Gaus electronics 7

Gaus electronics 2022 ep-7

Үргэлжлэх хугацаа: 46мин

Орчуулагч: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

А: эр, Саншигийн түрээслэгч

Т: эр, Пэг Матаны туслах Ким нарийн бичиг  

Гол дүрүүдэд: Куак Дон Ёон, Гү Сон Хи, Бэ Хён Сун, Кан Мин А... Пэг Хён Жин, Хо Жон Ду... Гү Вури, Жон Согчан, Пэг Сужан нар тоглолоо.

Гарчиг: Гаус электроникс.  

 

Энэ кинонд гарч байгаа нэрс бүгд зохиомол болно.

Сан: Азиз.  

На: Чи хэзээ орж ирсэн юм?

А:  Чимээгүй муур хамгийн түрүүнд дээвэр дээр гардаг гэдэг байх аа? Та хоёрт чин сэтгэлээсээ баяр хүргэе.

На: Андуураад байна.

Сан: Азиз. Андуурч байна. 

А: Азизийн хүссэнээр боллоо. Ашгүй дээ.

Сан: Үгүй ээ. Үгүй. Тийм биш.

А: Тэгвэл Азиз юу харсан юм?

На: Мэндчилгээ. Мэнд мэдэх? Нөхөрсөг мэндчилгээ. Сайн байлаа. Сайхан амраарай. Баярлалаа. Илүү ч үгүй дутуу ч үгүй. Намайг Францад байхад үнсэлт зүгээр л нэг нөхөрсөг мэндчилгээ байсан. Мэднэ биз дээ? Мэдэхгүй юу?

Дуулна:

А: Байж байгааг нь. Байж байгааг нь. Хэн мэндлэхдээ ингэж, гүн...

На:   Би гипсээ авчихсан. Та хоёрын тусламж хэрэггүй. Хурдан явцагаа. Яв яв. Яв.

А: Азизтай мэндлэхгүй юм уу?

На: Сайхан амраарай.

А: Саншигийнхаас өөр л байна даа. Энд биш... өөр байна.

На: Би маргааш нууц кодоо солино.

Сан: Нарэ эгч... намайг үнссэн. Азиз харсан зүйлийнхээ талаар асуугаад байна... Үгүй ээ, үгүй үгүй. Эгч ээ, та хэзээнээс надад сайн... Эгч ээ, тэр үнсэлт ямар утгатай юм? Үнсэлт гайхалтай байсан болохоор нойр хүрэхгүй... би ч өрөвдөлтэй юм даа.

На: Тайвшир, Нарэ. Нэгэнт болчихсон хэрэг. Тийм ээ? Тийм ээ, хоёулангийнх нь буруу. Баярласандаа үхчихээгүй байгаа? Зүүд үү юу вэ гэж бодож байж ч магадгүй. Надад сайн гээд дайраад байвал яах вэ? Тэгвэл ч хэцүүхэн юм болно доо. Хэцүү юм болно...

Сан: Уучлаарай.

На: Юу вэ? Уучлаарай? Уучлаа... Уучлаарай? Мэдрэмжгүй тэнэг амьтан...

Сан: Их цочирдсон биз дээ? Гэхдээ миний хувьд мартахын аргагүй...

На: Уучлаарай? Хоёулангийнх нь хувьд алдаа байсан. Би эмэнд мансуурч, чи архинд согтсон байсан. Түр хугацаанд чамайг өөр хүнтэй андуурсан байх. Би мартчихсан болохоор юу ч болоогүй гэж бод.

Сан: Юу?

На: Азизт ч гэсэн сайн тайлбарлаад өгчихөөрэй. Сайхан амраарай.

Сан: Алдаа? Сүртэй юм биш гэнэ ээ? Миний анхны үнсэлт... За...

На: За? За. За. За.  Наад за гэдэг үгтэйгээ хамт там руу яваарай чи, өөдгүй амьтан. Там руу тонил.

Долдугаар анги. Замаа дахин тооцоолсон нь. Тойруу зам.

Эм: Та замаасаа гарчихлаа.  

Тан: Ким нарийн бичиг ээ? Энэ Пауэр групп рүү явдаг зам биш үү?

П: Өнөөдрөөс Пауэр руу буц.

Тан: Аав уу? Гүй ээ, хэзээ...

П: Үгэнд орохгүй болохоор чинь өөр арга алга. Тэнд сурах юм юу байгаа болоод ингээд зөрүүдлээд байгаа юм?

Тан: Аав аа, надад итгээд дахиад жаахан хүлээчих. Би төлөвлөгөөнийхөө дөрөвний нэгийг ч хэрэгжүүлж чадаагүй байна.

П: ГАУС-ын тэр тэнэг багт байгаад байвал дөрөвний нэгийн дөрөвний нэгийн дөрөвний нэгийг ч биелүүлж чадахгүй.

Тан: Таны дэргэд сурч чадаагүй зүйлсийг энд ирсээр сурч байгаа.

П: Ха... Чонгукжан идэж, саунд арьсаа үрэхийг сурлаа гээд юунд хэрэгтэй юм? Тэгээд ч тооны тоглоом, суудаг тоглоом сайн тоглож сурлаа гээд ямар хэрэгтэй юм?

Тан: Аав та чонгукжан, тоглоомыг яаж мэдсэн юм?

П: Тэр... Ким нарийн бичгээс сонсоод мэдэхгүй юу.

Тан: Ким нарийн бичигт хэлээгүй дээ. Машинаа эргүүл.

П: Болохгүй.

Тан: Машинаа эргүүл, аав аа.

П: Болохгүй.

Тан: Аав аа! Машинаа эргүүл!

П: Энд буцаж эргэх боломжгүй.

Тан: Тэгвэл зогс!

П: Өөрөө иргэж ирэхгүй бол ирэхээс аргагүй болгоно. Харж бай.

