Gaus electronics 4

Gaus electronics 2022 ep-4

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулагч: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

А: эр, Саншигийн түрээслэгч

Т: эр, Пэг Матаны туслах Ким нарийн бичиг  

 

Гол дүрүүдэд: Куак Дон Ёон, Гү Сон Хи, Бэ Хён Сун, Кан Мин А... Пэг Хён Жин, Хо Жон Ду... Гү Вури, Жон Согчан, Пэг Сужан нар тоглолоо.

Гарчиг: Гаус электроникс.  

Сан: Юу вэ? Яагаад хүний юм уугаад байгаа юм? Энэ юун хүн бэ? энэ муу чинь... Хэёон аа. Яаж байна аа?

Эр: Ойлголоо доо. Нааш ир...

Сан: Юу вэ? Яагаад байгаа юм?

Эр: Нааш ир л дээ.

Сан: яаж байна аа? Яагаад байгаа юм? Юу вэ? Юу вэ? Хэёон аа. Хэёон аа. Хэёон аа, энэ хүн хачин байна. Хэёон аа. Хэёон аа. Хэёон аа. Хэёон аа.

Х: Сэрээч ээ. Сэрээч...

Сан: Хэёон аа. Хэёон аа. Хэёон аа.

Х: Сэрээч. Сэр. Сэр... сэрээч ээ. Сэрээч...

А: Саншигаа, сэрээрэй. Сэрээч ээ. Ингэж айх гэж.

Сан: Азиз. Хэр удаан цохисон юм?

А: Хэёон гээд орилоод байхаар чинь л тэгж байна. Гэхдээ бүгд дууссан гээгүй билүү, Саншиг аа?  

Сан: Дууссан. Уучлаарай Азиз. Дахиад ингэхгүй ээ. Азиз аа. Азиз... Яагаад байна аа? Үгүй ээ, үгүй ээ. Цаашаа яв. Цаашаа яваач. Цаашаа... гуйж байна. Цаашаа яв... амь өршөө. Амь өршөө...

А: Саншиг.  Би байна аа, Азиз.

Дөрөвдүгээр анги. Ялахын тулд ялагдах хэрэгтэй. Үс ургуулагч машин.

Сан: Цагийн ажил хийх гэж байж костьюм өмсөөд байх даа яах вэ дээ?

А: Богино ханцуйтай юм өмсөх үү, дотор нь хэр халуун бол гэж үзэх гээд... Саншиг аа, хурдан оё л доо. Азизаас түрээсийн мөнгөө авмааргүй байна уу?

Сан: За л даа, хурдан оёлоо. Ингэхэд ингэж болдог юм уу?

А: Яалаа гэж дээ. Азиз тусламж гуйж байхад чинь. Гуниглаж, сэтгэлээр унасан байхдаа ийм энгийн ажил хийж сатаарах хамгийн сайн.

Сан: Тийм дээ. Баярлалаа.

А: Зүгээр л бүгдийг нь март.

Сан: Тийм амархан биш ээ.

А: Хурдан авч хая л даа.

Сан: мэднэ ээ, би ч гэсэн мартмаар л байна.

А: Цавуу нь хатлаа шдээ. Хурдлаач дээ. Ёстой нээрээ... Энэ одоо юу вэ?

Сан: Уучлаарай. Чамайг намайг аргадаж байна гэж бодоод.

А: Тийм биш гээд байхад... Авагдахгүй байна. Намайг л аргадах хэрэгтэй байна.  Энэ ямар үнэтэй билээ дээ?

Сан: Уучлаарай,  би би төлчихнө өө.

А: Тэгвэл энэ сарын түрээсийг чи төлөөрэй.

Сан: Дээд тал нь мянган воны үнэтэй...

А: Андуураад байна.  Мянган вон хичнээн их мөнгө билээ дээ?

*****************

Ээж: Матан аа.

Тан: Ээж ээ.

Ээж: Энэ хэн билээ?

Ми: Сайн байна уу. Матантай хамт ажилладаг Гон Канми...

Ээж: Хамт ажилладаг аа?  Шөнө үү? Хоёулхнаа? Гэртээ юу?

Т: Эзэгтэй, та  тайвшир.

Тан: Канми миний юмыг янзалж өгөөд...

Ээж: юм янзалсан? Яагаад? Энд амьдрах юм уу? Матан аа, тэрэнтэй амьдрах гэж гэрээсээ явсан юм уу?

Ми: Та буруу ойлгочихож. Эгч ээ, би...

Ээж: Хэн чиний эгч  юм?

Тан: Хөөх...

Ми: Миний хурдан рефлекстэй болохоор... Уучлаарай.

Ээж: Миний хүү... Чи хамгаалж байгаа юм уу?

Тан: Ээж ээ, тайвшир... Хивч норчихвол муухай үнэртэй болчихно. Минйи хивс...

Ээж: Байж байгааг нь. Манай гэнэн Матаныг уруу татна гэнэ ээ? Чам шиг зальтай хүмүүс зовж байж л ухаан орно. Ким нарийн бичиг, хурдан яваад кимчи аваад ир.

Т: Байцааны, луувангийн, цагаан манжингийн гээд алийг нь авах вэ?

Ээж: Байцааных.

Тан: Ээж ээ. Кимчи цэвэрлэхэд хэцүү.

Ээж: Буруугаар ойлгосонд уучлаарай. Хамт ажилладаг гэдэгээ эртхэн хэлэхгүй дээ.

Тан: Зуун удаа хэлсэн шд.

Ээж: Манай Матанд тусалж байгааг нь мэдэхгүй... Ким нарийн бичиг ээ.

