Rebel princess 42

Rebel princess -42

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Мө: эм, Ванру хатны туслах мөмө

Мо: эр, Хуланий ханхүүгийн нүүрэн дээрээ шивээстэй туслах

Цай: эм, Цайвэй, Гү овогтын охин

Ж: эм, Жэн мөмө, Ши Ванругийн зарц

Чу: эм, гуравдугаар ханхүүгийн шивэгчин Линчун

 

Гарчиг:

42-р анги

Мо:  Ханхүү. Бид сул дорой Анпин вантай хамтрах хэрэг үнэхээр байгаа гэж үү? Нийслэл рүү ч өөрийн хүслээр орж, гарч чадахгүй ийм хүний хэрэг байна уу? Тэрэнтэй Ши овгийн нууц тагнуулын тусламжтайгаар холбоо тогтоосон. Бд аль хэдийн Чен улсын хатан хаантай холбоо тогтоосон шүү дээ. Чен улсын хатан ч гэсэн Ши овгийн хүн. Хэрвээ Анпин ван үнэхээр хаан болбол хатантан бэлэвсэрнэ гэсэн үг. Зөвшөөрнө гэж үү?

Хэл:  Ши овгийн нууц тагнуул Ши овог болоод хатан хааны хэнд ч захирагдахгүй, зөвхөн Анпин ванд үнэнч гэдэгээ гэж хэлсэн. Тийм бол... тэр хатантанд энэ тухай хэлнэ гэж үү?

Мо:  Тэгвэл... Бид хэнтэй хамтарч ажиллах болж байна?

Хэл: Бид... Аль алинтай нь хамтарч, бас аль алинтай нь хамтрахгүй.

Мо:  Тэр...

Хэл:  Южан гүнжид хэл хүргэ. Гурав хоногийн Нанжоугийн Луюан асарт уулзана гэж хэл.

Мо:  Мэдлээ.

****************

Лю: Дахиад л чи юу?

Мо: Яасан? Дургүй байна уу? Манай ханхүү танай хүндэт зочин. Южан гүнжийн үеэл Туо ханхүүтэй ураг барилдана. Төрөл садан болох хүмүүс.

Лю:   Дэмий ярихаа боль. Яах гэж ирээ вэ?

Мо:  Гүнждээ очиж хэл. Хоёр хоногийн дараа Нанжоугийн Луюуан асарт могой цагт уулзана. Явъя.

Лю:   Хөөе хөөе. Хөөе... Чи чинь юу яриад байгаа юм?

Мо:  Миний хэлснийг үг үсэг гээлгүй гүнждээ хэлээрэй.

Лю:   Нанжоугийн Луюуан асар?

Л: Ээж охин хоёрыг өрөвдчихлөө. Гүнжтэн яагаад туслах гээд одоо л ойлголоо.

Аву: Хэлан Жэн юу ч хүссэн бай хэд хоногоос учир нь олдоно. Чиан арь сайн мэдээ дуулдана гэж найдъя.

Лю: Гүнжтэн. Түр хүлээ. Гүнжтэн.

Аву: Лю даамал. Юу болоод ингэтэл яараа вэ?

Лю: Сая... Хуланий... Хуланий жанжин ирээд явлаа. Танд үг дайлгасан.

Аву: Юу гэж байна?

Лю: Хоёр хоногийн дараа могой цагт Нанжоугийн Луюуанд.

*******************

Ру: Алуурчин. Алуурчин. Хүн байна уу? Намайг битгий ал. Битгий ал... Туслаарай. Цашаа бай. Цаашаа бай. Алуурчин. Хүн ир...

Зи: Дахиад хар дарж байна уу?

Ру: Алуурчин. Алуурчин. Хүн ир.

Зи: Яасан бэ?

Ру: Алуурчин. Алуурчин.

Зи: Хөөе хөөе.

Ру: Намайг тавь!

Зи: Би байна. Би байна аа... Энд байна. Би энд байна. Хүн байна уу?

Эр: Хурдан. Хурдлаарай.

Ру: Дахиад тэр зүүд байсан. Миний хүүхдийг хорлох гээд байна.

Зи: Би энд байна. Энд байна. Битгий ай. Битгий ай. Юундаа сөхөрсөн юм. Хурдан оточ дуудаач!

Эр: Мэдлээ.

