Rebel princess 48

Rebel princess -48

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Су: эм, эмсийн хүрээлэнгийн эзэн, Хэлан Жэний тагнуул

Ш: эр, Шен оточ

 

Гарчиг:

48-р анги

Юү: Шу авхай. Шен оточ ирлээ.

Л: Шен оточ та морил. 

Ш: За.

Л: Гүнжтэн, Шен оточ ирлээ.

Ш: Мөхөс би гүнжийн амгаланг айлтгая.

Аву: Шен оточ оо, ирсэнд гялайлаа.

Ш: Нэр төрийн хэрэг билээ.

Аву: Шен оточ дээшээ морил.

Ш: Хатантанд талархая.

Аву: Шу авхай, та нар гарч бай.

Л: Мэдлээ гүнжтэн.

Аву: Та суу.

Ш: Гүнж та морил. Гүнж та хүн явуулж намайг дуудсаныг бодоход бие тань чилээрхээ юу?

Аву: Бие маань сайжирч байгаа. Танаас аминчлан асуух зүйл гараад дуудлаа.

Ш: Гүнж та асуу асуу. Би хариулъж өгье.

Аву:  Шен оточ та намайг багаас маань мэднэ.  Вантанг надад худал хэлэхэд таныг тусална гэж санасангүй.

Ш: Мөхөс намайг өршөө. Вантны таныг гэсэн сэтгэл шүү дээ. Би ч бас гүнж таныг өөрийгөө эрсдэлд оруулахыг хүсээгүй билээ.

Аву: Намайг анагаах арга байгаа юу? Шен оточ та сайн сууж байна уу?

Ш: Гүнж танд гялайлаа.

Л: Шен оточ та цай уу.

Ш: За, гялайлаа. Гүнжтэн. Вантан таны биеийг асарч, насыг тань уртасгахын тулд хайтан/биншао/ цэцгийн тан уулгасан. Тэр цэцэг хүйтэн чанартай. Тэрэнтэй эн тэнцэх тан бараг л байхгүй.

Аву: Хичнээн эрсдэлтэй байсан ч, би ухрахгүй ээ. Шен оточ оо, таныг зөвшөөрөхгүй бол би өөр оточ хайж олно. Хорвоогийн хамаг отчийг дуусгах байсан ч би хүссэндээ хүрэх л болно.

Ш: Гүнж, вантан хоёрын нэг нэгнээ гэсэн сэтгэл агуу аж. Мөхөс би таны хүсэлтээс татгалзаж чадахгүй нь. Гэвч би гүнж таны ордонд өсөхийг харсан. Гүнж танд үнэнийг хэлье.

Аву: Хэл л дээ.

*****************

Су:  Хүрээд ирэв үү.

Ф: Ирэхгүй гэж бодож байлаа. Чи цэвэрхэн зүйлд дуртай, таагүй үнэрийг тэвчиж чаддаггүй. Хэлэх зүйлээ хэлчихээд явна. Хатантан хэл хүргүүллээ. Хаантан, хатан эх хоёр хөдлөх гэж байна. Ганц далайлтаар гүйцээх хэрэгтэй. Эзэндээ очоод чадах бүхнэ хий гэж хэлээрэй. Төлөвлөснийхөө дараа надад хэлээрэй.

*******************

Ш: Та сайн тунгаах хэрэгтэй. Хүүхэд төрөх тэр өдөр гүнж таны...

Аву: Мэднэ ээ. Өчүүхэн ч гэсэн найдвар байгаа цагт би бууж өгөхгүй.

Ш: Гүнж та ингэж шийдсэн бол мөхөс би өөрийн сурсан эрдмийг ашиглан гүнж танд амьдрах боломж олгохын тулд чадах бүхнээ хийх болно. Гэвч энийг вантан мэдчихвэл... Мөхөс би удаан амьдрахгүй байх.

Аву: Шен оточ таны нинжин сэтгэл хязгааргүй. Ван Шуан би талархан, үүрд санаж явах болно. Муу зүйл болсон ч хариуцлагыг нь би хүлээнэ Шен отчид муу зүйл болохгүй.

Ш: За. Тэгвэл мөхөс би гүнж таны мэдэлд.

Аву: Гялайлаа, Шен оточ оо.

Ш: Тэгвэл би таныг ордонд хүлээж байя.

