Family Affair

Эр : Сүйт бүсгүйг урьж байна.

Эм : Үгүй, дампуурах тэндээ л юм байгаа биз. Цалингаа авмаар байна ш дээ.

Ми : Хөөе, арай засвар дууссаны дараа өгнө гэх юм биш биз дээ? Хүмүүс гэрлэхгүй байхад яагаад засварын ажил хийдэг юм бол?  

Эгч : Хөөе тийм биш ээ. Гэрлэсэн ч гэсэн ийм газар хийдэггүй болохоор л тэр. Тийм биш гэж үү?

Ми : Та тэр болтол юу хийх гэж байна? Буцаад нээсэн ч ахиж гэрээ байгуулахгүй, туслан гүйцэтгэх компани ашиглана гэсэн яриа байна лээ.

Эгч : Би ч гэсэн мэдэхгүй байна аа.

Эм : Эгчээ, эгчээ та ээмгээ хаанаас авсан юм? Гоё юмаа.

Ми  : Би зүгээр захаас авсан ш дээ. Таалагдаж байна уу?

Эм : Тийм ээ, гоё юм.

Ми : Чи авах уу?

Эм : Нээрээ юу? Би авч болох юм уу?

Эгч : Тийм ээ. Чи Жонүгийг танина даа. Цаадах чинь буяны байгууллагад орсон, давгүй байна гэсэн. Тэнд ч ороход ч гэсэн сургалтанд сууж сертификат авсан байх ёстой юм гэнээ.

Эм : Жаахан эвгүй юм биш үү? шөнө ажиллана ш дээ.

Эгч : Хөөе, хүн зөвхөн шөнө үхдэг гэж бодоо юу? Энэнээс ялгаагүй ажил ш дээ. Харин ч дээр байна гэсэн. Хүмүүс нь ааш зан сайтай, харагдах орчин сайхан. Цаашид хүмүүс гэрлэхээс илүү үхэх байх шүү.

Эм : Хэдүүлээ хамтдаа мэргэн хүн дээр очих уу? та тийм газар сайн мэддэг ш дээ. Таньд сайн хүн байхгүй юу? Мижон эгчээ.

Эгч : Хөөе хөөе энэ үзүүлье гэнэ ээ.

Ми : Би сүүлийн үед тийм газар очихоо больсон. 

Эгч : Үзүүлж байхаар, тараад сайхан гарах юм уу? Айн? Эгч нь даая.         

Эм : Тэгье.

Ми : Би явахгүй ээ.

Эм : Эгчээ яагаад вэ? хамт явъя.

Ми : Үгүй ээ, би одоо уухгүй. Согтохоороо дандаа алдаа гаргадаг. Би ч гэсэн биеэ бодъё.

Эгч : Хөөх чи нэг л биш дээ. Чамд ямар нэг зүйл байна даа.

Ми : Үгүй ээ, тийм юм байдаг бол сайхан л байна.

Эгч : Ёстой нээрээ.

 

 

Эм : За тээр, юу ч мэдрэхгүй байгаа биз? Чи лав биш ээ.

Ми : Мөн гэсэн шүү. Би өөрөө мөн гэж байхад яагаад байгаа юм?

Эм : Би чамаас мөнгө салгахыг хүссэн бол, аль хэдийнээ бусдын адил мөн гээд сууж байгаа. Ойлгов уу?

Ми : Мөнгө асуудал биш ээ. Надаас болоод манай гэр бүлд муу зүйл тохиолдох юм бол би энийг тэвчиж чадахгүй ээ.

Эм : Хаанаас юу сонсоод ингэж байгааг мэдэхгүйч, чамд онгод сахиус байхгүй. Одоо больж үз. За юу?

Ми : Та юу мэддэг гэж ингээд байгаа юм? Би, би аргаа бараад л ингэж байна ш дээ. Надаас болж хөөрхий дүү нар, аав маань яах болж байна аа?

Эм : Зүгээр л. Сэтгэл гутралын эм ууж, эмчилгээ хийлгэ. Эмнэлэгт үзүүл. Хөөе, уйллаа гээд юу ч шийдэгдэхгүй.

Ми : Яагаад байгаа юм? Би өөрөө хүсэж байна яагаад?

Эм : Таньд хэцүү байгааг ойлгож байна л даа. Онгодгүй байна ш дээ. Чи бөө болох хүн биш ээ. Ээж чинь авах байсан юм. Ээж.

 

 

Рим : Өө, энд юу хийж байгаа юм?

Кён : Энд байхаар нь л.

Рим : Юу хийсэн юм?

Кён : Авах юм үлдэж үү гээд.

Рим : Ийм жижигхэн газар юу үлдэв гэж?

Кён : Салхитай хүйтэн байна, яах гэж гарч ирсэн юм? Гэртэй байж байхгүй.

Рим : Чамайг өөр хүүхэнтэй уулзаж байх вий гээд гараад ирлээ.

Кён : Ёстой нээрээ.

Рим : Яасан? Нууцаар уулзаад үзээч.

Кён : Ахиж чамайг зовоохгүй ээ.

Рим : Больж үз. Бодохоос дургүй хүрээд байна.

Кён : Тэр хүнтэй тийм харилцаатай байгаагүй ээ.

Рим : За болно гэсэн шүү.

Кён : Ойлголоо.

Рим : Урд нь аймар жижигхэн санагдаад байсан. Хамаг юмаа зөөчихсөн чинь, овоо том юм гээч? Чи санаж байна уу?

Кён : Юуг тэр вэ?

Рим : Чи анх аавын зургийн студид ажиллахаар ирэхдээ. Хөөх. Тэр үед үнэхээр даруухан байсан.

Кён : Одоо даруухан биш үү?

Рим : Үгүй ээ, даруухан. Сайхан сэтгэлтэй болохоор тэр хүүхэнтэй хамт ууланд гарсан байх тэ?

Кён : Ёстой нээрээ. Хүүхэд сонслоо. За.

Рим : Утсаа авахгүй байж болох ш дээ. Гайгүй биз.

 

 

Бичиг : Мижон.

 

 

Жэ : Хөөе чи, нээрээ салчихсан юм уу?

Эр : Цаадах чинь Сөүл явна гэж байна лээ. Илсан ч билүү, том дамжааруу. Дамжааных нь нэр юу билээ? Ингэхэд чи, яагаад маргалдчихсан юм?

Жэ : Маргалдаагүй.

Эр : Тэгээд яагаад салчихсан юм?

Жэ : Салаагүй гээд байхад даа.

Эр : Тэгээд яасан юм?

Жэ : Би буруу зүйл хийчихсэн юм.

 

 

Жэ : Юу хийгээд байгаа юм?

Ми : Зүгээр л, нойр хүрээд зүйрмэглэж байлаа. Хэд болж байна?

Жэ : Яасан? Яах гэж ирсэн юм?

Ми : Чамд би ямар их санаа зовсон гээч? Утсаа авахгүй юм.

Жэ : Санаа зовоод айлд нууцаар орж ирж ээ?

Ми : Айл аа? хөөе цор ганц эрэгтэй дүү нь утсаа авахгүй болохоор эгчийнх нь санаа зовоод ирж байхад, айл аа? Би чамд ямар нэг муу зүйл болж гэж бодоод, ямар их айсан гээч?

Жэ : Гуйя л даа. Та ямар ээж үү? тэгээд ч би хүүхэд биш. Намайг тайван орхилдоо.

Ми : Чамд ямар нэг зүйл тохиолдоо юу?

Жэ : Юу ч болоогүй. Ганцаараа баймаар байна.

Ми : Чи угаасаа ганцаараа амьдардаг ш дээ. Найз охиноосоо салаа юу? 

Жэ : Гуйя явчих тэгэх үү? гуйя эгчээ, яв.

Ми : Хнн. Чи ямар муухай юм бэ? Чи аавыг эргэж очоогүй тэ?

Жэ : Эмч нь гайгүй гэсэн. Хөлөө булгалсны төлөө.

Ми : Ойлголоо, амьд байгаа бол болоо. Явлаа.

Жэ : Ийм орой яаж явах гэж байгаа юм?

Ми : Холбоогүй бол эсэн мэнд байгаа гэцгээдэгч, хэдүүлээ холбоотой амьдаръя л даа. Хаалга татаад там гэдэг. Цөөхөн ам бүлтэй байж, богино амьдралд бөөндөө амьдаръя. Ойлгов уу?

 

 

Эр : Мэдээжийн юмыг. Хурдлаарай.

Кён : Сайн байна уу?

Рим : Сайн байна уу?

Эр : Өө, гадуур яваад ирж байгаа юм уу?

Кён : Хүнсээ цуглуулчихаад ирж байна.

Эр : Аан.

Кён : Ажил сайн уу?

Эр : Хэцүү байна аа. Нээж амжаагүй байж, үхэх нь ээ.

Кён : Кафегаа яаж нэрлэх гэж байна?

Эр : Тэрийг ч гэсэн бодож л байна. Гоё нэр байгаа бол санаа өгөөч. Айн? Хүмүүст мартагдахгүй тийм нэр байдаг даа.

Кён : Харин л дээ. Бид хоёр сайн.

Эр : Байхгүй бол яахав дээ. Танай зургийн студийн нэрийг ашиглалаа шүү.

Рим : Өө, тэгвэл хэрэглээний төлбөр өгөх ёстой. Яасан бэ? сүүлийн үед нэр хүртэл үнэтэй болсон.

Эр : Оронд нь би дандаа үнэгүй кофегоор дайлж байя.

Рим : Нээрээ биз?

Эр : Нээрээ байлгүй яах юм? Хэзээ төрөх вэ?

Рим : Үгүй яахав, өөрийнхөө хүссэн өдөр гарах байлгүй дээ.

Эр : Тийм үү? нэр бодсон уу?

Кён : Тайван бодож байгаад нэр өгнө дөө.

Эр : Хүүе юу яриад байгаа юм? Айн? Танайх эхлээд нэр бодох хэрэгтэй юм байна. Айн?

Кён : За бид хоёр явъя даа.

Эр : Аан за, баяртай.

Кён : За баяртай.

Рим : Баяртай.

Эр : Баяртай. Өө нээрээ. Хүлээгээрэй, түр хүлээгээрэй.

Рим : Ёстой өөрчлөгдөхгүй хүн юмаа тэ?

Кён : Тийм ээ.

Эр : Энэ.

Рим : Энэ чинь.

Кён : Баярлалаа.

