Last Film

Жан : Харин л дээ. Миний кино бүтээсэн шалтгаан магадгүй, өрнөөс илүү, бодит амьдарлын бачуурлаас болсон байх. Кино хийх ажилд төвлөрөх юм бол бүх зүйл түр ч гэсэн мартагддаг юм. Тэр үед, киноны сценүүд ямар ч бүтэцтэй байсан миний нэг хэсэг юм шиг санагддаг байсан. Гэхдээ одоо нэг л үнэн биш юм шиг санагдаж, бүх зүйл худал хуурмаг шиг санагдаж байна. Өнөөдрийг хүртэл би үнэхээр зорилгогүй, кино-г гэсэн сэтгэл хөдлөлөөр амьдарч байсан.

Эм : Нээрээ багшаа та бидэнд олон ангит кино санал болгодог шүү дээ. Гэхдээ таны кино ихэнх нь урт хугацаатай УСК байдаг. Олон ангит кинонууд тохиолдлын юм шиг санагдсан.

Жан : Тэгэж санагдсан бол, тийм байхаа. Гэхдээ миний кино, хичээл хоёр өөр асуудал.

Эм : Тэгвэл энэ зөрчилдөөнтэй юм биш үү?

Жан : Зөрчилдөөнтэй? Юу нь тэр вэ? Би өөрийн киноны хэв маягыг та бүхэнд тулгадаг уу?

Эм : Үгүй ээ.

Жан : Та нарын сургууль дээр киноны тухай хичээл үзэж байгаа шалтгаан юу билээ. Олон ангит киноны суурь мэдлэгийг суралцаж байж, кино салбарт хүч үзнэ ш дээ.

Эм : Зарчмын хувьд тийм л дээ. Гэхдээ, цагаач ажилчдын асуудлыг бодитоор баримтат кино болгох илүү уран сайхан талдаа гэж бодож байна.

Жан : Мэдээж баримтат киног олон ангитаар хийж болно. Гэхдээ хэлсэн ш дээ. Энэ хичээл богино хэмжээний жүжигчилсэн кино бүтээх хичээл гэж.

Эр1 : Багшаа, хэлэх зүйл байна. Дандаа олон ангит киноны тухай яриад байхаар, олон ангит кино гэж юу байдгийг мэдэхгүй байна. Сэдэв, гол утга тодорхой бол, түүнийг олон ангит кино юу? баримтат кино юу гэдэгт үзэгчид дүгнэлт хийх байх.

Жан : Тэгэж бодож байгаа бол сургууль дээр киноны тухай суралцах шаардагагүй ш дээ. Зүгээр л талбарлуу яв. Явбал асуудал шийдэгдэнэ. Миний арга барил таалагдахгүй байгаа хүмүүс энэ хичээлээс татгалзаж болно.  За одоо Дунхуа. Өөрийнхөө бэлдсэн зүйлийг ярих уу?

Эр : За, юу гэхээр зомбины тухай түүх. Энийг цар тахалтай холбож үзсэн юм. Ноёны үзэн ядалт, ялгаварлан гадуурхал энэ кинон дээр гарна. Ялангуяа халвар авсан хүнийг үзэн ядах сэтгэл. Үүнд би гол цэгийг тааруулсан байгаа. Тийм болохоор, үзэн ядагдсан вирусын халдвар авсан хүмүүс халдвар аваагүй хүмүүсрүү довтолно. Тийм зохиол болгож өөрчилсөн байгаа.

Жан : За яахав, муугүй л юм шиг байна. Сүүлийн үед кинон дээр гарч буй үйл явдал бодит амьдрал дээр болж байгаа шүү дээ.

Эр : Тийм ээ.

Жан : Дүр бэлдсэн үү?

Эр : Бэлдсэн одоо зураг авалтын зөвшөөрлөө авчихвал болно оо.

Жан : Тэгвэл урьдчилж бэлдүүлээд зураг авалтын өдрөө товлочихвол болох нь ээ?

Эр : За ойлголоо.

Жан : За.

Эм : Багш ийм сэдэвт л дуртай юм.

 

Ким : Өө, манай Паг Санмин багш. Баригдсандаа. Холбогдохгүй бол хэцүү байх тэ?

Жан : Би холбоо барих гэж байсан юм. Мөнгө олдох юм шиг байна. Кино маань гадаадад зарагдсан.

Ким : Тэр хамаагүй ээ. Цагтаа төлөлт хийхгүй бол хүү өсдөг. Мэдэж байгаа биз?