Тан: Аав аа. Аав аа. Энэ хаана юм бэ?

***************

Сан: Тийм ээ, би ч гэсэн алдаа... алдаа гаргасан. Бодоод  үз л дээ. Би хэзээ Нарэ эгчийг тэгж бодож байсан юм? Над руу байнга хашгичиж, загнадаг. Би тийм гүрэлзгэнэд  сайн болно гэж үү? Үгүй ээ. Тийм ээ, яасан ч үгүй.

Х: Саншиг ах аа. Ах аа? Хэёоныг харахгүй байна уу?

Сан: Аан, Хэёон аа, харж байна. Сайн уу.

Х: Нарэ эгч яасан? Эдгээгүй байгаа юм уу?

Сан: Тийм гүрэлзгэнэ мэдэхгүй ээ.

Х: Гүрэлзгэнэ ээ?

На: Тэр... шалиг амьтан... өчигдөр баяртай нь аргагүй хэлээ хөдөлгөөд байсан. Өнөөдөр Хэёоныг хараад баяртай байх шив.  

Х: Нарэ эгч ээ. Хөөх, эгч ээ гар чинь хурдан эдгэсэн байна шүү.

На: Би яс сайтай л даа.

Сан: Тийм ээ, тийм байх. Юу вэ? Гүрэлзгэнэ ийм хөөрхөн байсан билүү? Үгүй ээ, үгүй буруу харсан байх. Хэёон хамаагүй хөөрхөн бас... Нэг л биш байна. Ийм ийм ийм юм байх ёсгүй...

Эм: Хаалга хаалаа.

Сан: Яагаад байна аа?

На: Саншиг аа, онгойлгодгийг нь дараад байна.

Х: Би түрүүлээд явлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Сан: За, чи ч гэсэн.

На: Илт байхаа болиоч.

Сан: Юу? Юу? Юу яасан гэж? Өчигдөр бидний дунд ямар нэг юм болоо юу?

На: Саншиг аа, чи их тухгүй харагдаад байна.

Сан:Би юу? Та биш гэж үү? Аан, өчигдрийн үнсэлтээс болоод уу?

На:   Хөөх. Галзуурсан байх аа. Ажил дээр.

Сан:  Яасан? Ямар ч утгагүй байсан шд.

На: Ха. Өс санахдаа  сайн юм аа.

Сан:Үгүй ээ. Би тан шиг тийм хүн биш болохоор санаа зовох хэрэггүй.

На:  Тийм байх даа.

******************

Тан: Эдний нэг нь. Аавд миний хийсэн зүйлийг хэлдэг хүн. Хэн юм бол? Ки тасгийн дарга.

Ки: Суши идчихээ юу? Дэндүү болхи байгаа юм биш үү? Ажил хийж байхдаа гараа халааснаасаа авчихаж бай. Хурдал аа, хурдал. Компани бол...

Тан: Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь үргэлж хэтрүүлэгтэй. Цаад санаагаа нуух гэсэн оролдлого байж магадгүй.

Сан: Хамт хийе.

Тан: Саншиг ах. Тийм ээ. Хүн ийм байж болохгүй.

Сан: Яагаад уначихав аа?

Тан: Жүжиг байж магадгүй. Ча Вава ах. Сайхан хувьцаагаар тоглож байгаад их мөнгө алдсан болохоор төгс шалтаг  гэсэн үг. Бас Сон менежер. Сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. Нуух зүйл ихтэй хүн гэдэг нь илт. Тэгэхээр... бүгд сэжигтэй гэсэн үг үү? Ким нарийн бичиг ээ, манай тасгийнхнаас аавтай холбоо барьсан хүн байна уу, шалгаад өг.

Ки: Битгий. Өнөөдрийн өгүүлбэр “хичээх хэрэггүй”. Хэн ч байсан хичээж чадна. Энэ удаагийн өөрчлөлтийг давж гарахыг хүсвэл бид сайн нэрээ эргүүлж олж авах хэрэгтэй.

С: Угаасаа л хамгийн муу нь байсан, сэргээх нэр байгаа юм уу?

Ки: За за, зөвшөөрч байна. Бид хамгийн муу нь ч гэсэн нэг нь нүх ухаж, нөгөөх нь тэнд хоргодох газар хийсэн болохоор л тэгж хэлж байна.

Ха: Зангидсан хүн тайлна. Нүх ухсан болохоор би өөрөө бөглөх гээд үзье. Юу хийгээд байгаа юм? Яриач, Японыг дэмжигч.

Сан: Японыг дэмжигч... Ах та захирлыг бөмбөлөгөөр хороож, оршуулсан...

Ва: За, муудалцах хэрэггүй. Ча Вава би энэ алдааг засах гээд үзье. Эм Зэт үеийнхний сонирхлыг татах маркетингийн санаа. Алив энийг тараачих. Одоо хэдэн он билээ? 2022он биз дээ? 22. Давхар хоёрыг тохиолдуулан зөвхөн хосуудал зориулан бүх бүтээгдэхүүндээ   хямдрал зарлана. Хосуудын харилцааг батлах даалгавар биелүүлэх үүрэг өгсөнөөр тэднийг худалдан авалтанд хөтөлнө.

Ки: Ингэхэд... хосууд гэдгийг нь яаж мэдэх болж байна?

Ха: Үнсэлтээр нь баталгаажуулахад болох юм биш үү?

Ва: Сайхан санаа. ы

Сан: Үнсэлт дэмий байх аа.

Ха: Яагаад?

Сан: Сүүлийн үед ямар ч далд санаагүйгээр хүссэнээ үнсэж болдог болсон. Тийм ээ, эгч ээ?

На: Тийм ээ. Сүүлийн үед үерхээгүй ч гэсэн хос гэдэгээ батлахын тулд үнсэлцэх юу ч биш болсон. Тийм ээ?

