Gaus electronics 2022 ep-5
Үргэлжлэх хугацаа: 46мин
Орчуулагч: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
А: эр, Саншигийн түрээслэгч
Т: эр, Пэг Матаны туслах Ким нарийн бичиг
Гол дүрүүдэд: Куак Дон Ёон, Гү Сон Хи, Бэ Хён Сун, Кан Мин А... Пэг Хён Жин, Хо Жон Ду... Гү Вури, Жон Согчан, Пэг Сужан нар тоглолоо.
Гарчиг: Гаус электроникс.
Энэ кинонд гарч байгаа нэрс бүгд зохиомол болно.
Ха: Би зохиолч болохыг мөрөөддөг байлаа. Гэхдээ олон хүний адилаар мөрөөдлөөс илүү бодит байдлыг сонгож, одоо компаний маркетингийн албанд ажилладаг... Манай нөхөр энэнд дуртай болохоор дахиад нэгийг авна гэж байсан. Үнэхээр баярлалаа. За, Ким захирал аа... Анх Ким Ёнтэгтэй уулзахад намар болж байсан... Сайн байна уу? Өөрөөс нь насаар дүү надтай үргэлж хүндэтгэлийн үгээр ярьж, аргаддаг байсан. Бидний харилцаа бол жижиг гэрээт компаний захирал, гэрээлэгч компаний ажилтан.
К: Еэний ханш унасан ч, долларын ханш нэмэгдэнэ.
Ха: Үгүй ээ, үгүй. Хэрэггүй ээ. Яагаад тэр юм бол? Гэнэтхэн уур хүрсэн. Насаараа жижиг компанид ажилласан аавынхаа хэлсэн “заавал том компанид ороорой” гэсэн үгийг санасан юм бол уу?
К: Надад дандаа тусалдаг юм чинь...
Ха: Сэтгэл бачуурсан ч хоёр гараараа аягалж өгсөн архийг нь уусаар байсан... Ухаан ороод хартал таксин дотор явж байсан. Гарт маань цагаан өнгийн дугтуй байсан, би зүгээр л...
Ки: Би зүгээр л тэр хүний сэтгэлийг бодоод дугтуйг авахгүй байж чадаагүй. Энэ уучлалт уу? Гуравдугаар зэрэглэлийн зохиолчийн бичсэн зохиол юм биш үү? Хэн зохиол бичээдэх гэсэн юм? Тоглоод байгаа юм уу?
Ха: Би зохиолч болохыг мөрөөддөг байсан.
Зургадугаар анги. Өвдсөн ч, сэтгэл сэргэм. ГАУС массажны аппарат. Таппер.
С: Матаныг явуулахаар шийдвэрлэсэн.
Ва: Бид нар ч гэсэн яахаа мэдэхгүй байна. Матан юу буруу хийсэн гэж?
Сан: Энэ арай хэтэрч байна аа. Би оронд нь явъя.
Ва: Энэ шийдчихсэн байхад.
Сан: Ча менежер ээ. Үгүй ээ, Вава ах аа.
Ва: Ахыгаа үнэхээр уучлаарай. Гэхдээ... Чи ингээд байвал улам л төвөгтэй болно. Суу л даа.
Тан: Арын хаалга чухал гэдгийг мэдэж байгаа ч, дахиад нэг удаа шалгаж болохгүй юм уу?
Ми: Дээрээс доошоо явсан болохоор өөрчлөх боломжгүй гээд байхад. Матан чи ч гэсэн харсан биз дээ. Гурван удаа харсан биз дээ. Эндээс эхлээд... ингээд... ингээд доошоо явахаар... энэ хүн таараад байна.
Бичиг: Ки тасгийн даргатай хоолонд орох.
Тан: Арын хаалга хэрэглэдэггүй л байж.
С: Явцагаая. Тасгийн дарга Матаныг өргөмөл хүүгээ болгосон болохоор гэр бүлтэйгээ хоол идчихээд ир. За юу? Канми, явъя.
Ми: Өлсөж байна.
Ва: Авга ахыгаа гэж бодоод сайн идээд ирээрэй.
Сан: Матан аа, миний үед ийм тоглоом ч байдаггүй байсан. Хамаагүй дээрдсэн.
Ха: Ёсто... Ах эгч нар нь хувиа бодоод хариуцлагаа дүүдээ тохож байдаг... Тэднийг хулчгар гэж боддог байсан чинь би өөрөө тэдний нэг болчихож.
Тан: Зүгээр ээ. Та хурдан яв...
Ва: Хөөе, Ча ахлах өнөөдөр ирэхгүй юм уу? Ингэхэд хаанаа, хэр их гэмтсэн юм бэ?
Сан: Харин ээ.
Х: Саншиг ах аа. Хэёон аа. Түргэн дуудаад өгөхгүй юу?
Сан: Эмч ээ, эмчилгээ сайн болсон биз дээ?
Эмч: Яагаад одоо ирж байгаа юм?
Сан: Хамаг хурдаараа ирсэн шд. Гүй ээ... Тийм муу байгаа юм уу?
Эмч: Оройтсон байна.
Сан: Аан?
Эмч: Миний тарах цаг өнгөрчихөөд байна. Дараа эрт ирж байгаарай.
Ан: Миний гар зүгээр үү?
Эмч: Тийм ээ. Шөрмөс нь жаахан суначихаж. Долоо хоног гипстэйгээ байж бай, хамаагүй хөдөлгөж болохгүй шүү.
Х: Эгч ээ, зөндөө айсан биз дээ? Саншиг ах ёстой... Би хэн болоод таныг дандаа ингэдэг байна аа?
На: Би чамаас болж гэмтээгүй.
Х: Тэгвэл? Хүнд болохоор нь унагаачихсан юм бол уу?
На: Би буух гэж байгаад уначихсан. Манай Саншиг гэмтчихэж магадгүй гээд. Нуруугаа гэмтээчихвэл баларна шд. Ойлгож байгаа биз дээ, нуруу.
