Gaus electronics 3

Gaus electronics 2022 ep-2

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулагч: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

А: эр, Саншигийн түрээслэгч

Т: эр, Пэг Матаны туслах Ким нарийн бичиг  

 

Гол дүрүүдэд: Куак Дон Ёон, Гү Сон Хи, Бэ Хён Сун, Кан Мин А... Пэг Хён Жин, Хо Жон Ду... Гү Вури, Жон Согчан, Пэг Сужан нар тоглолоо.

Гарчиг: Гаус электроникс.

Эм: Сайн байна уу.

Сан: Би юу? Баярлалаа.

Эм: Энэнтэй танилцаарай.

Сан: Уучлаарай. Уучлаарай.

Эм: энийг туршиж үзэж байсан уу?

Сан: Баярлалаа. Уучлаарай, уучлаарай.

Эм: Заавал туршиж үзээрэй.

Сан: хүлээгээрэй. Хүлээгээрэй. Хүл.... хүлээ... хүлээгээрэй. Хүлээ хүлээ хүлээ... баярлалаа. Баяр... баярлалаа. Та албаар дарсан уу?

На: Уучлаарай, харсангүй.

Сан: Уучилъя гэж бодсон ч, уучлалт гуйж байгаа царай харагдахгүй байна.

На: Би яасан гэж? Харин ч чамайг уучлах уу, болих уу гэж бодож байхад.

Сан: Түр уулзъя.

На: Хэн болчихоод уулзъя гээд байгаа юм? Ёстой нээрээ... Цаг алга, хурдан ярь.

Сан: Эгч та юу хийснээ мэдэх үү? Харсан биш... харах ч үгүй байна. Өчигдрөөс хойш Хэёон надаас зугтаад байна. Би тэр хүнийг сайн мэдэхгүй. Чи буруугаар ойлгоогүй биз дээ?

Х: Тийм.

На:  Хариу ирчихлээ. 

Сан: Тийм? Зүгээр л тийм? Тийм гэж байна.

На: Ямар асуудал байгаа юм?

Сан: Хэхэ  гээгүй байна шд. Хэёон юм бичихээрээ заавал хэхэ гэж бичдэг юм. Гэтэл тийм гэчихсэн байна. Тийм. Би өнгөрсөн таван жил ийх хөндий мессеж авч байгаагүй. Энийг харчихаад танд юу ч бодогдохгүй байна уу? Гэмшихгүй байгаа юм уу? Эгч ээ, та нийгмийг эсэргүүцэгч юм уу?

На: Би юунд гэмших ёстой юм?

Сан: Танаас болоод буруугаар ойлгочихоод байна. Надад хаа хамаагүй хүрээд байсан биз дээ...

Сан: Хэёон аа.

На: аалз. Аалз... Хөөх. За яах вэ. Уучлалт гуйчихъя. Болсон биз дээ?

Сан: Тэгвэл Хэёонд тайлбарлаад өг, эгч ээ. Санамсаргүйгээр хажуу хаалганд нүүж ирээд, тэр өдөр манай гэрт ирсэн. Бас бид хоёрын дунд ямар ч харилцаа байхгүй гээд хэлээд өг.

На: Өөрөө тайлбарла. Намайг яагаад оролцуулаад байгаа юм?

Сан: Ард чинь аалз...

На: Инээд хүргэж байх шив...

Сан:  Мэдсэн юм аа. Эгч ээ, та аалзнаас айдаг чинь үнэн юм уу? Үгүй ээ,үгүй, март. Би бодох хэрэгтэй байна.

На: Байзаарай. Сая албаар тэгсэн юм уу?  Би аалзнаас үнэхээр их айдаг. Айснаасаа болоод Хүн аалзын трейлер ч үзэж чаддаггүй.

Сан: Тийм ээ, тийм. Сонсохыг хүсэхгүй байгаа ч хэлсэнд баярлалаа.

На: Харин ч сонирхлыг чинь татаад өгье. Хар...

Сан: Гүй ээ...

На: Шүүх эмнэлэгт үзүүлэх үү?

Сан: Тэг ээ. Очоод үзүүл, та Хэёонд ч гэсэн тайлбарлаад өг. Бид хоёрын дунд юу ч байхгүй гээд...

Х: Хөөх. Уучлаарай.

Сан: Үгүй... үгүй ээ. Хэёон аа. Хэ Хэёон аа... бид хоёрын дунд юу ч байхгүй ээ, Хэёон аа.  

На: Яасан?

Сан: Хэёоныг харсан биз дээ? Яагаад ингээд... харчихаад албаар тэгсэн юм уу? Хөөх... Яагаад манай хажуу хаалганд нүүж ирсэн юм? Эгч ээ... надад... сайн юм уу?

На: Галзуу амьтан...

Сан: Эгч ээ. Эгч ээ...

На: Энэ муу чинь...

Сан: эгч ээ. Эгч ээ.

Гуравдугаар анги. Хүйтэн ус уугаад, биеэ барь. Гаус ус цэвэршүүлэгч.

Э: Уучлаарай. Жаахан шахчихгүй юу.

Эр: Дараагийн автобусанд суугаарай.

Ми: Уучлаарай.

