Peaky Blinders 5

1-р хэсэг 5-р анги

Жинхэнэ нэр нь: Иртэй саравчит малгайтнууд

Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/

Үргэлжлэл: 00:58:59 мин.

Дүрүүд:

Честер Кэмпбелл

Артур Шелби

Томми Шелби

Жон Шелби

Финн Шелби

Чарли Стронг

Билли Кимбер

Робертс

 

Элизабет «Полли» Грей

Грейс Бёржесс

Эйда Шелби

+Эсме Марта Ли

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Өмнөх ангид:    

Арт:    Хүмүүс надаас миний хариултыг нь мэдэхгүй асуултуудын асуусаар л байна.  

Том:   Одоо бидэнд пулемётууд байна. Цагдаа нар тэднийг олохгүй байгаа.

Эр:      Зэвсэг, ноён Шелби. Бид сайн мөнгө төлнө.

Том:   Та нар хэнийг төлөөлж байна?

Эр:      Ирландын бүгд найрамдахын арми.

Эр:      Чи хэн гээч вэ? Цагдаа юу?

Чес:    Тэр ИХА-ын хүн болохоор нь чи араас нь дагасан.

Грейс:    Би түүнд мэдээлэл байж магадгүй гэж бодоод араас дагаж байсан юм.

Чес:    Халхавчин дор ажиллах хамгийн хэцүү юм нь чи хэн гэдгээ мартахгүй байх.

Пол:   Дүү чинь төрөх гэж байна, нэг нь энд үлдэх хэрэгтэй.

Том:   Таны зөв, Пол. Би амлаж байна. Фреддид аюулгүй гэж хэл.

Фред: Манай ертөнцөд тавтай морил, хүү минь.

Эйда: Фредди.

Фред: Эйда.

Том:   Поли! Поли!

Пол:   Цагдаа түүний эцгийг нь бариад явчихлаа! Муу худалч!    

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Гол дүрүүдэд:

Киллиан Мёрфи, Сэм Нейлл, Хелен Макрори

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иртэй саравчит малгайтнууд – 5 – р анги  

Зохиолыг бичсэн – Стивен Найт

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Пол:   Хаалгаа нээ, хонгор минь. Би чамд, хүүхдэд чинь зарим юм авчирлаа. Шинэхэн талх, өндөг авчирсан. Би энд үлдээлээ. Эйда, нялх үрээ бодооч. Хүүхдүүдэд зарчим гэж байдаггүй юм.        

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Том:   Та Эйдатай ярилцсан уу?

Пол:   Тэр юу ч хэлээгүй.

Том:   Та түүнд хэлсэн үү?

Пол:   Би түүнд зөвхөн өөрөө итгэлтэй байгаа зүйлийг л хэлнэ.

Том:   Би үүнийг сүүлчийн удаа хэлж байна. Би Фредди Торныг барьж өгөөгүй.

Пол:   Томми, би чамд библээр андгайл гэж хэлэхсэн, гэвч чи тэгж тэгэхгүй, тийм биз дээ? Чамд ариун юу ч байхгүй. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Грейс:    Энд цай байна.

Том:   Шинэ систем байна. Бүгдийг тэмдэглэж байна уу?

Грейс:    Тиймээ. Хар таван хошуу. Энэ ямар учиртай юм?

Том:   Хар таван хошууны өдөр... энэ өдөр бид Билл Кимберийг, бас түүнийг хүмүүсийг зайлуулна. Хэн ч үүнийг мэдэхгүй.

Грейс:    Чиний гэр бүл мэдэхгүй юу?

Том:   Грейс... Миний гэр бүлийнхэн бүгд намайг үзэн яддаг. Би тэдэнд хэлж яах юм?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Тэр бүр солиорсон байна, чөтгөр гэж. Хамгийн сайн найзыгаа тийм болгох гэж.

Арт:    Хөршүүдээс нь болсон юм, Жон. Тэд цонхоор харсан гэсэн.   

Жон:  Тиймээ, хэрэв чи тэгж бодсон бол ганцхан тийм бодолтой хүн нь чи. Тэрийг хар даа. Хараач. Мөнгийг хүрздэж байна.

Арт:    Энэ газрыг хэн ажиллуулдаг вэ?

Эр:      Марсден гэгч. Смолл Хитийн энэ дэвжээн дээр өвөлжих санаатай байгаа.

Арт:    Тийм гэж үү?

Эр:      Тэгж сонссон.

Жон:  Смолл Хитэд бүхнийг чадагч Томмигийн зөвшөөрөлгүй хэн ч юу ч хийж болохгүй.

Арт:    Ноён Марсден гэж өөрөө юу? Дэвжээний эзэн!

Марс: Тиймээ, би байна.

Арт:    Манай энэ газар өөрийн дүрэм журамтай. Чи энд гар тулаан зохион байгуулдаг гэж би сонслоо. Чамд зөвшөөрөл хэрэгтэй.

