Sprinter

Гүйгч

Хёнсү – 30 гаран настай, эр.

Жихён – 30 гаран настай, эм.

Живан – 30 гаран настай, эр.

Жонсү – 18тай, эр.

Хөх – 40 орчим настай, эр.

Жонху – 18тай, эр.

Эм:       Өнөөдөр өглөөний цаг агаарын мэдээ. Өнөөдөр өглөө агаарын хэм тогтвортой нарлаг дулаан байна. Одоохондоо цаг эрт байгаа болохоор бороо орох магадлал бага байгаа ч  7 цагийн дараа.

Бичиг:  Дугаар 4. Ким Хёнсү. Өнөөдөр 10 секунд 53 хүрсэн.

Эр:       Наашаа наашаа.

Жихён: 1,2,3. 1. 1,2,3. 1. Өсгийн дээрээ ачаалал өгөөрэй. 1,2,3. 1. Мөрөө тэгшлээд нуруугаа эгц. 1,2,3. 1. Нуруугаа цэх. 1,2,3. 1. 1,2,3. 1. Нуруугаа цэх.

Булчин: Багш аа та тарахгүй юм уу?

Жихён: Тэр тэр гантельнууд юу юм бэ? Шинээр авч ирсэн юм уу?

Булчин: Аан тийм.

Жихён: Сүрхий юм аа сүрхий юм.

Булчин: Багш аа тэр хэрэггүй юм уу?

Жихён: Надад хэрэггүй ээ.

Хёнсү:  7секунд. 7 секунд.

Жихён: Хоол болчихсон уу?

Хёнсү:  Айн. Тийм ээ.

Жих:     Чиний рекорд гайгүй ахисан уу?

Хён:      Яах вэ дээ.

Жих:     Хэд хүрсэн бэ? Сайн байсан юм уу?

Хён:      Өнөөдөр 53 хүрсэн.

Жих:     Тэгвэл дараагийнх дээр болчих юм биш үү?

Хён:      Харж л байя. Хоолоо ид ээ хоолоо ид.

Жих:     Хэрэгтэй юм байна уу?

Хён:      Байхгүй ээ. Маш сайн байхад чинь. Ид ээ.

Жих:     Тийм үү?

Хён:      Хурдан ид ээ. Тийм ээ Ким Хёнсү.

Эр:       За май.

Эр2:     Тэмцээний мэдээлэл. Удахгүй 100метрийн ойрын зайн гүйлтийн шигшээ багийн тамирчин шалгаруулах 1р шатны тэмцээн эхлэх болно.

Хён:      Баярлалаа.

Эр2:     Тамирчид талбай дээр бэлдэнэ үү. мэдээлэл. Удахгүй 100метрийн ойрын зайн гүйлтийн шигшээ багийн тамирчин шалгаруулах 1дүгээр шатны тэмцээн эхлэх болно. Тамирчид талбай дээр бэлдэнэ үү.

Живан: Ким Хёнсү уулзаагүй уджээ.

Хён:      Живан аа.  

Жон:     Сайн байгаа биз дээ?

Хён:      Тийм ээ. Чи сайн байгаа биз дээ? Удахгүй уулзъя.

Эр2:     6р зам дээр. Хангүг тамирын сургуулийн Кан Жиху. 7р зам. Хувиараа оролцогч Ким Хёнсү. 8р зам Хангён ширёб Юүн Сон Ён.

Эр:       Бүгд байрандаа. Бэлдэж дуусаад.

Хён:      Окэй.

Эр:       Марш.

Эр2:     1р байранд 4р замын Хунгён ширёб И Жонху. 2р байранд 5р замын Канвон тамгын газрын Паг Ингюү. 3р байранд 2р замын Тунчил ахлах сургуулийн И Жүнсо.

Хүмүүс:      Сайн байлаа. Сайн байлаа.

Эр2:     Ингээд эхний 3 байрт орсон хүмүүс шигшээ багийн тамирчин шалгаруулах 2р шатны тэмцээнд орох болно. Дахин мэдэгдэж байна. 1р байранд И Жонху. 2р байранд Паг Ингюү. 3р байранд И Жүнсо. Эдгээр хүмүүс шигшээ багийн тамирчин шалгаруулах 2р шатны тэмцээнд орох болно.

Хүмүүс:      1,2. 1,2. Завсарлага дууссан бол орооч ээ.

Эр:       Сайн байна уу?

Хүмүүс:      Надад тамирын хувцсаа өмсүүлчих. Угаасаа тэгдэг юм уу? Хурдан ирэхэд яадаг юм бэ? Тамир шүү дээ.

Эр:       Сайн байна уу?

Хүмүүс:      Бүр инээд хүрээд хичээлийн цаг дээр ч тэсээгүй шүү дээ.

Живан: И Жонху байна. Болчихсон. Асуудал гарахгүй байх аа. Би энэ жил ч гэсэн чадахгүй нь гэж бодсон. Баярлалаа.

Захи:    Юун баярлалаа гэж. Харин ч сургуулийн зүгэээс удчихлаа.

Живан: Үгүй ээ би харин ч хурдан байлаа гэж бодож байгаа.

Захи:    И Жунсо гэдэг сурагч.

Живан: Тийм.

Захи:    Рекорд нь яг хуучнаараа байгаа юу?

Живан: Жунсо юу? Тийм ээ. Жоохон сайжрах нь сайжирсан. 1р ангид байхдаа хэт хурдан байсан болохоор одоо хүртэл рекордоо бариад байгаа нь мундаг хэрэг шүү.

Захи:    Тэгвэл И Жунсо сурагч дасгалжуулагчгүй байж болох л юм байна.

Живан: Юу?

Захи:    Үгүй ээ сургуульд хөл бөмбөгийн баг байгаа болохоор хөнгөний багтай байх амаргүй л байна. Юүн багш чи үндсэн багш болох гээд хүлээж байсан шүү дээ.

Живан: Өөр дасгалжуулагч ирэх юм биш үү?

Захи:    Тийм ээ ирнэ. Гэхдээ И Жунсо сурагч сайжрахгүй байгаа гэсэн биз дээ?

Живан: Гэхдээ сургуулиас л дэмжихгүй бол Жунсо хувиараа дасгалжуулагч авах боломжгүй амьдралтай л даа. Тэгээд одоо 3р ангид орчихсон болохоор өөр сургуульруу шилжинэ гэхэд арай оройтчихсон.

Захи:    Тийм ээ мэднэ. Гэхдээ аль хэдийн 3р ангид орчихоод байхад үзүүлэлт нь яг хуучин шигээ байгаа юм бол шигшээ багийн тамирчин энэ тэр гээд их найдлага тавиж байсан ч үзүүлэлт нь сайжрахгүй бол сургуулийн зүгээс яах ч аргагүй зүйлс байна.

