Paw patrol S2-20

Гөлөгнүүд хотын даргын тэмцээнийг аварсан нь

Роки: Өө, тийм, аааа...

Райдер:   Надад эрэг чангалах түлхүүр хэрэгтэй юм шиг байна.

Роки: Хавчааран гар! Нэг эрэг чангалах түлхүүр очлоо!

Райдер:   Төгс. Ингээд хөдөлгүүрт санаа тавьчихлаа. Баярлалаа, Роки.

Роки: Зүгээр дээ, Райдер.

Хамдингер:   Бусад бүх хотын дарга нар ялагдахыг баталгаажуулж байгаа болохоор би энэ жилийн Хотын дарга нарын уралдаанд түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Өө, тэнгэр минь! Энэ Хотын дарга Гүүдвэйгийн уралдааны завь мөн үү? Хмм... Сүйрлийн багийнхан, та нар яахаа мэднэ. Уучлаарай, Хотын дарга Гүүдвэй, энэ таны жил биш... дахиад л!

Гүүдвей:  Хотын дарга нарын уралдаан үнэхээр хэцүү шүү. Би усанд сэлэх, гүйх, ... завь сэлүүрдэх хэрэгтэй. Би үнэхээр сургуулилах хэрэгтэй. Ус! Живж байна! Туслаарай!

Зума: Завинд ус орох үед үнэхээр хэцүү байдаг шүү. Санаа зоволтгүй, хотын дарга аа, би танд туслах болно!

Гүүдвей:  Өө! Хэрэв миний завиа засуулж амжихгүй бол би Хотын дарга нарын уралдаанд хэзээ ч түрүүлэхгүй.

Чэйс: Райдер руу залга! Тэр юу хийхээ мэднэ.

Гүүдвей:  Би мэдлээ! Райдер руу залгая! Тэр юу хийхээ мэднэ.

Райдер:   Сайн уу, Хотын дарга Гүүдвей.

Гүүдвей:  Райдер! Хотын даргын уралдаан маргааш болох гэж байхад миний завь цоорчихлоо. Надад хийх ажил маш зүйл байна.  Завь, гүйлт... Туслаарай!

Райдер:   Санаа зоволтгүй, Хотын дарга Гүүдвей. Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгүй ажил гэж үгүй. Зоригт эргүүлүүд цамхаг руу!

Зэрэг:      Райдер дуудаж байна!

Маршалл:     Өө! Болгоомжтой! Өө, өөөө! Айн? Хөөе, гөлөгнүүдээ. Та нар яагаад ингэж их удсан бэ?

Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ.

Райдер:   Уралдсаж ирсэнд баярлалаа, залуусаа. Адал явдлын тохойд хотын дарга нарын уралдаан маргааш болно. Хотын дарга Гүүдвэй уралдаанд оролцохоор бэлтгэлээ базааж байсан ч завь нь цоорчээ.

Гүүдвей:  Би юу хийх вэ? Би юу хийх вэ? Би юу хийх вэ?

Райдер:   Түүнд завиа засах, уралдаанд бэлтгэхэд бидний тусламж хэрэгтэй байна. Чэйс, Хотын дарга Гүүдвейг уралдааны гүйлтийн хэсэгт сургахад чиний чанга яригч болон, конуснуудыг ашиглая.

Чэйс: Дасгалжуулагч Чэйс албандаа бэлэн!

Райдер:   Роки, чи  багажны гараараа Хотын дарга Гүүдвэйн завийг засах хэрэгтэйшүү.

Роки: Ногоон гэрлээр урагшаа!

Райдер:   Хотын дарга Гүүдвейд ялах хамгийн сайн боломжийг өгцгөөе. За боллоо! Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!

Дуу:  Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Чэйс ! Зоригт эргүүлүүд! Роки! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!

Маршалл:     Намайг хүлээ! Би таны сургалтын хамтрагч байх болно.

Чэйс: Чанга яригч! Дохиоогоор, бэлдээд...

Гүүдвей:  Үнэндээ... чадахгүй... нь ээ...

Чэйс: Яваарай, Хотын дарга Гүүдвей, та үүнийг хийж чадна!

Гүүдвей:  Өө, тийм ээ... тийм ээ, би чадна!

