Gaus electronics 2

Gaus electronics 2022 ep-2

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулагч: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

А: эр, Саншигийн түрээслэгч

Т: эр, Пэг Матаны туслах Ким нарийн бичиг  

 

Гол дүрүүдэд: Куак Дон Ёон, Гү Сон Хи, Бэ Хён Сун, Кан Мин А... Пэг Хён Жин, Хо Жон Ду... Гү Вури, Жон Согчан, Пэг Сужан нар тоглолоо.

Гарчиг: Гаус электроникс.

Сан:  Арай эгч та... нүүсэн гээд байсан, гэр чинь...

На: Манайх энэ байна. Саншиг, танайх аль юм? Үгүй байлгүй дээ.

Эм: Хөөе, аяархан байгаач, хосууд аа.

Сан На: Хос биш ээ.   

На: хөөх. Үнэхээр энд амьдардаг байх нь ээ?

Сан:  2018оны 4сарын 18-нд  би энд нүүж ирсэн.

На: Асуугаагүй байхад.

Сан:  За.

На: Хүлээгээрэй. Хөөх, одоо яах вэ?

Сан:  Наадах чинь...

На: Саншиг аа.... би... 28  наслахдаа анх удаа тусдаа гарч байна. Манайх Сеүлд байдаг ч гэсэн... Ээж аав хоёр маань хүссэнээ идэж чадахгүй, хүссэнээ авч чадахгүй байх вий гэж эсэргүүцсэн ч гэсэн... арай гэж өөрийн гэсэн гэртэй болсон гээд байна.

Сан:  Би асуугаагүй шд.

На: Гэхдээ... яаж... энэ өргөн уудам Сөүлд Саншиг чамтай нэг байранд, нэг давхарт, зэргэлдээ  байранд орчихдог байна аа? Би тусдаа гарсныхаа дараа хамт ажилладаг хүнтэйгээ нэг дор амьдарна гэж жагсаалтандаа бичээгүй дээ.

Сан:  Би ч гэсэн адилхан.

На: Зүгээр л мартъя.

Сан:  Юу?

На: Сая болсон бүх зүйлийг мартаад, ажлаас гадуур нэг нэгнээ мэдэхгүй юм шиг царайлъя.

Сан:  Тийм ээ. Тийм. Тэгвэл болох юм байна. Тэгье тэгье.

На: Энэ хатуу нийгэмд огт танихгүй  хүмүүс шүү. Ажлын өмнө болоод дараа нь зайгаа барина шүү. За юу?

Сан:  Гэхдээ тэгж амьдрахаар...

На: За... байз. Дагахаа боль. Зайгаа...

Сан:  Ажилдаа... явах хэрэгтэй биз дээ, эгч ээ? Би ч гэсэн...

На: Яагаад давхар түгжээтэй байдаг билээ?

Сан:  Наадах чинь өмнө нь амьдарч байсан хүн...

На: хөөе. Зайгаа...

Сан:  Өөрөө эхэлж асуучихаад... Эгч ээ. Эгч ээ. Энийгээ... эг... Яасан ч муухай үнэртэй юм...

Хоёрдугаар анги. Зурааснаас хэтэрсэн цэвэрлэгч.

Сан: Эгч ээ. Эгч ээ. Эгч ээ, манай гэрт хогоо мартчихсан болохоор чинь...

На: Ажил дээр очоогүй байна.

Сан:  Ойлголоо. Гэхдээ эгч ээ, сая та...

На: Зайгаа.  Зайгаа барь...

Сан:  Зай... И саншиг.

На: За?  Буцаж авахаа боль л доо. Би муу хүн шиг харагдаад байна шд.

Сан:  Угаасаа ийшээ явдаг юм. Тэндээс ажил руу явдаг автобусанд суухад амар байдаг юм.

На: Би мэднэ за.

Сан:  Сая  мэдэхгүй байсан байж... Яагаад байгаа юм болоо?

На:  Тусдаа автобусанд сууна шүү. Саншиг, чи дараагийн автобусад суугаарай.

Сан:  Эгч ээ, цаг бага байхад чинь яаж тэгэх юм бэ?

На: Ажлаас гадуур надтай ярих хэрэггүй гээд байна.

Сан:  эгч ээ. Эгч ээ, наад автобус чинь...

На: Хөөе. Зайгаа.

Сан:  Үгүй ээ. Үгүй ээ, эгч ээ. Наад автобус... холуур тойрч очино шд.

Т: Сан: 

На:  Ноёнтон. Осолд орсныг чинь бодсон ч гэсэн... санаа зовоод байна. Энэ удаа нисэх буудал дээр газардсаны дараа машинаар явбал ямар вэ?

Тан: Өнгөрсөн удаа агаараас сайн газардсан биз дээ? Пэг Матан би, Пауэр группийн захирлын ганц хүү. Аав маань “чи хорвоог мэдэхгүй” гэж байнга хэлдэг. Тийм болохоор аав аа, би өнөөдөр доошоо бууна. Өөрийн мэдэхгүй тэр хорвоотой танилцахын тулд...

Т: Гэхдээ, би заавал хамт үсрэх ёстой юу?

Тан: Санаа зовоод байна гэсэн биз дээ? Яасан, айгаа юу?

Т: Юунаас айх вэ дээ? Би шүхрийн ангид алба хаасан. Усан дахь загас л гэсэн үг. Би түрүүлээд үсэрье. Та араас үсрээрэй. Уяагаа чангалаад. Хаалгаа нээлээ. Үсрэхэд бэлдээд. Гурав тоолъё. Нэг.... хоёр... хоёр хагас... хоёр хагас хагас...

Тан: Цаг алга аа.