Ки: Ямар ч хамааралгүй хүнтэй үнсэлцдэг гэж үү?

Сан На: Тийм ээ. Тэгдэг.

Ки: Дорнын уламжлалыг дагадаг улсад байж болох уу? Ямар араатан биш дээ.

Ва: Тийм ээ. Зоригтой юм аа.

Ви: Сонирхолгүй байна.

Ки: Хар л даа. Хэлтсийн дарга хүртэл сонирхолгүй гэж байна.

Ви: Тийм биш ээ. Хүндээр хүлээж авах хэрэггүй. За юу? Амжилт.

Ха: Гэнэтхэн яагаад тэгж хэлж байгаа юм бол?

Ва: Харин тийм. Бид угаасаа л ийм байдаг шд.

Ви: Энэ суудалд суух сүүлийн өдөр юм бол уу?

Ч: Энэ 7хоногт танилцуулах ажлын байрны өөрчлөлтийн төлөвлөгөө. Харж байгаачлан маркетингийн гуравдугаар тасгийг тараана. Мэдэж байсан биз дээ? Одоохондоо нууц болохоор мэдээгүй юм шиг байж бай. Хүмүүсээ төвөг удахааргүй зохицуулаарай.

Ви: Яд...

Ч: Ядаж тараахгүй байгаач гэж үү? Би ямар хаалгач уу? Яаж болиулах юм? Ой санамж нь муудсан ч гэсэн захирал танай багийг санаж байна лээ. Японыг дэмжигч гэж доромжилж, сумаар толгойд нь харваж алаад... Чи байсан бол тийм багийг цалинжуулах байсан уу? Гар! Харах ч хүсэл алга...

Ви: Эхэндээ сонирхолтой байсан юмсан.

Гурван жилийн өмнө.

Ви: Баяр хүргэе, захирал аа.

Ч: Хоёулаа байхдаа зүгээр ярьж бай гээд байхад. Яагаад байгаа юм? Хамт ажилладаг найзууд байж зайгаа бариад.

Ви: Их сургуульд нэг ангид байсан ч, дэд захиралтай яаж дорд үгээр ярих юм?

Ч: Ёстой нээрээ. ГАУС утас. Энэ удаа арыг чинь даах болохоор сайн хийгээрэй. Пауэраас өмнө гаргах ёстой шүү. Мэдэж байгаа биз?    

Ви: Тийм ээ. Эхлээд шинэ батерейн туршилтын хариуг гарахаар...

Ч: Жанбён аа... дахиад л нөгөө яриа. Түрүүлж гаргаад эргүүлэн тат.

Ви: Тэр...

Ч: Чиний яриад байсан АНУ-ын салбар руу шилжүүлэхийг... энэ ажлыг сайн хийчихвэл би дээш нь хэлээд өгье. За юу?

Ви: Тэгж өгвөл ч...

Ч: Би л талархах хэрэгтэй байх. Гуйлт гэнэ шүү. Миний энд байгаад чиний тус ч байгаа.

 

*****************

Тан: Одоохондоо гуравдугаар тасгийнхныг бүгдийг нь сэжиглэж байна. Тийм болохоор одоо байгаагаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байна.

Ми: Пауэрт асуудал байхгүй.

Тан: Пауэр? Түр хүлээгээрэй.

Ми: Хүүгээ бодох хэрэгтэй биз дээ? Би ч гэсэн дахиад буулт хийж чадахгүй.

Тан: Арай, Канми...

Ми: За... 7000-аар тохиръё. Бэлнээр... Ожакдоны дөрвөн замын уулзвар дээр уулзах уу? Уулзах цагаа найм гэж тохиръё. Ма Матан аа. Матан аа.

Тан: Аан?

Ми: Наанаа хэр удаан зогссон юм?

Тан: Сая ирсэн.

Ми: Аан, за. Тэгвэл би утсаар яриадахъя. Бай байна уу? Матан аа, Пауэрийнх юм уу? Эгч ээ... Би дэргэдээс чинь тусалъя...

Тан: Тийм ээ. Тааруухан жүжиглэлт, итгэмээргүй тохиолдлууд. Анхнаасаа төлөвлөсөн юм бол уу? Ким нарийн бичиг ээ. Эхлээд Канмигийн дэлгэрэнгүй мэдээллийг аваад ир.

Т: Залуу ноёнтон, таны хүссэн мэдээлэл.

Тан: Энэ.. Канми гэж үү?

Т: Өдөрт гурван цаг бэлтгэл хийж эхэлсэнээс жин нь хөнгөрсөн бололтой.

Тан:  Ам нь ч гэсэн хөнгөн болж.

Т: Дасгал хийх дуртай болоод таэквондо, жудо, хипкидо, жузицу гээд олон төрлийн тулааны урлагаар хичээллэдэг болсон.

Тан: Ажилд орохын тулд гал руу орж, тал цусаа өгч, булшинд ортолоо өрийгөө ташуурдсан ч чадна гэнэ үү?  

Т: Солонгост ажил хайж байгаа хүмүүс цөхөрсөн байдаг. Өргөдөлдөө юу ч гэж бичиж магадгүй.

Тан: Сайн чаддаг зүйл Пауэр блогч. Яагаад Пауэр гэдэг үг ийм их байдаг билээ? Нэрнээс бусад нь Пауэр гэсэн үгтэй холбоотой байна.

Т: Пауэр чинь зүгээр л бүтээгдэхүүний нэр. Иймхэн юм мэдэхгүй... Аа, уучлаарай. Ам алдчихлаа. Хамгийн чухал нь мөнгөний урсгал. Арын хуудсан дээр тусдаа амьдардаг эмээдээ сар бүр хэрэглээний мөнгө өгдөг, сургалтын төлбөр 20саяын үлдсэн гэсэн байсан.