Рим : Баярлалаа.

Эр : Баяртай.

Рим : Явлаа. Эд нар бүгд ийшээ илгээгдэж ээ. Хаягаа сольё тэ?

Кён : Тэгье ээ.

Рим : Энэ минийх, энэ чиний нэр дээр ирсэн байна. Энэ хөөх. Ангийхан аавын оршуулгын ёслолд ирээгүй байж, яагаад мөнгө хураагаад байдаг юм бол? Айн? Яасан?

Кён : Айн?

Рим : Юу юм?

Кён : Юу ч биш.

 

 

Эр : Настай хүн гээд хүүхдийг буруутгаад байхаар, би ч гэсэн хэрэндээ уурлаад, тухайн үед.

Кён : Үгүй хэдий тэглээ гээд, настай хүн үг хэлсэн гээд тэгэж дайраад байхдаа яадаг юм?

Эр : Би зүгээр болно, цаашаа гээд түлхсэн юм. Уучлаарай.

Кён : Өдий зэрэгтэй байгаа нь их юм. Ийм настай хүн хальтарч унаад. Үхсэн бол яах юм? Айн?

Эр : Уул нь тийм хүүхэд биш ээ. Их зөөлөн хүүхэд. Хүүхдүүдээ буруу хүмүүжүүлсэн миний буруу. Та энийг ав.

Кён : Үгүй ээ, ингэх хэрэггүй. Манай аавд тохиолдсон зүйл учраас, хүүхдийн үүргээ биелүүлнэ. Та ч гэсэн аавтай ш дээ. Бид ч гэсэн хүн.

Эр : Та ганцхан удаа уучлаач дээ. Тэгэх үү? ганцхан удаа.

 

 

Эм : Гуйя.

Ми : Энэ хүртэл ирчихээд мөнгө нэхээд л байх уу? ахиж мөнгө нэхэх юм бол мэдэж байгаа биз? Ёстой нээрээ.

Эм : Та цагийн ажил хийх хэрэггүй гэсэн биз дээ? Гэрийн ажил хийж байгаа юм чинь, мөнгө өг л дөө. Яасан?

Ми : Чи мөнгөөр яах гэж байгаа юм? Чи чинь сурагч ш дээ. Айн? Ядарсан айлын хүүхдүүд ажил хийхгүй хичээл хийхийг хүсдэг гэсэн. Чи жаахан юм байж, одооноос мөнгө үрээд сурчихсан шүү. Хэмнэх хэрэгтэй ш дээ.

Эм : Би хээзээ хэрэггүй зүйлд үрж байсан юм? Та өөрөө хачин зүйлд хамаг мөнгөө аваачиж өгчихөөд.

 

 

Ми : Ойрдоо аав нэг л хачин байна.

Кён : Аав угаасаа л хачин ш дээ.

Ми : Үгүй ээ, хэд хоногийн байхаа. Зурагт үзэж байгаад надаас асуусан “үхэл” гэж юу вэ гэж.

Кён : Үхэл ээ?

Ми : Тийм ээ, үхэл гэж ямар утгатай вэ гэсэн.

Кён : Настай хүмүүс хөгшрөхөөрөө бүгд тэгдэг. Гайгүй байхаа. Ав. Студид ирсэн байна лээ. Өөр хаяг мэдэхгүй болохоор.

Ми : Пажү. Их хол амьдарч байх шив. Заяаны хосууд юмаа. Ярьсан юм шиг хамтдаа эмнэлэгт хэвтсэн байна.

Кён : Гайгүй байх тэ?

Ми : Гайтай бол санаа зовох гэж үү? Энэ бүхний дараа ямар нүүрээрээ ингэж байна аа? энэ одоо юу юм? Хүүхдийн тоглоом биш дээ. Ганц хоёрхон өгүүлбэр. Ямарч сэтгэл алга.

 

 

Ман : Тийм ээ, манай эхнэр зугтсан. Муу новш, арчаагүй новш.

Эр : Хөөе хөөе ёстой нээрээ.

Ми : Болно. Эмнэлэгт яагаад байгаа юм?

Кён : Ааваа, ааваа тайвшир, тайвшир. Зүгээр зүгээр. Уучлаарай, уучлаарай.

Эр : Юу болсон юм?

Эм : Мэдэхгүй ээ, хажуу талын ах зурагт үзэж байгаад амандаа бувтанасан юм. Өвөө гэнэт. Тэр ах зурагт ярьж байсан. Би ч гэсэн мэдэхгүй ээ.

Ман : Миний хүү, ээж чинь залгасангүй юу? Айн? Юу гийгүүлсэн гэж гэрээс яваад, хамраа ч цухуйлгахгүй байгаа юм? Би Чанвонруу ажиллахаар явна гэхэд.

Ми : Ааваа.

Ман : Хөлийг нь хуга цохиод.

Ми : Яагаад ингэж их асгаа вэ? Хэвт.

Кён : Хөлөө дээшээ.

 

 

Рим : Яагаад? Ир гэснийг бодоход ямар нэг зүйл өгөх гэж байгаа юм биш үү? 

Кён : Өвдсөн болохоор эргүүлэх гээд тэр биз. Таатай зүйл болоод дуудаагүй нь мэдээж ш дээ.

Рим : Ганцаараа амьдардаг гэлүү?

Кён : Эрэгтэй хүнтэй хамт амьдарч байгаа. Нөгөө яагаав.

Рим : Аан. Нээрээ тийм. Дүүгийн чинь ослын нөхөн төлбөр. Тэр мөнгийг ээж чинь авсан гэлүү? Танай ээж бас хатуу юмаа. Хүн яаж тэгэж чадаж байна аа? Хуучны асуудал тулдаа гайгүй өнгөрсөн. Одоо тэгсэн бол сүйд болж байхгүй юу? Яаж хүүхдийнхээ нөхөн төлбөрийг. Жаахан дээшээ, уучлаарай. Яадагч байсан чиний ээж ш дээ. Уучлаарай.

Кён : Зүгээр ээ.

Рим : Бодох тусам тийм биш гэж үү? Дуудсан юм чинь, боломжийг ашиглаж очоод, хэдэн цаас аваад ирээч.

Кён : Өнгөрсөн явдал ш дээ.

Рим : Би очих уу?

Кён : Ийм биетэй хаашаа явна гэж?

Рим : Хэвтээд байвал бачимдаад байна. Салхинд гарсан гэж бодоод очоод ирье. Аялал гэж бодоод. Тэгэх үү? Гомдолтой биш байна гэж үү? мөнгө хэрэгтэй ш дээ.

Кён : Одоо болно.

Рим : Бодоод үз л дээ.

Кён : Юу бод гэж, тэгэх шаардлагагүй. Удахгүй төрөх гэж байж, надгүйгээр яах болж байна?

Рим : Надад санаа зовж байхаар, цаашид юу идэж амьдрах вэ гэдэгтээ санаа тавь.

Кён : Зургаас өөр зүйл сураагүй хүн юу хийв гэж. Би ч гэсэн тэр тухай бодоод л байна.

Рим : Хорвоо дэндүү хурдан өөрчлөгдөж байгаа болохоор, шинээр эхлүүлэхээс айж байна.

 

 

Эр : Хоол идсэн үү?

Хёнжүн : Тийм ээ.

Эр : Хоол ид. Нааш ир, цуг идье.

Эр2 : Хэрэв шоронд орчихвол олдохгүй хоол шүү.

Эр3 : Хөөе хөөе.

Эр : Хөөе зүгээр ээ, сайн байсан. Эр хүн хэрэг тарих зүгээр ш дээ.

Эр2 : Би Хёнжүнаас тийм ааш гарна гэж бодоогүй. Тэр өвгөн ч гэсэн айсан байхдаа.

Эр3 : Гэхдээ тэр өвөө эмнэлэгт хэвтсэн гэлүү?

Эр : Болно гээд байхад даа. Чи хаачих гэж байгаа юм? Хаачих гээ вэ? хөөе эд нар тоглож байгаа юм.

Эр2 : Хурдан буцаад ир. Уучлаарай.

Эр : Орхи.

 

 

Охин : Сууж байгаад ид л дээ.

Ми : Зүгээр ээ. Босоогоороо идвэл илүү сайн шингэдэг.

Охин : Гуйя.

Ми : Ганцаараа идэхэд ямар хамаатай юм? Хамт иддэг ч юм шиг.

Кён : Холд холд. Ийм зүйлээ захиалгаар авч бай л даа.

Ми : Дэлгүүрээс 40000воноос илүүг төлж байсан.

Кён : Ус өгөөч. Хүйтнийг ууя л даа. 

Ми : Байхгүй ээ. Чи Жэ-Ёнд захианы тухай хэлсэн үү?

Кён : Үгүй ээ, яасан?

Ми : Хоёулаа тийшээ хальт очоод ирэх үү?

Кён : Хаашаа?

Ми : Эмнэлэг. Пажү гэлүү? Сөүлийн дээр тэ?

Кён : Тийм ээ, гэхдээ Жэ-Ёнтой хамт уу?

Ми : Тийм ээ. Пүсанаар дайраад бүгдээрээ хамт яваад.

Охин : Ээжээ, хаачна гэнэ ээ?

Ми : Харин ээж, нагац ах хоёр нь нэг тийшээ

Охин : Ээжээ, ахиад хачин газар очиж бөөлүүлэх гэж байна уу? боль л доо.

Ми : Хөөе, чи яагаад юм л болвол бөөтэй холбож боддог юм? Үгүй ээ.

Охин : Тэгээд хаачих гэж байгаа юм?

Ми : Тийшээ, хамаатныд очоод ирнэ. Хол болохоор чи гэртэй үлд.

Охин : Худлаа яриад, ээжээ та одоо бөөгийн шашин сонирхохоо боль л доо. Би таныг тийм газраар явуулахыг хүсэхгүй байна.

Ми : Чи чинь яагаад байгаа юм?

Охин : Өвөө ч гэсэн таныг ахиж тийм газраар явбал хохино шүү гэж хэлсэн. Нээрээ шүү.

Кён : Миний дүү, тийм биш ээ. Ээж ах хоёр нь таньдаг хүнтэйгээ уулзах гэж байгаа юм. Нагац ахдаа итгэж байгаа биз дээ? Айн?

Охин : Явах юм бол надад мөнгө өгөөд яв.

Ми : Ямар мөнгө.

Охин : Таныг явчихвал би ганцаараа юу идэх юм? Мөнгө.

