Rebel princess -41
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Мо: эр, Хуланий ханхүүгийн нүүрэн дээрээ шивээстэй туслах
Цай: эм, Цайвэй, Гү овогтын охин
Ж: эм, Жэн мөмө, Ши Ванругийн зарц
Чу: эм, гуравдугаар ханхүүгийн шивэгчин Линчун
Гарчиг:
41-р анги
Мо: Бидэнтэй хамтрахыг тэгтэл гуйж байгаа чиний эзэн, нэг муу тагнуулаас болж Хуланьтай эвдрэлцэнэ гэж бодож байна уу? Су Жин арь, сайн сонс. Хойшид Южан вангийн өргөөнд юу ч болсон бай надад нэн даруй мэдэгдэж бай. Миний хэлсэн болгоныг үг дуугүй биелүүл. Үгүй бол эзэн чинь уурсахаас гадна, чиний хэн болох илчлэгдэж, чамайг хаана ч байлаа гэсэн би амьд үлдээхгүй гэж мэд.
******************
Мо: Ханхүү. Чен улсын хатанты Южан гүнжийн дэргэд байрлуулсан тагнуул гэж хэлсэн хүн нь, тэрний шивэгчин Су Жин арь гэдгийг сая олж мэдлээ. Би тэрэнтэй холбоо тогтоосон.
Хэл: Ямар хүн бэ?
Мо: Ямар ч туршлагагүй эмэгтэй байна лээ. Жаахан айлгасан чинь хамаг үнэнээ хэлсэн.
Хэл: Хатантай хамтрах байсан ч бид өөрсдийн төлөвлөгөөний дагуу бүгдийг хийх болно.
Мо:Ханхүү санаа амар бай. Ганц муу эмэгтэйг би яасан ч...
Хэл: Бүү март. Эмэгтэй хүнийг хэзээ ч битгий дутуу үнэлж бай.
Мо: Можан би ойлголоо. Можан би явъя.
****************
Аву: Жин арь. Ганц хоёр хоногоос Пан Гүй та хоёр надтай өргөөнөөс гарч, Хэлан Жэнтэй уулзана. Жин арь.
Жин: Аан?
Аву: Түрүүнээс хойш юм бодоод, миний хэлснийг ч сонсохгүй юу болоо вэ?
Жин: Гүнж та юу айлдахсан бол?
Аву: Надтай хамт дахиад Хэлан Жэнтэй уулзахаар явна гэж хэллээ.
Жин: Хэлан Жэн?
Аву: Чи яагаа вэ?
Жин: Гүнжтэн. Жин арь айгаад байна.
Аву: Юунаас айгаа вэ?
Жин: Айгаад... Хуланий хүмүүс гүнж таныг миний нүдэн дээр хулгайлж, бид хичнээн их зовлоо доо.
Аву: Тийм ээ. Хуйжоуд болсон хэргийг чи өөрийн нүдээр харсан болохоор айх нь аргагүй.
Жин: Гүнжтэн. Хуланий хүмүүс дээр дахиад очихгүй байж болох уу? Би дахиад тэднийг харахыг хүсэхгүй байна.
Аву: Ойлгож байна. Гэхдээ... Намайг чамаас өөр дагалдах хүн алга. Шу авхай хэтрүүлэн бодох дуртай. Надтай явбал харин ч улам төвөг удаж мэднэ. Юшиу, А Юүэ хоёр энэ талаар мэдэхгүй. Тийм болохоор... чамаас өөр хүн алга.
Жин: Жин арь ойлголоо.
**********************
Мо: Чен улсын охид үнэхээр үзэгслэнтэй юм аа. Яасан? Хатантны Южан вангийн өргөөнд байрлуулсан тагнуул гэдгээ бусдад мэдэгдмээр байна уу? Надад чам шиг харахад даруу атлаа, дотуур тамиртай эмэгтэй таалагддаг.
**************
Хат: Лон арь.
Зи: Ээж... Та ямар хэргээр ирээ вэ?
Хат: Лон арийг харахаар ирлээ. Хаан ширээнд суусны дараа хунтайж байх үеийнхээ тэвчээргүй занг орхиж, төрийн хэрэгт шаргуу шамдана гэж төсөөлсөнгүй. Ээж нь сэтгэл хангалуун байна.
Зи: Гялайлаа, ээж ээ.
Хат: Сая хөмсөгөө зангидаж, санаа алдахыг чинь харлаа. Сэтгэл чинь юунд чилээ вэ?
