Rebel princess 45

Rebel princess -45

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ш: эр, Шен оточ

 

Гарчиг:

45-р анги

Тан: Южан ван тэрэнд сайн байдаг уу?

Жин:  Южан гүнж сайхан амьдарч байгаа. Вантан тэрэнд их сайн байдаг.

Тан: Тийм ээ. Тэгж байж авчихаад сайн байлгүй яах вэ. Южан ван энэ насандаа Авугаас өөр эхнэр авахгүй гэж зарласан гэж сонссон. Аргагүй л ухаантай хүн.

Жин:  Анпин ван. Яаж ч байсан Южан гүнж хүний хүн болсон. Та ингэх... Ингэх хэрэг байна уу?

Тан: Энэ хорвоод... сэтгэл байгаа газар амьдрал байдаг. Хичнээн үнэ цэнэгүй байсан ч хамаагүй. Жин арь. Өнөөдөр чамаас нэг юм асуухаар дуудсан юм. Чиний тусламж хэрэг болбол чи надад туслах уу?

Жин:  Анпин танд тусалж байвал би амиа өгөхөөс ч буцахгүй.

Тан: Хэрвээ... чамайг Южан гүнжээс урва гэж хэлбэл...

Жин:   Би тэрнээс аль хэдийн урвасан.

********************

Эм: Жианшиа ван.

Ш: Южан ван. Южан гүнж тайвшруулах тан уучихсан болохоор одоо зүгээр ээ. Гэвч яваандаа өмнө нь хүнд шарх авч бас үр зулбасан болохоор эдгэх аргагүй ужиг өвтэй болсон. Ийм хэцүү мэдээ сонссон болохоор уй гашууг нь эмнэхэд хэцүү байх болно. Мөхөс надад хэлэх үг байгаа ч, сэтгэл төвдөх...

Шао: Шен оточ оо, юу ч байлаа гэсэн үнэнийг хэлэхэд болно.

Ш: За... Би сая гүнжийн судсыг барьж үзсэн. Гүнжийн судасны их цохилт сул байна. Хүнд шархдаж, үр зулбасан болохоор биед нь их суларсан.  Дараа нь удаан хугацаанд сэтгэлээр унасан. Бие болоод сэтгэлийн өвчин хавсарсанаас болоод... Гүнжтэнд хэдэн жил л үлдсэн гэж айж байна.  Хүүхэд төрүүлж чадахгүй болов уу.

Ах:  Тийм юм байж болох уу? Хорвоо дээр анагаах эм байж л таараа. Ямар нэг арга байж л таараа. Нэрийг нь хэл, Жианшиа өргөө, Южан өргөө, хааны ордон гээд байгаа газраас нь олоод ирье.

Ш: Жианшиа ван. Би...

Шао: Хэрэгтэй зүйл байвал зүгээр л хэл.

Ш: Южан ван. Танай өргөөнд тэр шидэт тан байж магадгүй.

Шао: Юу юм?

Ш: Хайтан цэцэг.

Шао: Байгаа.

Ш: Би эртний бичвэрээс энэ цэцэгний тухай уншиж байсан юм. Хорвоод хосгүй гэж хэлж болно. Шархыг эдгээж, нас нэмэх увидастай.

Ах:  Тэгвэл сайн юм боллоо.

Ш: Гэвч энэ цэцэг хүйтэн газар, цастай ууланд ургадаг. Зөвхөн хүйтэн газарт ургадаг ховор эмийн ургамал. Тийм болохоор  маш эмзэг төдийгүй зөвхөн зэрлэг байгальд ургадаг. Энийг идсэн хүн арван насаар урт насална. Гэхдээ хамгийн гол нь... Гүнжтэн энэ цэцгийг идсэний дараа хэрхэвч хөл хүнд болж болохгүй. Өмнө нь үр зулбаснаас болж амиа алдах дөхсөн. Энэ эцгийг хүртсэний дараа хөл хүнд болбол амиа алдана.

Ах:  Южан ван. Аву хүүхэдтэй болж чадахгүйг чи эртнээс мэдэж байсан. Яагаад надад хэлээгүй юм? Тэрнээс болоод чиний өмнө гэмтэн боллоо.

Шао: Шен оточ. Чадах бүхнээ хийгээд үз. Шао Чи би үр хүүхэдгүй явж чадна. Аву л эрүүл саруул байхад болно.

Ш: За.

