Rebel princess -46
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Ш: эр, Шен оточ
Гарчиг:
46-р анги
Эм: Хатантан, тэсдэг юм шүү.
Эм: Хатантан дүлээрэй. Дахиад дүл...
Эм2: Хатантан дүлээрэй. Сайн дүл.
Эм: Хатантны хөлсийг нь арч. Хурдал.
Зи: Дахиад гурван сар дутуу гээгүй билүү? Яагаад ийм эрт төрдөг билээ?
Эр: Хаантанд айлтгая. Хатантан хөл хүндтэй байхдаа л хүндхэн байсан. Ураг зулбах магадлал өндөр байсан. Төрөх хүртэл гурван сар дутуу байсан ч... өнөөдөр юунаас болсныг мэдэхгүй ч ...
Эм: Хурдан хөлсийг нь арч.
Эм: Хатантан...
Эр: хугацаанаасаа өмнө өвдөж эхэлсэн...
Эм: Сайн барьж бай.
Эр: Үүнийг таамаглах аргагүй билээ.
Зи: Таамаглах аргагүй гэнэ ээ? Таамаглах аргагүй гэж юу гэж байгаа юм? Сайн сонс. Ямар ч аргаар хамаагүй хатан, ханхүү хоёрыг аварцагаа. Үгүй бол амийг чинь өршөөхгүй гэж мэд. Ойлгов уу?
Эр: Мөхөс би зарлиг дагая.
Эм: хатантан гүнзгий амьсгал.
Эм: Гүнзгий амьсгалаарай.
Эм: Хатантан.
Эм: Хатантан.
Ш: Надад хэлээрэй.
Эм: сайн дүлээрэй.
Ш: Хатантны бие ямар байна?
Эм: Хатантны бие сул байна.
Эм: Сайн дүлээрэй...
Зи: Хатан эхэд мэдэгдсэн үү?
Эр: Хаантан, мэдэгдэхээр хүн явуулчихсан.
Эм: Хатан эхэд яаралтай мэдэгд. Хатантан төрөх гэж байна. Ордны оточ нар бүгд тэнд байгаа.
Эр: За, ойлголоо. Чи буц даа.
Хат: Өглөөхөн л зүгээр байсан. Шөнө дунд төрж байдаг. Төрөх хугацаа нь болоход гурван сар дутуу бус уу? Ганц хором ч амар байлгахгүй юм.
Эм: Сүүлийн үед хаантан Шин татварын өргөөнд байх болсон гэж дуулсан. Хаантны анхаарлыг татах гэсэн байж магадгүй. Өмнө нь ч бас хэдэн удаа тэгж байсан.
Хат: Хн. Хичнээн зүрх зоригтой байсан ч тэр тэгж чадахгүй. Тоох хэрэггүй. Очиж харъя. Яаж ч байсан энэ хүүхэд миний ууган ач. Судсаар нь Ши овгийн цус гүйж байгаа нь харамсалтай.
Ш: Хатантны бие ямар байна?
Эм: Хатантан гурван аяга тэлэх тан уусан. Тэгсэн ч нөлөөлсөнгүй.
Эр: Энэ жоронд бичигдсэн ургамлуудыг авчир.Хурдан яв.
Ф: Хатантан тэсээрэй. Тэсдэг юм шүү.
Ш: Ёсорхох хэрэггүй. Шууд хатантны ам руу хий. Зажлаад залгихад л болно.
Эр: Хатан эх заларч байна.
Зи: Ээж ээ.
Хат: Хаантан санаа амар бай. Эмэгтэй хүн бүр хүүхэд төрүүлэх гэж үхэхээс наахнуур болдог. Хаантан таныг төрүүлэхэд ч тийм л байсан.
Эм: Хатантан...
Хат: Мэднэ ээ. Хаантны ууган хүүхэд болохоор... сэтгэл зовниж байгааг ойлгож байна. Гэвч хаан хүний эрүүл мэнд юунаас ч илүү чухал гэдгийг мартаж болохгүй.
Зи: Ээж ээ. Өнөө цагт бүх зүйл өөр болсон.