Ми : Хөөе, өдрийн хоолоо яая гэж байхад ямар юмны чинь мөнгө. Чамд мөнгөгүй үхсэн хүний сүнс наалдчихаа юу? Ам нээх бүртээ мөнгө нэхэх юм.

Охин : Тэгвэл намайг дагуулаад яв.

Кён : Дагуулаад явчихаач дээ ямар хамаатай юм?

Охин : Гэхдээ юу унаж явах юм? Бидэнд машин байхгүй ш дээ.

Ми : Дагуулж явна гэж хэлээгүй шүү.

Кён : Нээрээ юугаар явах уу? Пажү хол ш дээ.

Ми : Аавын машин байгаа.

Кён : Аав яах юм?

Ми : Аав угаасаа эмнэлэг дээр хөдөлгөөнгүй байгаа ш дээ.

Кён : Үгүй ээ, аавыг эмнэлэгт орхих юм уу?

Ми : Түр яваад ирэхэд зүгээр ээ. Би Жэ-Ёнруу залгаадахъя.

Охин : Ээжээ, миний авсан бамбарууш яасан?

Ми : Янз янз болж байх шив. Энэ бас яагаад утсаа авахгүй байна аа?

Жэ : За ахаа, би ирчихсэн байна.

Кён : Хаана байна, харагдахгүй байна. Аан за, харагдаж байна. Бид нар ирчихлээ. Одоохон.

Ми : Жэюүн. Хөөе чи, суу.

Жэ : Ёооё.

Ми : Суу, хурдал.

Жэ : Яах гэж вэ?

Ми : Зүгээр л суучих. Суу.

 

 

Кён : Гюүрим гарсан чинь гоё байна уу?

Рим : Муугүй шүү.

Жэ : Хаашаа явах гэж байгаа юм? Тийм сүртэй хоол идэх гээд байгаа юм уу?

Рим : Тэнгэрт самар байна.

Жэ : Айн?

Ми : Хаана?

Жэ : Онгоц өнгөрөх үед, утас байгааг харагдуулахын тулд ийм зүйл хийдэг.

Ми : Хөөх манай дүү зохиолч болохоор аргагүй өөр юм гээч?

Кён : Би Гюүрим-г сансарын хөлөг харчихлаа гэж бодлоо.

Рим : Би самар харсан.

Жэ : Энэ ингэж харагдаж байгаач, ойроос харвал том шүү. Хүн шиг хэмжээтэй байхаа.

Рим : Хөөх.

Жэ : Хоолоос харснаас шал өөр байдаг.

Ми : Тэрийг яаж суурьлуулсан юм бол?

Рим : Мөнгө өгвөл чадна. Ах нар.

 

 

Жэ : Тэгвэл хэлэхгүй яасан юм? Огт зөвлөлдөхгүй шүү. Бас үнэнийг хэлчихгүй яагаад худлаа хэлсэн юм?

Ми : Тэгсэн бол чи ирэхгүй ш дээ.

Жэ : Тэр хол хэзээ очих юм?

Ми : Хурдны автобусаар дороо очно. Сөүл ш дээ.

Жэ : Сөүл гэнэ шүү. Пажү гэсэн биз дээ? 

Ми : Ялгаа нь юу байна?

Жэ : Хилийн 38-р шугамын яг хажууд Пажү байдаг. Түгжрэл их байвал өдөртөө гэртэй ирэх боломжгүй. Ямартайч би явж чадахгүй ээ.

Ми : Зүгээр ш дээ. Явъя.

Жэ : Би зүгээр биш байна. Би зохиол бичих ёстой, зав алга.

Ми : Хөөе чи яагаад дандаа юм бичээд сууж байдаг юм? Салхинд гарч бай.

Жэ : Ийм байдалтай яаж явах юм?

Ми : Гоё байна.

Жэ : Би юу ч авчраагүй эгч минь дээ.

Ми : Үгүй, хэр ихийг авчрах ёстой юм? Эр хүн байж. Гэхдээ л явна.

Жэ : Очоод яах ч юм билээ. Ёстой нээрээ.

Рим : Гараагүй удсан байж, олигтой хоол идүүлчихгүй.

Кён : Түр амрах газар ирвэл, ийм хоол идэх хэрэгтэй. Идээгүй удсан болохоор амттай байна шүү. Бүгдээрээ сайн идэцгээе.

Ми : Нэг газар орж гоё хоол идмээр байна. Хэдүүлээ Жэюүнтэй дөрвүүлээ хамт анх гарч байна тэ?

Кён : Тийм ээ. Цэрэгт байхад нь эргэж очсоноос хойш анх удаа цуглаж байна.

Ми : Нээрээ тийм. Юүримыг дагуулж явсан ш дээ. Уйлж майлаад сүйд болсон.

Кён : Тийм ээ.

Рим : Юу? Цэрэгт үү?

Кён : Чи санахгүй байна уу? ийм жижигхэн байхад явсан. Нусаа гоожуулдаг байсан.

Ми : Тийм дээ, тэрийг санаж байвал илүү хачин.

Жэ : Цанын бааз, цанын бааз явж байсан ш дээ. Сүван.

Рим : Цанын бааз аа? цанын бааз орж байсан юм уу?

 

 

Эр : Уучлаарай, жаахан хугацаа өгчих л дөө.

Эр1 : Амаа хамхи.

Эр :  Битгий хараад зогсоод бай. Зүгээр л яриад байх юм, ямар нэг арга хэлээч дээ. Ямар нэг арга.

Эм : Гуйя.

Эр : Гуйж байна ш дээ. Ямар нэг арга хэлээдэх. Арга.

Эм : Арай ч дээ.

Эр : Би одоо хүүхдүүдээ яах болж байна аа? бодоод үзээч дээ.

Кён : Ааваа, бид ямар нэг шийдэл олсон дээр биш үү? хэдий болтол энд суух юм? Айн?

Эр : Гуйж байна ш дээ.

Аав : Хүлээж бай.

Кён : Та юу хүлээлгэх гээд байгаа юм бэ? энэ хүмүүс аврах тухай огт бодохгүй байна.

Аав : Цаснаас болоод төхөөрөмж авчрах боломжгүй гэж байна шүү дээ.

Кён : Ааваа, бид ирчихээд байхад яагаад төхөөрөмж ирэхгүй гэж? яагаад? Өөрсдөө очоод ч болов.

Аав : Яв, яв гэж байна. Та нар ямар нүүрээрээ ирсэн юм? Ямар нүүрээрээ ирсэн юм?

Ээж : Яасан? Би ирж болохгүй газар ирээ юу?

Аав : Яв. Хүүхдүүдээ хаяад зугтсан бол, ор сураггүй амьдрахгүй яасан юм? Ямар нүүрээрээ энд ирсэн юм? Айн?

Ээж : Хэн хаясан гэж?

Аав : Яв. Төмөр нүүртэй хүн юмаа. Айн?

Ээж : Харин чи юу хийж байсан юм?

Аав : Айн?

Ээж : Би нэг л муу совин татаад байна гэж хэлсэн ш дээ.  Би чамруу зөндөө залгасан. Хүүхдэд муу зүйл тохиолдох юм шиг байна гээд. Яагаад миний үгийг сонсоогүй юм? Айн? Одоо яах болж байна аа? яах вэ? яах вэ? буцаагаад амьдруул, амьдруулаадах. Яах болж байна аа? Манай Сүван.

Аав : Тийм ээ, тийм өөдгүй хүүхэн минь. Чи, чи хаяж явсан биз дээ? Одоо чиний дотор онгойж байна уу?

Кён : Ааваа гаръя. Тайвшир.

Аав : Ичдэггүй хүүхэн.

Ээж : Сүван аа, Сүван аа. Яах вэ? Сүван аа.

 

 

Ми : Эндээс тэр газар их хол уу?

Кён : Айн?

Ми : Сүван. Нас барсан цанын бааз. Арай ч дээ, ийм аюултай газар ганц континер тавиад байрлуулж байдаг. Цаг хугацаа тан гэдэг. Яагаад ч юм улам л их бодогдох боллоо.

Кён : Сайхан газарлуу явсан байх. Биднийг ч бодохооргүй сайхан газар.

Ми : Хөөрхий дүү минь. Тэр үед аавын үгэнд ордоггүй байж, ядаж бунханд байршуулах байсан юм.

Кён : Тэр үед санах байх гээд тэгсэн байх.

Ми : Гэхдээ л, ийм үед очих газар байвал зүгээр ш дээ.

Рим : Ээжээ, энд яах гэж ирсэн юм?

Ми : Босчихсон уу?

Рим : Сонин газар байна. Эвгүй мэдрэмж төрж байна.

Ми : Юу нь эвгүй байгаа юм? Энэ Сүваны өөд болсон газар.

Кён : За. Яасан бэ? зүгээр үү? айн?

 

 

Бичиг : Мансон терминал.

Ми : Билет байна уу?

Кён : Тийм ээ, авахын хувьд авсан. Дараа өдөр товлоод хамт явах уу?

Ми : Үгүй ээ, бид нэгэнт зорьсон юм чинь очно. Чи яв яв. Хүүхэд төрүүлэх үед хажууд нь байхгүй бол насаараа гомдоно шүү.

Кён : Төрөх хугацаа болоогүй, өглөө гайгүй байсан юм. Гэнэт.

Ми : Яаж ч мэднэ. Сайн асраад, ямар нэг зүйл болвол холбогдоорой.

Кён : Болгоомжтой яваарай. Юм хумаа мартав.

 

Жэ : Энэнээс өөр алга уу? миний хэлсэн шиг юм.

Рим : Байгаагүй ээ. Наадах чинь л байсан.

Ми : Идэх үү?

Жэ : Үгүй ээ.

Ми : Нойр хүрч байна уу?

Жэ : Үгүй ээ.

Ми : Яагаад чимээгүй яваад байгаа юм? Хэн ч ярихгүй болохоор хачин байна.

Жэ : Чимээгүй.

Ми : Нойрны эм байна.

Жэ : Тайван сайхан байна.

Ми : Номны борлуулалт хэр байна?

Жэ : Муу.

Ми : Хөөе чи түүхэн зохиол бичээд үзээч. Тийм ном сайн зарагддаг. Яагаав хүмүүс түүхэн кино их үздэг ш дээ. Надад ч гэсэн түүхэн кино сонирхолтой санагддаг. Шинжлэх ухаанаас илүүтэй.

