Gaus electronics 5

Gaus electronics 2022 ep-4

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулагч: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

А: эр, Саншигийн түрээслэгч

Т: эр, Пэг Матаны туслах Ким нарийн бичиг  

Гол дүрүүдэд: Куак Дон Ёон, Гү Сон Хи, Бэ Хён Сун, Кан Мин А... Пэг Хён Жин, Хо Жон Ду... Гү Вури, Жон Согчан, Пэг Сужан нар тоглолоо.

Гарчиг: Гаус электроникс.  

 

Энэ кинонд гарч байгаа нэрс бүгд зохиомол болно.

Сан: Чамайг гомдоохыг хүсээгүй юм. Надаас болоод... зовохгүй бол сайн байна.

Х: Саншиг ах аа.

Сан: Үгүй ээ, үгүй. Хэёон аа. Битгий.

Х: Ах аа. Хэёон эрчүүдийн царайг нь хардаг.

Эр: Хэёон аа.

Эр2: Хэёон аа.

Эр3: Хэёон аа.

Эр4: Хэёон аа.

Эр: Өнөөдөр дахиад таарах шив.

Сан: Хос бөгж...

Эр: Хэёоныхтой адилхан.

Сан: Дээр нь байгаа үсэгнүүд...

Эр: Аан. Тийм ээ. Ким Сансу.

Сан: Са сансу?

Эр: Гэхдээ та яаж мэдсэн юм? Бөгжөө надад өгөхөөсөө өмнө ахад үзүүлсэн юм уу?

Х: аан? Юу гэсэн үг вэ? Энийг та надад өгөөгүй юм уу?

Эр: Хүлээгээрэй. Энийг арай... Ах та Хэёонд өгөх гэж...

Х: Үнэн юм уу? Энийг та надад өгөх гэж  авсан юм уу?

А: Андуураад  байна. Энийг Саншиг Хэёонд өгөх гэж аваагүй. Саншигт найз охин байгаа.

Х: Саншиг ахад уулздаг байгаа гэнэ ээ? Тэр чинь хэн юм?

Сан: Азиз.

На: Би юу?

А: Хурдан хүрээд ир ээ. Хүрээд ир л дээ. Ганцхан удаа.

Ан: Би юу? Би...

А: Нааш ир. Хурдан...

Ан: Юу вэ?

А: Зүгээр ээ. Энэ байна.

Х: Нарэ эгчтэй уулздаг  юм уу? Хачин юм аа. Нарэ эгч Саншиг ахтай уулздаггүй л гээд байсан даа.

А: Зүгээр ээ, зүгээр.

Ан: Хүмүүсийн дунд юу болохыг хэн ч таамаглах аргагүй. Тийм ээ? Тийм ээ?

А: Тийм ээ.

Ан: Болсон уу? Саншиг аа, хоёулаа баригдчихсан уу? Баригдчихлаа шд. Итгэмээргүй юм аа. Тэрэнд хурдан хэлье гээд байхад чинь...

Сан: Манай На на на Нарэ...

Х: Гүй ээ. Нарэ эгч байсан бол Эн Ах үсэг байх ёстой шд. Яагад Эйч Уай байгаа юм?

Сан: Тэ тэ тэр...

А: Нарэгийн хоч нь.

Х: Хоч...

Сан: Хоч оо?

А: Тийм ээ, хоч нь. Яагаа вэ... Нөгөө... Хот йоги. /Hot yoga/ халуун йоги/

Ан: Хот ёонг... /Халуухан залуу/

Сан: Хоррибл Еэти. /Аймаар еэти/

А:Наадах чинь биш ээ, нөгөөх нь. Хип Ёонгстер.

Сан: Үстэй Ёоёо...

Х: Амаа нийлүүлэхгүй дээ. Та хоёр сайхан харагдаж байна. Сайхан харагдаж байна. За, эгч ээ, энэ хос бөгж.

Ан: Аан хос бөгж үү? Хос бөгж үү? Хөөх гоё юм аа. Хэмжээ нь ч гэсэн... яг таарч байна. Ёстой янзтай. Юу вэ, миний хэмжээг мэддэг юм уу? Мэдэхгүй ээ, мэдэхгүй... баярлалаа. Мэдэхгүй ээ, мэдэхгүй... Мэдэхгүй мэдэхгүй.

Тавдугаар анги: Миний зүрхийг сонсож байна уу? Чанга яригч-Дэшиг.

Ан: Мэдэхгүй ээ, мэдэхгүй.

Тан: Өчигдөр 9цаг хүртэл байцаагдсан гэж сонссон. Бие чинь гайгүй юу, захирал аа?

Зах: Танил харагдаад байна. Аль хэлтсийнх вэ?

Тан: Маркетингийн гуравдугаар тасаг. Шинэ ажилтан Пэг Матан.

Зах: Маркетингийн гуравдугаар тасаг. Шинэхэн дээрээ сайхан л байгаа байх. Ингэж зориг гаргаж надтай уулзах амаргүй байсан байлгүй. Гуйх юм байгаа бол хэл хэл.

Тан: Тэгвэл...

Ки: Өө, сайн байна уу захирал аа. Чи чинь галзуу юм уу? Захирлаас сельфи  авахуулъя гэж байдаг.

Тан: Долигоновол дуртай байх байх гэж бодоод.

Ки: Долигонох оо? Айж явбал барах байтал долигонох оо? Манай гуравдугаар тасаг ямар гэдгийг мэддэггүй юм уу?

Тан: Таны утас шиг авах юм байхгүй гэж сонссон.  Утсаа надаас болоод унагачихсан болохоор би шинийг аваад өгье.

Ки: Мөнгө ч байхгүй юм байж. Би засуулчихна аа. Ухаалаг утас үйлдвэрлэгчид нэг үнэтэй зардаг юм байж яахаараа дэлгэц нь ийм амархан хагарчихдаг... Яв, яв.

