Жинхэнэ нэр нь: Иртэй саравчит малгайтнууд
Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/
Үргэлжлэл: 00:58:59 мин.
Дүрүүд:
Честер Кэмпбелл
Артур Шелби
Томми Шелби
Жон Шелби
Финн Шелби
Фредди Торн
Уинстон Черчилль
Чарли Стронг
Билли Кимбер
+Буржгар
+Дэнни
Элизабет «Полли» Грей
Грейс Бёржесс
Эйда Шелби –
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Өмнөх ангид:
Том: Би Билли Кимбертэй хамт бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Билл: Энд Шелби гэдэг нэртэй хүн байна уу?
Том: Би морин уралдааны бизнесээ өргөжүүлэх гэсэн юм. Би тантай хамтарвал энэ нэр төрийн хэрэг болно, ноён Кимбер.
Билл: Хэн ч надтай хамтарч ажилладаггүй. Хүмүүс надад ажилладаг юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Дэнни, чи сайн хүн, сайн ч цэрэг.
Дэн: Мэдлээ, түрүүч ээ.
Чес: Фредди Торн миний жагсаалтын хамгийн эхэнд.
Том: Тэгвэл түүнийг хасаж болно. Тэр хотод буцаж ирэхгүй.
Фред: Бид хаашаа ч явахгүй, Эйда. Бид хоёр эндээ үлдэж, эндээ гэрлэх болно. Би Томми Шелбигээс айхгүй байна.
Пол: Томас, тэр зэвсгүүд хэн нэгнийг гарт орж ашиглагдах юм бол чи дүүжлүүлнэ. Цагдаа нар түүнийг олохоор газарт гаргаж хая.
Том: Үгүй.
Чес: Томас Шелби, чиний даалгаварын эхлэл, өрнөл, бас төгсгөл нь.
Грейс: Тэгээд би юу хийх ёстой вэ?
Чес: Чи түүнд ойртож дотносохын тулд бүхнийг хийх ёстой.
Том: Чи сайхан даашинз олж өмс, би чамайг морин уралдаанд авч явна.
Грейс: Би чамд анхааруулъя, би зүрхийг чинь шархлуулна.
Том: Тэр хэдийн шархалсан.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Киллиан Мёрфи, Сэм Нейлл, Хелен Макрори
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Надад нэг шил виски, гурван хундага өгөөрэй.
Грейс: Шотланд уу, ирланд уу?
Том: Ирланд.
Грейс: Би морин уралдаанд явахгүй байхаар шийдсэн. Хэрэв чи надад даашинз авах 2 фунт 10 шиллинг өгөхгүй бол би явахгүй.
Том: Би чамд хэдийн 3 фунт өгсөн.
Грейс: Чи өмсөж явах хослолдоо хэдийг төлсөн бэ?
Том: Өө, би хослолд мөнгө төлдөггүй. Миний хослолыг үнэгүй хийж өгдөг. Үгүй бол байшин нь шатна.
Грейс: Тэгвэл чи намайг яг цэцэгчин шиг харагдуулахыг хүсч байна уу? Миний хүссэн юманд ер ялгаа байхгүй. Чи миний төлөө даашинз өмсөхгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Иртэй саравчит малгайтнууд – 3 – р анги
Зохиолыг бичсэн – Стивен Найт
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Намайг өршөөгөөрэй, ноён Шелби, би дахиад жаахан хийчих үү?
Том: Тэг ээ.
Эр: Спаркбургийн хүмүүс энэ уушны газарт ороход амаргүй байдаг юм.
Том: Мөнгөтэй, сайхан бодолтой хэнийг ч байсан Гаррисон найр тавин угтана. За тэгээд, та нарт яриа байна гэсэн.
Эр: Энэ төвөгтэй хэрэг, ноён Шелби. Асуудал нь хэн, юу мэдэж байгаад л байна. Энэ зэвсгийн үйлдвэртэй холбоотой асуудал. Тэнд будагийн цехэд ихэнх нь ирландчууд байдгийг чи мэдэх байх. Хуучны тэр том цехэд янз бүрийн яриа гардаг.
Эр1: Тэнд хулгай гарсан гэцгээж байна лээ.
Том: Юу хулгайлсан юм?
Эр1: Зэвсэг, ноён Шелби. Нилээн олон тооных.
Том: Энэ надад ямар хамаатай юм?
Эр: Хэл ам гаргадаг голлох хүмүүс нь шөнийн ээлжнийхэн байдаг.
Эр1: Туршилтын цехийн зарим нөхдүүд хурцалсан иртэй малгайтнууд түүнийг хулгайлсан гэж ам алдсан.
Том: Та нарын шөнийн ээлжнийхэн зүүдэлсэн байх.
Эр1: Тэд зүүдэлсэн байж мэднэ. Үгүй ч байж мэднэ.
Эр: Бидний хэлэх гээд байгаа юм бол, ноён Шелби, хэрэв чи тэр зэвсгүүд хаана байгааг мэдэж байгаа бол бид мөнгийг нь хангалттай төлнө.
Том: Та нар хангалттай мөнгөтэй юу?
Эр: Бид уушны газруудаас цуглуулна.
Том: Та нар хэнийг төлөөлж ярьж байна?
Эр1: Ирландын ард түмэн. Ирландын зэвсэгт арми.
