Rebel princess 49

Rebel princess -49

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Су: эм, эмсийн хүрээлэнгийн эзэн, Хэлан Жэний тагнуул

Ш: эр, Шен оточ

 

Гарчиг:

49-р анги

Эм: Хатантан...

Ру: Чшш... Аан... Хатан эх намайг дуудуулсан байна.

Аву: Тэгвэл би явъя даа.

Ру: Жин арь уйлахгүй, ингэж унтах нь ховор. Жаахан байж байгаад яв...

Аву: Та нар явчихаар... би ганцаараа үлдээд... дэмий байх.

Ру: Аву, би удахгүй эргээд ирнэ.

Аву: Аву?

**********************

Эм: Хатан эх минь. Та их ядарсан харагдаж байна. Биеэ бодох хэрэгтэй шүү.

Хат: Зилон хаан ширээнд суугаад удаагүй байна. Би яаж тайван байх вэ? Тэрний яагаад байгааг ойлгохгүй юм.

Эм2: Хатан эх минь. Тэргүүн сайд ирлээ.

Хат: Ойлголоо. Гарч бай.

Эм: Мэдлээ.

Вен: Хатан эх минь. Хатан эх ямар хэргээр намайг дуудуулаа вэ?

Хат: Южан вангийн цэргийг хүчийг сулруулах талаар чиний бодлыг мэдэхээр дуудууллаа. Чи юу гэж бодож байна?

Вен: Хатан эх ээ, Южан ван Ниншуо руу буцах хүсэлт гаргасан гэж дуулсан. Хаантан энэ боломжийг ашиглан тэрний цэргийн хүчийг зугуухан сулруулж, хүчийг хуваан сулруулах арга хэрэглэвээс зохилтой.  

Хат: Зугуухан? Яаж тэр вэ?

Вен: Бага багаар. Эхлээд язгууртан ноёдод цэргийн хүчийг өгөх хэрэгтэй. Тэгж байж л язгууртан болоод харц давхаргынхэн бие биенээ хянаж, тэнцвэртэй байх болно.  

Хат: Чиний хэлсэн хянах, тэнцвэртэй бодлогыг хэрэгжүүлэхээс өмнө Южан ван бослого гаргавал яах вэ?

Вен:  Тэгвэл...  

Хат: Тэгвэл тэрнийг цааш нь харуулсан нь дээр.

Вен: Хатан эх ээ. Тэгж болохгүй.

Хат: Хүлээх цаг алга. Төлөвлөгөө аль хэдийн  эхэлсэн. Тэр улам хүчирхэг болох тусам хаантны хүч суларна.

Вен: Гэвч хэрэв бид бүтэлгүйтэж, Южан вангийн хилэнг хөдөлгөвөл... хатан эх ээ, та энэ талаар тунгааж үзсэн үү?

Хат: Тэргүүн сайд айж байх шив.

Вен: Тийм ээ, айж байна. Гэвч өөрийн ашиг сонирхол, өс хонзонгийн төлөө  бус, улс орон дөнгөж хөл дээрээ тогтож байгаа болохоор бүтэлгүйтэхээс айж байна. Хаантан одоогоор өөрийн авъяас чадварыг дарж байна. Гэвч одоохондоо бид Южан вантай эн тэнцэж чадахгүй. Южан вангийн цэргүүд хил дээр оччихвол тэднийг хэн дийлэх вэ?

Хат: Чи хичнээн эсэргүүцсэн ч... бүх зүйл аль хэдийн оройтсон. Яг одоо Южан ван хүйтэн цогцос болчихсон байгаа гэж найдъя. Бүтсэн ч бай үгүй ч бай, нийслэлд хоёр хоногийн дараа  хэл чимээ ирнэ.

