Rebel princess -44
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Мо: эр, Хуланий ханхүүгийн нүүрэн дээрээ шивээстэй туслах
Цай: эм, Цайвэй, Гү овогтын охин
Ж: эм, Жэн мөмө, Ши Ванругийн зарц
Чу: эм, гуравдугаар ханхүүгийн шивэгчин Линчун
Гарчиг:
44-р анги
А: Вантан. Юу болоо вэ? Ямар их цус алдаа вэ? Вантан. Та зүгээр үү?
Шао: Зүгээр ээ. Би өөрөө зүссэн юм. Би хордчихлоо.
А: Би оточ дуудаад ирье. Хүлээж байгаарай.
Шао: Эргээд ир. Өөр хүнд мэдэгдэх хэрэггүй.
Ах: Аву? Шу авхай. Юу болоо вэ? Авуд юу тохиолдоо вэ?
Л: Залуу ноёнтон. Гүнжтэн... зовж байна.
Ах: Шао Чи арай... Авуг хуурайгүй биз?
Л: Тийм ээ. Гүнжтэн намайг загнах байсан ч би танд үнэнийг хэлье. Южан ван манай гүнжид юу хийснийг та мэдэхгүй.
Ах: Ямар тан гэнэ ээ? Шао Чи манай Ван овгийг дорд үзэж байх шив. Яг одоо тэрэнтэй уулзана аа.
Л: Залуу ноёнтон. Та тайвшир л даа.
Ах: Тайвшрах аа? Харин ч тэдний сүйг цуцлалгүй тайван байсандаа харамсаж байна. Зэрэг дэвээ өгөөд ч хамаагүй би тэрнээс хариуг нь авахдаа л авна.
Л: Хөөе... Залуу ноёнтон.
*************
Эгч: Яасан? Чадсан уу? Чадсан уу?
Ч: Бараг л... Нэг шивэгчин саад болчихлоо.
Эгч: Чиан арь. Ингэж их зовчихоод... Гүйцэлдүүлж чадаагүй гэж үү?
Ч: Южан ван намайг Ван Шуан биш гэдгийг мэдээд намайг хөөчихсөн. Надад өөр арга байсангүй. Тэгээд би тэрнийг гарах гарцгүй болгох шиг албаар хүмүүсийн анхаарлыг татсан юм.
Эгч: Ийм юм болчихоод байхад Южан ван хичнээн дургүй байсан ч, зөвшөөрөхөөс аргагүй.
Ч: Одоохондоо... одоохондоо Южан вангийн өргөөнд үлдэх арга олох хэрэгтэй. Алхам алхмаар урагшилъя.
Эгч: Чиан арь. Чамд бодсон юм байна уу?
Ч: Ээж ээ. Би номын өргөөнд байхдаа нэг нууц олж мэдсэн.
Эгч:Нууц аа?
Ч: Тийм.
Эр: Гүнжтэн дахиад хөл хүнд болсон ч зулбах аюултай. Дахиад үр зулбавал өөр ямар ч аргагүй болно. Гүнжийн төлөө вантан та хүчээр инээмсэглэж гүнжид өдөр бүр үр тогтохоос сэргийлдэг тан уулгаж байгаа.
Эгч: Тийм байж таарлаа.
Ч: Аву эгч ээ.
Эгч: Гүнжтэн.
Аву: Чиан арь. Юу болсныг надад үнэнээр нь хэлээд өг. Санаа амар бай. Хэрвээ вантан үнэхээр тийм зүйл хйисэн бол бид чамаас нүүр буруулахгүй.
Ч: Эгч ээ, би... Ээж ээ.
Эгч: Гүнжтэн. Энэ их том нууц болохоор Чиан арь... хэлж зүрхлэхгүй байна.
Аву: Том нууц гэнэ ээ? Юу болсныг надад хэлээдэх.
Ч: Южан ван таны өдөр бүр уудаг танд үр тогтохоос сэргийлдэг урагмал хийсэн гэсэн. Удаан хэрэглэвэл таныг хүүхэдтэй болохгүй гэсэн.
Аву: худлаа.