Х: Эгч ээ.
На: аан?
Х: Та хоёрын үерхдэггүйг мэднэ ээ. Хичээх хэрэггүй.
На: бид хоёр нэг нэгэндээ хичнээн сайн билээ дээ. Юу яриад байгаа юм? Саншиг надад зөндөө хайртай гэсэн. Галзуурталаа дурласан. Галзуурталаа.
Сан: Эгч ээ, би төлбөрийг нь хийчихлээ. Энэ...
На: Саншиг аа. Яагаад одоо ирж байгаа юм? Санаад үхэх дөхлөө шд.
Сан: Одоо болно оо.
На: Нарэ сонсохгүй байна. Жаахан чанга хэл... жаахан чанга. Жаахан чанга...
Сан: Болно оо. Одоо болно.
На: Яагаад? Галзуурах гээд байна уу? Би эгдүүтэй болохоор галзуурах гээд байна уу? Ёстой нээрээ. Ичиж үхэх нь ээ.
Х: Эгч ээ. Өчигдөр Саншиг ах бүгдийг нь надад хэлсэн. Тэр бөгжийг надад авсан гэсэн.
На: Юу?
Эр: Хэёон аа.
Х: Эгч ээ, та жүжиглэж чаддаггүй юм байна. Баяртай. Сайн уу.
Сан: Юу вэ?
На: Хэёон аа, би худлаа хэлээгүй. Хэёонд хэлсэн юм бол надад ч гэсэн хэлэх ёстой биз дээ.
Сан: Хэёон... эхлээд ярьсан болохоор... Нуух хэрэггүй гэж бодоод үнэнийг хэлчихсэн. Та ч гэсэн дургүй гэсэн болохоор.
На: Хэзээнээс миний үгэнд ордог болчихоо вэ? Тэр ч яах вэ. Нэг юм гуйчихъя. Миний нүдэнд үзэгдэхгүй байж болох уу? Өөр тасаг руу шилжчихвэл бүр баярлана шүү.
Сан: Өөр шилжих тасаг байхгүй л...
На: Ямар ч байсан, надаас хол байгаад өг. Намайг хар л даа. Энэ чинь юу юм? Чамайг манай хажуу хаалганд амьдардагийг мэдсэнээс хойш би өдөр болгон гэмтэж байна. Хамраас цус гач, хөхөрч, одоо бүр гипс тавиулчихаад байна.
Сан: Эгч ээ, эгч ээ. Эгч ээ. Эгч ээ. Энийг өмсөөд яв.
На: Юу юм?
Сан: Замдаа хөл чинь өвдөх байх гээд шаахай авсан юм.
На: Хэзээдээ авчихдаг байна аа? Ёстой нээрээ... Ёоёо... новш гэж...
Сан: эгч ээ. Эгч ээ. Эг... эгч ээ, та ажлын өдөр болохоор найзуудыгаа дуудаж чадахгүй гэсэн шд. Ээж, авдаа бас хэлмээргүй байна гэсэн биз дээ. Тийм болохоор хэрэгтэй юм байвал би тусалъя.
На: Хэл хэлэх юм бэ? Чамтай баймааргүй байна гээд байна.
Сан: Эмч хамаагүй хөдөлж болохгүй гэсэн шд. Надаас болоод гэмтсэн болохоор би хариуцлагаа хүлээмээр байна.
На: Хариуцлага гэнэ шүү. Хурдан яв...
Сан: Наашаа өгчих, эгч ээ. Та дургүй байсан ч өөр арга алга. Яаж өвчтэй хүнийг ганцааранг нь орхих юм?
**********************
А: Тийм болохоор Азиз ирлээ.
Сан: Таныг гараа гэмтээчихсэн гэсэн чинь Азиз тусалъя гэсэн юм.
На: Туслаад мөнгө авах гэж үү?
А: Андуураад байна. Азиз нөхөрлөлийн өмнө мөнгө ярьдаг хүн биш.
Сан: Тийм ээ, эгч ээ. Эртээд би түгжрэл болоод Азизийн ачаар гайгүй болсон. Бас Азиз эмнэлэгт цагийн ажил хийдэг болохоор хоч нь... Айтингейл гэдэг хочтой байсан гэсэн.
А: Ичмээр юм аа. Ёстой... Азизаар асруулахыг хүссэн өвчтөнүүдээр цамхаг барьж хүрэх байх.
На: хэрэггүй ээ. Хэрэггүй. Гараа гэмтчихээд амьдарч чадахгүй гэж бодоо юу? Та хоёр... ах дүүс юм уу, юу юм?
Сан: Гар чинь тухгүй л... Болгоомжтой, болгоомжтой. Гараа болгоомжтой. Гараа болгоомжтой. Би хийгээд өгье. Би хийгээд өгье.
На: Би хийе.
Сан: Үгүй ээ, эгч ээ. Та хурдан эдгэх хэрэгтэй. Зүгээр л амарч бай...
А: Тийм ээ. Дахиад асгамааргүй байгаа бол тусламж ав л даа. Азиз энэ долоо хоногт завтай байгаа. Санаа зоволтгүй ээ. Би бүгдийг нь хийчихнэ.
Сан: Тэг ээ, эгч ээ.
А: Тэр доод талыг нь арч...
Сан: Хаана? Хаана? Хаана?
А: Наана чинь. Наана чинь...
Сан: Энд үү?
А: Дахиад арч л даа.
**********************
Ки: Солонгос хүн байж чонгукжан идэж чаддагүй гэнэ ээ?
Тан: Үнэрээс нь болоод идэж чадахгүй байна.
Ки:Дэмий юм ярьж байгааг нь. Ээж чинь чонгукжан хийж өгдөггүй юм уу?
Тан: Ээжийн хийж өгсөн хоолыг идсэнээ санахгүй байна.