Зи: Умард нутагт Хуланьтай энхийн хэлэлцээр хийсэн. Дайн тулаан гарна гэж санаа зовох зүйлгүй болсон. Гэтэл өмнөдөд... Өмнөд нутаг үерт автаад байна. Хүү би тайван сууж чадахгүй нь.
Хат: Ээж нь тэр хэргээр ярилцахаар ирлээ.
Зи: Ээж ээ, танд арга байгаа гэж үү?
Хат: Хоёр хүнийг Жианнан руу үерийн асуудлыг шийдүүлэхээр томил гэж хэлэхээр ирлээ.
Зи: Ээж таны хэлж байгаагаар...
Хат: Су арь, Южан вангийн итгэлт хүн Сон Хуай Ан жанжин хоёр.
Зи: Ээж ээ. Үер бол манай улсын хувьд маш чухал, нэн яаралтай хэрэг. Хүүхдийн тоглоом биш. Таны хүсэлд татгалзсандаа биш... гэхдээ энэ хоёр хүн... нэг нь дорд гаралтай цэрэг, нөгөө нь Ван овгийн залуу ноён. Өмнө нь үерийн асуудал хариуцах байгаагүй, туршалагүй хүмүүс. Ийм чухал хэрэг даалгаж болохгүй. Тэгээд ч... Тэгээд ч Ван Су нагац ахын ганц хүү.
Хат: Аву ч гэсэн нагац ахын чинь ганц охин. Чи тэрэнд ч гэсэн дургүй байсан уу?
Зи: Аву өөр хэрэг.
Хат: Ямар ялгаа байгаа юм? Нэгэнт ам нээснийх, тэр ч гэсэн өөрчлөгдсөн. Тэр нагац ахын чинь охин төдийгүй Южан вангийн эхнэр болсон.
*******************
Ру: Оточ оо, хэвлий дэх үр минь ямар байна?
Эр: Эрхэм дээдэс ээ. Таны зүрхний цохилтоос үзэхэд... заримдаа сул, заримдаа удаан байна. Хатан та төрөх хүртэлээ тайван байж, сайн амарч, биеэ тэнхрүүлэх хэрэгтэй.
Ру: Оточ чи миний хүүхдийг зүгээр биш ээ гэх гээ юу?
Эр: Миний бодлоор тийм байх магадлалтай. Гэвч хатан та санаа амар бай. Одоогоор хэлбэрээ олоогүй байгаа тул би тан бичиж өгье. Хатан та өдөр бүр алгасалгүй уух хэрэгтэй. Хамгийн чухал нь эрхэм дээдэс та тайван байх хэрэгтэй. Үгүй бол ханхүү сул дорой төрөх болно.
Ру: Ойлголоо. Оточ чиий хэлсэнээр хийе. Ямар ч тохиолдолд хүүдийг хамгаалах ёстой шүү.
Эр: Чадах бүхнээ хийх болно.
Ру: Оточ чамд талархая.
Эр: Дорд би явъя даа.
***************
Зи: Ээж ээ.
Хат: Чи намайг үргэлж Ван овгийн талд ордог гэж боддог байх. Хэн Южан вангийн хүчээр нагац ахыг чинь үгүй хийснийг мартаж болохгүй.
Зи: Ээж та.
Хат: Тийм болохоор ээжийнх нь хийж байгаа бүхэн чиний төлөө гэдгийг бүү март. Надад хэл дээ. Одоо хамгийн чухал зүйл юу вэ?
Зи: Дайн, үер.
Хат: Буруу. Южан ван.
Зи: Аан? Улс орон одоо л хөлөө олох гэж байна. Южан ван байгаагүй бол амар тайван тогтохгүй байсан.
Хат: Хн... Энэ хорвоод ханаас бусад хэнийг ч орлуулж болдог юм. Лон арь... сайн бод. Нагац ах чинь хичнээн олон жил хүч хуримтлуулаад ч Южан ванг дийлж чадаагүй. Одоохондоо нийслэлд эрх мэдэлтэй болж амжаагүй байна. Энэ хэвээр үлдээвэл... удах тусам... олон бэрхшээл тулгарах болно.
Зи: Та юу хэлэх гээ вэ?
Хат: Өнөөдөр өглөөний хуралдайн үеэр Вэн тэргүүн сайд цэргийн хангамжийг багасгах санал тавьсан уу?
Зи: Тийм ээ. Олон сайд дэмжиж байсан.
Хат: Наадахыг чинь л хэлээд байна.
Зи: Ээж ээ.