*******************

Тан: Хатан намайг ашиглан чамайг сүрдүүлж, чамаар мэдээлэл цуглуулдаг гэж хэлэв үү?

Жин:   Хатантан Ван өргөөнд шургалан орж, тэрний хүссэнийг хийвэл таныг хамгаалж, нийслэлд эргүүлж авчрахад тусална гэсэн. Жин арь би Анпин вангийн төлөө юугаа ч хайрлахгүй. Өнөөдөр Су Жин арь би насан туршдаа зөвхөн Анпин ванд үнэнчээр зүтгэнэ гэж тангараглаж байна.

Тан: Босоод ир.

Жин:   Би өнөө шөнө нийслэлээс явна. Надад туслахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа бол миний итгэлт хүнд хатан, Южан өргөө, хатан эхийн тухай мэдэх бүхнээ хэлж бай.  Би хэзээ нэгэн цагт эргэж ирснийхээ дараа миний төлөө хийсэн бүгдийг чинь мартахгүй гэж амалъя.  Чи зөвшөөрч байна уу?

Тан: Жин арь зөвшөөрч байна.

*******************

Ш: Вантан. Мөхөс би ингээд явъя даа.

Шао: Гялайлаа.

Ах: Энэ бүгд надаас л боллоо. Эх охин хоёрыг ийм хорон санаатай гэдгийг мэдсэн бол би дэргэдээ авахгүй байсан юм. Аву бид хоёр эцэг эхээ алдаж, өнчирч хоцорлоо.  

Шао: Хадам аавын цогцосыг нийслэлд авчирч байгаа юу?

Ах: Аль хэдийн нууцаар оршуулсан. Аав насаараа нэр алдарт дуртай байсан. Гэтэл хөшөө ч үгүй замхарч одлоо.

Аву: Энэ зүүдэндээ үүрд байх юмсан. Аав дэргэд минь байж... ээж сэтгэлийн шархнаас болж нас барахгүй. Энэ мөчид... би зөвхөн энэ зүүдэнд байхыг хүснэ, хэзээ ч сэрэхгүйгээр...

*****************

Л:  Вантан. Гүнжийн танг хүргэхээр ирлээ.

Шао: Хайтан/биншиа/ цэцэг үү?

Л: Тийм ээ. Вантан та санаа амар бай. Энэ танг би Шен отчийн заавраар өөрийн биеэр зэхсэн.

Шао: Нааш нь өгчих.

Л: Вантан. Мөхөс би вантан таныг буруугаар ойлгож, вантан танд төвөг удчихлаа. Мөхөс намайг шийтгэж хайрла. Гэвч вантан, надад хойшид ч бас гүнжтэн үйлчлэхийг зөвшөөрнө үү. 

Шао: Дэмий юм ярих хэрэггүй. Та байгаа болохоор би сэтгэл амар байдаг.

*****************

Аву: гашуун амтанд дургүй болохоор... тангаа уусны дараа... ээж үргэлж хатаасан жимсээр  шагнадаг байсан. Ээж, аав хоёроо алдсаны дараа л... тан гашуун бус санагдаж байна.

Шао: Тийм ээ. Эцэг эхээ алдана гэдэг хэцүү. Би их багадаа эцэг эхээ алдсан. Энэ миний хамгийн ихээр харамсдаг зүйл.

Аву: Чи тэдний царайг санадаг уу?

Шао: Бүдэг бадаг л. Тэд хоёулаа тахлаас болж амиа алдсаныг нь санадаг юм. Эцэг эхгүй, орон гэргүй хүүхдүүдийг хараад өрөвддөг. Би хүүхэдтэй болсон хэзээ ч ганцаардуулж, өнчин байхын зовлонг амсуулахгүй. Эцэг эхийн хайрыг мэдрүүлнэ. Би цэрэгт  олон жил болж... олон хүний аминд хүрсэн. Миний гар цусаар будагдсан. Бурхан намайг шийтгэж, үр хүүхэдгүй амьдар гэсэн ч ... харамсах зүйл алга. Гэвч бурхад надад өгөөмөр хандсан. Чамайг миний эхнэр болгосон. Хүүхэд төрүүлбэл чиний аминд халтай. Анагаах боломжгүй бол... би үлдсэн амьдралаа,  энэ насаа зөвхөн чамтай, хоёулханаа өнгөрөөсөн ч харамсахгүй. Би хүүхдийн төлөө чамайг алдахыг хүсэхгүй. Би хүүхдээ ээжгүй болгохыг хүсэхгүй байна. Аву. Тэрний оронд хүүхэдгүй байсан нь дээр.