Тан: Энэнээс болоод уу? Одоо л ойлголоо. Өнөө орой найман цагт аав ажилтай биз дээ?

Т: Тийм ээ. Та яаж мэдээ вэ? Надад хувийн ажил гэж хэлсэн.

Тан: Ямар уулзалт гэдгийг мэдчих шиг боллоо. Ким нарийн бичиг. Ажил тарсны дараа Ожакдоны дөрвөн замын уулзвар руу явъя.

*****************

Сан: Ах аа, энэ санал ямар байна?

Ки: За. Сайн байна.

Ми: За. 

Ки: Хүлээгээрэй. Энэнээс өөр юм байхгүй юм уу?

Ми: Жаахан дутагдалтай байна уу?

Ки: Үгүй ээ, тийм биш. Олон тусмаа сайн. The more the better /Дэ моор дэ беттер-англиар хэлнэ/ Нэгийг гэсэн гээд нэгийг өгсөнөөс илүү олныг өгвөл дээр харагдахгүй гэж үү?

Ми: Золиос уу?

Ки: Бинго. Бүтцийн өөрчлөлт явагдахаас өмнө Удирдах зөвлөлд “Эд нар их хичээжээ” гэсэн сэтгэгдэл төрүүлж чадвал таалагдах уу, үгүй юу?

Ми: Тийм ээ, таалагдана.

Ки:  Энийг Матаныхтай нэгтгээд үз.

Ми: Габосс төслийг үү? Тэрийг та боломжгүй гээд болиулчихсан шд.

Ки:   Тийм болохоор л золиос болоход яг тохирно. Боломжгүй зүйлийг энэнтэй хамт өгвөл ялгаа нь тод харагдана. Энэ санаа хамаагүй илүү санагдана. Хоёуланг нь цуг өгөөрэй.

Ми: За.

Бичиг: ГАУС 2022 бранд маркетингийн уралдаан. Зохиогч Кон Кан Ми... Зохиолч Ки Сон Нам...

Ки:   Яасан? Юу? Яасан? Яасан?

Ми: Юу ч биш ээ.

Ки:   Тэгвэл яв яв...

С: Юу вэ? Итгэмээргүй юм. Ямартай ч Ки тасгийн дарга аймаар юм аа.

На: Тэгэхээр, боломжийн санал байсан болохоор өөрийнхөө нэрийг биччихэж байгаа юм уу?

Ми: Угаасаа шуналтай хүн шд. Эгч ээ, Саншиг ах Пи Ар тасгийн Мо Хэёон хоёр харилцаагаа дуусгачихсан биз дээ?

На:  Дуусгаад байх юм байгүй, анхнаасаа юу ч байгаагүй. Эхэлж ч амжаагүй юм чинь. Мартчихсан гээд байсан чинь дахинд шүлсээ гоожуулаад л... Ингэхэд яагаад асууж байгаа юм?

Ми: Сүүлийн үед тэр хоёр дотно харагдаад байсан.

На:  Дотно гэнэ шүү.

Ми: Үнэндээ, манай найз хүн танилцуулж өгөөч гэсэн юм. Саншиг ахыг танилцуулдаг юм билүү гээд...

На: И Саншигийг танилцуулах юм уу?

С: И Саншиг сохор болзоонд явна гэхээр яагаад гайхаад байгаа юм?

На: Зүгээр л. Канмигийн найз хайран санагдаад л тэгж байна. Хэн И Саншигийг эр хүн гэж харах юм? Хэн? Хэн бэ?

Сан: Канми. Зөвшөөрч байна.

На: Юу вэ? Хэзээнээс сонссон юм? Хүмүүс ярьж байгааг харахгүй бай...

Сан: Тэр найз чинь өнөөдөр завтай бол уу? Хурдан уулзмаар байна.

Ми: Завтай байх аа... Эсвэл би танд утасных нь дугаары өгөх үү?

Сан: Шууд залгаад үзэх үү?

Ми: За. Хөөрхөн байгаа биз дээ?

Сан: Хөөх, хөөрхөн юм аа.

На: Яахаараа ийм хөнгөмсөг байдаг байна аа? Өд шиг хөнгөмсөг... Өднөөс ч хөнгөн...

С: Чи... И Саншигтай учиртай юм уу? Сохор болзоог нь бүтэлгүйтээсэй гэж бодоод байх шиг.

На: Хөөх. Яалаа гэж дээ. Харин ч сайн болоод хуримаа хийвэл сайн  байна. Яг өөр шигээ хүүтэй болоод цээж нь бачимдаад, багтарч үхээсэй билээ.

С: Энэ юу вэ?

****************

Ки: Тэгээд манай маркетингийн гурвдугаар тасгийг тараана гэдэг нь үнэн юм уу?

Ва: Сая Пи Ар хэлтэст ажилладаг найз маань тэгж хэллээ.

Ви: Бүгдээрээ мэдчихээ шив.

Ки:   Хэлтсийн дарга аа. Та мэдэж байсан юм уу?

Ви: Санаа зовох хэрэггүй дээ. Манай тасгийг тараасан ч, та нарыг хүссэн тасаг руу чинь шилжүүлэх талаар би яриад үзье.

Ва: Та яах юм? Бид нар ч яах  вэ, хаашаа ч очсон болно. Манай тасгийг тараачихвал та яах юм?

Ви: Эртхэн тарцагаа. Тасгийн дарга аа. 

Ва: Удирдах албан тушаалтнууд яах бол?

С: Боль л доо.

Ки:   Цаг нь ирж.

П: Өөрөө иргэж ирэхгүй бол ирэхээс аргагүй болгоно. Харж байгаарай.

Бичиг: Эзэнтэй ширээ. Хураах хэрэгүй.

