Rebel princess -40
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Мо: эр, Хуланий ханхүүгийн нүүрэн дээрээ шивээстэй туслах
Цай: эм, Цайвэй, Гү овогтын охин
Ж: эм, Жэн мөмө, Ши Ванругийн зарц
Чу: эм, гуравдугаар ханхүүгийн шивэгчин Линчун
Гарчиг:
40-р анги
Хат: Чиний хэлж байгаагаар, Ван Чиан ордонд ирээд, Ёон Ань ордонд ирэлгүй, шууд Жао Яан ордонд очсон гэж үү?
Эм: Тийм ээ, эрхэм дээдэс ээ.
Хат: Сайн байна. Их сайн байна. Тэнэг хог. Ши овгийнхон Ван овгийн эмэгтэйд тусална гэж итгэж л байдаг.
Эм: Таны хэлдэг түмэн зөв.
Хат: Шүэ ахайтан зальтай нэгэн атал, яагаад охин нь ийм болчихдог байна аа?
Эм: Тийм ээ. Тэгэхээр... Ван Чиан дахиад Ёон Ань ордонд ирвэл...
Хат: Хөөгөөд явуул.
Эм: Жа.
*********************
Эгч: Чиан арь. Чиан арь.
Эм: Ахайтан. Ахайтан, та эргээд ирэв үү.
Эгч: Чиан арь хаана байна?
Эм: Залуу авхай... таныг явсаны дараа авхай ордон руу явсан.
Эгч: Ордон руу?
Эм: Зарц, шивэгчид авхайг зогсоож чадалгүй нэг нь ордон руу дагаад явсан. Би танд хэлэхээр хүлээж байлаа.
Эгч: Дахиад хэрэг тарьчихвал яах ч аргагүй болно. Явъя. Ордон руу явъя. Чиан арь.
Ч: Ээж ээ?
Эгч: Хаашаа явж байгаа юм? Аан? Ямар их айсныг мэдэх үү? Дахиад хэрэг тарьчихаагүй биз?
Ч: Энэнээс илүү дордоно гэж юу байх вэ? Ээж ээ, айх хэрэггүй.
Эгч: Тийм ээ. Би Аву эгчээс чинь гуйсан. Вантан тэр хоёр тусалбал энэ хэргийг өөрчилж болох байх.
Ч: Надад тусална гэж үү? Гэхдээ хатан надад арга зааж өгсөн.
Эгч: Арга аа? Юу юм?
Ч: Ээж ээ. Өргөөндөө очоод ярья.
Эгч: Ийм чухал хэрэг... Хатан Ши овгийн хүн. Болгоомжтой байх хэрэгтэй.
Ч: Ээж ээ, хатны хэлсэнчлэн надад энэнээс өөр арга алга.
Эгч: Ямар арга юм?
Ру: Шулуухан хэлчихье. Ураг барилдах хэрэгтэй.
Ч: Ураг барилдах аа? Хэнтэй?
Ру: Южан ван, Шао Чи.
Ч: Южан ван?
Ру: Тийм ээ. Зөвхөн энэ л чамайг аварч чадна.
Ч: Ээж ээ. Надад энэнээс мултрах өөр ямар ч арга алга.
Эгч: Чиан арь.
Ч: Ээж ээ, хил дээр амиа алдсан ахыг сана. Нийслэлд алдар нэр, эд хөрөнгөөр туйлж байгаа Ван Су ахыг хар л даа.
Эгч: Магадгүй... энэ хамгийн сайн арга байж мэдэх юм.
Ру: Чи үзэгслэнтэй, сайхан бүсгүй болохоор ямар ч эр хүн татгалзаж чадахгүй. Гэвч Южан ван чамайг үнэлэхгүй байж мэднэ. Чамд баттай тусл нэг арга надад байна.
Ч: Эгч ээ. Энэ...
*****************
Шао: Хаантан. Орой болсон хойно ямар хэргээр дуудаа вэ?
Зи: Ши Шоужэнийг цаазаар авсан.
Шао: Эрхэм дээдэс шулуун шударга билээ.
Зи: Южан ван. Дансны дэвтэрт байсан нэрс, тоог харахад Ши Шоужэн арван удаа цаазаар авахуулах ял хийснийг мэдэж байна. Гэвч би эргэлзсэн. Яагаад гэдгийг мэдэх үү?
Шао: Хатантан...