Аву: Гялайлаа, Шен оточ оо. А Юүэ Шен отчийг гаргаж өг.

Юү: За.

Ш: Мөхөс би явъя даа.

Аву: Сайн яваарай.

Л: Гүнжтэн, ордон руу явах юм уу?

Аву: Шен оточ миний биед байгаа хүйтнийг гадагшлуулах санаа байгаа. Тэгэхийн тулд ордонд хэд хонох хэрэгтэй. Өдөр бүр зүү тавиулна.

Л: Сайн хэрэг. Хэд хоног байтугай, хэдэн сар болсон ч яах вэ.

*****************

Эр: Энэ байна. Энийг ав. Болчихлоо.

Ф: Мантуу байна уу?

Эр: Байгаа. Дотогшоо орцогооё. Хөөе, ирээд энийг харж бай. Ийшээ. Ийшээ. Ийшээ.

Эр: Юу болоо вэ?

Ф: Ордны гадна болоод дотор бүгд хөдлөхөд бэлэн. Энэ дотор тодорхой бичсэн байгаа. Энийг Анпин ванд заавал хүргэж өг.

Эр: За. Хатантны дэргэд болгоомжтой байгаарай.

Ф: Санаа амар бай. Би удаж болохгүй. Хэрэг гарвал хуучин аргаараа холбоо бариарай.

Эр: ойлголоо.

******************

Зи: Жин арийн царай цонхийчихож. Ханхүү гэж хэлэх арга алга... Өвдсөн муур шиг харагдаж байна.

Ру: Мөмө. Ханхүүг өргөө рүү нь аваад яв.

Эм: Мэдлээ.

Зи: Бүгд гарцагаа.

Эм: Мэдлээ хаантан.

Ру: Хаантан, юу болоо вэ? 

Зи: Южан Ван, Шао Чи. Өнөөдөр надтай уулзахаар ирсэн. Огцрох хүсэлтээ хэлсэн. Ниншуод очиж амьдарна гэнэ.

Ру: Хаантан зөвшөөрөө юу?

Зи: Аав, нагац ах хоёр шиг тэрнийг ордонд хорих ёстой юу?

Ру: Хаантан, та юу гэж бодож байна?

Зи: Южан ванг Ниншуо руу буцаагаад явуулбал алс умард нутагт байх болно. Бидэнд аюул заналхийлж чадахгүй.

Ру: Хаантан, болохгүй.

*****************

Аву: Эргээд ирэв үү.

Шао: Яагаад унтаагүй байдаг билээ? Яасан?

Аву: Чамайг ирэхгүй болохоор унтаж чадахгүй байна.

Шао: Юу болоо вэ?  

Аву: Өнөөдөр дээвэр дээрээс үхсэн шувуу унаад ирсэн.

Шао: Өө? Яасан юм бол?

Аву: Энэ юу зөгнөж байна?

Шао: Зүгээр ээ. Санамсаргүй унасан байх.

Аву: Яагаад гэдгийг мэдэхгүй ч, чамайг намрын ан авд явна гэхээр сэтгэл зовоод байна. Чамайг дайн тулаанд явахад ч ингэж байгаагүй. Ямартай ч болгоомжтой байгаарай.

Шао: Санаа амар бай. Болгоомжтой байна аа.

********************** 

Ру: Битгий уйл, Жинь арь. Сайн хүү шүү. Битгий уйл. Энэ хүүхэд яахаараа байнга уйлаад байдаг байна аа. За за, битгий уйл аа Жин арь. Битгий уйл, битгий уйл. Галзуурах нь ээ. Битгий уйл л даа.

Эм: Хатантан. Хаантан өнөө шөнө Рон татварын өргөөнд заларсан, ирэхгүй гэж байна.

Ру: Ирэхгүй гэнэ ээ? За яах вэ. Ирэхгүй... Уйл уйл уйл. Уйлахаас өөр юу ч мэдэхгүй.  Чөтгөрийн хүүхэд. Юу хийгээд байгаа юм? Бүгд гарцагаа. Хурдан гарцагаа.

Эм: Мэдлээ.

Ф: Гарцаагаа. Хатантан, тайван бай.