Т: За...

Ээж: Энийг ав... Баярлалаа гээд өгч байгаа юм. Их биш ээ. Энэнээс өөр юм алга.

Ми: Үгүй ээ. Зүгээр ээ. Үнэхээр зүгээр ээ. Мөнгө өгөхгүй байсан ч...

Тан: Энийг өрөнд чинь авлаа. Үлдсэнийг нь дараа ярилцъя.

Ээж: Өр өө? Өр өө? Мэдсэн юм аа. Мөнгөний төлөө манай Матаныг уруу татна гэнэ ээ? Бүдүүлэг юм аа. Миний хүүг юу гэж бодоод... Ким нарийн бичиг, яваад кимчи аваад ир. Кимчи...

Т: За...

Ээж: Уучлаарай. Сүүлийн үед“ Хадам аав миний найз залуу” гэдэг кино үзээд байгаа юм.

Ми: Хадам аав...

Ээж: Үзсэн үү? Энэ кимчийг аваад явах уу? Эдний кимчи их амттай.

Тан: Ээж ээ.

Ээж: Матан аа, чи... Тиймхэн мөнгөний төлөө эмэгтэй хүнийг гэртээ авчирч ажил хийлгээд... Пауэрийн эзэн хүмүүс тэгж болохгүй биз дээ?

Ми: Пауэр гэнэ ээ?

Ээж: Файерворк. Ойлгож байна уу? Файерворк. Салют. Одоо болтол салютанд дуртай гэж. Хөөрхөн гэдэг нь...

Ми: Тэнд Пауэр гээд...

Ээж: гудамнаас олсон юм.

Тан: Ээж гудамнаас юм олох дуртай болохоор... Энийг хэрэглэ. Ы

Ми: Пауэр...

Тан: Ийм болохоор гени аймаар байгаа юм шд.

Ээж: Тийм шүү... бүсгүй... Дахиад хэлчихье. Манайх байдаг л нэг айл байгаа юм.

Ми: Аан, за.

Ээж: Бас тэр машин... тэрэнд суугаад хүргүүлчих. Би унаад ирчихсэн болохоор... Хуучин болохоор бараг л үнэгүй  байсан юм. Манайд гуравхан байдаг юм.

Тан: Ээж ээ.

Ми: Зүгээр ээ. Би автобусаар явчихна.

Тан: Үгүй ээ. Суугаад яв.

Ми: Тэгвэл... баяртай. Матан аа, маргааш уулзъя.

Тан: Мэдчихээгүй байгаа?

Ээж: Санаа битгий зов. Ийм байшинд амьдардаг, шинэ ажилтны хэн Пауэрийн залгамжлагч гэж бодох юм?

Ми: Матан аа, Пауэраас ирсэн юм уу?

Эр: Уучлаарай, эзэгтэй. Би... У Рору авхайтай андуураад... Гэхдээ залуу ноёнтныг Пэг Жовон захирлын хүү гэдгийг хэлээгүй ээ.

Ми: Янзтай. Матанаа, аав чинь Пэг Жовон захирал юм уу? Матан аа. Матан аа.

***************  

На: Хэёон.

Сан: Хэн ингэдэг байна аа?

На:  Чамаас өөр хэн байх  юм.

Ва: Шиги шиги Саншиг аа. Хорвоо дэлхий уудам, эмэгтэйчүүд олон шд.  Болзооны аппликейшнд бүртгүүлж болно шд. Би саяхан нэгэнд нь хүсэлт явуулсан. Гэхдээ зөвшөөрөл авах хэцүү юм байна лээ. Зөвхөн стандарт хангасан хүмүүсийг  л авдаг гэж байна лээ. Зарим мэдээлээ оруулаад... зурагаа явуулаад л... зөвшөөрөл...

Бичиг: Татгалзсан.

Ва: Юу  вэ? Татгалзсан? Хачин юм даа.

Сан: Үс... үснээс чинь болсон юм бол уу?

Ва: Үс гэнэ шүү. Золиг минь, би зүгээр л шингэн үстэй, том толгойтой байхгүй юу.

Сан: Тийм ээ. Тийм.

С: Наадахыг чинь үс унах гэдэг юм.

Ва: Үгүй ээ, үгүй үгүй. Яасан ч тийм байх ёсгүй. Гомдол гаргана аа. Гомдол гаргая.   Байна уу? Сайн ажиллаж байгаад баярлалаа. Би сая хүсэлтээ явуулсан юм. Тооцоолол нь алдаатай байх шиг байхын. Ча Вава гэдэг. Тэр ч яах вэ... алдаа байсан байна уу? Өө,  баярлалаа. Харав уу? Удахгүй засчихна гэж байна...  Юу юу вэ?

С: Засчихсан байна.

Ва: Үгүй ээ, үгүй үгүй. Энэ ийм байх ёсгүй. Ийм байх ёсгүй дээ. Би яахаараа их хэмжээний халцралтай  байдаг юм? Байна уу? Сая ярьсан хүн байна аа. Халцрал гэдэг чинь юу гэж байгаа юм? Бас яагаад...яагаад... яагаад хүнийг царайгаар нь дүгнээд байдаг юм бэ? Хүний эрх...  Надад прокурорын газар таньдаг хүн байгаа шүү.

**************

Тан: Өчигдрийн жолооч тоглоом хийж байгаа юм.

Ми:  ГАУС-т яах гэж ирсэн юм?