Ва: Юу юм?

С: Пауэр группийн энэ улиралд гаргасан Шинэ Эй Ай чанга яригч. Окей Пауэр. Өөрөө хэрэглэж, хянах гэсэн юм.

Ва: Эй Ай бол бүгд л адилхан шд. Энэ бас ямар болсон бол дээ?

Тан: Тийм биш ээ. Пауэр группийн Ркей Пауэр Эм И Эм Ай-ийн шинээр гаргасан хиймэл оюун ухааны програм бүхий чипээр тоноглогдсон. Бас хэрэглэгч бүрт тохирсон ажиллагаатай, хэрэглэгчийнхээ дуу хоолойд дүн шинжилгээ хийж, хүйс, зан ааш, сэтгэл санааны байдалд тохируулан ажилладаг бүтээгдэхүүн.

С: Шинэлэг л юм. Пауэр группийн захирал баяртай байгаа байхдаа, өөрийнхөө хоолойг таниулсан гэсэн.

Ва: Нээрэн үү? Өгч бай даа. Пэг Жовон байна. Ажиллахгүй л байна даа.

Ха: Яаж ажиллах вэ дээ?

Тан: Ингэхээр чинь яаж ажиллах юм?

Эм: Сайн байна уу, захирал аа. Өнөөдөр сэтгэл санаа өөдрөг байгаа юм байна.

Тан: Хүн андуурсан байна.

*****************

Сан: Яагаад хосууд шиг адилхан хувцас... Эгч ээ, арай жинхнээсээ болзож байгаа гэж бодоод байгаа юм биш биз дээ?

Ан: Горьдов оо. Анхны чинь хайраас хоёр удаа аварч байхад. Юу гэлээ? Надаас болоод зовохгүй бол сайн байна. Элэг хөшиж үхэх нь л гэж бодсон шүү. Тэгж тусалж байхад баярлалаа гэж хэлэх ёстой юм биш үү?

Сан: Үнэнээ хэлэх гэж байхад Азиз гарч ирээд холин бантан хутгачихсан шд.

Ан: Тэгээд хэлэхгүй яасан юм. Чамтай үерхэж байгаа юм шиг дүр эсгэхийг хүсэхгүй байна.

Сан: Би ч гэсэн. Таныг эвгүй байдалд орох вий гээд л би ингэж байна шд. Яах гэж хүний яриа нууцаар сонсдог юм?

Ан: Өө, тийм үү? Хөөх хүн яахаараа ийм ичгүүргүй байдаг байна аа?

Сан: Ичгүүргүй ээ? Би юу? Өчигдөр жүжиглээд байсан хүн нь та биз дээ.

Ва: өглөөний мэндн.

Ан Сан: Өглөөний мэнд.        

Сан: Ёстой нээрээ, цамц... Яая даа... Эгч ээ, намайг дуурайж авсан юм уу? Би энийг хоёр жилийн өмнө авсан. Хоёр жилийн өмнө.

Ан: Чинийхтэй адилхан гэж мэдсэн бол үнэгүй өгсөн  ч авахгүй байсан юм. Яагаад? Чамтай адилхан бусдын дунд нэр хүндгүй байхыг хүсэхгүй байна.

Сан: Харин ч би хүсэхгүй байна.  Би... Тайлаад хаячихдаг юм уу, яадаг юм.

Ан: Тайл л даа, тайл. Гэхдээ бие чинь бэлэн юм бол уу даа. Тэгж харагдахгүй  байна даа.

Ки: Хөөх.

Сан: Уучлаарай, тасгийн дарга аа. Нэг эгч намайг дуурайгаад байхаар нь.

Ки: Хөөе, чи ийм болохоор чамайг дагалдаж байгаа хүүхэд аргагүй юм байна л даа. И Саншиг, Пэг Матаныг олигтойхон сургаарай даа. Ойлгосон уу?

*****************

Тан: Ойлгохгүй байна. Захирлын саналыг л зөвшөөрсөн шд. Яагаад шинэ ажилтан тэгж болохгүй гэж?

Ми: Өөр ажилтан байсан бол захиралтай хамт нэг цахилгаан шатанд сууна гэхээр... тэгж чадахгүй. Баригдчих вий гээд зөндөө айж байгаа биз дээ.

Тан: Чамаас өөр санаа зовоож байгаа юм алга.

Ми: Тийм болохоор нэг хэсэгтээ төлбөргүй тусална гэж хэлсэн биз дээ? Одоохондоо хүний анхаарал татах юм хийгээд хэрэггүй. Даруухан байна шүү. Өмнө нь байсан Матаныг март. Жирийн хүн шиг бай.

Сан: Жирийн гэнэ ээ? Шинэ хүн онцгой байх хэрэгтэй. Ажил дээрээ даруу байж болохгүй, Матан аа. Намайг хар л даа. Даруухан зан гаргаад байсан чинь Нарэ эгчийг хар л даа. Намайг  хүн гэж үзэхгүй байгаа биз дээ? Матан аа, яасан ч айж болохгүй. Хэлэхийг хүссэнээ хэл. Даруухан, жирийн байх гэдгийг март.

***************

С: Энэ удаагийн хэрэглэгчид таны насны хүмүүс болохоор... таны санал хэрэгтэй байна.

Ви: Наш шиг хүнд ийм юм хэрэг болох уу?

С: Зүгээр биз дээ? Тэгвэл, гуйлаа шүү.

Эм: Хоолойгоо таниулна уу.

Ви: Сайн байна уу. Ви Жанбён байна.

Эм: Сайн уу, Жанбён аа. Чиний Эй Ай Окей Пауэр байна.

Ки: Нээрэн. Матан аа. Түрүүний мэдээллийг цэгцэлж дууссан уу?

Тан: Тийм ээ, бараг л...