Тан: Аав аа, Матан байна. Өнөөдрийн жирийн хүмүүс шиг автобусаар ажилдаа явж байгаа.  Аав таны дэргэд байсан бол ийм амьдрал байдаг гэдгийг мэдэхгүй байж. Энэ зогс гэсэн товчлуур яаж дуугардагийг ч мэдэхгүй байж.

Т: Залуу ноёнтон. Хонх дарахаа боль л доо. 12 дахь нь болж байна.

Тан: Уучлаарай. Дуу нь таалагдаад...

Т: Залуу ноёнтон.

Тан: Алдаа гаргачихлаа. Ким нарийн бичиг ээ.

Т: Өө, алдаа гаргачихлаа. Эзэгтэй таныг өнөөдрөөс ажилдаа автобусаар явж, орон сууцанд амьдарч байгаа гэж сонсоод их гайхаж байна лээ.

Тан: Зөвшөөрөхөөс аргагүй. Хамгийн доороос нь эхлэх миний чин хүсэл болохоор. Майхны түрээсийн төлбөр, хохирлын төлбөр  800мянган вон. Хими цэвэрлэгээний төлбөр 5сая 200мянган вон.

Ми: Сарын цалин 2 сая 800мянга гэхээр... Байрны түрээс 400мянга, сарын амьжиргааны зардал 300мянга. Засварын мөнгө 60мянган вон. Утасны төлбөр 70мянган вон. Их сургуулийн зээлийн төлбөр 300мянган вон. Байрны барьцаа 200мянга. Турж үхэх нь дээ. Энэ долоо хоног хүрэх бол уу? Юу вэ?  Хөөе хөөе болохгүй ээ. Хөөе болохгүй болохгүй. Хөөе хөөе хөөе. Болохгүй ээ, энэ чинь миний хоол. Хэл амаараа учрыг олъё гэж бодсон чинь... Хөөш...

Тан: Хар өглөөгүүр тагтаатай зодолдож байдаг... Ажилдаа явах замдаа хүртэл бэлтгэлээ хийдэг байх нь ээ.

Т: Хамгаалагч хэрэгтэй бол надад хэлээрэй. Би хүн олоод өгье.

**************

На:   Юу вэ? Хэн ийм юм хэрэгтэй гэсэн юм? Инээд хүрчихлээ.

Сан: хэрэггүй гээд байсан чинь... Өвчин намдаагч наалтны үнэр наймаалжны газрын нөгөө буланд байгаа хүнд ч үнэртэхээр байна.

На:   Хүссэндээ хэрэглэсэн гэж бодоо юу? Март. Ингэе. Би биш Саншиг чи өөрөө тайлбарла.

Сан: Юу гэж хэлэх юм?

На:   Хэёон аа, энд буруугаар ойлгох зүйл байхгүй. Ча Нарэ эгч өндөр шаардлага тавьдаг, олон хүн араас гүйдэг болохоор над руу харах ч зав байхгүй. Бас найз залуутай.

Сан: Эгч ээ, тийм утгагүй юм ярьж яаж болох юм бэ? ГАУС-т таны муухай ааштайг мэдэхгүй хэн байсан юм?

На:   Энэ муу чинь, надаар загнуулмаар байгаа юм уу?

Сан: Эгч ээ. Хэёоны өмнө намайг загнавал ямар вэ? Таны ааштайг мэдчихвэл Хэёон ч гэсэн буруугаар ойлгохгүй шд.

На:   Гутлын чинь улыг хуулж аваад орны чинь даавууг индүүдээд өгөх үү? Амыг чинь би ураад өгөх үү? Амыг чинь ураад өгөх үү?

Сан: Гутлын чинь улыг хуулж аваад даавуу индүүдээд... би бүгдийг нь биччихлээ.

На:   Юу хийгээд байгаа юм?

Сан: Дахиад хэл дээ.

На:   Юу хийгээд байгаа юм? Боль гэж байна.

Сан: Боль гэж байна.

На:   Арилга.

Сан: чамайг энэ хорвоогоос...

На:   Арилга...

Сан: арилгаад...

С:Болихгүй юу? Энэ бол албан газар.

Сан: Уучлаарай. Эгч намайг хараагаад байгаа болохоор...

На:   Чамайг зүгээр орхихгүй дээ.

Сан: Чамайг зүгээр орхихгүй дээ. Үнэнээсээ. Өнөөдөр чамайг заавал...

С: Урд насандаа дайснууд байсан юм уу?

Сан: эгч ээ, урд нас байдаг гэдгийг шинжлэх ухаан нотолж чадаагүй... Уучлаарай.

*****************

Ва: Хүний нөөцөд ажилладаг найзаасаа Пэ Матаны ажилд орох өргөдлийг аваад ирлээ.

Ки: Алив хараадахъя. Хөөх. Юу вэ? Бүгд хоосон байна шд.

Ха: Гэр бүлийн мэдээлэл ч гэсэн.

Ки: Энэ хүн сэжигтэй байна даа. Нууц ажилтан биш дээ. Ийм юм байж болох уу? Багадаа олж авсан төмс ухдаг чадвараа ашиглаад жаахан ухаж үзэхээс.

С: Намайг дуудсан уу?

