ирж байна хөөх-гэсэн утгатай/.

Ва:  Хөөх. Миний хэлэх гэсэн үгийг хэлчихлээ.

С: Хоолоо ид. Ча Ва Ва. Чамайг даа.

Ва:  Сая жаахан инээсэн дээ... Сая... хараагүй юу? Миний сэтгэл ямар байгааг мэдэх үү? Ча Ва Ва Ва Ва... . Ча Вава. Инээдтэй байвал инээгээч дээ.  

******************* 

Тан: Чихэрлэг, зөөлөн амт аманд тархаж байна. Сонин ширхэгтэй ч гэсэн хэл, шүд хоёрыг маань баярлуулж байна.

Сан: Би замын зогсоол дээр зардаг хушигатай боовонд дуртай. 

Тан: Хушига аа? Хүн болгоны дуртай хушига гэдэг нь энэ юм байх даа?

Сан: Матан аа. Чи ямар хоолонд дуртай вэ?

Тан: Харин ээ. Ганцаараа амьдардаг болохоосоо өмнө тюффль чипс идэх дуртай байсан.

Сан: Трюффл чипс? Трюффль. Загасны түрсний цэлцэгнүүр идсэн гэж хэлэхгүй юм уу?

Тан: Тийм ээ. Даржээлан цайтай сайхан зохицдог юм. Гэхдээ элэгний зайрмаг илүү зохицдог.

Сан: Матан аа, чи... баян айлын хүүхэд байх нь ээ.

Тан: Дунд давхарга дотроо арай дээгүүр ордог юм. Ядарсан харагдаж байна. Жолооч дуудаад жолоогоо бариулчих уу? Энүүгээр хэдэн удаа өнгөрөхдөө танилцсан жолооч байдаг юм.

Сан: Үгүй ээ, хэрэггүй. Томилолтын хамаг мөнгөө тэрэнд өгчихнө шд.

Тан: Сайн ятгаж чадвал үнэгүй ажиллуулж болно оо.

Сан: Хувийн жолооч биш байхад яаж...?

Тан: За, Ким нарий... Үгүй ээ, а... ах аа. Жолооч явуулах боломж байна уу?

Т: Уучлаарай, залуу ноёнтон. Таныг Пауэр руу эргэж иртэл тусалж болохгүй гэж надаас чин сэтгэлээсээ хүссэн. Ойлголоо Ким нарий... Үгүй ээ ах аа, танд төвөг удчихлаа. Өнөөдөр чадахгүй юм шиг байна. Тэр ахыг Нари гэдэг юм. Буруу ойлгочих вий гээд...

Сан: Матан аа. Чи үнэхээр өвөрмөц хүн юмаа.

Тан: Юу?

Сан: Юу ч биш ээ, юу ч биш. Өглөөнөөс хойш машин дотор суугаад ядарч байгаа байлгүй. Ядарч байвал түрүүнийх шигээ хэвтээд унт.

Тан: Тэгвэл арын суудалд суучих уу?

Сан: Наанаа унт.

*******************

Ми: Гижиг гижиг гижиг. Гижиг хүрч байгаа биз дээ? Инээд хүрч байна уу?

С: Юу хийгээд байгаа юм?

Ми: Яагаад инээхгүй байгаа юм?

С: Өвдөөд байхад инээх хачин биш үү? Бас хөхөрчих шиг боллоо. Өвдөж байна.

Ми: Гижиггүй юм уу?

С: Тийм. Байхгүй.

Ми: Уучлаарай.

Ва: Хэтэрхий амархан байлаа.  Энийг хараад инээхгүй байж чадах уу?

Ха: Ийм энгийн юмаар инээлгэх гэж оролдохоор, инээлгэх улам л хэцүү болох юм биш үү? Таны хичнээн цөхөрснийг л харуулж байна.

Ва: Тийм үү? Тэгвэл чи яаж инээлгэх гэж байгаа юм? Хөөе. Наадах чинь минийх шд. Хөөе. Хөөе, хулгайч аа. Нааш ир...     Нааш ир... Хөөш. Хулгайч аа, хэтэрхий энгийн гээ биз дээ? Энгийн гэсэн яасан? Энгийн гэсэн яасан? Бүр хоёрыг зурчихсан байна шд.

Ки: Чимээгүй. Бага сургуулийн хүүхдүүд үү? Сон менежер. Ганц удаа инээчих. Тэр цуу ярианаас болоод хамаг цаг дэмий үрээд байна. Ингээд гуйя, ганц удаа инээчих. Сайн хар. Одоо инээх юм бол би ялна шүү. Алив ээ...

