Rebel princess -39
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Цай: эм, Цайвэй, Гү овогтын охин
Ж: эм, Жэн мөмө, Ши Ванругийн зарц
Гарчиг:
39-р анги
Аву: Язгууртан айлын охид сайхан харагддаг ч, үнэндээ гэр бүлийнхээ хувьд шатрын хүү болдог. Энэ хувь тавилангаас хэн ч зугтаж чадахгүй.
Цай: Хулань хүртэл аялах амаргүй байх байх. Гүнжэн, би айгаад байна. Эргэж ирэхгүй байх вий гэхээс айж байна.
Аву: Сайн, муу аль нь ч бай юмс байнга өөрчлөгдөж байдаг. Бидний бодсон шиг муу зүйл биш ч байж мэдэх юм. Цайвэй, битгий ай. Зоригтойгоор нүүр тулж байж л итгэл найдвар төрнө.
Цай: Цайвэй би ойлголоо. Танд гялайлаа.
********************
Цай: Хатантны амгаланг айлтгая.
Ру: Босцогоо. Аву, уулзалгүй удсан байна.
Аву: Тийм ээ. Уулзалгүй удаж. Бие чилээрхсэнээс болоод би нийслэлээс гарч биеэ эмнэсэн. Эргэж ирсэн ч, хатантны амрыг асуух боломж олдсонгүй.
Ру: Намайг бодсон бол болох нь тэр. Аву. Чамайг надаас холбоогоо тасалж байна л гэж бодлоо. Сүүлийн үед би өнгөрснийг, бид хичнээн дотно байсныг их бодсон. Одоо бид хоёул хүний эхнэр болсон. Би хатан болж, чи гүнж болсон. Бид холбоотой байх хэрэгтэй.
Аву: Тийм ээ. Удалгүй Жао Яан өргөөнд очиж хатантны амрыг айлтгая.
Ру: Зүгээр ээ. Хөл хүндтэй болоод ч тэр үү сэтгэл хөдлөөд байна. Хурдан орцогооё.
Эр: Хэлан Жэн Чен улсад ирсэн нь харагдаж байгаа шигээ энгийн зүйл биш байх.
Ах: Аву.
Аву: Ах аа.
Ах: Южан ван.
Аву: Энэ Гү сайдын охин Гү Цайвэй.
Ах: Таатай байна.
Аву: Цайвэй, суудалдаа сууцагаая.
Ч: Ээж ээ, хар даа. Бусдад эелдэг зөөлөн, сайхан сэтгэлтэй болж харагдахыг хичээж байгааг нь.
Эгч: Би чамд олон удаа хэлсэн. Яагаад миний үгийг авдаггүй юм?
Г: Чи хааччихав? Яагаад удав?
Цай: Хувцасаа сольчихоод ирлээ.
Эр: Хаантан заларч байна. Хаантан, хатан эх, хатантан заларч байна.
Бүгд: Эрхэм дээдсийн амгаланг айлтгая.
Зи: Ээж ээ. Тухалцагаа.
Бүгд: Гялайлаа хаантан. Өнөөдөр алс нутгаас ирсэн эрхэм зочин болох Хулаий ханхүүг хүлээн авахаар та бүхнийг цуглуулаад байна. Аяар хэд хэдэн чухал мэдэгдэл хийх болно. Олон сайхан үйл явдал болж байна. Алив... Эрхэм зочид оо, хундагаа өргөе.
Бүгд: Эрхэм дээдэст талархая.
Эр: Эрхэм дээдэс ээ, бүгд бэлэн.
Зи: Өнөөдөр Чен улсын язгууртан охид энд цугларсан байгаа. Харийн хэл мэддэг, ухаан төгс, уран гартай, гоо үзэгслэнтэй язгууртан авхай нар авъяас чадвараа гайхуулах болно. Хулань ханхүү Чен улсын үзэгслэнт бүсгүйдээр нүдээ хужирлаж болох юм. Алив, сугалаа авчир...
Эр: Ланяа Ван овгийн Ван Чианыг хүлээн авна уу.