Тан: Хариулахыг хүсэхгүй байна. Өчигдөр сонссон юмнуудаа бүгдийг нь  март. Ээ гуйлт биш, анхааруулга. Яагаад надад дутуу юм байдаггүй байна аа? Яагаад тийм баян айлд төрсөн юм бол? Хүмүүсийн хүсдэг энэ амьдрал жаргалтай амьдрал мөн гэж үү? Дэлгүүрийн бэлэн гоймон ямар амттай байдаг бол? Онгоцны бизнес ангилалд суух ямар байдаг бол? Метроны карт яаж дуугардаг бол? Өлсөж үзмээр байна. Жирийн хүмүүс шиг амьдарч үзэхийг хүссэн. Тйим бол хамгийн доороос нь эхэлье. Аавын байхгүй газар. Тэгвэл... ГАУС. Тэгээд энд ирсэн юм.

Ми:  Ингэж нарийн тайлбарлах хэрэггүй ээ. Гэхдээ яагаад заавал маркетингийн гуравдугаар тасагт ирсэн юм? Хамгийн муу нь шд.      

Тан: Аль хэдийн харамсаж байна. Гуйх юм байна. Миний тухай дэд захирал, та хоёроос өөр хүн мэдэхгүй. Тийм болохоор...

Ми:  Санаа битгий зов. Миний ам... төмөр нударга шиг бөх бат.  Юу ч хэлэхгүй гэсэн үг.

Тан: Баярлалаа. Ким нарийн бичиг. Гон Канмийг дагах хүн... Тэгэх хэрэг байгаа бол уу? Байгаа. Хурдан Канмийг дагах хүн... Ким нарийн бичиг ээ, хүн дагуулна гэдэг чинь? Ким нарийн бичиг ээ. Би Канмийд итгэж байна...

Ми:  Матан аа. Би бодож үзлээ. Чиний нууц илчлэгдчих юм бол миний буруу биш шүү.

Тан: Өөр хүн мэдчихсэн юм уу?

Ми:  Чи өөрөө илт байгаа биз дээ? Хёнми эгч их ажигч гэдгийг мэдэх үү? Ча менежер сонсчих юм бол хажуугийн компанид хүртэл  тархана гэсэн үг. Эгч, ах нэрт чамайг баригдуулахгүйн тулд би чамд тусалж өгье. Ямар вэ? Оронд нь энийг миний өрнөөс хасах юм бол...

Тан: Өрний талаар ярихгүй байсан нь дээр байх...

Ми:  Пэг Матан Пауэрийн...

Тан: Канми...

Ми:  Пирамидад дуртай юу?

Тан: За яах вэ.  Тэгье.

Ми:  Тохирлоо.

Тан:Барьчихсан гээд бодчих.

Ми:  Хөөе... Тусалж дэмжиж байгаарай.

Тан: Энэ...

****************

Сан:  Баярлалаа, амтархан иднэ ээ.

Х: Хачирнаасаа жаахан нэмчихэж болохгүй юмуу? Хэёон өөрийнхөө дуртайг сонгож болох уу?

Эр: Бүгдийг нь ав аа. Бүгдийг нь...

На: Эгч ээ, энэнээс хоёрыг авлаа шүү. Яагаад байна аа?

Сан: Уучлаарай. Одоохон. Жаахан л...

Х: Юу хйиж байгаа юм?

Сан: Өө, Хэёон байна. Юу... Эгчийн ард... нуугдвал багтах нь уу гэж харах гээд л... Туршиж байгаа юм.

На: Туршилт дууссан болохоор тухтай ярилц. Холд...

Сан: Ганцхан минут.

Х: Ах аа.  Хэёоноос зугтаад байгаа юм уу?

Сан: Үгүй ээ, би зугтаагүй.

Х: Тэгвэл Хэёонтой ярилцъя.

Сан:  Чадахгүй ээ. Би багийнхантайгаа хоол иднэ гээд амалчихсан.

Х: Танд суудал алга байна шд.

Сан: Үгүй ээ, зүгээр. Би угаасаа хажууд нь зогсож байгаад иддэг юм. Зогсоогооро идэх дуртай болох...

Х: Надтай уулзаадах.

Сан: Бол болохгүй ээ...

****************

Ми: Матан аа. Идээд болчихож байгаа юм уу?

Тан:  Юу?

Ми: Тагийг нь долоодог байхгүй юу.  Баян айлын хүүхэд гэдэгээ мэдэгдмээр байгаа  юм уу?

Тан:  Тэгэх хэрэг...

Ми: Хар... Ингээд хэлээрээ... цэвэрхэн болтол нь... Юу хийгээд байгаа юм, хурдлаач. Баригдмаар байгаа юм уу? Хурдлаач...  сайн долоо. Наадахаа долоох хэрэггүй ээ.

Ки: Золиг чинь. Ёстой нээрээ, энийг ид. Өрөвдөөд сэтгэл өвдчихлөө.

Ми: Йогуртны хичээл 100мянгын үнэд хүрсэн биз дээ? Тасгийн дарга хүнд ийм юм өгөөд байдаггүй хүн биш.

Тан:  Ойлголоо.

Ми: Тийм ээ.  

Тан:  Өрөө дарах дуртай юм аа даа.

Ми: Тэгэлгүй чах юм. Өрийг хурдан дарсан нь дээр. Сайн хичээнэ ээ. Матан Пауэртай ямар ч холбоогүй гэдгийг...

Эр: Сонссон уу? Сэрёон компани дампуураад Пауэр...

Ми: Пэг Матан Пауэрын хүн биш ээ. Пэг Матан Пауэрын хүн. Пэг Матан Пауэрын хүн. Пэг Матан Пауэрын хүн. Пэг Матан Пауэрын хүн. Энийг тооцох хэрэггүй...