Хамдингер:   Муурын зулзагануудаа, тэр хэтэрхий хурдан юм. Түүнийг ялахын тулд өөр төлөвлөгөө хэрэгтэй.

Зулзага:  мм-хмм!

Маршалл:     Өө, өө, өө! Би зүгээрээ.

Гүүдвей:  Ураа!

Маршалл:     Гайхалтай уралдлаа!

Роки: Хмм... Райдер, энэ нүхийг хар даа.

Райдер:   Зориуд хийсэн юм шиг байна. Чэйс, чи хэн хийснийг олж мэдэц чадах?

Чэйс: А-чүү! Үүнд итгэлтэй байх хэцүү. Миний харшил... а-чүү!... хүндэрч байна!

Гүүдвей:  Бурхан өршөөг!

Райдер:   Ингэж найтаахад хүргэдэг цорын ганц зүйл бол муурын зулзага. Хмм... сэжигтэй. Үүнийг хийсэн хэн ч байсан маргаашийн уралдааныг сүйтгэхгүй болгох хэрэгтэй.

Гүүдвей:  Хотын дарга нартаа амжилт хүсье. Би энэ жил арай гэж түрүүлэх юм шиг инээдтэй мэдрэмж төрж байна!

Хамдингер:   Та өнгөрсөн жил, тэрний өмнөх жил, тэрний өмнөх жил гэж хэлсэн.

Чэйс: Уралдаанаа эхэлцгээе!

Роки: Тийм ээ, Хотын дарга Гүүдвей урагшаа!

Хамдингер:   Ийм зүйл байхад хэн сэлүүрдэх хэрэгтэй гэж? Сайн байцгаана уу, хотын дарга нар аа, баяртай хотын дарга нараа. Ялагч бол... би! Хахахаха.

Райдер:   Хотын дарга Гүүдвей манлайлж байна!

Хамдингер:   Би хоцрох нь ээ. Сардин загасаа асгаарай!

Гүүдвей:  Өө, далайн гахайнууд! Гэхдээ... Би уралдаандаа оролцож байна. Уучлаарай.

Хамдингер:   Усанд сэлж байна. Дельфинтэй тоглох цаг алга. Тэгээд ялагчаар... дахиад би!

Чэйс: Хараач!

Райдер:   Хмм... Тэнд! Чиний харшил зөв зааж байна. Энэ бол сүйрлийн багийнхан. Скай, Хамдингер, зулзагануудтай тэмцээнд булхайцаж байна. Чиний нүд тэнгэрт хэрэгтэй байна.

Скай: Одоохон!

Райдер:   Чэйс , тэд уралдааныг тасалдуулахгүй байгаа эсэхийг шалгаарай.

Чэйс: Чэйс... а-чүү... албандаа бэлэн.

Гүүдвей:  Өө, хэрэв би энэ хэвээр байвал ядаж гүйлтэд түрүүлэх болно.

Хотын дарга нар: Өө!

Чэйс: А-чүү! Айн? Нэг баррель эрдэнэ шишийн тостой сүйрлийн багийнхан уу? Тор! А-чүү! Та өнөөдөр зам дээр гулгамтгай тос асгахгүй шүү. Хотын дарга Гүүдвэй, урт алхмуудаа санаарай.

Гүүдвей:  Тиймээ... алхаа... өө, тийм.

Хамдингер:   Гүйх нь миний хэв маяг биш, харин энэ байна!

Скай: Миний түүнийг харж байна, Райдер. Тэр муур зөөвөрлөгч унаж, замаа товчилж байна.

Райдер:   Сайн байна, Скай!

Хамдингер:   Ха-ха-ха! Би тэдний дундаас хамгийн хурдан хотын дарга нь бололтой! Өө! Гуалин!

Скай: Өө үгүй ​​ээ! Райдер, Хотын дарга Хамдингерт тусламж хэрэгтэй байна!

Райдер:   Бид замдаа явж байна. Чэйс , алив ээ!

Хамдингер:   Одоо би хэзээ ч ялахгүй!

Райдер:   Сайн барьж байгаарай, Хотын дарга Хамдингер.  Зоригт эргүүлүүд энд байна. Чэйс, надад чиний тахир дэгээ хэрэгтэй байна.

Чэйс: Дэгээ!

Райдер:   Хүлээгээрэй, бид таныг аюулгүй гаргах болно.