Хат: Южан ван харц гаралтай олон хүнийг тушаал дэвшүүлсэн. Одоо л энийг дарахгүй бол том хэрэг мандаж мэднэ. Тиймээс, Сон Хуай Ан, Су арь хоёрыг Жианнан руу үерийн хэрэг хариуцахаар явуул гэж хэлж байгаа юм. Тэгж байж л Южан ванг ганц далайлтаар цааш нь харуулах боломж гарна. Тэгж байж л чи хааны ордонд эрх мэдлээ бататгах болно.
Зи: Южан ванг алчихаар... Аву яах болж байна? Яах ёстойг ойлголоо...
********************
Лю: Вантан. Өнөөдөр таны эзгүйд Ван овгийн Чиан арь авхай, Шүэ ахайтан нар өргөөнд нүүж ирсэн.
Шао: Иймэрхүү хэргийг гүнж өөрөө мэдээд шийднэ. Гүнж өнөөдөр ямар байсан бэ?
Лю: Ердийнхөөрөө. Гэхдээ...
Шао: Юу болоо вэ?
Лю: Хуланий жанжин... Эртээд гүнжтэнд Хуланий ховор цэцэг бэлэглэсэн хүн... дахиад гүнжтэй уулзах хүсэлт гаргасан.
Шао: Ойлголоо.
Лю: Вантан. Гүнжийн үеэл, Шүэ ахайтан хоёр ирсэн болохоор орон зоогийг хаана барих вэ?
Шао: Гүнжээс асуу. Тэрний хэлсэнээр хий.
Лю: Мэдлээ, вантан.
****************
Юү: Шүэ ахайтан, Чиан авхай хоёрыг оройн зоогоо барь гэж хэл.
Эм2: Мэдлээ. Ахайтан. Оройн зоог болсон байна.
Эгч: Вантан ирсэн үү?
Юү: Шүэ ахайтан. Вантан өргөөндөө заларч байна.
Эгч: Ойлголоо. Чиан арь бид хоёр удахгүй очино.
Юү: Мэдлээ, ахайтан.
Ч: Ээж ээ.
Эгч: Чиан арь.
Ч: Ээж ээ. Надад хувцас сонгоод өг. Хэд хоног уйлсаар байгаад царай хүн харах арга алга.
Эгч: Чиан арь. Харин ч сайн байна. Нүүрэндээ энгэсэн түрхэх хэрэггүй.
Ч: Яагаад? Южан вангийн анхаарлыг татахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж та хэлээгүй билүү. Ван Шуан хичнээн хөөрхөн болохыг та мэднэ. Энгэсэг түрхэж, гоёхгүй бол Южан ван яаж намайг анзаарах юм?
Эгч: Ван Шуантай гоо үзэгслэнгээр өрсөлдөх хэрэггүй. Чиан арь, чи залуу болохоор эр хүний сэтгэлийг мэдэхгүй байна. Тэр тусмаа Южан ван шиг цэргийн захирагч хүн эмзэг, өрөвдөлтэй хүнд татагдана. Зоог барих үеэр Чиан арь чи сул дорой байдлаа харуулах хэрэгтэй.
Ч: Аан. Чиан арь би ойлголоо. Тэгвэл явъя.
Эгч: за.
*****************
Аву: Чиан арь Шүэ ахайтан хоёр энэ удаа манай өргөөнд хэд хоног саатахаар болсон.
Эгч: Южан вангийн зочломтгой занд талархая. Вантан, гүнжтэн хоёрт төвөг удах нь.
Шао: Ёсорхох хэрэггүй. Нэг гэр бүл болохоор, зүгээр. Өнөөдөр хатантан намайг дуудаж, Хуай Анийг хадам ахтай хамт Жианнаны үерийг хариуцуулахаар явуулахыг тушаасан.
Аву: Ах үерийн талаар сайн мэднэ. Ийм боломж гарсан нь харин ч сайн хэрэг.
Ч: Хүргэн ах, эгч хоёр бие биедээ хайртай болохоор Чиан арь атаархаж байна.
Аву: Чиан арь сайн идээрэй.
Лю: Вантан. Ху жанжин, Сон жанжин хоёр ирсэн бйна.
Шао: Ийм эрт ямар хэргээр ирдэг билээ? Та нар идэж бай.
Эгч: Вантан, хоолоо идэхгүй юм уу?
Шао: Та нар идэж бай.
Аву: Хоолоо идэцгээе. Би дасчихсан юм.
*****************
Я: Вантан. Энэ ямар учиртай юм? Ашиглачихаад хаяж байгаа юм уу?
Ху: Тийм ээ, вантан. Тэд юу хийгээд байна аа?