Ч: Эгч ээ. Би ч гэсэн итгэхийг хүсэхгүй байна. Би таны төлөө вантнаас асуухыг хүссэн юм. Гэтэл вантан гэнэтхэн намайг барьж аваад... надад...
Аву: Юу хэлсэн бэ?
Ч: Вантан надад хэлэхдээ... би хэлж чадахгүй нь.
Аву: Хэлээдэх. Вантан юу хэлсэн бэ?
Эгч: Вантан Чиан арийг барьж аваад гүнж хүүхэд төрүүлж чадахгүй болохоор тэрнийг дэргэдээ бай, хүүхэдтэй болмоор байна гэж хэлсэн гэсэн. Таны нэр дээр өсгөнө гэсэн.
Юү: Гүнжтэн.
Ч: Эгч ээ. Ээжийн хэлдэг үнэн. Надад итгэхгүй бол ордноос оточ дуудаад биеэ шинжүүлээрэй. Тэгвэл танд үнэнийг хэлээд өгнө. Ийм чухал зүйлийг вантан хэлээгүй бол би хаанаас мэдэх билээ.
Аву: За яах вэ. Шен отчийг дууд.
Юү: Мэдлээ.
Аву: Байз... ордноос дахиад хоёр оточ дууд. Баттай байх хэрэгтэй.
Юү: Мэдлээ, явчихаад ирье.
*******************
Ах: энэ муу... өөдгүй амьтан. Замаас зайл.
А: Жианшиа вантан.
Ах: Аву, Чиан арь хоёрыг яасан гэнэ ээ? Манай Ван овгийн удам угсааг дээрэлхэж байна уу?
А: Жианшиа вантан болохгүй ээ.
Л: Жианшиа ван.
Лю: Болохгүй ээ.
Ах: Чамайг алчихъя л даа.
Лю: Жианшиан вантан.
Л: Болохгүй ээ.
Ах: Намайг тавь.
Л: Ингэж болохгүй ээ.
Ах: Манай Аву чамд хичнээн сайн билээ. Өөдгүй золиг.
Лю: болохгүй ээ. Шу авхай, гүнжийг дуудаад ир.
Л: За за. Одоо болно оо.
Эр: Зогс.
Эр2: Зогс.
Эр: Бүү хөдөл.
Эр2: Алчихна шүү.
Шао: Больцогоо.
Л: Яадаг билээ?
Шао: Гарцагаа.
Ах: Гарч нь яачихсан юм?
Лю: Вантан хороо гадагшлуулахын тулд цусаа ханасан.
Ах: Хор оо?
Лю: Вантанг хордуулчихаж.
Ах: Хордуулсан? Надаар даажигнаж байна уу? Южан ванг хэн хордуулж зүрхэлдэг юм? Манай Ван овгийг дээрэлхэнэ гэнэ ээ?
Лю: Жианшиа вантан. Жианшиа ван болохгүй ээ. Битгий...
****************
Юү: Ингэж айх гэж. Шу авхай, та хааччихав аа? Гүнжтэн таныг асуугаад байна.
Л: Гүнж хаана байна? Хурдан намайг дагуулаад оч.
Юү: Гүнжтэн Чиан арь авхайн өргөөнд байгаа. Гүнжтэнг үзүүлэхээр ордноос хэдэн оточ дууд гэсэн. Та түрүүлээд очиж бай.
Л: Юу болоо вэ? Гүнжийн бие нь өвдөө юу?
Юү: Энэ их урт түүх. Чиан арь авхай Вантан гүнж хүүхэд гаргаж чадахгүй болохоор хүүхэд гаргаж өг гэж хүчлэхийг завдсан гэж байна.
Л: Хэн тэгж байна? Байж боломгүй юм! Вантан гүнжид ураг тогтохоос сэргийлдэг танг өөрөө нууцаар өгдөг шд.
Юү: Юу ч гэсэн хүлээж байя. Ордны оточ нар ирэхээр учир нь олдоно. Та түрүүлээд очиж бай, би явлаа.
Л: За. Хүүхэд гаргаж болохгүй ээ? Гүнжтэн.