Хат: Өөр болсон? Яасан? Хатан чинь надаар дээгүүр болж, тэрнээс төрөх хүүхэд хаантнаас илүү өндөр дээл болоо юу?
Эм: Хатантан.
Эм: Хатантан.
Ф: Хатантан унтаж болохгүй шүү.
Эм эм эм: Хатантан. Хатантан. Хатантан.
Эм: тэрнийг чимхээрэй.
Эм: Хатантан.
Эм: Шен оточ оо, хурдан оточ дууд.
Эм: Шен оточ оо. Хурдан дууд.
Эм: Хурдан оточ дууд.
Ш: Хаантан, мөхөс намайг өршөө.
Эм: Хатныг сэрээгээрэй.
Эм: Хатантан.
Эм3: Хатантан.
Эм: Хатантан.
Ф: Хатантан. Хатантан.
Эм3: Хатантан тэсээрэй. Хатантан чанга дүлээрэй. Хатантан.
Эм: Хатантан.
Эм: хатантан.
Ф: Хатантан сэргэчихлээ.
Эм эм: Хатантан. Хатантан. Сэргэчихлээ. Сэргэчихлээ. Хатантан.
Эм3: Хатантан сайн байна... Сайн дүлээрэй. Сайн дүл.
Эм: Хатантан.
Эм3: Хатантан сайн дүлээрэй. Бүх хүчэрээ дүл. Хүүхдийн толгой нь гарч байна.
Эм: Хатантан.
Эм3: Дахиад жаахан... Төрчихлөө. Төрчихлөө. Ханхүү байна.
Эм: Ханхүү байна.
Эм3: Хаантан, ханхүү төрлөө.
Хат: Хаантан. Тийшээ орж болохгүй. Тэднийг аваад ир гэж хэл.
Зи: Хурдан. Хүүг минь авчраад надад харуулаадах. Хурдал... Хурдлаач...
Хат: Лон арь тайвшир. Хаан хүн шиг байгаач.
Зи: Ээж ээ. Би хүүтэй болчихлоо. Хүүтэй болчихлоо.
Хат: Тэрнийг хар даа. Бяцхан ханхүү. Хаантан багадаа яг ийм байж билээ. Алив, эмээ нь нэг тэврээдэхье.
Ш: Мөхөс би хаантанд хүүтэй болсонд баяр хүргэе. Хатантны бие одоо зүгээр ээ. Хэт их ядарснаас болоод унтчихсан байгаа. Хэдий аюултай байсан ч, эх хүү хоёрын бие сайн байгаа. Ханхүү үнэхээр азтай нэгэн болой.
Зи: Тийм ээ, тийм тийм. Отчийн хэлдэг зөв. Оточ зөв хэллээ. Миний хүү азтай байх ёстой. Хүн ир.
Эр: Хаантан.
Зи: Зарлиг буулга. Энэ баярт өдөр... энд байгаа бүх хүнийг шагна.
Эр: Мэдлээ.
Бүгд: Хаантанд хүүтэй болсонд баяр хүргэе. Хатан эхэд ач хүүтэй болсонд баяр хүргэе.
******************
Аву: Хатантан төрсөн гэнэ ээ?
Шао: Тийм ээ.
Аву: Төрөх хугацаа нь болоогүй бус уу? Яагаад ийм эрт төрдөг билээ?
Шао: Яагаад эрт төрснийг нь мэдэхгүй. Ордны оточ нар шөнөжин Жао Яан ордонд өнжсөн. Азаар хатан болоод хүүхэд нь сайн байгаа гэнэ.
Аву: Ашгүй дээ. Цаг хугацаа ч хурдан юм аа. Зилон ах... Ванру эгч хоёр ээж аав болчихлоо. Яагаад ингэж хараад байгаа юм?
*************
Юү: Шу авхай.
Л: А Юүэ.
Юү: Нар мандчихаад байхад вантан, гүнж хоёр яагаад босохгүй байгаа юм бол? Би энэ хоолыг хэдэн удаа халаалаа.
Л: Вантан, гүнж хоёрын харилцаа улам дотно болж байна. Гэвч...