Ки: Тийм юмыг яаж мартаж... Эцэг эхгүй байх нүгэл биш л дээ. Яасан гэж? Сэтгэлээр унах хэрэггүй. Би... нэг нэгээр нь бүгдийг нь заагаад өгье. Эхлээд чонгукжан идэж сур. Энийг идэж байж л Солонгос хүн болно шд. Хутгаж байгаад... Аа... аа аа...
Тан: аа...
Ки:Аа... Амттай байгаа биз дээ? Солонгос хүн амтгүй гэж хэзээ ч хэлэхгүй. Байна уу? За... Аан за. Захирал тэгсэн юм уу? За... Хурдан явъя. Явъя... яваарай, яваарай... Хөдлөөд хөдлөөд...
******************
Ки: Манай маркетингийн 3-р тасагт захирал ажил даалгасан байна.
Сан: Аан?
Ха: Захирал уу?
Ки: ГАУС эдектрониксийн ирээдүйг тодорхойлох чухал төслийг даатгасан байна.
Ва: Лос Анжелост болох ГАУС утсыг танилцуулах ажил уу?
Сан: Нээрэн үү?
Ви: Тэрийг нэгдүгээр тасаг хийнэ.
Сан: Ганнамд болох ГАУС Дрессер уулзалт уу? Уулзалт.
Ви: тэрийг хоёрдугаар тасаг.
Ва: Өөр юу байдаг билээ?
Ки: 2022оны Булгванчонд болох ГАУС массажны аппартыг танилцуулангаа гудамжинд цэвэрлэгээ хйих ажил.
Ви: Энийг манай гуравдугаар тасаг.
Ха: Хөөх...
Ки: Та нар яачихаад байгаа юм?
Ви: Амжилт хүсье, тасгийн дарга аа.
Ки: Хэлтсийн дарга аа.
Ви: Амжилт.
Ки:Та нар ингээд байх юм уу? Өндөр зэрэглэлийн массажны аппартыг дэлхийд таниул гэж байхад. Гудамж цэвэрлэээд худалдан авагчдын тоог нэмэгдүүлж,компаний нэр хүндийг өсгөх маш чухал ажил гээд байна. Биднийг байнга үл тоомсорлодог байсан хүмүүст өөрсдийгөө танилцуулах боломж. Би хэлдэг байх аа, боломж бол завшаан. Завшаан бол боломж.
С: Гэхдээ наадах чинь маргааш болох биз дээ?
Ки:Тийм ээ, мэднэ. Серонагийн нээлт болох гээд бүгд завгүй байгаа. Гэхдээ л... гэхдээ... Багийнхаа төлөө золиос гаргах надаас гадна хоёр хүн алга уу? Хоёр хүн байхад болно. Тийм биз дээ? Уулзалтын өрөөнд цуглар. Хүлээж бай.
Ха: Түрүүлээд там руу явлаа.
Ва: Нэг.
С: Хоёр.
Ми: Гурав.
Сан: Дөрөв.
Ва: Чи...
Тан: Тав...
Сан: Тав аа?
Ми: Тийшээ оч.
**************
Ха: Захирлын зурагтай баннер дээр хэвлээд тайзны арын хэсэгт өлгөчихвөл таалагдахгүй гэж үү?
Ки:Муугүй л юм. Сайн биш ч гэсэн... Хөөе, чи юу бодоод байгаа юм? Хээдспин хий л дээ. .
Тан: Юу?
Ки: Толгойгоо ажиллуул гэж байна.
Ха: Хаачив? Одоохон...
Ки:Хөөе, юу вэ? Бас юугаар мартчихсан юм?
Ха: Мартчихаж... миний... хүйсний нүх... Брейнсторм гэхийг та хээдспин гээд хэлчихлээ шд. Тийм биз дээ? Хээдспин гэдэг чинь толгой дээрээ эргэнэ гэсэн үг. Аргагүй л тасгийн даргаас болоод би хүйсний нүхээ алдчихлаа.
Ки: Тэр байж байгааг нь...
*********************
Ха: Компаний ажилтан байх надад зохидоггүй юм. Зохихгүй ажил. Хүссэн үедээ ажлаасаа гарчихдаг бол сайхан байхгүй юу?
Тан: Тэгж болохгүй шалтгаан байгаа юм уу?
Ха: Шалтгаан олон байгаа. Матан аа, оройтохоосоо өмнө дуртай юмаа хийгээрэй. Бусдаас болгоомжилж, эргэлзсээр байгаад над шиг азгүй амьтан болж болохгүй шүү. Компани бүх амьдрал биш. Компанид яасан ч итгэж болохгүй. За юу? Орцогооё.
Тан: ГАУС? Энэ шивээс... ГАУС-ын лого биш үү? Компани бүх амьдрал биш гэж хэлчихээд... яасан ч итгэж болохгүй гээд...
Ха: Тэгээд яагаа вэ. Надад ч битгий итгэ.
********************
На: Наадахыг чинь идмээр байсан юм. Азиз мөнгө их үрсэн байх даа. Өнөөдөр, бас маргаашнаас үрсэн мөнгөнийхөө баримтыг надад өгөөрэй. Би бүгдийг нь хүүтэй нь буцааж өгнө өө.
А: Зүгээр ээ. Азизт үнэнч зангаас өөр юм байхгүй
На: Саншигт ч гэсэн жаахныг үлдээчих. Хөдөөнийх болохоор хараад хичнээн баярлах бол.
А: Хүлээ... Ид... Болж байна, сайн байна.
На: Азиз, чиний асаргаа бодсоноос хамаагүй дээр юм аа.
А: Сайн идэж байж, хурдан эдгэнэ шдээ, Нарэ. Азиз эмнэлэгт ажиллаж байхад зөвхөн нохойн хоол иддэг Попигоос илүү нохойн хоол, зууш иддэг байсан Коко хурдан эдгэхийг харсан.
