Гөлөгнүүд адал явдлыг аварсан нь
Алекс: ♪ Ойд алхдаг хүүхдүүд хэн бэ? ♪ Нуурын усанд сэлэх хүүхдүүд хэн бэ? ♪ Бид адал явдалт скаутууд ♪ Адал явдалт скаутууд бүхнийг чаддаг♪
Портер: Өө, энэ амарч болох сайхан газар бололтой. Аа... Өө! Өө! Би зүгээр ээ! Зүгээр л... бага зэрэг... гацчихлаа.
Алекс: Өө, өвөө, та ёстой хөгжилтэй юм аа' Нуруугаараа унасан яст мэлхий шиг л харагдаж байна!
Портер: Өө, баярлалаа, Алекс. Магадгүй босоход минь тусалбал ямар вэ.
Алекс: Мэдээж! Адал явдалт скаутууд туслах дуртай!
Портер: Чи амрах хэрэгтэй юу, Алекс?
Алекс: Үгүй
Портер: Өө... Одоохон очлоо!
Алекс: Алив, өвөө! Бид олчихлоо! Та эхлээд юу хийхийг хүсч байна? Майхан барих уу? Загасчлахаар явах уу?
Портер: Сайхан, сууж амрахаас татгалзахгүй шүү.
Алекс: Аливээ! Адал явдалтай байцгаая!
Портер: Чиний зөв, Алекс. Бидний энд байгаа шалтгаан бол адал явдал шүү дээ. Ингээд төгс Адал явдалт скаудын зуслан дээр ирлээ.
Алекс: За, өвөө, би Адал явдлын тэмдэгийнхээ туузыг дүүргэмээр байна. Хамгийн түрүүнд ямар тэмдгийг авах ёстой вэ?
Портер: Маш олон сайхан зүйл бий. "Гадаа найрлах тэмдэг" ямар вэ?
Алекс: Би "Галын аюулгүй байдал"-н ажиллагааны тэмдгийг хүсч байна.
Портер: За, хэрэв галын аюулгүй байдлын талаар суралцах гэж байгаа бол мэргэжилтнүүдээс суралцах хэрэгтэй Зоригт эргүүлүүдээс! Би утсаа хааш нь хийлээ дээ?
Скай: Өө... тэр унтаж байхдаа үнэхээр хөөрхөн шүү.
Чэйс: Чшш, битгий сэрээгээрэй. Бяцхан амьтан нам унтаж байна.
Маршалл: Залуус аа! Залуус аа!
ЧэйсСкай: Чшш!
Скай: Раббл-ийг битгий сэрээ!
Маршалл: Өө... тэр унтаж байхдаа үнэхээр хөөрхөн шүү. Роки бид хоёр бүтэн тэвш дүүрэн нимбэг авсан. Бид нимбэгний ундаа хийх болно!
Роки: Хэн ундаа хийхэд бэлэн...
Зэрэг: Чшш!
Чэйс: Чимээгүй! Чи Раббл-ийг сэрээх нь.
Роки: Өө... тэр унтаж байхдаа үнэхээр хөөрхөн байдаг.
Портер: Тэр гар утас хаана байна? Би авчирсан даа.
Алекс: Хмм... тэнд байна өвөө! Оллоо!
Портер: Хэ-хэ, өө! Тэндээс хайя гэж бодсонгүй.
Райдер: Үүнийг хар даа.
Зума: Хөөх, сайхаан!
Райдер: Бүгд чинийх, Зума.
Зума: Ойлголоо, Райдер.
Райдер: Сайн уу? Ноён Портер!
Портер: Райдер! Алекс бид хоёрт Зоригт эргүүлүүд хэрэгтэй байна. Алекс галын аюулгүй байдлын тэмдгийг авах шаардлагатай байна ...
Алекс: Мөн бидэн дээр адал явдалт зусланд ирээрэй!
Райдер: Галын аюулгүй байдал? Зоригт эргүүлүүд нь ямар ч аюулгүй байдлыг хангахад туслах болно.