**************
Эгч: Гүнжтэн. Одоо өөр аргагүй болсон. Та... би... Чиан арь... шуудхан ярилцъя. Юу ч байсан баттай нь дээр. Гүнжтэн. Вантан хичнээн тэгж болохгүй ч гэсэн, вантаны таны төлөө л тэгсэн. Эцэст нь амиа алдаж байхаар дахиад нэг эхнэр авсан нь хамаагүй дээр шүү дээ.
Л: Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэн. Хурдан номын өргөө рүү явъя. Жианшиа ван, вантан хоёр нударга зөрүүлж байна. Гүнжтэн. Болгоомжтой.
Ч: Ээж ээ. Южан ван тийм зүйл болоогүй гэж мэлзвэл... би яах вэ?
Эгч: Мэлзэх ээ? Тэгж чадахгүй. Өнөөдөр энэ өргөөнд байсан бүх хүн юу болсныг мэдэж байгаа. Южан гүнж хүртэл харсан. Мэлзээд ямар ч нэмэргүй. Тэгээд ч өнөөдөр Ван Су ирсэн. Дахиад нэг гэрч гэсэн үг. Тэгээд ч, Южан ван үгүй гэж мэлзвэл бид энэ мэдээг тараана. Ордонд очиж хаан, хатан эх хоёроос тусламж гуйна. Ийм юм болсон болохоор Хуланий хүмүүс чамайг бэрээ болгохгүй. Тэгвэл хурим чинь цуцлагдана. Харин Южан вантай хуримлах талаар... эрт орой хэзээ нэгэн цагт болж л таараа.
Ч: Ээж таны хэлдэг зөв. Юу ч болсон бай хүлээгээд харж л байя.
***************
Лю: Жианшиа вантан, болохгүй ээ.
Ах: Гараа тат!
Лю: Жианшиа вантан.
Ах: Чамайг ална даа.
Лю: Та уураа дарж хайрля. Одоо болно. Тайвшир л даа.
Ах: Намайг тавь. Зайл!
Лю: Жианшиа ван.
Ах: Гараа тат!
Лю: Жианшиа ван.
Ах: тэрнийг алчихъя.
Л: Жианшиа ван. Жианшиа ван. Уураа дар л даа.
Ах: Намайг тавь гэж байна. Гараа тат!
Л: Болохгүй ээ.
Ах: Алчихъя. Алаад өгье.
Л: Тэгж болохгүй ээ. Жианшиа ван.
*****************
Ш: Очилоо. Очилоо. Очилоо.
Юү: Шен оточ оо. Та хурдан гараад ир.
Ш: За за. Очиж байна, очилоо.
Юү: Алив.
Ш: А Юүэ бүсгүй, намайг Южан вангийн өргөөнөөс гарахад зүгээр байсан. Гэнэтхэн юу болоо вэ?
Юү: Та очвол мэднэ ээ.
Ш: За за.
Юү: Тэргэнд суучих.
Ш: За. За за.
****************
Л: Залуу ноёнтон. Бид Южан вангийн өмнө гэм хийчих шиг боллоо.
Ах: Гэм хийсэн? Хараажийн илт байхад. Ямар гэм хийсэн гэж?
Л: Би ч гэсэн сая л мэдлээ. Гүнжтэн үр зулбаж цус их алдсанаас болоод амиа алдах дөхсөн гэж байна. Азаар ордны оточ арга чарга хэрэглэж гүнжийн амийг нь аварсан боловч тэр явдлаас болоод ужиг өвчин туссан гэж байна. Дахиад үр тээх хэцүү гэж байна. Хөл хүнд болсон ч, хүүхэд төрүүлбэл амиа ч алдаж магадгүй гэж байна.
Ах: Яагаад тэгдэг билээ?
Л: Южан ван гүнжтэнд үр тогтохоос сэргийлсэн тан нууцаар өгч байсан болохоор миний уур хүрсэн. Гэтэл гүнжийн төлөө хийсэн байж.