С: Би ямар дэнлүүнд байдаг жин үү? Сайн ажиллаж байж л үр дүнг нь үзнэ. Тэнэг арга хэрэглэж намайг инээлгээд юунд ч хүрэхгүй.

Ви: Сон менежер ээ.

С: Хэлтсийн дарга та хүртэл яагаад байгаа юм?

Ви: Аан? Юу? Яасан, нүүрэн дээр юм байна уу? Кимбаб идсэн чинь... Уучлаарай, уучлаарай. Гүй ээ...

Ки: Харамсалтай. Сон менежер яагаад ийм харамч юм? Инээвэл сайн зүйл тохиолддог гэсэн шд. Азтай байхыг хүсэхгүй байна уу? Хурдан инээ л дээ. Сон менежер ээ, даргын хувиар тушааж байна. Инээ!

Ми: Ингэж инээлгэхийг анх удаа л харж байна.

Ки: Дарга чинь инээдтэй байна уу? Инээдтэй байна уу? Инээх хэрэгтэй шд. Жаахан л инээчих. Смайл, Смайл. И Бёнхун шиг ингээд... ингээд... жаахан. Жаахан л.  Инээчих... За, инээчих.

*************

Тан:  “Эйч уан электроникс” /H one/-ийг би түрээсийн өрөө шиг жижиг оффистой болохоор нь туслан гүйцэтгэгч компани гэж бодсон чинь  үгүй байх нь ээ.

Сан: Хөөх, манай Матаны түрээсийн өрөө их том байх нь ээ? Түрээсийн өрөө...

Тан: Үгүй ээ. Зүгээр л байр.

Сан: Сүүлийн үеийн байрнууд их том байгаа биз? Тийм ээ, иймэрхүү том байгаа.

Тан: Эндхээс жижигхэн л дээ.

Сан: Аан. Сайн уу. Сайн сууж байсан уу? Уулзсангүй удсан байна шүү, менежер ээ.

Эр: Хаа холоос ирж байхад хүлээлгэсэнд уучлаарай.

Сан: Үгүй дээ, зүгээр.

Эр: Германд байдаг манай төвөөс ирсэн манай шинэ захирал. Габосс төсөлд хэрэглэх үндсэн технологийн талаар мэдээлэл өгнө. 

Сан: Аан, танилцахад таатай байна.

Г: Таатай байна.

Эр: Энэ хүмүүс Гаус электроникийн хүмүүс.

Г: Ханхүү. ГАУС-т ажиллаж байгаад чинь итгэж чадахгүй нь.

Эр: Таньдаг юм уу? Би Герман хэл сайн мэдэхгүй болохоор.

Сан: Би ч гэсэн Германаар ярьж чадахгүй.

Тан: Цукерберг уулзалгүй уджээ. Би нэг шалтгаантай болод ГАУС-т түр ажиллаж байгаа юм.

Г: ГАУС? Пауэр ГАУС-ыг авчихсан юм уу?

Сан:  Пауэр?

Тан: Үгүй ээ, тийм биш. Энэ хүмүүс миний хэн гэдгийг мэдэхгүй. Тийм болохоор миний хэн болохыг нуух хэрэгтэй.

Г: Байж боломгүй юм. Чи “босс-нууц ажилтан” болсон юм уу?

Сан: Босс?  Босс...

Г: Инээдтэй юм. Камер хаана байна?

Сан: Камер? Камер...

Тан: Камер байхгүй ээ. Би ГАУС-ын шинэ ажилтан. Намайг мэдэхгүй юм шиг байгаарай. Би дараа тайлбарлаж өгье.

Г: Ойлголоо. Тэгье.

Тан: Нөгөө... аялалаар явж байхдаа таарсан найз байгаа юм. Ийм газар таарсандаа баярлаад л.

Сан:  Аан, аялал...

Г: Би энэ хүнийг мэдэхгүй...

Эр: Мэдэхгүй ээ?

Сан: Сая ярилцаад байх шиг байсан чинь...

Г: Германаар хачин хачин юм яриад байсан. Энэ хүнийг анх удаа харж байна.

Эр: Тийм бол яагаад ийм газар ирчихээд...

Сан:  Уучлаарай, манай ажилтан... гайхуулах дуртай болохоор... Уучлаарай. За... Гүтен Тааг. / Guten Tag-Германаар өдрийн мэнд/

Г: Гүтен Тааг.

Сан: За бид явъя даа.

Эр: За, болгоомжтой яваарай.  Баяртай.