Эр : Гарын үсэг зур.

Жан : Энэ арай дэндэнэ ээ. Хүүгээ нэмээд удаагүй байж.

Ким : Багшаа, үгүй найруулагчаа. Цаг тухайд нь төлөхгүй бол 20 хувиар өснө гэдгийг мэдэж байсан ш дээ.

Эм : Багшаа сайн байна уу?

Жан : Ойлголоо доо. Ойлголоо.

Эр : Хурууны хээ.

Ким : Цагтаа төлөхгүй бол ахиад хүү өснө шүү. Олигтойхон кино хийгээд, нэг доор төлчих.

 

 

Жан : Дотор хүн байна.

Эр : Өө үйлчлүүлэгчээ, энд тамхи татаж болохгүй ш дээ. Цагдаад мэдэгдвэл торгууль 100,000вон.

Жан : Аан за, ойлголоо.

 

 

Эр :  Би дуусгаж чадаагүй ээ.

Эм : Хаячихсаан, хачин бодол төрөөд байсан юм.

Эр : Явцгаая.

 

 

Эм : Өө. Багшаа, энэ баримтыг эхлээд бөглөөд өгөөч. Азаар цар тахлын улмаас зээл болон зээлийн хүү төлөх хугацаа хойшлогдсон. Та азтай байна шүү.

Жан : 10 гаран жил надаас хүү авч байж, юу гэнэ ээ? Юу? Азтай байна аа? аз уу? энэ мөнгө хүүлэлт. Тийм биш гэж үү?

Эм : Багшаа, та аяархан яриарай. Энд хамаагүй.

 

 

Эм : Өнөөдөр загас муутай байна аа.

Эмээ : Хөөе хөөе бушуухан хүрээд ирээрэй. Тэрийг харж байна уу? цагаан өнгийн муужгай.

Жан : Мнн. Үгүй ээ, энэ зүгээр чулуу байна. Цагаан чулуу.

Эмээ : Үгүй ээ, манай муужгай мөн. Яни, нааш ир. Яни.  

 

 

Жан : Хэн бэ?

Эр : Уучлаарай профессор оо. Би мөнгө авахаар ирээгүй ээ. Надтай холбогдоорой. Намайг ингэж хэллээ гээд дооглож магадгүй. Миний түүхээр кино хийгээд өгөөч. Кино.

Жан : Та киног тоглоом гэж бодоо юу?

Эр : Би тоглоогүй шүү.

 

 

Эр : Дараагийн киног ямар сэдвээр хийх вэ?

Жан : Хэдэн санаа байна. Нэг л төвлөрч өгөхгүй байна. Өрнөөс болоод багшийн ажлаа орхиж чадахгүй юм. Үнэхээр гутамшигтай санагдаж байна.

Эр : Та тайвшир даа, найруулагчаа. Нээрээ, нойрны эм.

Жан : Зүгээр шууд явуулдаг эм байхгүй юу? Нэг доор хэдэн эм уувал үхэх бол?

Эр : Гэхдээ дараагийн кино ямар сэдэвтэй байх вэ? Хүмүүс үздэггүй, үнэд хүрэхгүй кино хийхээ больсон дээр биш үү?

Жан : Хэрэндээ үзэгчдийн тоонд санаа зовдоггүй юм. Би муу ч үгүй сурагчдад киноны тухай хичээл заадаг профессор шүү.

Эр : Гэхдээ үзэгчдийн тооноос харшилдаггүй байлтай. Найруулагчаа, яс юман дээрээ үзэгчид олон байх тусмаа сайн юм биш үү? Дутуугийн комплекс биш дээ.

Жан : Тэгэж их таалагддаггүй юм бол яах гэж надад тусласан юм?

Эр : Ахиад л эхэллээ. Та үнэхээр эмзэг юмаа. Би юу гэх гэсэн гэхээр, нэг хэвийн кино хийхээ болиод.

Жан : Яагаад нэг хэвийн гэж? үнэд хүрэхгүй кино болгон, бүгд нэг хэвийн болчих уу?

Эр : Аяархан л даа, ахаа. Та арай уураа барьж дийлдэггүй эмгэгтэй юм биш биз?

Жан : Чуэ доктор та, эмчээр ажиллахдаа өөрийн хүслээр аливааг хийдэг үү?