Тан:  Өр чинь нэмэгдсэн гэж мэд...

****************

Х: Ах аа, яагаад ингээд байгаа юм?

Сан: Хэёон аа, наадах чинь...

Х: мөн. Өчигдөр таны өгсөн хос бөгж. Гоё болохоор нь...

Сан: Найз залуу чинь...

Х: Тараахгүй байх шиг санагдаад. Хэёон... ахад сайн. Хэёонд хэцүү байхад ах та үргэлж дэргэд байдаг шд.

Гурван жилийн өмнө. Коллежийн  клуб.

Сан: Тайлан хүргэж ирлээ.

Х: Хэзээ ийм юм хийчихсэн юм? Сэтгэл хөдөлчихлөө.

Нэг жилийн өмнө. Шинэхэн ажилтан байх үед.

Сан: Хэёон аа, энэ жилийн ГАУС-ын Пи Ар мэдээллийг цэгцэлчихлээ.

Х: Ах аа. Баярлалаа.

Сан: Хэёон аа.

Х: Тийм болохоор танд хэлэх юм байна.

Сан: Аан. За. Юу юу юм?

Х: Хэёон... полигами.  

Сан: Юу?

Х: Би полигами.

Сан: Юу гэнэ ээ?

Х: Цочирдсон уу? Хэёон ажил руугаа явахгүй бол болохгүй нь.     

Сан: Хүлээгээрэй.

Х: Хэёон аа, хүлээ. Хэёон, ах таныг дэргэдээ байгаасай гэж хүсдэг. Гэхдээ танд бодох хугацаа хэрэгтэй байх тийм үү?

Сан: Хэёон....

Х: Сайн бодоод... Дараа хариугаа хэлээрэй, за юу?

Сан: Хэёон аа. Хэёон аа. Хэёон аа. Хэёон аа. Бодоод байх юм алга аа. Наад үгийг чинь би мэдэхгүй. Ийм үг байсан юм уу?

Ва: Харилцан тохиролцсоны дагуу нэгээс олон хүнтэй нэгэн зэрэг дотно харилцаа тогтоодог гэж байна. Энэ чинь хуурах биз дээ?

Ха: Товчоор бол... Зүгээр л зөвшөөрлийг нь авч байгаад хоёр, гурван хүнтэй араар нь тавина гэсэн үг.

Ва: Байр хүртэл айлд ганц л байдаг байхад. Ийм амьтдаас л болж байгаа юм.

Ха: Ингэхэд хэн юм?

Х: Хэёон ах таныг миний дэргэд байгаасай гэж хүсдэг.

******************

Сан: Ингэж болохгүй ээ.

Ки: Юу болохгүй гэж?  Хурдан суу, тэнэг ээ.

С: Ингэхэд захирал нь хөлний мөөгөнцөртэй болсон гээд эмийн үйлдвэртэй болж, захирлын ор тухгүй байна гээд орны компанийг нэгтгэж, тэргэнцэр нь тухгүй болохоор эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэртэй болдог компани гэж байдаг юм уу?

На: Энэ удаа шалтгаан нь юу юм?

Ки: Өөрсдөө хар.

Эр: Чон Ёокдэ захирлыг толгойгоо бөхийлгөхөд халзан толгойг нь харж болно.

Ки: Ийм л байна. Хамгийн чухал нь Пауэр групп удахгүй үс ургуулдаг машин гаргах гэж байгаа гэсэн. Пауэраас өрсөөд... Пауэраас илүү хурдан... бид нар зах зээлд гаргах хэрэгтэй. Пауэраас бид юугаараа дутах юм? Пауэраас бид юугаараа дорд юм? Энэ төслөөр хүчээ харуулцагаая. Надад хүч байна. Бидэнд хүч байна.

С: Яасан? Хувцасан дотор чинь хорхой орчихоо юу?

Ми: Үгүй ээ, үгүй үгүй.

Ки: Тэгэхээр энэ төсөл... өнгөрсөн удаа И Саншигаас болж алдсан нэр төрөө эргүүлж авчирна. Маркетингийн гуравдугаар тасгийн ур чадварыг төгс харуулах хэрэгтэй.

Ви: Хэзээ ч байгаагүй нэр төрийг яаж...

Ки: Энэ салбарыг сайн мэддэг хүн энэ төслийг удирдана гэвэл миний сэтгэл... үнэхээр тайвшрах гээд байна.

Ва: Тэгвэл би оролдоод үзье. Тийм ээ, та нар мэдэхгүй байх. Би... халцралтай.

С: Анх хараад л мэдсэн шд.

Ва: Амазоны Безос, Теаслагийн Элон Маск, Апплсын Стив Жобс... бидэн шиг хувьслыг бүтээгчид маш их даавар ялгаруулдагаасаа болоод үсээ золиосолж байгаа юмшд.

Ки: Дэмий юм ярихаа болиод лабораторит очоод... энийгээ үзүүл. Тэнд клиникийн туршилт хийлгээд, гол мэдэх ёстой мэдээллийг аваад ир.

Ва: Санаа битгий зов. Би Эм Би Элийн  гишүүн хүн шүү.

С: Шувуун тархитай хүмүүс үү?

Ва: Халцралтай хүмүүсийн уулзалт. Манай улсын хамгийн том үс халцратын сайтыг мэддэггүй юм уу? Би бүр тавхан хувийг эзэлдэг Титэмтэй зэрэглэлтэй гишүүн шүү. Бид нар сайтдаа хамгийн хүчтэй нь.