Эм: Алив, холдооч дээ.

Па: Би ч гэсэн ширээгээ цэвэрлэх хэрэгтэй юмсан.

Эм: Ажлынхаа өрөөнд ажлаа хийхгүй. Ширээгээ энд тавьж яадаг байна аа?

Гурван жилийн өмнө.

Ч: Энэ удаагийн эргүүлж татсан явдал нээлтийн өдөр амжуулах гэж яарсанаас болж манай багийн гаргасан алдаатай үйл ажиллагаанаас болсон. Хэлтсийн дарга Ви Жанбён миний үгэнд оролгүй, хугацааг яаран товлосон болохоор хариуцлага хүлээх ёстой.

Зах: Ви хэлтсийн дарга, чи тийм шийдвэр гаргасан уу?

Ви: Хугацаа давчуу байсан болохоор туршилтын хариу гарахаас өмнө хийсэн нь үнэн. Гэхдээ тэр...

Ч: Би арга хэмжээ авна аа. Одоо Ухаалаг утас-1 багийг Пак хэлтсийн дарга удирдана.

Па: За, хичээж ажиллана аа... Тэгсэн ч суух ширээтэй байгаа нь яамай. Ядаж цайгаар дайлъя.

Ви: Хэцүү байгаа байх.

Па: Нүүрийг чинь харахаас ичиж байна. Тэр үед өөрийн баруун гар болсон таныг тэгж байхад би ичихгүй өөрийгөө өөр гэж бодож байлаа.

Ви: Үнэнч зан ийм хэрэггүй зүйл гэж хэн мэдэх билээ. Хяналтын багт ядаж суух өрөөний талаар гомдол гаргаагүй юм уу?

Па: Харъяалагддаг тасаг ч байхгүй, хийх ажил ч өгдөггүй болохоор... Таныг томилохоос өмнө хуулийн хэлтэс аль хэдийн тооцоолчихсон байсан зүйл. Ажлын байрны эрүүл ахуйн тасаг. Ариун цэврийн өрөөний хангамжийг хариуцаж ажилладаг юм.  Хэцүү байлгүй яах вэ. Бас ичмээр... Гэхдээ энийг илчлэгдэх вий гээд ГАУС-ын хуулийн баг айж байгаа. Нэг л зүйлийг бодоод тэвчиж байна даа. Өш хонзон.

Ви: Өш хонзон?

Па: Тийм  ээ. Тэвчинэ гэдэг өшөө авч байгаа юм шиг санагддаг.Та яаж байна?

Ви: Би юу?

*****************

На: Саншиг аа. Сохор болзоонд жинхнээсээ явах юм уу?

Сан: Тийм. Яасан?

На:   Зүгээр л, эмэгтэй хүнтэй уулзана гэхээр баяртай харагдаад.

Сан: Танд хамаагүй биз дээ.

На: Яагаад надад хамаагүй гэж? Эгчийн хувиар санаа зовох эрх хангалттай байгаа. Манай тасгийг татан буулгахад хамгийн том хувь нэмэр оруулсан хүн сэтгал амар сохор болзоонд явж байгааг харж байна.

Сан:Эгч ээ, арай... намайг сохор болзоонд явна гэхээр дургүйцээд байгаа юм уу?

На:   Би юу? Би юу? Би яасан гэж? Би яагаад дургүйцэнэ гэж? Ёстой утгагүй юм. Ёстой...

Сан: За ашгүй дээ. Тэгвэл би явлаа.

Х: Саншиг ах аа, өнөөдөр юу хийх юм?

Сан: Сохор болзоо.

Х: Юу вэ? Яасан ч гэж асуухгүй байх шив.

На: Юу болоо вэ?

Х: Өнөөдөр гэртээ их цэвэрлэгээ хиймээр санагдаад. Эгч ээ, та цэвэрлэхдээ сайн уу?

****************

Т: Гудамж руу орчихлоо.

Тан: Гэрлээ унтраах уу?

Т: Үгүй ээ.

Тан: Арай ойрхон юм биш үү?

Тан: Үгүй ээ, яг болж байна.

Тан: Ойрхон л байна даа.

Т: Тийм биш ээ. Яг болж байна. Яг болно.

Тан: Аюултай шд.

Т: Аюултай биш ээ.

Тан: Нуугд нуугд. Ингэж цочих гэж.

Т: Нүдийг нь хар даа. Хөөх...

Тан: Ойрхон байна гээд байхад... Хурдан. Хурдан дагаарай. Хурдан хурдан. Эндээс би өөрөө явсан нь дээр байх. Ким нарийн бичиг буцаад яв.

Т: Хүлээгээрэй, залуу ноёнтон... та... Залуу ноёнтон. Залуу ноёнтон. Ингэх юм бол анхнаасаа л өөрөө явахгүй. Хүнийг илүү цагаар ажиллуулаад.

Эр: Юу вэ? Хөөх. Ах гуай. Хувцас чинь юу вэ? Сайхан харагдаж байна.

Тан: Жи Ёоны намар өвлийн коллекц. Цөөн тоогоор хийгдсэн хүрэм. Юм танихдаа сайн юм аа. Гэхдээ би одоохондоо ах гуай гэж дуудуулах... Юу ч биш ээ.

Эр2: Ганц удаа өмсүүлчих.

Тан: Биеийн хэмжээнд тааруулж хийдэг болохоор таарахгүй байх. Бас зохихгүй байх.

Эр2: Хараажийн таарахаар л байна шд.

Тан: Брэндийг хариуцсан хүний дугаарыг нь өгөх болохоор... Хөөе, ингээд байвал би зүгээр байхгүй шүү. Хөөе. Миний хэн гэдгийг мэдэх үү? Пауэр группийн залгамжлагч байна. Манай аав Пэг Жо... Пэг Жовон захирал гэж мэдэх үү? Эндээс Ожакдоны уулзвар руу яаж явах вэ? Хөөе, Ожакдоны уулзвар руу яаж авдагийг мэдэхгүй биз?