****************

Эр: Хаантан цаг орой болсон байна. Та ядарчихлаа. Эртхэн амарвал ямар вэ? Арын ордонд хэдэн шинэ татвар ирсэн. Та хэнийг таалах вэ?

Зи:  Тийм ээ, ядарч байна. Орой болчихож. Сүүлийн үед хатан сайн нойрсож чадахгүй байгаа. Очиж хань болсон нь дээр.

Эр: Тэгвэл... шинэ татваруудыг яах вэ?

Зи:  Хэд хоногийн дараа татвар цолыг хасахад болох бус уу?

Эр: Хаантан, мөхөс намайг өршөө. Миний хэлэх гэсэн зүйл бол... 

Зи:  Наргиж байхад. Юунд ингэтэл айгаа вэ? Гэхдээ, энийг сайн санаж яв. Би бол эзэн хаан, энэ улсын захирагч. Миний юу хийх, юу хийхгүйг хэн ч надад заах ёсгүй. Хатан эх ч... заах эрхгүй.

Эр: Мөхөс би ойлголоо.

******************

Ф: Хатантан. Хатантан. Хаантан заларч байна.

Ру: Юу? Хаантан ирсэн?

Ф: Тийм ээ. Дөнгөж сая ирсэн.

Ру: Хурдан. Хувцас.

Ф: Мэдлээ.

Эр: Хаантан заларч байна.

Ру: Ванру хаантны амгаланг айлтгая.

Зи:  Жао Яан ордонд бид хаан, хатан бус эхнэр нөхөр хоёр гэж чи хэлээгүй билүү? Тэгээд ч чи давхар биетэй. Ёсорхох хэрэггүй. Алив, нэг хараадахъя. Орой болсон хойно ирээд саад болчихсон уу?

Ру: Хаантан хичнээн ч оройтсон би баярлалгүй яах вэ. Гэхдээ, хаан таныг өнөө шөнө ирнэ гэж бодсонгүй.

Зи:  Яагаад тэр билээ?

Ру:  Аан? Өнөөдөр нэгэн, арван тавны өдөр биш болохоор хаантан энд ирэхгүй байсан ч болно. Тэгээд ч шинэ татварууд ирсэн болохоор... Ванру би хаантан тэдний нэгийг сонгоод намайг мартчихсан гэж бодож байлаа.

Зи:  Хардсан хүний үг шиг сонсогдож байна. Миний сэтгэлд хатан, Лин арь хоёр чухал гэдгийг батлаад өгье.

Ру: Хөөе хөөе хөөе. Хаантан. Лин арь...

Зи:  Яаж байна? Аан?

Ру: Яагаа ч үгүй.

Зи:  Намайг айлгана гэнэ ээ? Гайгүй дээ чамайг.

Ру: Хаантан.

Зи:  Үзүүлээд өгнө дөө.

Ру: Хаантан болгоомжтой, болгоомжтой.

Зи: За за за. Хурдан суу...

Ру: Хаантан, яаж байна аа?

Зи:  Лин арь надтай ярьж байна.

Ру: Чшш...

Ф: Хурдан гарцагаа. Хурдан гар... Хурдан гар...

Ру: Хаантан.

Зи:  Хэсэгхэн дуг хийчихэж.

Ру: Хаан та төрийн хэрэгт зүтгээд амрах завгүй байдаг шд.

Зи:  Би энд, хатан чиний дэргэд байхдаа л сэтгэл тайван байх юм.

Ру: Жао Яан ордонд Ван ру таныг үргэлж гэртээ ирэхийг хүлээж байх болно.

Зи: Гэр ээ?

Ру: Аан?

Зи: Хатантан чихэнд чимэгтэй үг хэллээ. Таалагдаж байна. Би ордонд төрж, ордонд өссөн. Өдий наслахдаа анх удаа л гэр гэдэг үгийг сонсож байна. Гэрээ ирэх? Ши овгийн эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг ойлгохоор төрсөн байх. Чиний авга эгч Ши татвар яаж хаан аавын хайртай эхнэр болсныг би одоо л ойлголоо. ы

Ру: Хаантан. Надад өөр санаа байхгүй.  Танд чин сэтгэлээсээ хандахыг л хүссэн юм.

Зи: Буруугаар ойлгох хэрэггүй. Хатан чиний хэлсэн үгийг сайн ойлгож байна. Сайн ойлгож байна. Бүгдийг нь ойлгосон.