Ки: Тийм. Сон менежер ээ. Өнөөдрийн хуваариа цуцал.

С: Өнөөдөр төлөвлөсөн юм байхгүй шд.

Тан: Зажлууртай мөртлөө зөөлөн. Халуун ногоотой мөртлөө чихэрлэг. Хэлэнд мэдрэгдэх давсны амт... цагаан будаа идмээр болж байна... энэ амт... амнаас гарахгүй байна.

Ки: Хатаасан арваалжийг ороож идэж байх шив?

Тан: Хатаасан арваалж... Нэр нь хүртэл тэнгэрлэг юм аа.

Ки: Шинэзов оо. Матан. Матан аа. Нэрийг чинь санаж байна. Би толгой сайтай шүү. Асуух юм  байна. Чи эцэг эхтэйгээ гадаадад амьдардаг байсан юм уу?

Тан: Ирэн очин байсан.

Ки: Тэгвэл эцэг эх чинь... Дипломат юм уу? Гадаадад амьдардаг юм уу? Эсвэл гадаадад бизнес хийдэг юм уу?

Тан: Хэлэхийг хүсэхгүй байна.  

Ки: Би тийм  хэцүү юм асуусан юм уу? Үнэнээ хэл дээ.  Чи хэний арын хаалгаар орж ирсэн юм?

Тан: Наадах чинь юу гэсэн үг вэ?

Сан: Арын хаалга гэхээр... Метроны арын хаалга шиг...

Ки: Хөөе тэнэг ээ. Би наадахыг чинь яриа юу? Чиний арыг хэлж байна. Мана ГАУС-т ажлын байр  байхгүй байсан. Гэтэл яаж энд орж ирчихээд, ингээд хоол идээд байж байдаг билээ? Надад хэлээдэх.

Тан: Хэлэхийг хүсэхгүй байна.

Ки: Аан. Тийм байж магадгүй  л дээ. Эцэг эх чинь Тусгай албаных уу? Си Ай Эй-уу? Эсвэл том компаний захирал юм уу? Ингэхэд юу нь хэцүү байгаа юм?

Тан: Түрүүлээд явлаа.

Ки: Хөөх. Харав уу? Тэр их зан гаргаж байгааг нь. Энийгээ яагаад хураахгүй явчихав аа?

Ва: Яах аргагүй л нэг хувийн асуудал байна даа.

Ки: Хувйин асуудал гэнэ шүү. Нуух юм байгаа болоод л тэгж байгаа юм. Бусдыг хуурч чадах ч, намайг хуурч чадахгүй шүү.

**************

Ми:  Өчигдөр өгсөн захиаг чинь уншсан.

Тан:Энэ юу юм?

Ми:  Төлбөрийн мөнгө. Эхлээд  байгаа мөнгөө хийчихсэн байгаа. Үлдсэн 5сая 500мянган воныг нь хувааж төлж болох уу? Миний сарын цалингаар бүтнээр нь төлж чадахгүй юм шиг байна.

Тан: Тиймхэн мөнгө төлж чадахгүй гэхээр...

Ми:  Юу?

Тан: Чиний байдлыг ойлголоо.

Ми:  Тэгвэл...

Тан: Маргааш гэхэд төлчихөөрэй.

Ми:  За, ойлго... Маргааш уу?

Ва: Юу вэ? Та хоёр энд юу хийж байгаа юм?

Ми: Аан. Хэрэгтэй юмнуудыг нь өгөх гээд.

Ва: Хэрэгтэй юмыг чинь би хэлээд өгөх үү?

Тан: Хэрэггүй.

Ва: Кофе ч Латтэ л сайхан даа. Латтэ байна шдээ, тэр үед... Ингэхэд чи цэргийн алба хаасан уу?

Тан: Эрүүл мэндийн шалтгаанаар хасагдчихсан.

Ва: Тэгнэ ээ. Тавагаа цэвэрлэхгүй орхихоор чинь тэгж ч бодсон юм аа. Арми, компани хоёр яг адилхан. Нийгэмд байр сууриа олохыг хүсвэл ганц л зүйлд сайн байх хэрэгтэй. Даргынхаа бөгсийг долоох.

Тан: Тэр доор байдаг бөгсийг хэлж байгаа юм уу? Тийм зүйл хүртэл хийдэг гэхээр...

Ва: Галзуу амьтан. Жинхнээсээ долоо гэж байгаа юм биш. Хэлц үг байхгүй юу. Хэлц... Зөвлөгөө өгч байхад ойлгож  байгаа юм уу даа. Юу ярьж байлаа? Аан, тэгэхээр манай тасагт хэн байгаа вэ? Хэнийг бөгсийг долоох хэрэгтэй гэж бодож байна?  Ки тасгийн дарга шүү дээ. Сайн хар. Ки тасгийн дарга тэр автомат машинуудыг ажиллуулдаг юм. Гаднаас үнэтэй кофе авах юм бол чамайг мөнгөтэй гээд хүмүүс муу хэлнэ. Тийм болохоор эндээс өдөрт доод тал нь гурван удаа уух юм авч бай. Ки тасгийн дарга ч  сэтгэл хангалуун байна. Ойлгов уу?

Тан: Муу хэлнэ... Би муу нэртэй болчихсон уу?