Ми: Муу гаж донтон. Матан уу? Матан аа. Матан аа. Энд юу хийж байгаа юм бэ? Матан аа. Матан аа. Гаж донтой юм уу? Матан аа... Хөөх... Яана аа? Матан аа. Ёстой нээрээ... Матан аа. Матан аа. Сэр  л дээ...

****************

А: Ирчихсэн үү. Саншиг? Саншиг, яагаад байгаа юм?

Сан:  Зүгээр ээ. Санаа зовох хэрэггүй.

А: Санаа зовоод байна шүү.

Сан:  Санаа тавьсанд баярлалаа, Азиз.

А: Дэмий юм яриад л. Азиз цагийн ажлаа хугацаанд нь дуусахгүй байж магадгүй гэж санаа зовж байна. Наана чинь сармис арилгах гээд бэлдчихсэн байсан юм. Наанаасаа холд.

Сан:  За.

А:Хурдан холд. Хурдал л даа. Дахиад, дахиад, дахиад. Дахиад... цаашаа цаашаа цаашаа цаашаа цаашаа.

Сан:  Болсон уу?

А: Цаашаа. Хурдан холд. За за, боллоо. Саншиг, хоолоо идсэн үү? 

Сан:  Сохор болзооны үеэр.

А: Чи Хэёоныг дуурайгаад полигами болох гэж байгаа юм уу? Чиний царай чинь тохирохгүй. Нарэг яачихаад өөр хүнтэй уулзаад байгаа юм?

Сан:  Эгчтэй ямар ч холбоогүй гээд байхад. 

А: Нэг нэгэндээ сэтгэлтэй болоод л үнсэлцсэн байгаа шд. Тэгвэл Нарэтай ярилцаад үз л дээ.

Сан:  Намайг хаях биз.

А: Сохор болзоо ямар байсан?

Сан:   Хаягдчихсан.

А: Сармис арилгах уу, Саншиг? Саншиг, ингэж сэтгэлээр унах хэрэггүй. Чи угаасаа л ажилтайгаа гэрлэнэ гэж ярьдаг биз дээ?

Сан:  Манай багийг тараана гэсэн.    

А: Амиа хорлоогүй чинь сайн хэрэг. Саншиг, уйлаад байгаа юм уу?

Сан:  Уйлаагүй ээ.

А: Ёстой... Битгий уйл аа.

Сан:  Уйлаагүй гээд байхад... Сармис...

А: Өө...

Сан:  Сармис.

А: Алив, арчаад өгье.

Сан: Гараа тат. Гараа.

А: Тийм ээ, боломжийг ашиглаад уйлаад ав. Уйлаад ав.

Сан: Битгий хүрээд бай. Чамайг байгаагүй бол үхсэн ч уйлахгүй байсан юм. Боль гэж байна.

Хоёр цагийн өмнө.

Сан: Элон Маск таалагддаг уу?

Эм:  Элон Маск?

Сан: Тийм ээ.

Эм: аан, тийм ээ тийм. Таалагддаг.

Сан: За.

Эм: За.

Сан: Уучлаарай.

На: Саншиг аа. Саншиг аа...

Сан: Үнэхээр уучлаарай. Уучлаарай.

*****************

Ми: Сайхан зохиж байна.  

Тан: Адилхан хувцас аваад буцааж өгнө өө.

Ми: Зүгээр л угаагаад өгчих. Гаж донтон гэж андуурсанд уучлаарай. Манай дүүрэгт хачин хүмүүс их байдаг юм. Яасан бэ? Сайн байна уу.

Тан: Канми, танай дүүрэгт, гэр ч... ганцаараа амьдрахад аюултай юм биш үү?

Ми: Би чам шиг дээрэмдүүлэхгүй болохоор зүгээр ээ. Одоо хурдан яв даа. Би хүнтэй уулзана.

Тан: Найман цагаас уулзана биз дээ?

Ми: Тийм. Яаж мэдсэн юм?

Тан: Би ч гэсэн хамт явмаар байна. Үгүй ээ, явах хэрэгтэй байна.

Ми: Тэгвэл тэг л дээ. Яагаад байгаа юм бэ?

Эр: Ах аа.

Тан: Канми, тэд нар байна. Миний хувцасыг булаасан... Үгүй ээ, зээлсэн хүмүүс.

Эр: Ахын хувцас ч брэндийнх юм аа. Найз охины чинь бэлэг ч гэсэн үнэтэй юу?

Ми: Канми зүгээр л хамт ажилладаг хүн. Тэгээд энэ...

Эр: Харъя...

Ми: Зүгээр  яв.

Эр: Хэнтэй хүндэтгэлгүй яриад байгаа юм?

Ми: Миний шавьж үргээгч. Өдөөд байлгүй зүгээр яв гэж байна. Матан аа, нааш ир... Үхмээргүй байвал...

Тан: Түр ухаанаа алдчихаж. Сорри. Баярлалаа.

Эр: Новш чинь юу вэ?

Ми: Алтан шүднээс чинь бусдыг нь зажлаад залгичихъя.

Эр: Энэ муу чинь...

Эм: Хөөш...

Тан: хөөх. Хөөх хөөх... Канми... Канми. Миний шавьж үргээгч.

Эр: Та нар юу вэ? Миний хүүхдүүдээр хэн оролдсон бэ?

Ми: Явъя.

Тан: аан? За.

Эр: Наанаа зогсооч. Хөөш, эргээд ир...

Тан: Аяархан л даа.

Ми: Хурдал л даа.

Тан: Жаахан аяархан л даа.

*****************

Ми: Юу?