Ру: Хаан та миний тэр шөнө хар дарж зүүдэлснийг санаж байна уу?

Зи: Зүгээр л нэг зүүд. Айж сандрах хэрэггүй. Зүгээр л март.

Ру: Энэ та бид хоёрын ууган хүүхэд. Айж сандралгүй яах вэ. Сүүлийн үед би эргэж хөрвөөгөөд унтаж чадахгүй байгаа. Тийм болохоор амарч чадахгүй байна. Миний бодлоор дараа нь харамсахгүйн тулд зарим зүйлд итгэхгүй байснаас итгэсэн нь дээр.

******************

Хат:  Хатны сэтгэл тайвшраа юу?

Эм: Хатан эх минь. Ордны оточ нарыг Жао Яан ордонд яаран дуудсан тэр шөнөөс хойш хатан өргөөнөөсөө гараагүй гэсэн.

Хат:  Хувьтай нэг нь хүссэн бүхнээ авна, хувьгүй нэг нь хичнээн хүсээд ч нэмэргүй. Намайг байгаа цагт Жао Яан ордонд амар тайван байна гэж бодох ч хэрэггүй.

Эм: Эртээд сонгосон татварууд бүгд ордонд ирсэн. Би очиж харсан. Бүгд л цэцэг шиг гоо үзэгслэнтэй, хөөрхөн харагдсан.

Хат:  Ийм зүйлээс болж хаантай үргэлж тэрсэлдэх хүсэл алга. Тэрнээс болж муудалцах хэрэг юун. Сүүлд ирсэн охид дунд Гү овгийн охин хараа булааж байсан. Тэр ордонд ирсэн үү?

Эм: Хатан эх минь. Та Гү Цайвэйг хэлж байна  уу?

Хат:  Нэр нь мөн байх. Хаана байгаа вэ?

Эм: Хатан эх минь. Гү Цайвэй энэ удаад сонгогдоогүй байна лээ.

Хат: Гү Цайвэй надад таалагдаад байгаа юм. Миний бэр болж чадахгүй байсан ч... хэд хоногоос хаантанд хэлж байгаад Су арьт эхнэр болгож өгье.

Эм: Сайхан санаа байна.

**************************

Эр: Жанжны амгаланг айлтгая. 

Сон: Яасан?

Эр: Хаантны танд бэлэглэсэн Су-И гүнгийн өргөөг засч дууссан. Би таныг хүргэхээр ирлээ.

Сон: Ийм хурдан уу?

Эр: Южан вангийн тушаал.  Сон жанжин хэд хоногийн дараа хуримлах болохоор хуримын ёслолоос өмнө өргөөг нь бэлдэж дуусга гэж хэлсэн. Бид таныг авахаар ирлээ.

Ху: Вантан ч сайн юм аа. Чиний хуримыг хойшлуулахаас айсан байх. Сайн л байна. Яахаараа Юшиу шиг сайн бүсгүй надтай таардаггүй байна аа? Яагаад? Хаачих нь вэ? Хөөе хөөе хөөе хөөе. Хөөе.

Сон: Ху...

Ху: Ийшээ яв аа.

Сон: Ху. Хуаранд хийх ажил их байна.

Ху: Би байгаа биз дээ. Яв аа. Хөдлөөд!  

*******************   

Лю: Сайн цаг ирэв. Шаазгай шагшрав. Хуримын цуваа ирж... Шинэхэн бэргэн инээмсэглэнэ.

Аву: Яв даа.

Ю: Гүнжтэн. Мөхөс намайг Юшиу гэдэг... Төлөө... Гүнжтэн.

Аву: Юшиу.

*******************  

Сон: Ху Яао. Ахдаа намайг хичээн ч согтоох гэж оролдсон чадахгүй гэж хэлээрэй.

Ю: Жанжин, та юу бодоо вэ?

Сон: Юу ч биш ээ. Юу ч биш.

Ю: Сон жанжин.

Сон: Хойшид намайг Сон жанжин гэж дуудах хэрэггүй. Хуай Ан гэж дуудаж бай.

Ю: Хуай Ан.

Сон: Дахиад дууд.

Ю: Хуай Ан.

Сон: Чанга.

Ю: Хуай Ан.

Сон: Хуай Ан гэхээс өөр юу гэж дуудах вэ?

Ю: Нөхөр...