Том: Энэ үнэн үү?
Эр1: Энэ үнэн. Чи биднийг тоглож байна гэж бодсон уу?
Том: Би инээж байна уу?
Эр: Магуайр, чи дуугай бол. Магуайр, дуугай болоод өгөөч. Бид энд ажил ярьж байна.
Том: Гайхалтай. За ойлголоо, залуус аа. Хэрэв би хэн энэ тухай, юу мэдэж байгааг сонсовол та нарт хэл өгнө.
Грейс: Би зөвхөн хагас сайнд дуулж болно гэж бодсон.
Том: Виски сайхан хэрэгсэл болдог юм. Хэн нь хэн бэ гэдгийг шууд харуулдаг.
Грейс: Манай нутгийн хүмүүс юу хүссэн юм?
Том: Аа, юу ч биш. Тэд Спаркбрукийн “Хар хун”-д уудаг нөхдүүд. Тэд дуулах дуртай учраас ийм зоригтой байгаа юм.
Грейс: Чи тэднийг өрөвддөг үү?
Том: Надад тийм сэтгэл огт байдаггүй.
Грейс: Тэд маш аялагтай ярьж байсан, гэтэл чи тэднийг ойлгож чадсан нь гайхмаар. Дараагийн удаа би орчуулж өгч болно.
Том: Чи надад ажилламаар байна уу?
Грейс: Би хэдийн ажиллаж байгаа.
Том: Тэгвэл чи морин уралдаанд хамт очоорой. 2 фунт 10 шиллинг. 10 шиллинг. Улаан даашинз аваарай. Түүний хамрын алчууранд яг тохирно.
Грейс: Хэний хамрын алчуур?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фред: Эйда, чи яаж байна аа?
Эйда: Би энэ даашинзтай тэдний дүүргээр гүйж байгаад ирлээ.
Фред: Чи галзуу юм уу?
Эйда: Тиймээ. Би тэдэнд үнэхээр уур хүрч байна.
Фред: Би чамд хайртай.
Эйда: Би ч гэсэн чамд хайртай. Тэд биднийг зогсоох гэж оролдохын хэрээр би улам адайр болно.
Фред: Явцгаая, гүнж минь. Викарь хүлээж байгаа.
Эйда: Хүлээ. Би ямар харагдаж байна?
Фред: Яг сахиулсан тэнгэр.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Чес: Мосс, бид “Хар хун”-ийн талаар юу мэдэх вэ? Манай туршуул шалгаж үзээд тэнд ИХАрмийн дайчид цугладаг болохыг олж мэдсэн.
Мосс: Тэд ердөө л дуу дуулсан баахан согтуу усан цэргүүд, эрхэм ээ. ИХА тэдэнтэй огт хамаагүй.
Чес: Тэгвэл тэднээс хоёр нь яагаад зэвсэг худалдаж авахаар сонирхоод байна?
Мосс: Танд нэрс нь байна уу?
Чес: Тэр эмэгтэй та нарын өмнөөс бүгдийг хийх ёстой юу?
Мосс: Эмэгтэй?
Чес: Нэг эмэгтэй туршуул танай урагшгүй эрчүүдээс хамаагүй ашигтай байж таарлаа.
Мосс: Бид жирийн цагдаа нар болохоос туршуулууд биш, эрхэм ээ. Бид зөвхөн гэмт хэрэг гарсан үед хөдөлдөг. Би “Хар хун” руу хүмүүс явуулж асууж байцаах хэрэгтэй байх.
Чес: Тэгээд бүгдийг нь айлгах уу? Хамгийн сайн тактик биш, түрүүч ээ.
Мосс: Миний тактик францад ажиллаж байсан туршлага дээр үндэслэдэг. Урагшгүй миний ихэнх хүмүүс мөн л францад алба хаасан, эрхэм ээ.
Чес: Би улс орондоо өдөр болгон зүтгэдэг. Ингээд боллоо, түрүүч ээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Эндээс зайл!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Би чамд таалагдаад байна уу? Чи хэн бэ? Цагдаа юу? Протестантын муу өлөгчин! Би чамайг мэднэ. Чи Гаррисоны уушны газарт ажилладагийг би мэднэ. Хэлээдэх. Би чамайг байцаах л болно. Ирландын эрх чөлөөт улсын нэрийн өмнөөс.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Бүх юм зүгээр үү?
Пол: Чи зэвсэглэсэн үү?
Том: Үгүй ээ.
Пол: Тэгвэл би чамд хэлье. Эйда, Фредди Торн хоёр өнөөдөр гэрлэсэн. Тэд чиний тушаалыг хэрэгссэнгүй. Тэр хоёр хотоос яваагүй. Би үүний учрыг олно. Томмас. Би үүнийг зохицуулна.
Том: Тэд хаана байна?
Пол: Фреддигийн найзад нэг нууц байр байдаг. Чи яагаад мэдэхийг хүссэн юм?
Том: Би тэдэнд цэцэг илгээмээр байна. Та юу гэмээр байна?
Пол: Хэрэв тэд үлдвэл юу нь муу байгаа юм?
Том: Би Фреддиг хотоос явуулна гэж амласан.
Пол: Хэнд амласан гэж?
Том: Би Фреддиг буцаж ирэхгүй гэж цагдаа нарт хэлсэн. Энэ тохиролцооны нэг хэсэг.