Вен: Хатан эх ээ. Энэ хэрэг бүтвэл хатан эх болоод хаантанд дайснаа дарсанд баяр хүргэе. Бүтээгүй бол...  Южан ван нүүрээ буруулбал мөхөс би хаантан, хатан эх хоёртой тэрний эсрэг тэмцэнэ. Хатан эх ээ, ан авын газар нийслэлээс ганц өдрийн зайтай... Би хурдан явж бэлдье.

*******************

Ф: Ханхүү, унтаж болохгүй. Унтаж болохгүй. Ханхүү. Нүдээ нээгээрэй. Нүдээ нээ. Ханхүү, унтаж болохгүй. Унтах хэрэггүй... Нүдээ нээ. Нүдээ нээ.

Аву: Яаж байгаа чинь энэ вэ?  Ханхүүг хурдан тавь. Чи сая юу гэж хэлсэн бэ?

Ф: Мөхөс би юу ч хэлээгүй. Ханхүүгийн уйлж байгааг сонсоод би аргадахаар ирсэн.

Аву: Чиний юу хийснийг би харсан.

Ф: Би тэгээгүй.

Аву:  Ханхүүг яаж байгаа чинь энэ вэ?

Ф: Би тэгээгүй.

Аву: Хэлээдэх.

Ру: Аву, яасан бэ?

Аву: Ванру эгч ээ.

Ф: Хатантан. Гүнжтэн намайг гүтгэж байна. Би ханхүүг аргадахаар ирсэн билээ. Хатантан. Ханхүү сул дорой болохоор хайрлахгүй байхын аргагүй. Би яаж муу юм хийх билээ?

Аву: Ванру эгч ээ. Би Жэн мөмө ханхүүг хүчээр сэрээхийг харлаа.

Ру: Хүчээр сэрээсэн?

Аву: Тийм ээ.

Ф: Үгүй ээ.

Ру: Жин арь. Жэн мөмө, дээшээ бос.

Ф: За.

Ру: Юу болоод байгаа юм?

Ф: Хатантан. Намайг орж ирэхэд энд хүн байгаагүй. Ханхүү ганцаараа орон дотроо уйлж байсан. Мөхөс би сандарч ханхүүг тэвэрч авсан. Ханхүүг унтах гэж байтал Южан гүнж гэнэтхэн тэндээс гараад ирсэн. Южан гүнж намайг хуруугаараа чичин загнаж, ханхүүг хүчээр сэрээлээ хэмээн намайг буруутгаж байна. Ханхүүг уйлуулсан хүн нь Южан гүнж, мөхөс би биш. Хатан та энэ хэргийг шалгаж өгнө үү. Би яасан ч ханхүүд муу юм хийхгүй.

Аву: Худлаа ярина гэнэ ээ.

Ру: Ван Шуан.

Аву: Жэн мөмө.

Ру: Ван Шуан, чи яаж байна аа? Нохойг занчихдаа ч эзнийг нь хардаг байтал Жао Яан ордонд их зан гаргана гэнэ ээ? 

Аву: Хатан. Ханхүүг яасныг нь та өөрийн нүдээр харсан бол тэрнийг хороох байсан биз.

Ру: Амаа тат. Жэн мөмө манай Ши овогт олон жил зүтгэж байгаа. Тэрний ямар хүн болохыг би сайн мэднэ. Бидний дунд яс хаяад нэмэргүй.

Аву: Надад итгэхгүй байгаа юм уу?

Ф: Хатантан. Би ханхүүд муу юм хийгээгүй. Южан гүнж намайг гүтгэж байна. Хатантан.

Л: Амаа тат. Манай гүнжтэн хүнд шалтгаангүй муу зүйл хийдэг хүн биш.

Ф: Хатантан.

Ру: Шу авхай. Наашаа ойрт.

Аву: Хатан.

Ру: Ши Ванру миний хүмүүс, мөмө байсан ч хэн ч доромжилж, дээрэлхэх ёсгүй. Өнөөдөр чи миний хүнд гар хүрлээ. Би чиний хүнд гар хүрсэн болохоор тэнцсэн гээд бодчихъё. Южан гүнж, миний хэлэхийг сайн сонс. Энэ чиний дураараа дургидаг газар биш.