Ва: Үгүй ээ үгүй үгүй. Аан аан аан. Үгүй ээ, үгүй. Үгүй... Шумуул ямар их байна аа.

****************

На: Дахиад загнуулахаасаа өмнө хурдан гар.

Сан: Эгч ээ. Танд харуулах юм байна.

На: Юу юм?

Сан: өөрийнхөө байдлыг ойлгуулахаар товчлоод биччихлээ.

На: Юу вэ? Энэ чинь юу юм?

Сан:  Ичмээр ч гэсэн... Хэёонд сэтгэлээ илчлэх гээд бүтэлгүйтсэн жагсаалт байгаа юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд есөн удаа оролдсон ч, ганц ч удаа амжилтанд хүрээгүй. Хүмүүс шиг лаагаар зүрх хийсэн чинь гэнэтхэн бороо орчихсон... Дуу дуулж өгөх гээд шөнөжин бэлдээд очсон чинь хоолой сөөчихсөн. ЛЕД дэлгэцэн дээр бичиж сэтгэлээ илчлэх гэсэн чинь гэнэтхэн тог тасарчихсан.  Сарнайн баглаа бариад сэтгэлээ илчлэх гэсэн чинь...

Гурван жилийн өмнө.

Сан: Миний хэлсэнээр... Арвын минутын дараа мөнгийг чинь шилжүүчихнэ ээ. Яваарай, яв яв яв.

Х: Ах аа. Ийм юм бэлдсэн юм уу?

Сан: Үгүй ээ. Үг... Өөр залууд тусалчихсан. Хөөе, Жинсү...

Хоёр жилийн өмнө.

Сан: Тэгээд бууж өгөөд шууд хэлэхээр шийдтэл... Энийг уусны дараа болзоно шүү.

На: Ингэхэд... ийм олон удаа бүтэлгүйтчихээд... ямар нэг юм хэлээд байна гэж бодогдохгүй байна уу?

Сан: Тийм ээ. Хэлж байна.

На: Юу?

Сан: Надад хэлсэн. Надад ингэж хэлсэн. Өнөөдөр яг тэр өдөр. Өнөөдрийн төлөө олон удаа бүтэлгүйтсэн. Уучлаарай.

Эм: /Англиар ярина/

Сан: Алдаа бол боломж. Алдаа гаргахгүй бол шинэлэг биш байна гэсэн үг.  Элон Маск хэлсэн. Маскийн хэлсэнээр ямар ч муу зүйлтэй учирсан бай бууж өгч болохгүй гэсэн үг. Эгч ээ, өнөөдөр би... маш шинэлэг санал тавих болно.

На: Шинэ... юу гэнэ ээ?

Сан: Шинэлэг санал. Өнөөдөр 400жилд нэг удаа тохиодог Бархасбадь, Санчир гарагууд хамгийн ойрхон байрладаг өдөр. Тийм болохоор өнөөдөр хос болсон хүмүүс Бархасбадь, Санчир хоёрын адислалыг хүртэнэ гэсэн үг. Хөөх... Бид нар шиг өчүүхэн амьтад уудам орон зайг зөвхөн хайрын хүчээр туулдаг. Карл Саган. Би энэ боломжийг алдах юм бол 2080он хүртэл хүлээх болох гээд байна. Эгч ээ, гуйж байна. Гуйж байна. Гуйж байна. Гуйж байна. Гуйж байна. Ганцхан удаа амжилтанд хүрэхэд тусалчих л даа.

На: Би яасан гэж?

Сан: Эгч ээ, миний арав дахь бүтэлгүйтлийн шалтгаан дээр өөрийнхөө нэрийг бичүүлмээр байна уу? Гуйж байна.

****************

Ки: Тэр... хараажийн сэжигтэй байна. Надад баригдаад үзээрэй, золиг минь.

Ха: Юу вэ? Шал мяа түрийвч байна шд.

Ва: Мөнгөгүй юм шиг байна.

Бичиг: 50мянгатын дэвсгэрт авахгүй.

Ки: Юу  вэ? Мөнгөө хийхгүй байж... Миний автомат машинаас үнэгүй юм уух гэж байгаа юм уу? Эцэг эх нь яаж хүмүүжүүлдэг байна аа?

Тан: Аав аа, ээж ээ. Би сайн байгаа. Тийм болохоор надад санаа зоволгүй сайн сууж байгаарай...

Ки: Ингэхэд... эцэг эх нь байхгүй гээд ингэж болдог юм уу? Хулгайч юм уу?

Ва: Тасгийн дарга аа.

Ки: Яасан? Хурдан орж ажлаа хий.

Тан: Намайг ажиглахаа боль. Ким нарийн бичиг ээ, боль гэж байна.

П: Над руу хараад байгаа юм биш үү? Баригдчихлаа. Нуугд. Нуугд. Юу? Нуугдаач... Дроноо нуу гэж байна.

Т: За. Дроноо нуучихъя...

Тан: болохгүй юм байна. Хөөх... Канми ч мундаг юм аа. Учрыг нь тайлбарлаж чадахгүй ч... компани дээр асуудал гараад, ямар нэг юм болбол надад тусалж болох уу? Өрнөөс чинь хасч өгье.