Юү: Шу авхай. Би хоолыг нь дахиад халаагаад ирье.
Л: Тэг ээ.
********************
Эр9: Эзэнтэн. Бидний өмнө тахалтай нутаг байгаа.
Аав: яваад бай.
Эр9: Эзэнтэн, та ахин тунгааж хайрла.
Аав: Яасан? Ядарч туйлдаж яваа болохоор миний үгнээс зөрөх гээ юу?
Эр9: Мөхөс би яахин тэгэх билээ. Мөхөс миний амь таны гарт. Таныг үл хүндэтгэж яаж зүрхлэх билээ. Гэвч... тэр нутагт тахал газар авсан... бид тахал тусчихвал... ямар ч сайн оточ байгаад биднийг анагааж чадахгүй.
Аав: Би өмнөө том зорилго тавьсан. Хүү маань тэнд байгаа. Тэрэн дээр очихгүй бол... өөр хаачих болж байна?
Эр9: За... Гэвч... бид хэдэн сарын турш ингэж алхлаа. Бидний араас нэхэхээ больсон тул нэн даруй нийслэл рүү буцсан нь дээр байх. Ноёд түшмэлүүд бүгд таныг үхсэн гэж бодож байгаа. Нууц хамгаалагчид нийслэлд байгаа болохоор бид нийслэл рүү амархан орох боломжтой.
Аав: Нийслэл рүү орох хэцүү биш. Нийслэлд очоод юу хийх болж байна? Умард нутагт бид үхсэн мэт дүр эсгэж, алуурчдын гараас мултарсан. Мөнхийн нууц гэж байдаггүй юм. Жаахан л сэжиг ажиг төрвөл намайг дахиад алах гэж дайрна. Тиймээс... нийслэлд эргэж очвол... өөрсдөө занганд орсоноос өөрцгүй бус уу? Жианнаны үер, тахал бидэнд тус болно. Намайг тэнд очино гэж хэн ч төсөөлөхгүй. Ойлгож байна уу? Ямар ч хамаагүй аргаар хүүтэйгээ уулзана. Хугацаа бага байна. Тэрэнд хэлэх зүйл их байна. Үгүй бол... амьд явсан ч үхсэнээс өөрцгүй. Санаа амар бай. Санаа чинь зовоод байвал эндээ намайг хүлээж бай.
Эр9: Эзэнтэн. Эзэнтэн.
***************
Ах: Борооны улирал багаар бодоход дахиад сар болно.
Сон: Ямар ч байсан ажиллах хүн хангалттай болсон. Жианшиа вангийн хэлсэнээр орон гэргүй хүмүүсийг оролцуулсанаар ажил хурдан урагшилж байна.
Ах: Борооноос болоод ажил бодсоноос удаан байна. Өөр арга олох хэрэгтэй.
Сон: За. Би цэргүүдтэйгээ ярилцаад үзье.
Ах: За.
Цай: Цайвэй би Жианшиа вангийн амгаланг айлтгая.
Ах: Цайвэй авхай. Уулзалгүй удсан байна шүү. Яагаад энд байдаг билээ? Өө, ийшээ суу.
Цай: Жианшиа ванд талархая.
Ах: Цайвэй авхай, энд юу хийж байдаг билээ? Аан?
Цай: Вантан, манай Гү овог Жианнаны Линяаных. Өвөөг маань нас барны дараа энд хөдөөлүүлсэн юм. Өнгөрсөн сард өвөл, зунгүй тасралтгүй бороо орсны улмаас өвөөгийн маань булш эвдэрсэн гэсэн хэл чимээ ирсэн. Ах ордны түшмэл болохоор нааш ирэх зав үгүй. Тэгээд би төрсөн нутагтаа очиж өвөөгийнхөө бунхыг засуулсан юм.
Ах: Аан. Тийм байж. Гү ноён нас бараад удсан юм байна.
Цай: Бурхан биднийг ивээсэн. Зилю үхсэн. Цайвэй би өнгөрснийг дурсахыг хүсэхгүй байна.