Жэ : Шинжлэх ухаан биш эс эф гэдэг юм. Эс эф. Шинжлэх ухааны уран зөгнөл.

Ми : Тийм ээ. Эс.

Жэ : Та сүүлийн үед ямар ном уншсан бэ? ямар ч хамаагүй сонирхолтой санагдсан ном.

Ми : Нөгөө миний очдог байсан номын дэлгүүр алга болсноос хойш.

Жэ : Та угаасаа ном уншдаггүй ш дээ. Хүмүүс ном уншихаа больсон.

Ми : Ойлголоо, уучлаарай. Нээрээ яагаад ийм болчихсон юм?

Жэ : Яасан гэж?

Ми : Урд нь ийм байгаагүй хэрнээ чи өөрчлөгдсөн. Хэтэрхий хүйтэн болчихож. Тэрийгээ мэдэх үү? чамд юм хэлэх аргагүй болж.

 

 

Кён : Байна уу? одоо автобусанд сууж байна. Зүгээр үү? Юу? Түрүүн чи.

Эх : Эмч зүгээр гэнэ ээ. Хайраа, би ээжтэй хамт Пүсанд очиж амарч байгаад ирье. Түр хүлээгээрэй, ээжтэй яриулъя. Ээжээ, Ким хүргэн.

Эмээ : За, Ким хүргээн. Охин түгшүүртэй байгаа бололтой. Яагаад заавал чухал ажлын өмнө ингэдэг юм болоо? Яагаав? Өнгөрсөн удаад ч гэсэн хуримын өмнө аялалаар явж байсан ш дээ. Энэ удаад би хамт явах болохоор, санаа зовох хэрэггүй ээ.

Кён : За.

 

 

Охин : Гялс хоол тавьчихаад ирье. Угаасаа аваачиж өгчихөөд ир гэсэн ш дээ. Тэр өвөө юу? Би харсан.

Жүн : Юу? Ёооё.

Охин : Одоо яана аа?

 

 

Охин : Тэр өвөө хачин санагдаагүй юу? Миний бодлоор галзуу юм шиг байна.

Жүн : Мэдэхгүй ээ, угаасаа хачин байсан.

Охин : Тэд нар тохиролцоогүй ш дээ. Тэгээд ч аав чинь.

Жүн : Болно оо, боль.

Охин : Гэхдээ, тэр өвөө бодсоноос аймар биш юм байна лээ. Зөрүүд хүн шиг байна лээ.

Жүн : Чи эмнэлэг дээр ямар сайн дурын ажил хийсэн юм?

Охин :  Онц зүйл байхгүй ээ. Зүгээр л өвөө эмээ нарын нуруунд массаж хийж өгөөд, таван үг сольж өгөөд цагаа дүүргэсэн. Яасан? Чи ч гэсэн хийх гэж үү?

Жүн : Үгүй ээ, яах юм?

 

 

Рим : Хурдлаа ш дээ. Тэсрэх гээд байна.

Ми : Тэгвэл зам дээр зогсчих.

Рим : Үгүй гэсэн шүү.

Жэ : Өө түр амрах газар орох хаа байсан юм.

Рим : Гуйя.

Жэ : Яагаад явъя гэсэн юм? Та ээж гэхээр үздэггүй байсан ш дээ. Уулзаад яах юм?

Ми : Сайхан хэрэлдэе. Одоо би чаддаг болсон.

Жэ : Болохгүй ээ.

Ми : Сэтгэл, тархи хоёр тусдаа бололтой. Би ч гэсэн мэдэхгүй байна. Ээж гэдэг шалтгаанаас болж, хүссэнээрээ ч үзэн ядах боломжгүй юм. Тэглээ гээд ээжийнх нь хийсэн зүйлийг мартах боломжгүй. Уулзахаараа сайхан хараадаг юм билүү? Асуух зүйл ч байна.

Жэ : Юу юм?

Ми : Тийм юм байгаа.

Жэ : Тэр захиаг үнэхээр ээж явуулсан юм уу?

Ми : Өөр хэн явуулах юм?

Жэ : Би ээжтэй хамт амьдарч байгаа эрэгтэй явуулсан юм болов уу? гэж бодлоо. Ээжийг өвдөхөөр хүүхдүүдэд нь хэлж өгөөд, романтик эрэгтэй байна гэж бодсон.

Ми : Романтиктайгаа хатдаа. Хүний эхнэртэй сүүлэрч, зугтаж явчихаад.

Жэ : Би тэр ахтай уулзаж байсан.

Ми : Хэзээ?

Жэ : Дээр үед, багадаа. Ээж тэр ахтай уулзахаар явахдаа, намайг дагуулж явсан болохоор харсан.

Ми : Үгүй ерөө. Зугтсан бол чимээгүй амьдарч болно доо. Юу гийгүүлсэн гэж энэ бүхний дараа. Ёстой нээрээ. Хэдүүлээ оройн хоол идээд очсон дээр биш үү?

Жэ : Цаг орой болчихлоо. Хурдан оччихоод харихгүй юм уу? Гюүрим чи өлсөхгүй байна уу?  

Рим : Өлсөж байна.

Жэ : Хэнээс болж оройтсон билээ? Жаахан тэсчих.

 

 

Жэ : Эгчээ, асуусан чинь алга.

Ми : Айн? Айн? Тэгээд хаачсан юм бол?

Жэ : Мэдэхгүй ээ, хэлэхгүй байна. Хувийн мэдээлэл болохоор хүнд хэлэх боломжгүй гэнэ ээ.

Ми : Хөөе яагаад хүн гэж? гэр бүл нь ш дээ.

Жэ : Захиагаа наашаа өгдөө.

Ми : За. Тэр захиа Кёнхуанд байгаа.

Кён : Автобусанд явж байна. Би буцаад Пажү явж байна.

Ми : Яагаад? Бэр яасан?

Кён : Тийм юм болчихлоо. Өөр тийшээ явна гэнэ ээ.

Ми : Аан. Бид нар эмнэлэг дээр ирлээ л дээ. Харин.

Жэ : Утсаар ярья. За ахаа. Бидэнрүү захиа илгээсэн хүний хаягыг өгөөч.

 

 

Ми : Ээжийн сонирхол мөн байна. Хуучинсаг гэж. Ийм газар зоогийн газар байгуулаад байхдаа яахав дээ.

Жэ : Хаасан байна.

Ми : Энэ бүгд бидний мөнгө ш дээ.

Жэ : Ийм эрт хаалгаа барьчихсан юм байхдаа. Эсвэл ажилладаггүй юм болов уу? Хүн байхгүй юм байхдаа.

Ми : Хэрэггүй ээ, явъя. Явъя гэж байна.

Жэ : Бас яасан бэ?

Ми : Хараач дээ. Хүн алга, хараад ойлгохгүй байна уу? Биднийг ахиад молигодчихож, дөнгүүлсэн байна.

Жэ : Хөөе л дөө.

Рим : Ээжээ.

Жэ : Өршөөгөөрэй, энд.

Ми : Эндэхийн эзэн байхгүй юу? Та эзэн нь мөн үү?

Жэ : Ярьж чаддаггүй юм шиг байна.

Ми : Та нөхөртэйгөө хамт ажиллуулдаг юм уу?

Жэ : Яагаад байгаа юм?

Ми : Би яасан гэж?

Рим : Ээжээ, өлсөж байна хэзээ хоол идэх юм?

Ми : Хүлээж бай л даа. Хоол идэх боломжтой юу? Өлсөөд байна.

 

 

Эм : Манайх хаалттай байсан учраас, хүнсгүй байна. Гоймон, кимчи болох уу?

Ми : Окэе, Окэе.

Рим : Энэ хүртэл ирчихээд гоймон байхдаа яадаг юм?

Жэ : Хаанаас ирсэн бэ гэж байх шиг байна. Пүсанаас. Пүсан.

Рим : Чинжү, Чинжүгээс ирсэн. Та ганцаараа Пүсанаас ирсэн.

Ми : Бид хэд жаахан байж байгаад оръё.

Жэ : Таньд бэлэн мөнгө байна уу?

Ми : Хэр их.

Жэ : Харин л дээ. Хэд байвал зүгээр вэ?

Ми : Надад бэлэн мөнгө бараг байхгүй.

Рим : Ээжээ, хэн нэгэн нь үхсэн юм уу?

Жэ : Би АТМ-с мөнгө аваад ирье.

Рим : Би хамт явна.

Жэ : Явъя.

Кён : Эгчээ.

Ми : Ирчихсэн үү? Очихоор сэтгэл шулуудсан өдөр хоосон хаалга мөрөгдөг гэдэг шиг, танай ээж эцсээ хүртэл хүн эвгүй байдалд оруулах авъяастай юм.

Кён : Жэюүн яасан?

Ми : Мөнгө авах гээд явсан.

Кён : Буяны мөнгө үү?

Ми : Харин тийн. Бид төлөх, инээдтэй биш байна гэж үү? эсэргээрээ авах ёстой биз дээ. Явах өдрөө хүртэл ээж үнэхээр хувиа хичээсэн хэвээр юм.

Кён : Та ийм хувцастай орж болох юм уу?

Ми : Бид ямар мэдсэн биш.

Эр : Замдаа их ядарсан уу? Энэ хүн зургийн студитэй хүү нь үү?

Кён : Үгүй дээ, би зүгээр. Гарсан.

Эр : Би ч гэсэн ингэнэ гэж бодсонгүй. Хэлэн дээр нь юм гарсан гээд олон эмнэлэгээр явж, олон хагалгаанд орсон. Ингээд.

Кён : Мэдэж байсан бол ирэх байлаа.

Эр : Би, залгаж болох эсэхдээ маш их эргэлзсэн. Хүнд хагалгаа байсан учраас, нүүр нь авах юмгүй болж, хий дэмийрдэг байсан.

Кён : Хий дэмийрэх ээ?

Эр : Яагаав? Дархлаа муудах юм бол дэмийрч, хий зүйл хардаг гэсэн. Нас барсан хүү харагдаад байна гэж их дэмийрдэг байсан. Одоо бодохоор, явах гээд тэгсэн байж магадгүй.

 

 

Жэ : Ээжээ, тэгэж их зугтахыг хүссэн юм уу? яагаад ийм хол ирсэн юм?

Эр : За, яв яв.