Ху: Ниншоугийн цэрэг, вантан байгаагүй бол Шуохэ голоос хойш зуун бээр газраа алдах байсан бус уу?
Шао: Биднийг гавъяа байгуулах тусам, биднийг аль болох хурдан устгахыг хүснэ.
Я: Шуудхан хэлэхэд тэд биднийг дорд үзэж байна.
Ху: Бид хил хамгаалаагүй бол тэд нийслэлдээ амар тайван амьдарч чадах байсан уу? Вантан. Та хэл дээ. Бид ах дүү хэдэн мянгуулаа... Биднийг ингэж дээрэлхэж болох уу?
Шао: Энэ хаантны хүсэл бол яах вэ?
Сон: Вантан, бид яавал дээр вэ? Зүгээр тэдэнд дээрэлхүүлээд сууж болохгүй биз дээ?
Шао: Хатан эх өнөөдөр намайг дуудаж, нэг зүйл хэлсэн.
Сон: Цэргийн хангамжийг хасна гэж байна уу?
Шао: Цэргийн хэрэгтэй хамаралгүй, чамд хамаатай хэрэг.
Сон: Би юу?
Шао: Тийм ээ.
*****************
Ч: Ээж ээ. Тэр хоёр нэг нэгэндээ хайртай нь илт байна. Энэ амаргүй байх нь. Хэд хоногийн дараа хаантны зарлиг гарчихвал бүх зүйл талаар болно.
Эгч: Тийм ээ. Миний ч бас санаа зовоод байна. Чамд Южан вантай ганцаараа байх боломж гаргах хэрэгтэй байна. Оройтлоо гэхэд хоёр хоногийн дотор.
*****************
Шао: Хатан эх чамайг Ван Сутай хамт үерийн асуудлыг хариуцуулахаар Жианнан руу явуулахыг хүссэн.
Сон: Гүнжийн ах наргиж цэнгэхээс өөрийг мэдэхгүй. Үерийн асуудлыг яаж хариуцах болж байна?
Ху: Вантан. Хатан эх ямар санаатай юм бол?
Шао: Ван Лин бослого гаргаж чадаагүй ч, хатан эх Ван овгийн хүн. Ван овгийн ингээд алга болохыг хараад сууж чадахгүй.
Сон: Ван Су өмнөх тэргүүн сайдын хүү. Хатан эх тэрэнд итгэнэ гэж үү?
Шао: Ван Су наргиж цэнгэхээс бусдыг мэдэхгүй, улс төр сонирхдоггүй хүн. Ядаж л одоохондоо тэрнээс болгоомжлох шаардлагагүй. Одоохондоо тэдний яахыг чимээгүй харж байя.
Сон: Вантан, намайг явсан нь дээр гэж бодож байна уу?
Шао: Жианнаний үер маш том гамшиг. Ард иргэд орон гэргүй болж, зовлонд нэрвэгдээд байгаа. Ван Сугийн үерээс хамгаалах товхимолыг уншихаасаа өмнө тэрнийг хэрэггүй амьтан гэж бодож байлаа. Энэ хоосон магтаал бус, үнэхээр сайн болсон байна лээ. Олон зүйлийг өөрчилж, ард иргэдэд ч тус болж мэдэх юм. Гэхдээ... Хуай Ан... Тэнд очоод... үеэр, ард иргэд, халдварт өвчнөөс гадна... болгоомжлох хэрэгтэй шүү. Хорон санаатай хүмүүсээс...
Сон: Хуай Ан ойлголоо.
Я: Тэгвэл Хуай Ан, Юшиу бүсгүй хоёрын хурим яах болж байна?
Ху: Ярьж байгааг нь. Сайн өдөр сонгох хэрэгтэй. Хуай Аний хуримыг хийлгүй явуулж яаж болдог юм?
Шао: Хэлэх үгээ хэллээ. Чамайг явахаас өмнө Юшиу та хоёрын хуримыг хийж өгнө. Хундага тавилгүй наргина аа.
****************
Аву: Болно оо, жанжны эхнэр болох хүн. Дахиад миний хумсыг засах хэрэггүй.
Ю: хуримнаас болоод гүнж танд үйлчлэх боломж дахиад гарахгүй. Дахиад хэд хоног ч болов үйлчилмээр байна.
Аву: Сон жанжинтай сүй тавьсанаас хойш чиний инээх нь багасаад байх шиг.