Живан: Үзүүлэлт нь сайжрахгүй байгаа гэж хэлэх гээгүй юм аа. Бага багаар өсөж байгаа. Цаад золиг чинь жоохон залхуу л болохоос биш угаасаа сайн гүйдэг болохоор жоохон л хичээх юм бол үзүүлэлт нь маш сайжрах хүүхэд. Би байхгүй бол Жунсо гэнэт ганцаараа бэлтгэл хийнэ гэхээр жоохон хэцүү байх аа.

Захи:    Юүн багш аа.

Живан: За.

Захи::   Үндсэн багш болох хэрэгтэй. Удаан хүлээсэн биз дээ? Сургуулийн багш нар чамайг үндсэн багш болоход ямар их тусласан билээ.

Живан: Тийм ээ.

Захи:    Мигий ч гэсэн  сэтгэл өвдөж л байна. Гэхдээ сургуульд ч гэсэн бас хүндрэл байна. Би чамайг л анхаарахаас биш хөнгөний багийн тамирчдад хүртэл анхаарал тавих боломж алга.

Живан: Тийм ээ.

Жүнсо: Байрандаа.

Живан: Хүзүүгээ сулла.

Жүнсо: Бэлдсэн дасгал. Эхлээд. 1,2,3,4,5,6,7,8_

Бичиг:  Дугаар 3. И Жүнсо. Сүүлийн удаа нэг үзээд болохгүй бол болино оо.

Жүнсо: 6,7.

Живан: Тарах нь аргагүй л дээ. Хэн хэнийх нь үзүүлэлт сайжраагүй шүү дээ. Нэг талаас нь харвал сайн ч байж магадгүй. Хөнгөн атлетикийг насан туршийн мэргэжил болгох ч гэсэн амар зүйл биш шүү дээ. Тэгж ойлгоцгооно биз.

Эм:       За энэ энд N нь 2с дээш байвал бид An-н утгыг ингэж тооцно ингээд бодох юм бол 6-н куб зэргийг хасаад 3н куб зэргийг хасаад 6г үржих нь 6 нэмэх нь 6 n. N-үүдийг хооронд нь холбовол 6*6. 6 n нь N+6. Тэгэхээр An бол 6 n-с 6+1. Ингээд бид нар тооцохоор.

Живан: Рекорд нь бол 1р ангийнхтайгаа ойролцоо. Гэхдээ л одоохондоо ахлах сургуулиуд дундасаа 1т орж байгаа. Мэднэ биз дээ? Тэгээд Жүнсог дасгалжуулсан гэх юм бол таны карьерт ч гэсэн нэмэртэй шүү дээ.

Эр:       Хөөе тэр хүүхэд наашаа шилжээд ирэхээр манай хүүхдүүд яах юм бэ? Би 3 жилийн турш дасгалжуулж байгаа хүүхдүүд шүү дээ би хүүхдийнхээ царайг яаж харах юм бэ?

Живан: Та санахгүй байна уу? Жүнсо шиг шавь байвал өөр хүүхэд хэрэггүй гэсэн биз дээ? Тэгээд хамт бэлтгэл хийвэл наадуулд чинь ч цочроо өгөөд дээр биш үү?

Эр:       За хэрэггүй ээ. И Жүнсог бэлтгэл ч хийдэггүй рекорд нь гацчихсан гээд хүн болгон яриж байгаа. Өө нээрээ чи үндсэн багш болж байгаа гэл үү?

Живан: Мэдэж байсан юм уу?

Эр:       Сайхан юм аа. Би ч гэсэн тийм ажил олвол шууд орно оо. Хөөе чи санаа зовоод байлгүй өөрийнхөө ажилд л анхаар аа. Угаасаа рекорд нь улам л буурах хүүхэд. Чи ч гэсэн мэдэж байгаа биз дээ? За таслалаа.

Жүнсо: Болохгүй л юм шиг байх юм. Ганц удаа дахиад ганц л үзье.

Живан: Энэ юу хийгээд байна аа?

Жүнсо: Болохгүй байна. Илүү хурдлах ёстой.

Живан: Юу хийж байгаа юм бэ?

Жүнсо: Юу?

Живан: Юу хийж байгаа юм бэ? Бэлтгэлээ хийдэггүй л хүнсэн. Орой болчихсон байна хурдан гэртээ харь.

Жүнсо: Дасгалжуулагч аа.

Живан: Юу?

Жүнсо: Би энэ удаагийн шалгаруулалт хүртэл бэлдэж болох уу? Хөнгөн атлетикийн баг тарвал тамирчдын талбайд очоод энэ янзаараа бэлдэж болох юм шиг санагдаад.

Живан: Чи 10 секунд 4 хүртэл гүйж байсан. Тэр чинь нэг жилийн өмнөх рекорд. Одоо байнга 7,8 хавьцаа байгаад байгаа.Тэр чинь хэдхэн долоо хоногт баригдах уу? Эртхэн бэлдэхгүй дээ. Одоо оройтсон. Уучлаарай.

Жүнсо: Дасгалжуулагч аа надад энэнээс өөр хийж чадах юм байхгүй.

Живан: Ёстой нэг.

Жүнсо: Би үнэхээр их бодож үзсэн. Хийж чадах юм энэнээс өөр байхгүй. Хичээлдээ суусан ч юу яриад байгааг нь огт ойлгохгүй. Үнэхээр, үнэхээр сүүлийн удаа ганцхан оролдож үзээд болохгүй бол зүгээр л, зүгээр л, больё оо.

Живан: 3 долоо хоногийн хугацаа өгвөл би нэг тийш нь болгоё оо. Жүнсо сүүлийн удаа нэг оролдоод үзье гэж байхад татгалзахад амаргүй байна. Үнэндээ бол чадвар нь ч гэсэн хайран санагдаад байна.

Захи:    3 долоо хоног оо?

Жүнсо: Юу гэж байна?

Живан: Тэрэнд анхааралгүй үзүүлэлтэндээ л анхаар. Чи 40 өмсдөг билүү? Энийг өмсөөд үз. Надад багадаад байна. Жинхнээсээ сүүлийнх шүү. Үхэх гэж байгаа юм шиг гүйгээрэй. Бүр хурдан. Битгий тайвшраад бай. Жоохон сайжирч байна. Гэхдээ болох уу?

Жүнсо: Хэд вэ?

Живан: Зургаа гурав. 5д багтааж байж найдвартай болно.

Жүнсо: Зургаа гурав. Дахиад нэг гүйгэээдхье.

Живан: Болно оо одоо боль.

Жүнсо: Дахиад ганцхан үзье.