Ч: Ланяа Ван овгийн Ван Чиан би хаантан, хатан эх, хатантан нарт бүжиж үзүүлье.
Зи: Чиан арийн бүжиг Южан гүнжийн бүжгийг санагдууллаа.
Хат: Яах аргагүй сэтгэл татам байлаа.
Шао: Шаняан гүнжийн бүжгийг мэдэхгүй хүн үгүй гэлцдэг. Гэтэл би хараагүй юм байна?
Аву: Чамаас л шалтгаална. Сайхан ааш хөдөлбөл бүжиглэж болох л юм.
Эр: Гү Цайвэй авхайг урьж байна.
Цай: Хаантан, хатан эх, хатантны амгаланг айлтгая. Гү овгийн Гү Цайвэй миний бие зураг зурж сонирхуулъя.
Зи: Эрхэм зочид оо, тааламжтай энэ үдэш нэгэн чухал зүйл зарлая. Хулань ханхүү Чен улсад ирсан шалтгаан бол... гүнжтэй ураг барилдаж, Чен улстай холбоотон болох. Тиймээс, миний бие...
Хэл: Хаантан.
Зи: Хулань ханхүү хэл хэл.
Хэл: Хэлан Жэн Ван овгийн бүсгүйг Хуланьтай ураг барилдуулахыг хүсч байна.
Зи: Ван овогт оо?
Хэл: Хаантан, өнөөдрийн цэнгүүнд Южан гүнжээс гадна Ван овогтой нэгэн бүсгүй заларсан байна.
Хат: Хаантан. Энэ...
Хэл: Эрхэм дээдэс ээ. Хэлан Жэн... Хуланий нэрийн өмнөөс Ван овгийн бүсгүйг гүнж болгон, ураг барилдуулж, ураг төрлийн холбоо тогтоохыг хүсч байна. Бидний чин сэтгэлийг харуулахын тулд Хуланий хаан цэргээ 30 бээр газар ухрааж, дайныг халж, энх тайвныг тогтоох болно. Эрхэм дээдэс та тунгаана биз ээ.
Зи: Зөвшөөрч байна.
Эгч: Чиан арь. Үгүй ээ, Чиан арь. Болохгүй ээ, Чиан арь. Болохгүй. Чиан арь. Ээж нь чамайг явуулахгүй.
***************
Аву: Санаанд багтамгүй зүйл боллоо. Цайвэй мултарч чадсан ч, Чиан арь алс нутгийн хүн болох нь.
Шао: Хэлан Жэн эрхэм дээдсээс амлалт авсан. Энэ шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж бодож байна.
Аву: Чиан арь надаас болж ийм байдалд орчихлоо. Хэлан Жэний бай нь би. Тэр Ван овгийг сонгосон нь яавч жирийн хэрэг бус.
Шао: Ван овог Их Чен улсын голлох овог. Хулань Ван овгийн бүсгүй хүсэх нь аргагүй. Гэхдээ Чиан арь... дуулгаваргүй. Эрхэм дээдэстэй хуримласан ч төвөг удах нь гарцаагүй.
*****************
Ч: Авга эгч ээ. Би Чиан арь байна. Авга эгч ээ, намайг авраач дээ. Авга эгч ээ. Чиан арь Хулань руу явахыг хүсэхгүй байна.
Эр: Чиан арь авхай, орой болсон байна. Хатантан амарч байна. Та маргааш ирнэ үү.
Ч: Үгүй ээ. Үгүй. .. Авга эгчтэй заавал өнөөдөр уулзана.
Эм: Чиан арь авхай.
Эгч: Чиан арь. Чиан арь.
Эм: Авхай ингэж болохгүй.
Ч: Намайг тавь! Намайг авга эгчтэй уулзуулаадах. Надаас холд.
Эм: Авхай, болохгүй ээ.
Эгч. Чиан арь...
Ч: Намайг оруул.
Хат: Энэ чимээнээс болоод толгой өвдчихлөө.
Эм: Хатан эх минь. Одоо яавал дээр вэ?