Эр : Би юу? Би бол эмч байхыг хүссэн учраас ажиллаж байгаа. Найруулагчаа, та хүссэнээ хийж болно ш дээ. Киног хүссэнээрээ

Жан : Би ч гэсэн өөрийн хүслээр энэ ажлыг хийж байгаа. Яагаад надад сургааль айлдах гээд байгаа юм? Ахиад нэг хундгийг өгчих.

Эр : Хэрэггүй.

 

 

Жан : Нээрээ шүү. Гаднаас нэг хүн түгжчихсэн.

Эр : Ёстой нээрээ, сонсдоо таниас өөр хүн тэнд байгаагүй.

Жан : Яах аргагүй нэг хүн байсан. Би яагаад тэр хаалгыг эвдэнэ гэж? хаалга онгойхгүй байсан юм.

Эр : Ёстой нээрээ.

Жан : Үнэндээ би мафиудад хөөгдөж байгаа.

Эр : Хаалгаа татах ёстой байсан юм.

Жан : Айн?

Эр : Түлхээд байхдаа яадаг юм? Тавтай морилно уу? засварын мөнгө өгөөд яв л даа.

 

 

Эм : Одоо ч гэсэн таны кинон Франц хүмүүс онлайнаар ашиглаж байна лээ. Энэ хууль бус мөнч, та яагаад гэрээгээ шалгахгүй гарын үсэг зурсан юм бэ?

Жан : Англи гэрээг яаж нэг нэгэнтгүй унших юм? Мэдээж жижиг үйлчлүүлэгч болохоор тийм зүйл хийхгүй гэж бодсон. Бага мөнгө өгчихөөд.

Эм : Шүүхдсэн ч, холбогдох хүмүүс Францад байгаа учраас хэцүү. Шүүх хурлын   зардал, тэрнээсээ ийсэн юм болно. Ахиад өр тавих гэж үү? мөнгө хүүлэгчдээс үү?  

Жан : Яаж ийж байгаад шүүхдэнэ. Тэд намайг үл тоож доромжлосныг бодохоор нойр ч хүрэхгүй байна. Бардам зан хөдлөөд.

Эм : Францад сураад ирсэн хүн байж, Франц компанид залилуулаад. Таньдаг өмгөөлөгчдөө бичиг баримтыг чинь өгчихсөн байгаа. Та шинэ зохиол бичиж байгаа гэлүү?

Жан : Зүгээр яахав, бодож л байна.

Эм : Тэгэж байгаад ахиад өмнөх шигээ юм болох нь ээ. Мэдээж хөрөнгө оруулалт авах боломжгүй. Өрнийхөө ард гарч чадахаа больсон ш дээ. Насаараа өр тавьж кино хийдэг хүн, энэ ертөнцөд таниас өөр байхгүй байхаа. Хийсэн ч хүмүүсээс сайхан үг сонсохгүй.

Жан : Ядаж үүнийг хийхгүй бол, амьд явж чадахгүй юм шиг санагдаад ингэж байна.

Эм : Одоо болно найруулагчаа. Ямар нэг аргаар өрөө төлмөөр байна.

Жан : Та их сургуулийн профессор болохоор, хэтэрхий их мөрөөддөг бололтой.

 

 

Эм : Новш гэж усан онгоц ирсэн байх юм. Энэ новш өөр эмтэй хамт байгаа юм болов уу? Би хөдөөний тосгонд дагаж ирээд, энэ новшийн арын ажилд хэдэн жил тусалж байгаа билээ? Өөдгүй новш, архи гудраад далайд живж үхсэн юм болов уу? тийм ээ. Усан онгоц нь хөмрөөд үхэж далд ор. Ирээд үзээрэй. Үхсэнээ хараав? Яах гэж энэ газар сэлгүүцээд байгаа юм? Битгий мөрөөд. Ирээд үзээрэй, би ална даа. Би чамайг алаад, өөрөө үхнэ. Бүхнээ өгсөн ш дээ. Байгаа мөнгөө өгсөн. Энэ новш ямар хүүхэнтэй нийлсэн бол?  

 

 

Эр : Та маш их өртэй ш дээ. Миний гуйлтыг зөвшөөрөх юм бол таны өрийг би төлж өгье. Таны кинон дээр миний нутаг Ёнду гарсан. Яг л миний ул мөр шиг. Би ганцаараа биш юм шиг санагдсан шүү.

Эр1 : Хэзээ өгөх вэ?

