Rebel princess -47
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Ш: эр, Шен оточ
Гарчиг:
47-р анги
Зи: Битгий донгос. Энэ бол ууган ханхүү. Тэрний идэх хоол, өмсөх хувцас гээд бүгдийг сайтар хянаж байгаа. Яаж дарс уух юм?
Ш: Мөхөс би отчийн газрын туслахаар дарсны хор тайлах тан хийлгэхээр явуулсан. Тэрнийг ирэхээр ханхүүд танг уулгахад болно. Тэрийг уугаад ханхүүгийн бие сайжирвал дарс уусан гэсэн үг.
Зи: Хатан.
Ру: За.
Зи: Ханхүү дарс уусан уу?
Ру: Ийм нялх хүүхдэд... яаж дарс өгөх вэ дээ? Тэгээд ч Жин арийг хөхүүл эх нь хөхүүлдэг. Мөмө ч гэсэн хоолондоо анхаарч байгаа. Дарс гэнэ шүү.
Зи: Надад хэлээдэх. Чи дарс уусан уу?
Мө: Хаантан, би гэмгүй. Би яалаа гэж дарс ууж зүрхлэх билээ? Яаж зүрхлэх билээ. Хаантан.
Зи: Хн. Гэмгүй үгүй чинь удахгүй мэдэгдэнэ.
*******************
Аву: Бяцхан эмгэн хумс. Ийм том хясаа үүрээд, ядарч байна уу? Хулчгар. Үүрэндээ нуугдах сайхан байна уу? Гараад ир. Агаар амьсгалж... хорвоотой танилц. Бүх ачаагаа буулгачихаад... чам шиг хясаан дотор нуугдах юмсан. Сайхан байдаг байх даа.
Л: Гүнжтэн. Гүнжтэн. Ингэж ууж яаж болох вэ дээ? Хатан эх танд юм хэлээ юу? Гүнжтэн. Хатан эхтэй харилцаагаа сүйтгэх хэрэггүй. Ван овог өмнөх шигээ хүчирхэг байхаа больсон. Хатан эхийн нөмөрт байвал танд л хэрэгтэй. Мартах ёстой бол март.
Аву: Шу авхай. Тэгж хэлэх амархан. Хүмүүс мартах ёстой зүйлийг үргэлж санаж... Мартах ёсгүй зүйлээ мартдаг. Гэхдээ би юуг санах ёстойг, юуг мартах ёстойг мэднэ ээ.
Л: Гүнжтэн.
Аву: Надтай уу л даа.
Л: За. Алив...
******************
Ш: Алив хурдал. За за...
Ф: Ханхүү, алив. Уугаарай. Ханхүү.
Ш: Ханхүү. Алив, уугаарай.
Ф: Зөөлөн. Хахаж мэднэ.
Ш: Хаантан. Удахгүй үнэн мэдэгдэнэ ээ.
Зи: Яаж байна?
Ш: Хаантан. Ханхүү, яах аргагүй согтсон байна. Гэвч ханхүү одоо зүгээр болсон.
Зи: Хүн ир.
Эр: За...
Зи: Чирч гаргаад үхтэл нь занч.
Мө: Хаантан. Хаантан, би буруугүй. Хаантан, би буруугүй... Хаантан. Хаантан, гүтгэж байна. Би буруугүй.
Ру: Ийм алдаа гаргаж байдаг. Үхэж байхдаа таарна.
Ф: Тийм ээ. Тийм тийм. Хатантны хэлдэг зөв. Би авъя...
Зи: Шен оточ.
Ш: Мөхөс би байна.
Зи: Хүүхэд юм чинь уйлалгүй яах вэ. Гэтэл Жин арь өдөр шөнөгүй уйлаад байна. Энэ юуных вэ?
Ш: Хаантан. Мөхөс би ханхүүгийн судсыг хэд хэдэн удаа барьж үзсэн. Ханхүүд ямар ч муу зүйл алга. Бие нь сул дорой болохоор төрөлхийн зүйл байж мэднэ. Уйлдаг тухайд... ханхүү юмнаас айж цочирдсон байж мэднэ.