Ми: Тэгвэл... Нэг удаад...

Тан: Нэг удаад? Тав....

Ми: Тавь аа? Тавин вон уу? Тэглээ ч гэсэн тавин вон хэтэрхий бага байна шд. Тавин мянга байвал би дуртай хийнэ шд.

Тан: Тийм байхад болох юм уу?

Ми: Тэгэлгүй яадаг юм. Тэгвэл 50мянга шүү.  Баярлалаа.

Тан: Тэгье ээ. Энийг хаячих.

Ми: 50мянга уу?

***************     

На: Ям ямар хэргээр ирээ вэ?

Х:  Би энд суудаг юм.

На: аан.

Х:  Надтай уулзахаар ирсэн юм уу?

На: Үгүй ээ, зүгээр л энүүгээр явж байсын.

Х:  Аан.

На: Нээрэн, Хэёон аа. Өчигдөр, өнөө өглөө...

Х:  За...

На:  Буруугаар ойлгоогүй биз дээ?

Х:  Юу?

На: Саншиг. Саншиг бид хоёр ямар ч холбоогүй хүмүүс. Хөршүүд болсон нь ч гэсэн санамсаргүй тохиолдол байсан.

Х:  Мэднэ ээ. Би Саншиг ахын сонирхдог бүсгүйчүүдийг мэднэ. Саншиг ах эгдүүтэй, жижигхэн биетэй охидод дуртай. Над шиг. Эгч та... Том, хүчтэй бас аймаар төрлийн хүн.

На: Би юу? Би юу?

Х:  Бас Саншиг ахын таны тухай хэлсэн зүйл ч байгаа. Яасан ч буруугаар ойлгохгүй ээ.

На: Тэр новш юу гэж хэлж байна?

Х:  Эгч ээ. Саншиг ахаас болоод хэцүү байгаа биз дээ?

На: Надад ч гэсэн хэлэх юм байна. Идэх юм олдохгүй болохоор хүн чанараа идчихсэн юм уу хаашаа юм. Хэрэгт дуртайг нь мэдэж байгаа биз дээ? Өчигдөр өрөөнийхөө хамтрагчтай миний ирээдүйн тухай ярьж байна лээ.

Х:  Саншиг ахын дур татам байдлын нэг нь. Их мэдрэмтгий хүн л дээ.

На: ахархан бодолтой биш гэж үү?

Х:  Бас сайхан сэтгэлтэй.

На: Хөөх. Гэнэн гэвэл таарна.

Х:  Нэг юмны төлөө бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Гэхдээ л дандаа буруу байдаг.

На: Харин тийм ээ. Дандаа буруу юм хийдэг.

Х:  Энэ удаад ч ялгаагүй. Ах сайн хийж чадвал Элон Маск болж чадах ч, бодит байдал дээр Хо Кён Хуантай адилхан. Саншиг ах эгдүүтэй байгаа биз дээ.

На: аан. Та хоёр адилхан бодолтой байдаг нь ашгүй дээ. Гэхдээ өчигдөр яагаад шууд явчихсан юм? Тэгээд санаа нь зовоод байсан.

Х:  Аан. Манай найз залуу гэнэтхэн завтай байна гэхээр нь л...

На: Найз залуутай юм уу?

Х:  Байлгүй яах юм.

На: Саншиг юу юм?

Х:  Саншиг ах уу? Саншиг ах зүгээр л хамт ажилладаг ах. Найз залуу гэхээр... Дотно байхад сайн ах ч гэсэн, найз залуу гэхээр жаахан...

На: Энийг чинь Саншиг мэдэж байгаа юу?

Х:  Мэдээж. Тийм олон удаа бүтэлгүйтсэн юм чинь мэдсэн байх ёстой. Ах аа. Ийм юм хүртэл бэлдсэн юм уу?

Сан: Хэёон аа.

Х: Би найзууд гэж олон удаа хэлсэн. Өдөр болгон санал хүлээж авах ямар хэцүү байдгийг Эгч та мэдэхгүй байх.

На: Би тийм юу ч мэдэхгүй хүн биш шүү.

Х:  Ямартай ч Хэёон Саншиг ахтай найзууд байхыг хүсдэг. Саншиг ах их сайн хүн. Байнга хоол авч өгдөг, кофе ч авч өгдөг. Тийм болохоор Хэёон хэтэвчээ авчрахгүй байсан ч болно. Бас хог ялгаж, хаяхдаа их сайн. Нохойны баас ч сайн цэвэрлэдэг. Бас тахины мах захиалахаар хүзүүний махыг нь л иддэг.

На: Хүзүү...

*************  

На: Ингээд дууссан шүү. Дахиад та хоёрын хэрэгт би оролцохгүй шүү. Тэгж мэд.

Сан: Тэгэлгүй яах вэ. Би санал нэг байна. Сайн тайлбарласан биз дээ?

На: Тайлбарлах ямар ч шаардлага байгаагүй. Хэёон огтхон ч тоохгүй байна лээ. Саншиг чи л хэтрүүлээд  байгаа юм байна.

Сан: Тэгнэ ээ, хэхэ гэж бичихээ мартчихсан юм байна л даа. Ашгүй дээ..