Ю: Гүнжтэн. Үнэнийг хэлэхэд... Юшиу би зарц төдий. Та намайг Сон жанжинд өгч хэргэм зэрэгтэй болгож, миний мөрөөдлийг биелүүлсэн. Гэвч энэ бүхэн минийх биш юм шиг санагдаад байх юм. Сэтгэл жаахан тавгүй байна.
Аву: Тэнэгхэн минь дээ. Яах гэж тэгж боддог юм? Сон жанжин чамд дургүй байсан бол чиний гарыг надаас гуйхгүй байсан. Тэгээд ч тэр ч гэсэн харц гаралтай. Өөрийгөө дорд үзэх хэрэггүй.
Ю: Гэхдээ Сон жанжин надад сайн гэж хэлж байгаагүй шд.
Аву: Ихэнх эрчүүд тийм байдаг юм. Ярихаасаа хийхийг эрхэмлэдэг. /бага ярьж, ихийг хийдэг/.
Ю: Таны хэлдэг зөв. Юшиу сайн ойлголоо.
****************
Ю: Вантан. Вантан, та юу хэлэх гээ вэ?
Шао: Хэд хоногийн дараа... бид нэг гэр бүл болно. Өөрийгөө шивэгчин гэж үзэх хэрэггүй.
Ю: Гялайлаа вантан.
Шао: Хөөрхөн гэдэг нь. Хуай Ан азтай юм аа. Хэд хоногийн дараа Хуай Ан Жианшиа вангийн хамтаар Жианнан руу үерийн асуудлыг шийдэхээр явна. Тэрнээс өмнө та хоёрын хуримыг хийнэ.
Ю: Жианнанд үерээс болоод халдварт өвчин их байгаа гэж сонссон. Сон жанжин...
Шао: Санаа бүү зов. Хуай Ан надтай олон жил тулалдсан. Тэр бар шиг зоригтой тулалддаг хүн. Тэрэнд муу юм болохгүй. Би та хоёрыг эртхэн хуримаа хийж, хурдан хөөрхөн хүүхэдтэй болоосой гэж хүсч байна.
Ю: Вантан... Юшиу ойлголоо.
Шао: Сайн байна. Яв даа...
*****************
Эр: Южан вангийн өргөөнд баяр хүргэе.
Лю: Танд ч бас, танд ч бас. Хурдан очиж мэдэгд.
Эм: Мэдлээ.
Лю: Морил, морил. Морил...
Ю: Гүнжтэн, та хэд хоног олигтой хоол идсэнгүй.
Эм: Гүнжтэн. Чиан арь авхай дахиад л өдөр шөнөгүй уйлаад, хэцүү байгаа гэсэн.
Ю: Гүнжтэн хаантнаас гуйсан болохор удахгүй сураг гарах байх.
Аву: Ямар ч нэмэргүй. Би өөр арга бодож байгаа.
Л: Гүнжтэн. Гүнжтэн. Лю даамал хүн явуулж, хааны зарлигийг дуулгахаар ордноос тайган ирсэн гэж хэлүүллээ.
Аву: Зарлиг аа?
Л: Тийм ээ.
Эм: Гүнжтэн. Чиан арь авхайн зарлиг байх.
Аву: Яагаад ийм эрт ирдэг билээ?
Эгч: Хөөе. Нааш ир. Гадаа юун их чимээ гараад байна?
Эм: Шүэ ахайтан. Ордноос хааны зарлиг дуулгахаар хүмүүс ирсэн.
Эгч: Хааны зарлиг аа?
Эм: Ахайтан. Ахайтан, муу мэдээ. Ахайтан, муу мэдээ. Ахайтан. Ахайтан.
Эгч: Юу болох нь энэ вэ?
Эм: Хурдан Чиан арь авхайг хайгаарай. Авхай алга болчихлоо.
Эгч: Алга болсон? Явъя... Чиан арь. Чиан арь. Чиан а... Чиан арь... саяхан энд байсан даа. Аан?
Эм: Мэдэхгүй ээ.
Эгч: Чиан арь. Чиан арь. Чиан арь... Чиан арь... Чиан арь... Чиан арь... Чиан арь...
Ч: Ээ ээж ээ. Тэд... тэд нар намайг баривчлахаар ирсэн үү?
Эгч: Чамайг барихаар ирээгүй ээ. Үгүй... Биш.
Ч: Ээж ээ. Та худлаа ярьж байна.
Эгч:Ээж нь худлаа яриагүй ээ.
Ч: Би явмааргүй байна.
Эгч: Ээж нь Чиан арийн дэргэдээс холдохгүй ээ. Чиан арийнхаа дэргэдээс холдохгүй.