Зи: Яв!  Зүгээр ээ, зүгээр. Одоо зүгээр... Зүгээр ээ, зүгээр... Оточ оо, хурдан. Хурдан хатны яасныг үзээдэх.

Эр: За.

Зи: Нааш нь өг. Хатан.

Ру: Хаантан.

Зи: Энд байна.

Ру: Хүүхэд маань зүгээр биз дээ?

Зи: Зүгээр ээ.

Ру: Би сая нэг хүн гэдэс рүү маань хутгалчихлаа гэж зүүдлээд гэдэс гэнэт өвдсөн. Хэн нэг нь намайг хорлох гээд байна. Хүүхдийг маань ч бас. Хаантан. Намайг сайн хамгаалаарай. Хүүхдээ ч бас хамгаалаарай. 

Зи: Энэ бидний хүүхэд болохоор азтай л байж таараа. Аан... Хатан яагаад гэнэт ингэдэг билээ? Хордсон байна уу?

Эр: Эрхэм дээдэс ээ. Хатантанд хордсон гэх шинж тэмдэг алга. Хатантны судсыг барьж үзлээ. Хатантан дотор халуунтай, судас нь тэлсэн байна. Дотор халуун, цусны урсгал түргэссэнээс болж зүрхний цохилт тогтвортой бус байна. Үр зулбах шинж тэмдэг илэрсэн байна.

Зи: Юу?

Эр: Өмнө нь ураг тогтворгүй байсан. Энэ удаа хар дарж, айснаас болоод дотор айдас хургасан байна. Би тайвшруулах зүү тавьсан болохоор одоо ураг аюулгүй болсон. Гэвч хойшид хатантан сайн амарч, сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй.

Зи: Сайн байна. Сайн байна. Хатан, сонсов уу?

Ру: Аан...

Зи: Зүгээр. Та нар гарцагаа. Отчид талархая.

Эр: Мөхөс би явъя.

Эр эр. Явъя даа.

Зи: Алв, хатан... босоод ир... Би танг чинь уулгая...

*****************   

Зи: Өнөөдөр таатай хоёр мэдээ дуулгая.

Эр: Ван овгийн Ван Су хаантны зарлигийг хүлээн авна уу.

Ах: Ван Су би сонсож байна.

Эр: Сон жанжин урагш гарч хааны зарлигийг хүлээн авна уу.

Сон: Сон Хуай Ан би сонсож байна.

Эр: Ван Су, авъяас чадвараара гайхагдсан нэгэн. Энэ өдрөөс тэрэнд Жианшиа ван цол олгож, Ван овгийг толгойлж, Жианшиа өргөөг хариуцаалж байна. Сон Хуай Аны гаргасан амжилты үнэлж Суи гүн цол олгож, барууны жанжин хэмээн нэрийдэж, 20 бээр газар олгож, Суи өргөөг олгосугай.

Ах: Ван Су...

Сон: Сон Хуай Ан...

Ах Сон: Хаантны ивээлд талархаж байна.

Зи: Босцогоо. Энэ та хоёрын хувьд таатай хэргээс гадна, Южан вангийн хувьд ч баяртай үйл явдал. Нэг нь тэрний хадам ах, нэг нь хүргэн дүү. Шао Чи... Тийм биш гэж үү?

Шао: Миний төдийгүй хаантан таны хувьд, хааны ордон болоод, улс орны хувьд таатай хэрэг билээ.

Зи: Сайн хэллээ. Үнэн хэллээ. Өнөөдөр зарлах өөр нэгэн хэрэг байна. Энэ хэрэг санаснаар бүтвэл миний төдийгүй Жианнаны ард иргэдийн хувьд адислал болно. Жианнаны үер Чен улсыг олон жил зовоож байгаа. Олон сая хүн орон гэрээ орхин явсан. Тахал газар авч, ард иргэд өлбөрч байна. Энэ удаад энэ асуудлыг ул үндсээр нь шийдвэрлэх болно. Би үерийг арилгаж, гамшигаас гэтэлгэхэд нэг сая алтан зоос гаргаж...

Эр: Аан, сая алтан зоос оо? Эрдэнэсийн сан хоосорчихоод байхад хаанаас ийм их алт гарах болж байна аа?

Эр2: Үерийг арилгана гэв үү? Жианнаний иргэд олон зуун жил зовж байна. Усны мэргэжилтнүүд ч юу ч хийж чадахгүй байгаа. Тийм амархан хэрэг гэж үү?