Сан: За, баяртай.  Сайхан оролдлого байлаа. Анхаарал татаж, бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн биз дээ? Анх би ч гэсэн тэгдэг байсан. Байгалийн жам.

Тан: Наадах чинь юу гэсэн...

Сан: Матан аа, гэхдээ... би чиний өрсөлдөгч биш. Зүгээр л сайн ах, найз болохоор... миний дэргэд баян, хүчтэй өөр болж жүжиглэх хэрэггүй. Юу хэлж байгааг ойлгож байгаа биз дээ? За, өнөөдрийн ажил дууссан болохоор явж амаръя. За... Пи Даблю Жулиет зочид буудал гэж мэдэх үү?

Тан: Пауэр-ийн охин компани Пи Даблю зочид буудлыг хэлж байна уу?

Сан: Мэддэг байх нь ээ. Сөүлд өндөр үнэтэй байдаг ч гэсэн эндхийн салбар нь гайгүй юм байна лээ. Үнэ нь хямд байсан нь учиртай байжээ.

Тан: Пи Даблю биш Пи Ви Ви гэж байна.

Сан: Даблю шиг харагдаад байсан юм. Гэхдээ ийм газар унтахгүй бол ямар томилолт болох вэ дээ, тийм ээ? Оръё.

Тан: Ах та энд тухтай амарчих. Энд миний таньдаг хүний зочид буудал байдаг  болохоор тэнд унтчихъя.

Сан: Матан аа, чи дахиад... Би хэлсэн байх аа. Миний өмнө жүжиглэх хэрэггүй гээд байхад. Хурдан оръё.

Тан: Үнэхээр энд...

Сан: Зүгээр ээ, зүгээр.

Тан: Ах аа, хүлээ л дээ.

Сан: Сайн байна уу?

Эр: Тавтай морил.

Сан: И Сан Шиг нэрээр  захиалга өгчихсөн байгаа. Энэ байна...

Эр: За за. Энэ байна.

Сан: Баярлалаа.

Тан: Өөртөө үйлчилдэг системтэй юм байна. Фитнес хэдэн давхарт вэ?

Эр: Энд яалаа гэж фитнес төв байдаг юм? Үйлчилгээний төвөөс очиж асуугаарай.

Тан: Скраб өрөөнд байгаа юм уу?

Сан:  Матан аа?

Эр:  Скраб? Тэр чинь юу юм?

Сан: Үхсэн арьж үрдэг...

Эр: Аан аан аан. 500вон.

Тан: Яагаад надад түлхүүр өгөхгүй байгаа юм?

Сан: Нэг өрөө, хоёр ортой. Надад тусад нь өрөө захиалаад өг.

Эр: Өрөө байхгүй ээ. Наадах чинь сүүлийнх нь.

Тан: Тэгвэл... Энийг картаар төлчихье.

Эр: 500воныг картаар төлж байдаг...

Сан: Уучлаарай.

Эр: Юу вэ? Хаагдсан гэж байна.

Тан: Юу?

Т: Захирал том алхам хийх цаг болж гээд таны картуудыг хаачихсан.

Тан: Энийг сайн хэрэглэнэ ээ. Хувийн шалтгаанаар картаа ашиглах боломжгүй байгаа ч Сөүлд эргэж очоод  500воныг чинь буцааж өгнө өө.

Сан: Хэрэггүй ээ, 500-хан вон. Матан аа. Байдгаараа л бай. Хэрэгтэй юм байвал санаа зовох зүйлгүй хэл. Цэвэрлэгээ хийлгэнэ гэж санасангүй.

Тан: Би бохир зүйлд дургүй болохоор... Сэтгэл хангалуун гэж хэлж чадахгүй ч, энэ зураг байхад болно оо.

Сан: Төлөө... би ч гэсэн цэвэрхэн байх дуртай, гэхдээ чи илүү юм аа. Канми юм хэлэхгүй байна уу?

Тан: Канмитай тийм харилцаа байхгүй ээ.

Сан: Тийм үү? Тэгвэл... чи ГАУСт ирэхээсээ өмнө найз охингүй гэсэн байсан. Хүнтэй үерхэж байгаагүй юм уу?

Тан: Тэгвэл ах танд найз охин байгаа юу?

Сан: Би... байгаа гэж хэлж болохоор хүн байгаа ч байж магадгүй... За за, энийг уу.

Тан: Тэгвэл байхгүй гэсэн үг юм байна. Бас би хальстай болохоор идэж чаддаггүй юм.