****************
Эр: Мөхөс би Южан гүнжийн амгаланг айлтгая.
Аву: Болно оо.
Эр: Эрхэм гүнжтэн, мөхөс би Южан вангийн өргөөнд зараалаар ирлээ. Юшиу авхай хаана байгааг хэлээд өгөхгүй юу?
Ю: Би байна.
Эр: Бүсгүй, хаантны зарлигийг хүлээн авна уу. Хааны зарлиг. Шен овогт Юшиу аюулд орсон эзнээ өөрийн биеийг үл хайхран хамгаалж үнэнч гэдэгээ батлан гавъяа байгуулж, өөрийн үнэнч байдлыг тэнгэр бурханд баталсан тул Южан вангийн гаргасан хүсэлтийн дагуу түүний өргөмөл дүү болгон, Шао Юшиу хэмээх нэр хайрлаж, Нинюаний жанжин Сон Хуай Анай ураг барилдахыг зөвшөөрсүгэй. Хуримыг арав хоногийн дараа хийсүгэй.
Ю: Шао Юшиу би эзэн хааны зарлигийг талархан хүлээн авч байна.
Эм: Шао авхайд баяр хүргэе. Юшиу авхай, Сон жанжин хоёрт аз жаргал хүсч, эрүүл саруул хүүтэй болохыг ерөөж хаантан, хатан эх хоёр хуримын титэм, алт мөнгөн зүүлт чимэг, үнэт эдлэл, торго дурдан илгээснийг хүлээн авна уу... Мөхөс би буцъя даа.
Аву: Түр хүлээ. Лю даамал аа.
Лю: Байна.
Аву: Энд байгаа хүмүүст бүгдэд нь хишиг хүртээ.
Лю: Мэдлээ, гүнжтэн.
Эр: Гүнжтэнд талархая. Би явъя даа.
Юү: Юшиу эгч ээ, баяр хүргэе. Юшиу эгч Юшиу авхай боллоо шүү дээ. Арав хоногийн дараа жанжны эхнэр болох нь.
Л: Ингээд язгууртан авхай боллоо шүү дээ. Манай Юшиу язгууртан болох хувьтай байж.
Ю: Юшиу, гүнжтэнд талархая. Таны сайхан сэтгэлийг үргэлж санаж явна аа.
Аву: Хурдан бос. Тэнэгхэн минь. Ийм сайхан өдөр юунд уйлаа вэ? Чиний өмнөөс үнэхээр баярлаж байна. Гэхдээ... энэ өдрөөр чи бид хоёрын эзэн, шивэгчин хоёрын харилцаа төгсгөл болж байна. Бид үргэлж эгч дүүс байх болно. Юшиудаа том бэлэг бэлдэж, мартахын аргагүй хурим хийж өгнө өө.
Ю: Эгч ээ. Эгч ээ, таны дэргэдээс холдмооргүй байна. Юшиу үүрд таны шивэгчин байна аа.
Аву: Намайг уйлуулчихлаа. Миний Юшиу. Үргэлж дурсаж байх болно оо...
****************
Хэл: Хэлан Жэн би алс холоос Анпин вантай нууцаар уулзахаар энэ хүртэл ирсэн. Анпин ван ч бас надтай адилхан хамтрахыг хүсч байгаа гэж бодсон юм. Миний өрөөсгөл бодол байсныг одоо л ухаарлаа.
Мо: Нийслэлд нууцаар орж ирсэн, эрх мэдэл, хүч чадалгүй ван цолноос өөр юмгүй байж ханхүүгийн өмнө их зан гаргаж зүрхэлнэ гэнэ ээ?
Эм: Амаа тат. Чен улсын нутагт байж. Анпин ванг дорд үзчихээд, дараа нь гомдоллох хэрэггүй шүү!
Тан: Болно. Хулань ханхүү буцаад яв. Бүдүүлэг зан гаргалаа. Энэ удаа хамтарч ажиллахыг мартсан нь дээр байх.
Хэл: Анпин ван хааны бунхнаас нууцаар эргэж ирчихээд... Надад энийг хэлэх гэж ирээгүй л байлтай. Сумаа тавихад бэлэн болчихоод байхад тулааны өмнө зугтаж байдаг. Надад шалтгаанаа хэлэхгүй юм уу?
Тан: Чадна гэж гэдэгтээ итгэлтэй байсан боловч ... Авуг гомдоосон хүнтэй гар барилцаж чадахгүй гэдэгээ таныг харсны дараа л ойлголоо.
Хэл: Сонирхолтой. Тэрнээс болсон байх нь ээ.