Эм эм: Авхай. Авхай, ингэж болохгүй.
Хат: Би яалтай билээ. Хаантан амлалт өгсөн. Танхимд олон хүний нүдэн дээр зөвшөөрсөн. Энийг өөрчлөх аргагүй. Март даа. Нэгэнт өнгөрсөн хэрэг. Очоод тэднийг яв гэж хэл.
Эм: Мэдлээ.
*****************
Эм: Шу авхай. Та ямар хэргээр ирээ вэ?
Л: Тан бэлэн болж байна уу харахаар ирлээ.
Эм: Удахгүй болно оо. Санаа амар бай. Би сайн харж байгаа.
Л: Энэ гүнжийн ууж байгаа тан. Сайн хадгалаарай.
Эм: За.
Л: Нээрэн, Вантан, гүнж хоёр удахгүй ирэх ёстой. Шөнө хүйтэрч байна, гүнжийн бие сайн илааршаагүй байгаа болохоор нөмрөг аваад хаалганы дэргэд хүлээж бай. Би танг харж байя.
Эм: За. Шу авхай.
**********************
Ру: Хатан эхийн царайг харсан уу? Зураачаар зуруулмаар санагдаж байна.
Ж: Хатан эхийн шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр буучихлаа.
Ру: Тийм ээ. Хэлан Жэн энэ удаа надад их том тус боллоо. Нийслэлд ирмэгцээ том хэрэг шийдээд өгчихлөө. Ван Чиан тийм ч ухаантай хүн биш. Гэвч Ван овог болоод хатан эх тэрнийг дэмжиж байгаа. Одоо... гэнэтхэн гүнж болж, Хуланий бэр болох нь. Хатан эх тэрэнд их найдаж байсан ч Хэлан Жэний олз болчихно гэж бодоогүй нь лав. Сонирхолтой юм аа.
******************
Эм:Эзэн хааны амрыг айлтгая.
Зи: Бүгд гарцагаа. Ээжтэй ярилцах юм байна.
Эм: Мэдлээ, хаантан.
Зи: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Юу болсныг харсаар байж надад битгий уурла л даа.
Хат: Чи эзэн хаан болж, том болсон. Өөрөө шийдвэр гаргалгүй яах вэ. Миний уурлах эсэхийг тоох хэрэггүй.
Зи: Ээж ээ.
Хат: Болно оо,болно. Хүн харвал шоолно. Хаан хүн ингэж болдог юм уу?
Зи: Ээжийн өмнө би хаан биш. Таны хүү байна.
Хат: Чамайг дээ. Яаж инээлгэхээ сайн мэдэж байх шив. Болсон. Өнөөдрийн хэрэг чиний буруу биш. Харамсалтай хэрэг. Миний Ланяа руу хүн явуулж чамд авчирсан татвар эхнэр.
Зи: Таныг миний төлөө ингэж байгааг сайн ойлгож байна. Би Гү овгийн Гү Цайвэйг Хулань руу явуулахаар зэхэж байсан. Тэр гадаад төрх, авъяасаараа хэнд ч гологдохгүй. Гэтэл Хэлан Жэн цэнгүүний үеэр олны өмнө Ван овогтой ураг барилдах хүсэлт гаргана гэж хэн мэдэх билээ.
Хат: Гэхдээ... Ван овгоос сонгогдсон татвар эхнэр дайныг зогсоож, хоёр улсын хооронд найрамдал тогтоож чадна гэвэл хаан хүний хувиар энэ хуримыг зөвшөөрөхөөс аргагүй.
Зи: Ээж аргагүй л ухаалаг юм. Намайг танаас илүү ойлгох хүн алга.
Хат: Сүүлийн үед хаантан төрийн хэрэгт анхаарч, их ахицтай байгаа. Гэхдээ надад нэг зүйлийг амлах хэрэгтэй.
***************
Ру: Ван овог үймээн самуунтай байгаа энэ үед би жаахан л хүчилбэл тэд нэг нэгнийхээ эсрэг босох болно. Тэгвэл надад ч, манай Ши овогт ч ашигтай.