Живан: Болно оо боль их гүйсэн.

Жүнсо: Дасгалжуулагч аа.

Живан: Яасан?

Жүнсо: Баярлалаа.

Живан: Юу?

Жүн:     Дахиад нэг гүйгээд үзье.

Живан: Энэ яагаад ингээд хөөрчихөө вэ? 1,2. 1,2. 1,2.

Жүн:     Дасгалжуулагч аа.

Живан: 1,2. 1,2. 1,2. 1,2. 1,2. 1,2. 1,2.

Жүн:     Уналаа.

Живан: Дахиад дахиад. 1,2. 1,2. Гэдсээ чангалаад. Хурдал, өвдөг өндөр, хар хар. Дахиад.

Жүн:     Дахиад.

Живан: Сайн дээшлээд. Гэдсээ сайн чангал. Дахиад. Хоолоо идье.

Жүн:     За.

Живан: Бие чинь хүндрэнэ тааруулаад идээрэй. Давстай юм бага идээрэй. Ид.

Жүн:     Баярлалаа.

Живан: Гэхдээ чи яагаад хөнгөн атлетикчин болох гээд байгаа юм бэ?

Жүн:     Хурдан болохоор л.

Живан: Өөр юм байгаа шүү дээ хөл бөмбөг байна.

Жүн:     Хөл бөмбөгт дургүй ээ. Дасгалжуулагч аа. Та хамгийн хурдандаа хэд гүйсэн бэ?

Живан: Би юу? Их сургуульд байхдаа 10 секунд 3 хүрч байсан. Албан бус л даа.

Жүн:     Хөөх тэгээд яагаад больчихсон юм бэ? Азийн тоглолтонд орж байсан байж.

Живан: Чи ч гэсэн миний насан дээр ирэхээрээ ойлгоно оо. Чи одоо өөрийгөө үеийнхэн дундаасаа хамгийн хурдан гэж бодож байна уу? Бэлтгэл хийхгүй байсан ч угаасаа хурдан болохоор бэлтгэл хийх хүсэл ч төрөөгүй. Гэхдээ шигшээ багт орчихвол бэлтгэл байнга хийж байгаа ч гэсэн чамаас хурдан тамирчид жил бүр сар бүр гарч ирээд л байна. Чи бага багаар хөгшрөөд л. Гэтэл үр дүн нь сайжрах ёстой байтал хэзээнээс ч юм бэ үр дүн чинь сайжрахаа байна. Угаасаа тэгээд больдог юм аа.

Жүн:     1т орчихоод болиход болно шүү дээ.

Живан: Тэгэх юм бол инээж байгаад дуусгах юм шиг байгаа биз. Бүгд хамт инээж байгаад дуусгадаг тоглоом байвал маш сайхан. Гэхдээ ихэнх нь уйлаад л дуусгадаг. Ямар ч байсан чи эцсээ хүртэл бууж өгөхгүй тууштай дайрч байгаа хандлага чинь маш сайн зүйл. Гэхдээ миний хэлсэн үгийг сайн тогтоож аваарай. Хэрвээ чиний үзүүлэлт сайн гарахгүй байлаа ч гэсэн чи хичээгээгүй гэсэн үг биш шүү.

Жүн:     Ойлголоо.

Живан: 3 долоо хоногийн турш би чамд чадах бүхнээрээ туслах болохоор харамсах юм үлдээх хэрэггүй шүү. Ойлгосон уу?

Жүн:     За. Баярлалаа.

Живан: Юунд нь баярлах вэ дээ. Угаасаа болино гээд байхад. Сандраад хэрэггүй. Бэлтгэл дээр байсан шигээ л бүх хүчээ дайчлаарай. Сайн гүйгээд ирээрэй.

Эр2:     Тэмцээний мэдээлэл. Удахгүй 100метрийн ойрын зайн гүйлтийн шигшээ багийн тамирчин шалгаруулах 1р шатны тэмцээн эхлэх болно.

Живан: Ким Хёнсү уулзаагүй уджээ.

Хён:      Живан аа. 

Жон:     Сайн байгаа биз дээ?

Жүн:     Сайн байна уу? И Жүнсо байна.

Эр:       Тамирчид талбайд бэлдээрэй.

Жүн:     Хэн бэ?

Живан: Их сургуулийн нэг анги.

Жүн:     Хээх тэгээд одоо хүртэл тамирчин юм уу?

Жив:     Өөртөө л анхаар, өөртөө. Тэмцээн дуусахаар очиж мэндлээрэй. Солонгосын дээд рекордыг хоёр ч удаа тогтоосон хүн шүү.

Эр2:     8р зам Хангён ширёб Юүн Сон Ён.

Эр:       Бүгд байрандаа. Бэлдэж дуусаад. Марш.

Жив:     Суухгүй шүү. Өө окэй. Яг зөв хурдаа барь. Окэй.

Эр2:     1р байранд 4р замын Хунгён ширёб И Жонху. 2р байранд 5р замын Канвон тамгын газрын Паг Ингюү. 3р байранд 2р замын Тунчил ахлах сургуулийн И Жүнсо.

Жүн:     Баярлалаа.

Эр2:     Ингээд эхний 3 байрт орсон хүмүүс шигшээ багийн тамирчин шалгаруулах 2р шатны тэмцээнд орох болно. Дахин мэдэгдэж байна.

Хөх:      Дахиад жоохон дахиад жоохон. Амьсгалаа хяна амьсгалаа. Эцсээ хүртэл эцсээ хүртэл. Яагаад байгаа юм бэ? Жонху чи яагаад байгаа юм бэ? 10 секунд 97. Энэ рекорд юм уу?

Бичиг:  Дугаар 1. И Жонху. Зүгээр л наалт наачихсан болохоор тоох хэрэггүй ээ.

Хөх:      61,1 байсан уу? Хөө 1,17 оо.

Жонху: Болжээ.

Хөх:      60 хүртэл гүйх юм уу?

Жонху: 1,17 гарсан гээ биз дээ? Үзүүлэлтээ сайжруулсан л байна.

Хөх:      Энэнээс хойш ингэж гүйх юм бол эртхэн хэлээрэй.

Жонху: Ямар ч байсан дасгалжуулагч аа би өнөөдөр бие халаалтаа хийчихээд түрүүлээд харилаа. Өвдөг жоохон онцгүй байна.

Хөх:      Өвдөг чинь яасан юм бэ? Бэртчихсэн юм уу?

Жонху: Үгүй ээ зүгээр.

Хөх:      Тэмцээн удахгүй болно шүү. Биеэ сайн тордоорой.

Жонху: Окэй.

Хөх:      За бүгд байрандаа.

Жонху: Өөр болчихож. Үнэхээр өөр болчихож.