Хамдингер:   Намайг энэ хаднаас буулга!

Чэйс: Эргүүлэгний олсоо, татаарай!

Хамдингер:   Гэхдээ би унавал яах вэ?

Райдер:   Балрахад ойрхон байлаа.

Хамдингер:   Тийм ээ, за... Намайг аварсанд чамд болон гөлөгнүүдэд баярлалаа хэлэх хэрэгтэй байна.

Райдер:   Зүгээр дээ. Булхайцагчид хэзээ ч ялдаггүй гэдгийг санаарай. Алив, гөлөгнүүд ээ, Хотын дарга Гүүдвей барианы шугамыг давахыг харцгаая.

Хамдингер:   Хэрэггүй юм!

Гүүдвей:  Би үүнийг чадлаа! Би хотын дарга нарын уралдааныг дуусгалаа!

Райдер:   Хотын дарга Хамдингер хасагдсан тул та хотын дарга нарын уралдаанд түрүүлсэн!

Гүүдвей:  Чикалетта, чи үүнийг сонссон уу? Ээждээ баяр хүргэмээргүй байна уу? Тиймээ... за... Өө, баярлалаа, Райдер, та нарын тусламжийн төлөө Зоригт эргүүлүүдэд баярлалаа.

Райдер:   Та ямар сайн гөлөгнүүд гээч!

 

 

 

 

Гөлөгнүүд хууль зөрчигчийн олзыг аварсан нь

Чэйс: Чиний ээлж, Раббл.

Маршалл:     Морин тах уу? Би тогломоор байна! Өө!  Би ялсан уу?

Чэйс: Маршалл.

Гүүдвей:  Өө, Зэрлэг Вилбурын хуучин байшинг янзлахад тусалсанд баярлалаа Райдер. Би ормоор л байна гэхдээ... орны хачиг байж магадгүй. Бас Чикалетта хорхойд дургүй.

Райдер:   Зүгээр дээ, Хотын дарга аа. Энэ хуучин хоргодох газар үнэхээр гайхалтай! Энд гайхалтай зүйлс байгаа байх даа.

Гүүдвей:  Зэрлэг Вилбур хууль бус олзоо эдгээр уулсын хаа нэгтээ нуусан гэдэг. Хотын танхимд бүгдийг нь дэлгэмээр л байна.

Хамдингер:   Уучлаарай, Хотын дарга Гүүдвей. Би Зэрлэг Вилбурын олзыг олоод манантай ёроолынхоо музейд дэлгэх болно!

Гүүдвей:  Манантай ёроолд музей ч байхгүй.

Хамдингер:   Би нэгийг... барьж байна. Өөрийнхөө гэрт

Райдер:   Энэ нь хуучин газрын зураг шиг харагдаж байна.

ГүүдвХамдин :     Газрын зураг?!

Гүүдвей:  Энэ нь Зэрлэг Вилбурын нуусан олзны газрын зураг байж магадгүй.

Райдер:   Уулын агуй руу жим гарсан байна. Энэ долларын тэмдэг нь Зэрлэг Вилбур олзоо нуусан газар байх ёстой!

Хамдингер:   Наад газрын зураг чинь үнэхээр хөөрхөн юм би... зургийг нь авах хэрэгтэй. Эхлээд олзыг авсан нь хожно! Олсон нь ялж, ялагдагсад уйлдаг! Ха-ха-ха!

Гүүдвей:  Өө, бүхээгийн цох! Хэрвээ Хамдингер олзыг олвол тэр өөртөө үлдээх болно!

Райдер:   Санаа зоволтгүй, Хотын дарга Гүүдвей. Хотын дарга Хамдингерээс өмнө олзыг олоход хэн тусалж чадахыг би мэднэ. Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгүй ажил гэж үгүй! Зоригт эргүүлүүд, Цамхаг руу!

Зэрэг:      Райдер дуудаж байна!

Маршалл:     Өө, өө! Өө! Хараач, цагирагт орчихсон байна!

Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ!

Райдер:   Залуусаа, би Зэрлэг Вилбурын олзоо хаана нуусныг харуулсан хуучин газрын зургийг оллоо.

Зэрэг:      Гайхалтай! Янзтай!