Ха: бүтцийн өөрчлөлтийн мэдээлэл гараагүй байна.

Ва: Гэхдээ л муу совин татаад байна. Гуйя, гуйя. Миний совин буруу л байгаасай билээ.

Ки: Цоглог бай. Мөрөө эгцэл. Одоохондоо баттай юм алга. Оршуулга биш дээ? Яагаад бүгд нурмайчихсан юм? 

Ви: Удирдлагууд бүгдийг нь ир гэж байна.   

Ва: Миний совин. Ийм үед яг таахыг яана.

Ки: Бүгдээрээ юу?

Ви: Тийм ээ.

Ки: Халагдах  нь дээ.

Сан: Ах аа, гайгүй байгаа?

Ч: Өө, гуравдугаар тасгийнхан. Бүгд ирчихсэн үү... Сууцагаа, сууцагаа. Эхлэх үү?

Эр: Энэ бичлэгийн талаар ямар нэг тайлбар шаардлагагүй гэж бодож байна. Өнөөдөр энэ бичлэгийн доор бичсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншъя... Донтчихлоо. Галзуурмаар. Дахиад үзэхгүй байж чадахгүй нь. Ийм юм байвал авна аа. Харж байгаачлан энэ бичлэг цаг хугацаа өнгөрөх тусам Эм Зэт үеийнхны анхаарлыг улам татаж байна.

Сан: Эм Зэт үе...

Эр: Хэрэглэгчдээс эерэг сэтгэгдэл авах болсон. Үүний ачаар ГАУС электроникс омпаний индекс өсч, брэндийн нэр хүнд 7,3%-аар нэмэгдсэн, хувьцааны үнэ 3,7%-аар өссөн байна. Эерэг гинжин урвалыг авчирсан байна.

Ха: Мэдэж байсан уу?

Сан: Мэдээгүй ээ.

Ки: Юу болоод байна аа?

Эр: Бөмбөлөгтэй үйл ажиллагаа явагдсанаас хойш мөн  л хэрэглэгчид, иргэдийн сэтгэлд хүрч...

Сан: Бурхан минь...

Эр: маркетингийн бодлого шинэ сэдэл гэсэн эерэг үнэлгээг авч байгаа. Тиймээс бид Шива Регал болон 100тэрбум бөмбөлөгийг ГАУС-ын нэрээр үйлдвэрлэн гаргахаар шийдвэрлэсэн.

Бүгд: Тийм ээ...

Эр: Тиймээс маркетингийн энэ ажлыг хийхэд хамгийн том хувь нэмэр оруулсан хүнд захирал баярын тууз болоод эдг ээр барааны дээжийг өгөхөөр шийдвэрлэсэн. Тэр хүн бол... 

Ки: босоорой. Бос бос.

Эр: Чой Далсун дэд захирал. Алга ташин баяр хүргэе.

Ч: Бурхан минь ээ.

Эр: Баяр хүргэе.

Ч: Та нарт баярлалаа. Миний муухай аашийг тэвчсэний үр дүн гэж бодож байна. Та нарын алга ташилтан дор энэ бэлгийг авахыг хүсч байна.

Сан: Гүй ээ...

Ч: Манай маркетингийн гуравдугаар тасаг. Урагшаа...

Ки: Чой дэд захирал сай манай гэсэн үү? Яахаараа дарга хүн ажилчдынхаа амжилтыг хулгайлж чаддаг байна аа?

Ч: Нэмж хэлэхэд...

Ки: Новш...

Ч: Дуулгах сайхан мэдээ байна. Манай гуравдугаар тасаг компаний саналын уралдаанд нэгдүгээр байранд орсон.

Ки: Нээрэн үү?

Ч: Пэг Матан гэж хэн билээ?

Тан: Би байна.

Ч: Гараад ир... Габосс төсөл сайн болсон байна лээ. Алга ташилт...

Сан: амжилт.

Ч: Амжилт. Гурав гэхээр ГАУС шүү. Нэг хоёр гурав. ГАУС.  

Ки: Чой Далсун гэдэг үнэгэнд дахиад залилуулчихлаа. Ганц лонх архи өгчихөөд их юманд бодож гэнэ.

Тан: Хүмүүс ээ... Маркетингийн гурвдугаар тасаг хүчээ нэгтгэн боломж гарч ирлээ. Хамтдаа ахиц дэвшил гаргахыг хүсэхгүй байна уу?

Ки: Үгүй ер өө. Хүлээлгүй яах вэ... Пэг Матан багш аа. Ёстой нээрээ...

Ми: Матан аа, Ки тасгийн дарга чиний төсөл дээр өөрийнхөө нэрийг бичээгүй байсан юм. Хаях гэж байсан хөзөр нь ялагч болсон гэсэн үг. Ингэхэд чи зүгээр үү? Чамайг Пауэрыг ялах төсөл санал болгосныг мэдчихвэл аав чинь...

Тан: Аль хэдийн мэдэж байж ч магадгүй...

Ви: Би бол анагаагч. Тулааны үеэр багийнхнаа эрч хүч, нөөцөөр хангадаг ялагдашгүй хүч.

Хүү: Хөөе, юу хийгээд байгаа юм бэ? Энерги аваад өг л дөө.

Хүү: Наадах чинь манай баг биш шдээ. Юу хийгээд байгаа юм? Ухаан орооч.

Ви: Гэхдээ бодит байдал дээр зүгээр л хогийн сав.

Ч: Үхээд өгөөч! Би ямар хаалгач уу? Яаж хамгаалах юм?

Ви: Дахиад л хууртчихлаа.

Па: Ви хэлтсийн даргын хувьд... өшөө авалт гэж юу вэ?

Ви: Тэвчих яаж өшөө авалт байх вэ дээ? Жинхэнэ өшөө авалт бол авсныхаа хэрээр эргүүлж өгөх.