Пол: Бас юун тохиролцоо? Гэр бүлийн санал хураалт хаачсан? Хуралд хийдэг байсан яасан? Хэрэв чи надад Эйда, Фредди хоёрын учрыг зохицуулах боломж өгвөл бүх юм тайвнаар төгсөнө. Бурхан харж байгаа, чамд дайн одоо хангалттай.
Том: Фреддиг хотоос явуул, Пол. Үгүй бол би өөрөө үүний учрыг олно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Мосс: Хохирогч “Хар хун” уушны газарт уусан байсан, эрхэм ээ. Таны надад хэлсэн уушны газарт. Цогцосыг олсон гудамжнаас нэг залуухан эмэгтэй гарч явахыг хөрш эмэгтэй нь харсан байна. Эмэгтэй хүн, эрхэм ээ. Энэ уялдаа холбоотой юу гэдэг нь надад сонин байна.
Чес: Юутай холбоотой гэж, түрүүч ээ?
Мосс: Таны туршуул эмэгтэй хүн гэж та хэлсэн, эрхэм ээ. Тэр бодлогоо өөрчилсөн байж мэднэ. Шууд буудаж алах. Яг Белфастад байсан шиг.
Чес: Бүгд найрамдахчуудад олон фракцууд байдаг. Түүнийг өөрийнх нь хүмүүсийн нэг нь алсан байх. Ингээд боллоо, түрүүч ээ. Бас тэднийг туршуулууд гэдэггүй юм. Тэднийг шуурхай ажилтнууд гэдэг.
Мосс: Шуурхай ажилтнууд, эрхэм ээ. Яг тийм, эрхэм ээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фред: Тэгэхээр тийм учиртай байжээ.
Эйда: Тиймээ.
Фред: Тэр энд ямар юмаа хийж байгаа юм?
Пол: 200 фунт стерлинг, Фредди.
Фред: Яах гэж?
Эйда: Үүнийг бидэнд. Урт удаан бал сарын аялалд.
Фред: Энэ хаанаас гараад ирэв?
Пол: Гэр бүлийн сангаас.
Фред: Бэлбэсэн эхнэрүүд, арга ядсан эрчүүдийн халааснаас.
Эйда: Сайн бодооч, Фредди.
Пол: Томми үүнийг зүгээр өнгөрүүлэхгүй. Одоо ийм цаг үед гэр бүлийн бизнест коммунист нэр халтай. Та нар хотоос явах хэрэгтэй.
Фред: Би Томмас Шелбиг аргалж чадахгүй гэж бодож байна уу?
Пол: Чи чадахгүй. Бүр би аргалж дийлэхгүй, гэхдээ би чамаас хоёр дахин илүү. Би хот яваад ирсэн. Канардын контор. Би та хоёрт ойрын өдрүүдэд Ливерпулээс Нью-Йорк явах усан онгоцны тасалбар захиалсан.
Эйда: Америк ш дээ, Фредди. Тэд хэдийн өөрсдийн хувьсгалыг хийсэн. Чамд санаа зовох юм байхгүй.
Фред: Хатагтай нар аа, надад ядаж маргааш болтол бодох хугацаа өгч болох уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Чес: Чи эрхээ хэтрүүлсэн байна. Ажиглаж, илтгэж байх нь чиний ажил.
Грейс: Бид түүнийг хаана амьдардагийг мэдэх ёстой гэж би шийдсэн.
Чес: Би чамд анхааруулж байсан... Чиний хувийн асуудал ухаан санааг чинь хааж байна. Тэр ИХА-ийн хүн болохоор чи араас нь явсан.
Грейс: Би түүнд мэдээлэл байж магадгүй гэж араас нь дагасан юм.
Чес: Журмын дагуу би чамайг Гаррисон Лэйнээс яаралтай явуулах ёстой.
Грейс: Үгүй. Би маргааш Челтенхэмд очно.
Чес: Чи өөртөө хэтэрхий их юм үүрч байна.
Грейс: Энэ жинхэнэ цэргийн ажиллагаа. Таны хэлсэн үг. Би ажлаа хийж байна.
Чес: Грейс, өөдгүй муу фенианы үхэл надад огт хамаагүй. Чиний сайн сайхан байдал. Хүн алах зүрхэнд нөлөөлдөг. Харин миний зүрхний хувьд...
Грейс: Би мэднэ ээ, манай гэр бүлүүд найзууд байсан болохоор миний хийсэн зүйлийг зэмлэж байгаа. Гэхдээ та миний аав байх надад хэрэггүй.
Чес: Би чамайг бодох болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Ноён Шелби, эрхэм ээ?
Том: Ноён Чжан.
Чжан: Энэ хослол зарагдсан, эрхэм ээ. Өнөө өглөө ирж авах юм.
Том: Би мэднэ.
Чжан: Явцгаа, явцгаа. Эрчүүд ээ, энд зодолдох хэрэггүй шүү.
Том: Санаа зоволтгүй. Би найзын ёсоор ирсэн юм. Та Челтенхэмд өмсөх хослолоо авахаар ирсэн үү? Сайхан эд байна.
Билл: Чи үүнийг хаанаас мэддэг юм?