Райдер:   Асуудал нь хотын дарга Хамдингерт газрын зургийн хуулбар байгаа бөгөөд биднээс түрүүлээд эхлэчихсэн байгаа. Тэр олзоо өөртөө үлдээхийг хүсч байна! Чэйс, хотын дарга Хамдингерийг хянахын тулд дроноо ашиглах хэрэгтэй шүү.

Чэйс: Тагнуулч Чэйс албандаа гарлаа.

Райдер:   Раббл, чи хүрзээрээ нуугдсан олзыг ухахад туслаарай.

Раббл:     Алив ухацгаая!

Райдер:   За боллоо, Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!

Дуу:  Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Чэйс! Зоригт эргүүлүүд! Раббл! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!

Райдер:   Бид цаашаа машин жолоодож чадахгүй, найзуудаа. Эндээс явган явах хэрэгтэй юм байна. Чэйс, Хотын дарга Хамдингерийг хайхаар дроноо явуулаарай.

Чэйс: Дроноо бэлтгээл! Хөөрөөрэй! Хотын дарга Хамдингерийг олоорой.

Раббл:     Бид аль замаар явах ёстой вэ, Райдер?

Райдер:   Газрын зургийг шалгацгаая. Эхнийнууц түлхүүр: заан нэмэх нь мод.

Раббл:     Гэхдээ ууланд заан байдаггүй.

Райдер:   Магадгүй тэр заан шиг юмыг хэлсэн байх.

Чэйс: Заан мод!

Райдер:   Газрын зургийн дагуу бид зааны модыг тойрон явна. Аливээ!

Раббл:     Чэйс! Хоёр хошуутай заан! Ха-ха!

Райдер:   Чиний дрон хотын даргыг олжээ, Чэйс. Гол гаталж мод дээгүүр явж байна.

Чэйс: Тэр тэнд байна! Аливээ!

Хамдингер:   Юу? Энэ удаад биш шүү, Зоригт эргүүлүүдээ. Одоо гатлах оролдлогод чинь амжилт хүсье! Ха-ха-ха!

Райдер:   Чэйс , татлага олсоо ашигла.

Чэйс: ойлголоо! Татлага олс!

Раббл:     Яахүүү!

Райдер:   За, Чэйс! Гайхалтай байлаа, Чэйс!

Чэйс: Райдер, одоо хаашаа вэ?

Райдер:   Газрын зураг дээр цасан хүн рүү зүүн тийш эргэ гэж бичсэн байна.

Чэйс: Цасан хүн?! Тэр олзоо өвөл нуусан байх.

Раббл:     Эсвэл тэр энийг хэлсэн юмуу... цасан хүн чулуу!

Райдер:   Сайн харлаа, Раббл!

Раббл:     Хмм... ямар нэг зүйл дутуу байна. Би мэднэ!... Одоо цасан хүн шиг харагдаж байна.

Райдер:   Хотын дарга Хамдингер түрүүлж байна. Бид яарах хэрэгтэй.

Раббл:     Би түүнийг харж байна!

Райдер:   Өө үгүй, тэр хуучин олсон гүүр найдвартай харагдахгүй байна.

Хамдингер:   Цаашаа явж үзээ, Айн? Өө... Өө!

Райдер:   Найзуудаа, бид хотын даргад туслах ёстой.

Чэйс: Гэхдээ миний тор тийм ч хол явахгүй.

Райдер:   Энд хурдан ирж чадах гөлөг хэрэгтэй. Уулын гөлөг! Эверест, Райдер байна. Чи хуучин хавцлын гүүрэн дээр холбогч дэгээгээ авчрах хэрэгтэй байна. Хотын дарга Хамдингер гүүрэн дээр гацсан байна!

Эверест: Замдаа гарлаа, Райдер! Зам бартаатай байсан ч Эверест алдахгүй!

Дуу:  Эверест! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!

Хамдингер:   Туслаарай!

Эверест: Би ирчихлээ, Райдер.

Райдер:   Эверест, дэгээгээ модны мөчирлүү буудаж, хотын даргын дэргэд буу.

Эверест: Ядах юмгүй! Холбогч дэгээ!

Хамдингер:   Өө...

Райдер:   Төгс, Эверест! Одоо олсноос бариад хавцлын ирмэг хүртэл савлуулаарай.

Хамдингер:   Гэхдээ би унавал яах вэ?

Райдер:   Зүгээр дээ та унахгүй!