Зи: Би өмнөх хааны ууган хүү ч гэлээ, хэзээ ч аавынхаа хайрыг хүртэж байгаагүй. Хаан суудал, улс орныг авах амаргүй байсан. Энийг би хэнээс ч илүү эрхэмлэдэг. Би юу ч байсан тэрнээс илүү сайн хийх гэж хичээдэг. Гэвч энэ суудалд суусны дараа шийдвэр гаргах ямар хэцүү байдгийг ойлгосон. Сайд түшмэлүүд хээл хахуульд автаж, хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавьдагийг би мэднэ. Гэтэл би ганцаараа. Өнөөг хүртэл ганцаардал, аргагүй байдалд орох ямар байдгийг ойлгоогүй явж. Хэдэн язгууртныг алж, хатныг уурлуулахаас би айхгүй. Би юунаас айдаг вэ? Аан? Тэднийг Чен улсын төлөө ажиллахгүй байх вий гэхээс айдаг. Шао Чи үнэнч албат. Би мэднэ. Гэтэл Чен улсад... энэ хааны ордонд... чамаас өөр үнэнч сайд байхгүй байхад яах болж байна? Ши Шоужэн үхэх ёстойг би мэднэ. Тийм ч болохоор цаазаар авахыг зарлигдсан. Гэвч дахиад ингэж болохгүй. Энэ хэргийг мөрдөхөө боль. Одоо болно... Миний өөдөөс сөрөхөд чинь чамайг алчихмаар санагддаг. Гэвч... чамайг алдчихвал... ганцаардаж, аргагүй байдалд орно. Чи ойлгож байна уу?
Шао: би.... ойлголоо.
**************
Тан: Нийслэлд хэзээ хүрэх вэ?
Эр: Эрхэм дээдэс ээ, өнөө шөнө хүрнэ.
*****************
Чу: Лин тайган.
Лин: Анпин ван эдгэсэн үү?
Чу: Анпин ван илдний шархтэй гэдгийг та мэдэж байгаа. Хүнд шарх. Хүйтэнд үед их ханиалгадаг. Бид тэрнийг хэд хоног асарч байна. Гэвч хэд хоногийн өмнө цустай ханиалгасан. Орноосоо ч босч чадахгүй байгаа.
Лин: Яаж байгаа юм?
Чу: Яасан? Анпин вангийн өргөөнд дайрч орох гээ юу?
Лин: Хатан эх, хаантан хоёр намайг Анпинд ванд үйлчлүүлэхээр явуулсан. Анпин ванг харалгүй хэд хоносон болохоор санаа зовниод байна. Орж мэндийг нь мэдэж болохгүй юу?
Чу: Хатан эх, хаантан хоёр Анпин ванд үйлчил гэж явуулаа юу эсвэл Анпин ванг хорлуулахаар явуулаа юу?
Лин: Хааныг гүжирдэнэ гэнэ ээ? Үхмээр байна уу?
Чу: Өөрийнхөө байж байгааг хар, сэжигтэй биш гэж үү? Анпин ван хүнд өвдсөн. Ордны оточ өргөөр нь хатуу сархадаар ариутга гэж тушаасан. Орох хүмүүсийг ч бас. Тэгээд ч Анпин ван өвчнөөсөө болоод ухаантай ухаангүй хоёрын хооронд байхад чамайг яаж хүлээж авах юм? Орно гэж зүтгээд байгаа чинь хорлож байгаагаас ялгаа юу байгаа юм?
Тан: Линчун. Хэн чимээ шуугиан тариад байна?
Лин: Анпин вантан. Лин тайган байна. Таны биеийг асуухаар ирлээ.
Эр: Би үхэх болоогүй байна. Битгий саад болоод бай. Үхэхийг хүсээгүй бол зайл!
Лин: Анпин вантан уцаараа дарж хайрла. Би явлаа. Би явлаа. Ямар ч эрх мэдэлгүй юм байж. Хатан эх хэр удаан амьд байлгахыг харж л байя.
Чу: Чи явж болно.
Эм2: Мэдлээ.
Чу: Босоод ир ээ, босоод ир. Одоо болсон. Аль хэдийн явчихсан.
Эр: Линчун, би мах идмээр байна. Тэднийг хурдан амттай хоол авчир гэж хэл.
Чу: Больж үз. Эзэнтэн гадагшаа явсан. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй. Бид баригдчихвал том хэрэг мандана.