Том: Надад мэдэх юм зөндөө байдаг, ноён Кимбер. Би урд нь хэлж байсан шигээ Лигийн ах дүүсийг мэднэ. Тэд өнөөдөр Челтенхэмийн морин уралдаанд очно гэдгийг ч мэднэ.
Билл: Тэд шаламгай хүүхнүүд, удаан морьдод хамаг мөнгөө тавих гэж байна уу?
Том: Үгүй ээ. Тэд бөөнөөр ирж таны тоглогч нарыг дээрэмдэж, бүгдийг нь айлган сүрдүүлнэ.
Билл: Би Лиг барахгүй гэж бодож байна уу?
Том: Энэ ердөө л нөхөрсөг сануулга. Өөр юмгүй. Челтенхэмд уулзацгаая.
Билл: Би өөрийнхөө суудлаас чам руу даллана. Хэрэв чи уралдаанд ирэхээр бол нөгөө хөөрхөн бармен хүүхнээ аваад ирээрэй.
Том: Би урьсан байгаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Яриарай, Фредди.
Фред: Нөхөд өө. Нөхөд өө, өнөөдөр бүр ийм цуглаан хууль бус гэдгийг та нар мэднэ. Ахлах мөрдөн байцаагч Кэмпбелл гурваас илүү хүн цуглуулахыг бидэнд зөвшөөрөөгүй. Тиймээс, хуулиа дагахын тулд та нар одоохон гурван хүнтэй бүлж хуваагдацгаа. Та нар үүнийг сонсов уу, залуус аа? Тэд урд нь бидний тэвчээрийг барах гэж шүгэл үлээдэг байсан бол одоо биднийг тараах гэж үлээж байна. Тэгэхээр, тусгай отрядууд ирэхээс өмнө ажил хаялт хийхийг хүссэн нь гараа өргөцгөө. Одоо тарцгаа. Тараал гэртээ мэдээ хүргэцгээ. Бид нэгдэж чадвал хэзээ ч ялагдахгүй болно.
Бүгд: Тиймээ! Тийм!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жон: Томми. Хөөе, Томми!
Том: Энд ямар юм нь болоод байна?
Жон: Цагдаа нар дөнгөж сая үйлдвэрт ажиллагаа явуулсан юм. Бид Фредди Торныг буцаж ирсэн гэж бодлоо.
Том: Тэр энд байгааг би мэднэ, бас Эйда хамт байгаа. Бирмингемд 4 дюймийн өсгийттэй ганцхан хүүхэн олох тийм хэцүү байна гэж үү?
Жон: Эйда коммунисттай нөхцсөн. Коммунистууд хот даяар хархны бяцхан нүхнүүдтэй.
Том: Би Эйдаг хаана байгааг мэдмээр байна.
Жон: Томми, чи Артуртай нэг сайн ярилцах хэрэгтэй байна.
Том: Тэр Артур бас яачихсан юм?
Жон: Тэр дахиад л эвгүй аашлаад эхэлсэн.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Хүмүүс надаас хариулт байхгүй зүйлийг асуусаар байх юм. Танай Эйда нөхөрт гарсан гэж үнэн үү? Би: “Би мэдэхгүй” гэдэг. Тэгвэл тэр хаана амьдарч байна? Би мэдэхгүй. Артур, “Хар хун”-ийн Пэддийг хэн алсан бэ? Би: “Ямар Пэдди”? гэж асуулаа. Тэд “Ирлэсэн саравчит малгайтнууд” та нар зэвсгийн үйлдвэрээс зэвсэг хулгайлсан уу гэцгээж байна. Юун зэвсэг вэ, Томми?
Том: Артур, чамайг зодуулсны дараа би чамд амралт хэрэгтэй гэж бодсон.
Арт: Ямар хараал идсэн зэвсэг вэ, Томми?
Том: Артур, би чамд хэлэх гэж байсан юм.
Арт: Чи надад хэлэх гэж байсан?
Том: Артур, намайг сонс. Өнгөрсөн хэдэн жилүүдэд чамд амаргүй байсан. Чамд хэцүү байсныг бурхан мэднэ. Чи амрах эрхтэй. Бидэнд аз таарсан. Дэндүү их аз таарсан. Аз алган дээр буугаад ирсэн. Чиний мэдэх ёстой зүйл бол тэр пулемётууд одоо бидэнд байгаа. Харин цагдаа нар үүнийг мэдэхгүй. Ойлгов уу? Явцгаая. Надад чамд өгөх сюрприз байгаа. Явцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Сюрприз ээ? Тэр хаана байна?
Том: Чиний үргэлж хүсдэг байсан тэр зүйл, Артур. Аа? Бид францад байхад чи: “Би англид буцаж очоод өөрийн уушны газартай болмоор байна” гэж үргэлж хэлдэг байсан. Энэ байна.
Арт: Чи солиорч. Чи солиорсон байна, Томми. Энэ зарагдана гэдгийг бид яаж мэдэх юм?
Том: Бидэнд бүгдийг зардаг юм, Артур. Бид сүүлийн үед овоо их мөнгө хийсэн. Бид бооцооны мөнгийг угаахын тулд хууль ёсны бизнес хэрэгтэй.
Арт: Би үүнийг яаж ажилуулахыг мэдэхгүй.
Том: Чи амьдралынхаа гуравны хоёрыг уушны газарт өнгөрүүлсэн, зүгээр л хундаглаад бай. Ууж байхын оронд.
