Rebel princess -43
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Мо: эр, Хуланий ханхүүгийн нүүрэн дээрээ шивээстэй туслах
Цай: эм, Цайвэй, Гү овогтын охин
Ж: эм, Жэн мөмө, Ши Ванругийн зарц
Чу: эм, гуравдугаар ханхүүгийн шивэгчин Линчун
Гарчиг:
43-р анги
Аву: Тэр чинь юу гэсэн үг вэ? Хаантныг зарлигаа эргүүлэн татахыг хүсээ юу?
Ах: Тийм амархан гэж үү? Зарлиг гаргасан бол буцаах боломжгүй. Зүгээр л энэ удаа Жианнанд очоод... амжилтанд хүрч чадвал сайн хэрэг. Чадахгүй бол манай Ван овог Чен улсад байх нүүргүй болно гэж айж байна.
Аву: Уулын налууг дагуулан усыг урсган. Үржил шимгүй газраар усаа урсгана. Бохай нууранд цутгадаг голтой нийлүүлж... хүний хүчийг гуалин мэт ашиглах боломжгүй...
Ах: Унших хэрэггүй.
Аву: Тэр үед би ахаараа бахархсан. Тэгэхэд... дөнгөж өсвөр насны хүү байсан ч... өөрийн тав тухтай амьдралыг орхиж, нар салхинаас айлгүй гадаа унтахад ч бэлэн байсан. Ард түмэн, улс орныхоо төлөө өөрийгөө эрсдэлд оруулахаас ч буцахгүй. Авга ахтай Жианнанаас эргэж ирчихээд шөнө болгон унталгүй ном уншиж суудаг байсан. Бас ус судлахаар өглөө эрт явж, шөнө орой ирдэг байсан. Зөвхөн үерээс ангижрах төлөвлөгөө гаргахыг хүсдэг байсан.
Ах: Одоо байгаа энэ ах чинь бахархахаар хүн биш гэж хэлэх гээ юу?
Аву: Үгүй ээ. Ах аа. Би үргэлж танд итгэдэг байсан. Ээж ч гэсэн. “Миний хүү юу ч хийсэн бай, бүх хүсэл сэтгэлээ зориулбал юуг ч хийж чадна” гэж хэлж байхыг нь би сонссон. Хичнээн удсан ч хамаагүй, нэг жил, хоёр жил, болсон ч хамаагүй би дарс бэлдээд таны нийслэлд эргэн ирэхийг хүлээж байя.
Ах: Ах нь амалъя. Амжилт гаргаж ирээд, чиний бэлдсэн дарсыг ууна аа.
*******************
Хэл: Жианшиа вангийн өргөөнд уулзъя гэнэ ээ?
*******************
Эгч: Гал тогоонд очоод шувууны үүрээр хийсэн шөл аваад ир. Халуун ус ч бас авчраарай. Охин маань өрөөндөө усанд орно.
Эм эм: Мэдлээ, ахайтан.
Эгч:Чиан арь. Чиар арь.
Ч: Ээж ээ.
Эгч: Хурдан нааш ир. Боломж гарах нь.
Ч: Ээж ээ, юу болоо вэ?
Эгч: Ван Шуан өнөө өглөө эрт өргөөнөөс гарч Жианшиа вангийн өргөө рүү явсан. Оройн зоог барьчихаад ирнэ гэж байна. Өнөөдөр заавал амжуулах хэрэгтэй. Үгүй бол, хаантан удахгүй зарлиг буулгачихвал яах болж байна?
Ч: Дахиад намайг тоохгүй бол яах вэ?
Эгч: Энэ удаа... байгаа бүхнээрээ дэнчин тавьж, гарах гарц үлдээхгүй.
Ч: Аан...
***************
Мо:Ханхүү, бид Луюан асарт уулзахаар тохиролцсон. Яагаад тэр эмэгтэйн хэлснээр энд ирж байгаа юм?
Хэл: Чи хэзээнээс миний хэрэгт оролцдог болоо вэ?
Мо: Можаныг өршөө.
Ах: Хулань ханхүүг ийм эрт ирнэ гэж санасангүй. Угтаж авалгүй ёс алдлаа.
Хэл: Жианшиа ванд ёсорхох хэрэггүй. Хүлээж тэссэнгүй би эрт ирчихлээ.