Эр: Анпин ван сайн байгаа гэж найдъя. Хурдан л ирээсэй.
******************
Эгч: Хуланий бэр болмооргүй байгаа бол ээжийнхээ хэлснийг бүү мартаарай. Ухаантай байж, дураараа аашлах хэрэггүй.
Ч: Мэдлээ дээ, ээж ээ. Ван Шуанаас өршөөл эрлээ гээд надад муу юм болох биш. Нохойд хазуулсан гээд бодчихъё.
Эгч: Хөөе. Ааш зангаа тат гэж байна. Сонсож байна уу?
Ч: Ойлголоо.
Л: Шүэ ахайтан нойтон хамуу шиг салахгүй юм аа.
А: Би буцаад яв гэж хэлье.
Аву: Нааш нь оруул.
А: Мэдлээ.
Л: Гүнжтэн. Та хэтэрхий сайхан сэтгэлтэй, өрөвч байна. Энэ хоёрын учрыг олох амаргүй. Ээж нь тан дээр ирээд уйлж уйлж явсан. Охин нь ч бас дуулгаваргүй, эрх дураараа. Төвөг удахаар ирсэнээс зайлахгүй.
Аву: Шу авхай. Чиан арийн нэг насны амьдрал шүү дээ. Авга эгч ээж шиг хүчтэй хүн. Охиныхоо төлөө санаа зовох нь аргагүй. Тэрнийг харахаар ээж маань санагдаад байдаг юм. Би ч гэсэн ээж болбол хүүхдээ ямар ч хамаагүй аргаар хамгаалах болно.
Л: Тэгвэл... Тэдэнд Хуланий элчийг ятгана гэж амлах уу?
Аву: Одоохондоо юу ч хэлэх хэрэггүй. Төлөвлөгөө маань бүтэлгүйтвэл тэд нар улам л шархална.
Юү: Юшиу эгч ээ. Юшиу эгч ээ.
Ю: А Юүэ.
Юү: Та амрахгүй энд юу хийж байгаа юм?
Ю: Удаан амарч чадахгүй нь. Гүнжтэнд амттай хоол хийж өгөхөөр ирлээ. Гал тогоонд бэлэн болсон эсэхийг шалгая.
Юү Ю: Шүэ ахайтан. Чиан арь авхай.
Ч: Чи энд юу хийж байгаа юм? Хорвоо ч жижигхэн юм аа.
Эгч: Чиан арь. Ээж нь юу гэж хэллээ? Өөрөөсөө дорд хүмүүстэй битгий маргаж бай гэсэн. Тэдний түвшинд очих хэрэггүй.
Юү: Авхай, гүнжтэн хэд хоноод хааны зарлиг гарсны дараа таныг вантны дүү, гүнжийн хадам дүү, 1-р зэргийн жанжны сүйт бүсгүй, зэрэг дэвтэй авхай болно гэж хэлээгүй билүү? Гүнжтэн танд хувцас оёулахаар оёдолчин дуудсан байх аа? Хурдан явцагаая.
Ч: Хөөе. Зогс. Ухаан ороогүй л байна уу?
Эгч: Чиан арь. Өнөөдөр ямар хэргээр ирсэнээ мартаа юу? Бидний хэрэг бүтвэл энэ шивэгчин ямар ч жанжинтай хуримласан бай чи хариугаа авч болно. Ойлгохгүй байна уу?
Ч: Дургүй хүрчихлээ.
Юү: Царайг нь харсан уу? Бодох тусам сэтгэл сэргэж байна.
Ю: Чиан арь авхай намайг үзэн ядаж байгаа байх даа.
Юү: Тэгж л байг. Тэртэй тэргүй удахгүй Хулань руу явчих юм чинь. Харин та Сон жанжинтай хуримаа хийгээд, жанжны өргөөнд амьдарна. Тэгвэл дахиад таныг дээрэлхэж чадахгүй. Тэр өөр юу хийж чадах юм?
****************
Ч: Эгч ээ. Чиан арь миний буруу. Надад тусаач дээ. Эгч ээ, надад тусал л даа.
Эгч: Гүнжтэн. Тэрэнд хэцүү байна, амиа хорлоно гэж намайг сүрдүүлсэн. Ганцхан Аву эгч л аварч чадна гээд байна.