С: Чи яагаад байгаа юм бэ? Пауэр-гэдэг үгтэй холбоотой юм уу?

Ми: Үгүй ээ, үгүй. Матан... би яасан ч биш...

****************

Ва: 20%, 50% нь адилхан гэхээр... Энэнээс арай илүү үс ургуулчихвал...

Ха: Менежер ээ. Энэний төлөө бүртгүүлэх хэрэг байгаа юм уу?  Хүнд иймэрхүү жижиг зүйл чухал биш шдээ. Сэтгэл чухал биш гэж үү?

Ва: Сэтгэл гэнэ шүү. Эд нар чинь бүгд хуурамч биз дээ.

Ха: Менежер ээ. Энийг эхнэр маань хямдралын үеэр авч өгсөн юм.

 

 

Ва: За за. Ким орлогч оо, шинээр ургасан үс харагдаж байна уу?

Ха: Хөөх. Янзтай. Нээрэнгээсээ найм орчим үс шинээр ургачихаж. Хөөх. Баяр хүргэе, менежер ээ. Таны хүсэлтийг удахгүй зөвшөөрөх байх.

Ва: Том хэрэг гарах нь. Хүн ганц хоёр сул тал байх ёстой юмсан.

С: Залгаагүй байна шдээ.

Ва: Аан?

С: Одоо ажиллаж байна.

Ха: Аан. Ингэж ажилладаг байсан юм уу? Энийг техникийн хэлээр пласибо эффект гэж нэрлэдэг юм.

Сан: Ёстой...

****************

Ха: Бүгд суудалдаа суучихсан. Бүгд бэлэн, Ча меженер ээ. Амжилт.

Ва:  Сайн байна уу. Өнөөдөр Судалгааны багийг, олон нийттэй харилцах албатай өнөөдөр энд дуудсан шалтгаан нь... нэг санал тавих гэсэн юм.

Ха: Судалгааны тасагт байсан Ча менежер.

Ва:   Эм Би Элийн бусад гишүүдтэйгээ санал сэтгэгдэлээ хуваалцсаны эцэст бидэн шиг халцралтай хүмүүс “нэг л өдөр үс ургана” гэсэн хоосон найдвар төрүүлдэг төхөөрөмжүүдийн хуурамч амлалтаас залхаж байна. Тиймээс, Хурдан үр дүн үзэхийг хүссэн хүмүүст зориулан функц нэмэхээр шийдсэн. Энэ бол... Автоматаар хуйх будагч... 0,3мм-ийн өргөнтэй цэгүүдээр тосон будаг хэрэглэсний дараа хуйхан дээр үс шиг будалт тогтож, гурваас тав хоног арилахгүй.

Ха: Олон төрлийн өнгө санал болгох үүднээс бид Монамитай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа.

Эр: Зүгээр л будагтай дуулга өмсчихвөл дээр  юм биш үү?

Ва:   Хөөх...

Сан: Хэёон аа. Хэёон аа.

Х: За?

Сан: Түрүүн...  Чамд хариугаа хэлэхээсээ өмнө ...  зөв ойлгосон үгүйгээ тодруулах гээд... Тэгэхээр Хэёон чи... ганц хүнтэй болзож чадахгүй гэсэн үг биз дээ?

Х: Тийм ээ.

Сан: Өмнө нь уулздаг байсан найз залуучууд чинь зөвшөөрдөг  байсан уу?

Х: Тийм.

Сан: Аан. Тэгвэл нэг зэрэг хэдэн найз залуутай байж болох вэ?

Х: Харин л дээ.

Сан: Тэгвэл одоо хэдэн найз залуу байгаа вэ?

Х: Ах аа, харах өнцөгөөсөө шалтгаалаад өөр өөр байдаг юм.

Сан: Юу? Арай... бүгд хос бөгж... Үгүй ээ. Зүгээр л бөгжинд дуртай болохоор зүүсэн байх. Хэёон авсан бөгжнүүд энэ хуруунуудад нь таардаг байх.

Эр: Хэёон аа, явахгүй юм уу? Хоёулаа амаа нийлүүлх хэрэгтэй байна.

Сан: Юу гэнэ ээ?

Х: За. Ах аа, утсаар ярьж байгаад орой гэрт чинь очъё. Тэгээд ярилцъя.

Сан: Хэ Хэёон аа. Чи хаашаа... Хэ...

Эр2: Хэёон аа. Ажил тарахаар гэрт чинь хүргээд өгөх үү?

Х: Тэг л дээ.

Эр: Өнөөдөр үс чинь гоё байна.

Х: Хөөрхөн байна уу?

Эр: Тэгэлгүй дээ.

Ва: Саншиг аа. Хэдүүлээ ч гэсэн ам нийлэх хэрэгтэй байна.

Сан: Ам... уруул ярихаа боль. Үгүй ээ, хүсэхгүй байна.

Ва: Хөөе, ам нийлэх... Яачихсан юм болоо?

Ки: Зүгээр л ам нийлчихвэл болдог юм уу? Судалгааны тасаг, Олон нийттэй харилцах хэлтсийн өмнө ингэж нэр нүүрээ алдах гэж. Ичмээр юм. Ча Вава. Олигтойхон санал гаргаж чадахгүй бол та нар гэртээ харихгүй гэж мэд.

Ха: Менежер ээ, өнөөдөр миний хуримын ой болохоор... 7хүртэл ажиллая.

Ва: Тэгье ээ, уучлаарай.

Сан: Би ч гэсэн өнөөдөр чухал уулзалттай болохоор... хурдан хийцэгээе. 

Ва: За.

Сан: Нэг хоёр гурав... буруу...