Ах: Хулань ханхүү, сууж ярилцъя.
Хэл: Би эндүүрээгүй бол Южан гүнж уулзах газрыг сольсон. Яагаад солих болсоноо тайлбарлахгүй юм уу?
Аву: Энэ хүртэл ирсэн ханхүү танд талархая.
Хэл: Талархахад эрт байна. Южан гүнж намайг дайлж, зугаацуулж бас сэтгэлийг минь засч чадвал би бодлоо өөрчилнө гэж амалсан санагдах юм. Эсвэл... би бодлоо өөрчлөх ёстой юу?
Аву: Ву-Игийн зам хичнээн сайхан. Манай Ван овгийн өргөөний цэцэрлэг ч бас нийлэлд алдартай.
Ах: Ганц цэцэрлэг ч бус. Хамгийн сайн дарс, үзэгслэнт бүсгүйчүүд ч энд байдаг юм. Хулань ханхүүгийн урмыг хугалахгүй ээ.
Хэл: Вантан, би Южан гүнжийн урилгаар ирсэн. Гүнжтэн надад цэцэрлэгээ үзүүлж болохсон бол уу?
Ах: Иймхэн зүйлд гүнжийн хэрэг үгүй. Би...
Аву: Би харуулъя. Дагаад яв...
**************
Эгч: Аав, ах хоёр чинь байсан бол... чи ингэж зовохгүй байсан.
Ч: Ээж ээ, гуниглах хэрэггүй. Ийм байдалд... нийслэлд үлдэж л байвал... юу ч байсан хамаагүй. Южан ван өөрийн эхнэрт хүртэл тан өгдөг. Миний зовлон тэрний дэргэд юу ч биш байлгүй.
*****************
Хэл: Намайг өнөөдөр энд ирнэ гэж мэдэж байсан уу?
Аву: Үгүй ээ.
Хэл: Санаа чинь зовсон уу?
Аву: Зоволгүй яах вэ.
Хэл: Тэгээд... аз туршаа юу?
Аву: Хулань ханхүүтэй тохиролцоно гэдэг аз туршсан хэрэг. Таны өршөөнгүй сэтгэл, Чиан арийн аз мэдэх хэрэг.
Хэл: Тэгвэл миний яах гэж энд ирсэнийг мэдэх үү? Чен улсаас явахаас өмнө тантай уулзах цорын ганц боломж байж мэдэх юм.
Аву: Хулань ханхүү. Жудагтай бай. Ван Шуан намайг Южан гүнж гэж дууд.
Хэл: Южан гүнж тэгвэл нөхрөө хэр сайн мэддэг вэ? Надад хэлээч. Тэр танд өөрийн өнгөрснийг ярьж өгсөн үү?
Аву: Южан гүнж би нөхрийнхөө өнгөрснийг өөрийн мэт мэдэлгүй яах вэ. Санаа тавьсанд гялайлаа.
Хэл: Тэгвэл би дэмий зүйл ярьж. Аву. Энэ чиний өссөн газар уу?
Аву: Аву? Хулан ханхүү миний хэлснийг мартсан бололтой.
Хэл: Дахиад асууя. Энэ Южан гүнжийн өссөн газар мөн үү? Гүнжтэн та ургуулан бодох хэрэггүй. Би ганц өдөр таны дотны анд нөхөр байхыг хүсч байна гэдэгээ хэлсэн. Хагас өдөр байсан ч болно.
Аву: Тийм ээ. Би хуримлах хүртэлээ энд бас ордонд өссөн. Миний хувьд сайхан дурсамжтай газрууд.
Хэл: Сайхан дурсамж? Надад ч бас тийм газар байсан. Хар л даа. Харамсалтай нь... Танай нөхөр та хоёрын ачаар... дахин очих хүсэлгүй болсон. Гүнжтэн. Та нисдэг дэнлүүнд дуртай юу?
Аву: Би дэнлүү хөөргөдөг байсан юм.
Хэл: Гүнж өнгөрснийг дурсах дуртай бололтой. Аан... Гүнж та бид хоёрын танилцсан Хуйжоугийн дэнлүүний баярыг санагалзаа юу?
Аву: Танилцсан? Та дахиад л үгээ буруу сонгочихлоо.
Хэл: Би Чен улсын хүн биш. Ямар үг ашиглахаа мэдэхгүй болохоор гүнжтэн та надад зааж өгвөл ямар вэ?