Марс: Зөвшөөрөл өө?

Арт:    Тодорхой төлбөртэй. Энийг хариуцсан хүн нь.

Марс: Би чамд ингэж хэлье. Би мөнгөө өөртөө үлдээнэ, харин чи тэр зөвшөөрлөө өгзгөндөө чих, тэгэх үү?  

Арт:    Чи надтай ийм маягаар яриад хэрэггүй шүү.

А Ш:   Чөтгөр гэж, та нар өөрсдийгөө хэн гэж бодоов? Намайг Артур Шелби гэдэг!

Арт:    Аав уу?

А Ш:   Тэнгэр минь.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

А Ш:   Баярлалаа. Чи сайн жаал. Эзэн минь, таны өгөөмөр хишигт талархаж байна, бидний...

Пол:   Өө, бурхан минь.

А Ш:   Эмэгтэй, гуйя. Би залбирмаар байна.

Пол:   Наад сэндвичээ идэж дуусгаад арилж үз.

А Ш:   Полли Анна, би энэ гэр бүлийн тэргүүний зочин нь. Тиймээс чи гэрийн ажлаа хийх юм уу, хогоо асгавал яасан юм?

Жон:  Өрхийн тэргүүн энд алга байна.

Арт:    Томми... тэр заримдаа надад бизнес дээр тусалдаг юм.

А Ш:   За, за, өөрөө ороод ирлээ. Сайн уу, хүү минь?

Том:   Эндээс яв.

А Ш:   Боль доо, хүү минь. Би одоо өөрчлөгдсөн.

Том:   Та энэ гэр бүлд 10 жилийн өмнө хэрэгтэй байсан. Гэтэл та биднийг хаяж явсан. Одоо хэрэггүй. Энэ гэрээс арилж үз.

Арт:    Томми, аав өөрчлөгдсөн.

Том:   Амаа тат.

А Ш:   Зүгээр ээ, хүү минь. Артур Шелби... өөрт нь найрсаг ханддаггүй газарт үлддэггүй юм. Чамайг танихын араггүй болжээ. Баяртай, хүү минь.

Арт:    Тэр бидний аав.

Том:   Тэр амиа хичээсэн новш.

Арт:    Чи аавыг амиа хичээсэн новш гэсэн үү? Энэ арай дэндлээ, Томми. Чиний ачаар бид хэдийн дүү охиноо алдсан.

Том:   Чи түүнтэй уулзмаар байна уу, Артур? Чи уулзмаар байна уу? Түүний араас яваач.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Грейс. Би манай касснаас 5 фунт авлаа, за юу?

Грейс:    Кассанд бидэнд 5 фунт байхгүй.

Арт:    Тэгвэл би манайд байгаа бүгдийг нь авлаа. 

Грейс:    Тоолж аваад баримт үлдээгээрэй. Артур, энэ тооцооны дэвтэрт надад ойлгогдохгүй юм байна.

Арт:    Надад ч гэсэн.

Грейс:    Бид 7 хоног болгон Лондонд байдаг Дэнниель Оуэн гэгчид 1 фунт 10 шиллинг шуудангаар шилжүүлж төлдөг.

Арт:    Толгойдоо сумтай Дэнни. Бидний төлөө Камден-Таун-Уорфын уушны газруудаар хэсүүчилж байдаг юм. Бидэнд мэдээ цуглуулагч. Тэр маш сайн залуу.

Грейс:    Би Толгойдоо сумтай Дэнниг үхсэн гэж бодсон.

Арт:    Тэгвэл чи буруугаар ойлгосон байна.

Грейс:    Гэхдээ би түүний булшийг харсан. Тэр буудуулсан байсан.

Арт:    Энэ италчуудын санааг амраах гэсэн арга байсан юм. Томми түүнийг зөвхөн хонины тархиар буудсан. 

Грейс:    Түүний булшинд хэн байгаа вэ?

Арт:    Сонсож бай, Грейс. Чамд юу өлзийтэй, халгүйг чи мэднэ. Чамд хамаагүй зүйлсийн талаар чи битгий асууж бай. Хэзээ ч, ойлгосон уу? Үүнийг чамд. Мөнгө авсан гэж Томмид битгий хэлээрэй.  

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

А Ш:   Хэрэв чи надад хэлбэл би Томмиг сайтар болгоод өгч чадна.

Арт:    Тиймээ. Би ч гэсэн түүнийг нэг сайн хашраамаар санагддаг. Жон, Эйда хоёр ч ялгаагүй. Үгүй ээ, Жон зарчимдаа баригдаад яаж ч чаддаггүй. Гэхдээ та түүний эхнэрийг харсан ч болоосой.

А Ш:   Чи өөрөө найз хүүхэнтэй юу, хүү минь? Эсвэл Томми зөвшөөрөхгүй байна уу?