Аву: За яах вэ. Ван Шуаныг хүний хэрэгт хошуу дүрсэн гээд бодчих. Гэхдээ би хэдэн үг хэлчихье. Та Жин арь өдөржин уйлдаг гэж хэлсэн. Тэгвэл та ханхүүгийн дэргэд хэн байнга байдаг талаар бодож үзсэн үү? Дөнгөж сая... хүүхэд миний гар дээр тайван унтаж байсан, хачин биш үү. Жэн мөмөг ирэв үү үгүй юу хүүхэд уйлаад эхэлсэн.  Энэ тохиолдол гэж үү? Надад итгэхгүй байж болно. Гэвч ханхүүг сайн харж, энэ хорон санаат эмэгтэйг тэрнээс хол байлгаарай гэж захья.

Ру: Южан гүнж Жао Яан ордны хэрэгт санаагаа бүү чилээ.

Аву: Санаа амар бай. Танай Жао Яан ордонд би дахин хөл тавихгүй.

Ру: Жэн мөмө. Ван Шуаны хэлдэг үнэн үү?

Ф: Хатантан. Хатан та надад итгэхгүй байгаа хэрэг үү?

Ру: Ингэе. Хэд хоногтоо Жин арь миний дэргэд байх болно. Миний дэргэдээс алхам ч холдуулж болохгүй. Худал үг нь илчлэгдэхээр Ван Шуаны  юу гэхийг харж л байя.

Ф: За.

Ру: Дээшээ бос...

Ф: Мэдлээ, хатантан.

***************

Эм: Хатан эх минь. Жао Яан ордонд нэг юм болж.

Хат:  Юу тэр вэ?

Эм: Ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй ч Южан гүнж хатантны итгэмжит хүн болох Жэн мөмөг алгадсан гэнэ. Хатан уурсаж, гүнжийг дагаж явсан Шу авхайг зөрүүлэн алгадсан гэнэ.

Хат:  Аву багаасаа эрх дураараа байсан ч бусдыг дээрэлхэх хүн биш. Боол, зарц нар байсан ч шалтгаангүй  шийтгэдэг хүн биш. Буруу зүйл хийсэн болоод л шийтгүүлж байгаа юм. Ши Ванру хатан болсон гээд хамраа сөхөж байх шив. Хүссэнээ хийдэг болж. Би хэлсэн байх аа, тэр үед Аву дуулгавартай байсан бол Ши Ванру ордонд ингэж дураараа дургихгүй байсан юм. Тэрнээс болж бидний харилцаа ч муудсан. Хэдий ийм болсон ч манай Ван овог Ши овгийнхонд доромжлуулахдаа тулаагүй байна.

Эм: Миний сонссоноор Шу авхай надаас хамаагүй эрт ордонд орсон гэдэг.

Хат:  Шу авхай өмнөх хатан эхэд үйлчилдэг байсан. Ордны ахмад шивэгчин. Ууган гүнжийг ураг барилдахад өмнөх хатан эх сэтгэлээ чилээн Шу авхайг ууган гүнжид дагалдуулсан. Энэ ордонд тэрнийг ах захаараа гүйцэх хүн үгүй. Жэн мөмө дэргэд нь хэн ч биш.

Эм: Тэгвэл, хатан эх та тэнд очих уу?  

Хат:  Би тэрнийг хүнд дээрэлхүүлсэн бол өмнөх шигээ чин сэтгэлээсээ над дээр ирж гомдоллоосой гэж хүсч байна. Хүлээгээд харж л байя.

*****************

Юү:  Хатантэн хэтэрч байна. Гүнжтэн ханхүүгийн төлөө хэлж байхад загнаж байдаг.