Сан: За, би хальслаад өгье. Чи мэдэхгүй гэсэн болохоор би яаж тайлбарлахаа мэдэхгүй л байна... Тэгэхээр... Нэг нэгэндээ сайн гэдэгээ мэдсэн... Үерхэе гэж хэлэхэд л  болчих гээд байгаа л даа. Ярьсан чинь бүр иччихлээ.

Тан: Жаргалтай харагдаж байна. Инээгээд л.

Сан: Матан аа. Чи ингэж инээж байгаагүй юм уу? Тэгэхэр... цээжинд чинь эрвээхий нисээд байгаа юм шиг... бодоход л сэтгэл хөдлөөд...

Тан: Харин л дээ... Сэтгэл хөдөлнө гэж юуг хэлдэгийг...

Сан: Зүрх нь галзуу юм шиг дэлсэж байгаагүй юу?

Тан: Байгаа. Ганц удаа.

Сан: Тэгвэл тэр хүндээ сайн байгаарай.

Тан: Тэгэх хэцүү. Надад гэрлэх хүн байгаа.

Сан: Матан аа, ийм дээр үеийн шалтаг хэлж нуух хэрэггүй ээ. Ганц бие байна гэдэг нүгэл биш. Ийм царайтай ч, би ч гэсэн үерхэж байгаагүй.

Тан: За.

Сан: Таван жил... нэг хүнийг харж явдаг байсан... ямар ч утгагүй өнчин хайр бай сан. Тийм болохоор мартах гэж таван жил болох байх гэж бодож байсан чинь... Тэгээгүй... Нэг хүний ачаар зүгээр л мартчихсан.

Тан: Аан...

Сан: Үнэхээр санаанд багтамгүй тавилан дэргэд маань байж байсан. Үнэнийг хэлэхэд... тэр хүнээс болоод сэтгэл тэгж хөдөлнө гэж төсөөлж ч байгаагүй. Гэхдээ, хараад байсан чинь... ухаантай мөртлөө болхидуу. Хүчтэй харагддаг мөртлөө эмзэг.  Бас эгдүүтэй. Гэхдээ эгчид миний юу таалагддаг... Миний хэлээд байгаа эгч бол надаас илүү олон нас насалсан болохоор... Матан аа. Матан аа, унтчихсан уу?

Тан: Нүдээ аньчихсан байсан юм. Нойрны гүн 100%.

Сан: Унтсан гэж байна...

****************

На: Өнөөдөр нэг хүнтэй шар айраг ууя гэж бодож байсан юм. Тэр хүн чамайг байх юм гэж бодсонгүй.

Х:  Яагаад? Хэёон дуртай байна. Та дургүй байгаа юм уу?

На: Яалаа гэж.

Х:  Эгч ээ. Хэёон тантай шар айраг уух гээд албаар зав гаргаж ирж байхад.

На:Саншигийг гэртээ байхгүй болохоор  манайд ирчихээд.

Х:  Тэр чухал юм уу? Эгч ээ, Хэёон завгүй хүн шүү. Өнөөдөр ажлаа тараад гурван болзоонд яваад ядарч байна.

На: Хөөх... бахархаж байна.

Х:   Би эмэгтэй хүнтэй амархан дотносдоггүй. Бүгд Хэёоныг найз залууг нь булаачих вий гэж хаширлаад байдаг юм. Гэхдээ би тэднийг өддөг гэсэн үг биш шүү. Ямартай ч, эгч та... ганц Хэёонаас биш, бүгдээс нь болгоомжилдог болохоор сайхан байна. Харахаар хөгжилтэй байдаг. Төлөө?

На: Хашир эмэгтэй хувиар хэлэхэд... Саншиг хичнээн тоохгүй байсан ч, Саншиг найз охинтой болсон гэж бодъё. Гэтэл Хэёон чамайг ингээд хүссэн үедээ гэнэт гарч ирээд байвал таагүй санагдахгүй гэж үү?

Х:  Тэгвэл... өөр ахаас засвар хийж өгөөч гэж гуйна даа. Гэхдээ Саншиг ах шиг сайн засдаг хүн байхгүй л дээ.

На: Зарц шиг байдаг байх нь ээ.

Х:  Гэхдээ, Саншиг ах хэд хоногийн дотор найз охинтой болчихвол гуниглах л байх. Ганцаардсанаасаа болоод хэнтэй ч хамаагүй уулзаж байгаа байх. Саншиг ахыг өрөвдчихлөө...

На: Өө, зүгээр үү? Би сая... Шүдэнд юм наалдчихаад... Хувцас чинь зүгээр үү?