Арт:    Ийм байна. Тэр их өөрчлөгдсөн. Та мэднэ, дайнаас хойш.

А Ш:   Тийм ээ, үнэн... Дайн хүнийг өөрчилж чаддаг. Ямартай ч намайг өөрчилсөн.

Финн: Та хаана байлдсан бэ, аав аа?

А Ш:   Хаа сайгүй, хүү минь. Хаа сайгүй.

Арт:    Тиймээ, хаа сайгүй.

А Ш:   Дараа Иисус Христийн авралын элч миний толгой дээр гэрэлтсэн юм. Би яг мөргөлчин шиг Шинэ тивд очихоор явсан.  

Арт:    Америкт.

А Ш:   Би тэнд ирээдүйг олж харсан. Казино. Мөнгөний уурхай, хүү минь. Сонс, би тэндэхийн өрсөлдөгчдийг судалж үзсэн. Тэдний ажиллах арга, бүх тогтолцоонуудыг судалсан. Энийг хар. Бүгд энд байгаа.

Арт:    Надад харуулаач.

А Ш:   Маш их мөнгө хийж болно. Би хөгширсөн, миний зүрх хагархай шил шиг. Гэхдээ л би мөрөөдөлдөө хүрэхийн төлөө энэ зүрхний цохилох хэмнэл нь хэвээрээ байгаа. Шелби... Казино, зочид буудал. Ноёд хатагтай нар өнцөг булан бүрээс тийшээ цуврах болно. Нью-Йорк, Чикаго, Бостоноос "Шелби"-д ирцгээнэ. Тэнд би хайртай хүүхдүүдийнхээ дэргэд бахархалтай зогсож байх болно. Хүүхнүүд нь ямар гээч? Яг шинэхэн тоор шиг. Чи арвыг авсан ч болно. Бид бүгдээрээ хаадууд болно.

Арт:    Хэд вэ? Гарааны мөнгө хэд болох вэ?

А Ш:   Царс модонд зөвхөн царсны боргоцой хэрэгтэй.

Арт:    Үүнийг хийцгээе. Үүнийг эхлүүлцгээе. Зүгээр л хийцгээе.

А Ш:   Энэ намайг их баярлуулах байлаа, гэвч би ах дүү нарыг хооронд нь муудалцуулах хүсэл алга. Тиймээс, чи эхлээд Томмитой ярилцвал яасан юм?

Арт:    Үгүй ээ, би түүний тушаалыг биелүүлсээр залхаж байна. Томми гэр бүлд бизнесийг ойлгодог ганцхан хүн нь биш. Харин Шелбийн мөнгө бол Шелбигийн мөнгө.

А Ш:   Миний гайхалтай хүүхдүүдийн төлөө би бурханд талархадаг. Бид үүнийг тэмдэглэх хэрэгтэй.

Арт:    Тиймээ.

А Ш:   Төлөө.

Финн: Төлөө.

А Ш:   Босоод ир, цэрэг ээ. Босоод ирээд.

Арт:    Сонсооч, би тантай үзэлцмээргүй байна, аав аа.

А Ш:   Алив ээ, хүү минь. Би чиний аав биш, нэг муу хөгшин. Босоод ир. Босооч.

Арт:    За яахав!

А Ш:   Болж байна! Чиний чадах юм энэ үү, жаалаа? Босоод ир! Энэ бол... бага Артур Шелби! Миний хүү! Би түүнд хайртай, түүгээр бахархадаг! Тэр энд байгаа та нарын хэнтэй нь ч үзэлцэж чадна!      Сайн байна, хүү минь. Чи сайн байлаа.

Арт:    Би танд хайртай, ааваа. Би танд хайртай!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Берн: Ноён Шелби юу?

Том:   Хэн асууж байна?

Берн: Намайг Бен гэдэг. Чамайг ярилцмаар байна гэснийг Кэмден-Таунд байдаг танай хүн надад хэлсэн.

Том:   Тэгвэл ярилцацгаая.

Берн: Хоёр сарын өмнө Райэн гэдэг хүн чамаас бараа худалдаж авахаар энэ газарт ирсэн. Ноён Райэнд нэг юм тохиолдсон, тэр буудуулсан байна.

Том:   Би сонссон.

Берн: Тэр их түргэн амтай хүн байсан юм. Би түүнийг мэднэ. Тэр энд дайсантай болсон юм биш биз?

Том:   Миний мэдэхээр нэг ч байхгүй.

Берн: Энэ дайсантай болох газар биш.

Том:   Бүгдэд нь найрсаг ханддаг юм, ноён Берн.

Берн: Ирландчуудыг оруулаад уу?

Том:   Ялангуяа ирландчуудад.

Берн: Райэн чамд өөрийгөө ИХА-ийн гишүүн гэж хэлсэн байсан. Түүнд бас л найрсаг хандсан уу?