Ах: Тийм ээ. Дурсах хэрэггүй байж. Цайвэй бүсгүй энд ирсэн нь... учиртай л байж таараа. Санаа амар бай. Ван, Гү хоёр овог анд нөхөр байсаар ирсэн. Хэрэгтэй зүйл байвал зүгээр л хэлчих. Би заавал тусална.
Цай: Жианшиа ванд ажил хийх хүн хэрэгтэй гэж дуулсан.
Ах: Тэр үнэн. Жианнаныг үерээс аврахын тулд ажиллах хүч хэрэгтэй байна. Сэтгэл зовниод л сууж байна.
Цай: За. Манай Гү овог Жианнанд нэр хүндээ хадгалсаар байгаа. Өмнө нь бидний тусын хүртэж байсан язгууртнууд. Жианшиа ванд тусламж хэрэгтэй бол би тэднийг цуглуулж өгч болох юм.
Ах: Үнэхээр цагаа олсон тус байна.
Цай: Жианшиа ван үерээс гэтэлгэх гэж хичээнгүйлэн ажиллаж байгаа болохоор Цайвэй би туслалгүй яах вэ. Тэгээд таны хэлсэнчлэн Ван,Гү овгууд хуучны нөхөд. Гү овог зовлонд унахад Ван овог тусалж байсан. Ажиллах хүч хэрэгтэй байхад бид яаж гар хумхин суух билээ.
Ах: Тэгвэл, Цайвэй авхайд гялайлаа.
********************
Эр: Южан ван, Южан гүнжтэн заларч байна.
Аву: Хатан эхийн амрыг эрье. Хатан эхэд ач хүүтэй болсонд баяр хүргэе.
Хат: Уулзалгүй удаж. Аву турчихсан байна. Южан ван, Аву эхнэр чинь болсон болохоор сайн халамжлах хэрэгтэй. Аву ингээд тураад байвал би чамайг буруутгана шүү.
Шао: Зарлиг дагая.
Аву: Хатан эх та хэтрүүлж байна. Би үргэлж туранхай байсан шүү дээ
Вен: Хатан эх минь. Южан ван эхнэртээ үнэхээр хайртай. Хуримын өдрөө Южан ван энэ насандаа гүнжээс өөр эхнэр авахгүй гэж амалсан гэдэг. Нийслэлийн эмэгтэйчүүд атаархаж байгаа.
Хат: Тэгвэл сайн байна. Сууцагаа.
********************
Ф: За за. Ханхүү минь, битгий уйл л даа... Уйлах хэрэггүй ээ. Яагаад уйлаад байна аа?
Ру: Бүгд зайлцагаа! Та нарыг олиггүй амьтад гэж мэдээд байсан юм. Намайг бас хүүг минь хорлох гэж оролдож байдаг. зайлцагаа. Зайл зайл.
Эм: Хатантан, уураа дарж хайрла.
Ру: Зайл! Зайл! Зайл! Зайл!
Эм: Одоо яавал дээр вэ? Сайн хүү...
Ф: Явъя. Явъя. Битгий уйл. Битгий уйл. За за за. Сайн хүү. Битгий уйлаарай... сайн хүү.
******************
Шао: Хатан эх чамайг турсан байна гэж байна. Хоолоо сайн идэхгүй бол шийтгэнэ гэж мэд.
Эр: Хаантан заларч байна.
Бүгд: Хаантны амгаланг айлтгая.
Зи: Аву. Южан ван. Хурдан бос. Дээшээ бол. Хурдан...
Аву Шао: Мэдлээ, хаантан.
Зи: Хурдан босцогоо.
Бүгд: Мэдлээ, хаантан.
За: Хатан эхийн амрыг айлтгая.
Хат: Хатан, Жин арь хоёр яагаа вэ?
Зи: Хатны бие тавгүй байна гэж хэлүүлсэн. Жин арьтай хамт удахгүй ирнэ.
Хат: Хурдан яваад хатан, ханхүү хоёрыг залаад ир.
Эм: Мэдлээ.
Зи: Сууцагаа.
Бүгд: Мэдлээ.
****************
Ф: Хатантан.
Ру: Боль. Уйлахаа боль.