Ру: Намайг тэрэнд өртэй төрсөн гэж бодож байна уу? Би Жин арийн тусламжтайгаар ордонд өөрийн байр суурийг бататгая гэж бодсон юм. Гэтэл хаантан улам холдсоор байх юм гэж санасангүй. Чи харсан. Хаантан залуу охидод дурлах болж. Өдөр бүр Шин татвар, Рон татвартай цагийг өнгөрөөж байна. Жао Яан ордонд ирэхээ ч болилоо.  Энд хонохоо ч больсон. Хойшид яах болж байна?

Ф: Дээдэс ээ Дахиад жаахан л тэсчих. Бүх зүйл сайхан болно.

Ру:Тийм ээ, чиний үгэнд оръё. Ахин дахин тэвчье. Жин арь хурдан зүгээр болоосой. Тэгвэл хаантан ч гэсэн эргээд ирнэ. Энэ бүхэн хэзээ дуусах юм болоо?

М: Эргээд ирэв үү.

Ф: Тэглээ.

М: Яасан? Уулзчихаад ирэв үү?

Ф: Захиагаа явуулчихсан.

*****************

Ах: Усны түвшин бага зэрэг буурчихсан байна.

Эр: Жианшиа вангийн хэлсэнээр гурван түвшнийг бэлтгэсэн. Шуан голын үерийг хяналтандаа авсан. Бас Чих голын урсгал, Су И гүн хүмүүстэйгээ голын усны чиглэлийг өөрчилж байгаа. Төлөвлөсний дагуу тав хоногийн дараа дуусна. Су И гүнд хүн хүч хангалтай байгаа юу?

Эр: Тийм ээ. Гү авхайн ачаар олон мянган хүн ажиллахаар ирсэн. Ажлын хурд ч гэсэн сайн байгаа. Гү авхай ирж байна.

Ах: Та хэд яваад үзэж бай.

Эр: Мэдлээ. Нааш ир... 

Ах: Гүй авхайн ачаар нуурын эрэг дээр дарс уух нь.

Цай: Жианшиа ванг сайн дарсанд дуртай гэж сонссон. Манай дарс таалагдах эсэхийг мэдэхгүй юм.

Ах: Амт зөөлөн боловч... амт нь чихэрлэг, сайхан дарс байна.

Цай: Жианшиа ванд таалагдаж байвал дахиад хэдэн хундага уу л даа. Намар болж сэрүү орсон болохоор дулаацна.

Ах: Таны өгсөн дарсаар танд хундага өргөе. Бид харц гаралтай байсан бол арай л  чөлөөтэй амьдрах байсан байх.

Цай: Язгууртнуудад өөрийн гэсэн зовлон байдаг шиг харц ардад ч гэсэн гэсэн зовлон бий. Гарал үүсэл, нөхцөл байдал, хэнтэй хуримлах гээд. Бид хүссэнээ сонгож чадахгүй, бас жаргалгүй. Гэвч амьдралдаа тулгарсан  бэрхшээлийг хэрхэн даван туулахыг өөрсдөө шийдэж чадна.

Ах: Чам шиг залуу бүсгүйгээс ийм мэргэн үг гарна гэж бодсонгүй.

Цай: Цайвэй Хатгуурын ёслолоо хийчихсэн. Жаахан охин биш ээ.

Ах: Алив, ууцагаая.

****************

Шао: Хаантан миний огцрох хүсэлтийг зөвшөөрсөн. Намайг ан аваас ирсэний дараа бид Ниншуо руу явж болно.

Аву: За. Тэгвэл би хэд хоног ачаа бараагаа зэхээд, чиний ирэхийг хүлээж байя.

Шао: Эндээс явсаны дараа нийслэлд дахиад ирэхгүй. Харамсах хэрэггүй шүү.

Аву: Энд намайг барих зүйл байхгүй.

Шао: Надтай явбал хээр талд унтаж, хоол унд, хувцас дутмагхан л байх байх.

Аву: Намайг хээр тал, хоол унд, хувцаснаас айна гэж бодоо юу? Намайг үлдээх шалтаг хайхаа боль.

Шао: Сайн байна. Тэгвэл хамтдаа хорвоо дэлхийгээр хэсүүчилье.

Аву: Хоёулаа үзэгслэнтэй газар олоод,  дүнзэн байшин барьж, санаа зовох зүйлгүй амьдаръя.

Шао: Амар тайван амьдрал...