Ах: Бид буруугаар ойлгосон байсан ч, Чиан арийг яаж байгаа юм? Чиан арийг яаснаа тайлбарлахгүй байна уу? Тэвчих арга алга.
Л: Залуу ноёнтон, та өөрөө сонссон. Вантан санамсаргүйгээр сэрэл хөдөлгөдөг хор уусан байна. Гүнжтэн өөр учиртай байх гэж байна. Ордны оточ ирж байгаа. Юу ч жаахан юу болохыг харзнаж байя.
Ах: Тэгвэл хүлээгээд харцагаая.
Юү: Ийшээ морил.
Ш: Бүсгүй, юу болоо вэ?
Юү: Та удахгүй мэднэ ээ. Жианшиа вангийн амрыг айлтгая. Шу авхай. Ордны оточ нар ирлээ.
Ш: Мөхөс би Жианшиа вангийн амгаланг айлтгая.
Ах: Ёсорхох хэрэггүй. Шуудхан асууя. Та нарын хэн нь Авугийн оточ вэ?
Ш: Жианшиа вантан, би байна.
Ах: За. Шу авхай.
Л: Морил. Ийшээ.
Ах: Миний асуусан асуултад үнэнээр нь хариулаарай.
Ш: Жианшиа вантан, мөхөс би мэддэг бүхнээ хэлэлгүй яах вэ.
Ах: Сайн байна. Надад хэлээдэх. Аву хүүхэд гаргаж болохгүй гэдэг үнэн үү?
Ш: Тэр... Мөхөс би хэлж зүрхлэхгүй нь.
Ах: Яагаад?
Ш: Мөхөс би Южан вантанд гүнжийн биеийн байдлыг хэнд ч хэлэхгүй гэж амалсан билээ.
Ах: Ийм юм болчихоод байхад энэ нууцыг хадгалж чадна гэж бодож байна уу?
Ш: Энэ. Тийм ээ.
Ах: Хэл.
************
Аву: Миний уудаг танд яагаад үр тогтоодоггүй ургамал хийсэн юм? Надаар хүүхдээ төрүүлэхгүй хүсэхгүй байгаа юм уу?
Шао: Хүсч байна. Хүсэлгүй яах вэ. Гэвч чи ужиг өвчтэй болсон. Отчийн хэлсэнээр дахиад хөл хүнд болсон ч чамайг үр зулбаж магадгүй гэсэн. Тэгвэл чиний аминд халтай. Тэгээд би...
Аву: Тийм байж. Хэрвээ...
Шао: Хойшид... чиний өвчнийг анагаах арга олохын тулд би чадах бүхнээ хийх болно.
Аву: Чадахгүй бол яах вэ? Би эдгэхгүй бол яах вэ? Чи хүүхэдтэй болохгүй юм уу?
Шао: Би зөвхөн чамаас төрсөн хүүхдийг л хүсч байна. Би хүүхэдтэй болохгүй ч байж магадгүй. Гэвч хөгширч... хөгширч ухаан муутай болсон ч... чи л дэргэд минь байвал болох нь тэр. Ниншуод байхад миний хэлсэн үгийг санаж байна уу? Мартсан бол би дахиад хэлээд өгье...
Аву: Энэ өдрөөс хойш...
Шао: бүх насаараа... Өнөөдөр болсон хэрэг...
Аву: Өнөөдрөөс... би чамд дахин хэзээ ч эргэлзэхгүй.
***************
Ш: Мөхөс би Южан ван, Южан гүнжийг амгаланг айлтгая. Гүнжтэн. Вантныг хамгийн хүчтэй дур өдөөгч хороор хордуулсан байна. Дээр нь их өндөр тунгаар хийж. Ийм их хэмжээгээр хэрэглэвэл цусны эргэлтийг зогсоож, эрүүл мэндэд маш хортой. Азаар вантан цусаа ханаж хортой цусыг гадагшлуулсан байна.
***************
Ч: Ээж ээ. Ээж ээ. Би айж сандраад тайван байж чадахгүй нь. Ээж ээ, та очоод хараад ир.
Эгч: Орой болчихоод байхад... яагаад ийм тайван байдаг билээ?