Эр: Хн. Эцэст нь юу ч шийдэгдэхгүй өнгөрнө.

Зи: Хатан эх болоод Южан ван нар Жианшиа Ван Ван Су, Суи гүн Сон Хуай Ан нар Жианнаны үерийг хянуулах санал гаргасан. Жианшиа ван Ван Су үерийн гол мөрнийг хянах яамны захирагчийн үүрэг гүйцэтгэж, сайдын зэргийг эзэмших болно. Суи гүн Сон Хуай Ан дэд захирагч болж зохих үүргийг гүйцэтгэнэ. Та хоёр чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

Сон: Сон Хуай Ан би зарлигийг хүлээн авч, хаантны сэтгэлийн чилээ арилгахад тусална.

Зи: Жианшиа ван.

Ах: Мөхөс би байна.  

Зи: Жианнанийг үерийн аюулаас гэтэлгэж чадна гэж бодож байна уу?

Ах: Зарлиг дагая.  

Зи: Сайн байна.

********************

Зи: Эрхэм дээдэс ээ, хаантан өнгөрсөн шөнө хатантан айж цочирдсоноос болоод бие нь таагүй байгаа, таны мэндийг мэдэхээр ирэхгүй байж мэднэ гэж хэл хүргүүлсэн байна.

Хат:  Тэр эм бас ямар заль хэрэглээд байна? Төрөөгүй хүүхдээрээ дайлалгаж байна уу? Охин уу, хүү юу гэдгийг ч мэдэхгүй байж. Хүү байлаа гээд яах юм? Би яасан ч Ши овгийн хүнийг хунтайж болгохгүй.

Эм2: Миний бодлоор хаантан энэ хүүхдэд их найдвар тавьж байгаа. Ямар ч байсан хаантны ууган хүүхэд шүү дээ.

Хат:  Тэгээд юу гэж? Хаантан миний хүү. Миний үгнээс яасан ч зөрөхгүй. Ши овог энүүгээр далимдуулж босох гэж байгаа бол гайгүй байлгүй. Ши татвар тэр жил чадаагүй... Тэрний зээ дүү азаар хатан болж чадсан ч, тэр ч гэсэн чадахгүй.

Эм: Би сураг ажиг тавьсан. Өнгөрсөн шөнө ордны олон отчийг Жаояан өргөөнд дуудсан гэж байна лээ.

Хат:  Зулбачихвал сайн л биз. Надад төвөг болохгүй.

**************

Эр: Хатантны амгаланг айлтгая. Урд шөнө таныг зүүд зүүдэлсэн гэж мөмөгөөс сонслоо.

Ру:  Ямар байна?

Эр: Таны хэлсэнчлэн таатай зүйл бус.

Ру:  Зайлсхийх арга байгаа юу?

Эр: Тэр... тэр...

Ру:  Хэрэггүй ээ. Мөмө.

Мө: Байна.

Ру:  Төлөгчийг гаргаж өг.

Мө: Мэдлээ.

Эм: Эрхэм дээдэс ээ, тангаа уух цаг болж.

Эр: Таатай зүйл бус

Ру:  Шао Чи. Тэр байж.

Эм: Хатантан.

Ру:  Тэр байж.

Эм: Хатантан. Сэтгэлээ чилээх хэрэггүй болов уу. Төлөгчийн санаанаасаа зохиосон зүйлээс болоод таны бие тавгүйрхсэн бол яах вэ?

Ру:  Тийм биш ээ. Мөмө тэрнийг зүүдний утга маш сайн тайлдаг гэж хэлсэн. Тэгээд ч, итгэхгүй байснаас итгэсэн нь дээр. Төрөөгүй хүүхдэд минь хор хүргэхийг би хэнд ч зөвшөөрөхгүй. Ганц миний хүү ч биш, Ши овгийн итгэл найдвар. Хэн ч байсан... зүгээр өнгөрөөхгүй.

*************

Эр: Ноёнтон. Ноёнтон. Тантай уулзахаар хүн...

Ах:   Хэн ч байлаа гэсэн буц гэж хэл.

Эр: Южан гүнж юм асуулгахаар хүн явуулсан байна.

Ах: Аву? Оруул.

Эм: Жианшиа ван. Гүнжтэн тантай маргааш Ци ань хийдэд уулзъя гэж хэлүүллээ.

Ах: Ойлголоо.