Ж: Гүй татвар хатны ядаж таны талд хүрэхээр ухаантай байсан бол Анпин ван тэр хоёр... Ийм болохгүй байсан даа.
Ху: Зитанд тохиолдсон нагац эгчийн буруугаас болсон. Нагац эгч маань өрөвч, зөөлөн хүн байсан. Арын ордонд олон жил амьдарчихаад хайр дурлалд автсанаас болж хатад үхдэг гэдгийг ч мэдээгүй.
*****************
Хат: Чиан арьт аз таараагүй ч, би Ван овгоос ухаалаг, хөөрхөн бүсгүй сонгох болно. Ши Ванругаас охин төрвөл яая гэх вэ. Ханхүү төрвөл хантайжаар нэрлэж болохгүй.
Зи: Ээж ээ. Ванру миний хатан.
Хат: Чиний хэлдэг зөв. Тэр... одоохондоо хатан.
*********************
А: Залуу ноёнтон.
Ах: Юу болоо вэ?
А: Таны үеэл амиа хорлоно гээд байна. Авхай нар болоод Шүэ ахайтан тэрнийг хэдэн удаа аварсан. Ганц ч хором ганцааранг нь орхих арга алга. Та очиж харсан нь дээр байх... Залуу ноёнтон. Залуу ноёнтон. Та очиж харахгүй юм уу?
Ах: Би очоод юу өөрчлөгдөх юм? Тэр үед би Авугийн тавиланг өөрчлөхийг хүссэн. Эцэст нь тэр хуримлахаас аргагүй болсон. Өөрийн тавиланг ч өөрчилж чадахгүй байж... өөр хүнийг аварч чадна гэж үү?
Ч: Үгүй ээ, би хүсэхгүй байна. Явахгүй гэж байна.
****************
Эм: Шу авхай. Вантан танг авчир гэж явууллаа. Цаг нь болсон байна. Дахиад удвал тан түлэгдчихнэ.
Л: Тан яаж буцалгахыг би сайн мэднэ. Чи явж бай. Би жаахан байж байгаад аваачаад өгье.
Эм: Гэхдээ...
Л: Намайг гүнжид муу юм хийнэ гэж санаа юу?
Эм: Үгүй ээ, үгүй. Шу авхай, гүнжийн хамгийн дотно байдаг хүн. Тийм бол би очиж мэдэгдье.
******************
Аву: Чиан арь надад таалагддаггүй ч гэсэн... тэрнийг өрөвдөж байна. Тэр үед би ч гэсэн тийм байсан. Ван овгийн охид үнэхээр төрийн золиос болох ёстой юм гэж үү? Би тэрний төлөө юу хийж чадах вэ?
Эгч: Хаалгаа нээ. Намайг гүнжтэй уулзуулаадах! Намайг гүнжтэй уулзуулаадах! Хаалаа нээ! Замаас холд!
Эм: Шүэ ахайтан.
Эгч: Ямар нэг юм болбол намайг буруутгана.
Эм: Шүэ ахайтан.
Эгч: Хүний амь ярьж байна. Чиан арьт ямар нэг муу юм болбол Хэн хариуцлагыг нь хүлээх юм? Надаас холд...
Эм: Ахайтан... Гүнжтэн амарч байгаа, орж болохгүй.
Эгч: Заавал гүнжтэй уулзана.
Эм: Шүэ ахайтан.
Эгч:Намайг гүнжтэй уулзуулаадах.
Эм: Шүэ авхай.
Эгч: Надаас холд гэж байна. Заавал гүнжтэй уулзана
Эм: Ингэж болохгүй ээ.
Эгч: Заавал уулзана.
Эм: Гүнжтэн амарч байгаа.
Эгч: Битгий саад болоод бай.
Эм: Шүэ ахайтан. Орж болохгүй.
Эгч: За яах вэ. Би эндээс хэлчихье. Тэрний сонсож байгааг би сайн мэдэж байна.
Эм: Шүэ ахайтан.