На: Хүлээгээрэй. Чиний яриад байсан эмнэлэг чинь...
А: Нарэ, гар... Тийм ээ. Сайн нохой эмнэлэг. Тэндхийн эмч нь их сайн хүн байсан.
На:Юу вэ? Мал эмнэлэг байсан юм уу? Даанч хүнийг нохой шиг...
А: Нарэ, пүн... Талх ид... Сайн идэж байж хурдан эдгэнэ.
*****************
Ми: Матан аа. Ажил их байна уу? Хойшид ч гэсэн ажил ихтэй байх юм шиг байна. Ах, эгч нар чамайг зарах нь ойлгомжтой.
Тан: Шинэ болохоор уу?
Ми:Үгүй ээ. Чи тоглоом тоглож чаддаггүй болохоор. Тэрийг чинь ашиглах гэж байгаа юм.
Тан: Чадахгүй бас чадваргүй байх хоёр өөр хэрэг.
Ми: Мэдэхгүй болохоор чадахгүй байна гэж үү?
Тан: Тийм.
Ми:Матан аа, хайч, чулуу, даавуу тоглож мэдэх үү?
Тан: Мэдээж шдээ.
Ми:Тэгвэл хожигдсон нь нөгөөхийнхөө барьж байгааг хүргэж өгөх үү? Хайч, чулуу, даавуу... Баярлалаа, Матан.
Тан: Дахиад хэлчихье. Аз таарсангүй.
Ми:Аан. За за.
Ва: Матан аа. Уйдаад байна. Надтай мөрийтэй тоглох уу?
Ми: Зүгээр үү?
Тан: Тэгье.
Бүгд: Индиан боп...
С: Ёоёо гар өвдчихлөө. Арай л их зодчих шиг боллоо.
Ха: Хэдэн үе болсон бэ?
Сан: Матан 14удаа цохиулсан болохоор 14 үе.
Ва: Матан тоглож чаддаггүй юм байна.
Эр: Би ч тэрнээс сайн чадна.
С: Яагаад хурдан сэтгэдэггүй юм?
Ми: Хэтэрхий муу болохоор би тусалж чадсангүй.
С: Дахиад тоглох уу?
Ва: Дахиад тоглоё.
Бүгд: Сайхан даа. Гоёхон доо...
Ки: Хөөе. Та нар шоргоолж уу? Яагаад бөөгнөрчихсөн юм? Энийг зөгийн балаар наачихсан юм уу? Яагаад ингээд хэвтчихсэн юм? Босооч.
А: Саншиг аа, ирчихсэн үү.
Сан: Азиз. Энэ чиний захисан шарсан тахиа. Мөч аваарай гэсэн байх аа?
А: Тийм ээ, мөн мөн. Сайн байна.
Сан: Эгч яасан?
А: Дотор амарч байгаа.
Сан: Эгч ээ.
На: Хов хов хов.
Сан: Эг эгч ээ.
На: Өнөөдөр даваа гараг. Даваа гарагт гипсээ авна гэсэн. Дараагийн нэг дэх өдөр. Юу вэ? Сонсохгүй байгаа юм уу? Ойлголоо. Дараа дахиад ярья. Хэзээ ирсэн юм?
Сан: Дөнгөж сая ирлээ.
На: Аан... Тахиа?
Сан: Тийм.
На: Тахиа...
Сан: Эгч ээ, юу болоод байна аа? Наад хэлээ... цааш нь л даа. Юу юу вэ? Азиз...
А: Нарэ аа... Утас дуугарч байна. За, Азиз байна. Одоо юу? Хоёр дахин уу?
Сан: Эгч ээ. Энийг ид...
На: Баярлалаа.
А: За. Аан за... Азиз цагийн ажилтай болсон болохоор явлаа шүү.
Сан: Юу? Одоо, гэнэтхэн үү?
А: Тийм ээ, амтархан идээрэй. Сайн идээрэй.
На: Азиз. Жини, зурагт асаагаарай.
Эм: За, зурагт асаалаа.
Сан: Тэндээс зурагт харагдахгүй байна. Эгч ээ.
На: За?
Сан: Эгч ээ, та анх удаа ингэж амарч байгаа биз дээ?
На: Тийм.
Сан: Ингэж хэлж болохгүй л байх л даа. Гэхдээ та цаг зөв цагтаа өвдөж. Ажлаас болоод тасгийн дарга бөөн уур.
На: Юу вэ? Намайг амруулсанд баярлалаа гэж хэлүүлмээр байгаа юм уу?
Сан: Үгүй ээ. Ажил дээр таны хоолой сонсогдохгүй болохоор Нэг юм дутагдаад байсан. Хоосон оргиод... Таны дууг сонссоор байгаад дасчихаж. Аюулгүй мэдрэмж төрүүлж, ганцаардах мэдрэмжийг буруулдаг.
На: Юу вэ? Юу хэлэх гээд байгаа юм?
Сан: Зүгээр л... Би танд бодсоноосоо ч илүү итгэдэг юм шиг байна. Эгч ээ, ус ус ус. Уугаарай...
На: Юу вэ? Яагаад инээгээд байгаа юм?
Сан: Ингэсэн чинь та... нохой шиг харагдаад...
На: Энэ Муу...
Сан: Эгч ээ. Тайван. Тайван... бариарай...
******************
Ва: Матан тоглож чаддаггүй юм байна.
Тан: Илүү сайн болно оо.
С: Яагаад хурдан сэтгэдэггүй юм?
Ми: Хэтэрхий муу болохоор би тусалж чадсангүй. Матан уу? Ийм орой юу болоо вэ?
Тан: Канми, би хэзээ ч ялагдаж байгаагүй. Өнөөдөр ч гэсэн тэгнэ гэж бодсон. Гэнэдчихлээ. Морь унах, гольф, завиар уралдахтай адилхан амархан гэж бодсон чинь...