Эр : Ёнду киногоор гарсан учраас, миний түүх ч гэсэн киногоор гарах боломжтой юм шиг санагдсан. Яагаав кинон дээр гол дүрүүд бүгд мундаг санагддаг ш дээ. Яс юман дээрээ бүгд л адилхан, хувиа хичээсэн байдаг. Хэзээ үхэх нь тодорхойгүй. Тийм болохоор, өөрийн ул мөрийг үлдээмээр байна.

 

 

Жан : Одоо Дунхуа ярих уу?

Эр : За, Зураг авалт хувиаарын дагуу явагдана. Дараа долоо хоног гэхэд зураг авалтын зөвшөөрөл гарна гэсэн.

Жан : Аан, ерөнхий ажлууд бүгд дууссанч, багаараа чухал санагдсан зүйлүүдийг тэмдэглэж нэгэнтэйгээ хуваалцаарай. Сцен тус бүрийн мэдрүүлэх зүйл, харилцаа, орчны гэрэл, өнгө, хүний сэтгэл хөдлөлийг маш тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Хувцаслалт, жижиг чимэглэлүүдийг ч гэсэн.

Эр : За, ойлголоо.

Эм : Багшаа нэг асуулт байна. Та үргэлж харагдах байдал чухал гэж хэлдэг ш дээ. Гэхдээ баримтат кино ертөнцийг харуулахдаа илүү үнэн бодит байдлаар харуудаг шүү дээ.

Жан : Мэдээж тийм байх магадлалтай. Гэхдээ баримтат кино ч гэсэн найруулагчийн чадвараас шалгаалж, сонирхолтой дотоод ертөнцийг харуулах боломжтой гэж бодож байна.

Эм : Гэхдээ надад жүжигчилсэн кино дэндүү хуурамч юм шиг санагдаад байна. Үнэнийг нуун далдалж, бодит байдлаас зайлс хийдэг ш дээ. Мөрөөдөл шиг.

Жан : Мөрөөдөл.

 

 

Эр : Хөөх энэ эрүүл мэндэд сайн ш дээ. Би чамд хөгжилтэй зүйл ярьж өгөх үү? Дээр үед Ёндун 1-р боомтод залилангийн хэрэг гарч байсан. Брокерууд Японруу дүрвэж буй хүмүүсээс мөнгө авч, шөнө нууцаар усан онгоцод суулгаад, үүрээр буулгаж өгдөг байсан юм. Шөнө харанхуй болохоор төөрөөд Японд биш  Ёндунд буулгаад өгчихсөн байдаг байгаа. Тэгээд энэ тухай сонинд бичигдсэн.

Жан : Хөгжилтэй юм. Ма Бугсүгийн түүх биш үү?

Эр : Найруулагчаа кино бүтээх хөгжилтэй байгаа биз?

Жан : Шаналалт.

 

 

Эр : Энэ гүүр анх олон босдог байсан. Одоо бол нэг л дээшилдэг болсон.

Эм : Та бүхэн аюулгүй байдлаа хангаж.

Эр : Та энэ үерүүгээ эргэж очихыг хүсдэггүй юу?

Жан : Тийм ээ.

Эр : Тийм гэхээр эргэж очихыг хүсэхгүй байна гэсэн үг үү?

Жан : Тийм ээ, эргэж очсонч адилхан байх.

 

 

Жан : Хөгжилтэй юм. Усан онгоцон дотор амьдардаг байж ээ.

Эр : Жижигхээн. Мөнгө зээлсэн хүн, мөнгийг маань аваад зугтчихсан.

 

 

Эр : Найруулагчаа, энд би багаасаа байнга ирдэг байсан. Ээжээ.

Эм : Өө чи ирээ юу? Ор ор, суу.

Эр : Та залуухан хэвээрэй байна шүү.

Эм : Ор. Олон юм ярилгүй.

Эр : Найруулагчаа, энэ газар үнэхээр амттай гүгбабтай газар шүү. Эгчээ хоёр гүгбаб өгөөч.

Эм : Гүгбаб идэхээр ирсэн үү?

 

 

Эр : Профессор оо. Профессор оо.

Жан : Яасан бэ?

Эр : Та энд ийм байдалтай байж болохгүй. Одоо захирал.

Жан : Ойлголоо. Ёоох.

 

 

Эр : Багшаа, дээд ангийн ах зөвлөсөн юм. Талбар дээр удирдах хэлстэст ажлын байр гарсан гээд. Тэнд ажиллаж байгаад уран бүтээлээ дараа хийвэл.

Жан : Дунху, одоо энэ чамд чухал биш ш дээ. Эхлээд өөрийнхөө бүтээлийг дуусга. Дараа талбар дээр хангалттай ажиллах боломжтой.