Ф: Хатантан. Ханхүү жаахан болохоор юу ч мэдэхгүй шүү дээ. Мөхөс би эртний арга хэрэглэж үзсэн боловч нэмэр болсонгүй.
Ру: Хаантан, хатан эх, сайд түшмэлүүд их танхимд цуглаад хүлээж байгаа. Жин арь өдөржин уйлаад дуугүй болсонгүй. Энэ хүүхэд чөтгөр байх. Тэрнийг төрүүлэх гэж би амиа алдах дөхсөн. Гэтэл өдөр шөнөгүй уйлж байна. Мөмө надад хэлээдэх, би яавал дээр вэ? Очоод хаантан, хатан эх хоёрт ханхүү өвдсөн болохоор очиж чадахгүй гээд хэлчих.
Ф: Хатантан, тэгж болохгүй. Бяцхан ханхүүд зориулсан цэнгүүн шүү дээ. Очихгүй бол болохгүй.
Ру: Тийм ээ. Ханхүү сул дорой гээд цуу яриа гарчихвал... хунтайж болоход нь саад болно. Яавал дээр вэ?
Эм: Хатантан.
Ру: Хэн бэ? Хэн хашгичаад байгаа юм? Бушуу зайл!
Ф: Хатантан. Хаантан, хатан эх хоёр биднийг дуудуулахаар явуулсан байх. Мөхөс би очиж харъя.
Ру: За тэг. Хурдан оч. Хурдан оч.
Эм: Мөмө юу болоо вэ? Эрхэм дээдэс, хатан эх хоёр хурдан ир гэж хэллүүллээ.
Ф: Ханхүү уйлаад тогтохгүй байна. Хатантан яах учраа олохгүй байна.
Эм: Тэгвэл хатан эх...
Ф: Тоох хэрэггүй. Чи түрүүлээд яв. Хатантан, ханхүү хоёр удахгүй очино гэж хэл.
Эм: За.
Ру: Ингээд уйлаад байвал би галзуурах нь.
Ф: Хатантан. Энэ Жао Юн ордон. Мөхөс надад... нэг санаа байна.
********************
Хат: Зоог бариад дуусч байхад ирсэнгүй. Ханхүү төрүүлсэн гээд тэнгэрт гарах нь. Хэдэн удаа дуудаж байхад... би өөрийн биеэр очиж залах ёстой юу?
Зи: Ээж ээ, санаа амар бай. Хатан...
Эр: Хатан, ханхүү нар заларч байна.
Ру: Хаантан, хатан эхийн амгаланг айлтгая.
Зи: Хатан. Хурдан бос.
Ру: Хаантанд талархая. Хаантан, хатан эх минь өршөөж хайрла. Ханхүү өнөөдөр аав, хатан эх хоёртой уулзана гэж мэдсэн бололтой... сэтгэл нь гэгэлзээд унтдаггүй. Ордонд ирэхээр хувцасыг нь сольж байтал унтчихлаа. Ядарсан бололтой. Тиймээс бид оройтож заларлаа.
Зи: Тийм үү? Ээж ээ. Хүү минь их ухаантай болох нь.
Хат: Ирсэн чинь сайн боллоо. Хаантан тэгж байгаа бол би юу хэлэх вэ?
Зи: За алив. Сайд, ноёдод ууган хүүгээ харуулъя. Ээж ээ. Та хар даа. Ач хүүгийн тань царай ягаараад... аргагүй л хаан болох хүн мөн дөө.
Хат: Миний ач хүү. Энэнээс том баяр гэж байх уу. Хааны багын үетэй адилхан байна.
Зи: За. Алив, харцагаа. Энэ миний ууган ханхүү.
Бүгд: Ууган ханхүүд баяр хүргэе.
Зи: Аву, нааш ир... Хурдан ирж, үеэл дүүгээ хар.
Аву: Ханхүүг тэвэрч болох уу?