Ми: Би сайн ойлгохгүй байна.
Тан: Тоглоомонд ялаг арга заагаад өг. Уур хүрээд унтаж чадахгүй байна.
Ми: Орой болчихсон байна. Маргааш ажил дээр уулзъя.
Тан: Надад ялах аргыг зааж өгвөлби үлдсэн өрийг чинь... Канми...
Ми: Тоглоомын дасгалжуулагч Кон Канми зааварлагч ирлээ. Сул дорой байдлаа март. Сурахад бэлэн үү?
Тан: Юу?
Ми: Тоглоомонд ялмаар байна уу?
Тан: Тийм ээ.
Ми: Чанга хэл. Тоглоомын хаан болмоор байна уу?
Тан: Тийм ээ.
Ми: Өшөө чанга.
Тан: Тийм ээ.
Ми: Тоо...
Тан: Нэг...
Ми: Оройтчихлоо. Дахиад... Хүсэл зорилгоо бүү март. Тоо...
Тан: Нэг.
Ми: удаан байна. Удаан байна. Удаан байна. Удаан байна. Олигтой хийгээч. Арван удаа.
Тан: Нэг. Тоо. Нэг. Тоо нэг.
Ми: Дараагийнх нь шаттай тоглоом. Пэг Матан чи... Энэ тоглоомонд маш муу. АЭнэ тоглоомонд хамгийн чухал нь... анхааралтай байх.
Тан: Анхааралтай.
Ми: Зургийг эхлээд хурдан хар. За юу? Хэд вэ?
Тан: Хоёр.
Ми: Нааш ир.
Тан: Ёоёо...
Ми: Хоёр оо? Хайч чулуу даавуу... даавуу... даавуу. Даавуу... даавуу... Юугаа хийгээд байгаа юм?
Тан: Дээшээ бос...
Ва: Матан аа, чи тоглоом тоглож чаддаггүй юм байна.
С: Хурдан сэтгэж чаддаггүй юм уу?
Эр: Би ч тэрнээс дээр юм байна.
Ми: Бэлдээд... тоо...
Тан: Нэг.
Ми: Болж байна...
****************
Эр: Косимк Гёрлс хамтлагийн гишүүд мэндчилгээ дэвшүүлэхээр ирээд байна. Алгаа ташаарай.
Тан: Бэлтгэл дууссан. Одоо чадвараа харуулах цаг болсон.
Ки: Матан аа.
Сан: Сайн байна уу, манай ГАУС... Уучлаарай.
Ки: Хөөе хүний тоо аваарай...
Тан: күмчиг бүнёо...
Ки: Юу гэнэ ээ?
Тан: Аан, юу ч биш ээ. Ойлголоо.
Ки: Хурдлаач.
Эр: Тийм ээ, алгаа ташаарай.
Ки: Захирал ирсэн үү?
Эр: Хөөх...
Ки: Аан... Хоёрдугаар тасгийн арга хэмжээ рүү явсан гэнэ ээ? Ютюбээр үзэж байна гэнэ ээ? За, баярлалаа. За за. Хөөе хөөе. Хурдан асаа.
Сан: Шууд дамжуулалт эхэллээ.
Ки: Захирлыг цочсондоо үсрэээд дэлхийхээс хөөртөл нь хийнэ шүү.
Сан: Татах хүч байгаа цагт дэлхийгээс хөөрнө гэдэг боломжгүй л...
Ки: Хөөе хөөе. Татах хүчнээс илүү хүчтэй гэж байна. Алив ээ. Урагшаа.
Сан: Эхэлж байна. За, эхлээрэй.
Ки: Камер ойртлоо...
Сан: Камер ойртлоо.
Эр: Том үйл явдал.
Ки: Баннер буулгалаа. Захирлын зураг... Шарнууд... гарах ёстой байсан чинь... Мүнхаг аа. Мүнхаг аа.
Ха: Аан?
Эр: Энийг хар даа...
Ки: Захирлын зураг хаана байна аа?
Эр: биеийн ядаргааг тайлна.
Ха: Яах аргагүй голд нь тавь гэж хэлсэн юм даа.
Эр: ГАУС компаний бүтээгдэхүүн...
Ки: Ёстой... Хүлээгээрэй. Хүлээ. Хөөе тэр тэр тэр... Тэнд... Юу вэ? Захирлын зураг яагаад тэнд байдаг билээ?
Сан: Үнэхээр дэлхийгээс хөөрөх нь дээ...
Эр: Манай өнөөдрийн чухал мөч ирээд байна...
Ха: Бөмбөлөгөн дээрх зураг, баннер дээрх зураг хоёрыг сольчихсон байна...
Ки: Энэ чинь юу вэ? Юу болоод байна аа? Шалгахгүй яасан юм? Хүлээгээрэй. Нум сумаар харвана шдээ...
Эр: Буудлагын спортоор хичээллэдэг Космик Гёрлс хамтлагийн дуучин Да Ёон тэр бөмбөлөгийг харвах болно.
Ха: Худлаарай. Хурдлаарай.
Ки: Матан аа, хурдал.
Ми: Хүлээгээрэй хүлээ хүлээ...
Сан: Хөтлөгчийг зогсоогоорой.
Ми: Болохгүй ээ. Болохгүй.
Сан: болохгүй ээ. Болохгүй... хүлээгээрэй.
С: биш ээ. Болохгүй ээ.
Ки: Болохгүй ээ.
Эр: Гурав...
Ки: Болохгүй ээ.
Бүгд: Болохгүй ээ. Гүйгээрэй. Болохгүй ээ. Болохгүй болохгүй. Хурдлаарай. Болиулаарай.
Сан: болохгүй ээ.
Эр:... Хоёр... Нэг... Харваад...
Охин: Тэр өвөө үхчихлээ.
Ви: Бид нар ч гэсэн үхнэ ээ.
Ки: Захирал аа. Захирал аа. Захирал аа.