Жин: А Юүэ. Энэ бол ордон... амаа мэдэж ярь...

Л: А Юүэ. Гүнжтэнд төвөг удах хэрэггүй.

Юү:   Би... уур хүрээд байна. Шу авхайд санаа зовоод. Шу авхай өмнөх хатан эхэд үйлчилж байсан. Энэ олон жил ордны гадна ч, дотор ч тэр хэн ч тэрнийг үл хүндэтгэж зүрхлэхгүй. Хатан эх хүртэл Шу авхайг хүндэлдэг. Хатан байлаа гээд хүнийг дээрэлхэж болдог юм уу?

Л: Би ордонд удсан болохоор үзсэн дуулсан зүйл олон, энэ хорвоод буруугүй хүн байдаггүй юм. Хаантан, хатан эхэд ч өөрийн гэсэн зовлон бий.

Жин: Гүнжтэн ханхүүд үргэлж сэтгэл тавьдаг. Бяцхан ханхүүг хорвоод мэндэлж чадаагүй өөрийн хүүгээс өөрцгүй гэж ярьдаг. Гүнжтэний хүүхэд төрсөн бол тэрэнтэй ойролцоо настай байх ёстой.

Юү: Жэн мөмө. Ханхүүг яагаад хорлодог билээ? Тэр Ши татварын дэргэд хамгийн удаан байсан мөмө. Одоо хатны дэргэд чухал үүрэг хашиж байгаа. Тэрний хүү, бэр хоёр хоёулаа Ши овогт ажилладаг гэсэн.

Жин: Ордонд ханхүү төрөлхийн сул дорой болохоор өдөржин, шөнөжин уйлж, эрүүл мэнд нь доройтож байгаа гэсэн цуу яриа гарсан байна лээ. Саяхан ордны оточ нар ханхүү болоод тэрний хувцас, эдэлж хэрэглэдэг бүх зүйлийг нь шалгаад юу ч олоогүй гэсэн. Гэвч ханхүүг унтав уу үгүй юу цочоож сэрээгээд уйлуулдаг гэж хэн санах билээ. Чиний хэлсэнээр Жэн мөмө Ши овогтой ойр дотно холбоотой. Яасан гэж тэгэх билээ?

******************

Ф: Хатантан. Хатантан.

Ру:  Юу болоо вэ?

Ф:Ханхүү шээчихсэн байх ёстой. Би ханхүүгийн солих хувцаснуудыг аваад ирсэн. Хувцасыг нь сольчихоод ирье.

Ру:  За яах вэ.

Ф: Южан гүнжийн үг танд хүндээр туссаныг би ойлгож байна. Мөхөс би ханхүү таны хувьд чухал гэдгийг ч ойлгож байна. Болгоомжлох нь зүйн хэрэг... Гэвч... мөхөс би ханхүү та хоёрт үнэнчээр зүтгэж байгаа. Хатан таныг миний нэрийг цэвэрлэж өгнө гэж найдаж байна.

Ру:  Мөмө. Санаа бүү зов. Жин арь хэд хоног миний дэргэд байх болохоор чи сайн амраад ав.

Ф: За.

Эм: Хатантан оройн зоог барих цаг боллоо.

Эм2: Хатантан. Та энд дөрвөн цаг боллоо. Зоогоо барьж хайрла. Ничан би харж байя.

Ру: Бүгд гарцагаа.

Аву: Та Жин арь өдөржин уйлдаг гэж хэлсэн. Дөнгөж сая... хүүхэд миний гар дээр тайван унтаж байсан, хачин биш үү. Жэн мөмөг ирэв үү үгүй юу хүүхэд уйлаад эхэлсэн.  Энэ тохиолдол гэж үү? Надад итгэхгүй байж болно. Гэвч ханхүүг сайн харж, энэ хорон санаат эмэгтэйг тэрнээс хол байлгаарай гэж захья.