**************

Ва: Шинэ ажилчдын ярилцлага дусчихсан. Гэнэтхэн шинэ ажилтан гэнэ ээ?  Үнэртээд л байна даа. Шинэ ажилтан зуун хувь арын хаалганых.   

Сан:  Та тэгж бодож байгаа бол...

Ха: Яасан ч арын хаалганых биш ээ. Менежер ээ, юмыг үргэлж буруу таах ч бас амаргүй шүү.

С: Гэхдээ шалгаж үзэх хэрэгтэй.

Сан:  Юу тэр вэ? Ар гэрийг нь үү?

С: Ямар алдаа гаргасныг нь. Арын хаалганы хүнийг манай тасагт өгнө гэж үү?

Ха: Тийм шүү. Манайх шиг тасагт арын хаалганы хүн гэхээр?         

Ва: Гурван цагт дахиад төслөө ярилцах уу?

Ха: Гурван цагт уу? За за.

Ки: Яагаад нойр хүрээд байна аа? Ча ахлахын ажлын цаг бусдаас өөр юм шиг байна, тийм үү? Би бүр мартчихаж, хэдээс эхэлдэг билээ?

На: Үгүй ээ. Уучлаарай. Гэнэтийн ажил гараад. Уучлаарай.

Ми: Уучлаарай. Гэнэтийн ажил гараад...

Тан: Ингээд ирчихлээ,  ГАУС. Өнөөдрөөс би... хэний  ч тусламжгүйгээр, хөл нүцгэн гишгэх, шинэ ажилтан Пэг Матан.

Т: Залуу ноёнтон. Нуруу нуруу. Нуруу өвдөөд байна.

Тан: Өө, уучлаарай.   

На: Саншиг аа? Анх шилжиж ирэхэд чинь өгсөн гарын авлага  чамд байгаа биз дээ? Саншиг аа?

Сан:  Яа... яагаад тэгж яриад байгаа юм?

На: Юу тэр вэ? Ахлах ажилтны хувиар зайгаа барьж байна. Саншиг аа.

Сан:  Тийм ээ, эгч ээ. Шилжилтийн материалыг би сайн хадгалж байгаа. Би бас бэлэг ч бэлдчихсэн.

На: Бэл...

Сан:  Миний анхны дүү шүү дээ. Эгч та ч гэсэн намайг ирэхэд ингэж баярлаж байсан  байх даа.

На: Өө, тэгэлгүй яах вэ. Баярлахаас илүү Саншигийг харахаад зүрх дэлсээд байдаг байсан.

Сан:  Шинэ ажидтанд тус болж магадгүй бичлэг, номнуудыг харж байгаад би эгч танд ч гэсэн  хэрэг болж магадгүй юм олсон. Танд явуулчих уу?

На: Хэрэггүй.

Сан:  Өө, явуулчихлаа.

На: Хөөе, И Саншиг...

Сан:  Эгч ээ, яг одоо сонсоорой. Одоо... өө, утас дуугарч байна. Тэнэг. Тэнэг, тэнэг амьтан минь хүлээж бай. За, Хэёон аа.

Х: Ах аа, юу хийж байгаа юм?

Сан:  Яг  чам руу залгая гэж бодож байсан юм.

Х: Харин тэр өдөр уулзаж чадсангүй.

Сан:  Тийм ээ, уучлаарай.  Удаан хүлээсэн үү?

Х: Үгүй ээ, ах аа. Хэёонд ахаас гуйх юм гараад залгаж байна.

Сан:  Аан, юу юм... нөүтбүүк чинь болохгүй байна уу?

Х: Тэгж хэлэхээр чинь юм засуулах болохоороо л  залгадаг хүн шиг сонсогдож байна шд.

Сан:  Тэ тэгвэл?

Х: Миний таблетийг засаад өг. Дараа нь Хэёон, шар айргаар дайлъя.

Сан:  Шар айраг уу? Хэёон аа, засуулах юм байвал бүгдийг нь аваад ир.

*****************

На: Алаад хаячих юмсан. Тэр мууг дээ...

С: Өчигдөр гэртээ харьж чадаагүй гэж байна.

Ми: Сэрээд харсан чинь ажил дээр угаалгын өрөөнд байж байсан.

На: Дахиад уу? Өчигдөр чи зүгээр л байсан даа.

Ми: Би согстсон ч гэсэн мэдэгддэггүй болохоор...

С: Цус уу? Юу вэ? Мтчихсэн юм уу?

Ми: Буурцагны сүмс байна.

На: Ёстой нээрээ... 

Ми: Өчигдөр хэтрүүлээд уучихсан юм шиг байна. Юу  ч санахгүй байна.

На: Юу ч санахгүй байгаа юм уу?

Ми: Нэг юм санаж байна.  

С: Юу юм бэ? Юу юм?

Ми: Надад ч гэсэн их таалагдсан.

На: Тэгээд үнссэн юм уу, үгүй юу? Хурдан хэл л дээ.

Ми: Гэхдээ зүүд ч юм шиг санагдаад. Зүүд гэхэд их бодитой байсан болохоор сайн мэдэхгүй байна аа.

На:Канми, үсээ угаахгүй юм уу.

Тан: Энэ жирийн ажилчдын суудаг ширээ. Бодож байснаас ч илүү энгийн юм. Аав харсан бол  яг одоо буцаад ир гэх байх даа. Ухаантай бай. Пэг Матан. Иймхэн юмыг тэвчихгүй бол цаашид улам л хэцүү байх болно. Хэн билээ?

Ви: Энэ ширээний эзэн нь байна. Өөрөө хэн билээ?

Тан: Танилцахад таатай байна, Пэг Матан гэдэг.

Ви: Аан. Шинэ хүн.  Хэлтсийн дарга Ви Жанёон.