Х:  Зүгээр ээ, таны хувцасыг тавьчихсан байсан юм.

***************

Сан: Эгч ээ, юу хийж байгаа юм? Ингэж цочих гэж.

Тан: Унтахгүй юм уу? Маргааш удаан жолоо барих ёстой.

Сан: Унтлаа унтлаа, унтлаа. Чи ч гэсэн хурдан унт, Матан аа. Маргааш уулзъя. Санаж байна. Сайхан амраарай. Цочоод нойр сэргэчихлээ. Яагаад хараад байгаа юм?

Тан: Унтаж амар.

Сан: За... Маргааш уулзъя. Санаж байна...

***************

Сан: Томилолтын тайлангаа тавьчихаад өнөөдөр шууд харьж болно.

Тан: За. Сайн бодсон байна шүү.

Сан: Гэхдээ би өнөөдөр эрт харихгүй. Бүгд ингэж сэлээрээ нэгдэн ажиллаагүй их удсан байна. Миний хийсэн бичлэг хүлээн зөвшөөрөгдсөн болохоор надад ч бас урамтай байна. Бүгд надтай адилхан бодолтой байгаа байх. Манайхан бид ир... Хамгаалалтын алба уу?

Ки: Алга ташилт.

Ми: Ёстой...

Ки: Хэзээ ирсэн юм? За за. Габосс энэ тэрийг бүгдийг нь март. Хэлтсийн дарга аа. Өнөөдөр тараад бөөндөө хоолонд оръё. Гэртээ эрүүл  харьж чадахгүй юм шиг байна.

Ви: Тэгэх үү? Хэлт... хэлтсийн дарга аа.

Ки: Канми, караоке захиалчих. Хоол идээд эрт тарах байх.

Ми: За.

Сан: Томилолтоор сайн яваад ирлээ. Хамар чинь зүгээр үү?

Ви: Шууд гэртээ харихгүй яагаад хүрээд ирээ вэ?

Сан: Хэлэх зүйл гараад. Эйч уан-ы хүн хэлсэн юм.

Эр: Энэ удаа Пауэр-аас яг адилхан хүсэлт ирсэн. Тэднийхтэй хамтрах гэж байгаа юм уу?

Сан: Үгүй ээ.

Эр: Төслийнх нь нэр өөр ч гэсэн, төслийн үйл явц, технологи гээд бүгд адилхан байсан.

Ви: Тийм үү... Пауэр ч гэсэн адилхан юм төлөвлөж байгаа байх нь ээ?

Сан: Гэхдээ ийм хэрэг давтагдаж  байгаа нь хачин санагдаад.  Өнгөрсөн удаа ухаалаг утас, энэ удаа ч гэсэн хэн нэг нь мэдээлэл дамжуулсан юм шиг яг давхардаад байгаа нь хачин биш байна уу?

Ви: Ингэхэд... Хүмүүсийн бодол төстэй байдаг болохоор... Эйч Уан-хоёуланг нь зөвшөөрч чадахгүй болохоор хэцүү л байх байх... одоогоор зөвхөн судалгаа явагдаж байгаа. Дахиад жаахан ажиглая.

Сан: Би яг тэгж хэлсэн. Манайд Ви хэлтсийн дарга байгаа. 2012онд дэлхийн ухаалаг утасны зах зээлийг 500% өргөжүүлсэн домогт гол дүр. Пауэрт ялагдах хүн биш. Тийм болохоор зөв сонгоорой гэж хэлсэн. Тийм ээ

Ви: Дэмий юм ярьж.

Сан: Аан?

Ви: Жаахан цаашаа... цаашаа...

Сан: Халтсийн дарга аа.

Ви: Аан?

Сан: Би таны ур чадварт итгэж   байна. Пауэраас илүү хурдан, Пауэраас илүү төгс хийж чадна. Тийм  болохоор юу ч байсан надад тушаахад л болно.

Ви: Тийм үү?

Сан: Тийм ээ.

Ви: Тэгвэл гарахгүй юу?

Сан: За...

******************

Ч:  Өмнөх шигээ л бай. Яарах хэрэггүй. Нүүрний хувирал аа хяна. Хичнээн яарахыг хүссэн ч азгүй амьтадтай  байхад хичнээн хичээгэд нэмэргүй байлгүй.

Ви:  Тэр...

Ч: Чи... надад итгээд дагахад л болно. Пэг Матан залуу ноёныг сайн харж хандаж бай. Ойлгосон уу?

Ви:  Гүй ээ...

Ч: Баяртай.