Эгч: Чиний нөхөр Южан ван. Хатан эх, хаан хоёр чамд хичнээн хайртай байдаг билээ. Южан ван, гүнж хоёр хаантнаас өршөөл эрж гуйвал энэ хэргийг буцаах боломжтой.
Эм эм эм: Шүэ ахайтан. Орж болохгүй. Та хашгичихаа болино уу. Гүнжтэн унтаж байгаа. Шүэ ахайтан, болохгүй ээ.
Эгч: Гүнжтэн. Гуйж байна.
Эм эм эм: Шүэ ахайтан, аяархан. Дуугаа аядаач дээ. Шүэ ахайтан, гуйж байна.
Эм: Шүэ ахайтан, та дараа ирээ... Шүэ ахайтан...
Эм эм эм: Шүэ ахайтан. Шүэ ахайтан.
Эгч: Зөвшөөрөхгүй бол би эндээс босохгүй.
Эм: Шүэ ахайтан, та бос л доо. Шүэ ахайтан. Шүэ ахайтан, та босооч дээ. Шүэ ахайтан. Та бос л доо. Шүэ ахайтан. Шүэ ахайтан.
Эгч: Би нөхрөө алдаж... хүү маань тулааны талбарт амиа алдсан... Надад Чиан ариас өөр хэн ч байхгүй. Тэрэнд муу юм болбол... би үхсэн нь дээр... Үхсэн нь дээр. Ээжийнхээ төлөө, ууган гүнжийн төлөө... тэрнийг авраач дээ. Намайг харж үзээч дээ. Намайг харж үз л дээ... ганцаардсан энэ эмэгтэйг авраач дээ.
Ээж: Би охиноо хэнд ч өгөхгүй. Үгүй бол би амиа хорлоно.
*********************
Шао: Шүүх яамны байдал ямар байна?
Ху: Ши Шоужэн өөрийг нь хамгаалах хүн байгааг мэдээд, айхыг мэдэхгүй байна.
Шао: Тэгвэл Ши овгийн дагагчдаас эхэлье. Хэн нэг нь ам нээж л таараа.
Ху: Мэдлээ.
Шао: Маргааш... надтай шүүх яам руу яв.
Ху: За.
*******************
Хат: Өчигдрийн уйлаан майлаанаас болоод шөнөжин хар дарж зүүдэллээ. Амар ч чадсангүй толгой өвдөж байна.
Эм: Хатан эх минь, зоогоо барь.
Хат: Хэрэггүй. Хүсэл алга. Дараа болъё.
Эм: Тэргүүн сайдын өргөөний хүмүүс... өршөөгөөрэй, Вангийн өргөөний хүмүүс... Чиан арь бүсгүйг шөнөжин уйлсан гэж мэдэгдсэн. Шөнөжин уйлж, хашгичсан гэнэ. Хоолойгоо хэрчинэ гэж сүрдүүлсэн гэсэн.
Хат: Хн. Тэгж сүрдүүлж байгаа бол Ван овгийн нэр хүндийг гутааж байгаа хэрэг.
Эм: Тийм ээ.
Хат: Авутай харьцуулах ч юм биш.
Эм: Южан гүнж багаасаа хатан эх таны дэргэд өссөн болохоор тэрнийг гүйцэх хүн үгүй.
Хат: Би Ван Чианыг Авутай төстэй байх гэж бодож байлаа. Авугийн ядаж гуравны нэгд хүрдэг бол аштай байхгүй юу. Гэвч ийм зүйл болно гэж бодсонгүй. Тэрнийг орхихоос өөр арга алга.
Эм2: Дээдэс ээ. Южан гүнж өнөө өглөө ордонд ирсэн гэж сонссон.
Хат: Тэр хүүхэд энэ хэргээр ирсэн байх.
****************
Зи: Ван Чианд гүнж хэргэм олгох хэрэг юу болж байна?
Тай: Хаантан. Зурхайчид тохиромжтой өдрийг шинжиж байгаа. Хуримын сүйх тэрэг болоод морьд бэлэн болсон. Гэвч...