Тан: Хэлтсийн дарга ийм даруухан ширээтэй байдаг гэж санасангүй.

Ви: Энэ ширээн, хуурамч...

Тан: Миний өрөө хаана байна? Жижигхэн юм аа.

Ви: Багийнхантайгаа танилцах уу?

Тан: Өнөөдрөөс энд ажиллахаар болсон Пэг Матан. Товчхон хэлье. Та нарын туршлага... Туршлагад чинь итгэх болно. Тууслаа.

Ва: Яагаад алга ташаад байгаа билээ?

Ки: Эзэмдүүлчихсэн юм шиг л...

Ха: Өөрийн мэдэлгүй айчихсан байна шд.

Ви: Танилцуулагаа ингээд дуусгая. Бүгдээрээ нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулцагаа.

Тан: Би ирэхээсээ өмнө та нарын нэрийг мэдсэн. Таатай байна, Ча Вава менежер ээ.

Ки: Ки Соннам байна.

Тан: Ким Мүнхаг байх аа.

Ва: Ча Вава гэдэг л дээ.

Тан: аан. Зурагтайгаа адилхан юм аа. Ча ахлах аа.

На: Юу вэ? Юу нь адилхан байгаа юм? Ча Нарэ энд байхад.

Ви: Шинэ ажилтан ой санамж нь шинэ биш бололтой. Саншиг бүгдийг нь танилцуулсан нь дээр юм шиг байна.

Сан. Аан, за за. Тэгэлгүй яах вэ. Тэгье. За... Матан аа. Санадрах хэрэггүй ээ. Би... Матаны ах болохоор нэг нэгээр нь бүгдийг нь... сайн зааж өгөх болохоор санаа зовох хэрэггүй. Бидний гэр бүл шиг... хэлтсийн да дарга...

Ви: Канмигаар... Канми...

На: Канми угаалгын өрөө явсан.

Ви: Аан. Аан, тэр ирж байна. Канми.

Ми: Зүүд биш байж.

Ви: Энэ манай тасгийн шинэ ажилтаг Пэг Матан. Энэ хүн бол...

Тан: Мэднэ ээ. Гон Канми.

Ва: Канми, яасан бэ?

Ми: Аан тэр... сүүлийн үед чёлкоо урт ургуулдаг мода гарсан. Таатай байна. Би гадуур уулзалттай болохоор түрүүлээд...

Ва: Яагаад байна аа?

Ви: Зурган дээр сайхан гардаг юм байна. Пэг Матан.

********************

С: Тэр шинэков зүүдэндээ үнсэлдсэн хүн гэнэ ээ?

На: Хөөе. Галзуураа юу?

С: Тэгээд яагаад нуугдаад байгаа юм?

Ми: Зүүд байсан үгүйг нь сайн мэдэхгүй байна.

С: За за. Надад нэг арга байна. Энд сууж бай.

На: Юу юм?

С: За... Унт...

На: Хөөх.

С: Болчихож байгаа юм уу?

Тан: Энэ миний худалдаж авсан  байшин... чамтай хамт амьдрах гээд...

Ми: Худалдаж авсан ? Хөлсөлсөн гэсэн. Миний амьдарч байгаа байр сарын түрээсийнх.

На: Байшин хүртэл авчихаж. Эгч ээ, маргааш хуримаа хийх гэж байгаа юм байна. Эгч ээ, яагаад сэрээчихэж байгаа юм бэ?

С: Харахаас дургүй хүрээд. Уучил. Яаж байна? Одоо ярилцах зориг төрж байна уу?

Ми:  Улам ичээд байна.

Сан: Миний дүүтэй болохоороо өгнө гээд хадгалж байсан номнууд өнөөдөр эзэндээ очих нь ээ. Энэ бол “Мэдэхэд үлүүдэхгүй маркетингийн шинэ онолууд”. Энэ “маркетингийн хөтөч”,  энэ “Хүмүүсайн хайртай шинэков болох арга”, энэ “Төвөгтэй ах, эгч нараас зугтах арга”... энэ нь... зүгээрл миний бэлдсэн файл...

Тан: Энэ ном байхад болох юм байна.  

Сан: Матан аа, чи... шууд тоглоом хийгээд эхэлж байгаа юм уу? Чи... бид хоёр... Зүгээр л хүндлэлгүй ярих уу?

Тан: Түрүүнээс хойш хүндлэлгүй яариад байгаа биз дээ.

Сан: Тийм л дээ. Энэ файл ажлын зааварчилгаа болохоор сайн уншиж танилцаад, асуулгыг нь бөглөөд... ажилд орох өргөдөл... Хүлээгээрэй. Чи өв залгамжлагчийн хичээлд суудаг юм уу? Тоглож байна аа. Би ч гэсэн тоглож үзсэн юм. Гэхдээ... Уран зөгнөл... уран зөгнөлд дуртай байх нь ээ. Би ч гэсэн уран зөгнөлд дуртай. Дараа надад зээлүүлээрэй.

Тан: Тэгье ээ.

Ки: За, хоолны цаг. Хоолондоо явцагаая. Би хүнтэй уулзах ёстой.

Сан: За, сайн яваад ирээрэй.  Хоёулаа ч гэсэн явъя.

Тан: Ойрхон аятайхан зоогийн газар байгаа юу?

Сан: Тэнд ширээ байна. Тэнд сууя.

На: Яасан?

Сан: Канми, яасан бэ?

Ми: Ингэж ойроос харж байж л аль навч нь шинэ болохыг мэдэж болохоор...

Сан: Канми, тэгвэл харагдахгүй ээ. Ингээд гэрэлд хардаг байхгүй юу. Уг нь зузаан байх тусам шинэ байдаг юм.