Эр:       Баригдчихсан юм уу?

Эр2:     Баригдсан гэж хэд хэлдэг юм бэ?

Эр:       Үнэхээр баригдсан юм уу?

Эр2:     Асуучих уу?

Эр:       Хэрэггүй ээ юу гэж асуух юм бэ?

Эр2:     Чи өөрөө асуугаад үз ээ.

Эр:       За хэрэггүй ээ.

Эр2:     Жонху ах. Ах аа та түрүүн 1,17 гүйсэн тийм ээ?

Жонху: Тийм яасан?

Эр2:     Би тэгсэн гээд байхад Сонхён үгүй гээд байгаа юм аа.

Жонху: Сонхён оо чи ахыгаа тэгж их ялмаар байгаа юм уу?

Эр:       Үгүй ээ та түрүүн хажууд гүйхэд шахагдсан шинж огт харагдахгүй байсан.

Жонху: Аан тийм үү? Тийм ээ тэгвэл яах вэ өнөөдөр чи ялсан гэж тооц. За ах нь ингээд харилаа.

Эр:       За ах аа баяртай.

Эр2:     Баяртай ах аа. Усандаа ор оо.

Эр3:     Залуу. Энд энд. Наашаа, наашаа. Аюултай л гэдэг юм билээ. Гэхдээ яах вэ дээ. Таарч байна.

Хөх:      Бэлдээд. Болж байна. Жонхугийн амьсгал сайжирсан байна. Окэй. Жонху 10 секунд 38 сайн байна.

Жон:     За. За хурдал аа дахиад нэг явъя.

Хөх:      Та нар юу хийгээд байгаа юм бэ? Жонхуг хар л даа. Хар.

Жон:     Дасгалжуулагч аа дахиад нэг хурдан явъя. Миний бие овоо халж байна... Ичмээр юм аа.

Хөх:      Жонху. За сайхан амарсан уу? Тэмцээн болох гэж байхад чи арай их ачаалаал аваад байна уу даа. Энэ юу вэ?

Жон:     Уучлаарай гэнэт цочоод. Өчигдөр жоохон эвгүй байсан юм аа тэгэхээр нь зүгээр наалт наачихсан. Тоох хэрэггүй.

Хөх:      Яах гэж наалт наасан юм бэ? Юу вэ? Юу юм бэ? Яасан юм бэ?

Жон:     Тавь.

Хөх:      Юу юм бэ?

Жон:     Тавь гээд байна. Замдаа ярилцъя. Машинд суугаад.

Хөх:      Эргүү новш минь чи юу хийснээ мэдэж байна уу? Мөрөндөө ч гэсэн наа. Зөвхөн гуя гэхээр анзаарагдана. Хөөе хоёроор орж ирээрэй. Битгий түрүүлээрэй. 1т орвол аюултай. Анхнаасаа түрүүлээд байлгүй. Урд хэсэгт явж байгаад 1ээр орж ирээрэй. Чадна биз дээ?

Эр2:     Тэмцээний мэдээлэл. Удахгүй 100метрийн ойрын зайн гүйлтийн шигшээ багийн тамирчин шалгаруулах 1р шатны тэмцээн эхлэх болно.

Эр:       Марш.

Хөх:      Хурдаа барь. Ардаас нь бариарай. Ардаас нь.

Эр2:     1р байранд 4р замын Хунгён ширёб И Жонху. 2р байранд 5р замын Канвон тамгын газрын Паг Ингюү. 3р байранд 2р замын Тунчил ахлах сургуулийн И Жүнсо. Ингээд эхний 3 байрт орсон хүмүүс шигшээ багийн тамирчин шалгаруулах 2р шатны тэмцээнд орох болно. Дахин мэдэгдэж байна.

Хөх:      Юу хийгээд байна аа эргүү юм чинь.

Эр2:     1р байранд И Жонху. 2р байранд Паг Ингюү. 3р байранд И Жүнсо. Эдгээр хүмүүс шигшээ багийн тамирчин шалгаруулах 2р шатны тэмцээнд орох болно.

Хөх:      Новш минь ээ чи хэзээнээс эхлэсэн юм бэ? Хэзээнээс юм бэ? Хөөе хөөе чи хүн үхэхийг хармаар байна уу? Хөөе ийм байж дэлхийн тэмцээнд ороод яах юм бэ? Ямар хэрэгтэй юм бэ новш минь. 2р шатанд бэртэлтэй болохоор орж чадахгүй гэж би хэлнэ. Чи тэгж ойлгоод байж бай. Ойлгосон уу? Новш оо ойлгосон уу? Эргүү новшийг дээ.

Жих:     Ирчихсэн үү?

Хён:      Тийм. Би эхлээд усанд орлоо.

Жих:     Дасгалжуулагч авах газар байхгүй юм байх даа?

Хён:      Яагаад байгаа юм бэ? 2р шатанд бэлдэнэ шүү дээ.

Жих:     Тийм л байх.

Хён:      60метр хүртэл 1т байсан юм.

Жих:     Өдий хүртэл гүйсэн гэхээр үнэхээр сайн байсан гэсэн үг. Тэр хар л даа. Тэр дүүрчихвэл өөр тавих газар ч байхгүй.

Хён:      Ойлголоо хоолоо ид.

Жих:     Эсвэл ямар нэг багт орох юм уу? Тэгэх юм бол ганцаараа гүйснээс дээр юм биш үү?

Хён:      Дасчихсан болохоор зүгээр ээ. Ганцаараа үзээд алдана аа. Яасан бэ?

Жих:     Яагаа ч үгүй ээ. Зүгээр л дураараа бол оо дураараа.

Хён:      60метр хүртэл 1т байсан гэхээр хайран байгаа биз дээ?

Жих:     Би ч гэсэн тийм байсан. Гэхдээ одоо байгаа маань ч гэсэн сайхан байгаа. Бүгд л тэгдэг. Бүгдээрээ болих цагаа олохгүй үргэлжлүүлээд гүйгээд байвал болоо гэж боддог. Гэхдээ тэгээд яах юм бэ? Бид тасралтгүй нас нэмнэ ядрана. Цаг хугацаа зогсохгүй урсана.  

Хён:      Би өөрийнхөө биеийг сайн мэднэ ээ. Хоол, хоолоо ид.

Эм:       Өдөртөө илүү халах болно. Хэрвээ та гадуур гарах гэж бол хөнгөн алхах болон салхинд гараарай гэж зөвлөе. Олон цагаар гадаа байх шаардлагатай бол ус бэлдэж гараарай. Хэт халалтаас болоод ядралгүй. Өдөр бүр сайхан байгаасай.