****************

Аву: а Юүэ.

Юү: За.  

Ю: Гүнжтэн.

Аву: Юшиу. Чи сайн амрахгүй яасан юм?

Юү: Энэ хүн ажиллахын төлөө төрсөн болохоор  ганц өдөр ч зүгээр сууж тэсэхгүй.

Аву: Жин арь хаана байна?

Ю: Жин арь эгч өвдчихсөн.

Аву: Өвдсөн? Отчид үзүүлсэн үү?

Ю: Тэгсэн. Оточ сүйдтэй зүйл биш гэсэн. Тан уугаад зүгээр болно гэсэн.

Аву: Гадаад хүйтэн байна. Гал тогоонд хэлж амттай хоол хийлгээд, нэмж нүүрч явуул.

Юү: Мэдлээ, гүнжтэн. Зарч шивэгчид бүгд таныг хамгийн сайн эзэн гэж ярьж байна лээ.

Аву: А Юүэ хүн магтахдаа сайн гэсэн Юшиугийн зөв байж. Юшиуг хуримласны дараа чамайг байгаа цагт би удахгүй байх.

***************** 

Эм: Жин арь эгч ээ. Жин арь эгч ээ.

Жин: Та нар яах гэж ирээ вэ?

Эм: Гүнжтэн таныг өвдсөн гэж дуулаад танд ханиадны эсрэг тан бас нүүрч өгч явууллаа. Хамгийн сайн нь. Эгч ээ, хурдан уучих. Тэгвэл хурдан зүгээр болно.

Жин: Наанаа тавьчих.

Эм2: Гүнжтэн тан дээр ирнэ гэж хэлүүлсэн.

Жин: Гүнжтэнд миний өмнөөс талархаарай. Сэтгэлээ чилээх хэрэггүй гэж хэлээрэй. Сүртэй зүйл биш, ганц хоёр хоноод зүгээр болчихно.

Эм: Эгч ээ, бид явъя даа. Тангаа хурдан уугаарай.

Мо: Чи Южан гүнжид үйлчилдэг итгэлт шивэгчин нь биш билүү? Хатантанд зүтгэдэг байж миний өмнө үнэнч дүр эсгэх хэрэггүй.  Би таалагдсан эмэгтэйгээ заавал өөрийн болгодог. 

Жин: Тэр бол чөтгөр. Харахыг хүсэхгүй байна. Тэр чөтгөрийг харахыг хүсэхгүй байна.

******************

Шао: Юу болоо вэ?

Лю: Вантан. Вантны амгаланг айлтгая. Гүнжтэй холбоотой, бас Хуланий элч... удаан бодож үзсэн боловч... Вантан танаас нууж зүрхэлсэнгүй.

Шао: Юу юм?

************************

Аву: Шу авхай. Хүмүүсийн хүж асааж, мөргөл үйлдэж байгааг бурхад үнэхээр сонсдог бол уу? Үнэхээр сонсоод хүний хүслийг биелүүлж өгдөг бол уу?

Л: Тэгэлгүй яах вэ. Үгүй бол хүмүүс хийд рүү явахгүй шүү дээ.

Аву: Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр... манайхан бүгд цугларсан. Ци ан хийдэд би сайн сайхныг хүссэн. Гэтэл хэдхөн хоногийн дараа...

Л: Гүнжтэн. Бурханд олон мянган хүн мөргөдөг. Гэтэл бурхан хоёрхон чихтэй шүү дээ. Заримыг нь сонсохгүй байх нь аргагүй. Гэвч чин сэтгэл байхад хийж чадахгүй зүйл гэж үгүй. Чин сэтгэлээсээ залбирвал сонсож л таараа. Энэ удаа Су ноёны зам дардан байна гэж итгэж байна.

Шао: Нөгөөдөр өглөө могой цагт... Нанжоугийн Луюуан асарт.

Лю: Вантан. Чухал хэрэг байж мэдэх тул би нууж зүрхэлсэнгүй. Энэнээс бол гүнжтэн та хоёрыг үл ойлголцолд хүрэх вий гэж эмээж байна.

Шао: Ойлголоо. Яв даа.

Лю: Мэдлээ... Хэлэх ч хэцүү . Хэлэхгүй байх ч хэцүү.

***************

Эгч:Чиан арь. Чиан арь. Чиан арь...

Ч:  Ээж ээ.