Ва: Үгүй ээ, Дээшээ.

Сан: Дээшээ...

Бүгд: Нэг хоёр гурав. ГАУС.

Ки: Хөөе. Энийг төсөл гэдэг юм уу? Инээсэн үү? Хурдан дахиад хий. Нарийвчилсан юм юу ч алга байна шд. Хэтэрхий дэлгэрэнгүй байна. Товчлооч... Яагаад цүнхээ барьчихсан юм? Гэртээ харих гээ юу? Гайгүй байлгүй. Дахиад хий! ...  Тодорхой юм юу ч алга. Юу ч ойлгогдохгүй байна.

Ха: Эхнэр... Өнөөдөр зоогийн газраа цуцлахаас. Юу? Гэрлэлтэээ цуцална гэдэг чинь... Эхнээр.... Эхнээр...

Ва: Галзуурах нь ээ. Юуг нь өөрчил гээд байгаа юм болоо?

С: За, би харъя. Би засаад өгье. Анхдагч файл нь хаана байна? Имейлээр явуул. Имейлээр.

Ки: Янзтай. Бьютифул. Ингээд хийхээр хичнээн сайхан байна. Хар л даа. Ажилдаа анхаарвал та нар ч гэсэн чадаж байгаа биз дээ? Гэртээ харьцагаа.

Ва: баярлалаа.

Ха: Баярлалаа, дарга аа.

Сан: баярлалаа, сайхан амраарай.

Ки: Явлаа шүү.

Бүгд: Баярлалаа. Сайхан амраарай.

Сан: Баяртай.

Ва: Яаж?  Яаж тэгсэн юм?

Ха: Яаж хэдхэн минутын дотор хийсэн юм?

С: Анхдагч файлны үсгийн хэвийг нь өөрчилчихсөн. Ки менежер Кодикоор бичсэн юманд дургүй.

Ва: Юу?

Сан: Ийм байж болох уу?

Ва: Эцэст нь... Үзэмж чухал байж.

*******************

Ш Ми Эм: Сайн байлаа. Төлөө.

Эм: Түлэгдлээ. Түлэгдлээ.

Ш: болгоомжтой. Болгоомжтой.

Эм: Амттай байна уу?

Ми:  Хурдан идээрэй.

Эм: Нээрээ,  Канми тэр хүн хэн юм?

Ми:  Уучлаарай.  Би нэг нүгэл үйлдчихсэн...

Эм: Нүгэл ээ?

Тан: Намайг тоох хэрэггүй. Тайван ид...

Эм: Тэгвэл гахайн хуйх...

Тан: Хэрэггүй ээ.

**************

Сан: Гахайн шийр ирээгүй байгаа юм уу?

А: Тийм ээ, тахиа л ирсэн.

Ан: Таньдаг хүнтэй ойр амьдрах зүгээр юм аа. Тахиа идмээр байсан юм.

Сан: Тийм ээ, хүргэлтийн мөнгөө хэмнээд зүгээр л юм.

Ан: нээрэн... би Азизаас сонссон. Ажил дээр полигами гээд байсан хүн чинь Хэсон биз дээ?

Сан: Азиз аа, битгий хэлээрэй гэж байхад.

А: Би ч гэсэн хуваалцах дургүй ээ. Тусдаа байшин юм байх гэж бодоод хайж үзсэн юм. Тэгээд л асуусан шд. Нарэ, тэрэнд  сайн хэлээд өгөөрэй. Ухаан ортол нь.

Сан: Ажил дээр хангалттай загнуулж байгаа.

Ан: Дурласан хүн юу гэж бусдын үгийг сонсох вэ дээ. Өөрөө мэдэрч байж л ойлгоно. Тийм ээ, Азиз? Гэхдээ нэг юм хэлчихье. Саншиг чи... Юу гэдэг билээ? Тэр дарсан лууван шиг.

Сан: Дарсан лууван? Сэтгэл сэргэм гэж үү?

Ан: Үгүй ээ.  Тахиа захиалах болгондоо дуустал нь иддэггүй үлдээдэг мөртлөө, хаяхаар хайран санагдаад хөргөгчиндөө хадгалаад л байдаг. Гэхдээ дараа нь иддэг үү? Хаядаг шд... Тийм болохоор дарсан лууван.

Сан: Тийм биш ээ. Хэёон ч гэсэн сайн бодсон юм шиг байна лээ. Эцэст нь намайг явуулж чадахгүй болохоор л тэгж хэлж байгаа юм.

А: Чи л тэгж бодож байгаа юм. Чи...

Ан: Өөр хүн ирэх юм уу? Яагаад дөрвөн таваг байгаа юм?

Сан: Хэёон ирнэ гэсэн.

Ан: Юу?

Сан: Хэёон ирнэ... Гахайн тагалцаг уу?

Х:  Яг тааруулж иржээ. Гахайн тагалцагаа идчихээд Хэёоны авчирсан кофег ууж болох юм байна. Тийм ээ? Нарэ эгчийг байгаа гэж мэдэлгүй гурвыг аваад ирсэн шд. Яах уу?

Ан: Би жаахан идчихээд явах болохоор тоох хэрэггүй ээ. Та нарын хэрэг оролцмооргүй байна.

Х: Тэг дээ. Ах аа, та ч гэсэн дарсан луувангаа хаядаггүй юм уу? Хэёон бас хугацааг нь дуусахаар хаядаг шд.

Сан: Тийм үү?

Х: Хэёон хөршүүдийн уулзалтанд саад болоогүй биз дээ? Ах аа, тухгүй байна уу?