Жэ : Тусдаа амьдраад 6 жил болсон. Нэг хийснээ ахиад чадахгүй гэх шалтгаан байхгүй гээд, түрүүлээд салъя гэсэн. Бие сэтгэлийн хувьд их зовсон. Миний буруу байхгүй гэж хэлж чадахгүй ээ. Гэхдээ манай эхнэр түүнтэй ойлгоцсон. Эгч дүүс шиг. Нээрээ, танай аав сайн уу?

 

 

Аав : Хүнтэй уулзая.

Эр : Юу? Өдийд хэнтэй уулзах гэж?

Ми : Ингэх гээд Сүван харагдсан бололтой. Сүван зүүдэнд ирээд, юу ч хэлэхгүй алга болчихсон. Яагаад юу ч хэлээгүй юм бол? Нэгэнт ирсэн бол хэдэн үг хэлчихгүй. Үзэн ядаж байгаа бол үзэн ядаж байна. Гомдолтой байгаа бол гомдолтой байна гээд. Цаадах чинь яагаад юу ч хэлээгүй юм бол?

Кён : Сайхан газар, сайн байгаа хүүхдийг яагаад яриад байна?

Ми : Би, гомдлыг нь тайлах гээд. Хөөрхий Сүван минь, эгч нь гомдлыг тайлж өгөөд, сайхан газарлуу явуулна аа.  

Жэ : Одоо болно. Таны сэтгэл хямраад шаналж байгаа юм. Хэн хэнийхээ гомдлыг тайлна гэж? та өөрийгөө хичээ.

Ми : Би гэр бүлээсээ өөрийг боддоггүй. Та нар, Гюүрим, Аав.

Жэ : Энэ чинь асуудал ш дээ. Гуйя, бидний төлөө юм шиг жүжиглэх хэрэггүй.

Ми : Жүжиглэх ээ? Жаахан жүжиглэж амьдарч болдоггүй юм уу? би ядаж жүжиглэж амьдарна аа.

Жэ : Та өөрийгөө хичээ л дээ.

Ми : Тийм ээ, би амьдрахын тулд ингэж байна. Би онгод сахиус авч байж, та нар сайхан амьдарч, Гюүрим эсэн мэнд байж, олон асуудал шийдэгдэнэ.

Жэ : Байж боломгүй зүйл яриад байх юм.

Кён : Та ахиад бөөд очиж янз янзын юм сонсож ээ.

Жэ : Бөө юм бол намайг ямар байдалтай байгааг мэдэх байх.

Ми : Яасан? Чиний бие өвдөө юу?

Жэ : Би гэй. Дүүгийнхээ ямар хүн гэдгийг ч мэдэхгүй байж, бас зөнтэй гэчихэж ээ. Үнэхээр зөнтэй бол ээжийн үхсэнийг мэдэх байсан.

Ми : Тэр чинь юу юм?

Жэ : Юу гэж? Гэй гэж мэддэггүй юм уу? эрчүүд хоорондоо, үгүй гэй-үүд бие биедээ сайн болдог юм.

Кён : Одоо болно Жэюүн аа.

Ми : Жэюүн, ээжээс болсон уу

Жэ : Ёстой нээрээ, бас яагаад ээжээс болсон гэж? Айн? Төрсөн цагаасаа тийм байсан. Намайг хэн ч анхаардаггүй байсан.

Ми :  За яахав, чиний эр хүнд  сайн, эмэгтэй хүнд сайн эсэх хамаагүй. Гэхдээ чи ийм муухай ааштай байвал хэн ч чамайг тоохгүй. Насан туршдаа ганцаараа амьдарна. Ойлгов уу?

Жэ : Өөрөө ямар билээ? Эгчээ өөртөө л санаа тавь. Онгод сахиус таныг тоохгүй, тэдэнд хийх ажил байхгүй юм шиг байна уу? Тийм учраас утгагүй юм ярихаа болиод, эр хүнтэй уулз. Та ганцаардаад ингэж байгаа юм мэдээ? Бөө болох тухай бодохоо болиод, эрэгтэй хүнтэй уулз.

Ми : Хөөш. Эцсээ хүртэл ингэж танихгүй дүр эсгэх үү? би таниас болоод ямар их шаналсан гээч? Хариул л даа. Тэгэх үү?

 

 

Ми : Ээжээ.

Ээж : Өөдгүй хүүхэн. Жаахан кимчи идээд явах гэж байхад, энийг тэсэхгүй нь үү?

 

 

Кён : Одооны залуучууд электрон тамхи татдаг болсон.

Жэ : Тийм ээ, гэхдээ би дургүй. Би энэндээ дасчихсан юм.

Кён : Үгүй ээ, унтраах хэрэггүй. Чамайг хориогүй ш дээ. Юу гэхээр, Би чиний тухай мэдэж байсан. Энэ тухай яагаад заавал хэлсэн юм? Эгчээс болоо дуу? Энэ тухай аав мэдвэл яах болж байна аа? айн?

Жэ : Зүгээр л, нууж амьдрахыг хүсээгүй.

Кён : Худлаа хэл гээгүй ш дээ.

Жэ : Би гэдэг хүн бүхэлдээ худал хуурмаг юм шиг санагдаж байна. Хэзээ нэг өдрөөс, бүх зүйл. Та мэдэх үү? юу ч хийгээгүй хэрнээ, худлаа хэлсэн мэдрэмжийг.

Кён : Мэднэ ээ, мэдэж байгаач, ил болговол чамд хэцү учраас хэлж байна.

Жэ : Нуух илүү төвөгтэй байдаг. Үнэн биш учраас.

Кён : Аан, үгүй яахав. Надад санаа зовох хэрэггүй ээ. Би оролцохгүй. Гэхдээ, яав л гэж дээ. Хүн бүр адилхан.

Жэ : Ингэж бодоогүй шүү.

Кён : Яагаад бодоогүй гэж? Бэр эгчийг чинь Америк нэвтрүүлэг үзэхэд, хамт үздэг байсан учраас, тэр баргийн зүйлийг сайн мэднэ. Тийм хуучинсаг үзэлтэй хүн биш.

Жэ : Би зөв зүйл хийж ээ.

Кён : Үгүй ерөө.

 

 

Жүн : Ёооё, дамжааны шалгалтаа баллачихлаа.

Охин : Надаас сайн өгсөн байж. Би бүүр баларсан. Юу ч санахгүй байсан.

Жүн : Чи угаасаа тэгдэг ш дээ.

Охин : Нээрээ, чи одоо баларсаан.

Жүн : Яагаад?

Охин : Нөгөө өвөө жинхнээсээ галзуурсан юм шиг байна лээ.

Жүн : Бас яасан бэ?

Охин : Эмнэлэгээс надруу залгаад, чамайг асуусан. 

Жүн : Юу?

Охин : Чамайг миний хүү гээд байсан.

Жүн : Юу?

Охин : Тэр өвөө жинхнээсээ солиорчихсон. Тийм байгаа биз?

Жүн : Ёооё.

Охин : Унахдаа, толгойдоо бэртэл авчихсан юм биш үү? чи одоо яана даа? Ёстой нээрээ. Чи баларсаан.

 

 

Ми : Заавал ингэх хэрэг байхгүй ш дээ.

Эр : Үнэндээ, энийг тэр хүн үлдээгээд явсан. Дансны дэвтрээ үр хүүхэд мэт биедээ авч явдаг байсан юм. “Энэ мөнгө ямар мөнгө билээ?” гэж үргэлж хэлдэг.

Кён : Тэгвэл энэ мөнгө.

Эр : Ямар шалтгаантайг би мэднэ. Зүгээр л гэрээслэл гээд бодчих. Ээж чинь та нарт заавал өгөөрэй гэж, чин сэтгэлээсээ гуйсан байна. Авчих. Үгүй, авахгүй бол бид авлаа шүү.

 

 

Рим : Ээжээ.

Ми : Хаалга тогшихгүй. Цаашаа.

Рим : Ээжээ тэр мөнгийг яах вэ?

Ми : Ямар мөнгө?

Рим : Түрүүний мөнгө.

Ми : Чи яагаад байгаа юм?

Рим : Ээжээ, надад 2 саяыг зээлчих.

Ми : Чи солиороо юу? Ээжийгээ 2 сая гэдэг нэртэй гэж бодоо юу?

Рим : Ээжээ л дээ.

Ми : Мөнгө байхгүй.

Рим : Таны мөнгө биш ш дээ.

Ми : Ахиж мөнгө яриад үзээрэй. Чи арай гоо сайхны мэс засал хийлгэх гэж байгаа юм биш биз?

 

 

Ми : Ээж аавыг тэгэж хандаагүй бол бидэнтэй хамт амьдрах байсан болов уу?

Жэ : Хэдүүлээ сайн мэдэж байгаа ш дээ. Үгүй байхаа.

Кён : Тийм ээ, өөрийгөө золиослож тэвчиж амьдарсан бол, аз жаргалгүй амьдрах байсан байх.

Жэ : Хүүхдүүд эцэг эхийн хүслээр болдоггүй шүү. Аав ээжүүд ч гэсэн адилхан.

Ми : Бүгд яагаад тэгэж амьдарсан юм бол?

Кён : Асуухгүй юу?

Рим : Эмээ ч гэсэн одоо манайхруу хамт явах уу?

 

 

Кён : Энэ хавь байвал яаж байна? Давгүй санагдаж байна. Нэлээн зэлүүд.

Ми : Таалагдахгүй байна.

Кён : Энэ газар зурагтаар үе үе гардаг ш дээ. Энд баяр ёслол болдог. Жилийн эцсээр харах боломжтой.

Ми : Манай ээж ямар Шир Янмин биш.

Кён : Шир Янмин бол Шир Янмин.

Жэ : Илсанд очтол 1 цаг болох байхаа.

Рим : Нагац ахаа, эсрэг талд Хойд Солонгос байна.

Кён : Тийм байна. Эсвэл энэ урд байгаа гол яаж байна? Энүүхэнд юм байна.

Жэ : Тэгээд одоо хаачна гэнэ ээ?

Ми : Гэрлүүгээ аваад явъя.

Кён : Чинжүрүү юу?

Ми : Тийм ээ.

Жэ : Зүгээр л энд үлдээ. Айн? Тэр газарт дургүйцэх байх.

Рим : Ээжээ, эмээ хойд Солонгос хүн юм уу?

Ми : Тэгвэл Пүсан. Ээжийн нутаг Пүсан биз дээ?

Жэ : Яагаад тэр хол авч явна гэж?