Эгч: Боломж гарлаа. Боломж гарлаа.

Ч:  Болож оо?

Эгч:Аан.

Ч:  Южан ван ирээ юу?

Эгч: Би сая Южан ван гүнж руу ууртай явж байхыг харлаа.

Ч:  Гүнжийн өргөө рүү явсан бол ямар боломж гарах билээ?

Эгч: Бодоод үз дээ. Тэгж ууртай явж байсан хүн тэнд шөнийг өнгөрөөнө гэж үү?

Ч:  Аан.

Аву:  Ээж энд байсан бол бас л тэгж хэлэх байх.

Л: Гүнжтэн. Саяхан би ууган гүнжийг зүүдэлсэн. Таныг сайн харж хандаж байгаарай гэж захисан. Вантан.

Аву: Вантан эргээд ирэв үү. 

Шао: Шу авхай. Надад гүнжтэй ярилцах юм байна.

Л: Би...

Аву: Юу болоо вэ? Шу авхай, та явж бай.

Л: Мэдлээ.

Аву: Юу болоо вэ?

Шао: Чамд надад хэлэх юм байна уу? Аву, чамд надад хэлэх юм алга уу?

Аву: Юу хэлээд байгааг чинь ойлгохгүй байна.

Шао: Нанжоугийн Луюуан асар, нөгөөдөр өглөө могой цагт. Энийг мэдэхгүй юу?

Аву: Намайг тагнаа юу?

Шао: Би тагнаагүй.

Аву: Намайг тагнаагүй бол яаж мэдсэн юм?

Шао: Надаас нууцаар Хэлан Жэнтэй уулзаж яах гээ вэ? Тийм ээ, тэр нийсэлд байгаа болохоор тэр олны нүдэнд ил байгаа. Тэрний хэн болохыг мэдэхгүй гэж үү?

Аву: Чиан арийн төлөө уулзах гэж байгаа.

Шао: Чиан арь?

Аву: Хаантан надад Хэлан Жэн бодлоо өөрчлөх юм бол Чиан арийг  Хулань руу явуулахгүй гэж амалсан.

Шао: Тэгвэл тэрнийг л аварч байвал юу ч хийсэн хамаагүй гэж үү?  

Аву: Надад итгэхгүй байгаа юм уу?

Шао: Энэнд итгэл ямар ч хамаагүй.

Аву: Чи багасаа ойр дотно хүнгүй, ганцаараа байсан байж болох ч. Би тийм биш. Би Ван овгийн хүн. Чи овог гэж юу болохыг мэдэх үү?

Шао: За яах вэ. Хүсэл чинь биелэх болтугай.

****************

Ч: Хөлдөж үхэх нь. Ирэх юм уу, үгүй юу? Хүргэн ах аа?  

Шао: Чиан арь. Энд юу хийж байгаа юм?

Ч: Чиан арь би... Хуланий бэр болчихвол... хойшид юу болохыг мэдэхгүй. Би айгаад байна. Алхаж яваад энд ирчихэж... Хүргэн  ах аа, Чиан арь тантай ярилцмаар байна. Чиан арь ураг барилдчихвал хүргэн ахтай дахиад уулзахгүй байх. Хүргэн аа. Надад хань болж болохгүй юу? Би айгаад байна... Чиан арь даараад байна... Хүр...

*******************

Мө: Хатантан. Хатантан...

Ру: Энэ танг өдөр бүр уулаа гээд ямар нэмэр байна?

Мө: Хатантан. Тайван бай... Хэвлийд тань байгаа үр ханхүү байх. Ирээдүйд хаан болох хүн. Южан ван ч тэрэнд саад болж дийлэхгүй.

*********

Ч: Яахаараа ийм байдаг байна аа? Дургүй хүрчихлээ. Дургүй хүрчихлээ. Дургүй хүрчихлээ... Дургүй хүрчихлээ. Дургүй хүрчихлээ.

Эгч: Чиан арь.

Ч: Ээж ээ, таны л буруу.

Эгч: Эргээд  ирсэн үү?

Ч: Ийм арга гэж байх уу?

Эгч: Юу болсон бэ?

Ч: Гадаа хүлээсээр байгаад хөлдөх шахлаа. Цэцэрлэгт замын хажууд бүтэн цаг хүлээлээ. Арай гэж ирсэн чинь... Южан ван... над руу харах ч үгүй байна. Ичмээр юм...