На: Манай Канми өлссөн юм шиг байна. Будаа нэмж авах уу?

С: Тэгье.  Будаа нэмж авахаар явъя.

На: Сайхан хооллоорой.

Эр: Сайхан хооллоорой.

Сан: Хоолоо идье. Хөөх, юу юм?

Тан: Би хоолны газрын халбага, сэрээ хэрэглэдэггүй л дээ.

Сан: Алтан халбага юм уу?

Тан: Тийм ээ. Алт. 18карат. Тэгвэл, идэцгээе.

Сан: За. Өнөөдөр эгчийн хийсэн хоол янзтай байна шүү. Ийм болоод л би таргалаад байгаа юмшд.

Тан: Зажлууртай мөртлөө, тослог... хэлний үзүүрт хүрэхэд... нэг тийм халуун ногоотой... аманд ороод л хайлж байна. Анх удаа... ийм амт мэдэрч байна.

Сан: Матан аа, яасан бэ? Гопчан анх удаа идэж байгаа хүн шиг.

Тан: Гопчан? Зажлах тусам амттай болдог болохоор Гопчан гэж нэрлэсэн байх нь ээ?

Сан: Тийм юм бол уу?

Тан: Яг тохирсон нэр байна.

Сан: 25-35 насны цэвэр цэмцгэр эрэгтэй хайж байна. Унтахдаа муу зуршил гаргадаггүй бол давуу тал. Дээврийн хөндийд байрладаг өрөө 250мянган вон. Сайн уу, Мэтью. Гадааад хүн үү? Би зээлээ төлөх гээд хамт амьдрах хүн хайж байгаа юм. Гадаад хүн зүгээр бол уу?

Тан: Зүгээр ээ.

Сан: Тийм дээ, Хамт амьдрах болохоор Англи хэлээ сайжруулаад зүгээр л юм байна.

Тан: Үдээс хойш юу хийх бол?

Сан: Шинэ ажилчдын бэлтгэл. За, эхний даалгавар бол... хувилах машин яаж ажилладгийг сурах. Ах нь алхам алхамаар заагаад өгье. Хэвлэх гэж байгаа баримтаа энд тавиад... Цаас байгаа үгүй нь шалгаад... эхлэх товчлуурыг дараад... Тэгээд л болоо. Амархан байгаа биз?

Тан: Гайхалтай юм аа. Энийг арван хувь хэвлээд өгчихгүй юу?  

Сан: Хоёр талд нь хэвлэж болно шд.

Тан: Болно оо.

Сан: Тэгээд үдээд өгөх үү?

Тан: Тэг  тэг. Үдчихлээ.

Сан: Сайн байна шүү.

Тан: Юу ч биш ээ. Дараагийнх нь кофе хийх арга. Энэ Ви менежерийн уух дуртай нь. Амтлаад үз.

Сан: Энэ ямар кофе вэ?

Тан: Найруулдаг кофе. Усны хэмжээг тохируулах нь чухал. Энийг мартаж болохгүй.

Сан: Найруулдаг кофе?

Тан: Наадахандаа жигнэмэг дүрээд идээд үз.

Сан: Ийм байхад болно.

Тан: Жигнэмэг дүрж идэх давгүй юм аа. Тэгээд найруулдаг кофе гэж нэрлэсэн юм байх даа?

Сан: Тийм ч юм уу? Найруулдаг... найруулдаг.. Нээрэн тийм юм шиг байна.

Тан: Баярлалаа.

Сан: Наадах чинь... Матан, их цангасан бололтой. Эртхэн хэлэхгүй дээ. Амтархан уугаарай.

Тан: Найруулдаг кофе...

*****************

Ки: Тэрний аура, байгаа байдлыг нь харвал жирийн нэгэн ч биш дээ. Хоёрыг шүү. Хөөе, чи... архи уудаг уу? Үхтэлээ ууцагаая. “давалгаалаад давалгаалаад давалгаалаад” цаг нь боллоо... Нарэгаас эхэлье.

На: За, одоохон. Гаус электроникс, хайртай шүү.

Ха: Ки менежерийг тушаал дэвшихийн төлөө.

На: Төлөө.

Тан: Энэ нөгөө алгасч болдоггүй Солонгосын компаний хоолны соёл. Над шиг сэжигч хүнд хүнд хэцүүхэн даваа.

Ки: Миний ээлж...

Ва: Хөөе хөөе. Шинэ хүнд том хундага өгөхгүй юм уу? Аан?

Тан: гэхдээ ийм үед татгалзах  хориотой.

С: Пэг Матан. Пэг Матан.

На: Уугаарай. Уугаарай.

Тан: Тийм болохоор... авчирсан...

Ки: Давалгаалаа...

Ва: Хөөе, юу хийгээд байгаа юм? Тасгийн даргын ууж байгааг хараагүй юм уу?

Ки: Хэлэх ч үг алга.

Тан: Туршаад үз дээ.

Ва: Мөнгөн юм байна. Хөөе, чамайг сайн залуу гэж мэдсэн юм аа.

Ки: Хурдлаач, наад гуурсыг чинь хугалчихна шүү. Канми, түрүүнээс хойш яагаад ингээд байгаа юм?

Ми: Аан, энэ... Бүтээгдэхүүний туршилт.

Ки: Бүтээгдэхүүн туршиж байгааг чинь харж байна аа. Гэхдээ яагаад компаний хоолон дээр туршаад байгаа юм? Хурдан тайл. Тайл. Тайл. Тайл. Тайл. Тайл.

На: Тасгийн дарга аа. Зөндөө давалгааллаа шд. Одоо зүгээр ууцгаая л даа.

Бүгд. Тэгье  тэгье. Ууцагаая. Уугаарай. Уугаарай.