Зума: Аан, Райдер?
Райдер: Одоохон очлоо, ноён Портер. Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгүй ажил гэж үгүй. Зоригт эргүүлүүд, Цамхаг руу.
Зэрэг: Райдер дуудаж байна!
Маршалл: Өө!
МаршРаббл: Өө!
Скай: Маршал хаана байна?
Роки: Бас Раббл?
МаршРаббл: Болгоомжтой!
Раббл: Амьдрал чамд нимбэг өгөх үед...
Маршалл: Хамт өнхөр!
Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ.
Райдер: Чухал ажил гарлаа, залуусаа. Бид Алекст галын аюулгүй байдлын тэмдэг авахад нь тусах болно.
Маршалл: Хүн бүр галын аюулгүй байдлыг мэддэг бол миний ажил хамаагүй хялбар байх байсан.
Райдер: Зөв шүү, Маршал. Маршал, бидэнд чиний галын аюулгүй байдлын мэдлэг, усан буу хэрэгтэй болно.
Маршалл: Би галлахад бэлэн!
Райдер: Раббл, чиний ухагчаар галын эргэн тойрон дахь аюулгүй байдлыг хангаж, гал унтраах элс цуглуулах хэрэгтэй байна.
Раббл: Раббл бүх хурдаараа!
Райдер: За, Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!
Дуу: Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Маршалл! Зоригт эргүүлүүд! Раббл! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!
Алекс: Тиймээ, тэд ирчихлээ! Ирсэнд баярлалаа, Райдер.
Райдер: Хоцрохгүй шүү, Алекс. Галын аюулгүй байдлыг хангах цаг үргэлж байдаг.
Алекс: Гайхалтай! Бид юу хийх вэ?
Маршалл: Хамгийн эхний зүйл бол том хүний тусламжгүйгээр хэзээ ч гал гаргаж болохгүй.
Портер: Зөв шүү.
Маршалл: За, галын голомт болгох газараа гал авалцаж болох зүйлээс хол байрлуулна, толгойн дээрх мөчир гэх мэт.
Алекс: Хмм... энд байвал ямар вэ? Цэвэрхэн газар байна
Райдер: Төгс харагдаж байна, Алекс. Одоо хөгжилтэй хэсэг нь галын асаах нүх гаргах.
Маршалл: Гал түймрийн аюулаас хамгаалахын тулд бид нүх ухаж, чулуугаар доторлодог ингэснээр ойн эргэн тойрны салхи галыг үлээхгүй.
Раббл: Би ухаж чадна! Хүрз!
Маршалл: Ухах нь хөгжилтэй!
Портер: Тиймээ... хөгжилтэй...
Маршалл: Уучлаарай, ноён Портер.
Райдер: Дараа нь яах вэ, Маршал?
Маршалл: Бид галын хамгаалалт хийнэ!
Алекс: Галаа асааж ч амжаагүй байхад яагаад гал хамгаалалт хэрэгтэй гэж?
Маршалл: Тийм хамгаалалт биш. Галын хамгаалалт гэдэг нь галын эргэн тойрон дахь орон зайг цэвэрлэнэ гэсэн үг.
Раббл: Тэгвэл гал авалцах зүйлс ойр хавьд үлдэхгүй. Хүрз!
Маршалл: Гайхалтай ажиллалаа шүү, залуусаа. Одоо миний хамгийн дуртай хэсэг ирлээ.
Раббл: Өдрийн хоол иддэг хэсэг үү?
Маршалл: Хараахан болоогүй.
Райдер: Галыг унтраахад бэлэн ус үргэлж байх ёстой.
Маршалл: Усан буунууд!
Райдер: Хэрэв ус хэрэглэж чадахгүй бол элс ашиглаж болно.
Бүгд: Элс ээ?
Алекс: Одоо бид гал асааж болох уу?
Райдер: Маршалл?