Ч:Харин тийм.
Эгч: За яах вэ. Би очоод хараад ирье.
Ч: За.
Эгч: Гүнжтэн. Вантан, Жианшиа ван хоёр зүгээр үү? Яагаад нударга зөрүүлдэг билээ?
Аву: Би бүх үнэнийг мэдсэн. Хэргийн учрыг олохоор ирлээ.
Эгч: Сайн хэрэг боллоо. Гүнжтэн Чиан арийг хаана байрлуулах вэ?
Аву: Байрлуулах аа? Би байрлуулна гэж хэлээгүй байх аа?
Эгч: Гүнжтэн, энэ чинь юу гэсэн үг вэ? Вантан үгүйсгэж байна уу?
Ч: Тэр Южан вантан... Хүсвэл юуг ч үгүйсгэж чадна. Би яаж ч чадахгүй.
Аву: Надад хэл дээ. Вантны номын өргөөнд яаж орсон бэ?
Ч: Чиан арь... урд хаалгаар орсон.
Аву: Яаж орсоноо хэлээдэх.
Ч: Би цэргүүдэд Южан вантай таны талаар ярилцах юм байна гэж хэлсэн. Тэгээд намайг оруулчихсан.
Аву: Цэргүүд хаана байсан бэ?
Ч: Цэргүүд доод давхарт байсан.
Эгч: Гүнжтэн. Тэд нар зөвшөөрөөгүй бол Чиан арь яаж орох болж байна?
Аву: За яах вэ. Тэгвэл цэргүүд чамайг хараагүй гэж хэлсэн.
Эр: Өнөө орой Шүэ ахайтан номын өргөөний гадна уначихсан. Хөлөө гэмтээгээд алхаж чадахгүй байсан. Тэгээд биднийг өргөөндөө аваачиж өгөхийг тушаасан. Гэхдээ бид Чиан арь авхайг номын өргөө рүү орохыг хараагүй.
Эр2: Тэр үед номын өргөө хамгаалалтгүй байсан. Чиан арь авхай тэр үеэр орсон байх.
Эгч: Тэр цэргүүд вангийн хүмүүс болохоор вангийн хэл гэснийг л хэлсэн биз. Вантан бүгдийг урьдчилаад бэлдчихсэн байсан байх. Тэгсэн байх.
Аву: Таны хэлж байгаагаар вантан Ван Чианы ирэхийг мэдэж байсан болохоор хор бэлдээд хүлээсэн байсан гэж үү?
Ч: Хор оо?
Эгч: Хор оо? Ямар хор?
Ч: Эгч ээ, та яаж байна аа?
Эгч: Гүнжтэн. Та...
Аву: Чамаас юу үнэртээд байгаа юм?
Ч: Ям... ямар үнэр?
Аву: Чи мэдэхгүй гэж үү? Харин та?
Эгч: Би... би ч гэсэн мэдэхгүй.
Аву: Ийм амархан мартчихлаа гэж үү? Чилуо шиан. Ланяагийн Ван овог яаж та хоёр шиг жигшүүртэй, бузар амьтдыг төрүүлдэг байна аа?
Ч: Чи...
Эгч: Та яаж ингэж хэлж чадаж байна аа? Бид танай өргөөний зочид. Гэтэл биднийг шалтгаангүйгээр гүтгэж байдаг. Гүнж та үнэхээр урам хугалж байна шүү.
Аву: Урам хугарсан? Байж байгааг нь. Хэний урам хугарсан гэнэ ээ? Та нар тэргүүн сайдын өргөөнд дутагдах гачигдах зүйлгүй амьдарсан. Сэтгэл чинь ханахгүй Южан вангийн өргөөнд амьдрахыг хүссэн. Би сайн санаж та нарыг оруулсан. Гэтэл та хоёр... эрээ цээргүй аашилж байдаг. Өөрийн шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг юм.
Эгч: Та л намайг хуурсан. Шударга ёс хаана байна? Гүнж та буруугаа бидэнд тулгаж, биднийг гүтгэж байна. Шударга ёс хаа байна?