Ми : Угаасаа зам дагуу ш дээ.

Жэ : Би эндээс тусдаа явлаа. Энэ хавьд, хүнтэй уулзахаар болсон.

Ми : Энэ хавь аа? энэ хавь гэж хаана?

Жэ : Илсан.

Ми : Чи одоо юу вэ? заавал явах ёстой юм уу? хэнтэй уулзах гэж байгаа болоод ингээд байгаа юм? Тэр хүнтэй уулзах, гэр бүлийн асуудлаас чухал уу?

Жэ : Чухал.

Ми : Чи яаж чадаж байна аа? бид яагаад энд ирлээ. Чи яагаад зөвхөн өөрийгөө бодоод байдаг юм?

Жэ : Би өөрийгөө бодохгүй бол, хэн намайг бодох юм? Тэр мэдээж ш дээ. Би хайртайгаа уулзахаар явлаа. Найз залуу.

Ми : Хүлээгээрэй, чи. Ямар хайр? Эрэгтэй найз уу?

Жэ : Тийм ээ, эрэгтэй. Хайр.

Ми : Чи одоо галзуураа юу?

 

 

Ми : Яагаад хэлээгүй юм?

Жэ : Архи уугаад тасарсан хүн хэн билээ?

Ми : Энэ хугацаанд яагаад хэлээгүй юм?

Жэ : Нөгөө нэг нь хэлчихлээ гэж буруутгаад байсан. Та илүү сайн мэдэж байгаа. Мэдсээр байж, юуг нь асуудаг юм?

Ми : Гэхдээ надад хэлэх ёстой байсан юм. Би эгч чинь ш дээ.

Жэ : Эгч учраас хэлж чадаагүй юм.

Ми : Гэр бүлийн дунд ийм зүйл гэж хаана байсан юм?

Жэ : Тийм ээ. Гэр бүл учраас, гэр бүл болохоор бүүр ч хэлж чадаагүй юм.

Ми : Чи уйлаад байна уу даа?

Жэ : Үгүй ээ, нүдрүү юм орчихлоо.

Ми : За.

Жэ : Цаашаа.

Ми : Алив наашаа харъя. Чи яагаад хүнд итгэдэггүй юм?

Жэ : Би өөрөө гэсэн ш дээ.

Ми : Чамайг жаахан байхад чиний нүдэнд орсон юмыг эгч нь долоогоод авч өгдөг байсан. Санахгүй байна уу?

Жэ : Заваан юм.

Ми : Гэр бүл ш дээ. Зүгээр ээ.

Жэ : Гэр бүл гээд зүгээр гэсэн үг биш.

Ми : Чи яагаад ийм өөдгүй болчихсон юм?

Жэ : Яадаг юм? Өөдгүй болохын тулд дадлага хийсэн юм. Таньд гэр бүлээс өөр зүйл байхгүй гэлүү. Надад бол гэр бүлгүй байсан бол сайхан гэж боддог байсан. Ээж зугтсанд сүүлд баярласан. Нэг бодлын хуурах гэр бүл нэгээр цөөрч байгаа учраас.

Ми : Өөдгүй амьтан. Чи үнэхээр өөдгүй юм.

Жэ : Намайг өөдгүй гэдгийг одоо мэдээ юу?

Ми : Сүрхий юмаа, өөдгүй амьтан минь.

Рим : Ээжээ, тэрийг хардаа.

 

 

Жэ : Надгүйгээр суу.

Ми : Сууя гэсэн ш дээ.

Рим : Хурдан ирээч дээ.

Ми : Алив.

Жэ : Хэцүү юм бэ? үгүй үгүй.

Ми : Нааш ир. Алив. Сууя.

Кён : Илүү өндөр, илүү өндөр.

Ми : Үгүй ээ. Чадахгүй.

 

 

Ми : Гюүрим босоорой, хоол идье.

Кён : Ийшээ юу?

Ми : Тийм ээ.

Рим : Хаашаа юм.

Кён : Гоё газар ормоор байна гэсэн нээрээ орчихлоо шүү.

Ми : Хөөх олон хүнтэй юмаа.

Жэ : Би дотор зай байна уу? харчихаад ирье.

Кён : Тэг.

Жэ : Зогсоол дээр тавьж байгаарай.

Кён : за. Бараг энд тавьж болох юм биш үү?

Ми : Хөөе жинхнээсээ амттай газар юм шиг байна.

Жэ : Өөр тийшээ явъя.

Ми : Яагаад?

Жэ : Олон хүнтэй юм байна. Удаан хүлээнэ гэнэ ээ.

Ми : Яагаад, арай гэж амттай газар олсон ш дээ.

Жэ : Орсон чинь онц биш байна.

Кён : Олон хүнтэй гоё л юм байна ш дээ. Бид ийм газар ахиж орж чадахгүй ш дээ. Зүгээр орцгооё.

Ми : За.

Эм : Тавтай морилно уу? хэдүүлээ явж байгаа вэ?

Ми : Мнн хэдүүлээ билээ? Бид нар дөрвүүлээ явж байна.

Эм : Удахгүй суудал суларна, жаахан хүлээж байгаарай.

Ми : За.

Кён : Яагаад гэнэт Сөүл аялагаар яриад байгаа юм?

Ми : Сайн ярьж байна уу?

Кён : Үгүй ээ.

Рим : Хөөх нагац ахаа.

Кён : За.

Рим : Эндэхийн гарын үсгийг хардаа. Юү Жэсог ирээд явсан байна.

Кён : Хөөх нээрээ юу? Нээрээ тийм байна. Энэ хүн хэн бэ?

Рим : Паг Бугом.

Кён : Паг Бугом аа?

Эмээ : Амттай байгаа биз?

Эмээ1 : Тийм ээ.

Эмээ : Би эндэхийн хоолонд үнэхээр дуртай.

Ми : Юүрим аа. Юүрим аа, одоохон. Ярилцая. Юүрим аа? Юүрим аа ээжтэйгээ ярилцаач.

Кён : Хөөе хэлэхгүй яасан юм? Байгаа бол байна гээд.

Жэ : Тэгээд л би явъя гэж хэлсэн ш дээ.

Кён : Үгүй. Хэрэггүй ээ. Зүгээр.

 

 

Ми : Хөөе, чи хаачих гэж байгаа юм? Чамайг бид орхиод явлаа шүү.

Рим : Хаяад явахгүй юу? Угаасаа хамаагүй ш дээ.

Ми : Явъя, тэгэх үү?

Рим : Яагаад худлаа хэлсэн юм? Аавыг Канадад байгаа гэж яах гэж худлаа хэлсэн юм?

Ми : Харин. Намайг уучлаарай.

Рим : Надаас бусад нь, ганцхан намайг тэнэг хүн шиг бодож байж. Ээж, аав хоёр хоёулаа зэвүүн юм. Үнэхээр зэвүүн санагдаж байна. Новш гэж.

Ми : Гюүрим.

Рим : Битгий надад хүр. Цаашаа.

 

 

Жүн : Ёооё.

Аав : Миний хүү. Намайг уучлаарай. Миний буруу.

Жүн : Та яаж байна аа?

Аав : Би бүх зүйлд буруутай. Намайг уучлаарай.

Жүн : Хүүе ээ.

Аав : Сүван аа, Сүван аа.

Жүн : Би Сүван биш ээ.

 

 

Ми : Зоогийн газрын самбар.

Жэ : Харин тийм ээ. Тэр үед шөнө байсан болохоор хараагүй.

Бичиг : Сүван Калгүгсү.

 

 

Эм : Тавтай морилно уу? маргаашнаас ажиллаж эхэлнэ.

Эр : Өө, яваагүй байсан юм уу?

Рим : Айн?

Ми : Харин, нэг мэдсэн чинь.

Эр : Ээжийн чинь гарын кимчи. Сүүлчийн удаа дарсан юм. Жаахан иссэн байж магадгүй. Амтархан идээрэй.

Ми : Зоогийн газрын нэр байна аа. Яагаад манай дүү Сүваны нэрээр нэрлэсэн юм?

 

 

Жэ : Эндээс явлаа.

Кён : Ээжтэй салах ёс гүйцэтгээд яв.

Жэ : Хичээгээрэй. Хамаагүй газар цацах хууль бус болсон. Явлаа.

Кён : Болгоомжтой яваарай.

Жэ : За явлаа.

Ми : Баяртай.

Жэ : Явлаа.

Эр : Биднийг зоогийн газарт нэр өгөх гэж байхад, тэр хүн гуйсан юм. Хүүгийн нэрээр нэрлэж болох уу гэж. “Яагаад эрхэм хүүгийнхээ нэрийг зоогийн газар өгөх гээд байгаа юм” гэсэн чинь, “Самбар дээр ч болов нэр нь сийлэгдэж, мартагдахгүй байгаасай гэсэндээ” гэсэн. Хүүгийнх нь нэрийг мэддэг хүн, орж ирж хоол идээд, мэнд мэдээд яваг гэж бодсон байх. Энийг бол би таамагласан л даа. Тэгсэн байж магадгүй.

 

 

Ми : Чи хэлэхгүй юм биз дээ?

Рим : Юуг тэр вэ?

Ми : Ээжтэйгээ юу ч ярихгүй байгаа биз дээ? Чамд хэд хэрэгтэй юм? Юунд зарцуулах гэж байгаа юм?

Рим : Хэрэггүй ээ. Одоо хэрэггүй.

Кён : Ингэхэд та нээрээ юм идэхгүй байж болох юм уу?

Ми : Тийм ээ.

Кён : 5 цаг гаран явна ш дээ. Одоо түр амрах газар бараг байхгүй шүү.

Ми : Зүгээр ээ. Хүсэл алга. Коланаас ууя, ам цангаад байна.

Кён : Шингэн юм уухаа боль. Дараа бие засмаар байна зогс гэвээ.

Рим : Би ганцаараа биш ш дээ. Хоол ч гэсэн адилхан.

Ми : Түрүүн тунелийн хажууд бие засах газар хайж байсан чинь, олон хүн үйлчлүүлсэн байна лээ шүү. Тэрүүгээр дүүрэн баас, жорлон шиг л байсан. Бүгд замдаа сандарсан хэрэг.

Рим : Ёооё, хоол идэж байна ш дээ.

Ми : Өөрөө хүндэрдэггүй хүн шиг юу вэ?

Рим : Ээжээ.