Маршалл: Гал гаргахад тохиромжтой газар: шалгалаа. Галын нүх ухах: шалгалаа. Галын газрыг хамгаалах: шалгалаа. Элс цуглуулах: шалгалаа. Ус бэлдэх: шалгалаа. Бид бэлэн байна!
Зэрэг: Тиймээ!
Маршалл: Райдер, чамд мод байгаа юу?
Райдер: Бүгд бэлэн. Зуслангийн талбайн эргэн тойронд хэвтэж байсан сайхан, хуурай, унасан мөчрүүд.
Маршалл: За, тэгвэл! Ноён Портер та гал асааж болно.
Портер: Мэдлээ, Маршалл!
Алекс: Тийм ээ, бид үүнийг хийлээ!
Райдер: Ингэж л аюулгүй гал асаана.
Маршалл: Одоо хамгийн чухал хэсэг: галыг унтраах.
Алекс: Би бэлэн байна.
Маршалл: Хэрэв гал хяналтаас гарвал 911 руу шууд залгаарай. Гэхдээ жижиг түүдэг галыг ч гэсэн бүрэн унтарсан эсэхийг шалгах хэрэгтэй.
Алекс: Гайхалтай! Галыг унтраахын тулд элс ашиглаж болдог юм байна!
Маршалл: Тийм ээ, элс, ус хоёулаа жижиг галыг унтраадаг.
Райдер: Ус асгаж, дараа нь үнсийг нь хутгаад утаа, цог үлдсэн эсэхийг шалгаарай. Дараа нь гал унтарсныг баттай мэдэх болно.
Алекс: Ингээд болсон уу?
Маршалл: Гарцаагүй болжээ!
Райдер: Алекс, би чамд Галын аюулгүй байдлын тэмдгийг олгож байна.
Алекс: Гайхалтай!
Портер: Аргагүй л манай Алекс. Сайн байлаа! Гэхдээ... найрын тухай ярьж байсан байхаа түрүүн?
Алекс: Өө, тэнгэр минь! Миний дараагийн тэмдэг! Райдер, чи бидэнтэй үлдээд хооллож чадах уу?
Райдер: Бид баяртай байх болно.
Алекс: Чили бэлэн боллоо! Хэн авмаар байна?
Раббл: Чилитэй юу сайхан тохирдгийг мэдэх үү?
МаршРаббл: Элэгний зайдас!
Портер: Та нар азтай байна, гөлөгнүүдээ.
Маршалл: Ммм-мм! Нэгийг аваарай, ноён Портер.
Портер: Би юу? Үгүй ээ баярлалаа.
Раббл: Алив, амсаад үз, ноён Портер!
Алекс: Амсаад үз ээ, өвөө!
Портер: Өө... өө... Өө, заа заа... Өө...
Маршалл: Танд таалагдаж байна уу?
Раббл: Амттай байна уу, ноён Портер?
Портер: Аан... маш...их элэг амтагдаж байна.
Раббл: Та таалагдана гэдгийг мэдсэн юмаа! Дахиад аваарай!
Портер: Үгүй ээ. Би бүгдийг нь идэж дуусгамааргүй байна, найзууд минь.
Алекс: Өө, өвөө, та үнэхээр хөгжилтэй юм. Миний аппарат хаана байна? Авчихлаа! Буга байна! Болгоомжтой!
Раббл: Болгоомжтой!
Маршалл: Тэр галыг тараачихлаа!
Алекс: Раббл галын газраа хамгаалсан нь сайн болжээ. Шатах зүйл алга.
Райдер: Алекс! Галын аюулгүй байдал, хурдал!
Алекс: Тийм ээ... ус, элс!
Райдер: Элс, ус үүнийг амархан унтрааж чадна.
Алекс: Бид бүгдийг нь унтраасан байхаа.
Маршалл: Нэг юм үнэртэж байна... утаа!
Алекс: Би зохицуулъя!
Раббл: Раббл бүх хурдаараа! Хүрз!
