Gaus electronics 1

Gaus electronics 2022 ep-1

Үргэлжлэх хугацаа: 48

Орчуулагч:

Гол дүрүүдэд:

САН:  эр, И Сан Шиг

Ча: эм, Ча Нарэ менежер

Ви: 3-р хэлтсийн дарга

Ки: эр, Ки Суннам нүдний шилтэй ахлах менежер

Ха: эр,  Ким Мүн Хаг

Ва: эр, менежер Ча Вава

Ми: эм, 3-р тасгийн ажилтан  Гүн Санми

С: эм, 3-р тасгийн ажилтан  Сон Хёнми

Х: эм, Хэёон

П: эр, Пауэр группийн захирал Пэг Жовон

Ма: эр, Пэг Ма Тан Пауэр группийн залгамжлагч, Пэг Жовоны хүү

 

Гол дүрүүдэд: Куак Дон Ёон, Гү Сон Хи, Бэ Хён Сун, Кан Мин А... Пэг Хён Жин, Хо Жон Ду... Гү Вури, Жон Согчан, Пэг Сужан нар тоглолоо.

Гарчиг: Гаус электроникс.

Кинонд гарч байгаа дүрүүд бүгд зохиомол болно.

Сан:   Бидэн шиг өчүүхэн амьтад өргөн уудам орон зайг зөвхөн хайрын хүчээр туулдаг. Энэ бол одон орон судлаач Карл Саганы хэлсэн агуу үг. “Бид огторгуй ерөнтөнцөд зөвхөн хумхийн тоос төдий. Тийм болохоор хэтрүүлэггүй,  өөрийнхөө төлөө, эрүүл ухаанаар амьдар” гэж ээж маань хэлж байсан юм. Тийм ээ, ээж ээ. Эрүүл ухаанаар амьдрах нь бидний гол зорилго. Гэхдээ... би яагаад газар хэвтэж байдаг билээ? Хэзээнээс буруутаж эхэлсэн юм бол? Би анхны хайр Хэ Ёонаа дагаж ГАУС электроникс сургуульд элсэх хүсэлтээ өгсөн үеэс үү? Эсвэл Маркетинийн гуравдугаар тасагт ирж, Нарэ эгчийн олз болсоноос хойш уу? Би зүгээр л сайхан амьдрахыг хүссэн.... Би ГАУС-т ясаа тавих болно. Тэр үг ингэж биелэх гэж... бүх зүйл энэ бичлэгээс эхэлсэн...

Эр: Дэлхий дахин танигдсан Кей-трендийн төв ГАУС электроникс. ГАУС электроникс анх ямар байсан бэ? ГАУС электрониксийг үүсгэн байгуулагч Чон Хэ Ёо Японыг дэмжигчдийн нэг Юн Ван Ёоны зарц байжээ. Солонгос улс тусгаар улс болсны дараа Юн Ван Ёоноос хулгайлсан газрын бичгийн тусламжтайгаар  1984онд ГАУС мерчандайзыг байгуулжээ. 1955 онд “Карамель”хууль бусаар хил давуулан тээвэрлэж их хэмжээний мөнгө олсон нь  ГАУС мерчандайзыг хөгжихөд нөлөөлсөн юм. 1972онд Чон Ёок Дэ захирал гэр бүлийн бизнесээ өвлөж авсныхаа дараа цахилгаан бараа сонирхох болсон байна. Дондучон Пи Экс-ийн Шива Регалс-аас луйвардаж олсон мөнгөөрөө бидний өнөөдрийн мэдэх ГАУС электрониксийг байгуулсан юм. Ингэж л ГАУС электроникс та бүхэнтэй тавин жилийг өнгөрөөжээ. Тавин жилийн ойгоо мартагдахааргүй болгохын тулд 50жилд зориулсан бүтээгдэхүүн гаргасан байна. Шива ГАУС Регалыг танилцуулж байна.

Бичиг: ГАУС электрониксийн маркетингийн гуравдугаар тасгийн  ажилтан Сан Шиг.

Ча: Энэ юу вэ? Хөөх... Энэ муу чинь... Галзуурах нь ээ. Энийг тавьж болохгүй гээд байхад. Новш... Саш Шиг.

1-р анги. Салхигүй.

Бичиг. Хэд хоногийн өмнө.

Сан:   Бэ Сужин тасгийн дарга аа. Тасгийн дарга аа. Наана чинь аюултай.  Тасгийн дарга аа, буугаад ир. Тасгийн дарга аа, та ингэх хүн бш шүү дээ. Та стратегийн архивын мэргэжилтэн, хамгийн залуу менежер гэсэн цолны эзэн, ийм мундаг хүн байж яагаад... яагаад ингэж байгаа юм?

Бэ: Өнөөдөр шинэ томилго ирсэн. Маркетингийн 3-р тасагт. Тийм муу газар очиж нэр хүндээ унагаж байхаар, эндээс унасан нь дээр биш гэж үү? Ингэхэд чи хэн юм?

Сан:  Маркетингийн 3-р тасгийн  ажилтан И Сан Шиг байна.

Бэ: Өө. Би буруу юм хэлчихэж.

Сан:  Тасгийн дарга аа. Бидэнд итгээд хамт ажилла л даа. Би дэргэдээс чинь сайн тусална аа. Тасгийн дарга аа, хамтдаа байвал бид шилдэг баг болж чадна, тасгийн дарга аа. 

Бэ: Итгэх шахлаа...   Баярлалаа...

Сан:  Тасгийн дарга аа. Тас-гийн... дар-га -аа... Тасгийн дарга аа, хаачих нь вэ? Шинэ ажилд томилогдчихоод анхны өдрөө ажилдаа ирэхгүй бол бөөн асуудал болно шдээ.

Бэ: Үгүй ээ. Би ажлаасаа гарч байна. Маркетингийн 3-р тасагт ажилласнаас ажлаасаа гарсан нь дээр. ГАУС  тонил цаашаа. Чон Ёок Дэ тонил цаашаа.

Сан:  Тасгийн дарга аа. Бэ...

Эм: Шуурхай мэдээ. Хэдхэн хоногийн өмнө ГАУС электрониксийн ажилтан байсан ноён Бэ хэвлэл мэдээллийн байгууллагуудад захирал Чон Ёокдэгийн олон нийтийн хөрөнгийг завсан мэдээллийг агуулсан баримтыг танилцууллаа. Прокурорын газар уг хэрэгтэй холбогдуулан ГАУС электрониксийг шалгаж байгаа юм. Прокурорын газар өнөөдөр Чон Ёокдэ захирлыг байцаалт авахаар дуудсанаас гадна ГАУС электроникст аудитын шалгалт хийж эхэлжээ.