Зи: Тэг... Аву авга эгч нь байна. Аву. Чи бид хоёр ордонд хамтдаа тоглож өссөн. Нүд ирмэх зуурт арав гаруй жил өнгөрч. Хатан надад жин арийг төрүүлж өглөө. Южан ван та хоёр яаравчлах хэрэгтэй шүү. Охин ч бай, хүү ч бай хамаагүй. Манай Жин арьтай хамт өсгөвөл сайхан биш гэж үү?
Аву: Хаантан, өнөөдөр Жин арийн баярын өдөр. Миний тухай ярих тохиромжгүй.
Ру: Хаантны хэлдэг түмэн зөв.
Аву: Биеэ сайн сувилаад бидэнд ч гэсэн үеэл төрүүлж өгөөрэй. Жин арь эгдүүтэй юм аа. Зилон ахын багын төрхтэй их адилхан байсан.
Шао: Зилон ахыгаа нялх байхыг нь хэзээ хараа вэ?
Аву: Чи... надаар даажигнаж байна уу. Би ч гэсэн хүүхэдтэй болмоор байна.
Шао: Яарах хэрэггүй. Заавал болно. Бие чинь сайжрахаар хүүхэдтэй болно оо.
Аву: Чи өнөөдөр ордны оточтой уулзах байх аа?
Шао: Өнөөдөр чи Фэнчи ордонд хоновол ямар вэ? Би өглөө ирээд авъя.
Аву: За.
Шао: Нууцаар дарс ууж болохгүй шүү. Яв даа.
***********************
Ру: Ханхүү яагаад сэрэхгүй байна? Муу юм болчихоогүй байгаа?
Ф: Тэгэхгүй ээ, хатантан. Ханхүү ядарсан байх. Хурдан ханхүүг хажуу өргөөнд оруулж унтуул.
Эм: Мэдлээ.
Ф: Хатан та ядарсан байх.
Ру: Жин арийг төрсөнөөс хойш би амархан ядардаг болчихож. Тэрнийг төрүүлэх гэж амиа алдах дөхөөд, одоо болтол бие минь ядруу байна. Хүүхэд маань өдөр, шөнөгүй уйлаад байхаар... би хөгширч байх шиг байна.
Ф: Хатантан, та залуу байна. Хүү төрүүлсний дараа та улам дур булаам харагдаж байна. Энэ ордонд гоо үзэгслэнгээрээ хатан таныг гүйцэх хүн үгүй.
Ру: Тэглээ гээд ямар нэмэр байх вэ? Хаантан намайг хичнээн эрхлүүлсэн ч, ордонд шинэ хүмүүс ирсээр л байна. Хар л даа. Хаантны Южан гүнж рүү харсан харц... Южан вантай хуримлаагүй бол хаантан тэрнийг ордонд авчрах байсан.
**************
Аву: Шу авхай. Бяцхан ханхүү нэг л сэжигтэй байсан. Нүүр нь улайчихсан байсныг та харсан уу?
Л: Улайсан? Зузаан өлгийд өлгийдөөд халууцсан байх.
Аву: Гэхдээ хөлс гараагүй байсан.
Л: Гүнжтэн. Хатан ханхүүг сайн асарч байгаа. Олон хүн нүд салгалгүй асарч байгаа болохоор яасан ч муу зүйл болохгүй.
Аву: Тэрнийг тэвэрч байхад... дарс үнэртээд байсан.
Л: Дарс аа?
Аву: Тийм ээ.
Л: Ганцхан сартай хүүхдээс яагаад дарс үнэртдэг билээ? Гүнжтэн, хэтрүүлэх хэрэггүй.
Аву: За. Миний уусан дарс юм бол уу?
Эм: Гүнжийг амрыг эрье.
Эм: Гүнжтэн заларч байна. Наашаа ирцэгээ. Гүнжтэн заларч байна. Хурдан хүрээд ир. Гүнжтэн заларч байна. Гүнжийн амрыг эрье.
Эм: Гүнжийн амрыг эрье.
Эм: Гүнжтэн.
Аву: хурдан босцогоо.
Эм5: Гүнжтэн, та арай гэж ирлээ. Фэнчи ордныг, бас биднийг мартчихсан юм байх л гэж бодлоо.
Эм: Гүнжтэн.
Аву: Яалаа гэж.