Арт: Тэгсэн ч гэсэн би ууж болно, тийм биз дээ?
Том: Энэ чиний газар, юу дуртайгаа хий.
Эр: Аа. Уучлаарай, эрчүүд ээ. Та нар юу авах вэ?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Мосс: Задарсан тархинууд. Нөгөө дугуйг нь бас цоолсон байх. Ноён Кэмпбелл тайлбар хүссэн. Өнөөдөр үйлдвэрчний эвлэлийн нэг эсэргүү зэвсгийн үйлдвэрт ажил хаялт зохиосон байна. Фредди Торн. Чи түүнийг буцаж ирэхгүй гэж амласан санагдах юм.
Том: Тэр хотод байгааг би мэднэ. Би үүнийг зохицуулна.
Мосс: Мөрдөгч Кэмпбелл чамайг өөрийнхөө дүүргийг хянадаг гэж боддог.
Том: Тиймээ. Би үүнийг зохицуулна гэж хэлсэн.
Мосс: Миний сонссоноор... Фредди дүүтэй чинь гэрлэсэн гэсэн. Чи гэр бүлтэй болж ээ? Чи энэ зул сараар их юм үзнэ дээ. Бидэнд Фредди Торныг авчирч өг, үгүй бол дүүг чинь хамсаатан гэж баривчилна. Үймээн бослогод турхирсан гэж 4 жил хоригдоно. Эсвэл чи бидэнд Торныг өгч болно. Харин дүү чинь суллагдана. За, сайхан нойрсоорой, Том.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эйда: Чи Фредди Торныг харсан уу?
Грейс: Үгүй ээ.
Эйда: Тэгвэл Томмиг?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эйда: Бид Фреддиг олох хэрэгтэй.
Грейс: Эхлээд энийг уучих.
Эйда: Үгүй ээ, бид тэднийг олох ёстой. Тэд нэг нэгнийгээ ална гэж би бодоод байна.
Грейс: Хүлээ. Хэн хэнийгээ ална гэж?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Бид ярилцах хэрэгтэй. Чи чухам юу хүсээд байгаа юм, Фредди?
Фред: Би чамд хэлэхээр ирлээ. Энэ чинь бүтэхгүй, Томми. Полли ирж уулзсан. Тэр надад үүнийг өгсөн юм.
Том: Поллийн цус нь хөөрсөн байх. Эсвэл портвейн хэтрүүлсэн. Шударга занг чинь үнэлж байна. Харин одоо чи наад юмаа хэрэглэх гээгүй бол...
Фред: Би дуусгаагүй байна! Суу! Суу. Суугаач! Надад зэвсгийн талаар хэлээдэх.
Том: Санаж байна уу, бид ихэвчлэн эндээс ус руу үсэрч, хэн нь хол сэлэх...
Фред: Би энд ажил ярихаар ирсэн, Томми.
Том: Чи юу гэмээр байна, бид үүнийг хийж чадах байсан уу? Чи Эйдаг Шелби болохоор нь жирэмсэн болгосон. Чи үүгээрээ хэн нэгэн болно гэж бодсон байх. Чи үзэл санааныхаа төлөө миний дүүгийн амьдралыг баллахыг би чамд зөвшөөрөхгүй.
Фред: Тэнгэр минь.... Чи үнэхээр ингэж боддог гэж үү? Би Эйдад хайртай, Томми. Тэр 9-тэй, би 12-той байхаас л би Эйдад дурласан. Тэр ч гэсэн надад хайртай. Чи хайр гэдэг үгийг мэдэх үү?
Том: Энэ гэрлэлт бүтэхгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Фредди... таны мөнгийг авахгүй гэнэ. Харин одоо цагдаа нар хэрэв бид Фреддиг барьж өгөхгүй бол Эйдаг баривчилна гэж байна. Таны өрөвч сэтгэл юунд хүргэснийг хар, Полли. Яг энэ мөчөөс бид минийхээр хөдлөх болно.
Пол. Үгүй бол яахав?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Фредди?
Фред: Чи ойртож очих уу?
Том: Би түрүүлье.
Фред: Болгоомжтой байгаарай, Дэнни.
Дэн: Томми.
Фред: Болгоомжтой, Дэнни.
Дэн: Томми! Томми! Томми.Томми. Томми.
Том: Онгорхой байгаа.
Дэн: Тархиндаа сумтай цэрэг илтгэж байна, эрхэм ээ.
Том: Болно. Тэгээд, Лондонгоор сонин юу байна?
Дэн: Би уушны газраар орсон. Улаан малгайт эх гэдэг нэртэй. Ирланд уушны газар. Би Бирмингемийн нэг хөгшинтэй хэсэг ярилцлаа. Тэнд нэг асуудал гарч. ИХА-ийн хүнийг буудсан гэнэ. Тэр зөндөө олон юм ярьснаас миний сонсож чадсан ганцхан юм нь, тэндэхийн дээд командлал нь Иртэй саравчтай малгайтнууд түүнийг буудсан гэж бодож байгаа гэнэ. Би та нарт анхааруулахаар дараагийн усан онгоцоор ирлээ. Энэ үнэн үү?