Том:   Би сая хэлсэн. Шар айраг авч байгаа хүн бүхэнд найрсаг ханддаг.

Берн: Эсвэл та түүнд итгээгүй юу?

Том:   Уушны газарт заримдаа хүмүүс элдвийн юм ярьцгаадаг. Заримдаа өмнөөс нь виски ярьдаг. Хэн нь хэн бэ гэдгийг хэлэх хэцүү.

Берн: Би уудаггүй хүн, надад энэ хөгжилтэй санагдлаа. Эмгэнэлт явдалд хүрдэгээс бусдаар.

Том:   Та жимстэй ус уумаар байна уу, ноён Берн?

Берн: Юу гээч, ноён Шелби, Райэн хэдийгээр чалчаа ч гэсэн тэр холбоотой байсан. Манай ахан дүүсийн маш бат бөх холбоотой байсан. Цусаар баталгаажсан. Тэр миний үеэл байсан юм. Би өмнөд Армагаас гаралтай. Би тэндээ их нөлөөтэй. Би жимсний уснаас татгалзахгүй, ноён Шелби.

Том:   Грейс, жимстэй ус өрөөнд аваад ир. Ийшээ орцгооё. 

Грейс:    За, ноён Шелби.  

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Берн: Миний үеэл зэвсэг худалдаж авахаар ирсэн.

Том:   Харин би түүнд надад байхгүй гэж хэлсэн.

Берн: Танай хүн Дэнни Оуэн согтуу үедээ их юм ярьдаг юм билээ. Тэр гудажны адагт байдаг зэвсгийн үйлдвэрээс хулгайлсан зэвсэгүүд Иртэй саравчит малгайтнуудад байгаа гэж хэлсэн. Тэр баахан Льюис пулемётууд, бурхан ч тоолж барахгүй их сум байгаа гэж сайрхасан.

Том:   Тиймээ, манай Дэнни мөн дөө. Түүний уран сэтгэмж сайн. Миний хэлсэн шиг, заримдаа хүмүүсийн өмнөөс виски ярьдаг юм.

Берн: Зөвхөн чиний ах дүү нар зэвсгийг хаана нуусныг мэднэ гэж хэлсэн.  

Том:   Нэмээд Дэнни үйлдэрийн тэргэнцэр дотор нуугдсан германы явган цэргүүдийг харсан гэж ярьдаг. Тэр өөрийнхөө шүүрээр тэднийг буудаж байсан хүн.

Берн: Зэвсгийн үйлдвэрт манай хүмүүс байдаг юм. Та нарт байгааг тэд хэлсэн. Цагдаагийн газарт ч гэсэн манай хүмүүс ажилладаг. Бүх хүмүүс, ноён Шелби... Энэ хотын бүх хүмүүс ганцхан зүгт хуруугаар заадаг. Намайг тэнэг хүн гэж бодох хэрэггүй. Би шуудхан ажлаа яръя. Та нар энд жижиг сажиг, юухэн хээхэн хийдэг чинь надад огт хамаагүй. Гэхдээ би чамд анхааруулъя, би огт өөр төрлийн байгууллагыг төлөөлдөг. Миний үеэл алагдсан. Би бол шүүгч, тангаргатан, алуурчин. Би чамайг буруутай гэж үзэж ял тулгана. Та нар надад зэвсэг авчирч өгнө, үгүй бол би чамд, чиний бяцхан зэрлэг хулгайчуудад тамын зовлон, үхэл амсуулна. Би ойлгомжтой хэлсэн үү?  

Том:   Би чамд зарим зүйлийн талаар үнэнээ хэлье, гэхдээ зөвхөн чамд. Надад зэвсэг байгаа, гэвч надад тэд илүү ачаа болчихоод байна. Би энэ илүү ачаанаас салах цаг болсон байх. Сайн үнээр.  

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чех:    Мэлаки Берн. ИХА-ийн “Өмнөд Арма” бригдадын дарга. Чи том загас шүүрджээ.

Пол:   Бид тэдгээр зэвсгүүдийг өгөөш болгон ашиглаж өөр хэнийг барихыг хэн мэдлээ?

Чес:    Бид ээ? Бид чамтай хамт нэг баг болон хамтран ажиллах санал тавьж байна уу?

Пол:   Таны бодож байгаагаас ч илүү их нийтлэг зүйл бидэнд байдаг байх, мөрдөгч өө.

Чес:    Чи түүнийг барьж өгч чадах уу?

Пол:   Таны тусламжтайгаар. Гэхдээ, би үүнд оролцоогүй гэсэн яриаг Ирландад тараах ёстой.

Чес:    Тэгвэл би чиний асуудлыг шийдэх нь.

Том:   Харин би танд одон авч өгнө.

Чес:    Хэрэв би одон авбал ард нь чиний нэрний эхний үсгийг сийлнэ.