На: Саншиг аа, миний хэлснийг ойлгохгүй байгаа юм уу? Хэёон чамайг огхон ч сонирхдоггүй гээд байхад.

Сан: Хэёон угаасаа тийм хөндий хүн байгаа юм. Ямартай ч, баярлалаа.

На: Хөөе. Тэгээд сэтгэлээ илчлэх юм уу?

Сан: Тэрийг би өөрөө мэдээд хийчихнэ ээ.

На: Хөөе... Хүн бүрийн “сээтэгнэх арга” өөр өөр байдаг гэж бодож байгаагүй юу?

Сан: Эгч ээ. 47секундын өмнө дахиад оролцохгүй гэж хэлсэн байх аа?

На: болилоо болилоо болилоо. Надад ямар ч хамаагүй. Ингээд дуусаа.

Сан: Эгч ээ. Ямартай ч, их баярлалаа. Таны ачаар энэ удаа амжилттай болох байх. Шинэлэг санал.

На: хөөе... Чиний  дуртай Элон Маск байна даа. Элон Маск ч гэсэн зарим зүйлд бууж өгсөн л байлгүй дээ. Бүтэхгүй болохоор нь бүгдийг нь орхиод Теслаг байгуулсан байж ч магадгүй шд.

Сан: Хүлээгээрэй. Галзуурах нь ээ. Яагаад санал тавихыг маань болиулах гээд байгаа юм? Гүй ээ... таныг дахиад сэжиглэхээ больё гэж бодож байсан чинь... Эгч ээ, та үнэхээр надад сэтгэлтэй юм уу?

На: Мартаж үз.

Сан: Үгүй биз дээ? Би явлаа шүү.

На: Амжилт.

Сан: Амжилт. Эгч ээ, танд ч бас амжилт.

На: Ёстой нээрээ. Мэдэхгүй ээ....

**       **********

Ки:  Өө. Дүүргэчихэж. Нэг зоос хэмнэвэл нэг зоос олно. Нэг зоос хэмнэвэл нэг зоос олно. Байгаа дээр нь нөөцлөх хэрэгтэй. Гурван давхаргатай нь сайн байдаг даа. Сүүлийн үед компани нарийлаад авахаа больчихсон юм байх даа. Матан биш үү? Явахдаа хүртэл эгц явах юм аа. Ийм хүн компанид ажиллаж чадах л юм байх даа?

Т: Юмаа эмхлэхэд хэцүү байх байх гэж бодоод хүрээд ирлээ. Хамт явъя.

Тан: Үгүй ээ, хэрэггүй.

Т: Эзэгтэйн хүсэлт байгаа юм. Явъя.

Тан: Зүгээр ээ. Өөр нэг тусламж хэрэгтэй байна.

Ки:   Хөөх, мөнгө өгч байна шд.

Тан: Энийг бутархай мөнгөөр задлуулаад ир. Компани дээр байдаг автоматнаас уух юм авч уух гэсэн юм.

Ки:   Юу вэ? Матан мөнгө хүүлэгчээс мөнгө зээлчихсэн юм уу?

Т: Ойлголоо. Гэхдээ таныг гэрт чинь хүргээд өгье. Энэ удаа битгий татгалзаарай. Таны сууж үзмээр байна гэсэн машиныг аваад ирсэн. Явъя.

Тан: Зүгээр ээ.    

Т: Явъя:

Эр: Та суучих.

Т: Эзэгтэй санаа нь зовоод байгаа болохоор.

Тан: Хрээггүй ээ.

Ки:  Ёстой нээрээ...

Т: Та суучих л даа.

Тан: Би өөрөө явчихна аа.

Ки:   Хүлээгээрэй, хүлээгээрэй. Түр хүлээгээрэй. Хүлээгээрэй. Одоо... Битгий хар. Битгий хар. Хөөе, хөрөөд нялцайчихлаа. Юу хийгээд байгаа юм? Хурдан идээч. Яагаад анх удаа зууш харж байгаа хүн шиг суугаад байгаа юм?

Тан: Зууш аа? Анх удаа идэж байна.

Ки:   Ингэхэд багадаа яаж амьдарсан болоод... Гүй ээ... дараа идэх гээд хадгалж байгаа юм бол уу? Хүлээгээрэй. Золиг чинь... бүтнээр нь идээч...

Тан: Өөрөө идчихье.

Ки:   Гэрийн чинь хаяг их хол юм байна лээ. Сөүлд байрладаг газар байгаа юм уу?

Тан: Компаний ойролцоо байр авсан. Нүүгээд ирчихсэн. Өнөө орой юмаа янзлаад л болоо.

Ки:   Жижиг байранд амьдралаа гээд сэтгэлээр унах хэрэггүй. Би дотуур байранд амьдраад ажилаа хийдэг байсан юм.  Гэхдээ хорин жилийн дараа би... Сөүлд 35м кв  байртай болсон. Чи ч гэсэн чадна аа. Ингэхэд чи нүүж байгаа юм чинь жантай гоймон захиалж идсэн биз дээ?

Тан: Үгүй ээ, идээгүй.