Эм: Ноён Бэ Чон захирлын ашигладаг компаний картын гүйлгээ нь...

Сан:  Тамгийн дарга аа.  Манай маркетингийн гуравдугаар тасгийг тэгж их үзэн яддаг  юм уу?

Эм: Ялангуяа маш үнэтэй өндөр зэрэглэлийн хиймэл шүднүүдийг...

Цэ: Хөөх, муу совин татаад байх чинь. Цус асгаруулсан дайн болох нь.

Эр: Анхаарлаа хандуулна уу. Хийж байгаа ажлаа зогсоогоод...

П: Ким прокурор оо. Хэрэггүй газар хайгаад байлгүй дагаад яв. Наадах чинь маркетингийн гуравдугаар тасаг.

Эр: Маркетингийн гуравдугаар тасаг байж. За.

Сан:  Хөөе. Хүлээгээрэй. Хөөе, түр хүлээгээч. Хэрэггүй гэдэг чинь юу гэж байгаа юм? Манай өрөөг ч гэсэн шалга л даа. Хэрэггүй газар биш шүү.

Ча: И Саншиг. Дуугүй байгаач.

Сан:  Ойлгохгүй байна. Яагаад биднийг дорд үзээд байдаг юм, чадвартай хүмүүс ийм олон байхад. Эгч  ээ, хар л даа. Манай Ви хэлтсийн дарга. Хичээн их ажилтай байсан ч байнга инээмсэглээд, компьютерийнхаа араас ч босдоггүй.

Бичиг:  Тасгийн дарга  Ви Жанбон. /Солонгосоор гэдэсний өвчин гэдэгтэй адил дуудлагатай/

Сан:  Манай тасгийн Ки ахлах менежер дарга компаний төлөө хичээнгүйлэн ажилладаг...

Бичиг: Ки Сон Нам ахлах менежер.  Солонгосоор хөгшин хүн гэдэгтэй адил дуудлагатай.

Сан:  Ча Вава менежер зөн совинтой, юмыг урьдчилж мэддэг гэдгээрээ алдартай...

Бичиг: Ча Вава менежер.

Сан:   Сон Хёнми менежер хэлэлцээр хийхдээ хамгийн шилдэг нь...

Бичиг: Сон Хёнми менежер /Солонгосоор гоо сайхны мэс засал гэдэг үгтрэй адил дуудлагатай

Сан:   Ганц ч үг хэлэхгүйгээр өрсөлдөгчөө нүүрний хувирлаараа буулгаж... Уучлаарай... Манай Мүн Хаг ах.

Хан: Хөөе, И Саншиг суу. Суу суу суу. Саншиг аа, би бөгс долигоносон хүмүүст дургүй. Ингэтэл хичээж, хэтрүүлэх хэрэггүй. Эвгүй байна шд.

К: Хан ахлах аа, бэлэн болчихсон уу?

Хан: Тийм ээ. Ганц ч тоос үлдээлгүй цэвэрлэчихлээ, Ки менеже ээ.

К: Хөөх болор шиг сайхан болчихож. Бьютифул. Танкс а лот /Beautiful, thanks a lot/.  

Сан:  Ах аа.

Бичиг: Ким Мун Хаг, туслах менежер /Солонгос хэлээр уран зохиол гэдэгтэй адилхан дуудлагатай/  

Ча: Дууссан уу? Одоо ажлаа хийе.

Сан:  Манай Нарэ эгч ч гэсэн байгаа шд. Манай Нарэ эгч...

Ча: Юу?

Сан:  Эгч танд юу байдаг билээ? Уур хүрээд л тэгж байна. Бүгд л бидний чадварыг харахгүй, дорд үзээд байхаар.

На: Мэддэг болохоор л дорд үзэж байгаа юм.

Сан:  Эгч ээ, хүйтэн сэтгэлтэй юм аа.

На: Саншиг аа, хүйтэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Ёстой, тийм ээ. Ийм суваг нээсэн гээд байцаагдах байлгүй.

Сан:  Ийм... Ийм суваг аа? Ийм суваг гэнэ ээ... арай л хатуудаж байна шд.

Х: Инээдтэй юм аа.

Сан:  Тийм байгаа биз, Хэёон аа. Шива Гаус Регал сонирхолтой гээд байхад.

Х: “Ажлын эр” гэсэн кино үзэж байна. Таны сувгийг ч гэсэн хааяа үздэг юм. Нойр хүрэхгүй болохоороо. Ах аа, та энийг яах гэж хийдэг юм? Компани танд хувь өгдөг юм уу?

Сан:  Хувь авах гэж хийдэггүй юм аа. Манай тасгийн маркетингийн онцгой аргыг хүмүүст таницлах гэж хийж байгаа юм. Хүн бүрт тусгайлан зориулсан маркетинг газар авч байна. Энийг манай компани л мэдэхгүй байгаа болохоос. Засчихлаа.

Х: Хөөх. Ах аа, сэтгэл хөдөлчихлөө. Хэёон таныг уух юмаар дайлна аа.

Сан:  Тэгвэл, өнөөдөр ямар вэ?

Х: Хэёон элэг муутай болохоор...

Сан:  Тэгвэл оройн хоол ямар вэ?

Х: Хэёон, өнөөдөр мацаг барьж байгаа.

Сан:  Мацаг...

Х: Маргааш эрүүл мэндийн үзлэгт орох гэж байгаа.

Сан:  Тэг тэгвэл маргааш оройн хоол...

Х: Маргааш орой найзуудтайгаа ууна...

Сан:  Сая  элэг мутуай гээд байсан...

Х: Заримдаа гайгүй байдаг юм. Гэхдээ Хэёон өнөөдөр долоон цагт завтай юм байна... Танд зав байхгүй байх тээ...

Сан:  Үгүй ээ, надад зав байгаа. Зав байлгүй яах вэ. Байгаа.

Х: Нээрэн юм уу?

Сан:  Тийм.

Х: Сэтгэгдлүүдийг нь хар даа.

Сан:  Юун сэтгэгдэл? Хэёон аа, хачин юм аа. Энэ суваг хувийн тохируулгатай байхад хүмүүс яагаад намайг хараадаг билээ?

Х: Үгүй ээ, нээлттэй болохоор л харааж байхгүй юу.

Сан:  Үгүй ээ, би тийм тохиргоо хийгээгүй.

Х: Гэхдээ л нээлттэй суваг байна даа.