А: Тухгүй байна. Дөнгөж уулзчихаад хүндэтгэлтэй ч ярихгүй. Дорныхон хүндэтгэлтэй, ёсорхог гээд байсан чинь...

Сан: Азиз. Азиз.

Х: Ах аа, шашнаасаа болоод гахайн мах иддэггүй юм уу? Ах аа, энийг ид.

А: Тийм биш ээ. Азиз, христийн шашинтай. Азиз өөхгүйг нь хайж байна. Энэ байна. Азтай.

Х: Энэ том байна... Ах аа, энийг Хэёонтой хуваах уу? Хуваах уу? Хуваах уу?

Сан: Хуваах аа? Үгүй ээ, үгүй. Би  би хуваалцах дургүй. Ганцаараа идчихье.

Х: Өнгөрч яваад түр орж ирсэн юм. Ичихгүй айлын хоол буудчихлаа. Хэёоны авчирсан кофег та гурав уугаарай.

А: Хэрэггүй ээ. Хэёоныг явахаар бид нар шар айраг ууна.

Х: Дараа Хэёонтой цуг уу л даа, өрөөний ах аа.

А: Азизийг тусдаа гарахаар ирээрэй. Азиз өөрийнхөө орон зайг бусадтай хуваалцах дургүй.

Х: Өрөөний ах Хэёонд дургүй юм шиг байна. Яагаад ийм муухай ааштай байдаг байна аа?

А: Азиз өөрийгөө гуравдагч хүн шиг ярьдаг хүмүүст дургүй.

Х: Хэёон ч гэсэн.

А: Хэёон яг одоо өөрийгөө тэгж ярьж байна.

Х: Хэёон уу? Ах та ч гэсэн өөрөө.

А: Азиз уу? Азиз гуравдугаар бие дээр ярьдаггүй.

Х: Хэёон ч гэсэн тэгж ярьдаггүй.

А: Азизд хэлэх үг ч алга.

Х: Хэёон юу хэлэхээ ч мэдэхгүй байна.

******************

Тан: цаг...

Ми: Матан аа. Миний буруу. Чи ч гэсэн ядарч байгаа байлгүй, хурдан явж амар.

Тан: Архи уучихаад алдаа гаргачих вий гэж санаа зовоод байсан юм.

Ми: Би согтоогүй ээ.

Тан: Эртээд хоолны газарт тахианы сарвуу нэхэхдээ ч гэсэн тэгж хэлж байсан. Сая хоёр таваг тахианы сарвуу идсэн.

Ми: Одоо шууд гэртээ харилаа. Манай гэр... тэр харагдаж байна. Өөр уулзаж, ярих ч хүн байхгүй.

Тан: Ойлголоо. Тэгвэл...

Ми: За, тэгвэл баяртай.

Т: Сайн байлаа, залуу ноёнтон. Хаашаа явах вэ?

Тан: Гэртээ харья.

Ми: Хөөе хөөе хөөе хөөе. Сайн байна уу. Пауэр группийн залгамжлагч ямар хүн байдгийг мэдэх үү? Би мэднэ л дээ. Би овгийг нь хэлээд өгөх үү? Пэг гэдэг юм... Пауэр группийн залгамжлагчийг би мэднэ. Нэрийг нь... Нууц... би хэлээд өгье. Хэлж чадахгүй нь ээ. Нууц байхгүй юу... Пауэр групп...

Т: Их согтсон байна. Аюултай хүн байна. Би арга хэмжээ авах уу?

Тан: Ким нарийн бичиг. Нойрсуулагчтай сум байхгүй биз?

Т:. Нойрсуулагч үйлчлэх бол уу?

Тан: Ёоёо...

Т: Ингэж цочих гэж. Ингэж цочих гэж...

Тан: Тоглосон юм. Тоглоом...

***************

Сан:  Хэёон аа. Би удаан бодож үзсэн. Үлийн цагаан оготно гэдэг хулгана байдаг гэж нэг номноос уншсан. Эмэгчин хулганатай эвцэлдсэнийхээ дараа шууд өөр эм хулгана хайдаг гэсэн.

Х: Юу?

Сан: Гэхдээ үлийн цагаан оготнотой адилхан ДНК-тай хээрийн оготно хосдоо насаараа үнэнч байдаг гэсэн. Ялгааг нь мэдэх үү?  Даавар. Хээрийн оготнод бусад оготнотой харьцуулахад хайрын даавар, атаархлын дааврыг мэдрэгч нь олон байдаг гэсэн.  

Х: Өрөвдөлтэй юм аа. Тэгвэл насаараа ганцхан хулганатай амьдарна гэсэн үг биз дээ.

Сан: Хэёон аа. Би... тэр өрөвдөлтэй хээрийн оготно. Хайрлаж, бас харддаг жирийн нэгэн эрэгтэй. Чиний хэлэхийг сонсоод бид болзвол яах бол гэж зөндөө бодсон. Чиний найз залуучуудтай хамт хоол идэж... кафед хамт орж... Хуримаа хийгээд нэг гэрт амьдарна гээд ... чадахгүй юм байна лээ.

Х: Ах аа.

Сан: Хэёон аа, би... нэг нэгэндээ бүх анхаарлаа тавьдаг тийм хайрыг хүсдэг. Чиний саналаас татгалзсанд уучлаарай. Гэхдээ... бидний дааврын ялгаанаас болсон болохоор ойлгоорой. Чамайг шархлуулахыг хүсээгүй ч... Надаас болоод зовохгүй бол сайн байна.

Х: Саншиг ах аа.

Сан: Хэёон аа, хэрэггүй.