Ви: За, гүйцэтгэх захирал аа. Та ч гэсэн хараа юу? Тийм л юм болчихлоо.
********************
На: Oh my god /Өө май гаад/. Баларсан. Баларсан. Азиз. Надад өөр бичлэг үзүүлж болох уу? Азиз? Ази... Азиз... Хааччихав аа?
А: Яасан ч хүнд юм.
На: Юу вэ? Хаачаад ирж байгаа юм?
А: Нарэгийн хэрэгтэй юмнуудыг аваад ирлээ.
На: Юу юм?
А: Тада...
На: Юу вэ? Дайн болж байгаа юм уу?
А: Санаа зоволтгүй зүгээр л хэрэглэ. Миний сэтгэл.
На: Тэгье ээ, ойлголоо. Алив харъя.
А: Нарэгийн идэх жигэ.
На: Аан.
А: Жигэ хутгах халбага... Халбага угаах тусгай угаагч бодис... Хадгалах сав нь... Савыг нь хийх сав... тэгээд...
На: Болно оо болно. Чи дэлгүүр хэсээд ирсэн юм биш үү?
А: Андуураад байна. Хар л даа. Нарэд дасгал хийх юм хүртэл авчирсан.
На: Хөөе. Ийм гартай дасгал хйих юм уу?
А: Өвдсөн бол сайн хөдөлж байж хурдан эдгэдэг юм. Байнга хэвтдэг Поппийг бодвол байнга гадаа гардаг байсан Коко хурдан эдгэсэн...
На: Поппийг ярихаа боль. Поппи гэнэ шүү.
А: Өө...
На: Яасан?
А: Энэ биш байна. Азиз дэлгүүрийн купоноо аваагүй байна. Хурдан явчихаад ирье. Ганцаараа тоглож байгаарай. Сууж бай. Сууж бай. Болохгүй ээ. Болохгүй. Болохгүй. Болохгүй.
На: Азиз. Азиз.
А: Хүлээж бай. Хүлээж бай.
На: Нохой гэж бодсон юм байх даа. Энэ юу вэ?
******************
Ва: Санаа байна уу? Санаа?
С: Тасгийн дарга л мэдэх байх.
Ва: Саншиг аа. Одоо яавал дээр вэ? Хөөе. Гэмшсэн царай. Гэмшсэн царай.
Ки: Ким Мүнхаг нааш ир. Гэрээт компаниас мөнгө авах болохоороо л толгой чинь ажилладаг юм уу? Сайн шалгахгүй яасан юм бэ? Ингэх юм бол сармагчин, наймаалж, дельфинээр ажлаа хийлгэсэн нь дээр.
Ха: Би зохиолч болохыг мөрөөддөг байсан. Миний амьдардаг гэр ГАУС орон сууц. Унадаг машин ГАУС моторсын машин. Ашигладаг карт ГАУС кредит карт. Намайг үхсэний дараа даатгалын мөнгө ч ГАУС-аас гарна. Би ГАУС-ын ажилтан гэх үү? Үйлчлүүлэгч гэх үү?
Ки: Маргааш өглөө олигтойхон шиг уучлалт гуйсан захиа бичээд миний ширээн дээр тавьсан байгаарай. Өнөөдрийн асуудлыг шийдэх хүртэл чи компаниас ганц алхам холдоод үзээрэй.
Ха: үйлчлүүлэгч гэвэл... Үйлчлүүлэгчдээ ингэж хандаж болдог юм уу?
Ки: Юугаа харсан юм? Өө за... Хөөе, ярьж дуусаагүй байна. Хөөе Ким Мүнхаг. Хөөе Ким Мүнхаг. Наашаа ирэхгүй юу?
Ва: Хөөе хөөе. Ким Мүнхаг. Ким ахлах аа. Юу хийгээд байгаа юм?
Ки: Хөөе, чи галзуураа юу?
Сан: Ах аа...
Ха: Тавь...
Ки: Хөөе, тайвшир...
С: Ямар нэг юм хий л дээ.
Ки: Чи яах гэж байна?
Ха: Энүүгээр... намайг шийтгэ... Багтаа ч, тасгийн дарга танд ч байнга төвөг удаж байдаг болохоор... Зодуулж байж л ухаан орох байх. Зодуулж байж л тасгийн дарга тан шиг алдаа гаргахгүй ажиллаж, бусдад хүндлэгдэнэ. Гуйж байна тасгийн дарга аа.
Ки: Хөөе хөөе. Мүнхаг аа. Анхнаасаа нямбай байхгүй дээ. Яах гэж ийм асуудал гаргасан юм? Үгүй ээ, үгүй үгүй. Уучлаарай. Уучлаарай. Зүгээр ээ, зүгээр. Босоод ир, босоод ир. Намайг уучлаарай.
Ха: Тасгийн дарга аа. Намайг уучлаарай.
Ки: Бүр нулимс гарчихлаа. Ингэхэд энэ юун үнэр вэ? Хөөе, алив хүлээж бай... Биднийг маргааш дахиад загнах байх даа. Загнуулах байсан ч өнгөрсөн, өнөөдөр завтай хүмүүс нь хамт саунд орж, хөлсөө гаргая. Та нар түрүүлээд бууж бай. Би ариун цэврийн өрөө орчихоод очъё. Амжилт.
Ва: Амжилт.
Ха: Амжилт. Би саун явахгүй, архи уухаар явлаа. И Саншиг хамт явъя. Чи бид хоёр тасгийн даргад харагдахгүй байсан нь дээр биз дээ?
Сан: Тийм ээ.
Ва: Юу вэ? Та нар тэгээд явчихаар чинь яах юм? Тэгвэл би ч гэсэн явахгүй.
Тан: Тоглоом тоглоод шийдчих үү? Хурдан. Тонгойх тоглоом. Нэг. Чадчихлаа. Би чадлаа.