Эр : Найруулагчаа би байна. Найруулагчаа энэ. Аль нь зүгээр байна сонгоод өгөөч.

Жан : Энийг хаанаас олсон юм?

Эр : Хэлэхээс ичиж байна л даа. Кинотой холбоотой зээлдэгч, хүүгээ өгөхгүй болохоор үүнийг аваад ирлээ. Таны кино. Энэ мөн байх тэ?

Жан : Хөгжилтэй юм. Миний киног үздэг хүн байдаг гэхээр.

Эр : Тийм байгаа биз? Тэр зээлдэгч их хачин хүн байсан.

Эм : Ямар хачин юм бэ? тийм ээ, тийм. Яасан бэ?

 

 

Жан : Ёнсанд хэзээнээс амьдарсан бэ?

Эр : Бага сургуульд байхаасаа. Манай ээж Ёмдугийн усан онгоцны үйлдвэрт тас тас дээр ажилладаг байсан юм.

Жан : Тас тас аа?

Эр : Тас тас гэдэг нь алхаар усан онгоцны зэвэрсэн хэсгийг унагаадаг ажил юм. Энийг тас тас гэдэг байсан.

Жан : Аан.

Эр : Найруулагчаа, та аль нутгийнх вэ?

Жан : Сугчу. Бага байхад, аав маань Сугчу-д зургийн студи ажиллуулдаг байсан юм.

Эр : Студи уу? хөөх, та багаасаа л бусдаас өөр байж ээ. Өрөнд ороод орон гэргүй болчихсон уу? Сургууль дээр майханд байхыг чинь харсан. Та киноноос гадна ямар хоббитой вэ?

Жан : Харин л дээ. Дуу сонсох. Би багадаа хөгжимд сонирхолтой байсан юм. Гэрийхэн маань зөвшөөрөөгүй.

 

 

Эр : Энийг уучих. Согтохгүй, өглөө шартахгүй. Хэпайстос гэдэг нэртэй сэргээш ундаа сонсоогүй юу?

Жан : Энэнээс болж эрхээ хасуулсан гээ биз дээ? Надад хэрэггүй ээ.

Эр : Найруулагчаа, таны киноны “нэр шувуу алтан завь зурдаг” билүү

Жан : Шувуу будааны завь зурдаг.

Эр : Нээрээ тийм л дээ. Гэхээ ширхэгч шувуу гараагүй.

Жан : Тийм ч юм уу?

Эр : Будааны завь гэдэг үгний утга юу вэ?

Жан : Харин ... юу гэхээр шувуунууд үргэлж хөдөлгөөнтэй байдагч, тогтсон чиглэлээс ангижирч чадахгүй, нэг газраа эргэж ирдэг гэсэн утгатай. Яг л будаа зөөдөг завь шиг.

Эр : Тэгвэл будааны завь их чухал агуулга байна.

Жан : Онц зүйл биш ээ. Гадаадад суралцаж ирээд, Согчуруу нутагтаа очоод ирсэн юм. Миний төрсөн газар алга болж, байрнууд баригдсан байсан. Тэгээд л алга болсон нутгаа хайж буй эрэгтэйн тухай бичиж эхэлсэн. Бас лекц уншиж байхдаа, кино бүтээдэг эрэгтэйн тухай бичсэн, тэгээд л энд сууж байна. Би яагаад тэгэж их бүтээхийг хүссэн юм бол? нэгэн цагт кино хийхийн тулд, шувуутай хөөцөлдөснөөс болж юу ч хийж чадаагүй. Найз бүсгүйдээ ч хаягдсан. Оюутнууддаа юу заахаа ч мэдэхээ байсан.

 

 

Эр : Найруулагчаа, энийг уу.

Жан : За.

Эр : Зөндөө загас барьсан уу?

 

 

Эр : Энэ дууг амьдарлынхаа хамгийн хэцүү үед зохиосон.

Дуу : Элсэн цөлд аялаж байна. Ам хатаж байна. Амрах ч боломжгүй, өөрийн сонголтгүй аялалын зам.

Эр : Найруулагчаа, тэрүүгээр боомтруу эрэгчихээрэй.

Дуу : Ам хатаж, усыг үгүйлнэ. Тагтны мухарт хаягдсан савтай цэцэг шиг. Хатаж буй цэцгийн навч болж хувирсан надад ус хэрэгтэй. Миний бүхий л биеийг чийглэж өгөх.