Сан:  Хэёон аа, аяар долоон цаг... долоон цагт уулзъя. Заавал уулзана шүү. Ах нь заавал очино оо.

******************

Эм: Дахиад л ГАУС-ын тухай мэдээ. Энэ удаад ГАУС электроникст хийгдсэн Японыг дэмжин, хамтарч ажилладаг байсан Чон Ёокдэ захирал болоод өмнөх үеийнхний  тухай мэдээллийг агуулсан бичлэг олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ хооронд Чон Ёокдэ захирал прокурорын газарт байцаалтаа өгч дууссан байна.

Эр: Захирал аа, таныг аавтайгаа Японыг дэмжигч байсан гэсэн шүүмжлэлийн талаар хэлэх юм байна уу?

Чон: Би Солонгос хүн.

Ки: Энийг л гамшиг гэх байх. Ямар тэнэг нь тийм тэнэг юм хийж, ийм том хэрэг тарьдаг байна аа?

Х: Хэн тийм зүйл хйиснийг мэдэхгүй ч, тэдний баг ч үхсээн.

Ки: Тийм ээ. Үхсэн ч ганцаараа л үхнэ биз, багийнхнаа хүртэл хөлдөө чирээд? Дарга нь ямар гэм хийсэн болоод?

На: Хараал идсэн И Саншиг. Ийм бичлэг битгий оруул гээд байхад.

Ва: Са Саншиг яасан гэж? Яасан?

На: Оруулчихсан байна шд.

Ми: Энэ... Саншиг ахын суваг бш үү?

На: И Саншиг хаана байна?

Ки: Яасан бэ? Яасан? Юу? Юу? Новш. И Саншигийг хурдан бариад ир...

На: Зүгээр цаг нөгцөөж хийсэн гээ биз дээ? Тавихгүй гэчихээд? Яагаад тэр бичлэгийг тавьчихсан  юм?  

Сан:  Эгч ээ, алдаа гарсан юм шиг байна. Тэр бичлэгийг би хувийн гэсэн тохиролуулгатай хийсэн юм.

На: Чи хаана байна? Үгүй ээ, битгий хэл. Одоо чамайг харах юм бол алчихаж магадгүй...

Сан:  Эгч ээ. Эхлээд тайвшир. Би... яг одоо бичлэгийг устгаадахъя.

На: Устгаагүй байгаа юм уу?

Сан:  Үгүй ээ, одоо одоо устгаж байна... одоо одоо яг хурдан устгаадахъя.

На: Гурван секунд. Нэг... Хоёр... Гурав...

Бичиг: Хурууны хээ таньсангүй. 26секундын дараа дахин оролдоно уу.

Сан:  Эгч ээ, уучлаарай. 30секунд л хүлээчих. Гарын хөлс гараад...

На: Хөөе, галзуу новш оо. И Саншиг чи өнөөдөр миний гарт үхнэ гэж мэд.

Сан:  Эгч ээ.

Ва: Хөөе. Айх хэрэггүй дээ. Ийм том хэрэг юм чинь тоохгүй өнгөрчих байлгүй. Яагаад? Ерөнхий захирал прокурорын газарт байцаалт өгсөн мэдээнд дарагдчихна.

Эм: Тэгэх бол уу?

Ви: За за? За... За, ойлголоо... Захиргаанаас дуудаж байна. Хариуцсан хүнийг нь нэн даруй ирж тайлбар хий гэж байна.

Ки: Захиргаанаас ярьсан гэнэ ээ? Гүй ээ, энийг тэгээд хаанаас эхэлж, яаж тайлбарлах  юм бэ?... Би тайлбарлаад өгье. Энэ маркетингийн бичлэг нь      ГАУС-ын үндсийг тавьсан ерөнхий захирлын гаргасан амжилтыг тэр согтууруулах ундааны тусламжтайгаар хүмүүст таниулах зорилготой юм.

Бичиг: Гү Манхэ, гүйцэтгэх захирал

ГЗ: Тэр чинь юу юм?

Ки: Аан  энэ бол жирийн нэг архи биш ээ.

Бичиг: Чой Дал Сүн, гүйцэтгэх захирал

Ки: Энэ бол захирлын өөрийн найз гэж үздэг... Шиба... Шиба... Шиба  Шиба...

Ч: Шива Гаус Регал.

Ки: Тийм ээ. Шиба... шиба шиба шиба шиба шиба шиба шиба шиба...

ГЗ: Боль. Боль. Боль! Ерөнхийлөгч өө, энэ бичлэг яагаад заавал таныг прокурорын газарт байцаагддаг өдөр тархсан байх вэ? Бэ Сужин мененер, Маркетингийн 3-р тасаг яах аргагүй санаатайгаар гаргасан үйлдэл гэдэг нь ойлгомжтой.

Ч: маркетингийн 3-р тасгийг яг одоо аудитын шалгалтанд оруулъя. Дотооддоо нарийвчлан шалгаж, хурдан тараах арга хэмжээ авъя.

Ки: Шива Гаус Регал. Шива Гаус Регал. Шива Гаус Регал. Яахаараа захирлын хажууд хэлж чаддаггүй байна аа? Шива Гаус Регал. Шива Гаус Регал.

Ми: Ямар тоншуул биш дээ. Одоо болно.

Ки: Би үхмээр байна.

Ми: За за. Тийм бол тэнд очоод тэг...

Ки: Юу вэ?

Ви: Бүгд сэтгэлээр унасан байгаа ч аудитын шалгалтанд сайтар бэлдэцгээе. Юу ч боллоо гэсэн хариуцлагыг нь би хүлээнэ.

Ки: Үгүй ээ, тасгийн дарга та яагаад хариуцлага хүлээнэ гэж? Хариуцлага хүлээх ёстой хүн нь тэнд сууж байхад. И Саншиг, ямар нэг юм болох юм бол би чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Тэгээд би халагдах өргөдлөө өгнө гэж мэд.

Сан:  Бүгд надаас болсон хэрэг болохоор... би очоод...

На: Зүгээр байж бай.

Сан:  Гэхдээ л би...

На:Битгий гэж байна.

Сан:  Гэхдээ л би очоод тайлбарлаад...

На: Ам ам ам амаа тат. Аудит гэж байна. Аудит гэж мэдэх үү? Ямар ноцтой нөхцөлд байгаагаа ойлгохгүй байна уу? Уучлаарай.