*******************
Л: Хачин байна. Хаантан хурим болохоос хэдэн сарын өмнө зарлиг гаргаж, сүй тавьдаг байсан. Энэ удаа юуны учир арав хоногийн дотор хуримлах ийм давчуу зарлиг буулгасан юм бол?
Юү: Хаантан, хатах эх хоёр Юшиу эгчийг Сон жанжинтай хуримлахыг тэсч ядан хүлээж байгааг мэдчихсэн байх аа.
Ю: А Юүэ, дэмий юм ярихаа боль.
Аву: А Юүэгийн хэлдэг зөв байх. Хаантан, хатан эх хоёр Сон жанжны бодлыг мэдээд... та хоёрыг хурдан хуримлуулах гэсэн байх. Хагас сарын дараа ах, Сон жанжин хоёр Жианнан руу үерийн асуудлыг шийдвэрлэхээр явна гэж вантнаас сонссон.
Л: Гүнжтэн. Залуу ноёнтон үерийн нутаг руу явна гэв үү?
Аву: Тийм ээ.
Л: Болохгүй ээ. Гүнжтэн. Жианнанд үер болоход тахал ихээр гардаг. Тахал тусчихвал ямар ч тан хэрэглээд эдгэдэггүй. Халдвар авсан бол үхэх нь гарцаагүй. Гүнжтэн, залуу ноёнтныг явуулахгүй байх арга бодох хэрэгтэй.
Аву: Аюул байж л таараа. Гэхдээ... би саад болохгүй.
Л: Гүнжтэн, ээж тань надад та хоёрыг ахин дахин захисан. Залуу ноёнтон багаасаа зовж зүдрэхийг үзэлгүй өссөн. Тэнд очоод муу зүйл болбол хойд насандаа би яаж ууган гүнжийн царайг харах болж байна?
Аву: Шу авхай. Санаа амар бай. Намайг дагаад яв.
***************
Хэл: Андин ван, Южан гүнж хоёр багаасаа хайр сэтгэлтэй байсан гэж сонссон. Тэр үнэн болж таарлаа. Южан гүнж үнэхээр азтай юм. Южан ван дэргэдээс нь хамгаалж, Анпин ван тэрний талаа өөрт ашигтай зүйлээс татгалзан, алсаас хамгаалаад л... Анпин ванг хайр сэтгэлдээ үнэнч гэж магтах уу, эсвэл Южан гүнжийн гоо үзэгслэнг магтах уу?
Тан: Ичгүүргүй.
Хэл: Тайвшир. Анпин ван. Уураа дараад, миний үгийг дуустал нь сонсчих. Тэрний дараа таны бодол өөрчлөгдөхгүй бол Хэлан Жэн би олон зүйл ярилгүй явах болно. Өнөөдөр цай уухаар ирсэн гээд бодчихъё. Миний хэлэх зүйл сэтгэлд тань нийцэхгүй бол өршөөнө биз ээ. Энэ мөчид Чен улсын эзэн хаан Анпин ван байсан бол... хайртай бүсгүйгээ өөрийн болгох алга урвуулахын адил амархан биш гэж үү? Анпин ван намайг Южан гүнжийн гомдоосон гэж хэллээ. Тийм биш ээ. Үнэнийг хэлэхэд Хэлан Жан миний нүдэнд ч, Южан гүнж ер бусын эмэгтэй. Би тэрнийг гомдоож зүрхлэхгүй.
Тан: Хулань ханхүү гүнжтэнд сэтгэлтэй гэж хэлэх гээ юу?
Хэл: Анпин ван хэтрүүлж байна.
Тан: Тийм бол сайн байна.
Хэл: Тантай гал барилцаж, хамтрахаар шийдсэн болохоор би өөрийн хэр хэмжээг мэдэж байна. Анпин ван үүнд сэтгэлээ чилээх хэрэггүй.
Тан: Надад ч бас асуулт байна. Хулань ханхүү хариулна гэж найдъя.
Хэл: Анпин ван, асуу л даа.
Тан: Таны хэлсэнчлэн би өмнөх хааны хайртай гуравдугаар ханхүү байхаа больсон. Нийслэлд хөл тавих ч эрхгүй болсон хүн. Ийм болсон хүн... танд ямар ашигтай юм?
Хэл: Южан ванг хороохын тулд Южан гүнжтэй холбогдох нь гарцаагүй. Южан гүнжийг танаас илүү сайн мэдэх хүн энэ хорвоод байгаа гэж үү?