*****************
Ва: Тоглоом тоглож яадаг юм? Ийм юмыг хамгийн бага нь хийдэг юм.
Ки: Хөөе. Хэн нийтийн саунд дотуур өмд өмсөж байсан юм. Эндхийн эзэн харвал чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ. Хурдан гараад тайлчихаад ир.
Тан: Заавал нүцгэн байх ёстой юм уу?
Ки: Нуух дуртай байх нь ээ. Хар л даа. Дотуур өмдтэй хүн энд байна уу? Хөөе. Чи саунд орж үзээгүй юм уу? Хөөе, гараад ир. Гараад ир ээ. За, цаашаа хар.
Тан: Яах гэж байгаа юм?
Ки: Усанд дэвтсэн болохоор одоо үрэх хэрэгтэй биз дээ.
Тан: Би долоо хоногт хоёр удаа ягаан давсаар үрдэг болохоор зүгээр ээ.
Ки: Юу яриад байгаа юм? Эргээд хар.
Тан: Зү зүгээр ээ.
Ки: За, эхэллээ шүү.
Тан: Хичнээн дургүй байгаа ч... сайхан санагдаж байна. Хуурч байна... юм унаад байна... тэр доор унаж байна. Ягаан давстай скраб... юу ч биш байж... Анх удаа... нялх хүүхэд шиг арьсны мэдрэмж.
Ки: Солигд. Юу хийгээд байгаа юм? Чиний ээлж... Хөөе чангахан үр. Чанга... Арьс хуулах гээ юу... Олигтойхон үр.
*************
На: Эгч ээ, өнөөдөр болсон үйл ажиллагааг үзсэн. Их ядарсан байх даа.
С: Шинэ юм биш дээ. Осол компанид биш чамд л тохиолдох хэрэгтэй байх.
На: Осол орчихсон байгаа хүнд ингэж хэлж болдог юм уу?
С: Юу болж байна? Хэлээдэх. Хол явсан уу?
На: Явсан? Хаашаа явах гэж?
С: Хэр ахицтай байна. Хэр хол явсан юм?
На: Ямар ахиц вэ?
С: Ярьж байгааг нь? Ганц хананы зайтай амьдардаг залуугийн дэргэд хэд хоног байчихаад. Бурхны өгсөн боломжийг салхинд хийсгэчихэж байгаа юм уу? Халэлуяа.
На: Тэгээд яах юм? Би хэлсэн биз дээ. Хажуу айлын залууд дургүй гэж.
С: Тэр чинь анхны сэтгэгдэл. Одоо тийм биш биз дээ?
На: Үгүй гээд байхад даа. Тэгээд ч гүрээний артери, хүйсний нүх хоёр сэтгэл хөдлөлийг яаж ойлгодог юм. Өөрийнхөө сэтгэлийг би л ойлгоно шд.
С: Чи... Ажил дээр дүгнэлт хийхдээ хамгийн түрүүнд юунаас эхэлдэг вэ? Статистикаас эхэлдэг биз дээ? Өгөгдөлд дүн шинжилгээ хийж, тайлбарлаж, хүнснэгтэд оруулдаг. Яах гэж?
На: Ёстой. Мэдэхгүй ээ, мэдэхгүй, мэдэхгүй.
С: Мэдэхгүй болохоор. Мэдэхгүй болохоор статистик дээр тулгуурлаж байгаа шд. Олон сая, тэрбус компаниуд ч яахаа мэдэхгүй учраас л статистикт гол анхаарлаа хандуулдаг. Хүн хичнээн хэцүү байв гэж дээ? Чиний сэтгэл болохоор чи мэднэ гэсэн үү? Хн. Инээд хүргэж байх шив.
На: Ёстой нээрээ. Мэдэгүй ээ, эгч ээ. Үнэн шүү...
С: Эхлээд, жаахан ахиц гаргаад үз.
На: Ахиц уу?
С: Жаахан өдөөд үз л дээ. Тэгвэл ямар нэг мэдрэмж төрж л таараа. Энэ харилцаа тийм эсвэл үгүй.
На: Ахиц...
*******************
Ха: Саншиг аа, нэг барьчихъя.
Сан: Баярлалаа.
На: Саншиг аа, тараад манайхаар ороод ирээрэй.
Ха: Чи өнөөдөр яагаад биеэ бариад байгаа юм? Гэрт чинь амраг чинь хүлээж байгаа юм уу? Хэн юм?
Сан: Үгүй ээ, үгүй. Гэрт... Асаргаа шаардлагатай ааштай нохой байгаа.
Ха: Аан. Чи нохойтой юм уу? Мэдээгүй шд. Чи бид хоёр тухтай ч архи ууж чадахгүй гэр рүүгээ яарч байдаг. Нийтлэг зүйл их байх юм аа. Үгүй ээ, үгүй. Хүлээгээрэй. Ингэхээ больё. Эрт явахгүй бол болохгүй болохоор... зүгээр л ганц уучихъя.
Сан: Энийг бүгдийг... бүгдийг нь уух юм уу?
Ха: За, окей. Гэрийн эздийн төлөө. Уан шот /One shot/. Сайхан байна. Сайхан байна. За, тэгвэл...
Сан: Ах аа, энэ юу вэ?
Ха: Юу?
Сан: Энэ...
Ха: Саншиг аа, чи согтчихоо юу? Уан шот. Хүссэн хэмжээгээрээ л уу гэсэн үг шд. Явъя.
Сан: Ах аа... Эгч ээ.
На: Ирээд энд суу. Азиз энийг орхиод явчихсан байна. Энэ картан дээр И Саншиг гэдэг нэр байна. Яагаад?
Сан: Энэ яагаад Азизд байдаг билээ? Баярл...
На: Бүгдийг нь сонссон. Азизт цагаар цалин өгөх болохоор намайг асар гэсэн гээ биз дээ?
Сан: Тийм ээ.