Эр:       Жүнсо баяр хүргэе. Чи тэмцээнд орсон гээ биз дээ? Тэгэхээр шигшээ багт орох юм уу?

Жүн:     Тэгнэ ээ.

Эр2:     И Жүнсо чи дутуу суугаад байна. Гүйцэд суугаач. Тэгж байж шигшээ багт орно шүү дээ.

Захи:    3т аа?

Юүн:    2дугаар шатанд ч гэсэн эхний 3т орвол энэ удаагийн Азийн хөнгөн атлетикийн тэмцээнд оролцоно.

Захи:    Үгүй ээ үзүүлэлт нь сайжрахгүй байсан хүүхэд гэнэт яаж вэ?

Юүн:    Жүнсо маш их хичээсэн. Надтай хамт.

Захи:    Аан за ойлголоо. Ямар ч байсан үр дүн гарсан болохоор дараагийн улирал хүртэл хөнгөний багийг тараахыг хойшлуулах талаар санал тавиад үзье.

Юүн:    Баярлалаа.

Жүн:     1,2. 1,2. 1,2. 1,2. 1,2. 1,2. 1,2. 1,2. 1,2. 1,2. 1,2. 1,2. 1,2. Байрандаа.

Захи:    Гэхдээ хөнгөний баг энэ хэвээрээ байгаад байвал чамайг үндсэн багш болгоход хэцүү дээ. Хөнгөний дасгалжуулагч, биеийн тамирын багшийг хавсарч хийж болохгүй. Хөнгөний багийг тараахгүй бол дараагийн улиралд шинэ биеийн тамирын багшийг үндсэн багшаар авна даа.

Юүн:    Аан тийм үү?

Захи:    Юүн багш чи сайн бодоорой. Жүнсо хүү шигшээ багт орох нь тэр хүүхдийн ирээдүйд хэрэгтэй юу? Орчихвол Жүнсод сайн юм шиг байна уу? Юүн багш шигшээ багт байсан биз дээ?

Юүн:    Тийм.

Захи:    Гэхдээ тийм ч хэрэгтэй байгаагүй биз дээ?

Юүн:    Тийм ээ. Хөнгөний багийг тараана гэхээр та хоёр бэлтгэл хийхгүй байсан яагаад хүрээд ирээ вэ?

Эр:       Уучлаарай.

Юүн:    Тоглоом хийчих юм аа. Өнөөдөр бие даагаад бэлтгэлээ хий. Жүнсо ч гэсэн хэт ачаалал авахгүй биеэ халаа. Ийм үед сэтгэл зүйгээ барих хэрэгтэй.

Жүн:     Дасгалжуулагч аа би биеэ халаачихсан. Жоохон гүйчихэж болохгүй юу?

Юүн:    Үгүй ээ биеэ сайн амраах хэрэгтэй өнөөдөр амар.

Саарал:      Хөөе Жонху ах стеройдын тусгай бэлтгэл хийсэн гэсэн.

Хар:      Битгий дэмий юм яриад бай. Зүгээр шудрага ялах талаар бод.

Саарал:      Дасгалжуулагчтай тэгвэл яах гэж уулзах юм бэ? Би Нагжан дунд сургуулийнхнаас сонссон. Тусгай бэлтгэл дээр байсан хүмүүс дунд Жонху ахтай төстэй хүн байсан гэсэн.

Хар:      Тийм царайтай хүн ганц нэг биш дээ. Залхаж байна шүү.

Саарал:      Тэр юу вэ?

Хар:      Үнэн байна. Хамаг судас нь хагарчихаж.

Жон:     Сайн байна уу?

Хөх:      Үсээ засуулчихаа юу? Их хичээж байна даа.

Жон:     Би энэ тэмцээнд заавал орох ёстой одоо болтол азийн хэмжээний тэмцээнээс алтан медал авч үзээгүй байгаа.

Хөх:      Чи чинь шал солиотой новш байна шүү дээ. Хөөе хичээл зүтгэлээр аваач. Ингэж медал аваад яах юм бэ? Яах юм бэ? Тэгж авах юм бол алтан медал гэх үү?

Жон:     Гэнэт миний дүн буураад тэгээд л ухаан санаа самуураад сандраад тийм алдаа гаргачих шиг боллоо. Уучлаарай.

Хөх:      Чи ийм юм ярих гэж байгаа бол гар зайл.

Жон:     Би шигшээ багт орох юм бол таныг намайг хариуцсан дасгалжуулагч болгоод өгөөч гэж гуйна аа.

Хөх:      Юу? Чи чинь бүр шал эргүү юм байна шүү дээ. Чи тэгж болно гэж бодоод байгаа юм уу? Чи намайг дорд үзээд байна уу? Надаар тоглоод байгаа юм уу?

Жон:     Би нэг ч удаа баригдаж байгаагүй. Одоо ч гэсэн баригдахгүй байж чадна. Гуйж байна.

Хөх:      Новш. Ийм эргүү юмыг дасгалжуулж байсан байна. Өдий хүртэл яаж баригдахгүй яваад байсан юм бэ?

Эм:       Юү Хён Уг ороорой.

Хөх:      Эхний шат дуусаад бүх баланс чинь алдагдчихсан байна. 0,1секундийг зүгээр олж авсан уу? Барих хэрэгтэй. Барь. За 1,2. 1,2. 1,2. 1,2. 1,2. За болно оо. Наашаа гараад ир. Өнөөдөртөө ингээд болно. Бүгд балансаа бариарай. Ойлгосон уу?

Бүгд:    Тийм ээ.

Хөх:      За сайн байлаа.

Бүгд:    Сайн байлаа.

Хөх:      Өө тийм. Ойрд манай багт нэг хачин цуурхал тараад байх шиг байна. Манай багт их сайхан мэдээ байгаа тийм үү? Гэтэл тэрэнд хачин дургүй байгаа хүн байх шиг байна. Хэдийгээр бүгд өөр өөр төрөлд ордог ч гэлээ бид бол баг шүү баг. Хачин юм яриж багийн уур амьсгал эвдээд байгаа хүнийг би тэвчихгүй шүү ойлгосон уу?

Эр:       Хүүе. Нааш ир ээ нааш ир. Нааш ир дээ. Энийг авч ирсэн юм уу?

Хён:      Тийм.

Эр:       Үгүй ээ энэ чинь бүх хүнд зориулагдсан талбай шүү дээ. Гэхдээ энэнээс чинь болоод зам эвдрэнэ. Бэлтгэл хийж байгаа чинь сайн л байна. Гэхдээ энийг ганц өөрт чинь зориулаагүй шүү дээ. Тэгээд тэр сандал дээр хоол унд иддэг юм шиг байна билээ. Яах вэ ундаа бол болно л доо. Хоол энэ тэрийг бол гарч байгаад ид. Тэгээд хүмүүс алхаж байхад ганцаараа хурдан гүйгээд байна гээд саяхнаас гомдол ирээд байгаа.