Х: Ах аа. Хэёон, эрчүүдийн царайг нь хардаг.

Сан: Аан?

Х: Полигами хүмүүс таарсан эрдээ дурлаад байдаггүй юм. Таныг сайн хүн гэдгийг мэднэ ээ. Гэхдээ Хэёоны сонирхдог хүн биш. Хэёонд Чо Ушиг, Пак Сожун шиг стилийн хүмүүс таалагддаг. Дүпү шиг галбиртай, давхраагүй нүдтэй. Гэхдээ та эсрэг болохоор. Арабархуу царайтай...

Эр: Хэёон аа.

Эр2: Хэёон аа.

Эр3: Хэёон аа.

Эр4: Хэёон аа.

Эр: Сайн уу ах аа. Өнөөдөр дахиад таарах шив.

Сан: Тохирохгүй болохоор салчихсан гээд байсан... Хос бөгж...

Эр: Аан тийм. Хэёоныхтой адилхан. Гэхдээ хэмжээ нь багадаад...

Х: Тийм ээ. Өчигдөр таны өгсөн хос бөгж.

Сан: Найз залуу чинь...

Х: Таарахгүй байх шиг санагдаад.

Сан: Аан.  Ах нь... таарахгүй гэж хэлснийг чинь... Тэгвэл надад яагаад тэгж хэлсэн юм?

Х: Мэдээж хойшид ч гэсэн найзуудын хувиар уулзаж байя гэж бодоод. Надад дургүй хүн олон байдаг юм.

Эр: Яасан бэ?

Сан: Гэхдээ... Дээр нь байгаа үсэгнүүд...

Эр: Аан. Тийм ээ. Ким Сансу.

Х:  Эс Эс. Сансу.

Эр: Яагаад зугтчихав аа?

Х: Ах аа, баярлалаа.

Эр: Би ч гэсэн баярлалаа.

Сан: Сан Сансу...

Эр: Гэхдээ, та яаж мэдсэн юм? Бөгжөө надад өгөхөөсөө өмнө ахад үзүүлсэн юм уу?

Х: Аан?  Юу гэсэн үг юм? Энийг та надад өгөөгүй юм уу?

Эр: Аан? Хэёон чи бэлдээгүй юм уу?  

Х: Юу? Үгүй.

Эр: Хүлээгээрэй. Энийг арай ах та Хэёонд өгөх гээд...

Х: Үнэн юм уу? Энийг ах та надад өгөх гэж авсан юм уу?

Сан: Үгүй ээ, үгүй. Тэр... Тэр...

А: Андуураад байна.

Сан: Азиз.

А:  Энийг Саншиг Хэёонд өгөх гэж аваагүй. Саншигт найз охин байгаа.

Х: : Саншиг ахад уулздаг байгаа гэнэ ээ? Тэр чинь хэн юм?

Сан: Азиз.

На: Би юу? Би юу?

***************

Бичиг: Таны хүсэлтийн хариу зургаан сарын дараа гарна. Алдсан гэж санаа зовох хэрэггүй.... Салхинд хийсчих вий гэж айх хэрэггүй... Тэгж байж л шинэ үстэй болно. Үс ургуулагч машин, ГАУС серона. Серона. Серона.

Сан: жинхнээсээ болзож байгаа гэж бодоод адилхан хувцас өмсчихсөн юм биш биз дээ?

На: Горьдов оо.

Ва: Өглөөний мэнд.

Сан Ан: Өглөөний мэнд.

Зах: Гуйх зүйл гарвал...

Тан: Тэгвэл...

Ки: Чи галзуу юм уу? Манай гуравдугаар тасаг ямар нэртэйг мэдэхгүй юу?

Ва: Над шиг харагдаж байгаа ч толгой чинь хоосон...  

Сан: Авчихсандаа, зургийг чинь авчихсан. Загварын мэдрэмж муутай юм байж дүү нараасаа хүртэл хулгайлах гэж байгаа юм уу?

Ми: Хойшид... яасан ч хүний анхаарал татах юм хйиж болохгүй. Өмнө нь юу хийдэг байснаа мартаад, шинэ хүн шиг амьдар.

Сан: Өмнө нь дургүй байсан ч гэсэн одоо өөр санагдаад байна.

С: Чамд сайн уу, үгүй юу гэдгийг мэдмээр байна уу?

На: Үгүй ээ. Үгүй.

Сан: Нарэ эгч ээ.

Ми: Хөөх. Энэ... энэ хаана вэ?

Тан: Архи чинь гарсан уу?

Ми: Матан аа, үнэхээр уучлаарай. Надаас болоод дахинд хүнд байдалд орчихсон уу?

Тан: Тийм ээ. Тэгсэн.

Ми: оронд нь... би сайн юм зааж өгөх үү? Хэнд ч хэлж болохгүй шүү. Пауэр группийн залгамжлагч хэн гэдгийг мэдэх үү? Овог нь Пэг...

Тан: Хөөе... ухаан ороогүй байх шив.

Ми: Ганцхан чамд л хэллээ шүү. Үнэндээ Пауэр группийн залгамжлагч манай гуравдугаар тасагт байгаа.

Тан: Тийм ээ, би байна.  Би байна.

Ми:  Би ч гэсэн санамсаргүй олоод мэдчихсэн. Гэхдээ энийг хэлж болох юм бол уу? Хэл загатнаад болохгүй байна аа. Хэнд хэлдэг юм билүү гээж бодож байгаад... Матанд хэлж болох юм байна ...

Тан: Аав аа. Аав аа. Аав аа. Аав аа.

Ми: Овог нь...

4-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home