Аву: зөвхөн чи бид хоёр.

Шао: Зөвхөн чи бид хоёр. Энэ өдрөөс хойш...

Аву:  бүх насаараа....

Ху: Зүгээр ээ, Жинюнаа.

Шао: Юу болоо вэ?

Ху: Аан?  Вантан. Гүнжтэн. Сайн мэдэхгүй л байна. Жинюн уг нь үгэнд сайн ордог юм. Гэтэл өнөөдөр Можиаогаас салахгүй дагаад байна. Үгэнд ордоггүй.

Аву: Морь хүртэл салах дургүй байхад хүн аргагүй.

Шао: Аваад явъя.

Ху: Мэдлээ. Жинюнийг аваад явъя.

Шао: Би явлаа.

Аву: За. Тэвэрчихээд яв... Зогс. Надад өртэй боллоо. Эргэж ирээд тэврээрэй. Хурдан ирээрэй.  

***************

Эм: Хатан эх минь. Орой болсон байна. Тангаа уучихаад эртхэн амар даа.

Хат: Нэг л муу совин татаад байна. Хаантныг дагаад ан авд явдаг байж. Ийм чухал хэрэг... Хаантан одоо ч төлөвшөөгүй байна. Энийг хийхэд хэцүү байж мэднэ.

Эм: Хатан эх минь. Санаа бүү чилээ. Үргэлж бөөцийлөх нь сайн бус.

Хат: Чиний хэлдэг зөв. Гэхдээ сэтгэл нэг л таагүй байна.

Эм: Хатантан, санаа амар бай. Хатан эх та өнөөдөр хэн ордонд ирснийг мартаа юу?

Хат: Авуг хэлж байна уу?

Эм: Тийм ээ.

Хат: Нээрэн тийм. Мартах дөхөж. Гүй мөмө. Аву дээр нэн даруй оч. Ордонд дахиад хэд хоног байлгахыг бод. Хаантныг буцаж ирэх хүртэл ордноос гаргаж болохгүй.

Эм: Мэдлээ. Мөхөс би ойлголоо.                                                      

Хат: Аву бага байхын зөрүүд байсан. Нөхрөө үхсэнийг мэдвэл өшөөг нь авахын тулд амиа ч хайрлахгүй тэмцэх хүн.

***************

Эм: Шен оточ оо. Ченшан цэгний өнгө буцаад хэвийн болчихлоо.

Ш: Ойлголоо. Сая бэлдсэн түрхлэгийг гүнжийн нуруун дээр түрх. Хоёр цагийн дараа угаагаарай. Усанд нь эмийн ургамалтай хүүдий хийгээрэй. Өглөө орой бүр тантай усанд орно. Бас галтай зүү тавьсан цэгнүүд маш чухал. Их өвдөнө, хэд хоногтоо тэвчих хэрэгтэй.

Жин: Гүнжтэн, танд их хэцүү байх болно.

Аву: Шен оточ оо, санаа амар бай. Хийх ёстойгоо л хий.

*******************  

Эр: Анпин ван шөнө дунд намайг яах гэж дуудуулаа вэ?

Эр2: Сайн зүйл болоод л тэр. Удахгүй очоод мэдээрэй.

Эр: За.

*******************

Эм: Гүнжтэн. Болчихлоо. Мөхөс би орой эргээд ирье.  

Аву: Сайн байлаа.

Эм: Мөхөс би явъя даа.

Аву: Гялайлаа.

Л: Гүнжтэн. Хоолоо ид. Дараа нь... хатан эхийн мэндийг мэдэхээр явъя.

Аву: Хатан эхээс гадна, хатны мэндийг мэдэх хэрэгтэй. Ханхүүд ч бас бэлэг бэлдэх хэрэгтэй.

Л: Мэдлээ, гүнжтэн.

*********************

Ру эм эм эм: Хатан эхийн амгаланг айлтгая. Хатан эх эрүүл энд байж, урт наслах болтугай.

Хат: Босцогоо. Суудалдаа сууцагаа.

Ру эм эм эм: Мэдлээ, хатан эх минь.

Эр: Южан гүнж заларч байна.

Аву: Ван Шуан хатан эхийн амрыг айлтгая. Хатан эхэд эрүүл энх, урт насыг ерөөе.