Хён:      Аан тийм үү?

Эр:       Тийм ээ.

Хён:      За болгоомжтой байя аа.

Эр:       Өөрөө гэхдээ тамирчин юм уу?

Хён:      Юу? Үгүй ээ. Биш зүгээр л.

Эр:       Битгий гомдоорой. Нийтийн эзэмшил болохоор өөр арга алга л даа.

Жих:     Яагаад ингэж оройтож байгаа юм бэ?

Хён:      Унтаагүй юм уу? Хурдан унт аа.

Жих:     Эрт ир л дээ. Эмэгтэй хүнд энэ чинь их чухал.

Хён:      Ойлголоо унт.

Жих:     Эрт гарна гээ биз дээ? Бие сэтгэл санаагаа бэлдэхгүй юм уу? 2дахь шатанд дор хаяж 2т орох хэрэгтэй юм биш үү?

Хён:      Боль оо хань аа.

Жих:     Яагаад надаас тусламж гуйхгүй байгаа юм бэ? Ингэж байхаар туслаач гэж хэл л дээ. Ганцаараа зам дээр гүйгээд байлгүй. Би фитнес дээрээ саад аваад ирсэн яагаад хэрэглэхгүй байгаа юм бэ?

Хён:      Аа хэрэгтэй болохоороо хэрэглэнэ ээ. Хурдан унт аа.

Жих:     Эцсээ хүртэл явах гэж байгаа юм бол хамт зүтгэе. Би туслая. Маргаашнаас эхлээд фитнессрүү ир. Надтай хамт бэлд. Ойлгосон уу?

Хён:      Унт.

Жүн:     Дасгалжуулагч аа.

Жив:     Өө Жунсо.

Жүн:     Би өнөөдөр ч гэсэн бэлтгэл хийгээгүй. Хэзээ дахиад эхлэх юм бэ?

Жив:     Аан за. Бэлтгэл хийнэ ээ.

Жүн:     2 дахь тэмцээн болоход хугацаа бараг үлдээгүй шүү дээ.

Жив:     Одоо сэтгэл санаагаа сайн хянаад. Биеэ сайн торд.

Жүн:     За.

Жив:     За маргааш уулзацгаая.

Жүн:     Дасгалжуулагч аа. Үндсэн багш болох асуудлаас болсон юм уу?

Жив:     Юу?

Жүн:     Тэгээд миний рекордыг буулгах гээд ингээд байгаа юм уу?

Жив:     Үгүй ээ. Удахгүй дараагийн шалгаруулалт болно.

Жүн:     Тэгээд яагаад бэлтгэл хийхгүй байгаа юм бэ?

Жив:     Тийм биш ээ одоо сэтгэл санаагаа.

Жүн:     Бэлтгэлээ хийе л дээ надад өөрийгөө хянахад хэцүү байна.

Жив:     Тийм ээ. Намайг үндсэн багш болгож магадгүй болохоор л ингээд байна. Хөнгөн атлетикаар яваад яах юм бэ? Эцэст нь уйлаад л дуусдаг юм. Үнэхээр юу ч байхгүй. Би ч гэсэн сургуульдаа тэргүүлж Солонгосын ирээдүй энэ тэр болж байсан гэсэн ч. Одоо үндсэн багш болчих гээд л ингээд байж байна. Жунсо чи ч гэсэн нэг сайн бодоод үзээрэй. Хөнгөн атлетикийн шигшээ багт орсон ч нэг их ялгаа байхгүй.

Жүн:     Та туслана гэсэн шүү дээ.

Жив:     Эхний шатанд тийм сайн байна гэж би мэдээгүй шүү дээ. Хичээлээ хий, хичээл. 1 насаар ч болов залуу байгаа дээрээ болих нь чамд үнэхээр хэрэгтэй байх. Бусад хүмүүс шиг хичээлээ хийж их сургуульд ороод ажилд орсон нь хамаагүй илүү. Чи ч гэсэн сүүлд нь ойлгоно оо.

Жүн:     Нохойн гөлөг.

Жив:     Юу вэ?

Хар:      Удаад байна. Гараа чинь байнга хоцроод байна.

Цагаан:      Түрүүнийхээсээ ч илүү гэдийгээд хөл чинь салгалаад байна.

Хар:      Үгүй ээ хөл нь зүгээр байсан байх. Нуруугаа харин бөхийгөөгүй байх. 15 хэмд барь.

Цагаан:      15 аа? Хөөе 45 хэм хүртэл өргөх хэрэгтэй.

Хар:      Салгаласнаас бол хамаагүй дээр ашигтай шүү дээ.

Цагаан:      Хөөе үгүй ээ. Тонгойж хурдаа нэмэх хэрэгтэй.

Хар:      Жунсогийн гараа хоцроод байгаа болохоор тонгойвол бүр ч муу.

Цагаан:      Үгүй гээд байна.

Саарал:      Зарим нь үйлээ үзээд орох уу байх уу гэж байхад зарим нь тариа хийлгээд л орж байх юм. Ёстой нэг хэлэх ч үг алга.

Хар:      Чимээгүй бай.

Саарал:      Яасан? Би буруу юм хэлсэн юм уу? Хэзээнээс эхлээд эм тариа хэрэглэснийг би яаж мэдэх вэ дээ. Их л үйлээ үзсэн байх даа. Тэр чинь удаан хэрэглэвэл цус алддаг гэсэн.

Жонху: Юу гээд байгаа юм бэ? Гэхдээ чи яаж мэддэг юм бэ?

Саарал:      Юу?

Жонху: Гуянаас нь цус гардгийг чи яаж мэддэг юм бэ? Аа чинийх цус гарч байсан юм уу? Хэцүү байсан байх даа. Ёстой анзаарагдахгүй юм байна. Минийх бүр харагдаад байсан юм. Харьцуулъя.

Саарал:      Юу хуцаад байна аа?

Жонху: Санхён оо тэмцээн болтол хэн хэн нь болгоомжтой байя. Ах нь гуйж байна.

Жих:     Биеэ халаачихаад матрассруу хүрээд ирээрэй. 1,2. Бүгд зангирчихсан байна. Бүгд хатуурчихаж. Ганцаараа юу хийх вэ дээ. Эсрэг тийшээгээ. Энийг сайн суллах хэрэгтэй маш чухал. 1,2,3. 1,2,3,4,5. Сайн байна. 1,2,3. Наашаа даваад ир. Хардаа. Гараа бол маш хурдан байсан гэхдээ 60 метр өнгөрөөд л хөлний чинь өнцөг багасаад байна. Тэгээд л хурд чинь буурч байна. Эртээд ч гэсэн 1т явж байгаад хойшоо орчихсон гээ биз дээ?