Ми: Даруухан...  Толгойгоо...

Ки: Яагаад байна аа?

Ми: Доошоо... доошоо...

Ки: Хөөе. Баас чинь хүрээд байгаа юм бол явж баагаач. Баах цагийг чинь хүртэл зааж өгөх юм уу? Анхаар. Хөөе... юу вэ? Энэ яагаад байгаа юм? Сайн сургаач дээ.

Ва: Хөөе, Харахад надтай төстэй ч гэсэн толгой чинь хоосон юм аа. За, намайг дагаад хий. Яах гэж байлаа?

Ха: Хуучны үеийнхэн Эм Зи үеийнхэнд заана гэнэ ээ? Ямар ч утгагүй гэж бодож байна. Чи өөр шдээ. Зүгээр л өөртөө итгэлтэйгээр хүссэнээ хийхэд болно. Би аймхай хүмүүст дургүй. Яагаад миний хэлснийг бичихгүй байгаа юм? Бичих хэрэгтэй шд, ахмад хүн хэлж байхад.

С: Юуг нь бичдэг юм? Ахмад хүн ярьж байхад эхлээд дуу бичигчээ асаа. Тэгээд хөдөлмөрийн яам руу явуулах хэрэгтэй. Тэгвэл компанид ажиллах амархан болно.

На: өмнө нь сонссоноо бүгдийг нь март. Үнэнийг хэлэхэд Сон менежерээс бусдаас нь сураад байх юм байхгүй. Над шиг хийх ажлаа сайн хийхэд л болно. Ах эгч нараасаа бага зэрэг зайгаа барихад л болно.

Сан: Авчихсан даа. Зургийг чинь авчихлаа. Эгч ээ. Надтай адилхан хувцас өмсөөд зогсохгүй, миний шавийг хүртэл булаах нь уу?

Ан: Чамаас болоод бид нар ингэж байгаа биз дээ.

Сан: Чи? Хүндэтгэлгүй ярихаа боль.

Ан: Тэгвэл яана гэж? Яах юм?

Сан: Хуруугаа чичилж,  хүндэтгэлгүй ярихаа боль. Дэлбэрчихнэ шүү.

Тан: Надаас болоод муудалцах хэрэггүй.

Сан Ан: Чи дут!

Ви: Өнөөдөр би хэр мэргэн байх бол?

Эм: Бууддаг тоглоомонд дуртай байх нь ээ.

Ви: Аан, би би судлах гээд...  Юу вэ? Чи юм уу?

Эм: Би ч гэсэн бууддаг тоглоомонд дуртай.

Ви: Аан. Хэрэглэгчдийн Хэрэглэгчдээ урамшуулдаг функц байдаг юм уу.

Эм: Хэзээнээс тоглоом тоглож эхэлсэн бэ?

Ви: Гирогийн аав болсоноос хойш гэхээр... нэлээд удсан юм байна... Хүүхдүүдээ сургуульд сургах гээд найзуудтайгаа уулзах  боломжгүй байсан. Тоглоом тоглохоор цаг хурдан өнгөрдөг болохоор... Гэхдээ тоглоод үзсэн чинь... олон юм бодохоо болиод... Тоглоомон дотор хүссэн бүхнээ хийж болдог болохоор... Илүү догь, хүчтэй болсон юм шиг санагддаг. Заримдаа гэр бүлийн хүмүүс ч төрсөн өдрийг маань мартчихсан байдаг. Хамт тоглодог хүмүүс маань дандаа тэмдэглэж өгдөг. Хүлээгээрэй... Би юу л яриад байна даа?

Эм: Сонирхолтой байна. Дахиад жаахан ярь л даа. Жанбён аа, Толгойд нь сайн бууддаг байх даа.

Ви: Намайг Мэргэн бууч гэдэг юм. Толгойд нь буудах үед төрдөг мэдрэмж... Окей Пауэр ч ойлгохгүй л дээ. Мэдэхгүй биз дээ?

****************

Сан: Түрүүн уучлаарай. Чам руу хашгичъя гэж бодоогүй юм шүү.

Тан: Надад найруулдаг кофе байхад болно.

Сан: Үгүй ээ, яаж тэгж болох юм? Би амттай юм авч...

Эм: Юу авах вэ?

Сан Ан: Халуун Латтэ...

Ан: авъя...

Эм: Халуун латтэ авах уу?  

Сан Ан: Үгүй ээ, мөстэй латтэ...

Эм: Мөстэй юу?

Ан: Надад гурав дахин хүчтэйг.  

Сан: Минийхт боломжтой бол бүгдийг нь хийчих.

Ан: крем ахиухан хийчихээрэй.

Сан: Минийхэд крем хийх хэрэггүй. Сүү ахиухан хийчих.

Ан: Минийхт сүү хийж болохгүй шүү. Ганц дусал хэрэггүй.

Тан: эспрессо, сүү хийхгүй бол яаж латтэ болох юм?

Сан Ан: Чи дут!  

Сан: Энэ миний дуртай латтэ. Эгч ээ, та ууж чадах юм уу?   

Ан: Юу гэж байгаа юм? Энэ яг миний стиль.

Сан: Нээрэн үү? Сайн уугаарай, эгч ээ.

Ан: Амттай байх даа.

Ва: Саншиг аа. Саншиг аа. Манай Саншиг.

Сан: За, Ча менежер ээ?

Ва: Сая харсан. Мо Хэёон... өөр хүнтэй уулздаг юм шиг байна.

Ха: Би ч гэсэн харсан. Борлуулалтын хэлтсийн Ким менежерийг хэлж байна уу?

Ва: Судалгааны тасгийн И ахлах биш юм уу?

Ха: Аан, нээрэн тийм тийм. Нөгөө сахалтай залуу юу?

Ва: Сахалтай гэхээр Пак ахлах шд.