Том:   Өө. Миний нэрний эхний үсэг ар талд нь. Ямар харагдах бол. Мөрдөгч өө, бид учраа ололцож эхэлсэн болохоор... та нэг асуултанд хариулж өгөхгүй юу? Фредди Торнийг танд хэн барьж өгсөн бэ?

Чес:    Тэгэхээр, энэ хотын бүх хүмүүс энэ чи, ноён Шелби байсныг мэднэ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

А Ш:   Сайн уу, хүү минь.

Арт:    Энд бүгд байгаа.

 

 

А Ш:   Тийм бололтой. Бид үүгээр ер бусын гайхамшгийг бүтээнэ, хүү минь. Нэг тийм агуу зүйлийг.

Арт:    Бид хэзэнээс эхлэх вэ, аав аа?

А Ш:   Чи байж ядаж байна уу?

Арт:    Тиймээ.

А Ш:   Хөлөг онгоц баасан гарагт хөдлөнө. Надтай боксийн дэвжээн дээр уулзаарай.

Арт:    Ойлголоо, баасан гарагт.

А Ш:   Баасан гарагт.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Том:   Хэрэггүй, онгорхой орхи. Хэрэггүй.

Грейс:    Чи таагүй зүйл хүлээж байна уу?

Том:   Тиймээ.

Грейс:    Ийм цагаар уу?

Том:   Шөнө дунд бол хамгийн тохиромжтой цаг байдаг.

Грейс:    Ямар юм болоод байгаа юм?

Том:   Шөнө дундад Сент-Эндрюсийн хонх дуугарах цагт ИХА-ийн хүн энэ хаалгаар орж ирнэ. Тэд хүссэн зүйлээ авсны дараа намайг алахаар төлөвлөсөн байгаа. Чиний ажил бол тийм зүйл гаргуулахгүй байх.

Грейс:    Чи надад үүнийг анхааруулж болох байсан. 

Том:   Би өөрөө дөнгөж сая энэ тухай мэдлээ. Тэд энд, ганцаарчлан уулзахыг хүссэн.

Грейс:    Бармен тоонд орохгүй юу?

Том:   Үгүй ээ, бармен тоонд орохгүй, үгүй. Чи тэр арын өрөөнд ороод байж бай. Би тэнд сууж байна. Намайг хундагны үг хэлэнгүүт чи бууг авч, тэднийг онилж гарч ирнэ. Буудаж болохгүй, зөвхөн чиглүүл. Би үлдсэнийг нь хийнэ.

Грейс:    Чи тэднийг алах уу?

Том:   Үгүй. Цагдаа нарт тэд амьдаараа хэрэгтэй.

Грейс:    Цагдаа нар энэ тухай мэдэх юм уу?

Том:   Сонс, зүгээр л ингээд барь. Тэгээд онил, за юу? Боллоо, яваарай, яв! Түргэл, түргэл, түргэл!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Мосс: Энд хүлээж байя. Хэрэв аль нэг тал нь хохирвол энэ бидэнд хамаагүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Том:   Цангаагаа тайлахгүй юу?

Берн: Зүгээр л бидэнд заагаад аль.

Том:   Надад мөнгөө өгөөдөх. Та нарт хүрз хэрэгтэй.

Эр:      Муу хөгийн цыганы орхидос. Бид чамайг амьд үлдээнэ гэж бодсон уу?

Берн: Амар тайван нойрсоорой, ноён Шелби. 

Том:   Би яаж нойрсохоо өөрөө шийднэ. Тоонд ороогүй бармений төлөө.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Том:   Чи яах гэж буудсан юм? Яах гэж буудсан юм бэ, Грейс?

Грейс:    Би ингэж чадна гэж огт бодоогүй байсан. Би мэдээгүй...

Том:   Одоо чи намайг хэн болохыг харлаа.

Грейс:    Харин чи намайг харсан. Намайг уучлаарай.

Том:   Та нар хонхны зургаа дахь цохилтоор ирэх ёстой байсан. Та нар хонхны зургаа дахь цохилтоор ирэх ёстой байсан! Тэд бууж өгөхөөс татгалзсан. Тэд эр зоригтой байж, сайн тулалдсан.   

Мосс: Түүнийг зэрлэг араатан тасар татсан юм шиг харагдах юм. Тэгсэн ч... Ийм зүйл хэзээ ч болоогүй. Тэд энд хэзээ ч ирээгүй. Хэнд хамаатай юм?

Том:   Цогцоснуудыг эндээ аваад яв.

Мосс: Аа, тийм л дээ. Хатагтайд эд нарыг харах эвгүй байгаа. Тэгвэл би дурласан хоёр шувуухайг хамтад нь орхиё. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Грейс:    Баярлалаа.