*******************

Эр: Хурдал.  Хурдан чулуу аваад ир.

Эр: очилоо.

Эр: Наашаа, наашаа. Хурдал. Хурдан аваад ир. Наашаа... Энд байна...

Сон: Жианшиа ванд хэл хүргэ. Намайг байгаа цагт өмнөд эргийн далан яасан ч нурахгүй гэж хэл. Хурдан яв.

Эр: Мэдлээ. Цэргүүд ээ. Даланг сайн тул. Биднийг байгаа цагт яасан ч нурааж болохгүй... чанга цохиод сайн суурилуул.

Эр: Хурдлаарай...

Эр: Хурдан наашаа.

Сон: Сайн цохь. Ингээд... Хурдан.

Ах: Су И гүн.

Сон: Хурдан. Хурдан.

Ах: Сон жанжин, наашаа хүрээд ир. Наана чинь аюултай.

Сон: Жианшиа ван яах гэж ирээ вэ? Хол бай. Энэ хэзээ ч нурж магадгүй. Хурдан цаашаа яв. Тэрнийг аваад яв. Тэрнийг аваад яв. Хурдал. Сайн цохь. Хүн ир...

Ах: Алив, Сон жанжныг тэндээс хурдан гарга.

Сон: Би явахгүй ээ. Хурдан...

Ах: Хурдан наашаа гар. Наана чинь аюултай.

Сон: Хурдал... цохиод бай. Би явахгүй ээ.

Ах: Сонс жанжин, хурдан наашаа гар.  Сон жанжин, миний хэлэхийг сонс.

Сон: Хэл ээ, хэл.

Ах: Үгэнд ор. Би сайн шалгаж үзсэн. Усны хэмжээ их байгаа ч  багасч эхэлж байна лээ. Ганцхан цаг тэсчихвэл үер хамаагүй багасна.

Сон: Үнэн биз?

Ах: Одоо хамгийн чухал нь хүмүүсээр чулуу, шуудайтай элсийг тэргэн дээр ачуулах эрэг дагуу асгах хэрэгтэй. Тэгж байж л бид үерийг давж гарч чадна.

Сон: Оролдоод үзье. Цэргүүд ээ, шуудайтай элч, чулуунуудыг тэргэн дээр ач.

Ах: Хурдлаарай. Хурдан ач.

Сон: хурдан тэргэн дээр ач. Тэрэгнүүд дээр элс, чулуу ачаарай. 

Ах: Хурдлаарай. Тэргэн дээр элс, чулуу ачаарай.

Сон: Хурдан ачаарай. Хурдал...

Ах: Хурдан, наашаа.

********************  

Эр: Вантан. Нийслэлээс элч ирлээ. Хатан эх нууцаар хэл хүргүүлсэн байна.  

Ах: За, явж бай.

Эр: Мэдлээ.

Хат:

Ду: Хоолоо болчихлоо. Чинжи, Шиахө. Хааччихдаг байна аа? Чинжи. Шиахө.

***************

Я: Ийм ойрхон газар алхчихаад ядарч байдаг. Тулаанд явж байсан бол

Шао:  Болно. Маргааш авд гарна. Хүн олох байх тусам аюултай. Сум бүрт тухайн овгийн тэмдэглэгээ хийсэн байна уу сайн шалга. Тоомжиргүй орхиж алдаа гаргаж болохгүй.

Я: Вантан, санаа бүү зов. Ах бид хоёр шалгачихсан. Бүх зүйл бэлэн. Бид хоёр удахгүй ойг шалгана.

Ху: Анд явалгүй удсан болохоор маргааш яах бол гэж сэтгэл хөдөлж байна. Нийслэлд сайд, түшмэлүүдэд зурагдсаар залхаж байна. Ниншуод байсан нь хамаагүй дээр.

Шао:  20хоног хүлээчих. Ниншуо руу буцна аа.