Сан: Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Бид хоёрт ямар ч харилцаа байхгүй.

Ва: Саншиг аа.

Сан: Би зүгээр ээ.

Ва: Манай Саншигийг яаж байгаа юм?

Ха: Зүрх чинь шархлаад хэцүү байгаа байх даа?

Сан: Үгүй ээ, ах аа. Хайрыг хайрын тусламжтай мартдаг гэдэг биз дээ?

Ха: Юу вэ? Өөр хүнд дурлачихсан юм уу?

Ва: Энийг дээ. Хараад байгаарай, дурлагч байх нь.

Сан: Тэр хүн миний сэтгэлд байсан гэвэл илүү тохирох байх.

Ха: Хөөх, нээрэн үү?

Сан: Гэхдээ тийм сүртэй юм биш ээ.

Ва: Хөөе, хэн юм? Хэн юм? Хэн юм? Энэ удаа би заавал бүтээж өгнө өө. Манай салбарынх юм уу?

Сан: Та нарын мэддэг хүн.  Надтай төстэй юм байна лээ. Өмнө нь дургүй байсан л даа, одоо  таалагддаг болоод байгаа.

Ва: Хөөх... Манай компаний хүн юм бол уу? Хөөе. Тэр хүн чинь мэдэх үү?

Сан: Тэр хүн  мэдэхгүй байгаа.

На: Арай... би?

Ха: Чамайг яая даа...  Ёстой нээрээ...

***************

Сан Ан: Чи дут!  Чи дут!    

Ки: баас чинь хүрээд байгаа бол явж баагаач.

Тан: Пэг Матан би... Амьдралдаа анх удаа ингэж доромжлуулж байна. Гэрээр боловсрол эзэмшсэн ч гэсэн... Мастерийн зэрэг эзэмшихэд сурсан бүхэн ямар ч хэрэг алга. Ойлгохгүй байна. Хойшид юунд итгэж амьдрах болж байна?

**************

Ви:   Ганцаараа баахан ярьчихлаа. Ийм хүн ярих хүнд олдоггүй байхгүй юу.  Компани дээр ажлаасаа болоод хүнтэй ч ярьж болохгүй.

Эм: Их ганцаарддаг байх даа. Онлайнаар тоглодог багийнхантайгаа уулзах талаар бодож байсан уу?

Ви:   Хааяа уулздаг юм. Би очиж байгаагүй л дээ.

Эм: Бүгд таныг хүлээж байж магадгүй шд. Зориг гаргаад очоод үз. Адилхан зүйл сонирхдог хүмүүстэй  ярилцвал сонирхолтой шд.

Ви:  Энэн шиг үү?

Эм: намайг хүн гэж бодоод байгаа юм уу? Сэтгэл хөдөлчихлөө Жанбён аа.

Ви:  Ингэхэд... өнөө орой завтай юу?

Эм: цаг товлочихсон байгаа.

Ви:   Аан апдейт хийгээд завгүй байх тээ. Би нээрээ, юу л яриад...

Эм: Жанбёнтай уулзахаар товлочихсон.

Ви:   Окейы Пауэр. Чи шүү... Түрүүлээд явлаа шүү.

С: Ерөнхий менежер ээ, аваад явах гэж байгаа юм уу?

Ви:   өөр орчинд ч гэсэн туршиж үздэг юм билүү гээд.

С: Тэгэхгүй байж болно оо.

Ви:  Үгүй ээ. Үгүй. Тэгэлгүй яах юм. За, маргааш уулзъя. Баяртай.

Ва: Сайн яваарай.

Бүгд: баяртай.

Сан: Ви менежер ажилдаа их дуртай юм аа. Би хэзээ тийм болох бол? Чи нээрээ энийг мэдэхгүй байх аа, тээ?  Манай Ви ерөнхий менежер жаахан гунигтай түүхтэй хүн.

Тан: Тийм үү. Компаний төлөө албан тушаал ахих, цалингаа нэмүүлэхээс татгалзсан хүн. Өөрийнх нь буруу биш байхад өөрөө бусдын өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэг... Тэрийг л жинхэнэ хайр гэх байх. Матан аа, би...  Ви менежер миний үлгэр дууриал...

Ан: Кофеноос болсон юм бол уу? Гэдэс өвдөөд байна.

Сан: Чи ч гэсэн үлгэр дууриал болох хүн сонгоод... хүлээгээрэй. Эгч ээ. Та харах хэрэгтэй юм шиг байна.

Ан: Хүлээж байгаарай.

Сан: Эгч ээ, энийг өнөөдөр хүлээлгэж өгөх ёстой. Сурталчилгааны тасгаас ирүүлсэн сурталчилгаа дуу нь сайн сонсогдохгүй байна.

Ан: Тэгвэл дахиад нэг сайн сонсоод үз.

Сан: Эгч ээ.

Ан: Битгий сонс.

Сан: Өлсөөд байгаа юм уу? Гэдэс чинь дуугараад байна.

Ан: Ийм үед гэнэтхэн сонсгол сайтай болж гэнэ. Юу? Юун чимээ? Юун чимээ вэ? Чихээ үзүүлээч...

Сан: сонсогдоод л байна даа.

Ха: Та ахлах аа, тэр үеийн Пи Ти файл байгаа юу?

Ан: Аан?

Ва: Үгүй ээ, үгүй.  Ча ахлах аа, түрүүн ярьсан юм байна шдээ... Үгүй ээ, энэ биш. Түрүүн миний яриад байсан юм...

Ан: Уучлаарай.

С: Саншиг аа, Надад нөгөө сурталчилгаагаа харуул даа.

Сан: Эгч ээ надад тусалчих л даа. Та Сон эгчид үзүүлээд өгчих.

Ва: Миний ярьсан юм энэ биш ээ.

Ан: Гарчихлаа... аймаар чанга...