Том:   Намайг уучлаарай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чес:    Юуны түрүүнд чамд гэж хэлэхэд... тэр чамайг энэ бохир ажилдаа оролцуулна гэж би бодсонгүй. Хэрэв би мэдсэн бол би хэзээ ч тийм зүйл гаргуулахгүй байлаа.

Грейс:    Тэр надад итгэдэг. Би танд хэлсэн. Харин та надад итгээгүй.

Чес:    Тийм байж. Түрүүч Мосс илтгэл бичиж өгсөн, мэдээж би тэрийг шатаасан. Тэр дотогш ороход та хоёр тэврэлдсэн байсан гэж тэр хэлсэн.

Грейс:    Энэ таны санаа зовох эхний зүйл үү? Тэврэлт үү?

Чес:    Чиний аюулгүй байдалд би санаа зовдог.

Грейс:    Тэр хоёрыг алсан хүн нь би. Би хяналтаа алдсан.

Чес:    Чи араатнуудтай хамт амьдардаг.

Грейс:    Тэр араатан намайг болиулах гэж оролдсон. Урд шөнө миний дотор нэг юм өөрчлөгдөх шиг болсон. Би аавынхаа өшөөг авах хүсэл одоо алга болж. Надад байсан тэр үзэн ядалт үгүй болсон. Үүнийг дагаад цаашид алба хаах шалтгаан алга.

Чес:    Чи халагдахыг хүсч байна уу?

Грейс:    Бидний даалгавар дуусах тийшээ хандсан гэж бодож байна. Зэвсгийг хаана нуусныг би мэдэх юм шиг байна.

Чес:    Чи юу? Тэгвэл хаана гэдгийг надад хэл.

Грейс:    Хэрэв миний зөв байгаад зэвсгийг олбол та Томас Шелбитэй дахиж орооцолдох хэрэггүй болно. Тийм биш гэж үү? Бидний байлдааны даалгавар дуусаж, бид хот ямар байсан тэр хэвээр нь үлдээгээд эндээс явцгаана.

Чес:    Чи надтай тохиролцоо хийх гэж оролдож байна уу? Хэрэв энэ тийм бол, чи тодорхойхон шиг хэл. 

Грейс:    Хэрэв зэвсгийг олбол та Томас Шелбийг оролдохгүй гэдгээ надад амлах ёстой. Жентльмений хүний амлалт. Та тэгж амлах уу?

Чес:    Чи яагаад түүнийг аврах гээд байгаа юм?

Грейс:    Өрөвдсөн сэтгэлээр.

Чес:    Өрөвдөх өө? Өрөвч сэтгэл гэсэн үг үү?

Грейс:    Тиймээ. Тэр өөрийнхөөрөө надад их сайн ханддаг байсан. 

Чес:    Зөөлөн сэтгэлтэн.

Грейс:    Тиймээ.  

Чес:    Ийм ажилд чи дэндүү сайхан сэтгэлтэй юм.

Грейс:    Магадгүй ээ. Тэгээд, миний төлөө түүнийг өршөөх үү?

Чес:    Би чамд амлаж байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Грейс:    Дээрэм болсны дараа 7 хоногт Сент-Эндрюс оршуулгын газарт оршуулга болсон. Оршуулагдах ёстой байсан тэр хүн амьд гэдгийг би олж мэдсэн. Артурыг яриулахад их амархан. Миний олж мэдснээр, уг оршуулганд зөвхөн ах дүү нар байлцсан, тэд булшны нүхийг ердийнхөөс илүү гүнзгий ухаж, чийгнээс хамгаалан тугалган цаасаар доторлосон байсан. Зэвсгийг тэр булшинд хийсэн байгаа.

Чес:    Тэгвэл бид шөнөөр тэр булшийг ухаж үзнэ. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чес:    Сайн ажиллаа, залуус аа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чес:    Нэг пулемётоос бусад нь энд байна.

Грейс:    Тийм бол эрхэм ээ, би халагдах өргөдлөө өгье.

Чес:    Тэг ээ. Тэг. Тэгэхээр, би одоо чиний дарга биш, чи одоо миний ажилтан биш. Тийм учраас...  Би үүнийг чамд өгөхийг дүрэм зөвшөөрдөг юм. Жирийн нэг хүн, гэхдээ сайн хүн. Чамайг бахархасан сэтгэл хайр болж хувирсан юм. Би хариу хайр нэхэхгүй, зүгээр л бидний бодол санаа ижилхэн, бидэнд нийтлэг үнэт зүйлс байдаг. Грейс... чи надтай гэрлэх үү?

Грейс:    Ноён Кэмпбелл... Та хамгийн сайхныг хүртэх ёстой.

Чес:    Учир нь түүнд байгаа юу? Энэ булшийг ухсан тэр араатан уу? Тэр мөн үү?

Грейс:    Би танд халагдах өргөдлөө өглөө өгье.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Аав аа.

А Ш:   Сайн уу, хүү минь. Миний байгаа газрыг хэн хэлснийг би асууж болох уу?