Хён:      Тийм.

Жих:     Бие чинь сулраад хөлийн өнцөг чинь багасаж байна. Тэгэхээр бие чинь тэр чигтээ хөдлөж байна. Хардаа тэгэхээр амьсгал хэцүү байсан ч заавал 70,80 хүртэл нь хөлийн өнцгөө бариад чир окэй.

Жив:     Энэ нэг юм одоо юу хийгээд байна аа. И Жунсо зогс. Хэн ингэж бэлтгэл хий гэсэн юм бэ? Биеэ сайн халаасан юм уу? Формондоо орох гээд байгаа бол олигтойхон орох хэрэгтэй биз дээ? Байнга гүйгээд байхаар хугацаа чинь буурах уу? Сэтгэл санаа чинь л хямдрана. Дураараа гүйгээд байхаар биеийн байрлал чинь ч авах юм алга.

Жүн:     Тийм үү?

Жив:     Тийм үү гэнэ. Гайхуулж байх шив. Эхний ээлжинд өнөөдөр хэтэрхий их гйүсэн байна. Эхлээд үндсэн хөдөлгөөний формондоо ор. Маргаашнаас эхлээд хугацаатай явна. Тэгэхгүй бол ядрахын нэмэр. Байрандаа. Юу хийгээд байгаа юм бэ? Байрандаа. Бэлдээд марш. Дахиад. Хар л даа. Хамаг баланс чинь алдагдчихсан байна. Байрандаа. Яараад байлгүй тайван. Яг зөв байрлалаа ав. Нэг гүйх байсан ч ном ёсоор нь хий ойлгосон уу? Бэлдээд. Хөлөө жийгээд. Хүзүүгээ суллаад. Марш. Дахиад дахиад. Чи зөв байрлалаа авч чадвал хурд чинь нэмэгдэнэ. Нэмэгдэх юмандаа л илүү анхаар. Байрандаа. Хугацаа бага үлдсэн шүү. Минут бүрийг жинхэнэ тэмцээн гэж бод битгий цаг үрээд бай. Хөл хойшоо. Марш. Дахиад дахиад. Дахиад дахиад. Дахиад дахиад. Дахиад дахиад.

Эр:       Стеройд байнга хийлгэдэг юм уу?

Хёх:      Аа саяхан хүнд бэртэл авсан юм аа. Эмчилгээний зорилгоор хийлгэж байсан юм тэгсэн тэр нь стеройд байсан гэнэ ээ.

Эр:       Спортын тамирчин юм уу?

Хөх:      Тамирчин биш. Дугуйн клубынх. Эмч ээ энэ цус гараад байгааг нь аргалах ямар нэг арга байхгүй юу? Зүгээр үү?

Жонху: Эм уугаад хэсэг амарчихъя өө.

Хён:      Очоод аваад идчихнэ шүү дээ. Юун их юм бэлдээ вэ.

Жих:     Юун авч идэх вэ? Тэмцээний өмнө хөнгөн хооллох хэрэгтэй. Хурдан хувцсаа солиод явахад бэлдээч. Очоод биеэ халаана хийх юм ямар их билээ дээ.

Хён:      Хугацаа их байна аа юунд нь ингэж их яарсан юм бэ?

Жих:     Урьдчилаж очоод бэлдэх хэрэгтэй шүү дээ. 0,1секунд ч болов багасгая гэж бодооч. Түргэл ээ.

Хар:      Сэтгэл санаа чинь.

Жүн:     Хэвээрээ.

Цагаан:      Өвдсөн юм байхгүй биз дээ?

Хар:      Байрлал чинь дээрдсэн үү?

Жүн:     Тийм.

Хар:      Чи шалгарвал миний ач гэдгийг мэднэ биз дээ?

Жүн:     Битгий тэгж ярь аа. Санаа зовоод байна.

Хар:      Мэдээж шалгарч.

Жив:     Чимээгүй байхгүй юу. Гүйх талаар сонирхдоггүй юмнууд дагаж ирчихээд.

Хүмүүс:      Сүүлийнх шүү. Сүүлийнх. Урагшаа хар. Урагшаа.

Хёх:      Хёнсү. 

Хён:      Сайн байна уу?

Хөх:      Өнөөдөр Жихён хамт иржээ.

Жих:     Тийм ээ уулзаагүй уджээ.

Хөх:      Дандаа ганцаараа яваад байдаг юм. Туслах гэж байгаа юм уу?

Жих:     Тийм ээ. Бид хоёр бие халаалтаа хийлээ.

Хөх:      За дараа уулзъя.

Жих:     За.

Хүмүүс:      Урагшаа хар. Дээшээ дээшээ. Дээшээ бол.

Хөх:      Живан оо уулзаагүй уджээ.

Жив:     Ах аа сайн байна уу?

Хөх:      Энэ сайн юм билээ.

Жив:     Жонхуг гүйцэх болоогүй байна аа.

Хөх:      Бэлтгэл нь сайн уу?

Жүн:     Тийм ээ.

Жив:     Бие нь сайн халаагүй байна. Биеэ халааж байя.

Хөх:      За. Сайн хичээгээрэй.

Жив:     Ах аа дараа уулзъя.

Жонху: Баяртай.

Жих:     Дээшээ болго. Шууд шууд. Дээшээ дээшээ.

Жив:     Биеэ сулла. Бэлдээд марш. Дахиад. Илүү сайн түлхээд өг.

Эр2:     Тэмцээний мэдээлэл. Удахгүй 100метрийн богино зайн шигшээ багийн тамирчин шалгаруулах 2дугаар шатны тэмцээн эхлэх болно. Тамирчид зам дээр бэлдэнэ үү. Дахин мэдээлье. Удахгүй 100метрийн богино зайн шигшээ багийн тамирчин шалгаруулах 2дугаар шатны тэмцээн эхлэх болно. Тамирчид зам дээр бэлдэнэ үү.

Жих:     За одоо явъя.

Жив:     Одоо явах хэрэгтэй. Энэ сүүлийнх шүү.

Эр2:     Тэмцээний мэдээлэл.

Жив:     Бэлдээд.

Эр2:     Удахгүй.

Жив:     Марш.

Эр2:     100метрийн богино зайн шигшээ багийн тамирчин шалгаруулах 2дугаар шатны тэмцээн эхлэх болно. Тамирчид зам дээр бэлдэнэ үү. Дахин мэдээлье.