Ч: Эгч ээ. Чиан арь буруугаа ойлгосон. Эгч ээ, намайг өршөөгөөч дээ. Чиан арь миний буруу.
Аву: Бүгд өнгөрсөн хэрэг. Дахиад ярих хэрэггүй.
Ч: Эгч ээ. Эгч ээ. Ээж таныг хаантан дээр очсон гэсэн. Хаантан юу гэж байна?
Аву: Хаантан энэ улсын захирагч. Амалснаасаа яаж буцах билээ?
Ч: Чиан арь ойлголоо.
Аву: Өөр арга байна уу, би бодож үзье. Өөр арга байгаа ч юм билүү.
Ч: Эгч танаас өөр хэн хатан эх болоод хаантны бодлыг өөрчилж чадах билээ? Би азгүй юм аа. Үхсэн нь дээр. Хуланий бэр болж дахиад Чен улсдаа ирэхгүй гэж бодохоор үхчихмээр л байна. Хэрвээ ... тэнд үхчихвэл... Ээж та хоёр надад цаасан мөнгө шатааж өгөөрэй.
Эгч: Чиан арь. Чиан арь. Ёоёо... Чиан арь.
Эм: Ахайтан.
Эгч: Чиан арь.
Эм: Ахайтан.
Эгч: Чиан арь. Чиан арь.
Л: Ахайтан. Гүнжийн лагшин тааруу байгаа. Энэ янзаараа...
Аву: Шу авхай.
Эгч: Уй гашууд автаад гүнжийн тагшин чилээрхсэнийг ч анзаарсангүй. Гүнжтэн... Та өвдөө юу?
Аву: Зүгээр ээ. Өнгөрсөн шөнө сайн унтаж чадсангүй.
Эгч: Гүнжтэн. Надад үнэхээр өөр арга алга. Миний шуналаас л боллоо. Эх хүний хавиар тэрэнд сайн хань олж өгөхийг хүссэн. Тэгээд л Ланяагаас энэ хүртэл ирсэн. Харин ч эсрэгээрээ охиноо ийм байдалд оруулчихлаа. Южан гүнжтэн бидэнд ивээлээ хайрлаж, нэг хүсэлтийг минь биелүүлж өгнө үү.
*****************
Мо: Ханхүү, та үнэхээр Южан гүнжтэй уулзахыг хүсээ юу?
Хэл: Миний хэнтэй уулзах чамд ямар хамаатай билээ?
Мо: Тийм биш ээ. Та Южан гүнжээс бол гараа алдсан атал... тэрнийг үзэн ядах нь байтугай Хуланий хорвоод хосгүй хайтан/биншиа/ цэцгийг тэрэнд бэлэглээсн.
Хэл: Намайг хайр дурлалаас болж төлөвлөгөөг нураана гэж хэлэх гээ юу?
Мо:Яаж зүрхлэх билээ.
Хэл: Надад хэл дээ. Бид хуримнаас гадна ямар зорилгоор Чен улсад ирсэн билээ?
Мо: Шал Чийг цааш нь харуулахаар ирсэн.
Хэл: Яаж? Чен улсын хамгийн хүчирхэг хүн Шао Чи. Тэрнийг алах хялбар гэж үү? Шао Чийг алахыг хүсч байгаа бол тэрний сул талыг атгах хэрэгтэй.
Мо: Сул тал аа?
Хэл: Ван Шуан бол Шао Чигийн сул тал.
Мо: Тэр таны ч бас сул тал бус уу? Ханхүү та бүү хилэгнэ. Би ам алдчихлаа.
****************
Л: Ахайтан. Ингэж болно гэж үү?
Аву: Ахын өргөөнд дасахгүй байна уу, эсвэл ямар нэг юм болоо юу?