 

 

Эр : Болгоомжтой.

Эр1 : Уучлаарай, миний буруу, би явуулна аа.  

Эр : Новш минь чи үхэхийг хүсээ юу? Энэ анхных биш ш дээ.

Эр1 : Уучлаарай, би явуулна.

Эр : Новш минь чи хэд дэх удаагаа ингэж байгааг мэдэж байна уу?

Эр1 : Удахгүй явуулна аа.

Эр : Ахиж ингэх юм бол чамайг зүгээр өнгөрүүлэхгүй шүү. Ойлгосоон?

Жан : Өө.

 

 

Эр : За, за ахаа. Маш сайн шийдсэн. Санаа зовох хэрэггүй ээ. За, за.

Жан : Дөнгөж сая арай дэндүүлж байгаа юм биш үү?

Эр : Үгүй, би зүгээр айлгасан юмаа. Гар хүрээгүй байхад айгаад зугтчихлаа. Ямар уддаг юм бэ? Найруулагчаа, хөдлөөрэй.

 

 

Эр : Ирчихсээн, ирсэн. Ойлголоо.

 

 

Эр : Хурдал новш минь. Бушуухан тийшээ ор. Новш гэж. За, хөөе та нар хоёр талын гүүрийг яг хаасан биз? Юу? Ойлголоо. Бас олон олтлоо ахад хэлж болохгүй шүү. За юу? За. Хараал ид. Хүн алуулах гээд байх юм? Ах мэдвэл баларна даа.

Жан : Энэ арай, хүний наймаатай төстэй зүйл юм биш биз?

Эр : Тийм биш ээ. Бид тэднийг хамгаалахгүй бол хууль бус оршин суугч гээд нутаг буцаана. Мөнгө хураахаар ирсэн ш дээ.

Жан : Тэгээд яагаад тагнаад байгаа юм? Хорьж цагдаж, гадаад паспортыг нь булааж аваад.

Эр : Тэр тухайд, бидэн дээр байгаад яахав дээ. Түр тусалж байгаад, байгууллагуудаас мөнгө аваад өгчихвөл болох нь тэр. Найруулагчаа, энд түр хүлээж байгаарай.  

Жан : Хөөе, хөөе. Түр хүлээгээрэй. Хүлээгээрэй. Ёоох, ёооё.

Эр : Найруулагчаа.

Жан : Болохгүй ээ, орхичих.

 

 

Эр : Чирээд яв. Яв яв.

 

 

Эр : Энэ хэсэг дээр дуу оруулна. Зомбинуудын хашихрааныг тусд нь бичнэ.

Эм : Бас энэ үед дуу бага багаар нэмэгдэнэ. Салхины чимээ, алсаас сонсогдох шар шувууны чимээ. Үргэлжлүүлээд хөлийн чимээ сонсогдоно. Багшаа. Багшаа.

Жан : За, уучлаарай. Ахиад нэг хэлээд өгөөч.

Эм : Дуу эхэлнэ. Салхины чимээ, алсаас сонсогдох шар шувууны чимээ.

 

 

Эм : Сайн байнау у?

Жан : Өө, Чэсом.

Эм : За.

Жан : Яаж байна? Ажил хэр байна?

Эм : Гайгүй ээ. Гэхдээ, би киногоо зүгээр баримтат кино болголоо.

 

 

Эр : Уучлаарай, Паг Санмин мөн үү?

Жан : Тийм ээ.

Эр : Цагдаагийн газраас явж байна. Ким Мапуг таних уу?

Жан : Тийм ээ.

Эр : Хамт цагдаагийн газарлуу яваад өгөөч.

Жан : Үгүй, би яагаад.

Эр : Очоод ойлгоно оо. Явъя.  

Жан : Үгүй.

Эр : Хамт явъя. Хэдэн асуулт асууна аа.

 

 

Жан : Амьд хүн, сэтгэл зүйн бүх түгшүүрээс чөлөөлөгдөхийн тулд, яах ёстой вэ?

Эр : Харин л дээ. Гөлийх.

Жан : Ингээд үү?

 

 

Эр : Жүжигчин ийшээ өнгөрөх асуудалгүй юу?

Эм : Тийм ээ.

Эр : Тэгвэл. Аан за.

Эр1 : Одоо үзэх үү?

Эр : Тийм ээ. Одоо үзье.

Эм : Явлаа шүү.

Эм1 : Нэг үзье.