******************

Зи: Маргааш хийнэ гэнэ ээ? Арай эртдэхгүй юу?

Эр: Эрхэм дээдэс ээ, хатан эх хагас сарын өмнө ойд алуурчдыг байрлуулсан. Бүх зүйлийг нарийвчлан бэлдэж дууссан. Энэ бол Южан ванг гэнэдүүлэх гэсэн санаа. Хэд хоног хүлээвэл хэн нэг нь анзаарчихаж мэднэ. Тэгвэл бүтэлгүйтнэ.

Зи: Бүтэлгүйтвэл яах вэ?

Эр: Хаан та санаа амар бай. Тэд зоригтой дайчид. Ялалт эсвэл үхэл. Бүтэлгүйтвэл бүгд үхнэ. Хаантан, хатан эх хоёрт санаа амар байж болно. Хаан та Южан ванг ганцааранг нь тэр газарт хүргэхэд болно. Бусдыг нь бидэнд даатгачих. Южан ван хичнээн хүчтэй байлаа ч, бидний гараас мултарч чадахгүй.

Зи: Ойлголоо. Явж болно.

Эр: Мэдлээ.

********************

Эр: Жанжинд айлтгая. Бүх зүйл хэвийн.

Ху: Тийшээ явъя.

Эр: Мэдлээ.

********************

Эр: Эзэн хааны олз. Хааны олз. Хааны олз...

Бүгд: Хаантан мэргэн байна.  Хаантан мэргэн байна. Хаантан мэргэн байна. Хаантан мэргэн байна. Хаантан мэргэн байна. Хаантан мэргэн байна.

Эр: Гайхалтай, гайхалтай. Намрын ан авыг хаантан тэргүүлэх нь бололтой.

Зи: Нэг л уйтгартай санагдаад байх чинь.

Гү: Хаантан, яагаад тэр билээ?

Зи: Бусад нь яах вэ гэхэд, Южан ван чи хүртэл яагаад ингэдэг билээ? Даруу загнаж байгаа чинь илт байна. Эмэгтэй жанжнаас ч дор байна. Южан ван.

Шао:  Байна.

Зи: Би чамтай өрсөлдөнө.

Шао:  Мөхөс би зүрхлэхгүй нь.

Зи: Зүрхлэхгүй...

Эр: Хараач, цагаан үнэг...

Зи: Чамтай өрсөлдөнө л гэсэн бол өрсөлдөнө. Тэр цагаан үнэгийг хэн агнахыг харъя. Южан вангаас бусад нь бүгд үлд. Чүү...

Шао:  Чүү...

Зи: Чүү...

Шао:  Чүү... Чүү...

Зи: Чүү... чүү...

Эр: Гү ноён. Цагаан үнэг хэнийх болно гэж бодож байна?

Гү: Мэдэхгүй ээ.

Эр: Би эзэн хааных гэж бодож байна.

Я: Ах аа.

Ху: Вантан, аюулд ор. Ху Яао.

Эр: Зугтцагаа. Цаг бага байна.

Охин: Ван ах аа. Туслаарай.

Ху: Вантан. Вантан.

Яао: Вантан.

Эр: Хаантан.

Ху: Вантан.

Эр: Хаантан.

Я: Вантан.

Ху: Вантан. Вантан.

Эр: Хаантан.

Эр: Хаантан.

Я: Вантан.

Эр: Хаантан.

Ху: Вантан.

Эр: Хаантан. Хаантан. Хаантан... Хаантан. Хаантан. Хурдан оточ дууд.

Шао:  Хаантныг сайн хараарай.

Эр: Мэдлээ.

Шао:   Алуурчны араас.

Эр: Хаантан.  Хаантан.

Эр эр эр эр эр: Хаантан. Хаантан. Хаантан. Хаантан.  Хаантан. Хаантан. Хаантан. Хаантан. Хаантан...

Эр: Хаантан. Хүн ир.