Арт:    Марсден. Тэр таныг урд шөнө янхнуудынхаа тооцоог үлдээгээд явсан гэсэн.

А Ш:   За, за... Ядаж л бид салах ёс хийх боломжтой боллоо, хүү минь.  Бас дүү нартаа баяртай гэдгийг минь хэлээрэй.

Арт:    Та яаж бидэнд ингэж хандаж чадав аа?

А Ш:   Яасан гэж, хүү минь?

Арт:    Таны ярьсан тэр бүхэн... Казино "Шелби"... бас Атлантик-Сити.

А Ш:   Яахав, яг үнэнийг хэлэхэд, би тэр газрыг тийм ч сайн мэдэхгүй, би чамд бодуулах гэж баахан худлаа ярьсан юм.

Арт:    Адгийн муу худалч! Бас хулгайч! Одоохон миний мөнгийг буцаагаад өгөөдөх!

А Ш:   Өлсгөлөнгөө дарахын тулд хулгай хийдэг хулгайчийг хүмүүс харсан ч жигшихгүй. Энэ ариун библи, хүү минь. Харин би маш удаан өлссөн. Сайн сайхныг хүсье, хүү минь.

Арт:    Би таныг хүлээсэн. Би хүлээсэн.

А Ш:   Сонс, хүү минь. Чи одоо дийлэх хэмжээнд биш. Над руу дахиж хэзээ бүү гар далай, үгүй бол би чиний хоолойг хэрчээд энэ төмөр зам дээр тасдаж хаяна шүү. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Пол:   Аав чинь хаачсан? Миний таамгласнаар, чи биднээс 500 фунт хулгайлж, янхан хайсан тэр хулгайчийн гарт өгч, өнөөх нь үрэн таран хийсэн биз. Чи юу бодож байсан юм? Чи Томмастай, эсвэл надтай ярилцалгүйгээр яаж тийм юм хийж зүрхэлдэг байна?

Арт:    Том мэдсэн үү? 

Пол:   Үгүй. Гэхдээ чи түүнд хэлэх л болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чес:    Та нар агуу ялалтанд сэтгэл ханаж болно. Бид аймшигт үр дагавараас зайлж чадлаа. Бидний ухаж гаргасан тэр зэвсгүүд гэм зэмгүй хүмүүсийг алах, төрийн эргэлт хийхэд хэзээ ч ашиглагдахгүй болсон. Гэвч, бид гэмт хэргийг илрүүлсэн ч гэлээ, гэмт этгээдийг одоо болтол шийтгэж чадаагүй байна. Тэр булшыг ухсан хүн өөртөө булш ухсан гэсэн үг. Тэр этгээд хааны тайван байдалд үхлийн аюул болоод байна. Тиймээс өнөө шөнө бид түүнд цохилт өгнө. Бид түүний хар зүрхэнд илдээ зоох болно. Бид хархнууд бугшсан бүх нүхнүүдийг самнаж түүнийг гаргаж ирэх болно. Эцэст нь бид түүн шиг юмнуудаас энэ хотыг ангижруулна. Шударга шүүх явагдана. Шударга шүүх болсон нь тод харагдах болно. Аминь. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Том:   Одоо хэцүүхэн юм болно, Финн. Чи болгоомжтой байдаг юм шүү, намайг сонсч байна уу? Би хэсэг зуур алга болох хэрэгтэй. Боллоо. Одоо гүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Тэгээд? Хэн надтай үзэлцмээр байна?

Марс: Тулаан дууссан. Бид хаагаад явах гэж байна.

Арт:    Би хэлсэн: “Хэн надтай үзэлцмээр байна?” гэж. Намайг хараал идсэн Артур Шелби гэдэг. Хэнд нь надтай үзэлцэх зориг байна?

Марс: Гэртээ харь, найз аа. Нэг сайтар нүдүүлэхээсээ өмнө. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Гар:    Дигбетад байдаг миний дүү Деритендээс олон тооны цагдаа нар ирсэн гэж хэлсэн. Томми Шелби гэгчийг хайж байна. Чөтгөр гэж.

Том:   Би хэсэг хугацаанд нуугдах хэрэгтэй боллоо.

Грейс:    Яах гэж?

Том:   Би тохиролцоо хийх боломжоо алдлаа. Нөгөө цагдаа, одоо зөвхөн тэр бид хоёр үзэлцэнэ. Би буцаж ирээд чамд зарим зүйлийг хэлнэ.

Грейс:    Цагдаа нар хэдийн Дигбетэд ирсэн гэж Гарри хэлсэн.

Том:   Тиймээ.

Грейс:    Чи наашаа ирэх нь аюултай. Яагаад?

Финн: Цагдаа нар Гаррисонд ирсэн, Томми.

Грейс:    Надтай хамт яв. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чес:    Би Томас Шелбийг хайж байна.