Эгч: Яалаа гэж. Су арь бидэнд хичнээн сайн байдаг билээ. Гэвч нийслэлд ирэхийн өмнө би Чиан арийг төлөгчид үзүүлсэн. Баруун зүгт амьдрах хэрэгтэй, зүүн зүгт явбал аюултай гэж хэлсэн. Вангийн өргөө Ву Ийд байдаг. Зүүн зүг гэсэн үг. Ямар сайндаа л хааны татвар болох байсан Чиан арь ийм зүйлд орооцолдож байх вэ. Төлөгчийн хэлдэг үнэн байж. Би энэ талаар шөнөжин бодсон. Южан вангийн өргөө нийслэлийн баруун хэсэгт байдаг. Төлөгчийн хэлсэнээр хамгийн тохиромжтой газар. Тийм болохоор... гүнж та биднийг өөрийн өргөөнд байхыг зөвшөөрнө үү. Чиан арийн хувь тавиланг өөрчилж, энэ зовлонгоос ангижруулж өгөөч дээ. Гүнжтэн. Намайг тэнэг гэж хэлсэн ч болно. Гэвч бид цөхөрчихөөд байна. Жаахан ч гэсэн итгэл найдвар байгаа гэж итгэхийг хүсч байна. Худал үг байсан ч хамаагүй. Гүнжтэн, бидэнд туслаач дээ. Чиан арь бид хоёрт туслаач дээ. Туслаач дээ. Гуйж байна. Гуйж байна...
Аву: Авга эгч ээ, битгий уйл. Хурдан бос...
Эгч: Гүнж та зөвшөөрч байна уу? Тэгнэ ээ тэр. Южан вангийн өргөөнд бидэнд байх газар олдох л ёстой. Чиан арь. Чиан арь. Чиан арь. Хурдан ирж гүнжтэнд таларх.
Аву: Шу авхай. Чимээ шуугиан багатай газар олж цэвэрлүүлээд, тэднийг маргаашнаас амьдар гэж хэлье.
Эгч: Гүжтэнд талархая. Гялайлаа.
*******************
Ху: Хуай Ан. Юшиу сайн бүсгүй шүү... Вантан. Энэ Хуай Анийг хар даа, амнаасаа ганц ч үг унагахгүй. Чимээгүй байж байгаад л гэнэтхэн хуримлах болчихдог. Гэхдээ Хуай Ан. Харамсалтай. Би чамайг үнэлдэг байсан юм. Чамайг хүргэн дүүгээ болгоё гэж бодож байлаа.
Я: Ху Гуанли. Юу яриад байгаа юм?
Ху: Яасан? Ичээ юу? Тэр чамаас ч царайлаг байгаа биз дээ. Ичээд байгаа юм уу?
Я: Амаа тат байна. Өөрийнхөө царайг харчихаад ярь.
Ху: Хуай Анийг март. Чамайг хуримлах болохоор би Хуай Анаас ч царайлаг нөхөр олж өгөмз.
Я: Өөрийгөө л хичээ. Танаас болоод би бэр эгчтэй болж чадахгүй байна.
Ху: Түй...
Сон: За... Вантан. Ху, Яао арь.
Я: За.
Шао: Яао арь, надад дарс хийгээд ир.
Ху: Хөөх.
Я: Харав уу? Вантан чамайг харж үзлээ шүү.
Сон: Вантан. Хуай Ан би талархаж байна.
Ху: Хөөе. Вантан ялгаварлаж болохгүй шүү. Гүнжтэнээс Юшиу шиг сайн бүсгүй байна уу гэж асуугаарай. Байх л ёстой.
Шао: Энэ хоёр нэг нэгэндээ сэтгэлтэй. Тийм бол чи эхлээд сэтгэлтэй бүсгүйгээ олчих. Тэгвэл би тусалъя.
Я: Хичнээн дуртай байлаа ч, тэрнийг тоох бүсгүй алга.
Ху: Түй.
Шао: Хуай Ан, олон хүүхэдтэй болоорой.
Я: Бас олон ач зээтэй болоорой.
Ху: Олон ач зээтэй болоорой. Вантан, Ниншуогийн цэргүүд Хэлан Жэнийг Хэлан Туод хууртаж, элчээр ирсэн гэж хэлсэн.
Шао: Хэлан Туо олон жил хил дээр самуун үүсгэсэн. Хулан олон цэргээ алдсан. Тэрэнтэй харьцуулахад Хэлан Жэн илүү ухаантай.
Ху: Вантан, хэлэлцээр амжилттай болбол дайн зогсоно гэсэн үг. Бид юу хийх болж байна?
Шао: Дайн тулаан болохгүй бол амар жимэр болно. Хүмүүсийн амьдрал ахуй ч сайжирна.
******************
Эр: Жианнаний яаралтай мэдээ. Хаалгаа хурдан нээ. Жианнаны яаралтай мэдээ. Жианнаний мэдээ. Хурдан. Хурдан хаалгаа нээ...