А: Гүнжтэн. Хулань ханхүү. Зоог бэлэн болсон. Танхимд урьж байна.
Аву: Хулань ханхүү. Морил.
Хэл: Южан гүнж та морил.
*********************
Эгч: Хурдан нааш ир. Хурдан ир... Шатан дээр хоёр цэрэг байгаа. Чи нуугдаж бай. Би очоод тэднийг явуулъя. Явахаар нь дотогш ороорой.
Ч: За.
Эгч: Алив, энд нуугдаж бай... Ёоёо... ёоёо... Ёоёо... Хөл хөл. Хөл хөл...
Эр: Ахайтан. Энэ хориотой хэсэг. Та яагаад энд байдаг билээ?
Эгч: Мэдэхгүй ээ. Энд ирээд удаагүй болохоор хориотой гэдгийг нь яаж мэдэх юм?
Эр2: Энд орох хориотой. Ахайтан та хурдан явна уу.
Эгч: Ёоёоёоёоё... хөл өвдөөд байна. Босч ч чадахгүй байна. Та хоёр намайг хүргээд өг. Намайг өргөөнд маань хүргээл өгчих... Надад тусал л даа.
******************
Ах: Хулань ханхүү, энэ манай өргөөнд 18 жил дарсан дарс. Хундага тогтооё.
Хэл: Жижиг аягаар уух уйтгартай. Жианшиа ван, ууцагаая.
Ах: Тэгвэл... би ч гэсэн ууя... Хулань ханхүү, үнэнийг хэлэхэд... Танаас гуйх зүйл байна...
Хэл: Өө?
Ах: Чиан арь миний үеэл дүү байгаа юм. Багаасаа эрхлэхээс өөр зүйл мэдэхгүй. Хуланьд очоод дасахгүй байх гэж айх юм.
Хэл: Юунд тэр билээ? Манай Хулань ядуу болохоор уу? Эсвэл Жианшиа ван та дорд үзээ юу?
Ах: Хулань ханхүү, хэтрүүлж байна. Би огтхон ч тийм зүйл хэлээгүй. Хулань ханхүү нийслэлд ирээд удаагүй. Нийслэлд манай Чиан ариас ч үзэгслэнтэй бүсгүйчүүд олон.
Хэл: Миний сэтгэлд ганц л гоо үзэгслэн байдаг.
Ах: За яах вэ. Би шулуухан хэлчихье. Ах чинь Чиан арийг харж байгаагүй. Хэнийг авч очихоо та шийднэ. Тэрний оронд өөр эмэгтэй сонгож, Чиан арийг орхиж болохгүй юу? Санаа амар бай. Энэ хэрэгт тусалбал, би харамгүй бэлэг өгнө.
Хэл: Өө?
Ах: Ван Ан. Хулань ханхүү. Сайн хар. Яасан? Хэн нь таалагдаж байна?
Хэл: Южан гүнжийг надад бүжиглэж үзүүлээч гэвэл ямар вэ?
Ах: Хэлан Жэн.
Аву: Зогс!
Ах: Ах дүү бид чамд хүндэтгэлтэй хандаж байхад, чи доромжилж байна уу? Ван Ан, гаргаж өг.
Аву: Ван овог зочдод ингэж ханддаггүй. Хэлан Жэн. Чи намайг анд нөхөр гэж бодсон бол ийм бүдүүлэг зан гаргахгүй байсан.
Хэл: Яагаад болохгүй гэж? Хулань анд нөхдийнхөө мнө бүжиглэх нь нөхөрлөлийн билэгдэл.
Аву: Тийм бол, суудалдаа суу.
Л: Гүнжтэн.
****************
Лю: Вантан. Та ирэв үү.
Шао: Гүнжтэн яасан?
Лю: Гүнж Жианшиа өргөөнд байгаа, оройн зоог барьсны дараа ирнэ гэсэн. Вантан, зоог барих уу?
Шао: Хэрэггүй. Оточ хаана байна?
Лю: Ирчихсэн. Таныг нэлээд удаан хүлээж байна.
Шао: Явъя...
*****************
Эм: Ахайтан. Ахайтан...
Эм2: Оройн зоог авчирсан байна.
Эгч: Тэнд тавьчих.
Эм2: За.