*****************
Ах: Южан ван дэн буудлаар явдаггүй болохоор Чилуо шианыг мэдэхгүй байх нь аргагүй. Тийм болохоор гүтгүүлсэн чинь үнэн болж таарлаа.
Лю: Тийм ээ. Манай вантан яасан ч тийм зүйл хийх хүн биш. Жианшиа вантанд талархая. Та үнэхээр гайхалтай.
Ах: Юунд талархаа вэ? Намайг дэн буудлаар явдаг болохоор үнэрийг нь үнэртээд мэдсэн гэх гээ юу?
Лю: Тэр...
Ах: Надад хэлээдэх. Гүтгүүлсэн ч бай, биеэ барьж чадаагүй ч бай надад хамаагүй. Чи Ван Чианд хүрсэн үү?
Шао: Үгүй ээ.
Ах: Чамайг биширч байна. Ухаанаа алдахгүйн тулд өөрийгөө хүртэл гэмтээж байдаг. Надад ийм зүйл тохиолдсон бол тэгж чадахгүй. Би хэтэрхий түргэдэж. Тийм болохоор түрэмгий занг минь өршөө.
Шао: Би ч бас миний гэм буруугүйг вантан таныг батална гэж төсөөлсөнгүй.
Ах: За за, би явлаа. Лю даамал, Южан ванг өргөөнд нь аваачиж амраа.
Лю: Мэдлээ.
Ш: Нээрэн, вантанд өтгөн цай уулгавал хор нь гадагшилна.
Лю: Мэдлээ.
Ах: Явлаа. Шен оточ.
Ш: Байна.
Ах: Дагаад яв.
Ш: За. Мөхөс би явъя даа.
Лю: Ийшээ суу... Би цай аваад ирье.
*******************
Аву: Ичих нүүргүй амьтад. Шударга ёс оо?
Ах: Хорт могойнууд хүний хэл ойлгохгүй. Яриад ч хэрэггүй. Аву, одоо тэдний хэн болохыг харав уу? Тэдний төлөө тэгж хичээж байхад эдний байж байгааг хар! Аву та нарын төлөө Хэлан Жэний өмнө толгой гудайн царайчилж байхад... Энийг Хэлан Жэн илгээсэн байна. Өөрсдөө харцагаа.
Эгч: Чиан арь.
Ч: Хуланий ханхүү Хэлан Жэн миний бие Южан гүнжийн хүсэлтийн дагуу... анд нөхрийн харилцааг бодож тэрний үеэл дүү Ланяа Ван овгийн Ван Чианы сүйг цуцалж байна. Түүний оронд өөр язгууртан бүсгүй сонгох болно. Хэлан Жэний тамга байна. Ээж ээ.
Эгч: Чиан арь. Хулань руу явахгүй болчихлоо.
Ч: Ээж ээ.
Эгч: Хулань руу явах хэрэггүй боллоо.
Ч: Ээж ээ, би Хулань руу явахгүй.
Эгч: Хулань руу явахаа больчихлоо.
Ч: Би Хулань руу явахгүй.
Эгч: Алив, хурдан. Гүнжтэнд талархалаа илэрхийл. Хурдан.
Ч: Эгч ээ. Таныг миний төлөө ийм зүйл хийнэ гэж санасангүй. Таны тусыг би насан туршдаа санаж явах болно.
Аву: Өнөөдөр болсон хэргийг... хүлээх үү?
Ч: Хүлээж байна.
Эгч: Хурдлаач.
Ч: Чиан арь хэргээ хүлээе. Бүгд миний буруу.
Эгч: Гүнжтэн, энэ Чиан арийн буруу биш ээ.
Ч: Намайг өршөөгөөрэй. Миний буруу. Бүгд миний буруу.
Эгч: Надаас л боллоо.
Ч: Чиан арь миний буруу. Намайг өршөө.
Эгч: Чиан арийн буруу биш ээ. Би л хөгшрөөд ухаанаа алдчихаж.
Ч: эгч ээ, намайг өршөө.
Эгч: Намайг шийтгэсэн ч болно. Намайг шийтгэ.