Эр2: Хаантан, Южан гүнж заларч байна.
Зи: Оруул.
Эр2: Мэдлээ.
Зи: Аву, хурдан суу. Би одоо ч чамайг биднийг өдөржин дагаж гүйдэг байсан эрх танхил жаахан охин гэж төсөөлдөг. Хаантны номын өргөөнд дуу шуу гарган гүйлддэг байж билээ. Одоо... энд хамт сууж байгаа ч... бүх зүйл өөрчлөгдөж... Мэднэ ээ. Ван Чианы хуримын хэргээр ирсэн байх ёстой. Зарлигийг хүчингүй болгохыг хүсэхээр ирсэн, тийм үү?
Аву: Хичнээн гуйсан ч Зилон ах бодлоо өөрчлөхгүй гэдгийг Аву мэдэж байгаа.
Зи: Чиний хэлдэг зөв. Энийг чамд амалж чадахгүй.
Аву: Та улам л хаан хүн шиг болж байна.
Зи: Үнэн үү? Дээр үед байсан бол би чамд эргэлзэлгүй амлах байсан. Тэр үед би хаан, хатан хоёрын нэрээр хүссэнээ хийдэг, айхыг мэддэггүй хунтайж байсан. Одоо... эзэн хаан болж... хаан ширээнд суухдаа... сайн хаан болно гэж өөртөө амалсан. Аву. Би амалсанаа зөрчвөл... хоёр улсын харилцаанд сэв сууж, муугаар бодоход хоёр улс дайтаж ч мэднэ. Аву, тийм болохоор би чамд амалж чадахгүй.
Аву: Аву ойлголоо. Таны буруу биш.
Зи: Гялайлаа.
*******************
Эм: Су Жин арь. Чамайг дуудаж байна.
Жин: Жин арь хатантны амгаланг айлтгая.
Ру: Та нар явж бай.
Бүгд: Мэдлээ.
Ру: Су Жин арь. Дээшээ бос...
Жин: Хатантан. Анпин ван... сайн сууж байгаа юу? Хэл чимээ ирж байгаа юу?
Ру: Хааны удам болох Анпин ван хаадын бунхан сахиж, нийслэлд ч ирж чадахгүй байгаа. Зитаныг сайн байгаа гэж бодож байна уу? Зитан миний үеэл. Чм тэрэнд сэтгэлтэй. Энэ нийслэл болоод ордонд тэрний эргэж ирэхийг чин сэтгэлээсээ хүсдэг хүн чи бид хоёроос өөр байхгүй биз. Зитаны өөрийн амийг хайрлахгүй хамгаалсан эмэгтэй... өөр эрийн тэвэрт жаргалтай нь аргагүй хэвтэж байгаа... Зитаныг тэнд үүрд байлгахыг хүсч байгаа.
Жин: Анпин ван эзэн хааны бунхнаас нийслэлд буцаан авчирч, нэр хүндийг нь дахин өргөхийн тулд Жин арь би амийг хайрлахгүй.
Ру: Би чиний амиар яах болж байна? Гэхдээ Ван Шуаны амь байсан бол ч...
Жин: Гүнжийн амь гэнэ ээ?
Ру: Яасан? Хараад байгаарай. Айж байгааг нь... Амиа өгөхөөс ч буцахгүй гэсэн чинь... Хэрэггүй ээ. Чиний хэр үнэнч болохыг шалгасан юм. Ван Шуаны амиар яах ч билээ дээ. Чиний хэлсэн бүгд хоосон үг байж. Буцаад яв. Чиний хэрэг байхгүй.
Жин: Хатантан. Жиан арь багадаа өнчирч хоцорсон. Надад Анпин вангаас өөр хэн ч байхгүй. Анпин вангийн төлөө юу ч хийхэд бэлэн. Гүнжийг амийг таслах байсан ч тэр...
*****************
Ч: Хурдан явъя. Ээжийг эзгүй байгаа дээр ордон руу явцагаая.
Эм: Авхай, хатан эхтэй уулзахдаа сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй.