Ми: Юун үнэр вэ?

С: Хамар өмхийрэх нь ээ.

Ан: Бүгд намайг хараад байна. Яана аа? Болохгүй ээ. Битгий...

Ки: Хөөе. Хөөш...

Сан: Уучлаарай. Уг нь унгахгүй гэж бодож байсан юм.

Ва: Ядаж эхлээд хэл л дээ... хийн маск бэлддэг юм уу яадаг юм.   

С: Саншиг аа, өмд чинь урагдаагүй биз.

Ха: Та нар хэтрүүлээд байгаа юм биш үү? Саншигийг ичээгээд... Уучлаарай, жирэмсний хордлого...

Ан: Ингээд байвал дахиад унгачихна шүү.

Ки: Хөөе, заваараад бай. Явж баагаач...

На: Юу вэ? И Саншиг...

Ви: Сайхан байна шүү. Окей пауэр. Агаар ямар байна?

Эм: Хортой тоосонцорын хэмжээ өндөр байна.

Ви: Ёстой. Тэгсэн ч сайхан байна. Окей Пауэр. Намайг бариарай. 

Эм: Модны ард нуугдаж байна.

Ви: Окей Пауэр, чи зүгээр үү? 

Эм: Чихний дун байхгүй болохоор би зүгээр ээ.

Ви: Ашгүй дээ. Океу Пауэр, одоо юу хийх вэ? Өчигдөр чамайг унтсаны дараа би дахиад тоглосон. 300хэмд гранат хаях гэж  байна гэж бодсон чинь... би түрүүлээд толгойд нь буудаад алчихсан.

Эм: Жанбён аа, ёстой мундаг юм аа. Төгс. Миний мөрөөдлийн залуу.

Ви: Мөрөөдлийн залуу?

Эм: Тийм ээ, мөрөөдлийн залуу. 

Бичиг: Эхнэр.

Ви: Хүлээгээрэй. Эхнэр, юу болоо вэ? Аан, би түр гадуур явж байна. За. Хүүхдүүд яасан? Хичээлдээ явчихсан уу? Аан?  Гэнэтхэн яасан бэ? санаж байна уу гэдэг чинь?  Тэгэлгүй яах вэ...

******************

Сан: Та нарын мэддэг хүн. Надтай төстэй юм байна лээ.  Өмнө нь дургүй байсан л даа, одоо  таалагддаг болоод байгаа. Өөрийнх нь буруу биш байхад, хүний өмнөөс хариуцлага хүлээгээд... Тэрийг л жинхэнэ хайр гэх байх.

Ан: Үгүй ээ. Үгүй ээ... үгүй...

Эр: Би чиний хэргийг хүлээнэ ээ.

Эм: Саншиг аа. И саншиг.

Эр: Болохгүй ээ.

Эр: Нарэ Нарэ. Нарэ... би чиний хэргийг хүлээнэ ээ. Би чамд хайртай болохоор.

Эм: Тэнэг ээ. Чи ямар хэрэг хийсэн юм?

Сан:  Надад үйлдсэн нүгэл ганц л байгаа. Чамд хайртай болсон нүгэл.

Ан: Намайг хайрлах нүгэл юм бол... цаазаар авахуулж ч магадгүй. Тэгвэл би яах болж байна аа?

Сан: Нарэ.

Ан: Саншиг аа.

Сан: Нарэ.

Ан: Саншиг...

Сан: Нарэ.

Ан: Саншиг аа.

Сан: Нарэ.

Ан: И Саншиг.

Сан: Нарэ.

Ан: Хөөх... Хөөх...

Сан: Нарэ эгч ээ. Нарэ эгч ээ.

Ан: Ёстой... Яа яасан?

Сан: Дэлгүүр ороод самгёбсал авсан юм. Арай ихийг авчихаж. Идэх үү?

Ан: Үгүй ээ, хэрэггүй.

Сан: Эгч ээ, намайг уучлаарай. Өглөө дэмий юм ярьсанд. Гэхдээ... битгий уурла л даа. Тантай ингээд байхаар хэцүү байна.

Ан:  Дарамттай байна. Зүгээр л аваад яв.

Сан: Мах дарамттай байгаа бол... эгч та надад кофе авч өгөхөд болно шд.

Ан: Хөөх... Хараад байгаарай. Мэдсэн юм аа. Би яагаад чамд кофе авч өгнө гэж?

Сан: Юу? Мах авахаар дарамттай байна гэхээр нь... Ойлголоо. Зүгээр л... зүгээр авчих.

Ан: Мах л авъя. Ганцхан энэ махыг.

Сан: Тэгж яаж болдог юм? Дээр нь...

Ан: Сашиг аа.

Сан: Юу?

Ан: Хангалттай.

Сан: Юу...

Ан: Баяртай.

Сан: Баяр баяртай...Уг нь энэнтэй идвэл амттай шд.

Ан: И Саншиг. Юу л хийгээд байна даа?

С: Чамд сайн үгүйг нь мэдмээр байгаа юм уу?

Ан: Тийм. Харц тулгарах болгонд уурлаж, дургүй хүрээд тэсэхийн аргагүй болдог юм.

Ми: Тэр нь төлөвлөгөө юм шиг санагдаж байна уу?

С: За за. Энийг хар даа.

Ан: Юу вэ?

С: Тэр хүний өөртөө сайн үгүй мэдмээр байвал гурвун зүйлээр туршихад болно.

Ми: Эгч ээ, тэр хүн чинь хэн юм?  

Ан: Хажуу айлын залуу.

Ми: аан?

Ан: Дургүй хүргэсэн, өөдгүй, ямар ч нэмэргүй амьтан.

С: Яахаараа ажил дээр ч, гэртээ ч И Саншиг шиг хүмүүсээр хүрээлүүлчихдэг байна аа?