Ви:  Бүдүүлэг... За, захирал аа. Тийм ээ, Пауэрийн тухай сонссон.

*****************  

Ва: Дахиад...

Ми: Санаа зовох хэрэггүй ээ. Би усаар гэдсээ дүүргэж байна. Сөжү уумаар байгаа болоод ч тэр үү ус сөжү шиг амтагдаж байна.

Тан: Өнөөдөр яасан ч, юу ч болсон гэсэн согтож болохгүй шүү.

Ми: За за, ойлголоо.

Ки: Хүлээгээрэй. Унтраа. Унтраа.  Сон Хёнмин ч зөрүүд юм аа. Яагаад инээхгүй байгаа юм?

С: Инээх юм юу ч алга байна шд. Хүний ажлыг хийж өгөөд сар бүр цалин авдаг. Тэр цалин нь энэ үхрийн махнаас ч жаахан. Дээр нь, бөөнөөрөө хоолонд орсон ч нэг хоолоо идэж, уудаг архи нь ч нэг хэвийн. Компаний хоол байсан ч ингэ, тэг гээд байхаар  илүү цагаар ажиллаж байгаа юм шиг санагдаж байна. Цалингүй илүү цаг. Ийм байхад инээ гээд байгаа юм уу? Яасан гэж?

Ки: Хачирхалтай нь ойлгоод байх юм...

Сан: Эгч ээ, хүлээж байлаа.

На: Яасан?

Сан: Өчигдөр өнөөдөр хоёр олигтой ярилцаж чадаагүй шд. Зөвшилцөх цаг.

На: Зөвшилцөх цаг гэнэ шүү.

Сан: Хүлээгээрэй. Би удаахгүй ээ. Хоёулаа алга болсныг хүмүүс мэдчихвэл сэжиг төрж магадгүй.

На: Тэгэхгүй байх аа. Бүгдээрээ согтчихсон, чи бид хоёрын дунд ямар нэг юм болохгүй гэж бодож байгаа.

Сан: аан. Бодсон чинь сонирхолтой  байна шүү. Хэд хоногийн өмнө эгч та бид хоёр ч гэсэн тэгж боддог байсан шд.

На: Тийм ээ. Хэд хоногийн өмнө ч өөр охины төлөө нүдээ бүлцийтэл уйлсан юм чинь.

Сан: Би хэзээ нүдээ бүлцийтэл... тэгсэн байх нь ээ.

На: Мэдэж байгаа бол боллоо. Би... хүний орлогч болж чамтай уулзах бодол алга.

Сан: Би таныг хэзээ ч өөр хүн...

На: Одоохондоо бид нар хамт байхгүй бол үхчихээд байгаа юм алга, тийм биз дээ? Илүү гүнзгийрэхээсээ өмнө эхлээд сайн бодож үзэцгээе. Ганцаардсанаас болоод ингээд байна уу, эсвэл үнсэлтээс болоод сэтгэл хөдөлсөн үү гэдгийг...

Сан: За. Гэхдээ,  бид нар ямар ч холбоогүй хүмүүс гэж бодохгүй байна. Ямар ч холбоогүй гэвэл... дотно болсон гэж бодож байна. Гэхдээ үерхээгүй гэвэл...

На: Үерхээгүй л байгаа шд... уулзаж байгаа гэж хэлж болох байх..

Сан: Уулзаж байгаа? Уулзаж байгаа гэж үү?

На: Уулздаг хүн...

Сан: Тасгийн дарга аа.

Ки: Хэнтэй уулзсан гэж? Хэнтэй уулзсан  юм? Хэнтэй?

Сан: өвөг дээдэс. Өвөг дээдэстэйгээ...

Ки: Гэхдээ... Та хоёр яагаад энд байгаа юм?

На: Саншиг аа, манай өрөө биш байна шдээ. Ёстой, ухаангүй... ёстой...

Ки: Гэнэтхэн эрчүүдийн өрөөнд орчихсон байх чинь. Тасгийн дарга аа. Тасгийн дарга аа, биш ээ. Ариун цэврийн өрөө биш.

Тан: Сөжүгээ ийш нь хийгээд байсан юм уу?

Ха: Аан? Матан аа, согтчихсон юм уу? Дэмий юм яриад... Матан аа.

Тан: Алив...

Ми: Хүмүүс ээ. Өнөөдөр мөрийгөө авч чадсангүй, тийм ээ? Оронд нь... би санаанд багтамгүй нууц хэлж өгөх үү?

Ки: Чимээгүй...