Зи: Юу? Айж цочирдсон.
Ш: Тийм ээ.
*******************
П: Шу авхай. Шу авхай.
Юү: Пан хамгаалагч аа. Шу авхай гүнжтэй ордон руу явсан. Өнөөдөр ордонд хононо. Яаралтай хэрэг гарсан бол надад хэлж болно.
П: Аан, чухал биш ээ. Тэгвэл би маргааш ирье. А Юүэ бүсгүйд гялайлаа.
*******************
Зи: Болно оо, болно. Уйлах хэрэггүй. Ханхүү зүгээр байна шүү дээ. Хатан. Ингээд уйлаад байвал би явлаа шүү. Явчихна шүү.
Ру: Хаантан юу хэлэх гээ вэ? Жин арь зовж байхад, эх нь болсон би санаа зовсондоо уйлж болохгүй гэж үү? Эсвэл хаан та надаас залхаад, Шин татвар, Жу татвар дээр очих шалтаг хэлж байна уу?
Зи: Наадах чинь юу гэсэн үг вэ? Аан? Өөрийнхөө байж байгааг хар. Юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Хардаж сэрдэж байгааг нь... бусдад үлгэр дууриал болох ёстой энэ улсын хатан бус уу? Би хэлэх зүйлээ хэлсэн. Би бол хаан. Чи арай... намайг үргэлж дэргэд чинь байж, чамайг эрхлүүлнэ гэж санаа юу?
Ру: Хаан та намайг эхнэрээ болгосондоо харамсаж байна гэх гээ юу? Тийм ээ. Тийм явдал болоогүй бол хаан та одоо Южан ван шиг байх байлгүй. Ван Шуаныг алган дээрээ бөмбөрүүлж, энэ хорвоод тэрнээс өөр эмэгтэй байхгүй гэж зарлах байсан байлгүй.
Зи: Чи! Галзуурчихаж.
Ру:Хаантан. Хаантан. Хаантан, битгий яв л даа Хаантан. Миний буруу. Гуйж байна, битгий яваач дээ, хаантан. Хаантан.
Зи: Хатан. Яаж байгаа чинь энэ вэ?
Ру:Хаантан.
Зи: Чи... Жин арийг төрүүлсэнээс хойш өмнөх шигээ уян зөөлөн байхаа больж. Дураараа аашилж, зөрүүдэлж... байнга гомдоллоно. Өмнө нь би төрийн хэргээс залхаад Жиао Яан ордонд ирэхийг хүсдэг байлаа. Энд ирэхээр төрсөн гэр шиг санагддаг байсан. Ирэх бүрт инээд хөөр, баяр баясал мэдрэгддэг байсан... Гэтэл одоо... энд ирэхээр... нэг бол Жин арь уйлж... Үгүй бол чи уйлна... Үнэхээр ядарч байна. Ядарч байна.
Ру: Хаантан. Үнэндээ... ганц Жин арьт санаа зовсондоо бус... хаан танд ч бас санаа зовоод байна.
Зи: Хатан чи юу хэлэх гээ вэ?
Ру: Сая Шен оточ Жин арийг айж цочирдсон байна гэсэн. Бодоод үз л дээ. Жин арийг мөмө байнга асардаг байсан. Өөр нь тэрэнд ойртож чадахгүй. Юунаас айж цочирддог билээ?
Зи: Хатан чиний хэлдэг зөв. Тэгвэл... Маргааш би ордны зурхайч Лу Зиюнийг ордонд дуудъя.
Ру: За.
****************
Эр: Авга ах аа. Ээ ээ, авга ах ирлээ.
Охин: Авга ах аа.
****************
Ф: Мөхөс миний буруу. Хатантан, амийг минь хэлтрүүлсэнд гялайлаа.
Ру: Жэн мөмө. Ухаан чинь балартаа юу. Жин арь сайн байгаад баярла. Тэрэнд муу юм болсон бол хаантны дэргэд чамайг өмөөрөх нь битгий хэл, би өөрөө амийг чинь таслах байлаа.