Ва: Нөхөд өө, аудит юу ч биш ээ. Ча Вава миний хэлэхийг сонс. Ажилдаа хайхрамжгүй хандсан, тушаал биелүүлэхгүй байх, нэр төрийг гутаан доромжлох, компаний карт ашиглах гэх мэтчилэн... Бүх төрлийн шалгалтыг давж чадах аудитын шалгалт бол Ча Вавагийн аудит. Ча Вава аудит.

Сан:  Хөөх.

Ва: Тэгэхээр, ийм нөхцөлд бидний хийх ёстой зүйл бол... хүлцэнгүй байх.

Сан:  Хүлцэнгүй...

Ки: Тоглоод байна уу?

Эр: Аудитын хэлтсээс явж байна.

Ки: Юу вэ? Юу вэ? Юу вэ? Ийм хурдан ирчихэж байгаа юм уу?

Ми: Чшш...

Эр: Хүн байна уу?

Сан:  Тасгийн дарга аа, би очоод...

Ми: Яана аа? Ах аа... Уучлаарай.

На: Канми. Янзтай.

Ки: Очоод хараад ир. Шалгаад ир...

Ва: Явчихаж.

Х: Явчихсан?

Ки: Нээрээ явчихсан юм уу?

Ва: Миний хэлэхийг сайн сонс. Хөөе, И Саншиг, чи!   Нааш ир.

Сан:  Яасан?

Ва: Юу ч мэдэхгүй гэж хэлээрэй. Юу ч болж байсан хакердуулсан гэж хэлээрэй, мэдэв үү?

Сан:  Мэдэхгүй юм шиг царайлаг сайхан арга гэж үү? Надад нэг сайхан санаа байна.

На: Боль гээд байна...

Сан:  Асуудлыг илүү том асуудлаар шийдвэрлэх нь маркетингийн стратеги байдаг биз дээ? Надад хэдэн сайн төслийн санаа байна. Эхнийх нь... Захирлыг Японыг дэмжигч байсан гэсэн гүтгэлгийг арилгахын тулд ГАУС-ын нээлттэй суваг нээх хэрэгтэй. ГАУС-аас авахыг хүссэн зүйл байна уу? ГАУС-аас авахыг хүссэн юм байна уу? ГАУС-аас авах...

Ки: Хөөе...

Сан:  Ахлах менежер ээ, тайван бай. Эсвэл захирлын байнга очдог Баллантинс-тай хамтран ажиллаж болно. Эм Зи үеийн алдартнуудын муу муухайг дэлгэж болно... ГАУС Баллентайн. ГАУС Баллентайн. ГАУС Баллентайн.

К: И Саншиг, аудитын шалгалт дуустал эндээ байж бай. Энд тэнд хэрэг тариад байлгүй эндээ байж бай. Биднийг бод за юу?

Сан:  Ахлах менежер ээ, үгүй ээ. Та нар ч гэсэн миний хэлэхийг сонс л доо. Хямрал ч гэсэн боломж дагуулдаг гэдэг дээ. Тийм болохоор надад дахиад ганц л удаа итгээд...

Ви: Би чамд ганц ч удаа итгэж байгаагүй.

На: Удахгүй суллана аа.

Сан:  Намайг хурдан сулла л даа...

Ва: Хэнд ч анзаарагдахгүй, маш чимээгүй...

Эр: Та нар хаана байсан юм?

Ки: Аан, аудитын хэлтсээс ирсэн үү?

Эр: Тийм ээ, тийм.

Ки: За.

Ва: Хөөх. Энд ирэх ямар хэцүү байсан бол доо. Сайхан хүйтэн ус уух уу?

Эр: Хэрэггүй ээ.

Ки Ми: Кофе...

Ки Ми Х: Шүүс...

Бүгд: Бүгд бэлэн байгаа.

Ки: Алийг нь уух вэ? Бид бэлдсэн юм...

Эр: Шууд эхэлье. Сон Хёнми. Сон Хёнми мөн үү?

Х: Тийм ээ.

Ва: Одооноос “гурван төрлийн царай” эсгэх хэрэгтэй.

Эр: Бичлэгийг үзээд танай тасгийнхан яаж байна?

Ва: Эхнийх нь гайхсан царай...

Х: Бурхан минь, ийм юм байх гэж? Одоо ч гэсэн зүрх маань дэлсээд байна. Бид нар ингэж цочирдсон байхад та нар ч гэсэн хичнээн их цочирдсон бол?

Эр: Цочирдсон чинь үнэн юм уу?

Ва: Хоёр дахь нь. Өрөвдөлтэй царай гарга.

Ки: Албан хаагчид гурван аз байдаг гэдэг байх аа. Сайн дарга, сайн хамтрагчид, сайн ажилчид. Надад эдний ганц нь ч алга. Ялангуяа миний доор ажиллаж байгаа хүмүүс...  миний доор байдаг хүмүүс хүн биш. Хүн гэж хэлэх ганц ч хүн... Бүгдийг нь орхиод хөдөө очиж ганцаараа амьдрахыг хүсч байна.  Хундага юм уух уу?

Ва: Сүүлчийнх нь. Сайн хүн шиг царайлах. 

На: Манай Саншигт л хамгийн хэцүү байгаа байх. Тэрний суваг нь хакердуулаад, хачин бичлэгийг тэнд нь тавьчихсан болохоор их гэмшиж байсан. Өөрийнхөө сувгийг хакердуулсан болохоор сэтгэлээр их унасан. Хамт ажилладаг эгчийнх хувиар тэрнийг хараад... сэтгэл өвдөөд байна.

Эр: Ча Нарэгаас болоод И Саншиг их зовж байгаа гэж хүмүүс ярьдаг юм байна лээ.

На: Хөөх... гүй ээ... хий гэсэн юмыг ч хийж чадахгүй, хий гээгүй юмыг ч хийдэггүй хүн хичнээн зовсон ч, надаас илүү зовно гэж байх уу? Хэн нь тийм юм ярьж явдаг байна аа? Хүнийг яахаараа ингэж ярьж  төвөг уддаг байна аа? Өглөөнөөс хойш шалгуулмаар байна гээд гоншигоноод байсан одоо  хар л даа, бид нар бүгд шалгуулж байна. Алаад хаячих юмсан. Уучлаарай. Арван өнгийн балаар дөрвөн мөчийг нь тасалж байвал таарсан амьтан... ёстой толгойд нь аянга буугаад чихээр нь утаа савсаж байхдаа таарсан амьтан. Бурхан багшийн завилж суусан хөлийг тэнийлгэж байгаад өшиглөх юмсан. Шиба Саншиг, Шиба Саншиг... Шиба Гаус И Саншиг... Ёстой...