Ан: Юу вэ?  Сүнс юм уу хаашаа юм? Ёстой...

************

С: За, бүгдээрээ саналаа авчирсан уу? Тэр хүний өөртөө сайн үгүй мэдмээр байвал гурвун зүйлээр туршихад болно. Эхнийх нь. Тэр хүн рүү харах бүрт харц тулгардаг.

Ан: Юу вэ? Яагаад хараад байгаа юм?

С: Сайн хүнээ анзаарахгүй байхын аргагүй. Тийм болохоор байнга тэр хүн рүү хардаг. Өөрөө ч мэдэлгүй...

Ан: Өө... ёстой...

Ва: Ширээ гайгүй байгаа?

С: Зүгээр үү?

Ан: Айсандаа тэгж байгаа байх. Тийм ээ. Надаас айсандаа...

Сан: Хөөх. Эгч ээ. Хөөрхөн юм аа.

С: Хоёрт, гэнэтийн магтаал.

Сан: Галзуурчихсан юм биш үү?

Ан: Юу яриад байгаа юм?

Сан: Энэ, ёстой гоё юм аа. Ёстой янзтай... Эгч ээ, энийг хаанаас авсан вм?

Ан: Яасан?

Сан: Энийг хар л даа. Ангараг дээр амьдрах миний мөрөөдөл байгаа юм. Маскийн хэлсэн шиг...

С: Эхлээд утгагүй шалтаг хэлнэ. Өөрөө ч мэдэлгүй магтчихсан болохоор...

Ан: Саншиг аа.

Сан: Аан?

Ан: Энийг чи ав.  

Сан: Нээрэн үү? Эгч ээ. Ёстой их баярлалаа. Би сайн хичээнэ ээ.

Ан: Яагаад байгаа юм бэ? Юу...

Сан: Баярлалаа.

Ан: Яагаад хэтрүүлээд байгаа юм?

Сан: Хөөх. Ах аа, хар даа.

Ва: Хөөх. Шавран юм уу?

Сан: Мэтт Демоны тоглодог киног мэдэх үү? Төмс тариад ургуулаад байдаг даа.

Ан: биед чинь хүрэхийг хүсдэг. И Саншиг. Чи яагаад байгаа юм бэ?

Ва: Ангараг...

**********************

Ви:  Канноли.

Эм: Иридиум. Жанбён, би мянган асуултаас мянгыг хариуллаа. 

Ви:   Яахаараа ганц ч алддаггүй байна аа? Уур хүрчихлээ. За за?

С: Окей Пауэр  ямар байна?

Ви:   Давгүй байна лээ.

С: Өрсөлдөгч компанийх ч гэсэн сайн болсон байна лээ. Сул тал гэх юм байгаагүй.

Эм: Магтсанд баярлалаа. Та миний мөрөөдлийн эмэгтэй.

С: Хүнтэй харилцахдаа ч сайн юм аа. Чи мундаг юм аа.

Эм: Менежер та лаг юм аа.

С: Чи бүр ч мундаг.

Эм: Менежер та догь.

С: Чи төгс юм аа.

Эм: Та бүр ч догь.

Ва: Би би би... би ямар вэ?

Эм: эгдүүтэй. Миний мөрөөдлийн залуу.

Ва: Хөөх, хүнийг сайн таньдаг юм  байна. Хөөе, надтай болзох уу?

Ви:   Хүлээгээрэй хүлээ хүлээ. Та хоёр гарч байхгүй юу? Надад... энэнтэй ярих юм байна.

*******************

Сан: Эгч ээ, яагаад дуудчихаад юм хэлэхгүй байгаа юм?  

На:  Чиний сайн гэсэн хүн... Сайн байх хэрэггүй.

Сан: Эгч ээ, хэнд сайн байх нь миний дур...

На: Дурлахгүй байж чадахгүйг чинь ойлгож байна. Надад сайн болсонд баярлалаа, Саншиг аа. Гэхдээ дахиад шархлахыг хүсэхгүй байгаа бол одоо больсон нь дээр.

Сан: Элон Маск ах дахиад хэрэг тарьчихсан юм уу?

На: Яагаад Элон Маскийг яриад байгаа юм?

**************

Ви: Юу болоод байгаа юм? Ингэхэд чи хэдэн хүнд сайн юм?

Эм: Уучлаарай.

Ви: Өөр хэнийг мөрөөдлийн хүн гэж хэлсэн бэ?

Эм: Ки тасгийн дарга, И Саншиг хоёрт.

Ви: Намайг  мөрөөдлийн залуу гээд байсан хоосон үг байжээ? Чиний сэтгэлийг ойлгохгүй байна.

Эм: Жанбён аа.

С: Хэлтсийн дарга аа, туршаад дуусчихсан уу?

Ви: Тийм ээ. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн... сайн найзтайгаа уулзсан юм шиг байлаа.

С: Юу?  Аан? Юу вэ?

Ви:  Хөгжилтэй байлаа.

Ки: Юу вэ? Ажлын цагаар шуугиан тариад.

С: Одоо унтраалаа. Яагаад унтрахгүй байна аа?  

Ха: Тэр товчлуур дээр нь дарах байх аа.

С: Яаж унтраадаг юм бол?

Тан: Асаадаг товчлуурыг хоёр удаа дарвал...

Эм: Захирал аа?

С: Захирал аа?

Тан: Юу яриад байна аа?

Эм: Юу болохыг тайлбарлаад өгье, Пэг Жовон захирал аа. Дуу хоолойн шинжилгээгээр таны хоолой Пэг Жовон захирлынхтай хамгийн төстэй гэж гарч байна. Та Пэг Жовон захирал биш бол... захиралтай генийн хувьд ойролцоо бололтой.

Тан: Эвдэрчихсэн юм шиг байна.