Ки:   Юу вэ? Жантай гоймон ч авах мөнгөгүй юм уу? Эгч ээ. Хоёр жантай гоймон авъя, хурдлаарай. Хөөе, чи өнөөдөр... миний хэтэвчийг хоосортол хүссэнээ захиалж болно. Дуртайгаа захиал... Амттай байгаа биз? Яагаад түрийвчээ гаргачихсан юм? Ах нь авч өгч байхад баярлалаа гэж хэлэхэд л болно. Золиг минь...

Тан:  Аан. Баярлалаа.

Ки:   Ингэхэд энэ чинь юу юм? Хэтэвч чинь хуучирчихсан байна шд. Манай хүүгийн хэрэглэдэг байсан үхрийн арьсан түрийвч гэрт хэвтэж байсан. Чи хэрэглэх үү, би аваад ирэх үү?

Тан: Хорвоод ганцхан байдаг хэтэвч. Муухай байна уу? Ааваас өвлөж ирсэн юм. Солих хэрэгтэй юм байна.

Ки:   Тэгээд л энэ хуучин хэтэвчээ хаядаггүй байх нь ээ. Намайг дагаад яв... Май. Салфетка. Чи ав. Хүн болгонд өгөөд байдаггүй юм. Май. Май. Аваад яв. Энийг ав. Золиг чинь... өнөөдөр би догь байна шүү.

***************

Сан:

Сан: Хэёон аа. Бархас... Бархасба...

Х: Саншиг ах аа. Энэ юу юм?

Сан: Хэёон аа, хойшид надтай хамт байж болох уу?

Х: Ах аа. Би үргэлж тантай байна аа. Өмнөх шигээ үргэлж хамт байна.

Сан: Хэёон аа, тэнгэр рүү хар даа. Бид хоёрын хайрыг адислахаар Бархасбадь, санчир хоёр өнөөдөр их ойрхон байрлаж байгаа.

Х: Ах аа.

Сан: Тамхи татах хориотой газар... За за, тэр ч яах вэ.

*************

Тан: За ээж ээ. Ким нарийн бичиг тусалъя гэхээр нь би хэрэггүй гээд хэлчихсэн. Дандаа хүнээс тусламж авдаг байсан Пэг Матан байхаа больсон. Жижигхэн байр болохоор би өөрөө янзалчихна аа. Санаа зовох хэрэггүй. Тасаллаа шүү. Пауэр... Канми...

****************   

Х: Юу вэ? Гоё юм аа.  Ингэхэд хэн билээ? Арай...

Эр: Хэёон аа.

Х: Яагаад гараад ирсэн юм? Машинд хүлээж бай гэж байхад.

Эр: Уулзах хүн чинь чухал хүн гэсэн биз дээ? Би ч гэсэн танилцаад, тусалж дэмжиж байгаарай гэж хэлье л дээ. Ингэхэд ирээгүй байгаа юм уу? Энэ юу юм?  

Х: Саншиг ах мөн үү?

Сан: Үгүй ээ...

Эр: Аан, зарж байгаа юм уу? Хэд юм? Ная.. наян мянга... Жаахан хямдруулж болох уу? Болохгүй юм уу?

Сан: Үгүй ээ.

Х: Саншиг ах яагаад ирэхгүй байна аа? Саншиг ах уу?

Сан: Бөгж.

Х: Юу вэ? Саншиг ах мөн байна. Саншиг ах аа. Ах аа.

Эр: Хөөе... Хөөе. Мөнгөө аваач ээ.

Сан: Ёстой...  СШ, ХЁ гэнэ ээ? Хэёон... Сан...

**************

Ми: Хөөх, Матан  ч баян юм аа. Ямартай ч зуун мянгыг хасна биз дээ?

Тан:  Сайн байлаа.

Ми: Тэгвэл явлаа шүү.

Тан:  Цахилгаан цахиж байна...  Биш байж...

Ми: Тэгж их ядраагүй байж...

Тан:  Юм идчихээд явах уу?

Ми:Хоолны мөнгө төл гэж байгаа юм уу?

Тан:  Би тийм ичгүүргүй хүн бишэ ээ.  Гэртээ сурсан зуршил байгаа юм.

Ми: Танай хуучин гэрт шумуул их байдаг байсан юм уу?

Тан:  Идэхийг хүссэн хоол байна уу?

Ми: Би би дэглэм барьж байгаа болохоор... тахианы цээж мах идчихье.

Тан:  Савж авчраад өгье.

Ми:Хөөе. Тахианы махыг гараараа бариад, зулгааж иддэг байхгүй юу.

Тан:  Би оройн хоолоо идчихсэн л дээ. Сайн идээрэй, Канми.

Ми: Үгүй ээ, чи ч гэсэн ид л дээ.

Тан:  Ийм тостой хоол... Хөөх... амттай юм аа. Наадах чинь тахианы цээж юм уу?

Ми: өнөөдөр тахиа идчихье.

Тан:  Хөөх. Канми... Уучлаарай, Амаа арччихаж болох уу? Би муухай юманд дургүй болохоор...

Ми:муухай байна уу?

Тан:  Болиоч, гуйя. Би өөрөө арчаад өгье.

Ми: За. Хөөе хацар ч гэсэн арчаад өгөөч тэгэх үү?

Ээж: Матан аа.

Тан:  Ээж ээ.