Тан: Южан ванг хөнөөхийн тулд ингэж чармайж байгаа гэж үү?
Хэл: Тэр үнэн. Тэрнийг үхэхээс нааш би зогсохгүй.
******************
Аву: Шу авхай. Энэ юу болохыг санаж байна уу?
Л: Саналгүй яах вэ. Залуу ноёнтны үерээс хамгаалах бодлого. Хэдэн жилийн өмнө залуу ноёнтон, авга ахтайгаа Жианнан руу шалгалт хийхээр явсан. Зовж шаналж байгаа ард иргэдийг хараад зүгээр сууж чадаагүй. Нийслэлд эргэж ирээд олон хоног судалгаа хийж, өдөр шөнөгүй судалж байж товхимол гаргаад, ордонд танилцуулсан. Гэвч ноёнтон нэмэргүй зүйл гээд, ураад шидчихсэн.
Аву: Тэр өдөр ах өргөөндөө ороод гурав хоног гарч ирээгүй. Бусдын нүдэнд, аав ээж хоёрын нүдэнд ч бас өдөржин мөнгө үрэхээс өөр юу ч хийдэггүй мэт харагддаг. Гэвч ахад өөрийн гэсэн хүсэл байдгийг би мэднэ. Авъяасаа харуулах боломж хэрэгтэй. Би эднийг эрдэнэ мэт хадгалж байсан юм. Одоо л хэрэг болох нь.
*****************
Тан: Южан ванг хөнөөхөд чинь чадлаараа тусалъя.
Хэл: Сайн байна. Гэвч Анпин ванд нэг юм сануулчихъя. Би тэрнийг ална, гэхдээ тийм ч амар үхүүлэхгүй.
Тан: Юу гэсэн үг вэ?
Хэл: Үхэх их амархан. Хоромхон зуурын зовлон. Би тэрнээс ээжийг минь алж, гарыг минь тасалсны хариуг авна. Тэрнийг яаж хурдан үхүүлж болох вэ? Дайны бурхан. Жинхэнэ бурхан байлаа ч, нэр хүнд, алдар нэрээ алдаж, хамгийн хайртай бүхнээ алдах ямар байдгийг мэдрүүлэх болно. Үхлийн муугаар үхэх болно.
Тан: Амалсанаа бүү умарт. Ван Шуанд яасан ч муу юм хийж болохгүй.
Хэл: Тэгэлгүй яах вэ. Анпин ваны хүсэл Хэлан Жэн миний хүслээс өөрцгүй. Төсөөлөөд үз. Южан ван хамгийн хайртай эхнэрээ Анпин ванд алдаад ямар их доромжлол амсах бол? Тэрний хувьд энэ хамгийн том доромжлол. Үхсэн ч амгалан нойрсож чадахгүй... Шао Чийг хөнөөхөөс гадна танаас хүсэх өөр нэгэн зүйл байна.
Тан: Өө? Анпин вангийн хүсэл...
Хэл: Хаан ширээ.
***************
Эм: Уур хүрээд байна. Нэг муу шивэгчин хааны зарлигаар язгууртан болчихлоо.
Эм: Гүнжийн амгаланг айлтгая.
Аву: Дээшээ бос. Шүэ ахайтан, Чиан арь хоёр хаана байна?
Эм: Эрхэм дээдэс ээ, Чиан арь авхай ордноос хүн ирж байгааг сонсоод дахиад зөндөө уйлсан. Ахайтан авхайг аргадаж байгаа.
Эгч: Гүнжийн амрыг айлтгая.
Аву: Бос оо. Чиан арь яаж байна?
Эгч: Айж цочирдсон төдий. Намайг эргээд иртэл цонхны дэргэд суугаад уйлж байсан. Намайг хараад “ээж ээ, ордноо хүмүүс ирж байна, намайг Хулань руу явуулах гэж байна” гээд уйлсан. Миний сэтгэл эмтрээд байх юм. Болдог бол би өмнөөс нь зовох юмсан. Гүнжтэн өдөр бүр охин бид хоёрыг харахаар ирж байгаад талархаж байна.
Эм: Гүнжийн амгаланг айлтгая.
Эгч: Чиан арь. Чиан арь.
Ч: Аву эгч ээ. Чиан арь Хулань руу явмааргүй байна.
Аву: Айж байгааг чинь мэднэ ээ.
Ч: Эгч ээ. Намайг авраач дээ, тэгэх үү? Чиань арийг авар л даа...
Аву: Чиан арь... Би арга хайж байгаа. Дахиад жаахан хүлээчих. Би хичээнэ ээ.
41-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home