Ми : Ямартайч, хүний амьдрал бүгд өөр юм шиг харагдсанч, ихэнх нь төстэй. Чи бид хоёр ч гэсэн.

Кён : За ээжээ. Үгүй ээ, түр амрах газар байна. Тийм ээ. Юу? Нээрээ юу? За, ойлголоо гялс яваад очъё. Эхнэр төрөх өрөөрүү шилжсэн гэж байна.

Ми : Нээрээ юу? Хаана? Хүлээгээрэй, бос бос бос.

Кён : Гэнэт яагаад бороо ороод байгаа юм?

Ми : Тайван яв. Жэюүн жолоо бариад өгсөн бол аштай юу.

Кён : Түрүүн явах ёстой байж ээ. Хөдөллөө.

Ми : За. Яасан?

Кён : Ээж.

Ми : Айн?

Кён : Энд ээж алга.

Ми : Юу яриад байгаа юм?

Кён : Ээж алга гээд байна ш дээ. Өө.

Ми : Яана аа? тэр дотор байгаа ш дээ.

Кён : Юу?

Ми : Ууттай мөнгө. Тэр дотор хийчихсэн.

Кён : Эгчээ та одоо, тийм юмыг тэрэн дотор хийгээд байхдаа яадаг юм?

Ми : Аваад явбал илүү аюултай гэж бодсон юм.

Рим : Түрүүн буухдаа харсан юмдаа.

 

 

Эр : Ирчихсэн үү?

 

 

Ми : Хурдал.

Кён : Холбогдохгүй байна.

Ми : Хаачсан юм болоо? Ээжээ. Ээжээ. Ээжээ. Ээжээ. Намайг сонсож байна уу? ээжээ. Хариулаач дээ. Ээжээ. Хүрээд ир, ээжээ. Аятайхан газар очих ёстой ш дээ. Ээжээ. Гуйя. Гуйя. Ээжээ.

Рим : Ээжээ.

Ми : Рим аа. Олдохгүй байна. Яана аа? Юу ч сонсогдохгүй байна.

Эр : Харагдахгүй байна. Зогсоолын энэ хэсэгт камер байхгүй.

Ми : Тэгвэл өөр хэсгийн камераар хараад өгөөч. Тэгэх үү?

Эр : Эгчээ, тэр болгоныг яаж харах юм?

Ми : Ийм жижигхэн. Алга болгож болохгүй юм л даа.

Эр : Үгүй тийм эрхэм зүйлээ машинд орхиж буучихаад, бидэн дээр ирж ингэж болохгүй ш дээ.

Эм : Дотор нь юу байгаа вэ?

Ми : Ээж мөнгө хоёр.

Эм : Айн? Мөнгө бас юу гэнэ ээ?

Ми : Юу гэхээр нөгөө. Чандар, ууттай мөнгө хамт тавьсан юм. Машинд тавиад буучихсан юм. Яваад ирсэн чинь, хэн нэгэн нь авсан юм шиг байна. Алга болчихсон.

Эм : Та тайван хэлдээ. Машин, машин одоо хаана байна?

Ми : Машин явчихсаан. Хүүхэд төрүүлэх гээд.

Эр : Юу яриад байна аа?

Эм : Юуны өмнө очоод бүртгэл хийлэгчих.

Ми : За. Би ахиад үзэх хэрэгтэй байна.

Эр : Харанхуй шөнө мэдрэл хүүхэн бэ. Яасан? Яах гэж?

Рим : Ахаа, манай ээжид хэлсэн зүйлдээ яг одоо уучлал гуй. 

Эр : Энэ айлын охин нь хүртэл солиотой юм байна.

Рим : Жинхнээсээ солиорвол яадгийг хармаар байна уу?

Эр : Ёооё. Ёооё өвдөж байна. Хөөе өгөөдөх. Минийх, хөөе. Хөөе битгий.

Эм : Битгий ингээрэй. Хүрч болохгүй шүү.

 

 

Эм : Ээжээ. Өөрөө хэн бэ? айн? Хэн болоод ийм эрт ирж байгаа юм?

Кён : Хайраа, намайг үнэхээр уучлаарай. Би уул нь хурдан ирэх гэж байсан юм. Түгжрэл ихтэй. Гэхдээ би чадлаараа хурдан.

Эм : Зүгээр ээ. Насаараа үглүүлж амьдрахад болно. Би чамайг эцсээ хүртэл зууна даа. Ёооё.

Кён : Үнэхээр уучлаарай. Хамт байгаагүй уучлаарай, хайраа.

Эм : Цаашаа.

Кён : Хайраа, би аав шиг амьдрахгүй гэж маш их хичээж байгаа. Уучлаарай.

Эм : Чи уйлаад байгаа юм уу? Ёстой нээрээ. Би ийм хүнтэй хамт амьдрах ёстой юу? Одоо аав болчихоод, чимээгүй. Уйлаад байхдаа яахав дээ.

 

 

Эр : Чамайг хэзээ ирэхийг мэдэхгүй болохоор найзуудаа дуудчихсан юм. Эвгүй байсан уу? Уучих.

Жэ : Зүгээр ээ, оройтож ирсэн миний буруу.

Эр : Чиний буруу биш. Хүмүүс буруугаас болж хэт стресстэх юм? Чиний буруу, миний буруу. Гэхдээ гол зүйл, уучлал гуйж, дараа нь ямар байхаас шалтгаална.

Жэ : Миний буруу, хичээнэ ээ.

Эр : Ийм хувцастай ирсэн чинь ёстой буруу шүү. Намайг өөртөө татах гэж өмссөн юм уу?

Жэ : Надаас ичиж байна уу?

Эр : Үгүй ээ. Чи надаас ичдэг.

Жэ : Одоо бол үгүй ээ. /англи/

Эр : Хөөе Би илүү холоос ирсэн шүү. Би бол /англи/

Жэ : Солонгосоор сайн ярьж байна шүү. Одоо эндэхийн хүн болж ээ.

Эр : Магадгүй, би овоо ярьдаг шүү.

Жэ : Ёоох, энд ирээд чамтай уулзана гэж төсөөлөө ч үгүй юм байна.

Эр : Гэрийхэн чинь яасан?

Жэ : Харьж байгаа байх.

Эр : Хамтдаа зугаалсан юм уу? хөгжилтэй байсан уу?

Жэ : Харин л дээ. Хөгжилтэй байсан.

 

 

Ми : Нээрээ ингээд үзэсгэлэн гаргаад харсан чинь манай Кёнхуан зурагчин юм байна. Жинхэнэ зурагчин. Гюүрим өөрийнхөө зургийг харсан уу? нагац ахынх нь зургууд гайхалтай биш байна гэж үү?

Рим : Муугүй юм.

Эм : Гэхдээ энийг бүгдийг нь Кёнхуан дарсан юм уу? Хуримын зурагнаас тэс өөр мэдрэмж төрж байна.

Ми : За тэр үед ч гэсэн сайн дарсан.

Эм : Тийм үү?

Ми : Тийм ээ.

 

 

Кён : Та энийг ав.

Эр : Хэрэггүй дээ. Ёстой нээрээ, надад өгөх зүйл байхгүй ш дээ.

Кён : Дандаа таньд төвөг уддаг болохоор.

Эр : Бид зүгээр ээ. Тэрнээс илүү хүйтэнд гадаа сууж байхыг харах тийм байдаг.

Кён : Ёстой нээрээ. Өнөөдөр хүйтэн байна. Одоо болно. Оръё, тэгэх үү?

Аав : Зүгээр ээ. Тэр ирнэ.

Кён : Хэн ирнэ гэж вэ? Дандаа айлын ажлын гадаа ингэж болохгүй ээ. Оръё.

Аав : Өө ахиад л уйлж байна. Ахиад уйлчихлаа манай аав. Ойлголоо, ойлголоо. Ааваа, уучлаарай. За юу? Ёстой нээрээ. Өө ирчихлээ.

Жүн : Өвөө ахиад ирээ юу? Байж бай. Би цүнхээ тавиад ирье.

Аав : Би дагаад явлаа.

Кён : Ёстой нээрээ, ийм сайн байж болох юм уу? Сүван биш ш дээ.

 

 

Ми : Ээжээ.

 

 

Эр : Сайн байна уу? Эндү байна.

Рим : (англи)

Эр : Таатай байна.

Рим : (англи)

Эр : Сайн байна уу?

Ми : Аан сайн байна уу?

Эр : Таатай байна. Сайн байна уу? сайн байна уу? ааваа. Намайг Энди Пак гэдэг, тус дэм болж байгаарай.

Жэ : Ааваа, ааваа. Ааваа миний найз. Найз залуу.

 

 

Рим : Аврора нүдээрээ харж байсан уу?

Эр : Аврора юу? Хоёр удаа харж байсан.

Рим : Атаархмаар юмаа.

Эр : Канадад байдаг гэрт маань ирээрэй. Хорвоогийн хамгийн амттай хоолоор дайлъя.

Рим : Нээрээ юу?

Эр : Тийм ээ.

Рим : Тэгвэл сургуулийн амралтаар Канадад очно оо.

Эр : Окэе, баяртай байх болно.

Ми : Бөөн баяр болж байх шив. Бөөн баяр.

Жэ : Болгоомжтой.

 

 

Рим : Жэюүн ахтай уулзаад хэр удсан бэ?

Эр : Магадгүй 1 жил.

Ми : Сүүлийн үед манай аав биш юм шигээ. Амьдралдаа нэг ч удаа зурагт үздэггүй байсан хүн, зурагт л ширтээд суудаг болсон. Өрөвдөх юм бол шууд уйлна.

Жэ : Зөнөх өвчин тийм болгодог гэсэн. Тархи нь хэвийн бус болохоор, хүн бүр өөр өөр шинж тэмдэгтэй байдаг. 

Ми : Дотроо юу мэдэрч байгаа бол? гэхдээ зөнөсөн чинь илүү жаргалтай байх шиг байна.

Жэ : Тийм ч юм шиг.

Ми : Одоо хамаагүй зөөлөн болсон. Гэхдээ хаяа эрүүл ухаантай болоод, муухай аашилдаг нь асуудал. Тэр үед үнэхээр бухимддаг.

Жэ : Уучлаарай.  Ах та хоёрыг зовоож байна.

Ми : Ийм үг сонсох гэж хэлээгүй ээ. Муу болгон муу биш байдаг юм байна. Амьдрал дээр үзсэн чинь, бодож байсан шиг муухай санагдаагүй.