Ч: Миний буруу. Намайг өршөө.
Аву: Хэргээ хүлээсэн бол... Хулань руу сайн яваарай.
Эгч: Гүнжтэн. Гүнжтэн. Болохгүй ээ. Гүнжтэн. Болохгүй. Гүнжтэн болохгүй. Гүнжтэн...
Ч: Үгүй ээ, би явмааргүй байна. Үгүй ээ.
Эгч: Чиан арь. Чиан арь.
Ч: Халуун байна.
Эгч: Болохгүй ээ.
Ч: Намайг тавь. Би явахгүй ээ.
Эгч: Чиан арь. Миний охион...
Ч: Шатчихлаа.
Эгч: Чиан арь ингэхээ боль л доо. Гараа түлчихнэ. Чиан арь...
**************
Хат: Өнгөрсөн шөнө ордны гурван отчийг Южан вангийн өргөөнд залсан гэнэ ээ? Аву чилээрхээ юу? Үнэн юм уу? Үнэхээр тийм юм хийлээ гэж үү?
Эм: Хатан эх минь. Таны зарлигаар би Южан вангийн өргөөг ажиглаж байгаа. Би өнөө өглөө ордны оточ нартай уулзсан. Бүгд тэгж хэлж байна лээ.
Хат: Ван Чианы төлөө хаантнаас хүтэл өршөөл эрж байсан. Ийм ч юм болох гэж. Ухаангүй гэдэг нь.
Эм: Тэр Чиан арь бүсгүй хаа явсан газраа хэрэг тарьж явах юм. Ордонд орж ирээгүй нь аз. Хоёулаа ван овгийн охид... царай зүс нь ч адилхан. Гэхдээ л хатан таны хараа хурц байна.
Хат: Тэр хоёрт адилхан юм юу ч алга. Юу ч болсон бай дахиад намайг хэн нэг нь алах гэж оролдвол Аву намайг тэр үеийнх шиг хамгаалах хүүхэд. Тэрнийг өрөвдчихлөө. Тэрнийг бодохор сэтгэл өвдөөд байх юм... Даанч надад өөр арга алга.
******************
Хэл: Жианшиа ван сонирхолтой юм аа. Өчигдөр ураг барилдах гүнжийг өөрчлөхын тулд хааны зочин нэрээр намайг гэртээ урьж дайлж цайлсан. Өнөөдөр гүнжийг солих хэрэггүй гэж захиа явуулж. Юу болсон байх вэ?
Эр: Хулань ханхүү. Би ноёнтны үгийг дайсан элч төдий. Ямар шалтгаантайг мөхөс би үл мэднэ.
Хэл: Би Жианшиа ван биш Южан гүнжид амлалт өгсөн. Энэ гүнжийн санаа байсан уу?
Эр: Тэр... мөхөс би...
Хэл: За за. Ойлголоо. Буцаад яв.
Эм: Мэдлээ, мөхөс би явъя.
Хэл: Яваад Южан вангийн өргөөнд өчигдөр юу болсныг мэдээд ир.
Мо: Южан вангийн өргөөнд юу болсныг Су Жин арь сайн мэдэж байгаа. Би хүн явуулж юу болсныг мэдье.
*********************
Эр: Хулань жанжны амгаланг айлтгая. Сайн боллоо. Бид Жаншиа өргөөнд зарлиг хүргэхээр явж байна. Хаантан Ван овгийн Чиан арийг Хулань руу ураг барилдах гүнжээр өргөмжлөх зарлигийг гаргасан. Их Чин болоод Хулань улсын хувьд баярт үйл явдал.
Мо: Таатай хэрэг байна. Ингэж замыг нь хаагаад Хулань ханхүүг баярлана гэж бодож байна уу?
Эр: Өө, Хулань ханхүүгийн замд тээг болж. Хурдан зам тавьж өгье. Замаа чөлөөл. Хулань ханхүүд зам тавьж өг.
******************
Эм: Жин арь эгч ээ. Сая танай тосгоны нэг хүн захиа авчирч өглөө.
Жин: Тосгон? Анпин ван эргээд ирж. Эргээд ирж.