Ва: Тасгийн дарга аа, хоол зүгээр байна уу? Нэмж захиалах уу?

Ки: Тэгье, шөлтэй хоол...

Ва: Шөлтэй хоол уу?

Ха: Канми...

Ми: Үгүй ээ, зүгээр...

Сан: Би амттай хоолыг нь мэднэ.

Ми: Үгүй ээ, байж бай л даа...

Сан: Би хоол захиалах гээд...

Ми: Үгүй ээ, би болоогүй байна...

Сан: Омуктан. Омуктан...

Ки: Тэгье. Жэжү арал мориороо алдартай. Ханянчууд загасаараа алдартай. Бусан...

Сан: Бусаны загастай шөл авъя.

Тан: Мэдэхгүй царайлсаар л байх уу? Канми?

Ми: Юу?

Тан: Ярилцах гээд хүлээж байлаа. Өчигдөр шөнө... би чамайг хичнээн их санасныг...

Ми: Гадааа... Гарч байгаад ярилцах уу?

Тан: Тэр нь дээр байх.

Сан: Матан аа, яасан бэ?

Ки: Хөөх. Залуу байх ч сайхан юм аа. Залуу байж үзээгүй биш тийм ээ? Заза, нэг барьчих...

Ха: Бодох зүйлгүй залуу нас... Ажил дээрээ хосууд байх ч ...

Сан: Ах аа, та эхнэртэйгээ хаана танилцсан бэ?

Ха: Компани дээр... Нээрэн тийм. Саншиг аа, олон нийтийн харилцааны хэлтэст байдаг тэр охинтой гайгүй байгаа юу?

Сан: Тэгж байгаад шар айраг ууя гэсэн л дээ.

Ки: Нээрэн үү?

Ва: Үнэн биз?

На: Хоосон найдахаа боль. Тэр охиныг найз залуутай гэж яриа гарсан байна лээ.

Сан: Тэр залуу нь би ч байж магагүй шд.

На: Хөөе, больж үз. Инээд хүргэж байх шив.

Сан: Нарэ эгч, их сонирхолтой хүн шүү. Хүн яаж ийм муухай байдаг байна аа?

На: Нээрэн үү? Баярлалаа. Нэг хүнээс болоод сайхан ааштай байх арга алга. Тийм боломж гарахгүй байна.

Сан: Нэг хүнээс... Хүнээс болоод биш... та өөрөө болсон гэж бодож үзээгүй юм уу?

На: Үгүй ээ, нэг хүнээс болоод... Чи. Нэг хүнээс болоод...

Сан:  Таныг яагаад тэгээд байдгийг би үнэхээр... Та анхнаасаа ийм байсан байх...

Ки: Зөгийн балтай ус сайхан шүү. Хөөе, коктейль хийж ууя. Саншигаас эхэлье.

Сан:  Тасгийн дарга аа, Саншигийн нэрийн коктейль хольж өгье.

Ки: Тийм ээ, коктейль...

Сан:  Эхэллээ шүү. Саншигийн нэрийн коктейль, уумаар байна уу?

Ки: Ууя...

Сан:  Уумаар байна уу?

Бүгд: Тийм ээ. Үзүүлээд өг...

Сан:  Саншигийн нэрийн коктейль ирлээ.

Ки: Янзтай.

Сан:  Тасгийн дарга аа, ямар байна?

Ки: Ёстой амттай...

Сан:  Тасгийн даргад дахиад өгөх үү, болих уу? Өгөх үү, болих... Дэшиг аа, “муухай аашийг тайвшруулдаг хөгжим” тоглоорой. Хурдан. Хурдан, хурдан.

На: Дэшиг аа, унтар.

Сан:  Эгч ээ. Наанаа юу хйиж байгаа юм?

**************

Ми: Хараад шууд таньсан юм уу?

Тан: Тийм. Өчигдөр болсон зүйлийг, бүгдийг нь санаж байна.

Ми: Уучлаарай. Гэхдээ... Үнэндээ би сайн санахгүй...

Тан: Тэгж хэлнэ гэж мэдэж байсан. Өчигдрийн сэтгэгдлээ бичсэн захиа байгаа юм. Сайн уншвал баярлана шүү.

Ми: Гэртээ харих замдаа уншина аа. Хариуг нь маргааш өгч болно биз дээ?

Тан: Тэг ээ. Хурдан хариулбал бүр сайн байна.

Ми: За...

Өнгөрсөн шөнө.

Т: Эзэгтэй, залуу ноёнтон жирийн иргэдийн хийдэг зүйлийн нэг болох майханд байдаг хоолны газар байна. Гол хоол нь амталж шарсан мах идэж байна. Тийм ээ, ариун цэвэрт нь сайн анхаарна аа.

Тан: Тогооч оо. Хоолнууд чинь амттай юм аа. Онцгой жор байгаа юу?

Эм: Хоол амтлагч зөндөө их хийдэг юм.

Тан: Хоол атмлагч гэнэ ээ...

Ми: Эгч ээ. Эгч ээ... Тахианы сарвуу авъя.

Т: Уучлаарай, үйлчлүүлэгч ээ. Өнөөдөр манайх ажиллахгүй.

Ми: Ажиллаж л байна шд.

Т: Та гарна уу.

Ми: Бүгдийг нь түрээсэлсэн юм уу?

Тан: Тийм ээ, бүгдийг нь түрээсэлсэн.  

Ми: Баян юм аа. Би цалингаас цалингийн хоронд амьдардаг юм. Өнөөдөр хуваалччих.

Т: Хөөе...

Ми: Эгч ээ. Тахианы сарвуу зөндөөг авъя. Сөжү ч гэсэн.

************

Ки: Үргэлжлүүлье.