Сон: Энэ дарсыг уусны дараа дахиад нөхөр гэж дуудаарай.  Чи... би... эхнэр нөхөр боллоо...

Ю: Юшиу би... үхсэн ч, сэхсэн ч чамтай хамт.  Үргэлж чиний дэргэд байна.

Эр: Жанжин, бүх зүйл бэлэн. Хөдлөхөд бэлэн.

********************

Т: Хурдан яв. Хурдан... Хурдан хөдөл.

Ах:  Бүгчим, чийгтэй байна. Дахиад бороо орох байх.

Сон: Арай гэж жаахан юм хийхээр шуурга нураачихаад байх юм. Хүмүүс ч ядарч байна. Ажил огт урагшлахгүй байна. Яавал дээр вэ?

Т: Хурдлаарай.

Эр: хөөе.

Эр: Хөөе.

Т: Юу болов? Чи яав? Хурдан, тэрнийг аваад яв.

Ах: Тахлыг хянаж болох нь уу?

Сон: Тан ч дуусч байна. Би Южан ванд хаантанд захиа явуулж ойролцоо орших газруудаас аль болох хурдан тан, хүнс явуулахыг хүссэн. Тэгсэн ч ... Бид удаан тэсэхгүй л болов уу...

Ах: Тийм ээ. Энэ ус зайлуулах сувгийг барьж байж л байдал арай дээрдэнэ. Би бодож үзсэн. Хөгшин, өвчтэй, ажиллах боломжгүй хүмүүсээс бусдыг нь барилгын ажилд дайчлах тушаал гаргавал ямар вэ? Ажлын үеэр бид үнэгүй хоолоор хангана. Тэгвэл манай цэргүүд жаахан амсхийж болно. Орон гэргүй хүмүүс хийх ажилтай болчихвол төвөг удах нь ч бага.

Сон: Жианшиа ноёны таны хэлдэг зөв. Би явж тушаал гаргаад, юу болохыг харцагаая.

Ах: За.

*********************

Аву: Тэр өдөр  Юшиу надаас ахыг явсны дараа яагаад уйлахгүй байгаа юм бэ гэж асуусан. Магадгүй би энэ бүхэн түр зуурынх гэдгийг мэдэж байсан байх. Тэр гэртээ эргэж ирэх болно. Эсвэл ах маань мөрөөдлөө биелүүлэхээр явсан болохоор. Гэвч хожим нь би ойлгосон. Тэр өдөр би төгсгөлийг нь мэдэж байсан ч, тэр үеэр юу тохиолдохыг таамаглаж чадаагүй юм. Ахтайгаа дахиад уулздаг өдөр бүх зүйл өөрчлөгдсөн байсан.

Л: Гүнжтэн. Бороо ороод хүйтэн бйна. Хаалгаа хаая...

Аву: Шу авхай, хэрэггүй. Бороо хэр удаан орохыг хармаар байна.

Л: Мэдлээ гүнжтэн.

Аву: Нийслэлд ийм их бороо орж байхад... Жианнанд ямар байгаа бол?

Л: Мэдэхгүй ээ.

Аву: Ахаас сураг дуулсангүй удлаа. Санаа зовж байна.

Л: Миний бодлоор... Жианнанаас муу мэдээ ирээгүй бол сайн мэдээ гэсэн үг.

Аву: Тийм ээ. Муу мэдээ л биш бол сайн мэдээ гэсэн үг.

Л: Сон жанжин... Су И гүн тэнд байгаа. Одоо тэр Ван овгийн хүн  болсон болохоор ахыг тань хамгаалах нь мэдээж. Залуу ноён сайн байх ёстой...

Аву: Ахыг мөрөөдлөө биелүүлэхийг харахыг хүссэн. Гэтэл одоо ахыг хурдан нийслэлд буцаж ирээд, аюулаас хол байгаасай гэж хүсч байна. Яахаа мэдэхгүй л байна... Бурхан биднийг ивээж... Хур бороо газрыг чийглэж, үер болохгүй байх болтугай.

******************

Эм: Алив, хурдан аваад ор.

Эм: Очилоо.

Эм:  Түргэл. Түргэн халуун ус аваад ир. Май... Хурдлаарай. Хурдан.

Эм: Хурдан хурдан. Ус аваад ир. Наашаа аваад ир.  Хурдан хөдлөөч.

Эм: Хатантан, тэсдэг юм шүү.

Эм: Хатантан дүлээрэй.

45-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home