Ф: Муу зүйл болсон бол, мөхөс би... мянгантаа үхсэн ч хангалтгүй. Мөхөс би ханхүүд жаахан дарс өгчихвөл уйлахгүй сайн унтана гэж бодсон юм.
Ру: Миний төлөө сайн санаж хийгээгүй бол ингээд надтай яриад байж байна гэж бодож байна уу? Дээшээ бос.
Ф: Мэдлээ, хатантан.
*******************
Эр: Хаантан. Лианжэн од таван махбодийн галыг төлөөлдөг. Аймшигт золгүй явдлын дохио.
Зи: Тэгвэл лианжэн одны талаар өөр юу мэдэх вэ? Хаана байна?
Эр: Тэр...
Зи: Хурдан хэл...
Эр: Мөхөс би хаана байгааг нь мэдэхгүй. Сүүлийн жилүүдэд одны байдлаас ажвал энэ одонд төрсөн хүн харц гаралтай боловч солир мэт хурдан өсч дэвжинэ. Түүнээс гадна... Лианжэн од умард зүг рүү нүүж байсан. Нийслэлд ирсэн байж ч мэднэ. Ямартай ч тун ойрхон, холгүй байх ёстой.
Зи: Даруу гаралтай... хурдан өсч дэвжинэ ээ? Умард руу нүүсэн гэнэ ээ?
*****************
Ру: Хаантан одон орны зурхайч Лу Зиюнийг ордонд дуудсан. Аавын шавь байсан хүн. Тэрнийг ядарч явахад аав тэрэнд их тусалсан. Би бүгдийг нь сайн төлөвлөсөн. Хаантны хүсч байгаа хариулт нэг л хүн. Хэлан Жэн захиа илгээ. Тэрэнд... удахгүй цаг нь ирнэ. Бэлтгэлтэй бай гэж хэл. Миний зааврыг хүлээ гэж хэл.
Ф: Хаантан Южан ванг хөнөөхөөр шийдсэн бол, дээдэс та Хэлан Жэнтэй гар барилцах хэрэг байна уу?
Ру: Өмнөх хаан ч бас Южан ванг хөнөөхийг хүсээгүй гэж үү?
Ф: Тэр... мөхөс би ойлгосонгүй.
Ру: Южан ванг заавал хөнөөх хэрэгтэй.
***************
Ху: Вантан. Тан Жин Хэлан Жэнийг Хулань руу буцсанаас хойш тэдний цэргүүд манай хил рүү дайрахаа больсон гэж хэлсэн. Ийм сайхан арга байсныг мэдсэн бол эртхэн хэдэн гүнж бэлэглэдэг байж.
Шао: Одоо Хуланьд борооны улирал болж байгаа. Өнгөрсөн жилүүдэд Хуланьчууд бидэн рүү өвөл хаврын цагт халддаг байсан. Одоо довтлохгүй байгаад гайхах зүйл алга. Тан Жинд очиж хэл. Ниншуогийн хамгаалалтыг сулруулж болохгүй гэж хэл.
Ху: Мэдлээ. Ниншуод очилгүй удсан байна. Санаж байна шүү.
Шао: Ордны хэрэг тогтворжиж, хариуцлагаас мултрах цагт би чамтай хамт Ниншуо явна аа.
Ху: Таны ингэж хэлэхийг хүлээж байлаа, вантан. Гэхдээ вантан... Гүнжтэн багаасаа нийслэлд өссөн. Бидэнтэй хамт Ниншуо руу явах болов уу? Бас Хуай Ан. Су И гүн болсон. Бидэнтэй хамт явах бол уу?
Шао: Хуай Ан... саяхан зэрэг дэв хүртсэн. Дээр нь хөөрхөн эхнэртэй болсон болохоор атаархаад байгаа юм уу?
Ху: Үйү ээ. Би явлаа, вантан.
**************
Юү: Юшиу эгч ээ, та хөл хүнд болсоноосоо хойш жин нэмчихэж.
Ю: Тийм үү?
Юү: Илүү хөөрхөн харагдаж байна.
Эм: Хөл хүнд болоод биднийг мартчихсан уу? Ирэхгүй яасан уддаг юм?