Ми: Би менежерийг инээлгэж чадахгүй ч, гайхшруулж чадна шүү. Үнэндээ... би сая гадаа нэг таваг тахианы сарвуу идчихээд ирлээ.  Та нарыг надаас булаачихаж магадгүй гээд...

На: Канми тахиа идсэн юм уу?

С: Согтчихож, согтчихож.

Ми: Илүү цочирдмоор үнэн байна. Манай Пэг Матан тийм амттай тахианы сарвууг идэж үзээгүй. Яагаад гэвэл... учир нь...

На: Чимээгүй.

Сан: Алив ээ.

Ми: Пэг Матан Пауэр группийн залгамжлагч. Янзтай байгаа биз?

Ки: Сая юу гэсэн бэ?

Ва: Тэрнийг Пэг Жовоны хүү гэх гээ юу?

Ха: Өө, овог нь Пэг юм байна. Пэг Матан.

На: Пауэр группийн залгамжлагч аа?

Тан: Яалаа гэж.

Ми: Юу вэ? Дахиад бүтсэнгүй. Би унтлаа...

Ва: Канми.

На: Канми согтчихож.

Ки: Матан аа. Тэр юу яриад байна? Аан? Чи хэн юм? Үнэн юм уу?

Сан: Матаны наргианд бас нэг хүн итгэчихэж. Канми ч гэнэн юм аа. Матан байнга наргидаг юм байна лээ. Яг нэг тиймэрхүү насны хүмүүсийн нэг тийм гэнэн яриа байдаг даа. Надад бүр хувийн жолоочтой гэж хэлсэн. Зочид буудлын захирлыг танина. Бас Эйч уан электрониксийн захиралтай аялалаар явж байгаад танилцсан гэсэн...

На: Юу?

Сан: Би бүр өөрөө итгэх шахсан юм чинь. Матанаа, тэгэхээ боль л доо.

С: Тийм ээ. Пауэрын залгамжлагч ГАУС-т ирнэ гэдэг арай л хэтрүүлчихэж.

Ха: Манай Матан ч бас зохиол бичих дуртай байх нь ээ.  Хөөрхөн гэдэг нь.

Ки: Байхгүй байсан ч байгаагаараа л амьдар. Тэгж худлаа ярьж болдоггүй юм.

Тан: Уучлаарай. Одоо л ойлголоо. Канмийг харах болгонд зүрхний цохилт нэмэгдээд байдаг нь... Канмигаас болсон стресс байж...

Ха: Явлаа.

С: За, маргааш уулзъя.

Сан: Сайхан амраарай.

На : Сайхан амраарай.

С:  Баяртай.

Ха: баяртай.

На: Баяртай.

Сан: Ингэхэд Ки тасгийн дарга, Ча менежер хоёр харагдахгүй байх чинь. Нэлээд уучихсан байсан даа.

На: Өөрсдөө мэдээд харьчих байлгүй дээ. Явцагаая, ядарч байна.

Сан: Эгч ээ?

На: Аан?

Сан: Гадаа сайхан байна. Архиа гаргаад алхвал ямар вэ? Нэг нэгэндээ хүрэхгүйгээр зүгээр уулздаг хүмүүс шиг.

На: Болж байна. Зүгээр л... Сайхан байна... Нээрэн, маргааш Горёоны хүмүүстэй уулзана гэж сонссон. Өглөө шууд тийшээ явах юм уу?

Сан: Баримтуудаа авчирдаг байж.

На: Авчраагүй юм уу?

Сан: Тийм.

На: Ёстой нээрээ...

Сан: Шөнө ажил дээрээ ганцаараа байх аймаар.

На: Бүгдийг нь зааж өгөх ёстой юу. Бүгдийг нь заах уу? Бичиг баримтыг чинь хүртэл сануулах ёстой юу? Хоосон очих гэж байсан  юм уу?

Сан: Уучлаарай.

На: Намайг байхгүй бол яах байсан юм?

Сан: Та байхгүй бол баларна шд.

На: Сэтгэлээ илчлээд байгаа юм уу? Би ийм юманд хууртдаг хүн биш шүү.

Сан: Мэднэ ээ, мэднэ. Түрүүн ярилцсан шд. Нухацтай бодож үзнэ гэж...

На: Тийм ээ. Нухацтай... Сайн... Тайван...

Сан: Зүгээр үү?

На: Зүгээр ээ, зүгээр. Ёоёо...

Сан: Нуруу...

На: Зүгээр үү?

Сан: Тийм... Тийшээ очих уу?

На: За...

Сан: Яасан бэ?