Эр: Уучлаарай. Удаан хугацаанд олон асуултад хариулаад ядарсан байх. Хамгийн их зовсон хүн нь би   байсан байх. За сууцагаая. Тэгэхээр миний олж мэдсэн зүйлс энд байна. Тэр сувгийн нээсэн хүн өөрөө ирээгүй. Маркетингийн гуравдугаар тасаг элдэв дүр эсгэж асуудлыг нуух гэж оролдсон. Байнга алдаа гаргадаг болохоор И Саншигийг дээрэлхэхийн тулд захирлыг доромжилсон бичлэг хийж тавьсан. Асуудлыг хянаж чадахаа больсон болохоор юу ч мэдэхгүй царайлсан.

Ки: Юу? Үгүй ээ, үгүй.

Эр: Дүгнэлт. Энэ хэрэг тасаг дотор нэгнээ дээрэлхэх асуудлаас үүссэн.

Ва: Дээрэлхсэн гэдэг чинь...

Ки: Үгүй ээ, үгүй.

Эр: баримтан дээр тулгуурласан дүгнэлт.

На: Гүй ээ, наадах чинь... Яриаг чинь тасалсанд уучлаарай. Гэхдээ бид нар хэзээ И Саншигийг тэгж дээрэлхсэн юм? Бид нар И Саншигийг нүүрэн дээр нь доромжилсон удаа байхгүй. Хэзээ ч...

Ки: Тийм ээ. Тийм тийм. Үнэн шүү. Үнэн.

Эр: Би өнөөдөр нэр юм харсан  л даа.

На: Хөөе, галзуу новш оо. И Саншиг чи өнөөдөр миний гарт үхнэ гэж мэд.

Эр: И Саншигийн дээрэлхүүлж байгааг өөрийн нүдээр харсан болохоор... тасгийг чинь тараахад бэлд... Агуулахын өрөөнд хүн байгаа юм уу?

Ки: Тийм ээ. Агуулахын өрөөнд нөөц байгаа л даа.

Ва: Эс... О...

Эр: Хүлээгээрэй... Энэний утга... эвдэрчихсэн юм шиг байна. Гэрлээ хурдан солих хэрэгтэй шүү.

Х: За за за.

Ми: Дандаа ингээ анивчиж байдаг юм.

С: Хурдан солино оо.

Ми: Өнөөдөр...

На: Заавал солино оо.

Ки: Хурдан солихоос.

Эр: Хөлний судас бүдүүрсэн болохоор би түр боссон юм. За сууцагаая. Одоо гол яриандаа оръё.

Ки: Бусдыг нь гарч байгаад ярилцвал ямар вэ? Замын эсрэг талд амьд арваалж хийдэг их амттай хоолны газар байдаг юм.

Эр: Хоол хэрэггүй ээ.

Ми: Тэдний Жэюг арааны шүлс асгармаар амттай.

Х: Тийм ээ, тийм. Ах аа, явъя аа.

Ки: Тийм шүү. Үнэхээр амттай шүү. Сеүлийн хамгийн амттай жэюг тэр арваалжны газарт байдаг юм. Ёстой амтай.

С: Тийм шүү.

Эр: Би өдрийн хоолондоо жэюг идчихсэн...

Х: Жэюг ч амттай шүү.

Ва: Тэдний хоол ёстой салахын аргагүй амттай.

Ми: Эгч ээ, Саншиг ах зүгээр байгаа?

На: Зүгээр байхгүй л байх. Гэхдээ энэ И Саншигт ч хэрэгтэй. ГАУС -барашигийн тухай яриа Аудитын хэлтэст хүрчихвэл... И Саншиг шоронд ч орж магадгүй. Эхлээд аудитын хүнийг явуулчихаад дараа нь тэрнийг суллая.

Ми: За.  

Х: Хэёон өнөөдөр долоон цагт завтай.

Саншиг:  Долоон цаг... Долоон цагт уулзъя. Заавал уулзана шүү. Ах нь заавал ирнэ ээ. Нээрэн, Хэёон. Хэёон... Зүгээр ээ, И Саншиг. Чи чадна аа...

Х: Саншиг ах аа, Хэёон ажлаа тарчихлаа.

Саншиг:  Хэёон аа, хүлээж байгаарай. Очилоо... Мэдэж байгаа биз дээ, ах нь очино л гэсэн бол очино... Би очино гэж хэлсэн. Очино гэж хэлсэн... Хэёон аа, хүлээж байгаарай. Чи бид хоёрт юу ч саад болж чадахгүй. Энэ зэргийн хаалгыг ах нь үйрүүлээд өгнө өө. Хэёон аа. Ахдаа ит... новш гэж. Хэзээнээс буруутаж эхэлсэн юм бол? Хэзээнээс? ГАУС-т ясаа тавих болно гэж хэлсэнээс хойш юм бол уу? ГАУС электроникс намайг ажилд авбал...

Бичиг: Гурван жилийн өмнө. Ажлын ярилцлага

Саншиг: Хэнээс ч илүү хичээнгүйлэн ажиллаж ясаа энд тавих...

Бэ: За, ойлголоо. Дараагийн хүн.

Саншиг:  Ноёнтон, түр хүлээгээрэй. Энэ хоосон үг биш. Би үнэхээр ясаа энд тавих болно... Үхсэн ч, сэхсэн ч ГАУС-тай хамт. Үхсэн ч, сэхсэн ч ГАУС-тай хамт.

Бэ: Болно оо, одоо больж үз. Ярилцлага тоглоом гэж бодоо юу?

Саншиг:  Үгүй ээ.

Бэ. Суу.

Саншиг: За. Дараагийн хүн. Яриарай.

На: За. Бусдыг нь мэдэхгүй ч, би ажилд орохын тулд хүрзээр ухахгүй. Надад мэдрэмжгүй хүмүүс таалагддаггүй.   

Саншиг:  нэг зальтай хүнээс болоод эхний ярилцлагадаа унасан үеэс юм бол уу?

Эм: Саншиг аа, баяртай.

Эр: Гуйж байна, яв. Битгий эргэж ирээрэй.

Бичиг: нэг жилийн өмнө. ГАУС электроникс хэрэг эрхлэх газар.

Саншиг:  Арай гэж орсон хэрэг эрхлэх газраас жил  ч бололгүй өөр тасаг руу шилжсэн өдрөөс юм бол уу?

Ки: Тэгээд? Хэнийг явуулсан гэнэ ээ? Хөөе бүтэлгүй амьтан байна шд. Ийм бүтэлгүй юм явуулаад байхдаа яадаг  юм? Муу хүнээ явуулчихад сайхан байна уу? Хэрэггүй ээ. Тасал...