Ю: Яалаа гэж дээ. Аль эрт ирэх гэсэн боловч... Хуай Аныг нийслэлээс явсаны дараа хөл хүнд болсоноо мэдсэн. Манай өргөөний мөмө гурван сар болоогүй байхад нь хүнд хэлж, гадуур явж болдоггүй гэсэн. Тэгээд би ураг бүрэн тогтохыг хүлээж байсан юм.
Юү: Хөөх, сая Хуай Ан гэсэн үү?
Аву: Сон жанжин мэдэж байгаа юу?
Ю: Мэдэж байгаа. Хуай Ан... Тэр... Хүнээр их олон тан өгч явуулсан байна лээ.
Аву: Хөл хүнд байх ямар байна?
Ю: Байнга өлдөөд, юм идэх гээд байдаг. Даанч идсэнийхээ дараа бөөлжчихнө. Тэгээд дахиад л өлсөнө. Аймшигтай.
Аву: Юшиу, хүүтэй болмоор байна уу, охинтой болмоор байна уу?
Ю: Хүү юу? Охин уу? Аль нь ч хамаагүй.
Л: Гүнжтэн, тангаа уух цаг боллоо.
Ю: Шу авхай.
Л: Гүнжтэн. Үдийн зоог бэлэн болсон. Сон ахайтан, зоогло.
Ю: Шу авхай, намайг тэгж дуудах хэрэггүй. Өмнөх шигээ Юшиу гэхэд болно.
Л: Сон ахайтан, зоогло.
Ю: Гүнжтэн. Шу авхай яасан юм бол?
Аву: Зүгээр ээ. Хүүхэд чинь өлсөж байгаа байх. Явъя.
Ю: За.
**************
Ху: Вантан. Хэлэхээ мартчихаж. Энэ Хуай Аны явуулсан эмийн ургамлын жагсаалт. Хурдан зэхэж өгөөч гэсэн байсан. Тэнд байдал хүндхэн байгаа бололтой.
Шао: Хуай Аний хэлсэнээр бэлдээд явуул. Эмийн ургамлыг хурдан цуглуулаад аль болох хурдан хүргэж өг. Жианнан руу усан болоод хуурай замаар очих хэцүү болсон гэсэн. Эмийн ургамлыг заавал Хуай Анд хүргэж өгөөрэй.
Ху:Мэдлээ.
*****************
Хат: харц гаралтай боловч солир мэт хурдаар өөдөлж дэвжинэ гэнэ ээ?
Зи: Их зурхайч бас энэ од умард зүгийг чиглэн явж, хааны одонд ойртож байгаа гэсэн. Ордонд байж ч магадгүй гэсэн. Ордонд байгаа хүмүүсээс ганц л хүн байх боломжтой.
Хат: Яасан? Хаан хүн байж... өөрийн албатын нэрийг ч хэлж чадахгүй болоо юу?
Зи: Хүү би айсандаа бус. Энэ маш чухал хэрэг. Би шийдэж чадахгүй байгаа бол ээж та шийдвэр гарга.
Хат: Южан вангийн ордноос бус цэргийн гаралтай. Сарын дараа хаантан сайд түшмэлүүдтэй ан авд мордоно. Тэр үеэр алуурчид хаантныг хөнөөхийг завдаж... Южан ван чамайг амь биеэ үл хайхран аварсан. Хойч үед ийм түүх үлдээвэл ямар вэ?
Зи: Сайхан түүх байна. Энэ хэргээс болж Аву та хоёрын харилцаа муудах вий хэмээн би айж байлаа. Сайн байна, сайн байна.
Хат: Ийм болчихоод байхад... Авуг бодсоор л байна уу? Дахиад хэлчихье. Тэрний нөхөр ч бай, чиний замд саад болбол би тэрнийг ч эргэлзэлгүй хороох болно.
Зи: Ээж таны хэлдэг зөв. Ээж таны хэлснийг би санаж явъя.
*****************
П: Хэн бэ?
Л: Би байна. Шу авхай.
П: Шу авхай.
Л: А Юүгээс чамайг ирээд явсан гэж сонслоо.
П: Шу авхай, энийг хар даа.