Том: Үгүй ээ. Гэвч худал үнэнээс хурдан тархдаг юм. Тэдэнд мэдээ хүргэ. Хэлэлцээ хийх хэн нэгнийг явуул гэж хэл. Тэдэнд энэ үл ойлголцол, бидэнд асуудал хэрэггүй гэдгийг хэл.
Дэн: Чамд асуудал хангалттай байгаа, тийм үү, Томми? Виски, хар тамхи. Би үнэрээр нь мэдэж байна. Би ч гэсэн хааяа татдаг. Миний хонгор гэж нэрлэдэг юм. Тэд биднийг там руу явуулсан, Томми.
Том: Тиймээ. Харин бид сайн дураар явцгаасан. Заримдаа энэ бүтэн шөнөжин үргэлжилдэг. Би энд хэвтэж байхдаа хүрзний чимээг сонсдог. Мөн тэр хананы цаанаас зээтүүний чимээг. Тэд хана нэвтлэхээс өмнө нар хурдан мандаасай гэж би залбирдаг.
Дэн: Үгүй ээ, би залбирдаггүй. Би найддаг. Гэвч заримдаа тийм зүйл болдог. Нар тэднээс түрүүлдэг. Гэвч ихэвчлэн хүрз нарнаас урьтдаг юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Грейс: Дүү чинь энд ирсэн. Тэр Фредди та хоёр санаа зовоод байсан. Тэгээд бие нь эвгүйрхэсэн. Тэр одоо зүгээр, гэхдээ түүнд тайван байдал хэрэгтэй. Эмэгтэйчүүд ярилцдаг юм.
Том: Тэдний хийдэг ажил нь тэр.
Грейс: Тэр чиний тухай ярьсан. Чамайг бүгдийг атгаж байдаг гэж хэлсэн.
Том: Яахав... эрчүүд бүгд тийм.
Грейс: Чиний дүү их хөөрхөн. Надад их таалагдсан. Түүнд амаргүй байна. Нөхөр, ах хоёр нь юунаас ч юм муудалцана. Эрчүүд ч гэсэн ярилцах ёстой.
Том: Чамтай юу?
Грейс: Яагаад болохгүй гэж? Би бармен. Энэ миний ажил. Эрчүүд барменд үргэлж сэтгэлээ уудалдаг. Чи Фреддитэй юунаас болж муудалцдаг юм бэ?
Том: Би маргааш өглөө 9 цагт ирж чамайг авна. Чи даашинзаа авсан уу?
Грейс: Тиймээ, би авсан.
Том: Ямаршуу даашинз вэ?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Чарли: Тэр тосыг нь сольж, бүгдийг нь тосолсон.
Том: Тэгэхээр, энэ намайг Челтенхэм хүргэж чадна биз дээ, Буржгара аа?
Чарли: Тэр хөдөлгүүрийг сайн мэднэ, даанч түүнд их дургүй.
Бурж: Машинд зүрх байдаггүй юм. Би тэдэнтэй ярилцаж чаддаггүй.
Чарли: Тиймээ. Томми, чи хурдхан явах хэрэгтэй болж мэднэ. Тэнд Лигийн гэр бүл очсон байгаа. Мөн Кимберийн хүмүүс ч гэсэн. Түүний цагдаа нар тэнд байдлыг хянаж байгаа, Томми.
Том: Надад эргүүлээд өг дөө, Чарли.
Чарли: Машинд дөрвөн хүн л багтана. Хэрэв чи амьд буцаж ирмээр байвал илүү олон хүмүүс авч явах хэрэгтэй.
Том: Зөвхөн би, бас нэг эмэгтэй явна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Грейс: Бид хоёулахнаа уралдаанд явах юм уу?
Том: Нэг тиймэрхүү.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Анхаар! Сайн байна. Энэ бол бид дайралтанд орохоос өмнөх сүүлчийн зааварчилгаа. Эндээс 100 гаруй км-ийн цаана Челтенхэмийн морин тойруулга байгаа. Жонни, бидний даалгавар юу билээ, жаалаа?
Жон: Бид Лигийн гэр бүлийг болгож тавина, Артур!
Арт: Яг зөв. Ли хууль ёсны мөрийтэй тоглогчдийн мөнгийг дээрэмдэж, сугалгаа гарган борлуулж, худалдаж авахгүй байгаа хүмүүсийг зодож байна. Гэвч өнөөдөр.... Бид тэднийг номхоруулна.
Жон: Кимберийн хүмүүсийг яах вэ? Тэр өөрийн хамгаалалттай гэж би бодсон.
Арт: Кимберийн хүмүүс бүгд ялзарсан юмнууд. Тэд Лигээс мөнгө авч, нүдээ аньж өнгөрүүлдэг. Бид Кимберт бүгдийг яаж хийдгийг харуулах ёстой. Одоо та нар сайн чаддаг зэвсэгээ сонгоцгоо. Буутай нөхдүүдийн хувьд, та нарт буу тулгах хүртэл түүнийгээ цааш нь далд хий. Бид үүнийг чимээгүй хийх ёстой.
Жон: Тэгээд бид хэзээ нь мөнгөө хуваах вэ?
Арт: Бид хуваахгүй. Бид өөрсөддөө бэлэн мөнгө авахгүй. Та нар одоо Томмигийн арми, залуус аа. Зөвхөн өөрсдийн хүмүүст итгэ. Явцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Грейс: Бид ийшээ орж болно гэж чи бодож байна уу?