**************
Эгч: Чиан арь. Чиан арь. Ингэхээ боль л доо.
Ч: Би явмааргүй байна.
Эгч: Чиан арь.
Ч: Би явахгүй ээ.
Ах: Энэ юу болоод байна?
А: Ордны тайган ирээд явсанаас хойш хэд хэдэн удаа амиа егүүтгэхийг завдсан
Эгч: Чиан арь битгий ингээч дээ.
А: Бас Южан гүнжийн элдвээр хэлж үл хүндэтгэсэн.
Ах: Чиан арийг мордох өдөр Сон Хуай Аний хурим болох уу?
А: Тийм ээ.
Ч: Би үхмээр байна.
Эгч: Болохгүй ээ.
Ах: Ингэе. Чиан арийг Хуланьд хүрсний дараа, Ланяа Ван овгийн эзний нэрээр Шүэ ахайтныг нутагт нь буцаа. Нийслэлд ахин бүү хөл тавь гэж хэл.
Эгч: Чиань арь.Битгий ингэ л дээ.
А: Мэдлээ, ноёнтон.
***************
Аву: Өнгөрсөн шөнө би сайн амарлаа. Өглөө их эрт сэрсэн. Сэтгэл санаа ч таатай сайхан байна. Төвөг удах хүнгүй болохоор өргөө гэр ч гэсэн тайван сайхан байна. Зүгээр л ингээд суусан ч сэтгэл амар байна. Юу болоо вэ?
Шао: Юшиу.
Ю: За.
Шао: Яваад гүнжтэй хамт уудаг дарснаасаа аваад ир.
Ю: Мэдлээ.
Аву: Дөнгөж өглөө болж байхад. Дарс уухгүй ээ.
Шао: би уумаар байна.
Аву: Юу болоо вэ?
Шао: Өнөөдөр л уучихъя.
Аву: Таагүй зүйл болоо юу? Өчигдөр бид дахиад нэг нэгнээсээ юм нуухгүй гэж амалсан.
Шао: Тийм амлалт өгсөн болохоор... надад чамд хэлэх юм байна.
Аву: Юу болоо вэ?
Шао: Миний хадам аав... Чиний аав... нас барсан.
Аву: Юу гэсэн үг вэ?
Шао: Умардаас ирсэн захианд тэрний амьдарч байсан тосгонд түймэрт автаж... амьд хүн үлдээгүй гэсэн.
Аву: Итгэхгүй байна.
Шао: Тэрний хаш унжлага олдсон байна лээ. Ах чинь ч гэсэн мэдэж байгаа. Чиний бие тааруу байсан болохоор... чамд хэлж чадаагүй юм.
Аву: Итгэхгүй байна. Би явж ахтай уулзана.
Шао: Үнэн.
***************
Эм: Чинцай аваарай. Шинэхэн чинцай байна.
Жин: Чунлай гудаж хаана байдаг юм бол?
Эм: Чунлай? Энэ Чунлай гудамж.
Эр: Жин арь бүсгүй морил.
Тан: Жин арь. Уулзалгүй уджээ.
Жин: Анпин ван. Та яагаад энд байдаг билээ? Ийм муухай газар. Та энд байж болохгүй.
Тан: Хуучирч муудсан ч гэсэн энд байхад аюулгүй. Гэхдээ би өнөө шөнө хааны бунхан руу буцна.
Жин: Өнөө шөнө явах юм уу? Жин арь би ойлгохгүй байна. Тэд нийслэлд амар жимэр амьдарчихаад.. таныг эзэн хааны бунханд зовоож байдаг.
Тан: Хааны бунханд амьдрал хатуу ч. Хатан эх, хаан ах хоёрын сэтгэл амар байж байж би урт насална.
Жин: Та их зовж байна. Тэр
Тан: Тэр сайн байгаа юу?
Жин: Гүнж үү?
Тан: Гүнж. Тийм ээ. Сэтгэл минь хичнээн хүсэхгүй байсан ч, Южан ван гэж дуудаахаас аргагүй.
44-р анги төгсөв.
Back to episodes Go home