Ч: Хатан эх ээ? Хатан эхийн гуйгаад нэмэр болдог бол ах хил дээр амиа алдахгүй байсан юм. Хаа байсан Ланяагаас намайг хааны татвар эхнэр болгоно гэж хуурч авчирчихаад алс хол цөлнө гэнэ ээ. Бүр Хулань руу шүү.
Эм: Авхай. Аяар л даа, хүмүүс сонсчихно.
Ч: Тэртэй тэргүй намайг Хулань руу явуулахаас хойш. Тэр хол явчихвал угаасаа хэн ч намайг шийтгэж чадахгүй.
Эм: Тэр... хатан эхээс гуйхгүй юм бол ордонд очих ямар хэрэг байна?
Ч: Хатантай уулзана.
Эм: Хатан?
Ч: Хатан бид хоёр сайн ойлголцдог. Ван Шуан эгч, хатан эх хоёртой харьцуулахад бид илүү дотно. Эхнэр хүн нөхрөө амархан ятгаж чаддаг гэж хүмүүс ярьдаг. Хатан хөл хүнд болохоор хаантан тэрний хэлсэн бүгдийг хийх болно. Бидний харилцааг бодож үзээд надад туслах нь гарцаагүй.
Эм: За.
Ч: Хурдан явъя.
*******************
Ру: Су Жин арь надад хэлээгүй бол би итгэхгүй байлаа. Ван Шуаныг азгүй болохоор хөл хүнд болж чадахгүй байна гэж бодож байтал... Южан ван өдөр бүр эхнэртээ тийм тан өгдөг гэж хэн санах билээ.
Ж: Тийм ээ.
Ру: Южан ванг ийм зальтай гэж мэдсэнгүй. Ван овгийн бүсгүйтэй хуримласан нь харуул уу, ерөөл үү гэдгийг ч мэдэхгүй болохоор тэгж болгоомжлох нь аргагүй байх.
Ж: Гадаа хэн уйлаад байна?
Эм: Хатантан. Чиан арь бүсгүй уйлж байна.
Ру: Тэрнийг оруул.
Эм: Мэдлээ.
Ж: Ван овгийнхон яагаад ийм байдаг юм? Байнга төвөг удаж байх юм.
Ру: Хойшоо бол.
Ж: Мэдлээ.
Ч: Хатантан. Чиан арь намайг авраач дээ.
Ру: Дүү минь, чи яагаа вэ? Хурдан хүрээд ир. Нааш ир. Эгч нь харъя. Дүү минь, уулзалгүй ганц хонож байхад яагаад ингэж царай алдчихдаг билээ? Ийм ч азгүй юм болох гэж. Чиний өмнөөс сэтгэл өвдөж байна.
Ч: Эгч та үнэхээр намайг гэж бодож байгаа бол Чиан арь намайг Хулань руу явуулахгүй болгоод өгөөч дээ.
Ру: Дүү минь, битгий уйл. Сайн охин. Чиан арь... Өнгөрсөн шөнө чамд санаа зовоод би шөнөжин унтаж чадаагүй. Гэхдээ шөнө дунд надад гэнэтхэн нэг санаа төрсөн.
Ч: Ямар санаа? Надад хэл л дээ.
******************
Хат: Чиний хэлж байгаагаар, Ван Чиан ордонд ирээд, Ёон Ань ордонд ирэлгүй, шууд Жао Яан ордонд очсон гэж үү?
Эм: Тийм ээ, эрхэм дээдэс ээ.
Хат: Сайн байна. Их сайн байна. Тэнэг хог. Ши овгийнхон Ван овгийн эмэгтэйд тусална гэж итгэж л байдаг.
Эм: Таны хэлдэг түмэн зөв.
Хат: Шүэ ахайтан зальтай нэгэн атал, яагаад охин нь ийм болчихдог байна аа?
Эм: Тийм ээ. Тэгэхээр... Ван Чиан дахиад Ёон Ань ордонд ирвэл...
Хат: Хөөгөөд явуул.
Эм: Жа.
39-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home