Том: Би арын хаалгаар морин тойруулгад орохыг илүүд үзнэ. Намайг асуудлаас хол байлгадаг юм. Морин тойруулга хуульгүй газар. Жижигхэн хулгайчуудад би дургүй. Ийшээ явцгаая.
Грейс: Бид бооцоонд мөнгө тавих уу?
Том: Үгүй ээ. Тэнэгүүд л мөрийтэй тоглодог. Ийшээ яваарай. Чи надтай байгаа нь азтай хэрэг, үгүй бол хамаг мөнгөө цаанаас нь зохицуулсан уралдаанд алдах байлаа.
Грейс: Би үргэлж гайхдаг юм, яаж зохицуулдаг байна аа?
Том: Би хаанаас мэдэх юм?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: За. Чи ярина шүү.
Грейс: Юу?
Том: Чи хамгаалалтанд өөрийгөө Сара хатагтай гэж хэл...
Эр: Уулчлаарай. Уучлаарай.
Том: Коннемарын авхай Сара Дагган. Чиний мориор уралдаж байгаа жаалыг хайж яваад төөрсөн гэж хэл. Денди Флауэр. Хэрэв тэд намайг асуувал намайг прусс хүн гээрэй. Бас би англиар ярьдаггүй. За яваарай, дэгжин бүсгүй. Өөрийнхөө 3 фунтыг олж ав.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Надад Гаррисон хавьгүй дээр. Чи бүжиглэдэг үү?
Грейс: Хэрэв надаас эелдэгээр асуувал болно.
Том: Коннемарын хатагтай Сара, таныг бүжигт урьж болох уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Билл: Робертс, Иртэй саравчит малгайтнууд энд иржээ.
Роб: Би танд хэлсэн, ноён Кимбер. Тэр их зоригтой жаал байна лээ.
Билл: Тэр хүүхэн сайхан галбиртай юм гээч.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рег: Шохой. Чиний самбарт зориулсан. Ширхэг нь 5 фунт. Тантай ажил ярилцах сайхан байлаа.
Арт: Сайн уу, Рег. Бизнес дажгүй юу?
Жон: Босоод ир, новш оо!
Арт: Номхон зогсож бай, Рег, эсвэл би чихийг чинь бүтнээр нь тасдана. Харин чи сонсохын тулд чих хэрэгтэй. Билли Кимберийн хүмүүсээр дахиж оролдох ёсгүй. Ойлгосон уу? Одоо бид хамгаална. Би Иртэй саравчит малгайтнуудын тушаалаар энэ хулгайлагдсан мөнгийг хураалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Грейс: Би бүжиглэж байхад чиний зүүн хөл хүчтэй юу, баруун нь уу?
Том: Аль нь ч биш.
Грейс: Би сахлын хутгандаа хүрэхгүй байх гэж найдъя.
Том: Би дээшээ гарахаар шийдсэн. Хууль ёсны бизнесмэн болно.
Грейс: Бурхан минь. Нээрэн үү?
Том: Би үргэлж нухацтай байдаг.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Бид Лиг шууд Девон роуд хүртэл хөөлөө. Бид зоос нэг бүрийг буцааж авсан. Сайхан даашинз байна. Чи миний уушны газарт өмсөөрэй.
Том: Залууст уух юм авч өг. Шархадсан хүн байна уу?
Арт: Аа... жаахан зүсэгдсэн шалбархай. Хоёулаа явцгаая, Сара хатагтай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Уучлаарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Таны мөнгө, ноён Кимбер. Бид Лигийн ах дүүсээс авч, танд буцааж өгөхдөө сайтар бодож үзэхийг хүсье. Таны хамгаалалт гэж хэрэг алга, ноён Кимбер. Танай залуус тэднээс хувь авдаг. Энэ мөчөөс эхлэн танд морин тойруулгын талбайнуудаа Иртэй саравчит малгайтнуудын хамгаалалтанд оруулах санал тавьж байна. Бид таны мөнгийг хамгаалах болно, ноён Кимбер. Маш их мөнгө. Хариуд нь та бидэнд... олсон бүх ашгаас 5%-ийг, Северн голын хойд талын хууль ёсны морин тойруулгын 3 замыг бидэнд өгнө. Жилийн дараа бид бүгдээрээ үйлчилгээндээ сэтгэл хангалуун байвал энэ 6 болж өснө. Та юу гэмээр байна, ноён Кимбер?
Билл: Чамайг миний нягтлантай ажлаа ярилц гэж би хэлье. Би бүжиглэмээр байна. Чиний эрэгтэй намайг чамтай бүжиглэхийг зөвшөөрсөн.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Роб: Чи нэгэн зэрэг хичнээн хүн гаргаж чадах вэ?
Том: Одоо олон хүмүүс ажилгүй байгаа. Тоглогч болгонд 2 хүн.
Роб: Уралдаан болгонд.
Том: Бидэнд цыгануудын дунд итгэлтэй сайн хүмүүс байгаа. Ли хэзээ дайрахаар төлөвлөж байгааг бид үргэлж мэдэх болно. Энэ бүх ажил хаялтууд, асуудлуудаас болж цагдаа нарт найдах араггүй. Ямарт ч тохиолдолд бид шударга байна.
Билл: Та хоёр тохиролцож чадсан бололтой.