Эгч:  Чиний байдлыг мэдэж байгаа болохоор зайгаа барьсан байж мэднэ.

Ч: Лаяад байхад эрчүүд намайг залуу ноёд бүгд л намайг гэдэг байсан. Южан ван харалган биш л байлтай, яагаад ингэж байгаа юм бол?

Эгч: За за. Ээж нь гомдож байгааг чинь мэдэж байна. Ван Шуан тэр хоёр хуримлаад хоёр жил болж байна. Одоо ч сэтгэл нь хөрөөгүй байгаа. Хэдэн жилийн дараа Ван Шуан хөгшрөөд ирэхээр тэр ч гэсэн тоогдохгүй хаягдах нь мэдээж. Южан вангийн өргөөний хүн болоод, хүүхэд төрүүлээд өгчихвөл... Южан вангийн сэтгэлийг өөртөө татаж чадна.

**************

Ру: Мөмө.

Мө:   За.

Ру: Надад хэл дээ. Южан гүнж бид хоёр нэг нэгэндээ харш юм бол уу?

Мө:   Миний мэдэхээр... Та бол Чен улсын хатан. Хорвоо дээрх хамгийн өндөр язгуурт авхай. Энэ хорвоод тантай эн дүйцэх эмэгтэй байхгүй.

Ру: Дээр үед болсон хэргийг  би мартах дөхөж. Тэр үед Южан гүнж... миний хамгийн дотны нөхөр байсан. Бби тэрнийг Аву гэж дууддаг байсан. Тэр намайг...

Аву: Ванру эгч ээ. Намайг хуримаа хийхээр та заавал ирж гаргаж өгөөрэй.

Ру: Би Ши овгийн хүн. Зитаны талд зогсох ёстой.

Аву: Хамаагүй ээ. Би таныг эгч ээ гэж боддог. Зитан ах намайг дээрэлхэх юм бол та намайг өмөөрч байгаарай. 

Ру: Өөрийгөө хар даа. Хуримаа хийчихсэн юм шиг ярьж байх шив. Ичихгүй байна уу?

Аву: Үгүй.

Ру: Ичихгүй юу?

Аву: Ичихгүй байна.

Ру: Ичихгүй байна уу? Ичихгүй байна уу?

Аву: Ичихгүй байна.

Ру: Намайг ордонд ирэх бүрт миний араас салахгүй дагаад л... Ванру эгч ээ гэж дуудаад л.. Зитантай дотно байж... Гэмгүй дотно үерхдэг байсан. Өмнөх хаанаас өөрийнхөө нөхрийг сонгохыг зөвшөөрөөч гэж хүртэл гуйж байсан... Би тэрнийг Зитаны эхнэр болно гэж боддог байлаа. Харин би... Язгууртан гаралтай залуу ноёнтой хуримлана гэж боддог байсан. Тэгсэн бол би өдийд тэрний өстөн дайсан бус, сайн анд хэвээр байх байсан биз. Их олон жил өнгөрсөн мэт санагдана.

Мө:   Хатантан, бүү гунигла. Би энд ирээд олон жил болж байна.

Ру: Тэрний овог Ван, миний овог Ши. Маргалдах тавилантай хүмүүс. Эртний явдлыг санагалзаж, зөөлөн сэтгэл гаргавал би ч гэсэн авга эгчтэй адил болно.

Мө:   Хатан та Ши татвар биш шүү дээ. Та бол Ши овгийн итгэл найдвар.

Ру: Тийм ээ. Одоо би... Ши овгийн ганц найдвар. Ши овгийн төлөө, төрөөгүй хүүгийнхээ төлөө... яасан ч өрөвч сэтгэл гаргаж болохгүй.

****************

Шао: Аву, чамд надад хэлэх юм алга уу гэж байна. Нанжоугийн Луюуан асарт, нөгөөдөр өглөө могой цагт. Энийг мэдэхгүй юу?  Хэлан Жэнтай яагаад надаас нууцаар уулзах гээд байгаа юм? За яах вэ. Хүсэл чинь биелэх болтугай.

Аву:    Шао Чи. Чи ойлгохгүй байх нь аргагүй. Би чиний эхнэрээс гадна, Ван овгийн охин. Чиан арь миний үеэл дүү. Зүгээр хараад сууж чадахгүй. Санаа амар бай. Би яасан ч чамайг гомдоох зүйл хийхгүй.