Л: Энэ чинь...
П: Та намайг вантны үйл хөдлөлийг ажигла гэсэн.
Л: Хэрэггүй болсон. Миний буруу, би чамд хэлэхээ мартачихаж. Би вантныг буруугаар ойлгосон байна лээ. Вантанд тэгэх шалтгаан байсан байна лээ. Тэр сайн хүн.
П: Би нэг юм олж мэдсэн. Тэрнийг нэг сар дагаад... Вантан өргөөнөөс байнга гарч явдаг. Заримдаа энэ өргөөнд хагас сар болдог, заримдаа хэд хонодог. Тэнд очихдоо үргэлж энгийн ардын хувцас өмсдөг.
Л: Тэгвэл... Тэнд хэн амьдардагийг олж мэдсэн үү?
П: Би их удаан шалгасан. Ду хэмээх эмэгтэй, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг юм байна лээ.
Л: Хүүхэд ээ? Энийг өөрийн нүдээр харсан уу?
П: Эхлээд нууц хамгаалагч надад хэлсэн. Би итгээгүй. Тэгээд өөрөө очиж шалгасан. Үнэн байна лээ.
****************
Эр: Вантан. Гадаа нэг хүн ирээд энэ захиаг өгүүлж байна.
Ах: Тэр хүн хаана байна?
Эр: Захиа өгчихөөд яваад өгсөн.
Ах: Сайн сонс. Энэ хүн дахиад ирвэл... шууд бариад ав.
Эр: Мэдлээ.
Ах: Яв даа.
Аав: Су арь. Хулгайч байхгүй бол хүмүүс болгоомжлохоо болино. Хязгаар байхгүй бол бүх зүйл хяналтаас гарна. Энэ “дай” гэсэн ханз чиний нэрний Су гэдэг ханзны гол хэсэг. Энийг зөв бичиж сурах хэрэгтэй. Сайн хар...
******************
Л: Тэгж итгэлтэй хэлсэн болохоор би чамд итгэж байна. Гэвч вантан яагаад гүнжид хэлэхгүйгээр өөр эмэгтэйтэй уулздаг билээ? Чиний хэлсэнээр хоёр хүүхэд байгаа гэсэн үү?
П: Тийм ээ.
Аву: Шу авхай. Инээдтэй гэдэг нь. Юшиу яваад хэдэн цаг болж байхад уурласан хэвээр байх шив.
Л: Юшиу?
Аву: Тийм ээ.
Л: Тэнэг золиг. Хөл хүндтэй болсон гээд амаа олохгүй гайхуулаад. Дараа би битгий гайхуулаад бай гэж хэлнэ ээ.
Аву: Шу авхай. Миний төлөө тэгж байгааг чинь мэднэ ээ. Та намайг гомдож, сэтгэлээр унах вий гэж бодож байгаа. Та бодоод үз дээ. Юшиу хөл хүнд болчихоод надад хэлэхгүй бол бид өмнөх шигээ дотно байхаа больсон гэсэн үг. Тийм биз дээ?
Л: Таныг хараад гуниглах байх гэж айсан юм.
Аву: Хичнээн гунигласан ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Байнга зугтаад байвал би өөрөө л зовно. Тэгээд ч, би нүүр буруулахгүй байхаар шийдсэн. Ёоёо...
Л: Гүнжтэн өршөө. Би санамсаргүй татчихлаа.
Аву: Шу авхай.
Л: Ухаан чинь яачихаа вэ? Юу бодоод байгаа юм?
Аву: Би худал хэлж зүрхлэхгүй нь. Өнөөдөр Пан Гүй над дээр ирсэн.
***************
Ф: Хатантан. Хатан та өнөөдөр сайнгүй харагдаж байна.
Ру: Жин арь шөнө бүр уйлдаг. Тэрний уйлах дуу Жао Яан ордон болоод хажуу өргөөнд ч сонсогддог. Өдөр шөнөгүй амрахгүй болохоор би яаж сайхан харагдах вэ дээ? Хаантан ч Жао Яан ордонд ирэх дургүй болж. Удахгүй би ч галзуурах байх.