Эгч: Вантан, гүнж хоёр ирсэн үү?
Эм: Шүэ ахайтан. Вантан сая ирсэн. Гүнжтэн ирээгүй байна.
Эгч: Вантан ирээд хаашаа явсан бэ?
Эм: Шүэ ахайтан, сүүлийн үед вантан өргөөнд ирээд номын өргөөнд байрлаж байгаа. Шөнө ч бас тэндээ унтаж байгаа.
Эгч: Ойлголоо. Явж болно.
Эм эм: Мэдлээ, ахайтан.
*****************
Шао: Шен оточ.
Эр: Та айлд айлд.
Шао: Гүнжтэн их удаан тан уусан. Бие нь дээрдэж байна уу?
Эр: Тэр... Дорд намайг өршөө. Ван та мэдэж байгаа, тэр өдөр гүнжтэн үр зулбаж их цус алдаж, амиа алдах дөхсөн. Тэр өдөр оточ нар бүгд гүнжийн амийг аврах гэж хичээсэн боловч гэвч гүнжийн ужиг өвчнөөс болоод... Дахиад хөл хүнд болсон ч зулбах вий гэж айж байна. Дахиад үр зулбавал... амиа алдаж мэднэ. Вантан... Өдий наслахдаа би тан шиг эр хүнтэй таарч байсангүй. Гүнжийн биеийн байдлыг мэдсээр атал та энэ насандаа гүнжээс өөр эхнэр авахгүй гэж амалсан. Гүнжийн төлөө өдөр бүр хүчээр инээмсэглэж, үр тогтохоос хамгаалдаг танг уулгах гэж ятгаж байгаа. Вантан... та үнэхээр үхэн үхтэлээ энийг гүнжээс нуух хэрэг үү? Гүнжтэн...
Шао: Өөр яах болж байна? Би бүх насаар нь тан уулгаж болохгүй биз дээ?
Эр: Тийм ээ. Ван та санаа амар бай. Мөхөс би өөрийн бүх мэдлэгийг ашиглан гүнжийг анагаах жор заавал олно.
Шао: Эхнэрээ хэнээс ч илүү хуурах юм гэж төсөөлж байсангүй. За яах вэ. Намайг үзэн ядвал ядна биз. Амьд байвал болох нь тэр.
****************
Хэл: Хулань бүжиг бүжиж мэддэг байх нь ээ?
Аву: Чи Жонюань аялгаар ярьдаг бус уу?
Хэл: Хуланийг сонирхдог гэж мэдсэнгүй.
Аву: Хулань үнэхээр ураг барилдаж, найрамдал тогтоох хүсэлтэй гэж үү?
Хэл: Миний сэтгэл үргэлж үнэн байсан. Жиашниа вангийн зочломтгой занд талархая. Чин сэтгэл байгаа цагт Хэлан Жэн би урмыг чинь хугалахгүй.
*************
Эр: Ван та санаа амар бай. Таны сэтгэлийг би ойлгож байна. Мөхөс би гүнжийг анагаах арга олохын тулд чадах бүхнээ хийх болно.
Шао: Буц даа.
Эр: Мөхөс би явъя даа.
******************
Мо: Ханхүү, үнэхээр ураг барилдах гүнжийг солих юм уу?
Хэл: Яагаад болохгүй гэж?
Мо: Миний бодлоор... Та Южан гүнжид хэтэрхий зөөлөн хандаж байна.
Хэл: Миний чин сэтгэл. Зөөлөн хандах гэнэ шүү.
Мо: Тэгвэл Южан ванг яах вэ?
Хэл: Цааш нь харуулалгүй яах вэ. Тиймээс... тэрэнд туслахыг хүсч байна.
Мо: Тэгвэл Анпин вантай тохиролцсоноо мартаж болохгүй. Южан ван үхсэн ч, гүнжтэн тэрэнд үнэн сэтгэлтэй. Ханхүү. Южан гүнж шиг хүн ховор боловч... тэр бол эмэгтэй хүн. Таны сайхан ирээдүйн дэргэд тэр юу ч биш.
Хэл: Мэднэ ээ. Би ч гэсэн сайн мэдэж байна.
**************
Ах: Чи яаж Хуланий бүжиг мэддэг билээ?
Аву : Ниншуод Хуланий охидын бүжихийг харсан юм.