Гарр:  Би түүнийг огт мэдэхгүй.

Финн: Та түүнийг хэзээ ч олохгүй.

Чес:    Гэртээ харь. Би энэ асуултыг дахиж асуух болох нь. Өвдөг сөгд. За. Үүнийг ойлго, бармен аа. Чиний үхэх сэхэх надад хамаагүй.

Гарр:  Би мэдэхгүй. Тэр явчихсан. Бармен хүүхэнтэй хамт. Тэр Грейстэй хамт явсан. Бодвол тэд гэрт нь очихоор явсан байх.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чес:    Тэднийг буцаа.

Мосс: Би ойлгосонгүй, эрхэм ээ... бид бармен хүүхнийг олох ёстой, тэгээд...

Чес:    Цагдаа нарыг буцаа. Бүгдийг нь.

Мосс: Машиндаа!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Грейс:    Энд давчуу байх.

Том:   Санаа зоволтгүй.

Грейс:    Цай уух уу?

Том:   Цай уухгүй.

Грейс:    Надад ром байгаа.

Том:   Тийм бол цай ууя.

Грейс:    Намайг гайхшруулмаар байна уу?

Том:   Тиймээ. Чамд жигнэмэг байна уу? 

Грейс:    Үгүй ээ, жигнэмэг хулганууд татаад байдаг.

Том:   Хүмүүс гэртээ өөр харагдах юм.

Грейс:    Ямар гэж?

Том:   Хамгаалалтгүй.

Грейс:    Би хамгаалах ёстой юу?

Том:   Үгүй ээ. Би ердөө л цай ууя. Бүх зүйл намдахаар би яваад өгнө.

Грейс:    Чиний бодлоор хэзээ намжих бол?

Том:   Удахгүй байх.

Грейс:    Тэгвэл өглөөнөөс наашгүй байх нь.

Том:   Тиймээ, би энд өглөө болтол байх бололтой. Чи пянз тоглуулагчтай юм байна.

Грейс:    Энэ эвдэрхий.

Том:   Тэгсэн ч бид бүжиглэж болно ш дээ.

Грейс:    Тиймээ, яагаад болохгүй гэж?

Том:   Чамаас эелдэгээр гуйхад чи их дуртай байдаг. Грейс, би чамайг бүжигт урьж болох уу?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Грейс:    Чи зүгээр үү?

Том:   Би хана нүдэх хүрзний чимээ сонсохгүй байна.

Грейс:    Юун хүрз?

Том:   Чи надад туслах уу?

Грейс:    Чамд юугаар туслах вэ?

Том:   Бүх зүйлд. Энэ бүх холион бантанд. Новшийн амьдралд. Бизнест. Би чамайг олсон. Чи намайг олсон. Бид нэг нэгэндээ туслана. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Эзэн минь, таны алдар нэр бадраг...

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чес:    Байна уу. Ноён Черчилльд цахилгаан утас явуул. Надад түүнд дуулгах сайхан мэдээ байна. Миний зорьж ирсэн ажил дууссан гэдгийг түүнд хэлээрэй. Би хотоос явах гэж байгаа. Харин эхлээд дуусгаагүй нэг ажлыг амжуулах хэрэгтэй байгаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Полли чамд хэлсэн байх нь.

Том:   Тиймээ. Чи гар буу хэрэглэх ёстой байсан юм.

Арт:    Чи надаар даажигнаад байна уу, Томми?

Том:   Тиймээ. Ажил төрөл дөнгөж цэгцэрч эхэлж байхад Артур, чи ийм зүйл хийж байдаг. Чи сайхан үдэшлэгүүдэд дургүй юу? Эсвэл... оргилуун дарс? Хурдан машин? Бас энийг юу гэмээр байна? Чиний бизнесийн нэрийн хуудас.

Арт:    “Шелби Бразерс Компани”. Артур Шелби. Хуульч, букмекер.

Том:   Би өнөө өглөө хэвлэлийн газраас орж авлаа. Чи хувьцаа эзэмшигч гурвын нэг нь. Би, чи, бас Жон. Хуулийн дагуу бид тэгш эрхтэй хамтрагчид. Үүнийг баримтанд цагаан дээр хараар бичсэн байгаа. Гурав дахь, гурав дахь, гурав дахь. Гэхдээ байна аа....  Жон бид хоёр чиний хувийг хувааж авахаас татгалзахгүй, тиймээс... дараагийн удаа чи зүгээр л буу хэрэглээрэй. Цагдаад байгаа манай хүмүүс нөгөө цагдааг хотоос явж байгаа гэсэн. Би эрх чөлөөтэй. Бид амжилтанд хүрэх замд байна. Ах минь. Надад итгэ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Найруулагч – Отто Баферст

Зохиолыг бичсэн – Стивен Найт 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

 

Back to episodes Go home