Эр1 : Энүүгээр алхаад үз.

Эм : Тэгвэл эхлэх үү?

Эр : Гэрэлтүүлэг хэвийн үү?

Эм1 : Тийм ээ, болно.

Эр : Тэгвэл эхний ээлжинд зүгээр оролдоод үзье. За.

Эр1 : Ойлголоо.

Эм : Хурдан үзье.

Эр : Ийшээ.

Эм : За яваарай.

Эр : Явлаа шүү.

Эм : За.

Эр1 : Орж байна уу?

Эр : Дуу өгөөрэй.

Эм : Гэрэлтүүлэг.

Эр : Камер.

Эр1 : Мик.

Эм : Сцен 2-н 1.

Эр : Бэлдээд, бэлдээд. Явлаа. Болсон.

Эм : Гарчихлаа.

Эр : Үзье.

 

 

Эр : Багшаа, үнэндээ бол. Миний бичсэн зохиол, миний тухай биш юм шиг байна. Юу өгүүлэхээ мэдэхгүй юм. Би зүгээр гадаад явчих уу? тэнд цагийн ажил хийж, кино үзээд.

Жан : Энэ ч бас муугүй сонголт. Гэхдээ гадаадад суралцаж байхаар, оронд нь аялалаар явж ирээд, энд өөрийнхөө киног хий.

Эр : Та яагаад гадаадад сурсан бэ?

Жан : Яахав, Франц соёлын төвд өдөр бүр кино үзэж, Франц хэл сурсан. Дараа нь зүгээр, зүгээр л явчихсан.

Эр : Гэхдээ ингэж асууж болох эсэхийг мэдэхгүй байна. Тэнд юу сурсан бэ?

Жан : Харин л дээ. Юу сурсан юм бол? Ганцаардал юм болов уу?

Эр : Багшаа, би таниас өөр замаар явмаар байна.

 

 

Эм : Ууцгаая.

Эр : Хөөх.

Эм : Дунхуа ахаа.

Эр : За.

Эм : Та хурдан кино найруулагч болоод намайг гол дүрийн жүжигчин болгож өгөөч.

Эм1 : Хөөе Дунхуа ахын аав аль хэдийнээ ажил олчихсон.

Эм : Айн?

Эр1 : Новш гэж, гоё юмаа. Тийм аавтай.

Эм : Энэ юу гэнэ үү?

Эр1 : Хөөе би юу юм? Би гурав улирч байна. Амьдрал дуусах нь ээ.

Эм2 : Мингён чи сонгон шалгаруулалтанд орсон яасан?

Эм : Яахав дээ. Би ч гэсэн дууссан. Продюсер нь, сонгон шалгаруулалтын дараа уушийн газар дуудахаар нь очсон юм. Найруулагчийн хажууд сууж байсан чинь, миний хундагыг дүүргээд л байсан. Хэдэн хундгийг уучихаад, Пүсанруу буцах ёстой гээд босох гэсэн боловч, продюсер нь явуулдаггүй ээ.

Ху : Хөөх. Тэгээд?

Эм : Яахав дээ. Өрөө захиалаад өгье хоноод яв гэсэн. Найруулагчид таалагдсан учраас сонгогдоно гэсэн.

Ху : Хөөе.

Эм : Нээрээ юу?  

Эр1 :  Бүүр цайчихсан юм биш үү?

Эм : Нэг л биш санагдаад, зүгээр хүрээд ирсээн.

Эр1 : Сайн байна. Эмэгтэй жүжигчдийг бүгдийг нь ингэж сонгодог юм байхдаа.

Эм : Мэдэхгүй ээ. Гэхдээ, ахиад ийм зүйл тохиолдвол татгалзаж чадахгүй байж магадгүй.

Эм1 : Юу солиороод байгаа юм?

Эм : Яасан? Та намайг жүжигчин болгож өгөх юм уу?

Эр1 : Үгүй л дээ.

Эм : За тээр.

Ху : Яадагч байсан тийм аргаар болохгүй.

Ху : Хөөе би жүжигчин болгож өгье.

Эм : Нээрээ юу?

Эм1 : Больж үз. Та хоёр өөрсдийгөө хичээ.

Эм : За мартаад ууцгаая. Төлөө.

Эр : За ааваа, одоохон.

Эм : Тэгэхээр, хичээл хийсний хэрэг байна уу? их сургууль ажилд орох дамжаа шиг л болсон.

Эр1 : Хөөе сайн бүтээл хийхэд мөнгө хэрэгтэй.