Ха: Болгоомжтой. Болгоомжтой.

Ки:  Үргэлжлүүлье ээ, үргэлжлүүлье. Үргэлжлүүлье. Үргэлжлүүлье.

Ва: Болгоомжтой.

Ки: Миний цүнх. Миний цүнх.

Ха: Цүнх чинь энэ байна.

Ки: үргэлжлүүлье. Үргэлжлүүлье.

С: Явцагаая.

Сан: Эгч ээ.

На: Дагахаа боль оо.

Сан: Дагаагүй ээ, манайх ийшээ байдаг юм.

На: Энэ муу...

Тан: Тэгвэл... Ярихыг чинь хүлээж байя. Ярихыг чинь хүлээж байя. Ярихыг чинь хүлээж байя.

Ми: За.

Сан: Хаёон хариулахгүй байна.

На: Хэ хэн бэ?

Сан: Саншиг аа. Саншиг аа. Саншиг аа.

На: Танайд түр нуугдчихъя.

Сан: Эгч ээ, яасан бэ? Юу болсон? Ямар нэг юм болоо юу?

На: Манай гэрт... нэг юм байна.

Сан: Юу юу юу юм? Юу байгаа юм? Эгч ээ, хэл л дээ.

На: Манай гэрт... нэг юм байна гээд байна.

Сан: Эгч ээ. Эхлээд цагдаа дууддаг байж.

На: Цагдаа юу?

Сан: Хөөх, тэр муу хулгайч танайхыг орвонгоор нь эргүүлчихсэн байна шд.

На: Хулгайч аа?

Сан: Хөөх. Гэрийг чинь ёстой бусниулчихсан байна шд. Эгч ээ, энэнээс харахад гэмтээгүй чинь сайн хэрэг. За, хурдан цагдаа дуудъя.

На: Байз...

Сан: Яасан бэ? Хулгайчийг барих хэрэгтэй шд.

На: Миний хэлсэн юм... а аа аалз байсан юм.

Сан: Аа аалз уу? Тэгвэл... Э энэ?

На: Энийг би цэвэрлэж амжаагүй байсан юм.

Сан: Эгч ээ, та нүүж ирээд 7хоночихсон биз дээ?

На: Цэвэрлэх зав байгаагүй юм аа.

Сан: Өдөр болгон цагтаа тардаг биз дээ.

На: Ажил дууссан ч гэсэн хийх юм их байсан юм. Аалз. Аалз. Аалз... Аалз. Аалз.

Сан: Эгч ээ, энэ... Энэ... Тоос байна. Тоос. Тоос. Гэрээс яаж ийм том тоос гардаг байна аа.

На: Айгаад байна.

Сан: Үнэхээр аймаар юм аа. Эгч ээ, би цэвэрлэхэд чинь туслах уу?

На: Ёстой... Хэрэггүй ээ. Би өөрөө цэвэрлэчихнэ. Зай... зайгаа барь гэж хэлээ биз дээ?

Сан: Та өөрөө зайгаа бариагүй шд.

На: Мэдэхгүй ээ, мэдэхгүй мэдэхгүй. Одоо хурдан яв.

Сан: За... за за.

На: Яв... Хөөх. Бичиг баримт цэгцэлж чаддаггүй байж, гэрийн ажилд сайн юм аа.

Сан: Эгч ээ, цонхоо онгойлгоод салхи оруулж байгаарай.  Хэрэггүй юмнуудаа боогоод тэр дээр тавьчихаж болно.

На: За. Хөөе, нэгэнт ирсэн юм чинь надад нэгмөсөн...

Х: Ах аа, өнөөдөр шар айраг уух уу? Найз маань надаас бултчихлаа.

Сан: Үгүй ээ, эгч ээ. Зай зайгаа бариарай.  Зөвшөөрлөө. Жаахан хүлээчих.

На: Сүр сүртэй юм биш ээ. Хэдхэн...  

Сан: Үгүй ээ, үгүй эгч ээ. Надад яаралтай ажил гарчихлаа. Би явлаа.

На: Их юм биш ээ. Нээрээ, хог хэзээ ачдаг вэ? Оршин суугчдын групп байгаа юу? Жорлонгоо яаж цэвэрлэдэг вэ? Засварын мөнгө их гардаг уу? 

Сан: Эгч ээ, зайгаа бариарай. Зайгаа барь.

На: Энэ хавьд  сайн дэлгүүр байгаа юу? Төвийн дулаан биш биз дээ? Ээ... дуу чимээний талаар асуух гэж байхад.  Аа аалз... аалз байх байхгүй. Аалз байхгүй...  

Сан: Өнөөдөр уулзах байсан  байна шд. Мэт Мэтью, сорри. Харри ап плийз. Май нейм из Саншиг... энд...  

А: Гадаад хүнтэй Англиар ярих ёстой гэж боддог хүмүүсийн нэг юм шив.

Сан: Хөөх. Солонгосоор сайн ярьж байна шүү. Мэ Мэтью гэж өөрийн чинь нэр ю уу?

А: Яасан? Миний нэр Мэтью биш юм шиг байна уу? Наадах чинь ч гэсэн...

Сан: Хөөе. Өө, ууч уучлаарай.  Би зүгээр л Сужал, Азиз ч юм уу тийм нэртэй байх гэж бодож байсан юм. Уучлаарай.

А: Намайг Азиз гэдэг.

Сан: Аан? Юу... гэр ямар байна? Мэт Мэть биш ээ. Азиз. Сургуульд чинь ойрхон байгаа биз дээ.

Мэ: Муугүй юм аа. Давгүй байна.

Сан: Энд дуу чимээ ч байхгүй. Хөршүүд ч гэсэн дуу чимээ гаргахгүй.