Хат: Бос доо. Хурдан суудалдаа суу. Хүн ир. Южан гүнжид олбог аваад ир.

Эм: Мэдлээ.

Хат: Энд суучих. Южан гүнж ордонд ирэх нь ховор. Миний дэргэд суу.

Аву: Мэдлээ, хатан эх минь.

Ру: Южан гүнж олон жил эгч дүүс шиг дотно байсан. Сайхан яриа өрнүүлэх боломж гарлаа.

Хат:  Чамайг нөхөртэйгөө Ниншуод очиж амьдрах гэж байгаа гэж сонссон.

Аву: Тийм ээ, тэр үнэн.

Ру: Южан ван Южан гүнжийг эд баялаг, алдар нэрнээсээ татгалзаж, хатан эхийг ч  орхихыг зөвшөөрүүлж чаддаг гайхалтай баатар юм.

Аву: Хатантны хэлдэг түмэн зөв. Южан вантай харьцуулахад тэд юу ч биш.

Хат: Миний Ёон Ан ордон ингэж хүний хөлд дарагдалгүй удаж.

Ру: Бид хатан эх дээр хоёул, гурвуул ирж мэндийг нь мэддэг. Ээж таныг хүсвэл бид байнга ирж байя.

Эм эм эм эм: Хатантны хэлдэг зөв.

Эм: Бид ч яах вэ, Южан гүнж ордонд амьдардаггүй болохоор байнга ирж чадахгүй байх.

Хат:  Та нарын дунд ордонд тэрэн шиг удаан амьдарсан хүн байхгүй.  

Эм: Тэр ч үнэн шүү.

Эм2: Тийм ээ.   

Эм: Южан гүнж ордонд өссөн юм чинь.

Эм3: Тийм шүү. Гүнжтэн энэ удаа ордонд удаан саатна гэвэл бид өдөр бүр ирж хатан эхийн мэндийг мэдэж байя.

Эм: Тийм шүү, тийм. Южан гүнжийн ярьсан шог яриаг сонсож болох юм.

Аву: Энэ миний өссөн ордон байхаа больсон. Энэ инээж байгаа царай, хэлж байгаа үгний ард хурц илд нуугдаж байгаа. Намайг хамгаалдаг байсан хүмүүс маш их өөрчлөгдөж. Авга эгч авга эгч бус хатан эх болсон. Ванру эгч хатан болсон... Ванру эгч ээ. Ханхүүд зориулж өчүүхэн бэлэг бэлдсэн юм. Танд төвөг удахгүй бол...

Ру: Южан гүнжид гялайлаа. Манай Жао Яан ордонд ирвэл ямар вэ?

Аву: Тэгье ээ. Тэгэнгээ ханхүүг ч харъя.

Ру: Дагаад яв...

Эм: Хатан эх сэтгэлээ чилээсээр л байна уу?

Хат: Хэд хоногийн дараа Аву бид хоёрын ирээдүй ямар болох бол? Эсвэл... би одоо ч Авуг анх харсанаа санаж байна. Тэгэхэд нялх балчир байсан. Намайг харах бүртээ инээдэг байсан. Инээгээд л. Тэрнийг тэвэртэл тэр золиг өвөр дээр маань шээчихэж билээ. Тэр миний дэргэдээс хором сч холдолгүй өссөн. Миний өвөрт унтана гэж зөрүүдэлдэг байлаа. Тэр үед би тэрнийг заавал хатан болно гэж боддог байлаа. Миний бэр... үеэл бас бэр. Нэгэн гэр бүл. Тийм болохоор өөрийн охин мэт хайрладаг байлаа.

Эм: Үнэнийг хэлэхэд Южан гүнжийн сэтгэлд та байсаар байгаа.

Хат: Мэднэ ээ. Тэр тайганыг над руу хутга бариад дайрахад  энэ хорвоо дээр өөр хэн ч эргэлзэлгүйгээр миний өмнө зогсож зүрхлэхгүй. Ах ч тэгж чадахгүй. Өмнөх хаан ч чадахгүй. Зилон ч тэгж чадахгүй. Гэтэл тэр чадсан... Тэр чадсан... Гэтэл намайг авга эгч гэж дуудахаа ч байж. Хатан эх, хатан эх... Гадны хүн шиг хатан эх гэж дууддаг.