***************

Ми:Уучлаарай. Дахиад л согтоод алдаа гаргачихлаа.

Тан:  Согтсон чинь үнэн юм уу? Эсвэл аавын захиалгаар ингээд байгаа юм уу?

Ми: Пэг Жовон захирал уу?

Тан:  Мэдэхгүй царайлах хэрэггүй. Өчигдөр манай аавтай уулзах гэж байсныг чинь мэднэ. Тохиролцоо чинь бүтэлгүйтсэн болохоор намайг илчлэх гэж байсан юм уу?

Ми: Юу яриад байгаа билээ?

Тан:  Өчигдөр утсаар ярихыг чинь сонссон. Пауэр, 7000. Хүү. Бэлнээр...

Ми: Юугаа яриад байгаа юм?

Эр: Шавьж үргээгч... тогоор ажилладаг биз дээ?

Ми: Пауэр нь асуудалгүй.

Эр: За. Хүү маань байнга шумууланд хазуудаад байхаар нь авч байгаа юм. 5000 воноор өгчихгүй биз?

Ми: Хүүгээ бодох хэрэгтэй шд. Би тэрнээс багаар өгч чадахгүй. За, 7000-аар тохиръё. Бэлнээр.

Тан:  Муухай харах хэрэггүй. Буруугаар ойлгох хангалттай шалтгаан байсан. Би буруугаар ойлгосон байсан ч чиний гаргасан алдаа алга болчихгүй. Өдий хүртэл тусалж байсанд чинь  талархаж байна. Гэхдээ надад ямар их стресстэй байгааг ойлгож байна уу? Хар л даа. Одоо ч гэсэн... стресс биш юм бол уу?

Ми:Юу хийгээд байгаа юм?

Тан:  Канми, түр хүлээгээрэй. Дахиад шалгаадахъя...

Ми:Хөөш... ёстой... Яав?

**************

Тан:  Зүрх угаасаа л дэлсдэг. Бид л анзаардаггүй болохоос. Тийм болохоор тэр онцгой мөчид хэлж өгдөг... би энд байна гэж... миний сэтгэлд нэг нэгэн орж ирснийг... Тийм болохоор гэнэтхэн зүрх чинь дэлсвэл... сонсож байгаарай... Тэр бол сэтгэлд чинь байгаа хүний дуу хоолой юм.  Эргэлзэх хэрэггүй, зүрхнийхээ хэлж байгааг... хүлээн зөвшөөр. Гаус цаг. Паундин.

На: Ажлын байран дээрх романс.

Сан: Хойшид надад итгэ. Эгч ээ. Би танд сайн.

Ва: Ямартай ч ажил дээр болзож байгаад баригдвал өнгөрөө.

П: “Канди” зурагт номонд гардаг шиг шиг охинд ухаанаа алдчихаад уран зөгнөлд автаад яваа юм биш биз?

Тан: Болохгүй гэж үү? Баячуудын хууль, ядуусын хууль.

Сан: Бидний харилцаа хэр гүнзгийрсэн бэ?

На: 3,9?

Т: Яаралтай мөнгө хэрэгтэй гээд байсан чинь...

Тан: байнга санаа зовоод байна.

Ми:Энд байсан Шива Гаус Регалийг харсан хүн байна уу?

С: Хяналтын камер шалгавал болох юм байна.

На: Хүлээгээрэй.

Ки: Ингэхэд... Сон Хёнми... компанид дургүй болохоор ажил дээрээ инээдэггүй юм бол тэтгэвэртээ гарсны дараа инээх юм уу? Тэтгэвэрт гартал дахиад хорин жил байна шд. Тийм удаан инээхгүй амьдрах юм уу?

С: Мэдэхгүй ээ. Хэдхэн жил ч байж магадгүй.

На: Яг гурван жилийн дараа. Хёнми эгч ажлаасаа гарсан юм. Бас...

Эр: Тэр хүн байх аа? Крипто хөрөнгө оруулалт хийгээд их мөнгөтэй болсон болохоор ажлаасаа гарч байгаа хүн.

Эр2: Крипто? Хүмүүс бүгд мөнгөө алдаад байхад, яаж?

Эр: Багтаа байдаг хүний хэлсэн болгоныг эсрэгээр нь хийгээд байсан гэсэн.

Эр2: Хөөх. Янзтай...

С: Бүгдээрээ баяртай. Гаус баяртай. Ча менежер ээ. Ча менежер чи ч гэсэн ажлаасаа гар. Инээхгүй байж чадахгүй нь. Сайхан байна...

8-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home