Маршалл: Харахад бас үнэртэхэд унтарсан юм шиг байна!
Алекс: Итгэлтэй байхын тулд үнсийг нь хутгаж үзье.
Райдер: Сайн байна, Алекс.
Алекс: Би галын аюулгүй байдлын тэмдгийг ийм хурдан ашиглана гэж бодсонгүй! Баярлалаа, Зоригт эргүүлүүд ээ.
Маршалл: Хэрэв чамд аюулгүй гал асаах шаардлага гарвал тусламж дуудахад л хангалттай.
Райдер: Яг тийм! Ямар сайн Адал явдалт скаутууд вэ.
Раббл: Би ойлголоо!
Гөлөгнүүд гэнэтийн бэлгийг аварсан нь
Гүүдвей: Ширээгээ тийш нь. Үгүй ээ, хүлээ. Тийш нь. Наад хайрцгаа, аан... тэнд. Өө, бүх зүйл төгс болж байна! Бид Райдер болон Зоригт эргүүлүүдийг яг цагт нь ирүүлэхэд л болно. Би тэдэн рүү залгая.
Скай: ♪ Алим чихэрлэг, лийр харин цэлцгэр ♪ Дараагийн үсрэх хүн хэн байх вэ? ♪ Роки, Зума, Маршалл, Скай? ♪
Маршалл: Би, би, би!
Скай: ♪ Чамайг эхлэхээс өмнө би эргэх хэрэгтэй! ♪
Райдер: Сайн уу, Хотын дарга Гүүдвей.
Гүүдвей: Сайн уу, Райдер. Танай хотын дарга байна. Адал явдлын тохойд, чи болон Зоригт эргүүлүүд өнөөдөр Хотын танхимд ирэх хэрэгтэй байна.
Райдер: Яагаад? Яаралтай нөхцөл байдал гараа юу?
Гүүдвей: Үгүй ээ, яг тийм биш, гэхдээ би...
Райдер: Түр хүлээгээрэй, Хотын дарга Гүүдвей. Надад өөр дуудлага ирлээ.
Гүүдвей: Заа, тэгвэл. Битгий удаарай!
Райдер: Сайн уу, Алекс.
Алекс: Райдер, надад Зоригт эргүүлүүд хэрэгтэй байна.
Райдер: Юу болсон бэ?
Алекс: Өвөө модонд гацсан. Юу нэг хэсэг нь л гацсан.
Портер: Сайн уу, Райдер.
Алекс: Өвөө ууцаараа хожуулд гацлаа. Хөөе, өвөө, сүүл холбож байна!
Портер: Тийм ээ, тэгж байх шиг байна, Алекс.
Алекс: Бас нэг өмхий хүрэн байна!
Райдер: Өө-өө!
Алекс: Бид түүнийг хожуулд амьдардаг гэж бодож байгаа. Өвөө ууцаараа хожуулд гацсан болохоор өмхий хүрэнд утуулчихвий гэж айж байгаа юм. Хөөе, дахиад толгой холбож байна!
Райдер: Санаа зоволтгүй Алекс. Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгй ажил гэж үгүй. Зоригт эргүүлүүд чиний дуудлагад хариулах болно.
Алекс: Хөөе, бас шүлэглэж байна!
Райдер: Уучлаарай, Хотын дарга Гүүдвей. Алекст яаралтай тусламж хэрэгтэй байна.
Гүүдвей: Өө, мэдээж Райдер. Би ойлгож байна. Амжилт хүсье!
Райдер: Зоригт эргүүлүүд, Цамхаг руу!
Гөлөг: Райдер дуудаж байна!
Маршалл: Өө. Алив, Скай! Санаа зоволтгүй. Би арыг чинь даана.
МаршСкай: Өө! Өө!
Маршалл: Айн?
Скай: Одоо би чиний арыг даана, Маршалл.
Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ!