Саншиг:  И Саншиг гэдэг. Эсвэл дөнгөж орж ирээд л бүтэлгүй амьтан гэж дуудуулсан тэр мөчөөс юм бол уу? Тэр сайн хүмүүст хэлж чадаагүй олон зүйл байгаа юмсан. Та нарт үнэхээр баярлалаа. Намайг байхгүйд... Үгүй ээ, эгч ээ сайн хүмүүс гээд байхад даа. Эгч ээ,  холдож бай даа. Хурдал... Хөөе хөөе, хөөе. Эгч ээ, инээхээ боль л доо. Наанаасаа холд гээд байхад даа. Хэёон аа.

Х: Ах аа. Яагаад ирэхгүй байгаа юм? 7 болчихоод байхад.

Саншиг:  Долоон цаг аа?  Долоо... долоо... Өнгөрсөөн... Хэёон аа.

Х: Саншиг ах аа?  Долоо болчихоод байна.

Саншиг:  Арван минут. Аравхан минут хүлээчих... Тэнэг. Тэнэг амьтан минь хүлээж бай.

Х: Новш оо? Хэёоныг хараагаад байгаа юм уу?

Саншиг:  Үгүй ээ. Үгүй ээ, алдаа. Тийм ээ, чамайг. Тэнэг амьтан... Үгүй ээ, үгүй.

******************

Ки: Дээрэлхэх ээ? Манай тасгийнхан бүгд сайхан сэтгэлтэй болохоор ялаа, шумуулыг барьсан ч гэсэн буцаагаад суллачихдаг юм шдээ.

Эр: Тэр, И Саншиг биш үү?

Саншиг:  Хэёон аа. Хэёон аа.

Ки: Хөөе, чи. Сурталчилгааны зураг авалтаасаа хүрээд ирсэн үү?   Их ядарсан байх даа.

Ва: Энэ хүүхэд хүлүүлж байгаад ажиллах дуртай л даа.

Х: Хослол өмсчихсөн байх шив. Ажлаа дуусаад хүнтэй уулзах юм уу?

Ки: Итэвоны Халловины үдэшлэгт явбал ялагч болохоор байна.

Ва: Тийм байна.

Х: Ах аа.

Саншиг: Хэёон аа. Удаан хүлээсэн үү?

Эр: И Саншиг, хэн ингэснийг хэлээд өгөхгүй юу? Хэн ингэсэн юм бэ?  

Саншиг:  Түрүүн манай тасгийнхан...

На: Ёстой...

Эр: Аан.

На: Чамайг дээ...

Ва: Үгүй ээ. Тийм биш ээ.

Ки: Таны бодож байгаа шиг биш ээ.

Ва: Компанид улам том гамшиг тохиолдохоос сэргийлэх гээд л...

Ки: Үнэн шүү.

Ва: Энийг битгий хэлээрэй.

Ки: Эхлээд амалчих л даа.

Саншиг:  Эгч ээ. Юу болоод байна аа? Чи очоод сайн тайлбарлаад өгчихье.

На: Надтай уулзаадах.

Саншиг:  Юу... Эгч ээ... эгч ээ.

На: Тэр бичлэгийг устга гэж би хэлсэн үү, үгүй юу?

Сан:  Би үнэхээр устгах гэж байсан юм... Хэн нэг нь миний суваг руу нэвтрэхийг оролдсон гэсэн бичиг ирсэн. Гүүглд мэдэгдсэн чинь Ютюбт мэдэгд гэсэн. Ютюбт хандсан чинь намайг Гүүглд ханд гэсэн. Уучлаарай.

На: Баярлалаа.  И Саншигийг дээрэлхдэг хүн болгож өгсөнд. Миний хүсэл биелчихлээ.

Сан:  Манай тасгийг үнэхээр тараах юм уу?

На: Яасан? Надад таалагдаж байна. Харин ч сайхан санагдаж байна.

Сан:  Тараахгүйн тулд би чадах бүхнээ...

На: Больж үз, юу ч хийх хэрэггүй! Хойшид юу ч хийх байсан бүгдийг нь надад хэлээд, зөвшөөрөл авсныхаа дараа хйиж бай. Ойлгосон уу? Яахаараа ийм болчихдог байна аа? Хичээлдээ сайн байсан гээ биз дээ? Энэ хорвоод хийж чадахгүй юм байхгүй гээд байсан. Бүгдийг нь надад даатга гээ биз дээ?

Сан:  Тэрийг... санаж байгаа юм уу? Миний дундаж дүн 4,0. Надад 13 төрлийн сертификат байгаа. Юу ч даатгасан сайн хийх болно оо.

На: Тэгэхэд л булчихдаг байж.

Сан:  /хэлээ хазаж ярина/ Эгч ээ, та яаж... тэгэхэд ч, одоо ч ийм хүйтэн сэтгэлээр хандаж чаддаг байна уу?  Ийм юм болчихоод байхад надад ганц ч болов халуун дулаан үг хэлж болохгүй юу? Та намайг хариуцсан хүн биз дээ?

На: Халуун дулаан үг гарахгүй байна. Хэнээс болсон билээ дээ?

Сан: /хэлээ хазаж ярина/  Хэнээс болсон юм?

На: Чамаас. Чи. Чи. И Саншиг чамаас. 

Сан: /хэлээ хазаж ярина/  Чи чи гээд хүндэтгэлгүй яриад, би оны эхээр төрсөн юм шүү. Ажил дээр та миний эгч ч гэсэн хүндэтгэлгүй ярих юм бол бүдүүлэг хэрэг шүү.

На: Чи ч гэсэн хүндэтгэлгүй ярь л даа.

Сан: /хэлээ хазаж ярина/   Тэгье л дээ, Нарэ.

На: Галзуу... Хөөе, И Саншиг аа.

Сан:  Нарэ, хашгичихаа боль. Тамир чинь барагдчихна... Тэгээд ч, үнэнийг хэлэхэд чи надад анхнаасаа таалагдаагүй. Яахаараа байнга тийм гомдмоор юм хэлдэг байна аа? Долоо хоног болгон сургуульд явж сурдаг юм уу хаашаа юм.

На: Аан. Оо оо... ннн... Тийм ээ. Манай тасгийг тараах гэж байгаа болохоор дахиад уулзахгүй гээд ингээд байх шиг байна. Тэг ээ, дураараа л бол. Чам шиг хүнтэй юу ч ярих вэ дээ.