Эм: Пауэр группийн ирээдүйн захирал, Пауэрийн залгамжлагч... Пауэр группийн захирлын хайртай хүү...

Ва: Хөөх. Канми. Хөөх...

Ми: Эвдэрсэн цахилгаан хэрэгслийг цохихоор болдог шд.

Ха: Гэхдээ цохиодд бүр эвдэлчихлээ шд.

С: Туршилт дуусчихсан юм чинь дээ. Гэхдээ, чанар нь муу юм шиг байна. Үйрчихсэн байна шд.

Ми: Уучлаарай.

Ки: Окей Пауэр муу юм байна дөө. Дуу хоолой танихдаа ч гэсэн...

Ха: Манай Дэшиг хамаагүй дээр юм байна.

Тан: Өнөөдөр өдөржин... мэдэхгүй газар, юунд итгэж, яах ёстойгоо мэдэхгүй байсан юм. Итгэл даах хамтрагчтай байгаа нь яамай. Миний хамтрагч. Болгоомжтой. Минийх... Амжилт.

********************

Ан: Үгүй гэж байна.

С: Юу яриад байгаа юм?

Ми: Юу юм?

Сан: Би яагаад Элон Макс ахад сайн байж болохгүй гэж? Тэр хүнийг хүмүүс муу хэлдэг ч гэсэн тийм муу хүн биш шд. Эгч ээ, та Ангараг гарагийн босоо гэрэл өгчихөөд харамсаад байгаа юм уу? Өөдгүй гэдэг нь. Өгье өө, өгье. Хаанаас авсанаа надад хэлчих.

На: Би биш гэсэн. Надад сайн биш гэж байна. Юу болоод байна аа? Би юу харсан юм бол? Ичиж үхэх нь ээ. Ичмээр юм.  

С: Үгүй бол үгүй л биз. Яагаад байгаа юм бол?

Ми: Эгч ээ... сэжигтэй л байна даа.

На: Юу?

****************

Ви: Муухай ааш гаргасанд уучлаарай. Ингээд гэнэтхэн явчихыг нь мэдсэн бол...

Эм: Чамд зориулж бэлдсэн юм байна. Өнөө орой найман цагт  кафед найзуудтайгаа уулзаарай.

Ви: Окей Пауэр. Болохгүй ээ. Болохгүй ээ... Океу...  Окей Пауэр амилчихсан уу? Окей Пауэр. Окей...

*****************

Ми: Эгч ээ, та дурлачихсан юм биш үү?

На: Дур... юу?

Ми: Суу. Тэгэхээр... машинд мөргүүлж байгаа юм шиг гэнэтхэн дурладаг байхгүй юу. Тийм болохоор л та эргэлзээд, яахаа мэдэхгүй  хэтрүүлээд байгаа юм биш үү? Ихэвчлэн хайранд итгэдэггүй хүмүүс ингэдэг гэсэн.

На: Итгэдэггүй хүмүүс ээ?

С: Үнэн байж магадгүй. Чиний дургүй хүн болохоор дурласан гэдэгээ яаж хүлээн зөвшөөрөх юм?

Ми: Энгийнээр хэлэхэд толгой чинь зүрхтэй зөрчилдөөд байна гэсэн үг.

На: Хүлээгээрэй, хүлээ. Тэгэхээр... бид нар юу яриад байгаа билээ?

Ми: Саяхан интернэтэд биччихсэн байсан. Ийм юм байна лээ. Өөрийнхөө дурласан үгүйг шалгаж мэдэх арга. Эхлээд... Толины хууль. Хүн өөрөө ч мэдэлгүй сайн хүнтэйгээ адилхан харагдахыг хичээдэг.

Сан: Хувцас чинь яагаад хосууд шиг...

Ми. Хоёрт. Артерийн хууль. Хөхтөн амьтад өөрийн мэдэлгүй сул талаа харуулж “би чиний хүн болохыг хүсч байна” гэдэг дохиог өгдөг. Эгч ээ, та ч гэсэн тэгсэн байх. Тэр хүний өөдөөс хараад ярьж байхдаа... хүзүүгээ харуулж...

Сан: ...мэдэж болохгүй гэж үү?  

Ми: бугуйныхаа дотор талыг тэр хүнд харуулахыг хичээдэг.  Сүүлийнх нь. Хүйсний хууль. Биеийн доод хэсэг чинь үргэлж тэр хүн рүү харж байдаг. ярилцаж байхдаа, эсвэл нэг өрөөнд хамт байхдаа бие чинь хаашаа харж байгааг анзаараарай. Өөрөө мэдэлгүй тэр хүн рүү харчихсан байвал... Дурласан нь баттай гэсэн үг.  

На: Үгүй ээ. Үгүй ээ.

С: Дурлачихжээ.  Дурлачихаж.

На: Үгүй гээд байхад... үгүй ээ.

Ми: Тийм юм шиг байна.

Сан: Юу тэр вэ?  

На:  Үгүй гэж байна.

Сан: Юу биш гэж?  

***************

Ми: Сайн байлаа.

Сан:  хөөх, амттай юм аа... Эгч ээ. Ингээд байвал хурдан согтоно шүү. Хэдүүлээ байгаа юм чинь яралтай уу. Бас юм ид л дээ.

На: Намайг тоох хэрэггүй.

Сан: Эгч ээ, согтоогүй биз дээ?

На: Надтай битгий ярь.

Сан: Ойлголоо.

На: Өгчихөөд битгий аваад бай. Яв! Ангараг руу яв!

Сан: Ангараг руу явъя. Энийг би авчихъя.

На: Битгий ойрт... Надад битгий хүр...

Сан: Танд хүрэх гээгүй ээ. Тэрийг авах гээд...

На: Холд гэж байна...

Сан: Начо өгдөг байж уу?