Хаан: Итгэх арга алга. Ийм том улс атал... эрдэнэсийн санд нь энэнээс өөр юу ч байхгүй гэнэ ээ? Та нар сайхан хувцас өмсөж, сайн хоол иддэг байх аа? Гэтэл одоо ядарлаа гэж гомдоллож байна уу? Тэгвэл надад хэлээдэх. Жианнаний хохирогчдыг яах болж байна? Эсвэл тэдний өлбөрч үх гээд хаях болж байна уу?
Гү: Хаантан. Бид хоосон гэж гомдоллоогүй. Яах аргагүй бидэнд хөрөнгө мөнгө алга.
Вэн: Гамшигт өртсөн ард иргэдэд туслахыг хүсвэл гарч байгаа зардлаа багасгах хэрэгтэй гэж бодож байна. Цэргийн зардал маш өндөр. Нэгэнт ураг барилдаж, найрадахаар тогтсон тул умардад хил хамгаалахад зарцуулдаг мөнгийг хэмнэх боломжтой гэж бодож байна. Эрхэм ноёд оо, хэрвээ бид цэргийн тоог зуун мянгаар багасгаж, тэднийг тариалангийн талбайд ажиллуулбал нэг талаас газар тариалан эрхлэх хүн хүч нэмэгдэж, нөгөө талаас төрийн мөнгөөр олон хүн хооллох шаардлагагүй болно. Тэгвэл бид ч гэсэн их хэмжээний мөнгө хэмнэж болно.
Эр: Тийм нь ч тийм л дээ.
Шао: Вэн сайдын хэлснийг ойлгож байна. Улс орны өмнөөс хаантны өмнөөс Вэн сайдаас нэгэн зүйлийг асууя. Хулань найрамдлын гэрээг зөрчиж, умард хил рүү дайрвал нэгд бид цэрэггүй, хоёрт цэргийн хангамжгүйгээс болж ялагдаж, Хулань Чен гүрнийг эзэлбэл хариуцлагыг нь Вэн сайд хүлээх үү?
Вэн: Тэр...
Гү: Южан ван та хэтрүүлж байна. Хуланьтай ураг барилдахаар Вангийн охин явж байгаа. Хэзээ нэгэн цагт Хуланий хатан хаан болж ч мэднэ. Тэгвэл Хуланий ханхүү бидэнтэй цусан барилдлагатай болж, нэг гэр бүл болно. Тэд яаж зэвсэгт бослого гаргах болж байна?
Вэн: Гү ноён зөв хэллээ.
Шао: Тийм л дээ.
Эр эр эр: Тийм шүү. Тийм ээ. Тэр үнэн.
Шао: Хоёр ноён миний хэлснийг ойлгоогүй бололтой. Би тийм зүйл болох уу гэж асуусангүй. Тийм зүйл болсны дараа хэн хариуцлагыг нь хүлээх вэ гэж асууж байна. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Хүлээх хүн байвал цэргийн хүчнээс гадна, би... Южан ван цолыг ч тэр хүнд өгөхөд бэлэн байна.
Эр: гүй ээ...
Хаан: Болно. Өнөөдөр Жианнанд болсон үерийн гамшгийг ярилцахаар цугласан. Хулань, цэргийн хүч ямар ч хамаагүй. Тохиролцоонд хүрч чадаагүй тул өнөөдөр ингээд таръя. Тарцагаа.
Эр: Хурал тарлаа.
Бүгд: Хаантан амгалан залар.
*****************
Сон: Вантан. Бидэнд Вен сайдтай өс хонзон байхгүй. Гэтэл тэр яагаад...
Шао: Чшш... Явъя. Вен сайдын хэлснийг олон хүн дэмжиж байгаа. Бид том амжилт гаргасан болохоор, хойшид ч олон хүн биднээс айж болгоомжлох болно. Биднийг яасан ч зүгээр орхихгүй.
Сон: Гэвч эргийн хүч ван таны гарт байгаа шүү дээ. Тэд хичнээн хүссэн ч, биднийг яаж чадна гэж?
Шао: Зэвсэг хураана. Тэдний хүсч байгаа ганц зүйл нь эрх мэдлийг өөрсдийн гарт атгах.
Сон: Гэхдээ вантан, та тэдний үгээр зэвсэгээ хураалгана гэж үү? Бидний ахан дүүс энэ олон жил юуны төлөө тулалдсан юм?