Жив:     Хөөе И Жунсо нааш ир. Арай хийж хөдөлгөөнийг нь цэгцэлсэн чинь гараа чинь авах юм алга. Юу бодоод байгаа юм бэ? Одоо тэмцээнээ л бод. Өөр юм бодох хэрэггүй. Амьдралыг чинь шийднэ шүү. 10 секундэнд. Бэлдээрэй.

Эр2:     2р зам. Тунчил ахлах сургууль И Жунсо. 3р зам Ким Жунсо. 4р зам Хангүг ширёб И Жонху. 5р зам Канвон тамгын газрын Пак Ингюү. 6р зам Хангүг биеийн тамирын сургуулийн Ан Жиху. 7р зам бие даагч Ким Хёнсү. 8р зам Хангүг ширёб Юүн Сонхён.

Эр:       Байрандаа. Бүгд байрандаа. Бэлдээд. Марш.

Эр2:     1р байранд 4р замын Хангүг ширёб И Жонху. 2р байранд 5р зам Канвон тамгын газрын Пак Ингюү. 3р байранд 2р зам. Тунчил ахлах сургууль И Жунсо. Дахин мэдэгдье. 1р байранд И Жонху. 2р байранд Пак Ингюү. 3р байранд И Жунсо. Ингээд энэ 3р тамирчин 100 метрийн ойрын зайн шигшээ багийн тамирчнаар сонгогдож байна.

Жүн:     Баярлалаа.

Эр2:     И Жонху. Пак Ингюү. И Жунсо. 3 3р тамирчин 100 метрийн шигшээ багийн тамирчин боллоо.

Хён:      Дууслаа.

Эр:       За наашаа. 6р замын допингийн шинжилгээ.

Жих:     Ах аа. Баяр хүргэе.

Хөх:      Өө Жонху л хичээлээ. Чи ч гэсэн их хичээлээ. Хёнсү өдий насандаа ингэж гүйнэ гэхээр мундаг байна. Гэхдээ л 3т орчихсон бол дахиад шигшээд орох байсан харамсалтай л юм.

Жих:     Яах вэ дээ.

Хөх:      Тэр яах вэ Хёнсү хаачсан юм бэ?

Жих:     Зам дээр байгаа юм шиг байна.

Хёх:      Тийм үү? Сайн байна уу?

Эр:       Сайн байна уу? 6р замын Ан Жиху тамирчин 4р замын И Жонху тамирчин допингийн шинжилгээнд.

Хён:      Би бүгдийг нь зажлахгүй зальгидаг байсан даа. Харамсалтай юм.

Жих:     Сайн байлаа. Хурдан нааш ир. Явж гоё хоол идэх үү?

Хён:      Үгүй ээ зүгээр гэртээ харья.

Жих:     Би муу дасгалжуулагч юм уу даа.

Хён:      Юу гэж дээ.

Жих:     Аль эрт л тусладаг байж. Дэндүү хайран юм. Угаасаа 1т олон орж байсан шүү дээ. Одоо доод үеийнхэндээ өг. Тэгээд ч 10 гаран насны зөрүүтэй хүүхдүүдтэй уралдаад 4т орж байгаа бол үнэхээр сайн байгаа хэрэг, маш сайн. Яасан бэ?

Хён:      Харамсалтай юм аа.

Жих:     Сайн байсан. Одоо жоохон амар л даа.

Хён:      Дахиад гүймээр байхад болж өгөхгүй болохоор л.

Жих:     Сайн байсан. Байнга түрүүлнэ гэж бодсон юм уу? Одоо болих цаг чинь болчихож. Сайн байсан. Үнэхээр сайн байсан.

Хөх:      За байна уу? Аан тийм тийм. Допингийн хариу юу? Яалаа гэж дээ. Сайн шалгасан биз дээ? Тийм ээ. Бодоод үз л дээ. Жонху шиг тамирчин тийм юманд орооцолдоно гэж байх уу? Тийм биз дээ? Жонху юу? Маргааш Америк явна. Үүрээр тийм ээ.

Жүн:     Баярлалаа.

Жив:     Чи сайн байлаа. Сайн байна. Харь даа.

Жүн:     Дасгалжуулагч аа.

Жив:     За яасан?

Жүн:     Тэгвэл та үндсэн багш болж чадахгүй юу?

Жив:     Яасан?

Жүн:     Болохгүй юу?

Жив:     Хөнгөний багийг тараахгүй байлгүй. Тэгэхээр үндсэн багш болж чадахгүй. Зүгээр ээ золиг минь. Хариж амар.

Жүн:     Уучлаарай.

Жив:     Уучлаарай гэнэ үү юун уучлаарай вэ. Хурдан харь ядарч байгаа байлгүй. Баярлалаа.

Жүн:     Юу?

Жив:     Сайн гүйсэнд баярлалаа. Хариж амар даа.

Төгсөв.

Трэйлэр

Жих:     Бүгдээрээ болих цагаа олохгүй үргэлжлүүлээд гүйгээд байвал болоо гэж боддог. Гэхдээ тэгээд яах юм бэ? Бид тасралтгүй нас нэмнэ ядрана. Цаг хугацаа зогсохгүй урсана. 

Хён:      60метр хүртэл 1т байсан юм.

Жих:     Угаасаа 1т олон орж байсан шүү дээ. Одоо доод үеийнхэндээ өг.

Хён:      Би бүгдийг нь зажлахгүй зальгидаг байсан даа. Харамсалтай юм.

Бичиг:  Нэгэн цагт 100метрийн гүйлтийн хамгийн хурдан тамирчин байсан Хёнсү.

Живан: Гэхдээ чи яагаад хөнгөн атлетикчин болох гээд байгаа юм бэ?

Жүн:     Хийж чадах юм энэнээс өөр байхгүй.

Жив.     Чи 40 өмсдөг билүү?

Жүнсо: Дасгалжуулагч аа. Баярлалаа.

Бичиг:  Шинээр мандан гарч байгаа богино зайн гүйлтийн ирээдүй Жүнсо.

Хөх:      Хоёроор орж ирээрэй. Битгий түрүүлээрэй. 1т орвол аюултай.

Жон:     Би нэг ч удаа баригдаж байгаагүй.

Бичиг:  1р байраа хамгаалахыг хүссэн Жонху.

Жон:     Одоо ч гэсэн баригдахгүй байж чадна.

Бичиг:   Байр суурь нь өөр ч гүйх газар нь нэг.

Жих:     Эцсээ хүртэл явах гэж байгаа юм бол хамт зүтгэе.

Жив:     Амьдралыг чинь шийднэ шүү. 10 секундэнд.

Бичиг:  Амьдралын өгсөх замд, амьдралын оргилд, амьдралын уруудах замд.

Эр:       Бэлдээд.

Back to episodes Go home