Эм : Тийм ээ.

Эр1 : Бодит байдал дээр.

 

 

Эр : Ёстой нээрээ, та нарыг алдаад байхаар таарахгүй байна ш дээ.

Эм : Чи өөрөө адилхан хэсэг дээр алдаад байна ш дээ. Ахиад үздээ.

Эр : Би алдаагүй шүү. Чи хэлсэндээ байхгүй 21 дээр алдчихлаа.

Эм : Уучлаарай гэж хэлсэн ш дээ. Аавд баригдаад тэгсэн юм.

Эр : Ёстой нээрээ.

Эр1 : Тайвшир.

Эм1 : Битгий гомд л доо. Энэ жаахан болохоор ингэж аашилж байгаа юм. Ойлгоорой. Ахиад үзье.

Жан : Хэн бэ?

Эр : Илгээмж. Паг Санмин мөн үү?

Жан : Тийм ээ.

 

 

Эм : Яг одоо гүүрний аюулгүй байдлыг шалгаж байгаа тул, иргэд аюулгүй байдлаа бодож, машинаас гарахгүй байхыг анхаарна уу.

Жан : Тэр гадаад эмэгтэй.

Эр : Айн?

Жан : Зугтсан эмэгтэй.

Эр : Аан тэр хүүхэн үү?

Жан : Яасан бэ?

Эр : Намайг түүнийг барихад та садаа болсон ш дээ. Найруулагчаа, би яагаад Ёмдугаас явж чаддаггүй гээч? Жаахан байхдаа үхсэн охин дүүгээ мартахгүй гэж. Одоо ч гэсэн маш тод санадаг. Нүд нь нээлттэй нас барсан охиныг чандарлаад, далайруу цацсан. Мангар охин. Намайг түр явсан хойгуур, загастай андуурч, хортой зүйл идээд нас барчихсан. Тэрнээс болж ээж маань ч гэсэн, үргэлж далай харахаараа уйлдаг. Дүү дээр очихыг хүсдэг.

 

 

Жан : Хөөе эгчээ.

 

 

Эм : Сайн ажиллаа.

Бичиг : Аз жаргал кино шиг дөхөж ирээд, тамхины утаа шиг сарнин алга болсон.

-                    Тэр өөрийн ул мөр, дүрийг кино болгон үлдээхийг хүссэн байх.

-                 Хана бүр тольтой байдаг шиг, түүний дүр толинд туссан би байж магадгүй.

Жан : Өнөөдрийг хүртэл кино бүтээхдээ. Анхны бөгөөд 2 дахь киног хийхэд, зохион бүтээгчийн догдлол, хүлээлт маш их хэрэгтэй байсан. Сэтгэл хөдлөлийг яаж илэрхийлэх үү гэдэг тэр үеийн хамгийн том асуудал байсан. Харин одоо өөрийг бодож байна. Одоо ч хамаагүй өөр арга олвол яах бол? гэж бодогдсон. Тодруулбал, бусдын амьдарлыг сэдэв болгохоос илүүтэй, одоо байгаа өөрийн амьдрал. Би юуны тулд амьдарч байна вэ? гэдэг асуултыг тавьмаар санагдсан. Миний хамгийн их хийхийг хүссэн ямар нэг зүйл. Энэ миний дотор оршсоор байгаа. Дотор байгаа сэтгэл хөдлөлийг өөрөөр илэрхийлэх. Одоо бол ингэж цэг тавихыг хүсэж байна.

 

 

Эр : Аяархан. Ахиад жаахан аяархан.

Бичиг : Сүүлчийн зураг авалт.

 

 

 

Тийсер

Эр : Та киноноос гадна ямар хоббитой вэ?

Жан : Харин л дээ. Дуу сонсох. Би багадаа хөгжимд сонирхолтой байсан юм. Гэрийхэн маань зөвшөөрөөгүй.

Эр : Энийг уучих. Согтохгүй, өглөө шартахгүй. Хэпайстос гэдэг нэртэй сэргээш ундаа сонсоогүй юу?

Жан : Энэнээс болж эрхээ хасуулсан гээ биз дээ? Надад хэрэггүй ээ.

Эр : Найруулагчаа, таны киноны нэр “шувуу алтан завь зурдаг” билүү

Жан : Шувуу будааны завь зурдаг.

Эр : Нээрээ тийм л дээ. Гэхээ ширхэгч шувуу гараагүй.

 

 

Төгсөв.

Back to episodes Go home