Ф: Хаантан төрийн хэрэг гээд завгүй. Өмнөх шигээ энд байнга ирэхээ ч больсон ч гэсэн хатан та сэтгэлээ чилээх хэрэггүй. Мөхөс би ханхүү удахгүй сайжирна гэж бодож байна. Тэр үед хаантан та хоёрын харилцаа ч өмнөх шигээ болно.
Ру: Тэгээд юу гэж? Хааны ордны арын ордонд гоо үзэгслэн мундахгүй. Би тэднийг яаж гүйцэх билээ.
Эм: Хаантан, хурдлаарай.
Зи: Яарах хэрэггүй, аяар гэм.
Эм: Хаантан хурдал л даа. Хаантан хурдан хүрээд ир. Нааш ир. Нааш ир л дээ. Хаантан. Хаантан хар даа. Энд үнэхээр үзэгслэнтэй юм аа.
Зи: Харж байна аа.
Ф: Хатантан.
Зи: Гэсэн ч чи илүү үзэгслэнтэй байна.
****************
Л: Гүнжтэн. Энд байна.
**************
Вен: Жианнанаас мэдээ ирсэн. Үерийн усыг хязгаарлаж чадсан гэнэ. Хохирогчдод ч гэсэн тусалсан гэсэн. Жианшиа ван энэ удаа том хэрэг бүтээлээ.
Шао: Сайн байна. Сайн эхлэл боловч бид гар хумхиад зүгээр сууж болохгүй. Гамшигийн тусламжийн мөнгө, хоол хүнсийг Жианнаний өнцөг булан бүрт хүргэх хэрэгтэй. Тэгвэд Жианшиа ванд том тус болно.
Бүгд: Мэдлээ.
Шао: Өөр хэлэлцэх зүйл байна уу?
Вен: Өөр зүйл алга аа.
Шао: Тэгвэл өнөөдөр...
Эр: Вантан...
*******************
Охин: Намайг хар даа.
Аюу: Алив харъя.
Л: Вантан.
Аву: Хөгжилтэй байна уу?
Охин: Хөгжилтэй байна. Авга ах аа.
Шао: Яагаад энд байгаа юм?
Аву: Яагаад надад хэлээгүй юм?
Шао: Би...
Аву: Ду ахайтан надад бүгдийг нь хэлсэн. Ду ах та хоёрыг хамт цэрэгд мордсон гэсэн. Хүсэл зориг нэгтэй ах дүү байсан гэсэн. Тэрнийг нас барсны дараа хоёр хүүхдийг нь өргөж авсан гэсэн. Надаас нуух хэрэггүй.
Шао: Би чиний сэтгэлийг шархлуулах вий гээд...
Аву: Хэтрүүлэх хэрэггүй.
Охин: Ван авга ах аа, эгч надад таалагдаж байна. Гүнж эгч ээ...
Шао: Тэрнийг эгч ээ гэж дуудсан уу?
Охин: аанхан.
Шао: Би авга ах уу?
Аву: Яасан?
Шао: Тэрнийг авга эгч гэж дуудах хэрэгтэй.
Аву: Би хөгшин байна уу? Намайг хэн гэж дуудмаар байна?
Охин: Би таныг гүнж эгч гэж дуудна.
Аву: Сайн охин.
Ду: Хоол болчихлоо. Шиахө, нааш ир.
Хүү: Очилоо.
Охин: Хоолоо идэцгээе.
Аву: Чинчи нааш ир. Миний хажууд суучих.
Охин: За.
Хүү: Зутан авчирлаа.
Шао: За.
Аву: Хөөх. Сайхан үнэртэж байна.
Шао: Энийг...
****************
Охин: Гүнж эгч ээ.
Шао: Тэрнийг авга эгч дуудах хэрэгтэй.
Аву: Намайг хэн гэж дуудмаар байна?
Охин: Би таныг гүнж эгч гэж дуудна.
Аву: Сайн охин.
Л: Гүнжтэн. Надаас л боллоо. Би дахиад ийм зүйл хийхгүй.
Аву: Миний төлөө хийснийг чинь мэднэ ээ. Таны тусламж хэрэгтэй байна. Ордон руу хүн явуулаад Шен отчийг дуудаад ир.