Эм: Хатан эх минь. Энэ бүхэн өөрчлөгдөх ч юм билүү.

Хат: Аву бид хоёрын завсар үүссэн ан цав их гүнзгий. Тэрний нөхрийг Зилон бид хоёр хөнөөснийг мэдвэл... намайг яасан ч өршөөхгүй гэж айж байна. Би ийм дайсныг яасан ч амьд үлдээхгүй.

Эм: Хатан эх минь та үргэлж шийдэмгий байсан. Энэ бол хатан эхийн хийх ёстой зүйл.

Хат: Ямар нэг сайн зүйл ордонд ирвэл Фэнчи ордон руу явуулаарай. Хэдий ийм болсон ч, сүүлчийн удаа авга эгчийн хувиар эрхлүүлье.

Эм: Мэдлээ, хатан эх минь.

Эм эм эм: Хатантны амгаланг айлтгая. Южан гүнжтэн.

Ру: Ийшээ суу.

Аву: А Юүэ. Ханхүүд зориулж бэлдсэн бэлгийг хурдан аваад ир.

Юү: Мэдлээ.

Аву: Бяцхан ханхүү эрүүл энх, аз хийморьтой байх болтугай.

Ру: Жин арийн өмнөөс Южан гүнжинд талархая. Ничан, аваад яв.

Эм: Мэдлээ.

Ру: Та нар гадаа хүлээж бай.

Юү Л: Мэдлээ.

Аву: Ураг барилдсанаас хойш, бид... ингэж хоёулхнаа уулзаагүй юм байна. Аву... Ванру эгчийг одоо ч санадаг. Ванру эгч ээ. Та энд юу хийж байгаа юм?

Ру: Чамайг шийтгүүлж байгааг мэдээд би амттан  хийж авчирсан.

Аву: Ванру эгч шилдэг нь.

Ру: Хувь тавиланг таамаглах аргагүй. Хаантан, хатан эх хоёр чамайг залгамжлах гүнж болгохыг хүсдэг байсан. Миний аав, өмнөх хаан хоёр намайг Южан вантай хуримлуулах хүсэлтэй байсан. Одоо бидний байр солигдчихсон байна.

Аву: Бидэнд өөр сонголт байгаагүй. Өнгөрсөнд болсон зүйл байгаагүй ч болоосой гэж би хүсдэг. Би тэр үеийн Аву хэвээрээ... та миний Ванру эгч байсан байсан бол...  

Ру: Тэр үеийн Ванру аль хэдийн энэ ордонд үхсэн. Энэ ордон  их олон хайртай хүмүүсийг салгасан.

Аву: Ханхүү уйлаад байна уу даа?

Ру: Тийм ээ. Ямар учиртайг мэдэхгүй. Төрсөнөөсөө хойш Жин арь өдөржин уйлдаг.  

Ф: За за за. Битгий уйл, битгий уйл. Сайн хүү. Сайн хүү. Сайн хүү, битгий уйлаарай... Хатантны амгаланг айлтгая. Южан гүнжтэн.

Аву: Ханхүү яагаа вэ?

Ф: Ханхүү бие султай болохоор төрсөнөөсөө хойш байнга уйлж байгаа. Ордны оточ нар үзээд зүгээр гэж хэлсэн.

Ру: Удахгүй Жин арь ингэж уйлахаа болих байх.

Аву: Би тэвэрч болох уу?

Ру: Тэг ээ.

Ф: Хатантан. Би ханхүүгийн хувцаснуудыг угаалганд өгөөд ирье.

Ру: Тэг дээ. Яагаад гэдгийг мэдэхгүй. Тэрний уйлж байгааг сонсохоор толгой өвдөөд байх юм. Тэрнийг том болоод зүгээр байгаасай гэж хүсэх юм. Чи Жин арьт таалагдсан бололтой. Чамд тэврүүлээд шууд унтчихлаа.

Эм: Хатантан...

Ру: Чшш... Аан... Хатан эх намайг дуудуулсан байна.

Аву: Тэгвэл би явъя даа.

Ру: Жин арь уйлахгүй, ингэж унтах нь ховор. Жаахан байж байгаад яв...

Аву: Та нар явчихаар... би ганцаараа үлдээд... дэмий байх.

Ру: Аву, би удахгүй эргээд ирнэ.

Аву: Аву...

48-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home