Жэ : Тийм болохоор л бүгд амьдардаг байх.

 

 

Кён : Энэ удаа ч гэсэн дээрийнх шиг зовохгүй байгаа.

Ми : Зовсон гэнэ шүү. Надад хөгжилтэй байсан. Хэдүүлээ гоё байсан ш дээ.

Жэ : Та хамгийн их үглэсэн нь шүү.

Ми : Тэр чинь дурсамж. Ээжийн тухай бодохоор, та нартай хамт Пажү явсан л санаанд ордог. Ааваа, та хаашаа явж байгааг мэдэж байна уу? Ээжтэй уулзахаар явж байна. Таны хамгийн их үзэн яддаг хүн. Ааваа, ээжтэй уулзвал хөөрхөн байна гээрэй. За юу?

Кён : Аав өнөөдөр ээжтэй шинээр уулзах нь ээ.

 

 

Кён : Энийг хаанаас олсон гэсэн бэ?

Эр : Тээр тэнд дурсгалын цамхаг байдаг. Тэндээс олсон.

Кён : Хаана вэ? эндээс хол уу?

Эр : Хажууханд л даа. Та очих гэж үү? Угаасаа мөнгийг нь авчихсан болохоор, очлоо гээд нэмэргүй дээ.

Жэ : Муу хулгайч мөнгийг нь авчихаад, санаа зовоод энд орхиод явсан бололтой.

 

 

Ми : Ээжээ, ээжээ.

Ээж : Яасан, Мижон. Хөөрхөн охиныхоо нэрийг дуудаагүй удсан байна шүү.

Ми : Хөөрхөн гэнэ шүү. Би багадаа нэрэндээ үнэхээр дургүй байсан.

Ээж : Яагаад? Ямар хөөрхөн нэр гээч?

Ми : Хөөрхөн байгаад яах юм?

Ээж : Тэгээд яасан? Олон байдаг болохоор уу?

Ми : Та хоёр хэрэлдэх болгондоо миний нэрийг дууддаг байсан учраас, сонсохоос дургүй хүрдэг байсан. Мижоны ааваа, Мижоны ээжээ. Мижон л байгаагүй бол аль дээр салах байсан гээд.

Ээж : Надад чамайг харах нүүр алга даа. Одоо л энэ тухай ярьж байгаад үнэхээр уучлаарай. Мижон аа. Мижон аа. Мижон аа.

Ми : Яагаад намайг дуудаад байгаа юм? Ээжээ, ирчихлээ.

 

 

Кён : Болсон уу?

Ми : Тийм ээ. Ээж Сүваны хажууд байхыг хамгийн их хүсэж байгаа.

Жэ : Дотор нь юу ч байхгүй ш дээ.

Кён : Гэхдээ л хэдүүлээ ирэх газартай боллоо. Инээгээрэй.

Ми : Хүлээгээрэй.

Жэ : Заавал ингэж даруулах хэрэг байна уу?

Ми : Энэ чинь дурсамж ш дээ.

Жэ : Тэнд хүмүүс загнаад байна.

Ми : Салхи гээд бодчих. Хөгжилтэй даруулна шүү ойлгосон биз?

Жэ : Дарагдлаа дарагдлаа. Одоо.

Кён : Яагаад ганцаараа үсрээд байгаа юм?

Ми : Ёооё. Арай дэндүү юм. Ахиад.

Кён : Өөрийгөө харав уу?

Ми : Аавын царайг хараач ээ.

Кён : Энэ, энэ жинхэнэ уран бүтээл шүү. Жэюүн аа, инээл дээ арай ч дээ.

Ми : Жэюүнийг хардаа.

Жэ : Хүмүүс харвал юу гэж хэлэх бол?

Ми : Юу гэхэв дээ? Хөгжилтэй гэр бүл байна гэнэ биз.

Кён : Аавыг хардаа. Аавыг хар.

Ми : Юу вэ?

Бичиг : Бид бүгд адилхан.

 

 

БИД БҮГД АДИЛХАН.

 

Эм : Яасан?

Ми : Пажү? Их хол явж ээ. Муруй сарий хэдэн өгүүлбэр биччихэж ээ. Сэтгэлгүй юм.

Бичиг : Олон жилийн өмнө биднийг орхисон ээжээс ирсэн захиа.

Эм : Мижон эгчээ.

Ми : Айн? Тийшээ очоод ирэх үү? Яагаад ч юм улам л бодогдоод байх юм.

Бичиг : Уулздаггүй гэр бүлийн дурсамжийг нөхөх аялал.

Жэ : Хаашаа явж байгаа юм? Тийм гоё хоол идэхээр явж байгаа юм уу? Ямартайч би явж чадахгүй ээ.

Ми : Ээжээс болсон уу?

Жэ : Ёстой нээрээ, яагаад бас ээжээс болсон гэж? айн? Эгчээ өөртөө л санаа тавь.

Ми : Хөөш.

Бичиг : Улирал солигдох мөч, Чиний гуйлт. И Дун-Өнь найруулагчийн гэр бүлийн тухай шинэ түүх.

Жэ : Ээжээ, тэгэж их зугтахыг хүссэн юм уу? Яагаад ийм хол ирсэн юм?

Ми : Хаалганы гадна там байдаг гэдэг. Цөөхөн үлдсэн гэр бүлтэйгээ хамт амьдраач.

Кён : Үнэхээр уучлаарай.

Бичиг : Том охин Мижон/Шимэгч хорхой УСК-нд тоглосон Жан Хэжин.

Бичиг : Дунд хүү Кёнхуан/Бичил биетэн УСК, Лайф УСК-нд тоглосон Тэ Инху.

Бичиг : Бага хүү Жэюүн/Хүчирхийллийн үндэс УСК, Доор лок УСК-нд тоглосон И Гасоб.

Ми : Ээжээ. Намайг сонсож байна уу? Ямартайч хүний амьдрал бүгд өөр юм шиг харагддагч, ихэнх нь төстэй. Чи бид бүгд адилхан.

Бичиг : Хүний амьдрал бүгд өөр юм шиг харагддагч, ЧИ БИД БҮГД АДИЛХАН.

 

 

ЭКСТРИМ ФЕСТИВАЛЬ

 

Эм : 31 дахь удаагийн Чонжун соёлын наадамд та бүхнийг урьж байна.

Эр : Бид юу ч мэдэхгүй ээ.

Өвөө : Амаа хамхи чи.

Бичиг : Наадамд өөрчлөлт орсон.

Бичиг : 31 дахь удаагийн Чонжун соёлын наадам

Бичиг : 2 дахь удаагийн Манжин Ёнсангүн соёлын наадам болж хувирсан.

Бичиг : Төсвөө давчихлаа шүү тэ?  

Эр : Яах аргагүй өнгөрсөн долоо хоногт Чонжу соёлын наадам байсан даа.

Хэсү : Сэтгүүлчид үү?

Пэн : Бараг болж ээ. Сайн ажиллаа, намайг их муулсан уу?

Ким : Манжинд ганцхан энийг хийгээд дуусгах юм уу?

Бичиг : Байгалийн бэлэг Манжин Пэгдэни Чод.

Хэсү : Болохгүй ээ. Пэндэни наадмын ажлыг заавал авмаар байна.

Бичиг : Цагийн ажилтан олсон. Зураг.

Бичиг : Хэсү

-       Чи яаж ч бодсон ажлаас халагдсан хүнийг цагийн ажилтнаар авчраад байхдаа яадаг юм?

Паг : Хэрэггүй чатыг устгах хэрэгтэй.

Өн : Хардалт бол миний хүч.

Эм : Хуримын зуучийн компани юм уу?

Өн : Шинэ ажилтан авах төлөвлөгөө байгаа юу?

Паг : Ямар мэрэгжилтэй вэ?

Өн : Солонгос медиа контент IT-н чиглэлээр төгссөн.

Мёл : Болж байна ш дээ.

Бичиг : 2023 он, 2 дугаар Манжин, Ёнсангүн соёлын наадам.

Паг : Хэн ийм санаа өдрийн дотор олох юм?

Хэсү : Хэн наадахыг чинь жинхнээсээ мэдрэхийг хүсэх юм?

Эр : Хийж үзэж болох уу?

Хэсү : Хүүе. Тийм ээ.

Пэн : Хардалт ажлаа сайн хийх юмаа. Чод наадам.  

Хэсү : Бидэнд даатгаж болно шүү даргаа.

Пэн : Харж байж болъё, харж байж.

Бичиг : Өөр санаа, нэг зорилго.

Мёл : Ёнсангүн наадмыг эхлүүлж байна. Ингэж болохгүй ээ.

Эр : Болохгүй байна уу? Алт дээр дардаа. Дараа нь эф дөрөв. Аанхаа, хадгалахгүй.

Өн : Унтарчихлаа.

Эр : Тийм ээ, унтарч байгаа биз?

Өн : Муу нохойн гөлөг.

Бичиг : Наадмын сонин хачин.

Мёл : Царайлаг бас рок урсгалын домогт Сэнду Акира таныг тайзнаа урьж байна.

Эр : Өчигдрөөс хойш зөрчилдөөнтэй байсан.

Өвөө : Ямар ч наадамд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна.

Рео : Захирлаа, эндээс зугтая.

Хэсү : Хөөш.

Паг : Уучлаарай.

Бичиг : Гамшиг.

Өвөө : Гэрээгээ үргэлжлүүлье.

Хэсү : Баярлалаа.  

Рео : Ердөө дэмжлэгийн мөнгөнөөс болж ийм зүйл хийж ээ?

Бичиг : Тэг үнэхээр чадах болов уу?

Паг : Нааш ир новш минь.

Эм : Энэ наадмыг ноотой гэж мэдээд байсан юмаа.

Хэсү : Даргаа.

Эр : Ингээд дуусах уу?   

Хэсү : Хянагчаа. Уучлаарай. Уучлаарай.

Эм : Бидний үзсэн хамгийн шилдэг наадам байлаа.

Пэн : Наадмын дараалал энэ дээр тогтсон уу?

Хэсү : Тийм ээ.

Пэн : Яг энэ дээр тогтож байгаа биз?

Хэсү : тийм ээ.

Пэн : Ямар ч өөрчлөлт хэзээ ч байж болохгүй. Жинхэнэ хуваарь мөн биз?  

Хэсү : Тийм ээ. Аанхаа.

Пэн : За.

 

 

Төгсөв.

 

 

 

Back to episodes Go home