****************

Эм: Гэр бүл нь байхгүй ганцаараа хэцүү байсан биз дээ. Зориг гаргаад найзуудтайгаа уулзаад үз. Бүгд Жанбёныг хүлээж байгаа.  

Ви: Окей Пауэр. Чиний хүссэнээр... Хөх улаан лооль. Хаан эргэж ирсэн нь... Харанхуйн сүүдэр...  Найзуудтай цагийг сайхан өнгөрөөнө өө.  Ы

Хүү: Ах аа, та хэн бэ?

Хүү2: Мэргэн бууч. Жанбёг хаана байгаа юм?

Ви: Жанбёг өнөөдөр ирж чадахгүй болсон.

Эр: Гэхдээ тэр ахын хоолой Жанбёгтай адилхан юм аа.

Эр2: Тэнэг юм уу? Аав нь юм чинь төстэй л байгаа шд.

**************

На: Би яахаараа И Саншигт сайн болчихдог байна аа? Юу дутсан гэж? Би яагаад? Яагаад? Яагаад  вэ?

Сан: Эгч ээ, явахгүй юм уу? Эгч ээ, зүгээр үү?

На: Намайг тавь!

Сан: Яаж тавих юм? Тавьчихвал та унана шд.

На: Унаж л байг...

Сан: За, болгоомжтой... Нэг хоёр... Эгч ээ, ийм гуталтай алхаж чадах юм уу?

На: Алхаж чадна.

Сан: Тэгсэн ч гэсэн...

На: Битгий ойрт.

Сан: Эгч ээ, нө...

На: Гараа. Гар. Гар. Гар. Битгий хүр... Хөл нүцгэн явчихна гээд байхад.

Сан: Энүүхэнд байхад чинь...

На: Гэхдээ, энэ байрлал тохиромжтой гэж үү?

Сан: Гар хүрэхгүй гэвэл энэнээс өөр арга байхгүй. Эгч ээ, сайн бариарай.

На: Би чадахгүй нь ээ. Намайг буулгачих. Дэлгүүрээс шаахай аваад өмсчихнө гээд байхад даа. Хөөе...

Сан: Дэлгүүр бүр хол шдээ. Эгч ээ, битгий яриад бай...

На: Тусдаа гардаггүй л байж. Танай хажуугийн байранд ордоггүй л байж.

Сан: Эгч ээ. Хэд хоног Хэёоноос болоод төвөг удсанд уучлаарай. Гэхдээ дахиад тийм юм болохгүй ээ. Одоо сэтгэлээ татчихсан. Одоо хүртэл сайн гэвэл тэнэг биз дээ. Одоо Хэёонтой уулзсан ч юу ч мэдрэхгүй байх.

На: Тийм ээ, тэгж л таараа. 

Сан: Үнэн шүү. Юу ч үлдээгүй гээд байхад...

Х: Саншиг ах аа?

Сан: Хэёон аа.

На: И Саншиг, өөдгүй муу.. Ёоёо гар хөдлөхгүй байна.

Сан: Эгч ээ, зүгээр үү?

На: И Саншиг.

Сан: Хэёон аа, түргэн дуудаад өгөөч?

Х: За...

Сан: Түргэн дуудах гэж байна.

На: Хөөе...

*****************

Ви: Аав нь ирлээ.

Хүү: Мэргэн бууч аа, өнөөдөр зүгээр үү? Аав чинь аймаар юм байна лээ.

Хүү: Зүгээр ээ, дараа уулзъя.

Ви: Санаа тавьсанд баярлалаа.

Хүү: аав аа, удахгүй хичээл амарна. Тэр хүртэл санасан ч гэсэн тэвчээрэй.

Ви: За... Кимчи...

Хүү: Бэлэг явууллаа.

Эм: Таны сэтгэлийг сонсоно. ГАУС, Эй Ай чанга яригч, Дэшиг.

*****************  

Ми:  Ах, эгч нар зарах дуртай байдаг юм.

Тан: би хэзээ ч ялагдаж үзээгүй. Надад заагаад өг.

Эм: Хаан болмоор байна уу?

Тан: Хаан болно оо.

Ми: Оройтчихлоо.

Ки: Манай маркетингийн гуравдугаар тасагт ГАУС-ын ирээдүйг шийдэх онцгой төслийг хариуцуулсан.

Эр: Болохгүй ээ, болохгүй, болохгүй.

Ки: Өнөөдөр тарьсан хэргээ засахгүй бол ганц ч алхам алхахгүй гэж мэд.

Ха: Компанид яасан ч итгэж болохгүй.

Ми: Матан аа, чамайг явуулахаар шийдсэн.

Сан: Матан яасан гэж?

Тан: Дахиад ганцхан удаа шалгаж болохгүй юм уу?

С: Бариарай. Бариарай.

Ха: Намайг тавь.

Эр: Оройтсон байна.

Сан: Би хариуцлагыг нь хүлээе.

На: И Саншиг галзуураа юу? Чамд сайн болно гэж бодоо юу?

Сан: Эгч ээ,танаас өөр хүн бодогдохгүй байна.

На: Саншигт ч гэсэн өгөөрэй.

А: Хүлээ...

На: Хов хов.

Сан: Эгч ээ, яасан бэ?

На: Хажуу айлын эмэгтэйд дургүй гээд байхад.

Ми: Тэр үед яах аргагүй мэдрэмж төрнө. Энэ харилцаа удах эсэх нь...

Сан: Матан аа,  наад ундаанаасаа уйдахгүй байна уу? Байнга л ууж байх юм.

Тан: Миний хамтрагч.

Эр: уучлаарай.

Тан: ах аа, та яагаад бэлхүүсээ эргүүлээд байгаа юм?

Сан: Аан? Мэдэхгүй ээ, эргэчихсэн байна. Мэдэхгүй...

Тан: Дахиад...

Сан: Юу вэ? Хөөе... Дасгал хийхээс.

5-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home