Гү: Хаантан энд байна. Хаантан. Хаантан.

Эр3: Хаантан.

Гү: Юу болох нь энэ вэ?

Эр: Хаантан. Хаантан. Оточ.

Гү:  Оточ.

Эр: Оточ хаана байна?  Оточ хаана яачихав аа?

Гү:  Оточ оо...

Эр: Хаантан.

Гү: Хурдал... Хурдал...

Эр: Хаантан. Хаантан...  

О: Хаантан хаана байна?

Эр: ОТоч оо.

Эр: оточ оо.

О: хаантан. Юу болох нь энэ вэ?

Эр3: Цус нь хар байна. Хортой сум байж.

Эр: Хэн нь ингэдэг байна аа?

Эр: Мэдэхгүй ээ. Южан ван алуурчдын араас явсан.

Эр: Хаантныг хамгаал.

Эр: Шао...

Эр3: Шао?  Шао Чи?

Эр: Южан вангийн сум байна. Южан ван хаантныг алахыг завдаж.

О: Хаантан.

Эр: Энэ бол хатан эхийн пайз. Южан ван хаатныг хороохыг завдсан. Цэргүүд ээ, миний тушаалыг сайн сонс. Хоёр хэсэгт хуваагдаж, эхний хэсэг нь Ниншуогийн цэргийн байрлалыг бүсэл. Нөгөө нэн даруй надтай хамт Шао Чигийн араас элдэнэ. Тэднийг элдэн хөөж, хөнөөх болно. Тушаал биелүүл!

Бүгд: Мэдлээ.

О: Хаантан. Хаантан. Сумны шарх хэтэрхий гүн байна. Сумыг энд сугалж болохгүй. Хурдан, хурдан асар руу явцагаая.

Эр3: Хурдан.

Гү: за.

Эр3: Хурдал...

Гү: Хаантан.

Эр: Хаантан.

О: Хаантныг хурдан асарт аваач.

Гү: Хаантан.

О: Хаантан тэсээрэй. 

Эр: Хүн байна уу?

О: Хаантан жаахан л тэсчих. Хаантан тэсдэг юм шүү.

Эр3: Алив өргөөрэй.

Гү: Зөөлөн өргө. Болгоомжтой.

О: Хаантан жаахан тэвччих. Хаантан...

*******************

Ху: Вантан, та шархадчихсан байна.  

Шао:  Хор юм шиг байна.

Я: Тэгвэл шархаа хурдан цэвэрлэх хэрэгтэй.

Шао:  Цаг алга. Тэднийг алдаж болохгүй.

Я: Гэхдээ...

Ху: Ху Яао. Вантан, эндээс хэтэрвэл ангийн талбайгаас гарна. Тэнд юу байгааг мэдэхгүй. Хэрвээ алуурчид бэлтгэлтэй ирсэн бол занга тавьсан байж мэднэ. Эрсдэл гаргаж болохгүй.

Шао:  Ху Яао. Буцаж очоод нэмэлт хүч дууд.

Я: үгүй ээ.

Ху: Ху Яао!

Я: Яасан ч явахгүй. Аюул тулгарах болгонд та нар намайг явуулдаг. Энэ удаа яасан ч явахгүй. Тэгээд ч вантан хордчихоод байна. Би заавал цуг явна. Шао Хузи.

Эр: Байна.

Я: Нэмэлт хүч дууд.

Эр: Мэдлээ. Чүү. Чүү. Чүү.

Шао:  Хойшлуулж болохгүй. Тэнд занга байж мэднэ. Болгоомжтой байгаарай. Урагшаа!

Эр: Южан ван алуурчдын байгаа газрыг олсон. Отолт байж магадгүй тул нэмэлт хүч хэрэгтэй байна. Хөндийд отолт байгаа тул нэмэлт хүч явуул...

Эр: Араас нь!

Шао:  Бүгд болгоомжтой бай!

49-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home