Ах: 18 жил дарсан дарсыг... гүцээр нь уудаг байна шүү. Одоо ч гэсэн гэдэс таагүй байна. Яагаад намайг зогсоож байгаа юм? Би үзүүлээд өгөх байсан юм.
Аву: Тэрнийг зодсоныг чинь Шао Чи мэдчихвэл яах болж байна?
Ах: Чи тэрний хэлсэн үгэнд итгэж байна уу? Согтуудаа амалчихад маргааш сэрээд мартчихсан байвал яах вэ?
Аву: Амалсандаа хүрнэ гэж найдъя. Тэгвэл Чиан арийн хувьд сайн хэрэг.
Ах: Чиан арьт яагаад туслах гээд байгааг чинь ойлгохгүй юм. Юшиуг алгадаагүй гэж үү? Ван овгийнх болохоор нь уу?
Аву: Шатрын хүү болохыг нь хармааргүй байна. Хүчээр хуримлах ямар байдгийг би мэднэ.
Ах: Аав чамайг хүчээр Шао Читай хуримлуулсанд одоо ч гомдсоор байгаа юм уу? Шао Чи чамд сайн байдаг гээгүй билүү? Арай...
Аву: Ах та хэтрүүлж байна. Надад их сайн байдаг. Орой болсон байна. Аву би буцъя даа... Ван Ан, сүйх тэрэг бэлд.
А: Сүйх үү?
Ах: Южан вангийн өргөөнд очино.
А: Гүнжтэн дөнгөж сая явсан...
Ах: Дэмий юм ярихаа боль. Хурдан явж сүйх бэлд.
А: Мэдлээ.
Ах: Болохоор нь дуудаарай.
**************
Шао: Хүн байна уу?
Эр: Вантан, юу болоо вэ?
Шао: Гүнж эргэж ирсэн үү?
Эр: Вантан, гүнжтэн ирээгүй байна. Лю даамал тосуулахаар хүн явуулсан. Наашаа ирж яваа.
Л: Залуу ноёнтон вантныг танд сайн байдаг уу гэж асуусан. Ямар нэг зүйл гадарласан юм бол уу?
Аву: Вантан бид хоёрын асуудал сүртэй юм биш. Ах хэд хоногоос Жианнан руу явна. Хэлж санааг нь чилээх хэрэг байна уу?
Л: Сэтгэл тавгүй байна. Өнөөдөр их оройтсон болохоор вантанг дахиад уурсах вий гэж эмээж байна.
Лю: Гүнжтэн яагаад ирэхгүй байна аа? Тосуулахаар явуулсан хүнээс ч сураг алга. Вантан хэдэн удаа асуусан.
Эр: Гүнжтэн хилэгнэснээсээ болоод төрсөн гэрээсээ эргэж ирэхгүй бол яах вэ?
Лю: Мэдэхгүй юм даа.
Шао: Ирчихсэн үү?
Ч: Тийм ээ, эргээд ирлээ.
Шао: Яагаад ингэж удаа вэ?
Ч: Замд саад учраад, удчихлаа.
Эр: Ирж байна. Ирж байна. Гүнжтэн ирж байна.
Лю: Гүнжтэн, та ирэв үү.
Л: Муу ховч.
Лю: Хурдан хаалгаа хаа.
Ч: Вантан. Намайг санасан уу?
Шао: Санасан. Маш их санасан.
Ч: Вантан... Вантан... Вантан...
Шао: Чи Аву биш байна.
Ч: Мөн...
Шао: Чи Аву биш байна.
Ч: Мөн. Вантан. Чиан арийг татвар эхнэрээ болгооч. Чиан арь Хулань руу явмааргүй байна. Вантан, би хүүхэд төрүүлж өгье. Олон хүүхэд төрүүлж өгье. Эгчийн нэр дээр өсгөсөн ч хамаагүй.
Шао: Чи тэрний үеэл болохоор би энийг болоогүй гэж бодъё. Чи... Бас чиний эх... Маргааш эндээс яв. Миний өргөөнөөс яв. Дахиад миний нүдэнд бүү үзэгд.