****************

На: Одоо ч гэсэн... 

Сан: Таны ачаар өнөөдөр амжилттай болох юм шиг байна. Шинэлэг санал.

На: Дэндүү юм аа.

С: Юу?

На: Бархасбадь, Санчир хоёр хүртэл сэтгэлтэй байхад... ядаж хэлэхийг нь сонсчихгүй. Гүй ээ, сайхан сэтгэлтэй,  Өрөвч гээд байсан чинь. Хангалттай юм биш үү? Аан? Хамт байхаар кофе авч өгдөг, хогийг нь хаяж өгдөг, тахиа идэхээр зөвхөн хүзүүний махыг нь иддэг, нохойных нь баасыг хүртэл цэвэрлэж өгдөг байхад... Тийм байхад ганц ч удаа ч болов боломж олгож болно биз дээ?

С: Яагаад гэнэтхэн уурлаад байгаа юм? Хэн юм? Тэр хүн чинь?

На: байгаа. Орчлон ертөнц туслаад байхад бүтэлгүйтдэг хүн...

Сан: Хэн юм? Хэн чамайг хаячихсан юм? Шинэ тоглоомтой болсон гээд хаячихсан юм уу? Дахиад сайн харахгүй. Ингээд харахад шинээрээ л байнадаг. Чамд шүхэр ч барьж өгөх хүн байхгүй... чи бид хоёр адилхан юм...

На: Бороонд юу хийж байгаа юм? Өрөвдөлтэй царайлаад.

Сан: Эгч ээ.

*************

2022оны 10сарын 7. ГАУС электроникс компаний амралтын өрөө.

Ми: Сайн хүндээ хэдэн удаа сэтгэлээ илчилж чадах вэ?

Ви: Хэдэн удаа?

Ки: Ганц удаа хэлээд л татгалзвал тэгээд дуусаа шд.

Ха: өнөөдөр ярих түүх бол...

Ми: Таван жил сайн байсан эмэгтэйдээ...

Ха: есөн удаа татгалзсан хариу авсан эрэгтэйн тухай...

Ми: арав дахь удаагаа санал тавьсан өдөр.

Ви: Хүлээгээрэй, хүлээгээрэй. Таван жилд, есөн удаа, Тэгсэн мөртлөө дахиад уу?

Ха: Тийм.

Ми: Энэ хүн их тууштай хүн.

Ви: Тэгээд чадсан уу?

Ми: Үгүй ээ. Арав дахь удаа ч гэсэн... харамсалтай нь зөвшөөрүүлж чадаагүй.

Ки: Хөөх. Хөөх хөөх. Яагаад? Яагаад? Яагаад? Яагаад?

Ха: Санал тавихад нь...

Ми: Тэр эмэгтэйн найз залуу нь хүрээд ирсэн...

Ви: Хүлээгээрэй. Тэгээд тэгээд юу болсон бэ?

Ха: Өнөөдрийн яриа...

Ми: Өнөөдрийн яриа... ингээд дууслаа.

Ви: Юу вэ? Яагаад?

Ки: Аан?

Ми: бБуруугаар ойлгочихсон.

Ки: Юу вэ? Яг сонирхол татаж эхэлж байхад чинь...

Ха: Тэр түүхийг сонсоод танд ямар сэтгэгдэл төрж байна?

Ви: хүн... сайн ус      ...

Ки: уух хэрэгтэй.

Ми: Тийм болохоор ГАУС электроникс чухал юм бүтээсэн байгаа.

Ки: Юу юм? Юу юм бэ? юу юм?

Ха: Хүйтэн усаар дотроо тайвшруулахын тулд...

Ми: Танд зориулж бүтээсэн бэлэг... Гаус ус цэвэршүүлэгч.

Бүгд: Бүгдээрээ уугаарай.

Ха: Сайн байлаа.

Ми: Сайн байлаа.

Ви Ки: сайн байлаа.

Ха: Өө...

Ви: Энэ Саншигийн түүх биз дээ?

Ха: Аан? Үгүй ээ.

Ви: Үгүй гэнэ шүү.

Тан: өчигдөр сонссон бүгдээ март.

Ми: Нууц чинь илчлэгдсэн ч гэсэн намайг битгий буруутгаарай.

Ки: хүчтэй байцагаая л даа. Надад хүч байна. Бидэнд хүч байна.

Ва: Тэгвэл би оролдоод үзье.

Ми: хоолоо идсэн юм уу? Баян айлын хүүхэд гэдэгээ мэдэгдүүлэх гээд байгаа юм уу?

Х: Хэёонаас зугтаад байгаа юм уу?

Сан: Зутаагүй ээ.

Х: Хэёонтой ярилцъя.

Ки: Ийм доромжлол гэж байх уу? Дахиад цагтаа тарна гэж битгий мөрөөд.

Ва: Ингэхэд юуг нь өөрчлүүлэх гээд байгаа юм болоо?

Х: Хэёон, ах танд сайн:. Тийм болохоор ах танд хэльж байгаа юм.

Сан: Юу? Эгч ээ.

На: Юу хийгээд байшаа юм бэ? Энэ одоо юу вэ?

Сан: Эгч ээ.  Эгч... эгч ээ. Эгч ээ.

3-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home