Роб: Бид ахиц дэвшил гаргаж байна.
Билл: Тэгвэл би нэмээд нэг жижигхэн болзол тавья.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том: Тэгэхээр, сонс.. Бид явж Кимберийн гэрт оройн зоог барина. Тэр эндээс 4 км-ийн зайтай амьдардаг. Би эхлээд нягтлантай нь ажил төрлөө ярилцах хэрэгтэй байна, тиймээс... Чи Кимбертэй түрүүлээд явж бай.
Грейс: Зөвхөн тэр бид хоёр уу?
Том: Тиймээ. Би энд ажлаа дуусгах хүртэл. Зүгээр биз дээ? Аан гээч, би чамд илүү цагийн 3 фунт нэмж өгнө.
Грейс: Чи намайг янхан гэж бодсон уу?
Том: Бид бүгдээрээ янхнууд, Грейс. Бид ердөө л биеийнхээ янз бүрийн хэсгийг наймаалцдаг. Чи надад ажиллмаар байна гэж хэлсэн. Үүний тулд чи өөрийнхөө авъяасыг гаргах хэрэгтэй. Би түүнд чамтай хамт байх хоёр цаг өгөхөөр тохиролцсон. Тэр эмэгтэйчүүдийг урхидаж чаддаг гэж боддог. Тэр чамайг татаж чадна гэж бодсон. Хэрэв чи хүсвэл зүгээр л төмсгийг нь өшиглөчих.
Грейс: Би тохиролцооны нэг хэсэг үү?
Том: Хэрэв чи миний байгууллагын нэг хэсэг болмоор байвал өөрийгөө зориулах л хэрэгтэй.
Билл: Бид тохиролцож болсон уу? Харин чи амттан болгож миний хүүхнийг авч болно.
Том: Тиймээ, бид тохиролцсон.
Билл: 2 цаг уу?
Том: Тиймээ.
Билл: Би түүнийг ганцхан цагийн дотор номхруулна гэж 10 фунтээр мөрийцсөн ч болно. Хатагтай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Тэр чамайг надтай унтаж болно гэж хэлсэн, тийм үү? Тэр хүүхэнтэй унтаж байх зуур. Тохиролцоо ийм байсан, тийм үү? Чинийх янхан байж болно, би бол биш. Би түүнтэй танилцахдаа загвар зохиогч байсан. Би бие даасан байсан. Энэ малгайг би өөрөө хийсэн. Би сайн загвар зохиогч байлаа.
Том: Их сайхан малгай байна. Нээрэн шүү.
Эм: Тэгээд, тэр янхан уу?
Том: Яг үнэн гэвэл, би түүнийг хэн болохыг ч мэдэхгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Билл: Чи морин уралдаан дээр намайг гайхшруулсан. Чи надад бүжиглэхийг зааж яагаад болохгүй гэж?
Грейс: Хөгжим дэндүү удаан байна. Чарлстон тавьчих.
Билл: Бидэнд одоохондоо тэр хөгжим хэрэггүй. Би ингэж бүжиглэмээр байна. Чи тэнд ийм хөшүүн биш байсан байх аа? Аа? Чи урд нь ийм том байшинд байсан уу? Үгүй ерөө. Чи яг кино од шиг харагдаж байна.
Грейс: Би тамхи татъя.
Билл: Өө, хар даа, би нэг юм унагаачихлаа. Дээш нь аваадах.
Грейс: Чи өөрөө цуглуулаад ав.
Билл: Чи муу баарны хүүхэн. Хэрэв би шалан дээр юм унагасан бол чи авах ёстой. Би чамайг авч байгааг хармаар байна. За яахав, муу бяцхан янхан минь. Би эелдэг байх гэж оролдсон. Тийм үү? Хэрэв би шилэн аяга унагасан бол чи бөхийж байгаад тэр аягийг авах ёстой. За юу? Яасан?
Эр: Болохгүй, эрхэм ээ. Болохгүй.
Билл: Чи энд юу хийж байгаа юм? Надад дахиад нэг цаг байна.
Том: Зүгэээр хүлээчих. Намайг сонс. Зүгээр л намайг сонсчих. Би танд ийм зүйл хийхийг зөвшөөрсөн нь үнэн, гэвч эцсийн эцэст миний хүн чанар дийллээ. Тэр гаднаа сайхан харагддаг, гэхдээ тэр халдвартай. Тиймээ. Тэмбүүтэй. Та түүнд нүд унагаад байхаар нь би түүнийг ашиглая гэж бодсон юм. Түүнийг тэмбүүтэй гэж нэг хэлсэн л дээ, харин би тэгээд яадаг юм гэж бодсон. Үүнийг миний зан чанар гэж ойлго. Тэр... тэр янхан. Чи гараад машинд хүлээж бай.
Грейс: Би өөрөө явчихна.
Том: Хоёулаа гар бариад энэ болсон явдлыг мартаж болох уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Грейс: Би өглөө нь Коннемарын авхай Сара байлаа. Эцэст нь тэмбүүтэй янхан болж дууслаа. Чи муу новш надад ийм санал тавих байсан юм уу? Дараа нь чи бодлоо өөрчилсөн. Чи яагаад бодлоо өөрчилсөн юм, Томас?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Найруулагч – Отто Баферст
Зохиолыг бичсэн – Стивен Найт
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home