Шао: Зүгээр ээ. Ах дүүсээ аваад Ниншуо руу буцвал ямар вэ?
Сон: Тэгж болохгүй ээ. Нийслэлийг орхиод Ниншуо руу явна гэж үү? Аан? За яах вэ, эргээд явлаа гэж бодъё. Гүнжийг яах вэ?
Шао: Чи нийслэлийн амьдралд дасч, явахыг хүсэхгүй байх шиг байна. Эсвэл... Юшиугээс салахыг хүсэхгүй байна уу?
Эр: Вантан. Южан вангийн амгаланг айлтгая. Хатан эх таныг Ёон Ан ордонд дуудуулж байна.
Шао: Ойлголоо.
***********************
Эм: Ахайтан тавтай морил. Энэ өргөөг та хоёрт бэлдсэн.
Эм: Шүэ ахайтан, Чиан арь авхай бид хэрэгтэй бүгдийг бэлдсэн байгаа. Өөр хэрэгтэй зүйл гарвал бидэнд хэлж болно.
Эгч: Ойлголоо.
Эм: Бид ингээд явъя даа.
Ч: Южан вангийн энэ том өргөө... Тэргүүн сайдын өргөөтэй харьцуулах арга алга. Ланяад байдаг манай өргөөнөөс ялгаа алга.
Эгч: Одоо ийм юманд анхаарч байх цаг байх мөн үү? Төлөвлөгөө бүтэлгүйтэж Хулань руу явбал энэнээс ч дор байдалд амьдарна гэж мэд.
Ч: Ойлголоо ээж ээ.
Эгч: Бурхан минь. Бурхан минь. Чиан арь Южан вангийн өргөөнд орж чадсан болохоор бидэнд зөв цаг, зөв газрыг хэж өгөөч дээ. Бүх зүйл төлөвлөсөн ёсоор манай Чиан арийг Хулань руу явуулахгүй болгож өгөөч.
***********************
Эр: Южан вангийн амгаланг айлтгая. Ийшээ морил...
Шао: Шао Чи, хатан эхийн амгаланг айлтгая.
Хат: Хурдан бос доо.
Шао: Хатан эхэд талархая. Хатан эх намайг ямар хэргээр дуудуулаа вэ?
Хат: Чамтай хэлэлцэж, зөвлөлдөх хэрэг байна.
Шао: Хатан эх та айлдаж хайрла.
Хат: Жианнаний үерээс болж олон мянган хүн хохироод байна. Хаантан, сайд ноёд санаа зовнин, өнөөдрийн хуралдаан дээр маргалдсан гэж сонслоо. Би нэг хүн санал болгоё.
Шао: Хатан эх та хэнийг санал болгох гээ вэ?
Хат: Ван Су.
Шао: Хатан эх ээ. Үер болоод үерийн дараах асуудлыг шийдвэрлэх тийм ч амар хэрэг биш. Хатан эх та сайн бодож байж шийдвэрээ гаргасан бол уу?
Хат: Улс орон хүнд байдалд байна. Ван овгийн удам залгамжлагчийн хуваарь Су арь үлгэр дууриал үзүүлэх ёстой.
Шао: Зарлиг дагая.
Хат: Аюултай хэдий ч, надад бодсон юм байна. Чамаас нэг хүн зээлье.
Шао: Хэн?
Хат: Чиний үнэнч жанжин Сон Хуай Ан.
Эм: Хатан эх минь. Южан вангийн доор ажилладаг дорд жанжинд ийм чухал хэрэг даалгавал... Хэрвээ гавъяа байгуулж, зэрэг дэв ахивал хянахад улам хэцүү болох бус уу?
Хат: Толгойлогч нь ухаантай болохоор чонон сүргийн учрыг олох амаргүй. Тэднийг тарааж, нэг нэгээр нь алаад... сүргийн толгойлогч ганцаараа үлдвэл... хичнээн хүчирхэг байлаа ч, ганцаардах болно. Сон Хуай Ан, Аву та гурвын нөхөрлөл гүн гүнзгий гэдгийг би сайн мэднэ. Южан ван өөрийн өргөмөл дүү Юшиуг Сон Хуай Анд эхнэр болгон өгөх хүсэлт тавьсан. Би Сон жанжны талаар суралаж үзсэн. Нас залуу, эр зоригтой хүн. Бас Авутай хамт Хуйжоуг эргүүлж авахад тусалсан. Ховор авъяастай хүн. Су арь тэр хоёр хамтдаа Жианнанд очиж хамтдаа ажиллавал Южан ван чиний сэтгэл тайван байх бус уу. Юу гэж бодож байна?