******************

Лю: Гүнжтэн, сүйх тэрэг бэлэн.

Аву:    Ци Ан хийдэд очиж, ээжийнхээ төлөө залбирал үйлдэнэ. Үдийн зоог тэнд идчихээд ирнэ.

Лю: Мэдлээ, гүнжтэн. Хөдөл. Болгоомжтой яваарай.

Эр: Мэдлээ. Явъя. Хөдөл.

Юү: Гүнжтэн, Шу авхай. Лю даамал өнөөдөр нэг л өөр харагдахгүй байна уу?

Л: Буруу юм хийсэн хүн. Гэмт хүн гэлзэлзэж байгаа юм.

Юү: Лю даамал манай өргөөний үнэнч хүмүүсийн нэг. Яамар буруу зүйл хийдэг билээ?

Л: Гүнжтэнийг Хуланий ханхүүтэй уулзах гэж байгааг вантанд хэлсэн хүн.

Аву:    Тэр хэлсэн байх нь ээ. Тэгэхээр вантан намайг тагнуулахаар хүн явуулаагүй байж.

Д: Одоо яавал дээр вэ? Вантан энэ хэргийг мэдсэн болохоор... зүгээр өнгөрөөхгүй нь лавтай. Гүнжтэн... энэ хэрэгт оролцохгүй байвал ямар вэ?

Аву: Нэгэнт тусална гэчихээд дундаас нь хаяж яаж болох вэ? Энэ хэрэг дээр Хэлан Жэний үгийг дагаж болохгүй. Шу авхай, санаа амар бай. Надад төлөвлөсөн юм байгаа.

Л: Мэдлээ. Гүнж та тайван харагдаж байна.

Аву: Тайван гэж хэлж чадахгүй ч... бооцоо гэвэл тохирно. Юу болохыг хэн ч мэдэхгүй.

Эм: Южан гүнжийн амгаланг айлтгая.

Аву: Уулзалгүй удсан байна.

Эм: Жианшиа ван удаан хүлээж байна. Гүнж та морил.

Ах: Аву.

Аву: Ах аа.

Ах: Битгий хөдөл. Ах нь нэг хараадахъя. Яагаад дахиад турчихаа вэ? Шао Чи дээрэлхээ юу? Ахдаа хэл. Ах нь загнаад өгье.

Аву: Ганц удаа ч гэсэн Шао Чигийн тухай аятайхан юм хэлж болохгүй юу?

Ах: Ганц ч үг хэлүүлэхгүй өмөөрч байх шив. Өөдгүй охин. Намайг Жианнан руу явчихвал надтай уулзахыг хүссэн ч уулзаж чадахгүй гэж мэд.

Аву: Та... Таныг тэнгэрийн хязгаарт хүрсэн ч би олно. Хармаар байна уу?

Эм: Эрхэм зочид түр амарч байгаад танхимд орж ууган гүнжид залбираарай.

Ах: Танд гялайлаа.

Эм: Би Шу авхайн хамтаар очоод бэлдэж бай.

Аву: Таны тааллаар болог.

Ах: Нааш ир.

Аву: Харах нь ээ, ээжийг байхад яг л ийм байсан.

Ах: Тийм ээ. Тэргүүн гэлэнмаа эндхийг өдөр бүр цэвэрлэж, цэгцтэй байлгадаг юм. Суу л даа.

Аву: Ах аа.

Ах: Аан?

Аву: Танд харуулах юм байна.

Ах: Юу харуулах гээ вэ?

Аву: Та санаж байна уу? Ах аа, энийг хайх хэрэггүй. Би бүгдийг нь наачихлаа... Аву танд итгэж байна. Нэг л өдөр та энийг хийх болно.

Ах: Яаж мартах билээ? Усыг тогтоон барих энэ төлөвлөгөөг гаргахад би гурван жил зарцуулсан. Чамайг одоо болтол эднийг хадгалсаар байгаа гэж бодсонгүй.

Аву: Би одоо ч таныг үерээс хүмүүсийг хамгаалахыг хүсдэг байсныг санаж байна.

Ах: Байдал өөрчлөгдсөн. Би амжилтанд хүрэхийг хүсдэг жаахан хүүхэд байхаа больсон.

Аву: Тэр чинь юу гэсэн үг вэ? Арай Хаантныг зарлигаа эргүүлэн татахыг хүсээ юу?

42анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home