А: Азизд чимээгүй л байвал болох нь тэр.

Сан:  Тэгвэл энд амьдарвал... Яачихсан юм бол оо?

На: Саншиг аа.

Сан:  Юу вэ?

На: Энэ удаа жинхнээсээ аалз байна. Аймаар том. Атгасан гар шиг том.

Сан:  Саяхан хажуу хаалганд нүүж ирсэн хүн.

А: Азиз ийм төвөгтэй эмэгтэйд дургүй ээ.

Сан:  Би ч гэсэн дургүй ээ. Явах хэрэгтэй байдаг. Галзуурах нь ээ.

На: Саншиг аа.

А: Саншиг аа. Тавин мянгаар буруулбал Азиз энэ асуудлыг шийдээд өгье.

Сан:  Нээрэн үү? Я яаж?

Мэ: Харж бай...

Сан:  Хөөе Азиз. Азиз. Азиз.

На: Хөөш...

А: Юу вэ?

На: Хэн бэ? Саншиг хаана байна?

А: Азиз байна. Энд нүүж ирсэн юм. Баяртай.

На: Нүүчихсэн ю... Юу яриад байгаа  юм? Түрүүн би өөрийнхөө нүдээр  харсан шд.

А: Хөөе хөөе.

На: Хөөе... Хүлээгээрэй, гуйх юм байна. Аалз... Ганцхан удаа аалз бариад өгчи тэгэх үү?

А: Чадахгүй ээ. Бай.

На: Аалзнаас үнэхээр маш маш маш их айдаг болохоор... Үнэн шүү.

А: Азиз  аалзнаас бүр ч их айдаг. Бай.

На: Үгүй ээ, үгүй.

А: Гараа гэмтээв ээ.

На: Хүлээ л дээ.

А: Хавчууллаа  шдээ. Хаалга хаалгаач. Аалз. Аалз. Аалз. Ёстой.

Сан:  Азиз, ёстой баярлалаа. Чиний ачаар нэг хэсэгтээ чимээгүй байх нь. Шууд нүүж ирнэ биз дээ? Хэзээ нүүж ирэх вэ?

А: Одоо.

Сан:  Аан.

А: Хүндэтгэлгүй ярьж болно оо.

Сан:  Хүндэтгэлгүй... аан. За за.

А: Энэ миний өрөө юу?

Сан:  Наадах чинь миний өрөө.

***************

Тан: Сайн байна уу. Чамайг Халк гэж нэрлэж болно биз дээ?

Ми: Халк.

Тан: Миний анх удаа хөлсөлсөн майханд Халк дайрч орж ирсэн.

Ми:Аан?

Тан:   Гэнэтийн дайралтаас чинь болж би ямар их цочирдсон гэж санана. Би өөрийгөө хамгаалаагүй бол энэ захидал шүүхэд гомдол болж очих байлаа.

Ми:. Тахианы сарвуу идмээр байна гээд байхад.

Эм: Тахианы сарвуу байхгүй ээ Дуусчихсан.

Ми: Үгүй ээ.

Тан:   Ким туслах аа. Тэр эмэгтэй согтчихсон байна уу?

Т:  Би арга хэмжээ аваадахъя.

Ми: Яагаад надад өгөхгүй байгаа юм? Тахианы сарвуу идмээр байна гээд байхад.

Т: Тахианы сарвуу хатагтай. Та их согтсон байна. Одоо гэртээ харина уу.

Ми: Яг одоо тахианы сарвуу идмээр байна гэж байна.

Т: Тахианы сарвууг гэртээ очоод ид.

Ми: Тахианы сарвуу иднэ гэж байна... 

Тан:   Битгий ойрт. Битгий ойрт. Битгий...

Ми: Тахианы сарвуу?

Тан:   Энэ өчигдөр болсон үйл явдал.

Ми: Баяртай.

Тан:   Хөөх. Өчигдөр надад учруулсан сэтгэл санааны болоод бие махбодийн хохирлын нөхөн төлбөр авахгүй ээ.

Ми: Одоо яана аа?

Тан:   Гэхдээ майханд учруулсан хохирол, түрээсийн төлбөр, миний хослолны хими цэвэрлэгээний төлбөрийг нэхэмжилж байна. Доор бичсэн дугаар руу залгаарай. Энэ асуудлыг чимээгүй шийдвэрлэхийг хүсч байна. Майхны түрээсийн төлбөр, учруулсан хохирол нийлээд 800мянган вон. Хуурай цэвэрлэгээний төлбөр 5сая 200мянган вон.

Эр: Бүсгүй. Юу болсныг мэдэхгүй ч, хүчтэй байгаарай.

Ми: Ах аа. Энэнээс илүү хүчтэй болчихвол бүр баларна. Би... хэтэрхий хүчтэй. Хэтэрхий хүчтэй болохоор л...

****************

А: Саншиг. 

Сан:  Азиз. Би шүршүүрт удчихсан уу? Хажуу айлд тоос цэвэрлэсэн болохоор яаж ч угаасан арилахгүй байгаа юм шиг санагдаад... Би хамт ажилладаг дүүтэйгээ шар айраг уухаар явах гэж байгаа юм. Гэхдээ... сэтгэл хөдлөөд нэг л хачин  байна. Өнөөдөр юм бол уу? Азиз... Үнэнийг хэлэхэд... би сэтгэлээ илчлэх гээд боломж гарахыг хүлээж байсан юм. Өнөөдөр юм шиг байна. Өнөөдөр ёстой азтай өдөр байна. Хар л даа. Чам шиг өрөөний хамтрагчтай болчихлоо. Бас компани дээр манайд шинэ хүн ирсэн. Ёстой төгс... Төгс биш юм байна. Нэг асуудал байгаа юм байна. Хажуу айлын хэцүү хүн. Чи байгаагүй бол би их зовох байлаа.