Л: Мэдлээ. Гүнжтэн, амь насаа эрсдэлд оруулж болохгүй шүү.
Аву: Шу авхай, санаа амар бай. Би энэ өвчнийг эдгээх өөр сайн арга байгаа юу гэж асуух гэсэн юм.
Л: За. Тэгвэл боллоо.
Эр эр: Южан вангийн амрыг эрье.
Эр эр эр: Южан вангийн амрыг эрье.
Эр: Южан ван, хаантан таныг хүлээж байгаа. Морил. Хаантан. Южан ван ирлээ.
Шао: Хаантан.
Зи: Южан ван ирчихэв үү.
Шао: Танд айлтгах зүйл байна.
Зи: өө, тийм үү. Надад ч бас Южан вантай хэлэлцэх зүйл байна. Ирэх сард би сайд түшмэлүүдтэй ан авд мордож, улс орон хөгжиж, ард иргэд амгаланг тайван байхыг бурхнаас гуйх болно. Аавын бие чилээрхүү байсан болохоор олон жил ан авд мордоогүй. Би хаан болсон болохоор эртний уламжлалыг орхихгүй хүсэл алга. Южан ван. Юу гэж бодож байна?
Шао: Зөвшөөрч байна.
Зи: Сайн байна. Сайн байна. Чамд хэлэх зүйл байгаа гэсэн байх аа? Юу тэр билээ?
Шао: Мөхөс намайг суудлаас минь огцруулж өгнө үү.
Зи: Огцрох оо? Южан ван. Чамд эрх мэдэл байна, надаас өөр хэнд ч захирагддаггүй. Яагаад огцордог билээ?
Шао: Би цэрэг хүн, энэ улсыг хилийг хамгаалах ёстой. Улс орон тогвортой болсон болохоор Ниншуо руу буцах хүсэлтэй байна.
Зи: Южан ван. Чи үнэхээр бүх зүйлээ орхиод Ниншуо руу буцахаар шийдээ юу? Сайн л бодоорой доо.
Шао: Хаантан, хүслийг минь ёсоор болгоно уу.
Зи: Аву мэдэж байгаа юу?
Шао: Удахгүй хэлнэ ээ.
Зи: Гэнэтийн хэрэг байна. Би хэд хоног бодъё.
Шао: Мөхөс би явъя даа.
*****************
Юү: Шу авхай. Шен оточ ирлээ.
Л: Шен оточ та морил.
Ш: За.
Л: Гүнжтэн, Шен оточ ирлээ.
Ш: Мөхөс би гүнжийн амгаланг айлтгая.
Аву: Шен оточ оо, ирсэнд гялайлаа.
Ш: Нэр төрийн хэрэг билээ.
Аву: Шен оточ дээшээ морил.
Ш: Хатантанд талархая.
Аву: Шу авхай, та нар гарч бай.
Л: Мэдлээ гүнжтэн.
Аву: Та суу.
Ш: Гүнж та морил. Гүнж та хүн явуулж намайг дуудсаныг бодоход бие тань чилээрхээ юу?
Аву: Бие маань сайжирч байгаа. Танаас аминчлан асуух зүйл гараад дуудлаа.
Ш: Гүнж та асуу асуу. Би хариулъж өгье.
Аву: Шен оточ та намайг багаас маань мэднэ. Вантанг надад худал хэлэхэд таныг тусална гэж санасангүй.
Ш: Мөхөс намайг өршөө. Вантны таныг гэсэн сэтгэл шүү дээ. Би ч бас гүнж таныг өөрийгөө эрсдэлд оруулахыг хүсээгүй билээ.
Аву: Намайг анагаах арга байгаа юу? Шен оточ та сайн сууж байна уу?
Ш: Гүнж танд гялайлаа.
Л: Шен оточ та цай уу.
Ш: За, гялайлаа. Гүнжтэн. Вантан таны биеийг асарч, насыг тань уртасгахын тулд хайтан/биншао/ цэцгийн тан уулгасан. Тэр тан хүйтэн чанарынх.
47-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home