Хамдингер:   Өө!

Райдер:   Чэйс , тороо!

Чэйс: Тор!

Хамдингер:   Өө!

Райдер:   Тийм ээ!

Раббл:     Бид чадлаа!

Райдер:   Сайн байлаа, найзуудаа!

Хамдингер:   Баярлалаа, Райдер. Аварсанд чинь талархаж байна.

Райдер:   Санаа зоволтгүй ээ, хотын дарга аа. Хэрэв танд асуудал тулгарвал зүгээр л тусламж дуудаарай.

Хамдингер:   За, дараа уулзъя! Би олз олохоор явлаа!

Чэйс: Гэхдээ... гэхдээ... бид дөнгөж сая түүнийг аварсан!

Раббл:     Бид бас ийшээ гарах зам олох хэрэгтэй!

Эверест: Бүү санаа зов, гөлөгнүүдээ. Би энэ хавцлыг сарвууныхаа ар шиг л мэднэ.

Райдер:   Би энэ товч замыг огт мэдээгүй шүү.

Чэйс: Дараа нь яах вэ, Райдер?

Райдер:   Газрын зургийг шалгацгаая. Үлдсэн ганц зүйл бол том Экс юм. Бид одоо бараг очих ёстой.

Бүгд: Экс!

Райдер:   Агуй энд хаа нэгтээ байх ёстой.

Раббл:     Тэнд байна!

Райдер:   Сайн байлаа, гөлөгнүүдээ!

Чэйс: Гэрэл!

Раббл:     Хотын дарга Хамдингерийг ялна гэдэгтээ итгэлтэй байна!

Райдер:   За, найзуудаа, дотор нь юу байгааг харцгаая.

Гөлөг:      Өө!

Чэйс: Зүгээр л сарьсан багваахай. байна

Раббл:     Тиймээ, сүйдтэй юм биш.

Райдер:   Энд бас нэг X  байна. Раббл, доор нь юу байгааг үз даа.

Раббл:     Хүрз! Ямар нэг зүйл оллоо, Райдер!

Чэйс: Гайхалтай!

Эверест: Чэйс!

Раббл:     Хүлээгээрэй, энд бас нэг өөр юм байна.

Чэйс: Энэ юу вэ, Раббл?

Хамдингер:   Зэрлэг Вилбурын олз!

Чэйс: Хөөе! Бид үүнийг олсон!

Хамдингер:   Тэгээд би энд байж байхад нь олсон. Олсон хүний олж, хаясан хүний гарз. Энэ бүгд минийх! Айн! Юу вэ? Дотуур хослол уу? Энэ тийм үнэ цэнэтэй олз биш.

Райдер:   Мэдэхгүй ээ, хотын дарга аа. Эрт дээр цагийн хүйтэн жавартай үед урт дотуур хувцас авч болох хамгийн сайхан зүйл байсан гэдэгт мөрийцөхөд бэлэн байна.

Хамдингер:   Аааххх... Хотын дарга Гүүдвэй энэ хууль бус олзоо авна биз. Би лав хүсэхгүй байна! Тэр л урт хослолтой хотын дарга болно биз, би биш шүү.

Раббл:     Алив, нүхэнд өөр юу байгааг харцгаая.

Эверест: Магадгүй дотуур хувцастай тохирох малгай байх.

Бүгд: Өө!

Раббл:     Жинхэнэ эртний дээрмийн олз уу?

Гүүдвей:  Өө, гайхалтай ажиллалаа, Зоригт эргүүлүүдээ. Эртний зоос! Өө, эдгээр гайхалтай хуучин урт хувцаснуудыг хар даа! Би үүнийг музейд тавина гэхээс тэсэн ядан хүлээж байна.

Хамдингер:   Жинхэнэ алт, мөнгөн зоос уу?

Гүүдвей:  Тиймээ, Хотын дарга Хамдингер, таны үргэлж хэлдэг шиг олсон хүний олз...

Хамдингер:   Ялагдсан хүмүүс ... уйлдаг!

Гүүдвей:  Өө, энэ урт өмднүүд үнэхээр хөөрхөн юм.

Эверест: Өө!

Хамдингер:   Өө...

Райдер:   Ямар сайн тахиа, ямар сайн гөлөгнүүд вэ!

 

Back to episodes Go home