А: Саншиг.

Сан:  Хажуу айлын эмэгтэй манай тасагт ажилладаг эгч байгаа юм. Ааш гэж ёстой... Ярих ч юм биш.

На: Ааш нь ямар гэж?

Сан:  Яасан ч хүнтэй үерхэж чадахгүй. Ёстой муухай ааштай. Гэхдээ л нийтлэг юм байна. Муухай ааштай, гэр нь ч муухай.

А: Өө, цаг орой болчихож. Миний салхилдаг цаг болчихож. Саншиг аа, тавин мянгаар хямдруулна гэж амалсандаа хүрээрэй. Заа заавал хүрнэ шүү. Заавал хүрээгүй.

На: Надад худлаа хэлүүлэх гэж мөнгө амлаа юу? Аан? Би чамд тэгж их төвөг удаа юу?

Сан:  Эгч ээ, тийм биш ээ... Ажил тарсны дараа зайгаа барина гэж тохирсон болохоор.

На: Зай? Зай бариад хангалттай гэж үү? Хана босго. Үгүй ээ, цайз барь. Ажлаас гадуур, ажил дээр ч надтай битгий ярь. Тус тусдаа учраа олъё гэж байна.

Сан:  Эгч ээ. Эгч ээ, хүлээгээрэй. Эгч ээ? Эгч ээ. Эгч ээ. Эгч ээ.

Х: Ах аа, танайх руу явж байна.

Сан:  Эгч ээ. Эгч ээ.

Х: Бараг хүрчихлээ...

Сан:  Эгч ээ, эгч ээ эгч ээ. Эгч ээ. Эгч ээ намайг уучлаарай.

На:  Холд.

Сан:  Эгч ээ, ингээд байхаар чинь надад эвгүй  байна шдээ. Болохгүй ээ. Эгч ээ.  Миний миний хэлэх гэсэн юм тэр биш ээ. Эгч ээ. Эгч ээ л дээ. Эгч ээ...

На: Намайг тавиач.

Сан:  Үгүй ээ... Ёоёо...

На: аалз. Аалз. Аалз.

Х: Саншиг ах аа.

На: Аалз. Аалз. Саншиг...

Сан:  Хэёон аа. Хэёон аа.

На: Аалз. Аалз. Саншиг аа. Саншиг аа. Аалз. Аалз. Аалз.

Х: Зочинтой байсан юм уу.

Сан:  Үгүй ээ, үгүй. Эгч ээ, тавь л даа. Эгч ээ. Үгүй ээ үгүй.

На: Саншиг аа. Саншиг...

Сан:  Хэёон аа.

Х: Ирж чадахгүй гэсэн найз маань завтай болчихож. Хэёон явлаа. Цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Сан:  Үгүй ээ, үгүй. Хэёон аа. Сайхан биш ээ. Эгч ээ. Намайг тавиач дээ. Хэёон аа:.

На: Аалз.

Сан: Хэёон аа. Хэёон аа.

Эм: Хөөх. Сайхан юм болж байх шив дээ.

Сан: Үгүй гэж байна. Хэёон аа. Хэёон аа.

*************

А: Хамгийн хүчтэй сорогч. Орон зайг туулагч робот сорогч. Долдол... согтуудаа хийсэн алдаагаа мартахыг хүсч байна уу?

Х: Саншиг ах аа.

Сан: Хэёон аа.

Х: Зочинтой байсан юм уу.

Сан: Үгүй ээ, үгүй.

А: Хаягдчихаад хэцүү байна уу?

Сан: Хэёон аа.

На: Танайд түр нуугдчихъя.

А: Аймаар дурсамжаас болоод айгаад байна уу? Ямар ч дурсамж байсан... ямар ч уй гашууг... Долдол юу ч үгүй цэвэрлэнэ.

На: Хөөх. Хурдан авна аа. Орон зайг туулна гэж байна. Хаа хүртэл явах бол?

Ми: Нөгөө хүний ч гэсэн ой санамжийг арилгаж чадах бол уу?

А: Тэгж болохгүй ээ. Гэхдээ маш сайн цэвэрлэдэг болохоор... орон зайг сайн туулдаг болохоор... ГАУС-ын бүтээсэн робот цэвэрлэгч дэлхийн 65 оронд экспортлогдож байна. Долдол. 899мянгахан вон. Яг одоо залгаарай. Саншиг аа, Азизт цагийн ажлын зуун мянгыг нь өгөөрэй.

Х: Эгч та мэдэхгүй байх.  Байнга сэтгэлээ илчлэхийг сонсох юу нь хэцүү байдаг юм?

На: би ч гэсэн юу ч мэдэхгүй хүн биш шүү. 

Сан: Эгч ээ, та юу яриад байна аа?

Ки: Энэ золиг сэжигтэй л байна даа. Чи хэний тусламжтайгаар орж ирсэн юм?

Тан: Хэлмээргүй байна. Аав аа, ээж ээ би сайн байгаа.

Сан: Өнөөдөр би... Шинэлэг байдлаар сэтгэлээ илчилнэ. Ямар ч асуудалгүй ганц оролдлогоор хийхэд тусал л даа.

На: Би яасан гэж?

Ки: Матан мөнгө хүүлэгч нараас мөнгө зээлсэн юм бол уу? Ёстой...

Сан: Таны ачаар би хийж чадах юм шиг байна. Шинэлээг санал. 

На: Би яасан ч та хоёрын дундуур орохгүй гэдгийг мэдэж ав.

Тан: Энэ хоёр тохирохгүй юм байна. Тахианы сарвуу үздэг юм уу? Гопчан дээр юм байна.      

2-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home