Ч: Үгүй ээ, үгүй үгүй вантан. Чиан арь Хулан руу явахыг хүсэхгүй байна. Вантан Чиан арийг татвар эхнэрээ болгооч дээ. Вантан... Надад туслаач дээ. Тусал л даа. Вантан. Надад зэрэг дэв, өөр юу ч хэрэггүй... Вантан... Тийм бол... Намайг буруутгах хэрэггүй шүү. Туслаарай. Туслаарай. Вантан... Туслаарай... Туслаарай.
Эгч: Болчихсон уу? Үгүй ээ. Чиан арь. Чиан арь. Чиан арь. Чиан арь.
Эм: Ахайтан
Эгч: Бушуул. Бушуу очиж Чиан арь яасныг хараадах. Явъя.
Аву: Энэ орой, хэн байдаг билээ?
Ч: Би үхмээр байна.
Эр: Чиан арь авхай. Чиан арь авхай. Чиан арь авхай. Чиан арь авхай.
Ч: Би үхмээр байна.
Эр Эр: Чиан арь авхай.
Л: Гүнжтэн. Гүнжтэн.
Аву: Шу авхай.
Л: Гүнжтэн. Том хэрэг мандлаа. Гүнжтэн, хурдан очиж хар. Чиан арь авхай усанд үйж амиа хорлох гэж байна.
Юү: Аан?
*************
Эр: Хачин юм аа. Яагаад хаалгаа нээхгүй байна? Южан ван, гүнж хоёр нойрссон байлаа ч... хаалга нээх хүн байх ёстой доо.
Эр: Аварчихлаа.Аварчихлаа. Ийм хүйтэн усанд яаж тэсэх вэ?
Эгч: Алив харъя. Чиан арь.
Эм: Авхай.
Эгч: Чиан арь.
Эм: Авхай.
Эгч: Чиан арь, чи зүгээр үү? Алив ээж нь харъя... Чи зүгээр үү?
Ч: Ээж ээ.
Эгч: Юу болсон болоод амиа хорлох гэдэг билээ? Ээжийгээ орхиод хаачих гээ вэ?
Ч: Ээж ээ, би үхмээр байна.
Эгч: Хөөрхий охин минь. Юу болсон юм? Аан?
Эм: Ахайтан. Авхай сая уйлчихсан гүйж байхдаа... вантан, би үхмээр байна гэж хашгирч байсан... тэгээд ус руу үсэрчихсэн.
Эр: Юу? Вантан байх ёсгүй дээ.
Эр: Яасан ч тэгэхгүй.
Эм: Ахайтан энэ үнэн.
Эгч: Яалаа гэж тийм юм байх вэ.
Эм: тэд... Тэд бүгд сонссон.
Эгч: Чиан арь. Амиа хорлож яаж болдог юм? Юу ч болсон бай ээж нь байхад. Гүнжтэн, хатан эх, хаантан гээд бүгд байж байхад.
Эр: Гүнжтэн ирж байна.
Л: Гүнжтэн заларч байна.
Эгч: Чиан арь. Чи хаантны гүнж болгохоор сонгосон хүн. Южан ван чиний хүргэн ах. Яаж ингэж чаддаг байна аа? Байж болох уу? Гүнжтэн.
Аву: Авга эгч ээ.
Л: Гүнжтэн. Ганц Чиан арь авхайн үгэнд итгэж болохгүй. Эхлээд вантнаас асуух хэрэгтэй.
Ю: Шу авхайн хэлдэг зөв. Вантан яасан ч ийм зүйл хийхгүй.
Эгч: Амаа тат.
Ю: Тэгвэл...
Эгч: Чиан арь чамайг алгадсан гээд одоо болтол өс санасаар байна уу? Сайн сонс. Охинд минь ямар нэг юм болох юм бол чамайг хамт булна гэж мэд.
Аву: Авга эгч ээ. Ичихгүй байна уу?
Эгч: Гүнжтэн. Та өөрөө сонссон. Чиан арьт ийм юм тохиолдчихоод байхад энэ эм гүтгэж байна. Чиан арь вантныг гүтгэхийн тулд ариун байдлаа алдах уу?
Аву: Дуу! Бүгд өргөөндөө буццагаа. Чиан арь. Явж хувцасаа соль. Шу авхай, оточ дуудаж үзүүл. Хүн явуулж вантныг Чиан арийн байгаа өргөөнд ир гэж хэл. Надад асуух юм байна.
Л: Мэдлээ.
Лю: Вантан. Вантан... Вантан! Вантан. Юу болоо вэ?
43-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home