На: Ингэхэд чи яах гээд байгаа юм? Надад таалагдах юм шиг байна уу?
Сан: Тэгээд яах юм? Та өөрөө намайг хол бай гэсэн шд.
На: Согтчихсон юм уу? Хн. Согтуу байх шив. Итгэмээргүй байна. Хүнийг ийм болгочихоод хоолойгоор чинь архи давж байна уу?
Сан: Тийм ээ, зүгээр давж байна.
На: Юу гэнэ ээ? И Саншиг, галзуураа юу?
Сан: Тийм ээ, галзуурсан. Бас архи уусан. Эгч ээ, өнөөдөр манай баг хэрэг тарьчихсан. Тэрийг харсан уу?
На: Хэрэггүй ээ. Явж унт. Маргааш ярилцъя.
Сан: Эгч ээ, эгч ээ. Эгч ээ. Намайг сонс л доо. Тасгийн даргын амнаас хөөс сахарч байсан. Мүнхаг ах зөндөө уйлсан. Энд ч бөөн юм, тэнд ч бөөн юм... Тэгсэн чинь надад... та л бодогдоод байсан. Эгч байсан бол... Манай Нарэ эгч байсан бол... солиотой харааж байгаа даа... Массажны хүн аппарат болоод намайг хаа сайгүй хатгаад... өвдөөгүй газруудад хүртэл хатгаад...
На: Энэ новш муу чинь...
Сан: Яг наадах чинь. Та бол массажны хүн аппарат. Эгч ээ, би судалгааны тасагтай хамтарч ажилладаг юм билүү. Булчин тайвшруулдаг аппарат биш, таны уурыг гаргадаг аппарат хийвэл... ГАУС массажны аппарат, уур гаргадаг тохиргоо... Нарэ эгчийн уур гарч байна. Гэхдээ хорвоод тийм тохируулга байхгүй л дээ. Тэгвэл эгч та өдөр болгон уурлана.
На: Өдөр болгон хэнээс болж уурладаг билээ дээ?
Сан: хэнээс болж? Аан, надаас болдог байх нь ээ. Тийм байна. Надаас болдог юм байна. Эгч ээ, өдөр болгон надаас болж зовдог байх нь ээ? Эгч ээ, яах вэ? Би өөдгүй амьтан байж. Эртээд бас Хэёонаас болоод таныг ичгэвтэр байдалд оруулаад. Эгч тантай амаа нийлүүлдэг байж.
На: Юу нийлнэ ээ? Хөөх. Чамайг дуудах хэрэггүй байж. Яв. Яв гэж байна. Би эмээ уулаа.
Сан: Эм ээ? Эгч ээ, би уулгаад өгье.
На: Удахгүй гипсээ авахуулах болохоор би өөрөө хийчихнэ ээ.
Сан: Үгүй ээ, эгч ээ. Хүлээж бай.
На: Яв гэж байна.
Сан: Тасалж аваад... гаргаад... Тэгээд...
На: Бо...
Сан: За эгч ээ, аа... аа...
На: Хэрэггүй гэж байна.
Сан: Эгч ээ. Үнэхээр үнэхээр уучлаарай. Өдөржин хэцүү байсан. Танд санаа зовоод, хүмүүс таныг яаж гэмтсэнийг асуухаар... юу гэж хэлэхээ ч мэдэхгүй.
На: Тэгвэл ам нийлүүлэх хэрэгтэй юм байна.
Сан: Юу?
На: Яасан? Дургүй байгаа юм уу?
Сан: Үгүй ээ, дуртай. Эгч ээ.
На: Бачимдмаар юм.
*****************
Ха: Энэ муу компанийг дээ. Хүссэн үедээ гарчихдаг бол хичнээн сайхан.
Тан: Тэгж болохгүй шалтгаан байгаа юм уу?
Ха: Шалтгаан олон байгаа. Аав нь ирлээ.
Охин. Аав аа.
Хүү: аав аа.
Ха: Сайн байж байсан уу?
Хүү: Аав аа, хамт тоглоё.
Эм: Ирчихсэн үү?
Охин: Аав аа, шарсан тахиа идье.
Эм: Аав нь ядарч байгаа байх. Хэдүүлээ массаж хйиж өгөх үү?
Хүү: Тэгье.
Хүү: Тэгье...
Ха: Сайхан байна... сайхан байна... сайхан...
Эм: Хүүхдүүд ээ, зөөлөн.
Ха: ХҮлээгээрэй. Ёоёоё ...
Эм: Өвдсөн ч гэсэн сайхан байгаа биз? Илүү ихээр мэдрээрэй. ГАУС массажны аппрат.
На: Надад сайн гээд дайраад байвал яах вэ?
Сан: Өчигдөр бидний дунд ямар нэг юм болсон юм уу? Сүүлийн үед хүссэн хүнээ үнсдэг болсон шд. Тийм ээ, эгч ээ.
На: Мэдээж.
П: Өөрөө ирэхгүй бол би ирүүлнэ.
С: И Саншиг та хоёр ямар харилцаатай юм?
Ми: Хүүгээ бодох хэрэгтэй биз дээ. 7цагт уулзъя.
Тан: Бүгд сэжигтэн гэсэн үг үү?
На: И Саншигтай уулзах аа? И Саншигийг хэн эр хүн гэж хардаг юм?
Сан: би... ёстой хөөрхөн.
Эм: Маркетингийн гуравдугаар тасаг тарсан. Ажлаа сайн цэгцлээрэй.
Сан: Манай багийг тараасан. Эгч ээ, одоо больё. Яа яа яагаад? Эгч та түрүүлээд...
На: Чи... хэлээ болохгүй шд.
Сан: Аан... би би уучлаарай. Тэгэхгүй ээ. Яасан бэ? Дундаас нь больж бүр ч болохгүй.
С:
6-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Сан:
На:
Сан:
На:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Сан:
Back to episodes Go home