Сан: /хэлээ хазаж ярина/   Зүгээр ээ.

На: Хөөх... Юу вэ?  Энэ хаалга яагаад...

Сан:  /хэлээ хазаж ярина/ Холдож бай. Ингээд гацаад байдаг юм.

На: Хэрэггүй ээ, би өөрөө. Ямар ч хүчгүй юм байж... Би гэж байна...

Сан:  /хэлээ хазаж ярина/ Энэ яагаад... Татахаар уг нь онгойчихдог... Цус гарч байна... Цус гарч байна.

На: И Саншиг.

Сан:  /хэлээ хазаж ярина/ Уучлаарай. Уучлаарай.

На: Энэ муу новш чинь... Нааш ир... Хүрээд ир ээ...

*******************

На:  Новш гэж. Бодох тусам уур дургүй  байх юм.  Бүгдээрээ... Өнөөдөржингөө тэр муу өөдгүй амьтнаас болоод зөндөөө зовлоо.

С: Ёстой нээрээ. Тэр тэнэг амьтны тухай бүхэл бүтэн гурван цаг ярьчихлаа. Болно  оо. Тэрний тухай ярихаа больё. Ча Нарэгийн тусгаар тогтнолын тухай ярьцагаая.

На:  Тийм ээ.

Ми: Нарэ эгч ээ, баяр хүргэе.

На:  Өнөөдөр уг нь сайхан байя гэж бодсон юмсан. За, дахиад. Хундагаа өргөөд... Өөртөө тусдаа гарсанд баяр хүргэе.

Ми С: Баяр хүргэе ээ.

С: Ча Нарэ. Тусдаа гарсан сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

На:  30жил эцэг эхтэйгээ хамт амьдарсны эцэст тусдаа гарч байна. Айж, бас сандарч... тэгж бодож байсан юм. Гэхдээ үгүй ээ. Сайхан байна. Озоны давхаргыг цоолоод нисчихмээр санагдаж байна. Харуулах уу?

Ми: Нисч болохгүй ээ.

С :  Хөөе хөөе. Арай эрт байна. Эрт байна. Бид нарыг биш, найз залуугаа авчраад... ганцаараа амьдрахын эрх чөлөөг эдлэх хэрэгтэй. Тэрний дараа л озоны давхаргыг нэвтэлч нисэх хэрэгтэй шд.

На:  Яагаад найз залуу яриад байгаа юм? Ёстой... сэтгэл шархалчихлаа байна. Сэтгэл өвдөж байна. Өнөөдөр миний... Өнөөдөр ганц бие хүмүүс галзуу шөнийг  өнгөрөөдөг юм билүү... Канми. Гоё дуу дуулаад өг.

С: Бөгсөөрөө ярьдаг юм уу? Ярих, унгах хоёрын нэгийг нь сонго л доо.

На:  Би унгаагүй ээ. Хажуу айлын унгармаагийн унгас.

Ми С: Унгармаа...

На:  Өдөр шөнөгүй байнга унгаж байдаг болохоор Унгар-маа. Энэ байшингийн дууны тусгаарлалт тийм муу биш. Гэхдээ л сая сонссон шиг шөнө болохоор энэ ханыг хүртэл нэвтлээд дуу нь сонсогдтол унгаад байдаг юм.  Тийм болохоор Унгармаа гэж нэрлэсэн юм.

Ми: Саяны чимээ хажуу айлын унгах чимээ гэж байгаа юм уу?

С: Хоолноос унгас үнэртээд байх шиг байна. Дургүй хүрчихлээ.

Ми: Гомдол гаргахгүй яасан юм?

На:  Юу гэж хэлэх юм? Хөөе, бөгсөө таглачихаж болох уу? Тийм ээ, өөдгүй амьтан минь. Өөдгүй амьтан. Өөдгүй амьтан. Ингэж үү? Гэхдээ л ажил дээр И Саншигийн тэнэг яриаг сонсохоод зуу, мянга дахин дээр.

С: Тийм ээ, зөвшөөрч байна. Хажуу айлын Унгармаагийн төлөө...

На:  Дахиад нэгийг... Аан, хэн бэ?

Сан: /хэлээ хазаж ярина/ Хөөе, хажуу айлын хүн байна. Жаахан аяархан байж болох уу?

На:  За, уучлаарай.

С: Яаж яриад байгаа юм бол?

На:  Хачин ярьдаг юм байна.

Ми: Эсвэл... Хэдүүлээ гарч зугаацах уу? Ирж байхдаа харсан чинь хоолны газар зөндөө байсан.

С: Зогс. Согтчихсон юм уу?

Ми: Үгүй ээ.  

С: Энэ юу вэ? Энэ одоо юу вэ? Аан, эд нар чинь юу юм?

Ми: Мэдэж байгаа биз дээ, ховдог гэдгийг. Буудлагын тамирчин байхдаа идсээр байгаад, одоо болтол энэ зуршлаасаа салж чадахгүй.

С: Чи... Шимж ууна шүү. За юу?

Ми: За.   Тэгвэл хундагаа аяархан тулгах уу?

На:  За за за.

С: За.

Бүгд: Төлөө.  

С: Боль оо, унгас үнэртэж байгаа юм шиг санагдаад байна.

***************** 

П: Матан, чамайг сүүлийн үед менежментийн хичээлдээ суухгүй байгаа гэж сонссон. Юу бодоод байгаа юм?

Тан:  би ГАУС электроникст ажилд орно.

П: Тийм ээ, тэгэлгүй яах...Юу? ГАУС электроникс оо? ГАУС электроникс гэнэ шүү. Дээр нь жирийн ажилтан гэнэ ээ?

Тан: Удаан бодож байж хэлж байгаа юм. Өөрийнхөө гараар ганц ч удаа ялалт байгуулж үзээгүй байж би яаж Пауэр группийг удирдах юм?

П:  Май... Арван сая вонтой болчихлоо. Одооных шигээ миний дэргэд байж, надаас суралцахад болно. Бас, жирийн ажилтан гэнэ шүү. Тэгж өөрийгөө зовоож яадаг юм? Нарсны авгалдай, нарс идэж байж л эрвээхий болдог юм.

Тан: Хүсэхгүй байна. Хойшид би нарс модны навч идэхгүйгээр өөр олон төрлийн зүйл идэж, өөрийнхөө хүссэнээр амьдармаар байна.

Ээж: Матан аа, яагаад ингээд байгаа юм?