Эм: Гүнжтэн.
Эм: Гүнжтэн.
Эм: Гүнжтэн, та ирэв үү.
Эм: Гүнжтэн, ирчихэж.
Эм эм: Гүнжийн амрыг айлтгая.
Аву: Хурдан босцогоо.
Эм5: Өнөөдөр таныг ирнэ гэж дуулаад бид бүгд уйлсан.
Аву: бүгдээрээ сайн сууж байсан уу?
Эм: Сайн Гүнжтэн, Шен оточ таныг дотор хүлээж байгаа... Мэдэхгүй хүмүүс хааны ордныг тоо томшгүй эд баялаг, эрх мэдэл бүхий хүслийн хот гэлцдэг. Миний хувьд хааны ордон харгис хэрцгий араатнаас өөрцгүй. Бас тэргүүн сайдын өргөөтэй адил миний гэр. Би хайрлаж бас айдаг. Харин одоо би ордонд байдаг гэр бүлээ хайрладагтай адил тэднээс айдаг болохоо ойлгосон.
Эм: Гүнжтэн, би хийе.
Аву: Зүгээр ээ.
Эм: Гүнжтэн би ухъя... Гүнжтэн, болгоомжтой.
Л: Гүнжтэн.
Аву: Шу авхай.
Л: Гүнжтэн. Та юу хийгээд байна аа?
Аву: Хатгуурын баяраас өмнө би тоорын дарс исгээд энэ модон доор нуучихсан. Өнөөдөр ирснийг гаргаж амтыг нь үздэг хэрэг.
Л: Хатан эх удахгүй таныг харахаар ирж магадгүй.
Аву: Орой болчихсон болохоор унтчихсан байх. Ирэхгүй ээ.
Л: Алив би ...
Аву: Нэг хоёр...
Л: Байж байна.
Эм: Хөөх.
Л: Гүнжтэн. Вантан явахаасаа өмнө юу гэж хэллээ?
Аву: Шу авхай. Би дарс уулгүй удсан болохоор жаахан л уучихъя. Энэ хэрэг зөвхөн та бид хоёрын нууц шүү.
Л: Жаахан шүү...
Аву: Жаахныг л.
Л: Согтож болохгүй.
Аву: Согтож болохгүй.
Л: За яах вэ. Гүнжтэн та тааллаараа бол. Сайхан үнэртэж байна.
Аву: Сайхан үнэртэж байна.
Л: Алив...
Эр: Хатан эх заларч байна.
Л: Яагаад ирдэг билээ?
Аву: Хатан эхийн амрыг айлтгая.
Хат: Болно оо болно.
Аву: Хатан эх энэ орой болсон хойно ямар хэргээр ирээ вэ?
Хат: Аву. Чамайг өнөөдөр Фэнчи ордонд хононо гэж дуулаад авга эгч нь харахаар ирлээ. Хөөх. Дарсанд дуртайг чинь мэдээд авга эгч нь энийг авчирлаа... Аву. Алив... Чи бид хоёр өөд өөдөөсөө харж суугаа дарс уулгүй их удсан байна. Чи багадаа надтай байх дуртай байж билээ. Дарс уухыг ч бас надаас сурсан. Тэр үед би уй гашуугаа дарах гэж дарс уудаг байсан. Намайг согтсоны дараа чамайг Жао Яан ордонд ирж миний дарсыг уудаг байсныг чинь мэдээгүй. Тэр өдөр согтсоныг чинь хараагүй бол итгэхгүй байсан. Өдөржин, шөнөжин унтаад намайг хичнээн айлгасан гээч.
Аву: Тэгэхэд хатан эх миний авга эгч... Ван Шуан Аву байсан.
Хат: Тийм биш ээ. Би үргэлж чиний авга эгч байх болно. Даанч Аву том болоод үгэнд ордоггүй, дуулгаваргүй болж. Авга эгчийнхээ үгэнд орж, хаантай хуримласан бол өдийд бүх зүйл хуучнаара байгаа. Авга эгч нь чамайг улам их хайрлах байсан. Аву одоо ч бяцхан охин хэвээрээ байсан бол хичнээн сайхан.