*******************
Эр: Зогс!
Мо: Холдцогоо. Юу болоо вэ?
Жин: Эзэндээ манай гүнжтэн уулзахыг хүсч байна гээд хэлээд өг.
Аву: Хаалгаа бүү хаа!
Хэл:Бид удахгүй уулзана гэж хэлээгүй юу. Гэхдээ чамайг өөрөө над дээр ирнэ гэж төсөөлсөнгүй.
Аву: Надад гуйлт байна.
Хэл:Өө? Гуйх зүйл үү? За. Сууж байгаад тухтай ярилцъя.
Аву: Хуримлах бүсгүйн талаар... сонгосон бүсгүйг өөрчилж болох уу?
Хэл: Тэгэх ч бол уу гэж бодож байлаа.
******************
Мо: Су Жин арь.
Жин: Миний нэрийг яаж мэдээ вэ?
Мо: Гүнж чинь сая чамайг тэгж дуудсан бус уу.
Жин: Яасан?
Мо: Намайг дагаад яв.
Жин: Яах гэж?
Мо: Хатантанд хэлэх юм байгаа гэнэ.
************
Хэл: Энэ хэргээр ирнэ гэж мэдэж байсан юм. Хэл л дээ. Би яагаад хуримлах гүнжийг солих ёстой гэж?
Аву: Ван Чиан миний үеэл дүү. Тэрний ээж ганц хүүгээ алдсан. Ван Чиан Хулань руу явчихвал ээж нь ганцаараа өтлөх болно. Чи ч, би ч эхийгээ алдсан. Ямар байдгийг чамайг ойлгоно гэж итгэж байна.
Хэл: Ойлгож байна аа. Ойлгож байна. Гэхдээ чи бодож үзсэн үү? Би өөр хүнийг эхнэрээрээ сонгож, чиний үеэл дүү энэ хэргээс мултарсан ч, өөр нэгэн эмэгтэй гэр бүл, эцэг эхээсээ холдох болно. Тэр эмэгтэйн зовлонг хэн ойлгох болж байна?
Аву: Ойлгож байна аа. Гэвч би мэргэн ухаант хүн бус. Үеэл дүүдээ л туслахыг хүсч байна.
Хэл: Шударгаар үнэнээ хэллээ. За яах вэ. Би ч гэсэн үнэнийг хэлье. Энэ удаа би зөвхөн Хуланьд гүнж сонсгохоор ирээгүй. Ямартай ч өөртөө биш. Хэнийг сонгох нь надад хамаагүй. Тэр өдөр Ван Чианыг сонгосон нь... шохоорхол байсан юм.
Аву: Чиний хувьд шохоорхол тэрний амьдралыг сүйтгэсэн.
***************
Мо: Чен улсын охид үнэхээр үзэгслэнтэй юм аа. Яасан? Хатантны Южан вангийн өргөөнд байрлуулсан тагнуул гэдгээ бусдад мэдэгдмээр байна уу? Тэгэлгүй дээ... Надад чам шиг харахад даруу атлаа, дотуур тамиртай эмэгтэй таалагддаг.
Жин: Чи хэн юм?
Мо: Чиний тагнуул гэдгийг... эзэн чинь аль хэдийн бидэнд хэлсэн.
Жин: Миний хатантанд зүтгэдгийг мэдсээр байж... Ингэж ярьж зүрхэлнэ гэнэ ээ?
Мо: Чи Южан гүнжийн гарын шивэгчин биш билүү? Хатантанд зүтгэдэг байж миний өмнө үнэнч дүр эсгэх хэрэггүй. Би таалагдсан эмэгтэйгээ заавал өөрийн болгодог.
Жин: Би чамайг хатанд хэлнэ.
Мо: Тэг л дээ. Одоо очоод хэл. Бидэнтэй хамтрахыг тэгтэл гуйж байгаа эзэн чинь, нэг муу тагнуулаас болж Хуланьтай эвдрэлцэнэ гэж бодож байна уу? Су Жин арь, сайн сонс. Хойшид Южан вангийн өргөөнд юу ч болсон бай надад нэн даруй мэдэгдэж бай.
40-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home