Хүү: Чой Далсун тоосгон толгойтой юм уу?

Хүү: Чой Далсун үхмээр байна уу? Юу ч хийхгүй зүүгдэхийг хүсээ юу?

Хүү: Хөөе золиг минь. Чой Далсун

Ви: Өшөө авах арга байж л таараа. Одоо л сонирхолтой болж байна... За, захирал аа.

****************   

Сан: Эгч ээ, ажлаасаа буухгүй, дээвэр дээр юу...

На:   Яах вэ, агаар амьсгалах гээд л... Чи юу хийж байгаа юм? Гэртээ харихгүй юм уу?

Сан: Гэнэтхэн шөнийн тэнгэр хармаар санагдаад. Эгч ээ, залхаж байна.

На:   Юунаас?

Сан: Юу ч болоогүй юм шиг, тоохгүй царай гаргахаас.

На:   Юу вэ? Өчигдөр сохор болзоонд яваад сайхан байсан биз дээ.

Сан: Тийм ээ,сохор болзоонд явсан. Тэгсэн ч та намайг сонирхдоггүй биз дээ.

На:   Юу?

Сан:  Мэдмээр санагдаад. Яагаад ингээд байгаагаа. Тэгээд... шалгахыг хүссэн юм. Тэр өдрөөс хойш байнга эгч таны царай бодогдоод... өөр юу ч бодож чадахгүй байсан. Тэгээд явсан юм. Даанч тэнд байж чадаагүй...

На:   Үгүй ээ, яагаад?

Сан: Тэнд ч гэсэн... таны царай харагдаад байсан.

На:   Гэнэтхэн юун байж боломгүй юм яриад байгаа юм?

Сан: Би ийм байхад... та яаж ингэж чадаж байна аа? Та ийм хүйтэн хүн биш биз дээ? Жаахан юманд өс санаж, боломж гарах бүрт хариугаа авдаг. Миний хийсэн болгоныг хоёр дахин буцаадаг хүн... Тэр өдөр надтай ийм юм хийчихээд яаж ийм хүйтэн царай гаргаж чаддаг байна аа?

На:   Чи л өөрөө түрүүлж алдаа гэж хэлсэн биз дээ? Үгүй юу?

Сан: Тийм ээ, тэгээгүй. Эгч ээ, хариулаад өг. Үнэхээр юу ч биш байсан гэж үү? Үнэхээр алда байсан гэж үү? Та эмнээс ууж, би согтуу байсан болохоор уу?

На:   Уучлаарай гэсэн биз дээ?

Сан: Юу?

На:   Уучлаарай гээ биз дээ? Үнсчихээд уучлаарай гэж хэлж байгаа хүнд би юу гэж хэлэх юм? Хичнээн дургүй хүрснийг мэдэх үү?

Сан: Уучлаарай тэр чинь... Анхных болохоор... 

На:   Юу? Юу гэнэ ээ?

Сан: Анхны үнсэлт гэж байна. Эгч тантай... Тэгээд л дутуу дулимаг зүйл их байсан байх гээд... уучлаарай гэсэн юм.

На:   Үгүй ээ...  Ажил дэр байнга хэрэг тарьдаг байж уучлаарай гэж ганц ч хэлдэггүй хүн үнчихээд тэгж хэлж болдог юм уу? Би ч гэсэн тэгэхэд нэгмөсөн шийдсэн.

Сан: Шийдэх хэрэггүй... Олигтой ч үнсэж чадаагүй байж ингээд дуусгачихвал хайран биз дээ. Дуусгах гэж байгаа бол олигтойхон дуусга.

На:   Наадах чинь... юу гэсэн үг юм?

Сан: Тэр өдөр... Азиз саад болсон болохоор... өөрсдийнхөө сэтгэлийг ч мэдэрч чадаагүй шд. Маркетинг бол үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцэх хүртэл, байгаа зүйлээ сайжруулж, засварлах гээд олон үйл явцтай байх ёстой гэдгийг би ойлгосон. Одоо завтай байгаа бол... Дахиад туршаад үзвэл ямар вэ?

На:   тэгэхээр... ахин дахин засвар, сайжруулалт хийгээд үргэлжлүүлье гэж байгаа юм уу? 

Сан: Тийм.

На: Ятгаж чадлаа. За яах вэ. Ганц удаа оролдоод үзье. Би ч гэсэн мэдмээр байна.... Байнга явдаг замаас өөр явах зам байхгүй гэж үү? Заримдаа тойруу замаар муугүй байж мэдэх юм. Чамд тохирсон төгс санал. ГАУС навигаци “Тойруу зам”.

**************

Ва: Чанга инээ Сон менежер ээ. Чанга  инээ Габосс.

Сан: Сон менежер инээх юм бол тэр төсөл амжилттай болдог гэж сонссон.

Ки: Дарга чинь тушааж байна. Инээ!

Сан: Нэг нэгнээ болзоонд урьж болох харилцаа.   

На: Хэтрүүлэх хэрэггүй. Одоохондоо тэгэх болоогүй. Одоохондоо зүгээр л уулзаж байгаа.

Тан: Заримдаа зүрх дэлсээд байх юм.

Эр: Тэгвэл тэр хүндээ сайн хандаж бай.

Х: Хөөрхий Саншиг ах. Ганцаардаад хэнтэй ч хамаагүй уулзаад байгаа юм биш үү?

На: Оройтохоосоо өмнө сайн бодож үзэх хэрэгтэй.

Ми: Би... нэг нууц хэлэх үү?

Тан: Гэр чинь микро/жижиг гэсэн утгатай/  юм аа.

Ми: Ганцаараа амьдардаг болохоор тухтай байдаг юм. Май. Сольж өмсчихөөд гараад ир.  Гадаа хүлээж байя.

7-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home