******************
Эм: Хатантан. Том хэрэг мандлаа. Хатантан, та хар даа. Ханхүүгийн биеэр юм туураад байна. Бүх биеэр нь туурчихлаа.
Ру: Яагаад ингэдэг билээ?
Ф: Надад өгөөдөх.
Ру: Түрүүхэн зүгээр байсан даа. Яагаад гэнэтхэн ийм болчихдог байна аа?
Ф: Тийм ээ.
Ру: Чи тэрнийг яасан бэ?
Эм: Хатантан. Би ханхүүд муу зүйл хийгээгүй. Би ханхүүг урьдын адил хөхүүлсэн. Саяхан л зүв зүгээр байсан. Гэтэл сүүгээ жаахан уучихаад ханхүү уйлаад эхэлсэн. Тэгээд үзтэл ийм болчихсон байсан.
Ру: Оточ. Оточ яагаад ирэхгүй байна? Хурдан явж оточ дууд.
Ф: Оточ дууд.
Эм: Мэдлээ.
******************
Эр: Хурдан очиж мэдэгд. Яаралтай мэдээ байна гэж хэл. Хурдан. Хурдлаарай, ханхүүгийн бие чилээрхсэн. Хатантан айж сандраад яахаа мэдэхгүй байна. Хаантан хаантныг хурдан ир гэж хэлүүлж байна.
***************
Аву: Хатан эх та намайг Зилон ахтай хуримласан бол аав та хоёр нэг нэгэндээ хорсохгүй байсан гэж хэлэх гээ юу? Ээж маань намайг тэргүүн сайдын өргөөнд хүлээж байх байсан бол уу?
Хат: Намайг буруутгасаар л байна уу. Чи юу буруу хийсэн гэж? Эцэст нь төрсөн ах маань надаас урвасан. Гэсэн ч би тэрнийг өршөөсөн. Аав чинь хийсэн хэргээсээ болж моринд тасар татуулах байсан. Би тэрнийг амьд үлдээсэн. Гэвч... би тэрнийг хүний нутагт үхчихнэ гэж санасангүй.
Аву: Энэ бүгд хатан эхийн буруу биш.
Хат: Тэгвэл... авга эгчийгээ өршөөх үү?
Аву: Хатан эх таны хэлэх гэснийг би сайн ойлгож байна. Хэзээ нэгэн өдөр Ван Шуан би хатан эхийн замд хөндөлдвөл... хатан эх та намайг бол?
Хат: Өнөөдөр би чамтай дарс ууж, согстохыг хүссэн юм. Гэтэл олон жил дарсан дарс ч амтгүй санагдаж байна.
************************
Эр: Хаантан заларч байна.
Зи: Юу болох нь энэ вэ? Юу болоо вэ? Цэнгүүний үеэр зүгээр байсан бус уу? Саяхан л зүгээр байсан. Жин арь яаж байна?
Ру: Эрхэм дээдэс ээ.
Зи: Алив, хараадахъя. Энэ... Энэ яачихсан юм? Шен оточ.
Ш: Мөхөс би байна.
Зи: Энэ юу болоод байна?
Ш: Хаантан. Бяцхан ханхүүгийн зүрхний цохилт хэвийн байна.
Зи: Хэвийн байна аа? Яахаараа хэвийн байдаг билээ? Наад үгийг чинь сонссоор залхаж байна. Ханхүү төрсөнөөсөө хойш өдөр шөнөгүй уйлж байна. Наад үгийг чинь сонссоор байгаад итгэхээ больчихоод байна. Хэвийн байна гэнэ ээ? Надад хэлээдэх... Ханхүүгийн бие дээр яагаад юм гарчихав?
Ш: Хаантан, мөхөс би сая харсан. Ханхүүгийн бие дээр гарсан тууралт... дарсных байна.
Зи: Дарсных аа?
Ш: Тийм ээ.
Зи: Битгий донгос. Энэ бол ууган ханхүү. Тэрний идэх хоол, өмсөх хувцас гээд бүгдийг сайтар хянаж байгаа. Яаж дарс уух юм?
46-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home