П: Яагаад заавал ГАУС электроникс гэж? Гүүгл, Аппл, Амазон... Чамд ажиллаж болох газар хорвоогоор нэг байна.

Тан: Аав таны мөнгө, тусламжийг авахгүйгээр өөрийнхөө чадварыг харуулж чадах газар ажилламаар байна.

П:  Гэрээс явж, зовлон үзэж байж л ухаан  орох юм биз дээ. Дураараа бол.

Ээж: Хөгшөөн. Тэгвэл ГАУС-ын захирал руу утсаар ярь. Манай хүүг гайгүй газарт оруул гэж хэл.

*****************

Ви: Пауэр группийн хүү гэнэ ээ? Пэг Жовон захирал хүүтэй байсан юм уу? Тэгээд яагаад аавынхаа компанид ажиллахгүй өрсөлдөгчийнхөө компанид ирж байгаа юм? Яагаад заавал манай тасагт ажилладаг билээ?

Ч: 3-р тасагт хүн түр байрлуулахад яг тохирсон газар шд.  Бас танай тасгийг шууд тараах хэрэггүй болно. Харж үзэж байхад чинь. Талархах хэрэгтэй юм биш үү.

Ви: Манай тасгийнхан арын хаалгаар орж ирснийг нь мэдчихвэл...

Ч: Хөөе. Арын хаалга гэнэ шүү. Амаа мэд.

Тан:Пауэр группийн цорын ганц өв залгамжлагч. Пэг Матан. Бүх зүйлээ орхиод ГАУС-аас гараагаа эхлэх болно. Өөрийн эрх чөлөөг олохын төлөө... Урагшаа, Пэг Матан.

Эр: Пэг Матан залуу ноёнтон...

Ч: Шинэ ажилтан хэд хоногийн дараа ирэх нь.

Ви: Яагаад?

Хэд хоногийн дараа.

Т: И Саншиг,  28 настай. Маркетингийн тасагт ороод 340хонож байгаа. Тэрнийг их азгүй гэлцдэг. Ноёнтон? Арай... хүзүү чинь...

Тан: Гацаад арван минут болж байна.

Т: Би засаад өгье... За, суллаарай. Нэг хоёр гурав. Машины ослоос болсон байх. За, одоо нөгөө тийш нь эргүүлээд өгье.

Тан: Болно.

Т: Гэхдээ нөгөө тийш нь бас эргүүлж...

Тан: Хэрэггүй ээ.

Т: Тэгвэл, маркетингийн гуравдугаар тасгийн танилцуулгаа үргэлжлүүлье.

Тан: Зүгээр ээ. Удахгүй уулзахаас хойш.

Т: Үгүй ээ. Заавал харуулах хүн байна.

Тан: Үгүй ээ... энэ хүн...

Т: Тийм ээ. Тэр хүн мөн юм шиг байна.  

**************

Ми: Сайхан унтлаа.

Сан: Эгч ээ,  Нөү Виндийн агааржуулагчны саналыг бэлдчихсэн, тан руу явууллаа шүү.

На: Ажил дээр очоод харъя.

Сан: Уучлаарай, аль хэдийн явуулчихсан.

На: Ойлголоо. 

Сан: Устгачих уу?

На: Зүгээр гээд байна.

Сан: Тэгвэл усгахаа болилоо шүү.

На: Тэг ээ.

Сан: Танилцуулгаа танд товчхон танилуулаад өгөх үү?

На: Үгүй ээ. Дууслаа... Ёстой...

Сан: За, тэгвэл дэлгэрэнгүй танилцуулъя. Энэ танилцуулгыг хэрэглэгчдийн  өдөр тутмын амьдрал дээр тулгуурлан,  хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх, тэдэнд таниулах  зорилгоор...

На: И Саншиг. И Саншиг. И Саншиг.

Сан:  Дээрэлхүүлсээр байгаад бүр хий юм сонсдог болчихож.

На: Мөрний завсраар ч уншиж чадахгүй. Ёстой нээрээ... Байзаарай. Новш чинь надаас албаар хариугаа авч байгаа юм бол уу? Алаад хая...

Сан:  Нарэ эгч  үү?

На: Саншиг аа.

Сан:  Эгч та арай... энэ байшинд...

На: Манайх энэ байна... Саншиг аа, танайх аль юм?  Үгүй байлгүй дээ. Ёстой...

*************

Ки: Баяртай.

Сан: Энэ хорвоод маш олон төрлийн салхи байдаг.

Ки: Чой гүйцэтгэх захирал аа. Шиба гэж хэлдэг биз дээ?

Ч: Шива гээд байна, үхээд өгөөч!

Сан: Тэр дээр байгаа үүл борооны үүл.

Эр: Өвдвөл гараа өргөөрэй. Эхлээгүй байна аа... Амаа өшөө том ангаагаарай.

Сан: Аа... шүдний эмчид үзүүлэхэд салхилдаг салхи... Хамгийн гунигтай салхи...

Х: Ах аа.

Сан: Хэёон аа. Удаан хүлээсэн үү... Хэёон... миний сэтгэлийг шархлуулсан салхи... Хэёон аа.

На: И Саншиг.

Сан: Хүлээгээрэй.

На: Өөдгүй амьтан...

Сан: Өвдөхгүйгээр үлээх салхи... хэрэгтэй болохоор хийсэн юм. Салхигүй агааржуулагч Нөү Винд агааржуулагч.

На: Саншиг аа, энд юу хийгээд байгаа юм? Ёстой ёстой... Ажлын өмнө, ажлын дараа зайгаа барина шүү.

Сан: Хугацаа бага байхад чинь тэгээд яаж хийх юм?

На: Зайгаа барь...

Ви: Шинэ ажилтан баян айлын хүүхэд.

Ми: Надад их таалагдсан, гэхдээ зүүд шиг санагдаад байна.

Тан: Өнөөдрөөс энэ тасагт ажиллах Пэг Матан.

Ми: Зүүд биш байж.

Сан: та ч гэсэн намайг анх ирэхэд ингэж баярлаж байсан уу?

На: Баярласаас илүү зүрх маань галзуу юм шиг цохилж байсан.

Сан: Сонирхолтой юм аа. Хүн яаж ийм муухай байдаг байна аа?

На: Нэг хүнээс болоод сайхан загнах хүсэл алга.

Тан: Мэдэхгүй юм шиг царайлаад л байх уу? Хичнээн их санасныг мэдэх үү?

Ми: Гадаа гараад ярилцах уу?

На: Танайд түр нуугдчихъя.

Сан: Яасан бэ? Юу болсон юм?

На: Манай гэрт...  

1-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home