Райдер: Уралдаж ирсэнд баярлалаа, залуусаа. Ноён Портер модны хожуулд суугаад одоо гацжээ. Мөн гэр орноо эргүүлэн авахыг хүссэн өмхий хүрэн байна.
Скай: Нэг удаа өмхий хүрэн намайг шүршихэд үнэхээр муухай үнэртэй байсан.
Райдер: Роки, надад өмхий хүрэнг барьж саатуулахад чиний машин, самрын сав хэрэгтэй байна.
Роки: Ногоон гэрлээр урагшаа!
Райдер: Чэйс, чи ноён Портерыг хожуулаас гаргахад нь эргүүлэг ашиглан туслаарай.
Чэйс: Чэйс албандаа бэлэн!
Райдер: За, Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!
Дуу: Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Роки! Зоригт эргүүлүүд! Чэйс! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!
Портер: Сайн өмхий хүрэн... Сайн өмхий хүрэн...
Алекс: Райдер хүрээд ирлээ!
Райдер: Өө-өө!
Портер: Ирсэнд баярлалаа, Райдер.
Райдер: Асуудалгүй. Роки, чи тэр өмхий хүрэнг хэдэн минут саатуулж чадах нь уу.
Роки: Би чадна байхаа. Самар шидэгч!
Портер: Та нар намайг яаж гаргах вэ, Райдер? Би нэлээн айхтар гацсан байна.
Райдер: Бид таныг Чэйсийн эргүүлэгтэй холбоход тэр таныг татаж гаргаад, юуг чинь...
Алекс: Ууц.
Райдер: Тийм ээ, ууцыг чинь чөлөөлнө. Бэлэн үү?
Чэйс: Чэйс албандаа гарлаа! Эргүүлэг!
Райдер: За, Чэйс.
Чэйс: Авчихлаа!
Алекс: Өө үгүй ээ. Өмхий хүрэн эргээд ирлээ!
Райдер: Өө. Чэйс !
Чэйс: Одоохон. Тор! Уучлаарай, бяцхан өмхий хүрэн.
Портер: Өө!
Алекс: Өвөө та зүгээр үү?
Портер: Би чөлөөтэй! Өө! Миний ууц хожуулд гацахаа болилоо! Миний ууц хожуулд гацахаа болилоо! Өө, баярлалаа, Райдер. Баярлалаа, гөлөгнүүдээ! Өө... үгүй ээ! Өө, надаас өмхий үнэртэж байна.
Чэйс: Миний тор ч мөн адил.
Алекс: Одоо яах вэ?
Райдер: Өмхий үнэрийг арилгах цорын ганц арга бол улаан лоолийн шүүстэй усанд орох.
Роки: Гэхдээ улаан лоолийн шүүсээр дүүргэсэн ванн хаанаас олох вэ?
Портер: Би мэднэ!
РайдАлекс: Өө!
Чэйс: Цаанаа байгаарай, ноён Портер!
Портер: Уучлаарай, гэхдээ ресторанд агуулах дүүрэн байна.
Райдер: Гайхалтай. Би хэн рүү залгахаа мэдэж байна. Маршал, чиний тусламж хэрэгтэй байна.
Маршалл: Би галлахад бэлэн!
Райдер: Одоо, Маршалл!
Маршалл: Улаан лоолийн шүүс! Ус!
Роки: Мөн алчуур.
Алекс: Тиймээ! Өвөөгөө одоо өмхий үнэртэхгүй.
Райдер: Сайн уу, Хотын дарга Гүүдвей.
Гүүдвей: Сайн уу, Райдер! Аврах ажиллагаа хэр явагдаж байна?
Райдер: Бүгд болчихсон! Хүлээгээрэй, хотын дарга аа. Сайн уу, ахмад Турбот.
Турбот: Райдер, Уолли гацсан бололтой! Тэр үргэлж медузын чанамалаар дүүрэн савыг авахаар үсэрдэг боловч миний хамгийн сүүлийн шилтэйд хүрээгүй байна.
Райдер: Замдаа гарлаа, ахмадаа!
Гүүдвей: Би таагаад үзье, дахиад яаралтай тусламж уу?
Райдер: Уучлаарай, хотын дарга аа.
Гүүдвей: Амжилт хүсье, Райдер!
Райдер: Скай, надад чи нисдэг тэрэгтэйгээ Турбот арал дээр ирэх хэрэгтэй байна. Уолли тэнд гацсан.
Скай: Энэ гөлөг нисэх ёстой!
Райдер: Зума, надад чи хөвөгч онгоцоороо Уоллиг чирч аюулгүй газар хүргэхэд туслах хэрэгтэй.
Зума: Усанд шумбацгаая!
Скай: Райдер! Би Уоллиг харж байна! Тэр хадны завсраар гацаж сүүл нь далбаанд орооцолдсон байна.
Райдер: За, Скай, бид бараг очлоо.
Турбот: Райдер, Зума! Аврахаар ирсэнд баярлалаа.
Райдер: Сайн уу, Ахмад Турбот. Уолли энэ хадны цаана байна. Бид яаравчлан очлоо!.. Санаа зоволтгүй, Уолли, бид чамайг наанаас чинь гаргана. За ингээд том залуу минь... Зума, чи хөвүүрээ Уоллируу шидэж чадах уу?
Зума: Хөвүүр!
Райдер: Сайхан барьж авлаа. За, одоо сайн бариарай. Аажмаар яваарай, Зума! Дахиад жаахан...
Зума: Хөөх, зөөлөн, том залуу минь!
Райдер: Гайхалтай ажиллалаа, Зума!
Турбот: За, Уолли, ирээд аваарай!
Райдер: Сайн уу, Хотын дарга Гүүдвей. Одоо өөр яаралтай тусламж гарахгүй бол бид Хотын захиргаанд очих болно.
Гүүдвей: Өө, өөр нэг яаралтай тусламж байгаа нь гарцаагүй, Райдер. Чикалетта. Тэр тугнаас дүүжлэгдчихлээ, унаж магадгүй байна!
Райдер: Замдаа гарлаа! Маршалл, шатаа цагны цамхаг руу өргөөрэй.
Маршалл: Би галлахад бэлэн.
Райдер: Чэйс чикалетта унах вий тороо бэлдээрэй.
Чэйс: Чэйс албандаа бэлэн.
Гүүдвей: Зоригт эргүүлүүд чамайг аврахаар очиж байна!
Маршалл: Шат! Чикалетта, санаа зоволтгүй. Би одоо очлоо. Үгүй ээ.
Гүүдвей: Өө тэнгэр минь!
Райдер: Чэйс , тороо.
Чэйс: Тор!
Гүүдвей: Чикалетта, чамайг аюулгүй байгаадаа баяртай байна! Өө, Райдер, баярлалаа!
Райдер: Асуудалгүй. Асуудал тулгарсан үед тусламж гуйн дуудаарай! Гэхдээ яагаад түрүүнээс хойш дуудаад байсан юм бэ?
Гүүдвей: Үүний төлөө! Энэ өдрийг Зоригт эргүүлүүдэд талархах өдөр болсныг албан ёсоор зарлаж байна!
Хүмүүс: Гэнэтийн бэлэг! Гөлөгнүүдээ, ураа! Гөлөгнүүдээ ура!
Райдер: Гэхдээ яагаад?
Алекс: Учир нь та өвөөг аварсан!
Турбот: бас Уоллиг!
Гүүдвей: Чикалеттаг битгий мартаарай!
Алекс: Нэг өдрийн дотор гурван аврах ажиллагаа!
Райдер: Харж байна уу? Бүгд та нарыг ийм сайн гөлөг гэж боддог.
Турбот: Медузын чанамал авах хүн байна уу?
Хүмүүс: Өө, үгүй ээ.
Турбот: За, Уолли бид хоёрт л их үлдэнэ! За, тэгвэл зөвхөн Уоллид.
Back to episodes Go home